#AsuultSambar :

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
It is currently Feb.24.17 1:04 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 239 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 10 Next
Author Message
PostPosted: Nov.20.11 2:51 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Nov.19.11 11:02 pm
Posts: 16
Өөрийнхөө хайрийн түүхийг бичий гэж бодлоо. Жаахан залхуутай ойлгогдохооргүй л байх тэхдээ бичмээр санагдлаа.
Би 10р ангидаа өөрөөсөө бараг 6 ах хүнтэй үерхэж байлаа. Хэтэрхий жоохон ч юм уу санаа суугаагүй гэнэн байх даа үерхцэн юм. :??: Анхны хайр л даа, одоо салцан. Тэр ex bf маань Garena-гаар dota их тоголдог байсан, тэгээд 1 хөвгүүнд би охин танилций нтр гээд мэссэнжэр хаягаа өгцөн байгаан. Би өөрөө яджихад тоголдогийг ч хэлэх үү. Хүн амьтанд охин нтр гэж ярьсан байхаар дургүй хүрсэн гэж яана аа. Би бас жоохон гэнэн байсан байх тэгээд л тэр хөвгүүнд залруулж билээ. Тэр хүүхэд их сайн хүүхэд байсан, тэгээд компьютэр сайн мэддэг. Би ч юугаа мэдэх вэ дээ ex bf ч гэсэн юу ч мэдэхгүй, миний комний ямар нэгэн юм болхоо байвал тэрнээс л асуудаг байлаа. Тэр ч надад танихгүй мэдэхгүй юм байж төвөггүй тусалдаг байлаа. Тэгээд нэг өдөр 1 pc-нд dota-гийн тэмцээн болвоо, би ч яахав тоголдог юм болхоор сонирхоод л бас ex bf орно гээд дагаад л очив. Тэнд зөндөө л банди нар байлаа. Би ч ямар таних биш, гэтэл миний нүдэнд 1 хөвгүүн туссан юм аймар харсан царай. Явж явж тэр хөвгүүн нь надад байнга тусалдаг нөгөө хүүхэд байлаа. Би ч тэрийг хараад таниж тэр ч намайг таньсан юм байна л ээ. Жил гарангийн дараа би 11 жилээ төгсөж Бэжин явж сурхаар болов. Би ч дуртайдаа л явсан л даа. Тэгээд нөгөө 6-гаар ах найз залуугаасаа салцан. Бие холдохоор сэтгэл холдоно гэдэг үнэн л үг байна л ээ. Жил хол байсаны эцэст..... Салсандаа ч баярласан. :brows: Тэр надад худлаа хэлж их pc-нд хонож тоголдог, бас нас нь ч тэр эхнэр хүүхэдтэй болхоор болцон байсан. Энгээд миний эрх чөлөө эхэлж би монголдоо зуны амралтаар ирсэн юм. Ирээд хэд хонжийтол утасанд 1 мэссэж ирсэн юм уншсан чинь 1 л танил дугаараас юу байна гэсэн байлаа. Гайхаад хэн билээ гээд асуутал нөгөө хөвгүүн байлаа. :angel: Бид 2 намайг бэжинд байхад их мэссэнжэрддэг байлаа, гэхдээ хувийн ямар нэгэн асуудал бараг ярьж байгаагүй. Харин нэг өдөр санандгүй хадуурж үнэтэй болсон 9911 гэсэн дугааруудийн талаар ярьж байгаад бие биенийхээ дугаарийг биччижээ. :razz: Яджихад амархан ч дугаар байсанийг хэлэх үү хараад хэн билээ аймар танил дугаар санагдаж билээ. Тэгээд л тэр уулзах уу гэлээ. Би ч тэгий гээд би 2 шөнийн 11 цагт уулзсан. 3р хороолол өргөөгийн тэрүүгээр өсгийтэй гуталтай зөндөө алхаж билээ яджихад суухаар даараад сэрүүхэн шөнө байсан. Хөл өвдөөд ядраад гэрлүүгээ таксидаад харьлаа гэтэл тэр надад танайх хаана юм би чамайг хүргээд өгий гэлээ. Би үгүй гэж хэлж чадаагүй тэгээд л бас л алхсан даа. Эхний өдөр ч их ядарсан даа. Их л дажгүй залуу, таалагдсан ч гэж. :wd: Тэр өөрийгөө охинтой ерөөсөө ярьж чаддагуй үерхэж байгаагүй гэж хэлж байсан гэтэл тэр надад аймар их юм яриад л байсан яриад л байсан би их гайхсан. Би харин ичсэндээ :oops: бараг юу ч яриагүй тэрний асуусан юманд нь хариулчаад л сонсоод байж байлаа. Тэгээд л бид 2 уулзаад л уулзаад л үерхэл минь эхэлсэн. Дараа нь би тэрнээс чи надад худлаа хэлсэн юм уу чи охидуудтай ярьж чаддагүй гэсэн биз дээ гэж асуутал би охидуудтай өөрийнхөөрөө байж ерөөсөө ярьж байгаагүй. Харин чамтай мэссэнжэрээр дэмий дэмий хэрэггүй хорвоогийн хов жив ярьсаар байгаад чи надад нэг л дотно таньдаг мэддэг найз минь юм шиг болцон байсан гэсэн. Энэ үгийг сонсоод надад их гоё санагдсан. Одоо бодоод байхад тэр хөвгүүнтэй харьцах бусадтай харьцахаас шаал ондоо байсан. Яагаад ч юм мэдрээд байдаг юм шиг санагдсан. Тэр бусдаас шаал өөр санагдаж байсан. Их сонирхолтой санаандгүй үерхэл. Одоо ex bf-дээ ч баярлаж байна ийм сайхан хайртай учруулж өгсөнд. Хүмүүс бид 2-ийг аймар адилхан гэдэг юм заяаны хосууд юм болов уу гэж бодоод л байгаа. Тэгээд мэдэрсэн юм болов уу? Бидний мэдэхгүй юмнууд хорвоогоор дүүрэн байна. Миний бодсон ч үнэн байж магад. Гэхдээ ганц баттай мэдэж байгаа үнэн бол бид 2 учраад бие биенээ хайралсан нь. Хайраа ЧАМДАА МАШ ИХ ХАЙРТАЙ ♥♥♥ Үүлд эмээ өвөө болтолоо хамт байна гэдэгт найдаж байгаа. Чи ганцхан минийх :l1: Гомдоож уурлуулж байсан мөчүүд зөндөө ч намайг уучлаад хайрлаад халамжлаад дэргэд минь байдагт чинь үнэхээр их баярладаг :Х :l1:

_________________
♥^^SmiLe^^ ✿


Top
   
PostPosted: Dec.05.11 5:47 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2793
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
Deleted.

_________________
:P


Last edited by haker7 on Dec.09.11 4:27 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.05.11 6:00 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2793
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
DELETED.

_________________
:P


Last edited by haker7 on Dec.09.11 4:29 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.05.11 6:14 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2793
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
DELETED.

_________________
:P


Last edited by haker7 on Dec.09.11 4:30 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.05.11 6:24 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2793
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
DELETED

_________________
:P


Last edited by haker7 on Dec.09.11 4:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.05.11 6:33 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2793
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
DELETED

_________________
:P


Last edited by haker7 on Dec.09.11 4:32 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.05.11 7:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6052
Location: Энд
Хакер7-ийн бичлэгүүдийг уншсан чинь ёооё ёстой хуучин дурсамж сэдэрч байна. Гэхдээ минийх яг эсрэгээрээ юм байна. Та 2 амралтаараа тус тусдаа байдаг байсан бол бид 2 амралтаараа уулздаг байж билээ сайхан байжээ тэр үед 7хон хоногийн амралтаар ирээд уулзахаараа эхэндээ бишүүрхээд ч байгаам шиг. Маргааш нь очно гэж хэлчихээд өмнөх өдөр нь ирээд гэрт нь очихоор үнэн сэтгэлээсээ баярлаал :| Манай ээж бүр тэрний олон найз дунд толгой нь эргэчихсэн намайг нэг энэнтэй үерхжийгаамуу тэрэнтэй үерхжийгаамуу гээл кк.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Dec.25.11 2:08 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Sep.29.11 1:03 am
Posts: 218
Золгүй нэгэн хөвгүүний Анхны Хайрын түүх

Амарсанаа гэгч би жирийн нэгэн арван жилийн бацаан явахдаа анхны хайр гэгчийг зүрх сэтгэлээрээ мэдэрч бас түүнээсээ болж амиа алдах дээрээ тулж эцэс сүүлд нь 10 жилээ ч олигтойхон төгсөж чадаагүйсэн билээ. Анхны хайрын тухай энд хуваалцаж сэтгэлээ хөнгөлөхгүй бол болж өгөхгүй нь ээ.
Чухам тэр анхны хайр гээчээс болж би гэдэг жирийн нэгэн залуу үеийн хэдэн найзуудаасаа салж үхлийн ирмэг дээр ч тулж үзэв.
Уг нь хамгийн анх 5-р ангид байхдаа тэр охиныг Буратино гэгч буржгар шар үстэй манай найз орос банди олж харсийм. Хэний ч нүдэнд тусахааргүй эгэл жирийн зуйван царайтай нэгэн бор охин байв. Харин найз маань бид нараас түүнийг найрахад туслаач гэж гуйгаад бид 4н 4 найз тэр охины утсыг авч ярьдаг болов. Тухайн үед надад Б ангийн дуучин охин уг нь таалагддаг байсан мөртлөө би гэдэг юу ч мэдэхгүй жаахан хүүхэд найздаа тэр охиныг нь найрчих санаатай залгасаар түүнтэй ойр дотно болов. Харин нэгэн өдөр тэр охин намайг олж харсан бас сайн болсон гэж хэлж билээ. Би ч бас утсаар өдөр шөнөгүй ярьсаар, түүний хоолойг сонссоор байгаад үнэхээр их дассанаа мэдэрч байлаа. Ингээд тэр намайг өглөө эрт сургуульдаа ирж цонхон дээр хүлээдэг боллоо. Хэдийгээр миний найз Буратино түүнтэй үерхмээр байсан ч бид 2 бусдаас илүү дотно болж би найз нардаа худал хэлэхэд хүрлээ. Би тэр охиноос болж 3 найзтайгаа зодолдож хөндийрсөн.
Түүнийхээ уянгалаг сайхан хоолой, цонхны цаана намайг ширтэн хүлээх энхрий харцанд би гэгч нэгэн хөвгүүн нэг л мэдэхэд ухаангүй уяран дурласан байлаа. Анх татагдаж байсан дуучин Тогосоогоо ч мартчихсан байсан. Гэрийнхэндээ загнуулан байн, шөнө дөлөөр бусдаас нуугдан байж Агиймаатайгаа ярьдаг байж билээ. Намайг сагс тоглохыг хүртэл байнга харах тэр охиноос л анх хайр гээч хүнийг ямар их эрч хүчтэй өөртөө итгэлтэй болгодог гэдгийг мэдэрсэнсэн. Сурлагаараа гавихгүй, охидуудаас ч тийм ч их анхаарал авдаггүй байсан би гэдэг хөвгүүн дотроо дэндүү жаргалтай байлаа.
Харин 8-р ангид ордог жил Агиймааг 10-р ангийн Хантүшиг, Мөнхөө гэх том том ах нар эргүүлж эхлээд Агиймаа Түшгээтэй үерхэж эхлэхэд би эмэгтэй хүн гэгч ямар худалч, урвамтгай шарвамтгай байдаг юм бэ гэж анх хөвгүүн биеийнхээ хайр соёолсон зүрхэндээ мэдэрч гунигтай байлаа. Төрсөн өдрөөр минь бамбарууш бэлэглэж, чихэнд минь "Хайртай" гэх үгийг зуун зуун өдрүүдийн турш шивнэсэн Агиймааг би үзэн ядаж байсан.


Last edited by Bat Amgalan Orshihui on Dec.25.11 7:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.25.11 2:52 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Sep.29.11 1:03 am
Posts: 218
Эр өсч эсгий сунана гэгчээр хэдэн жилийн дараа би гэгч намхан аймхай хөвгүүн өндөр том залуу болж Агиймаагийн хайрын үлгэрийн сургаар сургуулийн олон охидын анхаарлыг татдаг болчихсон байлаа. Харин Хантүшиг Агиймаатай үерхээд байсан нь сэтгэлийг минь бачууруулж би Агиймаагаас тайлбар хүсэн түүн рүү ярихаа зогсоож чадахгүй байв. Энэ болгонд би Түшгээгээс больмоор байна гэсэн хариулт ирэх нь дэндүү өрөвдмөөр санагддаг байж билээ.
Том ангийн ахын найз охин болчихсон ч миний хайр хэвээрээ байсан учир би бууж өгөөгүй ээ. Хантүшигт зодуулан байн Агийгийн гэр лүү найзуудаа дагуулан очдог байж билээ. Түүнийхээ уруул дээр ганц удаа үнсчих юмсан гэсэн хүсэлтэй 8-р ангиасаа би гарлаа. Хардах өвчин солиондоо баригдсан Хантүшигт зодуулан гэртээ харих тоолонд байрны агаа нар намайг өмөөрдөг байв. Ингээд ах нартайгаа нийлж Хантүшгийг зодож тархий нь хагалав. Удалгүй Хантүшиг гэмтэлд хэвтэж над руу дахиж дайрахааргүй болов. Харин Агиймаад гомдсон сэтгэлдээ нас бие гүйцсэн би ангийнх нь 2 найзтай нь унтаж гомдлоо тайлж билээ. Ингэж би орос 3-с 31 рүү шилжиж Агиймааг ор тас мартах замдаа орсон доо.


Top
   
PostPosted: Dec.25.11 7:08 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Sep.29.11 1:03 am
Posts: 218
Сургууль соёл хөөцөлдөөгүй миний бие УБ Дээд Сургуульд орж сурсан ч биш сураагүй ч биш өдөр хоногийг өнгөрөөж явлаа. Хажуугаар нь зах дээр гарч наймаа ч хийж үзлээ. Загвар өмсөгч охид, шоу цэнгээн хөөцөлдөн явсаар нэг мэдэхэд архинд орсон байв. Анхны хайр Агиймаагийн сургийг сонсох нь ээ тэтгэлгээр Америкийн Чикагод сурахаар явсан гэв. Хантүшиг харин цавуу үнэрлэн мансуурч гэрийнх нь орцонд сууж байдаг болсоор Шар Хад руу ачигдсан сурагтай.
Олон сайхан бүсгүйчүүдтэй үерхэж явсан мөртлөө нэг л сэтгэлд хүрэхгүй байв. Хамт наймаа хийдэг Бондооноо маань Агийтай Чикагод уулзаж түүнд Агий их хотоо танилцуулсийм гэнэ. Шар ч хөдлөх шиг, зэвүү ч хүрэх шиг...БИ Ч БАС ЧИКАГО ОРЖ АГИЙМААТАЙ БУЦАЖ ЗААВАЛ УУЛЗАНА гэж мөрөөддөг байлаа. Амсаад орхисон алим шиг санагдах үнсээд өнгөрсөн түүний уруул байнга зүүдлэгдэнэ.
Нэгэн өдөр Чингис зочид буудлын дисконд шоудаж явтал зуныхаа амралтаар амарч явсан Агий найз хүүхнүүдэйгээ явж байхыг олж харав.
Согтуу ухаандаа би өмнөх шигээ түүнээс ичиж дальдчаагүйдээ баярлана. Инээлдэн хөхрөлдсөн ганган дэгжин хүүхнүүд гараад явахад нь би хойноос нь түүнийхээ нэрийг гудамжаар нэг дуудлаа.
Тэр эргэж ирээд:
"Сайн уу, Амарсанаа. Яагаад уугаад байгаам бэ дээ" гэж санаашран над руу ширтэхэд хэлэх ч үг олдсонгүй.
Гэтэл цаанаас нь Маргад гэгч найз нь гарч ирээд :
-Агий минь харьцгаая. Наад мангар залуутайгаа яах гэж зууралдаад байдаг юм бэ гэж зандраад таксинд суулгаад аваад явчихав......
Мөнгөлөг нэг найзыг нь эргүүлж явсныг мэдчихсэн Агиймаа энэ удаа намайг өвдөг дээрээ сөхөрч түүний нэрийг дуудан шалдаа буухад минь нэг эргэж харчихаад орхиод явсан юм даа. Хорвоо гэж дэндүү уйтай. Хөл дээрээ чанга босоогүй бол хэн ч чамайг харахаан больдийм байна гэдгийг би ухаарсан. Зөвхөн зовлонгийн үед нөхрийн чанар танигданаа гэж гашуун үнэн үг болохыг ойлгосон. Магадгүй хайрынх ч бас


Last edited by Bat Amgalan Orshihui on Dec.25.11 7:31 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.25.11 7:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Nov.01.10 6:49 pm
Posts: 2141
Location: I never say goodbye to nobody!!! Because i always plan to see them again!
uneer gaihaltai tsyvral hairiin tuuh blaa. yag ter tarhiin hagaldag heseg deer zoltoi l nylims yrsgasangui :)

_________________
Only VICTORY has its REWARDS


Top
   
PostPosted: Dec.27.11 10:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.10.06 6:19 pm
Posts: 6493
Location: catch me if you can...
nuguu notebook der gardag hairiin tuuh bas huurhuun te... :lol:

_________________
SuPa


Top
   
PostPosted: Dec.29.11 1:52 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.28.11 11:40 pm
Posts: 1
manaih lageriin baishin bhgu dndaa jil bolgon uur uur gazar gardag bsn...Neg udaa baynbulag gedeg gazar garlaa..Az bolj dndaa minii veiin huuhduud baidg bsn tgd manai tendehin bandiin nz n ireed(ydaj bhad ter vedee aimr undur sanagdaj bsn blood ch ter uu sn togtooj avsn) yvsan. Harin dra n lageraas oroo l lageriin nzuudtaigaa mssgrt chatlaj bgad ngu eregtei nz maan conf yvuulsn td l oroo l baahan tanikuu hun dund ngu undur huuhed chn bdg bga! Tee l add hged l chatlaa l bnga chatladag bsn. 1 jiliin tursh bid 2 zai zavsargu chatlaj buh ymaa huvaaltsdag bsn.. Hairtai gj bichne uneheer shn bsn ghde haramsaltai n bi BF tei tr GFtei bsn Tee l yasiin buu med bid 2 neg l medehed holboogu blchihson bsn. Ydaj bhad mnii bardam zantai g ch helehuu turulj ym bichdeggu bsn Daanch uneheer sn bolson bsnaa 4 jiliin daraa l uhaarsiim da. 2011 onii 1 sard mongolian best dance crew dr heden jil uulzaagu terenteegee taaraldsan. Uneheer chmagai ingej neg ym hardiim bje gj bodson ch zurhelj dugaraagu (bardam ih zangiin min lai) Tegeed l bi sn heveeree uldej ter namaig marttsan ym shg bnle de...
Unheer ih hairtai tuundee
yaj martahuu? hetsuu bn ANHNII MIN HAIR SHUU DE


Top
   
PostPosted: Dec.31.11 12:06 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Dec.28.04 7:24 pm
Posts: 2272
goy hairaas iluu gunigtai hairiig ih l sonsohiin bn shdee


Top
   
PostPosted: Jan.17.12 4:05 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
5 жил юу ч биш юм шиг л дууслаа гэж!

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Jan.17.12 4:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6052
Location: Энд
Сонин юмаа найз залуутай, найз охинтой байлаа гээд өөр хүнд үнэхээр хайртай болсон бол салчихад яадын ямар эхнэр, нөхөр хүүхэдтэй биш.

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.18.12 11:44 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
mmiracle wrote:
Сонин юмаа найз залуутай, найз охинтой байлаа гээд өөр хүнд үнэхээр хайртай болсон бол салчихад яадын ямар эхнэр, нөхөр хүүхэдтэй биш.

Хэхэ үнэхээр тийм бол одоо тэгээд яаахавдээ али нэг нь хохироол үлдэн биз гэхдэ 2 туулайны араас юу юу гэдэг бил ээ? салаад нөгөөдөхөндөө унгуулчаад буцаад ирэхэд нь хуучин найз нь кармаанда салаавчтай байжэдийн байгаа биз дээ? гүй юу?

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Jan.18.12 12:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6052
Location: Энд
FankY wrote:
mmiracle wrote:
Сонин юмаа найз залуутай, найз охинтой байлаа гээд өөр хүнд үнэхээр хайртай болсон бол салчихад яадын ямар эхнэр, нөхөр хүүхэдтэй биш.

Хэхэ үнэхээр тийм бол одоо тэгээд яаахавдээ али нэг нь хохироол үлдэн биз гэхдэ 2 туулайны араас юу юу гэдэг бил ээ? салаад нөгөөдөхөндөө унгуулчаад буцаад ирэхэд нь хуучин найз нь кармаанда салаавчтай байжэдийн байгаа биз дээ? гүй юу?

Өөр хүнд хайртай болсон тохиололд шд. Өөр хүнд хайртай болчоол хуучинтайгаа байгаад байх чинь харин хэцүү биз дээ. Тэгээд нөгөөдөхдөө хаягдсан ч заавал буцаж хуучин дээрээ очих шаардлагагүй шд

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.18.12 2:48 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Feb.26.11 3:38 pm
Posts: 106
Location: Жинхэнэ эрх чөлөө бол сэтгэлгээний эрх чөлөө шүү дэ
Amidraliin eedree gej za tegj bgad neg uuh tuuh bichi bz haraad bhad heterhi ih ym bichchihler humus zalhurad hardagchgui ym bn hehe


Top
   
PostPosted: Jan.18.12 2:49 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6052
Location: Энд
Уншилгүй яахав. Түрүүн уул нь Хакер7 аягүй гоё бичсэн байсан шд

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.18.12 4:12 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Dec.08.11 12:02 pm
Posts: 5056
Location: ...........
Ээж аав 2ын минь танилцсан түүх л надад их таалагддынмдаа

_________________
...


Top
   
PostPosted: Jan.18.12 4:27 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6052
Location: Энд
Хуваалц л даа Гоё хайрын түүх унших гоё шд

_________________
:wink:


Top
   
PostPosted: Jan.18.12 4:53 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10575
Location: Диваажинд
ямар гоё сэдэв бээ

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jan.18.12 5:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1756
Location: Нэгэн дээвэр дор
Dondgoo wrote:
ямар гоё сэдэв бээ

Анхныхаа хайрыг яриач.

_________________
los blancos


Top
   
PostPosted: Jan.18.12 5:08 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10575
Location: Диваажинд
Фрэдийнхийг сонсылдоо

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jan.18.12 5:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1756
Location: Нэгэн дээвэр дор
Dondgoo wrote:
Фрэдийнхийг сонсылдоо

Одоогоос яг 17 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн.
…1994 оны 10 сарын хорин хэдэн л байсийн. Үнэнийг хэлхэд яг хэдэн гэдгийг нь би бодоод бодоод олдоггүй юм. Би гэж нөхөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад энэ үед л анх хичээлдээ явж эхэлсэн юм. Тэр өдөр их л салхитай, цас бороо холилдсон тийм зэврүүхэн өдөр байж билээ. Ааваараа хүргүүлээд сургуульруугаа ирж явах замдаа би нэгэн улаан өдөн хүрэмтэй, цагаан ороолттой, малгайгүй нэгэн охиныг олж харлаа. Их ч хөөрхөн охин санагдаж билээ. Манай ангийн шинэ охин гэж би яахан мэдэх билээ. 1 давхарын мухрын нэг ангийн хаалган дээр 6Д гэсэн хаяг байх нь манай анги билээ. Ангидаа явж орлоо. Ангийн найзууд маань бодуул намайг их л санасан бололтой тал талаас бүчиж аваал, ярьж алдлаа. Би ч ангийнхаа андуудыг их санасан байсан тул ухаан жолоогүй үнэн, худал юм ярьж гарлаа. Удалгүй ангийн хаалгаар нөгөө гадаа харагдсан улаан хүрэмтэй охин орж ирээд, арын хананд байдаг өлгүүрт хувцасаа өлгөөд 3-р салааны урдхан талд очоод суулаа. Тэр үед би энэ хөөрхөн охин манай анги юм байна даа гэж бодоод их баярлаж билээ. Анхны харцаар дурлана гэдэг нь тэр л байсан юм байна лээ. 6-р ангийн хөвгүүд гэдэг чинь охидын үснээс зулгааж, цүнхээрээ цохиж, охидыг хэн нэгэнтэйгээ холбож л “эргүүлнэ” үү гэхээс, өөр юм толгойд буудаггүй байсан үе. Харин би тэр улаан хүрэмтэй охиныг яагаад ч үснээс нь зулгааж, цүнхээрээ цохиж, өөр хэн нэгэнтэй холбох зориг, зүрх байгаагүйм. Угаасаа ч би охин эргүүлж үзээгүй хөвгүүн, яах ч учираа яаж олхов дээ. Хамгийн баярлууштай зүйл бол багшийн журналын арын хуудсанд ангийн бүх хүүхдүүдийн мэдээлэл байдаг явдал. Эндээс л би түүнийхээ нэрийг, гэрийн хаягийг, утасных нь дугаарыг олж авсан юм. Түүнийг Ц гэе. Яагаад ч юм ангийн бусад охидоос илүү нүдэнд тусаж, үснээс нь зулгаахаас ч хайр хүрэм тийм л хөөрхөн охин байсийн. Бага насны явдал байсан болхоор хөөрхөн гэдгээс өөр тодотгол үнэндээ хэлж чадахгүйнэ.
7р ангид орсон жил. Надаас гадна манай ангийн хэд хэдэн хөвгүүн түүнд сайн байлаа. Арай учрыг мэдэх цаг ирсэн болоод ч тэр үү, би болон миний өрсөлдөгчид бүгд л түүний хажууд суух, түүний дэвтэрээс хичээл хуулах нэрийдлээр дэвтэрийг нь авах, орой салхилдаг газрынх нь ойролцоо алхаж яваад санамсаргүй мэт тааралдахыг хичээдэг байлаа. Би заримдаа Ц-г хүргэж өгөхийн тулд түүний байрны ойролцоо байдаг ямар нэгэн дэлгүүр, тоглоомын газар очих нэрийдлээр хамтдаа алхдаг байлаа. Ингэж явахдаа хэн нэгэн танилтай таарчих вий гэхээс ихэд болгоомжлох мөртлөө, бас ч гэж хэн нэгэнд хамт яваагаа харуулахыг маш ихэд хүсдэг байж билээ. 7-р анги иймэрхүү дэвшилттэй л өнгөрсөн. 8-р ангид ордог жилээ, манай анги гадаад хэлний хичээл дээр Англи болон Орос хэл үзэх сонирхолоор нь 2 хэсэг болгож хуваалаа. Анхандаа ч би Орос хэлний хэсэгт нь өөрийн дураар орлоо. Харин Ц минь Англи хэлний хэсэгт орсоныг мэдээд, яаравчлан Англи хэлний хэсэгт шилжиж байсийн. Бидний үеийн хүүхдүүд бүгд л Англи хэлэндээ нэг түвшинийх. Хэн нь илүү, хэн нь дутуу гэх зүйлгүй байсан санагдаж байна. Харин нэг өдөр Ц надаас Англи хэлний хичээлийн даалгавар асуусан юм. Бичихэд ичмээр ч би энэний дараа Англи хэлний 3 сарын дамжаанд явж эхэлсийн. Энэ дамжаанд явсанаар би хувьдаа ангийн андуудаасаа арай илүү түвшинд хүрсэн гэж боддог юм. Ингээд Ц маань надаас Англи хэл асуух тусам би улам илүү сурахыг эрмэлздэг байлаа. Энэ мэтээр өдөр хоног үргэлжилсээр нэг мэдхэд Ц-ийн маань төрсөн өдөр болох дөхлөө. Ц маань ангийн 2, 3 нийлдэг найз охидуудаа гэртээ уриад бяцхан арга хэмжээ гэртээ зохиодог байсийн. Би тэр өдөр урилгагүй зочин болж очихдоо The Moffats хэмээх хамтлагийн цомог, нэг хуанлийн хамт бэлэг болгон барьж очиж билээ. Олигтой бэлэг биш ч байсан байж магад. Гэхдээ л Ц-г бага ч гэсэн баярлахыг хараад би үнэхээр баярласан. “Бэлэг өгсөн хүн чинь үнсдэггүй билүү?” гэсэн үгний хариуд би яах ч учираа олохгүй үнсмээр аядаж билээ. Хацар дээр нь үнсэх тэр үед миний зүрх яаж цохилж байсныг би одоо ч мартдаггүй юм. Магадгүй надад найдвар байна гэсэн тэнэгхэн бодолд би итгэсэн. 8-р анги төгсдөг зун юмдаг. Би орой ганц ширхэг шоколад бариад очсийн. 8 цагийн үед. Гэгээ тасрах хараахан болоогүй байсан санагдаж байна. Ц-г гэрээс нь дуудаж гаргаж ирээд элдвийг ярилцсаар байтал оройн 11 цаг аль хэдийн өнгөрсөн байсан санагдаж байна. Ц-г даарч байгаа байх гэж бодоод би цамцаа өгсийм. Цамцаа өгснөөс хойш би жаахан даарсаныг тэр минь хараад “Даарч байвал намайг тэврээч” гэж хэлж билээ. Би тэвэрмээр санагдсан ч, их л эв хавгүй, бүдүүн баараг тэвэрсэн юм. Тэр үед би ямар их аз жаргалтай байсан гээч. Хожим нь бодоод байхнээ, Ц намайг өрөвдсөндөө л тэврүүлсэн байх. Намайг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан болохоор л тэр байх. Надад Ц-тэй хамтдаа байсан цаг мөч бүхэн сайхан ч, түүнд минь сайхан байгаагүй гэж би одоо ч бодож явдийн. Амьдралд болохгүй юм болдоггүй л байдийн, гэдэг үнэхээрийн үнэн үг. Бид 2-н харьцаа иймэрхүү байдлаас илүү гараагүй л дээ. Яаж ч хичээгээд болоогүй л юм. Тэгээд ч би хэтэрхий улайран зүтгэхээ байсан. Би түүнтэй үерхэлээ гэж бодоход, би түүнийг сайн сайхан байлгаж чадахгүй нь тодорхой. Тэр минь жаргах ёстой болхоос биш, надтай зууралдаж суух хүн биш. 10-р анги төгстөл би түүнийг ангийн охидуудаас хавьгүй илүүд тавьдаг байсан бол Ц намайг бусдын л адил нэгэн гэж боддог байсан байх. 2, 3 жил гүйгээд үнэхээр өөрийн болгож чадаагүй болхоор би Ц-г жаргалтай явахыг нь харж суух л үлдсэн гэж бодож эхэлсийн. Бид 10 төгсөөд оюутан боллоо. Цоо шинэ хамт олон, цоо шинэ уур амьсгал. Газар газраас ирсэн олон охид, хөвгүүд. Тухайн үед би Ц-с илүү охин надад олдоно гэж маш их итгэдэг байсан ч, энэ бодол минь өөрчлөгдсөн юм. Би эр хүн болсон хойно ганц нэг охинтой үерхэж байлаа. Тэд бүгд л сайхан охидууд байсаан. Гэхдээ Ц-тэй минь харьцуулж яавч болохгүй санагддаг юм. Би зөвхөн баяр ёслол, төрсөн өдрөөр нь л Ц-д баярын мэнд хүргэх гэж утас цохиж, бэлэг өгөх гэж уулздаг байсийн. Яахав дээ, аргаа ядсан л хүний ажил. Ц-г минь таних, танихгүй хүмүүс сайн муу ярьж л байдаг. Хүн бүхэнд таалагдах албагүй. Бүгдэд нь ч таалагдахгүй байсан хамаагүй. Ганц надад л сайхан харагдаж байхад хангалттай. Үнэндээ би оюутан болоод Ц-г мартая гэж маш их хичээсэн. Хүний амьдралд яагаад ч мартагдахааргүй зүйл гэж байдаг л юм байна. Хүчээр мартах гэж утасных нь дугаарыг утсан дээрээсээ устгасан нь сэтгэлээс минь устаагүй л юм. Сургийг нь сонсож сэтгэлээ баясгадаг байлаа. Тэр минь оюутан болоод найз залуутай болсон юм. Ангийнхаа их сайн залуутай нөхөрлөсөн сураг сонсогдлоо. Битүүхэн атаархсан ч би баярласан. Өдөр хоногууд урссаар л. 2006 оны цагаан сарын өмнөхөн юм даг. Ц-д минь дарааллаад хүндхэн үе тохиолдсон юм. Эхлээд найз залуу нь АНУ-г зорьж, төд удалгүй түүний минь хайртай аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ингээд тэр минь ээжтэйгээ, охин дүүтэйгээ 3-уулаа үлдлээ. Уй гашуу, ажил явдал дууссаны дараагаар би залгаж ярилцах санал тавьлаа. Ц намайг зүгээр жирийн л найз гэдэг үүднээсээ миний саналыг хүлээн авч бид 2 уулзаад хэсэг ярилцлаа. Надад сайхан байсан ч түүнд минь ямар байсныг би мэдэхгүйм даа. Эргээд жаргалтай сайхан мөчүүд надад ирсэн мэт санагдавч, би өөрийгөө хорьж дийлэх гэж хичээж байсийн. Хүний зовлонгоор жаргал хийх гэж буй мэт сэтгэгдэл төрж байсан юм. Мэдээж хамгийн дотны 2 хүн нь байхгүй болсон хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Би түүнийг ойлгохыг маш ихэд хичээсэн. Гэхдээ чадсан эсэхийг мэдэхгүй ээ. Гэхдээ л надад сайхан байсан тэр жаргалтай мөчүүд 8-р сарын 30 хүртэл үргэлжилсэн юм. Бид 2 өдөр бүхэн уулзаж чадахгүй ч, 7 хоногтоо 2 эсвэл 3 уулзаж байлаа. Хамт кино үзнэ, хамтдаа гадуур зугаална гээл цагийг аль болох зугаатай өнгөрүүлэх гэж хичээдэг байсан юм. Түүнийг хамгийн сүүлд харсан тэр өдрийг би одоо ч маш тод санаж байна. Тэр минь найз залуугийнхаа араас АНУ явах талаар хөөцөлдөж байгаа ч, нэг л сайн бүтэхгүй байна гэж хэлдэг л байсан. Гэхдээ тэр өдөр… Бид уулзаад хамтдаа хоолонд орлоо. Ард кино театрын хажууханд байдаг нэгэн Солонгос ресторанд хоол идэж байсан юм. Тэхэд тэр минь гэв гэнэт “Би явлаа” гээд бослоо. Би түүнийг тоглож байгаа гэж бодоод, нэг их тоосонгүй. Тэгтэл Ц үгийн зөрөөгүй гараад явчихлаа. Бид 2 хоолоо ч идэж дуусаагүй байсийн. Би түүнийгээ ороод ирнэ гэж бодоод хэсэг суулаа. 5… 10 минут өнгөрлөө. Би ч гайхаад араас нь гартал Ц минь байгаагүйм. Утасаа салгажээ. Уурлуулсанаас зайлахгүй гэж дотроо бодоод хэсэг учираа олохгүй байж билээ. Ингээд түүнээс минь сураг ажиг байхгүй хэд хонолоо. Ойролцоогоор 10-аад хоногийн дараа би дүүтэй нь таарсан юм. Тэгсэн чинь тэр минь найз залуугынхаа араас АНУ-г зорьсонг би сонслоо. Энэ бол буруу зүйл биш л дээ. Гэхдээ яагаад надад хэлэлгүй явсаныг бодхоор өөртөө ч гомдох шиг. Тэр минь намайг бодоол надад явлаа гэдгээ хэлээгүй байх. Тэр үед надад хэлсэн бол би яаах байсныг бодоод тэр минь өрөвдсөн байх. Тэр минь угаасаа ухаалаг бүсгүй. Ингээд л би түүнийгээ хаалгаар гарахыг араас нь хараад л үлдсийм даа. Надад тэр үед өөрийгөө зүхэхээс өөр арга байгаагүйн. Эр хүн уйлдаггүй л гэдэг. Би лав уйлсан. Яахав дээ, яах ч учираа олохоо байгаад л тэгсэн хэрэг. Ажилдаа ч явмааргүй, юу ч хиймээргүй… Одоо түүнээс минь надад үлдсэн зүйл гэвэл, түүний минь хэд гурван зураг, төгсөлтийн зургийн цомог дээр минь бичсэн аз жаргалын үгс. Өөр юм надад алга. Угаас Ц минь жаргах ёстой, жаргах хувьтай хүн. Ц минь л сайн сайхан явааг нь сонсох надад жаргал. Гэв гэнэт гарч ирээд өөртөө дурлуулчаад, өөр хэнийг ч багтаах зайг зүрхэнд минь үлдээгээгүй мөртлөө “баяртай” ч гэлгүй яваад одсон энэ бүсгүйг би бүтэн 17 жил хайрлаж байна. Хайрлахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй. Одоо би түүндээ сайн сайхныг хүсч суухаас өөр жаргал надад алга. Найз бүсгүйтэй болсон ч, би түүнийг хайрласан хэвээр л байх болов уу. Хайрлахгүй болсон ч гэсэн би түүнийг энэ яваа насандаа мартахгүй ээ. Анхны хайр гэж энэ л юм байна. Хүмүүсээ, хайртай хүнээ л хайрлаж яваарай. Тэр чинь чиний хамгийн том жаргал юм шүү.

_________________
los blancos


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 239 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 10 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited