#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 6:28 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 458 posts ]  Go to page Previous 114 15 16 17 18
Author Message
PostPosted: Apr.08.13 12:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Жудеплиблаблю

_________________
Science, bitсh!


Top
   
PostPosted: Apr.23.13 11:40 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2929
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.

Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан,
Аньгсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо” гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм


Top
   
PostPosted: Apr.24.13 1:40 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
Хаврын салхи зөөлөн бөгөөд сэрүүн
Хонгор бүсгүй чи минь эрхэмсэг бөгөөд үзэгслэнтэй
Харах нүдний гал нь цог мэт жавхаатай
ханарах үсний долгио ус мэт уян
зөөлөн булбарай биеийг чинь тэврэн суухад
зуун жилийн мөчлөг хормын төдий мэт
Гуалиг зөөлөн хүзүүг чинь илэн үнсэх төдийд
Гайхам тансаг үнэрт ухаан мансууран жаргах


Top
   
PostPosted: Apr.24.13 1:53 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Feb.07.13 10:18 pm
Posts: 28
Location: 24/7 online..
Шvлэгт ийм их хайртай м уу?
Эсхvл хаа нэгтээ ингэтлээ эмзэглvvлэх дурсамж бсн уу..?


pizza wrote:
Шидэт зүүдний чинь нууцыг тайлах
Цорын ганц, тэнгисийн гүн дэх түлхүүр юм би
Шивнэн хэлэх хүсэл бүрийг чинь тэнгэр лүү нисгэх
Цаг хугацааны залбирал юм би чиний
Нэг л гүнзгий санаа алдахад, хоолойд чинь тээглэх
Үл мэдэг хөндүүр зангирал юм
Ганцаар суухад гараас чинь тас зуурах
Ганцаардлаас ч эрхэмсэг ганцаардал чинь би юм...
Өвдөлт мэдрэгдвэл аяархан амандаа аялж болох
Өчигдөрт байсан чиний тэнэгхэн дурсамж юм би
Хэнд ч хэлэлгүй өөртөө л үүрд хадгалсан
Хэний ч хүршгүй эгшиглэнт нууц чинь би юм
Хэн нэгнийг хайрлалаа ч чиний санамжинд байх
Хэзээ ч зэвэршгүй мөнхөд түгжээстэй цоож юм би чиний...
Үүлсийн үзүүрээс тас атгаад эргэж ирэхгүй явахдаа ч
Үүрд зүрхэндээ бэхлээд оёчихсон итгэл бол би юм
Долоон сарын асгарсан их бороо алган дээр чинь үнсчихээд
Амь алдахдаа ер бусаар инээмсэглэх гоо үзэсгэлэн юм
Би чиний зун юм...

Харамсахдаа уруулаа хэмлээд л инээмсэглэж чадах
Хачин аниргүй, галзуурал чинь би юм
Хайрлаж боломгүй хайр
Харанхуй нуугддаг сэтгэл юм би
Амьдралыг туулах зориг үгүй болох үед
Араас чинь зөөлөн тэврэх өчигдөр юм
Зүрхний чинь хамгийн эмзэг өрөөнд
Зүсээ тольдон, үсээ самнан суух залуу нас бол би юм
Тэмдэглэлийн хуудаснаа бичигдсэн учрыг нь олоогүй зурвас юм
Тэр нэгэн хүйтэн өвлийн цонхон дээр асаасан лаа юм би
Чиний нүдэнд хоргодох, хэний ч анзаарамгүй
Хамгийн эрэмгий гуниг бол би юм
Чимээгүй орсон цасны, үүрээр цацрах
Үл мэдэг бүдэгхэн гэгээ юм ...
Би чиний өвөл юм...

Хаа хүрэх нь үл мэдэгдэх галт тэрэгний цонхоор
Гунигтай инээн харахад чинь хийсэн одсон чийгт сормуус юм
Хамгийн хүйтэн шөнөөр зүүдэнд чинь жингэнэх
Мөрөөдөлд чинь мөнхөд орших гэрэлт цамхаг юм би
Асгаж орхивол арай л аяархан өвдөх болов уу гэмээр
Асгарч өгдөггүй тийм хяслант нулимс юм, чиний
Үзэн ядахуйн хязгаараас үсээ сэмрээн хийсгэсэн
Үнэрт чинь үүрд орших өршөөлгүй нууцат харц юм би

Эргэж хараад тэврэн авах нүгэлт хүсэл чинь би юм
Эхлэл тавьж зүрхлээгүй асуултын тэмдэг мэт төгсгөл юм
Зүүн чихэнд чинь мөнхөд уянгалах шүлэг юм би
Зүрх рүү чинь шурган орчихоод үүрд амьдрах найдвар бол би юм

Уйлуулж чаддаг эр зоригийг чинь хайрлаж чадах ганцхан нь би юм
Урван одсон, уучилж чадаагүй тасран одсон хүлээлт нь ч бас юм
Зүүд билээ чи минь гээд зүүдэлж зүрхэлдэггүй санаашрал юм
Хүрч чадашгүй нь чи гэхдээ, хүрч чадахгүйгээ л хайрлах зүрх нь би юм
Амьдралд чамайг торгоох зогсоол чинь би юм
Асан унтраад, нурам болох хүч чадал чинь ч бас юм
Бүр мөсөн хатчихсан хэрнээ үг шивнэх
Цагаан уул цэцгийн
Бүдэг бадагхан баригдашгүй
Зөн совин юм би
Чи юм би
Би юм чи...


Top
   
PostPosted: Apr.26.13 2:40 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2929
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
Ene bolotsomd unshigdsan shuleg hun bolgond neg iimerhuu feeling bdg bha, deerees n goyo shulgend ooroo durtai l daa, ene shuleg denduu chunag bichigdsen bna :)


Top
   
PostPosted: May.07.13 10:13 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2929
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
Хайр ирэхэд
Хайр ирэхэд амьдарч эхлэнэ
Үхдэл байснаа ухаарна
Зүрхнээс хоолойруу ая шахна
Тархинаас гарлуу шүлэг шумбана
Зүрх цус биш хайр шахна
Тархи ус биш дурлалд шумбана
Тийм ээ би үхдэл байжээ
Хайр ирэхэд хараа орно
Сохор байснаа мэднэ
Уулсын дүрсийг нь биш сүрдмийг нь олж харна
Цэцэгсийн төрлийг нь биш төгөлдрийг нь олж харна
Амьтдын өрөвгөрийг нь биш өхөөрдмийг нь олж харна
Хүний ярдгыг нь биш ялдмыг нь олж харна
Тийм ээ би сохор байжээ
Хайр ирэхэд дүүрэн болж цалгина
Дундуур байснаа ухаарна
Зүлгэн дээр хүйсээ нааж газрыг тэврэхийг хүснэ
Цасан дээр шилээ дүрж тэнгэрээр хучуулахыг хүснэ
Борооны дуслыг хувцас нь дээрээ биш арьсан дээрээ буулгахыг хүснэ
Мөсний гадрыг улаараа биш далаараа индүүдэхийг хүснэ
Тийм ээ би дундуур байжээ
Хайр ирэхэд цус буцална
Гол болж урсана цөл байснаа сэхээрнэ
Гал болж бадарна шал байснаа ухаарна
Орой байснаа мэдэж дорой байснаа ойлгоно
Далавч ургаж ниснэ улавч байснаа мэднэ
Хайр ирэхэд бүх зүйлс байраа олно
Хайр ирэхэд царай инээдгээ санана
Бие биеэлнэ
Үг уянгална
Сэтгэл бялхана
Хайр ирэхэд зүрхтэйгээ мэднэ


Top
   
PostPosted: Jun.24.13 10:23 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.11.13 8:21 pm
Posts: 13
Emujinii shulgiig haanaas olh ve? meddeg hun baival bichij buyan bolooch. Nuguu asgarsan halimag us dotno turhuu alsad yavuulchihsan ter zaluu ... geed. Unuudur bi uruulaa yagaan unguur budna uruuliin bolson tuund zoriulj huruundaa bugj zuune.


Last edited by Kessie on Sep.14.14 1:10 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.24.13 10:50 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Mar.11.13 8:21 pm
Posts: 13
Unuudur l bi gantshan udaa martagdsan hairiin duug sonsoyo
Uur hen ch sanahaa bolison saihan duriig chini setgeldee harya
Uruulaa hurgej uzeegui hatsriig chini bodoldoo unsiye
Uhtelee harahgui bsan ch chadna gesnee sanaj tevchiye


Last edited by Kessie on Sep.14.14 1:08 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.18.13 11:22 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2794
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Нэгд би чамайг хайрладаг байлаа
Надад оногдсон аз жаргал гэдэгт
Насан туршдаа хайрлана гэдэг чинь
Нэгээхэн ч удаа эргэлздэггүй байлаа
Хоёрт би аз жаргалтай байлаа
Хорвоо дэлхийг чамаар л төсөөлж
Хайр халамж хоёрт чинь согтож
Хоног өдрийг ч анзаардаггүй байлаа
Гуравт би чамайг үзэн яддаг байлаа
Гомдсон сэтгэл шархалсан зүрхнээс
Гол тасартал өвдөх өвдөлтөөс болж
Ганц шөнө ч бүтэн унтдаггүй байлаа
Дөрөвт би чамайг уучилсан байлаа
Дэргэдээ байсан аз жаргалаа түлхэсэн мэт
Дэндүү их шаналал намайг эзэмдэн
Дахиад бүгдийг эхлэмээр байсан ч оройтсон байлаа
Тавд би чамайг хүлээдэг байлаа
Тоост орчлонгоос өөрийгөө тусгаарлан
Тэртээх алсаас зөвхөн чиний сургийг чагнаж
Тэвчээртэй нь аргагүй би хүлээдэг байлаа
Зургаад би чамайг ойлгодог байлаа
Зөвхөн надад бус түүнд бас хайртайг
Зөөлөн харц дулаахан инээмсэглэлээс чинь
Зөрүүд зүрх минь ойлгож ухаардаг байлаа

Долоод би чамайг мартхыг хүсдэг байлаа
Дурсамж догдлол бүгдийг нь таягдан хаяж
Дахин төрсөн мэт бүгдийг мартмаар байлаа
Даанч мартаж чадаггүй байлаа би
Наймд би бүхэнтэй эвлэрсэн байлаа
Насаараа чамайг хайрлах жаргал
Насаараа чамаас хол байх зовлон хоёр
Надад оногдсон хувь тавьлан гэдэгтэй эвлэрсэн байлаа
Есөд би өөрийгөө олж харласан юм
Ерөөсөө энэ бүхэн эхнээсээ утгагүй байж
Ертөнцөд хайрламаар зүйлс олон гэдгийг
Ердөө харалгүй явсанаа олж харсан юм
Арав дахь жил минь сайн байна уу?
Ахиад би гуниглахгүй гэдгээ амлая
Анхны бас цорын ганц хайр минь чи
Аз жаргалтай өнөр өтгөн айл болох болтугай
Долоон сарын арван зургааны энэ өдөр
Догдлох зүрх гэгэлзэх сэтгэлээ бариж чадалгүй
Дахиад л чамд зориулж шүлэг тэрлээд л
Дахиад л чамайг хүлээж овоон дээр суугаад л...

_________________
:P


Top
   
PostPosted: Jul.24.13 4:38 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4769
Location: www.maf.mn
yun goy goy shulegnuud ve

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Jul.25.13 12:39 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Dec.09.05 11:12 pm
Posts: 1542
Location: MGL, UB
Зүүд цочоон зүрхэнд буусан аянга

Нартад нэг л олдох ханийн заяанд биширч
Насандаа ганц л учрах хүний сайныг хайж
Нээгээгүй сэтгэлтэй, цагаахан бодолтой яргуй насандаа
Нарлаг хорвоод чи бид хоёр учирсан
Амьдрал гэдэг их ботийн эхний хуудсыг сөхөхдөө
Алдана эндэнэ гэдгийг эргэцүүлж ер бодолгүй
Амрагийн хайлган сэтгэлд жолоо юугаан алдаж
Анхны хань бүсгүй чамд сэтгэл итгэлээн дээжилсэн
Ирээдүйд тэмүүлсэн хүслээр минь наадна гэж санаагүй
Ирэх цагийн уртад уйдна гэж бодоогүй
Эрдэнэ болсон үрээ өнчрүүлнэ гэж зүүдлээгүй
Эрхэм нандин мөрөөдлөөсөө хагацана гэж ухаарсангүй
Мадаггүй үнэн амьдралын учрыг удахгүй мэднэ гэж
Маргааш л өнөөдрөөс илүү ихийг ухаарна гэж
Манантаж явсан сэтгэлийг чинь цэлмэнэ гэж
Монгол эхийн үр бүсгүй чамд итгэж явсан
Амьдралд сөхрөөгүй сэтгэлээр минь чи наадаж
Ахиад сэргэхээргүй итгэлээр минь чи зугаацаж
Алдана гэхэд дэндүү алдаж байгааг чинь хэлэхдээ
Алдаандаа ухаажиж амьдралд хэрсүүжинэ гэж санасан
Нүдээр үзээгүй юм гэж сэтгэлээ би хуурч
Нүгэл бүхнийг чинь өршөөн өмнө чинь сөхөрч явсаар
Насны сайхан хавраа дэмий л чамд зориулж
Наалинхай занд чинь хууртан гүн хавцалд унасан
Дураараа өссөн чамд итгэл алдран гомдсон ч
Дуулиант хорвоогийн хуулиар жаргал зовлонг ялгаад
Дурлал хайрын минь сэтгэлээс уучлал гуйн сөгдөж
Дуусаагүй байгаа амьдралаа эргэцүүлнэ гэж найдсан
Андуу бодсон сэтгэлдээ өнчин нулимстай үлдэхдээ
Амраглах ханиа олоогүй өөрийн мууд гутраагүй ч
Амьдралд гуньсан сэтгэлд минь түймрийн гал дүрэлзэж
Алсыг харах итгэлд минь түүний нурам л үлдэж дээ
Хүний олон үрсээр бие сэтгэлээ зугаацуулж
Хүй энэ орчлонг туулна гэж сануузай
Хуурамч сайхан инээдээр хүний итгэлийг хөсөрдүүлж
Хүүхэн хонгор насаа барна гэж итгүүзэй
Алдаагаа эргэж бодолгүй өрөөлийн зовлонгоор жаргасаар
Ахин дахин хэлсэн ч өөрийн санаснаар зүтгэсээр
Амьдрах сайхан итгэлийг зуурдын жаргалаар сольсоор
Алдрай энэ насаа дуусгана гэж бодуузай
Дэндүү задгай явсан залуу насандаа харамсаж
Дэгэж дэрвэж өссөн алт шиг хүүгээ хайрлаж
Дээрээ нартай дэлхийд амьдрал гэдгийг ухааран
Дээжилж өргөсөн итгэл хэчнээн үнэтэйг ойлгоорой.

1980 он

_________________
always smile :) :) :)


Top
   
PostPosted: Aug.03.13 1:40 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Aug.02.13 1:47 pm
Posts: 2
Hannibal wrote:
Асуултын гишүүдийн маань " Хайрын шүлэгүүд" сэдвийн гурав дахь дугаар нь эхэлж байна. Манай гишүүд шинэ шинэ гоё шүлэгнүүд нэмнэ гэж найдья. Зөвхөн хайрын шүлэг, болон өөрийнхөө зохиосон шүлгийг л тавиарай гэж хүсье.

Амжилт Хүсье
Хайр дурлал форум
2009




Хязгаар

Дурлаж хайрлаж болно
Дуулж цэнгэж ч болно
Хэтэрхий гүн дурлавал
Хэрэг бишдэж мэднэ

Хайрлахад ч хязгаар бий шүү
Харин сүүлд нь яаж ч болно
Хамаг бүхнээ зориултал чинь
Хаяад явчихвал яана.

Шохоорхлын өнгөц дурлал
Шогтой хоржоонтой байдгаас
Сэтгэлд чинь жавар чулуудан
Сэвтүүлж орхивол яана.

Ханилаад суухгүй л юм бол
Хайраа сэвтээгээд яах юм
Сайхан тэр чинь нэг л өдөр
Салаад явчихвал яана.

Үйлийн үрээ дагаад
Үнэнчээр дурсаж хайрласан бол
Өр зүрх дэнсэлж, донслон
Үхмээр санагддаг юм шүү.

Хайрлахад ч
Хязгаар гэж бий шүү!


2008 он
Ханнибал


Top
   
PostPosted: Apr.02.15 9:27 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.25.11 3:56 pm
Posts: 415
Location: on a melancholy hill...
_|_

_________________
I'll find u..


Top
   
PostPosted: Jul.21.15 1:17 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: May.24.05 1:00 am
Posts: 2514
Ddd


Top
   
PostPosted: Jan.07.16 3:25 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jan.07.16 3:22 pm
Posts: 1
Sain uu nzuudaa

ene buland olon jiliin umnu rodog bailaa. goy shuu hairiin sulguud gej

ta buhandee uuriin zohison negen shulgiig toliluulyaa

Tod gereldeh narnii ilchend
Toigloj namaigaa boijuulsan eej tanidaa bayrlalaa
Alag alag orchlongiin talbai deer
Ariun hairaaraa namaigaa buuveelj osogson eejdee bayrlalaa
Horvoo gej uudam ch hongor eej min gantshan tul
Hovor naddaa zayasan erhem tanidaa bi hairtai
Tohioj horvood tanidaa mendlehdee
Toorch bi baisangui ooroos chine buusan
Togoldor baigaagui ene delhii deer gevch
Tumen jargaliig naddaa ogson achiig tani yaaj bi
Shuudriig dusliig ch shirhegleed ch bi guitseshgui
Shonojin taniigaa asraad ch bi diilehgui
Aguu amidraliinhaa amid burhan n bolson
Achiig tani bi yaaj ch hariulah bilee eej min
Buuvein duund chine setgel taivshirch, noir hureed
Budeg badagt nar jargaad sar tugehed
Buten biyiig mine oroi bolgon olgiidoj burenhii haranhuyd
Uree n gehdee buu ai buu ai gej bootsiildog
Yaah ch araggui tani shig huniig
Ymar iheer hairaldagaa
Ymartaa ch buh burhnaas iluuteegeer
Ylgaa baihgui bi ter huniig l shuteh bolnoo

Skeleton_s


Top
   
PostPosted: Apr.16.16 9:59 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2929
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
...Хамгийн зоригтой тэнэг алхмууд халуун нандин дурсамж болох үе
Хашгирч орилж байсан хачин жигтэй ааш хамаагүй гардаггүйг мэдэх цаг
Хацарт үнсэх төдийд хайлж урсах мэт сэтгэл сэмрэхийг ухаарах тохиол
Хальт хэлсэн үгэнд эмтэрч унах зүрх эмзэгийг ойлгосон мөч
Халхын ханагар залуугийн хоолойд нулимс зангирч чадалгүй асгарахыг харж
Ханхайсан хүчирхэг эрийн цээжинд эрхэлсэн он жилүүд
Хаашаа ч юм нисэн одож хаа хамаагүй сарнин замхарч
Танихгүй нэгэн болж танил үнэр талын цэцэгс шиг хагдарахыг харлаа...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 458 posts ]  Go to page Previous 114 15 16 17 18

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited