#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 1:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Mar.05.10 8:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Өнгөрснийг мартаж, шинэ хайртай учрахыг хүсвэл...


Хэрвээ таны хайр дурлал бүтэлгүйтэж, харилцаа чинь дууссан бол өрөөнийхөө мухрыг сахиж, гуньж, гутарч, суух хэрэггүй. Сайхан дурсамжууд хэдийгээр зөндөөн олон үлдсэн байж болох ч тэр бүгдийг аль болох эргэж дурсахгүй байхыг хичээ. Тэгээд ирээдүйгээ харж зоригтой алхах хэрэгтэй. Таныг зөндөөн олон гэгээн хайр, сэтгэл хөдөлгөсөн болзоо хүлээж буй.

Өөрийн харамсал, ойр дотны хүмүүсийн сөрөг хандлагад баригдаж суулгүй зоригтойгоор бүгдийг шинээр эхлээрэй. Үүнд туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

1. Харьцуулахаа зогсоо. Ирээдүйн харьцаагаа өнгөрсөн хайр дурлалтайгаа бүү харьцуул. Таныг гомдоож, хуурч орхисон тэр хүнээр бусдыг төсөөлж, бусдад итгэх итгэл найдвараа үгүйсгэх хэрэггүй.

2. Дуурайгч байх хэрэггүй. Өмнө байдаг байсан шигээ байх гэж хамаг цаг зав, сэтгэл санаагаа зарцуулах хэрэггүй. Хүн бүр юм бүхэн өөр. Хоёр өөр харилцаа адил байна гэж байхгүй.
3. Өнгөрснөө дурсахдаа шудрага бай. Өнгөрсөнд юу болсон, юунаас болж хайр чинь унтарч, харилцаа чинь дууссаныг бодитоор дүгнэ.

4. Битгий эргэлз. Дахиж хэзээ ч хайрлаж, дурлаж чадахгүй гэж бүү ай. Дахиад заавал хайр ирнэ гэдэгт итгэж, айдсаасаа ичих хэрэггүй.

5. Зовсон азгүй хүн шиг байх хэрэггүй. Хувь заяандаа гомдоллож, өөрийгөө азгүйд тооцох хэрэггүй. Ийм байдалтай байгаа хүн үнэхээр арчаагүй өрөвдмөөр харагддаг бөгөөд дараачийн учрал таныг тойрон өнгөрөх болно.

6. Тэмдэглэл хөтөл. Өөрийн үнэлэмж үнэ цэнийн тухай, хуучин амрагынхаа тухай, та хоёрын харилцаа ямар байсан талаараа. Тэмдэглэл хөтөл. Ингэснээр та дараагийн удаа сонгол хийхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх болно.

Эцэст нь уужим амьсгаа аваад зүгээр л инээмсэглэ. Та цор ганц өөрийг чинь хайрлах хүнийг заавал олно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Last edited by Rosana on Dec.09.11 11:04 pm, edited 6 times in total.
Зүрх тавив


Top
   
PostPosted: Mar.06.10 3:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.11.06 1:57 pm
Posts: 3120
goy medeelel bn tnx :wd:

_________________
...


Top
   
PostPosted: Mar.14.10 11:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Тэр танд хайртай эсэхийг мэдмээр байна уу?


Эмэгтэй хүнийг чихээрээ, эр хүнийг нүдээрээ дурладаг гэдэг. Үнэхээр эмэгтэй хүнийг үг яриагаараа татаж чаддаг, сэргэлэн эрчүүд амжилтад хүрэх нь бий. Эр хүн танд үнэхээр сайн эсэхийг мэдэж болно.
Хэрэв тэр...

1. Хамт явж байхдаа өөр бүсгүйчүүдийг илт сонирхож шохоорхдог.

2. "Би чамд хайртай" гэх мэтийн халуун дулаан дотно сайхан үг хэзээ ч хэлдэггүй.

3. Үг яриаг чинь тоомжиргүй сонсдог.

4. Өөрийнхөө тухай дэлгэрэнгүй ярьдаггүй.

5. Сексдэх үедээ л таныг тэвэрдэг.

6. Сексийн дараа шууд унтчихдаг.

7. Таны асуудлыг хуваалцахыг хүсдэггүй.

8. Ойр дотныхоо хүмүүстэй танилцуулахгүй үргэлж шалтаг, шалтгаан зааж хойшлуулдаг.

9. Танд ямар нэг бэлэг авч өгөхөөс зайлсхийдэг.

10. Төрсөн өдрийг тань "мартчихдаг".

Эдгээр есөн шинж тэмдгээс 5-6 нь мэдрэгдэж байвал харилцаагаа цаашид үргэлжлүүлэх эсэхийг сайтар тунгаан бодох нь зөв.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.14.10 11:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайртынхаа зан чанарыг өөрчлөх гэж бүү хичээ


Гэр бүл дэх харьцааны алдаа даамжирвал тааламжгүй уур амьсгал бүрэлдэх, хөндий хүйтэн байдал үүсэх, цаашлаад салахад хүргэдэг гэмтэй. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг баримтлахыг хүсч байна.

-Гэр бүлд тэргүүлэх байр суурины төлөө бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин зэрэг ач холбогдолтой зүйлсийг дуугаа өндөрсгөн хэрүүл тэмцэл хийхгүйгээр авах боломжтой.

-Тантай амьдралаа холбохоос өмнө хань ижилд тань найз нөхөд ямар нэгэн үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэхчилэн өөрийн ертөнц байсныг санаарай. Энэ ертөнц байсаар байх болно. Үүнийг нь хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Хань ижил таны өмч бус, өөрийн гэсэн харьцаа хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.

-Жижиг зөрчлүүд (”Чамд найз чинь чухал юм уу, тэгвэл би зайлаад өгье” “Хөршийнх рүү орохыг хатуу хориглож байна” гэх мэт) зуршил болвол харьцаа эвгүй болж байгаагийн шинж.

-Гэр бүлийн үндсэн зарчим нь харьцааны ижил түвшинг баримтлах. Хайр халамжийг хүсч байгаа бол та өөрөө энхрий, халамжтай бай. Магтаал сайшаалыг хүсвэл та өөрөө найрсаг, халуун дулаан үгэнд яагаад тийм харам хандана вэ?

-Хэн нэгэндээ ахадсан шаардлага бүү тавь. Үүрэг хариуцлагыг адилхан хуваалц. Таны найз бүсгүйн нөхөр гэрийнхээ эвдэрсэн крант “00″ -ыг засаж янзалж чаддаг. Сайн хэрэг. Гэвч хүн болгон тийм байх албагүй шүү дээ. Нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөр чинь “00″ засч чадахгүй ч сайхан хоол хийчихдэг. Та үүнийг нь сайшаа, магт, дэмж.

-”Хайртай хүмүүс тэгдэггүй” “Чи надад хайргүй л юм байна” гэх мэтээр шууд тулгах, үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм таатай санагдахгүй.

-Хань ижлээ хэт төгөлдөржүүлэх гэж бүү оролд. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самууны асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш шүү.

-Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай. Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч их хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий. Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүү үзэх гэх мэтчилэн жишээтэй. Үүнээс болж салалтай нь биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай байдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.14.10 11:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Ирээдүйн ханиа урьдчилан мэдэж болдог гэнэ


Үе үеийн охид бүсгүйчүүд ирээдүйн ханиа урьдчилж мэдэхийг хүссээр ирсэн. Энэ удаад бид зарим нэгээс нь танилцуулахаар шийдлээ. Бүсгүй та ч бас үзээд алд.

Бөгж ба гэрэл зураг. Хайртай хүнийхээ гэрэл зургийг авч, түүний дээр утсанд хэлхсэн бөгж бариарай. Хамгийн гол нь гар тань чичрэхгүй байх ёстой. Хэрвээ бөгж тойрог хөдөлгөөнөөр эргэлдэж байвал та энэ хүнтэй гэрлэж, аз жаргалтай амьдарна гэсэн үг. Хэрвээ бөгж хоёр тийшээ найгаж байвал та энэ хүнтэй гэрлэхгүй л болов уу. Хэрвээ бөгж огт хөдөлгөөнгүй байвал харамсалтай нь та ганцаараа насыг барна гэсэн үг.

Зүү. Нэгдүгээр сарын 21-ний шөнө хэд хэдэн зүү авч, тэдээрийг бие биеийг нь нэвтлүүлэн тавь. Дараа нь зүүгээрээ цамцныхаа ханцуйг хатга. Ингэвэл зүүдэнд тань ирээдүйн хань тань харагдана.

Дөрвөн навчит гэрийн хошингор. Хэрвээ та дөрвөн ширхэг навчтай гэрийн хошингор олсон бол үүнийгээ баруун талынхаа гутал дотор хийгээрэй. Ингэвэл таны танилцсан ээлжит ганц бие эр таны нөхөр болно.

Шинэ сар. Энэхүү ёслолыг шинийг нэгний шөнө хийж болно. Та энэ шөнө унтлагын өрөөний цонхоо сайтар нээж, тавцан дээрээ суугаад, нүдээ цавчихгүйгээр сар руу харж, "Сайн байна уу? Сархан минь, чамд мэнд хүргэе. Хэн надтай гэрлэхийг хэлж өгөөч" хэмээн аяархан шивнэнэ. Үүнээс хойш тун удахгүй ирээдүйн нөхөр тань зүүдэнд орж ирнэ хэмээн хүмүүс итгэдэг байна.

Хуримын бялуу. Хуримын бялуунаас багахан хэсгийг авч, үүнийгээ хуримын бөгжний голоор гурван удаа гаргаж, дэрэн доороо хийгээрэй. Энэ шөнө таны ирээдүйн хань зүүдэнд тань орж ирэх болно. Мөн түүнчлэн хуримын бялуунаас авч дэрэн доороо хийгээд, шинэ хосын хуримын бөгжийг гуйж, гарын ядам хуруундаа зүүгээд, унтахын өмнө гутлаа Т хэлбэртэйгээр байрлуулдаг. Энэ арга ч бас ирээдүйн нөхрөө зүүдэндээ харах найдвартай арга гэнэ.

Алимны хальс. Алимны хальсыг салгалгүйгээр, уртаар нь хальсалж аваад, баруун гараараа зүүн мөрөн дээгүүрээ давуулан шиднэ. Ингээд хальсны унасан хэлбэрээр нь ирээдүйн нөхрийнхөө нэрийн эхний үсгийг мэдэж болдог байна.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.14.10 11:27 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Feb.18.09 6:26 pm
Posts: 11003
Location: Зурхэнд
Гоё мэдээлэлүүд байна
баярлалаа.. :angel:

_________________
Абсурд


Top
   
PostPosted: Mar.14.10 11:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Амьдралд насны зөрүү нөлөөтэй юу?


Бусад Азийн улсыг бодвол монголчууд эхнэр нөхрөөсөө гурван насаар ах байхыг харин ч сайн гэж үздэг байжээ.

Гурван насны зөрүү бол үнэндээ төдийлөн мэдэгдэхгүй. Гэвч энэ ялимгүй зөрүү ихсээд ирэхээр л нийгэм хүлээн авах сэтгэлзүйн бэлтгэлгүй болчихдог. Эсрэгээр нөхөр нь 10, 20, 25… насаар ах байвал хэвийн тохитой гэр бүлд тооцогддог.

Иймд эхнэр нь нэлээд хэдэн насаар “5, 7,10″ ах гэр бүлд амьдралын ямар их дарамт болдог нь тодорхой. Асуудал нь хайр сэтгэлдээ бус нийгмийн хандлага, сэтгэлзүйгээс шалтгаалдаг байна.

-Уламжлалт нийгмийн сэтгэл зүй “хөгшин” эхнэрийг буруутгадаггүй ч (нүдэн дээр) зайгаа барих, үл тоомсорлох хандлагатай. Нөхрийн найзууд эмэгтэйтэй төдийлөн харьцдаггүй.

Тэдний яриа, үзэл бодол таарахгүй байх нь цөөнгүй. Жишээ нь нөхөр нь найз нөхөдтэйгээ 10-н жилд байсан явдлаа хөгжин дурсахад эхнэр энэ үед бараг их сургуулиа төгсөөд ажил хийж байсан гэх мэт.

-Эмэгтэй хөгшин харагдах вий гэж байнгын стресст автдаг. Нэг талаар өөрийгөө тордож арчилж байгаа нь сайн хэрэг нөгөө талаар энэ зөвхөн тодорхой зорилготой байдаг тул баяр баясгалан авчирдаггүй.

-Хэрэв ямар нэгэн шалтгаанаар хүүхэд төрүүлэх чадваргүй, боломжгүй бол асуудал бүр хүндэрнэ. Гэх мэтчилэн сэтгэлзүйн дарамт эхнэрт төдийгүй нөхөрт нөлөөлж гэр бүл салахад нөлөөлдөг. Судалгаагаар эхнэр нь ах гэр бүлд харьцангуй олон салалт байдаг аж.

Амьдралын туршлага илүүтэй, жижиг сажиг зүйлийн хойноос хөөцөлдөж, хэрүүл шуугиан тарьдаггүй, халамжтай, нөхрөө ойлгодог зэрэг олон давуу тал ахимаг эхнэрт бий. Гэхдээ энэ бүхнээс илүүтэй нийгмийн хандлага, сэтгэлгээ хүнд тусдаг байна.

-Түүний аж ахуйн чадварыг шүүмжлэх. Хичээнгүйлэн хийсэн хоолыг нь шүүмжлэх, өө сэв хайхад ямар ч тогтуун зантай эмэгтэй уурлаж бухимддаг. Аж ахуй эрхэлнэ гэдэг чимхлүүр, хүнд хөдөлмөр юм шүү. Тиймээс тоглоом шоглоомоор ч гэсэн эзэгтэйн чадвар, ажилсаг эсэхийг нь шүүх, гоочлох ноцтой алдаа бүү гаргаарай. Эмэгтэй үүнийг тань уучлахгүй.

-Эмэгтэй хүний хайртай зүйлийг нь үл хүндэтгэсэн байдал гаргах. Ер нь юу ч байж болно. Төрсөн өдрөөр нь дурсгасан цэцгийн сав, гоёмсог хайрцаг зэрэг өчүүхэн гэмээр зүйлс эмэгтэй хүний хувьд нандин дурсгалтай эд зүйл байж болно. Үүнийг нь хаях, хагалах гэх мэтчилэн үл ойшоосон байдал бүү гаргаарай. Эмэгтэй хүн үүнийг доромжилсонтой адил үзнэ.

-Хувийн ариун цэврийг үл тоомсорлох. Эмэгтэй хүний уур цухлыг хамгийн их хүргэдэг зүйл. Хиртэй оймс, цамцаа хаана ч хамаагүй шидлэх, усанд хэлүүлж байж орох, ариун цэврийг эрхэмлэдэггүй эр хүн эмэгтэй хүний уур жигшлийг төрүүлдэг болохыг санаарай.

---------------------------------------------------------------------------------------

Абсурд, Solo_9v - :wd:


_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.14.10 11:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Харилцан буулт хийж чаддаг хосын харилцаа бат бөх байдаг


Залуу хосууд гэрлэхдээ бие биенээсээ хэт их зүйлийг хүсэмжилдэг. Бодит амьдрал дээр энэ нь биелэгдэх боломжгүй болж ирэхэд гомдоллож эхэлдэг. Тэгээд хэн нэгнийхээ өө сэв, дутагдал доголдлыг хайж эхлэх, хэрүүл маргаан үүсгэх, эцэст нь "ерөөсөө огт дэмий хүнтэй гэрлэжээ" гэсэн явцуухан дүгнэлтэнд хүрэх нь бий. Энэ нь аажимдаа салж сарнихад хүргэдэг шүү дээ. Ийм байдалд хүрэхгүйн тулд аливаад бодитой, хүлээцтэй хандах нь чухал.
Амьдралын асуудлыг зорилго болгон хувиргах чадварыг эзэмших. Өөрөөр хэлбэл асуудлыг бухимдах биш цэгцтэй шийдвэрлэж чаддаг байх.
-Нөхөр (эхнэр)-тэйгээ харьцах арга барил, тактикаа өөрчлөх. Түүнийг бодитой дүгнэ.
-Үндсэн хүмүүжил, дадал зуршил өөр хүмүүст зөрчилдөх асуудал гарч таарна. Огт өөр хүн болгон өөрийн заавраар хүмүүжүүлэх гэж бүү зүтгэ. Эвгүй зуршил байдаг бол түүнд аятайхан хэлж ойлгуулбал илүү үр дүнтэй.
-Буулт хийж сур. Зөвшиж тохирох, хоорондоо буулт хийх нь хосуудын хамтдаа амьдрах хамгийн шилдэг алхам. Зарим тохиолдолд өөрийн ашиг сонирхлыг ч хязгаарлах нь байдаг.
Эхнэр нөхөр нэгдмэл, цул байж л гэр бүлийн амьдрал аз жаргалтай болдог. Гэтэл хэн нэг нь өөрийнхөөрөө амьдрах гэж зүтгэх эсвэл нөгөөгөө байгаагаар нь хүлээн авах, хүлээцтэй хандах чадваргүй хосууд удаан оршин тогтнох үндэс суурьгүй болно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.14.10 11:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Гэр бүлд чин сэтгэлийн яриа хамгийн чухал


Хайртай хүнтэйгээ хамт амьдарч, гэр бүл болно гэдэг хамгийн нандин холбоо. Тиймээс энэ нандин холбоогоо зуурдын биш үүрдийн болгохын тулд яах ёстой вэ?
1. Бие биедээ ямагт таавар мэт сонирхолтой байх хэрэгтэй.
2. Нэгэн хэвийн хэмнэл, уйтгартай байдал гэр бүлийг аажимдаа залхуу хүргэм сонирхолгүй болгодог.
З. Гоолиг бие бялдар, үзэсгэлэн төгс царай гэр бүл бат бэх байхын баталгаа биш.
4. Хүн муухай зүйлд ч сайхан зүйлийг биширдэг шигээ амархан дасдаг.
5. Сэтгэл санааны зөрөлдөөн, дургүйцэл анхаарал халамж дутсанаас эхэлдэг.
6. Хүн анх танилцаж байсан үеийнхээ хайр халамжийг ямагт хүсдэг.
7. Хайртай хүнийхээ хажууд муухай үг хэлэхгүйг хичээ.
8. Чин сэтгэлийн яриа, сэтгэл санааны халуун дотно харилцаа юугаар ч сольшгүй үнэт зүйл.
9. Мөнгөнд толгойгоо мэдүүлсэн хүн амьдралын үнэт зүйлсийг таягдан хаядаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.14.10 11:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Өөрийгөө хайрладаг хүн бусдад хайрлагддаг


Хүн өөрөө өөртэйгээ тэмцэлдэхэд, зэмлэл сонсоход маш их энерги алддаг. Тиймээс та өөрийгөө өөрчлөн, оюун санаагаа энерги агуулдаг усан сан болго.
Өөртэйгөө байнга мөргөлдөж сөргөлдөж байдаг хүнд бүтээлч шинж чанар байдаггүй. Тийм хүмүүс муу энергитэй байдаг тул өөрийгөө байнга хохироож явдаг. Бусдад ч мөн ялгаагүй, сайн зүйл өгдөггүй. Ийм хүний сайн найз байна гэдэг ирээдүйд заавал ямар нэгэн хор хохирол амсдаг гэнэ.
Хамгийн наад захын, хамгийн энгийн сахиж, биелүүлж явах ёстой зүйл бол өөрийгөө хайрлах. Энэ нь өөрийгөө хүлээн зөвшөөрөх гэсэн үг биш ээ. Учир нь энэ үг хайрлах гэдэг үгэнд хүрэхгүй. Та өөрийгөө хүлээн зөвшөөрөөд харин хайрлаж чаддаггүй байж болох. Та өөрийн мэдрэмжийг хүлээж авалгүйгээр, өөрийгөө ямар ч үед сайн сайхнаар угтаж авалгүйгээр, хайрлалгүйгээр энергиэ зөв урсгалд оруулж чадахгүй ээ.
Хэн ч байлаа гэсэн өөрийгөө чин сэтгэлээсээ хүлээж авч чадах л юм бол тэр хүн тэнгэрийн хөгжмийг ч олж сонсох мэдрэмжтэй болдог байна. Таныг өөр нэгэн хүн болгож биш, яг энэ байгаагаар тань бүтээж өгсөн бурхан тэнгэрт баярла. Хүн бүхэнд өөр өөрийн үүрэг нөлөө бий. Энэ нь тухайн хүний амьдрахын учир утга нь болж байдаг ажээ.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.15.10 12:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Анхны болзоондоо анхаарах 10 зүйл


"Анх төрсөн сэтгэгдлийг өөрчлөх боломжгүй” гэлцдэг. Гэхдээ үс зүс, өмссөн зүүснээс илүүтэй анхны болзоо ямар байхаас хос хоёрын ирээдүй шалтгаална. Энэ удаагийн “Зөвлөгөө” буландаа залуусыг тухална уу хэмээн урьж байна.
1. Тооцоо
Мэдээж болзоонд урьсан юм чинь төлөх хэрэгтэй. Тэгэхдээ найз бүсгүйдээ тооцооны хуудсыг харуулах хэрэггүй болов уу. Тооцоогоо өөрөө хийнэ хэмээн зөрүүдлэх бүсгүйчүүд цөөнгүй. Энэ тохиолдолд өөрсдийн хэрэглэснээ төлөх нь хамгийн зөв шийдэл.
2. Байрлал
Анхны болзоогоо кинотеатрт өнгөрөөхөөс зайлсхий. Дэлгэц ширтээд дуугүй суух хүмүүс хэрхэн ойлголцох билээ дээ. Харин хамтдаа оройн хоол идвэл илүү романтик. Гэхдээ анхны болзоогоо өдрийн хоолны үеэр тааруулах нь тийм ч оновчтой санаа биш. Тохилог орчинтой ойрхон зоогийн газраа сонгоорой. Давс, перц ойртуулах, гадуур хувцасаа өмсөхөд нь туслах зэрэг түүнд тавих халамж тань сайхан сэтгэгдэл төрүүлэх хамгийн чухал үзүүлэлт гэдгийг мартав аа.
3. Халамж
Ямар ч тохиолдолд урьтаж оч. Хэрэв бүсгүйгээ оройн хоолонд урьсан бол доорхи дүрмийг мөрдөөрэй. Бүсгүйдээ машины хаалга онгойлгож өгөх нь боловсон эрийн мөрдлөг. Сандлыг нь дөхүүлж, суухад нь тусалбал хэн нэг нь мушилзах болов уу гэж эмээх хэрэггүй.
4. Хүндэтгэл
Энэ нь таныг хүлээцтэй ханд гэсэн үг. Болзоо гэдэг аз жаргалын эхлэл биш, нэг нэгнээ таних, таарч тохирох эсэхээ шалгах хэмжүүр л гэсэн үг. Тиймээс согтуу, мансуурсан байдал мэдээж зохихгүй. Үдэш нь бүсгүйгээ зөөлөн үнсээрэй. Ямар ч илүү үйлдэл хийсний хэрэггүй. Тэр байтугай хариу горьдох ч шаардлагагүй.
5. Өөртөө итгэлтэй байдал
Өөртөө итгэлтэй байдал бүсгүйчүүдийг соронздон татдаг. Гэхдээ энэ нь бүхнийг өөрийн мэдэлд оруулж, хаан мэт аашил гэсэн үг биш шүү. Бүх зүйлд хэм хэмжээ гэж бий.
6. Гадаад байдал
Хамгийн чухал нь зохицол. Хаана, хэрхэн болзох гэж байгаадаа тохируулан хувцасаа сонгоорой. Гутлаа цэвэрлэсэн эсэхээ нягтлахаа мартуузай. Учир нь ихэнх бүсгүйчүүд гутлаар дүгнэлт хийдэг.
7. Харилцаа
Бүхний анхаарлын төвд байх гэж хичээсний хэрэггүй. Энэ байдал таныг мануухай шиг харагдуулна. “Сайн сонсогч сайн харилцагч байдаг” гэсэн алтан дүрмийг баримтал. Түүнээс гадна ажлынхаа тухай хэт их ярих нь таныг бардам нэгэн мэт санагдуулдаг. “Анхны болзооны үеэр урьдны хайр сэтгэлийг асуудлыг сөхөхөөс ямагт зайлсхий.” Энэ бол сэтгэлзүйчдийн танд өгөх хамгийн үнэтэй зөвлөгөө.
8. Хугацаа
Анхны болзоо нуршуу удаан байх зохимжгүй. Тавган дахь хоол тань дуусчихсан уу? Энэ нь харих цаг болсныг сануулж буй хэрэг.
9. Бэлэг
Найз бүсгүйдээ бяцхан бэлэг бэлдэхэд гэмгүй. Гэхдээ үнэтэй, чамин зүйл авах гэж яарсны хэрэггүй. Ганц сарнай ч юм уу, сэтгэл татам цомхон зүйл байхад л хангалттай. Найз бүсгүй тань бэлэг аваад баярлахгүй өнгөрнө гэж үгүй.
10. Эцэст нь төгсгөл
Анхны болзоо тань таалагдсан бол дахин уулзах гэж яарах нь зүйн хэрэг. Харин үгүй бол шуудхан хэл. Хатуу ч гэсэн үнэн үг ямагт тус болдог юм. Аль ч тохиолдолд ямар зүйл мэдэрснээ бүсгүйдээ хэлэх нь зүйтэй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.15.10 12:01 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.13.10 1:03 am
Posts: 239
Location: somewhere only i know
za PINGIS bol nol turshlaga yum bna daa ooroo :lol:

_________________
Lilo***


Top
   
PostPosted: Mar.16.10 5:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хэрвээ та хайртай хүнээсээ салсан бол...


Нэг. Дасна гэдэг хайр дурлал биш. Бие биенээ танихгүй байхдаа л та хоёр учирсан. Ихэнх цагийг бие биедээ зориулж өнгөрөөсөн амьдралын тань нэг хэсэг болж байсан түүнийг явснаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт гарчээ.

Гэвч түүнтэй учрахаас өмнө танд өөрийн гэсэн амьдрал байж л байсан шүү дээ. Та түүнд дассан болохоор л түүнийг үгүйлж байна. Тиймээс түүнийг санагдуулах зүйлээс ангижирч, хуучин амьдралдаа аль болох түргэн эргэж орох хэрэгтэй. Хайр дурлал бол ижил дасал болохоос огт өөр зүйл гэдгийг сана.

Хоёр. Секс бол амьдралын зорилго биш. Сексийн тал дээр та хоёр таардаг байсан байж болно. Түүний энхрий ялдам үнсэлт, эвлэг гар, бие хаа нь танд үгүйлэгдэж байгаа биз. Нэг бус удаа зүүдэндээ хуучин амрагтайгаа унтаж байна хэмээн зүүдлээд сэрдэг байж болно.

Гэвч тэр хүн таныг нэгэнт орхиод амьдралаа хөөгөөд явчихсан шүү дээ. Тиймээс түүнтэй янаглаж байна хэмээн дүрслэн бодохыг ор тас мартахыг хичээсэн нь дээр. Тэгээд ч секс бол ердөө л зугаа цэнгэл, амтлагхан таашаал болохоос биш, амьдралын зорилго огтхон ч биш шүү дээ. Иймээс сексийг үгүйлж, шаналаад байх шаардлага огтхон ч байхгүй.

Гурав. Араас нь бүү нэхэл дагал бол. Зарим эмэгтэйчүүд асуудал тов тодорхой байхад, хаягдсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, хойноос нь мөрдөж мөшгих, утсаар дарамтлах, өс хонзон маягийн янз бүрийн үйлдэл хийх зэргээр өөрийгөө стресст оруулж зовоодог.

Ингэснээр та ямар ч үр дүнд хүрэхгүй, харин ч таныг жигшйх болно. Бусдад өсөрхдөг хүнд ялангуяа эрчүүд тун дургүй. Харин амраг эрийг тань цулбуурдсан бүсгүйн тухай бүү бод, бүү сурагла. Үзэн ядахын ч хэрэггүй. Зүгээр л орхи. Хэрэв тэр үнэхээр өөрт чинь хайртай л бол алдаагаа ойлгоод л хүрээд ирнэ. Харин хүлээж авах эсэх нь таны асуудал. Цаг хугацаа бүхнийг харуулна.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.16.10 5:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Харилцан буулт хийж чаддаггүй хосууд амархан салдаг


Залуу хосуудын хэрүүл тэмцэл нь гэр бүлийг салгадаг болохыг судлаачид тогтоожээ. Ерөөс хэрүүл гэдэг сайн сайхан харьцааг устгагч хүчин зүйл юм. Залуу гэр бүлд яагаад үл ойлголцол үүсдэг вэ? Үүнд хэд хэдэн үндсэн шалтгаан бий.

- Хоёр өөр орчинд өсөж хүмүүжсэн хүмүүс бие биедээ дасан зохицож чадахгүй хэрүүл үүсгэдэг.

- Сонирхол, үзэл бодол, дадал зуршил нь харилцан нийцтэй байх явдал залуу хосуудад бараг байдаггүй.

- Иймд ханиа сонгохдоо ядаж л сонирхол, үзэл бодол, дадал зуршил ойр төстэй байхыг эрхэмлэх нь чухал.

- Хоорондоо нийцгүй, эсрэг тэсрэг дадал зуршилтай залуу хосууд удаан амьдарч чаддаггүй.

- Гэр бүлд эрх мэдлээ тогтоох гэсэн тэмцэл нь гэр бүл салахад хүргэдэг.

- Хэт биеэ тоож хэрүүл тэмцэлд бие биендээ буулт хийдэггүй хосууд амархан салдаг.

Хэрүүл тэмцэлгүй яаж амьдрах вэ?

- Огцом, хурц ширүүн үг бүү хэл. Учир нь яг тийм хариу сонсоно.

- Дүрэлзсэн уур, омгоо дарж аль болох тайван, тогтуун ярьж сур.

- Хэрүүл маргааны үед сэтгэл хөдлөлд бүү хөтлөгд.

- Үзэл бодлын зөрүү байлаа ч сайхан харьцаа хамгаас чухал гэдгийг сайтар ухаарах нь чухал.

- Хэрүүл нь ямар ч асуудлыг шийдэхгүй гэдгийг ямагт санаж яв.

- Хэрүүлд хамгийн үнэн, хамгийн зөв гэж байдаггүй.

- Гэр бүлийн хэрүүлд ялагч гэж байдаггүй.

- Хэрүүл маргааны дараа эхнэр нөхөр хоёулаа хохирч байдгийг бүү мартаарай.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.16.10 5:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Гэр бүлд юу хамгийн чухал вэ?


Хайртай хүнтэйгээ хамт амьдарч, гэр бүл болно гэдэг хамгийн нандин холбоо. Тиймээс энэ нандин холбоогоо зуурдын биш үүрдийн болгохын тулд яах ёстой вэ?

1. Бие биедээ ямагт таавар мэт сонирхолтой байх хэрэгтэй.

2. Нэгэн хэвийн хэмнэл, уйтгартай байдал гэр бүлийг аажимдаа залхуу хүргэм сонирхолгүй болгодог.

З. Гоолиг бие бялдар, үзэсгэлэн төгс царай гэр бүл бат бэх байхын баталгаа биш.

4. Хүн муухай зүйлд ч сайхан зүйлийг биширдэг шигээ амархан дасдаг.

5. Сэтгэл санааны зөрөлдөөн, дургүйцэл анхаарал халамж дутсанаас эхэлдэг.

6. Хүн анх танилцаж байсан үеийнхээ хайр халамжийг ямагт хүсдэг.

7. Хайртай хүнийхээ хажууд муухай үг хэлэхгүйг хичээ.

8. Чин сэтгэлийн яриа, сэтгэл санааны халуун дотно харилцаа юугаар ч сольшгүй үнэт зүйл.

9. Мөнгөнд толгойгоо мэдүүлсэн хүн амьдралын үнэт зүйлсийг таягдан хаядаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.16.10 5:50 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайр халамжийг хүсч байгаа бол та өөрөө эхлээд хайрла


Гэр бүл дэх харьцааны алдаа даамжирвал тааламжгүй уур амьсгал бүрэлдэх, хөндий хүйтэн байдал үүсэх, цаашлаад салахад хүргэдэг гэмтэй. Ийм байдлыг үүсгэхгүйн тулд сэтгэл зүйчид доорх зөвлөмжийг баримтлахыг хүсч байна.
-Гэр бүлд тэргүүлэх байр суурины төлөө бүү өрсөлд. Эхнэр нөхрийн хайр халамж, санхүүгийн эрх мэдэл, шийдвэр гаргах түвшин зэрэг ач холбогдолтой зүйлсийг дуугаа өндөрсгөн хэрүүл тэмцэл хийхгүйгээр авах боломжтой.
-Тантай амьдралаа холбохоос өмнө хань ижилд тань найз нөхөд ямар нэгэн үүрэг хариуцлага, сонирхол, дадал зуршил гэхчилэн өөрийн ертөнц байсныг санаарай. Энэ ертөнц байсаар байх болно. Үүнийг нь хориглох, таслан зогсоох, үгүйсгэх гэж өөрийгөө бүү зовоо. Хань ижил таны өмч бус, өөрийн гэсэн харьцаа хүрээ, үзэл бодолтой хувь хүн гэдгийг хатуу ойлго.
-Жижиг зөрчлүүд (”Чамд найз чинь чухал юм уу, тэгвэл би зайлаад өгье” “Хөршийнх рүү орохыг хатуу хориглож байна” гэх мэт) зуршил болвол харьцаа эвгүй болж байгаагийн шинж.
-Гэр бүлийн үндсэн зарчим нь харьцааны ижил түвшинг баримтлах. Хайр халамжийг хүсч байгаа бол та өөрөө энхрий, халамжтай бай. Магтаал сайшаалыг хүсвэл та өөрөө найрсаг, халуун дулаан үгэнд яагаад тийм харам хандана вэ?
-Хэн нэгэндээ ахадсан шаардлага бүү тавь. Үүрэг хариуцлагыг адилхан хуваалц. Таны найз бүсгүйн нөхөр гэрийнхээ эвдэрсэн крант “00″ -ыг засаж янзалж чаддаг. Сайн хэрэг. Гэвч хүн болгон тийм байх албагүй шүү дээ. Нөхрөө түүнтэй бүү харьцуул. Нөхөр чинь “00″ засч чадахгүй ч сайхан хоол хийчихдэг. Та үүнийг нь сайшаа, магт, дэмж.
-”Хайртай хүмүүс тэгдэггүй” “Чи надад хайргүй л юм байна” гэх мэтээр шууд тулгах, үнэлэлт дүгнэлт өгөх гэсний хэрэггүй. Учир нь иймэрхүү үг яриа хайртын чинь сэтгэл зүйг дарамталж байгаагийн нэг илрэл тул тийм таатай санагдахгүй.
-Хань ижлээ хэт төгөлдөржүүлэх гэж бүү оролд. Өндөг шиг өөгүй хүн байдаггүйг хүлээн зөвшөөр. Тиймээс алдаа дутагдлыг нь ойлгож, хүлээцтэй хандаж сур. Гэхдээ архидалт, садар самууны асуудалд хүлээцтэй ханд гэсэн үг биш шүү.
-Хань ижил, хайртынхаа зан чанарыг өөрчлөх, өөрт тохиромжтой болгох гэж бүү оролд. Тогтож төлөвшсөн зан авиртай, өөрийн онцлогтой том хүнийг сургах, хүмүүжүүлэх гэж зүтгэх нь ямар ч үр дүнгүйг санаарай. Зарим нэг илэрхий дутагдал, зуршлыг аятайхан хэлж, засч залруулж болох юм. Түүнээс биш хүнийг бүхлээр нь өөрчлөх зорилго бүү тавь. Ер нь ямар ч их хайртай хосуудад ялгаатай, зөрчилтэй зүйл их бий. Нэг нь нам тайван байдлыг эрхэмлэдэг бол нөгөө нь чанга хөгжим, чимээ шуугианыг илүү үзэх гэх мэтчилэн жишээтэй. Үүнээс болж салалтай нь биш. Хэрэв хүмүүс бие биендээ хүндэтгэлтэй ханддаг, ойлгодог бол аливааг зохицуулж, зөвшилцөх чадвартай байдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.16.10 5:52 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайртай бол хартай гэж үнэн үү?


Өнөө үед хүмүүс энэ асуултыг бие биеэсээ их асуудаг болжээ. Ихэнх нь харгүй хайр, хайргүй хар гэж байдаггүй гэдэгтэй эвлэрч буй бололтой.

Хүн төрөлхтөн үүсэхэд хайр, хардалт хоёр нэгэн зэрэг үүссэн гэж учир мэдэх хүмүүс ярих нь ч бий. Тэгэхээр хайр, хардалт хоёрыг нэг зоосны хоёр тал ч гэж үзэх тохиолдол ч байдаг.

Тэгвэл хар гэж юу вэ? Хайртай хүнээ алдчих вий гэсэн айдаснаас хардалт үүссэн гэж судлаачдын нэг хэсэг нь тодорхойлж байхад, нөгөө хэсэг нь өмчирхөх сэтгэлгээнээс болж харамлах гэдэг утгаар хардалт буй болсон хэмээн таамаглаж байна.

Энэхүү хоёр тодорхойлолтыг эрдэмтэн судлаачид үнэний хувьтай болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа бололтой.

Гэтэл орчин үеийн залуусын дунд явуулсан судалгаагаар дээрх хоёр таамаглал үнэн гэдэг нь төдийлөн батлагдахгүй байгаа ажээ.

Жишээ нь одоогийн залуучуудын амьдралын арга барилаас харахад тэд өчүүхэн ч сэжүүр гараагүй байхад хардаж сэрддэг болох нь тогтоогджээ.

Хардалтын гал дүрэлзэн асахад хайртай хүнийх нь санамсаргүй хэлсэн ганц үг, нэг удаагийн болгоомжгүй харц хангалттай үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнийг хайртай гэдгээ харуулах гэсэн оролдлого гэх үү, эсвэл хайртыгаа өөр хүнд алдчих вий гэж эмээсэн айдас хүйдэс гэж үзэх үү.

Хардалтыг галзуу хардалт, тайван хардалт, алтан дундаж хэмээн гурав хуваадаг байна.

Галзуу хардалт:

Ийм хүмүүс хумсын чинээ цагааныг уулын чинээ хар болгож, аймшигтайгаар цухалддаг. Тэд хардсанаас үүдэн хэл амаар доромжлоод зогсохгүй гартаа тааралдсан юмаараа дэлсээд авахаас ч буцдаггүй аж.

Тайван хардалт

Хэт амгалан хүмүүс иймэрхүү хардалтыг гаргадаг байна. Тэд нүдээрээ үзээгүй бол ямар ч гэрчийн хов живийн яриаг ойшоож үздэггүй гэнэ.

Алтан дундаж:

Галзуу хардалт, тайван хардалт хоёрын завсрын үзэл баримталдаг энэ бүлгийн хүмүүсийг "хэвийн" хэмээн тодорхойлдог байна. Энэ бүлгийнхэн хардахдаа хардаад, хардах юмгүй үед юу ч болоогүй юм шиг л байдаг ажээ.

Галзуу хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш юм. Архийг өдөр тутмын хэрэгцээ болгож зуршсан хүмүүст ихэвчлэн галзуу хардалт ажиглагддаг байна.

Галзуу хардах донтой хүмүүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна дарангуйлагчийн шинжтэй байдаг гэнэ. Тэд хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьдаг. Өөрсдийгөө хэзээ ч буруутгадаггүй. Ямар ч тохиолдолд буруугаа хүлээдэггүй. Харин ч бүр бусад руу чихдэг зарчимтай ажээ.

Гэр бүл болохоосоо өмнө ч их хартай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хардалт гэр бүл болсныхоо дараа улам гаардаг аж.

Гайгүй хартай хүмүүс ч гэсэн гэр бүл болсныхоо дараа галзуу хартай болдог ажээ.

-Чи надад хайргүй болжээ?!... гэсэн үг нь тэдний амны уншлага нь аж. Дарангуйлагч маягийн галзуу хардалт нь хардалтын хамгийн жигшмээр төрөл юм.

Хардалт хаанаас эхтэй вэ? Сэтгэл зүйчид энэхүү үзэгдлийг

-Олдмол хардалт

-Хэвшмэл хардалт хэмээн хоёр төрөлд хуваан үзжээ.

Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог. Хэвшмэл хардалт нь тухайн хүний зан байдлаас хамаардаг аж. Өөрөө сүүлэрдэг, илүү харж билүү долоож явдаг, боломж олдвол буцахгүй хүмүүс ханиа өөр шигээ бодож, тодорхой учир шалтгаангүй харддаг. "Би мэдэж байна та хоёр яг тэгсэн" гэж хэлдэг.

Хардалтын дээрх хоёр төрөл бол зөвхөн онолын хүрээнд яригдаж буй зүйл. Амьдрал дээр олдмол хардалт, эсвэл хэвшмэл хардалт гэх маягаар дангаараа тохиолдох нь ховор гэнэ. Гол төлөв хосолж байдаг аж.

Амьдралд бодитойгоор хандаж, ханьдаа итгэж хандах хүн ёсны асуудал юм. Хартай хүмүүс өөрийгөө өмөөрч "Хайртай бол хартай" гэдэг. Гэвч дийлэнх тохиодолд тэдний хардалт ямар ч үндэслэлгүй байдаг. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргаан эдгэршгүй шархтай адил цаг ямагт сэдэрч байдаг онцлогтой.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.16.10 6:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайртын чинь сонсохыг хүсэхгүй 10 асуулт


Заримдаа буруу асуулт тавьснаас болж хамгийн бат бөх харилцаанд ч цав гардаг. Тиймээс бүсгүй та хайртай залуугаасаа чухам юуны тухай асууж болохгүй вэ гэдгийг мэдсэн байхад илүүдэхгүй. Юуны түрүүнд та хайртаасаа,

1. Энэ даашинз намайг тарган харагдуулж байна уу?

гэсэн асуултыг асуух огт хэрэггүй. Энэ бол найз залуугаасаа асууж болох хамгийн тэнэг асуулт. Яагаад гэвэл, бүх эрчүүдэд өөртөө итгэлтэй эмэгтэй таалагддаг. Харин энэ асуулт таны өөртөө итгэлгүй байгааг нотолж буй. Иймд энэ асуултыг түүнээс өөр хэн нэгэн, тухайлбал ээж, найз бүсгүй эсвэл стилистээс асуу.

2. Чи юуны тухай бодож байна?

Энэ асуултын хамгийн түгээмэл хариулт нь “ Юуны ч тухай биш!”. Үнэхээр ч хүмүүс заримдаа тодорхой нэг зүйлийн тухай биш харин энэ ертөнц дээр байгаа бүх л зүйлийн тухай бодох зуршилтай байдаг. Энэ асуултыг ойр ойрхон тависнаар түүний юу ч үл илэрхийлэх харц эсвэл түүний бодлыг тааж мэдэх хүсэл таныг шаналган зовоохоос өөр тусгүй байх болно.

3. Хэрвээ чи миний найз бүсгүйчүүдээс хэн нэгнийг нь үнсэнэ гэвэл хэнийг нь сонгох вэ?

Тэр хэний ч нэрийг нэрлээгүй байлаа гэсэн энэ асуултын хариулт таныг баярлуулна гэж үү. Үнэн хэрэгтээ бол та түүнээс, “ Надад арван сая доллар өгье гэсэн ч би хэнийг ч үнсэхгүй” гэсэн хариултыг л хүлээж байгаа. Гэтэл зарим эрчүүд худал ярих дургүй байдаг юм …

4. Чи бид хоёр хэдэн хүүхэдтэй болох бол?

Хайртай хүн чинь танаас зугуухан зай барихыг та хүсэхгүй биз дээ? Мэдээж үгүй? Тэгвэл, энэ асуултыг мартах хэрэгтэй. Тэр тусмаа танилцаж, дотносоод удаагүй байх үед. Хуримлаж, хамтын амьдрал зохиох тухай яригдаагүй үед энэ асуултыг битгий яаран тавиарай.

5. Хэрвээ би осолд ороод хүнд бэртлээ гэхэд чи шинэ найз бүсгүйтэй болтлоо хэр удаан тэвчих вэ?

Хэрвээ тэр иймд байдалд орлоо гэвэл харин чи хэр удаан хүлээж чадах вэ? Хайр сэтгэлийг урьдчилан тааж хэлэхийн аргагүй төдийгүй ямар ч эр хүн өөрийгөө золгүй нэгнээр төсөөлөх дургүй байдаг.

6. Хэрвээ жинхэнэ “эрчүүдийн” үдэшлэгт байхад чинь яваад очвол чи дургүйцэх үү?

Мэдээж тэр, бухимдана. Та ч тун удахгүй ”нойтон хамуу” гэсэн хоч зүүх байх. Эр хүнд зөвхөн өөрийн гэсэн ажил, ярианы сэдэв гэж бий… Тэгээд ч найз бүсгүйчүүдийн дунд тэр суучихаад хов жив болгонд чинь хошуу дүрээд сууж буйгаар төсөөлөөд үз дээ.

7. Чи энэ бүсгүйг ширтээд байх юм, тэр чамд таалагдаа юу?

Энэ асуулт нь чамайг өөртөө итгэлгүй байгааг дахин нотолж буй. Тэгээд ч энэ огт секси биш. Тэр түүнтэй биш харин тантай хамт байна. Тийм болохоор үл ялиг зүйл дээр хардаж, асуудал босгох хэрэггүй.

8. Надаас өмнө чи хэдэн найз бүсгүйтэй байсан бэ?

Чи үнэхээр энэ асуултын хариултыг мэдмээр байна уу? Энэ танд тийм хэрэгтэй гэж үү? Харин та түүнээс өмнө хэдэн найз залуутай байсан бэ? Өнгөрсөн явдлыг өөрчилж болдоггүй. Тэгээд ч хүн бүрт өөрийн нууцлах зүйл байдаг. Иймд түүнийг таагүй дурсамж руу нь байн байн түлхэх гэхийн хэрэггүй. Дахин хэлэхэд өнөөдрийн амьдралаасаа таашаал авч сур.

9. Чи хэнд нь илүү хайртай вэ? Надад уу эсвэл ээждээ юу?

Эрчүүдийн 99 хувь нь энэ асуултыг шүтээнд нь халдсан, доромжилсон гэж үздэг. Гэтэл үнэн хэрэгтээ, тэд энэ асуултад хэрхэн хариулахаа огт мэддэггүй. Яагаад гэвэл, таныг хайрлах хайр, ээж хүүгийн хайр нь харьцуулах аргагүй өөр ойлголт. Иймд үүнийг хэзээ ч харьцуулж тавьж болохгүй. Тэгэхээр энэ утгагүй асуултыг хайртаасаа хэзээ ч битгий асуугаарай.

10. Чи надад үнэхээр хайртай юу ?

Энэ асуулт нь “ Би чиний хайранд итгэхгүй байна” гэсэн санааг давхар илэрхийлдэг. Харин та үүнийг хэлэхийг хүсэхгүй байгаа биз дээ. Зарим эрчүүд өөрийн мэдрэмжээ үгээр илэрхийлэх дургүй байдаг юм. Тэд үүнийг үйл хөдлөлөөр эсвэл зүгээр л дэргэд тань байж илэрхийлдэг. Энэ хангалттай биш гэж үү.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.16.10 6:32 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Хэрэгтэй зүйлүүд их байна.Баярлалаа гэж...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Mar.17.10 10:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайр сэтгэлд баталгаа хэрэгтэй юу


Залуу насандаа хүн бүр л амьдралынхаа туршид хайрлах цорын ганц хайртай хүндээ зүрх сэтгэлээ нээдэг билээ. Цаг хугацаа өнгөрч, зарим нэг нь хөндийрч, зарим нь шинэ хайр дурлалтайгаа учирна. Салалт бас учрал, найдвар бас итгэл алдрах энэ бүхэн сэтгэл зүрхийг тань шимшрүүлнэ. Эцэст нь бид хайртай эсэхэд эргэлзэж, итгэл алдран, хэн нэгний өгсөн хайр сэтгэлийн амлалт хямдхан сугалаа хожсон төдий аз жаргалыг өгөх болдог. Ингэхэд хайр сэтгэлийн баталгаа үнэхээр хэрэгтэй юм бол уу?

“Би чамд хайртай” гэсэн үг заримдаа хар нүх рүү орсон мэт сураггүй болчихно. Эсвэл ёс төдий, гал дөлгүйхэн сонсогдох хэдий ч хүн бүрийн сэтгэл зүрх түүнийг үгүйлж, хүсэмжилж байдаг юм.

Энэ нандин үгийг сонсмогцоо бид үнэмшсэн байдал үзүүлэхийг яараагүй мэт дүр эсгэдэг ч үнэндээ бол зүрх сэтгэл дотроо чин сэтгэлээсээ сонсохыг хүсдэг. Хайртай хүндээ жинхэнэ мэдрэмжийг хосууд харилцан хайр сэтгэлээ илэрхийлсэн тохиолдолд л баталгааждаг гэж бид ойлгодог. Тэгвэл дотно харилцаа нь зөвхөн итгэлцэл дээр тогтдог гэдгийг бид мартчихсан байдаг юм. Тиймээс ч итгэл алдрахад элдэв шалгуураар сорьж шалгах гэж оролддог.

Хайр сэтгэлийг зарим хүмүүс бэлэг, зоогийн газарт хамт цагийг өнгөрүүлсэн мөч гэхчлэн өөр олон зүйлсээр хэмждэг. Хэдий ийм ч үнэтэй, олон бэлэг сэлт нь тэр бүр хайр сэртгэлийн баталгаа болж чаддаггүй юм.

Харин хайр сэтгэлийн хувьд алтан гоёл чимэглэлээс хайр халамж, уян зөөлөн халуун дулаан сэтгэл байх болов уу.

Хэрвээ хайртай бол түүнийгээ батал! Ийм шаардлагыг хайртай залуудаа бүсгүйчүүд тавьдаг. Заримдаа эмэгтэйчүүд хүссэн бүхнийг нь биелүүлэхгүй бол … гэсэн авир араншинг шууд биш ч тойруу замаар илэрхийлдэг юм. Магадгүй энэ нь байгалаас заяасан төрөлх араншин байж болох ч хайр сэтгэлтэй болсон л бол хамгийн гол нь хэтрүүлэх хэрэггүй эс бөгөөс тэвчээрийг нь алдуулах болно шүү.

Харьцангуй цөөхөн хосууд зөвхөн нэг нэгнийхөө төлөө амьдардаг. Тэд ямар ч зүйлд эвлэрэх гарцыг олж, баяраар нэг нэгнээсээ заавал бэлэг авдаг бөгөөд тэд хайр сэтгэлийн баталгааг тэгтэл нэг нэгнээсээ шаардаад байдаггүй.

Эгдэмтэд хайр сэтгэлийн томъёоллыг химийн ямар нэг урвалаар илэрхийлэн түүнийг тоо, үсэг, физик, хими, таталцлын хуулиар тайлбарлах гэдэг юм. Харин энэ бүх хугацаанд хайр дурлал оршсоор, өдөр бүр дэлхийн хаа нэгтээ гайхамшгийг бүтээсээр л байна.

Хайр сэтгэлийг өгсөн бэлэгний үнэ цэнээр хэзээ ч битгий хэмж. Хүн бүр хайр сэтгэлээ өөр өөрөөр илэрхийлдэг. Иймд хамгийн гол нь та хоёр хамтдаа, аз жаргалтай байж амьдралаас таашаал авч байгаа нь л хамгаас чухал зүйл юм. Хайр сэтгэлийн ямар нэг баталгаа шаардахаас илүүтэй таныг хайрын харцаар харж байгаа түүндээ итгэ. Өөрийнхөө зүрх сэтгэлдээ итгэ. Учир нь таны зүрх сэтгэл л бүхнийг танд үнэнийг мэдрүүлэх болно.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.17.10 10:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Бүтэлгүй дурлалаа хэрхэн мартах вэ?


Амарч цэнгэ, ганцаараа байхгүйг хичээ.

Өөрийгөө бүтэлгүй дурлалын золиос болгоод хэрэггүй. Та сэтгэл санаагаа хянаж болно шүү дээ. Хамгийн гол нь сатаарч гунигаа мартах юмтай бай.

Тэмдэглэл хөтөлж, тэнд хамаг зовлонгоо бич.

Дараа нь тэр дэвтрээ бусдад үзүүлэх хэрэггүй. Үүний дараа сэтгэл чинь бага ч болтугай онгойно. Шүлэг ч оролдоход буруудахгүй. Яруу найраг голдуу л бүтэлгүй хайраас төрөн гардаг гэнэ лээ.

Дурлалыг чинь эзэмдсэн хүнээ эрүүл нүдээр хар.

Түүнд зөндөө л дутагдал байгаа. Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй юм. Уулзах бүртээ л нэг муу дутагдлыг нь олж нээ. " Ийм хүний юунд нь тэгтлээ унаад байв аа?" гэж бодогдох хүртэл дээрх дасгалаа үргэлжлүүл.

Тоогоогүйд өширхөж хонзогнох хэрэггүй.

Зүгээр л зөнд нь орхичихсон нь хавьгүй дээр.

Түүнийг бодох зав өөртөө бүү олго.

Их ажилд дарагдан цагийг шахуу ашигла. Сонирхолтой ном зохиол унших, гэр орноо цэвэрлэж, хувцас хунараа угаах гээд өөрийгөө зав чөлөөгүй байлга.

Хурц, тослог, халуун ногоотой, амтлаг хоол, мөн кофе болон бүх төрлийн спиртийн зүйлээс татгалз.

Кофе, дарс, архинд хүний стресс улам ихэсдэг.

За тэгээд шинэ амраг олж авахыг хичээ.

Ямарч үед ахиж дурлах итгэлээ гээсний хэрэггүй шүү. Удахгүй шинэ сайхан хайр дурлал ирнэ ээ!



_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.17.10 10:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Гэр бүлийн аз жаргалыг хадгалах 20 зөвлөмж


Гэр бүлийн аз жаргалыг хүн болгон мөрөөддөг. Айл гэрийн доторхи сайхан уур амьсгал нь хүмүүний жаргал мөн. Гэр бүлд эрэгтэй хүнийг толгой, эмэгтэй хүнийг хүзүү гэж үздэг. Хүзүү хаашаа эргэнэ толгой тийшээ гэж оросын зүйр үг бий. Магадгүй санал нийлэхгүй нэгэн ч байж болох. Зарим хүн яагаад бид заавал эрчүүдэд жаргал өгөх ёстой гэж харин тэд бидэнд тэр жаргал гээчийг өгөх ёстой биш үү хэмээн сөргүүлэн асууж мэдэх л юм. Харин миний хувьд бол жаргалыг олж авахын тулд бусдад эхлээд өгөх хэрэгтэй. Биднээс өөр хэн энэ гэр бүлийг босгож, аз жаргалыг бий болгоно гэж боддог нэгэн билээ. Энэ үүднээс эмэгтэй хүн гэр бүлд ямар үүрэг рольтой байх талаар хэдэн зүйл хэлье.

Чи өөрийгөө эмэгтэй хүн гэдгийг ямагт сана. Сул дорой биш юм гэхэд даруу бай. Энэ нь чамд өөрт чинь л тус болно. Захын нэгэн сэтгэлзүйч л гэр бүлийн нуралт эрхийн төлөө тэмцлээс үүдэлтэй гэдгийг бэлээхэн хэлээд өгнө. Нөхөр тань чамаас зарим нэгэн зүйл дээр төө илүү гэдгийг өөрт нь хааяа ч болов мэдрүүлж бай.

Түүний зөвхөн сайн талыг хар. Муу талуудыг нь үл тоомсорлон март. Өөрчилж дийлэхгүй зүйлээ өөрчлөх гэж бүү яар. Цаг нь ирэхээр аяндаа бүх юм хувьсаж өөрчлөгдөнө.

Ухаалаг бай. Өөрийнх нь авч дийлэхгүй үнэ цэнэтэй зүйлийг бүү нэх. Өөрөөс нь илүү мөнгөтэй хүмүүстэй битгий зүйрлэ. Тэгснээс гарлагыг нь хааж мөнгөө цуглуулахад нь тусалсан нь дээр.

Талархал илэрхийлж бай. Түүндээ баярласан сэтгэлээ илэрхийлж байвал түүнээс ч бас хариу ирнэ. Чамаас дахин ийм үгийг сонсохын тулд илүү их зүйл хийхийг оролдох болно гэдэгт итгээрэй.

Бас магтаж бай. Ямарч эр хүн магтуулах дуртай байдаг.

Түүний сонирхлыг тат. Сонирхолтой ярианы сэдэв ол. Аливаа ижил сонирхол хүмүүсийг ойртуулдаг.

Инээмсэглэж бай. Сайхан инээмсэглэл хүнийг чимдэг. Эр хүн болгон дэргэдээ сайхан эмэгтэйтэй байхыг хүсдэг.

Хайр халамж энхрийллээр битгий дутаагаарай. Харьцаагаа хайр энхрийллээр дүүргэж, цэцэг мэт усалж байх нь танд тустай.

Ухаантай байж түүнийг бага өөнтөглө. Чиний зөв байсан ч тайван байж хэрүүлийг хүндрүүлэх хэрэггүй. Тайвширсных нь дараа асуудлаа ярилц. Хэрүүл уруулаар хэзээ ч хүссэндээ хүрэхгүй. Зөөлөн нь хатуугаа дийлдэг гэж үг бий. Тэр гарцаагүй бууж өгнө.

Итгэ бас хард. Амьдрал итгэл дээр тогтдог гэдгийг санах хэрэгтэй. Түүний адил зөв хардалт ч харьцааг бэхжүүлнэ. Хэнтэй ажиллаж, хэнтэй харьцдаг нь чамд хамаатай гэдгийг түүнд эелдэгээр ойлгуул. Харин хэтрүүлж хэрүүл болгох хэрэггүй. Юм бүхэнд хэмжээ хязгаар гэж байдаг.

Өөртөө анхаарал тавь. Түүнийг зөвхөн өөрийн байлгахын тулд гадаад үзэмж бие галбиртаа үргэлж санаа тавьж бай.

Цаг хугацааны урсгалаар хайр үгүй болдог гэдэг үгэнд бүү итгэ. Энэ бол худлаа. Харин ч улам л бат бөх болно. Үе үе галдаа зучил хийж байвал улам л дүрэлзэнэ.

Гэр бүлийн нууцыг хадгал. Аливаа асуудлаа бусдад бүү ярь. Гэрээсээ гадагш гаргалгүй шийдэж бай. Өрөөл бусдын зөвлөгөө танд гай болж мэднэ. Хүүхдүүдийнхээ дэргэд нөхөр рүүгээ чанга бүү дуугар. Тэд танаас жишиг авна.

Түүнийг аль болох ойлгохыг хичээ. Аливаа асуудлаас ялангуяа эрүүл мэндийн улмаас эсвэл ажил төрлөөс болж гомдоосон бол танаас өөр хэн түүнийг бүрэн ойлгох вэ.

Үнэнч бай. Хүнд хэцүү үед нь үнэнч байж сур. Мөнгөний асуудал, өвдөж зовох үед нь ямагт түүний талд байж түшиж дэмжиж бай. Яагаад гэвэл та түүний цорын ганц ойр дотны хүн гэдгээ ямагт сана.

Зохион байгуулагч бай. Нөхөр чинь амарч байвал хүүхдүүдээ чимээгүй байлга. Гэрээ цэвэр цэмцгэр байлгахыг хичээ. Тавилгаа үе үе өөрчилж бай. Гэрээ чим. Нөхрөө зав чөлөөтэй үед хамтдаа ямар нэгэн зүйлийг хийж байх хэрэгтэй.

Гэрийн ажлаа хийхдээ сэтгэл дүүрэн бай. Стрессийг чинь багасгана.

Сөрөг дурсамжуудаа март. Сайн зан чанарыг нь байнга дурсаж бай.

Нөхрийхөө ажлын онцлогтой эвлэр. Үдэш орой ирэх, томилолтоос буцаж ирэхэд нь сайн зүйлээсээ эхлэж дуулга. Яриагаа өрнүүл. Түүнийг санаж хүлээж байсан гэдгийг тэр мэдрэг.

Байгалийн сайханд хамтдаа аял. Сэтгэл санааг тань тайвшруулна.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.17.10 10:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хосуудын харьцаа хөндийрч эхлэвэл ямар шинж тэмдэг илрэх вэ?


Өөр хүн төсөөлөх

Хосууд оронд орсны дараа нөгөө ажлаа хийх явцад байнгын өөр хүн төсөөлөгдөж байвал. Хэрэв хайртай хүнээ анх уулзаж байсан үеийнхээ тачаангуй байдлаар төсөөлөх гэж оролдоод үз. Үүний эцэст сэрэл чинь огт хөдлөхгүй эсвэл ямар нэгэн өөрчлөлт орохгүй байна гэдэг нь та хоёрын харьцаа нилээд асуудалтай байгаагийн шинж.

Танд анхаарал хандуулахаа болих

Элдэв уулзалт үдэшлэг дээр эсвэл найз нөхдийнхөө дунд байх үедээ чамд огт анхаарал хандуулахаа больсон бол. Хэвийн харьцаатай хосууд олон хүний дунд байхдаа хайртай хүн рүүгээ харж үнсэлт илгээх эсвэл инээмсэглэх, дохих мэтийн үйлдэл хийдэг нь батлагдсан зүйл.

Бусдыг хэт анхаарах

Чиний дэргэд байж чамтай ярихын оронд сонирхолгүй сэдвээр хэдэн цагийн турш хэн нэгний яриаг сонсоод сууж байвал та хоёрын хайрын тэнгэр буцсан гэсэн үг.

Өөртөө анхаарал тавихаа болих

Эмэгтэй хүн үс гэзгээ засч янзлах, нүүрээ будаж шунхдахаа болих, эрчүүдийн хувьд үнэртэй ус авах мөнгөө хэмнэж, оймсоо солихоо байсан бол хосуудын харьцаанд өөрчлөлт орсны шинж гэнэ.

Тан руу утасдахгүй байх

Албан тушаал ахиж дэвшсэн тухайгаа тан руу биш өөр хэн нэгэн рүү эхлээд утасдаж хэлбэл байдал бишидсэний дохио. Хосуудын харьцаа амьдралын нарийн нандин талыг хамарсан нягт харилцаа байдаг тул хайртай хосуудын хэн нь ч байлаа гэсэн өөрт тохиолдсон чухал үйл явдлаа хамгийн түрүүнд хайрттайгаа л хуваалцдаг.

Аливаа тэмдэглэлт ойн өдрүүдээ мартах

Зарим ажил хэрэгч эрчүүд ажилдаа түүртэн мартсан байж болох ч хайртынхаа төрсөн өдөр, хосуудын өдөр, эмэгтэйчүүдийн баяр гэх мэтийн тэмдэглэлт өдрүүдийг зайлшгүй санаж байдаг. Харин хүүхнүүд ийм өдрүүдийг мартсан бол өөр хэрэг. Учир нь тэд бол цахилгаан шатанд ч юм уу хаа нэгтээ анх үнссэн өдөр, учирсан газар, анхны шөнө зэрэг элдэв шалдир булдар юмыг цаг минуттай нь санаж байдаг хачин улс.

Огт хардахгүй байх

Шөнө дунд эсрэг хүйсний хүн утасдахад уурлахгүй байх нь яавч хэвийн байгаагийн шинж биш.

Уг нь хэн яриваа, яах гэж байгаа юм гэх мэтийн асуулт тавих ёстой. Учир нь 30 жил амьдраад хамтдаа зовлон жаргалыг туулж гарсан ч гэсэн энэ бол байх зүй ёсны асуудал юм. Тиймээс огт тоосон шинжгүй тайван байна гэдэг бол та хоёр бие биенээсээ хамааралгүй болсны дохио ажээ.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.17.10 10:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Болзоход учир бий


Эрчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэж, байлдан дагуулах талаар маш олон ном товхимол, сонин хэвлэлд бичигдсэн байдаг. Тиймээс эдгээрийг нэг бүрчлэн уншиж байсан хүний хувьд хэлэхэд энэ бүхэн бол хэнд ч хэрэггүй дэмий зүйл л гэх байна. Яагаад гэвэл та энэ олон зөвлөгөөг дагаснаар өөрийгөө бүр эвгүй байдалд ч оруулж мэднэ. Тийм болохоор анх удаагаа эр хүнтэй уулзах гэж байгаа бол хамгийн энгийн хэдэн зарчмыг л мэдэж байх нь чухал.

Өөртөө итгэлтэй бай.

Санаа сэтгэл тайван биш байна даа гэсэн бодлыг тархи толгойноосоо авч хаян, өөртөө бүрэн итгэлтэй бай. Гадаад байдал маань ямар харагдаж байгаа бол гэсэн түгшүүр нь таныг хүлэгдмэл байдалд оруулж чөлөөтэй харьцаж чадахгүйд хүргэнэ. Тэгээд аятайхан инээмсэглэ. Аливаад хөгжилтэй, хошин шог ч мэдрэмжтэй байвал эрчүүд ч гэсэн танд тэгж хандах болно..

Харилцан яриа чухал

Уулзалтын хамгийн гол хэсэг бол харилцан яриа. Эрэгтэй хүнийг дуустал нь яриул. Ярих боломжийг олгосноор цаад хүндээ та эерэг сэтгэгдэл төрүүлнэ. Дараа нь та найз нартайгаа юугаа ч ярьж болно шүү дээ. Тиймээс жаахан тэвчээд түүний ярихыг сонс. Түүний сонирхол, хобби болон хийх дуртай зүйлийг мэдэж ав. Та хоёрын уулзалт амжилттай болбол энэ нь цааш цаашдын чинь харилцаанд хэрэг болно.

Болзох газраа зөв сонго

Кафе, баар ресторан тохиромжгүй. Эдгээр нь тийм ч таатай дурсамжийг үлдээдэггүй. Харин мөсөн дээр гулгах ч юм уу буудлагын газар эсвэл компьютер тоглоомын газар байж болно. Чи өөрөө буудаж чаддаггүй, мөсөн дээр тогтож чаддаггүй бол бүр ч сайн.

Анхны болзоо удаан байж болохгүй. Богино байх тусмаа л дурсамжтай байдаг гэдгийг санаарай.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.17.10 10:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Гэр бүлийн амьдралд тохиолддог 7 алдаа


Хайртай бол хартай гэдэг үгийг амьдралдаа мөрдлөг болгох.

Энэ нь туйлын буруу ойлголт бөгөөд хэрээс хэтэрсэн хардалтын цаана голдуу өөртөө итгэлгүй байдал нуугдаж байдаг.Тиймээс ямарч үед итгэлтэй байж харилцан ойлголцлоор асуудлаа шийдэж байх хэрэгтэй.

Гэр орны ажлаа эхнэр нөхөр хоёр эн тэнцүү хийх эсвэл эхнэр хүн хийх ёстой гэсэн тогтсон үзэл баримтлал.

Энэ асуудал нь гэр бүлийн амьдралд цаг ямагт босч ирэн нэг бус удаа хайртай хосуудад хэрүүлийн шалтгаан болдог. Тиймээс хэн нь хэзээ гэрээ цэвэрлэж,хоолоо хийхээ анхнаасаа тохиролцож түүнийгээ дагах нь цаашид ямар нэг асуудал үүсэхээс зайлсхийх боломж олгодог.

Ажил алба ахуй амьдрал,сэтгэл санааны хямрал,ор хөнжлийн зэрэг санаанд хүрэхгүй болж бүтэхгүй асуудал бүхнээ гэр бүлийнхээ хүнд тохох гэж оролдох.

Мэдээж гэм буруугаа тохон уураа гаргах хамгийн тохиромжтой хүн нь хажууд байгаа хань чинь л байж таарна.Тиймээс бүтэмжгүй зүйлийн бурууг бусдаас бус өөрөөсөө эхлэн хайх нь гэр бүлийн амьдрал тогтвортой байх нэг хүчин зүйл болно.

Гэр бүлийн гишүүд бие биенээсээ ямар ч зүйлийг нууцлах ёсгүй бүх юм ил тодорхой байх.

Энэ нь хэдийгээр бие биенээ илүү сайн ойлгоход тус дөхөмтэй ч үүнээс болж бүр илүү үл ойлголцол бэрхшээлтэй асуудлууд босч ирдэг байна. Иймээс онц их шаардлагагүй бол ажил албан дээр эсвэл хаа нэгтээ тохиолдсон зүйлийг нэг бүрчлэн тоочиж байх нь буруу.

Хосууд хэрэлдэж маргалдах нь гэр бүлийн бат бэх байдлыг алдагдуулж, яваандаа гэр бүл салж сарних үндэс суурийг тавьдаг гэж үзэх нь дараачийн нэг буруу ойлголт юм.

Хэрүүлгүй амьдрал гэж юу байх вэ.Заримдаа гэр бүлийн хоёр аливаа санал зөрөлдөөнтэй асуудлууд дээр маргалдах нь бие биенээ улам таньж мэдэхэд тус дөхөм болох нь бий.

Гэр бүлийн бэлгийн амьдралын идэвхтэй байдал нь цаг хугацааны явцад аажимдаа буурдаг.

Энэ нь бас л ташаа ойлголт.Үнэн хэрэгтээ бие биенээ сексийн хувьд хүс ч мөрөөдөхөө байна гэдэг нь тухайн гэр бүлд сэтгэл зүйн шийдвэрлээгүй асуудал л байна гэсэн үг.Тийм болохоор бэлгийн амьдрал нь ямар баялаг агуулгатай байх нь тэр гэр бүлийн эхнэр нөхөр хоёрын өөрсдийнх нь л шийдэх асуудал юм.

Хос хоёр амьдралыг нэг чигт нэг өнгөөр л харсан цагт сайн гэр бүл үүсдэг.

Энэ бол буруу ойлголт бөгөөд жишээлбэл хүүхэд хүмүүжүүлэх тал дээр хүүхэд бүрт тохирсон сурган хүмүүжүүлэх универсаль арга гэж байдаггүй тул эхнэр нөхөр хоёр өөр өөрсдийн хүсэл сонирлыг харгалзан хүүхдийнхээ онцлогт тохируулан хүмүүжүүлбэл илүү үр дүнтэй байдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Mar.17.10 10:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хардалт


Хардалт ухааныг мохоож, нойрыг хасч, гэр бүлийг салгаж чаддаг. Тэр бүхнийг хийх чадвартай. Эрчүүд, эмэгтэйчүүд өөр өөрөөр харддаг.
Эмэгтэйчүүд мэдрэмтгий зангийнхаа ачаар хайртай хүнээ хараад л хардах үгүйгээ шийдэж чаддаг. Хайртай залууг нь бусад эмэгтэйчүүд сонирхож харах үед тэр бахархах сэтгэл төрж, баяр баясалтай болдог. Гэхдээ хайр сэтгэл нь түүнийг сэрэмжтэй байхыг шаарддаг. Тэд хайртай эрийнхээ халаасыг шалгаж, бусдын үнэр ханхалж байна уу гэдгийг шалгахаас огт ичихгүй.

Эрчүүд бүсгүйгээ өөрийн болсон гэж үзэх үедээ анхаарал сэрэмжээ алдах нь цөөнгүй. Бусад эрчүүд (өөрийн нь найзууд ч орно) хайртай эмэгтэйг нь дурсан санах, эсвэл магтах үед тэр маш их цухалдаж, түүнийгээ олны нүдэнд өртөхөөр гангарч байна зэргээр буруутгаж эхэлдэг.

Өөртөө итгэлтэй хүмүүс ч харддаг Өөртөө хэт итгэлгүй, эсвэл өөртөө хэт итгэлтэй хүмүүс хамгийн их харддаг. Эмэгтэйчүүд уйтгарлаж, гунигласан үедээ их харддаг байна. Тиймээс та байнга хардах мэдрэмжээ сэдрээхгүйн тулд биллиард тоглож сур. Эсвэл Бальзакын зохиолыг дахиад унш. Хүн нэг дор хоёр зүйлийн талаар бодох чадваргүй байдаг. Хардах сэтгэлийг өөрөөсөө үргээхийн тулд зүг ээр л цай уу.
Гэхдээ өөрийн гал тогоондоо бус, хөршийндөө орж цайлаарай. Хэрвээ та хартай хүнтэй учирсан бол эхлээд үйлдлээрээ, дараа нь үг хэлээрээ түүнтэй ярилцаарай. Эхлээд та түүнийг энхрийлж байгаад, дараа нь яриа өрнүүл. Хардалтаас ангижрах хамгийн найдвартай арга бол энэ нь надад хамаагүй гэсэн царай гаргах явдал юм. Нөхөр тань таныг өдөөн хатгаж болно.

Хардах шалтгаан бүү гарга. Ингэхийн тулд та нөхөр л рүүгээ байнга ярьж, төлөвлөж байгаа зүйлийнхээ талаар болон бусад бүх зүйлийг түүнд мэдээлэх хэрэгтэй. Хүмүүс өөрт нь тавих анхаарал, халамж, хайр суларсан үед хардаж эхэлдэг. Гэр бүл болсон өдөр, түүний төрсөн өдрийг бүү март. Юу бодож байгаагаа бие биедээ хэлж сур. Ингэснээр түүнд таныг өөрт нь хайртай гэсэн итгэл бий болж, эргэлзээ арилдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited