#AsuultSambar :
https://forum.asuult.net/

♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡
https://forum.asuult.net/viewtopic.php?f=5&t=145237
Page 1 of 18

Author:  Hannibal [ Aug.05.09 9:39 pm ]
Post subject:  ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡


Асуултын гишүүдийн маань " Хайрын шүлэгүүд" сэдвийн гурав дахь дугаар нь эхэлж байна. Манай гишүүд шинэ шинэ гоё шүлэгнүүд нэмнэ гэж найдья. Зөвхөн хайрын шүлэг, болон өөрийнхөө зохиосон шүлгийг л тавиарай гэж хүсье.

Амжилт Хүсье
Хайр дурлал форум
2009




Хязгаар

Дурлаж хайрлаж болно
Дуулж цэнгэж ч болно
Хэтэрхий гүн дурлавал
Хэрэг бишдэж мэднэ

Хайрлахад ч хязгаар бий шүү
Харин сүүлд нь яаж ч болно
Хамаг бүхнээ зориултал чинь
Хаяад явчихвал яана.

Шохоорхлын өнгөц дурлал
Шогтой хоржоонтой байдгаас
Сэтгэлд чинь жавар чулуудан
Сэвтүүлж орхивол яана.

Ханилаад суухгүй л юм бол
Хайраа сэвтээгээд яах юм
Сайхан тэр чинь нэг л өдөр
Салаад явчихвал яана.

Үйлийн үрээ дагаад
Үнэнчээр дурсаж хайрласан бол
Өр зүрх дэнсэлж, донслон
Үхмээр санагддаг юм шүү.

Хайрлахад ч
Хязгаар гэж бий шүү!


2008 он
Ханнибал

Author:  beembv [ Aug.11.09 8:59 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

“Nuugdaj uilsan gomdol chine.......
Minii uheltei tentsuu.....
.Nulimastai ineesen dur chine.......
.Minii amidralaas unetei”

Author:  beembv [ Aug.11.09 9:00 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

AMIDRAL GEDEG SHALGALT YUM SHU ●
ALDAJ ONOH CHINE DUN YUM SHUU ●
ALHAM BUR CHINE ASUULT YUM SHUU ●
ALS IREEDUI CHINE HARIULT YUM SHUU ●
my besty”

Author:  beembv [ Aug.11.09 9:01 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Chinii tuluu minii zurh tsohildog
Chimeegui dotoroo chamaigl hairaldag
Chanh tevren hairtaigaa shivneh gesiin
Chamtai tsug horvoog tuulah gesiin”

Author:  beembv [ Aug.11.09 9:03 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Нисэж байхыг чинь би хараад
Нууцхан нулимс унагаад
Намаг болсон нуурандаа
Насаараа хүлээхээр шийдлээ

Бусдын нуурын ус
Булингартай нуурнаас ямар байна?
Буцаад ирэхийг чинь би
Буурал болтлоо хүлээнээ ...

Author:  beembv [ Aug.11.09 9:09 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Xairiin chin xaluund uusaxiig bi xvsevch

Xuuramch bval xereggvi, zvrx min shanalna.

Xairaar jigvvrlesen setgel chamd bval

Xvren zvrxee bi xaramgvi ogno.



Xairtai xvn chin gomdoovol

Xaira ogsondoo bvv xarams

Xairiig daagaagvi tervvger

Xair'ch bas togloj chadna.



Nvdiig chin vnsej enxriilmeer bna

Nulimsiig chin archij argadmaar bna

Uruuliig chin ozoj yanaglamaar bna

Gantsxan chamda l xairtai gedegee

Chiniixe chixend shivnemeer bna.



Nadad tseej bii

Tseejind zvrx bii

Zvrxend xair bii

Xairand ezen bii

Ezen ni xarin chi yum



Aash ni oldoxgvi xvnii enexen xorvood

Asaj untraxiin zovlong edlex amargvi

Onchin gantsxan zvrxend olon xvn bagtaxgvi

Oglog xairiin setgeld zovxon chi l vldene.

Author:  beembv [ Aug.11.09 9:23 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Huniirhej namaig shirteh harts chine
Huiten hundii dandaa ugtanaa
Haluun yanagiin zuulun setgel chine
Haashaa odsoniig bi medehgui ee

Author:  beembv [ Aug.11.09 9:30 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

~~ZARIM NEG ZALUUSD zoriulav...~~~ ZAAVAL UNSH............

hamraa suhsun t*n*g zangaas chini bolj
hairiig bi vzen yaddag bolchihloo
Sehvvn bardam aashaas chini bolj
Setgel mini hairiig vzdeggvi bolchloo.
Uuruu bi nertei turtei ohin
Uruul busdad ataakhuuldag ohin
Vvniig chi mini medcheed
Vnendee chi bvr biye toochloo.
Sex gej helvel chinii bie sularch
Salhi met nad deer hiiseed l irne
Uuriin erhtendee zahiragddag
Uudgvi hvn bol chi!
Vnseltseh ch envvhend baina aa
Vmheed avsan ch tervvhend baina
Vnegvi yanhnuud ruu ulairch
Umduu shuvtaldag chamaig
Erhem ohin bi hairlasan ni
Vnen heregtee chamaig munhruulj.
Gadnaa tsemtsger svrhii huvgvvn
Dotroo chi buustuj horchiison novsh
Chinii umnu 2 huluu altsailgadag ohid
Chinii umnu hashgirch taashaadag ohid
Uhaangvi durladag bolohoos
Uruvdultei gichiinvvd ted chini!
Uuchlaarai!
Chamaig hairlasandaa bi aldaj
Uram hugarch baigaagaa bodvol
Bi tom aldaj!
Sex chinii haan
Ohin chinii bool
hair chinii zvvd
hagatsal chinii jargal
heden vgiig mini unshaad
Ineed chini hvrch baigaa bol
Vnendee chi .................. hehe zugeer hogjildi

Author:  beembv [ Aug.11.09 9:31 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Сар сар л гэх юм гэрэлгүй ш тээ тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалдаг юм
Ухаантай ухаантай л гэх юм тэнэг ш тээ хүмүүс
Бурханаас өгсөн хишигээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм
Мөнгө мөнгө л гэх юм цаас ш тээ тэр чинь
Нүцгэн ирээд нүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал сайхан л гэх юм худлаа ш тээ тэр чинь
Авсан шигээ буцаагаад өгчихдөг өр юм тэр чинь
Хайртай хайртай л гэх юм худлаа ш тээ тэр чинь
Үхэл ирээд явахын цагт дагаад явчихад чаддаггүй юм
Үнэн үнэн л гэх юм худлаа ш тээ бүгд
Үхэл даваад амьдарч үлдэж чадах үнэн гэж байдаггүй юм
-----------------------------------------

Author:  beembv [ Aug.11.09 9:32 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Хайр юунд байдаг юм бэ?
Хайртай гэж хэлсэнд үү?
Харц тулгарсан нүдэнд үү?
Хардаж байна гэсэн сэтгэлд үү?
Ухаараач гэсэн үгэнд үү?
Ухаангүй хүсэх хүсэлд үү?
Уучлаач гэсэн гуйлтанд уу?
Уулзая гэсэн болзоонд уу?

Author:  beembv [ Aug.11.09 9:32 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

chotgor serteshiim chinii tsaraig
shono ni zuudelbel tsochin serne
chorgor tsagaan huiten gart chini
sanaandgui hurvel
dotor arzaina
shan gehed denduu shan
sevgui torhtei hairt mini
unendee chinii hajuud
uher hedii tsarailag ch
minii nudeer chi
melhiinees arai tsarailag shuu
-----------------------------------------

Author:  beembv [ Aug.11.09 9:33 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

~~~ORCHIN UYEIIN HUVILBAR~~~

Нүүрсний утаа үнэртсэн
Хотын амьдралд төрсөн би
Хана нь хөгцөрсөн Төрөхөө
Өлгий минь гэж боддог
Цэнхэр утаа суунагласан
Хотынхоо гудамжийг ширтээд
Цээжний мэнгэрээ хөдөлгөн
Хортой угаараар амьсгалахад
Үнэртэж байгаа утаа нь
Илээд ч байгаа юм шиг
Өршөөлгүй Мэр-ийн гар
Зодоод ч байгаа юм шиг
Энэрэлгүй заяандаа гомдон
Эргэн тойрон харахад
Хосгүй гомдлын нулимс
Хоёр нүдийг минь хорсгодог
Хамар руу орох агаар нь
Өмхий ч гэсэн дотно
Аманд зажлагдах тоос нь
Нянтай ч гэсэн амттай
Өнгөр суусан уушиг минь
Өвчтэй ч гэсэн эрүүл.
Түмэн жорлонгийн өлгий болсон
Улаанбаатарын минь хөрс
Эцгийн гарнаас ялгаагүй
Буман бохирын цутгалан болсон
Тасархай Туулын минь шалбааг
Эхийн сүүнээс өөрцгүй.
Утаа тоосонд умбасан хотын хүү би
Нар салхинд үнсүүлсэн
Хөрслөг бор
Хөдөөний хүүхэд болж төрөх минь яав даа
-------------------------------------

Author:  foel4U [ Aug.11.09 10:00 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Хүмүүст гомдсон сэтгэл

Хайртай дуртай гэчихээд
Харийн хүн дагаад явдаг охид
Харамлаж харддаг мөртлөө
Хайр өгдөггүй залуус

Дуртай дурлалаа гэчихээд
Дүүг минь дагаад явдаг залуус
Уйлан хайлдаг мөртлөө
Ухаан гаргадаггүй охид

Author:  foel4U [ Aug.11.09 10:11 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Хэзээ нэгэн цагт хэн нэгэн.

Хэзээ нэгэн цагт

хайр ирнэ гэж

тэр хүлээнэ,

Хэн нэгний сайхан сэтгэлтэй

учирна гэж

тэр итгэнэ,

Хэзээ нэгэн цагт

хэн нэгэн ирэхийг

тэр хүлээсээр,

Хэн нэгэн

хэзээ нэгэн цагтаа

үгүй болсон байлаа.

Author:  Hannibal [ Aug.12.09 6:55 am ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Ганцхан Сарнай

Гачигдаж гандсан сарнайн баглаанд
Ганцхан сарнай амьд байхыг мэдэв.
Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад
Улаан өнгийг нь бусдын адилаар гандаахгүй юмсан.

Хөхөрч харлаж эхэлсэн хэсгийг нь
Улаан өнгөөр ч болтугай будаад
Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад
Хорвоогийн төгсгөл хүртэл үхүүлэхгүй юмсан.

Ганцхан сарнай амьд үлдсэн
Ганцаараа одоо уйдаж байгаа байхдаа
Услаад, арчилаад амьдралд амьсгалуулаад
Нарны элчээр хайрлуулж ганцаардуулахгүй юмсан.

7.22.2009

Author:  beembv [ Aug.12.09 1:36 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Зvрхийг зєвхєн цохилдог гэж бодсоноос
Зvйрлэхгvй их хайрыг тээдгийм гэж мэдсэнгvй
Алгын чинээ биеийг амьтай л гэж бодсоноос
Ариун хайрын дєлєнд шатдагийм гэж мэдсэнгvй :l2:

Author:  [{[навч]}] [ Aug.13.09 6:48 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Орхиод явсны чинь дараа
Онцгой хайр байсныг чинь ухаарсан
Одод бүрхээд харанхуй нөмрөхөд
Оломгүй их далай адил
Нүднээс урсах нулимсаа
Нуугдан байж арчиж суусан

Яваад өгсний чинь дараа
Яахын аргагүй хайр гэж мэдсэн ч
Хүнийх болсон чамдаа
Хүрч би чадахгүй
Тийм л ариухан хайр
Тийм л эмзэгхэн сэтгэл

Author:  [{[навч]}] [ Aug.13.09 6:57 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Чамтайгаа би үүрд хамтдаа гэж бодож
Чамдаа би үүрд хайртай гэж итгэж
Ганцхан олдох чинийхээ тухай бодлоор л
Ганцаараа орчлонд жаргалтай юм шиг алхдаг байсан

Гэнэн хайрын минь эзэн билээ чи
Гэгээлэг өдрүүдийн минь баяр билээ чи
Гэрэлтэй гунигтай охин насны
Гэмгүй нэгэн хөвгүүн байж дээ чи

Author:  Нимбус [ Aug.13.09 8:22 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

“Анхны харцаар би чамдаа дурлажээ

Аяа, зүрх яаж өвддөгийг би одоо л мэдэрлээ

Дурлалдаа шатаад уур ч хүрэх шиг

Дурсдагаа бодохоор баярламаар ч болох шиг.

Хараад дурласан өөрийгөө хараамаар ч юм шиг

Хамгийн сайханд нь дурласан болохоор бахархмаар ч юм шиг

Хэнд ч өгч байгаагүй зүрхээ

Хайртай чамдаа л өгөхсөн

Хэнэггүй ч гэсэн миний зүрх

Хайртай хүндээ үнэнч юм шүү...

Bichsen:Hana

Author:  Нимбус [ Aug.13.09 8:24 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

...Яг одоо бороо шивирч байна...

...Зөөлнөөр...

...Яг л намайг гансран зогс гэсэн шиг...

...Намуухнаар...

...Алган дээр минь аяархан бууж байна...

...Энхрийхнээр..

...Хацрыг минь зөөлөн үнсэж байна...

...Түүн шиг минь...

Bichsen:Hana

Author:  Истэри [ Aug.18.09 5:02 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Харцыг чинь хараад татагдсан анхны өдөр
Хамтдаа сонссон дуу, анхны бүжиг

Гараа өгөхөөс ичиж байсан миний сэтгэл
Алчуурыг минь авч өгсөн чиний халамж

Харц тулгарсан тэр нэг өдөр
Хаачихаа мэдэхгүй догдолсон зүрх

Хайр гэж үү хэмээн гайхах сэтгэл
Хайртай гээд шөнө уйлсан нүд

Author:  Hannibal [ Aug.19.09 4:20 am ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Ганцхан зуны амьдралтай навчис тун өрөвдөлтэй
Ганцаардан нүцгэрсэн модны өмнөөс би гуниглаад
Гуниглан би нүүрээ буруулан уйллаа

Яасан их гуниг вэ?
Яасан тунгалаг нулимс вэ?

Хэзээ нэгэн цагт инээмсэглэл ирнэ

02.03.2009

Author:  Истэри [ Aug.20.09 2:02 am ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

зургийг минь авч байсан тэрхэн агшинд
дурласан нүдээр чи харж байсан
зүгээр л над руу харж инээмсэглэхэд
дулаахан хайр мэдрэгдэж байсан

Author:  Истэри [ Aug.20.09 9:11 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

хар даа тэр тэнгэрийг тийм л яруухан
чиний минь өгсөн хайрын цэцэг шиг ягаахан
хар үүл шиг гунигтаа дарагдаад
хайрын сэтгэл хаа нэгтээ хоцорчээ

Author:  Нимбус [ Aug.22.09 12:57 am ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Чамайг сэмхэн хардаг харцнаас чи зугтаад
Чам руу л тэмүүлдэг зүрхнээс чи бултаад
Өөр хүний гараас чи чанга атгаад
Өрөөлийн чихэнд хайрын үг шивнээд
Өрөвдөлтэй миний сэтгэл хоосроод
Өөр юу ч үгүй харуусал л үлджээ
Над руу харах тоолонд чинь сэтгэл баясаж
Намайг гэсэн сэтгэл чинь юу ч үгүй болжээ

Author:  juliat [ Aug.22.09 11:40 pm ]
Post subject:  Re: *Хайрын Шvлэгvvд* #3 | NEW |

Ergej haraad bi zurh setgeleesee uilsn
Etsesleh estoi durlaliin gashuund n bolj uilsn
Uilj yvahdaa bi oddig shirtej melmersen
Urdaas mini odod nadad chinii tsaraig haruulan
Hatsraar dagan ursah ter jaahan tungalag nulimsiig
Hairiin jargaltai tuuhuud setgeltei tsug ursan odohod
Zurhen dotor asaj bsn ter galiin dol min
Zuud zergelee adil salhi tatuulan odov
Tiimee bi gantshan chamg hairlahiig hussen
Iim ih hairaa zovhon chamd zoriulsn

Page 1 of 18 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/