#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.24.19 8:14 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 243 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10
Author Message
PostPosted: May.26.14 9:29 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: May.25.14 10:27 pm
Posts: 32
mini anhnii haip namg medeechgui bhad l hupeed ipsiim bna. Suuld l tuuniige mi haip bsn gdgiig medsn. Bi anh zuslan ybhaap shiidsiin uul n oop zuslan ybh gj btal eej maani zulzagiin bojonk awtsn blhoop n ybj bsiin. Tend ma nz bas tsug ybsiin. Nz maani zuslangiin awtobusaap ybaad bi apaas n mashinaap ojij bsiin. Yg tsunhee chipeel ybj btal namg updaas nzud duudad yed nap deeree ojood opoondoo opood tsunhee tawiad gapj sawluup dr suutal ma bulgiin bandi nap suuj bsiin bi ch taniku bolhop nzinha hajuud zahad n suutal 1bandi namg bosjooj gj awdiin theer n mi dupgui hupeed gupiigel suugad bsn. Ter bandita hed hongiin dapa owoo gaigu dotno bolood hapitsdag blood iptel ndad sain gdg n medregdeed l ehlew bi ch tuund tatagdaad bh shg. bid nap bulgiinhe hedn huuhd ma nzuud bid hed uul puu awisiin yg opoi hesegt n aimp had chuluutai bi ch ydartsn amitan apai hj gapj btal updaas gapaa sungadiin ^_^ gapnaas n hotlool hamtda uulin opoi puu gapj blee ter uyd unheer goy medremj topj bsiin. Hamgiin suulin odop bid nap bulgeere untah blow bid 2 ch hoshin shog uzj bgad bi j untaad ogjij. Sertel namg tas tewertsn untaj bdiin. Zuslangaas ybah suukin odoo mi topsn odop bsiin. Zuslangapa hotod ipeel mi topsn odpiig temdegleel. Ter maani namg hupgj ogh doo l namg gsn setgel n ulam ih medregdj ble. Ter maani hotiinh bi daphaniinh namg bas zuslangii maani 1bandi guigaad thde bi terend zowshoopoguin ygad gwel zuph min tuun puu l bsn bolhoop bid 2 hedii hol bdg ch bainga utsaap ypij ulam ih haiptai bolsoop baiw. Bid 2 nikeen hedn sap hapitsj bgad ygaad ch ym tag blsn. 1l odop ter nadruu zalgaad bi daphand ipchlee gehd bi ymp ih bayplasn geech bi tuuniige hapaal guij ojood tewreed awsan. Ter min odo hytdad supj bga hol zai bidniig nzuud bolgosiim da. Odoo ch gsn tuuntege haya hapitsdag ym bainga hapitswal dupsamj sedreed hetsuu bolhoop mend ustai l blsn.


Top
   
PostPosted: Sep.14.14 8:12 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jun.20.14 12:37 pm
Posts: 9
Er ni hund sain bolson bol ert heleh heregtei gedgiig bi uhaarsan yum. 7 -r angid bhad neg ohintoi tsug olimpiadiin beltgel geel neleen hamt surguuli deer bdag bsan. Ter ohintoi neeh yaridaggui bsan yum. Tegtel bi terend baga bagaar dasaj tuund sain bolson. Zun bolhod bi ternees utasnii dugaariig ni avaad zunjingaa sms-eer hariltssan. Tegsen 8-r sar garaad udaachgui baital terniig neg shunu zuudelsen yum. Ug ni manai suriin porm ni nogoon ungutei getel ter ulaan ungiin porm umstsun yvj bna gej zuudelsen. Bi ter zuudend neeh ih yum bodoogui. Hicheeliin shine jil bolhod ter surguuli deer bgagui bagshaas asuutal teniig shiljsen gej heldiim. Tegeed l setgel sanaa ih sonin boltson. Buten zunjin sms bichsen baij yagaad nadad heleegui yum bol geed l ih bodson. Tegsen nadad dugaar ni bga buh zuil duuschaagui bna gej bodson chini ... dugaaraa solitson bsan ( ih muuhai). Bi uurtuu bolon terend mash ih uur hursen . Tegeel heseg hugatsaand tuuntei hamt bsan udruudee bodool. ( unendee oligtoi dursamj geed bh yum bhgu. Surguuli deer hoorondoo er ni yum yaridaggu bsan. ) tegeel udaachgui martsan daa. Odoo bodoh nee erthen sain gedegee helsen bol yu boloh bsan boloo gej boddiin


Top
   
PostPosted: Sep.24.15 3:01 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Feb.21.10 10:34 pm
Posts: 1324
Location: Я самая обаятельная и привлекательная
Миний төсөөлж байсан хамгийн гоё хайрын түүх тархинд минь л үлдэж дээ.

_________________
Амьдрах сайхан.


Top
   
PostPosted: Feb.17.16 2:05 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.24.15 4:31 pm
Posts: 2125
Location: Middle-earth.
Bi lav eruusuu tiim goy moy yum unshij bgaguin bnaa, yu ch unshsan eruusuu neeh taalagdaad bdaggui shd sonin :razz:

_________________
.


Top
   
PostPosted: Feb.17.16 6:59 pm 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: May.09.06 9:34 pm
Posts: 350
Location: ...түүний зүрхэнд...
Гайхамшигт хайрын түүхүүд дундаас галзууртлаа дурласан мөртлөө холоос л хайрласаар хоцорсон хүмүүсийн түүх яригдалгүй үлддэг. Үргэлж л өгсөн зүйлийнхээ хариуг нэхдэг хүмүүсийн дунд, хайрандаа шаналж, гуньж, өөрийгөө зольж байгаадаа л жаргалтай байдаг хүн цөөхөн. Дал хүрсэн өвгөний зүрхийг өөрийнх нь бололгүй эмгэн болсон эмэгтэй л булиглуулж чадна. Магадгүй зүрхнийх нь эцсийн цохилт түүний төлөө байсан ч харамсаж чадахгүй. Зүгээр л дурлачихсныхаа төлөө тэр дотроо хэдэн арван удаа шатна, зовно, тамлагдана. Цээжиндээ багтахгүй болсон зүрх нь энгэрээ урчих шахам тийчлэхэд ч дурласан хүн хамгийн жаргалтай мэдрэмжийг түүнээс л авах болно.

Чамайг хараад хичнээн цаг бэлдсэн хайрын үгээ дотогшоогоо залгичихаад, хэл ам нь эвлэхгүй зогсох эр чамд л хайртайгаа хэлж байвал хамаагүй. Өөрийг чинь л харж байвал хэдэн цагаар ч хамаагүй ширтэж чадах тэр дурласан хүний нүд. Өөрт чинь цэцэг өгөхийн тулд өдөржин үүдний чинь хаалгыг татах бэлтгэл хийсэн ч чадна. Тэгээд чи гэртээ байхгүй байсан ч хэзээ нэгтээ гарт чинь атгагдах, өөрөөс нь хавьгүй азтай цэцгийг харангаа чамайг инээмсэглэн хүлээх тийм л эр хүн. Чамд дурласан залуу болзоондоо бэлдэхийн тулд хэдэн өдрийн өмнөөс товлож, хэсэгхээн төлөвлөгөө нь амжилтгүй болвол үхэн үхтлээ харамсаж мэднэ.

Чамайг “Өөрийнх чинь болъё оо” гэж хэлэхэд хүртэл хайлчихаж мэдэх цасанд хүрч байгаа юм шиг л хуруугаа хүргэж ядах тэр л чамд жинхэнээсээ хайртай. Дэндүү нандин болохоор өөрөөсөө хүртэл чамайг харамлана. Элин нисэхийг чинь тэр юунаас илүү эрхэмлэнэ. Тэгээд тэнгэрийг саравчлан яг л ээж шиг чинь сайхан бүхнийг хүсэх тийм л зоригтой эр хүн. Цээжиндээ хөнгөхөн гунигласан ч цэлмэг тэнгэрт жигүүрээ дэлгэж байгааг чинь хараад аз жаргал хүснэ. Дэндүү хайртай гэхдээ дэрвээд явахыг чинь зөвшөөрч чадна... Ийм хайр амссан бас иймийг түүнд өгсөн...

_________________
түүний зүрхэнд үүрээ засч бна


Top
   
PostPosted: Oct.21.18 9:31 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Oct.21.18 9:15 am
Posts: 23
Миний хайрын түүх...


Top
   
PostPosted: Jan.26.19 12:54 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.24.18 7:13 am
Posts: 217
shunu park d 2lahnaa yavjiisan bituu gerelt tsoh taarjil bla ngu kinon dr gardag shg. :haha:


Top
   
PostPosted: Jan.26.19 8:57 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2936
Location: Ulaanbaatar
Quote:
Гайхамшигт хайрын түүхүүд дундаас галзууртлаа дурласан мөртлөө холоос л хайрласаар хоцорсон хүмүүсийн түүх яригдалгүй үлддэг. Үргэлж л өгсөн зүйлийнхээ хариуг нэхдэг хүмүүсийн дунд, хайрандаа шаналж, гуньж, өөрийгөө зольж байгаадаа л жаргалтай байдаг хүн цөөхөн. Дал хүрсэн өвгөний зүрхийг өөрийнх нь бололгүй эмгэн болсон эмэгтэй л булиглуулж чадна. Магадгүй зүрхнийх нь эцсийн цохилт түүний төлөө байсан ч харамсаж чадахгүй. Зүгээр л дурлачихсныхаа төлөө тэр дотроо хэдэн арван удаа шатна, зовно, тамлагдана. Цээжиндээ багтахгүй болсон зүрх нь энгэрээ урчих шахам тийчлэхэд ч дурласан хүн хамгийн жаргалтай мэдрэмжийг түүнээс л авах болно.

Чамайг хараад хичнээн цаг бэлдсэн хайрын үгээ дотогшоогоо залгичихаад, хэл ам нь эвлэхгүй зогсох эр чамд л хайртайгаа хэлж байвал хамаагүй. Өөрийг чинь л харж байвал хэдэн цагаар ч хамаагүй ширтэж чадах тэр дурласан хүний нүд. Өөрт чинь цэцэг өгөхийн тулд өдөржин үүдний чинь хаалгыг татах бэлтгэл хийсэн ч чадна. Тэгээд чи гэртээ байхгүй байсан ч хэзээ нэгтээ гарт чинь атгагдах, өөрөөс нь хавьгүй азтай цэцгийг харангаа чамайг инээмсэглэн хүлээх тийм л эр хүн. Чамд дурласан залуу болзоондоо бэлдэхийн тулд хэдэн өдрийн өмнөөс товлож, хэсэгхээн төлөвлөгөө нь амжилтгүй болвол үхэн үхтлээ харамсаж мэднэ.

Чамайг “Өөрийнх чинь болъё оо” гэж хэлэхэд хүртэл хайлчихаж мэдэх цасанд хүрч байгаа юм шиг л хуруугаа хүргэж ядах тэр л чамд жинхэнээсээ хайртай. Дэндүү нандин болохоор өөрөөсөө хүртэл чамайг харамлана. Элин нисэхийг чинь тэр юунаас илүү эрхэмлэнэ. Тэгээд тэнгэрийг саравчлан яг л ээж шиг чинь сайхан бүхнийг хүсэх тийм л зоригтой эр хүн. Цээжиндээ хөнгөхөн гунигласан ч цэлмэг тэнгэрт жигүүрээ дэлгэж байгааг чинь хараад аз жаргал хүснэ. Дэндүү хайртай гэхдээ дэрвээд явахыг чинь зөвшөөрч чадна... Ийм хайр амссан бас иймийг түүнд өгсөн...
Энэ хайр бүтсэн үү?

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Jan.26.19 9:55 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Mar.18.11 5:32 pm
Posts: 2034
Location: Nothins that bad if it feels good
Quote:
Quote:
Фрэдийнхийг сонсылдоо
Одоогоос яг 17 жилийн өмнө би нэгэн охинд сэтгэл алдарч байсийн. Одоо бодход 6-р ангийн хүүхдүүдэд ямар юмных нь сэтгэл алдарах мэдрэмж байхав дээ гэж бодох ч хүн бий л байх. Бид 2-т хамтдаа байсан сайхан дурсамж гэхээр зүйл байхгүй ч гэлээ би түүнийг энэ яваа насандаа мартаж чадахгүй гэдэгтээ одоо ч итгэлтэй байдийн.
…1994 оны 10 сарын хорин хэдэн л байсийн. Үнэнийг хэлхэд яг хэдэн гэдгийг нь би бодоод бодоод олдоггүй юм. Би гэж нөхөр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад энэ үед л анх хичээлдээ явж эхэлсэн юм. Тэр өдөр их л салхитай, цас бороо холилдсон тийм зэврүүхэн өдөр байж билээ. Ааваараа хүргүүлээд сургуульруугаа ирж явах замдаа би нэгэн улаан өдөн хүрэмтэй, цагаан ороолттой, малгайгүй нэгэн охиныг олж харлаа. Их ч хөөрхөн охин санагдаж билээ. Манай ангийн шинэ охин гэж би яахан мэдэх билээ. 1 давхарын мухрын нэг ангийн хаалган дээр 6Д гэсэн хаяг байх нь манай анги билээ. Ангидаа явж орлоо. Ангийн найзууд маань бодуул намайг их л санасан бололтой тал талаас бүчиж аваал, ярьж алдлаа. Би ч ангийнхаа андуудыг их санасан байсан тул ухаан жолоогүй үнэн, худал юм ярьж гарлаа. Удалгүй ангийн хаалгаар нөгөө гадаа харагдсан улаан хүрэмтэй охин орж ирээд, арын хананд байдаг өлгүүрт хувцасаа өлгөөд 3-р салааны урдхан талд очоод суулаа. Тэр үед би энэ хөөрхөн охин манай анги юм байна даа гэж бодоод их баярлаж билээ. Анхны харцаар дурлана гэдэг нь тэр л байсан юм байна лээ. 6-р ангийн хөвгүүд гэдэг чинь охидын үснээс зулгааж, цүнхээрээ цохиж, охидыг хэн нэгэнтэйгээ холбож л “эргүүлнэ” үү гэхээс, өөр юм толгойд буудаггүй байсан үе. Харин би тэр улаан хүрэмтэй охиныг яагаад ч үснээс нь зулгааж, цүнхээрээ цохиж, өөр хэн нэгэнтэй холбох зориг, зүрх байгаагүйм. Угаасаа ч би охин эргүүлж үзээгүй хөвгүүн, яах ч учираа яаж олхов дээ. Хамгийн баярлууштай зүйл бол багшийн журналын арын хуудсанд ангийн бүх хүүхдүүдийн мэдээлэл байдаг явдал. Эндээс л би түүнийхээ нэрийг, гэрийн хаягийг, утасных нь дугаарыг олж авсан юм. Түүнийг Ц гэе. Яагаад ч юм ангийн бусад охидоос илүү нүдэнд тусаж, үснээс нь зулгаахаас ч хайр хүрэм тийм л хөөрхөн охин байсийн. Бага насны явдал байсан болхоор хөөрхөн гэдгээс өөр тодотгол үнэндээ хэлж чадахгүйнэ.
7р ангид орсон жил. Надаас гадна манай ангийн хэд хэдэн хөвгүүн түүнд сайн байлаа. Арай учрыг мэдэх цаг ирсэн болоод ч тэр үү, би болон миний өрсөлдөгчид бүгд л түүний хажууд суух, түүний дэвтэрээс хичээл хуулах нэрийдлээр дэвтэрийг нь авах, орой салхилдаг газрынх нь ойролцоо алхаж яваад санамсаргүй мэт тааралдахыг хичээдэг байлаа. Би заримдаа Ц-г хүргэж өгөхийн тулд түүний байрны ойролцоо байдаг ямар нэгэн дэлгүүр, тоглоомын газар очих нэрийдлээр хамтдаа алхдаг байлаа. Ингэж явахдаа хэн нэгэн танилтай таарчих вий гэхээс ихэд болгоомжлох мөртлөө, бас ч гэж хэн нэгэнд хамт яваагаа харуулахыг маш ихэд хүсдэг байж билээ. 7-р анги иймэрхүү дэвшилттэй л өнгөрсөн. 8-р ангид ордог жилээ, манай анги гадаад хэлний хичээл дээр Англи болон Орос хэл үзэх сонирхолоор нь 2 хэсэг болгож хуваалаа. Анхандаа ч би Орос хэлний хэсэгт нь өөрийн дураар орлоо. Харин Ц минь Англи хэлний хэсэгт орсоныг мэдээд, яаравчлан Англи хэлний хэсэгт шилжиж байсийн. Бидний үеийн хүүхдүүд бүгд л Англи хэлэндээ нэг түвшинийх. Хэн нь илүү, хэн нь дутуу гэх зүйлгүй байсан санагдаж байна. Харин нэг өдөр Ц надаас Англи хэлний хичээлийн даалгавар асуусан юм. Бичихэд ичмээр ч би энэний дараа Англи хэлний 3 сарын дамжаанд явж эхэлсийн. Энэ дамжаанд явсанаар би хувьдаа ангийн андуудаасаа арай илүү түвшинд хүрсэн гэж боддог юм. Ингээд Ц маань надаас Англи хэл асуух тусам би улам илүү сурахыг эрмэлздэг байлаа. Энэ мэтээр өдөр хоног үргэлжилсээр нэг мэдхэд Ц-ийн маань төрсөн өдөр болох дөхлөө. Ц маань ангийн 2, 3 нийлдэг найз охидуудаа гэртээ уриад бяцхан арга хэмжээ гэртээ зохиодог байсийн. Би тэр өдөр урилгагүй зочин болж очихдоо The Moffats хэмээх хамтлагийн цомог, нэг хуанлийн хамт бэлэг болгон барьж очиж билээ. Олигтой бэлэг биш ч байсан байж магад. Гэхдээ л Ц-г бага ч гэсэн баярлахыг хараад би үнэхээр баярласан. “Бэлэг өгсөн хүн чинь үнсдэггүй билүү?” гэсэн үгний хариуд би яах ч учираа олохгүй үнсмээр аядаж билээ. Хацар дээр нь үнсэх тэр үед миний зүрх яаж цохилж байсныг би одоо ч мартдаггүй юм. Магадгүй надад найдвар байна гэсэн тэнэгхэн бодолд би итгэсэн. 8-р анги төгсдөг зун юмдаг. Би орой ганц ширхэг шоколад бариад очсийн. 8 цагийн үед. Гэгээ тасрах хараахан болоогүй байсан санагдаж байна. Ц-г гэрээс нь дуудаж гаргаж ирээд элдвийг ярилцсаар байтал оройн 11 цаг аль хэдийн өнгөрсөн байсан санагдаж байна. Ц-г даарч байгаа байх гэж бодоод би цамцаа өгсийм. Цамцаа өгснөөс хойш би жаахан даарсаныг тэр минь хараад “Даарч байвал намайг тэврээч” гэж хэлж билээ. Би тэвэрмээр санагдсан ч, их л эв хавгүй, бүдүүн баараг тэвэрсэн юм. Тэр үед би ямар их аз жаргалтай байсан гээч. Хожим нь бодоод байхнээ, Ц намайг өрөвдсөндөө л тэврүүлсэн байх. Намайг өөрт нь сайн гэдгийг мэддэг байсан болохоор л тэр байх. Надад Ц-тэй хамтдаа байсан цаг мөч бүхэн сайхан ч, түүнд минь сайхан байгаагүй гэж би одоо ч бодож явдийн. Амьдралд болохгүй юм болдоггүй л байдийн, гэдэг үнэхээрийн үнэн үг. Бид 2-н харьцаа иймэрхүү байдлаас илүү гараагүй л дээ. Яаж ч хичээгээд болоогүй л юм. Тэгээд ч би хэтэрхий улайран зүтгэхээ байсан. Би түүнтэй үерхэлээ гэж бодоход, би түүнийг сайн сайхан байлгаж чадахгүй нь тодорхой. Тэр минь жаргах ёстой болхоос биш, надтай зууралдаж суух хүн биш. 10-р анги төгстөл би түүнийг ангийн охидуудаас хавьгүй илүүд тавьдаг байсан бол Ц намайг бусдын л адил нэгэн гэж боддог байсан байх. 2, 3 жил гүйгээд үнэхээр өөрийн болгож чадаагүй болхоор би Ц-г жаргалтай явахыг нь харж суух л үлдсэн гэж бодож эхэлсийн. Бид 10 төгсөөд оюутан боллоо. Цоо шинэ хамт олон, цоо шинэ уур амьсгал. Газар газраас ирсэн олон охид, хөвгүүд. Тухайн үед би Ц-с илүү охин надад олдоно гэж маш их итгэдэг байсан ч, энэ бодол минь өөрчлөгдсөн юм. Би эр хүн болсон хойно ганц нэг охинтой үерхэж байлаа. Тэд бүгд л сайхан охидууд байсаан. Гэхдээ Ц-тэй минь харьцуулж яавч болохгүй санагддаг юм. Би зөвхөн баяр ёслол, төрсөн өдрөөр нь л Ц-д баярын мэнд хүргэх гэж утас цохиж, бэлэг өгөх гэж уулздаг байсийн. Яахав дээ, аргаа ядсан л хүний ажил. Ц-г минь таних, танихгүй хүмүүс сайн муу ярьж л байдаг. Хүн бүхэнд таалагдах албагүй. Бүгдэд нь ч таалагдахгүй байсан хамаагүй. Ганц надад л сайхан харагдаж байхад хангалттай. Үнэндээ би оюутан болоод Ц-г мартая гэж маш их хичээсэн. Хүний амьдралд яагаад ч мартагдахааргүй зүйл гэж байдаг л юм байна. Хүчээр мартах гэж утасных нь дугаарыг утсан дээрээсээ устгасан нь сэтгэлээс минь устаагүй л юм. Сургийг нь сонсож сэтгэлээ баясгадаг байлаа. Тэр минь оюутан болоод найз залуутай болсон юм. Ангийнхаа их сайн залуутай нөхөрлөсөн сураг сонсогдлоо. Битүүхэн атаархсан ч би баярласан. Өдөр хоногууд урссаар л. 2006 оны цагаан сарын өмнөхөн юм даг. Ц-д минь дарааллаад хүндхэн үе тохиолдсон юм. Эхлээд найз залуу нь АНУ-г зорьж, төд удалгүй түүний минь хайртай аав нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм. Ингээд тэр минь ээжтэйгээ, охин дүүтэйгээ 3-уулаа үлдлээ. Уй гашуу, ажил явдал дууссаны дараагаар би залгаж ярилцах санал тавьлаа. Ц намайг зүгээр жирийн л найз гэдэг үүднээсээ миний саналыг хүлээн авч бид 2 уулзаад хэсэг ярилцлаа. Надад сайхан байсан ч түүнд минь ямар байсныг би мэдэхгүйм даа. Эргээд жаргалтай сайхан мөчүүд надад ирсэн мэт санагдавч, би өөрийгөө хорьж дийлэх гэж хичээж байсийн. Хүний зовлонгоор жаргал хийх гэж буй мэт сэтгэгдэл төрж байсан юм. Мэдээж хамгийн дотны 2 хүн нь байхгүй болсон хүний сэтгэл санаа ямар байх нь ойлгомжтой. Би түүнийг ойлгохыг маш ихэд хичээсэн. Гэхдээ чадсан эсэхийг мэдэхгүй ээ. Гэхдээ л надад сайхан байсан тэр жаргалтай мөчүүд 8-р сарын 30 хүртэл үргэлжилсэн юм. Бид 2 өдөр бүхэн уулзаж чадахгүй ч, 7 хоногтоо 2 эсвэл 3 уулзаж байлаа. Хамт кино үзнэ, хамтдаа гадуур зугаална гээл цагийг аль болох зугаатай өнгөрүүлэх гэж хичээдэг байсан юм. Түүнийг хамгийн сүүлд харсан тэр өдрийг би одоо ч маш тод санаж байна. Тэр минь найз залуугийнхаа араас АНУ явах талаар хөөцөлдөж байгаа ч, нэг л сайн бүтэхгүй байна гэж хэлдэг л байсан. Гэхдээ тэр өдөр… Бид уулзаад хамтдаа хоолонд орлоо. Ард кино театрын хажууханд байдаг нэгэн Солонгос ресторанд хоол идэж байсан юм. Тэхэд тэр минь гэв гэнэт “Би явлаа” гээд бослоо. Би түүнийг тоглож байгаа гэж бодоод, нэг их тоосонгүй. Тэгтэл Ц үгийн зөрөөгүй гараад явчихлаа. Бид 2 хоолоо ч идэж дуусаагүй байсийн. Би түүнийгээ ороод ирнэ гэж бодоод хэсэг суулаа. 5… 10 минут өнгөрлөө. Би ч гайхаад араас нь гартал Ц минь байгаагүйм. Утасаа салгажээ. Уурлуулсанаас зайлахгүй гэж дотроо бодоод хэсэг учираа олохгүй байж билээ. Ингээд түүнээс минь сураг ажиг байхгүй хэд хонолоо. Ойролцоогоор 10-аад хоногийн дараа би дүүтэй нь таарсан юм. Тэгсэн чинь тэр минь найз залуугынхаа араас АНУ-г зорьсонг би сонслоо. Энэ бол буруу зүйл биш л дээ. Гэхдээ яагаад надад хэлэлгүй явсаныг бодхоор өөртөө ч гомдох шиг. Тэр минь намайг бодоол надад явлаа гэдгээ хэлээгүй байх. Тэр үед надад хэлсэн бол би яаах байсныг бодоод тэр минь өрөвдсөн байх. Тэр минь угаасаа ухаалаг бүсгүй. Ингээд л би түүнийгээ хаалгаар гарахыг араас нь хараад л үлдсийм даа. Надад тэр үед өөрийгөө зүхэхээс өөр арга байгаагүйн. Эр хүн уйлдаггүй л гэдэг. Би лав уйлсан. Яахав дээ, яах ч учираа олохоо байгаад л тэгсэн хэрэг. Ажилдаа ч явмааргүй, юу ч хиймээргүй… Одоо түүнээс минь надад үлдсэн зүйл гэвэл, түүний минь хэд гурван зураг, төгсөлтийн зургийн цомог дээр минь бичсэн аз жаргалын үгс. Өөр юм надад алга. Угаас Ц минь жаргах ёстой, жаргах хувьтай хүн. Ц минь л сайн сайхан явааг нь сонсох надад жаргал. Гэв гэнэт гарч ирээд өөртөө дурлуулчаад, өөр хэнийг ч багтаах зайг зүрхэнд минь үлдээгээгүй мөртлөө “баяртай” ч гэлгүй яваад одсон энэ бүсгүйг би бүтэн 17 жил хайрлаж байна. Хайрлахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй. Одоо би түүндээ сайн сайхныг хүсч суухаас өөр жаргал надад алга. Найз бүсгүйтэй болсон ч, би түүнийг хайрласан хэвээр л байх болов уу. Хайрлахгүй болсон ч гэсэн би түүнийг энэ яваа насандаа мартахгүй ээ. Анхны хайр гэж энэ л юм байна. Хүмүүсээ, хайртай хүнээ л хайрлаж яваарай. Тэр чинь чиний хамгийн том жаргал юм шүү.
Ene goy yumaa

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 243 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited