#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.24.18 5:37 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Nov.09.10 5:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Ирээдүйд хүмүүс гэрлэхээ болих уу?


Эр эм хүмүүсийн дотно харилцааны нэг хэлбэр нь хууль ёсны гэрлэлт. Харин орчин үед залуус нэг нэгнээ хайрлаж, хамт амьдарч байвал заавал гэрлэх албагүй гэж үздэг болсон. Тэгвэл ирээдүйд хүмүүс гэрлэхээ болих болов уу?

Гэр бүлийн харилцааны үндэс нь гэрлэлт, хайр дурлал гэж хүмүүс ойлгодог. Сайн сайхан гэр бүлийн харилцаа аав ээжийн үр хүүхдээ хайрлах хайр, халамж хүүхдүүдийн аав ээжийгээ хайрлах хайр, хүндлэлээс бий болдог. Гэрлэлт бол амьдрахын тулд нэг нэгэндээ дэм болохоор нэгдсэн хоёр хүний хоорон дахь гүн гүнзгий холбоо билээ.

Францын гүн ухаанч Габриель Марсель нэгэнтээ “ Би чамд хайртай гэж хэлэх нь чи миний хувьд мөнх амьдарна гэсэн үг” гэж хэлсэн байдаг.
Харин орчин үед хүмүүс хурим хийж, гэрлэж байгаагаа олонд зарлалгүй зүгээр л хамт амьдрахыг илүүд үздэг болсон. Хүмүүсийн дунд хамтран амьдрагч гэдэг ойлголт энгийн зүйл мэт болж, олон оронд үүнийг хүлээн зөвшөөрдөг болжээ. Гэрлэлтэнд итгэдэггүй хүмүүс хэн нэгэнд өмчлүүлж, хараат болохоос айдаг. Харин иймэрхүү ойлголт гэр бүлийн харилцааг тогтворгүй болгодог аж.

Хэн хэнийхээ өмнө хариуцлага хүлээгээгүй ийм харилцааны золиос нь хүсээгүй хүүхэд юм. Ийм хүүхдүүд эцэг эхийн хайрыг амсч чадалгүй өсдөг бөгөөд насан туршдаа хайраар дутаж амьдардаг.

Гэрлэсэн хосын хувьд үр хүүхэдтэй болох нь тэдний хайрын үр жимс байдаг бол хамтран амьдрагч хосуудын дийлэнх нь үр хөндүүлэх замыг сонгодог.
Хүмүүсийн дунд хамтран амьдрагч гэдэг ойлголт улам түгээмэл болж, олон хүн амьдралын ийм хэв маягт шилжиж байгаа нь хүмүүс гэрлэлтэнд итгэхээ больсныг харуулж байна. Учир нь залуусын дунд сексийн эрх чөлөөг эрхэмлэн, гэрлэлтийг хуучны ёс гэж үзэх хандлага хүчтэй болжээ.

Гэрлэлт, гэр бүл бол эрүүл нийгмийн амин сүнс. Харин гэрлэлтэнд итгэдэггүй хүмүүс ирээдүйн аз жаргал, үр удмаа эрсдэлд оруулж байгаагаа ойлгодоггүй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Nov.12.10 6:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Үнсэлтийн тухай


Үнсэлтийн талаар та юу мэдэх вэ?
Та үнсэлцэхдээ сайн байж болох ч доорх зүйлсийн талаар сонсоогүй байж таарна.
1. Гурван хос тутмын хоёр нь үнсэлцэхдээ толгойгоо баруун тийш болгодог.
2. Шов хийтэл үнсэхэд хоёр булчин гол үүрэг гүйцэтгэдэг бол тачаангуй үнсэлцэхэд нүүрний 34 булчин ажилд ордог байна.
3. Хурууны хээ, цасан ширхэг давтагдашгүй байдаг шиг яг адилхан уруулын хээ гэж байдаггүй.
4. Үнсэлт өвчнийг ч мартуулж чадах гайхалтай ид шидтэй. Үнсэлцэхэд хүний царай гэрэлтэж, цусны эргэлт сайжирч, амны хөндий цэвэршдэг төдийгүй толгойн өвчин намддаг байна.
5. Хүн амьдралынхаа туршид дунджаар 336 цагийг үнсэлцэхэд зарцуулдаг байна.
6. “X” тэмдэг яагаад үнсэлтийг илэрхийлэх болсон юм бол гэж бодож байсан уу? Дундад зууны үед хүмүүс гарын үсэггүй байсан учраас X тэмдгээр хайртай хүндээ үнсэлт илгээдэг байжээ. Эцэстээ X үнсэлтийг илэрхийлэх болсон юм.
7. Үнсэлцэх үед уураг тархинд шүхрээр үсрэх, гүйх, үсэрч харайх үед үүсдэгтэй адил сигнал бий болдог байна.
8. Жирийн эмэгтэй гэрлэхээсээ өмнө 29 эртэй үнсэлцдэг гэсэн судалгаа байдаг.
9. Ажилдаа явахдаа эхнэрээ үнсдэг эрчүүд бусад эрчүүдийг бодвол ажилдаа амжилт гаргах нь илүү байдаг гэнэ.
10. Хамгийн удаан үнсэлцэж дэлхийн дээд амжилт тогтоосон хос бол Жейн Вайман, Регис Томми нар юм. Тэд “You’re in the Army Now” кинонд тоглох үедээ 3 минут 5 секунд үнсэлцжээ. Танд ч бас энэ амжилтыг эвдэх боломж бий шүү.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Nov.12.10 6:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Нөхөртэйгээ болзож яагаад болохгүй гэж


Гэрлэлт хамтын амьдрал боловч хосуудад бие биетэйгээ ярилцах цаг ховор олддог. Хүүхэдтэй болсны дараа гэрлэлт гэж чухам юу болохыг хүмүүс мэдэрч эхэлнэ. Амьдралын өдөр тутмын аар саар зүйлс, хүүхэд, ажил, хадмууд, кареер тэдний бие биедээ зориулах цагаас хороож байдаг. Азид саяхнаас бий болсон нэгэн үйлчилгээ олон хүний сонирхлыг татаж байгаа аж. Asian Dinner Club гэр бүлтэй хосуудад зориулсан "Мөрөөдлийн болзоо” үйлчилгээ явуулж эхэлжээ. Клубын тэргүүн Салима Манжи "" Ийм болзоо хосуудад анх танилцаж байсан үеийнх шиг сэтгэл хөдлөл, догдлолыг дахин мэдрүүлж, хуучин сайхан цагийг эргүүлэн авчирна” гэж ярьж байна. Түүний ярьж буйгаар эрвээхэй болон нисч, хайр дурлал шиг галд тэмүүлэхийг хүсдэггүй хүн ховор гэнэ.
Гэр бүл хүний хамгийн нандин сайхан зүйл гэдэг нь мэдээж. Гэхдээ нэгэн хэвийн амьдрал нь хайр дурлал, дур хүслийн галыг бөхөөдөг аж. Тиймээс гэрлэсэн хүн болгон хайртай хүндээ анхных шигээ дахин галзуурсан мэт дурлахыг хүсдэг. Та ч бас эхнэртэй, нөхөртөө дахин дурлаж, зөвхөн хайр дурлал л өгч чаддаг сэтгэл хөдлөл, догдлолыг мэдрэхийг хүсч байгаа нь гарцаагүй.
Та эхнэртэйгээ эсвэл нөхөртэйгээ анх танилцаж байсан үеэ санаж байна уу?
Түүнтэйгээ уулзахыг тэсэн ядан хүлээж, гурван хоног гурван жил шиг санагддаг байсан тэр өдрүүдийг санаж байна уу? Харин одоо өөрсдийгөө хараач. Өмд, футболктой холхих гэрийн эзэд. Гангалаад хаачих ч билээ гэж бодож байна уу? Танд хажуудаа хэвтэж буй хүнээ хайртай хүн чинь биш, огт танихгүй хүн шиг мэдэрч байсан тохиолдол байна уу? Хэрэв байгаа бол асуултынхаа хариуг өөрөөсөө эрэх хэрэгтэй.
Нэгэн удаа би сонирхолтой зүйл хийхээр шийдэж, бүжгийн клубт элссэн билээ. Би сайн бүжигчин ч болж мэдэхээр байгаагаа нөхөртөө хэлэхэд тэрбээр над руу муухай харсан юм. Би дахин бүжгийн клубт очоогүй. Хэрвээ хос хоёрын нэг нь өөр зүйл хүсдэг бол романтик байх аргагүй.
Дараа нь нөхөр бид хоёр гэрлэснээсээ хойш анх удаа болзоонд явсан юм. Би гарахаар бэлтгэж сормуусаа будаж байтал охин маань надаас “ Та хоёр ирэх юм уу?” гэхэд нь би “ Ердөө хотын төв ороод ирнэ” гэлээ. Гэтэл тэр “ Хэдэн цагт” гэж асуусан юм. Тэр үүнийг надаас сурсан бололтой.
Бид ресторанд хоёр хүний ширээ захиаллаа. Би дотроо нөхөр бид хоёр харц тулгарвал яах бол, нөгөө л гэртээ ярьдаг зүйлээ ярих бол уу эсвэл ярих юм олдохгүй бол яанаа гэж бодож байв.

Гэвч тийм зүйл болсонгүй. Магадгүй лааны гэрэл, хундага дарс, сайхан хоол ч нөлөөлсөн байж магадгүй. Бид яг л анх танилцаж байгаа хоёр шиг байлаа. Зогсоо зайгүй ярьж байсан боловч нөгөө улиг болсон аар саар зүйлс огт сөхөгдөөгүй юм. Би яг л дурласан охин шиг болж, нөхөртөө хайртай хэвээрээ гэдгээ мэдсэн юм.
Тиймээс танд л гэж хэлэхэд эхнэр, эсвэл нөхөртэйгөө болзоонд явж бай. Хайртай хүндээ дахин дурла.
Гэр бүлтэй хүмүүс яагаад болзоонд явдаггүй вэ? Тэд ийм шалтгаан хэлдэг.
Хонгор минь өнөө орой гарах уу?
* "Хүүхэд хэн харах юм бэ?"
* "" Хөргөгчинд бидэнд уух юм хангалттай байгаа шүү дээ”
* ""Бөөн ядаргаа""
* ""Бид ядраад байна, шүршүүрт орчихоод унтлаа""
* ""Маргааш их чухал өдөр""
* ""Гэртээ үлдсэн нь дээр биш үү? ""
* ""Тэгье, гэхдээ өнөөдөр биш""
* ""Өнөөдөр их хүйтэн өдөр байна ш дээ""

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Nov.19.10 6:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Найз залуу бүсгүйтэйгээ хэрхэн чөлөөтэй харилцах вэ?


Хайр дурлал, гэгээн хайргүйгээр амьралыг төсөөлөхийн аргагүй. Харин тэр гэгээн хайр, дурлалыг харилцаагүйгээр бүр ч төсөөлөшгүй билээ. Энгийн чөлөөтэй харилцаа холбоо нь хосуудыг улам илүү ойртуулж, бат бэх харилцааг бий болгоход тун чухал.
romantic-free-ecards-1Зөвлөгөө №1 Хэн нэгнээ уучилна гэдэг хамгийн том талархал болон эргэн ирдэг гайхалтай зүйл байдаг. Зогсолтгүй эргэх амьдралын дунд бидэнд уучлалт гуйх, уучлах тусдаа цаг байдаггүй учраас үл ойлголцол бүр дээр таны буруу бол уучлалт гуйж, түүний буруу бол уучлалт гуйхыг нь хүлээн авдаг байгаарай.

Зөвлөгөө №2
Ирээдүйд зөрчил үүсгэж болзошгүй байдлаар харилцахаас татгалз. Хэлээгүй үлдээсэн үгс, эргэлзээтэй хоцорсон бодол бүхэн их зөрчилийн шалтгаан байдаг. Түүндээ тодорхойгүй бөөрөнхий зүйлийг аль болох хэлэхгүй бай.

Зөвлөгөө №3
Ярих тохиромжтой цагийг хүлээж сур. Нөгөө хүн тань дээр бүрэн анхаарлаа хандуулах үед нь чухал сэтгэл зүрхний яриагаа эхлээрэй. Өөр тохиолдолд та гомдолоор дүүрэн хоцорч харин нөгөө хүн тань гайхаж эргэлзсээр яриа дуусах болно шүү. Ихэвчлэн бүсгүйчүүд энэ тал дээр эмзэглэж, тоогдохгүй хоцорсон мэт сэтгэгдэлтэй үлддэг.

Зөвлөгөө №4
Харилцан яриаг ялангуяа бие биентэйгээ ойлголцох гэж ярилцаж байгаа үед сөрөг шүүмжлэлийн эсвэл гомдолын үгээр яригаа бүү эхэл. Гараа сайн бол бариа сайн гэдэг хэрэв түүний юу хүсэж байгааг асууж эхлэх, эерэг сэтгэгдэлтэйгээр харилцан яриагаа эхэлвэл та хоёрын дунд ямар ч хана босохгүй.

Зөвлөгөө №5
Үндэслэлгүй, хоосон дэмий ярианаас татгалзаж илүү шударга байхыг хичээгээрэй. Юу хийснээ, юу хийх гэж байгаагаа тодорхой ойлгомжтой илэрхийлэх нь харилцааг улам гэрэлтэй болгоно. Таний шударга байдал түүнийг ч мөн шударга болгоно.

Хүн бүхэн өөрийн онцлог өвөрмөц шинж чанартай байдаг учраас та тухайн нөхцөл байдалдаа тохируулан өөрийнхөө харилцааны зарчмыг ч бий болгож болно шүү дээ.
Шударга байх
Ил тод байх
Нээлттэй энгийн байх гэх мэтчилэн.
Ингээд амжилт. Хайр дурлал мандтугай. :mrgreen:

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Nov.19.10 6:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайрын зурхай: Аз жаргалаа хэрхэн татах вэ?


Эмэгтэй хүн байх учир утга нь дагина байхад л байгаа болов уу. Та үүнийг зөвшөөрч байна уу? Шадар цэргүүдийн үеэр эмэгтэй хүн зөвхөн хүсэх ёс суртахууны эрхийг эдлэн эрчүүд нь хүслийг нь биелүүлэх ёстой байж. Агуу яруу найрагч Байрон “Бидний хорвоод, шидэт дагинасынх шиг эмэгтэй хүн нь зовиураас нь хагацаахаар эрмэлзэгч эр хүнийх байх ёстой” гэж хэлж байсан гэх. Хайрын бурхан чи минь хаана байна? Яагаад ч юм бэ хайр ч үгүй, хажууд нь түших эр ч алга…

Та заримдаа сарыг хардаг байх. Тэр таавар болсон шөнийн дэнлүү танд романтик мөрөөдлийг сэрээж байна уу? Эсвэл уйтга гуниг авчирна уу? Ямар ч байсан бидний ойрын хөрш Сар хэнийг ч зүгээр үлдээхгүй. Хүмүүс Сарны нөлөөг анзаардаггүй ч гэсэн тэр бид бүгдэд Сар асар их нөлөөтэй. Ялангуяа сарны хэмнэл эмэгтэйчүүдэд эрчүүдээс илүүгээр нөлөөлдөг гэж зурхайчид хэлж байна.

Сар бол эмэгтэйн эрч хүчийг агуулсан гариг юм. Эмэгтэй эхлэлийн бэлгэдэл болсон тэрээр эмэгтэй хүн гоо үзэсгэлэн, хүнийг татах увьдас хайрладаг. Эмэгтэйн зурхайд хүчирхэг сар нь эмэгтэй хүн сайн ээж, халамжит эх болж чадахыг өгүүлнэ. Сар эмэгтэй хүнд ихээхэн тус болж чадна.

Яаж? Жишээлбэл, хайр сэтгэлд аз жаргал ирэхгүй нөхцөлд сар танд тусална. Сарны эхний хоногуудад та өөрийн хайраа захиалах хэрэгтэй. Энэ цагаар та өөрийн аз жаргалаа “үнэн сэтгэлээсээ мөрөөдөөд үз”

Хажуудаа харах хүнээ нэгд нэггүй төсөөл. Тэр ухаантай, эр зоригтой, үзэсгэлэн төгс байх ёстой биз дээ? Баян байж яагаад болохгүй гэж? Хамгийн гол нь тэр хайраар дүүрэн байх ёстой. Сарны эхний хоногуудын захиалга заавал биелэх ёстой. Сэтгэлд агуулагдсан хэн нэгэн байгаа бол түүнийг мөрөөдлийн байгаа болгож болно. Харин энд заавал ч үгүй түүний зураглалыг бүрэн дүүрэн гаргасан байх ёстой. Энэ төсөөлөл баяр баясгалантай, таашаалтайгаар хийгдэх ёстой. Харин хэтэрхий задгай мөрөөдөлд автах хэрэггүй гэнэ.

Сарны хоёр дахь хоногт орчин тойрноо сайн харж судал. Ойр хавьд чинь таны мөрөөдлийн хүн яваад байгаа юм биш биз дээ. Сар ихрийн ба арслангийн ордод байхад хүмүүс амар танилцдаг гэдгийг санаад авахад илүүдэхгүй. Энэ өдрүүдэд олны дунд байхыг хичээвэл таарна.

Сарны зургаа дахь хоногуудад танд таатай хүндээ ухаан бодлоо хандуул. Сэтгэл чинь өөрөө цаашид хэрхэн явахыг хэлээд өгнө.

Хэрэв та санаачлагыг гартаа авах гэж байгаа бол Сарны 21 дэх өдрийг сонгох хэрэгтэй. Хэрэв сарны дөрөв дэх хэмнэлээс өмнө энэ бүгдийг амжаагүй бол аз жаргалаа дахин хайгаад хэрэггүй. Танд дараагийн ээлжийг хүлээх л үлдэнэ. Дахиад л тэргэл сарнаас л эхлэх хэрэгтэй. Дахин янз бүрийн оролдлого хийхийг Сар үл тэвчих бөгөөд гарз дагуулдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Nov.24.10 6:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайр өвчин намдаадаг


Та хайр бүхнийг ялдаг гэж бодож байна уу? Хэрэв та ингэж боддог бол доорх судалгаа таныг гайхашруулах нь гарцаагүй. Дурлал өвчин намдаадаг аж. Гэхдээ өвчин нaмадаагч эмээс арай өөр аргаар.

Станфордын их сургуулийн судалгааны баг өвчтэй хүнд хайртай хүн нь хажууд нь байгаа үед эсвэл зургийг нь үзүүлэхэд өвчтөний өвчин намдаж байгааг ажиглажээ. Доктор Шон Макей өвдөж шаналж буй үед хайр дурлал ямар нөлөө үзүүлэхийг, үүний биологийн үндэс нь юу болохыг тогтоохын тулд их сургуулийн оюутнуудын дунд судалгаа явуулсан байна. Тэрбээр судалгаанд сайн дураар оролцохыг оюутнуудаас хүсэхэд олон оюутан түүний хаалганы өмнө дугаарлан зогсч, “ Бид дурлацгаасан. Судалгаандаа биднийг оролцуулаач” гэсэн байна. Гэвч доктор Шон Макей 15 хосыг сонгон судалгаа явуулжээ. Тэрбээр хосуудаас дурласан хүнийхээ зургийг авчрахыг хүсчээ. Зураг тухайн хүний хайртай хүндээ гаргаж буй сэтгэл, эмоцийг хянахад хэрэгтэй байв. Гурван үе шаттай явуулсан судалгааны үр дүнд доктор Макей зөвхөн хайртай хүн нь хажууд нь байгаа үед хүн өвчин шаналалыг мартдаг гэдгийг тогтоосон юм.

Өвчин намдаагч бусад эмнүүдээс ялгаатай нь дурласан хүний уураг тархины маш олон хэсэг илүү идэвхитэй болдог байна.

Хайр дурлал хүний ухамсраас ангид төрөлхийн хүсэл, зайлшгүй чухал хэрэгцээ юм гэж доктор Макей ярьж байна. Эрдэмтэд уураг тархийг хайраар шагнах тусам өвчин шаналал үгүй болдгийг нотолсон юм.
Энэ холбоо нь биемахбодийн аль ч хэсэгт адилхан үйлчлэлтэй байдаг аж. Харин өвдөлт бол хүний байнга мэдэрдэг зүйл бөгөөд нэг эст организмуудаас бүтдэг байна.

Өвдөлт биемахбодод ямар нэгэн аюул учрахыг сануулж байгаа хэрэг. Хүн өвдөлт мэдэрсэн ч үүний эсрэг юу хийхээ мэддэггүй.
Харин доктор Макейн тайлбарлаж буйгаар хүн өвдөлтийг мэдэрсэн үедээ өвчин намдаах эм шүүрч авахын оронд хайртай хүн рүүгээ гүйх хэрэгтэй аж. Тэрбээр өвчтөнүүддээ гал халуунаар хэн нэгэнд дурлахыг зөвлөдөг байна.
Өвчин шаналалыг бий болгодог олон хүчин зүйл байдаг бол үүнээс ангижрах ганц арга нь хайр дурлал ч байж мэдэх юм.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Nov.29.10 12:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Найзынхаа сонгосон хүнийг үзэн яддаг бол яах вэ?


Хүүхдүүд өсч том болоод нэг л өдөр гэрлэнэ гээд хэн нэгнийг дагуулаад ороод ирдэг. Гэвч гэрлэх гээд байгаа хүн нь аав ээжийнх нь санаанд нийцэх нь ховор. Харин үр хүүхэддээ юу сайн юу мууг мэддэг хүний хувьд таны санал тэдэнд чухал гэдэг нь мэдээж. Гэвч түүнээс дор зүйл бол сайн найз чинь таны хамгийн дургүй хүнтэй амрагууд болох. Тэр нөхөр найзад чинь яаж ч ханддаг байсан ч та түүнийг үзэн ядахгүй байж чадахгүй. Нөхөрлөлөөр дэнчин тавьж найздаа үүнийг хэрхэн ойлгуулах вэ? Эсвэл бусдын хэрэг надад хамаагүй гээд орхих уу?

Гэр бүлийн сэтгэлзүйч Кэролин Манзо ийм тохиолдолд хүмүүс ямар алдаа гаргадгийг ийн тайлбарлаж байна.

Найз нөхөд, эгч дүү ер хэн байлаа ч ийм тохиолдолд хайртай хүнээ хамгаалах харамлах зөн билиг хүчтэй болдог. Ийм үед яах вэ? Үүнээс хэрхэн гарах вэ гэж үү?

Хамгийн энгийн хариулт бол : Энэ таны хэрэг биш. Гэвч санаа тавих хэд хэдэн зүйл бий. Хэрэв ойр дотны чинь хэн нэгэн аюултай хүнтэй учирч эрүүл мэнд, сэтгэл санааны хүнд байдалд орсон бол та үүнд оролцохоос өөр аргагүй. Харин үүнээс цаашхи зүйл бол таны бэрхшээл биш.

Та түүний амрагт дуртай ч бай дургүй ч бай түүнд бусад хүмүүс юу гэж бодох нь огт хамаагүй. Хэн нэгнийг тэвчихийн аргагүй ашалах үед дуугүй өнгөрөх хэцүү. Насан туршдаа хамт байхаар сонгосон хүн нь хэн бэ гэдгийг найз чинь өөрөө ойлгог. Өөрт нь тохирох хүн биш гэдгийг ухаарах хүртэл хөндлөнгөөс оролцох хэрэггүй. Харин үнэнийг олж мэдсэн үедээ найз чинь сэтгэлээ онгойлгохоор тань дээр ирэх болно.

Найзын чинь сонголт түүнийх болохоос таных биш гэдгийг сана. Сонгосон хүн нь танд таалагдах үгүй нь чухал биш. Хүн болгон аз жаргалыг өөр өөрийнхөөрөө мэдэрдэг. Магадгүй таны үзэн яддаг зүйлийг найз чинь үнэн голоосоо хайрлаж ч болно шүү дээ. Үүнийг зүгээр л хүлээн зөвшөөрөөд найзынхаа өмнөөс баярлах хэрэгтэй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Dec.01.10 6:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Өөрийн дүрмээр тогло


Хэн нэгэн хүнтэй дотно харьцаа тогтооход дүрэм журам хэнд хэрэгтэй юм бэ?
Өөрийнхөө дүрмээр тоглоход л болно. Эрэгтэй ч бай эмэгтэй ч бай ялгаагүй хэвшмэл ойлголтоосоо салж, шинэ сэдэл гаргаж ирэхэд буруудахгүй.

Болзож буй залуугаа түрүүлж утсаар ярихыг хүлээх.
Яагаад заавал эрэгтэй нь түрүүлж санаачлах ёстой гэж? Бүсгүй та хөгжилтэй хэдэн үгтэй мессеж илгээгээд, дараа нь утсаар цөөхөн хором ярьж болно шүү дээ.

Амралтын өдрүүдээр найз залуудаа уулзаж амжихгүй гэж хэлвэл тэр тантай байнга уулзахыг хүсдэг болно.
Найз залуугаасаа цаг заваа харамлах хэрэггүй. Түүнийг өөр бүсгүйтэй болзохыг хүсээгүй л бол.

Гурав хоногт заавал нэг удаа уулз.
Түүнтэй дахин уулзах өдрийг хүлээх хэрэггүй. Яг одоо уулзмаар байгаа бол шууд л түүн дээр оч.

Бүсгүй нь залуудаа гарын хоолоо хийж өг.
Бүсгүйчүүд хоол хийх дуртай. Үүгээрээ ч бахархдаг. Гэхдээ залуу та ч түүндээ зориулаад хоол хийж болно. Эмэгтэйчүүдэд бүхнийг даатгах хэрэггүй.

Эрчүүд төлбөрийг төлөх ёстой.
Эр эм хоёрын харьцаанд аль нэг нь давуу эрх эдлэх ёсгүй. Эдийн засгийн хямралын үед ч биш эмэгтэй хүн төлбөр хийх нь бахархмаар зүйл.

Нэгэндээ хүчтэй сэтгэгдэл төрүүлэхийг хичээ.

Бүсгүйдээ, залуудаа таалагдахын гэж хэтэрхий их хичээх нь өөрийг тань алиалагч болгож харагдуулна. Харин өөрийнхөөрөө байж, энгүүн яриа дэлгэвэл жинхэнэ харилцаа үүснэ.

Анхны болзоондоо ганцаараа оч.

Анхны болзоо заавал эхнийх байх албагүй. Сайн найзуудтайгаа хамт гадагш гарахад стресс, дарамт арилдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Dec.01.10 6:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайртай бол хартай гэж үнэн үү?


Энэ асуултыг хүмүүс бие биеэсээ их асуудаг. Ихэнх нь харгүй хайр, хайргүй хар гэж байдаггүй гэдэгтэй эвлэрч буй бололтой.

Хүн төрөлхтөн үүсэхэд хайр, хардалт хоёр нэгэн зэрэг үүссэн гэж учир мэдэх хүмүүс ярих нь ч бий. Тэгэхээр хайр, хардалт хоёрыг нэг зоосны хоёр тал ч гэж үзэх тохиолдол ч байдаг.

Тэгвэл хар гэж юу вэ? Хайртай хүнээ алдчих вий гэсэн айдаснаас хардалт үүссэн гэж судлаачдын нэг хэсэг нь тодорхойлж байхад, нөгөө хэсэг нь өмчирхөх сэтгэлгээнээс болж харамлах гэдэг утгаар хардалт буй болсон хэмээн таамаглаж байна.

Энэхүү хоёр тодорхойлолтыг эрдэмтэн судлаачид үнэний хувьтай болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа бололтой.

Гэтэл орчин үеийн залуусын дунд явуулсан судалгаагаар дээрх хоёр таамаглал үнэн гэдэг нь төдийлөн батлагдахгүй байгаа ажээ.

Жишээ нь одоогийн залуучуудын амьдралын арга барилаас харахад тэд өчүүхэн ч сэжүүр гараагүй байхад хардаж сэрддэг болох нь тогтоогджээ.

Хардалтын гал дүрэлзэн асахад хайртай хүнийх нь санамсаргүй хэлсэн ганц үг, нэг удаагийн болгоомжгүй харц хангалттай үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнийг хайртай гэдгээ харуулах гэсэн оролдлого гэх үү, эсвэл хайртыгаа өөр хүнд алдчих вий гэж эмээсэн айдас хүйдэс гэж үзэх үү.

Хардалтыг галзуу хардалт, тайван хардалт, алтан дундаж хэмээн гурав хуваадаг байна.

Галзуу хардалт:

Ийм хүмүүс хумсын чинээ цагааныг уулын чинээ хар болгож, аймшигтайгаар цухалддаг. Тэд хардсанаас үүдэн хэл амаар доромжлоод зогсохгүй гартаа тааралдсан юмаараа дэлсээд авахаас ч буцдаггүй аж.

Тайван хардалт

Хэт амгалан хүмүүс иймэрхүү хардалтыг гаргадаг байна. Тэд нүдээрээ үзээгүй бол ямар ч гэрчийн хов живийн яриаг ойшоож үздэггүй гэнэ.

Алтан дундаж:

Галзуу хардалт, тайван хардалт хоёрын завсрын үзэл баримталдаг энэ бүлгийн хүмүүсийг "хэвийн" хэмээн тодорхойлдог байна. Энэ бүлгийнхэн хардахдаа хардаад, хардах юмгүй үед юу ч болоогүй юм шиг л байдаг ажээ.

Галзуу хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш юм. Архийг өдөр тутмын хэрэгцээ болгож зуршсан хүмүүст ихэвчлэн галзуу хардалт ажиглагддаг байна.

Галзуу хардах донтой хүмүүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна дарангуйлагчийн шинжтэй байдаг гэнэ. Тэд хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьдаг. Өөрсдийгөө хэзээ ч буруутгадаггүй. Ямар ч тохиолдолд буруугаа хүлээдэггүй. Харин ч бүр бусад руу чихдэг зарчимтай ажээ.

Гэр бүл болохоосоо өмнө ч их хартай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хардалт гэр бүл болсныхоо дараа улам гаардаг аж.

Гайгүй хартай хүмүүс ч гэсэн гэр бүл болсныхоо дараа галзуу хартай болдог ажээ.

-Чи надад хайргүй болжээ?!... гэсэн үг нь тэдний амны уншлага нь аж. Дарангуйлагч маягийн галзуу хардалт нь хардалтын хамгийн жигшмээр төрөл юм.

Хардалт хаанаас эхтэй вэ? Сэтгэл зүйчид энэхүү үзэгдлийг

-Олдмол хардалт

-Хэвшмэл хардалт хэмээн хоёр төрөлд хуваан үзжээ.

Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог. Хэвшмэл хардалт нь тухайн хүний зан байдлаас хамаардаг аж. Өөрөө сүүлэрдэг, илүү харж билүү долоож явдаг, боломж олдвол буцахгүй хүмүүс ханиа өөр шигээ бодож, тодорхой учир шалтгаангүй харддаг. "Би мэдэж байна та хоёр яг тэгсэн" гэж хэлдэг.

Хардалтын дээрх хоёр төрөл бол зөвхөн онолын хүрээнд яригдаж буй зүйл. Амьдрал дээр олдмол хардалт, эсвэл хэвшмэл хардалт гэх маягаар дангаараа тохиолдох нь ховор гэнэ. Гол төлөв хосолж байдаг аж.

Амьдралд бодитойгоор хандаж, ханьдаа итгэж хандах хүн ёсны асуудал юм. Хартай хүмүүс өөрийгөө өмөөрч "Хайртай бол хартай" гэдэг. Гэвч дийлэнх тохиодолд тэдний хардалт ямар ч үндэслэлгүй байдаг. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргаан эдгэршгүй шархтай адил цаг ямагт сэдэрч байдаг онцлогтой.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Dec.06.10 6:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайрт чинь таныг таргалуулж байгааг мэдэх үү?


Таны өдөр тутмын амьдралын хэв маяг чинь таргалах үндсэн шалтгаан болдог гэвэл та итгэх үү? Үүнд хоолны дэглэм огт хамаагүй аж.

Электрон шуудан. Та хажуугийн өрөөнд байгаа ажлынхаа газрын хvмvvстэй электрон шуудангаар харилцдаг уу? Эсвэл утсаар холбогддог уу? Ийм байдалтай нэг жил өнгөрөхөд та өөрөө ч мэдэлгүй огцом таргалж эхлэнэ. Энэ байдлаар үргэлжилбэл жил болгон нэг кило нэмэх .

Сахар орлуулагч. Та турахын тулд кофе, цай уухдаа сахар орлуулагч хэрэглэж байна уу? Эрдэмтдийн судалгаа эдгээр чихэр орлуулагч нь бие организмын калори хуваарилах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс сахар орлуулагчаас бас татгалзах хэрэгтэй.

Пестицид. Та удаан хугацааны турш мах болон өөх тостой шарсан төмс зэргийг идэхгvй зөвхөн жимс ногоогоор хооллож байна уу? Гэсэн хэдий ч турахгvй байгаад гайхаж байна уу? Гол шалтгаан нь таны идэж байгаа ногооны салатанд байгаа юм. Тvvхий ногоонд олон тооны пестицид байдаг аж. Ялангуяа сайн угааж цэвэрлээгvй ногоонд. Пестицид нь хортон шавьж устгах зориулалттай тул бидний бие организмд муугаар нөлөөлөх нь их. Ногоог сайн угааж хэрэглэх хэрэгтэй. Буцалсан усаар угаах нь сайн аж.

Жимсний шvvс. Фруктозтой шvvс нь хоол идэх дуршлыг саармагжуулж цатгалан юм шиг байдал vvсгэдэг. Бие организмд хэрэгцээт амин дэмийг хангаж чаддаггvй. Тиймээс vvнийхээ оронд нэг бvтэн жимс идсэн нь хавьгvй дээр. Орой нь ямар ч тамир тэнхээгvй болж ихээр өлсөх нь бий.

Түргэн хоолны салат. Та тvргэн хоолны газар ороод зөвхөн салат иддэг гэж өөрийгөө хуурах хэрэггүй. Эрдэмтдийн судалснаар, тvргэн хоолны газрын салатын илчлэг нь гамбургерийнхаас илvv байдаг.

Зурагт. Зурагт их vзэх нь нvдний хараа муудахаас гадна биеийн галбир алдагддаг байна. Зурагт vзэж сууснаас зvгээр хөдөлгөөнгvй суух нь илvv сайн болохыг бас нөгөө эрдэмтэд тогтоосон байна. Зурагт vзэхэд зvрх судасны цохилт, даралт, бодисын солилцоо ихэд буурч цагийн дотор 20-30 калорий илчлэг алддаг гэнэ.

Өөх тос. Өөх тос хvнийг таргалуулдаг гэсэн хамгийн тvгээмэл ойлголт байдаг. Харин бодит байдал дээр бүр эсрэгээр аж. Бидний бие организмд чухал хэрэгтэй зvйлийн нэг нь өөх тос. .Хvний биеийн жинд ч нэг их нөлөөлөөд байдаггvй ч хэрэв дутагдах юм бол бие организм нь тvvнээс өөр, жинхэнэ хортой бодис нэхэж эхэлдэг байна. Жишээ нь, шарсан төмс г.м.

Хар талх. Таргалахгvй гэж цагаан талхнаас татгалзаж оронд хар талх идэх нь төөрөгдөл. Бvх төрлийн сортын гурилаар хийсэн талх таргалуулдаг байна.
Нойргvй шөнө. Шөнийн унталт нь хамгийн чухал гэдгийг хэзээ ч мартаж болохгvй. Нойргvйдэл нь бодисын солилцооны хурдыг саармагжуулж метаболизмыг өөрчилдөг.

Таны хайрт. Бvх зvйлээ хайрттайгаа хамтран яг таг хувааж хийх нь зvйтэй ч хоол хvнсээ яг ижилхэн хувааж идсэний хэрэггvй. Энэ нь таргалах нэг нөхцөл гэнэ шvv.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Dec.06.10 7:30 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.11.10 5:53 pm
Posts: 118
Location: Soruul.Com
hairluulmaar bnu?


Top
   
PostPosted: Dec.09.10 11:43 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Feb.09.10 9:48 pm
Posts: 79
Location: Зөвхөн Монголдоо
tehh


Top
   
PostPosted: Jan.18.11 12:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.23.08 5:52 pm
Posts: 5218
Location: somewhere
Taalagdlaaaaa.... Goy medeellluuud bna.... :wd:

_________________
Keep Moving Forward!!! ^^


Top
   
PostPosted: Feb.11.11 11:28 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Гоё мэдээллүүд байна аа.
Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Feb.17.11 4:56 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Feb.04.11 2:22 pm
Posts: 22
Location: ЧиНий Аpд :))
Их хэрэгтэй схан мэдээллүүд бна

нэмээд бгарай;)


Top
   
PostPosted: Feb.18.11 2:04 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Mar.30.11 11:29 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
:321huruu:

_________________
Science, bitсh!


Last edited by uyanga17 on Mar.31.11 12:17 pm, edited 1 time in total.
SPAMDAHKU SHU N0H000R! =PP


Top
   
PostPosted: May.02.11 1:59 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
Saya huurhun huurun

marriege proposal

uzsen chini shaal sonin bolood uilchihlaa...humuus tegdeg yum boluu...tiim yum uzeheer uildeg boluu

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: May.08.11 12:03 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Dec.17.10 12:45 am
Posts: 121
ихэнх нь эмэгтэйчүүдийнх байхын эрэгтэй хүмүүсийх байвал тавиач

_________________
Хүлээнээ...


Top
   
PostPosted: May.11.11 3:41 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.22.10 10:13 am
Posts: 1370
Location: Ertontsiin muhart
хайр бол нэг төрлийн өвчин

_________________
Үнэнийг дагаж уур хилэн.


Top
   
PostPosted: May.12.11 10:17 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Nov.19.10 5:34 pm
Posts: 237
яг ч өвчин бишээ зүгээр вирус хүндэрвэл хэцүү байх хэхэ

_________________
цаг бол алт харин чи алт биш


Top
   
PostPosted: May.20.11 7:31 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: May.20.11 5:16 pm
Posts: 141
Location: Ub
дажгүймааа

_________________
Playgirl


Top
   
PostPosted: Aug.20.11 2:18 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Aug.19.11 9:25 pm
Posts: 58
Location: Зөвхөн Монголдоо
Ene Pingis er ni amid u

_________________
I Will Own You


Top
   
PostPosted: Oct.11.11 5:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
http://www.facebook.com/pages/HaiR-DuRL ... 29?sk=wall

Like it and Enjoy! :wd:

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited