#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.19.18 11:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 239 posts ]  Go to page Previous 13 4 5 6 710 Next
Author Message
PostPosted: Dec.12.10 7:38 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.11.10 9:30 am
Posts: 1
..True love doesn't have a happy ending..Because true love never ends.. Letting go is the hardest, but sometimes the only way of saying 'I Love You'..


Top
   
PostPosted: Dec.21.10 2:48 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.14.10 1:39 am
Posts: 4441
Location: Hollywoo
Монте Кристо гүн дээр гардаг Валентина, Максимиллиан хоёрын хайр үнэхээр гоё юм байгаашд.
Хашааны завсраар нэгэнтэйгээ уулзаад л , салахдаа Валентина Максимиллианд гараа өгч үнсүүлээл...

_________________
:wtf:


Top
   
PostPosted: Jan.20.11 7:15 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Dec.18.10 1:46 am
Posts: 18
True love is not how you forgive, but how you forget, not what you see but what you feel, not how you listen but how you understand, and not how you let go but how you hold on.
Аймар гоё хайрын түүхүүд байнаа гэж! :wd:

_________________
I'd catch a Grenade for ya!


Top
   
PostPosted: Jan.23.11 10:09 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.01.10 10:11 pm
Posts: 2
ene ih goyoo~~~


Don’t Ask Why.
One day, a girl asked: Why do you like me..? Why do you love me..?
HE answered: I can’t tell the reason.. but i really like you..
SHE: You can’t even tell me the reason.. How can you say you like me? How can you say you love me?
HE: I really don’t know the reason,but i can prove that i love you.
SHE: Proof? no! I want you to tell me the reason. My friend’s boyfriend can tell her why he loves her but not you!
HE: Okay okay!! erms..because you are beautiful, because your voice is sweet, because you are caring, because you are loving, because you are thoughtful, because of your smile, because of your every movements.
The girl felt very satisfied with his answer.
Unfortunately, a few days later, the girl met with an accident and fell into coma.
HE then placed a letter by her side,and here is the content:
Darling,because of your sweet voice that I love you… now can you talk ? no! therefore i cannot love you.
because of your care and concern that i loved you.. now that you cannot show them, therefore i cannot love you.
because of your smile,
because of your every movements that i love you..
now can you smile? now can you move? no,therefore i cannot love you…if love needs a reason, like now,there is no reason for me to love you anymore.
does love need a reason? NO ! therefore, I still love you…
and love doesn’t need a reason “some times the best and the most beautiful things in the world cannotbe seen, cannot be touched, but can be felt in the heart” love doesn’t need a reason…
Its something you can feel burning inside your heart and waiting to be explode of love…please.. never ever ask someone why do they love u.. love is nature and without love the world is nothing but a piece of crap.. so everyone love the world and also love ur loved ones…
Meaningful isn’t this?


Top
   
PostPosted: Jan.24.11 5:44 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Jan.07.04 9:01 pm
Posts: 2617
Location: GoD plz...
Яагаад гэж битгий асууж байгаарай.
Нэг өдөр охин найз бандиасаа асуулаа: Чи яагаад надад хайртай вэ?
Эрэгтэй: Би шалтгааныг нь хэлж мэдкүүма тэхдээ л чи надад үнэхээр таалагддаг.
Охин: Чи намайг яагаад хайрладгаа хэлж чадахгүй юм бол яагаад надад хайртай гэж хэлж байгаан.
Эрэгтэй: Би үнэхээр шалтгааныг нь мэдэхгүй ээ, гэхдээ би чамд хайртайгаа батлаж чадна.
Охин: Батлах гэнээ? Үгүй! Чи надад яагаад гэдгээ хэл. Манай найзын нз банди нь тэрэнд яагаад хайртайгаа хэлдэг гэтэл чи хэлдгүү.
Эрэгтэй: Заза... яагаад гэвэл чи хөөрхөн, яагаад гэвэл чиний хоолой чинь уярам, яагаад гэвэл чи халамжтай, яагаад гэвэл чи энхрий, чи юманд ухаантай ханддаг, чиний инээмсгэлэл, зүгээр л бүх үйлдэл чинь ...
Охин түүний хариултанд үнэхээр сэтгэл ханамжтай байв.
Харамсалтай нь хэдэн өдрийн дараа охин аваарт орж ухаангуй болов.
Тэгээд эрэгтэй түүний хажууд нэгэн захиа тавив. Захианд:
Хайраа чиний хоолой чинь уярам болохоор би чамд хайртай.. харин одоо чи ярьж чадах уу? Үгүй! Тийм болохоор би чамайг хайрлаж чадахгүйнэ.
Чиний хайр халамж байсан болохоор чамд би хайртай байсан. Чи одоо надад энгэж чадахгүй болохоор би чамайг хайрлаж чадахгүйнэ.
Чиний инээмсгэлэл , чиний өдөр тутмын үйлдэлд чинь би хайртай.
Харин чи одоо инээмсгэлж чадахуу? Одоо чи хөдлөж чадах уу? Тийм болохоор би чамайг хайрлаж чадахгүйнээ... Хэрэв хайр дурлал шалтгаантай байсан бол, би одоо чамд хайргүй болсон байх.
Хайр дурлалд шалтгаан хэрэгтэй юу? Үгүй! Тийм болохоор одоо ч би чамд хайртай хэвээрээ.
Хайр дурлалд учир шалтгаан хэрэггүй. “орчлон дэлхий дээрх хамгийн сайхан үзэсгэлэнтэй зүйлсийг заавал харж, хүртэж болдоггүй, гэхдээ үүнийг зүрхэндээ мэдэрч болдгиймаа. Дурлалд шалтгаан хэрэггүй. Зүрхэн дотроо шатаж байгаад дэлбэрэх гэж байгаа юмшиг л мэдрэмж байдын. Хайртай хүнээсээ яагаад надад хайртай вэ гэж бүү асуугаарай. Бүгдээрээ хайрыгаа хайраараа хайрлаж яваарай... гэжийн. зөв үү?

_________________
Stop sayin ok all the time OK
Ok


Top
   
PostPosted: Feb.01.11 4:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Б.Шүүдэрцэцэг - Царай муут
Манайх хотод нүүж ирээд сар гаруй болж байна. Ээж биднээс түрүүлэн ирж зуравдугаар хороололд гурван өрөө байр авсан юм. Манайх Тасганы овоо руу харсан таван давхар хуучивтар угсармал байранд орж хотын айл болов. Халуун ус тасалдахгүй шөнө дүл болсон ч машин тэрэгний дуу тасрахгүй л болхоос энэ байрны хувьд аймгийн төвийн байрнаас маань онцын ялгаагүй санагдаж байлаа.
Хичээл эхлээд гурав хонож байсан үе. Хотын охид яасан ч нүүрэмгий юм. Би энэ жил есдүгээр ангид орж байгаа ч найз охингүй яваа хүн
Аав маань аймагтаа л нөлөө бүхий хүмүүсийн нэг. Mанайx шинэхэн супер 69-тэй , бас би гэдэг хүн сургуульдаа л гайгүй царайлагт тооцогддог зэргээс болоод охид надруу их л хандарна. Гэвч ухаан алдтал дурлаж үзсэнгүй гэхүү дээ .Түүнээс гадна хөвгүүд рүү өөрөө наалддаг охидыг би сонирходоггүй юм. Тэгсэн мөртлөө эр хүний л хугархай юм болoхоор би сэтгэл дотроо ухаалаг, бас хөөрхөн охиныг мөрөөддөг гэж байгаа. Гэвч уртаашаа ганцxан арван жилийн сургуультай аймгийн төвөөс тийм дагина яаж олдох билээ.
Хичээл эхлээд удаагүй , найз нөxөдтэй болж амжаагүй болхоор хотод нүүж ирсэн эхний сарууд онцгүй л байлаа. Ээжийн хувьд бол хотод амьдрах ганц мөрөөдөл нь биелсэн болохоор ааш зан ч гэж амтат бялуу шиг, аав бол ажил төрөлд орoх гээд найзуудтайгаа уулзан хор найруулах ажилтай орой бүхэн алга болчихно. Хоёр охин дүү амралтын өдрүүдэд хамаатнуудаарай хэсээд, гэрийн хажууханд байх Тэнгис- т кино үзээд шинэ ахуйдаа сэтгэл хангалуун байгаа нь илт. Миний хувьд өссөн төрсөн буйдхан жижиг хотоо санаад ч байгаа юмуу, 9 жил үерхсэн ижилдсэн найзуудаа үгүйлээд ч байгаа юмуу, намар гэж сэтгэлд дурсамж эгшиглүүлсэн хачин улирал намайг гэгэлзүүлээд ч байгаа юмуу. Хотод ирсэндээ тийм ч их сэтгэл хөдлөхгүй байлаа.Ээж хөөцөлдсөөр байгаад намайг математикийн сургалттай тусгай сургуульд оруулсан юм. Ажиглаад байхад манай ангийнхан үндсэн 3 төрөлд хуваагдах юм шиг санагдана.Нэг хэсэг нь үнэхээр толгой сайтай, бодлого бодохын төлөө төрсөн мэт, матемэтикаас өөр юу ч сонирхдоггүй ёстой номын амьтад. Дараагийн хэсэг нь мөнгөтэй эцэг эх нь арын хаалгадаад энд авчирчихсан болохоос хичээлдээ нойл, зугаа цэнгэл хөөсөн эрхийн балайнууд. Гурав дахь хэсэг нь хичээлдээ гавих юмгүй ч муу сураад байдаггүй, нийгмийн байлдлаарай ч гадаад байдлаарай ч алтан дунджууд. Тэдний эгнээнд одоогоор би орж байлаа. Ээж манай сургуулийн хичээлийн эрхлэгч, аав аймгийн дарга байсан болoхоор л би гэдэг хүн тэнд өргөсөн дүнгээр А сураад байсныг хотод ирээд мэдлээ. Хотын сургуульд над шиг амтны жинхэнэ булай илэрдэг бололтой Англи хэлээр би гэдэг хүн чин ангидаа алтан дунджид ч орж чадахгүй байлаа. Хувцсаар ч гэсэн ээж Бээжин яваад л ирэнгүүт сургуульдаа ганган дэгжинээр дээгүүр тооцогдож байсан хүн чинь хотод ирээд фирмийн хувцсаар дэгжирхсэн хүүхдүүдийн дунд ямар ч донж маяаг байхгүй хувцасладаг амьтан гэдгээ ухаарав. Аавын машины тухайд ч бүр ярих юм биш . Гэвч царай зүс сайтай зовхи өөдөө бандийн хувьд удалгүй алтан дунжийнханд багтахаар ч дорой амьтан биш гэдгээ нотолж эхэллээ. Сургуульдаа нээлттэй мэтгэлцээний kлуб байгуулж ерөнхийлэгч нь боллоо. Жудогийн секцэнд 4 жил сурсаных тамирын хичээл дээр ангийнхаа бүх бандийг өвдөг шороодуулсаар охидыг бишрүүлж гүйцэв. Ингээд нэгдүгээр улиралын амралт эхэлэхэд манай ангийн болон зэргэлдээ ангийн хоёр охин надруу харц шидлэх болсон ч миний омоглон зүрхийг байлдан дагуулах өнөө мөрөөдлийн гүнжтэйгээ учраагүй байлаа. Тэр гуравын хамгийн нь манай хөөрхөн ангийн Халиун. Даан ч сурлага муутай, манай 40 хүүхдийн адагт нь ордог. Тэгээд ч амнаас нь ганц ч хэрэгтэй үг унана гэж үгүй болохоор их дуу муутай охин. Ялангуяа самбарт гарахаараа ээрч мууран таг болж, багш нарын ад болно. Тийм охинтой үерхэх юм бол над шиг хийморьтой эр уйдаж үхэх биз. Харин түүний дэргэд 10-ын В-гийн Хонгороо бол гал цогтой охин билээ. Гоё биетэй өндөр, хувцаслан гэж ганган гэдэг ч үг багадана. Сурлага сайтай . Хотын математик, англи хэлний олипиадын хэд хэдэн медальтай. Сул тал нь барзгардуу нүүртэй , ангалзуур гэж жигтэйхэн. Манай 10-ын аль гайгүй гэсэн хөвгүүдтэй үерхэж болзож байсныг дуулаад миний эр хүний бардам зан хөдөлсөн ч юмуу шууд л дургүй хүрчихсэн юм. Номингоо бол гоё нэрнээс цаашгүй охин. Бас л манай ангийх л даа. Сурлагаар ч царайгаар ч бие галбираар ч гавихгүй жинхэнэ дундчуудын нэг. Царай муутай бов бор юм байж "галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө" гэгчээр ангийн аль ангалзуур охидыг дагаж гүйхийг харахаар инээд хүрмээр. Уучлаарай, би хөдөөнийх ч гэсэн аймгийн төвийн хэрдээ л хотожсон хүний хүний хувьд эмэгтэй хүний борхон царайг нэг их үнэлдэггүй юм л даа. Миний үнэлэмжээр бол эмэгтэй хүн цайвар арьстай байх нь чухал бөгөөд , ямар ч cэдэвээр ярьж хөөрөхөд ам хуурай байдаггүй, өөрөөр хэлбэл мэдлэгтэй охидод би дуртай. Улиралын амралтаар аймгаас манай найзуудын нэг нь ч амласнаараа хотоод ирж чадсангүй. Шинэ жилээр л хамт очино гэж Билэгт , Доржсүрэн хоёр надад бичсэн и-меилдээ амалсан байлаа. Ингээд улиралын амралтаа багын найзуудтайгаa хотод доргиж өнгөрөөх төлөвлөгөө минь нурчихлаа. Ээж хотод ирээд нийгмийн бүлгийн хувьд боловсролын салбараас хувиарааа эрхлэгчдийн эгнээнд шилжиж 3-р хорооллын нэг дэлгүүрт гуталын лангуу ажилуулан гэртээ орой өвдөг нь нугарч унатлаа ядарчихсан ирэх тул бараг бага үд болтол унтана. Харин би өглөө эрт сүүнд явна. Өглөө бүхэн байрны хажууд байдаг модон мухлагт хавийн өвөө, эмээ нартай хамт оочерт зогсох нь хүсмээр ажил биш л дээ. Гэвч яаaя гэхэв. Намарын хүйтэн өглөө охин дүү нараа сүүнд явуулалтай биш. Тэгж явахдаа би дугуй унасан царай муутай, нүдний шилтэй охинтой дандаа тааралдана. Бодвол манай байрных бололтой . Дэндүү туранхай биетэй, тэгээд арай хэтэрхий эв хавгүй хувцасладаг тэр охин нүдний зузаан шил нь цантчихсан мөртлөө 11-р сарын өглөөний чаcшийм жаварт огт ажирсан шинжгүй, даарсандаа гэр рүүгээ шогших хөөрхий миний хажуугаар салхи татуулан өнгөрдөгт нь л би атаархдаг байсан юм. Би түүний аль орцонд суудгийг ч мэддэггүй. Өглөө бүхэн түүнтэй тааралддаг ч тэр дорхноо ор тас мартчихдаг байв. Нэгэн орой. Аав, ээж хоёрын ээлжит хэрүүлээс залхсан би тагтан дээрээ тамхи татан зогсч байлаа. Гэтэл хажуугийн айлаас хийлийн зөөлөн аялгуу эгчиглэж байснаа, өөр нэг гайхам сайхан хөгжим дуурсаж эхлэв. Тэр хөгжмийг сонсох тусам чих рүү нэг л уянгалаг цэнхэр, ер бусын тансаг торго шиг ч юмуу, нэг тийм үгээр илэрхийлж болшгүй, ертөнцийн бус ая урсан орж тайвшируулах мэт таатай байсан тул даартлаа зогсов. Намайг гэртээ орж ирэхэд аав хувцаслаад гараад явчихлаа. Ээж харин гал тогооны өрөөнд хумсаа будан суусаар хаалга тас хийхэд хөдөлсөнч үгүй үлдэв. Энэхэн мөчид ээжийгээ туйлын их өрөвдөж билээ. Хөөрхий ээж минь насаараа хүсээд байсан хотдоо ирээд өөртөө бүр ч их зовлон хурааснаа ойлгохгүй байгаа юм байхдаа. Яагаад гэвэл аймагт байхад аавыг олж авчирая гэвэл алга урвуулах шиг амархан байсан билээ. Аймгийн төв шиг жижигхэн газар аав ерөнхий эмчийнх юмуу, аймгийн засаг дарга, эсвэл намынхаа дарга гээд 10-ын тоонд багтах хэдхэн найзынхаа нэгнийд, эсвэл аймгийн төвийн зоогийн газар, хоёр баарны аль нэгэнд л сууж байх нь мэдээж юм чинь. Гэтэл одоо сая хүнтэй энэ хотын хаанаас гэж түүнийг хайх юм билээ. Би орондоо ороод "Авгай л авахгүй юм шүү. Аав ээж хоёр шиг ингэж дандаа хэрэлдэж байх гэж яршиг" хэмээн бодсоор нам унтчихсан байлаа. Аав маань нэг удаа ээжтэй хэрэлдээд "та 3-ыг бодсондоо би ээжтэй чин амьдарч байна..Чи том болж байгаа хүн аавыгаа зөв ойлгоорой" гээд л баахан зовлон ярьсан удаатай. Миний аав бол сайхан эр л дээ. Одоо дөнгөж 37 той. Хотын эрчүүд шиг том гүзээ байхгүй, эр хар махтай, өндөр гуалиг биетэй, алаг нүдтэй, тас хар үс хөмсөгтэй. Ер нь аймагтаа бол хамгийн сайхан эр байсан. Бид хоёрыг явахаар хүмүүс аав, хүү гэхэд үнэмшдэггүй ах дүү хоёр уу л гэнэ. Харамсалтай нь энэ сайхан эрийн гэр бүлийн амьдрал нэг л бүтэмж муутай . Ээж түүнийг хардаад байдаг ч юмуу байнга хэрүүл хийнэ. Би бас аавыг дуурайсан юм байлгүй, гайгүй царайлаг төрнөөсөө болж өөртөө элдэв хандтай охидоос залхаж гүйцсэн хүн. Миний бодлоор ээж ааваас илүү овортой, түргэн хөгширч байгаадаа ч юм уу, аавд олон хүүхнүүд дурладагаас болж тэр хоёр таархаа больсон юм биш. Ертөнцийг үзэх үзэл, оюун санааны хүрээгээр тэр хоёр улам улам холдсоор байгаад хамаг учир нь байх шиг. Ээжийн хувьд бол аль эрт аймагт байхын л "Манайх 69-өө солихгүй бол хотоод очоод амьтны нүүр яаж харнаа. Чиний авч өгсөн энэ цагаан алтан бөгжийг зүүхээр хүүхнүүд намайг хөөрхий төмөр зүүчихээ юу гээд байх юм. Ийм үнэтэй ганц юм авч байхаар харахад нүнжигтэй хэдэн алтан бөгж авчихгүй" гэх ч юмуу , мартын 8-наар манай ангийн багшийнд согтож унаад нөхрөөр нь хүргүүлэн ирэх, эсвэл юмтайгаа гайхуулах гээд тав зургаан хуруундаа ижил буруу шигтгээтэй баахан алтан бөгж эгнүүлээд зүүчихдэг хүн. Гэтэл аав бол хөгжилийн ирээдүй, хотжилт, соёл иргэншлүүд сөргөлдөөн, дэлхийн олон туйлт улс төрийн бодлого гээд сонин сонин сэдвээр юм унших, наиз нөхөдтэйгээ элдэв юмсын тухай маргах , мэтгэлзэх, зугаалж цэнгэх дуртай. Би нэг явдалыг ерөөсөө мартдаггүй юм. Бид 3-ыг бага байхад аав нэг удаа ой руу дагуулж яваад баахан шогшгой, багваахай цэцэг түүн гэртээ авчирч , бамбарууш , илжиг, туулай хийж өгч билээ. Гэтэл ээж гэр цэвэрлэхдээ бидний тоглоомуудыг "новш" гээд хаячихснаас болж бид уйлалдан, аав тэр хоёр хэрэлдснийг ер мартдаггүй юм. Тэгэхэд аав "Чи ийм тэнэг юм байж яаж хүний нялх хүүхдийг сургадаг юм бэ. Нүдээ жаахан нээгээч" гэж билээ. Гэвч ээжийн нүд нээгдсэнгүй. Алтан бөгж айлын авгайчуудын шинэ шубаны тухай ярьж, аавыг алхам бүрд нь хардан хэрэлдсээр. Миний л ээж юм болохоор би түүнд хайртай л даа. Гэхдээ том болох тусам би аав, ээж хоёрыг хэрэлдэх бүр ээжид уур хүрдэг, дотроо аавынхаа талд ордог болсноос гадна тэр яршигтай хэрүүлээс нь залхдаг болчихжээ. Тэр нэгэн үдэш гэртээ орж ирсний дараа ч өнөөх хийлийн эгшиглэнт аялгуу, нэрийг нь үл мэдэх гайхамшигт хөгжим сэтгэлд эгшиглсээр байсан. Маргааш нь би сүү авч яваад дахиад л нөгөө охинтой тааралдав. Найк гэсэн бичигтэй час улаан өдөн хүрэм өмсч эрэгтэй хүний хар ноосон малгайг угласан хачирхалтай охин миний хажуугаар дугуйтайгаа урьдын адил өнгөрөхдөө гартаа мөчидхөн барьж байсан бидонтой сүүг минь шүргэхчихсэнд би ч яах ийхийн завдалгүй сүүгээ унагаад асгачихлаа. Өөрийн эрхгүй уур хүрч эгшин зуур аман дээр "П.."гэсэн хараалын үг гарч иртэл өнөөх чинь дугуйнаасаа яаран бууж нүдний шилээ авад гүйсээр хүрч ирэв. Ойртоод харах юм бол тийм ч муухай царай муутай амьтан биш юмаа.
-Яанаа, чадвал намайг уучлаарай, жаалаа. Би юм бодож яваад чамайг дайрчих шахлаа.. Би сүүг чинь төлөөд өгөх үү? гэж тэр охин сандран хэлэв. Надад хэлэх үг олдсонгүй . Зузаан шилний цаанаас л мэдэгддэггүй болохоос урт сормуустай, ухаалаг харцтай гоё нүдтэй юм гээч. Даанч дэндүү өндөр туранхай, эмэгтэй хүн гэхэд хачин эв хавгүй хөдөлгөөн , ямар ч донж маяггүй хувцасладагаас гадна, харцанд нь охидын сээтэгнүүр зангийн сүүдэр ч алга. Бас нүүрэн дээрх хэсэг хэсэг сэвх , шингэн хэлбэр муутай хөмсөг нь тэр гоё нүдийг гутаах мэт санагдав. Би газраас бидоноо аваад түүнд хэрэггүй ээ цаашдаа урьдах замаа харж явмаар юм.гэж уцаартай хэлэхдээ намайг "жаалаа" гэсэнд нь бүр ч дургүй хүрч байлаа. Орц руугаа орох замдаа нойрондоо хар буусандаа "Ингээд сүүгээ асгачина гэж мэдсэн бол унтаж л байдаг байж" гэсэн бодлоос өөр юу толгойд орж ирсэнгүй. Өглөөний хүйтэн жавар нимгэн хүрмийг минь нэвт жиндүүлэх тул яаран алхалсаар орцруугаа орохын алдад яагаад ч юм эргэж хармаар санагдаад эргэн харвал нөгөө охин хажуугын орц руу дугуйгаа хөтлөн орж явсанаа намайг олж харчихаад гар даллан инээмсэглэв. Миний дургүй хүрч мөрөө хавччихад хүнд төмөр хаалганы хүйтэн бариулаас чангаалаа. Аав ажилдаа явчихсан, ээж дүү нар орондоо нам унтацгааж байсан тул өглөөнийхөө цайг уух санаатай гал тогооны өрөөндөө орж өчигдрийн цуйванг халааж идэхээр цахилгаан зуухан дээрээ тавиад фм-ийн аятайхан суваг дээр тааруулах санаатай хөгжмөө оролдож гарлаа. Гэнэт хаалганы хонх дин дон. Өдийд дөнгөж 9 цагт хэн манайд ирж хонх чарлуулдаг байнаа. "Бас хэн нь ирдэг байнаа. гэж уцаарласаар дурангаар ч харсангүй шуд тайлбал өнөөх "Царай муут" охин 2 Өэлүн эх сүү барьчихсан зогч байв.
-Сүүгий чинь асгачихсан болохоор төлж өгч байгаа юм гэж хэлээд сэрэглэн нүдээрээ нүүрэмгий инээмсэглэв.
-Би, хэрэггүй шдээ
-Би тэгээд шатан дээр сүү бариад зогсоод байх юм уу?
-Ор л доо
Тэр сүүгээ хувцасны өлгүүрийн тавиур дээр тавиад гал тогооны өрөө рүү шагайснаа:
-Хөөх , тэнд 1 юм түлэгдээд байна.Хоол юмуу даа гэхэд би үсрэн очиж хайруулын тавагтайг зуухан дээрээс авлаа
-Хуучин хоолоо халааж иддэг юмуу? Халаасан хоол ходоодонд хортой, бас яваандсаа элэг муутгадгийг мэдэх үү? гэж тэр мэдэмхийрсэнээ:
-Яасан? бас уурлачихсан уу? Чи яагаад ийм амархан уурладаг юм бэ? Ингэж уурлаад байвал нас чинь богсиносно шүү гээд гал тогооны өрөөнд орж сууснаа:
-Манай хоёр чинь ганцъан ханаар л тусгаарлагддаг жинхэнэ хөршүүд юм байна шдээ. Гэтэл бид хоёр бие бие нээ огт танихгүй байдаг гэхэд нь овоо ярианы шалтаг гарч ирсэнд би олзуурхан:
-Өө танайх чинь яг манай хажуугийн айл юм уу? Танилцахад татагалзах юу байхав. Намайг Зоригт гэдэг ноосон цамцныхаа урт ханцуй дотроос жижигхэнэ гараа сунгаад:
-Сэргэлэн гэснээ манай гал тогооны өрөөний тавилга сэлтийг эргүүлэн тойруулан харснаа:
За, за. Хөрштэйгээ сайхан танилцлаа. Ууртай л болохоос чи дажгүй банди юм шиг байна. Хамгийн гол нь надтай адилхан 9-р ангид сурдаг биздээ? Танайх дөнгөж энэ намар нүүж ирсэн гэхэд дажгүй л тохижсон айл байна. Харин гал тогооны өрөөнд торгон хөшиг онцгүй юм биш үү? гээд цагаа харснаа
-Өө, би харихгүй бол болохгүй нь. Ээждээ меил бичих ёстой гээд үүдний өлгүүрт тохсон улаан хүрэм рүүгээ угасхийхэд нь би монгол хүн байж зочиндоо идээ амсуулагүйгээр санаж тавагтай чихрээ барин зогсч:
-Айлд орж ирсэн хүн чинь чихэр амсаач гэхэд тэр нэг л хөөрхөн инээмсэглэн ганц чихэр авч дор нь задлан ам руугаа хийгээд:
-Баярлалаа. Уг нь би хатуу чихэр иддэггүй. Шүдэнд муу. Гэхдээ хүн дайлж байхад нэгийг идчихье гээд гарч одов. Хаалга хаагдсаны дараа л би түүний авчирсан хоёр сүү тавиастай үлдсэнийг харж их л ичсэндэ бушуухан хаалгаа онгойлгон:
Хүүе охион, үгүй ээ Сэргэлээн. Энэ сүүгээ ааваач. Би чамаар юу гэж төлүүлэж байдаг юм гэхэд тээр доор 2-р давхарт оччихсон Сэргэлэн ноосон малгайгаа сэгсрэн:
-Би сүүгий чинь дайраад асгачихсан юм чин төлж өгөлгүй яадаг юм. Тэгээд ч задгай сүү битгий авч бай. Бруцеллёз гэж нэг аяул байдгийг мэднэ биздээ? гэчихээд миний үеийн охин гэмээргүй яг л дэггүй жаал шиг хоёр хоёр шат алгасан пижигнэтэл гүйсээр гарч одов.
Түүнийг гарч явсаны дараа би хөрчихсөн цуйвангаа хараад "Нээрээ л халаасан хоол элгэнд муу гэсэн шүү" гэсэн бодол төрж хөргөгчинөөс өндөг гаргаж шарж идэх зуур урьд нь дотроо "Царай муут "гэж нэрлэсэн тэр охины тухай бодсоор л байгаадаа өөрөө гайхаж билээ. Тэр бид хоёр өөр сургуульд сурдаг ч гэсэн адилхан 9-р анги болохоор хичээл, ном сурах бичиг гээд л асуух ярих зүйл мундахгүй тул нэг л мэдэхэд дажгүй найзууд болчихлоо. Анх танилцахдаа Сэргэлэн манайд орж ирсэн ч гэсэн би түүнээс хойш тэднийх рүү гүйдэг болов. Гагтан дэгжин биш, харин ч үеийнхнээсээ этгээд гажууд зантай эв хавгүй хувцасладаг, танихгүй хүнд бол мэдэмхийрэх дуртай ч юм шиг, анх харсан хүнд царай муутай гэмээр тэр охин ойртоод танилцаад ирэхэд шууд надад таалагдсан юм. Тэр ихэнх хичээлдээ жигд сайн, ялангуяа байгаль шинжлэлийн хичээлүүд химидээ гоц мундаг, их ном уншдаг, ямар ч сэдвээр маргах мэдлэгтэй, миний хамгийн муу хичээл англи хэлийг нэвтэрхий эзэмшсэн нь намайг үнэхээр татсан биз. Сэргэлэн рок сонсдог, тэгсэн мөртлөө хөгжимд ёстой нугасгүй. Урьд нь сонгодог хөгжмийг нойрны эм гэж боддог байсан би Сэргэлэнг дагаад нэг л мэдэхэд Бетховенийг сонсох дуртай, нэг ёсны улаан фен нь болчихлоо. Аав ээж хоёрын хэрэлдсэн орой тагтан дээрээ зогсож байгаад сонссон тэр сайхан хөгжим тэднийхээс эгшиглэж байсан Бетховений 5-р симпони байсныг би сүүлд мэдэв. Бид 2 сүүлдээ өдөр бүхэн уулздаг болов. Сэргэлэн эрдэмтэн аав ээжтэй, айлын отгон охин Ах нь Америкт сурдаг. Анхандаа тэндний амьдрал манайхаас тэс өөр болохоор надад сонин санагддаг байв. Аав ээж хоёр нь ээлжилэн гадаад явчихна. Ээжийнхэн эзгүйд аав нь гэрийн ажилаа гялалзуулна. Харин манайд бол аавын гэрийн ажил хийнэ гэсэн теором байхгүй, хэдийгээр аавтай дандаа хэрэлддэг ч эр хүн гэрийн ажил хийх ёсгүй гэж ээж үздэг юм. Тэднийд бас эцэг эхийн дарангуйлал гэж байхгүй. Аав ээж хоёр нь манай хоёр шиг хэрэлдээд байна гэж үгүй. Гурвуулаа яг нэг үе тэнгийн улс шиг харилцах бөгөөд аав, ээж нь хэзээ ч түүнийг загнаж, зааж зааварлахгүй. Харин ч охиноосооо асууж байж шийднэ.
Ялангуяа нүдний мэс засалч ээж нь гэрийн бараа бараг харахгүй агаад гэртээ байхаараа манай ээж шиг үглэж яншихгүй утсаар хэдэн цаг ярих ч үгүй. Компьютэрийнхээ ард юм бичиж суух агаад бусад авгай нар шиг шуба, алтан бөгж энэ тэр өмсөж зүүсэн байхыг би ер хараагүй. Гадаад яваад ирэхээрээ охиндоо шинэ ном, CD авчирна. Нэг удаа Америкаас ирэхдээ надад бас охиндоо Рики Мартиний дөнгөж худалдаанд гарсан шинэ CD авчирч бэлэглэсэн билээ.
Би яагаад тэр охинд татагдаад байгаагаа мэдэхгүй улам дотноссоор байв. Нэг амралтын өдрөөр Сэргэлэн бид хоёр тэдний аавын машинаар Шарга морьтод байх зусланд нь очив. Хавар эрт, 3-р сар байлаа. Шарга морьтын эх өөд модон дотор байх тэдний хоёр давхар дүнзэн байшинд бүх юм нь тоосонд дарагджээ. Бид байшинд юмаа оруулж тавьчихаад цасанд даргадсан ойгоор баахан тэнэв. Сэргэлэн надад мөчрөөрөө нийлэн ургасан хоёор хус мод, дээр үед Богдын хатан эх дагины зусдаг байсан гэрийн буурь, өвөл хөлдддөггүй , ус мэлтгэнэсэн толь мэт дув дугуй цөөрөм гээд л зуслангынхаа сонин хачныг үзүүлэв. Ангийнхантайгаа кино үзэж, бааранд суухын оронд өдөржин ойгоор зугаалсан бямба гариг мартагдашгүй сайхан өнгөрөв. Үүнээс хойш хэдхэн хоногийн дараа Сэргэлэнгийн төрсөн өдөр болж, намайг урилаа. Цэцэг ном барьсан намайг бага зэрэг хожимдон очиход ангийнх нь хэдэн найзууд ирчихсэн шуугилдах нь сонсогдож, өнөөх завгүй ээж нь хаалга тайлангуутаа надад бушуухан шовгор цаасан малгай өмсгөчихөв. Сэргэлэнгийн аав ээж нь хүүхдүүдтэй адилхан шовгор малгай өмсч гэрээ баахан бөмбөлөг "Happy birthday" гэсэн бичгээр чимсэн нь надад гайхал төрүүлэв. За энэ ч яахав. Хамгийн гайхалтай нь Сэргэлэнг харангуутаа би эхлээд таньсангүй, гайхсандаа амаа ямар том ангайсан болоо гэж бодохоос одоо хүртэл ичдэг юм. "Аливаа юмсын хэлбэр агуулгаа илэрхийлдэггүй" гэж гүн ухаанд байдаг. Нүүрэндээ өчүүхэн ч будаг хүргэдэггүй , хэзээ ч юбка, даашинз өмсч моод хөөдөггүй сэргэлэн энэ өдөр ёстой л үнсгэлжин болж хувирчээ. Биеийнх нь гоолигийг илтгэх нарийнхан мөртэй богинохон час улаан даашинз, гоёлын засалттай гөлчийсөн үс, дэрвийсэн сормуус, унждаг улаан чулуун ээмэг, цаанаа л ялдамхан инээмсэглэл..Би түүний тийм хөөрхөнийг яагаад урьд нь олж хараагүй юм болоо? Сэргэлэн хүсвэл нүд унагам гоёж чаддаг, эгэл өдрүүдэд гоё сайхан нь хэн бүхнээс далд байдаг тийм охин юм байна гэсэн бодол төрнө.
Харамсалтай нь төрсөн өдрийнхээ маргааш л өнөөх маань дахиад нүдний зузаан шилээ зүүж хамаг будгаа арилгаад, эрэгтэй хүүхдийн том ноосон малгай, өдөн хүрэм хэдэрсэн "Нугасны муухай дэгдээхэй"-н дүрдээ орчихсон байлаа. Гэвч тэр өдрөөс хойш Сэргэлэн надад нэг л өөр харагдах болсон юм. Бодоод байхад бид хоёрын харьцааг ямар ч гэж нэрлэхэд хэцүү болчихжээ. Ямар ч байсан бид хоёрын үерхэж байгаа хос гэхэд хэцүү, зүгээр найзууд ч юмуу гэхээр биш нэг л тийм гээд нэрлэчихэд бэрх. Ямар ч гэсэн их л дотно харьцаатай болсноо л мэдэж байлаа. Гэхдээ манай найз нар энэ тухай сонсоо ч үгүй л байв? Яагаад ч юм бэ энэ үерхлийнхээ тухай би сургуулийнхандаа би юу ч цухуйлгаагүй юм. Гэвч нуусан бүхэн илэрдэг хойно. Ямар ч манай сургуулийн охид миний үерхлийн талаар сэжиг авчихсан. Зоригоо даанч Номингоо, Халиун хоёрыг тоохгүй байсан нь аргагүй. Гадаадад амьдардаг мисс охинтой үерхдэг болсон гэнэ. Энэ тэр гээд худлаа баахан хов дэгдчихсэнийг би дуулаад нэг өдөр бодолд орж билээ. Сургууль дээр ийм яриа тархчихсан байхад Сэргэлэнг манай ангийн охид эсвэл найзууд маань "Нугасны муухай дэгдээхэй" -н дүртэй байхад нь харчихвал яана гэхээс өгүүлэшгүй их санаа зовж байсан юм. Нэг өдөр би хичээлийн дараа найзуудтайгаа кафед орлоо. Минй хамгийн дотны найз нарын нэг Хашаа Номио хоёр үерхэж эхэлсэнээ бидэнд мэдэгдээд:
-Маргааш шоуны өдөр. Бүгдээрээ Номио бид хоёрын үерхэж эхэлснийг тэмдэглэх үү? Ялангуяа биднээс нууцаар нэр үл мэдэгдэх охинтой үерхээд байгаа Зоригоог заавал найз охинтойгоо ирэхийг шаардаж байна гэлээ. Би гэдэг хүн энэ үгийг сонсоод мэлхий гүнжтэй гэрлэсэн хөөрхий хаан хүү шиг яс хавталзаж суулаа. Зөвшөөрхөөс өөр арга байсангүй. Аль хэдийн Хашаагийн өвөр дээр гарч хүзүүгээр нь тэврэн дэндүү янаг суусан Номингоо надруу матрын харц илгээж:
-Яг үнэн. Зоригоогийн мисс охиныг харах юмсан гэсэн мөрөөдөл минь биелэх нээ гээд будмал сормуусаа буулган ноцтой харах аж. Орой нь би Сэргэлэнгийнд орж маргааш болох уулзалтанд дээд зэргээр бэлтгэх. тухайлбал төрсөн өдрийнх шигээ гоё болохыг гуйлаа. Өрөөнийхөө нэг буланд байх бяцхан лаборатойдоо элдэв туршилт хийн зав муутай суусан Сэргэлэнд миний санал огтхон ч таалагдсангүй.
-Химийн олимпиад болх гээд толгой өөд татах завгүй байхад юун уулзалт муулзалт вэ? Тэгээд ч би хүнд байгаагаараа л харагдах дуртай гэхчилэн гөжүүдэлж гарснаа инээд алдаад,
-Зоригоо хараач, Би усыг цус болгох уу? гэснээ шатдаггүй шилэн аяганд хуруу шилтэй өнгөгүй шингэн юм хийвэл хоромхон зуур өнгө нь хувиран цусан уусмал болчихов. Энэ туршилт үнэндээ надад сонин байсан ч би албаар гайхаагүй царай гаргаж,
-За за. Мундаг юм. Би ямар химидээ чам шиг лаг биш гэчихсэнээ гэнэт түүний баяр хөөртэй харц бүүдийгэд явчихыг хараад, бас нуулгүй хэлэхэд ус ягаад улаан болсныг дотроо сонирхож байсан болохоор,
Хүүш нээрээ наад ус шиг юм чинь юу вэ? Яагаад ингэж улайчихав? гэж асуусан ч дотроо бол түүнийг найзуудтайгаа уулзуулахдаа яаж мэлхий үзэсгэлэнт гүнж болсон шиг гоё болгох тухай бодсоор байв. Харин Сэргэлэн намайг сая усыг яаж цус болсоныг сонирхож байгаад өчүүхэн ч эргэлзсэнгүй шинжтэй нөгөө хүнхэр шилэн аягаа авчиран миний нүдэнд тулгах шахан үзүүлээд,
-Энэ чинь ёстой амархан туршилт байхгүй юу. Энэ шилэн аяганы ёроолыг глицрений уусмалаар норгоод дараа энэ хуруу шилнээс хлорт төмрийн сулруулсан уусмал хийчихсэн. Энэ хоёрын дундаас раданид төмрийн уусмал үүсэж цус шиг улаан харагдаж байгаа. Ойлгов уу жаалаа хэмээн инээд алдсанаа намайг жаал гэхэд дургүйг гэнэт санав бололтой.
-За яахав. тэр уулзалт чинь тийм чухал юм бол би чадах ядахаараа гоёчихоод л очыг бодъё. Гэхдээ би эхлээд ээжийг тосох ёстой. Бас химийн сонгонтой. Зохицуулахыг л бодъё. Тэгэх үү? За битгий уруу царайлаач дээ хэмээн бараг бууж өгөв. Маргааш нь намайг хичээлдээ иртэл ангийн бүх охид жиг жугхийн шивнэлдээд л. Дөлгөөн хэмээх нэрэндээ огтхон ч зохиогүй ам султай, инээд муутай, манай ангийн хамгийн аалигүй охин суудал солин миний дэргэд ир сууж аваад,
Өнөө орой та нарын парту-д орчиж чиний мисс охины гэгээн дүрийг харж болох уу? Манай Зоригоо шиг хөөрхөн бандийг ухаангүй дурлуулчихдаг ямар чка охин байгаа болоо гэх мэтчилэн ангалзаж ашгүй тооны багшид загнуулаад чимээгүй болов: Энэ өдрийн турш би элдэвт санаа зовсоор мангар юм шиг л өнгөрөөв: Одоо бодоход юунд тэгэж санаа зовж, нэрэлхэж элдэв дэмий юм бодон уймарч сууснаа огтхон ч ойлгодоггүй юм: Гэвч хүн тэнэг юм хийж байгаагаа тэрхэн үедээ ухаарах биш дээ.
Хичээлийн дараа арай гэж Сэргэлэнгээс мессеж авлаа. Санаа зовох хэрэггүй шүү би палажагаа аүаад гарсан мамму-г тосчихоод очно гэжээ.
Бид тохирсон ёсоороо оройн 7цагт Медуза-д цугларав. Сэргэлэн байдаггүй. Уг нь бид хоёр гучин минутын өмнө үсчин дээр уулзаад хамт ирнэ гэсэн боловч нөгөөх маань утсаа салгаад алга болчихов. Би гэдэг амьтан боож үхэхэд бор шидэмс дутуу цаг уруугаа хялалзсаар суулаа. Номингоогийн хэрэгт дурласнаа нууж ядсан харц Дөлгөөн тэргүүлэгчтэй урилгаггүй зочдын өдөөн хатгалт улам л сэтгэл зовооно. Бид хэсэг бүжиглээд хүйтэн юм уухаар дөхөж суугаад байтал найм өнгөрчихсөн хойно Сэргэлэн сандарч тэвдсэн амьтан хар гүйхээрээ ороод ирдэг байгаа. Даанч дээ.Түүнийг ирж явааг би яагаад түрүүлж харсангүй вэ?
-Зоригоо гэж байдагаараа хашгирах түүнийг надаас түрүүлээд Номингоо харчихсан Дөлгөөнтэй нудралцан инээд алдаад,
-За, манай Зоригоогийн нөгөө мисс найз ирчихсэн байгаа юм бишүү? гэхэд би Сэргэлэнг олж хараад үс босох шиг болж ичсэндээ сууж байгаа ширээн доогуураа орчихмоор санагдав. Сэргэлэн надад амласан ёсоороо үсээ янзалж, нүүр нүдээ будаж янзалах нь битгий хэл нөгөө зузаан шилээ зүүчихсэн томдсон "Найк"цамц паарийсан жийнстэй байдгаараа улайж хөлөрчихсөн нүүрэн дээрх сэвх нь улам тодорчихсон гар даллан зогч байдаг байгаа. Би яахаа мэдэхээ больж найзууддаа юу гэж хэлснээ ч санах юм алга осолтгүй амандаа үл ойлгогдох юм бувтнаад юу ч болоогүй юм шиг инээмсэгэн зогсох Сэргэлэнгийн дэргэд очиж шуун дээрээс нь бүргэд мэт шүүрэн авч чирэн одсон сон. Замдаа өлгүүрээс хувцсаа авч сугавчлаад гадаа гарсан хойно сая сэхээ орон Сэргэлэн намайг түлхчээд,
-Тавиачээ Галзуу юм уу Би ээжийг тосчихоод үсээ засуулаад хувцсаа солиод ирэх гэсэн чин Сөүлийн нисэх онгоц цагаасаа хоцорчихоод арай гэж амжиж хүрч ирэж байхад гэхэд би өдөн хүрмээ хагас дутуу углаад уурандаа амьсгаадсаар нэг такси зогсоож,
-Чи яасан хүний нэр төр боддоггүй яасан маанаг амьтан бэ? Чи чи эмэгтэй хүн мөн юм бол ганц удаа ч гэсэн толинд харчихаж бай мэдэв үү ёстой нээрээ ёстой нээрээ гээд хэлэх үг олдсонгүй түүнийг бараг түлхэх шахан суулгаад "баяртай" ч гэлгүй салж өөр нэг такси бариад харьж билээ. Гартаа нөгөө том ноосон малгайгаа барьчихаад нүдний шил нь цантчихсан амаа ангалзуулсаар таксинд суун одсон Сэргэлэнг би тэр үедээ огтхон ч өрөвдөөгүй. Найзуудын минь өмнө намайг тэгэж муухай шараа болгосонд л уурлах нэрэлхэх ангийнхааа аалигүй охидоос ичих зэрэгцээд тархинд бодох сэхээрэх зав зай өгөөгүй биз ээ.
Тэр оройноос хойш бид хоёр дахин уулзсангүй. "Зоригоогийн нөгөө мисс охин ёстой матар байсан гэнээ" гэсэн хов яриа охидын ам дамжин тасран ч долоо хоногоос илүү насалсангүй. Хэдэн сайн найздаа би Сэргэлэнгийн тухай ямар ч тайлбар хийсэнгүй Тэд маань ч эр хүмүүсийн зан гаргаж элдэвт дурлан намайг зовоосонгүйд би энэ сайн найзуудаасаа үерхлээ юунд тэгэж нууж байснаа хожим нь гайхаад гайхаад бараагүй юм. Үнэн хэрэгтээ хоёрхон хоноод л би Сэргэлэнг өөрийн эрхгүй үгүйлж эхлэв. Гэвч нөгөө л өөдгүй нэрэлхүү бардам зандаа баригдан гүрийсээр байсан юм. Өөрөө л мэдээгүй байснаас биш тэр миний анхны хайр байж, өнөөх мөрөөдлийн охин тэнгэр минь Сэргэлэн байж гэдгийг би тэр өдрүүдэд л ойлгосон мөртөө хүлээн зөвшөөрч чадаагүй. Түүнтэй уулзах сан, хамтдаа хичээл давтах сан, зузаан нүдний шилний цаанаас тормолзох урт сормууст ухаалаг нүд рүү нь ширтэх сэн, элдэв гайхалтай юмсын тухай ярилцах сан, эсвэл зүгээр хэн хэнийхээ дуртай дууг сонсон юу ч үл ярилцан хамтдаа байх сан гэж яасан их хүсч байваа. Тэгсэн мөртлөө л би түүнтэй уулзахгүй л байлаа. Хамгийн харамсалтай нь Сэргэлэнг би тэр тэнэг зангаасаа болж үүрд алдсан юм. Тэр нэгэн орой диско бааранд тэгтлээ нэрэлхэж, эр хүнээс гарамгүй мунхаг өөдгүй зан гаргасанаа би ойлгосон ч хожимдсон байлаа. Тэр утгагүй баасан гаригаас хойш ганцхан сарын дараа билээ. Би хулжиж хулжиж гар утас руу нь залгавал салгаатай байлаа. Гэрийнх нь утас руу залгавал ээж нь авч "Сэргэлэн Америк явсан. Чи хэн бэ? хүү минь?" гэхэд би утсаа тавьчихлаа. Ангийнх нь найзуудаас меил хаягийг нь аваад бодож байгаа бүхнээ бичье гэсэн санаа толгойд гялсхийв. Маргааш нь сэргэлнгийн меил хаягийг олчихлоо. Гэвч юу бичихээ мэдэхгүй байв. Би түүнийг дэндүү муухай гомдоосон шүү дээ. Тэгэд ч би түүнийг занг дэндүү сайн мэднэ. Тэр аав шигээ вирус судлаач болж, Пэнтагон ч юм уу, Наса-д ч юм уу дэлхийд нэр хүндтэй том судалгааны төвд ажиллах юмсан гэж мөрөөддөг сөн. Түүн шиг гайхам мөрөөдөл, хонгор шулуухан зантай, амьдралын том зорилготой хүний замд би саад болоод ч яах юм билээ гэж бодоод меил бичихээ больсон юм. Тэр бид хоёр дахин уулзсангүй нэлээд хэдэн жил өнгөрчээ. Харин Сэргэлэнгийн надад үлдээсэн гэрэлт дурсамж улам ч эрхэм нандин болж, би яг л түүн шиг ухаалаг эхнэр авна даа гэж баттай бодох болсон шүү.

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Feb.01.11 9:43 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jan.27.11 8:33 am
Posts: 82
Location: хүсэл мөрөөдөл биелэлээ олдог тэр газар
Залуу хархүү бүсгүйгээ сундлан мотоцильтэй давхиж байлаа. Тэд асар хурдтай буюу 180 км/ цагийн хурдтай давхиж байсан бөгөөд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.

Бүсгүй: хурдаа багасгаач, гуйж байна

Залуу: Сайхан байна шүү дээ. Харин ч зугаатай байгаа юм биш үү!

Бүсгүй: гуйж байна, хурдаа багасгаач!

Залуу: тэгвэл надад хайртай гэдгээ хэлээч дээ!

Бүсгүй: Би чамд хайрай, Гэхдээ хонгор минь жаахан хурдаа багасгал даа.

Залуу: Одоо намайг чангаас чанга тэврээч!

Бүсгүй: Хайрт залуугаа чанга тэврэв.

Залуу: Малгайг минь аваад өмсчихдөө, миний толгойг бариад байнаа….

Маргааш нь сонинд ийм мэдэээ нийтлэгджээ: Мотоциклийн осол: Тооромс нь эвдэрцнээс болж мотоцикльтэй хоёр хүн байшин мөргөжээ. Тэр хоёрын нэг нь газар дээрээ амь насаа алджээ.

Харин байдал үнэн хэрэг дээрээ ийм байлаа: замд явж байхдаа залуу хүү мотоциклийн тоормос ни эвдэрцнийг ойлгожээ. Гэсэн хэдий ч үүнийг бүсгүйдээ мэдэгдэxийг хүссэнгүй , Харин үүний оронд бүсгүйгээс өөрт нь хайртай эсэхийг асуугаад хамгийн сүүлийн удаа чангаас чанга тэврүүлээд дараа ни өөрийн зүүж байсан хамгаалалтын малгайг хайрт бүсгүйдээ зүүлгээд өөрөө амиа алджээ.

_________________
boy with the bread...<3


Top
   
PostPosted: Feb.06.11 12:19 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Mar.06.09 3:04 pm
Posts: 1816
Location: Улаанбаатар хот, Монгол улс
Hestia
энэ гоё түүх байна шүү.....

_________________
Надад нэг асуулт байна


Top
   
PostPosted: Feb.06.11 3:12 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Oct.29.10 9:33 pm
Posts: 34
Location: chi bol chi, bi bol bi, chih hezee ch nud bolj chadahgui...
Eniig tm shan hairiin tuuh gj helku gehdee mdhiig husvel unshaad setgegdlee bichvel sn l bn….
Unendee nileen hdn jiliin omno gudamniihaa nzuudtai kino uzeheer blsn ch zarim neg n hudlaa yarij bultaad 2uulahnaa uzeh bldiin…yaj 2uulahnaa uzdiin gj btal ma nz b.f-ee nztai n duudchlaa gdiin…bi ch tr kinog uzehiig nileed husch bsn blhoor kinond yavlaa…yeronhiido tohirn tsagaasaa 10aad min hotsrood ochtol nz maani hen negenruu dallaad l bn…sn ajiglaad btl tr dallaad bga hun-g n olloo…henii ch nudend ov tegsh haragdahuits tm 2 hovguun/gehdee ma nz-n b.f-n nz n havigui iluu tsarailag. Neriig n seku gene/ ineemseglen zogsoh teruuhendee bs bagagui sandargasn l daa… tgd uulztal ali ert biletee avchihsn. Bs eldev am hodolgoh zuilsee ch martsngui… medeej hosuudiig orhisn n dr blhoor bid 2 zeregtsej suulaa…kino garch bh yavtsad neg ih yum ch yarisngui…harih getel onoodor seku-n torsn odor gd neg gazar suuh tolovlogoo gargadiin..ugn bi chn shuud harih gd l tsaash alhlaa…ma nz john tsaraichlangui harsnaa, yu ch hlsngui. Tegeed tsaash alhj btal genet neg hun garnaas bariad avdiin… gaihaad l ergej hartal seku bh yu…tgd l yu bolov getel”ji nmg ingeed orhih gj bgamuu? Hosuudiin dund shuu 2ulaa hamt yavya gj bile” medeej bi yaj ugui gehev. Tr hovguun yr n l dajgui sanagdj bsn, trnees gadna gert onts ajil ch bgagui…tgd l tsaash hamt yavj john yariltsaad, neg togloomiin talbain dundahi saravchnd baahn suuj blaa. Ugaasaa tr ch bi ch tmerhuu gazar zugaalah hobbitoi bsiin. Tr odor tgsgeed l ongorch dugaaraa ch geree ch medeltselgui ger gerluugee harih bolsn. Tuunees hoish neg ih bodogdohgui bsn l daa… getel neg odor nogoo nz maani seku ganaagaas/ganaa gdg n ma nz-n bf/ chinii tuhai iluu mdmeer bn…taniltsmaar bn gd dugaar ntr-g chn asuusn gsn gj heldiin… tuunees hoish yagaad ch yum be? Seku-n tuhai bodogdoj ehelsndee. Neg udaa dahin hamt kino uzsn. Tr uyd ch bs ontsiin zuil yariagui tgsged l harisn… hun blgn l kino uzsn tuhai sonssn bololtoi asuugaad l bsn. Onts yum boloogui gdg-g asuusnblgnd n l hlsn. Bur ganaa hurtle gaihaad bsn. Yagd ve? Geheer ug n seku ih neelttei taalagdsn ohinoo ih amarhn uyraagaad 2dahi uulzltn dree uyrhey gj heleed zovshooruulj chaddag hovguun gsn. Yr n l 2 uulzaltnaas hetrelgui nairchihdg gsn. Getel yu ch boloogui gj unen yum uu? Gd l boon yum blsn. Daraa n ganaa ma nz-d neeree yu ch boloogu gsn. /ooriinho neriig lusiana-gaar n oruulya/seku lusiana-n tuhai yarihaar ih nuhatstai blchhiin. Tgd busdaas ih oor gd bsn gj hlsn gsn./ bi tm busdaas sodon goid hun bish l dee, tm shan biy haa tsarai zustei ch bish, sodonhuvtsaslalttai ch bish aash zan ch neg ih busdaas yalgagdahaargui l dee/ tuunees hiosh haaya l neg msgbichdg blaa. Getel neg odor bi tuuntei ooriinhooamidrg gudmandaa taarch uneheer ih gaihsndaa. Unen heregte tr ma ter havid nuuj irsn gsn./ gehdee manaihaas nileed zaitai/ Tr oir oirhn manai gudmaar ergeldeh blj ohiduud ch tuuniig sonirhon, dugaar-g n olj avah gj boon yum bldg bla. Araigj dugaar-g n olj avaad msg bichheer hariu huleej shanalaad. Iimerhuu nileen hd honosnii daraa neg odor haalgan dr min tr zogsoj bj bile. Uunees hoish ohin blgn l tuunii tuhai asuuna… bs nadad chi h durgui blj jijighen yuman drees oo haij heruul odood l neg hesegtee l zalhuutai bsndaa… suuldee odor blgn l tuuntei uulzdg blchhsn bsn. Neg l medehed barag l buh zuilee yaridg sn nz min blchhsn bsn. Tr uyd bid 2iin hoorond yamr ch hair ene ter bhku zuer l sn nzyyd l gj boddg blaa. Gsn ch biy biynee bainga uguilne. Baishiigeed l uulzna. Gadaa anhnii tsas haylhad alhmaar sanagddg ch gantsaaraa alhah-g husdguig min tr mddg blhr nz hovguun shg min l tsas boroond zondoo ch hani blsn. Gehdee nz-n huviar gdg ug l bid 2iin hoorond denduu yavdg bsndaa. Getel udalgui bid 2heterhii ih dotno blj unen heregte ene nohorlol bish shohoorhloos ch hol davsn zuil gdg-g hen hen n oilgosn. Medeej iim shan nohorloloo ugui hiihku gj zondoo chi h zutgesndee… gevch hair gdg zuil heterhii ih tevcheer shaarddim shg blee…. Neg l medehed ali hediin bid 2-n uyhel ehlsn bsndaa… uyrheed udaachgui btal tr hagalgaand orohoor Canada ulsiig zorij bi gdg hun gantsaardliin dalaig seluurdjehellee… gevch udalgui seku odor blgn zalgadg bolov… gesen ch hol sanagdana. Arga ch uguidee… tuuniig tend bh uyd heregtei hereggui yumnaas bs chamgui margaldana. Gsn ch yamr negen baidlaar evlerchihne… getel tr genet yamar ch hel suraggui tag blchdiin. Bi gdg hun yamarhu baidald orsn n todorhoi blgu de… gomdoh gansrah shanalah guniglah bugd niileed yag l tam shg bsn.suuldee tsohrongoo barj btal neg l odor tr min haalgiig min togshsndoo…tr uyd l bi tuund yamr ih hairtaigaa bs tr ch nadad yamr ih hairtaigaa medersn gsn. Ingeed l bidnii huvid denduu jargaltai hd honog urgeljij urgelj/ gehdee denduu nandin gegeehn uyrhel bsn, biy biyee husehees naash hamt hotloltsj alhah, hatsar dr unsehees tsaashilku,uneheer denduu gegeehn/ l hamt bj ireeduigee ch tolovlosndoo… getel neg odor shine mail hayg neej hamgin turuund tuunruu mail yavuulsn. Getel harin hen be gj asuudiimdaa… medeej hund john yavuulah husel toriishdee. Taaldaa gd l helchihlee…. Getel yu ve?
Oodoos baahn taniku gadaad nernuud… tgheer neg neriig n songood l ooriigoo tr hung d heltsn.getel yostoi mel gaihajtsel hohorsndoo…”hairaaraa yah gj ingj toglodiin be?” gj avdiimdaa. Yoy uur hureed l urgeljluuleed sanaad ntr gd yavuulsn chn bur ch lavshraad yavchdiin… tgheer nuur hureed buh unenee heleed araichdee gdgees oor yu ch helegu… gehdee tr hd honog haalga nudeed amraagaagui, bs uuchlaarai gdg ugnees barag l zalhsn… tuunees gadna 247 oor dugaaraas 247 oor hairiin shuleg inbox-g min duurgesndee. Gehdee l tr buhen nadad ih hund tussn blhoor bi huleej avch chadaagui… tr ch zalhsn bololtoi oor neg ohintoi bs l 7 honogiin dotor uyrhsndee… bi ch yu helehv. Daraa n tr dahin tr ohintoigoo hamt Canada surahaar yavsn… getel udalgui…
Tr dahiad l mongold… gudmandaa taarah blsn. Tuuniig harah blgndoo setgel min denduu ih dogdolj,ongorsn buhen bodogdono. Bs uzen yadahiig hicheesnch chadahgui… getel neg odor tr dahiadlmi omno garch ireed uyraaj ehelsn… nadad ch denduu shan sanagdaj, yun tuuniig matah ulam ch ih hairlasn. Ingeed ergeed l niilsn… tr uyduneheer denduu jargaltai bsndaa… tgd ch omno yag niileed 2 udaa duusgasn blhoor 3 dahi togsgol gj bgasai gj huseegui. Tr mongoldoosurch huuliin angid orj harin bi ediin zasagch blhoor dahiad l tolovlosn… gevch tr denduu ih oorchlogdsn bsn…hamt bhaar ooroosoo ochnoon ah huntei bga ch yum shg… neg l oortoo ahdsn zantai… magadgui tuunii huvid bdg l zuil bh. Gevch mi huvid bl hundhen tm uil hodlol gargaj ehelsn medeej 3 dahi togsgol-g uzehgui told bi hangalttai tessen gj boddog. Harin daraa n yu blsn geech dahiad l bi tuuniig oor ohintoi hamt mashin dotorn evgui bdaltai harsndaa… uuunii daraatuundyu ch helelgui tag blsn. Tuuneees irsen duudlagiig avahaasaa ch aijavsn ch yu ch helehgui zovhon tuuniig sonsoj l bailaa,,, uneheer hund bsn suuldee tr nmg oor huntei blsn gj hurtel bdh blsn. Udaan zugtaasnii etsest negl odor tuuntei yariltsndaa… tgd tuund suul-n ugee hlsn. Harin margaash n trsuul-n udaa ulzahiig hussen…medeej zovshoorsn… tr helehdee nmg heterhii hatuu bsn gsn. Gevch unendee tr heterhii oor blsn sanagddag.tuuneesgadna hezee ch martaj chadku tm hair n gsn. Ingeed duusgaj bga ch uhsn ch esvel yag adilhan negniig olon oltloo hairlana gsn.Tr butsaad l Canada yavsn.canadad ochooddahin holboo barihdaa ooriigooo zaaval martaarai gsn. Nadaar ooriigoo martuulahiin told Canada yvj bgagsn… gevchmagadgui bich gsn tuuniig martaj chadku bh…unendee tr mihamgiin sn nz bs gaihaltai togs hovguun, martagdahgui nandin hairiin min ezen bsaar l bh biz…odoo ch bi tuuniig hairlasaar l bgaa… bs tuunii urgelj hairtai bn gsn ug unen bl gdg bodol tolgoid ergeldseer l bdg…. Ene buhnii togsgold ooriigoo buruutgadg ch gargasn shiidvertee hezee ch haramsdaggui…


Top
   
PostPosted: Feb.06.11 10:27 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Dec.22.10 11:34 pm
Posts: 359
Location: Энд бас Тэнд
Чи их л хайртай байждээ . Гэхдээ яагаад удаа дарааллан хуурж байхад ???


Top
   
PostPosted: Feb.07.11 2:03 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Oct.29.10 9:33 pm
Posts: 34
Location: chi bol chi, bi bol bi, chih hezee ch nud bolj chadahgui...
tiimee bi tuund denduu ih hairtaibltsn bsn. medeej tr ch nadad tm ih hairtai gdg-g hartsnaas n unshj hairlasaar bn gdgn unen gdg-g duuniih n ongonoos l oilgoj chadna. gevch er hunii tesver tevcheer denduu amarhan aldardiim bn lee...odoo yug ch oorchloh argagui bizdee


Top
   
 Post subject: Re: Re:
PostPosted: Feb.09.11 5:45 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Aug.25.10 2:00 pm
Posts: 18
Сараан wrote:
Neonacist wrote:
Би 5 ангид байхдаа ангийнхаа нэг охинд сайн болоод. Тэгээд Валентинаар би түүн дээр очоод шоколадаа авъя гэлээ(ичихгүй :oops: ). Надад авч өглөө. Тэр үед цагаан сар таараад би маргааш нь эмээгийн бэлэгнээс үлдсэн саван, боолт 2 аваачаад өгчихсөн. Одоо бодохоор :oops: байдаг юм. Саван шүү очиж очиж. Нөгөөх маань юу гэж бодсон болдоо?


:wahaha: :wahaha: :wahaha: :wahaha:
хөөрхөн л бншдэ
яг наад цагаан сар давхцдаг валэнтинаар
би бас ниг шал царай муутай
хүүхэлдэй авч билээ
чамтай аягүй адилхан харагдаад гиж гуцжаам даа :m7:


Yhvde huurhun l bshdee ugiin adilhan ch bj magadgui shdee etr hhe jk jk

_________________
~$eeK!nG~ƒoR~PerFec†~LoVe~


Top
   
PostPosted: Feb.11.11 5:05 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: May.23.07 3:13 am
Posts: 207
Лузиана wrote:
tiimee bi tuund denduu ih hairtaibltsn bsn. medeej tr ch nadad tm ih hairtai gdg-g hartsnaas n unshj hairlasaar bn gdgn unen gdg-g duuniih n ongonoos l oilgoj chadna. gevch er hunii tesver tevcheer denduu amarhan aldardiim bn lee...odoo yug ch oorchloh argagui bizdee


ene chinii l bodol hun bur adilgu gemeer bn


Top
   
PostPosted: Mar.12.11 1:46 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: May.09.06 9:34 pm
Posts: 331
Location: ...түүний зүрхэнд...
end goyo tuuh tun udahgui bichne ee

_________________
түүний зүрхэнд үүрээ засч бна


Top
   
PostPosted: Mar.15.11 8:56 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Dec.17.10 12:45 am
Posts: 121
laora wrote:
end goyo tuuh tun udahgui bichne ee

:think:

_________________
Хүлээнээ...


Top
   
PostPosted: Apr.01.11 4:51 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн

Joined: Aug.23.09 12:59 pm
Posts: 2333
Тэмдэг

_________________
WORD is SWORD


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Apr.10.11 12:45 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Nov.09.10 9:11 pm
Posts: 28
^*^DaRiN^*^ wrote:
bi neg unshsan dursamjaasaa bichii ene uneheer goy oguullege shuu





Negen durlaliin tuuh



Zunii haluun urt odor araihiin ongorch,hoshignii zabsraar sarnii gerel tusab.Solongoo tsonhoo neen,tsengeg agaar amisgalan zogsohod,dahiad l Saihanaagiin dur setgeld ni todron orj irlee.Solongoo ooriinh ni setgel zurh,tarhi tolgoid ni nebt shingechihsen mer salj ogdoggui ene zaluugiin dur torhiig yagaad ch martaj chadahguigee,bur nasan turshdaa tuuniig l bodoj,moroodoj,shanalan yabah tabilantaigaa uhaaraad,amidraliin hatuu tabiland negent buuj ogson bilee.Tiimees ter Saihanaag martaya gej oroldohoo boliod,harin ch setgeld ni hadgalagdaj uldsen saihan dursamjuudiig ergen sanana.
3 jiliin omnoh yabdal.Solongoogiin aab negen ulsiin elchind ajillahaar yabah bolood,huuhduudee abch yabya gej hussen ch huuhduud ni neg l setgel dunduur.Ter ued Solongoogiin ah TV-d surbaljlagch,Solongoo ih surguuliin 1-r kurs,duu ohin ni 9-r angid surch baisan.Huuhduud ni oor oorsdiin ajil,surguuli,naiz nohoddoo setgel horgodood baihiig anzaarsan etseg eh ni yu ch gesen ehnii jildee huuhduudee orhin yabahaar shiidsen sen.Ingeed l ah duu 3iin bie daasan amidral ehellee.Udalgui tsagaan sar bolj,hol hodolgoon ihseb.Tedniih ah duu tsoohon,tegeed ch aab eej ni ezgui tul neg ih surtei tsagaan sariin yum ch beldsengui.Neg oroi ah ni ajlaasaa tarj irehdee ooriin naiz geh Tulgaa gedeg zaluu,(tereer tsagdaagiin deed surguuli togsson, hotiin negen duurgiin eruugiin toloologch aj)bas tuunii tuslah geh Saihanaa geh,nileen zaluuhan tsagdaa zaluug daguulan orj irlee.Ah ni ineemseglen,za minii 2 duu zochdoo huleej abaad,hool undnii yum bodooroi.Ahiinh ni sain naizuud irlee shuu geb.Solongoo anh udaa l tsagdaa hubtsastai humuusiig iim oirhonoos harj baigaa ni ene.Surdeh ch shig,baharhah ch shig neg l sonin sanagdsan ch za ahaa geed duugee daguulan gal togoonii oroo ruu guilee.Udalgui barag belen baisan idee undaanii zuilsiig bugdiig ni duugeeree zochnii oroo ruu zoolgoj duussandaa setgel amarch baital,minii 2 duu hooloo idej amjaagui baigaa bizdee,naashaa iree geh ahiinh ni duu sonsogdob.Solongoo duugee urdaa oruulan tulhseer,ichinguiren zochnii oroond orson bolobch,barag yum ch idsengui,tednii yariag chagnan,doosh haran suusaar bailaa.Tegseer nileen ch udaj,biee barihaa bolison Solongoo saya l zorig gargan shine 2 zochnoo toiruulan harah getel,yag Solongoogiin oodoos haran suusan Tulgaa gedeg zaluutai harts tulgarchihab.Solongoo sandran dooshoo harlaa.Gehdee ter zaluugiin neg l zoolon dolgoon hartsand ilbeduuleh met bolsondoo ichinguirsen ch,zorig gargan hed heden udaa semhen tuuniig shirteb.Yag ter ued Solongood urid ni er medreegui neg l sonin medremj torj,ooriin erhgui<yamar goe zaluu be,jinhene er hun l iim baidag baih,hubtsas ni yamar ch goe zohison baina be>geh metiig bodoj,bieer ni tsahilgaan guidel guih met,uhaan sanaa ni zobhon ter zaluu deer toblorch bailaa.Ene ued yaria ulam ornoj,Tulgaagiin tuslah Saihanaa geh zaluu ih l yaria hoorootoi bololtoi,ahtai ni am huuraigui baihad,yagaad ch yum Tulgaa neg l yariand ni sain oroltsohgui,duugui l ineemseglen suugaad baib.Yagaad ch yum ene ni Solongood ulam saihan sanagdana.Saihanaa ahaas ni 2 duugiinh ni tuhai ch asuuj baih shig.Tegseer tsag ch oroiton,zochid yabahaar bolj,ah ni tedniig gargaj ogohoor garab.Solongoo duuteigee ayaga sabaa ugaaj baihad,ugiin sergelen tsoboo duu ohin ni ,egchee sayiin 2 ah 2laa yamar goe ah nar be teen?Tand hen ni iluu goe be?>gej asuuh ni ter.Solongoo jaahan huuhed baij,yu yarij baigaa yum be gej duugee zemlengui helsen ch,neg l ene tuhai yarimaar sanagdaad,<minii hubid Tulgaa gedeg ah goe>gesend duu ni<nadad lab Saihanaa ni goe,barag tanii ue baihaa,tanaas ch duu baij magadgui,unen tsarailag,manai surguulid lab teruun shig goe bandi baihguiee,shal mia>geb.Solongoo tuunii ugiig hagas dutuu sonsood,setgeldee Tulgaag l bodsoor bailaa.Solongoo usand orood,untahaar hebtsen ch<Yamar sonin medremj be,huniig gants haraad l ingeed l durlachihdag yum bolobuu,ahiin naiz shuudee,bas namaig toohgui bizdee,goe naiz ohintoi baih>gehchilen bodsoor noir ni huljjee.

Margaash ni Solongoo hicheel tarj gertee ireed,tsaigaa uuj suutal utas duugarab.
Baina,hentei yarih be?
Uuchlaarai,chi Solongoo yu?
Tiim baina,ooroo hen be?
A,bi geed ter neg l goe hooloitoi zaluu heseg tugdchsenee,Saihanaa baina.ochigdor saihan zochilsond bayarlalaa gej heleh geed...genet utsaar yarisand uuchlaarai gelee.
Solongoo tuunii sergelen tsarailag torhiig sanaad,dotroo ineemseglen aan,zugeeree geb.Heseg zuur ter 2 iin hen ni ch yu ch helsengui,hariltsuuraa barij chagnan zogsoo Solongoo unendee Saihanaa yarisan ni chuhal sanagdahgui,harin Tulgaagiin tuhai jaahan ch bolson yum medej abahsan gej husne.Yamar ahaasaa asuultai ni bish dee,uund Saihanaa l tusalna.teruuhen hoorond iimerhuu yum bodood amjchihab.
Saihanaa tuunii ene bodliig yaj ch medeh bilee dee.
Solongoo,bi chamtai haaya utsaar yarij baij bolohuu?
Yu yarih yum?
Yu ch yahab dee.Oorsdiinhoo tuhai ch yumuu.
.................?
2laa zugeer l sain naizuud bolyo tegehuu?2laa dongoj ochigdor taniltssan l daa.Gehdee neg l sonin chamaig bur uridaas sain meddeg yum shig sanagdah yum.
Solongoo ineed aldchihab,tuund yagaad ch yum Saihanaagiin yaria neg l dotno sanagdana.
Za yahab,tegie l dee.......................................
Ene odroos hoish ter 2iin etses togsgolgui dotno yaria ehelsen sen.Saihanaa ih ilen dalangui,hoorhon aashtai bandi yum.Solongoo Saihanaagiin tuhai olon zuil medej abab.Tuunii aab ni bas Tsagdaagiin alband ajilladag,Saihanaa bagaasaa tsagdaa bolohiig morooddog baisan aj. 10 togsood,Tsagdaagiin deed surguulid elseh gesen bolobch chadsangui.Tegeed 3 jil engiin tsagdaagaar ajillabal shuud elsen orj bolno gesen bolohoor iinhuu Tulgaagiin tuslahaar ajillaj baigaa aj.Solongoo gagtshuu Tulgaagiin tuhai zorigloj asuuj chadahgui baisaar.Odor ireh tusam ter 2 ulam dotno bolj,Solongoo urid ni hobguudtei ingej ilen dalangui yum yarij baigaagui bolohoor,Saihanaatai utsaar yarihdaa urgelj shine zan chanar ooroosoo neej bailaa. Saihanaa zarimdaa 2laa uulzaj jaahan yarij suuya geh bolobch,Solongoo yah yum ichij baina gej yariag ni duibuulen ongoroono.
Neg amraltiin odor Solongoo duuteigee hamt delguur orood butsaj yabtal genet oodoos ni Saihanaa irj yabah ni ter.Solongoo tuuniig haraad ih l ichij,sandran dogdloh ni duugiinh ni haraanaas multarsangui.Duu ni Saihanaag tanilgui ongorchih bii gesen shig changa duugaar Huuee,Saihanaa ah,sainuu gehed,Saihanaa ch ineemseglen irj,yamar sonin humuus be,sain uu gej gar sungab.Tuunii dabhraatai tas har hoorhon nudiig haraad Solongoo uneheer gaihlaa.Tereer genet noirnoosoo tsochin sereh shig bolob.Horboo deer bas iim goe,iim hoorhon tsarai gej baidagaa,bi chini urid ni yugaa harj baisan sohor amitan be,ene agshind tuunii oi uhaand hebeer hadgalagdaj baisan nogoo saihan Tulgaagiin tsarai budgeren holdoh shig.Gebch Solongoo tuuniigee er medegdsengui,oir zuuriin heden ug yariltsaad,duugee yaruulan tuunees salj yablaa.Duu ni Saihanaa uneheer goe bandi yumaa,gehdee tsamts ni jaahan huuhed shig yamar ineedtei baisan be teen gehed,Solongoo tuuniig usan tsergiin ereen alag tsamts omsson baisniig ni sanaad 2laa ineeldeb.Gehdee ter tsamts ni tuund hichneen ih zohij,ulam dur tatmaar bolgoj baisan ni egch duu 2rt hoyuland ni nuuts bish baisan.Yamar saihan odor be,yamar ch goe zaluu be!!!Solongoogiin zurhend hairiin er busiin sobin tatah shig,duu ayalmaar ch yum shig gegelzen bailaa.

Ter shono Solongoo hachin goe zuud zuudelsnee odoo ch todhon sanana.Ulgert gardag hanhuu met er busiin saihan zaluutai tereer hotloltson guij,ene horboo deer ooroos ni oor az jargaltai hun ugui met sanagdahad tseej ni obolzon,zurh ni huchtei tsohiloh aj.Hun bolsoor er iim ih az jargaliig zuudendee buu hel amidral deer mederch baisan udaagui.Solongoo urt har sormuusaa tsabchlan baij,moroodliin hanhuugee shirtehed,hanhuu ni gariig ni zoolon atgaj,nudeeree ineene.Ene nud chini..........tiimee,ter saihan moroodliin hanhuu ni yah argagui Saihanaa baisan.zuudend ni tiinhuu todoos todoor orj irsen sen.Solongoo heterhii ih az jargaldaa umban, seruulegnii duug ch sonssongui.Egchee,bosoochee,hicheeleesee hotsorlooshdee geh duugiinhee duugaar arai yadan sereb.Solongoo ochigdorhon gudamjind Saihanaatai taaraldahad Saihanaa tuunii gariig zoolhon atgasan. Solongoo ter garaa nogoo garaaraa changaas changa barichihsan hebtej baigaagaa anzaaran ooriigoo dotroo shoolon ineegeed,yaran bosoj hicheelruugee guilee.
Ter odor bas l uridiin adil Saihanaa utsaar yarisan.
Solongoo chi ochigdor ih hoorhon haragdaj baisan shuu.
Urid ni muuhai baisan yumuu?
Ugui l dee,urid ni ch gesen goe baisan l daa.
Za za togloson yumaa.bayarlalaa.
Solongoo onoodor er busiin ih bayar hoortei bailaa.Saihanaa tuuniig hoorhon gej helsend,bas oiriin ued hed honog amarna,tegeheer tsugtaa kino ch yumuu uzej,jaahan hamtdaa baiya tegehuu gej guisand,er ni Saihanaagiin helsen buh ug tuund taalagdaj baib.
Hed honogiin daraa ahiinh ni torson odor bolj,Solongoo duuteigee shiree zasaad ahiigaa huleej suusaar. Ah ni ajliinhaa gazriin humuusees salj chadahgui baina geseer nileed oroitsonii hoino utsaar yariad,<Tulgaa,Saihanaa 2 ireed abch yabah geed baidag,yadag yum bilee>gehed ni Solongoo ahdaa jaahan gomdood,za ta tegbel naizuudtaigaa yab daa,bid 2 untlaa gehed,ah ni za baiz,ene hediig abaad gertee ochbol ta 2 durguitsehgui yu?gej asuub.Solongoo ahiigaa orobdoj,ta ooroo l meddee.tanii torson odor shuu dee gehed za tegbel ingesgeed ochloo geed utsaa tabib.Solongoo Saihanaa,Tulgaa 2 ireh ni gej dogdlon bodson ch ah ene hed gej yu helsen yum boloo,baahan hun ireh yum bish baigaa gej bas sanaa zobloo.Tegj baital ch ah ni naizuudtaigaa irj shuugildah ni duuldab.Solongoo tedniig ugtaj ab gej duugee yabuulaad,zochnii oroond orson hoino ni semhen haalganii zabsraar harsand,ter gurabtai hamt ahiinh ni naiz busgui,bas oor neg tanihgui busgui baih ni ter.Solongood neg l uchir ni ul oilgogdoh setgel torj,tarhi tolgoi ni hob hooson bolchihob.Ter ul tanih busgui yamar uchirtai hun yum bol.Saihanaa!!!arai ch ugui bailguidee.Yagaad ch yum ter busguin naiz zaluu ni Saihanaa bish,Tulgaa baigaasai gej tereer heterhii ih huslee.Yag ene agshind,Saihanaa Tulgaa 2iig zeregtseed suuj baihad, Tulgaa gedeg hun tuunii hubid zugeer l agshin zuuriin genen shohoorhol baij,Saihanaa ruu temuuleh setgeltei haritsuulah ch yum bish gedgiig anh udaa boditoor uhaarah shig sanagdab.
Solongoo ahiigaa duudahad ni argaguin erhend orj ahdaa bayar hurgej,unseed suulaa.Heseg hugatsaa ongorsnii daraa nogoo ul tanih busgui yah argagui Tulgaagiin naiz busgui boloh ni medegdej,Solongoog bayarluulab.Saihanaa Solongoogiin suuh durtai kreslo deer shigden suusan ni neg l ohoordmoor haragdana.Solongoo tuuniig haraad l baimaar baib.Uur tsaital,tegeed ogloo boltol,odor,udesh,shono,ergeed uur tsaital,er ni uurd ene goe tsarailag zaluug l haran,shirten suumaar baib.Ted nar nileed haltsgaajee,tsag ch ih oroitjee.Zochid yabahiig zabdahad ah ni <bugdeeree ogloo ert ajiltai,odoo harih gej yadarna,end honood ogloo shuud ajildaa yabtsgaabal yasan yum be>gej sanal gargab.Boloh yumuu gej ted am amandaa helehed,gantshan Saihanaa l sandarsan met manaih ih oirhon yum chini,bi harinaa gelee.Hen ch yu ch helsengui,ingeed Saihanaa yabahaar bolj,Solongoo tuuniig haalga hurtel udej ogob.Haalga neej uudend garsan Saihanaa genet namuuhan duugaar Solongoo gantshan minut garaad ir tegehuu gelee.Solongoo yu ch helj chadsangui,ugend ni ilbeduulsen met garab.Saihanaa dub duugui tuuniig shirtej heseg zogsood,za ordoo,saihan amraarai gesnee Solongoog yag butsaad oroh gehed ni dahiad l tuuniig ayarhan duudab.Solongoo dogdlon ergej harahad Saihanaa urdaas ni tebreed ablaa.Solongoo ene agshind yu bolj baigaag, ooriigoo hen gedgiig ch martah shig,buh bie ni od met hongon bolood,gagtshuu ter saihan Saihanaadaa tebruulen buigaa medersen ch,ter dorhnoo ichinguiren tuuniig tulheed guigeed orchihob.Ter boginohon shono anhnii hairiin jargal zoblong bieeree edelsen Saihanaa Solongoo 2 yu bodoj,moroodoj,yu zuudelj honosniig unshigch abhain tosoolold daatgan uldeelee...............................

Solongoo ter odroos hoish Saihanaagiin suuj baisan ter kreslod ulam durtai bolson son.Gertee ireed l ter kreslo deer suuna.tegehdee bur Saihanaag duurain shigden suugaad,tuuniihee tuhai bodno.Solongoogiin zurh setgeld yamar ch zoblon shanalal baisangui, er ni iim ih az jargaltai baij bolj baigaa yumuu gej bodogdohoor denduu jargaltai.
Udalgui Saihanaa tur zabtai bolson geed 2laa uulzahaar tohirob.Ter 2 iish tiishee zugaalan yabj,heden odriig hamtdaa ongoruullee.Gebch hariltsaand ni ontsiin oorchlolt garsangui.Saihanaa oroi gert ni hurgej ogood,bayartai geed l salna.yag l jiriin naizuud shig.Iim baihad ni ch Solongoo durtai bailaa.Daruuhan yamar goe bandi be...odor ireh tusam tereer Saihanaad setgel ni tatagdsaar.
Neg udaa Solongoo naiz ohiduuddaa Saihanaagiin tuhai halit tsuhuilgasand neg naiz ni ta 2 tegeed uerhej baigaa yumuu?geb.Solongoo ooriin erhgui tiim geed helchiheb.Tegtel ch naiz ohiduud ni shuugildan,yamarhuu yum be yariach gej shallaa.Solongoo naiz ohiduudiinhaa bodol sanaag sain medne.Ted ehleed l ali ih surguulid surdag,yamar mashintai gej asuultaa eheldeg.ene udaa ch mon adil.Solongoo yagaad ch yum yu ch yarihiig hussengui.daraa bolyo,bi odoo ajiltai geed salj yablaa.Daraa ni neg udaa angiinhantaigaa sags togloh bolohod,naiz ohiduud ni Solongoo naiz bandia abchraach gej sanal gargah ni ter.Tednii angi hobguud tsoohontei bolohoor ohiduud ni naiz bandi naraa abchirdag zanshiltai.Solongoo ch zab ni garbal abch irie geed am aldchihab.Odoo Saihanaag yatgah heregtei.Yu geh bol gej Solongoo sanaa zobj baisan ch,Saihanaa tuunii yariag sonsood er gaihsangui,hezee be tegie l dee gej urialgahan hellee.Solongoo ih bayarlab,ingej helsen ni Saihanaa tuunii naiz bandi bolloo gesen ug shig sanagdana.Tegj baital tobloson odor ch bolloo.Solongoo Saihanaag daguulan ochihdoo,ohidiin nud ooriin erhgui Saihanaa deer ni unaj baigaag anzaaran dotroo bayartai bailaa.Saihanaa ter odor angiinh ni ohidiig uulga aldaj,bandi nariin shar hodoltol goe toglob.Solongoo tuuniig bas l nud salgalgui shirtej baharhan suutal,toglolt ch duusaj Saihanaa tuun luu ineemseglen hurch ireed,garaa sungahad ni Solongoo ooriin erhgui tuunii huzuugeer ni teberchihlee..Tegtel Saihanaa tuunii hatsar deer zoolhon unseb.Solongoo yah uchraa olohgui ih l ichsen bolobch, naizuudiinhaa ataarhsan nud,Solongoogiin araas guigeed baidag 2 bandiiin horsoltoi hartsiig anzaaraad,yu ch boloogui yum shig dur uzuulsen bilee.Ter oroi Saihanaa tuuniig hurgej ogohdoo ortsniih ni uudend ireed,<Solongoo bi chamd hairtai.chi minii naiz ohin bolohiig zobshoorooch>gej ayarhan heleb.Solongoo yu ch duugarch chadsangui,gagtshuu Saihanaagiin nogoo zuudend ni orj ireed baidag goe nudiig ni shirtej,hairiin dars,durlaliin amtand mansuuraad,zobhon tolgoi dohiloo.Tereer ene goe zaluud uhaangui durlasnaa ali hediin medersen bolohoor,odoo tuuniihee amnaas ene saihan ugiig sonsood hol deeree togtohgui shaham bolj tolgoi ni ergeh shig sanagdana.Hair gegch zuil yamar er busiin ih ul uzegdegch huchin be.........................
Negen odor Solongoo als hol suugaa aab eej 2oosoo ooriig ni ali boloh hurdan oorsdiin baigaa gazar irj,nertei tom ih surguulid els gesen ug duulaad ih l tsochirdob.Tereer yagaad ch tiishee yabahgui,Saihanaa yah yum be,bi tuunguigeer neg ch odor amidarch chadahgui gej ergelzelgui bodood,ter tuhaigaa Saihanaadaa ch helsengui,setgeliig ni zoboochihno,bi hezee ch Saihanaagaa orhij yabahgui yum chini gej shiidsen sen.

Ter odroos hoish Solongoo aab eejteigee,bas ah duu 2toigoo neg l hel amaa ololtsohgui bolloo.Ah ni bur gaihan,minii duu aab eej 2 deer ochson ni deeree,surguuli togsood butsaad Mongoldoo ireh l yum chini.odoo zaluu baigaa deeree gazar uzej,erdem surahaas saihan yum baihgui gej yatgana.Gebch Solongoo bi yabahgui gehees oor yu ch ul helne.Aab ni bichig barimtiig ni burduuleed yabuulsan baina.tuuniig ni ah ni abch yabaad biz ch garchihab.Solongoo yah uchraa olohgui bailaa.Ooriinh ni hubi zayag dur meden shiideh gej zutgej baigaa ene humuusiig ter ogt oilgohgui,ug ni urid ni ted ooriinh ni hamgiin hairtai humuus baisan san.odoo bolohoor shal oor setgegdel torj,zarimdaa uur ni ch hureh bolob.Gagtshuu Saihanaadaa l yu ch ul dursana.Er yu ch boloogui met,uridiin hebeer l saihan uerhseer.
Gebch ter neg gaitai odor ter 2iin hubi zaya genet oorchlogdson sen.Ter odor bolson yabdliig odoo ch bodohoos durgui hurne.Saihanaa bairniih ni uudend ireed,tuuniig garaad ireech gej duudsan bolohoor Solongoo bayarlaj,shuugeegee uudlan hubtssaa solij omsood, nudiig ni burheh urt har sormuusaa derbiilgen budaad tolind harahad tereer oortoo ch dur bulaam hoorhon haragdana.Az jargalaar giisen tungalag har nudee gyalalzuulsaar Saihanaa deeree guij ochloo.Saihanaa Solongoo 2 tsetserlegt hotloltsood yum yarij yabtal,genet araas ni neg emegtei hun Saihanaa gej duudah ni sonsogdoj ergen hartal,suragchiin duremt hubtsastai tairmal ustei,ondorduu tsarailag ohin guin ireb.Solongoo hen yum bol gej gaihan bodoj zogstol monooh ohin ugiin soliogui Saihanaagiin huzuugeer tebren abch,Bi chamd hairtai,Saihanaa gej amisgaadan heleh ni ter.Solongoogiin chih ni shuugij,nud ni burelzeed yabchihab.Zurh ni huchtei tsohilon,Saihanaa ruu hartal ter bas gaihan sandarsan bololtoi haragdana.Gebch Saihanaa ter ohinii huzuugeer ni teberch zuugdsen gariig tabiulah gej oroldsongui,yag l hoshoo met hodolgoongui zogsono.Yagaad ch yum ene baidald ni Solongoogiin uur hurlee.Yu bolood baigaa yum bol,ene yun ohin be,tarhi tolgoid ni ergeldsen eldeb bodloos aih shig,Solongoo ooriin erhgui tedniig orhin har ercheeree guilee.Araas ni Solongoo huleegeech geh Saihanaagiin duu sonsogdson bolobch ter zogssongui.Uhaangui guiseer gertee orj ireed,buidan deeree unachihab.Tuunii toromgor har nudnees heden dusal nulims bomboron shanaag ni dagan urslaa.Yutai aimshigtai medremj be.Tanihgui ter ohind tebruuleed hodolgoongui zogsoo Saihanaagiin dur nudend ni todhon haragdaj,nulims ni ulam ch ih urslaa.Ter yagaad tuunii gariig ni tabiulaagui yum be,hajuud ni bi gedeg hun zogsoj baihad shuu.Solongoo jaal taibshraad,duugeesee bultsiisen nudee nuungaa,nadtai hen ch yariya gesen baihgui gej heleerei geed ugaalgiin oroond orloo.Ter usan dotor udaan Saihanaag bodoj hebtlee.Nud ni neg l zugt golorno.Tegseer za yahab,margaash gehed uchir ni oldoh baihaa gej bodon bur taibshraad usnaas garab.

Nogoo tald Saihanaa yu bodoj yu hiij baisniig Solongoo tosooloh ch ugui baisan ni argagui yum.Saihanaa ter neg gaitai odor 1 surguulid hamt surch baisan duu angiinh ni zus tanih ohin genet guin irj,Solongoogiinh ni hajuud gudamjind teberch absanaas bolood ter uedee barits aldaj yah uchraa olohgui baital Solongoo guigeed yabchihab.Saihanaa araas ni duudsan bolobch zogssongui.araas ni guih getel nogoo ohin garnaas ni tataad,jaahan huleegeech,tertei tergui ta 2 daraa uulzana shuu dee geed yabuulsangui.Saihanaa ene er ni yah geed baigaa ohin be gej gaihan bodood,yu yarih gesen yum gesend,ter ohin Saihanaa,bi chamd har bagaasaa sain baisan.uneniig helehed bi chamd uhaangui ih hairtai.Sayahnaas chamaig naiz ohintoi bolsniig medeed,uhsenees oortsgui shanalj baina geh ni ter.Saihanaa yu ch duugarch chadsangui,ene yamar aihtar hel amtai ohin be gej bodloo.Getel monooh ohin namaig Zaya gedeg geed gar sungab.Saihanaa hagas dutuu gar barisan bolood,za bi odoo ajiltai yabahgui bol geed sallaa.Saihanaa ter dorhnoo Solongoogiin ger luu yarisan bolobch duu ni abaad egch baihgui,ireegui baina geb.ter oroi neleen heden udaa zalgasan ch Solongootoigoo yarij chadsangui.Saihanaa za yahab,margaash ajlaa taraad gert ni ochihoos,uurlah ni argagui gej bodood untlaa.
Getel margaash ogloo ni ajildaa ochood itgemeergui yum sonsoh ni ter.Yaraltai gemt hereg garsan tul tednii heseg tsagdaag hodoo shuud tomilj yabuulah bolson ajee.Saihanaa yunaas ch iluu Solongood sanaa ni zobloo.Yah be baiz.tsag barag baisangui.Ter tur choloo abaad yaran Solongoogiin ger luu ni zalgasand ashgui duu ni utsaa ablaa.Saihanaa ooriigoo helj,chi egchdee zaabal damjuulj tus bolohgui yu.Bi yaraltai ajlaar hodoo yabah bolloo.2,3 l honoh baih.ireed shuud utsaar yarina geed damjuulj ogohgui yu gesend duu ni za tegiee gej urialgahan hellee.Saihanaa bur sanaa ni amraad ajildaa garchee.Tereer ergej ireed ter ohiniig er tanihgui gedgee helj,Solongoogoo argadana daa gej bodon yabna.Bas Solongooguigeer ene heden odriig yaj ongoroono doo gej bas shanalna.
Getel ter gemt hereg tun notstoi baisnaas bolj,4 honog hotruu butsaj chadsangui.Arai gej butsaj ochson odroo ger luu ni yarital duu ni abaad,Solongoo egch aab eej 2 luu yabchihsan sh dee.tend surguulid surah geed geh ni ter.Saihanaa chihendee ch itgesengui.Yu genee arai ugui bailgui getel tand heleegui yumuu,ali deerees l yabah ni todorhoi baisan sh dee geh ni ter.Saihanaagiin chih ni shuugij,nud ni ereeljleh shig bolob.Ugui yu ch heleegui getel argagui dee,tand yaj heleheb dee.tend egchiin naiz zaluu baigaa yum chini,medegdelguigeer sem yabya gej bodson baih geed ineeh ni duuldab.Tegsnee egch tand hayag utas bitgii heleerei gesen.dahiad naashaa yariad hereggui baihaa geb.Saihanaa ooriin erhgui utsaa tasalchihlaa.Yu sonsoh ni ene be.Tereer elii balai bolson met gudamjaar haashaa yabaagaa ch ul anzaaran baahan alnab.Solongoo chi mini haachsan yum be,namaig orhiod yagaad yabj baigaa yum be,nadaas oor hund hairtai baisan yum gejuu,arai ch ugui baihaa.Saihanaa ter shono untalgui eldbiig bodoj honood,margaashaas ni ajildaa ch ochsongui,choloo abaad,Solongoogiin gert ochib.Duu ni haalga tailj ogohod ni chinii ochigdriin yarisan unenuu,Solongoo neeree yabchihsan yumuu gej asuutal duu ni ineemsegleed,uneen unen,egch taniig odoo martsan baihaa.ugaasaa tiim hun sh dee,harin bi bol oor shuu.Saihanaa gej heleed neg l sonin harj ineemsegleb.Saihanaa yu ch helsengui,hurdhan shat uruudan buulaa.Daraa ni ahiinh ni ajil ruu utasdaj,zugeer l eldbiig yarij baigaad,sanamsargui met 2 duug ni asuutal Solongoo aab eej 2luu yabsan gej heleed,ergelzej baisniig ni bur todorhoi bolgochihob.
Saihanaa gertee hariad hodolgoongui heseg suulaa. Har darj zuudelj baigaa met huiten hols ni chiiharna.Solongoo arai ch dee!ingeed chamaasaa uurd hagatsana gejuu.uguiee yasan ch iim yum baihgui.Chi mini naddaa denduu hairtai.bi mednee.gehdee l ter hudlaa jujiglej baisan yum bolobuu,emegtei hun gedeg chini iim muuhai baidag yum baih daa.Solongoo er ni nadaas salj,oor hairtai hunluugee yabah geed shaltag haij baisan baih ni.Ter shaltag ni ter odor boljee.
Saihanaa etsest ni iim dugnelt hiigeed,tarhi ruugaa shabhuurduulah met bolj,oron deeree unalaa.Ter tsaashaa yahaa,yu bodoj,yu hiij,henii toloo amid yabahaa medehgui baib.

Saihanaa yu ch hiihee medehgui,elii balai bolson met odor honogiig ongoroosoor.Solongoo Saihanaagiin tuhai shanalan bodsoor,noir hoolnoos garch odor ireh bur turj,bur nudnees garchee.Iim l hun baisan baij dee.Arai ch dee,ter 2 hoyulaa bie bieniihee tuhai ingej bodno.Hubi zayanii hatuu togloom gej uuniig l heldeg ajee.
Saihanaa yabaandaa gutarsnaa martah gej arhi uudag bolob.Zan aash ni neg l ebdersen met sanagdsan aab eej 2 ni tuunees eldbiig shalgaabch Saihanaa yu ch ul duugarna.Harin ene ued nogoo Zaya gedeg ohin tsag urgelj Saihanaa ruu yarij,2laa uulzaya,chinii zoblong hubaaltsaya,nadad bodloo yariach gej shaldag bolson bolohoor Saihanaa tuunees ali boloh dolj yabdag bolob.Gebch ter ohinii ul tsohroh zand ni baga bagaar buuj ogsoor,haaya tuuntei eldbiig yariltsah boljee.
Neg odor Zaya tuun luu utsaar yarij,onoodor minii torson odor chi zaabal manaid ireerei,bi chamaig tosoj abya.ajliig chini tartal huleej baiya geh ni ter.Saihanaa jaahan ergelzej,bi chadahgui baihaa uuchlaarai getel Zaya 2laa jiriin l naizuud shuu dee,chi bitgii sanaa zob,bi chamaig dahij hairtai durtai gej zoboohguiee,minii setgeliig bodood gantshan odor jaahan l hamtdaa baiya tegehuu,tegeed ch manaid nadaas oor hun baihgui gej guilaa.Saihanaa ugui gej chadsangui,za yahab harin udahgui shuu geed utsaa tabilaa.Ter oroi Zayad hotlogdon gert ni ochson Saihanaa gert ni uneheer tuunees oor hun baihguid jaahan sanaa amarlaa.Oir zuuriin yum yariltsaj suuh zuur Zaya tuund bain bain dars hundagalj ogno.Tegseer Saihanaa neleen sogtood hajuudaa Zaya gedeg hun baigaag or tas martjee.Nudend ni gagtshuu Solongoo ni haragdana.Solongoo,chi mini yamar hoorhon geech,cham shig dur bulaam,uzesgelen togs ohin yaj ch namaig tooh be dee.Bi demii bayarlaj yabjee.Shal demii,hezee ch butehgui hair baisan yum baina.Gehdee l Solongoodoo bi denduu itgej baisan san.Dahiad l eldbiig bodoj,setgel ni uimersen Saihanaa shireenii bulang golron suuna.Zaya ug ni Saihanaad heterhii ih hairtaisan.daanch Saihanaa ooriig ni emegtei hun chinee ogthon ch bodohgui baigaad ni gomdobch,za yahab,uneheer butehgui hair yum bol yadaj ene shoniig Saihanaataigaa hamt ongoruulie,onoodor l bugdiig ooroo sanaachlah heregtei.Ter ingej hatuu shiideed,Saihanaag ulam ih darsaar shahab.
Ogloo bolj,oroond budeg badag gegee orj irehed,Saihanaa serlee.Ter ehleed haana baigaagaa sanah gej oroldson ch chadsangui,heseg zuur bodloo tobloruuleh gej oroldood ergen hartal hajuud ni Zaya untaj baih ni ter.Saihanaa nudendee ch itgesengui,bi yu hiichihbee.Tuunii uhaand ochigdor bolson yabdal baga bagaar todron orj ireb.Saihanaa bushuuhan bosoj,hubtssaa omsood garah getel Zaya serj,Saihanaa aimaar ert baina sh dee,jaahan baij baigaad yabahgui yumuu gelee.Saihanaa tuunii nuur luu ni egtselj harah ni buu hel,duugarch ch chadsangui,amandaa neg yum bubtnaad hurdhan garch yablaa.Ter yu gej helsnee ooroo ch medsengui.Ter odroos hoish Saihanaa ulam ch setgeleer unaj,Zaya utsaar yarih yumuu,esbel tuuntei taaraldchih bii gej ihed tugshin boddog boljee.Gebch Zaya dahiad tuuniig horgoosongui,chimeegui l baib.Saihanaa tuund ni neg talaar bayarlabch nogoo talaar gemt hereg hiisen hun met setgel ni honduurtei yabna.Tuunees hoish heden sariin daraa Saihanaag ajil deeree baij baihad ni neg tanihgui egch uulzahaar ireb.Ter egch Saihanaa gej chi yu geed tuunii holnoos ni tolgoi hurtel guilgej haraad,Zayag tanina biz dee geh ni ter.Saihanaad neg l muu sobin tatah shig bolj,tanina gej duuldah todii heltel,Zaya jiremsen bolson,medej baigaa biz dee,ter huuhed chiniih gedgiig gej palhiitel heleb.Saihanaa chihendee ch itgesengui,amidral tuuneer heterhii hatuu togloj baigaag mederlee.Bi Zayagiin gants egch ni,bid 2 etseg ehgui onchin uls.Muu duu mini odoo iim jaahandaa jiremsen bolood,abahuul geheer er ugend orohgui,huuhdee zaabal toruulne geh yum.Bi shalsaar baij etsgiinh ni tuhai heluuleed chamdeer irsen ni ene gej ter egch ayarhan yarib.Saihanaa yu helehee medehgui bailaa.Ooriinh ni hiisen uil lai ooriinh ni tolgoi deer ireh ni ene ajee.Ter odor yah gej Zayag dagaj gert ni ochboo,bas gaitai arhi yah gej uubaa.Ter iimerhuu l yum bodoj,oor yu ch tolgoid ni orj irsengui.Zayagiin egch heseg duugui suugaad,chi Zayatai suuj,huuhdiinh ni etseg boloh bodolgui yum baina,gehdee chamd bas neg yum helchihie.Chi hun baina sain bodoj tungaagaarai daa.Zaya aab eej 2iig ongorsnoos hoish,setgeliin gun hyamrald orj,genet genet tataj unadag obchtei bolson huuhed.Iim hun huuhed toruuleed gantsaaraa osgono gej yagaad ch butehgui.tuuniigee medseer baij,ene huuhdee zaabal toruulne gej zutgeed baigaa yum.Yaltai ch bilee.za bi ch yabya daa.chamd uuniig l duulgah gesen yum geed garch yablaa.Saihanaa t*n*g hun met goliin suuj uldeb.Tarhi tolgoi ni hob hooson boljee.Tereer ene buh yabdal yunaas boloboo,gantshan minii tenegees gej bodood shiree changa tsohimoor sanagdab......................
Solongoo Saihanaagaasaa salj 1 jiliig araihiin ongoruuleed,amraltaaraa gertee harihaar bolj Mongold butsaj ireb.Ene 1 jil hair durlalaas bolj hichneen ih shanalj zobsniig ooroos ni oor hen ch ul medne.Ene hugatsaand Saihanaagaas yamar ch surag baidaggui,duugeesee asuuhad,ooriig ni asuuj gert ni ireh ni buu hel,1 ch udaa utsaar yariagui gene.Solongoo Saihanaad hichneen ih gomdoj baibch,amraltaaraa ochihdoo oortei ni nuur tulj uulzaya,yadaj yagaad genet tegeed alga bolchihsoniig asuuya gej bodoj irjee.

Gebch Solongoo irsen odroo l itgemeergui zuiliig duugeesee olj sonschee.Duu ni tuuniig orobdson tsaraigaar harj,Saihanaa oor ohintoi uerhej baigaa yum baina lee.Ter ch buu hel naiz ohin ni jiremsen,tsug yabj baihiig ni bi harsan,taniig tend baihad heleh geed chadaagui yum,setgeliig chini bodood geh ni ter.Solongoo ooriinhoo hubi zayandaa gomdon gutarch dahiad l usan nudleb.uneheer ter oor ohind sain baisan yum baina.
Gebch ter tsohorsongui,yadaj oortei ni neg udaa ch bolson uulzaya,tegeed l tuuniigee sain harj,duug ni sonsood butsaad yabya daa.Dahiad hezee ch Mongold ergej irehguigeer.....ter ingej shiideed Saihanaag olj uulzahaar garlaa.
Solongoo Saihanaagiin ajil deer ochij,semhen oroo luu ni shagaij, nogoo hairtai Saihanaa ni neg l gunigtai hartstai suuj baihiig olj haraad zurh ni oort ni medegdeheer huchtei tsohilob.Solongoo tuuniigee harahiig hichneen ih husch huleej baisan geech.Tereer uudend butsaj ireed,ajil ni tarahiig huleen suulaa.Ajlaa duusaad garch irsen Saihanaa hun duudahaar ni ergej hartal odriin bodol shoniin zuud boldog hairtai Solongoo ni zogsoj baib.Agshin zuur yah uchraa olohgui bayarlan dogdolson ch genet tuunii hubirsan aashiig sanaad hondii duugaar sainuu gelee.Solongoo ch yu helehee medehgui,heseg tugdreed jaahan yariltsaj suuhuu geed urd ni orj alhlaa.Ehleed ug ni eblej ogohgui baisan 2 iin yaria baga bagaar hebendee orj,setgelee neen buhniig bie biedee yariad,herhen hubi zaya oorsdoor ni tohuu hiisniig olj medsen sen.Ter 2 haramsaad ch barahgui bailaa.Bie biedee hizgaargui ih itgej baisan mortloo iim ch yum boloh gej.Hamgiin suuld ni Solongoo tuunees uneheer ter ohintoi suuj,huuhdiinh ni etseg bolohoor shiidsen gejuu gej asuub.Solongoo Saihanaadaa uhaangui ih hairtai,odoo ingeed uchraa ololtsson hoino Saihanaa ni ergeed oordeer ni hureed irne gej itgen asuusan ni ene bailaa.Gebch ter naidbar ni talaar bolob.Saihanaa tuuniigee hyazgaargui hairiin hartsaar shirten baigaa mortloo oor huntei gerleheer shiidjee.Gol uchir ni ter hoorhii ohinii amidraliig ni uren taran hiigeed,2 laa yagaad ch az jargaltai amidarch chadahguid baigaa gene.Saihanaa ugiin saihan setgeltei tul,egchiig ni yabsnii daraa tungaaj bodood,ooriinhoo nugliig tsairuulahaar shiidej,Zaya deer ochij uuchlalt guigaad,huuhdiinh ni etseg bolohoo shiidsenee heljee.
Negent iim yabdal bolson hoino odoo yagaad ch Solongoo ruugaa ergeed yabj chadahgui ni,herbee hair setgelee bodood teglee gehed ooriigoo nasan turshdaa haraaj zuheh bolno gej tereer aijee.
Gebch Solongoo ni uuniig yasan ch huleen zobshoorohgui baib.Solongoog uilahad Saihanaa uuchlal guij tuuniig argadahiig oroldono.Solongoo heseg chimeegui suugaad nulimstai nudeer hairtiigaa harj,Saihanaa bi bas chamd huuhed toruulj ogch chadna sh dee,bi chinii huuhdiig toruulie,tegbel chi naddeeree butsaad irehuu geb.Saihanaa tuuniigee hemjeelshgui iheer orobdoj,ooriinhoo tenegees bolj hairtai huniigee ingej zobooj baigaadaa gemsheed ch barahgui bailaa.Solongoo ter odor gertee hariad,temdegleliin debtertee iim negen shuleg bichib.
寂しくて眠るぬ夜にあなたのことを考えている
あなたを愛するのがいけないことでも
私のハートは焦がれずにいられない
あなたに溺れているの
そばにいてくれなければなんにもできない
もう一夜をあなたと過ごせるなら何もかも捨てるわ
抱きしめてもらうためなら命を賭けてもいい
二人の恋の思い出だけで生きていくことはできないもの
今宵はあなたの愛と引き換えにすべてを捨てる。。。。。。。。。。。

(Ene shulgiin eronhii utga ni:Uitgartai shono untalgui chiniihee tuhai bodno.Chamaig hairlaj bolohgui gesen ch minii zurh setgel zobhon chamruu
temuuleh yum.Chi l minii hajuud baihgui bol bi yu ch hiij chadahgui ni.Dahiad chamtaigaa hamt baij boldog bol bi buh yumaa hayahad belen baina.Zobhon chamdaa tebruulehiin tuld ami nasaa ogson ch yahab.Zobhon hair setgeliin dursamjaar amidarch chadahgui ni.Tiim bolohoor ene shono chiniihee hairtai buh yumiig soliyo.)
*** *** *** *** *** *** *** ***
Ter oroi Saihanaa Solongoo ruu udaan yarij,tuuniig taibshruulahiig hicheene.Solongoo genet tuund ingej heleb.Za yahab,bi chamaig oilgoloo. bi margaash endees yabaad ogno.tegeed dahiad 2laa uulzahgui.hezee ch uulzahgui baij magadgui.Solongoogiin ene ugiig sonsood Saihanaa yu ch helj chadsangui,bitgii yabaach,2laa uurd hamtdaa baiya gej helmeer baibch yu ch yum be neg zuil tuunii ugiig haana.Getel Solongoo, 2 laa onoo shono haashaa ch yum be neg goe gazar luu yabj,suuliin udaa hamtdaa baitsgaaya tegehuu geb.Saihanaa ch zobshoorloo.Iim ch yum boloh gej,yagaad bid 2 ingej salah zayatai yum be.Burhan mini baidag bol bid 2iig bitgii hagatsaagaach,Saihanaa dotroo ingej henees ch yum be guij morgoj bailaa.Ingeed ter 2 hotoos garch,neg amraltiin gazar irlee.Solongoo zobhon tuundee l ohin biee zoriulahsan gej husej bailaa.dahiad uulzahgui gej bodohoos setgel ni obdoj baibch yadaj tuuneesee hamgiin saihan dursamjtai hotsoryo gej shiidjee.Gebch Saihanaa tuunii ene husliig sonsood ers nyatsaalaa.Solongoo iim t*n*g yum buu yari,bi chinii amidraliig ih ursen,chamaigaa ih zobooson,odoo uunees iluu zobooj chadahgui gej helsen ch dotroo tuuniigee denduu iheer orobdoj hairlaj bailaa.Ingeed ter shono Saihanaa Solongoogoo changa tebreed,hezee ch martahgui yum shuu gesen shig nuur luu ni shirtej er untsangui.Solongoo yaj ch chadahgui,zobhon ene hunguigeer tsaashid amid yabj chadahgui ni gedgee medreed,nulims ni zogsoltgui ursana.Saihanaa tuuniigee enhriilen argadaj,nuur nudgui unsehees tsaash ul heterne.Ogloo bolj,ter 2 hagatsah moch irlee.Solongoo geriinhee uudend ireed,Saihanaagaa etssiin udaa harj,neg l gunigtai ineebhiileed.za bayartai.sain saihniig husie geed gerluugee orloo.
Ter oroi Saihanaagiin ger luu Solongoogiin duu genet utsaar yarij,hurdan hureed ir,egch neg l sonin,neg l yum boloh geed baina gej hashgirah ni ter.Saihanaa uhaangui garch guilee.Ortsniih ni uudend duu ni huleen zogsoj baisnaa urdaas ni guin irj,tuuniig daguulan guilee.Uhaangui guiseer negen 9 dabhriin deeber deer garch irehed tend Solongoo gantsaaraa zogsoj baib.Saihanaag oirtoh gehed tereer naashaa bitgii ir gej hashgiraad,tsaashaa usrehiig zabdab.Saihanaa yamar ch uhaangui bolj,uragshaa uhashiin Solongoog barij abanguut,Solongoo userchiheb.Ingeed 2laa dooshoo hiischih ni ter.Duu ni hashgiran tolgoigoo barij abaad uillaa.
Solongoo emnelegt uhaan orob.Tereer nudee neenguutee ooriigoo amid baigaagaa medej gutarsan bolobch,genet tuuniig baishingaas usrehed Saihanaa guij irj baisniig sanaad,Saihanaa gej duuldah todii duudlaa.Humuus uhaan orloo gej yariltsah ni duuldaj,Solongoo nudee neen,ergen toirniig harj,nudeeree Saihanaagaa haisan bolobch haragdsangui.Getel neg emch guin irj,Saihanaa muudaad baina.Solongoo uhaan orson bol tiish ni abaachiya geb.Solongoo chihendee ch itgesengui,asuusan hartsaar harahad,ter emch chi Saihanaad talarhah heregtei,chinii door orj unaad,mash ih bertsen.chamaig duudaad baina gelee.Solongoo Saihanaagiin hebtej baigaa erchimt emchilgeenii tasagt orj,tuuniigee haraad dahiad uhaan aldab.Ter mini nadaas bolj...bi yagaad amid baigaa yum be,uheh morooroo uhehgui Saihanaagaa chirchihsen baina sh dee...................
Solongoo zoblon gej yu baidgiig denduu ert mederchee.amidral gej er ni yu yum be,yagaad hun ingej tarchlan zoboh yostoi yum be?Tereer Saihanaagiinhaa suulchiin ugiig sanalaa.<Solongoo chi nadaas bolj uheh yosgui shuu.Bi chamdaa hairtai.urgelj l uhaangui ih hairtai baisan.Solongoo chi nadad hairtai l yum bol bitgii uheerei.Chi nadad amlaach.Chi uhej bolohgui,yasan ch uhej bolohgui.chi mini amid yabbal bi chinii setgel zurhend uurd hamt uurd amid baina.Chamaasaa uuniig l guiya>
Saihanaa mini,chi mini yamar saihan setgeltei,yamar saihan hun baisan yum be,Chi mini yagaad hamgiin suuld nadad tiim ug helsen yum be,ter ug chini minii setgel zurhend jad met shigdeed,uhej chadahgui ingej zobj yabna.Solongoo ter yabdlaas hoish uhie gej hichneen ih bodson geech.gebch tegj bodoh bolgond Saihanaagiin amisgaadan helsen ter ugs sanaand ni orj irne.Solongoo odoo zobhon dursamjaar amidarch baina.tiimee,Saihanaagaa dursan bodoh l tuunii az jargal. Bid 2 bie biedee daanch ih hairtai baisan daa.Ene ih hair ni tedniig uurd hagatsaajee.
Solongoo tsonhoo haagaad,buidan deeree suulaa.Tiimee ter nasan turshdaa Saihanaagaa l bodoh bolno.Bodol bas zuudendee urgelj tuunteigee hamt baih bolno.

энийг уншаад үхтлээ уйллаа шүү хүний сэтгэл ч үнэхээр өчүүхэн юм даа

_________________
хараал идсэн чөтгөрийн царай


Top
   
PostPosted: Apr.10.11 1:21 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
Shan shan tuuh dursamjuud bnaa goy sedev bna!


Top
   
PostPosted: Apr.10.11 2:04 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
марк


Top
   
PostPosted: Apr.15.11 11:54 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
mark

_________________
Be yourself better, think better


Top
   
PostPosted: Apr.16.11 1:53 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Анхны хайрынхаа тухай бичдэг юмуу больдог юм уу яадын билээ байз

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Apr.21.11 5:15 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Image

Ариун хайрын түүх олон янз байдаг. Гэхдээ хэн нэг гуравдагч хүнээс бус амьдралын том сорилтын өмнө сөхрөлгүй үнэнч байж, ариун хайрын түүхийг өөрсдийнхөөрөө бичиж чадсан залуу хосыг энэ дугаартаа зочноор урьсан юм.

Нэг насны ханиа тэргэнцэртэй бүсгүйгээр сонгоно гэдэг хэр баргийн залуугаас гарахгүй шийдвэр байсан нь тодорхой. Гэвч хүн чанар, хайр сэтгэл, итгэл найдвар дүүрэн хосын амьдралд бяцхан үр нь жаргал дуудаж ирсэн юм.

Д.Мөнхжаргал, Б.Мөнгөнцэцэг хоёрын дэлбээлж буй хайр амьдрал болон цэцэглэж байна.

2004 он. Загвар өмсөгчдийн улсын уралдааны тэргүүн байрын шагналтай Б.Мөнгөнцэцэг өсөх ирээдүйтэй гэж үнэлэгдэж байсан үе. Үеийн охидоос ялгарч, загварын тайзнаа алхаж явсан тэрээр найз охидын хамт сагс тоглохоор зааланд ирээд анх Д.Мөнхжаргалтай танилцжээ.

Анхны харцаар дурладаг гэдэгт итгэдэггүй байсан ч нүдэнд дулаахан инээмсэглэх залууг хараад "Энэ л залууг нөхрөө болгохсон" гэж бодож байсан гэдэг. Харин Д.Мөнхжаргал "Биднийг тоглож байтал өндөр өсгийтэй гутал өмссөн, туранхай, нуруулаг, үснийх нь тайралт өвөрмөц, япон стильтэй, хөөрхөн охин ороод ирсэн. Тэр үед харцыг минь үнэхээр булаасан" гэж байв.

Энэ бол тэдний анхны уулзалт байв. Хоёр биедээ таалагдсан болохоор тэд утасны дугаараа солилцоод салжээ. Харин тэд хоёр дахь уулзалтаараа найзуудтайгаа хамт кино үзжээ. Маргааш нь бөөнөөрөө Тэрэлжийн амралтад амрахаар ярилцахад "Наадмаар гэрийнхэнтэйгээ хамт байна" гээд тэр хоёр татгалзсан байна. Гэвч найзуудынхаа ятгалгаар явахаас аргагүй болов. Харамсалтай нь тэдний явах дургүй байсан тэр амралт насан туршийнх нь зовлон шаналлыг авчрах юм гэж хэн нь ч мэдсэнгүй.

Маргааш нь соёолонгийн тоосонд орох гэж хот руу яарч яваад аваарт орсон тэр аймшигт өдрийг мартаж үл чадна. Осолд орсон залуусыг Гэмтлийн эмнэлэгт авчрахад Мөнхцэцэг хөлөө ч хөдөлгөж чадахгүй байв. Эмч нар түүнийг насан туршдаа тэргэнцэрт суухаар болжээ гэж хэлсэн ч хятад эмч нарын хийх хагалгаанд найдлага тавьж, босчих юм шиг санагдан залбирч байжээ. Гэвч хагалгааны дараа хуруу нь ч хөдөлсөнгүй.

"Үйрсэн ясыг нь суллаж авлаа, одоо амь наснаас чинь аюул холдсон. Гэхдээ насан туршдаа мэдээгүй боллоо. Гадаадад эмчлүүлэх, физик эмчилгээ сайн хийвэл үр дүн гарч магад” гэж хэлсэн эмчийн үгийг сонсоод эцсийн найдвар нь тасарсан юм шиг санагдсан гэдэг.

Сэтгэлээр унасан, уйлахаас өөрийг хийж чадахгүй болсон түүнийг чихэр, жимс барьсаар үргэлж эргэж тойрох залуу л хөгжөөнө. Сэтгэл санааг нь дэмжиж, ярилцаж суусаар шөнө хагасалж харих, үүр цайлгасан өдрүүд олон. Өглөө нь ажилдаа явж, орой нь ирж сахих түүний халуун сэтгэл, хайранд Б.Мөнгөнцэцэг сэргэж байсан юм.

"Өнөөдөр намайг өдий зэрэгтэй, сэтгэлийн тэнхээтэй байлгаж байгаа хүмүүс гэвэл миний ээж, нөхөр хоёр юм. Ээж минь одоо бурхан болсон. Хэрвээ би Мөнхөөтэйгөө суугаагүй бол өнөөдөр ингээд байж байхгүй байсан. Ханьдаа би үнэхээр их баярладаг. Хүү минь төрөөд намайг маш их баярлуулсан. Би өөрийгөө хэзээ ч ээж болохгүй, аав ээжийгээ өвөө эмээ болгож чадахгүй нь гэж бодож байсан. Болохгүй зүйл гэж байдаггүй гэдгийг амьдралаараа мэдлээ. Хамгийн гол зорилго маань хөл дээрээ босоод таяг ч болов тулаад явдаг болчихвол хүүгээ хөтлөөд сургуульд нь хүргэж өгөхийг хүсдэг. Хэзээ нэгэн цагт миний энэ хүсэл биелэх байх” гэж Б.Мөнгөнцэцэг чин сэтгэлээсээ хүссэн юм.

Сагс тоглож танилцсанаас хойш дөрвөн сарын дараа эмнэлгийн коридорт анх удаа хайртай бүсгүйгээ үнсэж байсан тэдний хайр сэтгэлийн сорилт үүгээр дууссангүй. Д.Мөнхжаргалыг аав, ээж нь Белги улсад суралцуулахаар шийджээ. Бичиг баримт нь бүтэж, явахаар болсныг сонсоод "Би хөлгүй хүн яах билээ, уйлаад хоцордог л юм байна” гэж Мөнгөөнөө ээждээ хэлээд уйлж суусан гэдэг. Белгид очоод Д.Мөнхжаргалыг "Хайрт минь яаж байгаа бол” гэсэн бодол л хамгийн их зовоож байсан гэдэг.

Уйлаад хоцорсон хайртай бүсгүйгээ санахгүй хором мөч байсангүй. Хайртаасаа хол өнгөрүүлсэн долоон сарын хугацаанд санасан сэтгэлээ аргадаж шүлэг, захиа бичнэ. Хайрынхаа тухай, ирээдүйн амьдралаа зөгнөсөн захидлаа хайрт руугаа явуулна. Тэргэнцэртэй хүмүүсийг харахаараа хайртыгаа бодож, бүрэн автомат ийм гоё тэрэг аваад очихсон гээд боддог байжээ.

Харин Мөнгөөнөө энд хайртыгаа хүлээнэ. "Чамдаа захиа явуулсан шүү” гэдгийг сонсоод л хүлээгээд, догдолчихно. Бараг сар болж ирэх тэр захиаг задлаад "Сайн байна уу, хайрт минь” гээд уншиж эхлэнгүүт л нулимс нь урсана. Олон сайхан шүлэг, сэтгэлийн тэнхээ өгөх үгс, цаасныхаа булан тохой, зай завсарыг үлдээхгүй бичиж явуулдаг учир захиагаа эргүүлж тойруулж уншсаар өдрийг амархан өнгөрөөнө. Маргааш нь ахиад л нөгөө захиагаа гаргаад уншина. Хэдий бие хол ч сэтгэлээрээ үргэлж хамт байгааг мэдэрч Мөнхөөг өөрт нь хязгааргүй хайртай, хэзээ ч орхихгүй гэдэгт итгэж, жаргалтай байх болжээ. Тэр мөчүүдийг амьдралын хайрын сорилт байсан гэж тэд томъёолсон юм.

Нисэх онгоцны буудал дээрээс нэг нэгэн рүүгээ яарсан хосууд удалгүй нэг гэртээ орж, бяцхан хүүтэй болжээ. Хүүгээ олдсон цагаас мэдээгүй болсон бие нь мэдэрдэг болж, эх хүн болохын аз жаргалыг амссан юм. Дөрвөн нас хүрч буй хөөрхөн хүү ээждээ тусалж, гар хөл болж гүйнэ.

Сайхан хүсэл мөрөөдөл дээр хүний амьдрал оршин тогтнодог. Тиймээс ч тэд сайн сайхныг мөрөөдөн амьдарч явна. Гэхдээ тэд илүүд шунаж дурласангүй. Тэдний хүсэл ердөө л эрүүл болж, хөл дээрээ босох. Тэр цагт цагаан даашинз өмсч хуримын ордонд гэрлэлтээ батлуулна гэсэн. Хайр бүхнийг ялж, хамтдаа байвал жаргал ирдгийг өөрсдийн биеэр үлгэрлэсэн тэднээс суралцах зүйл олон байна.

Ариун хайраар жигүүр хийж, амьдралын хатуу бүхнийг хамтдаа сөрж яваа залуу хосдоо эрүүл энх, аз жаргал бүхнийг хүсье.


Нэг газраас туув.

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Apr.21.11 9:15 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Уншмаар л байна, даанч залхуу хүрчихлээ

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Apr.21.11 9:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 4:42 pm
Posts: 8021
Location: ~I see You watchiN' Me ~
boldoo_moment wrote:
Уншмаар л байна, даанч залхуу хүрчихлээ

+1

_________________
A Thousand Days' Promise♥


Top
   
PostPosted: May.07.11 9:07 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Jan.29.11 10:55 pm
Posts: 284
Location: Хэн ч мэдэхгүй , өөрөө ч мэдэхгүй тэр газар. . .
ALKAHOLIK wrote:
ALKAHOLIK ба АНХНЫ ХАЙР...


Ингээд би өөрийнхөө амьдралд тохиолдсон хүүхэд насныхаа гэнэхэн, гэгэхээн Анхныхаа Хайрын тухай түүхийг дэлгэе...

Одоогоос 10 жилийн өмнө... 1997 оны 9-р сарын 1... Хичээл эхлэхээс өмнө ангийнхантайгаа уулзаж зуны амралтын талаар ярилцахаар би яаарч явлаа... Сургуулийн хашааны хаалгаар орж явхад нэгэн улаан хүрэмтэй охин газар ширтэнгүй алхахтай тааралдлаа... Хажууд нь нэг эмэгтэй хамт яваа нь ээж нь бололтой... Анх хархад их л хөөрхөн охин харагдлаа... Манай сургуулийн нэг үеийн аль охиныг тэр гэхэв... Энэ жилдээ л багтаж танилцах юм шүү, гэж бодсоор ангируугаа орлоо... Хичээл эхлэх болоогүй байсан учир ангийн хөвгүүд хойно очиж элдвийг ярилцан мар, мар инээлдэж байлаа... Гэтэл ангийн багш маань гадаа тааралдсан өнөөх улаан хүрэмтэй охиныг, ээжийнх нь хамт дагуулсаар орж ирлээ... Энэ үед бид бүгд өөр өөрсдийн ширээнд суусан төдийгүй би ч баярлахын дээдээр баярлаж, хажууд суудаг байсан Мөнхтуяаг өөр ширээнд гуйж суулгаад, өөрөө ширээн дээрээ ганцаар сууж үлдлээ... Багш "За, сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? Өнөөдөр манай ангид шинээр энэ охин ирж суралцаж байна... Нэрийг нь Отгонцэцэг..." гэхэд өнөөх охин үл мэдэг ичингүйрэн доошоо харав... Аргагүй дээ, шинэ ангид орж ирэх ямар хэцүү байдаг билээ... Тэгээд багш яриагаа цааш ньүргэлжлүүлж "За та нар энэ охинтой дотно үерхэж, хичээл номонд нь туслаарай... За миний охин сул суудал байвал очоод суучих" гэлээ... Тэгэж хуваарилна гэдгийг нь би мэдээд Мөнхтуяаг хөөгөөд явуулцан учир, би их л додьгор нь аргагүй "Багшаа Мөнхтуяа Оуюнаатай хамт сууна гэнээ... Би ганцаараа байна... Ийшээ суулгачих уу?" гэхэд ангийнхан пиррр хийтэл инээлдсэн ч багш зөвшөөрсөн юм... Би энэ мөчийг хэзээ ч мартдаггүй юм... Тэр өдөр би аавын маань нэгэн бараан зүсмийн улсаас авчирч өгсөн /Куба ч билүү/ цагаан цамц өмссөн байсан нь ангийн бусад хөвгүүдийн цамцнаас илүү гоё харагдаж байсийн... Бүр будаг нь ханхалсан цоо шинэ байсийн... Ингээд би ангийн хөвгүүдийн харцнаас түүнийг харамлах хэрэгтэй болж буйг бага зэрэг ухаарсан юм... Би 10 жилд байхдаа алгебр, геометртээ ангидаа TOP 3-т ордог байсан учир, түүнд энэ хичээлүүдэд туслаж чадна гэдгээ хэлээд амжлаа... Отгоо үл мэдэг инээсээр л... Төд удалгүй хараал идсэн хичээлийн эрхлэгч орж ирээд намайг яаах гээд ч билээ аваад гарлаа... Бодуул би нэг л юмны өр ширтэй байсан биз... 1 цагийн хичээлийн дараа орж ирхэд Отгонцэцэгийн хажууд манай ангийн нэг охин суучжээ... Тэр 2 нэг байрных юм гэнэ лээ... Тэгээд л би өөр булан тохойд суух болов... Гэвч би түүнийг харж, харамлаж л явдаг байла...

Ангийн бусад охидтой харьцдагаас арай илүүгээр түүнтай харьцаж буйг бусад нь мэдсэнээр даруй 1 жил өнгөрчээ... Ангийн багш хүртэл анзаарсан байхийн... Их ч ичиж билээ... Би ангидаа 4, 5 нөхөртэй нэг crew байлаа... Манай crew-ийнхэн үе үехэн нэгнийдээ сууж амьдрал, үлгэр яринаа... Нэг өдөр хэн гээч нь ч сэдсийн бүү мэд, "Бүгдээрээ сайн охидуудынхаа талаар ярилций" гэдийм байна... Тэгээд цагаан толгойн үсгийн дарааллаар би эхлэх болов... Би ч ичсэндээ "Надад сайн охин байхгүй" гэхэд бүгд дуу нэгтэйгээр "Худалч, Отгоо яаасийн??" гэдэг байгаа... Ичсэндээ "Отгоо хөөрхөн охин... Гэхдээ надад таалагддагүй" гээд хэлцэн чинь бүүр ч буруудав бололтой... Тэгээд би нөхдүүдэд Отгоогийн тухай өөрийн бодлоо ярилаа... 13, 14-тэй хүүхдүүд тойрч суугаад их л нухацтай ярьж билээ...

Отгоо бид 2 ангийн хүүхдүүдээс арай зузаан, амраг хосуудынхаас арай нимгэн харьцаатай боллоо... Ийм шатанд хүрхийн тулд би асар их хөдөлмөрлөсөн шүү... Тэр үед бид 8-р ангид орцон байсийн... Отгоо намайг өөртөө бага зэрэг сайн, зүгээр л харж явдаг гэж боддог байсан байх л даа... Гэвч түүний бодол өрөөсгөл байсийм... Би цаг зав гарах л юм бол түүнтэй уулзах гэж хүснэ... Үүний тулд хичээлээ хийхгүй, бичихгүй... Дараа нь очиж дэвтэрийг нь авах л гэж тэр... Бид хамт ролекоор гулгана, ангид үлдэж хичээж давтана, хамт цирк үзнэ... Хааяа парк орно... Дурсах юмаар дутмаг ч гэсэн дундуурхан сэтгэлд минь бол дүүрэн л дурьдатгал л даа... Миний хувьд анхны гэж хэлж болох зүйлсийн ихэнх нь Отгоотой холбоотой... Би хэзээ ч өмнө нь хүнд тэгэж сайн болж байгаагүй... Миний хамгийн анх үнссэн охин бол Отгоо... Хамгийн анх би Отгоотой л зургаа татуулсан... Хөөрхий дөө, муу аав нь надад их ч сайн байдаг байж билээ... Отгоогийн ах нь, дүү нь, эгч нь, ээж нь... Ер нь Отгоогийн гэрийхэн бүгд л надад их сайн байдаг байсийн... Одоо бодход өчигдөрхөн мэт л санагдах юм даа... За үг олдож үхэр холдлоо... Отгоо бид 2 8-р ангид байхдаа үерхэж эхэллээ... Тухайн үед би ахиж хэнд ч, хэзээ ч Отгоод дурласан шиг дурлахгүй байж мэднэ гэж бодож байсан... Энэ минь ч үнэн... Хүнд өгч болох бүхий л хайр, халамжаа ганцхан би Отгоод л өгсөн... Биднийг учруулсан бурханд баярлахын сацуу буцаагаад салгасанд нь өөрийн эрхгүй гомдох л юм... Бид 8-р ангиа төгстөл үнэхээр аз жаргалтай сайхан байсан юм... Харамсалтай нь 9-р ангид дэвших шалгалтын өмнө Отгоо надад маш гунигтай мэдээ дуулгасан нь тэднийх гэр бүлээрээ АНУ-г зорих болсон явдал юм... Явах явахдаа бүр 14 хоногийн хугацаа л үлдсэн гэдгийг ч бас хэлсэн... Энэ нь надад маш хүндээр туссийм... Энэ 14 хоногийг би бүгдийг нь Отгоотой хамт өнгөрүүлэхийг хүсч байсан ч, магадгүй Отгоо намайг бодсондоо ч юм уу надтай уулзахгүйг шийдсэн юм... Ингээд бид ахиж уулзаагүйм... Сураг нь ч алдарсан... Ингээд би гэдэг хүн амьдаараа үхсэн гэхэд болно... Отгоо явхаасаа өмнө ангийн нэгэн охинтой уулзаж надад жижигхэн ч гэсэн миний хувьд их үнэтэй зүйлийг надад өгүүлсэн байж билээ... Өөртөө байдаг өөрийнхөө бүх зургийг надад үлдээгээд явсан байсийм...

Отгоогийн бараа сураг нь байхгүй бараг 5 жил болсоны эцэст 2004 онд би түүнтэй Улаанбаатар хотод тааралдсан юм... Яг л миний зүрхэнд үүрд инээмсэглэдэг дүр төрх, миний амиа өгөхөөс ч буцахааргүй хөөрхөн нүд, ухаалаг даруухан шинж нь яг л хэвээрээ... Түүнд шинээр нэмэгдсэн зүйл нь өөр нэгэн найз залуу... Би тэр 2-г хараад, хичнээн их аз жаргалтай байгааг нь хараад Отгоотой мэндэлж зүрхлээгүй юм... Отгоо намайг таниагүй... Магадгүй танисан ч гэсэн, танихгүй дүр эсгэсэн байж магад... Тэр мөчид би эр хүн зүрхэндээ л уйлдаг гэдгийг мэдэрсэн юм... Одоо миний хүсэх зүйл бол Отгоо минь л аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан яваасай... Би өөр юу ч хүсэхгүй ээ... Отгоо минь чи, энхийн хорвоод мөнхийн жаргалтай амьдраарай...

Хайртай хүндээ хир халдаамааргүй сайхан хайр гэж байдаг юм шүү...

Гашуухан ч гэсэн би энэ дурлалдаа одоо ч хайртай...



Хорвоо гэдэг жижигхэн юм даа. 5 жилийн дараа таарж л байдаг. Улаанбаатар ч жижигхэн юм. Гоё түүх байна.


Top
   
PostPosted: May.11.11 3:42 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.22.10 10:13 am
Posts: 1370
Location: Ertontsiin muhart
эмгэн өвгөн 2 амар сайхандаа жаргажээ. (хэдэн сая удаа сэкс хийсэн бол хоороноо)

_________________
Үнэнийг дагаж уур хилэн.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 239 posts ]  Go to page Previous 13 4 5 6 710 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited