#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.19 7:29 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 234 posts ]  Go to page Previous 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Jul.12.09 11:51 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Мэлхийн ордныхны "комби"

Чин сэтгэлийн ганц "найз" нь

Мэлхийн ордныхон " чухал хүнийхээ" дотоод сэтгэл, шаналалыг ойлгон мэдэхийг хичээдэг. ( мэлхийн ордны эрэгтэй байх бол "эмзэг мэдрэмтгий залуу"-н дүр бүтээхвий. ). Мэлхийн ордныхон түүний мөр бол таалагдсан хүн нь шаналахдаа түшин уйлах мөр нь байх ёстой гэж үзнэ.Тэрээр чухал хүнийхээ нууцийг нь чандлан хадгалагч, сэтгэлээ хуваалцагч, итгэлт хүн нь болохыг хүснэ. Зарим нь тохиолдолд уг "комби"-г чухал хүн нь "найзийн үүднээс " гэсэн утгаар ойлгочих гээд байдаг.

Халамжлагч

Тиймээ мэлхийн ордныхон чухал хүнийхээ бие сэтгэлийн амар амгалан байдалд тун ч анхаарал тавьдаг.Түүнийгээ тэврэх, сонсох нь мэлхийн чин сэтгэлээсээ хүсдэг зүйл нь. Бас халамж дотор сэтгэл санааг сэргээх амтат хоол, унд яах аргагүй багтана. Тэгэхээр мэлхийн ордны нэгэн чин сэтгэлийн ганц найз чинь чамайг өөрийн хийсэн хоолоороо дайлъяа гээд эсвэл зүгээр л чамд амттан авчирч өгч байвал энэ бол түүнийи сэтгэлээ чамд илчилж байгаа арга хэлбэр нь байж болох шүү.

"Эцэг эсвэл эх"-н дүр

Мэлхийн ордныхон таалагдсан хүнийхээ эцэг эхийн дүрийг гайхалтай сайн бүтээж чадна. Дээр хэлсэнчлэн чамайг халамжилж дээрээс чиний өмнөөс гүйж, чамд зөвөлгөө өгнө. Магадгүй найзийн хувьд "хайраа," ,"миний хонгор","миний охин/хүү" гэж тоглоомоор дууддаг үгийг өөрийн мэдэлгүй түүнийг анзааран гайхахад хүргэх хүртэл их дууддаг байж болох юм.

Хамгаалагч

Мэлхийн ордныхон "чухал хүнийхээ" бие хамгаалагч нь байхыг хүсдэг. Энэ нь биеийн болон сэтгэлийн довтолгооны аль алинд нь хамгаалах бамбай нь байна гэсэн үг.

Баталгаатай ирээдүй

Мэлхийн ордныхон чухал хүндээ баталгаатай амьдрлынхаа тухай ярих хүсэлтэй байдаг. Ялангуяа мэлхийнхэнд гэр орны тав тухтай байдал маш чухал байдаг тул хэрэв тэр хувийн орон сууцтай бол түүнийхээ талаар "чухал хүндээ" дурсаж ярихвий. Тэрээр таалагдсан хүнээ өөрийнхөн гэр нь түүнийг гэртээ байгаа юм шиг мэдрэмж төрүүлж чадах бөгөөд түүнийг зүгээр нэг ганцаараа гунигтайгаар хийсэх навч биш харин ямар нэгэн газар харъяалалтай, бас хэн нэгнээр халамжлуулдаг гэдгийг нь мэдрүүрлэхийг хүсдэг. Товчхондоо мэлхийнхэн чамайг гэртээ урьвал энэ чамайг болзоонд урьж байгаатай ижил байж болох юм.

Удам судар

Мэлхийнхэнд гэр бүл гэсэн ойлголт дээгүүр тавигддаг. Тэрээр гэр бүйлийн уламжлал, өвөг эцэг, түүх соёлоо хүндэтгэдэг нэгэн. Тиймдээ ч тэд таалагдсан хүнийхээ гэр бүлийн байдлыг мөн сонирхдог. Иймд мэлхийн ордны этгээд чиний гэр бүлийн чинь талаар сонирхоод, удам судар асуугаад , гэр бүлээрээ авхуулсан зургийг үзье гээд байвал энэ чамайг сонирхож байгаа хэлбэр байх шүү. Харин танай гэр бүл ийнхэнтэй чинь танилъя гэж байвал энэ бол сонирхсондоо биш харин чамтай гэрлэх гэсэндээ шүү!

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Last edited by ruka on Jul.13.09 12:39 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.12.09 11:52 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 7:02 pm
Posts: 2140
ПАХХХ.. ямар аймар хэлээ вээ... ичих шиг .. :oops: ..


Top
   
PostPosted: Jul.13.09 5:52 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Quote:
oo, gyals tavichaach dee, uldseniig n. chi arai uuruu zohioj bicheed sugaad baigaam bish biz dee.
заваараа л орчуулж бичээд суугаад байгаа юм.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Last edited by ruka on Jul.13.09 7:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.13.09 6:06 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Jan.04.09 12:43 am
Posts: 968
Manai ohinii odrnixon tasarchje.. Ghde ugiin iim l de. . vnen helsend bayarlaa.. ho keke (ICHCHIXLE) :oops:

_________________
Be HAPPY


Top
   
PostPosted: Jul.13.09 6:10 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
:lol:
kombi bol kombi

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jul.13.09 7:25 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Загасны ордныхны "комби"

Нууцлаг нэгэн

Загасны ордныхон таалагдсан хүныхээ хажууд нууцлаг, оньсого шиг нэгэн болдог. Энэ нь мэдээж нууцыг тайлахыг хүсдэг сониуч нэгэнд "занг" болдог.

Зөөлөн

Загасны ордныхон "чухал хүнээ" уян зөөлөн, эмзэг, ичимхий зангаараа татна. Загасны ордны эмэгтэй байх юм бол жинхэнэ эмэгтэйн зан аалийг харуулах бөгөөд энэ "комби" нь ч эсрэг хүйстэнд тун амжилттай хэрэгждэг.

Ер бусын гайхамшигт санал

Загасныхан магадгүй "чухал хүндээ " өдөр тутмын, нэг л хэвийн, уйтгарт амьдрал, бодит байдлаас салж фантаз ертөнц цаашилбал романтик фантаз ертөнцөд хамт аялахыг санал болгоно. Мэдээж ертөнц гэхээр газар дэлхий шиг юм биш шүү дээ. Харин сэтгэлийг сэргээх үнэртэн, бодол санааг тасалдуулж, ам ангайлган хоцроох дэгжин чамин хувцас мөн тоост орчлонд төрөөгүй тэнгэрээс бууж ирсэн мэт цэвэр тунгалаг царай (будалт) зэргээрээ "чухал хүнийхээ" бодол санааг өөр ертөнц рүү дагуулан аваачдаг юмаа.

Чамайг ойлгогч нэгэн

Загасныхан хүний зовлонг сайн ойлгодог нэгэн . Тэгэхээр магадгүй тэд "чухал хүнтэйгээ" дотоод сэтгэлээсээ холбогдон ойлголцож тэдний итгэлийг нь даадаг байх. Ер нь бол загасны ордныхон чи нууцаа задалж болох, чамайг ойлгох хүн шиг тийм л увидастай харьцтай байдаг.

Чиний дараа би !

Загасны ордныхон "чухал хүндээ" үргэлж л тус хийхийг хичээнэ. Тэрээр тэдний асуудлыг нэгд өөрсдийнхөө асуудлыг хоёрт тавьдаг орд. Тус гэдэгт автобусанд чухал хүндээ суудал тавьж өгөхөөс авхуулаад өөрсдийнхөө цагийг түүний асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах гээд том жижиг бүх тус багтана. Үүнээсээ болж өөрийгөө зөнд нь хаях тохиолдол бий.( зарим тохиолдолд ингэж хэт их халамж тавьснаасаа өөрийн байр суурь, үнэ цэнээ алдах магадлалтай байдаг. Мэдээж тусч хүнд хэн бүхэн татагддаг гэхдээ зөвхөн өөрийгөө үнэлдэг зан холилдсон үед шүү дээ. )

Заяа төөрөг

Загасныхан "чухал хүндээ" өөртэй нь дотоод сэтгэл зүрхээрээ холбоотой нэгэн гэсэн бодлыг ямар нэгэн байдлаар төрүүлдэг. Тэд заяа төөргөөрөө учирч нэгэн нөгөөдөө тусалж дэмжин явах учиртайг ойлгуулна.










_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Last edited by ruka on Jul.13.09 7:56 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Jul.13.09 7:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Mar.12.09 10:10 pm
Posts: 4832
Location: Их дэлгүүрийн урд хүн хүлээж байна.
кк заза одоо танилцвал яаж ийж байгаад ордын мэдээд авбал болох нь байн шд. :hihi:

_________________
хэв маягаа эвдэцгэе


Top
   
PostPosted: Jul.13.09 7:37 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
манай сүрлэг муужгайнуудыг тавь л даа....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.13.09 7:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Mar.12.09 10:10 pm
Posts: 4832
Location: Их дэлгүүрийн урд хүн хүлээж байна.
Тийм шүү. Араатаны хааныг. :wd:

_________________
хэв маягаа эвдэцгэе


Top
   
PostPosted: Jul.13.09 11:09 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.25.06 5:28 pm
Posts: 4512
Location: Хамраа ухаад, нусаа бөөрөнхийлж суухдаа л чамайг дурсах юм даа
zagas iig oruulj ugsund bayarlaaa :angel:

_________________
Харанхуйгаас цааш гялбаа руу


Top
   
PostPosted: Jul.13.09 11:16 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.28.04 10:58 pm
Posts: 3128
Location: ... Урдаас нь хараад үл таних мэдрэмжийг ЖАРГАЛ гэнэ...
paah yamarch bsan tuunii huvid aygui unen sanagdlaa... :hihi:


Top
   
PostPosted: Jul.13.09 11:17 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 8:53 pm
Posts: 3641
Location: Салхитай хамт
Unshaad uzsen chin bas ch hutlaa yum bicheegui bna shvv he he
Thnx! Goy sedev bna!

_________________
Мөрөөдлийн зүг...


Top
   
PostPosted: Jul.14.09 1:05 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Хилэнцийн ордныхны "комби"

Цагаан тугаа өргөсөн чинь дээр дээ хонгор минь.

Хилэнцийнхэнд хэн нэгэн таалагдах л юм бол түүнд бүх анхаарлаа төвлөрүүлдэг. Түүний "комби" нь далд маягаар сүрдүүлсэн ч юм шиг, магадгүй тачаалдсан, догшин ширүүн араатны шинжтэй, бага зэрэг аюултай ч гэж хэлж болохоор. (Ер нь бол хилэнцийнхэний комбины эхний шат л бусад ордны комбыныхон 3,4-р шаттай тэнцэхээр тийм том "алгассан" байдаг болохоор чухал хүндээ таалагдах комби гэхээсээ илүү "бүслэн эзэлж ",ацан шалаанд оруулах комби ч гэж хэлж болох юм. )

Түүнийг "үлээ!"

Хилэнцийнхэны "чухал хүнээ" хүсэх хүсэл яг л цогжсон түлээ шиг байдаг. Уг түлээг жаахан үлээхэд гал бадамлан асаахын адил таалагдсан хүн нь түүнд эерэг үйдэл үзүүлэх л юм бол тэр хилэнцийн этгээдийнх болноо гэсэн үг.

Тэр үнэхээр тачаангуй!

Хилэнцийнхэн чухал хүнийхээ хажууд тачаангуй, халуухан нэгэн болох чадвартай. Тэрээр чухал хүн нь зарим тохиолдолд түүнийг хараад ор хөнжилийн талаар ч бодогдуулчихаар тийм л ер бусын хүчтэй татах увидсыг "ялгаруулна."

Соронзон харц

Хилэнцийнхэний харц зарим хүнд нууцлаг, оньсого шиг харагддаг бол заримд нь "шингэж уусаад алга болж живмээр, бүхнийг мартмаар" тийм л гүн гүнзгий харцтай санагддаг. Аль ч тохиолдолд хилэнцийнхний харцанд эсрэг хүйстэн нь соронзлогддог.

Нүүр улайлгам асуултууд

Хилэнцийнхэн ямар нэг байдлаар "чухал хүнээ" эвгүй байдалд оруулж ичээчихээд байдаг. Магадгүй тэд бусад хүмүүс бол асуухаас жийрхмээр тийм асуултуудийг таалагдсан хүнээсээ асууж сандраахвий. Тэгэхээр хэрэв чи хэн нэгэн эсрэг хүйстэнд дандаа хүнийг эвгүй байдалд оруулж нүүр улайлгам юм асуудаг нэгэн гээд дургүй болохоосоо өмнө түүний ордыг анзаараарай, магадгүй хилэнцийн этгээд чамд сэтгэлээ илчилж байж болох юм шүү.

Хүч чадалтай

Хилэнцийнхэн нэг тийм хүч чадалтай, эрэлхэг зоригт, аймшиггүй нэгэн харагддаг болохоор үүнд нь хүмүүс шуурах нь ч бий.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.14.09 2:08 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven


Арслангийн ордныхны "комби"

Түүний сэтгэл хөдөлсөн нь илт

" Чухал хүнийхээ" хажууд арслангийн ордныхон сэргэлэн цовоо, сонирхолтой нэгэн болдог. Тэрээр нэг тийм гайхан биширсэн харцаар түүнийгээ харна (ер нь бол уяран хайлсан харц ч гэмээр юмуу). Зарим тохиолдолд арслангийнхан таалагдсан хүнийхээ дэргэд байхдаа өөрийн мэдэлгүй үсээ шидэх, янзлах зэрэг үйлдлийг давтан үзүүлэх бөгөөд үүгээр нь чухал хүн нь түүнийг "барихад" тун амар.

Тэр үнэхээр романтик

Тэд "чухал хүн рүүгээ цэцэг,амттан өгөх эсвэл гоё дуу, шүлэг сонсгож болох юм. Ямар байсан "чухал хүндээ" гэнэтийн сайхан бэлэг барих дуртай нэгэн.

Эрхэмсэг

Арслангийнхан эрхэмсэг , бардам язгууртны шинжтэй байдаг. Иймд тэд зарим тохиолдолд "чухал хүнээ" үл тоосон, давж гарахад хэцүү нэгэн болох нь бий.Ингэснээрээ тэрээр өөрийгөө "чухал хүндээ" хүндлүүлэх бөгөөд тэр хэмжээгээр нь "чухал хүнээ" мөн хүндэлнэ.

Өглөгч

Арслангийнхан таалагдсан хүндээ үнэхээр өглөгч түсч хандана. Түүнийг элдэв бэлгээр дарж өөрт байгаа түүнд хэрэтэй зүйлийг харамлалгүй өгнө. Нэг ширхэг сарнай чухал хүндээ өгдөг хүн бол тэр биш харин баглаа дүүрэн сарнайг л сарвайлгана!

Яг л арслан шиг

Арслангийнхан чухал хүндээ үнэхээр нөхөрсөг, анхаарал татаахүйц эелдэг ханддаг. Тусгайлан хэлэхэд арслангийн ордны нэг этгээд гараараа зөөлөн хүрэх, гараа өвөр дээр чинь зөөлөн тавих гэдэг бол "найзийн хувьд" биш юм шүү! Энэ бол яг өөрийн арслангийн шинжийг харуулж байгаа юм. Арслангууд мөн иймэрхүү байдлаар нөгөөдөө халамж тавьдаг.(мэдээж долоох, зөөлөн хазах гэдэг бол чи хүлээн зөвшөөрсөн үед л хийх үйлдэл нь шүү дээ.)

Үзүүлбэрүүд

Арслангийнхан таалагдсан хүнээ татахын тулд өөрийн авъяасаа үзүүлнэ. Тэр нь дуу, шүлэг ю ч байж болох бөгөөд хамгийн гол нь энэ үзүүлбэр нь чухал хүнийхэн сайшаалыг хүртэх ёстой. Тэгэхээр нэг арслангийн этгээд чамд гитар тоглоод унавал үүнийг нь чи өөрт чинь авъяасаа үзүүлж байна гэж ойлгох биш " комби"-гоо хэрэгжүүлж байна гэж ойлгоод түүнийг арай өөр нүдээр харах гээд нэг үзээрэй.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Last edited by ruka on Jul.15.09 1:19 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.14.09 2:32 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.10.09 2:21 am
Posts: 1425
Location: Ачаалал доголдож байна...99..98..97..
хэхэ хөгжилтэй л юм.гоё сэдэв бна

_________________
чихэр жимс идмээр байх юооом.


Top
   
PostPosted: Jul.14.09 3:06 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jun.25.09 12:22 am
Posts: 87
Location: огт оргуйд
энэ чинь л зөв дөө

_________________
http://www.BreakingDawn-MN.tk


Top
   
PostPosted: Jul.14.09 3:49 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
Quote:
Эрхэмсэг

Арслангийнхан эрхэмсэг , бардам "ярзгууртны" шинжтэй байдаг.
ter yazguurtani gej baigaamuu? Arsland kombi geed baih um barag baidguim baina doo.


Top
   
PostPosted: Jul.14.09 1:28 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Quote:
hehe sonin yen magadgvv l yum bna :razz:
Quote:
paah yamarch bsan tuunii huvid aygui unen sanagdlaa... :hihi:
Quote:
Manai ohinii odrnixon tasarchje.. Ghde ugiin iim l de. . vnen helsend bayarlaa.. ho keke (ICHCHIXLE) :oops:
Quote:
haanaas iim davgvi vnen yum olood tavichihvaa...hamag nuuts zadlaad hayachihsan bhiin :lol:
Манай асуултыхаан, энэ мэтчилэнгээр дүгнэчихээрэй. Хэр зэрэг үнэн рүү ойртсон тодорхойлтууд болохыг нь хамтдаа мэдэцгээе л дээ :wink:

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.14.09 1:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Miniih lav unen sanagdaagui 8)

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.14.09 1:48 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 3:18 pm
Posts: 10049
Gue yahav mer ser unen bh shig l bnshd
:razz:


Top
   
PostPosted: Jul.14.09 2:27 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Quote:
Quote:
Эрхэмсэг

Арслангийнхан эрхэмсэг , бардам "ярзгууртны" шинжтэй байдаг.
ter yazguurtani gej baigaamuu? Arsland kombi geed baih um barag baidguim baina doo.
Пөөх тиймүү чи тэгж бодож байгаа юмуу, би бол арсланг комбиг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлдэг орд байна даа л гэж бодсийншдээ. Гэнэтийн бэлгүүд, 15ны сар- гитар,гоё дуу, шүлгүүд, сэргэлэн яриасаг байдал, жентелмэн зан гаргаж чамайг хүндэтгээд л...за яахавээ жаахан консерватив санагдаж магадгүй л дээ гэхдээ л сэтгэл догдлуулдаг л юм даа. :mrgreen:

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.14.09 5:45 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9366
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
би арслан шд, Рука эмэгтэй бол чам дээр дээрх аргуудыг яг хэрэгжүүлж харуулж болышд... :mrgreen:

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
PostPosted: Jul.15.09 12:18 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Нумын ордныхны "комби"

Бага зэрэг хэтрүүлэгтэй

Нумынхан "чухал хүнийхээ" хажууд ялимгүй хөөрлийн байдалтай болчихдог. Түүний хийж буй үйлдэл, хэлж буй зүйл нь бодит байдлаас жаахан тасарчихсан гэмээр юмуу даа. Гэхдээ энэ нь зөвхөн "чухал хүнээ" хараад сэтгэл хөдөлсөнөөс үүдэлтэй юм. Баярласандаа энэ хөдлөл үүсэх учир түүний эргэн тойрон дахь бүхий л зүйл гоё сайхан санагдана.

Адал явдал хайгч

Өөрийн "баяр баясгалангаа" олсон нумыхан түүнтэйгээ хамт шинэ газар нутаг үзэх, урьд идэж үзээгүй хоол амсах, морь, мотоцикл унах гэх мэт өмнө нэн их хийе гэж бодож байгаагүй зүйлүүдээ хамт хийхийг хүсч эхэлдэг. Тэгэхээр чамд татагдсан нумынхан өвөрмөц сонин, содон, сонирхолтой зүйлийг хамт хийхийг чамд санал болгох нь байна шүү.

Эрх чөлөө+эерэг үзэл= комби

Нумынхан "чухал хүндээ" сайн байх тусмаа илүү их эрх чөлөөг олгодог. Мөн тэрээр түүнийхээ хажууд эерэг энерги ялгаруулсан бүхнийг сайхнаар харагч, инээмсэглэсэн нэгэн болдог. Магадгүй заримдаа сэтгэл нь хэт их хөдөлж баярласандаа сүр сар гэсэн хөдөлгөөнтэй нэгэн болж жаахан барьц алдчих гээд байдаг.

Ханьдаа явъя!

Нумынхан чухал хүнийхээ хамгийн хамгийн сайн найз нь болохыг хүснэ. Тийм болохоор байнга түүнд хань дагаж ийший тийшээ явж иймээ тиймээ юмыг хамтдаа хийдэг. Ер нь бол нумынхан хүн болгонд эелдэг, нөхөрсөг бүр маш нөхөрсөг ханддаг бөгөөд үүнээсээ болоод өөрт нь сайн юм байна гэсэн буруу ойлголтыг хүмүүсд төрүүлэх эсвэл хүсээгүй хүнийхээ сэтгэлийг татчихдаг байна.

Гүн ухаанч эсвэл хөгжилтэй нэгэн

Чухал хүнийхээ хажууд нумынхан дээрхийн аль алиныхан дүрд хувиран өөрчлөгдөнө.Ер нь бол их хөгжилтэй, инээсэн, инээлгэсэн хүн болдог.(Тусгайлан хэлэхэд хэрэв нумыхан чиний дэргэд оновчгүй хошигноод байвал яах аргагүй чи түүнд таалагддаг бөгөөд чамайг хараад жаахан барьц алдаж байгаа нь тэр юмаа. )

Түүнээс авах юм их бий

Нумыхан "чухал хүнээсээ" олон янзын зүйлийг суралцаж мэдэж авах сонирхолтой нөгөө талар түүгээр өөрийгөө нээн илрүүрүүлэх хүсэлтэй байдаг.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.15.09 12:40 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Quote:
би арслан шд, Рука эмэгтэй бол чам дээр дээрх аргуудыг яг хэрэгжүүлж харуулж болышд... :mrgreen:
Өө би харсөөөн, над дээр амжилттай хэрэгждэг юм байна лээ. :hihi:

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.15.09 12:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Quote:


Арслангийн ордныхны "комби"

Яг л арслан шиг
Арслангийнхан чухал хүндээ үнэхээр нөхөрсөг, анхаарал татаахүйц эелдэг ханддаг. Тусгайлан хэлэхэд арслангийн ордны нэг этгээд гараараа зөөлөн хүрэх, гараа өвөр дээр чинь зөөлөн тавих гэдэг бол "найзийн хувьд" биш юм шүү! Энэ бол яг өөрийн арслангийн шинжийг харуулж байгаа юм. Арслангууд мөн иймэрхүү байдлаар нөгөөдөө халамж тавьдаг.(мэдээж долоох, зөөлөн хазах гэдэг бол чи хүлээн зөвшөөрсөн үед л хийх үйлдэл нь шүү дээ.)

Үзүүлбэрүүд
Арслангийнхан таалагдсан хүнээ татахын тулд өөрийн авъяасаа үзүүлнэ. Тэр нь дуу, шүлэг ю ч байж болох бөгөөд хамгийн гол нь энэ үзүүлбэр нь чухал хүнийхэн сайшаалыг хүртэх ёстой. Тэгэхээр нэг арслангийн этгээд чамд гитар тоглоод унавал үүнийг нь чи өөрт чинь авъяасаа үзүүлж байна гэж ойлгох биш " комби"-гоо хэрэгжүүлж байна гэж ойлгоод түүнийг арай өөр нүдээр харах гээд нэг үзээрэй.

хаахаа..... нэг хүнийхтэй тааржийгаа бхаа....
өөрөө мэджийгаа бх :frog:

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jul.15.09 12:59 am 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Aug.30.08 5:49 pm
Posts: 26551
Location: 13-р Хороолол 6-р Хороо
аая яа яа ийм юм хүртэл байна аа гэссс :hihi:

_________________
30000 coming soon


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 234 posts ]  Go to page Previous 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited