#AsuultSambar :
https://forum.asuult.net/

♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡
https://forum.asuult.net/viewtopic.php?f=5&t=145237
Page 14 of 18

Author:  cRitic-sK [ Mar.06.11 7:23 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

coronamn wrote:
Сүсэгтэйдээ бус хайртайгаас

Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна

Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь

Өлмий дор чин хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинь ивээс болог дээ миний хайр

Б.Лхагвасүрэн

хайрын шүлэг

хайрын шүлгүүд

Sonin bolchixloo

Author:  DurSamj_77 [ Mar.06.11 8:17 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

:imhappy:

Author:  кодимо [ Mar.27.11 8:21 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Хацар илбэх чиний минь гар шиг
Хаврын салхи үсээр минь наадна
Уянлаг хийлэнд хайр минь нахиалж
Уcны мандалд шувууд жиргэнэ

Хайр харуулдах сэтгэлийн хөндийд
Хавар ирж бодол минь цэцэглэнэ
Чимээгүй дөхөх чиний минь алсаас
Чихэнд минь дууч шувуу уянгална

Author:  кодимо [ Apr.04.11 11:57 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Бодол дотор чимээгүй зүсрэх
Бороо хүртэл намайг жиндээнэ
Болохгүй гэдгээ мэдсээр атал
Борхон зүрх минь алдуурна
Гомдол дотор дуугуйхан урсах
Горхи хүртэл сэтгэлийг сэдрээнэ
Ганцаардсан энэ биеэн барьсаар
гүйгээд явчихаж би чадахгүй нь

Author:  Нимбус [ Apr.09.11 3:21 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Бүүр байжээ. Олигтой шүлэг ч байхаа больж.

Author:  Dr. Mundag [ Apr.23.11 2:51 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

enhnii hesguded aimaar goyo goyo shulguud bna shuu goyo yumoo. ai hair setgel gej. amidralaa gej

Author:  Danti [ May.11.11 3:38 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Хаан ч хэзээ ч хэлнэ би чамд хайртай
Харанхуй шөнө тэнэсээр гар хөл сайртай
Учир нь чамайг хайж гүйсээр байгад тэр
Учир нь олдохгүй баардан чи минь
Баарны тайзыг өгзөгөөрө чимнэ
Байрнаасаа гараад явдаг жим нь
Хорооллын Масс тийшээгээ
Хэзээ болихын бэ хэлээч хайраа... :bigthumpup:

Author:  NIka_39 [ May.13.11 10:14 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Zurh zurhee dagasan ene hairiig

Zugeer bitgii yawuulaarai

Zugguitej bitgii zovoogoro

Zuvuur oilgoj bgaagaar ni huleen avaarai,

Zuud noir gej bdag bol ter ni gatnshan chi mini

Zurh setgel gej bdag bol ter ni gantshan chi mini

Harts hartsaa dagasan ene hairiig

Hayaad bitgii yawuulaarai

Hagatsana gej bitgii ailgaarai

Hairlaj haramlaj yawaarai

Hair gej bdag bol ter ni gantshan chi mini

Halamj hairaaraa bainga tordooroi.

Author:  BOOM_SOUND [ May.21.11 5:31 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Хайр гэдэг хагацал юм
Хамгаас гэнэ алдаа юм
Дурлал гэдэг дурсамж юм
Дуугүйхэн ирэх зовлон юм

/ энэ уул нь зохиогч нь би юм байгаашд дээр үед нэг шүлгийн сантай саятад зүгээр сонирхоод тавсан чинь гарууд ээмр дуу муу хийцэн байна лээ. /

Author:  BYATSHAN JAAL [ Jun.03.11 8:56 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Zolgui durlaliin zolios bolson zurh mine
zuvhun chamaig l husen muruudnu
zuudendee chamtai uchrah toolondoo
zuulun uruuliig chine unsej udne


shuud zohiochloo shuu hehe joohon sonin bolchloo gehdee negent bichtsen ym chine submit hiichlee lol

Author:  Үхсэн ч дурлахгүй [ Jun.04.11 1:12 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Дураараа чамдаа эрхлэх гэж
Дуртай үедээ үнсэх гэж
Хааяа санаад уйлах гэж
Хамтдаа алхаад инээх гэж
Би чамд зоргоороо дурласан
Би чамайг өөрийнхөөрөө хайрласан.

Author:  Үхсэн ч дурлахгүй [ Jun.04.11 1:15 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Хэрэв чи нэгэн тусгаар улс бол
Хил зөрчсөн хүн нь би болое
Тагнах гэж биш танилцах гэж очсон бол
Танай хуулиар яаж шийтгэдэг юм

Author:  Үхсэн ч дурлахгүй [ Jun.04.11 1:18 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Дурласан уу гэж надаас бүү асуу
Дурлаагүй байтлаа чамайг санах уу
Хайртай юу гэж надаас бүү асуу
Хайрлаагүй байтлаа сэтгэл өвдөх үү

Author:  P.S [ Jun.04.11 5:02 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Би үхэж... намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина. Хайртай байж дээ үнэн байж гэж
Хамгийн сүүлчийн удаа яс минь цугларч хашгирна

Author:  Лузиана [ Jun.04.11 8:39 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

zurhend min zoosn hutga bur-n toogoor.
zuudend min irsen shono buriin toogoor.
zugeer l helsen amlalt buriin toogoor.
zovhon chamdaa hairtai gj helehsen...

Author:  BYATSHAN JAAL [ Jun.06.11 1:13 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

setgelliinhee gundeh hairaa chamdaa ilchleh ymsan
semhen guniglah zurhee chamaaraa argaduulah ymsan
hairtai geh gantshan ugiig chamdaa l zorig gargan heleed
han horvoog chamtaigaa l hamt tuulmaar baina yahuu.

Author:  хариулт* [ Jun.07.11 9:52 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Үхсэн ч дурлахгүй wrote:
Хэрэв чи нэгэн тусгаар улс бол
Хил зөрчсөн хүн нь би болое
Тагнах гэж биш танилцах гэж очсон бол
Танай хуулиар яаж шийтгэдэг юм


Визгүй нэвтрэгч баривчлагдахдаа
Тус улсад дүрвэх сэтгэлээ илчилж байгаа нь энэ үү
Тагнуулч мөрдөгч нь мэдэгдэхдээ
Хайртай болжээ гэж өөрийгөө өмөөрч байгаа юм уу

бас хайрын шүлгүүд буланд байж байдаг :|

Author:  BYATSHAN JAAL [ Jun.08.11 5:49 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

burhan haraad uiltal n huleene
buruutai bl uuchiltal n huleene
huniih bl irtel n huleene
herev miniih bl hairltal n huleen

uuruu zohiosongui goy shuleg shig sanagdaal

Author:  pizza [ Jun.09.11 12:09 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

сүүлчин залгалт

Чилийсэн урт өдрүүдэд чамайг дэргэд үгүйд
Aриухан дууг чинь сонсоx гэж
Амьсгалийн чинь бүлээнийг мэдрэx гэж
Амраг минь би залгасан юм аа
Чимx ч мөрөөдөлгүй тэр учрал
Чинийxээр бол зуурдийнx байж
Чимээгүй ирэx xайртайгаа золгосон
Минийxээр бол үүрдийнx байсан
Идэрxэн зуний дурсамжууд бүдгэрсээр л
Инээмсэглэсэн төрxтэй чинь гэгэлзсээр
Уйтайxан намрийн шаргалxан навчис бүр дээр
Утасний чинь дугаар бичээстэй байx шиг ээ...

Author:  pizza [ Jun.09.11 12:10 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Намууxан бороо зүсэрч байвал
Намайг эрж олоорой чи минь
Ширүүxэн xарцанд минь гомдоод тайтгараагуй бол
Шивэрээ бороотой үдэш аргадаж нэг дуулаарай..


Xайр гэдэг нь надад байдаг шүлэгтэй ирсэн
Xалуун зүрxний угт зөөлөн xарцаар гэрэлтдэг
Чимээгүй үдшийн бороо xаврийн шувуудтай ирдэг
Чиний туxай бодлууд анxний бороо шиг зүсэрдэг ээ....

Author:  pizza [ Jun.09.11 12:13 am ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Би чиний сормуусан дээр тогтсон цас болъё
Биеийн чинь дулаан, сэтгэлийн чинь халуунд хайлъя
Битүүхэн уйлсан гомдлын нулимстай чинь цуг
Би чиний шаналал болж урсая

Өчигдөрт би дургүй ээ.....маргаашийг ч бас хүлээхгүй
Өнөөдөр л би гунигаа тайлж
Өвөрт чинь цас болон хунгарлая
Өөр хэний ч биш......миний л төлөө
Өр зүрх чинь цохилхийг мэдрээд .......үхэе

Будрах цасан дунд уруул чинь ямар амттай
Будрах цасан дунд чинь нүд чинь ямар хөөрхөн
Би тийм жаргалтай.........би ийм гунигтай
Би нулимсгүй атлаа цагаан гунигтан......
Бишгүй дээ л нэг дурласан ....хайрын гэмт хэрэгтэн

Би тэгвэл
Цав цагааахан цас болон бударч
Цаг хугацааг ариутган шүүе
Цаашлан одох залуу наснаасаа
Чамайгаа хулгайлан өнөөдөр жаргая

Би тэгвэл
Хагацлын замыг
Хааж буусан цас болъе
Харамслын нулимсийг
Халхалж бударсан цас болъё

Би тэгвэл цас болъё
Чинийхээ л өмнө ус болон хайлъя

Author:  tmoond [ Jun.09.11 1:17 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Баярлах чинь ирэх жаргалын төлөө би төрсөн
Баялагийн бүтээх сэтгэлээ тэвэрч дэргэд чинь очсон
Үл мэдрэхийн орон зайг нураахын одонд би төрсөн
Үлгэрээс сонгодог хайраа аргадаж чамдаа би очсон

Author:  BYATSHAN JAAL [ Jun.09.11 5:47 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

anh chamaig haraad alag zurh mine dogdolson
anhnii hairaa bi zuvhun chamaasaa l olson
chamguigeer divaajind ochsonoos
chamtaigaa tamd ochson ni deer
anh chamaig haraad alag zurh mine dogdolson.......( 6 biluu 7toido bichej bsiin lol yu ch bodoj bsiin bol huurhii lol)

Author:  alones [ Jun.10.11 5:11 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хашгираад ч орилоод ч босож ирэхгүй чив чимээгүй хэвтээд л
Хамгийн сүүлчийн удаа гээд үнсэж ч амжаагүй байхад чинь
Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ

Ганцаардал гуниг чамайг нөмрөөд л авахын цагт
Гарыг нь тэвэрч суугаад гомдоллох хүн байхгүй
Арга барагдаад шөнийн аниргүйд ганцаар уйлтал чинь
Алгаараа нулимсыг чинь арчаад өгчих хүн байхгүй

Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ
Хариулт үгүй асуултыг хайр үгүй хагацлыг холдуулж
Өдөр бүхэн түүнийгээ ганцаардлаас өмөөрч хайрла
Өөр эмэгтэйгээс биш үхлээс л түүнийгээ харамлаж хайрла


Б. Батзаяа : Хайртай залуу чинь үхчихвэл чи яах вэ?

Author:  alones [ Jun.10.11 5:12 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Гудманд залуус үнсэлдэхээн больжээ
Гунигтай байна.
Гутал тосолж хөгжим тоглох ч хүн алга
Уйтгартай байна.

Хайрын шүлгийг уншихаа ч болчихож
Харамсалтай байна.
Хаврын бороонд догдлохоо ч байчихаж
Өрөвдөлтэй байна.

Салалт ойрдоо ихсэх юм гэнээ
Сонирхолтой байна.
Сайндаж эвлэрэх нь багасах юм байх
Хачирхалтай байна.

Эрчүүд дурлалыг BAR-наас хайцгааж
Эмэгтэйчүүд хайрыг буудлаар түгээцгээж
Эргэн тойрон хүсэл мөрөөдөлгүй хүмүүстэй
Ингэж амьдрах утгагүй байна.

Гудманд хосууд үнсэлдэж байна
Гоё байна.
Ганцхан би инээж бусад нь ярвайна
Муухай байна.





Б. Батзаяа : Гудманд залуус... болор цомын шилдэг шүлэг

Author:  alones [ Jun.10.11 5:13 pm ]
Post subject:  Re: ♡ Хайрын Шvлэгvvд #3 | NEW | ♡

Сонсоцгоо!
Солиотой хүн ярьж байна
Сайхан бүсгүйд хоёр нүдээ өгчихсөн
Сохор хүн ярьж байна

Ар араасаа галд шатсан
Арван зургаан захидал амилж байна
Гурван зуун жаран тав хоног
Гунигт дарагдсан зүрх хэлж байна

Хайр гэдэг нэр шигээн гоё биш
Хайрлана гэдэг хүсэл шигээн сайхан биш
Дурлал гэдэг чинь өөртөө оноосон
Дуусашгүй гэгээн гуниг юм байна

Архи уугаад дуулдаг байсан бол уйлдаг боллоо
Аниргүй шөнөөр гуниг дэрлэж шүлэг бичдэг боллоо
Амьдрал гэдэг зовлон шиг бодогдож
Амраг бүсгүй минь бурхан шиг санагдаж

Хаврын салхийг сэтгэлээн дүүртэл залгичихаад
Хашгирч ч чадахгүй хоосон санаа алдах шиг
Дурласан сэтгэл гэдэг ганцаархнаа шаналж
Дусал дуслаар биеэс чинь тасарч байхад

Хайртай хүн чинь тавлах мэт цангинатал инээж
Харах ч үгүй зөрөх ямар байдгийг үзээрэй
Сэм сэмхэнээр мартая гэж хичээх тусам
Сэтгэл чинь хайрлана гэж зөрвөл ямар байхав бодоорой

Харцгаа!
Хайрлуулж чадаагүй зүрх үхэж байна
Бүрэнхий үдшийн аниргүйн дунд
Бүлээн цус нь нүднээс урсаж байна



Б. Батзаяа : Сэтгэлийг сонс!

Page 14 of 18 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/