#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.17 5:53 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 458 posts ]  Go to page Previous 114 15 16 17 18 Next
Author Message
PostPosted: Jan.10.12 9:13 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.01.09 2:57 pm
Posts: 210
Chi bol minii sar od chuluu
chi bol mini alim banana shiiwgai chamdaa bi hairta shuu..


Top
   
PostPosted: Jan.31.12 5:17 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2794
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Миний бичсэн мэйлүүдийг уншилгүй устгадаг гэсэн
Уншаагүй юм бол юунд ингэтлээ эмзэглэнэ вэ?
Миний тухай бодлууд дурсамж төдийхөн гэж хэлсэн
Дурсамж төдийхөн юм бол юунд ингэж санаа алдана вэ?
Нүүрэн дээрээ надад хатуурхаж үл тоохыг хичээвч
Нүд чинь надад хайртайг нууж чадаггүй шүү дээ
Нэгт өнгөрсөн гэж хэлэх бүрдээ санаа санаа алдах чинь
Нисээд одсон он жилүүдэд харамсах хүргэх юм
Миний бичсэн мэйлүүдийг уншдагийг чинь мэддэгч
Уншилгүй устгадаг гэсэн үгэнд чинь би итгэхийг хүсдэг
Миний тухай бүү бодоосой гэж би хүсдэг ч
Дахиад лчамдаа зориулж шүлэг тэрлэн чамруугаа илгээнэ...

_________________
:P


Top
   
PostPosted: Feb.25.12 7:15 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.23.08 5:52 pm
Posts: 5218
Location: somewhere
Чамайг зүгээр л харахыг хүсдэг

Хармагцаа

Чамд зөвхөн нэг хуруугаа хүргэмээр санагддаг

Хүргэмэгцээ

Чамайг зүгээр тэвэрье л гэж боддог

Тэвэрмэгцээ

Чиний уруулыг ганц л амсья гэж боддог

Амсмагцаа

Одоо ингээд хамтдаа , зүгээр л тэврэлдээд

Оройжийн, шөнөжин бүхнийг ярина даа л гэж боддог

Бодмогцоо

Яагаад нэг ч үг хэлж амжаагүйдээ гайхдаг

Ямарт шаналсаар бас л дутуу үлддэг

Л.Өлзийтөгс.

_________________
Keep Moving Forward!!! ^^


Top
   
PostPosted: Feb.28.12 11:21 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2794
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Зүрхэнд минь гийсэн тэрхэн очыг
Зүггүй залуу нас минь тоолгүй орхисон нь
Зовлонт дурлалын үндсийг тавьжээ
Зоргоор амьдарлын минь хүлээс болжээ...

_________________
:P


Top
   
PostPosted: Mar.08.12 6:39 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jul.17.05 1:33 pm
Posts: 140
Location: mongolia
Jujuboy wrote:
♥♥♥♥♥♥♥♥♥ Цаасан онгоц ♥♥♥♥♥♥♥♥♥

Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичье
Эргүүлж нугалаад онгоц болгож чамруу нисгэе
Эндээс тэнд хүртэл хийсээд
Эзэндээ хүрэх үгүйг би мэдэхгүй

Сайн байна уу? гэж захиагаа эхлэе
Санаж байна гэж сэтгэлээ дэлгэе
Хэн ч сонсох дургүй гунигаа чамд л уудлая
Хэлж чадахгүйгээс хойш энэ цаасан дээр л буулгая

Гадаа бороо орсоор л байна
Сэтгэл минь нулимсандаа норсоор л байна
Ганцаардал минь намайг дийлж байна
Гашуун нулимсандаа би хахаж цацаж байна

Чамайг хайрласан хайрын минь хариу энэ гэж үү?
Чамтай өнгөрүүлсэн өдрүүдийн төлөөс энэ гэж үү?
Хэсэгхэн жаргалын дараа энэ их зовлон гэж үү?
Хэлэх үг чинь зөвхөн уучлаарай гэж үү?

Аз жаргалыг минь чи гунигаар сольсон
Амьдралыг минь чи нулимстай хольсон
Тэглээ гээд би чамайг үзэн ядахгүй
Тэгэхдээ би чамайг уучилж чадахгүй

Хайр гэдэг зүгээр л нэг тоглоом юм бол
Энэ тоглоомд би биш чи хожигдсон
Хайр гэдэг зүрхэндэх дайн юм бол
Энэ дайнд би биш чи ялагдсан

Сарнай өргөстэй байдаг гэсэн
Зөөлөн атгаж үнэрлэдэг гэсэн
Алдахгүй гэсэндээ л би чанга атгасан
Гарт минь биш зүрхэнд чи өргөсөн хатгасан

Яагаад гэж би чамаас асуухгүй
Ямар ч байсан би чамаас хайр гуйхгүй
Баяртай гэж би захиагаа дуусгахгүй
Баяр баясал минь ч чамаар дуусахгүй

Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичлээ
Эргүүлж нугалаад онгоц болгож чамруу нисгэлээ
Хүрэх үгүйг би мэдэхгүй учраас
Хариу хүлээж би суухгүй...


Juju


Juju gedeg hun eniig zohiosiimuu???


Top
   
PostPosted: Mar.10.12 12:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.06 5:37 pm
Posts: 6510
Location: Цэнгэлийн шөнүүдээс өөрийгөө харамлаж Цэцэг шиг өврөө чамдаа л хадгалсан..
ХАЙРЫН СОНАТ



Өчигдөрхөн чамайг мартах шахсан юмсан
Өнөөдөр гэвчиг сэтгэл лугшаад
Өглөөхөн уул нь чамгүй сэрсэн юмсан
Өөрийн чинь сургаар дурсамж янгинаад

Боссон сууснаа үл анзааран
Бодол үймрээд, уржигдар шиг
Байн байн цонх руу дайжиж
Бороог мөрөөсөөд, уржнан шиг

Өчигдөрхөн чамайг мартах шахсан юмсан
Өнөөдөр гэвчиг өрөө давчдаад
Өглөөхөн уул нь чамгүй сэрсэн юмсан
Өөрийн чинь сургаар өвөрт тарчлаад-

Зүрх минь, цээжээ яраад гармаар
Зүгээр л намайг хаяад зугатмаар
Чамайг хамтад нь явуулмаар..,
Чаддагсан бол ирүүлмээр

Сандал дээрээ дэмий тэнэнэ, би
Санаатайгаар уйтгарлана, солиормоор
Цагийн зүүг арван хоёроор андуурагч
Цаасан хүнтэй шөнөжин бүжиглэмээр

Ганцаардлыг амандаа аялана
Галын өрөөнөөс хуучин хөргөгч хоршино
Ханын цаг хааяа чангарана, лүг лүг
"Хайрын сонат"

Өчигдөрхөн чамайг мартах шахсан юмсан
Өнөөдөр гэвчиг чамдаа дурлаад...

Ч.Батцэцэг

_________________
Мартах аргагүй
Санах эрхгүй


Top
   
PostPosted: Mar.12.12 7:11 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2794
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Хаана хэзээ ч билээ харсан нэг л танил царайг
Хажуугаар өнгөрөх төдийд л сэтгэл догдлох юм
Хүүе гээд дуудах зүрх хүрэхгүй мөртлөө
Хулгайн нүдээр чамайг ширтсээр байх юм

_________________
:P


Top
   
PostPosted: Apr.14.12 12:37 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Sep.29.11 1:03 am
Posts: 218
enkh_od wrote:
Jujuboy wrote:
♥♥♥♥♥♥♥♥♥ Цаасан онгоц ♥♥♥♥♥♥♥♥♥

Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичье
Эргүүлж нугалаад онгоц болгож чамруу нисгэе
Эндээс тэнд хүртэл хийсээд
Эзэндээ хүрэх үгүйг би мэдэхгүй

Сайн байна уу? гэж захиагаа эхлэе
Санаж байна гэж сэтгэлээ дэлгэе
Хэн ч сонсох дургүй гунигаа чамд л уудлая
Хэлж чадахгүйгээс хойш энэ цаасан дээр л буулгая

Гадаа бороо орсоор л байна
Сэтгэл минь нулимсандаа норсоор л байна
Ганцаардал минь намайг дийлж байна
Гашуун нулимсандаа би хахаж цацаж байна

Чамайг хайрласан хайрын минь хариу энэ гэж үү?
Чамтай өнгөрүүлсэн өдрүүдийн төлөөс энэ гэж үү?
Хэсэгхэн жаргалын дараа энэ их зовлон гэж үү?
Хэлэх үг чинь зөвхөн уучлаарай гэж үү?

Аз жаргалыг минь чи гунигаар сольсон
Амьдралыг минь чи нулимстай хольсон
Тэглээ гээд би чамайг үзэн ядахгүй
Тэгэхдээ би чамайг уучилж чадахгүй

Хайр гэдэг зүгээр л нэг тоглоом юм бол
Энэ тоглоомд би биш чи хожигдсон
Хайр гэдэг зүрхэндэх дайн юм бол
Энэ дайнд би биш чи ялагдсан

Сарнай өргөстэй байдаг гэсэн
Зөөлөн атгаж үнэрлэдэг гэсэн
Алдахгүй гэсэндээ л би чанга атгасан
Гарт минь биш зүрхэнд чи өргөсөн хатгасан

Яагаад гэж би чамаас асуухгүй
Ямар ч байсан би чамаас хайр гуйхгүй
Баяртай гэж би захиагаа дуусгахгүй
Баяр баясал минь ч чамаар дуусахгүй

Энэ дэвтрийн цаасан дээр чамд захиа бичлээ
Эргүүлж нугалаад онгоц болгож чамруу нисгэлээ
Хүрэх үгүйг би мэдэхгүй учраас
Хариу хүлээж би суухгүй...


Juju


Juju gedeg hun eniig zohiosiimuu???


Жүжү хайртай гэдгээ хэлж чадаагүйм бж тэр хүнийгээ үнэхээр хайрласан гэж бодож бгаа гэжүү?
Ямар нэхэл хатуутай хорвоо вэ?
Ямар их гомдол буруушаалт вэ?


Top
   
PostPosted: Apr.15.12 7:22 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 11:42 pm
Posts: 2357
чийглэг цагаан цасан газарт унаад л хайлах шиг
чиний гоо үзэсгэлэнгийн өмнө би яасан ч хүчгүй...

_________________
Lumen soli mutuum das


Top
   
PostPosted: Apr.24.12 4:25 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18738
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Би чамд хайртай
Бие сэтгэлээр чинь тоглоно
Алаад хаяна
Авсанд хийнэ
Гаргаж ирнэ
Гавлаар чинь тоглоно

Гээд жаахан байхад нэг тийм шүлэг уншжийсийн байна, өшөө үргэлжлэлтэй байдаг шиг санагджийна.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.24.12 9:13 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Aug.25.10 2:00 pm
Posts: 18
Irresistible desire of you

Your beautiful eyes
Your breathtaking smile
It feels like ages have passed
Since the last time I held you in my arms
You are the air I breath
You are my sun
You haunt my dreams
You are my every thought.
It is you, I cannot replace.
It is you, that I want to embrace.
I desire to share my life with you,
I can't help not think our love was true.
I know i had been so distant
I know that i always made you suffer
I know i had made our relationship end
But i now understand that i had done a terrible thing
Its something I regret, a price I've had to pay.
But our love was true, was it not?
I am solemnly sorry for the hurt you felt,
You were a huge part of my world, my life,
someone who'd I thought one day be my wife.
Our love was real, it wasn't fake.
Seeing us apart, just makes my heart ache.
Our love was true, it wasn't a lie.
I desire a future with you, the one I love.
I mean all the things that I mentioned above.
I will give you time, I will give you space,
Lets take it slow, a steady pace.
When you're ready, I want one more chance,
to share with you our former romance.
I love you with all my heart.
Hopefully together we'll have a new beginning, a new start.

2012.03.23 23:15 G.Tuguldur

Хоригдошгүй хайрын минь хүсэл

Чиний үзэсгэлэнт мэлмий
Чиний гайхамшигт мишээл
Чиний бүхийл зүйл миний амьдралийн минь гэгээ
Чамайг хамгийн сүүлд гартаа тэврэн энхрийлсэнээс
хойш хэдэн зуун өнгөрсөн мэт санагдана
Чи миний амьсгалдаг агаар
Чи миний амьдралийн зорилго
Чи миний зүүдний эзэн
Чи л миний бүх бодлын минь зангилаа
Зөвхөн чи л юугаар ч орлуулашгүй
Зөвхөн чамайг л энхрийлмээр
Би чамтай хамт амьдралыг туулмаар байна
Би бидний хайрыг худал гэж бодохгүй
Би чамд хөндий хандсанаа мэднэ
Би чамайг үргэлж гомдоож байснаа ч мэднэ
Би бидний үерхлийг төгсгөх шалтгаан болсныгоо ч мэднэ
Гэвч би одоо ойлгосон
Үүнээс болж шаналсан
Үйлдлийнхээ төлөөсийг төлөхсөн
Энэ зөвхөн миний буруу байсан
Гэвч бидний хайр жинхэнэ байсан гэж би итгэдэг
Чи миний амьдралын томоохон хэсэг
Ирээдүйн минь итгэл дүүрэн хань болох хүн
Бидний хайр жинхэнэ байсан
Чи миний хажууд байхгүй нь миний сэтгэлийг өвтгөж
Амьдрах итгэлийг минь сөхрөөх юм
Би чамтай ирээдүй рүү алхмаар байна
Дээр бичигдсэн бүх зүйл миний чин үнэн хүсэл
Чамд үүний талаар бодох хугацаа хангалттай
Учир нь би чамайг үүрд хүлээх болно
Би бүх л сэтгэлээрээ чамдаа хайртай
Би бүх зүйлийг удаанаар, тайван хийхийг хүсч байна
Чи бэлэн болох үедээ надруу эргэж хараарай
Надад дахин итгэж боломж олговол
Бүх зүйлийг шинээр, гайхамшигтайгаар эхлэхийг хүсч байна.
2012.04.24 10:38 Г.Төгөлдөр
2012.04.24 11:02 Editor P.Purevsuren


Ymrhuu bolson bn sanalt dugnelt huselt bicheerei :D

_________________
~$eeK!nG~ƒoR~PerFec†~LoVe~


Top
   
PostPosted: Apr.24.12 9:16 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18738
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
viewtopic.php?f=84&t=17371
End naadhiig chine uzeed ogoh humuus bgaa

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Apr.26.12 5:32 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:15 pm
Posts: 675
Location: VA
Охидуудыг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч
на на на на

_________________
Bi eh orondoo hairtai...


Top
   
PostPosted: May.01.12 8:37 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Aug.25.10 2:00 pm
Posts: 18
pcd wrote:
http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=84&t=17371
End naadhiig chine uzeed ogoh humuus bgaa


Er ni bol orchuulsan shuleg bish ali2 hel dr ni bichej uzsiim l da tgd l asjuujina

_________________
~$eeK!nG~ƒoR~PerFec†~LoVe~


Top
   
PostPosted: May.11.12 5:27 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: May.22.10 7:43 pm
Posts: 956
Location: mongolia
hair gj kinond bi yalagch n bgaguie.
harusal hemeeh shulgiig tseejin dr mini siileed yawsan ohin chamd hariu dorwon mort bichii.

hunii bodol ymr ewluuldeg togloom ymu
negent nursan hoino n butsaad ewluulchne gj sanaa yu.
minii setgel ymr shawar waar ymu
negent hagarsan hoino n butsaaj tsutgana gj setgee yu
minii dursamj ymr computriin hard ymu
margaash gehed chamaig martchna gj bodsnu?


odoo taarahdaa engiin negen nz shig mendeldeg ch gsn bi chmg zurhendee hairlsaar bdag shu....odoo ergej butshad denduu oroitson..buh zuiliig martaad ooriin gesen shan amidraliig buteenedee.shan hair gj bdim shu oldwol bitii aldaarai.

_________________
Shan amidar eswel uh....


Top
   
PostPosted: Jun.12.12 11:07 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Mar.08.09 12:07 pm
Posts: 646
Location: -=Хуучиндаал=-
STBOY_X wrote:
hair gj kinond bi yalagch n bgaguie.
harusal hemeeh shulgiig tseejin dr mini siileed yawsan ohin chamd hariu dorwon mort bichii.

hunii bodol ymr ewluuldeg togloom ymu
negent nursan hoino n butsaad ewluulchne gj sanaa yu.
minii setgel ymr shawar waar ymu
negent hagarsan hoino n butsaaj tsutgana gj setgee yu
minii dursamj ymr computriin hard ymu
margaash gehed chamaig martchna gj bodsnu?


odoo taarahdaa engiin negen nz shig mendeldeg ch gsn bi chmg zurhendee hairlsaar bdag shu....odoo ergej butshad denduu oroitson..buh zuiliig martaad ooriin gesen shan amidraliig buteenedee.shan hair gj bdim shu oldwol bitii aldaarai.


2uuland ch oiroltsoo yum tohiojee :frog: :frog:

_________________
Let me Live


Top
   
PostPosted: Jun.13.12 12:55 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.21.12 8:55 pm
Posts: 338
Hannibal wrote:
Орхисонд минь уучлаарай

Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь
Урсах нулимсаа арчин байж чамайгаа орхисон шүү
Уйтгарлаж буй сэтгэлийг минь чи ойлгож байгаа болов уу
Уучлаарай хайрт минь чамдаа хэлээгүй явсанд минь

Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь
Өдөр шөнөжингүй чинийхээ тухай бодон байж чамайгаа орхисон шүү
Өнчин зүрхэндээ шаналсаныг минь чи мэдэж байгаа болов уу
Өршөөгөөрөй хайрт минь чамайгаа үнсээгүй явсанд минь

Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой
Нандин энэ хайраа нандигнаж чи минь хадгалж яваарай
Нарт ертөнц дээр хамгийн сайхан аз жаргалыг олж аваарай
Намайг буу мартаарай насан туршдаа бодоорой

Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү
Зурвас бичин чамдаа би үлдээсэн, үг бүрийн ойлгож уншаарай
Зүүгээр шивүүлсэн мэт зүрх минь агуу ихээр шаналлаа
Зүүдэнд чинь гэрэлтэн харвасан од минийх байсаныг мэдсэн үү

Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна
Идэр залуу насандаа анхны хайраараа чамайгаа хайрласандаа баяртай
Инээд хөөрөөр бялхаж аз жаргалтай байсан хоёулаа
Ирээдүйн амьдралаа ярьж байсан шигээ биелүүлж үл чадна

Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй
Амьдралын хар цагааныг чи минь одоо ухаарч ойлгоорой
Аз жаргалтай мөчөө бодог амраг намайгаа дурсаарай
Асгарах нулимсыг чинь тогтоож би дийлэхгүй

Диваажин гэж байдаг юм байна хайрт минь
Далавч ургуулаад чамдаа нийсэн очихсон
Дэргэдээс чинь харж байв ч, цугтай байж чадахгүйн
Диваажин гэж байдаг юм байна хайрт минь

Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал
Тэврээд авья гэхлээр бидний дунд нэгэн том хана
Түшиг болон нууцханаар чамдаа би чинь тусалья
Тэнгэр дээрээс үзэсгэлэнт чамайгаа хараад байх нь миний жаргал

Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй
Бурхан биднийг салгаагүй бол цугтай энэхэн хорвоог илээх байсан
Булбрайхан гарийн атгаад хэзээ ч ахин тавимааргүй байна
Би чинь чамдаа хайртай шүү чи минь наддаа итгээрэй

Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй
Хун шувууны нэг нь нуураа орхиод нисэн одлоо
Хоргодон байж чамаасаа би үүрд хагацлаа
Хагацал биднийг тойрсонгүй дайраад гарсанд итгэмээргүй

Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзийдаа
Шивнэн байж хайраа чинийхээ чихэнд хэлийдээ
Шиврээ бороо болон чамдаа би чинь хүрийдээ
Шөнө дундын сэрэмгүй зүүдэнд чинь хайрт чамтайгаа уулзийдаа

Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ
Алтан нартай цуг чинийхээ дээрээс гийе дээ
Амраг чамдаа үнэн сэтгэлээсээ хайртай шүү
Алсаас харан чамайгаа хайрлах ёстой юм байлгүй дээ

Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе
Сайхан амьдралыг олоод сэтгэл өөдрөг амьдраарай
Сартай тэнгэрлүү харах болгондоо сэмхэн миний тухай бодоорой
Сүүлчийн хэдэн үгээ чамдаа энэ шүлэгээрээ илгээе


Top
   
PostPosted: Aug.09.12 4:37 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2794
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Зүрхийг минь зүүгээр хатгах ч зай үлдээлгүй сийчэж
Зүхэж хараамаар зөндөө олон жилүүд өнгөрсөний дараа
Зөрөөд өнгөрөхдөө гэмгүйхэн инээмсгэлсэн ганцхан харц чинь
Зуун жил чиний хажууд зүрхээ сийчүүлэн хэвтмээр болгох юм...

_________________
:P


Top
   
PostPosted: Sep.22.12 8:35 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.19.04 12:32 am
Posts: 3742
Location: Los Angeles CA 90029
ystoi saihan shvlegnvvd bn

Skeleton

_________________
unshsand bayrlalaa.


Top
   
PostPosted: Oct.01.12 4:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2929
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
Хайр гэж ингэхэд юу юм бол?
Шанаагаа тулаад би өдөржин бодлоо
Хос тэмээлзгэнэ хамтдаа нисээд өнгөрөв
Энэ юм болов уу?
Хоёул нэгэн үндэснээс ургасан модны
нэг нь цэл залуу ч нөгөө нь бүүр хатчихаж
Энэ юм болов уу?
Алсыг харуулдсан өнчин уул цочтол гэнэт санаа алдав
Энэ юм болов уу?
“Ахиад бид ч уулзахгүй нь дээ” гэж зөгнөөд би сэрдхийв
Энэ юм болов уу?

Чамаас би юуг ч гуйх бодолгүй атлаа
нэг л юм гуйх гээд байгаагаа анзаарсан
Энэ юм болов уу?
Чацарганы бутан дотор зөгийн бүл гэрээ засчээ
аварга энэ айлын эр бүхэн аяа, ганц хатан зөгийг л мөрөөднө
Энэ юм болов уу?
Тэнгэр яагаад өнөөдөр ийм ойлгомжгүй,хүв хүйтэн царайлна вэ?
Эсвэл энэ юм болов уу?
Тэнд эндгүй бүгд инээмсэглэнэ,
Тэгсэн атал бүгд айдастай
Энэ юм болов уу?
Шанаагаа тулаад би өдөржин бодлоо
Шарх шиг зовиуртай юм хаа нэгтээ л хөндүүрлээд болдоггүй ээ
Энэ юм болов уу?

2007.10.25 Л.Өлзийтөгс


Top
   
PostPosted: Jan.07.13 9:10 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Dec.27.12 8:04 am
Posts: 42
Wow nice estoi goe amjilt zaluusaa


Top
   
PostPosted: Jan.07.13 12:33 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2929
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
Намайг МАРТ

Чиний шүлэгтэй дуунууд эгшиглэхэд
Чихээр минь дамжаад зүрхэнд сонсогддог
Чилээсэн он жилүүдийн тэртээд аваачаад
Чимээгүйхэн дурсамжийг минь сэдрээдэг
Гурван өвлийн цасанд дарагдаад
Гундсан байсан бодлыг минь ээдүүлдэг

Анхны бүхэн бүттэггүй гэж
Амтай болгон хэлж байхад
Анзаарч нэг ч тогтож сонсоогүйгээ
Аяндаа одоо л мэдэрч байна
Аргагүй дээ ухаангүй дурлалдаа шатаж явсан бид
Анхаарч юунд тэр үгэнд санаа тавих вэ

Амьдрал ямар байдаг гэдгийг
Алдаа оноо хосолж оршдогийг
Алдрайхан насны шорвог дурлал
Андаж энд тэнд байдаггүй гэдгийг
Аль аль нь одоо мэдэрсэн байлгүй
Ахиж тэд алдахгүй биз

Чи намайг мартаагүй гэдгийг
Чихэнд хоногших дуунууд гэрчлэнэ
Чимээ чагнаж хүлээхээ больсон ч
Чиний дуунууд зүрхэнд эгшиглэнэ

Одоо нэгэнт түүнийгээ тэвэрснээс хойш
Ойворгон шүлэг тэрлээд яахав ээ
Охин залуу насны дурсамж л байна
Оргилсон их хайр алга болсоон
Ондоо хүн хажууд чинь байхад
Оройтсон ухаарлаар хэн хэн нь яахав ээ

Орь ганц чамруу л гэх бүсгүйн
Онцгой тэр сэтгэлийг нь хүндэлж
Онгон зүрхний чинь гүнд орших
Онгорхой тэр миний нэртэй авдрыг
Ойс цоожоор бөх цоожлоод март
Онгойлгож бас дахин дурсахгүйн тулд
Онисон түлхүүрийг ч бас гээ..


Top
   
PostPosted: Jan.08.13 1:46 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Apr.21.12 8:55 pm
Posts: 338
Goyo shuu bid, negii ni sh**g**d, nuguud ni shuleg bicheed l :frog: Ha ha, joke shuu :haha:

Ynen ygtei saak shyleg boljee, naizaa :wink:


Top
   
PostPosted: Feb.21.13 11:54 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Jun.06.10 9:47 pm
Posts: 962
Location: Ulaanbaatar
Kimuda wrote:
Chi bol minii sar od chuluu
chi bol mini alim banana shiiwgai chamdaa bi hairta shuu..


Ха ха

Чи миний ааруул, өрөм, бяслаг
Чи миний маруужин, шоколад, печень би чамдаа хайртай шүү
:wahaha:


Top
   
PostPosted: Apr.08.13 12:12 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jan.10.13 11:12 am
Posts: 331
chi bol hair tegeel bi hairand suraltsdag
chi bol nud bi chamaig tsoo shirtteg
chi bol gar bi gariig chin atgadag
chi bol uruul bi unsehiig surdag
chi bol hel helsen ug bolgon chin aldahgui sondog
chi bol chih chamd sonsgoh hamgiin goi aylguug haij olii
chi bol ... geel tsaasha yawdguiee hairlah hunee olooguiee

Sent from device_name using Asuult Sambar App


Top
   
PostPosted: Apr.08.13 10:06 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 2929
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
Шидэт зүүдний чинь нууцыг тайлах
Цорын ганц, тэнгисийн гүн дэх түлхүүр юм би
Шивнэн хэлэх хүсэл бүрийг чинь тэнгэр лүү нисгэх
Цаг хугацааны залбирал юм би чиний
Нэг л гүнзгий санаа алдахад, хоолойд чинь тээглэх
Үл мэдэг хөндүүр зангирал юм
Ганцаар суухад гараас чинь тас зуурах
Ганцаардлаас ч эрхэмсэг ганцаардал чинь би юм...
Өвдөлт мэдрэгдвэл аяархан амандаа аялж болох
Өчигдөрт байсан чиний тэнэгхэн дурсамж юм би
Хэнд ч хэлэлгүй өөртөө л үүрд хадгалсан
Хэний ч хүршгүй эгшиглэнт нууц чинь би юм
Хэн нэгнийг хайрлалаа ч чиний санамжинд байх
Хэзээ ч зэвэршгүй мөнхөд түгжээстэй цоож юм би чиний...
Үүлсийн үзүүрээс тас атгаад эргэж ирэхгүй явахдаа ч
Үүрд зүрхэндээ бэхлээд оёчихсон итгэл бол би юм
Долоон сарын асгарсан их бороо алган дээр чинь үнсчихээд
Амь алдахдаа ер бусаар инээмсэглэх гоо үзэсгэлэн юм
Би чиний зун юм...

Харамсахдаа уруулаа хэмлээд л инээмсэглэж чадах
Хачин аниргүй, галзуурал чинь би юм
Хайрлаж боломгүй хайр
Харанхуй нуугддаг сэтгэл юм би
Амьдралыг туулах зориг үгүй болох үед
Араас чинь зөөлөн тэврэх өчигдөр юм
Зүрхний чинь хамгийн эмзэг өрөөнд
Зүсээ тольдон, үсээ самнан суух залуу нас бол би юм
Тэмдэглэлийн хуудаснаа бичигдсэн учрыг нь олоогүй зурвас юм
Тэр нэгэн хүйтэн өвлийн цонхон дээр асаасан лаа юм би
Чиний нүдэнд хоргодох, хэний ч анзаарамгүй
Хамгийн эрэмгий гуниг бол би юм
Чимээгүй орсон цасны, үүрээр цацрах
Үл мэдэг бүдэгхэн гэгээ юм ...
Би чиний өвөл юм...

Хаа хүрэх нь үл мэдэгдэх галт тэрэгний цонхоор
Гунигтай инээн харахад чинь хийсэн одсон чийгт сормуус юм
Хамгийн хүйтэн шөнөөр зүүдэнд чинь жингэнэх
Мөрөөдөлд чинь мөнхөд орших гэрэлт цамхаг юм би
Асгаж орхивол арай л аяархан өвдөх болов уу гэмээр
Асгарч өгдөггүй тийм хяслант нулимс юм, чиний
Үзэн ядахуйн хязгаараас үсээ сэмрээн хийсгэсэн
Үнэрт чинь үүрд орших өршөөлгүй нууцат харц юм би

Эргэж хараад тэврэн авах нүгэлт хүсэл чинь би юм
Эхлэл тавьж зүрхлээгүй асуултын тэмдэг мэт төгсгөл юм
Зүүн чихэнд чинь мөнхөд уянгалах шүлэг юм би
Зүрх рүү чинь шурган орчихоод үүрд амьдрах найдвар бол би юм

Уйлуулж чаддаг эр зоригийг чинь хайрлаж чадах ганцхан нь би юм
Урван одсон, уучилж чадаагүй тасран одсон хүлээлт нь ч бас юм
Зүүд билээ чи минь гээд зүүдэлж зүрхэлдэггүй санаашрал юм
Хүрч чадашгүй нь чи гэхдээ, хүрч чадахгүйгээ л хайрлах зүрх нь би юм
Амьдралд чамайг торгоох зогсоол чинь би юм
Асан унтраад, нурам болох хүч чадал чинь ч бас юм
Бүр мөсөн хатчихсан хэрнээ үг шивнэх
Цагаан уул цэцгийн
Бүдэг бадагхан баригдашгүй
Зөн совин юм би
Чи юм би
Би юм чи...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 458 posts ]  Go to page Previous 114 15 16 17 18 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited