#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.17 10:53 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 239 posts ]  Go to page Previous 14 5 6 7 810 Next
Author Message
PostPosted: May.18.11 11:50 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 7:53 pm
Posts: 3550
boldoo_moment wrote:
Анхны хайрынхаа тухай бичдэг юмуу больдог юм уу яадын билээ байз

bicheedeheech dee aliv barcalica min. :wd:


Top
   
PostPosted: May.28.11 11:56 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.23.10 5:16 pm
Posts: 158
ooriin anhanii hairiin tuhai bicheheer shiidlee..... bi anh 8 angid bxda 10 angiin negen hoorhon oxind sain boloo hoorhii ter oxiniig urgelj harj yvj urgeljil bodsoor l odor n teriig harj shonon zuudendee harj bsaar bgad 8 angia togsohoor bolovoo xonxonii bayar gd l ih dogdolool jigteehen jentelman zaluu bolool honhonii bayartai oroltsoj bilee unehee rmartagdahaargui odor bsan... za hicheel taraad zunii amaralt boloo bi ch saihan nzuudtaiga odorjin gadaa sags togloj hav haltar batsaan bairnii saatan deer suuj baital manai bairan shine ail nuuj irlee bi nzuudtaiga bj bsan chen tendees neg oxin duudaal boldoguie za ochii yu bolsiin yaasiin gedeg iin ochij medii geed l jigteehen har hurdaara guij ochitol onoo oxin maan bdagiim da bi ch sonin tsarialaal yvchlaa tegsen ter oxin ym zooltsood ogooch tehuu gjiina bi chen uhaan tas za tegii gd l nogoo oxintoi chen baahan ym yarial suulde neriin asuugaad l utasnii dugaariig n avaad ih surhii nzuud boloo teriig maan hulan gedeg iin 7sariin9nd arhangai aimag yvahaar bolowoo 90nas gartsan emee nas bartsan hoorhii ajil yvdaldan ochin gd l eej egchteige arhangai ochiltol nogoo anxanii hair hulan maan tend bdagiim da tegsen bid 2or hamaatan bolj taarla hoorhii ternees hoish bi oorchlogdoj zan arinshan ch oor bolj amidraliin toloo zutegeel baila neg medsen MUIS iin olon ulsiin hariltsaag togsloo za odoo ch saihan amidranda gj bodoj baital nogoo oxin maan nadluu msg bicheel bdag baila bi neeh oligtoi hariult ch ogohku aan oon tiimv? gd l ongordog baila ternees hoish 2010 ond neg uulzasan chen nogoodoh maan noxorto oxintoi boltson gd yvj bsan bi ch yahaw yugaar dutahaw ehner awaad odoo saihan l amidarj bnadoo unen butelgui hairiin tuuh shvv zarim ym nariig n orhison jinhen tuuh shv

_________________
Харилцааг эрхэмлэн


Top
   
PostPosted: May.29.11 1:28 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Dec.17.10 12:45 am
Posts: 121
харамсалтай юмаа хамаатан гэдгээ мэдээл юун хайр майр болку байнуу

_________________
Хүлээнээ...


Top
   
PostPosted: May.31.11 12:24 am 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Sep.09.09 10:08 am
Posts: 241
Location: Хүн болгоны байдаг газар хөл дээрээ.
mamiracle wrote:
ene ih goyoo~~~


Don’t Ask Why.
One day, a girl asked: Why do you like me..? Why do you love me..?
HE answered: I can’t tell the reason.. but i really like you..
SHE: You can’t even tell me the reason.. How can you say you like me? How can you say you love me?
HE: I really don’t know the reason,but i can prove that i love you.
SHE: Proof? no! I want you to tell me the reason. My friend’s boyfriend can tell her why he loves her but not you!
HE: Okay okay!! erms..because you are beautiful, because your voice is sweet, because you are caring, because you are loving, because you are thoughtful, because of your smile, because of your every movements.
The girl felt very satisfied with his answer.
Unfortunately, a few days later, the girl met with an accident and fell into coma.
HE then placed a letter by her side,and here is the content:
Darling,because of your sweet voice that I love you… now can you talk ? no! therefore i cannot love you.
because of your care and concern that i loved you.. now that you cannot show them, therefore i cannot love you.
because of your smile,
because of your every movements that i love you..
now can you smile? now can you move? no,therefore i cannot love you…if love needs a reason, like now,there is no reason for me to love you anymore.
does love need a reason? NO ! therefore, I still love you…
and love doesn’t need a reason “some times the best and the most beautiful things in the world cannotbe seen, cannot be touched, but can be felt in the heart” love doesn’t need a reason…
Its something you can feel burning inside your heart and waiting to be explode of love…please.. never ever ask someone why do they love u.. love is nature and without love the world is nothing but a piece of crap.. so everyone love the world and also love ur loved ones…
Meaningful isn’t this?

Really Nice one

_________________
Wonderful Things=BookS


Top
   
PostPosted: May.31.11 12:28 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 6:10 pm
Posts: 3710
Location: cool as cucumber
Danti wrote:
эмгэн өвгөн 2 амар сайхандаа жаргажээ. (хэдэн сая удаа сэкс хийсэн бол хоороноо)


the best story i have ever heard

_________________
remember sammy jankis


Top
   
PostPosted: Jun.29.11 6:08 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Aug.25.10 2:00 pm
Posts: 18
Анхны хайр

Тэр нэгэн зуны өдөр Баяраа сургуулийхаа гадна хэдэн найзуудын хамт элдэвийг ярилцан, шоолон сууцгаана. Хажуугаар өнгөрөх хүүхдүүд багш нарыг үл тоон элдэвийг ярилцана. Гэтэл яахын аргагүй баяраагын нүдэнд өөдөөс нь алхан ирж буй охин тусав. Өөрийн эрхгүй тэрээр охиноос харцаа салгаж үл чадна. Тэр охин яг л түүний хүсэн хүлээж мөрөөдөж байсан сахиусан тэнгэртэй адил харагдана. Баяраа охиныг урьд нь харж байгаагүй ч түүнд нэг л дотно харагдана. Гэхдээ түүнд охинтой очиж танилцах зориг дутна. Тэрээр урьд өмнө нь хэзээ ч энэ мэдрэмжийг мэдэр ч байсангүй сэтгэл нь тогтворгүй, нэг я ганцаардмал гэхдээ тэр л агшинд Баяраа өөрийгөө хүн гэдгийг мэдрэх шиг. Магадгүй түүний хэзээ ч хүнд алдана гэж бодож байгаагүй тэр зүйлээ алдсанаас болсон байх тиймээ түүний урдуур явж өнгөрсөн тэр охин түүний сэтгэл зүрхийг аван одож энэ л өдрөөс Баяраа хүүгийн зовлонт шаналал эхэлжээ. Тэрээр түүний өдрийн бодол шөнийн зүүд болжээ. Хичээлийн дараагийн өдөр Баяраа өчигдрийн харсан сахиусан тэнгэрээ хархийн тулд сургуулийнхаа анги, давхар, хонгил тэр ч байтугай охидийн нойлийг ч хүртэл харуулдана. Гэвч тэрээр үүнээс ичсэнгүй учир нь тэрээр охиныг харахын тулд юу ч хийхээс буцахгүй болсон байв. Удалгүй тэрээр нөгөө охиныг олж харав тэр охин Баяраагийн паралелл ангид орсон байв. Баяраа түүн дээр шууд л гүйгээд очхыг хүсэж байсан боловч тэрээр чадсангүй чадах ч үгүй байсан биз учир нь Баяраа хичээл сурлагдаа маш тааруу, найз нөхөд цөөхөнтэй, ганцаардмал, зожиг нэгэн байлаа иймдээ ч тэрэнд өөртөө итгэх итгэл байгаагүй юм. Тэгсэн хэдий ч тэрээр нэг л өдөр түүнд өөрийн сэтгэлээ илэрхийлнэ гэж өөртөө амалсан байв. Тэр өдөр түүний хувьд азтай тохиолдол таарав юу вэ гэвэл тэр өөрийн сэтгэлийг булаасан охины нэрийг нууцаар мэдэж авав. Минжин хэдийгээр энгийн байдаг л нэр боловч баяраагийн хувьд тийм биш байлаа тэрний хувьд Минжин анхны хайр нь байсан учир түүний нэг, инээх нь, алхах нь гээд бүх зүйл нь түүний сэтгэлийг улам их татна. Удахгүй Минжин Баяраагийн ангийн хэдэн охидтой нийлж сайн найзууд болов.Тиймээс ч Баяраа түүнтэй сургууль дээр олон удаа таарах болжээ. Түүнийг харах тусам Баяраа түүнд улам л татагдана. Баяраа Минжинтэй танилцахыг маш ихээр хүснэ гэвч найз нартайгаа ч яриж чадахгүй байж яаж ч хайртай хүнтэйгээ харьцхав дэ... Энэ чигээрээ Жил гаруй хугацаанд тэрээр нууцхан Минжээг хайрлсаар л. Гэвч тэрээр найз хөвгүүнтэй болсон нь Баяраагийн уур дургүйцэл, гомдол, эгдүүцлыг хүргэнэ. Гэвч тэрээр яаж ч чадахгүй нь харамсалтай. Ингээд удалгүй зуны амралт эхэлжээ. Баяраад баяр хөөр гэхээс илүү дахиад Минжинг харахгүй бол яаанаа? Минжин шилжээд явчихвал яаах вэ? гэсэн айдас л түүний толгойд эргэлдэнэ. Зуны амралтын турш тэрээр бараг гэрээсээ ч гаралгүй түүний тухай бодож компьтерийн урьд суун Минжингийн Hi5 дээрхи зургуудыг үзнэ түүний зураг болгон инээсэн төрх болгон Баяраад зориулагдсан юм шиг мэдрэмж төрнө. Зургуудыг үзэх үедээ тэрээр өөрийн эрхгүй инээмсэглэн өөрөө өөртөйгөө ярилцана. Түүнд бусад шиг сэтгэлээ онгойтол ярих найз байсангүй. Түүний инээмсэглсэн зургуудыг түүнд харуулж, түүнийг сэтгэлийн гоморхолыг дуугүхэн сонсдог түүнтэй хамт байнга байсан ганц найз нь түүний компьетер л байлаа. Өдөр хоног өнгөрөх тусам тэрээр амралт дуус ч тэрнийхээ царайг харна гэхээс өөрийн эрхгүй баярлаж байв. Даанч өдөр хоног хүлээх тусам илүү урт байдаг нь гаслантай. Түүнийг зөвхөн харахыг л хүсэж хүлээсэн 3 сар түүний хувьд 3 жилээс урт мэт санагдана. Удалгүй тэрний удаан хүлээж байсан мөч ирлээ тиймээ 9 сарын 1 боллоо. Минжин дээр зориг гарган очиж өөрийн нууж явсан хайр, үгс, мэдрэмжээ 9 сарын 1-нд түүнд заавал хэлнэ гэж өөртөө амалжээ. Тэрээр өмнөх өдөр нь унтаж чадсангүй учир нь түүний толгойд янз бүрийн бодол эргэлдэнэ зөвхөн Минжингийн тухай. 9 сарын 1-ний өглөө тэрний харц хамгийн түрүүнд Минжин дээр тусав. Баяраа түүнлүү зориглон өөртөө амалсан зүйлээ хэлэхээр явав түүнрүү ойртох тусам түүний сэтгэл зүрх улам л догдолж бас айна. 2 алхам Минжин тэр хоёрын хоорондох зай. Тэрээр найзуудтайгаа ярилцан инээлдэх Минжин хараад яг л түүнийг 1 жилийн өмнө мэдэрсэн мэдрэмжээ мэдрэв гэвч энэ удаа дахиад л түүнд зориг дутжээ. Ингээд л түүнийг зөвхөн сэтгэл зүрхэндээ нууцаар хайрлах хайр дахин нэг жилээр сунгагджээ. Баяраа хүүгийн хувьд юу ч өөрчлөгдсөнгүй харин ч түүнийг улам л ихээр хайрлаж шанална. Ингээд удалгүй 2 сарын 14 Валентины баяр энэ л өдөр баяраагийн хувьд сүүлчийн боломж байлаа. Сарын өмнөөс үүнийгээ тэрээр төлөвлөсөн байлаа. Бэлэг, сэтгэлээ бичсэн захиа, түүнтэй уулзаад хэлэх үг гээд бүгд төлөвлөгдсөн байв. Энэ удаа бас л дахин төлөвлөгөө нь нурав энэ удаа зориг дутсанаас бус ангийн хүүхдүүдийн дооглол байлаа. Тэд Баяраад Минжин чамайг тоохгүй ханнн чи тэгээд одоо Минжинтэй үерхээд л уу хха тийм юм байдаггүй юм эхлээд чи өөрийгөө толинд хар гэсэн үгс байлаа. Энэ явдлаас болж баяраа яахаа ч мэдхээ болив. Тэрээр хэдэн өдөр бодсоны эцэст түүнийг мартхын тулд өөр сургуульд орж шууд л төгсөхөөр шийджээ. Учир нь ЕБС-аас аль болох хурдан салахыг хүсч байжээ. Одоо тэрээр Дээд Сургуулийн 3-р курс түүнийг хүндэлдэг найз нөхөдтэй, нийтэч урьдын Баяраагийн яг л эсрэг дүр... 3 сард нэг найз охин солидог гээд л гэвч тэрээр энэ бүгдийг зөвхөн түүний анхны хайр Минжинг мартахын тулд хийжээ. Гэвч тэрээр нэгч өдөр боловч Минжинг санахгүй байж чадсангүй ийм л учраас тэрээр өнөөдөр энэ өгүүллэгийг бичиж сууна. Түүнд хамгийн сүүлд өөртөө хэлсэн үг бол ОДОО БОЛЛОО БИ ӨӨРИЙГӨӨ ХУУРЧ ХАНАЛАА гэсэн үгс байв... Тэрэнд одоо яах вэ л гэсэн асуулт үлдэж дахин хуучин Баяраа шиг байдалд оржээ... Энэ удаа түүний төлөвлөгөө бүтэх болвуу?...........

Буцааж болдоггүйгээр дасдаг болохоор
Бусдад дурлахаас би эмээдэг
Хамаг сэтгэлээ зориулдаг болохоор
Хааяа би хайраас айдаг

Миний түүх шүү Баяраагых нь оронд Төгөлдөр хэхэ

_________________
~$eeK!nG~ƒoR~PerFec†~LoVe~


Top
   
PostPosted: Jul.02.11 12:58 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.23.10 5:16 pm
Posts: 158
Hairiin tuuhei bicheheer shiidlee

_________________
Харилцааг эрхэмлэн


Top
   
PostPosted: Jul.02.11 1:17 am 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Feb.23.10 5:16 pm
Posts: 158
Bi neg jiliin omno Hentii-aimagiin Murun sumand Bagshiinda ochloo 7honog bagshiinda bxaar shiidej 5nztaiga hamt hentii-aimgiig zoriloo ochoh estoi gazraa ochij murun sumand bagsh maan bidniig toson avlaa gerten ortol oortein aygui adilhan eregtei emegtei hoyor huuhed suuj bla ehnii odoroo neeh ih anzaarsanchgui ter oroino untaad ogloo... ogloo bololoo ih saikhan ogloog ugtaj avlaa ih noir hurj bsan bolowch ter bagshiinha oxiniig harahiig huseed ogloo ertee gehchen bosloo... ogloonii tsaigaa uugaad suuj btal gadnaas bagshiin ohin orj irlee bi ch ihel terenluu harj ter ch namaig ih harsan tegeed odor ongorj ogohku uitgarlaj baila 5uulahana gerten ih l uidsandoo hoorhii hiihch ym bhku zuragt uzii geheer 4 suvag eeljilj gardag oligtoi ch ym garahku unen uitgar tegej uitgaralasaar baital 3 honogiig ardaa orhiloo... bagsh maan Bayraa chi usand yvaad ireech getel bi.... za bi hodgiig chen medehku shde getel tsetsgee minii oxin hamt yvaad hudag zaagad og tegeed hureed ir gj helelee bi ch dotoroo za odoo l yarih bolomj garlaa ashgui de gd l bodood baila tegeed l bi chi haan surdiin hedugeer angiin ntr gd l ihel olon ym helj ooriigo taniltsuulj bilee... tegeed yvahiinha omno utasnii dugaariig n avaad yvlaa... hotod ochood 2or honog message bichsen erooso hariu irehku zaza ter ch tegeed alga bolj bgam bnada hed l honog daschaad tegej bga blgui de gj bodoo l untaad ogloo ogloo 998881gsen dugaaraas message bi tsetsgee bna minii dugaar oor hund bga bi iim dugaar deer bga gj message irlee bi ch uuhan das message leed neg medehed l 9sariin1 boltson togsoh 11 angid orno gj bayarlaal bj baila tegtel manai angiin bagsh orj ireed za huuhduude manai angid shineer oxin shiljej irlee za minii oxin orood ir getel tsetsgee maan bdagiimda bi ch uhaan tas hajuudah oxin hooj bosgood bagshaa end suulgachah gd hajuuda suulgalaa... neg medehed l bid 2or bie biende dastsan baila 12sariin25nd shde angiin shine jileer bi ternees nadtai uerheech gj guila (aimar ih ichsen) tegeed bid 2or odoo hurtel uerhejil bna... bi terendee uneheer hairtai dendvv ih hairtai gomdooxoos hurtel aidag iim l neg hairiin tuuh bnada... jooxon zambaraagui bichetsen bx shvv oilgoj unshaara unen tuuh ym shv gar chilj bna zalhuu ch hurchlee hehehe

_________________
Харилцааг эрхэмлэн


Top
   
PostPosted: Jul.04.11 7:51 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jul.04.11 5:32 pm
Posts: 2
Magican wrote:
ALKAHOLIK wrote:
ALKAHOLIK ба АНХНЫ ХАЙР...


Ингээд би өөрийнхөө амьдралд тохиолдсон хүүхэд насныхаа гэнэхэн, гэгэхээн Анхныхаа Хайрын тухай түүхийг дэлгэе...

Одоогоос 10 жилийн өмнө... 1997 оны 9-р сарын 1... Хичээл эхлэхээс өмнө ангийнхантайгаа уулзаж зуны амралтын талаар ярилцахаар би яаарч явлаа... Сургуулийн хашааны хаалгаар орж явхад нэгэн улаан хүрэмтэй охин газар ширтэнгүй алхахтай тааралдлаа... Хажууд нь нэг эмэгтэй хамт яваа нь ээж нь бололтой... Анх хархад их л хөөрхөн охин харагдлаа... Манай сургуулийн нэг үеийн аль охиныг тэр гэхэв... Энэ жилдээ л багтаж танилцах юм шүү, гэж бодсоор ангируугаа орлоо... Хичээл эхлэх болоогүй байсан учир ангийн хөвгүүд хойно очиж элдвийг ярилцан мар, мар инээлдэж байлаа... Гэтэл ангийн багш маань гадаа тааралдсан өнөөх улаан хүрэмтэй охиныг, ээжийнх нь хамт дагуулсаар орж ирлээ... Энэ үед бид бүгд өөр өөрсдийн ширээнд суусан төдийгүй би ч баярлахын дээдээр баярлаж, хажууд суудаг байсан Мөнхтуяаг өөр ширээнд гуйж суулгаад, өөрөө ширээн дээрээ ганцаар сууж үлдлээ... Багш "За, сайн байцгаана уу? Сайхан амарцгаасан уу? Өнөөдөр манай ангид шинээр энэ охин ирж суралцаж байна... Нэрийг нь Отгонцэцэг..." гэхэд өнөөх охин үл мэдэг ичингүйрэн доошоо харав... Аргагүй дээ, шинэ ангид орж ирэх ямар хэцүү байдаг билээ... Тэгээд багш яриагаа цааш ньүргэлжлүүлж "За та нар энэ охинтой дотно үерхэж, хичээл номонд нь туслаарай... За миний охин сул суудал байвал очоод суучих" гэлээ... Тэгэж хуваарилна гэдгийг нь би мэдээд Мөнхтуяаг хөөгөөд явуулцан учир, би их л додьгор нь аргагүй "Багшаа Мөнхтуяа Оуюнаатай хамт сууна гэнээ... Би ганцаараа байна... Ийшээ суулгачих уу?" гэхэд ангийнхан пиррр хийтэл инээлдсэн ч багш зөвшөөрсөн юм... Би энэ мөчийг хэзээ ч мартдаггүй юм... Тэр өдөр би аавын маань нэгэн бараан зүсмийн улсаас авчирч өгсөн /Куба ч билүү/ цагаан цамц өмссөн байсан нь ангийн бусад хөвгүүдийн цамцнаас илүү гоё харагдаж байсийн... Бүр будаг нь ханхалсан цоо шинэ байсийн... Ингээд би ангийн хөвгүүдийн харцнаас түүнийг харамлах хэрэгтэй болж буйг бага зэрэг ухаарсан юм... Би 10 жилд байхдаа алгебр, геометртээ ангидаа TOP 3-т ордог байсан учир, түүнд энэ хичээлүүдэд туслаж чадна гэдгээ хэлээд амжлаа... Отгоо үл мэдэг инээсээр л... Төд удалгүй хараал идсэн хичээлийн эрхлэгч орж ирээд намайг яаах гээд ч билээ аваад гарлаа... Бодуул би нэг л юмны өр ширтэй байсан биз... 1 цагийн хичээлийн дараа орж ирхэд Отгонцэцэгийн хажууд манай ангийн нэг охин суучжээ... Тэр 2 нэг байрных юм гэнэ лээ... Тэгээд л би өөр булан тохойд суух болов... Гэвч би түүнийг харж, харамлаж л явдаг байла...

Ангийн бусад охидтой харьцдагаас арай илүүгээр түүнтай харьцаж буйг бусад нь мэдсэнээр даруй 1 жил өнгөрчээ... Ангийн багш хүртэл анзаарсан байхийн... Их ч ичиж билээ... Би ангидаа 4, 5 нөхөртэй нэг crew байлаа... Манай crew-ийнхэн үе үехэн нэгнийдээ сууж амьдрал, үлгэр яринаа... Нэг өдөр хэн гээч нь ч сэдсийн бүү мэд, "Бүгдээрээ сайн охидуудынхаа талаар ярилций" гэдийм байна... Тэгээд цагаан толгойн үсгийн дарааллаар би эхлэх болов... Би ч ичсэндээ "Надад сайн охин байхгүй" гэхэд бүгд дуу нэгтэйгээр "Худалч, Отгоо яаасийн??" гэдэг байгаа... Ичсэндээ "Отгоо хөөрхөн охин... Гэхдээ надад таалагддагүй" гээд хэлцэн чинь бүүр ч буруудав бололтой... Тэгээд би нөхдүүдэд Отгоогийн тухай өөрийн бодлоо ярилаа... 13, 14-тэй хүүхдүүд тойрч суугаад их л нухацтай ярьж билээ...

Отгоо бид 2 ангийн хүүхдүүдээс арай зузаан, амраг хосуудынхаас арай нимгэн харьцаатай боллоо... Ийм шатанд хүрхийн тулд би асар их хөдөлмөрлөсөн шүү... Тэр үед бид 8-р ангид орцон байсийн... Отгоо намайг өөртөө бага зэрэг сайн, зүгээр л харж явдаг гэж боддог байсан байх л даа... Гэвч түүний бодол өрөөсгөл байсийм... Би цаг зав гарах л юм бол түүнтэй уулзах гэж хүснэ... Үүний тулд хичээлээ хийхгүй, бичихгүй... Дараа нь очиж дэвтэрийг нь авах л гэж тэр... Бид хамт ролекоор гулгана, ангид үлдэж хичээж давтана, хамт цирк үзнэ... Хааяа парк орно... Дурсах юмаар дутмаг ч гэсэн дундуурхан сэтгэлд минь бол дүүрэн л дурьдатгал л даа... Миний хувьд анхны гэж хэлж болох зүйлсийн ихэнх нь Отгоотой холбоотой... Би хэзээ ч өмнө нь хүнд тэгэж сайн болж байгаагүй... Миний хамгийн анх үнссэн охин бол Отгоо... Хамгийн анх би Отгоотой л зургаа татуулсан... Хөөрхий дөө, муу аав нь надад их ч сайн байдаг байж билээ... Отгоогийн ах нь, дүү нь, эгч нь, ээж нь... Ер нь Отгоогийн гэрийхэн бүгд л надад их сайн байдаг байсийн... Одоо бодход өчигдөрхөн мэт л санагдах юм даа... За үг олдож үхэр холдлоо... Отгоо бид 2 8-р ангид байхдаа үерхэж эхэллээ... Тухайн үед би ахиж хэнд ч, хэзээ ч Отгоод дурласан шиг дурлахгүй байж мэднэ гэж бодож байсан... Энэ минь ч үнэн... Хүнд өгч болох бүхий л хайр, халамжаа ганцхан би Отгоод л өгсөн... Биднийг учруулсан бурханд баярлахын сацуу буцаагаад салгасанд нь өөрийн эрхгүй гомдох л юм... Бид 8-р ангиа төгстөл үнэхээр аз жаргалтай сайхан байсан юм... Харамсалтай нь 9-р ангид дэвших шалгалтын өмнө Отгоо надад маш гунигтай мэдээ дуулгасан нь тэднийх гэр бүлээрээ АНУ-г зорих болсон явдал юм... Явах явахдаа бүр 14 хоногийн хугацаа л үлдсэн гэдгийг ч бас хэлсэн... Энэ нь надад маш хүндээр туссийм... Энэ 14 хоногийг би бүгдийг нь Отгоотой хамт өнгөрүүлэхийг хүсч байсан ч, магадгүй Отгоо намайг бодсондоо ч юм уу надтай уулзахгүйг шийдсэн юм... Ингээд бид ахиж уулзаагүйм... Сураг нь ч алдарсан... Ингээд би гэдэг хүн амьдаараа үхсэн гэхэд болно... Отгоо явхаасаа өмнө ангийн нэгэн охинтой уулзаж надад жижигхэн ч гэсэн миний хувьд их үнэтэй зүйлийг надад өгүүлсэн байж билээ... Өөртөө байдаг өөрийнхөө бүх зургийг надад үлдээгээд явсан байсийм...

Отгоогийн бараа сураг нь байхгүй бараг 5 жил болсоны эцэст 2004 онд би түүнтэй Улаанбаатар хотод тааралдсан юм... Яг л миний зүрхэнд үүрд инээмсэглэдэг дүр төрх, миний амиа өгөхөөс ч буцахааргүй хөөрхөн нүд, ухаалаг даруухан шинж нь яг л хэвээрээ... Түүнд шинээр нэмэгдсэн зүйл нь өөр нэгэн найз залуу... Би тэр 2-г хараад, хичнээн их аз жаргалтай байгааг нь хараад Отгоотой мэндэлж зүрхлээгүй юм... Отгоо намайг таниагүй... Магадгүй танисан ч гэсэн, танихгүй дүр эсгэсэн байж магад... Тэр мөчид би эр хүн зүрхэндээ л уйлдаг гэдгийг мэдэрсэн юм... Одоо миний хүсэх зүйл бол Отгоо минь л аз жаргалтай, эрүүл энх, сайн сайхан яваасай... Би өөр юу ч хүсэхгүй ээ... Отгоо минь чи, энхийн хорвоод мөнхийн жаргалтай амьдраарай...

Хайртай хүндээ хир халдаамааргүй сайхан хайр гэж байдаг юм шүү...

Гашуухан ч гэсэн би энэ дурлалдаа одоо ч хайртай...



Хорвоо гэдэг жижигхэн юм даа. 5 жилийн дараа таарж л байдаг. Улаанбаатар ч жижигхэн юм. Гоё түүх байна.


Unheer setgel hodolj bna... gogo

_________________
Vrgelj ineeh heregtei bha gej...


Top
   
PostPosted: Jul.10.11 1:30 am 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü
User avatar

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24833
Location: ᴏɴᴇ ʟᴏᴠᴇ.
shatriin_xvv wrote:
Анхны хайр гэдэг сэдэв энэ асуудлаар ярилцаж байгаа хүмүүс чухал л даа. Би өөрийнхөө хайрын талаар ярьж өгий гэж бодлоо. Яг хэзээнээс гэдгээ санахгүй байна. Гэхдээ дор хаяж 8 жилийн өмнөөс "асуулт" гэдэг нэртэй маш их мэдлэгтэй хөөрхөн охинд хайртай болж, өдөр болгон л дор хаяж 2-3 цагаа түүнд зориулдаг байж билээ. Удах тусам л би түүнд татагдаж шинэ шинэ зүйлээр бэлэг барих гэж хичээнэ. Түүнд минь олон залуус хайртай байсан болохоор нэгнийх нь хэлсэн үгнээс би илүү гоё сайхан үг хэлэх гэж хэрэндээ л хичээдэг болов. ийм байдлаар үргэлжилсээр төд удалгүй би сургуулиа төгсөөд би ажиллах болж Хайрт "Асуулт"-тайгаа бараг л уулзаж чадахаа байсан. Саяхан "Гоо"(үүгле) гэдэг гадаад хүүхнээс нэг юм асуусан чинь "Асуулт" гэдэг Монгол охин наадхыг чинь мэднэ гээд пал хийтэл хэлдэг байгаа. Би ч яаран яаран "Асуулт"-ыг хайж олоод түүнийхээ царайг харлаа. Миний түүнд өгсөн зүйлсээс нэг нь ч алга. Харин гайхалтай нь тэр намайр сайн таньж байсан төдийгүй зарим хүмүүсийн талаар ярилцаж байсныг минь ч сануулсан. Хуучны түүх хуучны дурсамжаа гэж. Цаг хугацаа чи бид хоёрыг холдуулсан ч яг л өчигдөрхөн үлдсэн тэр л хэвээрээ чи минь хэвээрээ улам ч ухаалаг, сайхан болсон байна. Харин би....

_________________
& ɪ ʟᴏᴠᴇ ʏᴏᴜ.


Top
   
PostPosted: Jul.10.11 3:12 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Oct.22.10 1:50 am
Posts: 254
Уянга. wrote:
shatriin_xvv wrote:
Анхны хайр гэдэг сэдэв энэ асуудлаар ярилцаж байгаа хүмүүс чухал л даа. Би өөрийнхөө хайрын талаар ярьж өгий гэж бодлоо. Яг хэзээнээс гэдгээ санахгүй байна. Гэхдээ дор хаяж 8 жилийн өмнөөс "асуулт" гэдэг нэртэй маш их мэдлэгтэй хөөрхөн охинд хайртай болж, өдөр болгон л дор хаяж 2-3 цагаа түүнд зориулдаг байж билээ. Удах тусам л би түүнд татагдаж шинэ шинэ зүйлээр бэлэг барих гэж хичээнэ. Түүнд минь олон залуус хайртай байсан болохоор нэгнийх нь хэлсэн үгнээс би илүү гоё сайхан үг хэлэх гэж хэрэндээ л хичээдэг болов. ийм байдлаар үргэлжилсээр төд удалгүй би сургуулиа төгсөөд би ажиллах болж Хайрт "Асуулт"-тайгаа бараг л уулзаж чадахаа байсан. Саяхан "Гоо"(үүгле) гэдэг гадаад хүүхнээс нэг юм асуусан чинь "Асуулт" гэдэг Монгол охин наадхыг чинь мэднэ гээд пал хийтэл хэлдэг байгаа. Би ч яаран яаран "Асуулт"-ыг хайж олоод түүнийхээ царайг харлаа. Миний түүнд өгсөн зүйлсээс нэг нь ч алга. Харин гайхалтай нь тэр намайр сайн таньж байсан төдийгүй зарим хүмүүсийн талаар ярилцаж байсныг минь ч сануулсан. Хуучны түүх хуучны дурсамжаа гэж. Цаг хугацаа чи бид хоёрыг холдуулсан ч яг л өчигдөрхөн үлдсэн тэр л хэвээрээ чи минь хэвээрээ улам ч ухаалаг, сайхан болсон байна. Харин би....


Google Asuult-tai zyirlegdekhgyi l dee.

Google-Хариултыг тодорхой гаргаж өгдөг. Өргөн хэрэглээний.
Асуулт-Ганц хариулт олох гэж хэдэн мянган хуудас эргүүлэн, худал үнэн мэтгэлцээн хэрүүл маягийн юм сонсох гэж ядаргаа.


Top
   
PostPosted: Aug.19.11 2:24 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Feb.07.09 9:44 pm
Posts: 4752
Location: Ulaanbaatar Mongolia
<3<3<3 wrote:
Уянга. wrote:
shatriin_xvv wrote:
Анхны хайр гэдэг сэдэв энэ асуудлаар ярилцаж байгаа хүмүүс чухал л даа. Би өөрийнхөө хайрын талаар ярьж өгий гэж бодлоо. Яг хэзээнээс гэдгээ санахгүй байна. Гэхдээ дор хаяж 8 жилийн өмнөөс "асуулт" гэдэг нэртэй маш их мэдлэгтэй хөөрхөн охинд хайртай болж, өдөр болгон л дор хаяж 2-3 цагаа түүнд зориулдаг байж билээ. Удах тусам л би түүнд татагдаж шинэ шинэ зүйлээр бэлэг барих гэж хичээнэ. Түүнд минь олон залуус хайртай байсан болохоор нэгнийх нь хэлсэн үгнээс би илүү гоё сайхан үг хэлэх гэж хэрэндээ л хичээдэг болов. ийм байдлаар үргэлжилсээр төд удалгүй би сургуулиа төгсөөд би ажиллах болж Хайрт "Асуулт"-тайгаа бараг л уулзаж чадахаа байсан. Саяхан "Гоо"(үүгле) гэдэг гадаад хүүхнээс нэг юм асуусан чинь "Асуулт" гэдэг Монгол охин наадхыг чинь мэднэ гээд пал хийтэл хэлдэг байгаа. Би ч яаран яаран "Асуулт"-ыг хайж олоод түүнийхээ царайг харлаа. Миний түүнд өгсөн зүйлсээс нэг нь ч алга. Харин гайхалтай нь тэр намайр сайн таньж байсан төдийгүй зарим хүмүүсийн талаар ярилцаж байсныг минь ч сануулсан. Хуучны түүх хуучны дурсамжаа гэж. Цаг хугацаа чи бид хоёрыг холдуулсан ч яг л өчигдөрхөн үлдсэн тэр л хэвээрээ чи минь хэвээрээ улам ч ухаалаг, сайхан болсон байна. Харин би....


Google Asuult-tai zyirlegdekhgyi l dee.

Google-Хариултыг тодорхой гаргаж өгдөг. Өргөн хэрэглээний.
Асуулт-Ганц хариулт олох гэж хэдэн мянган хуудас эргүүлэн, худал үнэн мэтгэлцээн хэрүүл маягийн юм сонсох гэж ядаргаа.

гоогле судлаач профессор акидемич гуай
асуулт чинь форум шүүдээ
гоогле бол мэдээллийн том за юу гэх юмбдээ нэг том зүйл гээд ойлгочих

_________________
MBP Retina i7 | 16GB | Flash ST


Top
   
PostPosted: Aug.25.11 1:37 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jul.19.11 2:00 pm
Posts: 16
aa tiin sanalaa... odoogoos nileen heden jiliin omno. minii bagiin gants nz maani **-**nd torson yum. harin bi nzdaa torson sar odroor in utasnioi dugaar avch ogohoor shiideed zalgaj bilee tegsen neg ohin avaad... bi ch dugaaraa zarj bolohuu oor dugaar avch ogie ntr geed guilaa vgvv geed boldoggui ee ter vedee tasalchihaad hed honoloo. uidsan amitan gertee baij bgaad nogoo dugaarluugaa messege bicheed. nileen bicheed bid taniltsaad heseg hugatsaa ongorson. 6sar bolsonii daraa bid uulzahaar tohirov. ter maani darhaniih bi hotiinh. hotruu orj ireh ajiltai geed bi ogloo tosoj avahaar bolov bogoonoos buuh tsagt in ochoood ter olon dund harts shiden haij bailaa. tegtel ter zalgaad buuchihsan haa bna geed bi ch tov haalganii urd bgaagaa heleed utasaa bariad ergeldeed bsan. harin haalganii tsaanaas namaig haaraad ineegeed zogsood bsan yum bna lee. ter bidnii anhnii uulzalt. tendeesee hamt alhaad minii ajilladag ajildeeguur orj bi ch dvv nartaa ntr inge teg gesen hvn heseg baij bgaad hoollohoor garsan. ter odroo gaduur zugalj oroi ch bolloo. harin margash in butsaad darhanluu yvahad in gargaj ogohdoo ajilaar bish irseng in medsen shvv. daraa in bi darhanluu ter maani hotruu gej yvsaan bgaad bid salj hagatsashgui bolson. darhan ochihooroo tednii gert in ochino gerinhen in(2egch 2dvv in) b bidniig medeh ch hoolloh ved l uulzatsagaana. oroid bi garch tvvniigee tosood hamt salhilna. gertee ireed oroonoosoo garahgui. haaya amraltiin odor tvvnii aav eejiiind in ochini. manaid ireheeree bi hool hiij bas l gereesee garahgui shahuu. kkk. iim baidlaar bid bvhnee yariultsadag bolson. harin bi gadagshaa yvah gej bgaagaa heleegui ter maani ch abs yvah gej bsaniigaa heleegui. yvahiinh in urid odor tsug elchin orohdoo medsen dee. bi bol bvvr or tas nuusan bsan. ogloo in tvvniig 10tsagt gargaj ogcchihood ih l gunigtai hvn oroi in nisej bilee. gunigtai ineemsegleed l neg l odor 2bieneesee holdson tegehdee bvvr als hol gazarluu yvtsagaasan. odoo nz ohintoi ch gesen tvvniigee vrgelj boddog shvv. ter mini haana yu hiij yvaa bol doo...

_________________
Zvrhen tengeriin naran mini...


Top
   
PostPosted: Aug.30.11 1:12 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.04.06 3:11 pm
Posts: 2794
Location: Ubuntu-тай хамтдаа суужийн бидэнтэй хамт суугаач?
DELETED

_________________
:P


Last edited by haker7 on Dec.09.11 4:33 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.30.11 3:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Jul.25.08 3:13 pm
Posts: 881
Location: dun know
Сайхан сэдэв байна.

_________________
Luv ya :)


Top
   
PostPosted: Aug.30.11 3:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.08.11 12:08 pm
Posts: 1756
Location: Нэгэн дээвэр дор
Haker7 гоё бичжээ. :bigthumpup:
Миний хувьд ч бас эхнийхээ хайрыг одоог хүртэл бодож явдаг, хэзээ ч мартаж чадахгүй юм даа.

_________________
los blancos


Top
   
PostPosted: Sep.03.11 8:26 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Aug.21.11 9:36 am
Posts: 105
Цэнгүүлин хэмээх 40 давсан насны эмэгтэй цонхны цаана дуслах борооны чимээг сонсон уйтгарлан сууна. Тамхиа нэг баагиулан гунигтайхан толь руу ширтээд л....Өнгөлөг золбоолог явсан залуу насных нь туяа бүдгэрэн одсон царай зүс нь тольгор гэгээлэг өнгө төрхөө алдчихаж..Өөрөөс нь 10 ах мөнгөлөг чинээлэг нөхөр нь урд жил машины ослоор бурханы орон руу яваад 3 хүүхэдтэйгээ энэ орчлон дээр гав ганцаархнаа үлдчихсэн гэдгээ мэдрэх Цэнээд дэндүү үнэмшмээргүй санагдах. Амьдрал ингээд л дууслаа гэжүү хэмээн дотроо итгэж ядан өглөө бүр өөрт нь тохиолдсон бүхэн хар дарсан зүүд байгаасай хэмээн дотроо найдаад сэрэхэд бодит ертөнц гэдэг даанч харгис хэрцгий юмсанжээ.
Хорвоогийн залуу бүхэн өөрт нь сөгдөж явсан дэрвэгэр эрвэгэр нас нь хормын төдий өнгөрч өдий насандаа ганц бие хайрлах хүнгүй харамлах сэтгэлгүй хоцорсондоо хэнийг буруутгахаа тэр мэдэхгүй. Гагцхүү өөрийг нь гэсэн хэн нэгэн дулаан сэтгэлтнийг олж хараагүй өнгөрсөн юм биш байгаа гэж бодсоор өдөр хоногийг өнгөрөөн сууна. Дурсамжаа уудалсаар..Хойд эцгийнх нь төлөө охиноо умартсан ээжийгээ буруутгамаар, үгүй ээ үгүй ээжийг нь хаяад явсан аавыгаа үзэн ядмаар....Бишээ биш ерөөсөө хойд эцэг миний амьдралын гол буруутан юм байна гэж заримдаа Багануурт амьдрах туулай үржүүлэгч танихгүй хүүхдийн аав байсан хүйтэн сэтгэлт сахалтай ахыг жигшинэ. Амьдралд түүнд сайхан гэр бүл заяагаагүй ч эмэгтэй хүнд заяаж болох бүх гоо үзэсгэлэнг харамгүй хайрлажээ.
Согоо шиг зэгзгэр нуруу, уяхан алхаагий нь харсан ямар ч эр хүн хойноос нь дуудаж уулзаж танилцахыг хүсдэг байж билээ. Гэтэл одоо авгай болчихсон хойно хэн түүнийг хайрлах билээ.
Их сургууль төгсөөгүй ч зах дээр гарч үнэгэн шуба заран амь зогоосоор нөхөрт гарч мөнгө төгрөгний гачигдалгүй амьдралтай золгосонсон. Амьдрал яагаад ийм болчихов гэж хүүхдүүдээ унтсан хойно дэрээ нэвширтэл уйлна. Нулимсан дундаа нэг тайвшраад нам унтаад өгөх нь сүүлдээ жаргалтай ч юм шиг.
Ийм л нэгэн гунигтай амьдралын нэгэн өдөр түүний гар утас хангинахад Цэнээ утсаа авлаа.
-Байна уу, сайн байна уу та Цэнгүүлин мөнүү. 107,5 радио байна. Аан за, танд мэндчилгээ ирсэн байна. Алс холын Итали орноос танд дууны мэндчилгээ явуулсан байна. Ингээд дуугаа хүлээж аваарай гэж Эф Эмын хүүхэд дамжуулсанд мэл гайхаж орхив.
"I just called to say I LUV U
I just called to say how much I care",
гээд эгшиглэтэл хоёр нүд нь нулимсаар бүрхээд явах нь тэр.
Нөхөртэйгээ учрахаас өмнө диско баранд санамсаргүй танилцсан гадаадад сурах тэр нэгэн хөвгүүнтэй яг энэ аян дээр хоёулаа бүжиглэж байснаа санахуйд сэтгэлд нь дулаахан мэдрэмж төрнө. Тэрбээр даанч тэр хөвгүүнд хайхрамжгүй хандаад мартчихснаа саналаа.
Түүний захиа болгон нь хайр дурлалын халуун дулаан үгсээр дүүрэн байсансан. Түүн шиг Цэнээг тийм цэвэр ариун сэтгэлээр хайрласан нь байгаагүй мэт санагдлаа.
To be continued


Top
   
PostPosted: Sep.03.11 10:17 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:43 am
Posts: 1078
Location: Дэлхий гэдэг торхон дотор
haker7-гийн түүх үнэхээр сэтгэл хөдөлгөлөө.. бас гунигтай.. хайртай хүнээ ойлгож хайрлахаасаа илүү хүн өөрийгөө илүү хайрладагтаа л заримдаа дэндүү ихийг алдчихдаг юм шиг санагдлаа../миний бодол/ аз жаргал хүсье :hi: анхны хайр бүтдэггүйн.. гэхдээ битгий бууж өг... дахиад сайхан хайртай учирна даа

_________________
Дин Дийн Дан Дааан


Top
   
PostPosted: Sep.14.11 2:46 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Jan.29.11 10:55 pm
Posts: 284
Location: Хэн ч мэдэхгүй , өөрөө ч мэдэхгүй тэр газар. . .
Би бас яаж хоцрох вэ өөрөө балчир ч гэсэн бяцхан хайрынхаа түүхийг бичий.

Энэ зун би байрныхаа хар багаасаа найзласан 2 найзтайгаа зуслан явсан юмаа. Тэгээд л автобусаа хүлээгээд зогсож бйасан чинь хамгийн түрүүнд нэг охин ирсийн. Би хараад л байсан. Яагаад хараад бйасан нь ойлгомжтой биз. Тэгээд л зуслан дээр очоод л эхний 2 хоног бараг дугардаггүй байв. Сүүлдээ л гайгүй юм ярьцгаадаг болсон. Тэр минь Anemone-н дууг лаг гоё дуулдаг. Угаасаа ч их гоё дуулдаг. Би ч яахав дуучихнаа ккк. Тэгээд л нийлж Зүрх чамруу нтр дуулдаг байлаа. Тэгээд л хамгийн сүүлийн өдөр гуйсан даа. Эхлээ д гарыг нь барьж байгаад л .... гэж хэлээд тэгээд 2уулаа үерхий гэж хэлжийсэн. Тэгээд хэрэв зөвшөөрвөл миний гарыг чанга атга , зөвшөөрөхгүй бол миний гарыг тавьж боно гэж хэлсэн. Тэр минь миний гарыг тавихгүй байж байснаа гэнэт аймаар чанга атгасан. Хэхэ . Үнэхээр гоё. Тэгээд орой бүлгийн багш эрт тасарчихсан бид нар тааваараа хүссэн тасагтаа хоносон. Манай 3 найз бас найз охидуудаа олчихсон нэг нэг орон дээр унтацгаацан. Би бас түүнтэйгээ нэг орон дээр тусдаа хөнжилтэй унтсан. Би түүнийгээ тэврээд л тэр минь харин намайг эхэлж үнссэн: Бид 2 хүүхдүүдийг юм ярьж байхад нь бараг анзаараагүй дээ. За тэгээд зуслан дуусаад хотод ирээд анх болзсон. Скай их дэлгүүрийн урд. Тэгээд л ганц хоёр зуслангийнхаа хүүхэдтэй уулзаад бид 2 кино нтр үзээд явчихсан . Орой нь түүнийгээ гэрт нь хүргэж өгсөн. Түүнээс хойш нэлээд хэдд уулзаад АР ГЭРИЙН ДАРАМТаас болж салсан дөө. Гэхдээ тэр минь нада оффлайн үлдээсэн байна лээ. Чамайгаа дахиж гуйхад чинь заавал зөвшөөрнө харин тэр үед дахиж битгий явуулаарай гэсэн байсан. Би ч удахгүй зарим нэг асуудлуудыг цэгцрэхээр нь буцаж нийлэх санаатай л байна. Тэр хүртэл зургийг нь л харж суухаас хэхэ. Анемоне-н дууг сонсохоор түүнийгээ аймаар их санадагиймаа хэхэ


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Sep.14.11 8:25 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Jan.29.11 10:55 pm
Posts: 284
Location: Хэн ч мэдэхгүй , өөрөө ч мэдэхгүй тэр газар. . .
ABIBAS wrote:
Разо миний анхны хайр
:f02:

:f02: 10 жилд байхад...Би бацаан байсын, манайх шинэ байр луу дөнгөж нүүцэн. Хичээлээ тараад байрныхаа хашаа руу орох тоолонд аягүй хөөрхөн эгч нохойгоо гаргаад зогсож байдаг байлаа. Би ч гүйх шахуу ороод л нохойгоо угз татаад аваад гардаг байлаа. Аминдаа нүдэнд нь өртөх гэж л тэр шүү дээ хэхэ. Надаас 7 эгч гээд боддоо хэхэ. Нохойгоо авч гарчихаад худлаа алдаж байгаа дүр исгээд л, мэдээж нохой минь тэдний нохой руу гүйнэ. Тээд л барьж авах гэж очихдоо сайн харж авна даа. Тэгсээр байгаад өдөр хоног өнгөрч сайн танидаг боловоооо гэж. Дандаа цуг нохойгоо салхилуулна. Тэгээд л энэ тэрүүгээр алхана би бүүр хайрын далайд живж орхивоо хөөрхий. Бүүр жигтэйхэн сай найзууд болсон ч туршлагагүй байсан учир хайраа илчилж мэдэхгүй байлаа... Тэгсэн нэг өдөр цуг явжийсан чинь эгч нь хүнтэй суухаар болсон гэж авдаг байгаа. Ээ бурхан тэнгэр минь тэрүүхэн зуур бараг л өмдөндөө баачихав. Тэгээд аан тиймүү гоё мэдээ байна гэж хэлэх гэсэн боловч хэл минь эвэлж өгдөггүй тэгээд байжийтэл яах ийхий зуургүй нулимс цийлэгнээд явцан. Тээл шүүд гэрлүүгээ шулуун гүйгээд 3 хоног хагас юм ч идэж уугаагүй өрөөнөөсөө ч цухуйхгүй байжийгаад нэг мэдсэн сэхээн амьдруулахад сэрэвээ хөөрхий. Хэн ч байхгүй хооёон өрөөнд дусалтай хэвтэж байлаа. Тэгээд ганцаараа жаал уйллаа. Тэгсэн сувилагч гар утас оруулж ирээд аавтай ярилаа. Би чамайг битгий тэгэж их компютэр тогло гэж хэлдэг биз дээ гэж авдийн.....Чөтгөр алгад энэ хорвоод намайг гэдэг хүн байхгүй юм байна!! Би ганцаардажийнэ,, Ээжээ... биш бурхан минь би даарч байна гэж дотроо шаналж байлаа. Шээт чөтгөр алга амьдралд утга алга эмнэлэгээс гарангуутаа амиа хорлоно гэсэн төлөвлөгөө гаргалаа. Гарангуутаа Х рүү захиа бичнэ, ингэж:

Сайн уу би байна. Чи миний хамгийн сайн найз, би ч бас чиний сайн найз гэдэгтээ эргэлзэхгүй байна. Гэхдээ сүүлийн үед өсч том болоод даавар ихэссэнээс болоод тэрүү би чамайг эмэгтэй хүн талаас чинь хайрлах болсоон. Харин чи намайг үл ойшоон өөр залуутай сүй тавьжээ, та 2 минь сайхан амьдраарай.. найз нь ингээд амиа хорлолоо. Чамайг сэтгэлдээ энэ чигээр нь үлдээх гэж л тэр үүрд баяртай дагина минь.

Нэг иймэрхүү юм бичсийн. Тэгээд эмлэгээё гараад захиагаа шуудангаар зөвхөн Х д гэж хаяглаад явуулсан нь очоогүйн шиг байна лээ.
За тэр ч яахав захиагаа явуулчаад би үлдээд хоцрох аав ээжийгээ бодоод хэсэг хингэнтэл уйлаваа. тэгээд хайрцаг тамхи татаж овоо тайвшраад гэрийхэндээ гэрээслэл маягийн юм бичив. Гэрээслэл гэснээс өөрт хамрагдах зүйлсээ ингээд бусдад гэрээслүүлээд өөд болно гэхээр даанч харам санагдаад байлаа. за тэр ч яахав гэрийхэндээ ингэж зурвас бичиж байгаад бас тэсгэлгүй хингэнтэл уйлаад хаяваа хөөрхий. тэгээд бичиж дуусаад аптик рүү алхлаа...(Димдрол ууна.)

Аптикт ороход нэгэн залуу охин худалдагч болтой цагаан банзалаа гүвээд зогсож байлаа.Би:
Уучлаарай юм авая. Охин:
Сайн уу? ямар эм авах вэ гэв. Би: димдрол нэг боодол.
Охин: Уучлаарай манайх иймэрхүү төрөлийн эм эмчийн зөвшөөрөлгүйгээр өгдөггүй, та юунд ашиглах гэсэн юм гэлээ.
Би: Амиа хорлоно, энэ амьдарлаас залхжийнэ, хэн ч надад анхаарал халамж тавьдаггүй гээд аваад орхитол өнөөх охин учиргүй инээж гарав. Хөхрөөд л байлаа.
Инээж байгааг нь ажаад байсан чинь гийвгэнт хамаг бие хачин болж тэрхэн зуур сэтгэлийн зовлонгоос ангижирчих шиг болов. Бүүр хараад баймаар тэнгэрийн дагина. Ингээд би гэдэг хүний 2 дохь хайр болон шалиг зан нь тодорвоо гэж. тэгээд би за яахав маргааш эмчийн бичигтэй ирж байгаад авна даа гэж хэлээд гарах гэтэл охин гараас минь зөөлөн атагаснаа "Юм ганцханаар дуусдаггүй юм" гэж хэлээд инээмсэглэв. Энэ удаад би бүүр галзуурч орхилоо. Түрүүхэн амиа хорлох гээд явжийсжэн хүн үсэрч дэвхцээд гэрлүүгээ орлоо. Орж ирүүт ээж, ээ чи битгий нүд амаа бэлцийтэл гадуур ПС д тоглоод бай дөнгөж эмлэгээс гарчаад гээд дургүй хүргэчив. гэсэн ч баясгалантай хивээр маргаашийг тэсэн ядан хүлээсээр аймар их хоол идээд тэр шөнөдөө нам унтваа гэж. Тэгээд л тэр минь минийх болсон юм даа.

Хожим сонсохнээ ахны хайр болсон эгчмэд бүсгүй маань өнөө залуутайгаа гэрлээд 5 хүүхэдтэй болсон, гэвч нөхөр нь архинд ороод гэцүүхэн байгаа сурагтай. Намайг гомдоосон бүсгүйчүүд ер нь цаашдаа эрийн тэнгэр нь хаядагийг олон жилийн туршлага ажиглалтаар батлагдаад байгаа.

Зиоз зав гаргаж уншиж үхтлээ инээсэн танд гялаалай. Элгээ төлүүлмээр байгаа бол над руу ПМ дээрэй... Жоохон давсалсан ч үнэн түүх юм шүү...
:f01:
Image



Ёоооо элэг элэг элэг өгөөчэээ. . . . .хахахаххахахааххаах үхтлээ инээлээ хаха


Top
   
PostPosted: Sep.19.11 12:56 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 10:16 pm
Posts: 1021
Location: Хөвсгөл - Дархадын хотгор
Haker7 их гоё сэтгэлээсээ бичжээ.

_________________
David Beckham


Top
   
PostPosted: Sep.19.11 10:42 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Oct.14.09 11:09 pm
Posts: 537
-Чи минь наддаа хайртай юу? гэж Давхрааг асуухад
-Хайртай байлгүй яахав гэж уянгалаг наалинхай хоолойгоор Чимээ хариулаад хайртыгаа хүзүүгээр нь тэврээд хоёул орон дээр үнсэлцэн эрхлэлдэв. Ах эгч нарынхаа ийнхүү нялууран хэвтэхийг харсан Ариукаа ичингүйрээд, "заваан амьтад" гэж дотроо боджээ.
Болгарт хамт суралцах оюутан залуус үерхээд 4 жилийг хамтдаа үдэж сургуулиа төгсөөд л хуримаа хийж хамтын амьдралаа эхэлнэ дээ хэмээн хоёул мөрөөдөцгөөж байв.
Харин нэгэн өвлийн амралтаар Давхарбаяр Чимээтэй цуг байж чадахгүй Монгол явах ажилтай болчихлоо гэж хэлээд онгоцоор нисээд өгсөнд Чимээ дурамжхан байсан ч удахгүй буцаад ирнэ гэсэн итгэлтэйгээр түүнийгээ гаргаж өгч гэнэ.
Чимээ амралтаараа багшийн туслахын ажлаа үргэлжлүүлэн хийсээр найз залуугаасаа захиа харуулдан хааяа нэг шуудан ордог байсан юмсанжээ. Ийм нэгэн өдөр тэрбээр түр хугацаагаар Болгарт аяллаар ирсэн залуутай танилцсан нь Галаа гэдэг залуу байв.
Багаасаа гадаадад өссөн тэр залуу үнэхээр соёлтой бас өндөр боловсролтой нэгэн байсан бөгөөд Чимээ хэмээх даруухан бор охиныг эргүүлж эхэлсэн юмсанжээ. Харин Чимээ Монголд найз залуутай хэмээн түүний урилгуудад татгалзсаар....удалгүй Галаа ч нутаг буцжээ.
Харин энэ хооронд Давхраа Монголд очоод Чимээгийн ангийн мисс Энхээтэй үерхээд амжсан ч энэ тухайгаа Чимээгээс тас нуухаар дотроо шийдсэн байж.
Давхраа амралтаа дуусгаад хичээлдээ орохоор Болгарт нисч ирэхэд Чимээ түүнийг үнэхээр их санасан байлаа. Оюутны байр луугаа харих зуураа хоёул дэлгүүр орж хэдэн шил пийв, мандарин, чихэр жимс аваад гэртээ харьцгаав.
Кино үзэн Монголоос ирсэн хиам амтархан идэж пийв уунгаа ойр зуурын сонин хуучлав. Давхраа Чимээгийн цамцнаас зууран өөр лүүгээ таттал кармаанаас нь Галаагийн бичсэн захидал гараад ирсэнд Давхраа уурсан Чимээгийн нэхмэл цамцыг урж галзуурч эхлэв.....


Top
   
PostPosted: Sep.20.11 3:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Oct.03.10 4:21 pm
Posts: 3413
Location: Спортын цонх
Нөгөө хэн хэнтэй суусан гэсэн... гоё түүх байгааз хахаха

_________________
:guitarchin:


Top
   
PostPosted: Sep.20.11 4:01 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3699
Уянга. wrote:
shatriin_xvv wrote:
Анхны хайр гэдэг сэдэв энэ асуудлаар ярилцаж байгаа хүмүүс чухал л даа. Би өөрийнхөө хайрын талаар ярьж өгий гэж бодлоо. Яг хэзээнээс гэдгээ санахгүй байна. Гэхдээ дор хаяж 8 жилийн өмнөөс "асуулт" гэдэг нэртэй маш их мэдлэгтэй хөөрхөн охинд хайртай болж, өдөр болгон л дор хаяж 2-3 цагаа түүнд зориулдаг байж билээ. Удах тусам л би түүнд татагдаж шинэ шинэ зүйлээр бэлэг барих гэж хичээнэ. Түүнд минь олон залуус хайртай байсан болохоор нэгнийх нь хэлсэн үгнээс би илүү гоё сайхан үг хэлэх гэж хэрэндээ л хичээдэг болов. ийм байдлаар үргэлжилсээр төд удалгүй би сургуулиа төгсөөд би ажиллах болж Хайрт "Асуулт"-тайгаа бараг л уулзаж чадахаа байсан. Саяхан "Гоо"(үүгле) гэдэг гадаад хүүхнээс нэг юм асуусан чинь "Асуулт" гэдэг Монгол охин наадхыг чинь мэднэ гээд пал хийтэл хэлдэг байгаа. Би ч яаран яаран "Асуулт"-ыг хайж олоод түүнийхээ царайг харлаа. Миний түүнд өгсөн зүйлсээс нэг нь ч алга. Харин гайхалтай нь тэр намайр сайн таньж байсан төдийгүй зарим хүмүүсийн талаар ярилцаж байсныг минь ч сануулсан. Хуучны түүх хуучны дурсамжаа гэж. Цаг хугацаа чи бид хоёрыг холдуулсан ч яг л өчигдөрхөн үлдсэн тэр л хэвээрээ чи минь хэвээрээ улам ч ухаалаг, сайхан болсон байна. Харин би....

:wd:

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Sep.20.11 6:00 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.01.09 5:12 am
Posts: 1387
Location: St Louis
mark

_________________
Love actually is all around!


Top
   
PostPosted: Sep.21.11 11:34 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Apr.11.10 2:19 am
Posts: 81
Location: хэнд хамаатайн
миний сэтгэл эзгүйрэхээ больсон гоёмсог хайрт би хууртахаа байчихаж чиний төрхөнд дасаад би бас сохорчихож мэдсэн хэрнээ сохор хэвээрээ би авсанд орох байх чи надад бүх хүч өгж байгааг би мэдэрч байна энэ насанд маань хангалтай хайр гээчийг би олчихсон юм шиг би баярлаж байна одоо нэгэнт өнгөрсөн би уусжээ хайртынхаа төлөө бүх үйлдэлийг хийж эхэллээ намрын сэрүү үлээж нутаг маань үгүйлэгдэж байна гэсэн ч би харьж чадахгүй ээ энд түүний минь гэдсэнд миний үр үүсэн бий болсон энд би үүрд үлдэх болсон өнөөдөрөөр би наргалтай амьдрах боллоо энэ хэр удаан үргэлжлэх юм бол тэрнийг ирэхэд би бичсэнээ нуулаа....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 239 posts ]  Go to page Previous 14 5 6 7 810 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited