#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.21.19 4:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 278 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next
Author Message
PostPosted: Oct.19.10 9:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 8151
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
chinii tuuh yumuuu
urgleliin oruulaach sak yumaa

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.19.10 9:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Хэхэ бодит юм уу, дуустал нь оруулалдаа

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Oct.19.10 9:21 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: May.06.10 11:51 am
Posts: 325
Location: Хаана ч байж мэднэ
сайхан санагдаж байна
үргэлжлэлийг нь заавал бичээрэй
болсон явдал юм уу
эсвэл зохиож байгаа юм уу

_________________
Амьдрал чамаас уйдаагүй


Top
   
PostPosted: Oct.20.10 11:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
үргэлжлүүлие. тэгээд бид 2 кино үзчихээд зүгээр л салсан. учир нь их олон хоног хөдөө явсан байсан болохоор их ядарсан байсан л даа, намайг үнсээд л таксинд суулгахдаа, харц нь ямар байсан гээч, арай ч дээ ингээд явах гэж байгаан байхдаа гэсэн байртай харж байсан. надад ч гэсэн тэрийг тэнд орхиод бас 3 хан хоногийн дараа явах гэж байгаа тэрийг ингээд орхиод явахад харамсалтай л байсан. тэхдээ яахав дээ эмэгтэй хүний бардам ихэмсэг зангаа гаргаад л тоох ч үгүй царай гаргаад л яваад өгсөн. маргааш нь боллоо, мэдээж шөнөжингөө мсж, юун амрах, бараг хамт байж байгаад ярилцчихсан байсан бол илүү ихийг ярихаар л байсан байх хэхэ. маргааш нь орой болмогц тэрний найз нөхөдтэй нь уулзахаар болов. найзууд нь гаргаж өгөх юм гэнэ. тэгээд намайг хамт яваач гэхээр нь хамт явлаа. бүх найзуудтай нь танилцлаа, тэр оройжингоо л надад сайхан байсан. найзууд нь их сайн залуучууд байсан. бүгд л бие биенээ хүндэлдэг боловсролтой, дажгүй залуучууд байсан. яриа хөөрөөг нь тийм төлөв төвшин, зөв энгүүн гэж урьд нь мэддэггүй байжээ. түүнийг найз нөхөдтэйгөө ярьж суухад нь би хажуунаас нь харжээ суухдаа, энэ хүнийг энэнээс ч илүү ихээр мэдэх хэрэгтэй юм байна гэж ойлгосон. тэр намайг найзууддаа, шинэхэн танилцсан бие биенээ таних гэж яваа хүмүүс гэж хэлсэн нь нэг талаар ний нуугүй ч юм шиг, нөгөө талаар ... юу ч юм дээ нэг л ойлгомжгүй санагдаж билээ. тэр оройны уулзалт үдэшлэг дуусч бид 2 дахиад л хамт хоносон, миний бодлоор залуу хүмүүст сексийн харилцаа маш чухал юм шиг санагддаг. хэрвээ тэр бид 2 эхлээд уулзлаа хэн хэндээ таалагдлаа, дараа нь учир ургуулж, хүлээж хүсэхийн догдлол амсах энэ бүхэний тайлал нь эцсийн эцэст секс л юм шиг санагдсан. тиймээс залуусаа, бүсгүйчүүдээ сексдээ сайн байцгаах хэрэгтэй гэж уриалцгаамаар байна шоо. за асуудалдаа эргэж орцгооё, маргааш боллоо, бид 2 хамт хоол идэж, гадуур алхлаа...надад ямар их ажил байсан гээч, тэгэхэд би тэр бүхнийг хойш нь тавиад түүнтэй зугаалж байсансан. айдаа та нар намайг юу гээчийг хэлэх гээд байгааг төсөөлж байнауу. түүний явах өдөр боллоо, өглөөний 7 цагт надруу утасдаад за найз нь явлаа, сайн сууж байгаарай, очоод залганаа гэснээ утасны цаана уртаар санаа алдсаар л байсан. би ч хэлдэг үгээ хэлж баяртай энээ тэрээ....2 цагийн дараа би ирчихлээ, гэснээ уучлаарай би их муу хүн юм, би чамд улам л хайртай болоод байна яах вэ, би сая яах ч гэж чамтай уулзав даа гэж бодлоо, гэхэд нь бүүр балмагдаад яасан гэж, би чамд таалагдаагүй юу гэхэд, яалаа гэж дээ чи надад таалагдахын ихээр таалагдаж би чамд ухаан жолоогоо алдчихаад, буцаад кореа явах ямар байсаныг чи мэдэж байнауу? би чамд хайртай гэхдээ би их муу хүн юмаа, харин чи бол ухаалаг,боловсролтой, сайхан бүсгүй, над шиг юмтай таарч байдаг гээд л, тэгж тэгж байсанаа би найз охинтой хүн гэдэг байгаа. НАЙЗ ОХИН...энэ юу гэсэн үг болохыг би мэднээ, маш сайн мэднэ. харин надад яагаад ийм юм тохиолдчихдог юм бол, тэр цааш нь хэлэхдээ бид 2 суух гэрлэхээ яриад тохирчихсон гэлээ. за яахав арай л суугаагүй юм байна гэсэн бодол толгойд хамгийн түрүүнд гэрэл гялсхийлгэсэн. гэхдээ би хэнийг ч салгая хагацуулая гэж бодоогүй. 3 сар өнгөрлөө, түүний төрсөн өдөр тэр хугацаанд болоод өнгөрөхөд би түүнд ноолууран оймс бээлий бэлэгэнд явуулсан. харин тэр хариуд тэр 12 сард очихоор боллоо гэж надад хэлсэн. 3 сар гэдэг ямар удаан өнгөрсөнийг надаас өөр хэн ч мэдэхгүй. тэрэнд ямар байсаныг мэдэхгүй юм, ирнэ гэхэд нь би хар хурдаараа гүйж билээ. баярласандаа л тэр байх. за за би гарах цаг боллоо, хэрвээ миний түүхийг сонирхдог хүн байвал сэтгэгдэлээ бичээрэй, дараа бичтэлээ буе


Top
   
PostPosted: Oct.21.10 12:19 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.13.08 12:15 am
Posts: 2050
Location: Germany
Энэ Ирээдүйд тохиолдсон явдал юмуу?


Top
   
PostPosted: Oct.22.10 8:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
за за ямар ч байсан үргэлжлүүлээд бичээд дуусгаадахая. тэр арван хоёр сарыг би хүлээсэний хувьд гэвэл надад үлгэрийн гүнж болсон мэт л байсан. жаргалтай ч юм шиг, зовлонтой ч юм шиг, нэг л тийм жаргалтай зовлон эдэлж байсан юмуу даа. арай гэж ирсэн арван хоёр сар ирлээ. тэр арван хоёр сарын эхээр ирсэн юм байна. ирсэн өдөр нь би өнөөдөр ирнэ дээ гээд л догдлоод маш эрт боссонсон. тэр өдөр ч их удаан өнгөрсөн. надруу ямар нэгэн түүнтэй холбоотой ямар ч дуудлага байхгүй...орой боллоо. хотын гудамжаар уйтгартайхан жолоогоо мушгин сажилж явтал түүний хуучин дугаараас дуудлага ороод ирлээ. тэгмэгц тухайн агшинд балмагдсандаа ч юмуу, эсвэл ингэж удаан хүлээсэндээ гомдоод ч юмуу, авсангүй. гэтэл дараа нь гэрийнхээ утаснаас залгаж байнаа, бас л авсангүй...ээ дээ энэ эмэгтэй хүний бардам араншинуу. дахиад залгахад нь их л ажилтай яваа хүн шиг л хэн бэ гэсээр авлаа. мэдээж би хэн гэдэгийг нь мэдэхийн дээдээр мэдэхийг нь яана. харин тэр чи миний дугааруудыг мартлаа гэжүү гэхэд, өө санасангүй, сайн явж ирсэн биздээ. аан за найз нь жаахан ажилтай байна, тэгж байгаад залгая гээд л тасалж билээ. энэ нөхцөлд бол тэр намайг өөртэй нь их л хайнга хандаж байна гэж бодсон, харин би түүний дуу хоолойг сонсох тусам амьсгаа давчдаад л. нүүр халуу оргиж бадайраад л, дуу аялмаар ч юм шиг болж билээ. Харин мэдээж би түүнрүү залгаагүйээ. Маргааш нь өглөө надруу залгаж байна.....ингээд л бидний хамтын үйл ажиллагаа эхэлсэн юм. хаана ч явсан түүнтэй байж, хамт кино үзэж, хамт салхинд гарч, хамт хоол идэж, бүүр хангалтгүй бол шөнөжингөө хотын төвөөр давхиж, ядрахаараа хаа тааралдсан газараа хойд талын суудал дээрээ тэврэлдээд л унтаад өгдөг байж билээ. Харин түүний толгойд нэг л шаналгаатай асуудал байсан юм. тэр тухайгаа ч хааяа надад хэлдэг байсан. НАЙЗ ОХИН, найзын охиныг нь ээж нь түүнтэй заавал суух хүн гэж хэлдэг, найз охин нь өдийг хүртэл хүнтэй ч унтаж үзээгүй, хичээлээс өөрийг хийдэггүй, багш хүн гэнэ. Хүнтэй унтаж үзээгүй, гадуур дотуур гарч зугаалдаггүй, тэгсэн хэрнээ их сургуулийн багш. надад нэг л төсөөлөгдөж өгөхгүй л байсан. харин тэдний гэр орныхон нь түүнийг л хамгийн сайн хань ижил нь гэж үздэг байлаа. энэ нь мэдээж надад хэцүү байсан. би яах ч гэж түүнтэй өдийг болтол хамаг зав цагаа хамтдаа үрэлцэнэ вэ. цаг хугацаа явсаар л...бид хоёр улам бие биендээ хайртай болсоор л...уулзахгүй нэг л өдөр болох юм бол, яагаад уулзаагүй, яагаад удсан, яагаад, яагаад гээд л ...бие биедээ туниж, бие биенээ аргадсаар яваад тэр нэгэн хаварын өдөртэй золгосон юм. тэр өдөр тэр маань нэг л сонин болчихсон байлаа, байн байн санаа алдаад л, харц нь гөлөрчихсөн л... намайг юм яриад дуусахаар айн гээд л. тэгсэнээ намайг барьж авч үнсээд л санаа алдаж энгэртээ чанга тэврээд л...
- миний найз яасан юм бэ надад хэлэхгүй юмуу?
- .......
- Яагаад байгаан бэ надаас болоод байгаамуу?
- Үгүй
- Тэгээд яасанаа хэл л дээ, тэхүү
- Би чамд маргааш хэлие
- Үгүйээ одоо хэл, тэгэхгүй бол энэ өдөр дуусахгүй шүү
- Миний хайраа, би их азгүй эр хүн юмаа.
- Тиймүү, чи надтай учирсан их л азтай эр хүн шд уг нь бол
- Үгүйээ, яг одоо би их азгүй болчихоод байна, би чамд юу гэж хэлэхээ мэдэхгүй байнаа.
- .......
- Чи нөгөө хэнийг мэднэ дээ, ..... тэр нөгөө юу, жирэмсэн болчихжээ.
- ......
- Чи ойлгох хэрэгтэй. Би чамд хайртай, харин энэ бол цэвэр миний алдаа. Тэр нэг өдөр надруу яриад уулзая гэхээр нь одоо хоёулаа болие, дахиж уулзахгүй байя гэж хэлсэн чинь уйлаад, би энэ биеэ таньд л хадгалж байсан, ганцхан уулзчихаач дээ, энийг би таньд л өгмөөр байна гээд, тэгээд би уулзчихсан юмаа. харин тухайн үед би түүнд хэлж байгаад л тэрэнтэй унтчихсийн. тэгсэн чинь өнөөдөр надтай хамт эмнэлэг ороод ийм бичиг бариад гараад ирлээ......
- ....за за хоёулаа маргааш уулзая, чамд асуудал байгаан байна, за ямар ч байсан эцэг болох гэж байгаад чинь баяр хүргие, сайхан хэрэг шүү тиймээ.
Би ингэж хэлээд л гэрлүүгээ явсан.


Top
   
PostPosted: Oct.22.10 11:06 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Сайхан түүх байна даа.


би боддын жаргал амсаж байгаа бол заавал төлөөсийг нь төлөх хэрэгтэй даанч тэр төлөөс нь их хэцүү... Тиймээс заавал жаргах гээд хүсээд байх хэрэггүй ч юм шиг. :(

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Oct.22.10 11:29 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: May.06.10 11:51 am
Posts: 325
Location: Хаана ч байж мэднэ
цааш нь үргэлжлэл байгаа юу
байвал дуусгаарай

_________________
Амьдрал чамаас уйдаагүй


Top
   
PostPosted: Oct.22.10 5:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
Quote:
цааш нь үргэлжлэл байгаа юу
байвал дуусгаарай
тэгээрэй...
баярлалаа...

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Top
   
PostPosted: Oct.26.10 5:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3402
Location: Death is certain, Life is not!
би мэлхийшт яг хэлсэн бн ашт

_________________
цус


Top
   
PostPosted: Oct.26.10 6:11 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
Хэхэ төгсгөлийг нь удаан хүлээлгэчихлээ уучлана биздэ тэ

- ....за за хоёулаа маргааш уулзая, чамд асуудал байгаан байна, за ямар ч байсан эцэг болох гэж байгаад чинь баяр хүргие, сайхан хэрэг шүү тиймээ.
Би ингэж хэлээд л гэрлүүгээ явсан. харин харих замдаа автобустай мөргөлдсөн. би яагаа ч үгүй л дээ, зүгээр л би гомдоод байсан, уйлахгүй дээ гэж бодсон ч уйлаад л байсан. харин тэр надад олон олон мсж бичиж, олон олон захиа бичсэн. Би ганцхан түүнд л хайртай болчихсон байсан. Би тэгээд яах ёстой юм бэ гэж бодогдохоор л гомдоод байсан. Намайг яах гээд байгааг нь ойлгоогүй. Тэгж л их надад хайртай юм бол надтай амьдарая гэж бодож байсан юм бол тэрийг жирэмсэн гэдэгийг хэлэх шаардлага байсан юмуу... хэдэн хоног өнгөрлөө, тэр нэг өдөр гэрийн гадаа зогсож байсан. Тэгээд, чи ойлгооч дээ, тэр шууд ээж дээр очоод би танай хүүхдийн хүүхдийг тээж явна гээд хэлчихсэн байна. ээж бөөн баяр, өчигдөр гэрийхэн нь бүгдээрээ манайд ирсэн. Бүгдээрээ л баярласан амьтад байна. авахуулая гэхээр би анхныхаа хүүхдийг авахуулахгүй, надтай суухгүй л юм бол би энэнтэйгээ хамт үхнэ гээд байдаг, тэдний эцэг эх, манай эцэг эх бүүр сайн найз нөхөд, талийгаач аав минь өнгөрөхдөө түүнийг надтай суулгаарай гэж захьсан юм гэнэлээ. би тэгээд одоо яах юм бэ, чи намайг битгий ингэ л дээ, би ганцхан чамд л хайртай гэсэн. тэхээр нь би хэрвээ би жирэмсэлсэн бол чи хэнд очоод энийг ингэж тайлбарлаад зогсож байх байсан бэ, гээд асуугаад хаясан. харин энэ хамгийн буруу **н** асуулт байлаа. тэрнийг надад хайртай гэдэгийг би амьсгал бүрээс нь харцных нь булангаас хүртэл мэдэрдэг. хамт байхдаа л бид хоёр жаргалтай, харин одоо....
өдөр хоног өнгөрсөөр л байлаа, надад хэцүү л байсан, гэхдээ хайр сэтгэлийг би яах ёстой юм бэ, энэ тал дээр би бардам сэтгэл шигээ хатуу чанга зогсож чадаагүй юм. түүнийг өөр хүнийх болох нь дээ гэсэн бодол намайг улам түүнрүү түлхээд байсан. тэр надад аливаа юмыг дасгах гээд ч байгаа юм шиг, нэг өдөр уулзахдаа л нэг сонин сонин үг хэлдэг байлаа, жишээ нь удахгүй очиж бэр гуйх юм гэнээ, тэрэнд нь одоо явдаг л байхдаа, эр хүн очихгүй байж болдоггүйн байхдаа, ээж ах нар очоод л гуйчихана биз гээд л эсвэл, тэд нар өчигдөр яриад хуримын өдөр тун удахгүй товлох юм шиг байналээ. миний хайраа хоёулаа хөгшин болсон ч гэсэн ингээд л хамт байна биздээ. ер нь энэ улсын их хурал хэдэн ч эхнэр авч болдог хуулиа баталдаггүйн байхдаа ч гэх шиг, тоглоом шоглоомоор, намайг өрөвдөөд ч байгаа юм шиг ярьдаг байлаа. энэ бүхэнд нь би гомддог байсаныг тэр мэддэг болуу, одоо. зургаан сарын нэгэн өглөө гэртээ байж байтал тэр залгаснаа, сая надруу ээж залгаад, тэгээд миний хурим долоон сарын арван зургаанд гэнээ....би энэ өдрийг хүртэл түүнийг надтай тоглож байгаасай гэж хичнээн их хүсдэг байсан гээч, учир нь түүний эхнэр болох хүн хөл хүндтэй гэртээ байж байдаг байхад, тэр надтай л байдаг байсан. бүх л цагийг надтай өнгөрүүлдэг байсан. бид хоёр бараг л хамт амьдарч байсан. тэгээд бодохоор надаар тоглосон л байгаасай гэж боддог байсансан. гэтэл үгүй байжээ. тэр өдөр нь би гараад урьд нь захиж байсан нэгэн ажилдаа очлоо, тэр ажил хөдөө тавь хоног ажиллаад арав хоног амардаг ажил байсан юм. тэр ажилд шууд явахаар шийдсэн юм. цалин өндөртэй, хангамж сайтай, түүнээс ч бас хол байна. ингээд л би долоон сарын нэгэн гэхэд хөдөө оччихсон ажлаа хүлээж авч байлаа. би бодохдоо энэ л хугацаанд түүнийг мартаад дараагийн хүнээ олоё болохгүй бол сайхан ажиллая л гэж бодсийн. харин тийм биш байжээ, улам л шаналж, улам л хайртай болоод л байсан юм. тэр ч мөн адил, надад цаг тутам, бараг минут тутам хайрын үгтэй мсж бичиж, өглөө болгон мэйл бичиж, утсаар байнга ярьдаг байлаа. намайг ирэх хоногийг тоолоод л....харин энэ хугацаанд тэр хуримаа хийсэн юм. хуримын өдөр нь би утсаа салгачихаад, цор ганцаараа навсайтай л согтож билээ. хэн ч хань болохгүй, хэн ч ойлгохгүй, хэн ч сонсохгүй, зөвхөн ганцаараа, уйлаад л, үзэн ядаж хайрлаад л....оройхон нь утсаа асаатал түүнээс хичнээн их мсж ирээ вэ, би түүнийг хуримын өдөрөө надруу мсж бичнэ гэж бодоогүй үнэндээ, харин тэр хуримаа хийж байхдаа, ирээдүйн эхнэрийнхээ хажууд надруу хайрын бурхан минь гэж мсж бичсэн байвал яахуу. баярлах бас айх зэрэгцээд сууж байтал тэр залгаж байна. утсаа аваад л би уйлчихсан. өөр яах ёстой байсан юм бүү мэд. уйлж уйлж утсаа унтраагаад дахиад л салгачихсан. харин маргааш нь юу ч болоогүй юм шиг утсаа асааж түүнтэй энгүүн яриа хөөрөө ярьж байсан. би бодохдоо түүнийг хуримаа хиймэгцээ л намайг орхих болуу гэж бодож байсан юм. уг нь бол тэгэх л хэрэгтэй байсан юмсан. даан ч тэгсэнгүйээ, би түүнд хайртай, тэр ч надад хайртай, харин түүний хүүхэд удахгүй төрнө. би бодохдоо, хүүхдээ төрөнгүүт бүх юм байр байрандаа, гольдролдоо орох боловуу гэж найддагийн. тийм л болоосой гэж залбирч байна даа. харин одоо бол бид хоёр уулзсан хэвээрэ, бие биендээ гомдсон хэвээрээ, хайрын мсж, хайрын захиа, хайрын үгс минь хэвээрээ, улам ч илүү ихээр оргилон бадраад байгаан болуу гэж бодогдтол заримдаа хайрлан дурлалцах юмдаа. Би эхэндээ их л нүгэл үйлдэж буй нүгэлт эм гэж бодож өөрөө өөртөө их л гутардаг байлаа. Одоо бол үгүйээ, надтай ийм л хайр дурлал таарах ёстой байсын байлгүй, тэгээд ч тэр хэлэхдээ хайр сэтгэл бол нүгэл биш гэж хэлдэг, магад ч үгүй юм. бас үгүй ч байж магад. Харин намайг гэх сэтгэлээ нэг мөсөн гээх тэр нэг өдөрийг хүлээж суух л хамгийн шаналгаатай байдаг даа. Түүнийг би хэзээ ч уучилж чаддагүйээ, хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж чадаагүй, хайртай л юм аз жаргалыг нууцаар эдлэх ямар шаардалаг байна гэж бодохоор уучлах ямар ч шалтаг надад байхгүйээ. Ганцхан л үнэнийг яс махандаа шингэтэл ойлгож байгаа, ухаан жолоогүй хайртай хайртай гэж байсан хүн маань өөр хүнийг эхнэрээрээ сонгоод, удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа гэж бодохоор хүн улам хатуужих, бас тэрнийг нэг л өдөр гэр бүлээ гээд намайг үүрд орхиод явахад надад сэтгэлийн тэнхээ хангалттай байх хэрэгтэй гэдэгийг л ухамсарлаж, хар өдөрт байнга л бэлэн явдаг. одоо надад хайр дурлал нь хуримаар төгсөж байгаа киног үзэхээр үзэн ядмаар санагддаг. хуримаа хийж байгаа хосыг харахаар ямар ч аз жаргал харагддаггүй. худлаа л юм шиг санагдаад байдаг. би ч гэсэн хэзээ нэгэн цагт хүнтэй суух юм бол хурим хэзээ ч хийхгүй гэж өөртөө андгай тангараг өргөсөн........би түүнд хайртай, тэр надад улам их хайртай гэдэгийг л би мэднэ


Top
   
PostPosted: Oct.26.10 7:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.16.09 10:36 am
Posts: 6568
Location: Хэрвээ чи архинаас болж амь насаа алдсан бол амьдралын хамгийн үнэтэй зүйлээ алдсан гэсэн үг
Уншлаа. Чи буруугүйээ Ирээдүй хэн ч буруугүй :razz:

_________________
Haters gonna hate-Medemhii henee


Top
   
PostPosted: Oct.26.10 11:06 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
yaag kino kinon der gardag shig l yum bnda

_________________
Be yourself better, think better


Top
   
PostPosted: Oct.26.10 11:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.23.08 5:52 pm
Posts: 5222
Location: somewhere
Gehdee hairtai bj yagaad uur huntei untchihsiin be ter zaluu, erchuud uneheer iim uyed tatgalzaj chaddaguum bhdaa, :?

_________________
Keep Moving Forward!!! ^^


Top
   
PostPosted: Oct.27.10 10:33 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
нэг иймэрхүү юм уншихаар эмэгтэй хүний талаас бичсэн иймэрхүү юм уншихаар эмэгтэй хүмүүсийг илүү их ойлгож болох ч юм шиг.

Би хүмүүст хэлж л байдаг толгойгоо байранд нь байлгаа гэж... Гэхдээ эрэгтэй хүмүүс дунд надтай унтаач гээд дээшээ хараад хэвтэж байгаа эмэгтэйг хаяад гарах хүн ховор байдаг байх л даа. Гол нь нөхөд минь болгоомжтой бодолтой амьдраасай. Би ч бас тэгж амьдрах юмсан. Алдаа л оноо л ингээд л явж байхдаа үхэхдээ харамсахгүй байх юмсан гэж их бодох юм. /за тэгээд хальт юм бичсэн чинь ямар сириоз юм бичдийн гээд байваа :m1: /

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Oct.29.10 7:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.28.06 10:52 pm
Posts: 4716
Эрэгтэй байх ямар давуу талтай вэ?

Yнэхээр эр хvн байх давуу талтай гэж vv? Эмэгтэйчvvд тийм их асуудалтай гэж vv? Yvнийг нэг уншаад vзье.

1. Чи єєрєє бvх шилний бєглєєг онгойлгоно.
2. Чамайг найзууд чинь таргалж эсвэл турж гэж хэлэхгvй
3. Амралтанд зєвхєн ганц чимодантай л явна
4. Найзуудынхаа сексийн амьдралд хошуу дvрээд байхгvй.
5. Жорлонд бага оочирлоно
6. Утсаар нэг удаа ярихад 30 секунд л болно.
7. Кинонд ихэвчлэн эмэгтэй хvн нvцгэн гарна
8. Ажилд ороход єгзєгийг чинь хэн нэгэн хараад байхгvй.
9. Чиний бvх эрхтэн жинхэнэ
10. Ийш тийшээ том цvнх чирээд яваад байхгvй.
11. Эргэн тойронд чинь хэн нэгэн чамайг vзэн ядаад байгаа болов уу гэж айхгvй.
12. Гараж бас зурагтын удирдлага зєвхєн чинийх
13. Дотоож чинь хямдхан vнэтэй.
14. 34-тэй ганц бие байхад хvн болгон гайхаад байхгvй.
15. Єглєє болгон vстэй, ширvvн єгзєг тэвэрч сэрэхгvй?
16. Чи єдрийн 90 хувьд нь сексийн талаар боддог.
17. Гурван хос гутал байхад л хангалттай
18. Халуун байвал хувцасаа хаана ч тайлж болно
19. Худалдагч зєвхєн таньд л барааныхаа талаар vнэнийг хэлнэ
20. Vс чинь муухай байна гэж хэн ч хэлэхгvй
21. Шар айрганы бєглєєг онгойлгох наад зах нь 10 арга мэднэ
22. Хэн нэгэнтэй ярилцаж байхад таны хєх рvv хараад байхгvй
23. Хурим хийсэн єдєр, тєрсєн єдєр зэргийг заавал санаад бодоод байх албагvй
24. Та байнга жинхэнээсээ дур тавьдаг
25. Та ерєнхийлєгч болж болно.
26. Бороонд эсвэл усан оргилуурт та цагаан єнгийн дан цамц ємсєж болно
27. Яарж сандран ариун цэврийн хэрэглэлээ солих шаардлагагvй
28. Шинэ єсгийтээ гутал хєл барихгvй
29. Бvх понро кино танд таалагдана
30. Сексийн vед эвгvй зvйл гэж бараг vгvй. Таны анусаар эхнэр чинь оролдох гээд байхгvй.


Top
   
PostPosted: Nov.02.10 1:44 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 1:15 am
Posts: 117
Энэ их сайхан сэдэв байна шүү
Сонирхолтой болон бас Хөөрхөн хөөрхөн эгдүүтэй юм бичцэн


Top
   
PostPosted: Nov.03.10 5:21 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.14.09 3:06 pm
Posts: 605
Location: .......
Quote:
жинлүүр, хумх, нумын ордны хүмүүстэй танилцана шүү :razz:
bna shd kk

_________________
http://forum.asuultserver.com


Top
   
PostPosted: Nov.03.10 6:26 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 1:15 am
Posts: 117
Энэ үргэлжлүүлэхгүй юм байх даа


Top
   
PostPosted: Nov.03.10 1:06 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Ireeduigiin buh jagsaalt ni :wd:

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Nov.03.10 1:28 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Quote:
нэг иймэрхүү юм уншихаар эмэгтэй хүний талаас бичсэн иймэрхүү юм уншихаар эмэгтэй хүмүүсийг илүү их ойлгож болох ч юм шиг.
+1

Ee burhan mini nadtai l iim zuil buu tohioldoosoi. Minii zurh diilehgui.
Hezee negen tsagt bi ch gesen hairtaigaa uchrah l baih.
Gehdee erchuud bid Uuchlaarai, Bayartai gej helj chaddag l baih heregtei.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Nov.03.10 1:29 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Quote:
Энэ үргэлжлүүлэхгүй юм байх даа
Urjeljilseer l baigaaa.......

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
PostPosted: Nov.05.10 9:59 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.02.10 1:15 am
Posts: 117
Бид Джоанна Кейн зурхайн зөвлөмжийг танд хүргэж байна. эрэгтэй хүн эмэгтэй хүнийг орхихоор шийдсэн бол ямар зан гаргадаг тухай мэдэж аваарай.
Би нэг нэмрэлчий болно биз дээ эсвэл Сэдэвийн эзэн л бичэх ёстой юм болов уу

Хонь

Энэ ордонд төрсөн эрэгтэй түргэн зантай учир үр дагаварыг нь огт бодохгүйгээр салах шийдвэр гаргадаг. Бүх юм огт дэмий хэрэггүй маргаанаас эхэлнэ. Уур нь хүрч "бүх юмнаас залхаж гүйцлээ, болж байгаа юм алга, цаашид чадахгүй” гэж хашгичин "салах хэрэгтэй, тэр нь дээр юм байна” гэх нь бий. Гэхдээ үүнийг ноцтой юм гэж бүү бод. Түүний хувьд ингэх нь уураа гаргах арга юм. Тун удалгүй л чамайг гомдоож дэмий юм ярьснаа бүгдийг мартаж орхино. Үнэхээр чамаас салахаар шийдсэн бол тэр огт өөрөөр аашлах болно. Тэр чангаар хашгирч, уурлахгүй харин ч эсрэгээр чимээгүй намдуу байх ба түүнийг ердийнхөөсөө өөр болж, элдэв зүйл ярьж чамайг ч өөрийгөө ч зовоохгүй, сэжиг бүхий тайван байх болсныг чи ажиглана даа. Ийм тохиолдолд дүгнэлт ганц л байна. Түүний хайрын гал унтарч байна. Тэр чамайг гайхан бахдахгүй, амралтаа яаж өнгөрөөх гэж байна гэж асуухгүй. Томилолтоор урьдынхаасаа их явах болж, найз нөхөдтэйгөө байн байн уулзаж байх болно. Ингэж чамаас холдон холдсоор чиний амьдралаас алга болоод өгнө.
Салсныхаа дараа а хоёр дайсан болно гэж байхгүй. Харин ч тэр чамд жинхэнэ найзын ёсоор хандах болно. Тэр чам дээр ирж байх ба түүний хувьд хүнд хэцүү, тусламж дэмжлэг хэрэгтэй үед бүүр ч их ирнэ.
Ихэнх эмэгтэйчүүд энэ тохиолдолд тэр түүн дээр буцаж ирэх санаатай, уучлал гуйж байна гэж боддог. Огтхон ч үгүй! Тэр зүгээр л та хоёрын хооронд бий болсон сэтгэлийн холбоо, харилцан ойлголцлыг хүндэлж үзэж байгаа нь тэр. Шинээр харьцаатай болсон хүнтэйгээ тийм ч амархан дотно болчихгүй шүү дээ.
Тэр чамайг эмэгтэй хүний чинь хувьд сонирхсондоо биш бие биенээ өмнө нь ойлгодог байсандаа л чам дээр ирсээр байх болно. Энэ харьцааг нь найзархаг харьцаа л гэж бодохоос илүү өөр юм бодох хэрэггүй. Хэсэг хугацааны дараа тэр ирэхээ болино. Хонины ордонд төрсөн эрчүүд нэг л явсан бол буцаж ирнэ гэж байдаггүй.
Үхэр

Үхрийн ордныхны хувьд салалтаас илүү муу юм гэж байхгүй. Хамтын амьдралаас салалт нь илүү зөв боломж гэж шийдсэн ч тэр энэ үйл явцыг удаашруулж өөр гарц арга зам хайж байдаг. Хүүхэдтэй бол салах тун дургүй. Салах шийдвэр гаргалаа ч гэсэн тэр гэр орон, хүүхэд, нэн тэргүүнд чамд ихэд дасаж татагдах учир түүний хувьд энэ нь амаргүй, сэтгэл өвтгөсөн зүйл.
Үхрийн ордныхон салах тухай бодвол та хоёрын хооронд засаж болшгүй ан цав нэгэнт гарсан гэсэн үг бөгөөд түүний бодлоор юуг ч өөрчлөх аргагүй болсон байна. Чи түүнийг хуурч өөр хүнд талтай болсон ч юм уу, эсвэл чиний байгаа байдал таалагдаагүйгээс ч юм уу чамайг хардах сэтгэл толгойд нь төрнө. Тэр юу болоод байгааг ойлгоход амархан. Чамаас болж зовж шаналан өөрийнхөө амьдралын үнэ цэнээр ч болов чамайг шийтгэхийг хүснэ. Салах шийдвэр гаргахдаа өөрийгөө ч мөн шийтгэж байгаа гэдгээ тэр ухаарахгүй. Чамд түүнээс өөр эр хүн байгаа гэж бодохоороо, эсвэл чи өөр хүн чамайг эргүүлэхийг зөвшөөрч байгаа гэж бодон хардаж галзуурах шахна. Уур хилэн нь түүнийг зовоосон эмэгтэйгээс бушуухан холдох хүсэл төрүүлдэг. Гэхдээ тэр шууд явчихгүй. Та хоёр хамт байх нь утга учиргүй гэсэн шийдвэр гаргахын тулд эхлээд чамд уурлаж хашгичих болно. Болгоомжгүй үг, эвгүй хөдөлгөөнөөрөө чи галд тос хийсэнтэй адил байдалд хүргэж болох юм. Салах тухай эцсийн шийдвэр гаргахад энэ хангалттай. Нэг минутын дотор л тэр юмаа боож аваад хаалга саван гарч одно. Тайшраад буцаж ирнэ гэж бүү бод. Түүний шийдвэр нь түргэн уурандаа болж гаргасан шийдвэр биш, тэр удаан бодсон. Хэрвээ та хоёр дараа тааралдвал чамтай хэвийн ярьж чадах сайн танил ч юм уу, эсвэл зүгээр нэг танил хүнтэйгээ уулзана гэж бодсоны хэрэггүй. Энэ салалт түүний хувьд сэтгэл санааны дарамтанд оруулсан хэтэрхий хатуу цохилт болно. Чи хичнээн хичээгээд ч та хоёрын хооронд хэвийн харьцаа ахин бий болохгүй. Сайнаар бодоход тэр чиний хажуугаар толгой дохин өнгөрөх болно.


Ихэр

Эмэгтэй хүнээс сална гэдэг Ихрийн ордныхны хувьд ямар ч асуудал биш. Нэг ч эмэгтэй надад зовлон учруулах ёсгүй гэж боддог учир тэр ийм жаахан асуудлаас болж өөрийгөө зовоохгүй.
Тэр салахаар шийдсэн бол түүний эмэгтэй эрх чөлөөг нь хэтэрхий боогдуулсан хамгийн буруу алхам хийсэн гэсэн үг. Тэр үүнийг хэзээ ч тэвчихгүй, эмэгтэйчүүдэд нэг их татагдаад байдаггүй учир нөхцөл байдлыг сайн ойлголгүй салах шийдвэр гаргадаг. Тэр байтугай түүнийг ажлаасаа ирэхэд нь хэдийгээр олон жил хамт амьдарсан боловч үргэлж үглэж, сэтгэл дундуур байдаг эхнэр нь байхгүй байна гэж мөрөөдөх болно.
Тэр чамаас залхсан, салах тухай бодож байгаа гэдгийг яаж мэдэх вэ? хэлж ярилгүйгээр ийш тийшээ явах нь ихсэж, хүссэнээ л хийн чамд ямар ч тайлбар хийхгүй. Нэг үгээр хэлэхэд чамайг огт анхаарахгүй болно. Эцэст нь түүнтэй ямар нэг байдлаар уулзаж ярих боломж чамд олгохгүйгээр агаарт ууссан мэт алга болно. Чи түүнийг ахиад олж харна гэж найдах хэрэггүй. Тэр бодлоо өөрчлөөд, чамайг санаад иргэж ирнэ гэж байхгүй. Тэр чамайг чиний бодсоноос ч хурдан мартаж та хоёрын хооронд хэзээ нэгэн цагт хайр сэтгэл байсан тухай санах ч үгүй. Дээд тал нь найзтайгаа хундага юм хувааж уухдаа түүний амьдралд хэзээ нэг цагт амьдралыг нь хордуулж байсан эмэгтэй байсан тухай санаа алдан дурсаж яаж тэвчиж байсан тухайгаа ярьж болох юм.
Хэрвээ та хоёрын хооронд түр зуурын холбоо байсан бол тэр өөрөөр байх байсан. Уулзалдахаа болихоор шийдсэн ч чамтай найз нөхөд хэвээр байсан нь дээр гэж үздэг. Үе үе тэр чам дээр ирж хуучнаа дурсаж чрьж суухыг хүсдэг. Энэ нь тэр чамд сайн ханддаг гэдгийн тэмдэг. Сэтгэлийнх нь нарийн утсыг хөдөлгөж чадаагүй холбоо арай таатай төгсгөлтэй.


Мэлхий

Зурхайн бүх ордноос Мэлхийн ордныхон л хэн ч буруутай байлаа гэсэн, юунаас ч боллоо гэсэн хайр сэтгэлд төгсгөл иржээ гэдэгтэй эвлэрэхэд хамгийн хүнд байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Салалт... мэлхийн ордныхонд ахин ганцаараа амьдрах болно, ганцаараа хооллож, хайртай хүнгүйгээр оройг өнгөрөөх тухай бодол хамгийн муухай. Өөрийн зан төрхийн онцлогоос болж Мэлхийн ордны эрэгтэйчүүд өөр бусад ордны эрчүүдтэй харьцуулахад салах санаачлагыг гаргах нь ховор. Харин хаягдах нь элбэг. Хэрэв мэлхийн ордныхон салахаар шийдсэн бол энэ нь тэр хоёрын холбоо түүний бодсон шиг байж чадалгүй байнгын шаналалын эх сурвалж болж байна гэсэн үг. Хайр сэтгэлийнхээ хариуд тэр хүйтэн харьцаа, бүдүүлэг зан, хурц шүүмжлэлтэй тулгарахаас гадна хамгийн гол нь түүний сонгосон хүн айл гэрийн голомтоо бий болгох талаар санаа тавихгүй байсантай холбоотой. Иймэрхүү байдал Мэлхийн ордныхнийг цөхрөлд хүргэдэг. Эмэгтэй нь гэрлэх тухай шийдвэрийг сунжруулах тусам тэр улам бүр их дарамтанд ордог байна. Эцсийн бүлэгт тэрээр үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болох гэр бүлийн тухай түүний үзэл бодлыг нь дэмжих тийм эмэгтэйг хайх шийдвэр гаргана. Чиний хайртай Мэлхийн ордныхны сэтгэлд салах тухай бодол төрсний дохио нь тэр дуугаа хурааж чиний асуултанд хариулахгүй, яриа өдөхөд чинь ямар нэг байдлаар дэмжихгүй байх явдал. Чамтай өрнүүлэхийн оронд чамруу ямар ч анхаарал хандуулахгүй. Сэтгэл санааны байдал нь тогтвортой биш, эсвэл ер бусын зөөлөн эелдэг, эсвэл хөндий хүйтэн, ялихгүй шалтгаанаар уурлаж уцаарлах нь хагарал гарсны тэмдэг. Ер нь л нэг үгээр хэлэхэд тэсэхийн аргагүй болж чи өөрөө салах тухай бодолхийлэх болно. Ийм төгсгөлд хүрлээ гэхэд чиний хамт амьдрагчаас сална гэдэг тийм амар биш. Танай гэр бүлийн амьдралыг зохион байгуулах бүх л ажлыг чи хийдэг байсан тул ганцаараа энэ бүх амьдралаа зохицуулж чадахгүй байдалд хүрнэ. Тиймээс тэр байнга утасдаж санаандгүй хүрч ирэх, яриа өдөх ба ингэхдээ буцаж ирэх тухай санаа цухалзуулж эсвэл уучлал гуйж, эсвэл бүр айлган сүрдүүлж ч магадгүй. Чамгүйгээр түүнд хэцүү байх ба ахин бүх амьдралаа шинээр эхлэх тухай яршиг болгон гомдоллох болно. Хэрвээ чи түүний буцаж ирэхийг зөвшөөрөх юм бол тэр дургүйгээ хүрэхээр яваад л, дураа хүрэхээр эргэж ирж байх болно гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү.


Арслан

Хайртай бүсгүй нь санаанд хүрээгүй бол Арслангийн ордныхон салах шийдвэрийг эргэж буцалтгүй гаргадаг. Ямар нэг юм өөрчилж болно гэж найдах хэрэггүй. Учир нь Арслангийнхан ямар нэг шийдвэр гаргахдаа туйлширдаг. Түүний хувьд хамгийн аймшигтай нь бардам зан, нэр төр нь сэвтэх явдал юм.
Хэрвээ чи түүнийг үл тоож, санаа бодлыг нь сонсохгүй, хүний хажууд шүүмжилж, шоолох юм бол тэр шууд л бодох болно. Ийм харьцааг тэр минутаас илүү тэвчиж чадахгүй.
Салах тухай бодолтой байгааг нь мэдэж ядах юмгүй. Тэр ууртай, бүдүүлэг болж, дуугаа өндөрсгөн хэрүүл уруул татлах болно. Урьд өмнө нь ч чиний бодол саналыг сонсох нь бага байсан бол одоо бол чиний санал ч гэж байхаа болино. Тэр тэгэхээс тэгэх гэж чиний дэргэд бусад эмэгтэйчүүдийг магтана. Салах эцсийн шийдвэр гаргасны дараа чамтай ярилцахыг санал болгож чам руу хашгичин, өөрийнхөө сэтгэлийн зовлонг чам руу шидээд юмаа бөөгнүүлж хаалга саван гарч одно. Энэ мөчөөс эхлэн та хоёрын хооронд ямар нэг харьцаа байхгүй болно. Тааралдлаа гэхэд тэр чамтай нэг ч үг солихгүй, эргэж ч харахгүй, ер нь л та хоёр хэзээ ч танил байгаагүй юм шиг л байх болно. Сэтгэлийн зовлон нь түүнээс огт салахгүй. Та хоёр санаандгүй энд тэнд, уулзалт, хүлээн авалт, эсвэл том болсон хүүгийнхээ хуриман дээр тааралдлаа гэхэд тэр чамайг огт анзаарахгүй. Хүүхдүүдийнхээ хувьд эцэг нь байх боловч чи түүний хувьд байхгүйтэй адил.
Харин чи буруугүй, тэр өөрөө өөр эмэгтэйтэй учир ургуулсан тохиолдолд та хоёрын харьцаа эелдэг хэвээр үлдэнэ. Тэр чамайг гүнээ хүндэтгэн харьцаж хүүхдүүддээ ч тийм харьцааг шингээнэ. Салахдаа тулвал нэр хүндээ битгий унагаарай. Хэрвээ түүний хүндэтгэл чамд хэрэгтэй бол тийм хэцүү, тааламжгүй нөхцөл байдалд ч чи өөрийнхөө сайн талыг алдахгүй өөрийгөө хүндэтгэх хэрэгтэй шүү.


Охин

Охины ордны эрэгтэйн хувьд гэр бүл салалт таагүй үйл явдал бөгөөд, тэр байтугай уй гашуу ч гэж хэлж болно. Иймээс тэр бүх чадлаараа үүний эсрэг байх болно. Салах шийдвэрийг тэр зөвхөн ямар нэг онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд гаргадаг.
Түр зуурын өнгөц шохоорхлын харьцаа харьцаа төгсгөл болж байгаа бол огт өөр. Та хоёр хэдхэн удаа л уулзсан буюу ганц шөнийг хамтдаа өнгөрөөсөн бол Охины ордныхон зүгээр л чамд талтай хандана. Олон жил өнгөрсөн ч үүнийг мэдэхэд амархан. Тэр чам руу яаж харж байгааг харахад л хангалттай. Салсан ч гэсэн та хоёр бие биедээ хар буруу санахгүй найз нөхөд хэвээр үлдэнэ. Яагаад чухам ийм болсныг тэр чамд тайлбарлах шаардлагагүй, тэртэй тэргүй чамайг үүнийг ойлгож байгаа гэж боддог. Ингэж ердийн нэг үерхэл төгсдөг.
Харин олон жил хамт амьдарсан, түүний хувьд зүгээр нэг танил эмэгтэй төдий биш хүнээс салахаар шийдсэн бол огт өөр хэрэг. Тэр хайртай байсан эмэгтэйгээ амархаан хаячихдаг эрчүүдийн нэг биш. Үүнд харин бэлэн байх ёстой. Хэрвээ чи түүнд хайр сэтгэлгүй болсон, хүндэтгэж үзэхээ больсон гэж байнга ойлгуулах юм бол та хоёрын харьцаа дуусгавар болж болох юм. Тэрээр эрүүл саруул ухаанаар энэ бүхнийг цэгнэн бодож нээрээ л хайр сэтгэл нэгэнт хөрсөн бол хамтдаа байх нь утга учиргүй гэсэн дүгнэлтэнд хүрдэг.
Хэрвээ тэр өөр эмэгтэйрүү явахаар шийдсэн бол чамд ямар хэцүү байгааг ойлгож нөхцөл байдлыг хөнгөвчлөхийн тулд чадах бүхнээ хийдэг. Тэр чам дээр үе үе бэлтгэлтэй ирж, ая нь таарвал сайхан үг хэлэх болно. Гэхдээ энэ нь тэр буцаж ирэхийг хүсэж байна гэсэн үг биш юм. Үүнийг сайн ойлгох хэрэгтэй. Зүгээр л тэр өөрийгөө өөдгүй амьтан, эвгүй зан гаргасан гэж бодож, өөртөө болон чамд тийм биш шүү гэж итгүүлэхийг хүсэж байгаа хэрэг. Түүний энэ байдлыг чи: "чи бидний зам салсан ч гэсэн чи хэрэгтэй үед надад найдаж болно шүү” гэж ойлгох хэрэгтэй. Тийм болохоор түүнээс салахдаа чи амрагаасаа салж байгаа боловч найз чинь болж үлдсэн гэж л бод.


Жинлүүр

Жинлүүрийн ордныхны хувьд амьдралынх нь хамгийн чухал зүйл нь тайван байдал, зохицол байдаг. Ийм болохоор хайртай хоёр хүн сална гэдэг энэ бүхнийг эвдэж сэтгэлийн хүнд дарамтанд оруулдаг байна. Тиймээс Жинлүүрийн ордны эрэгтэй ийм байдал байдалд орохгүйн тулд бүхнийг хийхэд бэлэн байдаг.
Харамсалтай нь янз бүрийн, нөхцөл байдлын улмаас ийм шийдвэр гаргахад хүрдэг. Та хоёрын хамтын амьдрал тэсэхийн аргагүй болж түүний хувьд там болсон тохиолдолд л тэр салах шийдвэр гаргана. Харин та хоёр түр зуурын, хөнгөмсөг харьцаатай байгаад тэр салахаар шийдсэн бол түүний эелдэг, найрсаг байдлаар уулзахаар зайлсхийх зэргээс үүнийг нь амархан мэдэж чадна. Харин олон жил хамт амьдарсан хайртай хүнээсээ салахад хүрч байгаа бол түүний хайртай эмэгтэй чи л буруутай. Тэр чамд гомдол гаргадаггүй байсан болохоор үүнийг чи мэдэхгүй байж ч магад. Салах тухай тэр нэг ч үг унагахгүй.
Тэр өөр эмэгтэй рүү явах болсон бол байнга эргэлзэж бүхнийг өөр хүнтэй эхлэх хэрэг байна уу даа гэж бодох болно. Ахин алдаа гаргах бий, чонын амнаас гарч барын аманд орчих юм биш байгаа гэж айх болно.
Ийм тохиолдолд тэр бодлогошронгуй, анхааралгүй болж үүлэнд хөвж яваа юм шиг сэтгэгдэл төрүүлэх байх. Чи түүнд илүү элгэмсэг, зөөлөн хандах юм бол салах тухай шийдвэр гаргах нь түүний хувьд улам бүр хэцүү болно.
Та хоёр хүүхэдтэй бол бүр ч хэцүү. Эцгийн хайр, үр удамдаа хандах хандлага нь түүний хувьд асар чухал. Чиний мэдэж амжихаас өмнө тэр хүүхдүүддээ гаргасан шйидвэр нь хүүхдүүдтэйгээ харьцах харьцаанд ямар нэг байдлаах нөлөөлөхгүй, тэр урьдын адил тэднийгээ хайрлах болно, учир нь тэр тэдний эцэг гэж итгүүлж магад. Салах тухай шийдвэр гаргах нь чамаас ямар их хамаатай байгааг харж байгаа биз дээ. Нэг бол чиний тусламжтайгаар тэр сална, эсвэл гэр бүлдээ та нартай хамт үлдэнэ.


Хилэнц

Хилэнцийн ордны эрэгтэй бусад аль ч ордноос илүүтэйгээр салах тухай шийдвэрийг өөрийн санаачилгаар гаргадаг гэдгийг сана. Энэ нь түүний зантай холбоотой. Заримдаа тэр салах гэж байна гэх шалтгаар чамаар ямар нэг буулт хийлгэхийг хүсдэг. Чи түүнийг нь биелүүлчихвэл юу ч болоогүй юм шиг буцаад л ирнэ. Ийм болохоор эхлээд тэр үнэхээр салах гэж бодсон уу, эсвэл зүгээр л дүр эсгэж байна уу гэдгийг ялгаж салгах хэрэгтэй. Хэрвээ халуухан дурлалын дараа та хоёрын харьцаа найзархаг шинжтэй болсон бол аюултай. Тэр чамд сайн найздаа хандаж байгаа юм шиг хандвал эмэгтэй хүний чинь хувьд тоохоо больжээ гэж ойлгох хэрэгтэй. Энэ байдлыг зохицуулах хэцүү. Гэвч сэтгэлээр бүү уна. Сайн найзын шинэ дүрээсээ сайн талыг нь олж харахыг хичээ. Та хоёрын харьцаанд гарсан өөрчлөлтөөс болж элдэв шуугиан, хэрүүл маргаан гаргахгүй бол чи өөрийнхөө "Хилэнцийн” итгэмжлэгдсэн хүн болж болох юм. Чиний зүгээс гарах хэрүүл маргаан хамгийн бүдүүлэг алдаа байх болно. Найз Хилэнц чинь чамтай сэтгэлээсээ сэтгэлээ хуваалцаж зөвлөгөө хүсэх болно. Ер нь ч энэ ордныхон хуучин амрагуудтайгаа сайн харьцаатай байдаг. Тэдний амьдралд таагүй ул мөр үлдээсэн гэдгээ ойлгож шаардлага гарвал "хуучин, шалгарсан” найз бүсгүй дээрээ эргэж ирэхийн тулд холбоогоо таслахгүй байхыг хичээдэг. Заримдаа өөр эмэгтэй дээр очихыг очихоор шийдэхдээ өөрийгөө буруутай хэмээн тооцож маш болгоомжтой харьцдаг. Та хоёрын дотны харьцаанд хүйтэн хөндий байдал бий болвол чи түгшүүрийн дохио гэж ойлгоорой. Учир нь хилэнцийнхэн хайр дурлалын тал дээр маш халуун улс. Нэг бол тэр чамд шинэ найз залуу "олж өгч” ч магадгүй. Тэгээд та хоёрын харьцаа хэрхэн яаж өрнөхийг ажиглаж сууж болох юм. Тэгээд салах шалтаг болгохын тулд чамайг "үйлдэл” дээр чинь барихаар хичээх болно. Тэр зүгээр нэг явчихаж чадахгүй, бурууг чам дээр тохохоор хичээх нь чи түүний хувьд эрхэм хүн гэдгийг дахин харуулж байгаа хэрэг билээ. Тохиолдлын эмэгтэйтэй таарвал тэр ямар нэг тайлбар хийх гэж биеэ зовоохгүй.


Нум

Нумын ордныхны амьдрал санаандгүй зүйлээр дүүрэн байдаг. Оршин суух газраа байнга сольж, гэнэт буцаад ирэхийн тулд хайшаа ч юм явчихдаг. Энэ нь салах тухай бодол түүний хувьд нэг их сүр бадруулаад байх зүйл биш гэдгийг л харуулж байгаа хэрэг юм. Харин урт удаан хугацааны туршид хамт байсан хүнээсээ сална гэдэг өөр хэрэг. Хос хоёр ямар нэг ноцтой зорилго тавиагүй, түр зуур зугаацаж байсан бол салах нь түүнд амар байхсан. Зүгээр л нэг болох юм болж байгаа юм шиг л хандана. Эхлээд ямар ч тохиолдолд өөрийнхөө эрх чөлөөг хязгаарлах хүсэлгүй байгаагаа нуулгүй хэлнэ. Тэгээд өөр эмэгтэйтэй юм уу, хэд хэдэн эмэгтэйтэй уулзаж байх хүслээ ч нуухгүй. Чи түүний нууц амраг – найз нь ч юм уу, эсвэл нууц амраг – дүү нь байх болно. Чамтай найзархаг харьцаагаа хадгалж үлдэх хүсэлтэй байгаагаа хэлж үүнээс өөр зүйл та хоёрын хооронд байх ёсгүй гэж чамд ойлгуулна. Хэрвээ чамд талгүй бол хэнтэй ч зөвлөж ярихгүйгээр, чамд ч хэлэхгүйгээр тэртэй тэргүй өөрөө ойлгоно биз гээд л гэнэт гарч ирсэн шигээ чиний амьдралаас зүгээр л алга болоод өгнө.
Заримдаа Нумын ордныхон жинхэнэ хайр сэтгэлийн холбоотой байж олон жил хамт амьдарсан эмэгтэйгээсээ салах шийдвэр гаргадаг. Хэрвээ тэр ийм шийдвэр гаргасан бол эмэгтэй түүний эрх чөлөөг боогдуулж хэт барьж байсных. Үүнийг тэр тэвчиж чадахгүй салахаар шийддэг. Өөр бас нэг шалтгаан байж болох юм: хайр сэтгэлийнх нь гал унтарч тэрээр харьцаагаа цааш үргэлжлүүлэх нь утгагүй гэж бодож болно. Түүнд хэдийгээр хэцүү байсан ч нэг хэвийн амьдрал түүнийг үгүй хийнэ гэж айж тэвчиж чадахгүй болсон байж болно. Тийм тохиолдолд тэр чамд хамт амьдрах сонирхол, хүсэл тэмүүлэл алга болжээ гэж хэлээд урьдынх нь амьдралд байгаагүй бүхнийг амлаж байгаа өөр эмэгтэй рүү явах болно.


Матар

Матрын ордныхны хувьд салалт сэтгэлийн там байдаг. Тэр өөрийгөө живж буй онгоцон дээр байгаа мэтээр төсөөлж амьдралынх нь хамгийн нандин, чухал юм хайшаа ч юм эргэж буцалтгүйгээр алга болчихож байгаа мэт санана. Түр зуурын хөнгөн харьцаа байсан ч гэсэн тэр гунигт төгсгөлийг сэтгэл өвдөн хүлээж авдаг. Их хүч, хайраа зориулсан олон жилийн амьдралдаа төгсгөл тавих тухайд бол ярихын ч хэрэггүй. Тэр чигээрээ л эмгэнэл гэсэн үг. Хэн нь ч салах шийдвэр гаргалаа гэсэн тэр зовдог. Магадгүй өөрөө санаачлагч нь байсан бол засаж болшгүй энэ бүх алдааны хариуцлагыг тэр өөрөө хүлээх ёстой гэсэн бодлоосоо болж бүр ч их шаналдаг. Түр зуурын холбоотой байсан эмэгтэйгээсээ салах бол итгэл найдварыг нь хөсөрдүүлчихлээ гэсэн бодол түүнд амар заяа үзүүлдэггүй. Хэрэв чи түүнтэй хэд хэдэн удаа уулзаж, дотно харьцаанд орсон бол түүнийг анхааралтай ажигла. Тэр ердийнхөөсөө дуу муутай, дарамтанд байвал муугийн шинж! Та хоёрын харьцаа удахгүй төгсгөл болно гэдэгт бэлтгэлтэй бай...
Олон жил хамт амьдарч, хайртай байсан эмэгтэйгээсээ салах бол тэр яах вэ? үүнд зөвхөн ганц л шалтгаан бий. Тэр хэзээ ч ямар ч тохиолдолд түүнийг гомдоосон эмэгтэйтэй хамт байж, түүнийг зовоосон эмэгтэйтэй дотно харьцаагаа үргэлжлүүлж чадахгүй. Энэ асуудлыг тэр учраа ололцохоор хоёуланг нь зовоосон таагүй яриа өрнүүлж шийдэхээсээ илүү харьцаагаа огцом тасалж шийдэхийг илүүд үзнэ. Чи хэрэв энэ асуудлыг урьдчилан зохьцуулж чадаагүй бол түүний гуниг чамд хайртай байсных гэж бодож сэтгэлээ зас даа. Өөр эмэгтэйрүү явахдаа чамайг ганцааранг чинь үлдээж зовоож байна гэсэн бодлоосоо болж найз нөхдөө чамд санаа тавьж байгаач гэж гуйдаг ч юм уу чадах чинээгээрээ чамд туслахыг бодно. Уучлал гуйх аргаа олохгүй ч зарим эрчүүдийн нэг адил буруугаа л лав чамд тохохыг оролдохгүй. Түүний явж байгаа нь нэг бол өөр эмэгтэйд хайртай болсон, нэг бол чи түүнийг маш их гомдоосонтой холбоотой. Гэхдээ салалтын нийтлэг шалтгаан нь түүнд зайлшгүй хэрэгтэй ганцаараа байх хүсэл байдаг.


Хумх

Бумбын ордныхны хувьд түүний амьдралаа холбосон хүн нь найдварыг нь хөсөрдүүлсэн тохиолдолд л салалтыг эмгэнэлтэйгээр хүлээж авдаг. Түр зуурын холбоо харьцаатай байсан бол яг энэ шалтгаанаар сэтгэл зовох юмгүйгээр салдаг байна.
Түр зуурын сээтгэнэл түүний хувьд юу ч биш учир нэг их юм боддоггүй ба эмэгтэй ч гэсэн ингэж л бодож байгаа гэж санадаг ажээ. Ер нь энэ тухай бодол түүний толгойд орж ирэх ч үгүй. Нэг сайхан орой тэр халуухан амраг байх боловч өглөө нь тэр тухайгаа мартчихаад сайн ннайз нь ч юмуу, ах нь ч юмуу гэж хэлхээр байдаг. Бүх юм дууслаа гэж чамд хэлэх гэж тэр цаг зарахгүй. Ер нь түүнийхээр бол эхлээ ч үгүй шүү дээ. Харин хэдэн жил хамт амьдарсан эмэгтэйгээ хаяахаар шийдсэн бол ганцхан л шалтгаан бий. Түүний хайрт нь хэтэрхий олон алдаа хийсэн гэсэн дүгнэлтэд тэр хүрчээ. Нэг биш удаа түүний зүгээс хүнд цохилт амссан боловч чимээгүй л явсаар тэвчээр нь барагдахаар салах шийдвэр гаргадаг. Бумбын ордныхныг дэлбэрч буй галт уултай зүйрлэж болох юм. Онцын шалтгаангүйгээр зүв зүгээр байж байгаад салах шийдвэр гаргана. Өөр эмэгтэйрүү явахдаа өөрийгөө чиний өмнө буруутай гэдгээ мэдэрдэг. Буруугаа яамд тохохыг хичээн чиний хэнтэй уулзаж байгаа, юу ярьж байгаа тухай мэдээлэл цуглуулж эв нь олдвол чамайг үйлдэл дээр чинь барихыг хичээнэ. Ингэснээр түүнд шалтаг бий болж бүх бурууг чамд тохоод сэтгэл амар өөр эмэгтэйрүү явах болно. Өрсөлдөгч эмэгтэй байхгүй, тэр зүгээр л эрх чөлөөтэй байхаар шийдсэн бол тэр бүүр хатуу зан гаргана. Салахаар хатуу шийдсэн бол тэр чамд урьдынхаасаа их халамж анхаарал тавьж хайр энхрийллээр дутаахгүй болно. Учир нь салсны дараа чи түүнийг бодон бодон уйлах, харамсах болно гэдэгт итгэлтэй байх л гэж тэр. Чамайг аз жаргалгүй болголоо гэж итгэсэн цагтаа тэр сэтгэл хангалуун явах болно.


Загас

Хэрэг салахдаа хүрлээ гэхэд Загасны ордны эрэгтэй түүнийг маш хүндээр тусгаж авдаг. Яагаад чухам ийм болчихов, хэн нь үүнд буруутай вэ гэдгийг тэр ойлгож чадахгүй.
Голдуу тэр учраа олохоо байж болсон явдлыг чамд тайлбарлах оролдлого хийх боловч шаардлагатай зөв дүгнэлтийг хийж чадахгүй. Та хоёрын холбоо харьцаа түүний мөрөөдөж байсан тэр зүйл биш гэдгийг ойлгосон цагтаа хэн нэгэн нь салах санаачлага гаргах ёстой гэж ойлгох боловч хэзээ ч энэ үүргийг өөртөө үүрдэггүй. Гол төлөв тэр хаягдсан эрийн дүрийг сонгож авдаг.
Хэрвээ та хоёрын хооронд зөвхөн түр зуурын өнгөц харьцаа байсан бол тэр явах тухайгаа ам ангайна гэж бодсоны ч хэрэггүй. Тэр янз бүрийн аргаар энэ тухай ярихаас зайлсхийж тэр урьдын адил чиний хажууд байхыг хүсэж байгаа боловч нөхцөл байдал ийм болоод байна гэх мэтээр өөрөөсөө зайлуулах болно. Тэр магадгүй хоёул сайн анд нөхөд болъё, энэ нөхөрлөл маань биднийг хайр дурлалаас ч илүү холбох болно гэж хэлэх вий...
Хэрвээ та хоёр хэдэн жил хамт амьдарсны дараа салахаар болсон бол та хоёрын зам аль хэдийнэ салчихсан байсан гэсэн үг. Хэдийгээр хамт амьдарч байгаа боловч хоёр биеэндээ хэлэх үг хэдийнээ алга болж гарах гарцгүй болжээ гэдгийг чи ойлгох ёстой.
Тэрээр чамтай ярих ч бодолгүй, зорилгогүйгээр тэр дороо холхиж, улирч одсон сайхан цаг үеийг нь санагдуулсан хуучны зураг үзэн бодлогошрон суух болсныг ажиглаарай.
Чиний хувьд ийм байдал төгсгөл ирснийг сануулсан муу тэмдэг. Хэрэв тэр өөр хүн дээр очихоор шийдсэн бол чамаас нууцаар үүнийгээ хийнэ. Энэ тохиолдолд буруугаа мэдрэн сэтгэл нь зовох боловч чамд өөр хэн нэгэн байгаа гэж мэдвэл сэтгэл нь хөнгөрнө. Аль ч тохиолдолд явах шийдвэр гаргах нь түүнд хэцүү байх болно. Эцсийн шийдвэр гаргах болохоор хоёрдмол байдалд ордог. Чамайг ч, чиний өрсөлдөгчийг ч хоёуланг нь орхимоор түүнд санагдана.
Чи болон хүүхдүүд нь урьдын адил түүний хувьд нэгдүгээрт байдаг, тэр эмэгтэйтэй ноцтой ямар нэг юм болоогүй, болох ч үгүй гэж итгүүлэхийг оролдоно. Өрсөлдөгч эмэгтэй чинь харин түүнд эцсийн шийдвэр гаргахад нь тусалснаар түүний сэтгэл хөнгөрөн нөгөө эмэгтэй дээр очих болно. Гэвч эцсийн эцэст чи түүнд туслах ёстой. Тэр өөрөө хэзээ ч бие даан шийдвэр гаргаж чадахгүй.


Top
   
PostPosted: Nov.08.10 11:00 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Quote:
Quote:
нэг иймэрхүү юм уншихаар эмэгтэй хүний талаас бичсэн иймэрхүү юм уншихаар эмэгтэй хүмүүсийг илүү их ойлгож болох ч юм шиг.
+1

Ee burhan mini nadtai l iim zuil buu tohioldoosoi. Minii zurh diilehgui.
Hezee negen tsagt bi ch gesen hairtaigaa uchrah l baih.
Gehdee erchuud bid Uuchlaarai, Bayartai gej helj chaddag l baih heregtei.

ер нь хэн нэгний гэр бүлийнхнийгээ л биш бол/эцэг эх төрсөн ах дүү гээд/
тэгж бүх зүрхээ зориулах хэрэггүй ээ хүн гэдэг чинь алдаа гаргадаг л юм.
тэр нь харин бусдад асар хүндээр тусах нь харамсалтай.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Nov.14.10 9:02 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.13.08 9:30 pm
Posts: 3203
Сонин л юм,, хайргү хүнтэйгээ сууж үүхэдтэ болно гэдэг үнэхээр утгагү хэрэг ,,,,,

_________________
La Vie Moi Maintenant Je la Nike


Top
   
PostPosted: Nov.15.10 2:56 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.30.09 10:46 pm
Posts: 4567
Location: unknown
ene tuuh uneheer bodit yum u? esvel zohioson yum u?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 278 posts ]  Go to page Previous 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited