#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.17 5:57 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 26 posts ] 
Author Message
PostPosted: Dec.11.07 11:34 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.16.04 10:15 am
Posts: 4313
Location: ¤London¤
Энд та бvхэн ямарч мэдээлэл тавиж болно

_________________
eyes¤¤¤never¤¤¤lies !


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.11.07 11:44 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.16.04 10:15 am
Posts: 4313
Location: ¤London¤
Цагаачлалын талаарх үнэн мэдээ

Монголчууд цагаачилдаг нь нууц биш юм. Тийнхүү цагаачлахдаа үнэн мэдээ сэлтийг олж үзэлгүй, хэн нэгнээс сонссон, ам дамжсан зүйлст итгэн алдаа хийх нь ч элбэг. Иймээс бид Цагаачдад Зөвлөх Газрын (Refugee Council) гаргасан хуудаст удирдамжийг орчуулж тавилаа. Цагаачилья гэж бодож байгаа нэгэн санаагаа өөрчлөхийг хэн мэдэх билээ.

ХЭН НЬ ХЭН БЭ?

ОРОГНОЛ ХАЙГЧ ( ASYLUM SEEKER)

Эх орондоо хавчигдан, хардлага сэрдлэгээс зугтан, харийн улсад ирж, эрх бүхий байгууллагад нь хуульд заасан эрхийнхээ дагуу орогнол хүссэн хүнийг хэлнэ.

ЦАГААЧ (REFUGEE)

Орогнол хүссэн өргөдөл нь амжилттай болж, эх орондоо хавчигдаж явсан нь батлагдсан, өөр улсад амьдрах эрхтэй хүнийг хэлнэ.

БҮТЭМЖГҮЙ ОРОГНОЛ ХАЙГЧ (FAILED ASYLUM SEEKER)

Орогнол хүссэн өргөдлийг нь татгалзсан учир эх орон руугаа буцах цагаа хүлээн байгаа хүнийг хэлнэ. Хэрэв орогнол хүсэгчийг эх оронд нь буцаах аюултай гэж үзвэл хэсэг хугацаанд тэр хүн тухайн орондоо амьдарч болно.

ХУУЛЬ БУС ЦАГААЧ (ILLEGAL IMMIGRANT)

Өөр улсад ирээд санаатайгаар, эрх бүхий байгууллагад өөрсдийгөө мэдэгдээгүй, тэнд амьдрах хуулийн үндэслэлгүй хүнийг хэлнэ.

ЭДИЙН ЗАСГИЙН ЦАГААЧ (ECONOMIC IMMIGRANT)

Ажил хийхээр өөр улсад очсон хүнийг хэлнэ.



ОРОГНОЛ ХАЙГЧ АЮУЛГҮЙ АМЬДРАХ ОРЧНЫГ ХҮСДЭГ

*Олон улсын хуулиар бол НВУ-д хүн бүхэн цагаачлах өргөдөл гаргах ба эрх

бүхий байгууллага өргөдлийг нь судалж үзтэл энд байх эрхтэй. Тийм бөгөөс хуурамч, хулхины орогнол хүсэгч гэсэн зүйл байхгүй.

*Орогнол хайгчид эдийн засгийн шалтгаанаар энд ирдэггүй. 2003 онд дэлхийн хамгийн их иргэд нь цагаачилдаг 10 улсыг харахад хүний эрх машид зөрчсөн эсвэл дайн, мөргөлдөөн ид өрнөж буй газар байдаг. ( Institute for Public Research, 2003)

*1951 оны Цагаачлалын Конвенци хүн бүр цагаачлах өргөдөл гаргах эрхийг баталгаажуулсан. Энэ нь олон сая хүний амийг аварсан билээ. Нэг ч улс үүнээс одоогоор татгалзаагүй.

*Ихэнх цагаачид очих газраа сонгох бололцоогүй байдаг. Хэрэв тэд Нэгдсэн Вант Улсад ирсэн бол гэр бүлийнхэн ч юм уу, эсвэл ямар нэг холбоо сүлбээ байдаг учраас энд ирдэг. ( Home Office Research Study 243-Understanding the decision-making of asylum seekers July 2002).

*Хэрэв эх оронд нь нөхцөл байдал сайжирвал олон цагаач ирээдүйд буцаж гэртээ очихыг хүсдэг.



АНГЛИЙН ЦАГААЧЛАЛЫН СИСТЕМ МАШ ЧАНГА



*Нэгдсэн Вант улсын цагаачлалын систем чанга хяналттай, нарийн зохион байгуулттай. Цагаачлана гэдэг маш хэцүү.

*Орогнол хүсэгч 10 өдрийн дотор хэргээ бэлдэн Англи хэл дээр өгөх ёстой.№ 0001 Британий Монголчуудын “Монгол Мэдээ“ сонин 3

*Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд НВУ-д цагаачлах өргөдөл өгөх явдал хагасаас илүү хувиар багассан. 2004 онд 33,390 хүн цагаачлах хүсэлт тавьсан ба энэ тоо багасаар байна. 2003 онд 90-д сая хүн НВУ-д зочилсон ба 300,000 гаруй оюутан энд суралцаж, 100,000-аад хүн ажиллах эрхтэй амьдарч байна. ( Home Office-ын бүртгэлээс, 2003)

*Цагаачлах өргөдөл гаргагчдын тоо цөөрсөн нь НВУ-д хүмүүсийг цагаачлах явдлыг багасгах гэсэн арга хэмжээнүүдээс болжээ.

*2004 онд Дотоод Хэргийн Яам (Home Office) шийдвэр гаргах анхан шатанд дайны хөлд нэрвэгдсэн Суданы өргөдөл гаргачдын 89% -ийг татгалзсан билээ.

*Home Office нааштай шийдэл гаргах нь ховор. Давж заалдсан таван хэргээс нэг нь амжилтай болдог аж.

• Дэлхийн цагаачдын гуравны хоёр нь хөгжиж буй улсуудад орогнодог ба хотод голдуу амьдардаг. Ази болон Африк тивд нийт цагаачдын 60% байдаг. Европд зөвхөн 25% нь л оногддог билээ.

• Суданд гарсан мөргөлдөөн 4 сая хүнийг гэр орноо орхиход хүргэсэн. Хагас саяас илүү шахам хүн хөрш зэргэлдээ Чад улс руу дүрвэсэн байна. Харин 2004 онд Нэгдсэн Вант Улсад 1,500 хүрэхгүй Суданы иргэд орогнох өргөдөл өгжээ.

• НВУ-д дэлхийн цагаачдын 3% хүрэхгүй шахам буюу 270,000 хүн амьдардаг. Одоо дэлхийд 10 сая гаруй цагаач бий.

• 2004 оны сүүлээр харахад, Европын орнууд дундаас нэгж хүн амд оногдох цагаачлах өргөдөл гаргасан тоогоороо Кипр, Люксембургийн дараа НВУ 11-рт орсон байна.

• Хүн ам, хөрөнгө баялаг, хэмжээг нь харгалзан гаргасан цагаачдыг орогнуулсан байдлыг судлахад 2000 онд НВУ дэлхийд 32-т жагсаж байна. (Дээрх мэдээллийг Нэгдсэн Үндэстэний Байгууллагын Цагаачдыг хариуцсан Дээд Хорооноос авав)



ОРОГНОЛ ХАЙГЧИД БА ЦАГААЧИД УЛСААС ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ АВДАГГҮЙ



• Орогнол хайгчид өргөдөл өгснөөсөө хойш 12 сарын дотор ажил хийх эрхгүй. Тэд улсын тэтгэмжээр амьдрах ёстой бөгөөд энэ нь дундаж орлогын тэтгэмжээс (income support) 30 хувиар бага тогтоогдсон байдаг.

• Орогнол хайгчид ажил хийж өөрсдийгөө тэтгэхийг хүсдэг. Олон хүн цагаачлах өргөдлийг нь шалгаж байх хугацаанд сайн дурын ажил хийдэг.

• Орогнол хайгчид тэтгэмж авахын тулд НВУ-д ирдэггүй. Үнэндээ бол тэд Английн цагаачлалын системын талаар маш бага мэдлэгтэй байдаг. (Home Office Research Study 243- Understanding the decision-making of asylum seekers, July 2002)

• Орогнол хайгч хаана амьдрахаа сонгодоггүй болохоор консулын байранд амьдрах жагсаалтанд ордоггүй. Тэдэнд оногдсон байрыг орон нутгийн консул төлдөггүй. Энэ байрууд нь ихэвчлэн бусад хүн амьдрахыг хүсдэггүй, “ашиг нь гардаггүй” шахам өмч байдаг.

• Орогнол хайгчид тусгай хангамж авдаггүй. (Гар утас, эсвэл машин худалдаж авах гэх мэт...)

• Олон цагаач ядуу амьдардаг ба өлсгөлөн, өвчин зовлонд байнга нэрвэгдэж явдаг. (OXFAM, Refugee Council хоёр хамтарсан судалгаа, 2002)

• Дотоод хэргийн яамны тодорхойлсноор орогнол хайгчид гэмт хэрэг хийх нь бусадтай харьцуулахад магадлал багатай гэжээ. (Immigration Minister Beverley Hughes, 19 March 2003 Hansard Column 821W)

• Орогнол хайгчид гэмт хэргийн золиос болох магадлал ихтэй. Цагдаагийн офицеруудын дарга нарын илтгэлд (ACPO) орогнол хайгчид арьс өнгөөр ялгаварлах явдал ба хүчирхийлэлд өртсөн байдаг боловч энэ тухайгаа эрх бүхий байгууллагад мэдэгддэггүй байна.


ЦАГААЧИД НЭГДСЭН ВАНТ УЛСАД АСАР ИХ ХУВЬ НЭМЭР ОРУУЛДАГ





• Marks and Spencer, Mini, Fish and chips зэрэг нь НВУ-д цагаачилсан иргэдийн санаачлагаар анх байгуулагджээ.

• 1,000-аас илүү эмнэлгийн мэргэжилтэй цагаач Британий Эмнэлгийн Ассоциацад бүртгэгдсэн байна. Тус байгууллагын мэдээгээр цагаач эмчийг Англид ажиллахад бэлтгэхэд зөвхөн 10,000 паунд л зарцуулахад хангалттай ажээ. Гэтэл огт мэдлэггүй хүнийг бэлтгэхэд 250,000 паунд зарцуулдаг байна. (BBC news on-line, 16 June 2004)

• Олон цагаач академик болон багшлах мэргэжил эзэмшдэг. Лондонд байдаг ганцхан ажил олгох товчоонд л гэхэд 754 багш бүртгэгджээ. (Refugee Teachers Task Force, September 2004)

• Орон даяар цагаачдын хүүхдүүд сургуульд суралцахдаа их эергээр нөлөө үзүүлдэг. Энэ нь эргээд гэр бүлийнхнийг нь орон нутгийнхантай харилцаагаа гүнзгийрүүлэхэд нь тус болдог. ( OFSTED report, October 2003).

• Бүх л цагаачид нийтийн санд энд төрсөн хүмүүсийг бодвол тодорхой цаг хугацааны дараа илүү мөнгө төлсөн байдаг. ( Paying their way: The fiscal contribution of immigrants in the UK, Institute for Public Policy Research, April 2005)

_________________
eyes¤¤¤never¤¤¤lies !


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.11.07 11:55 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.16.04 10:15 am
Posts: 4313
Location: ¤London¤
Englandad herhen tetgelegeer surah zuvluguu baival helj uguuch .......

_________________
eyes¤¤¤never¤¤¤lies !


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.11.07 11:59 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.16.04 10:15 am
Posts: 4313
Location: ¤London¤
Bi ta nart 1 web page taniltsuulay gej bodson yum. Ta
nar zaaval zav gargaad uzeerei.

Tend bol dongoj 20tei 1 ohinii tuhai
taniltsuulsan web page yum. Egch ni duugee hund
ovchinoos avrah gej hiisen yum.

Ovchitei ohinii zuragnuud, bas ovchinii tuuh ni
bichsen bn lee. Ovchindoo 2 jil hevtert ongoruulsen,
tegeed Mongoliin emneleguud yu ch hiij chadahgui bgaa
uchir geriinhen Solongos ruu emenelgt emchluuleh gej
mongo tsugluulj bgaa yum.

Ter web page deer oor oor orond baigaa mongolchuud tuslaj
bgaa gej bichsen bn lee.

Bi endee humuust heleed, bas oor orond amidraj bgaa
mongolchuudad ene medeeg hurgey gej bodood, ta nar
tanidag meddeg humuust damjuulj ali bolohoor
initiative gargaj udirdahiig hicheegeerei.


Web ni :

http://lovelife.delhii.net/saveherlife/

_________________
eyes¤¤¤never¤¤¤lies !


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.12.07 12:00 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Sep.16.04 10:15 am
Posts: 4313
Location: ¤London¤
Сайн байцгаана уу?
Би Германд суралцаж улмаар энд орчуулагч хэлмэрчийн шалгалтыг амжилттай өгч энэ мэргэжлээрээ ажиллаж байна. Би германы хуулийн байгууллагад тангараг өргөсөн орчуулагч тул миний орчуулга германы ямар ч албан байгууллага их дээд сургуулиудад хүчин төгөлдөр билээ. Оюутнууд ба германд суралцахаар зэхэж байгаа залуучуудад хөнгөлөлттэй үйлчилнэ. Миний вэб хуудсаар зочилж танилцана уу!
www.mongolisch-deutsch.de
Хүндэтгэсэн
Оюунчимэг Моорц

_________________
eyes¤¤¤never¤¤¤lies !


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 3:53 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
tumlee wrote:
Onoodor Mongoliin ard tumen Mr President Greorge W Bush iig muu eronhiilogch hemeen helj esvel America iin hiij bui
toriin uil ajillagaa shuumjilehiin orond harin ch terhuu Eronhiilogch ooriin eh oron bolon ard tumniihee
toloo yu hiij baigaag oilgoj oorsoddoo zovoor tusgaj avmaar yum. America iin eronhiilogch zovhon america aas neg ugeer helbel
USA iin ard tumnii songuulia garch irj USA iin ard tumnii erh ashigt niitcsen ajil hiij baina. MEdeej ard tumniih n dund
tuuniig muugaar n ch sainaar ch duudah n bii. Ter huu eronhiilogch USA ard tumnii toloo ediin zasagaa huchirheg, ard ergedee
eruul saruul, bailgahiin toloo URAQ tai dain hiih n bitgii hel ene delhii busad ornuudiig Nuclear-dsan ch ter hunii zov uchir n ter
Eronhiilogch USA ard tumnii erh ashigiin toloo songogdson gedeg ter huniig zovtgoh bolno.

Getel Mongoliin Ard tumenii songuuliar garch irsen erhem tusheed mini yu hiij baina aa? Ted bidniig bidniig daisanaas mini hamgaalj
chadaj baina uu? bidniig busdiin huchirhelel, Mon uls eh orniig mini ediin zasgiin unaltaas avarch chadaj baina uu?
Onoodor manai toriin tusheed uls eh orniihoo huuli durmiig oorsdiin erh ashigtaa niitsuulen oorchilj ard tumen, gerelt ireeduinhee
batalgaa bolson tosviin heden togrogiig hulgailj gedes, halaasaa tuntiilgeh n bitgii hel hagarch uragdatal n idej uuj baigaa
tedgeer tusheediig yu hiij baina gej oilgoh ve? Onoodor China iin jiriin irged hel davan orj ems huuhnuudiig n huchirhiilj
zaluuchuud hovguudiig n nutag deer n tsustai n holij. Orosiin Tuva aas hulgaichid n orj irj alj talj
aduu maliig n hulgailj baihad tedger tusheediin duu hooloi haana bainsan be mon baina ve? Onchin nyalh urs
gudamjaar alhan ideh hoolgui, ireeduigui alhaj baihad tednii toloo Erhem tusheed yu hiij baina ve? Eh orniihoo soom gazariig
burhan guisan ch buu og gej surgasan etseg deedesees uldeesen gazar nutag deer mini
hariin uls ornii irged duraaraa durgij dun chomgooroo nargij baihad Erhem tusheed yu
hiisen yum be yaj hamgaalsan yum be?

Eh orondoo ergej ochood saihan amidrana gesen itgel onoodor harid suuj, ajillaj, surch baigaa humuusiin heded n baigaa bol oo?
Eejiigaa, aaviigaa ireeduigee medehgui nyalh urs gudamjaar tamhi zun arhi uuj hun alj huchirhiilel uilden gudamjaar alhaj baigaa gej
bodohoos onoodor ooriin erhui minii nudnees nulims garch tedgeer tuntiisen gedestei udirdlaguudiig uzen yadah shig bolj baina.

Gelee ch gesen harid suuj surch baigaa minii ahan duus, Eh orond mini uldsen elgen sadan mini setgeleer unaj bolohgui shuu!!!!

Harid suuj, surch bui neg n hetsuu ch gelee gertee hariarai. Ooriinhoo huch hodolmor, oyun uhaanaa Uls eh orniihoo toloo
heregjuuleerei. Herev ta es harivaas herev ta ooriinhoo huch hodolmoriig Mongoliinhoo toloo es hereglevees. Unagan nutag ugaasan us
uudam tal, uhaant ard tumen tani etseg ovgodiin mini sanuulj, hamgaalj irsen daisand tani uusan shingeh n baina shuu!!!

Mongold ireedui baihgui, Mongold erh choloo baihgui, Mongold yu ch baihgui gej belen buhniig haran ta bitgii Hari Nutagt ooriinhoo
geh buh zuiliig zartsuulj ter tusmaa zaluu nasaa ta buu zoriulaarai. Ta gertee hariarai. Ta Mongoldoo ochooroi

Aavdaa zolgoj eejdee unsuuleed eh ornoo oorchloh ayand garaarai. Onoodor amidral muuhai, gashuun, hund, hetsuu baij bolno.
Harin ta bid oorchloh uls n yum shuu. Mongold, Mongoliin ireeduid ta bid heregtei baina.

Gertee hariarai.

Segsger ch gesen eej mini
Siimhii ch gesen ger mini ............

osohoos sursan undesnii hel
Martaj boloshgui soyol
Uhtel orshih torolh nutag
Salj boloshgui oron gej..............eh helendee, eh soyoldoo ard tumen mini helj hereglej irsen yum shuu !


TA GERTEE HARIARAI!!!!!!!!!!!!!!!!!!!!

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 4:01 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
Hero_OT wrote:
ГАРАА БУЗАРЛАЯ - ”Ажиллалгvй” жинхэнэ утгаарна ажил хийцгээе


Х. Эрдэмбилэг - 2005.06.-29
uk.tsahimurtuu.mn - ээс авав.

Улс юугаараа баян, тvvгээрээ бахархана. Монгол орон бороон дараах мєєгнєєс олон цагаан гартангуудтай. Улс, орон нь єдрєєс єдєрт уруудан, даяар олныг хамарсан ядуурал, єлсгєлєн, бєєсєндєє баригдасаар байхад хаанаас ч юм ид шидээр ажилгvй нялзрай, буянтай, сексий, бардам, цагаан гартангууд олширсоор…ядуурал дээр цэцэглэсэн цэврvv шиг эмзэг гартангууд нэмэгдэсээр…гудамж нь хогийн сав, орц нь жорлон байхад аав, ээжийн буянаар, арын хаалгын ачаар, азтай тушаалын ивээлээр ажил ялгаварласан, ад vзсэн, дарга, дарганцар, дарга болохыг мєрєєдєгсєд, боос, бооссонцорууд vй олноороо vржсээр. Товчхондоо оншлоход, ажлыг vзэн ядах цагаан гартны євчинд Монгол нэрвэгдлээ.
Цагаан гартнууд манай бахархал болж, толгой дээр гаржээ. Амьдралаас тасархай, ажил хийсэн нэгнээ шоолдог, єєрсдєє ажил хийхээсээ ичдэг, цагаантны арми, тэдний цамаан суртал ухагдахуун Монголыг аажмаар ялзаруулнам. Цагаан гартны цамаан vзэл манай нийгмийн манлай vзэл болов. Боловсролоор дулдуйдан, дипломоор тvрvv барин амьдралаа ажлаас салгасан, ирээдvйгээ ажилгvй тєсєєлсєн шинэ vеийн феодалын давхрага манайд аль хэдийн бvрэлдээд, авилгалтай зэрэгцэн эрчээ авч, цамаан изм нь чангарсаар буй билээ. Монголын нийгэмд эргээд феодалын нийгмийн харилцаа, сэтгэхvй бvрэлдэж байна. Ардчилал алагчлалын замаар гулсан, Монгол ардчилсан биш Атаманы орон боллоо. Одоо бараг ноёд, хатагтай нараа гэхийн оронд ноён, хатан нараа гэвэл олон хvний чих нь сэртхийн намайг дууднам хэмээн дотроо хєєрцєглєх байх даа.

Монголын дээдэс, ноёдоос авахуулаад жирийн иргэн нь хvртэл соёл боловсрол гэсэн хоосон лоозонгын доор ажилчин хvнийг гутаах, доромжлох, єрєвдєн шоолох, ёс зvйгvй vзэл vнэртvvлэн, том том ярилцлага єгч, нийтлэл бичэгдсэн байх нь нь хаа сайгvй vзэгдэнэ. Ганц ч удаа гараа балайртуулж, доош орсон ажил хийлгvй, толгойгоо ажлуулсаар даргын суудал, алдартны зогсоолд, буянтай хvний жамаар хvрсэн хэмээн єєрсдийгєє ичгvvргvй рекламдах нь элбэг. Vгvй энэ толгой нь ажиллахад бие нь ажилдаггvй, толгой бие 2 нь салсан ямар шинэ vvлдрийн хvмvvс vv? Vнэндээ бие хєдєлгєж ажил хийдэггvй хvнийг дарга болгодог хачин заншил Монголд л бий. Ил ажил хийлгvй баяжсан бол жинхэнэ буянтай болох нь батлагдан рейтинг нь улам єснє. Ийм байж бид яаж хєгжих юм бэ? Улс орон ажил хийхгvй хєгжинє гэсэн сонин суртал ухагдахуун ч аль хэдийн Монголд гvн vндэслэсэн. Чухам олонх маань шудрага ажил хийлгvй баяжсан учраас Монголд ажлын нэр хvнд унаж, цамаан vзэл замбараагvй цэцэглэж, хууль зєрчин тvргэн баяжих арга 2 хєлтєн бvхний тархийг гашилганам.

Залхуу хvн, цамаан зан хєгжил авчирдагыг хэнээсээ мэдэмхийрэгчид сураа вэ? Амаар бус ажлаар улс орныг єєд татдаг юм биш vv? Ажил хийж сурж л vндэстэй хєгжлийг цэцэглvvлэх болохоос хоосон гадныхныг дуурайн соёлжиж, хэр маяглаж сурснаа гайхуулснаар хєгждєггvй болов уу? Ер нь Монголчууд шальтай хєгжєєгvй атлаа хєгжсєн улсуудыг дуурайн хэрэглээгээ хяналтгvй ихэсгэх юм. Энэ 'ганган хэрэглээ' єссєнєєс хожиж байгаа нь цєєхєн, хожигдож байгаа олонх. Хєгжиж байна хэмээн єєрсдийгєє хуурсаар нэг мэдэхнээ Оросын єрєєс ч илvv єрєнд унан, єєрсдєє vйлдвэрлэдэггvй харийн бараа, таваарын шvлсэнд орооцолдож мєхєх юм биш биз.

Дундад зуунд Монголын ард тvмнийг зутраасан нэг зvйл бол хэрэглээ нь дэндсэн муусайн мєлчигч феодалууд байсан. Хятадын данжаадаас хэрээ мэдэхгvй бараа, таваар аван єр, ширэнд орчихоод тvvнээ тєлєх гэж энгийн номхон ардын алба гувчуурыг нэмэн зовлон болно. Худалч хvнд бараг манай хувьсгалын гол хvчин зvйлийн нэг бол энэ єр ширнээсээ салах гэсэн олон ардын уур бухимдал юм. Иймээс энэ хувьсгалд ч хvргэж мэдэх Хятадын барааны шvлсэнд орооцолдохоосоо ємнє Монголчууд одоо сэрэх хэрэгтэй. Эд баялагаар аархадаг, баярхадаг зангаа гээх цаг болжээ. Гамтай, даруухан, тєсєр хэрэглээг эрхэмлэе. Хэт мєнгєжсєн зарим нь амьжиргаа, бизнесын vнэ єртєгийг хєєрєгдєн мєнгєгvй бусдыгаа улам л жийгээд байна. Мєнгє тєгрєгєнд шуналтан гэмт хэрэг, тэр бvv хэл амиа хорлох явдал ч ихсэж байгаа нь энэ хоёр зааг улам ангайж хоосончууд цєхрєнгєє барсны нэг илрэл. Одоо бvгд нэг завинд хvссэн хvсээгvй тавигдсанаа мэдэрмээр юм. Бусдыг анзаарч жигд баяжих аргыг чухалчлая. Энэ аргын vндэс бол ажил хийх…

Идэвхтэй, эрчтэй ажиллаж л…

'Тvмний нэг' кинонд Монголын ирээдvйн талаар 2 Герман газар малтагч маргалддаг. Монголчуудыг малтай нь зvйрлэдэг шарков ЗЄВХЄН ЭРЧИМТЭЙ, ИДЭВХТЭЙ 100 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙЖ Л ЭНЭ УЛС ХЄГЖИНЄ гэсэн нь єнєєдєр яах аргагvй vнэн мэт. Одоо бараг тэр Герман тэгэж хэлж байх vеэс хойш 100 жил талийжээ. Энэ хугацаанд бид эрчимтэй, идэвхтэй ажил хийж чадсан уу? Хамаг ажлаа Орос болон бусад социалист ах дvv нараараа хийлгэчихээд ахан дvvсийн барилдалгаа хэмээн дуу дуулж, цагаан арьстаныг боолчилсон Азийн ганц орон хэмээн єєрсдийгєє онгироон, назгайрсаар бvхэл зууныг ардаа орхисон. Бvр Монголын тухай онигоо ч байдаг. Мартсан бол сануулья.

Гадаадын элч, тєлєєлєгчдєд Монгол хэлмэрч социалист бvтээн байгуултаа vзvvлж явна. Энийг Оросууд барьсан, тэрийг Унгарууд бэлэглэсэн, vvнийг Чехvvд босгосон, тэнд харагдаж байгааг Югославууд байгуулсан хэмээн их л бардам тайлбарлаж явах юм гэнэ. Жаахан гайхсан капиталист орны тєлєєлєгч, хvлээж байснаа…Та нар єєрсдєє ингэхэд юу байгуулсан юм бэ? Хэмээн асууж гэнэ. Бид Коммунизм байгуулж байгаа гэж Монгол хэлмэрч их л бардам хариулав. Ха, ха, хээ…

Vнэндээ энэ бол инээдэм биш юм. Инээдэм гэвэл манайдаа ханиад, гадааддаа л инээдэм. Орчин цагт ажил хийлгэж байгаа нь бус, харин ажил хийж байгаа нь хожих зарим тал байх шиг. Материаллаг баялаг єєрсдєє бvтээн ажлын vнэ цэнийг олигтой мэдрээгvй учраас Монгол 'vндэстэй' хєгжєєгvй. Иймээс нийгэмдээ нийтээрээ цагаан гартны vзлийг мандуулан тахисан юм. Одоо ингэж болохгvй ээ. Хамаг олноороо цагаан гайтны vзлийг харааж, цэглэх цаг ирсэн. Мэдээж ажиллах л хэрэгтэй гэснээр амжилтанд хvрэхгvй. Ажиллах нєхцлийг бvрдvvлснээр л ажил бид хийж сурна. Тухтай ажиллах нєхцлийг бvрдvvлэхэд олон саад байгаа. Тvvний дотроос, Хятадын ажилсаг ард тvмэн Монголын хамаг ажлыг хамж хийгээд манайхныг улам л залхуу болгох нь.

Ажилсаг Хятадууд - Ажиллах садаа

Монголчууд Монголдоо ажил хийж сурах заяагvй ард тvмэн бололтой. Зах зээлийн харилцаанд орж, капитализмын замаар хєгжихнє дєє гэтэл хажуухан талд маань хямдхан, тєсєр чанартай бvтээгдэхvvний эх vvсвэр идэвхжээд бид зєєдєг, хэрэглэдэг эртний нvvдэлчдээсээ ялгаагvй vvрэг гvйцэтгэх боллоо. Хятадын бараа бvтээгдэхvvн Монголын зах зээл дээр ноёрхон, дотоодын vйлдвэрлэлийг жагсаалаас гаргаж байна. Монгол зєвхєн хувалц мэт vvрэг гvйцэтгэн амиа зогоох янзтай.

Эний эсрэг Монголын тєр засаг, ард тvмэн нэгдэж ухаалаг, оновчтой шийдэл гарган аажмаар хэрэгжvvлэх цаг болсон мэт. Мэдээж Хятадын хамаг барааг хаана гэдэг бол зvvдэнд ч оромгvй явдал. Хятад улс єнєєдєр Монгол улсын тэжээж чадахгvй олон иргэдийг шууд бус утгаар тэжээдэг гэхэд худлаа хэлсэн болохгvй. Ажилгvй хичнээн олон хvн Хятадаас бараа зєєн амьдрал ахуйгаа авч явна. Хятадад биеэ vнэлэн Монголд олоогvйгээ олдог хичнээн Монгол янхан байна. Энэ бvгдээс харах юм бол Хятад байгаагvй бол Монголчууд яана даа гэх бодол ч тєрдгийг ний нуугvй хэлчихэд алуулах л болов уу?

Мєн Хятадын хямд ажиллах хvчин ажилгvй Монголчуудыг улам л 'дархлах' аястай. Шар ах нарын орон зайг шар мєрний хятадууд эзлэхнэ. Бид зєвхєн гадны зээл тусламж, тєсєл, ашигтай нєхцєл бvрдvvлж, мєнгє авчирдаг, тvvгээр нь ажил хийж, бvтээн байгуулж, ашиг олдог нь Хятадын ажилсаг ард тvмэн болж хувирах юм биш биз. Монголоор дvvрэн ажилгvйчvvд байхад хар, цагаанаар Хятадын ажилчдыг Монголд хєлслєн ажиллуулж буй нь иймэрхvv дvгнэлт хийлгэнэ.

Хэрэв болж л єгвєл дэлхийг хямд тєсєр, чанартай бараа бvтээгдэхvvнээр ганцаараа хангах эрмэлзэл, чадавхитай Хятадын хаяанд бий жижэгхэн Монгол єєрсдєє хийх ажилтай байхын тулд яах вэ? Vнэндээ Монгол байтугай дэлхий бажга авч байна. Хятадын энэ хямд тєсєр чанартай бараа дэлхийн 3-р дайны vvсвэр ч байж мэднэ. Саяхан USА Today сонин дээр бичсэнээс харахад Америкад Хятадын хямд нэхмэл эдлэл, даавуу бvтээгдэхvvнээс нь болж єнгєрсєн жил гэхэд л 16 600 хvн ажилгvй болсон ба нийт 442000 гаруй хvн сvvлийн 5-н жилд ажилгvйджээ. Хаяанд нь буй Монголчууд бид хэрхэх аргаа сайтар эрэгцvvлэх цаг болсон. Яагаад гэвэл бид ажил хийж, эд баялагыг буй болгож сурах хэрэгтэй, ингэхгvйгээр хєгжихгvй нь ойлгомжтой.

Нєгєєтэйгєєр Хятад манайд хєрєнгє оруулагч, ажил олгогч, худалдааны тvнш болохыг умартаж болмооргvй. Хятадын хєрєнгє оруулттай оёдлын vйлдвэрvvд гэхэд л маш олон хvнийг ажлын байраар хангадаг. Гэхдээ энэ оёдлын vйлдвэрvvд маань бараг шахаагаар шахам Монголд 'тvр суурьшсан ' гэдгийг ч санах хэрэгтэй. Хятадын бараанд тавьсан бусад улсын хориг сулрахад л тэд тохиромжгvй Монголоос дорхноо арилаад єгнє. Монгол улс єнгєрсєн жил 137 сая долларын хувцас, давуу бvтээгдэхvvн экспортолсны 97 хувь нь АНУ-д юм байна. Энэ нь Хятадын гаргасан бvтээгдэхvvний нэг долоон хоногынх нь дvнгээс ч бага ажээ. Ноднин жил гэхэд л Хятад АНУ-д 11.6 тэрбумаас (billion) давсан бараа бvтээгдэхvvн оруулсан байна. (USA Today) Дээрх 137 сая долларын хэд нь цэвэр Монголд vлдэж байгаа бол тун бага тоо гарах байх…Чухам Хятадын эдийн засгийн єсєлтийг ашиглах уу, ажилуулах уу гэдэг та бидний тархи мэдэх зvйл.

Ажилладаг дарга-Авдар ухагч

Монголын дийлэнх нь дарга болж баяжихын тулд ажил хийхээс бусдаас буцахгvй. Дарга болоод л зоригтойхон ажилчихвал энэ насных нь мєрєєдєл биелэн тэнгэрийн умдаг базлаа л гэсэн vг. Зах зээлд шилжсэнээс хойш Монгол хэлний ажиллах гэдэг vйл vг, маш далд vйлдэлийн мєнгє хийх аргыг илэрхийлэх боллоо. Єєрєєр хэлвэл шудрага бус замаар мєнгє олох, хэн нэгэнд мєнгєє алдахыг ажиллах, ажиллуулчихлаа гэж ярих нь энгийн vзэгдэл. Жишээ нь гудамжинд нэгэн 'ажиллагч' найздаа ийнхvv онгирно… Би зєрєєн дээр нь ажиллаад нилээн юм унагасан. Мангар амьтан мэдээгvй л єнгєрсєн…Эсвэл зах дээр ажиллуулчихсан иргэн цагдаад, би 100 мянган цаасаа ажиллуулчихлаа, одоо яах уу, хэмээн уйлигнан зогсоно… Мєн Монголын хоёр алдартан найз ярилцана. Эхлэж алдаршсан нилээн туршлагажсан алдартан нь нялх алдартандаа том зєвєлгєє єгнє. Одоо л чи мєнгє хийж ажилладаг цаг, нэрээ ашиглаад зээл, тусламж хєєцєлд! Бид л ажиллахгvй бол єєр хэн ажиллах юм бэ?

Vгvй, энэ чинь таминаа бодох цаг болсон юм биш vv. Ажил гэдэг ариун vг арай бузартсан байна ш дээ. Энэ янзаар бол авилгалаар баяжигч нар хамгийн их ажилсан хvмvvс болж таарах нь. Ажиллуулсан нь харин ард тvмэн. Ажилсан хvн нь ажиллуулснаа цєлмєн, ашиг хонжоогоо ганцхан аминдаа хэрэглэнэ. Ард тvмэн нь баяндаа биш харин мангартаа ажиллуулаад, авилгал авагч нар залхууралгvй ажилсан учраас л амны хишэг нь зузаарсан ажээ. Тиймээс хуулийн шийтгэл оногдуулах ямар ч vндэсгvй. Ажилсан хvнийг шийтгэ гэсэн ямар улсын, ямар ардчилсан хууль байнаа...

Тоглоом ч vгvй, Монголд хичнээн олон хvн дарга болж ажиллах ээлжээ хvлээн ажил хийхгvй гараа хумхин суугаа бол. Сонгуулиас сонгуульд тєлєвлєгєє зохион, азаа туршсан албан тушаалын ангуучид авилгал авч мєнгєжихєє хамгийн тvрvvнд бодно. Тэдний хувьд албан тушаал бол ажил биш харин ажиллах л богинохон боломж билээ. Иргэн хvний эзэмшвэл зохих эрдмийн нэгэнд хахууль авах, єгєх эрдэм албан бусаар аль хэдийн орчихсон. Ийм ч болохоор ажлын утга нь дампууржээ.

Vнэндээ мэдсэн мэдээгvй эрдэмтэй, тєгссєн нэртэй дипломтой, сэхvvн зантай сэхээтэн цолтой, сурсан мэдснээрээ ажилж чаддаггvй, амьдрах арга нь арын хаалга болсон дарга буюу цагаатнууд Монголд олон. Монголын их дээд сургуулийн хамгийн их тєгсєгсєн боловсон хvчин бол энэ цагаатны авилгал авагчид юм биш vv? Сvvлийн vед олон их дээд сургууль олширсон, тvvний хажуугаар нийгэмд авилгал ч нэмэгдсэн, энэ хоёрын хооронд цаагуураа холбогдох сэжим буй эсэхийг тогтоож судлахад ч илvvдэхгvй. Их, дээд сургууль тєгсєгчид хэр баргын ажил голон албан тушаалын ангуучлалд мордон авилгалын сvлжээнд єєрсдєє дуртайяа орооцолдог. Хэрэв тохироо нь бvрэлдвэл цалингаас гадуур мєнгєєр тансаг амьдралыг дорхноо буй болгох боломжтойг хэн хvнгvй сайн мэднэ. Амьтай бvхэн их дээд сургуулийн дипломын хойноос амиа тавин хєєцєлдєх болсон нь улс орноо хєгжvvлье гэсэндээ бус харин боловсролтой гэсэн тодотгол зvvж цагаантны армид элсэн, авилгалын сvлжээнд хамрагдах гэсэн чин эрмэлзлээс нь болсон. Хэрэв vнэхээр л Монголын хєгжилд санаа тавьсан бол нэг ширхэг барилгачин, нэг ширхэг цэцэрлэгч илvvдэхгvй болохыг анзаарах л ёстой. Тэгтэл тэгэхгvй байна. Бvгд л дээрх нєхдийг сэжиглэн, яавал тэдэн шиг болж ажиллах уу хэмээн бужигнана.

Ер нь энэ хагарталаа баяжсан нєхєд хаанаас тєрєв, нэг хэсэг нь vр хvvхдээ тэжээж чадахгvй гудамжинд гарган, траншейнд бага насны хvvхэд зулбан, єлєн зєлмєн амьдрал єчнєєн хvнийг багалзуурдаж байхад хаанаасаа хагарталаа баяжсан цагаантнууд гарав. Ямар баялаг бvтээж, юун дээр тvшиглэн, хэнийг мєлжин тєлжнєм. Шудрага ажил хийж, худалдаа наймаа эрхлэн, нийгэмд тустай, хуулийн хvрээнд баяжив уу? Хуулиас гадуур ажиллаж, хулгайгаар баяжиж байна уу? Энэ хоёрын заагыг эртхэн тогтоовол олон Монголыг ажил хийлгэнэ дээ. Ганц, хоёрхон хvн пуужингын хурдаар баяжихад хорь, гучин хvн гэрлийн хурдаар ядуурсаар буй ард тvмнийг буянтай ард тvмэн гэх vv? Дийлэнх маань дээшлэх ч vгvй, доошлох ч vгvй ахуйгаа торгоосоор нэг л мэдэхнээ буянтай хvний хишэг горьдсон буянгvй гуйлагчид болон хувирсаар…Монголын буян хэнд нь нялзаад, хэнд нь нялздаггvй юм бол доо…Vнэндээ ажилладаг дарга нар л авдар хоослоод хамаг буяныг єєрсдєдєє нялзаад байх шиг…

Ажилгvй дарга- хор найруулагч

Албан тушаалаасаа буусан дарга нар ажил хийдэггvй. Монголд тийм сэтгэхvй бvрэлдээгvй. Тэр утгаараа шинэ дарга сонгох болгондоо л Монголчууд тэр хvний цаашид шударгаар ажиллах эрхийг нь хасан, яаж амьдрах чинь чиний авьяас мэдэх асуудал хэмээн зєнд нь орхидог. 4 жил болгон сонгогдох Их Хурлын сонгууль бол 76 хvнийг мєнхийн дарга эсвэл мєнхийн хор найрууллагчдын арми руу паасалж байна гэсэн vг. Дээхэн vед Монголын эмэгтэй парламентч сонгуульд ялагдсаны дараа эрт дарга болох дэмий юм байна гэж хэлж байж билээ. Хэрэв vнэхээр л сvйхээтэй, сурсан мэдсэн зvйлтэй, зєв бvлэглэлд орон, танил талаар татрахааргvй болсон бол далд эдийн засгийн тоглогч болон баяжих vvсвэрээ нээлээ л гэсэн vг. Ямар сайндаа манай нэг дарга єєрийнхєє ирээдvйн талаар ийнхvv мэдэгдэж байх вэ дээ. Би яаж ийгээд амьдраад явчихна. Заавал тєрийн ажил хийгээд амьдрах ч шаардлага байхгvй. Сурсан мэдсэн танил талын хvрээгээрээ болоод л байна. Энд их олон зvйлсийг хэлж байх шиг. Хамгийн гол нь Монголд 'танил талаар хєдєлдєг механизм' асар чадалтайг харуулна.

Ер нь ганц дарга ч биш Монголд нэр хvндтэй, алдартай болсон хvмvvст ажил хийхэд нэр хvнд нь унах гээд маш зовлонтой байдаг. Тэрнээс нь болоод зодог тайлсан гавьяат тамирчид цагаан гарлан нэрээ идэн ажилгvй архи эргvvлэн явцгаадаг. Мєн нэртэй тамирчид маань нэрээ ашиглан хууль бус наймаа эрхлэдэг. Ялангуяа бєхчvvд спиртний хэрэгт маш их орооцолдсон. Худлаа vнэн нэг байгуулгын нэрээс барилддаг тэндээ нягтлан, дарга хоёрынхоо л нэрийг мэддэг. Тэгээд л цагаантан царайлчихаад буянтай ард тvмний буяныг хулгайгаар сорж байдаг. Ийм учраас цолны найраа гаарч хэдэн саяар vнэлэгдсэн. Начингын найраа бол vнэндээ Монгол бєхийн цолоор Монгол ард тvмнийг хулхидах гэсэн алсын хараатай ихэвчлэн метр наяас дээш бvдvvвтэр залуусын уран мэх. Ер нь Монгол бєхийн цол єнєєдєр санаанд ч оромгvй худалдаж авах мєнгє vнэлгээтэй байгаа нь бєхчvvд хууль бус аргаар мєнгєжсєний нэг баталгаа.

Ганцхан бєх ч гэлгvй нийгмийн бvхий л салбарт далд эдийн засгийн тоглогч болохын тулд шагнал медалийн тєлєє тэмцдэг нь нууц биш. Нэртэй болно гэдэг танил талаар хєдєлдєг механизмын сvлжээнд дайрч орох нэг том паспорт билээ. АНУ-н Тагнуулын Тєв Товчооны вебсайт дээр Дэлхийн Банк, бусад санхvvгийн байгуулгуудын тооцоогоор Монголын сvvдрийн эдийн засаг албан ёсны эдийн засагтай нь багаар бодоход тэнцэнэ. Хятад улс Монголын гол тvнш, мєн сvvдрийн эдийн засгийнх нь эх ундрага гэжээ. Монголын томчууд юм л бол Хятадтай холбогдоод байдгийн цаад учир нь ийм аж. Энэ нь их хэмжээний бэлэн мєнгє татварын алба, банкны салбараар дамжилгvй эргэлдэнэ гэсэн vг. Энд мєн гадаад хар, цагаанаар ажилдаг хvмvvсийн явуулсан мєнгє ч бас багтдаг аж.(1)

Уул нь нэг хvн ч гэлээ тvргэн баяжиж байвал Монголын буян цуцаарна. Гэтэл алсдаа, цаад утгаараа бид нэг улс болоод бєєнєєрєє амьдарч байхад хуулийг сахилгvй хєдєлгєєн єрнvvлнэ гэдэг бол олонхид хохиролтой. Бvгд шудрага ажиллаж, хєдєлвєл л улс орон жинхэнээр хєгжинє. Ажил хийхгvй амьдарч болох аргыг л цєєлснєєр манай нийгэм эрvvлжинэ. Эцэст нь тэмдэглэхэд авилгалд єртсєн албан хаагч, дарга нартай байна гэдэг бол тухай нийгэм ёс суртахууны доройтолд орж, хvн амыг бvрдvvлж хувь хvмvvс ч ёс зvйгvй амьдардгын нотолгоо.(2) Vvнийг батлах нэг зvйл бий. Сvvлийн жилvvдэд хууль, эдийн засгийн чиглэлээр маш олон хvн их дээд сургууль тєгссєн. Монгол улс бараг тvvхэндээ байгаагvй хуульч, эдийн засагчтай болсон байх. Гэтэл энэтэй зэрэгцээд хууль хуурсан vйлдлvvд, улсаас мєнгє завшсан явдлууд гаарсан. Нєгєє олон хуулийн мэдлэгтэй, эдийн засгийн ухаантай хvмvvс маань хаачаа вэ. Мэдээж тэр дунд л тархиа ажиллуулж яваа шvv дээ. Мэдсэн мэдлэгээ хувийн ашиг хонжоог эрхэмлэн, бусдыг vгvйсгэн туйлшран ашиглана гэдэг бол Монголд vнэхээр ёс суртахуун, ёс зvй доройтсны баталгаа. Иймээс ч Монголчууд ёс суртахуунаа дээшлvvлж ёс зvйтэй амьдрахгvй болбоос хєгжих хэцvv. Ажлын ёс зvй гэж бий бол vvнийг хамгийн тvрvvн мєрдєх хэрэгтэй.

Ажил дор мєргємvй

Манайхан худлаа ном дор мєргємvй хэмээн утга агуулга хамаарахгvй духдаж байхаас ажлын vнэ цэнийг бодитойгоор ухамсарлан, ажил дор байнга мєргєж сурвал зvгээр юм. Хєгжихийг хvссэн оронд ганцхан зам бий. Энэ бол нийт олноороо шудрагаар ажиллах. Хууль ёсны ажил хийхгvй л бол амьдрах аргагvй болох нийгмийн тогтолцоог улам л баталгаажуулах хэрэгтэй. Ажил хийнгvvт л амьдрал эрс дээшилж, амт шимтийг нь дорхноо мэдэрдэг нийгмийн тогтолцоо л єнєєдєр Монголд чухал билээ. Мэдээж нэгхэн єдрийн дотор ийм тогтолцоотой болчихгvйг хэн ч ойлгоно. Ажлын байрыг хангалтай бий болгож, авилгалтай ширvvн тэмцэн, хариуцлага, хєлс vнэлгээг дээшлvvлэх хэрэгтэй болов уу. Аажим ч гэсэн тэр л зvгт хєдєлж байгаа гэсэн бат итгэл л тєрвєл шудрагаар ажиллагчдын эгнээ єргєсєєд ирнэ. Чухам ажил хийхгvй баяжих олон арга зам байгаа учраас Монголчууд тухтай ажил хийж чаддаггvй. Сэтгэл санаа нь самгардаад, эрч хvч нь саараад байна.

Тэгээд ч цагаан гартны vзэл цэцэглэсэн газар хvн яаж ажиллах юм бэ? Ажил хийхгvй бол яаж хєгжих юм бэ? Монгол залуус ихэнх нь гадагш зугтаад байгаа чинь ажил хийх далд хvсэлдээ хєтлєгдєсєн учраас бас болжээ. Эх орондоо ажил хийх гэхээр ховор, цалин багаас гадна цагаан гартны цамаан vзэлтэнгvvд элдэв янзаар доромжлох тулд харь очиж, хvний нvднээс далд тухтай ажиллан хvч хєдєлмєрєє илvv vнэлvvлсэн нь дээр биз дээ. Ажлаар хvнийг хvмvvжvvлэх, нийгмийн дэвшилт иргэн нь болгоно гэдэг бол хамгийн том боловсрол. Энэ бол цэрэгт очиж л эр хvн болдог гэсэн ойлголтоос ч дээгvvр тавигдах ойлголт. Зvй ёсондоо бид ажил хийж л жинхэнэ иргэн болно гэж яривал оновчтой мэт. Хєдєлмєр хvнийг бий болгоно гэдгийг хєдєлмєр хvнийг иргэн болгоно гэвэл одоо тохирно. Єнєєдрийн нийгэмд зєвхєн ажилтай хvн єєртєє итгэлтэй, аз жаргалтай, амьдрал нь утгатай байна. Ажилтай хvн л Ардчилсан нийгмийн vнэт зvйлсийг ухаарч, жинхэнэ ёсоор иргэншиж чадна. Татвар хаанаас гардагыг ойлгоно, татвар далдаар шимэгчдийг жинхэнээсээ хараах болно.

Монголын залуус 30, 40 хvртэлээ хариуцлагыг ойшоодогvй хvvхдээрээ шахам байдаг нь ажилд хандах сэтгэлзvйтэй нь холбоотой. Хамаг юмыг найзан дундаа хийгээд сурчихсан, хариуцлагыг хэнхэг хvний чанар гэж vздэг. Энэ бол Монгол хvмvvжлийн том догогдолын нэг. Ерєєсєє хєгжсєн улсын 18 настай залуугын ажлын хариуцлага Монголын 30, 40 настай хvний л ажлын хариуцлагатай адилхан шахам. Монгол хvн ба гадныхны гол ялгаа нь ажлын хариуцлага дээр л байна. Иймээс Монголын vрс єнєєдєр гадаадад шал арчиж, аяга угааж, жорлон ариутгаж, ажлыг хар цагаан гэлгvй хийж сурж байгаа нь vнэхээр бахархмаар. Ажлыг vнэлж, амьдралын хариуцлагатай болж байна. Залхуу хойлог хэмээн доромжлуулахгvй байна. Эндээс л бид ажил хийх чадвартай гэдэг харагдана. Vнэндээ бол Монголын гэрэлт ирээдvй зєвхєн ажилчин хvний халтар гаранд л бий. Зєв зохион байгуултай, зорилготой ажил хийж байж л бид хєгжинє. Яаж хєгжих vv гэхээсээ яаж vр бvтээлтэй, хєгжилд нэмэртэй ажиллах уу гэж асуумаар юм.

”Арчаагvй ажилчин”

Монголд ажил хийвэл амьдрал дээшлэх биш доошилдог. Ажил хийвэл ам тосдох биш арчаагvйгээрээ дуудуулдаг. Ангал руу нисэж буй баталгаагvй нийгэмд цалинтай, цалингvй ажиллан гvрийж буй хvмvvс бол жинхэнэ баатрууд. Харин Монголд арчаагvй, буянгvй, сvйхээгvй, архичин хэмээн ажилчин хvний гутаана.

Сvvлийн жилvvдэд Монголчуудын далд ухамсарт ч их єєрчлєлт орсон. Заль залхиагаар баяжсан нєхєд баатар болж, ард тvмний дунд сайн эр, буянтай хvv, охин нэрээр алдаршна. Харин жирийн мєрєєрєє мєємєє унжуулаад, мєємгvй нь урьдахаа унжуулаад шударгаар ажил хийн яваа хvн бол ад vзэгдэн зовлонт амьдралыг туулна. Уул нь бид ажил хийж байгаа нэгнээ биш харин амрыг эрхэмлэн амиа аргацаасан арга сvвэгчлэн суудаг цагаан гартныг жигшэх ёстой бус уу.

Хэрэв энэ цагаан гайтны євчинд нэрвэгсэд ихсэвэл Монголын ирээдvй баларна. Монгол улс ажил гологчдоор дvvрвэл, модоо барих нь мэдээж. Vнэндээ хоёрхон сая илvv хvн амтай улс олигтой хєгжихгvй, ирээдvй баргар байгаа нь шудрага ажлыг ад vзэгсэд олширсноос болсон биш vv? Нэгэнт л цагаан гайтны євчинд баригдаж, цагаан га-гатаны эгнээнд орчихвол хар ажлаас зугтаж, ажилчин хvнийг баасны єт мэт доош хийдэг зантай болно. Бvгд биеийн хєдєлмєр хийж, цэвэрлэгч, угаагч бол гээгvй, тийм олон орон тоо ч байхгvй. Зvгээр л хvн бvр урьдах ажлаа хийсэн шиг хийгээд, улс оронд хэрэгцээтэй зvйлсийг хар, цагаан гэлгvй бvтээгээд, бусдыгаа доромжлолгvй байвал болчихно. Гэтэл толгойгоороо ч, биеэрээ ч ажил хийдэггvй, ажил голж лагын євчинд баригдагсад олширлоо. Эдний хамгийн том гай нь хамаг олныг тухтай ажил хийлгэхгvй, цамаан євчин халдааж нэгнээ уруу татан нийгмийг тэр аяар нь авилгалын сvлжээнд оруулдагт оршино. Ер нь ажлыг хар, цагаан гэж нэрлэх хачин хэллэг орчин цагийн Монгол хэлэнд ”суугдсан” нь vнэхээр залхуу цагаантнууд олонх болохын том баримт.

Ямар ч шудрага ажиллаж буй хvн бардам байх ёстой. Монголд энэ хvндэтгэл алга. 70, 80-д жил ажилчин ангийг буй болгохдоо адаг сvvлд нь азгvйчvvдээ чулуудах нулимах сав болгоно гэж тєлєвлєсєн хэрэг vv? Аливаа ажлыг хvндэтгэж сурья. Социализмын vед сураагvйгээ одоо сурья. Ажилчин хvнд хєшєє хэрэггvй. Аймаар том лоозон шаардлагагvй. Хєлсийг нь vнэлсэн мєнгє, хvндэтгэл чухал. Яагаад гэвэл ажилсаг Монголыг бий болгохгvйгээр ардчилсан Монголыг байгуулахгvй. Ажил хийж суралгvйгээр ахуйгаа бид хэзээ ч сайжруулахгvй. Бодиттойгоор хийж, бvтээгээд ирвэл Монгол хvнд єєртєє итгэх итгэл тєрнє. Хєгжил маань ч цойлоод босно.

Хэрэв цаашдаа цамаан измээ эмчилж чадахгvй бол бид яах вэ?. Хєєрхєн охидоо бариад хєнжлєє сєхсєнд нь шургах хэрэгтэй. Єєр зам байхгvй. Уул нь бол хэн ямар ажил таашаах нь хvний дур, харин цагаан гайтны цамаан vзлийг нийгэмдээ нийтээр єєгшvvлж байдаг нь манай Монголын л гайхал араншин. Иймээс цагаан гартан ТА ч, хєгжил сааруулж, гай болохоосоо ємнє хурдхан ажил хийж, гараа бузарлаж, Гандан хийдээсээ авахуулаад бааснаасаа салж, гудамжаа шvvрдэж, хамаагvй 'соёлжолгvй', мєрєєдлєєр биш єнєєдрєєр амьдран, єнгє зvсээ єєрийн гараар янзлах цаг ирсэн юм биш vv. Гараа бузарлацгаая. ”Ажиллалгvй” жинхэнэ утгаарна ажил хийцгээе.

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 4:09 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
StiLL_Zo wrote:
Angild Surguuliin Visatai ochood 1sar bolood USA yavaj Bolohuu Helj uguj tuslaach
PLEASE Englandaas USA ruu garah yamar arga zam bna ???????

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 4:12 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
Butterfly_mj wrote:
Сайн байна уу
МГИМО-д сурдаг хун байна уу.Сурах хусэлтэй байгаа юм.Яаж элсэн орхо вэ?

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 4:16 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
akina wrote:
Xediigeer Germanaas ch gesen hyamdhan yum :wd:
Aeroflot-n Angebot:
nach Ulaanbaatar
ab 555 Euro
ab Hamburg, Hannover, Berlin, Düsseldorf, München und Frankfurt
Preis, für Hin- und Rückflug, inkl. TAX

Verkaufsperiode: ab 27.02.2007 bis 05.03.2007
(Vorbestellung sind schon jetzt möglich)
Reiseantritt: ab 03.04.2007 bis 02.06.2007
Letzter Rückflug am 09.06.2007

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.17.07 4:18 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
SOK wrote:
Герман улсад суух герман монгол, монгол герман хэлний олон улсын баталгаат орчуулагч та бүхэнд өөрийн үйлчилгээг санал болгож байна. Доорхи сайтаар орж үйлчилгээтэй танилцана уу.


http://www.mongolisch-deutsch.de/

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.02.08 3:02 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
ma'am wrote:
Deportation of gala princess denounced as 'cynical ploy'
By Ian Herbert, North of England Correspondent
20 July 2004


A couple from Mongolia, whose deportation was halted by the Home Office four weeks ago after it threatened to deprive their daughter of her year as Liverpool's gala princess have been told they must leave Britain.

Four weeks after the Immigration minister, Des Browne, agreed to stop their deportation, Jugder and Shinee Narantsogt have been refused an appeal against the initial rejection of their asylum claim and told they must return to Mongolia with their daughter Misheel, nine, and son Evsaana, 17.

The brief stay of deportation had enabled the family to leave the Dungavel detention centre in Lanarkshire, Scotland, and return to Liverpool, where Misheel was crowned gala princess before a crowd of 40,000 in the city's Lord Mayor's Parade 10 days ago.

Aamer Anwar, a human rights lawyer, claimed yesterday that the Home Office's decision to release the family now appeared a "cynical ploy", to avert the embarrassment of the child missing the parade. "It was a publicity disaster to have this little parade princess locked up and now things have died down [the Home Office] want to sneak them out on the quiet," he said.

The Home Office refuses to discuss individual cases. But it is clear the Narantsogts' appeal was rejected because their new grounds for seeking asylum were not considered sufficiently different from the initial claim. Mr Anwar said international publicity about the Narantsogts' case means they would face increased threat of reprisals if they were repatriated. Mr Narantsogt, 38, a civil engineer, says he was repeatedly threatened by Communists at home after founding a provincial branch of the opposition Democratic Union party in Sukhe- baatar province.

Mr Anwar told the Home Office yesterday that the family's story had been on the front page of their country's national newspaper, The Mongol News, detailing Mr Narantsogt's history as a dissident politician. "This marks him out as an individual who may now find himself persecuted," Mr Anwar said.

He also revealed that Mrs Narantsogt, an English teacher, has had a second abnormal result from a smear test and should remain in the UK on health grounds. At the family's home in Kirkdale, north Liverpool, Mrs Narantsogt, 37, said: "We are terrified. We are afraid they will come any moment. It seems everything is lost and we don't have a chance to stay."

The popular family have thrown themselves into Liverpool life. Misheel has settled into St John's primary, excelling at painting, singing and dancing. Her English is good. Evsaana is studying English at Hugh Baird College in Bootle and has made a new circle of friends through five-a-side football.

The family's Labour MP, Joe Benton, called the Home Office's rejection "deplorable". Louise Ellman, the Liverpool Riverside Labour MP, is also calling on the Home Office to reconsider.

src: http://news.independent.co.uk/uk/politi ... ory=542766

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.02.08 3:08 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
mr.sir wrote:
[font=Times New Roman]ENE FORUM DARAA DARAAGIN HUN BURT HEREG HEREG BOLNO GEDEGT ITGELTEI BNA:
GERMAN HELIIG HERHEN HURDAN; SAIN; DURMEER N BOLOOD YARIAND HEREGLEJ SURAH VEE:
TUUNEES GADNA SURAHAD HAMGIIN TUVUGTEI SAIN AHNAARAH SHAARDLAGATAI ZUILS YU VEE:
GERMAN HEL SURCH BOLOHOOR DUREM BUKHII SITE BII YU; HAMGIIN SAIN NOM YU VE; HAMGIIN SAIN HELNII TUV N HAANA BAIDAG VEE; TULBUR BAIRSHIL;
ZA TEGEED BUKH L YUMIIG BICHIJ BOLNO SHUU

UUNIIG TA BUKHEN L HAMGIIN SAIN ZUVLUJ CHADAH HUMUUS SHUU
INGEED ENE FORUM HAMGIIN SAIN SURAH BICHIG BOLOH BOLTUGAI

BI ENDEHIIN BUKH MEDEEG N UNSHLAA, ENE L DUTAGDAJ BAIH SHIG BNA
[/font]

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.02.08 3:14 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
ГЕРМАН ДАХь БVХ МОНГОЛЧУУДЫГ БОЛОН ГЕРМАН УЛСЫГ СОНИРХОЖ БУЙ МОНГОЛЧУУДЫГ УРьЖ БАЙАНА!!!

МАНАЙ XУУДАС

ГЕРМАНД СУРАЛЦАГСАД
ГЕРМАН ОРНИйГ СОНИРХОГЧИД
ГЕРМАН ОРНИйГ ЗОРИГСОДОД
ГЕРМАНД СУРАХЫГ ХVСЭГЧИД

ГЭХ МЭТ ХVМVVСТ ХЭРЭГ БОЛОХУЙЦ БОЛООСОЙ
ГЭЖ ЗОРИЖ БАЙАГАА ЮМ
МÖН
ЭНЭ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ САНАЛ ХVСЭЛТЭЭ ХАРАМГVЙ БИЧЭЭРЭЙ

МАНАЙА ХАЯГ
www.mongolchuud.de
mongole28@mongolchuud.de Image

_________________
peace :D


Top
   
PostPosted: Jan.04.08 1:34 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Jan.02.08 2:19 pm
Posts: 16
Hi all. angli ybah gesen ym. Yaj ybah be!!! :hi:


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.05.08 8:34 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.03 7:05 pm
Posts: 4443
За энэ сэдэвт санаанд орж ирсэн хэдэн зүйлсээ бичиж орхий. Модератор эд нар нь уншаад хэрэггүй гэж үзвэл устгачихна биз.

Гадна сурч байгаа оюутануудыг цагын ч юмуу ажил хийж мөнгөтэй залгадаг гэж боддог л доо.

Гэхдээ заавал цагаар ажиллаж байхаар жоохон сэргэлэн ч юмуу эсвэл арай өөрөөр ажиллаад үзвэл л гэсэн санаагаар энийг бичиж байгаам шүү.

За тэхээр өөрт зовлон багатай, хичээлээ нэг их таслалгүйгээр дараах хэд хэдэн ажил байж болох юм:

1. Монголоос гадагшаа гаргадаг зүйлсийг зуучилж, худалдаалах:
Жишээ нь: Бэлэг дурсгалын зориулалттай жижигхэн хүүхэлдэй, эсгийн, ширэн, ноосон, ноолууран урлал.

Эдгээр бараа, бүтээгдэхүүний танилцуулгыг тараах ч юмуу, жижиг том дэлгүүрүүдтэй харилцаад захиалга аван монголоос татаж болох юм.
Ингэвэл уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч газраас ашгийн хувь гэж 10-15% өгөх болно.

Жишээ нь ийм хүүхэлдэйнүүд

Image

Image

Image


2. Жуулчиний компаниудын суурин төлөөлөгч маягаар ажиллаж, монгол руу аялах жуулчдыг олоод сонирхсон аялал, хөтөлбөр бүхий газарт нь зуучилж өгөх.

Мөн л тухайн байгууллагатай тохирох бөгөөд эсвэл тогтмол цалин хөнгөлөлт авч ч болох юм.

Мөн өөр бизнесийн байгууллагууд болон өөр байгууллагуудын суурин төлөөлөгчөөр ажиллаж мэдээлэл олж өгөх, бараа бүтээгдэхүүнийг судалж монголд импортлох ажиллагаа явуулах.

За үүнийг та бүхэн ер нь хийх үзсэн ч байж магадгүй л дээ. Монголчуудтайгаа ажиллахад нөгөө "алдартай" хүндрэлүүд гардаг бол яг сайн ажилладаг түс тас газраа олж авч чадвал энд болохгүй юм байхгүй байх гэж бодох юм.

3, Монголын телевизүүдэд Кино орчуулга болон нэвтрүүлэг бэлтгэж өгөх.
Энэ уул нь маш хялбархан гэхээр ажил шүү. Жишээ нь саяхан монголын нилээд байлдан дагуулаад авсан "Тэнгэрлиг нэгэн гэр бүл" гээд киног л дурдахад хангалттай.
Тэхээр сүүлийн үед хит болж байгаа ч юмуу эсвэл үнэхээр сонирхолтой тв сериалын DVD г олж аваад ТВ-үүдэд орчуулж болно. Эсвэл зүгээл л DVD гээ боломжын үнээр хэд нугалаад өгчихнө. :D

-Нэвтрүүлгийн тухайд гэвэл MN-25 тв-ийн Алтай, Авираа эд нар шиг Үүргэвчтэй аялал хэлбэрийн ч юмуу нэг тийм танин мэдэхүйн тухайн ороныг таниулж сонирхуулсан нэвтрүүлэг бэлдээд ТВ-үүдтэй гэрээтэй ажиллаж болох юм. Гэхдээ энд жоохон авъяас хэрэгтэй л болох байхдаа.

_________________
peace :D


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.08 1:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Гадаадад амьдарч байгаа хүмүүс та бүхэн ийшээ орж үзээрэй. Та бүхний харь газар байгаа ч Монголын хөгжилд хувь нэмэр оруулж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих боломжтой шүү.

http://www3.asuultserver.com/forum/view ... p?t=122165

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.24.08 3:06 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Mar.07.06 1:54 pm
Posts: 9658
Location: Хоёр зууны өмнөх тосгон.
del...

_________________
Зүүд бас мөрөөдөл...


Last edited by Shougy. on Jan.11.11 9:09 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: LONDOON GEJ!!!
PostPosted: May.27.08 2:14 pm 
Hi, all...
UK d surdiimaaa...End MN uudiin yanz buriin ymand l ochkuuvol tegeel chi neg ch MN tanikuu, chamaig ch hen ch tanikuuu...HEHE, iim l bdiim bn..Tegeed MN uud n USA ene tendhiih shig bie biee meddeggui ymaaa...End Londond 10 jil bolchood 7 jil bolson huniig medkuu bh...Yahav ugasa ene English uud tiim, ihemseg, uursdiihoo tuhai busdad neeh yarih durgui bdg bolhor MN uud n hurtel tegdeg bh..Tiimee? hehe, za yamar ch bsn, end 8 sar orchim baichlaa, uneheer Mongol oldkuugeer huruul olddguul ym bn..hehe, olduul zugataad bhiin..Hehe, neg iimerhuu..

Er n bol gyals surchaad l yavuul gehees end bol hetsu l dee...Bair naas ahuulaal, unetei..Odoo gariin heetei system tei bolno gsn, teher tegee 20tsagaasaa iluu ajlah enee teree chance unen bhgu bhaa..


Asuuh ym bvl feel free!!!
TNX


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.05.08 10:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.16.06 6:26 pm
Posts: 7581
france ruu yavahad yu shaardlagatai bdag bol,surah gj?yer ni europian countries?

_________________
.


Top
   
 Post subject: www.mongolchuud.co.uk
PostPosted: Jun.24.08 8:41 am 
Offline
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
User avatar

Joined: May.31.08 10:18 am
Posts: 406
Location: Ulaanbaatar, where my family is!!!!
end www.mongolchuud.co.uk gej site bn...tend ihenh ayataihan show party naas oor medeelluud baidgiig, uil ajillagaa yavagddgii medej avlaa gej....

_________________
Ignooooooore the best


Top
   
PostPosted: Nov.21.08 6:49 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jul.10.06 10:10 pm
Posts: 11
Location: Ub
Birmingham ,UK d mongolchuud bdiinmu yur n ?

_________________
Live like no other


Last edited by Ronaldo_c on Apr.29.09 4:00 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.12.08 4:41 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Dec.11.08 2:45 pm
Posts: 12
hi anglid surah gesiiimaa medeelel uguuch


Top
   
PostPosted: Jan.10.11 10:44 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11091
dondooloi wrote:
Australid gariin heegee ugsun hyn Angliin elchind orohdoo bas huruunii hee uguh yostoi bolood , ene europd ugsun hee n garch ireg yumuu asuudal bolohuu? esvel zuvhun anglid urid n heegee ugchuu gej hardag yumuu? ene talaar medeh hyn baival tuslaach.
Yaaval deer ve


Австрали биш Австри улс гэх гэж бсан бх.
Хэрвээ та нэгэнт гарын хээгээ өгсөн л бол гарч ирнэ гэж бодож бн.

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Mar.14.11 6:38 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
User avatar

Joined: Jan.17.11 2:11 pm
Posts: 292
hi manai egch HOLLAND-d baidg yumaa odoohondoo visa-tai bgaa tgeed americ ruu ireh sanaatai ymr arga zam bn helj ogooch holland-diin visa hadgaldg surguulid suraad amraltaaraa usa -d amarmaar bn hvselt tawias irj bolhuu ternees oor ymr arga bn plssss


Top
   
PostPosted: Mar.11.17 12:18 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.28.03 6:07 pm
Posts: 3340
Location: Зүрх бол тэнэг эрхтэн тул тархиараа сэтгэ.
Sain baitsgaana uu, italiar yaridag hyn bhgyi beez? tun ih hereg bna..meddeg tanidag hyn bval holboj ogch tuslana uu .. PM please.

_________________
Bariin syylnees batganii tolgoi


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 26 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited