#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.22.18 2:45 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 90 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jul.19.10 7:03 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
МОНГОЛ ОЮУТНУУД АМЕРИКТ ХҮН ТЭРЭГ ТҮРЖ, ХОНОГЛОХ БАЙРГҮЙ АМЬДАРЧ БАЙНА

"Summer work&travel" буюу зуны улиралд АНУ-д аялж ажиллах боломж Монгол залууст нээгдсэнд хүн бүхэн талархан хүлээн авсан нь мэдээж. Сурлага сайтай шилдэг залуус газар үзэж нүд тайлахын зэрэгцээ сургалтын төлбөртөө нэмэр болох алтан бо­ломж гэж бодож байлаа. Гэвч гадаадад амьдран суугч монголчуудын ордог сайтууд дээр дээрх шугамаар явсан оюут­нуудын тусламж хүссэн зарууд хөвөрч эхэлсэн. Телевизийн нэвтрүүлэг ч гарсан. Энэ талаар хамгийн ойрын эх сурвалж болох Америкт амьдардаг монголчууд бидэнд хандлаа. Монго­лоос оюутнуудыг зуучилж авчирсан компаниуд нь гэрээнд заасан шигээ ажилд оруулж, байрны асуудлыг нь зохицуулж өгөлгүй тэр чигт нь орхисон бололтой. Одоогоор оюутнуудад олддог ажил нь тэрэг түрэх. Өөрөөр хэлбэл, оюутнуудын дийлэнх нь хоосон хонож гудамжинд гарахгүйн тулд хүн тэрэг болон зүтгэж байгаа гэнэ. Байдал ямар байгааг тодруулахаар Вашингтон хотод амьдардаг Г.Галбадрахтай утсаар холбогдлоо. Тэрээр оюутнуудад туслахын төлөө цаг зав гарган хөөцөлдөж буй сайхан сэтгэлт нэгэн аж.

-Солилцооны шугамаар очсон монгол оюутнуудын байдал нэлээд хэцүү байгаа, таныг тэр хүүхдүүдэд тусалж байгаа гэж гэж сонслоо. Байдал ямархуу байна вэ?

-Оюутан солилцооны шугамаар Америкт бараг 1400 орчим хүүхэд ирсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэдний талаар ам дамжсан олон зүйл сонссон. Тэгээд энд амьдардаг бидний хэдэн нөхөд санал солилцож, өнгөрсөн долдугаар сарын эхний амралтын өдрүүдээр Вашингтон ДС хотын ойр орших Atlantic city болон Virjina Beach зэрэг газруудаар, бодит байдлыг нүдээр үзэж, оюутнуудтай уулзан мэдээлэл авах зорилгоор яваад ирлээ. Би Атлантикт очсон юм. Оюутнууд гурван сарын хугацаатай зуны хөтөлбөрт хамрагдсан юм билээ. Ийм ажиллагаа явуулдаг "Open world", "Prince world", "Глобал удирдагч сан" гэсэн гурван компаниар зуучлуулж ирсэн байна. Гэтэл тухайн компани хүүхдүүдийг Америкт авчраад л хаячихсан гэхэд болно. Уг нь бол солилцооны хөтөлбөр гэдэг нь оюутнууд амралтаараа англи хэлээ сайжруулахын тулд Америкаар аялах, долоо хоногт тодорхой цаг ажиллах, америк айлд байрлах гээд бүх зүйл нь то­дорхой байх ёстой. Ажил болоод байрыг нь зуучлагч компани хариуцах байтал хүүхдүүдийг зөнд нь орхичихсон байна.

-Одоо хүүхдүүд юу хийж байна вэ?

-Тэд одоогоор тэрэг түрж байна.

-Тэрэг түрнэ гэдэг нь ямар ажил вэ?

-Эрээнд хүн тэрэг гээд байдаг даа. Тийм ажил. Жаахан охин 2-3 хүн суулгаад хөлсөө гоожуулаад гүйж байна гээд бод доо. Тэгээд тийм тэрэг нь олдохгүй. Намайг 14 хоногийн өмнө тэнд очиход хүүхдүүд өглөө таван цагт буугаад долоон цагт босч ажилдаа гарч байсан.

-Та хүүхдүүдийг гэртээ байлгаж байгаа гэл үү?

-Манай гэрт дөрвөн хүүхэд байна. Энд амьдардаг монголчууд чадах ядахаараа гэртээ хэд хэдэн хүүхэд суулгаж бай­гаа. Боломжийн ажил ч сураглаж байна.

-Хүүхдүүд хэцүү байгаагаа ар гэрийнхэндээ дуулгасан юм болов уу?

-Ихэнх нь аав, ээжийнхээ санааг нь зовоочихно гээд хэлээгүй юм билээ. Энд нэг хүүхэд сэтгэл санааны хямралд ороод бие нь муу байгаа дуулдсан. Би хараахан мэдээлэл авч чадаагүй байна. Мөнгөгүй болсон зарим охид биеэ үнэлж байгаа гэж хамт ажиллаж байсан хүүхдүүд ярьж байна лээ. Гэхдээ би биеэ үнэлж байгаа хүүхдүүдтэй уулзаа­гүй байна.

-Зуучлуулсан компанитайгаа эргээд холбогдоогүй юм болов уу?

-Компанийн захирлууд нь энд ирсэн. Зохицуулж өгнө, болгоно гэчихээд зугатаад алга болчихсон.

-Та гэрээг нь үзэв үү. Гэрээн дээрээ юу гэсэн байх юм?

-Би дээрх гурван компанийн гэрээг олоод авчихсан байгаа. Үзэж байхад компанийн хариуцлагын тухай тодорхой заалт алга байна лээ. Нарийвчилж сайн судлаагүй байгаа. Би хуулийн хүнд хандаж, нарийн зөвөлгөө авна.

Ийнхүү бид утсаар нэлээд зүйл ярилцлаа. Г.Галбадрах гуай Атлантикт очиж байдлыг нүдээр үзэж харснаа болон хүүхдүүдтэй уулзаж авсан мэдээллээ www.orloo.com-д бичжээ. Үүнийг товчлон хүргэж байна.

Баримтууд: Одоогоор АНУ-д оюутан солилцооны хөтөлбөрөөр Монголын дөрвөн компани голлон зуучилж 1200 орчим оюутнуудыг оруулж ирсэн гэдэг албан бус мэдээлэл байна. Бид байдал нь нэлээд хүндэрч буй Атлантик болон Виржинигаар явсан болохоор Аляск болон бусад хотуудад ажиллаж амьдарч буй хүүхдүүдийн талаар мэдээлэл авах боломжгүй байлаа.

Баримт 1: "Open World" компани. Захирал нь Чинзориг. Өнгөрсөн жил цөөн тооны хүүхдийг энэ хөтөлбөрөөр Атлан­тикт ажиллуулсан, энэ жил хүүхдийн тоогоо нэлээд нэмэгдүүлсэн бололтой. Өнгөрсөн жилийн туршлагадаа түшиглэн Атлантик хотод тэрэг түрэх ажилд нэлээд олон хүүхэд бүртгэж, бусад сонгосон ажлын байрууд нь цуцлагдсаны улмаас гол төвлөрлөө тэнд хүүхдүүдийг авчирчээ. Гэхдээ өөр бусад хотуудад ч цөөн тооны хүүхэд ажиллаж байгаа гэсэн.

Хөтөлбөрт хамрагдсан нэг хүүхдээс зуучлалын хөлсөнд 1650$ авч, замын зардлын 1377$, бичиг баримт бүрдүүлэх болон эрүүл мэндийн үзлэгийн зардлаа оюутнууд өөрсдөө гаргасан гэнэ. ‘Open World" нь оюутнуудыг цагийн 8$ хөлстэй бэлэн ажлын байр, шаардлагатай бол нэмэлт ажлын байр олж чадахаа амалж явуулжээ. Оюутны амьдрах байр, хоол хүнсний хангамжийг ч хариуцна гэж байснаа, оюутнуудыг нисэх өглөө нь байр болон, хоол хүнсний асуудлаа өөрсдөө хариуцах болсныг дуулгасан гэсэн.

Баримт 2: "Prince World" компани. Захирал нь Баяр-Эрдэнэ. Энэ компанийн зуучилсан оюутнууд Virjina Beach-д нэлээд байгаа болохоор Болд-Эрдэнэ, Билгүүнсайхан гэдэг залуусыг төлөөлөгчөөр ажиллуулж байна. Тэд оюутнуудыг бүртгэхдээ, цагийн 7$-оос дээш үнэлгээтэй бэлэн ажлаар хангаж, амралтын өдрүүдээр нэмэлт ажлаар хангах боломжтой хэмээн сурталчилжээ. Оюутнуудаас зуучлалын хөлсөнд 1350$ авсан гэнэ. Оюутнууд зардлын 1395$, бичиг баримт бүрдүүлэх, эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой бүх зардлаа өөрсдөө гаргажээ.

Анх гэрээ хийсэн болон амалсан олон ажлын байр нь цуцлагдсанаас оюутнууд олдсон ажлаа хийцгээж буй. Эдний зуучлалаар ирсэн олон оюутнууд Атлантикт тэрэг түрэх ажил хийж байгаа. Тэд ямар ч хараа хяналт, хамгаалалтгүйгээр, "бор зүрхээрээ" ажиллаж амьдарч байлаа.

Баримт 3: "Global leadar foundation" компани. Захирал нь Б.Отгонбат. Энэ компани Монголд хүчтэй сурталчилгаа хийж байсан болохоор оюутнууд нэлээд хамрагдсан бололтой. Гэрээ хийхдээ, цагийн 8$-ын цалинтай ажил, хүсвэл нэмэлт ажил, байр хоолны хангамжийг ч хариуцна гэж амалсан. Бүртгүүлсэн оюутнуудыг Монголд 230 мянган төгрөгийн төлбөртэй хэлний сургалтад ч хамруулсан гэнэ.

Зуучлалын хөлсөнд 1400$ оюутан бүрээс авсан ба бусад бүх зардлаа оюутнууд өөрсдөө гаргажээ. Нью-Йоркоор ирсэн оюутнуудыг Оросын зуучлагч байгууллага тосч аван, ажилд зуучлах бүрдээ 50$ авч байсан тухай нэг оюутан ярьж байлаа. Тавдугаар сард ирсэн хэрнээ одоо болтол ажил олж чадаагүй, халаасны мөнгөө дуусгасан тухайгаа ярих оюутан ч байсан.

Захирал Б.Отгонбат зургадугаар сард энд ирж, оюутнуудын санал хүсэлтийг сонсч, асуудлыг шийдэхэд тусална гэж амалж байснаа гэнэтхэн нэг өглөө Монгол руу буцсан байсан тухай оюутнууд ярьж байлаа. Эднийх анх оюутнуудад 23 ажлын байр санал болгож байсан боловч, энд ирэхэд ихэнх компани нь хуурамч, зарим нь аль эрт үйл ажиллагаа явуулахаа больсон, хаяг төдий байсан тухай тэд өгүүлсэн.

БАЙДЛЫГ НҮДЭЭР ХАРЛАА

Аtlantic city-д оюутнууд эхэндээ зочид буудалд амьдарч байснаа, арай хямд үнэтэй байр хөлслөн, зардлаа хэмнэх гэж олноороо хамтдаа амьдарцгааж байна. Миний очиж үзсэн гурван байр нь бүгд л давчуу жижиг өрөөнүүдтэй хэрнээ бие засах болон усанд орох дундын нэг л өрөөтэй байв. Байрууд нь бохироос гадна, шалан дээрээ хуучирч муудсан хивсэнцэртэй. Бясаа жоом, хулгана ч хүртэл бий гэнэ. Оюутнууд уг хивсэнцэр дээр тус бүрдээ жижиг дэвсгэр олж дэвсэн зарим нь бүхлээрээ, цөөн нь хөнжил нөмөрч унтана. Virjina Beach-д оюутнууд зочид буудал болон хөлсний байранд бөөнөөрөө сууж байна. Quality Inn буудалд хоёр орон дээр наймуулаа шахцалдан амьдардаг. Нэг хүүхдээ нуугаад, хэмнэсэн мөнгөөрөө долоо хоногийн хоол авсан тухайгаа ч тэд ярьж байлаа.

Хоол хүнсний хувьд бүгд л хэцүү байдалтай. Atlantic city-ийн оюутнууд ойр орших хятад хоолны газраас "тахиа" авч иддэг бол Virjina beach-ийн оюутнууд 1.49$ үнэтэй хятад гоймонгоор ихэвчлэн хооллодог гэж байлаа. Зарим оюутнууд монголоос борц авч ирсэн болохоор нэг хэсэгтээ л дажгүй хооллож байгаа бололтой.

Atlantic city-д ихэнх оюутнууд тэрэг түрдэг ажил хийж байна. Ажлаа алдахгүйн тулд өглөө зургаан цагт дугаарлан тэргээ авах бөгөөд тэр даруйдаа казинонуудын үүдэнд үйлчлүүлэгчдээ хүлээнэ. Өдрийн 12 цагаас хойш л үйлчлүүлэг­чид олдох бөгөөд оройдоо үйлчлүүлэгчид олширно.

Хэрэв үйлчлүүлэгч олдохгүй, орлого багатай үед түрээсний мөнгөө төлөхийн тулд өөрөөсөө нэмж төлөх, өрөөл бус­даас зээлэх тохиолдол ч буй. Тэрэг түрж мөнгө олохын тулд өглөөний 07 цагаас шөнийн 03, заримдаа 05 цаг хүртэл, нийтдээ 17-20 цаг ч зүтгэдэг. Нойр багатай ажиллаж байгаа болохоор үйлчлүүлэгч хүлээх зуураа тэргэн дээрээ унтвал 100$-оор торгуулахаас эхлээд согтуу хөлчүү хүмүүст үйлчлэх, ээлж дарааллаа булаалгах, хэн нэгэн бүдүүлэг үйлчлэгчид загнуулан дарамтлуулах тохиолдол зөндөө. Жижиг турьхан биетэй монгол охин, гурван бүдүүн хар суулгасан тэргийг түрээд явж байна гээд та сэтгэлдээ нэг төсөөлөөд үз дээ.

Оюутнуудын сэтгэлийг хамгаас илүү зовоож байгаа зүйл нь АНУ-д ирэхдээ гаргасан зардлаа хэрхэн төлөх вэ? гэдэг асуудал. Олон оюутнаас асууж сонирхоход, тэдний гаргасан зардал нь дунджаар 4000$ байв. Үүний 1400-1650$ нь зуучлагч компанид төлсөн төлбөр, 1400$ орчим нь замын зардал, халаасны мөнгө нь дунджаар 1000$ орчим. Визэнд орохдоо бүрдүүлэх материал болон эрүүл мэндийн үзлэгтэй холбоотой зардал. Визний хураамжийн 140$ зэргийг монголд байхдаа өөрсдөө гаргасныг тусад нь тооцвол бараг нэг сая шахам төгрөг дээрх зардал дээр нэмэгдэх аж.

Оюутнуудын хамгийн ихээр гомдож байгаа зүйл нь энэ хөтөлбөрт зуучилсан компаниудын Монголд бүртгэхдээ амалж байсан амлалт, АНУ-д ирээд үзэж буй бодит байдлын зөрөө. Ихэнхи компаниуд оюутнуудад АНУ-д энэ хөтөл­бөрөөр очоод олж болох мөнгөний тоог самбар дээр бодож үзүүлсэн гэсэн. Цагийн 8$*8 цаг=өдөрт 64$, долоо хоногийн таван өдөрт 320$, сард 1280$ тэгээд бас илүү ажил гэхчилэн бодоцгоосон гэдэг. Хэдийгээр оюутан хариуц­сан ажилтан нь надад "Энэ бол мөнгө олох хөтөлбөр бишээ" гэж тайлбарлаж байсан ч бүх явцыг харахад зуучилсан компани ч, зуучлуулсан оюутнууд ч АНУ-д ирээд олж болох мөнгөний дүнг гол болгосон гэдэг нь шууд ойлгогдож байв.

Оюутнууд АНУ-д ирээд гаргасан зардал болон ирэх хичээлийн жилийн сургалтын төлбөрөө төлөх мөрөөдөлтэй иржээ. "Ядахнаа энэ компаниуд үнэн байдлыг бидэнд хэлсэн бол бид өнөөдөр ийм цочролд орохгүй байсан шүү дээ" гэж байв.

Энэ хөтөлбөрт оюутнуудыг зуучилсан компаниуд оюутнуудаас зуучлалын хөлс авахдаа "Ажлаа өөрөө олж чадах уу, биднээр зуучлуулж олуулах уу?" гэсэн асуултад зуучлуулна гэсэн болзолд нь нэмэлт төлбөр авсан юм билээ. Хэрэв тэд хууль ёсоор АНУ-ын компаниудтай хамтран ажилласан бол тодорхой хэмжээний мөнгийг тэдэнд төлөх учиртай. Харин тэд АНУ-ын компанид мөнгө төлөлгүйгээр өөрсдөө ажил олох оролдлого нь энэ будлианы эх үүсвэр болж байгаа гэлтэй.

Ж.ДАРЬ: ХОЁР ХҮҮХЭД СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ БОЛООД БУЦСАН ТАЛААР ЭЛЧИНГИЙН АЖИЛТНААС СОНССОН

Ж.Дарьтай бид утсаар холбогдлоо. Тэрбээр хойт Каролина мужийн их сургуулийн докторантурт сурдаг аж.

-Сайт дээгүүр гарсан мэдээллийн дагуу тантай холбогдож байна. Тэнд Монгол оюутнууд ямархуу байдалтай байгааг хэлж өгөөч?

-Энд хүүхдүүдийн байдал сайнгүй байгаа. Олон хүүхэд ажилгүй, мөнгөгүй зовж байна. Оюутнуудыг Лас Вегас, Майами, Атлантик сити, Виржинияа Бийч зэрэг далайн эргийн явуулын хүмүүс холхидог казинотой хотуудад тараа­чиxсан. Их л сайхан юм амлаж авчирчихаад энэ хотуудад хаячихсан. "Атлантик сити"-д оюутнууд казино тойрон хүн тэрэг түрдэг ч тэр ажил нь олдоц багатай. Авдаг цалин гэж байхгүй.17-22 цаг ажиллаж байж 20 ам.доллар олбол их юм гэсэн. Уг нь өдрийн найман цаг ажил хийх гэрээтэй ирсэн юм билээ. Тэр ч байтугай зарим нь 14 хоноход огт ажил хийгээгүй. Тиймээс өлсч бүр халаасны мөнгөгүй болцгоосон. Утас, интернэтэд холбогдож чадахгүй тэд зовох нь тодорхой шүү дээ. Би энэ тухай АНУ-ын монголчуудын сайт руу орж мэдсэн. Тэнд оюутнуудаас Social Security Number буюу нийгмийн даатгалын дугаарыг худалдаж авья гэсэн зар орсон байна лээ. Энэ нь амархан мөнгө олж болох арга санагдаж байж магадгүй. Тэгвэл өөрт чинь олгосон энэ дугаарыг бусдад арилжвал ирээдүйдээ гай тарьж байна л гэсэн үг. Тэр дугаарыг өөр хүн ашиглан нэрээр чинь ажилд орж, жолооны үнэмлэх авч, орон сууцны гэрээ хийж нийгмийн халамж болон эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдаад зогсохгүй банкнаас зээл авч болно. Тэрийг ашиглаж байгаад баригдсан хүн ч хатуу шийтгэл хүлээдэг. Тухайн хүн өөрөө дахин энэ орны хилийн дээс алхахгүй байх сөрөг талтай. Би Virginia Beach хотод "Prinse World" компанийн шугамаар ирсэн хүүхдүүдтэй уулзаад ирсэн. Ажилгүй байгаа хүүхдүүдээ тэнд байгаа монголчууд чадах ядахаараа тараан гэртээ байлгаж байгаа. Би хоёр хүүхэд өөр дээрээ аваад байгаа.

-Таныг очиход хүүхдүүд яг ямархуу байдалтай байв?

-Энэ хөтөлбөрөөр чинь 18-25 насны залуучуудыг авдаг юм байна. 20 ч хүрээгүй хүүхдүүд ирсэн байна. Тэгээд да­лайн эргийн явуулын хүмүүс олонтой ажиллана гэдэг амаргүй. Ялангуяа эмэгтэй хүүхэд. Намайг очих үеэр оросын нэг охиныг бүлэг хар залуус хүчиндсэн тухай хүүхдүүд ярьж байсан. Хүүхдүүд нэгэнт л ээж, аавынхаа мөнгийг үрж ирсэн болохоор ингээд буцмааргүй байна. Ажил хийж мөнгөтэй болно гэж байгаа. Банкнаас зээл аваад ирсэн болохоор ямар нэгэн ажил хийхгүй бол, очоод бөөн өр хүлээж байгаа гэх хүүхдүүд ч таарсан. Есдүгээр сар дөнгөж гаргаад буцах хүүхдүүд одоо хүртэл ажил олоогүй хэцүү л байдалтай байна. Сая над руу нэг охин залгаж байна. Намайг очих үед энэ охин ганц ч доллар байхгүй, байрны гэрээ нь энэ хагас сайнд дуусна гэж байсан. Санаа зовоод байсан чинь ашгүй, сайн гэнэ."Дүү нь сайн байна" гээд их дотно ярьж байна. Би тэр охинтой 30 минут хэртээ л хамт байсан. Хөөрхий, хүний нутагт өөр хэнийгээ ч гэх билээ. Саяхан "Virginia Beach"-д хажуугийн хотоос нь хэдэн монгол хүн ирээд хэцүү байдалтай, байрнаасаа хөөгдсөн ажилгүй байсан зургаан хүүхдийг гэртээ байлгахаар авсан юм байна. Тэрний нэг нь энэ охин, бөөн баяр залгаж байна.

-Хоёр хүүхэд сэтгэцийн эмгэгтэй болоод буцаж ирсэн гэж сонссон. Энэ талаар танд дуулсан зүйл байна уу?

-Хоёр хүүхэд сэтгэцийн хямралд ороод нутаг буцсан талаар Элчингийн ажилтнаас сонссон. Тэгсэн тэр залуу дараа нь улсын нууц задруулсан мэт сүр үзүүлж загнаад байгаа. Тэр хоёр хүүхдийн хувьд тосно гэсэн хүн нь тосоогүй. Төөрч будилж ажилгүй гудманд хонож яваад сэтгэцэд нь өөрчлөлт орсон юм шиг байгаа юм. Сэтгэцийн эмнэлгээс Элчин рүү утасдаж мэдэгдсэн гэсэн. Тэр хүмүүстэй холбогдох утас хаягийг нь Элчингийнхэн хувь хүний нууцын асуудал гээд өгөхгүй байгаа. Ингэж хохироод үлдэж болохгүй биз дээ. Энд байгаа хүүхдүүд бидэнд хандаж туслаач, энэ асуудлыг баримтжуулж өгөөч гэж хүсч байгаа. Энэ утгаараа бид нэг хуульчтай холбогдоод байгаа. Тэгээд эндээ шүүх ажиллагаа эхлүүлэхэд нь туслах санаатай байгаа. Монгол компанийг энд шүүхэд өгч болдог юм билээ.

-Гэрээ хийсэн компани яагаад тосч аваагүй юм бол. АНУ-ын компани буруу хүлээхгүй юу?

- АНУ-д ийм хөтөлбөр хэрэгжүүлдэг эрх бүхий спонсор 14 компани байдаг юм билээ. Бид тэдэнтэй холбогдож үзсэн. Гэтэл энэ компаниуд авна гэсэн хүнээ тоо ёсоор авч ажил олгодог. Тэр ч байтугай эхний ажлаасаа ямар нэгэн шалтгаанаар гарахад дахин ажил олж өгөх үүрэгтэй. Тэрийгээ ч мөрддөг гэсэн. Харин манай Монголд жуул­чилж байгаа компаниуд спонсор компаниар бус өөрсдөө хувиараа ажил олж өгөх гэж хичээдэг нь өнөөдрийн энэ байдалд хүргэж байгаа. Энд амьдардаг зарим нэг хүнд хандаж ажил олж өгдөг ч тэр нь баталгаатай биш, ирэхэд нь өөр хүн авчихсан тохиолдол гардаг.

Биднийг хэл ам хийж энэ хөтөлбөрийг хаалгах гээд байна гэсэн дарамт хүртэл ирж байгаа. Тийм зорилго хэнд ч байхгүй. Хөтөлбөрийг улам боловсронгуй сайн болгохын төлөө л байна шүү дээ. Ингэж хүүхдүүдийг олноор хуурч авчраад хүний нутагт орхидог нь хүний наймааны эх үндэс болж байгааг үгүйсгэх аргагүй юм.

МИНИЙ ХҮҮ ХҮНД ХҮЧИР АЖИЛ ХИЙЖ ГУДМАНД ХОНОЖ ЯВАА СУРАГ СОНСОГДСОН

Н хэмээх 21 настай залуу, залуус солилцооны хөтөлбөрт хамрагдан АНУ-д очоод байгаа юм байна. Тэрээр бусад мон­гол оюутны нэгэн адилаар хүн тэрэг түрж, хонох байргүй шахам амьдарч байгаа аж.

Түүний ар гэрийнхэн нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байдаг бөгөөд түүний ээж О-той утсаар холбогдож АНУ-д байгаа хүүгийнхээ талаар хэр мэдээлэлтэй байгааг тодрууллаа.

-Танай хүүхэд АНУ руу гэрээгээр гарсан юм байна. Очсоноосоо хойш холбоо барьсан уу?

-Холбоо барилгүй яах вэ. АНУ-д очоод ангийнхаа хүүхэдтэй нийлж нэг утас авсан юм шиг байна лээ. Түүгээрээ хааяа холбогддог юм. Хамгийн сүүлд өчигдөр ярьсан.

-Ажил байдлынхаа талаар ярьж байна уу. Яажшуухан байгаа гэнэ?

-Эхлээд Атлантик гэдэг газар нь очсон юм ярьсан. Тэнд ажил олдохгүй хэцүү байна л гээд байсан. Харин өчигдөр ярихдаа Вашингтон руу явж монгол эзэнтэй барилгын компанид ажиллахаар боллоо гэсэн.

-Өмнө нь ямар ажил хийдэг байсан юм бол?

-Хүн тэрэг гээд хятадад нэг юм байдаг даа. Тийм л ажил хийдэг байсан юм шиг байна лээ. Олсон мөнгө нь хоол, байрны хөлсөө төлж хүрэхгүй гудамжинд хоносон ч сураг дуулдаад байгаа. Одоо харин тэр барилгын компанидаа очоод гайгүй дээрдэж байгаа юм шиг байна лээ.

-Ямар байгууллага хэдэн төгрөгөөр зуучилсан юм бэ?

-Нэрийг нь сайн мэдэхгүй байна. Нэг гадаад нэр л байсан. Төлбөрийн хувьд гэвэл бараг зургаан сая төгрөг төлсөн.

-Гэрээндээ байр, хоолыг тусгаж өгөөгүй юм уу?

-Тэрийг нь эгч нь хараагүй ээ. Хүүхэд явлаа гээд л ирсэн. Амьтан ах дүү нараас хэдэн төгрөг зээлж байж л явуулсан юм.

-Гэрээгээ хэдэн сараар хийсэн юм бол?

-Гурван сарын хугацаатай хийсэн байх. Есдүгээр сард л ирэх юм.

-Ирэх зардал мөнгөө яаж олох юм бол доо?

Сайн л яваад ирж байвал зардал мөнгө ч хамаагүй л болж байх шиг байна.

Биднийг ийн ярилцаж байх үед нэгэн эрэгтэй хүний дуу утасны цаана сонсдлоо. Тэр эр өөрийгөө аав нь гэж танилцуулав. Тэрбээр хэлэхдээ "миний хүү харь газар хүчин мөхөс яваа. Хар, шар гээд олон үндэстэн байдаг юм гэсэн. "Өдрийн сонин"-ыхныг монгол хүнийхээ төлөө, АНУ-руу гарсан тэнд хөл алдаж яваа хүүхдүүдийн төлөө нийтлэл бичиж байгаад баярлаж байна. Гэхдээ нэрийг нь нууцалвал сайн байна. Нэр усыг нь хамаагүй биччихвэл юу ч болох юм билээ. Адаглаад л дарамтлах асуудал гарч мэднэ" гэж учирлалаа. Мөн АНУ-д ажиллаж амьдарч байгаа дээрх оюутнуудад сайн санаа, сайхан сэтгэлээр тусалж гэр орондоо амьдруулж, ажил төрөл олж өгч буй элэг нэгтнүүддээ баярлаж буйгаа ч илэрхийлэв. Тэрээр ер нь тэнд байгаа хүүхдүүдийн нэрийг нь бичихдээ няхуур хандахгүй бол болохгүй шүү. Хүний сайхан үрийг тэнд аваачаад хаяж байгаа хүмүүс юу ч хийж мэднэ хэмээн онцгойлон захисан юм.

УТАСНЫ ДУГААРЫГНЬ ГЭЭЧИХЭЭД ХОЛБОО БАРЬЖ ЧАДДАГГҮЙ

Мөн Э гэгч залуу АНУ-д байгаа. Тэрээр 21 настай бөгөөд АНУ-д очсоноосоо хойш том ахтайгаа л нэг удаа холбоо барьсан гэнэ. Түүний ээж Б нь Дорнод аймагт амьдардаг учир холбоо барихад ч хүндрэлтэй байдаг бололтой. Түүнтэй утсаар холбогдож хүүгийнх нь талаар тодруулсан юм.

-Танай хүү өнгөрсөн хавар АНУ-руу явсан юм байна. Та бүхэнтэй эргэж холбогдсон уу?

-Том ахтайгаа л нэг удаа ярьсан байна лээ.

-Юу гэж хэлсэн байна вэ?

-Ажил олдохгүй, мөнгө байхгүй их хэцүү байна гэж ярьсан байсан.

-Очоод ямар ч ажил хийгээгүй юм уу?

-Үгүй ээ, тэрэг түрдэг байсан юм байна лээ. Түүнийгээ өдөрт 30 ам.доллараар түрээсэлдэг гэсэн. Заримдаа түрээсний өрөнд орчихдог гэж ахдаа хэлсэн байна лээ.

-Одоо ямар ажил хийж байгаа юм бол?

-Мэдэхгүй өөр нэг хотод очих юм л ярьж байсан.

-Хаана байгааг нь мэдэхгүй байгаа юм уу?

-Нэг утасны дугаар өгснийг нь хаячихаад, тэгээд холбоо барьж чаддаггүй ээ. Хаана явааг нь ч сайн мэдэхгүй л сууж байна. Арай том хотод л очих юм гэсэн. Ямар нэг аргаар ир, зардал мөнгийг нь ээж нь аргалъя гэж хэлүүлсэн байгаа.

-Ер нь хэдэн төгрөгөөр гадагшаа гарсан бэ?

-Тав, зургаан сая төгрөг л хэрэг болсон.

-Гэрээнд нь ямар, ямар заалт байсан бэ?

- Мэдэхгүй ээ, хүү явах гэж байгаа л гэснээс нэг их дэлгэрэнгүй юм яриагүй. Ямартаа ч ирэх очих зардал нь лав байгаа юм шиг дуулдсан.

-Хүүхдээ хэцүү байна гэхэд ямар нэгэн хуулийн этгээдэд хандсан уу?

-Үгүй ээ. Ямар нэгэн аргаар ир л гэж захисан. Өөр яах ч юм билээ.

-Ямар компани зуучилсан юм бэ?

-Соёлын төв өргөөнд байдаг юм. Нэрийг нь мартчихсан байна. Маргааш нөгөөдрөөс залгавал хэлээд өгч болно.

Энэ эмэгтэй харьд яваа хүүгийнхээ талаар үүнээс илүү зүйл мэдэхгүй байлаа.

Б.ОТГОНБАТ: ОЮУТНУУД ЮМ ҮЗЭЖ НҮД ТАЙЛЖ БАЙГААДАА БАЯРЛАХ ХЭРЭГТЭЙ

Үүссэн нөхцөл байдалд зуучлагч байгууллагууд ямар тайлбар тавихыг тандаж мэдэхээр лавлахаас утасных нь дугаарыг авч залгалаа. "Open world", "Prince world" компанийн утас нь холбогдохгүй байлаа. "Глобал удирдагч сан"-гийн тэргүүн Б.Отгонбаттай ярилцсан юм.

-Зуны хөтөлбөрөөр АНУ-ыг зорьсон зарим оюутнуудын амьдрал хэцүүхэн байгаа талаар сонслоо?

-Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж янз бүрийн сөрөг мэдээлэл гарснаар манай байгууллага тэнд байгаа хүүхдүүд болон эцэг, эхчүүдэд нь захиа явуулсан. Манай үүрэг бол хэлний сургалтад хамруулж дунд шатны англи хэлтэй хүүхдүүдийг бэлтгэж, АНУ руу явуулдаг. Харин тэнд байгаа байгууллагууд маань хүүхдүүдийг ажилд зуучилж өгөх үүрэгтэй. Манай байгууллагын шугамаар явсан хүүхдүүд зорилгыг ойлгоогүй юм шиг байна. Гол зорилго нь бол Монгол, Америкийн хооронд соёл солилцох чиглэлээр явж байгаа юм. Энэ нь Америкийг үзээд, судлаад, боломж гарвал ажил хийнэ гэсэн зорилготой. Энэ хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүд мөнгө зээлж явсан, санхүүгийн асуудалтай учраас Америкт очоод ажил хийж мөнгө олох зорилготой явдаг. Тэгээд тэндээ мөнгө нь дуусаад ирэхээр бухимдаж байгаа юм л даа. Солонгост ажиллаж байгаа юм шиг бодоод байгаа.

-Өртөг өндөртэй улс орон руу явж байгаа юм чинь тэндээ ажиллаад хоосон хонохгүйн тулд ажил хийхийг хүснэ. Танай гэрээнд энэ талаар зааж өгсөн байсан уу?

-Ажил олгогчидтой ойлголцохгүй асуудал үүсээд, мөнгө нь дуусаад бухимдаж, ар гэрийнхэндээ хэлсэн байна лээ. Гол шалтгаан нь монгол хүүхдүүдийн хэлний мэдлэг дутмаг. Дээрээс нь бие даах чадвар маш муу. Бид ажлын санал өгсөн ч чадвар муутайгаас болоод ажилд орж чадаагүй хүүхдүүд бий. Тэднийг АНУ-д байдаг ах, эгч, таньдаг хүмүүсээ бараадах зөвлөгөө өгсөн. Хөтөлбөрийн агуулга хүүхдүүдэд санал өгөхөөс биш шаардлагад нийцээгүй хүүхдүүдийг заавал ажилд оруулж өгөх албагүй л байхгүй юу.

-Тэгээд үүсээд байгаа асуудлыг хэн, яаж шийдвэрлэх вэ?

-Нэгэнт та нар ажилд орж чадахгүй байгаа бол буцаад Монголдоо хүрээд ир гэж зөвлөж байгаа. Ирэх хүсэлтэй хүүхдүүд байхгүй байгаа юм. Заавал зорилгоо биелүүлнэ гээд байгаа.

-Тэнд амьдарч байгаа хүүхдүүд өөрт чинь хандахад нэг л өдөр зугтаад явсан гэх юм билээ?

-Тийм юм байхгүй. Бид 10 хоног тэнд ажиллаад ирсэн. Ажилд орж чадаагүй хүүхдүүдийн хувьд маш өндөр шалгуур хүлээж байгаа.

-Хэлний мэдлэг, бие даах чадвар зэргийг нь хангалттай хэмжээнд бэлтгээд явуулдаггүй юм уу?

- Бид тодорхой түвшинд бэлдэж байгаа. 150 хүүхэд дотор чинь хэцүү хүүхэд байгаа. Харилцааны тал дээр бэрхшээл гарсан гэж бодож байна. Тэр хүмүүс өөрсдөө эрсдлээ даах үүрэгтэй. Тэрнээс биш 14 хоног ажилгүй байсан гээд биднээс энэ бүхнээ шаардах эрхгүй. Гэхдээ энэ их асуудал дундаас өөрийгөө авч гарах л зорилготой хөтөлбөр шүү дээ. Энэ жил Монголоос 1300 хүүхэд хандсанаас 1000-аад хүүхэд явсан байх. Монгол хүүхдүүд ер нь тэнд ажил олж чадахгүй юм чинь зундаа сайхан аялах хэрэгтэй. Яагаад энд ийм бэрхшээл үүсгээд байгааг мэдэхгүй л байна.

-Зуны амралтаараа АНУ-д амрах санхүүгийн чадвартай оюутнууд цөөхөн л байх даа?

-Ажиллах боломж хүн бүхэнд нээлттэй. Харин ажилд оруулж өгнө гэсэн баталгаа өгөөгүй. Тэндээ очоод 14 хоногтоо мөнгө нь дуусаад үүнээсээ болж бухимдаж байгаа хүүхдүүд мэр сэр байна. Бид нар тусалж байгаа боловч 100 хувь ажилд оруулж өгч чадахгүй. Оюутнууд АНУ-д очоод юм үзэж, нүд тайлж байгаадаа баярлах л хэрэгтэй. Дараа жилээс бол чөлөөтэй ярьдаг, чадвар сайтай хүүхдүүдийг л авах юм билээ.





http://www.dailynews.mn/?vfile=7&vmet_i ... _main=4695


Top
   
PostPosted: Jul.19.10 7:23 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jun.09.08 10:30 pm
Posts: 474
Location: .....
Ene tuhai neg sited bur nevtruuleg bolood gartsan bna lee shd. www.orloo.com biluudee

_________________
أشهد أن لا إله إلاَّ الله


Top
   
PostPosted: Jul.19.10 7:25 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
яг линк нь байн уу? сав даа


Top
   
PostPosted: Jul.19.10 7:52 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Albatai yum shig ochchihood odoo hendee yalarhaad bgaa? Esvel tedniig hucheer Mongoloos yavuultsiimuu???

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.19.10 7:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16587
Анхнаасаа жоохон суурьтай хөдлөх хэрэгтэй байж дээ. Зуучилж байгаа байгуллага нтрээ судлах хэрэгтэй. Америк гэхээр л диваажинд очих гэж бгаа мэт сэтгэхээ боливол таарах юм. Царцаа дэвхрээд тусгалаа мэдэхгүй ээ гэж

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.19.10 8:08 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Guy wrote:
Albatai yum shig ochchihood odoo hendee yalarhaad bgaa? Esvel tedniig hucheer Mongoloos yavuultsiimuu???

Хүний эрх нь зөрчигдөөд байвал ярьж бно шүү дээ.
Ядаж зуучилсан байгууллага нь үүргээ биелүүлэхгүй байвал хэцүү.
Хэдэн тэнэг үхэр Монголыг яасан ч яадгийн гэсэн ойлголт байж болохгүй
Эрхээ хамгаалах шүү дээ


Top
   
PostPosted: Jul.19.10 8:25 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
t1 yumuu americ t ochoo l bol boloo gedeg shig mongolchudiin ertnii t1 uzel etseg ehiin tiim yu m bdag ene bugdiig oorchlono zolbintoj 6 honog guilga guina hezee ch medehgui eej aaw naraa tata nar ene bugd oyutan bolgonii oorsdiin asuudlaas hamaarna

hezee ch americt ochood superman bolohgui l gej heliidaa

_________________
KETCHUP :heartbreaker:


Last edited by tsartsaldai on Jul.19.10 8:30 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jul.19.10 8:27 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
чи одоо тодорxой хэл лдээ аайн


Top
   
PostPosted: Jul.19.10 8:43 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jun.09.08 10:30 pm
Posts: 474
Location: .....
Tsuvral 3n nevtruuleg hiisen yum shig baina
http://www.orloo.info/videos?task=video ... nk&id=4837
http://www.orloo.info/videos?task=video ... nk&id=4878
http://www.orloo.info/videos?task=video ... nk&id=4925

_________________
أشهد أن لا إله إلاَّ الله


Top
   
PostPosted: Jul.19.10 8:47 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
kk i will watch it later dude,tnx


Top
   
PostPosted: Jul.19.10 9:00 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Amerikt ochno geheer l divaajind ochno gej boddiin baihdaa....Yu ch hiihgui hevtej bhad n boon boon dollar asgarch orj ireel...

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.19.10 9:01 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
тэгж бодоxоо болиод удаж байгаамаа.
аятайхан зун ажилчаал буцах тухай яриа


Top
   
PostPosted: Jul.19.10 9:06 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
za medehgui ee...ter urt niitleliig chini unshih geheer zalhuu hureed bna.. yamar ch bsan ochood ontsgui bgaa bol butsaad l irne biz, uridchilan tohirson nohtslooroo hangaj chadahgui bgaa bol zuuchilsan baiguullagadaa gomdol gargana biz.... ingej sensaatslah yamar hereg bgaan bol?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.19.10 9:16 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Ene sensaats bish shudee.Surgamj bolh yum daraa daraagiin yawah humuust


Top
   
PostPosted: Jul.19.10 9:22 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
amidrana gedeg bol urlag tiim bizdee

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Jul.19.10 9:28 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.25.08 6:32 pm
Posts: 4333
Location: энэ ертөнцийн хамгийн гэгээлэг жаргалтай газар
yadgiin jaahan sensaatsalj gadaad geheer l diwaajin gedeg oilgoltiig n ugui hiih heregte. daraa daraachiin humuus n ul suuritai hudluh heregte yum bn gej oilgoh biz.

_________________
намайг үзэн яд :finger:


Top
   
PostPosted: Jul.19.10 9:30 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
chi ch yugaa medehev

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Jul.19.10 9:34 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
алив хүн ардаа гол юмаа зөв ойлтолт өгөхөөр ярий лдаа энэ чинь


Top
   
PostPosted: Jul.19.10 9:35 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
joohon l tom bol doo

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Jul.19.10 9:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.22.03 1:12 am
Posts: 5372
Location: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
hnn balarsan yum ,zuuchluulj baigaa baiguullag enee tereegee sain sudlahgui dee .

_________________
走很多路,读很多书


Top
   
PostPosted: Jul.19.10 9:38 pm 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
tsartsaldai wrote:
joohon l tom bol doo

Чи ер нь байнга өвс татдиймуу эсгүй бол байнга согтуу байдгиймуу ахын дүү?
Ах нь чамайг овоо эр байна гэсэн чи манан будан дунд төөрсөн эр байж :haha:


Top
   
PostPosted: Jul.20.10 4:58 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Tergee sain tureed hurdan hudluud guigeed untah noiroo hasaad ideh hooloo bagasgaad bval ayandaa arga n oldono meduu! Naadah chin l amidraliig medreh altan bolomj chin aldaval chi yu ch surahgui shuu Dvv nar min amjilt aja aja! :frog:

_________________
tuslay tsagdaa


Top
   
PostPosted: Jul.20.10 5:08 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.06 1:58 pm
Posts: 11823
Location: Chaos is a ladder.
Guy wrote:
Amerikt ochno geheer l divaajind ochno gej boddiin baihdaa....Yu ch hiihgui hevtej bhad n boon boon dollar asgarch orj ireel...




ugaasaa ihenh ni tegj boddog yum shig bgan!! Tgd l Amerik yawna gsn surgaar boon bayar, haana ochood yu hiij yaaj amidrahaa nariin sain sudlahgui ingej hulhiduulj bgaamshd!! Oorsdiinh ni hohi shuu dee.


Top
   
PostPosted: Jul.20.10 5:11 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15369
urd jil n huuhduud yvaad /odoogiihos neleen tsuuhun/ teged medeej ajil eneter gaigui oldotstoi dajgu bsim shg bgan, teged ene jil manaihan shuurchihgui yu, teged nugu zuuchlagch company uud n medej ashgaa l bodno, baahan hun burtgej avad l ochod ajil naidvartai geed l yvuultsan. odo teged ter companyuudad n hariutslaga tootsno ch gej gonjiin joo l do

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
PostPosted: Jul.20.10 6:05 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.16.10 4:53 pm
Posts: 2583
Location: Coming Back to Life
Төгөлдөрмаа чи эвлэлийн гишүүн хүн байж ингэж хэлэхээсээ ичээч !


Top
   
PostPosted: Jul.20.10 6:41 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.24.09 8:37 pm
Posts: 1409
Haha Yam'ar Suertei Yariatai Noehor We? Tsoglog le Huehduud Haragdsan shid. Setgetsiin Oewchin Ednuus Bol Hudlaa, Soyolyn Shockond Orooguei le Yum Bol Toerood Tegne Gej Yu Bhaw.

_________________
ᠪᠢ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠶᠠᠰᠤᠨ ᠤ᠋ ᠬᠦᠮᠦᠨ᠃


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 90 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited