#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 5:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jan.25.07 10:09 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Sep.06.02 1:22 am
Posts: 928
Location: 1,2,3,...alhasaar l ahisaar l amidral ruu, 1,2,3...yarsaar l oirtsoor l uruul ruu chini
МАТАР;
Нийтлэг зан чанар:
Өрнө зүгт “ямааны эврийн орд” гэдгийг монгол зурхайд “Матарын орд” хэмээн нэрлэдэг. Энэ ордынхныг таньж мэдэхэд тун амаргүй. Шүлсээрээ тор нэхээд буланд нам гүмхэн сууж байгаа аалзыг хараарай. Yет хөлтөн дундаа хамгийн чадалгүй нь мөртлөө явж явж бусдыгаа торондоо орооцолдуулаад авдаг шүү дээ. Yлгэрт гардаг туулайтай уралдахаар шийдсэн яст мэлхийг бас санацгаая.
Туулай нь хар хурдаараа дэгдсэн ч яст мэлхий л түрүүлчихдэг шүү дээ. Анчнаас зугтаж уул хадаар дүүлж яваа янгир хурц туурайгаараа чулуу, унанги дархи “хумслан” давхисаар бас л бүгдийг мад тавьдаг. Нэг сонин онцлог нь яаж ч чилээрхэж, өвдсөн өндөр насалдаг. Заримдаа зуу ч хүрэх тохиолдол буй. Нас нь өвгөрөх тусам сэтгэл санаа нь улам залууждаг.
Хүүхэд насандаа өвчин тусамтгай боловч нас ахихын хэрээр биеийн эсэргүүцэл сайжирдаг. Арванхоёр, нэгдүгээр сард төрсөн хүмүүс тэсвэр хатуужилтай, цэвэр агаарт тогтмол байвал гайхамшгийг үзэх болно. Нар, бороог үл хайхран гадаа л цэнгэж явбаас зохилтой.
Хамгийн гол нь тэд аливаад итгэл алдардаггүй. Ингэх нь өөрт нь хортой, тэр ч байтугай аюултай. Ичимтгий хэдий ч нэр алдарт дуртай. Зожигдуу санагдах боловч сэтгэлийнхээ гүнд хүмүүсээр хүндлүүлж, бишрүүлж байхыг мөрөөдөж явдаг. Жил ирэх тутам залуужиж, бусад эрчүүдээс хожуу дурлаж, гол төлөв тушаал дэвшиж, амьдралын баталгаатай болсон хойноо гэрлэцгээдэг.
Хүнтэй сууж амьдрал зохиосон мөртлөө эцэг, эхтэйгээ хамт амьдарсан хэвээр байдаг. Тиймээс эл ордын хүнтэй амьдралаа холбохоор шийдсэн залуу бүсгүй юуны түрүүнд төрөл төрөгсдөд, ялангуяа ээжийнх нь сэтгэлд нийцэхийг хичээх хэрэгтэй. Харин гэрлэснийхээ дараа заавал өөрийн гэсэн байр сууцтай болж, шинэ төрөл төрөгсдөөсөө бага зэрэг хол байхыг бодсон нь дээр. Эс тэгвээс хол ойрын хамаатан садан, элдэв ах, эгч нар нь салахгүй гэж мэд.

Эрэгтэй бол:
Тэд ихэвчлэн нийгмийн дээд давхаргад хамрагддаг. Эхний үед гял цал буусан хүмүүсийн хүрээнд орох ямар ч найдлагагүй санагдаж болох ч эцсийн бүлэгт тэд хүссэндээ хүрсэн байдаг. Гадаад төрхийг нь тодорхойлж хэлэхэд амаргүй. Гартаа дүйтэй, жигд, тайвшруулсан хоолойнх нь өнгөөр гэм хоргүй, эелдэг хүн гэж бодогдохоор. Гэвч үүнд нь хууртах хэрэггүй.
Эл ордын эрчүүд дотроо чулуу шиг хатуу хүмүүс. Оргил өөд цуцалтгүй авирч мацна. Өөрөөсөө түрүүлж оргилд гарсан хүнийг гүнээ хүндэтгэж, бүх талаар тэднийг дууриахыг эрмэлзэнэ. Эрх мэдэл, амжилт, зан заншил, уламжлал, ёс зүйг хүндэтгэдэг бөгөөд зарим нь нэлээд дэврүүн сэтгэлтэй, сайхан шүлэг бичдэг хүмүүс байдаг. Хичнээн тансаг найруулгатай, яруу дүрслэл арвинтай байлаа ч шүлгийн үндэс нь оновчтой хэвээрээ л байдаг. Өвөг дээдэс, ахас, ихсээ их хүндэлдэг.
Энэ ордын эрчүүд мэдлэг боловсролтой, амьдралын ухаантай эмэгтэйчүүдтэй амьдралаа холбохыг хичээдэг. Сэтгэл санаагаа үгээр илэрхийлэх дургүй, чадахгүй байх нь олонтаа. Энэ тал дээр тэднийг хүмүүжүүлэх хэрэгтэй. Тэд, амин зуулгаа залгуулаад, эхнэрээрээ ажил хийлгэхгүй, хүүхдүүддээ боловсрол олгож чадаж байвал л болоо шүү дээ, өөр юу хэрэгтэй юм бэ гэж бодно.
Хэрэв эхнэрийнх нь зүгээс “Хайртай, дуртай гэсэн халуун дулаан үг хэлэхгүй хүн юмаа” хэмээн гомдолловол “Надад хүү төрүүлж өгөхөд чинь чамд хайртайгаа хэлсэн биз дээ, тэр тэгээд багадна гэж үү?” гэж гайхсан байртай хэлэх вий. Иймд тэдэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүд нөхрийнхөө үнэнч чанарыг нь үнэлж, амьдралын хүнд хэцүү давалгаанаас хамгаалж байх бат цайз гэдгийг үргэлж санаж явах хэрэгтэй.
Ажил албан дээрээ тэд төрөлхийн дарга хүмүүс. Удирдлагад нь байгаа хүмүүсийн хувьд төрсөн эцэг нь л гэсэн үг. Учир нь тэд хатуу ширүүн мөртлөө шударга, хүн бүрээс үүрэг хариуцлагаа яв цав биелүүлэхийг л шаардана. Тушаал шийдвэр гаргахдаа ч дуугаа өндөрсгөх нь ховор. Хэн нэгний бүдүүлэг алдаа, ажлын эндэгдэлд хааяа хилэн нь бадарвал зандарч, хашгирч гардаг ч ихэнх тохиолдолд төлөв тайван ярина.
Гаднаас ирж уулзаж буй хүмүүс түүний албархуу, хөндий байдлаас эхэндээ цэрвэдэг. Гэвч ажилтан нь түүнийг ямар сайхан сэтгэлтэйг мэддэг учраас гаднын хүнд даргыгаа муулуулахгүй. Албан хаагч бол дээд зэргийн үнэнч шударга ажилтан байдаг. Амьдралынхаа зорилгыг эрт тодорхойлж аажуу боловч түүндээ хүрэхийн төлөө цөхрөлтгүй зүтгэдэг. Ажлаа цөөн солино.
Алдар нэр, бодит эрх мэдэл олж авахыг хичээнэ. Тэдний дотроос авьяаслаг эрдэм шинжилгээний ажилтан, инженер, архитектор, алт мөнгөний дархан, менежерүүд гардаг. Зарим нь чөлөөт цагаараа уран зураг, уран баримал сонирхоно. Жимс ногоо тарьж, сайн дурын уран сайханд явж, жүжигт тоглоно.

Хэрэв эмэгтэй бол:
Эмэгтэй матарууд эрчүүдтэйгээ адил аливаа зүйлийн оргилд хүрэхийг зорьдог. Тавьсан зорилгодоо хүрэхэд, жишээ нь, байр байдлаа бэхжүүлэх, эрх мэдэл олж авах, даргынхаа эхнэр болох гэх зэрэгт юу ч саад болж чадахгүй. Эрчүүдийн амьдралын гол зорилго нь хүндэтгэл, нэр хүнд, бат бэх байр суурь олж авахад байдаг бол эмэгтэйчүүд нь энэ бүгдийг нөхрөөрөө дамжуулж олж авдаг.
Хүүхнүүдийн сэтгэл санаа нь хурдан өөрчлөгдөж, сэтгэлээр унаж, гутарч, гуних нь амархан. Өөрийг нь дутуу үнэлж, эсвэл тоохгүй байгаа мэт санагдвал хэдэн долоо хоног, сараар ч сэтгэлээр унаж магадгүй. Иймд тэдний сонирхдог зүйлсийг нь үл тоомсорлон, шоолж, тохуурхаж тун болохгүй. Харин үе үе магтаж, сайшааж байвал сайн. Олонх нь сэтгэл татам, сайхан царай зүстэй байдаг. 80 насалчхаад ч толиотой сайхан харагдана. Эхнэр тань энэ ордынх бол та хадмуудаа үл тоомсорлож хэрхэвч болохгүй.
Тэд өөрийн эцэг, эхэд оюун санааны болон эд материалын дэмжлэг үзүүлдэг цорын ганц хүн байх нь цөөнгүй. Шаардлага гарвал, хөгшин эцэг, эхдээ туслахыг нөхрөөсөө ч шаардана. Тэд хүүхдүүддээ хатуу чанга боловч шударга ханддаг. Эдэлж хэрэглэх, идэх уух зүйлийг хамгийн чанартайгаас нь авч өгөх боловч арвич хямгач байхыг ямагт шаарддаг. Хүүхдүүдээ үнсэж үнгэж, эрхлүүлэх нь ховор ч тэдэндээ үнэнч, бусдаас их өмөөрнө.

Хүүхэд ахуй цагтаа:
Энэ ордын хүүхэд багаасаа л хэвлүүн зан, ухаан гаргаж эцэг эхээ мадлах нь цөөнгүй. Эл ордод төрсөн хүүхдүүд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй бүр багаасаа сэтгэлийн тэнхээтэй, өмнөө тавьсан зорилготойгоороо бусад хүүхдүүдээс ялгардаг. Ийм хүүхэд элдэв ааш гаргаж, төмсний нухашаа ширээний бүтээлгэн дээр нялаад суухгүй.
Идэх дургүй байгаа бол яаж ч албадаад нэмэргүй. Тэд жилээс жилд улам нямбай, хянуур болж, тоглоом, ном зэрэг өөрийн хэрэглэдэг зүйлсийг нэг газар өрдөг болно. Гагцхүү түүнийг нь л мартуулахгүй байх хэрэгтэй. Гэрсэг, гэрийхэндээ хайртай, үеийнхэн нь гадаа бөмбөг элдэж явахад гэртээ л байж байх жишээтэй.
Сургуульд суралцах нь тэдэнд тийм ч төвөгтэй биш. Хичээл, номонд дур сонирхолтой. Гэрийн даалгавраа маш нямбай, цэгцтэй хийнэ. Гэртээ ирмэгц хоолоо идчихээд л хичээлээ бариад суучихна. Бүгдийг хийж дуустал элдэв зүйлд анхаарлаа сарниулах ч үгүй. Тоглох үедээ голдуу томчуудыг дуурайна. Охид нь ээжийнхээ дээл хувцасыг өмсөж ээж, охин болж тоглоно. Харин хөвгүүд нь эмч, багш, дарга болж аавыгаа дуурайна. Зураг зурж, хөгжим сонсоно. Дэмий гиюүрч цаг нөгцөөхгүй, ямар нэг ашигтай, өөрт хэрэгтэй л зүйл хийнэ. Тэднийг албадаж нар салхинд явуулах нь тун амаргүй.
Өсвөр насандаа их ичимтгий. Хөвгүүд нь “охид бүгдээрээ уяхан сэтгэлтэй ч тэнэг амьтад” гэж байхад, охид нь “хөвгүүд бүгдээрээ дүлий годил мануухайнууд” гэх жишээтэй. Цагаа болоход тэд хэн нь ч хэнээсээ дутахгүй. Өсвөр насандаа их эмзэг байх тул энэ үед нь болгоомжтой, эвий нь олж харилцах хэрэгтэй. Эс тэгвээс үеийнхээ охид, хөвгүүдтэй уулзаж учрахаас бүр мөсөн үргээчхэж болох талтай.

_________________
<3 Avella for B.E <3


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.06.07 4:28 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.15.07 9:30 pm
Posts: 2321
Location: One of the Brightest Star!!!
Би танай матруудын сэтгэл зүйг үнэн судалцан гар:razz: .


Махбодь: Газар
Эзэн гариг Сатурн
Билэгтэмдэг: Шат, ямаа, цагтай цамхаг
Єнгє: Хар, хєх, хар ногоон, vнсэн саарал,
бvхбараан єнгє
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Тємєрлєг: Хєнгєн цагаан
Саин єдєр: Мягмар, Бямба
Муу єдєр: Даваа, Пvрэв
Азын тоo: 3,5,7,8 болон 8-д хуваагдах бvх тоо

Матар зан байдал
Энэхvv ордыг танихын тулд буланд байгаа аалзыг ажиглаад vз. Нисч байгаа ялаануудыг барих ямар ч боломжгvй юм шиг санагдана. Гэтэл ялаанууд нь тvvний чадварлаг тавьсан торонд баригдаж тэр ялагч болдог. Матарууд яг ийм. Тэр их зєрvvд боловч ухаантай. Бие тэнхээгээрээ ч, сэтгэл санаагаараа ч бvх ордуудаас хамгийн тэсвэр, хатуужилтай нь. Тэр бол битvvзантай, Нэр тєрд дуртай, боглитоор амьдардаг, ажиллах дуртай бас ажиллаж чаддаг хvн.

Матрыг хувь тавилан, дэлхийн эхлэл, хайр найргvй цаг хугацаа ба гvнухааны тэмдэгт тооцдог. Юм бvхэнд дундыг баримтлах, тєлєв даруу байх нь єєрийгєє хадгалж чадах чанар гэж vздэг.

Энэ ордонд тєрсєн хvмvvс хашир, нямбай, нягт, бие тоосон, хvйтэн мэт сэтгэгдэл тэрvvлдэг гэвч яг vнэн хэрэгтээ тийм биш. Тэр чин vнэнчээр гvн хайрлаж чаддаг. Харин хайраа илэрхийлэх нь тvvнд хэцvv байдаг. Матар нь vнэнч шударга, энгийн, итгэлтэй, найдвартай, бvхий л зэрэглэлтэнд амжилт олдог, ялангуяа ажил албандаа. Vvрэг хариуцлагын мэдрэмжтэй. Тvvнийг хайрлахаасаа илvv хvндэлдэг.
Бусадтай арай ядан эвээ олдог, итгэмтгий буе, хуучинсаг, битvv зантай, хонзон санадаг, нэр тєрєє боддог хvн. Хvмvvст туслах дуртай, авахаасаа илvv ихийг єгдєг.
Гайхамшигтай хvч ззрцуулж амжилтанд тэмvvлдэг. Матар зорилгодоо алхам алхмаар очдог. Асар их тэвчээртэй ба шаргуу тэрээр бvх бэрхшээлийг даван дийлэх чадвартай. Тvvнийг юv ч тээнэгэлзvvлж, мэгдvvлж чадахгvй.
Хэцvv нєхцєл байдлын эерэг зогсож чаддаг ийм vед яг хад шиг л байдаг. Асуудлыг шийдэхдээ шаргуу, зєв ба vнэн шийдвэр гаргахаас нааш тайвширдаггvй. Тэр хvйтэн ба сэтгэлийн хєєрєлдєє автдаггvй тул мєш сайн улс тєрч ба бизнесмен болж чадна. Ажил эрхэлж чаддаг хvн.
Урагшлах боломжтой газар л Матрыг олж харж болно. Энд тvvний нууцхан амбиц хэрэгжинэ. Дээшээ ахихдаа болгоомжтой, тэвчээртэй, шаргуу.
Бусдын анхаарлыг татах дургvй. Тэр шууд анзаарагдахгvй ч барахгvй ялалт байгуулж чадах эсэхэд нь ч эргэлзэхээр. барианд болон индэр дээр тэр хамгийн тvрvvнд ирдэг.

Тvvнтэй тэмцээд нэмэргvй, бvр боломжгvй. Шансыг хэзээ ч алддаггvй, алдахгvй ашиглахын тулд анхааралтай хvлээдэг.
Матар нь амжилт, хvндлэл, эрх мэдэл зэрэгт маш их дуртай ба уламжлалт ёсыг хvндэлдэг. Бусад хvмvvс тvунийг хуурмаг сvсэгтэн гэж л байг, тэр vvнийг тоохгvй. Амжилтанд хvрэх замыг нь тодорхойлж єгсєн хvмvvсээ их биширдэг.
Энэ ордонд тєрсєн хvмvvс євєг дээдсээ туйлын сайнд бодно. Насба туршлага зэргийг хvндлэх нь тvvний нэг зан юм. Хамаатан садандаа их хайртай байдаг тэгээд ч эцсийн эцэст тэднээсээ ямар нэгэн ємч євлєж vлдэнэ.
Энэ ордыхон хааяа шvvмжлэлээ хэт бодлогогvй огцом илэрхийлдэг боловч хэт мэргэн тул тэд єєрсдєдєє дайсан хураахгvй. Саад бэрхшээлийг маш бопгоомжтой тойрч гардаг. Бvдрэх ньховор.
Матар vvлэн дээр хєвж од тоолдоггvй яг урагшаагаа л хардаг хvн. Хардалт сэрдэлт, хvсэл тачаал, тэсвэргvй зан, залхуу ба амарлингvй байдал зэргийг зорилгод хvрэхэд саад болдог чанаруудыг гэж Матар vздэг. Газарт баттай зогсож байдаг. Сэтгэлийнхээ хєєрєлд автдаггvй. Бусад нь бvдэрдэг л юм байгаа биз, Матар ийм хvмvvсийг vл ялиг єрєвдєнє гэхдээ цаашаа єєрийнхєє замаар тайван явна.
Мэдээж бас романтик Матрууд байдагч сэтгэлийн хєєрєлдєє захирагддаггvй. Матар нь хэзээ ч тачаалаа vзvvлдэггvй, олны ємнє жvжиг тавьдаггvй. Єєрийн хvйтэн, тооцоотой зан байдлаа ухаалаг бєгєєд зорилгодоо тохирсон гэж vздэг. Муу зан араншинд автагдсанч єєрийгєє хянаж чаддаг.
Матар нь нэгэн зэрэг уян зєєлєн, бvрэг бас зєрvvд хvний сэтгэгдэл тєрvvлнэ. Эргэн тойрны хvмvvст тэр хоргvй мєн тvvнд итгэж болох мэт санагдана, гэвч огт тийм биш. Матар таны сул тал болон нууцыг ашиглаж улмаар танаас хvчтэй болно. Жинхэнэ лидерийн байрыг эзлэхийг хичээж зvтгэнэ. Гэхдээ жагсаал ёслолыг удирдахаас татгалзана. Харин энэхvv жагсаалд эрхийг нь олгож, замыг нь заана. Таньд шvv дээ.

Матар дур татам хувцаслах нь ховор. Єєрийнхєє эрхэм чанараа vзvvлэх ба єєрийнхєє тухай ярих зэрэгт дургvй тул бусдад тод сэтгэгдэл тєрvvпэх нь ховор. Юм бvхэнд даруу тєлєв, зєгнєлт сэтгэмжгvй, арвич хямгач, энгийн байдлаараа ялгардаг. Тvvнийг даяанч гэж хэлж болно.

Энэ нь хувцастай нь бас хамаатай. Хувцсандаа анхаарал тавьж байвал энэ нь єєрийн бие тоосон зангаас нь л болдог. Анхаарал татахгvйгээр харагдахыг эрхэмлэдэг. Ялангуяа хувцсәнд мєнгєє vрэх дургvй, ихэвчлэн хувцсээ хуучиртал нь ємсдєг тиймээс хуучинсаг мәягийн харагддаг. Гэхдээ нас тогтсон vедээ Матар этгээд харагдаж чаддаг.
Матар нь ерєнхийдєє мєнгєндєє нарийн, мєнгє хураах дуртай, гэхдээ хураасан мєнгєє vрэх дургvй. Юм бvхэнд тогтонги байдалд хvрэхийг тэмvvлдэг. Уламжлалт ёсыг ба ёсорхог явдлыг баримталдаг. Бардам зан нь гунигт дуулгавартай зантай нь холилдон тvvнийг нэг бол оргилд, нэг бол хєлгvй гvн рvv шиднэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.07.07 8:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT


mama:Ajil heregch nymbai hun.Ymar ch ajil erhelsen amjiltand hurdeg,ner turiig erhemledeg,orchin toirniihon ni tuuniig huiten geh tohioldol bdag bolobch unen heregtee ter busdad unen setgeleesee handdag setgelee needeggui


Ontsloh shinj:Holbiromtgoi,zohion baiguulagch
Bodi:Gazar
Heleh durtai ug:Bi ashiglasan
Ibeel chuluu:Anar
Ontsloh tsetseg:Lish tsetseg
Ontsloh ungu:Har nogoon
Aztai too:2,8
Atai garig:bymba


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.08.07 3:08 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Feb.27.06 8:09 pm
Posts: 1709
Location: Tal nutagt
[font=Comic Sans MS]
Ontsloh shinj:zohitsogch,zohion baiguulagch
Bodi:tenger
Heleh durtai ug:taadaa
Ibeel chuluu:gantig
Ontsloh tsetseg:medeh yum alga
Ontsloh ungu:Har , ulaan
Aztai too:3,5
Atai garig:bymba,purev
[/font]


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.31.07 7:01 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Asuult/forumiin burtgegdsen niit gishuudiin dotor yag matariin ordniihon hen hen heden hun bn aa.

neg negdsen jagsaalttai bolmoor bn. tegeed neg jaahan aminchhan geh uudee toomerhuu baimaar yum. Shine jileer neg saihan uulzay. ter hurtel burtgel ene teree hiigeed beldej l baie.

Humuusee sanalaa bichij uldeegeerei. Burtgeliig neg hund hariutsuulmaar bn. Ter hund PM-r burtgej negtgesen jagsaalt beldene.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.05.07 7:33 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Mar.11.07 11:15 pm
Posts: 241
Location: OVJ!N SETGEL!!N DOOR...
[font=Comic Sans MS]Арслан ах өлсөв

Араатны хаан арслан бүх амьтадыг цуглуулаад:

- Би их өлссөн учраас та нараас хамгийн том амтайг нь иднэ гэхэд

Матар амаа жимииснээ:

Тэр чинь тэгээд юу гэсэн үг вэ? гэж олны анхаарлыг жижигхэн жимийсэн аман дээрээ татлаа... [/font]

_________________
NVD


Top
   
PostPosted: Jan.10.09 2:32 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
Матруудын хувьд элбэг дэлбэг, тансаг байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Мөнгөтэй холбоотой бусад асуудлуудад маш болгоомжтой ханд. 2009 онд од гарагс шударга, хичээнгvй матруудад тусална. Тэднийг ажлын шинэ амжилт хvлээж байна. Матрууд өөрийн идэвх зvтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхшруулна. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхэлж, ажлын хvрээгээ өргөжvvлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Матруудын гол зорилго хувь заяанд олдсон боломжийг алдахгvй байх юм. Таны хайрыг бvрэн эзэмдэж байгаа хvнд та бvхнээ зориулах болно. Ганц бие хvмvvс гэр бvлийн амьдралтай болох магадлалтай. Долоо, наймдугаар сард гэр бvлийн зөрчил ширvvсэх боловч матар байдлыг бvрэн эзэмдэж зөв голдрилд нь оруулах болно. Эрvvл мэндтэй холбоотой асуудал матруудын санаа сэтгэлийг төдийлөн зовоохгvй. Оны сvvлчээр илvv эрч хvчтэй болж нэр хvнд тань өснө. Тав болон аравдугаар сард холын аялалд явж дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил vлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжvvлэх тухай бодох болно. Ажил мэргэижлтэй холбоотой оргил vе 10, 11, 12 дугаар сар байх болно. Олон матруудад vл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдоно.


Top
   
PostPosted: Jan.10.09 2:33 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
Бизнес тань таны бодож байсан шиг ашиг авчирахгүй нь. Амьдралын эрч хүч буурсанаас хэт ачаалалд орж ядаргаанд хүрэх бололтой. Бизнес тань таны бодож байсан шиг ашиг авчирахгүй бололтой. Шинэ төлөвлөгөө найдлага тань хэрэгжихгүй байж магадгүй. Эрүүл мэнддээ анхаарахгүй бол бие лагшин тань эрс муудаж болзошгүй. Эмэгтэй матрынхан хэт ядарсанаасаа болоод уурлаж бухимдан ойр дотныхныгоо гомдоох магадлалтай тул сэтгэлийн хөдлөлөө барихыг хичээ. Дотны хүмүүсийн хэлсэн сургамж сануулганд гомдох хэрэггүй.


Top
   
PostPosted: Feb.06.09 3:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Nov.05.08 1:39 pm
Posts: 7757
Махбодь: Газар
Эзэн гариг: Сатурн
Билэг тэмдэг: Шат, ямаа, цагтай цамхаг
Өнгө: Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх бараан өнгө
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Төмөрлөг: Хөнгөн цагаан
Сайн өдрүүд: Мягмар, Бямба
Муу өдрүүд: Даваа, Пүрэв
Азын тоо: 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо

ЗАН БАЙДАЛ
Энэхүү ордыг танихын тулд буланд байгаа аалзыг ажиглаад үз. Нисч байгаа ялаануудыг барих ямар ч боломжгүй юм шиг санагдана. Гэтэл ялаанууд нь түүний чадварлаг тавьсан торонд баригдаж тэр ялагч болдог. Матарууд яг ийм. Тэр их зөрууд боловч ухаантай. Бие тэнхээгээрээ ч, сэтгэл санаагаараа ч бүх ордуудаас хамгийн тэсвэр, хатуужилтай нь. Тэр бол битүү зантай, нэр төрд дуртай, бодитоор амьдардаг, ажиллах дуртай бас ажиллаж чаддаг хүн.
Матрыг хувь тавилан, дэлхийн эхлэл, хайр найргүй цаг хугацаа ба гүн ухааны тэмдэг гэж тооцдог. Юм бүхэнд дундыг баримтлах, төлөв даруу байх нь өөрийгөө хадгалж чадах чанар гэж үздэг.
Энэ ордод төрсөн хүмүүс хашир, нямбай, нягт, бие тоосон, хүйтэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэвч яг үнэн хэрэгтээ тийм биш. Тэр чин үнэнчээр гүн хайрлаж чаддаг. Харин хайраа илэрхийлэх нь түүнд хэцүү байдаг. Матар нь үнэнч шударга, энгийн, итгэлтэй, найдвартай; бүхий л эхлэлтэнд амжилт олдог, ялангуяа ажил албандаа. Үүрэг хариуцлагын мэдрэмжтэй. Түүнийг хайрлахаасаа илүү хүндэлдэг.
Бусадтай арай ядан эвээ олдог, итгэмтгий бус, хуучинсаг, битүү зантай, хонзон санадаг, нэр төрөө боддог хүн. Хүмүүст туслах дуртай, авахаасаа илүү ихийг өгдөг.
Гайхамшигтай хүч зарцуулж амжилтад тэмүүлдэг. Матар зорилгодоо алхам алхмаар очдог. Асар их тэвчээртэй ба шаргуу тэрээр бүх бэрхшээлийг даван дийлэх чадвартай. Түүнийг юу ч тээнэгэлзүүлж, мэгдүүлж чадахгүй.
Хэцүү нөхцөл байдлын эсрэг зогсож чаддаг ийм үед яг хад шиг л байдаг. Асуудлыг шийдэхдээ шаргуу, зөв, үнэн шийдвэр гаргахаас нааш тайвширдаггүй. Тэр хүйтэн бөгөөд сэтгэлийн хөөрөлдөө автдаггүй тул маш сайн улс төрч, бизнесмен болж чадна. Ажил эрхэлж чаддаг хүн.
Урагшлах боломжтой газар л Матрыг олж харж болно. Энд түүний нууцхан амбиц хэрэгжинэ. Дээшээ ахихдаа болгоомжтой, тэвчээртэй, шаргуу.
Бусдын анхаарлыг татах дургүй. Тэр шууд анзаарагдахгүй. Түүгээр ч барахгүй ялалт байгуулж чадах эсэхэд нь ч эргэлзэхээр. Тэгтэл барианд болон индэр дээр тэр хамгийн түрүүнд ирдэг.
Түүнтэй тэмцээд нэмэргүй, бүр боломжгүй. Шансыг хэзээ ч алддаггүй, алдахгүй ашиглахын тулд анхааралтай хүлээдэг.
Матар нь амжилт, хүндлэл, эрх мэдэл зэрэгт маш их дуртай ба уламжлалт ёсыг хүндэлдэг. Бусад хүмүүс түүнийг хуурмаг сүсэгтэн гэж л байг, тэр үүнийг тоохгүй. Амжилтанд хүрэх замыг нь тодорхойлж өгсөн хүмүүсээ их биширдэг.
Энэ ордод төрсөн хүмүүс өвөг дээдсээ туйлын сайнд бодно. Нас ба туршлага зэргийг хүндлэх нь түүний нэг зан юм. Хамаатан садандаа их хайртай байдаг тэгээд ч эцсийн эцэст тэднээсээ ямар нэгэн өмч өвлөж үлдэнэ.
Энэ ордыхон хааяа шүүмжлэлээ хэт бодлогогүй огцом илэрхийлдэг боловч хэт мэргэн тул өөрсдөдөө дайсан хураахгүй. Саад бэрхшээлийг маш болгоомжтой тойрч гардаг. Бүдрэх нь ховор.
Матар үүлэн дээр хөвж од тоолдоггүй яг урагшаагаа л хардаг хүн. Хардалт сэрдэлт, хүсэл тачаал, тэсвэргүй зан, залхуу, амарлингүй байдал зэргийг зорилгод хүрэхэд саад болдог чанарууд гэж Матар үздэг. Газарт баттай зогсож байдаг. Сэтгэлийнхээ хөөрөлд автдаггүй. Бусад нь бүдэрдэг л юм байгаа биз, Матар ийм хүмүүсийг үл ялиг өрөвдөнө гэхдээ цаашаа өөрийнхөө замаар тайван явна.
Мэдээж бас романтик Матрууд байдагч сэтгэлийн хөөрөлдөө захирагддаггүй. Матар нь хэзээ ч тачаалаа үзүүлдэггүй, олны өмнө жүжиг тавьдаггүй. Өөрийн хүйтэн, тооцоотой зан байдлаа ухаалагбөгөөд зорилгодоотохирсон гэж үздэг. Муу зан араншинд автагдсанч өөрийгөө хянаж чаддаг.
Матар нь нэгэн зэрэг уян зөөлөн, бүрэг бас зөрүүд хүний сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны хүмүүст тэр хоргүй мөн түүнд итгэж болох мэт санагдана, гэвч огт тийм биш. Матар таны сул тал болон нууцыгашиглажулмаартанаасхүчтэй болно. Жинхэнэ лидерийн байрыг эзлэхийг хичээж зүтгэнэ. Гэхдээ жагсаал ёслолыг удирдахаас татгалзана. Харин энэхүү жагсаалд эрхийг нь олгож, замыг нь заана. Таньд шүү дээ.
Матар дур татам хувцаслах нь ховор. Өөрийнхөө эрхэм чанараа үзүүлэх, өөрийнхөө тухай ярих зэрэгт дургүй тул бусдад тод сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Юм бүхэнд даруу төлөв, зөгнөлт сэтгэмжгүй, арвич хямгач, энгийн байдлаараа ялгардаг. Түүнийг даяанч гэж хэлж болно.
Энэ нь хувцастай нь бас хамаатай. Хувцсандаа анхаарал тавьж байвал энэ нь өөрийн бие тоосон зангаас нь л болдог. Анхаарал татахгүйгээр харагдахыг эрхэмлэдэг. Ялангуяа хувцсанд мөнгөө үрэх дургүй, ихэвчлэн хувцсаа хуучиртал нь өмсдөг тиймээс хуучинсаг маягийн харагддаг. Гэхдээ нас тогтсон үедээ Матар этгээд харагдаж чаддаг.
Матар нь ерөнхийдөө мөнгөндөө нарийн, мөнгө хураах дуртай, гэхдээ хураасан мөнгөө үрэх дургүй. Юм бүхэнд тогтонги байдалд хүрэхийг тэмүүлдэг. Уламжлалт ёсыг ба ёсорхог явдлыг баримталдаг. Бардам зан нь гунигт дуулгавартай зантай нь холилдон түүнийг нэг бол оргилд, нэг бол хөлгүй гүн рүү шиднэ.

ЭРҮҮЛ МЭНД
Хүүхэд насандаа Матрын эрүүл мэнд нь нэлээд муу ер нь бусад ордуудаас илүү сул дорой байдаг. Гэхдээ өвчний эсрэг эсэргүүцэл нь нас ахих тутам ихэсдэг. Тэр өвчний анхны шинж тэмдгийг анзаарч чаддаггүй, анхаардаг ч үгүй. Тэгээд түүнтэй ямар нэгэн ноцтой юм болоход энэ нь хувь тавилан бөгөөд зайлшгүй гэж боддог.
Матрууд ерөнхийдөө туранхай, сайн хөгжсөн том ястай, эрэгтэйчүүдийн нүүр нь том харин эмэгтэйчүүд нь том хурц нүдтэй.
Ихэнх Матруудын арьс нь эмзэг. Арьсаа маш цэвэр байлгах хэрэгтэй. Ходоод, бөөр, сэтгэл санааны хямрал зэрэг өвчин байж болзошгүй. Сул эмзэг эрхтэн нь: өвдөг, ташаа, цусны эргэлт, булчин, бамбай булчирхай зэрэг байна.
Нурууны хажуу муруйх /позвоночный сколиоз/, үе үрэвсэх /артрит/, хатгалга ханиад, эргэлттэй бөглөрөлт /циркулярная закупорка/, цус хураагч судас болон гол судасанд хуримтлал бий болох /отложения в венах и артериях/, арьс өвчлөл /дерматоз/, экзема, судас бүдүүрэх /варикозное расширение вен/, зүрхний хөдлөл /сердечный приступ/, судас хатуурах /склероз/ зэрэг өвчинд өртөмтгий.
Үе болон яс нь эмзэг. Кальци илүүдснээс болж өвчилдөг. Хуримтлагдсан кальци нь шүдэнд чулуу үүсгэх, гар, бугуй, шагай зэрэг дээр булдруу гаргахад хүргэдэг.
Матрууд бас толгойны өвчинд өртөмтгий - гутранги байсны үр дүн.
Гэхдээ түүний эрүүл, саруул ухаан ба тооцоотой зан зэрэг нь түүнд гайхалтай хатуужил, тэсвэр өгдөг. Түүний гутранги байдал, айдас, тодорхой бус байдал ба түгшүүр зэрэг нь өөрийн эрүүл мэндэд нь юунаас ч илүү муугаар нөлөөлдөг. Энэ бүгд түүнд нянгаас илүү үйлчилнэ.
Хуучинсаг зуршил, зөрүүд зан, өвчний эсрэг эсэргүүцэл зэрэг нь түүний гутранги байдлыг дийлж чадахгүй. Таагүй явдлаа мартаж, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст шаардлага бага тавьж сурах хэрэгтэй. Хэрвээ Матар өөрийн сэтгэл санааны дарамтаа болон удаан хугацааны өвчнөө дор нь эмчилж чадвал урт насалдаг. Ихэнх Матрууд нь урт удаан наслана.
Матрууд нэг хэвийн хоолоор хооллох хандлагтай. Энэ нь амин дэмийн ба гормоны дутагдалд оруулдаг. Бараг амьдралынхаа турш хоолоо хязгаарладаг бөгөөд харин хөгшрөөд ирэхээрээ гэнэт таргалж эхэлдэг.
Матрууд цэвэр агаарт олон цаг өнгөрөөх, амдьралыг өөдрөгөөр харах, төрөл бүрийн хоол идэх, давс бага хэрэглэх, нэвт салхилахаас зайлсхийх, массажны курс эмчилгээнд тогтмол явах, хангалттай дулаахан хувцаслах ба хэт удаан унтахгүй байх хэрэгтэй.
Түүнд нартай, уулын цэвэр агаартай газар хэрэгтэй. Түүнд чийгтэй, хүйтэн газар мөн дотоод түгшүүр нь хамгаас илүү муугаар нөлөөлнө.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ажил мэргэжлийн тал дээр Матрууд хоёр эсрэг янз байдаг. Энэхүү хуваагдал нь бага наснаас нь бий болдог.
Эхний янз нь бүр гурваас таван настайдаа юу хүсч байгаагаа, юунд тэмүүлэх ёстойгоо маш сайн мэддэг, тодорхой зорилгодоо хүчээ зориулан хурдан том болдог.
Дараагийн янз нь хэзээ ч юунд ч шийдвэр гаргаж чаддаггүй, шийдвэр гаргахаа тодорхой бус хугацаанд хойшлуулдаг. Эдгээр хүмүүс нь хүч тэнхээ гаргах чадваргүй. Энэхүү хүүхдэрхүү байдал нь бусдыг ашиглан амьдрахад хүргэдэг. Том болох нь удаан, бараг дөчин нас хүртлээ эцэг эхтэйгээ амьдардаг мөн тэд гээрээсээ бүрэн харъяат болдог.
Эхний Матрууд илүү олон тааралддаг. Гэхдээ ажлаа эхлэхээсээ өмнө энэ Матар нь ч эхэндээ уддаг. Хэдэн цагаар дараалан ажиллаж чадна, бүр хоол, амралтаа умартана. Нэг хэвийн хэцүү ажил ч түүнд ядаргаатай санагддаггүй. Энэ ордны хүмүүсийг " ажилчин морь" гэж нэрлэдэг юм.
Түүнд гоц гойд шинэ санаа байхгүй ч байж болно, гэхдээ өөр сайхан чанарууд бий: нягт нямбай, тэсвэр, тэвчээр, уйгагүй. Нийтийн санаа бодлыг үнэлдэг, ёс заншлыг баримталдаг.
Тэр удирдлагаа хүндэтгэдэг ч зайтай байхыг эрхэмлэдэг. Ажилчидтайгаа түвшин харьцдаг, өөрийгөө хүндлүүлж чаддаг харин тэдгээр нь түүнд итгэх нь ховор.
Ганцаараа ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Түүний хамт олонч байх мэдрэмж нь сул хөгжсөн тул бүх ажлаа өөрөө хийхийг эрхэмлэдэг. Өөрийн буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай эвтэй харьцахад түүнд хэцүү байдаг. Хөндлөнгийн шуугиан, хүмүүсийн харьцаа, саатуулах хэрэггүй яриа зэрэг нь Матарт саад болдог. Өөрийн офис өрөөнд эсвэл хотоос зайдуу цэвэр агаарт ажиллах нь түүнд илүү тохиромжтой.
Уран дархны болон техникийн ажилд маш сайн, санхүүгийн үйл ажиллагаанд зөв хандлагатай, энэ ордод олон бизнесменүүд төрсөн. Агрономич, фермчин, малчин, замчин, барилгачин, архитектор, механик, цахилгааны инженер, худаг ухагч, газар зүйч, конструктор, математикч, нийгмийн ухаан судлаач,-улс төрч, гүн ухаанч, эрхлэгч, эм найруулагч, хуучны ховор юм худалдагч, цаг засварчин, хуульч зэрэг мэргэжлүүд нь түүнд их тохиромжтой.
Матар нь ажилдаа үнэнч ба ажлаа солих нь ховор, өөрийн үйл ажлаараа амжилтанд хүрэх нь түүнд чухал. Ер нь бол түүнийг өндрөөр үнэлдэг учир нь тэр сольшгүй ажилтан болдог.

ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Матар нь нийгэмд байр сууриа олоогүй хүнд дурлахгүй л болов уу. Гэрлэхээсээ өмнө сайн тунгааж боддог. Матар нь юм бүхэнд бүр хайр дурлалд ч хашир.
Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй, гэхдээ арай ядан дурладаг мөн сонголт нь ч амжилттай байдаг. Тогтонги байдал түүнд маш хэрэгтэй.
Залуу насандаа хэт даруу, хөшүүн бөгөөд хүмүүстэй хөндий харьцана. Тэр хайр дурлалыг эсэргүүцдэг учир нь зовж шаналах, алдахаасаа их айдаг. Сэтгэлийн зовлонг мэдрэхийг хүсдэггүй, өөрийн мэдрэмжиндээ захирагдах дургүй. Түүний хүйтэн тоомсоргүй байдлын цаана ихэвчлэн зовлонтой хүсэл тачаал нуугдаж байдаг.
Матар мэдрэхүйгээ байнга дарснаас болж гэнэтийн сааталд болон мэдрэлийн хямралд автагддаг. Өөрийн аминч, нарийн харамч зандаа түгжигддэг. Дуугүй болчдог. Зарим нь дотоод хоосонгоо эрх мэдлээр дүүргэхийг туйлын их хүсдэг.
Ихэнх Матрууд өөрийн тоомсоргүй ба хүйтэн зангаасаа болж ганцаарддаг, аз жаргалгүй байдаг. Гэвч амьдралынхаа хэв маягийг энгийн болгохыг оролддог. Үүгээр ч барахгүй, ганцаардал нь түүний оюуны эрхэм чанарын үр дүн гэж тэр үздэг. Энэ хүнд тогтсон номлол /догматизм/ болон хор шар байдаг ч үүнийгээ хэзээ ч үзүүлдэггүй.
Нас тогтсон Матрууд залуу насандаа алдсан бүх юмаа нөхөхийг хичээнэ. Нас ахих тусам түүний хөшүүн байдал нь алга болно. Дөч тавин насандаа гэнэт нээгдэж, амьдралынхаа турш эсэргүүцэж байсан юм бүхэндээ захирагддаг.
Хүүхэд хүмүүжүүлэхдээ энгийн арга хэмжээг эрхэмлэдэг. Албадах дургүй.
Матрууд бол маш сайн гэр бүлсэг хүн. Гэр бүлийн уламжлалыг хүндэлж баримталдаг. Гэр бүлийнхэн бүгд цугларсан байхад дуртай. Гэр бүлд мөн бусад бүх юманд журамтай байхыг хамгийн чухалд тооцдог.
Шуугианд болон сүйтэгнээнд дургүй. Түүхт үеийн байр байшинд амьдрахыг эрхэмлэдэг. Чөлөөт цагаараа түүхийн ном унших эсвэл юм цуглуулах дуртай. Гэр бүл найзуудынхаа дунд ялангуяа өөрийнхөө гэрт, галын хажууд амрах дуртай. Хөдөө хээр явах тухтай амралтанд амрах бас дуртай.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Жанна Д'Арк, Монтескье, Ньютон, Шишкин.

МАТАР-ЭРЭГТЭЙ
Тэр бүрэг боловч их хүчтэй, биеэ тоосон, маш нэрэлхүү зантай хүн юм. Ганцаар байх хүсэлтэй мэт санагдавч яг үнэндээ хүмүүсийг захирах дуртай. Мөрөөдөлдөө их романтик. Хэрэг дээрээ нэлээн ашигч. Матар эрэгтэй нь огцом зан байдлаараа таныг цочирдуулна. Хааяа хошин юм ярьж таныг гайхахад хүргэнэ. Хэрвээ тэр танд сэтгэлээ нээвэл та түүнийг аялах дуртай, хөгжилтэй, уян зөөлөн мөрөөдөгч гэдгийг нь олж харна. Гэхдээ өөрийгөө нээдэг Матрууд цөөн байдаг.
Матар нь юм бүхэнд өөрийнхөө зорилгыг тодорхойлж мөн үүндээ хүрдэг зантай. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаандаа ямагт амжилтанд хүрдэг. Матар эрэгтэй хөнгөмсөг хүн мэт харагддаг ч огт тийм хүн биш. Түүний хайрладаг эмэгтэй нь ямагт бишрэх обьект нь мөн. Тэр янз бүрийн эмэгтэйчүүдтэй хэзээ ч зууралддаггүй.
Секс нь түүний хувьд спорт биш юм. Сексд ямагт бүх мэдрэхүйгээ зориулдаг. Тиймээс үүнийг нь эмэгтэйчүүд их өндрөөр үнэлдэг. Эмэгтэйгийн сексийн догдлолд тоомсоргүй ханддаггүй, эмэгтэйдээ ямагт анхааралтай ханддаг.
Хайр болон сексийн хувьд маш бүрэг мэт харагддаг гэхдээ энэ нь түүний баг юм. Хайртай эмэгтэйтэйгээ нээлттэй мөн хүсэл тачаалтай.
Гэхдээ Матар аливаа нөхцөл байдалд бодитой ханддаг. Тэр хичнээн их дур сонирхолтой байсан ч хэрвээ өөрөө гэрлэхийг хүсэхгүй байгаа бол түүнтэй суух боломжгүй. Өөрийн эрх чөлөө түүнд хамгаасүнэтэй.Матар өөрөө гэр бүлтэй болмоор санагдсан үедээ л гэрлэнэ. Гэрлэсэн бол эхнэртээ улам их татагддаг.
Олон Матар эрэгтэйчүүд гоонь эр эсвэл бүр эхнэрийг үзэн ядагч болдог. Эмэгтэй хүнээс юуны өмнө тайван, арвич хямгач, үрэлгэн биш эзэгтэйн зан чанаруудыг хайдаг. Бүр өөрөөсөө эгч хөнгөн хийсвэр, эрх танхи зангүй эмэгтэйтэй гэрлэж чадна. Эмэгтэй нь найдвартай, үнэнч шударга байх ёстой. Хэрүүл маргаанд дургүй, салах нь ховор.
Хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн сургуулийн багшийн дүрд илүү тохирох юм шиг санагдана. Ажил албандаа илүү анхаарал тавьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний сэтгэлийг догдлуулсан зүйл нь саад тотгор болон хувирахыг тэр зөвшөөрөхгүй. Тэрээр бодлогогүй зүйл хийдэггүй. Матрын хувь хүнийх нь чанарыг өөрчлөх гэж найдсаны хэрэггүй.
Гэхдээ ер нь бол түүнд бага багаар нөлөөлж болох юм. Түүний хашир ухааны цаана шинийг санаачлагчийн цог мэдрэгддэг гээд ойлгуулаад үз, тэгвэл тэр ийм чанар гаргах хүсэл төрнө. Түүний романтик байдалд та дуртай гэж хэл, яагаад гэвэл хамгийн сайхан мөрөөдөл бол биелэгддэг мөрөөдөл юм. Тэр мөрөөдөлөө биелүүлэхийн төлөө чармайх болно.
Матарт магтаалын үгс хэрэггүй мэт царай гаргана, гэхдээ түүнийг магтахад баярласнаа нууж чаддаггүй. Үүнийг битгий мартаарай. Өөрийг нь сайн, ухаантай, сонирхолтой гэж хэлээсэй гэж хүсдэг. Энэ хүслээ ил гаргадаггүй учраас түүнийг магтах нь ховор. Өөрийг нь магтахад тэр болхи болж, ичиж зовсноо элдэв хошин үгээр нуухыг оролдоно эсвэл сонсоогүй мэт царайлна. Ийм зан байдал нь дараагийн удаа магтаалын үгс хэлүүлэлтгүй болгодог.
Залуу насандаа Матар чухал царайлж ухаалаг байдалтай яг шар шувуу шиг. Гэвч он жилүүд өнгөрөх тусам илүү зөөлөн, сонирхолтой болдог. Бусад ордуудын хүмүүсийн дутагдлууд нь нас ахих тусам улам их болдог бол Матар нь эсрэгээр улам сайжирч, улам уян зөөлөн болдог. Энэхүү байдал нь түүнийг үнэнч биш гэж танд бодогдуулж магадгүй. Гэвч Матар - эрэгтэй нь бусад ордуудын эрэгтэйчүүдээс илүү найдвартай, хайр дурлалын ямар ч явдал түүний эхнэр гэр бүлийг орлож чадахгүй. Өөрийнхөө гэр бүлийг үнэхээр их үнэлдэг.
Түүний ээжийг гомдоовол мөн төрөл төрөгсдийг хүндлэхгүй байвал тэр тэвчиж тэсэхгүй, ямагт өмгөөлж хамгаална. Хоёр гэр бүлийн нэгийг нь сонго гэж албадах хэрэггүй.
Олон Матар эрэгтэй эцэг эхтэйгээ удаан амьдардаг. Орой дурладаг. Хөл дээрээ бат бөх зогсож амжаагүй тохиолдолд гэрлэх нь ховор.
Сайн халамжтай эх, сайхан гэрийн эзэгтэй болох мөн гоё, аятайхан хувцасладаг, ухаантай, хүмүүжилтэй эмэгтэйг хайдаг. Гадна төрх болон биеийн галбир зэрэг нь тийм ч чухал биш. Түүний гэр бүлд таалагдах нь маш чухал. Түүний гэр бүл нь таныг зөвшөөрсөн хойно л тантай гэрлэхийг санал болгоно. Тэр үед нь та ч гэсэн түүний гэрийнхэнд хайртай гэхдээ зөвхөн түүнтэй л гэрлэж байгаа гэж хэлээрэй. Тэгэхгүй бол та бүх гэр бүлтэй нь байнга харьцах болно.
Эмэгтэй хүний дэргэд Матар жаахан хийрхэг зан гаргаж эв дүйгүй, бүдүүлэгдүү байж болно. Энэ нь нэрэлхүү зангаа нуух оролдлого юм.
Матарэр нөхөрт романтик бэлэг таалагдана. Та түүнд анхнаасаа хайраа илчлэх урлагийг зааж өгөх хэрэгтэй. Эс тэгвэл сэтгэлийн дэглэм барьсан хангалуун болон хүндэтгэгдсэн эхнэрийн амьдралтай болно. Таны нөхөр таньтай амьдарч мөн таньтай сайн харьцаж байгаагаа л хангалттай гэж бодно.
Матар эр нөхөр нь гэр бүлдээ захирагч байхыг тэмүүлдэг. Тэр найдвартай, олон үггүй, сайшаалын болон магтаалын үг түүнээс ховор сонсоно. Сэтгэлийн хөөрөөлдөө их харамч. Гэр бүлээ тэжээх мөн хариуцлага хүлээх зэргээ өөрийнхөө хайрыг илтгэж байна гэж үздэг.
Эцгийн хувьд тэр хүндэтгэл, дуулгавартай байлгах, үг дуугүй үгэндээ оруулах зэргийг шаардана. Хариуд нь тэр өөрийгөө золиослоно. Төрсөн өдөр шинэ жилийн баяр зэргийг хөгжилтэй тэмдэглэх болно. Матрууд хэдий чанга эцэг ч шударга бас тэвчээртэй. Хүүхдийг эвдэхгүйн тулд биеэр шийтгэх нь зүйтэй гэж тэр үздэг. Хүүхэддээ хайртай гэхдээ үүнийгээ үзүүлэх дургүй. Хүүхдээ унтахаас нь өмнө үнсэхийг бас тэдэнтэйгээ тоглохыг хэлж өгөх хэрэгтэй. Харин ач, зээ нартаа бүх юмыг зөвшөөрдөг, Матар өвөө нь баяртайгаар тэдэндээ санаа тавьж, халамжилж чаддаг.
Матруудын гэрлэлт нь ихэвчлэн бат бөх байдаг. Хэдийгээр салалт нь түүнд аймшигтай санагддаг ч буруу хүнээ сонгосон бол сална.
Тэр тантай бараг өдрийн хуваариар унтаж магадгүй, үүнд нь битгий гайхаарай. Гэхдээ хашир Матар нь бусад эрчүүдтэй харьцуулбал биеийн хүчний хувьд удаан хугацаагаар секс хийх чадвартай.
Тэр таныг бороотой өдрөөс, хувь тавилангийн цохилтоос хамгаална. Ямар ч эмэгтэй түүний хайр халамжийг үнэлнэ. Хэдийгээр тэр цогтой янаг амраг биш ч хүч чадалтай эр хүн. Бүр түүний үс нь бууралтсан ч нэгэн өдөр "би чамд хайртай" гэж хэлсэн тэр эмэгтэй нь та хэвээр үлдэнэ.

МАТАР-ЭМЭГТЭЙ
Тэр их сонирхолтой: нас ахих тусам гоо үзэсгэлэнтэй бас дур булаам болдог. 18 настайгаасаа илүү 35 настайдаа эрчүүдэд таалагдана. Түүний араас гүйх амаргүй. Энэ эмэгтэй эрх чөлөөтэй. Нүдний шилтэй музейн ажилтнаас бүр бүжигчин хүртэл байж болно. Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан тэр урвахыг өршөөхгүй.
Сээтэгнэж мөн эрчүүдийн сэтгэлийг булааснаар. Матар эмэгтэйн дэргэд эрчүүд түүнийг хатуу хорвоогоос хамгаалахад бэлэн суперменууд болон хувирдаг. Тэрээр мөн хүйтэн зожиг байдгаас түүнийг эзэмдэхийн тулд бүх хүчээ зарцуулах болно. Тэр ганцхан зорилготой хэрэгтэй эрэгтэйгээ шүүрч авах. Түүний сонгосон эрэгтэй нь бахархахаар өндөр байр суурьтай байх ёстой.
Матар эмэгтэй хатуу сэтгэлтэй, хүйтэн байж чаддаг. Романтик мэдрэхүйгээсээ илүү ажил алба ба хувийн эрх чөлөөг эрхэмлэнэ. Гэрийн эзэгтэйн дүрд байхыг хүсэхгүй. Ихэвчлэн тооцоогоор гэрлэдэг. Сонгосон хүнийх нь нийгмийн болон санхүүгийн байдлууд их чухал. Түүнд нөмөр нөлөөтэй хашир эр хэрэгтэй.
Эдгээр эмэгтэйчүүд амжилтанд хүрдэг. Нэгд ажил алба, хайр дурлал ба гэрлэлт нь хоёрт ордог юм шиг санагдана. Гэхдээ хайр дурлал байж магадгүй харин гэрлэлт лав биш.
Түүний хүсэл тачаал бодсоноос агуу их. Энэ эмэгтэй өөрийн хүсэл ба үүнийгээ хангах боломж хоёрын хоорондох зовлонтой зөрчилдөөнийг мэдэрдэг.
Нэг талаас их дурламтгай, мэдрэмтгий харин нөгөө талаас ёс зүйг хатуу дагадаг эмэгтэй. Түүний энэ зөрчилдөөнтэй байдал нь эрчүүдийг мухардуулдаг. Эрчүүд түүнийг харангуутаа хүссэн эмэгтэй минь мөн байна гэж түүн рүү тэмүүлдэг. Гэвч түүний хүйтэвтэр ажил хэрэгч байдалтай мөргөлдөнө.
Өөрийнхөө хүсэл тачаалыг нуудгаас болж элдэв хачин зан, /комплекс/ хүүдий болдог. Тэр өөрөө үүндээ их зовдог. Гэхдээ хааяа тэсэлгүй өөрийн тачаалаа гаргаад богино боловч оргилуун адал явдалд орно. Энэ үед тэр өөрийн бодож олсон зарчмуудаасаа татгалзан хүчирхэг зан, соргог байдлаараа хамтрагчаа цочирдуулдаг. Ийм байдлаар өөрийнхөө номхотгошгүй хүслээ үе үе гаргаад дараа нь буцаад буянт үйлс хийдэг эмэгтэйгийн дүрд ордог юм.
Түүний сексийн хүсэл нь бүр гэрлэсэн үедээ ч номхотгошгүй. Ийм эмэгтэйчүүд хөгшрөөд ирэхээрээ гэмшин зовж сэтгэл нь хямран яншаа зожиг эмгэн болж хувирдаг.
Түүний зорилго нь найдвартай, нэр хүндтэй байх. Ажлаараа ч юмуу эсвэл эр нөхрийн ажил албын хүчээр ч юмуу хамаагүй энэ зорилгодоо хүрнэ. Энэ эмэгтэй амжилтанд яаж хүрч байгааг нь та ажиглаж чадахгүй л болов уу. Бүгдийг тохойгоороо холдуулан түлхэж урагшаа зүтгэж байгааг нь та ажигласан уу. Тэр өөрийн зөөлөн зан байдлын улмаас сүүлийн байр эзлэхийг зөвшөөрхөөр юм шиг хажуунаас харагдана. Гэхдээ бариан дээр тэр хамгийн түрүүнд байх болно.
Матар эмэгтэйтэй нийтийн орон сууцанд тааралдаж болно гэхдээ түүний зан байдал нь язгууртны охидын сурдаг дотуур байранд хүмүүжсэн гэхээр. Эрчүүд түүнтэй холбоонд орохдоо тэр гаднаа илүү тайван байдгийг мэдэх нь зүйтэй.
Түүний муу ааш зан нь их удаан үргэлжилдэг. Хэрвээ өөрийг нь дутуу үнэлж байна гэж бодвол гутранги байдал нь сараар ч үргэлжилж мэднэ. Энэ нь зүгээр нэг эмзэглэхээс илүү ноцтой. Өөртэй нь хүлээснээс нь тэс өөрөөр хандахаас айдаг.
Элэг доог, тоглоом тохуу зэргийг тэвчиж тэсэхгүй. Өөртэй нь холбогдсон шог яриаг ойлгохгүй. Та түүнийг үнэхээр үнэлж байгаагаа харуулан нотлож түүнийг ихээхэн магтах хэрэгтэй. Бүр романтик үед ч биеээ барьж байдаг.
Ирээдүй нь бүрхэг байхад үнсэлцээд суугаад байх хүн биш. Хэрвээ тэр таныг үнэхээр хэрэгтэй хүн гэж шийдвэл мөн таны санхүү болон нийгэмд эзэлсэн байр суурь тань Матар эмэгтэйг аз жаргалтай болговол тэрээр таньд хайртай байж, уян зөөлөн, бүр тачаалтай болдог. Мөрөөдөмтгий биш тул хайр дурлалын усан онгоц нь аюулгүй байж, яг хаашаа сэлж байгаагаа мэдрэхийг хүснэ.
Матар эмэгтэйд зөвхөн түүний амжилт биш мөн нөхрийн амжилт ч бас чухал. Таны юм бүхэнд чинь туслана. Тэвчээртэй байж таны ажил албаны төлөө өөрийгөө ч золиослож чадна. Амжилт амар олддоггүйг мэддэг, энэ нь шаргуу ажилласны үр дүн тиймээс таныг ажил албандаа удаан урагшилж байна гэж үглэхгүй.
Энэхүү эмэгтэйг гэртээ оруулахын тулд бат бөх гэр барих хэрэгтэй. Тэр нийгэмд амжилттай явж, ёс уламжлалыг сахиж баримтлах болно. Хамгийн үнэтэй дэлгүүрээс эд зүйлс авах зантай гэхдээ хямдхан лангуун дээр байгаа юм шиг наймаалцах болно. Энэ эмэгтэй бол хянамгай бас арвич хүн. Хямдралтай үед даашинз худалдаж авна гэхдээ нэр алдартай үйлдвэрийн шошготой байх ёстой.
Матар эмэгтэй нь гоо үзэсгэлэнтэй ба дур булаам. Тэр өөртөө тийм ч итгэлтэй биш тиймээс түүний гоо үзэсгэлэнг байнга өөрт нь хэлэх хэрэгтэй. Хэдий тэр худлаа ярих дургүй ч насаа худлаа хэлж чадна. Балчир насандаа том хүн шиг харагдаж харин дараа нь эмэгтэй хүн болоод ирэхээрээ наснаасаа залуу харагддаг.
Түүний гэр бүлийг шүүмжилж болохгүй. Түүнтэй гэрлэсэн эрэгтэй түүний гэр бүлийнхэнтэй нь нэгэн зэрэг гэрлэсэн мэт болдог. Төрөл төрөгсөд болон ойр дотны хүмүүсдээ их санаа тавьдаг. Сайхан эзэгтэй, гоо үзэсгэлэнд болон байгальд дуртай. Гэхдээтэр "өлсгөлөн зохиолчдыг" өрөвддөггүй. Эхлээд гэр орон, хувьцас хунар, хоол тэжээл зэргээр өөрийгөө ханга дараа нь мөрөөдөж болмоор юм байвал мөрөөд гэж хэлдэг.
Хүүхдүүдээ эргэн тойрны эд зүйлсийн чанарыг таних мэдрэхүйтэй болгоно. Хүүхдүүд нь хамгийн сайн сайхан юмтай байх болно. "Хэмнэх, хямгадах" гэдэг ойлголт нь хямдхан эд зүйлс авна гэдэг утга биш. Хүүхдүүд нь өсөхөөр түүний гэр бүлд хуучинсаг үзэл ба залуу сэтгэлгээний эрх чөлөө хоёрын хооронд зөрчилдөөн үүснэ.
Матар эмэгтэй их эмзэг арьстай, ихэнх нь харшилтай тул нүүрээ их будахгүй. Гэхдээ байгаль нь түүнд олон жил хадгалагдах гоо үзэсгэлэн бэлэглэсэн.
Түүний дутагдлуудын нэг нь зөрүүд зан. Тэр хэзээ ч хүнд бэрхшээлд сөхрөхгүй. Уян ялдам байж танийг амжилтанд хүргэнэ. Өөрийн гоёмсог зан байдлаараа таны толгойг яаж эргүүлэхээ мэднэ.
Мэргэн ухаант Матар эмэгтэй нь таны нүд рүү хараад таньд хунтайжийн дүр байгааг олж харна.

БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Хоньтой холбоо нь тогтворгүй.
Үхэртэй харилцан хайрлаж ойлголцоно. Тэвчээртэй ба зөрүүд Матар нь олон ааштай, худалч Үхэрд нөлөө үзүүлж чадна.
Ихэртэй бэрх харьцаатай байдаг. Бүр холбоотой болсон ч удахгүй.
Мэлхий ба Матар амьдралын тэс өөр үзэлтэй ч бие биедээ татагдана, тиймээс нөхөрсөг харьцаа хурдан үүсдэг. Бие биеэ хүндэтгэсэн хүндэтгэлийн үндсэн дээр хэсэг хугацааны дараа хайр ч, бат бөх гэрлэлт ч үүснэ.
Арслантай найзалж ба хамтран ажиллаж болно үүнээс их юм үүсэх нь ховор байдаг.
Охин ба Матар хоёр төсөөтэй зан араншинтай тул аз жаргалтай гэр бүл байж чадна.
Жинлүүртэй харьцаа нь огт таардаггүй. Тэр хоёр найзын харьцаанд ч орох боломжгүй, тэс ондоо зан араншинтай ба амьдралын маягтай.
Хэдий Нум Матар бие биедээ их татагддаг ч гэрлэх нь ховор байдаг. Эдгээр хоёрын зан ба амьдралын хэмнэл нь хэт ондоо. Гэхдээ хэрвээ Нум нь Матрын хэт ёсорхог занг засч чадвал холбоо нь маш сайн болж болно.
Матар Хилэнц хоёрын гэрлэлт нь нийтлэг сонирхол болон ажилд дуртай зэрэг үндсэн дээр байж болох юм.
Хоёр Матар зөвхөн найзын холбоотой л байж чадна, бие биедээ харилцан татагдахгүй.
Бумбатай нөхөрлөж хамтран ажиллаж болно , зарим нэг зангууд нь төстэй ч аз жаргалтай гэрлэлт ховор байдаг.
Загастай хамгийн аз жаргалтай харьцаатай байна. Бие, сэтгэлээрээ ба оюун ухаанаараа хоорондоо таардаг. Гэхдээ Матар юмаа нуух зангаа болихгүй бол Загасыг гомдооно.


Top
   
PostPosted: Feb.16.09 1:07 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Feb.10.09 3:55 am
Posts: 313
Location: хонгилын үзүүрт гэрэл байх ч харанхуй дунд хайр даан ч алга
2009 oн
Eрөнхий төлөв
Хайр сэтгэлийн асуудалд ерөнхийдөө одтой байна. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхсон жил болж байна. Гэхдээ толгойгоо алдалгүй байж дур хүслээ барихгүй бол таны амьдралыг хүндрүүлж болзошгүй. Эмэгтэй матарынханы зөн билэг нэмэгдэж байдалыг бодитоор дүгнэн зөв шийдвэр гаргана. Энэ жил ажилд тань сайн муу олон өөрчлөлт гарна. Найз нөхдийн зөвөлгөөг дагаснаар эндэгдэл хүлээх нь тиймээс та зөвхөн өөртөө итгэж зөн совингоо дагаарай. Шинэ санаа олж өөр салбарт хүчээ сорих юмуу албан тушаал ахих төлөвтэй байна. Харин мөрийтэй тоглоомонд донтохоос сэрэмжлээрэй. Таны бизнес санасан хэмжээнд хүртэл ашиг авчрахгүй ч бүр дордохгүй. Жилийн эцэст ажил болон амьдралд чинь нэвээд өөрчлөлт гарна.


Хайр дурлал
Оны турш алтан байшинд сууна гэж тооцоолох хэрэггүй. Ангараг, Сугар гариг Бархасвадийг сөрснөөр хямрал гарч ирнэ. Хайр сэтгэлийн чинь хэр бат бөхийг шапгах вий. Элдэв өдөөн хатгалга, гүтгэлгэд автахгүй байх нь чухал. Таатай үе: Дөрөвдүгээр сарын хоёрдугаар хагас, зургаа, наймдугаар сар, аравдугаар сарын сүүлчийн долоо хоног.



Эрүүл мэнд
Онц, сонин юм болохгуй, хэвийн. Өөрийгөө хэтэрхий их илэрхийлэх гэснээс болж ажил дээр үл ойлголцол үүсч болно. Иймэрхүү жижиг, сажиг зүйлийг битгий анзаар. Бүтэлтэй үе: I.1-15, дөрөвдүгээр сарын сүүлч, тав, зургадугаар сар,

_________________
:hoho: 70000 :hoho:


Top
   
PostPosted: Feb.16.09 8:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.21.05 12:07 pm
Posts: 11425
Location: Хонгилийн үзүүрт гэрэл байх авч Харанхуй дунд хайр даан ч алга
энэ бол жил жилээр нь г эхдээ дотор нь ордоор нь ялгасан
бөгөөд хосуудын зурхай бүлгээ


1. Хулгана жил

Хонины орд: Маш эрч хүчтэй хулгана, тэнгэрт хөөрч явдаг
Yхрийн орд: Маш дур булаам үхэр, яг л Диснейн Джерри шиг
Ихрийн орд: Ёстой жинхэнэ харх, ямар ч занганаас мултарч чаддаг
Мэлхийн орд: Мөрөөдөгч хулгана, түүний аливаа зугаа цэнгэл ойр дотнын хүмүүсийг нь нилээд хүнд байдалд оруулдаг
Арслангийн орд: Этгээд хулгана, үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж байдаг
Охины орд: Эрдэмтэн хулгана, амьдралын хамгийн будлиантай, харанхуй мухраас ч гарц олчихдог
Жинлүүрийн орд: Найрсаг энх амгаланг эрхэмлэдэг хулгана, бүгдтэй нөхөрлөдөг
Хилэнцийн орд: Хорон үгтэй хулгана, бүтээх биш нурааж сүйдлэгч
Нумын орд: Эрч хүчтэй хулгана мөнгө хураах дуртай, хурааж ч чаддаг
Матрын орд: Баригдашгүй хэрнээ их хатуу чанд хулгана, аманд нь хуруугаа хийчихэв
Хумхын орд: Их мэдэгч, зохиож ярих авьяастай
Загасны орд: Дүрслэх, сэтгэлгээ сайн хөгжсөн, харамсалтай нь өөрийн тэнэгээс болоод бүхнийг чадна

Хулгана ба үхэр жилд төрөгсөд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа үүсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнүүд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгүй, харш.

2. Үхэр жил
Хонины орд: Нэр алдарт үхэр, суусан газраасаа шороо атгана
Yхрийн орд: Энхрий ялдам, гэхдээ үхэр бол Африкт ч үхэр шүү дээ
Ихрийн орд: Нэг л буурь суурьтай үхэр
Мэлхийн орд: Yхэр биш мэт аашилдаг, өөрийн хөдөлмөрийн үр дүнгээ хэзээ ч ашиглаж чаддаггүй нь харамсалтай
Арслангийн орд: Ялагч үхэр, бас бүтээгч
Охины орд: Жаахан гунигтай үхэр, түүнд шинэ ногоогоо үмхэлж байсан нь дээр дээ
Жинлүүрийн орд: Нийтэч, их яриа учраас тагнуул хүнд их ашигтай
Хилэнцийн орд: Аюултай үхэр, зөрүүд гөжүүд, түүнийг зогсоох гэж оролдсоны оронд дэлбэлсэн нь дээр
Нумын орд: Амгалан үхэр, үхэр биш могой л гэсэн үг. Эсрэг хүйснийхнээ шохоорхон ширтэх дуртай, харин дараа нь ёстой тоглоомгүй дурладаг
Матрын орд: Түүнтэй элдэв тоглоом шоглоом хийхгүй байсан нь дээр
Хумхын орд: Маш нарийн мэдрэмжтэй үхэр /маш ховор ч/
Загасны орд: Удирдаж залах аргагүй үхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд…

Yхэр жилд төрөгсөд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан үргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, үхэр жилтнүүдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцүү, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгүй.

3. Бар жил
Хонины орд: Аянга шиг бар, хүсвэл дууны хурдыг ч давтал хурдална
Yхрийн орд: Тогтвортой бар, амьдрал дээр бусадтай л адил
Ихрийн орд: Хамгийн галзуу зүйлийг ч сэдэж мэдэх бар, тэр чигээрээ адал явдал
Мэлхийн орд: Идэвх султай бар, амьдралын хэв маяг хэвтээ, үгүй ядаж л суугаа
Арслангийн орд: Бар шиг биш харин жинхэнэ арслан мэт өөрийгөө авч явдаг
Охины орд: Их практик, ямар ч тохиолдолд өөрийнхөө зорьсонд хүрдэг. Дээр нь хамгийн найдвартай бар шүү.
Жинлүүрийн орд: Сургуультай бар, их таатай анд
Хилэнцийн орд: Нилээд төвөгтэй бар, тэр юу ч хийж мэднэ
Нумын орд: Жинхэнэ бар шиг хол явж чадна, дэндүү хол иймээс ядаж заримдаа түүнийг уяж хорих хэрэгтэй
Матрын орд: Их хэрсүү бар, уснаас ч хуурай гарч ирж чаддаг
Хумхын орд: Ухаантай бар, гэхдээ үнэнийг хэлэхэд өөрөө ч түүнд итгэдэггүй
Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа өөртөө. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам.

Бар ба нохой жилтнүүд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, үхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнүүдтэй дажгүй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгүй.

4.Туулай жил
Хонины орд: Ёстой зэрлэг, аальгүй хэрнээ аймшигтай аварга туулай.
Yхрийн орд: Их ялдам, өөрийгөө арьсны ширхгийн дагуу илүүлж таалуулах дуртай
Ихрийн орд: Гэрийн сургуультай, хамгийн тайван туулай
Мэлхийн орд: Их залхуу туулай, арай дэндүү ажилгүй
Арслангийн орд: Бар шиг туулай, гэхдээ нилээд номхон, түрэмгий биш
Охины орд: Мэргэн туулай, гэхдээ адал явдал ба эрсдэлд дуртай
Жинлүүрийн орд: Дур булаам туулай, бүгд л түүнд унаж үхдэг
Хилэнцийн орд: Илбэчин туулай, шидтэн, түүнтэй хэзээ ч тоглож болохгүй
Нумын орд: Онцгой туулай, бусдаас хамгийн шилдэг туулай
Матрын орд: Гуниглангуй, байнга нойрмог бөгөөд нийтэч бус туулай
Хумхын орд: Авьяаслаг туулай, түүнтэй хаа ч хэзээ ч явахад аятай. Жинхэнэ анд найз
Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн үг. Түүнтэй хамт байхад ёстой янзтай

Туулай жилтнүүд хэрэв нохойтой учирвал гал халуун роман үүснэ. Гахайтай бол хил хязгааргүй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хүлээж байснаас ч илүү аятайхан цагийг өнгөрөөнө. Хүсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мөрөөдөөд ч хэрэггүй, ёстой бүтэхгүй.

5.Луу жил
Хонины орд: Агуу луу, хаа ч хамаагүй, нүд аниад ч болсон зүтгэж гарна
Yхрийн орд: Амттай луу, чихэр л гэсэн үг. Гэхдээ саваа модгүй
Ихрийн орд: Олон өнгөт луу, хурц тод гэрлээр гялалзаж өгнө
Мэлхийн орд: Yүлэн дунд хөөрч, элсэн цамхаг босгогч
Арслангийн орд: Дэндүү луу, заримдаа залхмаар болдог
Охины орд: Аливааг ягштал баримтлагч луу, үлгэрийн биш ганц луу тул итгэж болно.
Жинлүүрийн орд: Гадна төрх маш хувирамтгай, итгээгүй нь дээр
Хилэнцийн орд: Өргөстэй луу, түүнийг оролдвол өөрийгөө түлнэ шүү
Нумын орд: Хамгийн амгалан луу, түүнд найдаж болно
Матрын орд: Даруухан луу, луу гэхэд итгэмээргүй, барагтайд анзаарагдамгүй
Хумхын орд: Далдыг харагч луу, өөртөө шүүмжлэлтэй ханддаг
Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дүүрэн.

Луу жил төрөгсөд тахиа жилтнүүдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол үүрд хамт, бич жилтнүүдтэй кинон дээрх шиг хайр үүснэ. Луу, гахай, хонь, морь жилтнүүдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгүй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггүй.

6.Могой жил
Хонины орд: Аварга могой, залгичихаж мэднэ, чи өөрөө ч анзаарахгүй
Yхрийн орд: Гоо үзэсгэлэнт наж могой, ер бусын дур булаам
Ихрийн орд: Хөдөлгөөнтэй бөгөөд хувирамтгай могой
Мэлхийн орд: Түүнийг хөдөлгөж амь оруулах хэрэгтэй
Арслангийн орд: Идэвхтэй могой, их үнэтэй өөрөөр хэлбэл маш ховор, үнэт эрдэнэ шиг гоё сайхан гэсэн үг
Охины орд: Нүдний шилт могой, гоё этгээд зүйлд дуртай, ашиглаж чаддаг
Жинлүүрийн орд: Yнэнч шударга байхааргүй хэтэрхий эелдэг, нялуун, ховсдож мэднэ
Хилэнцийн орд: Хэнээр ч хардалтын хар алимыг хазуулж дөнгөнө
Нумын орд: Шийдмэг могой, тавьсан өндөр зорилгодоо ямагт хүрдэг, гэхдээ ямар аргаар гэдэг нь мэдэхгүй
Матрын орд: Гүн ухаанч могой, хэмжээлшгүй унаантай ч хэрэглэж мэддэггүй
Хумхын орд: Урин тачаангуй, нууцлаг, оньсого шиг, ирээдүйг зөгнөж чадна
Загасны орд: Усны бөгөөд хүйтэн цуст могой

Могой жилтнүүд үхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал өөртөө дурлуулж чадна, тэдний дурлал удаан бөгөөд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнүүдтэй дурлал, үл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дөхөж очих ч хэрэггүй.

7.Морь жил
Хонины орд: Хурдын халуун морь, тархи толгойтой гэх шинж ч алга
Yхрийн орд: Амиа хичээгч биш, бууж өгч магадгүй
Ихрийн орд: Цэвэр усны морь, хэзээ ч байрандаа зогсож чаддаггүй
Мэлхийн орд: Манежийн морь, бүхэл амьдралынхаа туршид тойргоор гүйхэд бэлэн. Гэхдээ ингэх хэрэгтэй юу гэдэг л асуулт байна.
Арслангийн орд: Кентавр, юу ч хийж чадна, гэхдээ зөвхөн өөрийнхөө тухай л боддог
Охины орд: Гүймхий морь, хувирамтгай, бага зэрэг хэрсүү байдал нь ч түүнийг аврахгүй
Жинлүүрийн орд: Циркийн морь, султаныг толгой дээрээ суулгаад бүжиглэж чадна, ер нь тархиндаа орсон болгоныг хийж мэднэ
Хилэнцийн орд: Зэрлэг морь, мустанг, эмнэг
Нумын орд: Ажлын морь, элдэв аашгүй
Матрын орд: Хариуцлагатай морь, онцгой
Хумхын орд: Унадаг морь, хүсвэл хэнийг ч ямар ч зайнаас гүйцэж чадна
Загасны орд: Сэтгэл догдлом, дэндүү аашилж байхдаа ч бодлогошронгуй морь

Морь ба бар төгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман үүснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцүү ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бүтэхгүй.

8.Хонь жил
Хонины орд: Тэмцэгч хонь, хамгийн гол нь ялагч хонь
Yхрийн орд: Сэтгэл татам, жаахан залхуу хонь, залхуу хэтэрвэл баларч магадгүй
Ихрийн орд: Ааштай хонь, түүний элдэв үйлдлийн эсрэг хүчтэй тэмцэх хэрэгтэй
Мэлхийн орд: Сайхан сэтгэлт, сайн хонь
Арслангийн орд: Бардам, олон хүнд үл ойлгогдом хонь, хэн нэгэнд сэтгэлээ нээх нь нэн ховор
Охины орд: Эелдэг заримдаа жаахан яршигтай гэмээр хонь
Жинлүүрийн орд: Ялагч хонь, түүнтэй амрагийн харьцаа үүсгэвэл болгоомжтой бай, араар тавьж мэднэ
Хилэнцийн орд: Тачаангуй хонь, чадварлаг бөгөөд осолтой. Хурц эвэртэй шүү.
Нумын орд: Шийдмэг ба их ашигтай хонь
Матрын орд: Бодлогошронгуй, хэрсүү хонь. Юунд ч бэлэн бөгөөд агуу сэтгэгч, зөгнөгч
Хумхын орд: Ухаанаа хувирамтгай аашиндаа захируулсан хонь, бусдыг огт тоохгүй.
Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хүрэхдээ жаахан аашгүйтдэг

Хонь ба туулай жилтнүүд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил төрөгсөд хонь, гахайтай кинонд өгүүлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бүх юм үргэлж хэтрүүлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, үхэртэй орооцолдох ч хэрэггүй.

9.Бич жил
Хонины орд: Төвөгтэй ааштай, хүнд бич
Yхрийн орд: Гэмгүй бич, өмгөөлөл эрсэн мэт
Ихрийн орд: Хурц ааштай бич, өнгө өнгийн савангийн хөөс хийсгэж, бүгдийн толгойг эргүүлчихэж дөнгөнө
Мэлхийн орд: Сайхан сэтгэлт бич, сүүлчийн гадил жимсээ ч өгнө
Арслангийн орд: Халуун янаг бич, хажуудаа хэнийг ч сүүлнээс нь чангааж байгаад ч хамаагүй торгоож дөнгөнө
Охины орд: Дэвхрэг бич, хоногийн 24 цагийн турш мөчрөөс мөчирт дүүлнэ
Жинлүүрийн орд: Олсон дээгүүр явагч бич, амьдралынхаа туршид тогтвортой тэнцвэрт байдал руу тэмүүлдэг. Таалагдах хүслээсээ болж өөрийгөө сүйрүүлж мэднэ
Хилэнцийн орд: Дэндүү этгээд, нууцтай шуудай гэсэн үг
Нумын орд: Хорвоогийн хамгийн сониуч бич
Матрын орд: Дэндүү шохоорхуу бич, гэвч бүх юм харьцангуй шүү дээ
Хумхын орд: Хянуур бич, өөрийн нарийн тоглоомоо нуудаг
Загасны орд: Зохион бүтээгч бич, дандаа хамгийн өндөр дал модон дээр сууж байдаг

Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндүү сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцүү байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггүй.

10.Тахиа жил
Хонины орд: Ёстой дайчин тахиа, алхам бүртээ л дайн дэгдээж үгүй ядаж том хэрүүл маргаан үүсгэх арга саам эрж байдаг.
Yхрийн орд: Амгалан тахиа, амттанд дуртай
Ихрийн орд: Мөнхийн тулаан, түүний хажууд байгаа хүмүүст амар жимэр амьдрал зөвхөн зүүдлэгдэх болно.
Мэлхийн орд: Нээлттэй тахиа, гэхдээ түүнийг хялбархан “гол гаргаж болно”.
Арслангийн орд: Аймшиггүй тахиа, амиа ч өгөхөөс буцахгүй. Гэхдээ хэний төлөө, юуны төлөө гэдэг нь чухал биш.
Охины орд: Маш хурц хумстай тахиа
Жинлүүрийн орд: Дипломат тахиа, хэнтэй ч аальгүйтэж, дор нь толгойг нь эргүүлж дөнгөнө
Хилэнцийн орд: Хамгийн мундаг, хурц ухаантай тахиа, хүссэнээ хийж чадна
Нумын орд: Yнэнч тахиа, хүссэнээсээ илүү үнэнч байж чадна
Матрын орд: Бүх талаараа маш ховор шувуу, торонд суулгамаар
Хумхын орд: Зөвхөн өөрт хамаатай асуудлыг л авч үздэг, бусад нь яаж ч байсан хамаа алга
Загасны орд: Дээврийн азарган тахиа, түүнийг бүгд сонсож харна

Тахиа ба луу бие биедээ ухаангүй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнүүд могой ба үхэртэй түргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнүүд хэрэв хуягласан хаалга мөргөх л гээгүй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгүйтэх хэрэггүй.

11.Нохой жил
Хонины орд: Ямар ч манан, харанхуйг нэвтэлж хүрч ирнэ. Эзэндээ маш үнэнч нохой
Yхрийн орд: Маш үнэрч, ялангуяа амьдралын аль сайн сайхан болгоныг мэдрэхдээ сүрхий.
Ихрийн орд: Эрдэмтэн нохой, ялангуяа гоё сайхан дурлал ба сээтэгнэх урлагийн хувьд.
Мэлхийн орд: Ямар ч мөрийг олж чадна, хүсвэл үхсэнийг ч олоод ирнэ
Арслангийн орд: Сайхан хуцдаг, ганц хуцахад л бүгд үг дуугүй захирагдана
Охины орд: Шилмэл үүлдрийн нохой, бүх талаараа
Жинлүүрийн орд: Нууцлаг, тааваргүй оньсого мэт, тодорхойлохын аргагүй
Хилэнцийн орд: Түүнд хазуулж л болохгүй, үхлийн зуулттай
Нумын орд: Эр хүчтэй, зогсоох аргагүй нохой
Матрын орд: Болгоомжтой нохой, түүнд найдаж болно
Хумхын орд: Маш сэтгэл булаам нохой, бас тэгээд моодны, ухаантай
Загасны орд: Өвөрмөц нохой, сайхан сэлдэг, гүн шумбадаг

Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мөн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцүүвтэр. Нохой жилтнүүд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгүй.

12.Гахай жил
Хонины орд: Янаг хонгор гахай, халуун зүрх, хатуу туурай
Yхрийн орд: Дотроо бол гахайн торой л гэсэн үг. Маш дур булаам
Ихрийн орд: Бага жааханд нь эцэг эх, дотнын хүмүүс нь зогсоочихгүй бол хол явах гахай
Мэлхийн орд: Энхрий ялдам гахай, маш дурламтгай
Арслангийн орд: Дээд зэргийн нисэгч
Охины орд: Мөнгө цуглуулагч гахай, их баян болно, голдуу залуудаа
Жинлүүрийн орд: Сэтгэл татам, энгийн гахай. Түүнд бүгд л сайн.
Хилэнцийн орд: Ширүүн дориун гахай, хэцүү ааштай
Нумын орд: Логик сэтгэлгээтэй, үргэлж хэзээ, хаана, ямар үнэтэйг мэдэж байдаг
Матрын орд: Гахай гэхэд дэндүү хатуу, гэхдээ бүгд үүний энэ занг өршөөдөг
Хумхын орд: Аятайхан гахай, үүрд энэ хэвээр анхаарлын төвд байна.
Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, үргэлж л магтаалд умбаж байдаг.

Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал үлгэрийн мэт маш сайхан харьцаа үүснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хүсвэл хайр болон хувирч магадгүй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгүй, бүтэх ч үгүй.


Top
   
PostPosted: Mar.27.09 6:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Матар - Хонь
Зан ааш, үзэл бодол, амьдралын хэв маягт төстэй зүйл огт үгүй тул ховор тохиолдолд л хоорондоо гэрлэдэг. Байнга муудалцаж, хоорондоо оч үсэртэл мөргөлддөг тул хэнийх нь эвэр түрүүлж хугарахыг хэлэхэд бэрх.
Матар - Үхэр
Дүнсгэр матрын хувьд үхэр үнэхээр ховор олз. Тэв тогтвортой, төлөв түвшин зантай тул бие биенээ сайн ойлгоно. Хайр дурлалд ч, гэр бүлийн харилцаанд ч үнэнч, найдвартай байдаг. Ийм хосууд гэрлэлтээ цуцлуулдаггүй.
Матар - Хамтатгах
Энэ харилцаа зөвхөн ажил хэргийн юм уу найз нөхдийн хүрээнд л үүсэж болно. Гэрлэхэд тохиромжгүй, гэрлэсэн ч байнга зөрчилтэй байх болно. Статистик баримтанд тулгуурласан ч гэрлээд удаан хамт амьдарсан тохиолдол тун цөөхөн.
Матар - Мэлхий
Энэ хосод эсрэг тэсрэг зүйл элбэг ч сексийн хувьд сайн зохицдог бол гэрлэж болно. Ийм харьцаа насан турш ч үргэлжилж болно. Харин эсрэг тохиолдолд удаан хамт амьдарч чадахгүй, салж хагацдаг. Энэ харьцаанд матар байнга буулт хийх шаардлага гардаг.
Матар - Арслан
Тэд их ховор гэрлэдэг. Энэ хоёр ордныхон сайхан найз, ажил хэргийн итгэлтэй түнш байж чадна. Гэвч нэг гэрт амьдарна гэдэг бол тэдний хувьд хүндрэлтэй байх болно. Учир нь тэдний хувьд хүндрэлтэй байх болно. Учир нь тэдний сонирхол, зан ааш их олон юман дээр зөрдөг.
Матар - Охин
Энэ л гуниг зовлон, хагацаж
Матар - Жинлүүр
Энэ гэр бүл удаан үргэлжилэхгүй. Тэдний хооронд нөхөрсөг харьцаа ч байдаггүй. Ааш зан, хүсэл сонирхлын хувьд өөр байгаад зогсохгүй амьдралыг үзэх үзэл нь ч тэд ондоо.
Матар - Хилэнц
Бат бэх, сэтгэл зовох зүйлгүй сайхан гэр бүл болно. Гэхдээ энэ холбоонд эмэгтэй нь матар, эрэгтэй нь хилэнц байсан тохиолдолд л бүх зүйл бүтэмжтэй байх болно. Зөвхөн хилэнцийн эрчүүд л матрын хүүхнүүдийн аргыг олдог. Энэ харилцаанд хайр дурлал биш, нөхөрлөл, харилцан итгэлцэл чухал.
Матар - Нум
Матар нумын сексийн хүсэл шаардлагыг бүрэн хангаж чаддаг. Тэд бие биендээ их татагддаг бол гэрлэлт тааламжтай байж болох юм. Эсрэг тохиолдолд тэдний гэр бүлийн харилцаа эрт орой хэзээ нэгэн цагт бутарна.
Матар - Матар
Эдний гэрлэлт насан туршийн цорын ганц хайр дурлал байх болно. Тэд гуньж зовж, салж сарнихыг мэдэхгүй. Насан туршдаа хамт амьдарч, хангалуун амьдралыг олно. Тэд сексийн хувьд бие биеэ хангадаггүй байсан ч хамтдаа аз жаргалын байна.
Матар - Хумх
Энэ хоёрын хамтын амьдрал бэрхшээлтэй бөгөөд ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Тэд ямар ч шалтгаанаар салж магадгүй. Хамтын бүтээл туурвиж, ажил төрөлдөө хамтарч болох боловч сайн найз байх бололцоогүй.
Матар - Загас
Эрэгтэй нь загас, эмэгтэй нь матар байвал энэ гэрлэлт тааламжтай. Тэд нэг нэгэндээ биеэрээ татагдаад зогсохгүй оюун, сэтгэл санааны хувьд ч нийтлэг зүйл их. Энэ гэр бүлд матарын эмэгтэй гол үүрэг гүйцэтгэнэ

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.23.09 12:51 am 
Offline
Гишvvн

Joined: Feb.20.06 3:14 pm
Posts: 4399
2009 оны өрнийн зурхай

Матар

Матруудын хувьд элбэг дэлбэг, тансаг байдалдаа сэтгэл хангалуун байх болно. Мөнгөтэй холбоотой бусад асуудлуудад маш болгоомжтой ханд. 2009 онд од гарагс шударга, хичээнгүй матруудад тусална. Тэднийг ажлын шинэ амжилт хүлээж байна. Матрууд өөрийн идэвх зүтгэл, ажил хэрэгч байдлаараа эргэн тойрныхноо гайхшруулна. Зохион байгуулалттай, далайцтай ажил эхэлж, ажлын хүрээгээ өргөжүүлэн тэлэхэд хамгийн тохиромжтой мөч. Матруудын гол зорилго хувь заяанд олдсон боломжийг алдахгүй байх юм. Таны хайрыг бүрэн эзэмдэж байгаа хүнд та бүхнээ зориулах болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдралтай болох магадлалтай. Долоо, наймдугаар сард гэр бүлийн зөрчил ширүүсэх боловч матар байдлыг бүрэн эзэмдэж зөв голдрилд нь оруулах болно. Эрүүл мэндтэй холбоотой асуудал матруудын санаа сэтгэлийг төдийлөн зовоохгүй. Оны сүүлчээр илүү эрч хүчтэй болж нэр хүнд тань өснө. Тав болон аравдугаар сард холын аялалд явж дасал болсон хоол, уур амьсгалыг солих хэрэгтэй. Жилийн турш эрхэлж байсан ажил үлэмж хэмжээний орлого авчирч, цаашдын ажлаа өргөжүүлэх тухай бодох болно. Ажил мэргэижлтэй холбоотой оргил үе 10, 11, 12 дугаар сар байх болно. Олон матруудад үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой азтай явдал тохиолдоно.


Таны эрүүл мэндийн ерөнхий зурлага

Матар

Хүүхэд ахуй насандаа өвчинд өртөмтгий ч нас ахихын хэрээр дархлааждаг. Эрч хүчээр тааруу ч өөрсдийн боловсруулсан зарчмыг дагасаар урт наслах нь олонтаа. Тиймээ энэ ордныхны дунд өндөр настангууд элбэг. Матрын орд тойг, яс, арьс, хоол боловсруулах системийг хянадаг. Яс хугарах, гэмтэх, үе мөчөөр өвдөх, сонсгол муудах, цөсний чулуу зэрэг эмгэгт өртөмтгий. Өвчин нь далд хэлбэрээр явсаар архагших нь цөөнгүй. Сэтгэл тавгүйтэх, сэтгэлээр унах нь эрүүл мэндэд нь хамгийн хортой. Өөдрөг, өөрийгөө илэрхийлж чаддаг байх хэрэгтэй.


Top
   
PostPosted: May.02.09 10:47 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
matruudiin jinhene torh
Хэрцгий, цэвдэг, мөсөн уул шиг хүйтэн. Гэртээ прокурор, ажил дээрээ дарангуйлагч. Бусдын хүсэл, бодлыг дарж, дарангуйлах нь амьдралын утга учир гэж боддог болохоор өчүүхэн төдий зүйлээр нээнтэглэж, өөлөх дуртайгаас гадна наргиан мэдрэх чадвар гэж огт байдаггүй. Хүүхдээ зодож, хань ижлээ зовоодог. Биеийн болон сэтгэлийн илүү хүнд дарамттай тулахаараа л ухарч, бууж өгдөг. Оюун ухааны хувьд ямар ч уран сэтгэмжгүй, бүдүүлэг боловч өс санаж, хорхойтой араандаа зууж чаддаг. Өөрийнх нь эсрэг нэг л удаа хөдөлсөн байхад насанд туршдаа мартахгүй. Өөрийгөө хэт дөвийлгөх ба өөртөө үл итгэх гэсэн хоёр эсрэг тэсрэг үзлийн санаанд оромгүй нийлбэр байдаг болохоор үргэлж удирдах албан тушаал өөд мацаж байдаг


Top
   
PostPosted: Jun.13.09 5:21 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 8:29 pm
Posts: 1800
Location: Төгс хүнийг хайрлах биш энгийн хүнийг төгс хайрла
Image
Махбодь: Газар
Эзэн гариг: Сатурн
Билэг тэмдэг: Шат, ямаа, цагтай цамхаг
Өнгө: Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх бараан өнгө
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Төмөрлөг: Хөнгөн цагаан
Сайн өдрүүд: Мягмар, Бямба
Муу өдрүүд: Даваа, Пүрэв
Азын тоо: 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо
Хэрэглэх дуртай үгс: Би хэрэглэдэг

Ерөнхий :
Матрын орд бол нарны замууд дотроос буюу бусад ордууд дундаас хамгийн тогтвортой ба хамгийн айхтар буюу чухал орд юм. Матрууд маш сайн менежерүүд болдог. Яагаад гэвэл тэд өөртөө болон хүмүүст маш өндөр шаардлага тавьж ажилладаг. Тэдний ийм биеэ даасан, хатуу зан чанар нь тэдэнд маш их ур чадварыг бий болгодог байна. Матрын ордныхон өөртөө маш итгэлтэй, өндөр зорилготой, даруу түвшин бөгөөд маш зарчимч нэгэн. Тийм ч учраас тэд үнэн байдлыг шууд хэлж, шүүмжилдэг. Мөн матрын ордныг төлөөлөх capricious гэсэн үг нь өөрөө ааштай, маягтай гэсэн утгатай юм. Тэд гэнэт л маш уран ухаантай, зальтай болдог. Мөн гэнэт л маш гэнэтийн хачин байдлаар хариуцлага алдаж бүгдийг баллах нь ч бий. Тэд цөөхөн хэдэн сайн найзуудтай байх ба маш сайн өрсөлдөгч болж чаддаг.

Давуу тал: Тэвчээртэй,ажилч хичээнгүй, ухаалаг, логик сайтай, ямар нэг зүйлд төвлөрөхдөө сайн, сэтгэлийн хөөрөл багатай, гярхай, хэрсүү, туршлага сайтай, хариуцлагатай, шургуу цөхрөлтгүй.

Сул талууд: Заримдаа гутранги үзэлтэй, фаталист, харамч,нарийн, атаархуу.

Мэргэжил: Тэд ихэнхдээ мөнгө, математиктай холбоотой мэргэжилтэн болдог. Эдийн засагч, санхүүч, банкны ажилтан, наймаачин, менежер, үл хөдлөх хөрөнгийн ажилтан болж чадна. Мөн тэд сайн улс төрч, багш, инженер болж чадна.

Эрүүл мэнд: Матрын ордныхоны өвдөг болон хөл нь гэмтэх магадлалтай байдаг. Мөн сэтгэл хөдлөлөөс болж өвчин тусах магадлал их бөгөөд ханиад, дүлийрэх, шархирах өвчин, сульдаа өвчин тусах магадал их байдаг учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй байдаг байна.

Учирч болох асуудал болон түүний шийдэл :

Асуудал: Хүмүүс таны сайхан сэтгэлийг ашиглах нь бий.
Шийдэл: Өөрийн гаргаж буй үйлдлүүдээ сайн анхаарах хэрэгтэй.

Асуудал: Хүмүүсийг өөрөөсөө түлхэх
Шийдэл: Таны ямар үйлдэл хүмүүсийг өөрөөсөө түлхээд байгааг сайн бодож үзэх хэрэгтэй ба зөв сонголтуудыг хийж байх хэрэгтэй.

Асуудал: Хамт ажиллагсад тань тантай хамт ажиллах дургүй байх
Шийдэл: Хүмүүстэй ажиллаж байхдаа ижил түвшинд ажиллаж буй хэн нэгэндээ зааж сургах маягаар ажиллаж болохгүй юм.

Асуудал: Хэтэрхий их ажиллах эсвэл хийж буй ажлаа хйиж дуусгахгүй байх
Шийдэл: Нэг доор хэтэрхий олон ажил дааж авах хэрэггүй. Өөртөө зав чөлөө гаргаж байх хэрэгтэй.

Зохицол: Матрын орд охин, үхэр, загас, хилэнцийн ордуудтай таарамжтай.

_________________
Сайн сайхныг хүсье өө


Top
   
PostPosted: Jun.14.09 1:07 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 8:29 pm
Posts: 1800
Location: Төгс хүнийг хайрлах биш энгийн хүнийг төгс хайрла
матрын ордны эмэгтэйчүүд
Матрын ордны эхнэрvvд амжилт бол уйгагvй хєдєлмєр, бvр єєрийгєє мартан зvтгэсний vр дvнд ирдэг гэж vздэг. Тиймээс єєрсдєє ч гайхмаар махруу, зvтгэлтэй хvмvvс. Нєхрєє нэр алдар, амжилтанд хvрсэнгvй гэж vглэхгvй, харин тvvнийг хєдєлмєрлєж бий болгох хэрэгтэй гэж vздэг учраас хєдєлмєрлєхийг шаардана. Амжилтанд яаран тэмvvлдэггvй, аливаад хямгатай ханддаг, мєнгийг гамтай зарцуулдаг бодлоготой, тэвчээртэй эхнэр юм.

Sex зурхай

Матрын бvсгvйчvvд сексийг хайр дурлалаас ялгаж чаддаггvйгээс сексийн хамтрагч болгондоо дурладаг. Энэ нь тvvний аз жаргалд хvрэх замд vргэлж саад, тотгор болдог. Гэхдээ тэр сэтгэл булаам, тун нарийн мэдрэмжтэй бєгєєд тvvнээсээ болж дандаа хvндрэлтэй тулгардаг, тэр болгон жинхэнэ ханамж авч чаддаггvй. Тvvнд баргийн эр хvн таалагддаггvй. Тун эрт, бага залуу насандаа нєхєрт гарах бєгєєд єєрийгєє нээж, єєрийнхєє дотоод сэтгэлийг ойлгохоосоо ємнє гэнэт л дурлачихсан байдаг нэгэн. Энэ нь тvvний амьдралын цорын ганц дурлал юм шиг л санагдана. Матрын бvсгvйчvvдийн дур хvсэл агуу их. Сексийн анхны адал явдлуудын дундаршгvй мэт санагдах их хvсэл, тачаал нь тэднийг єєрсдийг нь ч гайхуулна. Тэд ууртай, хартай байдаг мєртлєє хамтрагчийнхаа ийм зан чанарыг тэвчиж чаддаггvй. Гэр бvлийнхээ ємнє хvлээсэн vvрэг, хариуцлагаа бодоод гэр бvлээсээ барагтай салдаггvй, харин нэг салбал єєрийгєє шинэ холбоо хэлхээгээрээ тайвшруулахын тулд тун хурдан єєр хvнтэй болдог. Тэр сексийн сонгомол цєєн байрлалд л дур тавьж сэтгэл ханамжтай байж чаддаг.

12 ордны эмэгтэйчvvдийн єшєє авалт

Хонь
Тvргэн ааштай хонины ордны эмэгтэйчvvд гомдсон vедээ мєн л тvргэн аашилж, юм шидэлж хараалын vгхэлдэг. Гэвч тvvнд далд санаа байдаггvй учир тvvнийг гомдоосонхvнийгганц алгадаад л уур нь гарчихдаг.

Vхэр
Vхрийн ордны эмэгтэйчvvд маш даруухан харагддаг хэдий ч тvvнд бvх юмыг єєрийн болгох хvсэл их байдаг. Тэд хайр дурлалдаа маш vнэнч байдаг. Хэрэв эрчvvд тvvнийг гомдоовол горьдлого тасрахаасаа ємнє тэр тvvний сэтгэлийг эргvvлэн татахын тулд бvх *a*рдлагатай зvйлсийг хийдэг. Хэрэв бvтэхгvй бол тэр чамтай бvх тооцоогоо бодож байж сална.

Ихэр
Хэрвээта ихрийн ордны эмэгтэйчvvдийг гомдоовол тун удалгvй бvх дэлхийн хvмvvс I таныг муу эр гэж хэлэх болно. Ухаалаг ихрийхэн яаж чамаас єшєєгєє авахаа сайн мэддэг. Таныг байдлаа сайн тунгаан бодож амжаагvй байхад тэр нэгэнт санасандаа хvрчихсэн байдаг.

Мэлхий
Мэлхийн ордны эмэгтэйчvvд харьцангуй хатуужилтай байдаг. Сайн, мууг ялгаж мэддэг. Тэр нэг хvнд сайн болоход сэтгэлээсээ ханддаг. Харин нэг хvнд муу санавал єєрийгєє хэн болохоо хvнд таниулдаг. Жишээ нь, Тvvнийг гомдоосны хариу болгож таныг шинэ найз охинтойгоо болзох vед байнга гарч ирж саад учруулах гэх мэтээр хорслоо тайлдаг.

Арслан
Арслангийн ордны бvсгvйчvvд дургvйцлээ шууд илэрхийлдэг. Тэр хаягдсан ч гэсэн "vнэн хэрэгтээ чи миний хэмжээнд хvрэхгvй" гэж ширvvнээр хэлдэг. Эсвэл таны ємнє ганган байдлаар гарч ирэх ч юмуу эсвэл маш ухаантай танаас илvv дажгvй залууг олж авч танаас хариугаа авдаг.

Охин
Охины ордныхон бvх юманд маш тооцоотой байдаг. Авсан хэмжээгээрээ хvнд єгдєг. Тэд гомдсон vедээ эрхэмсэг байж чаддаг бєгєєд сэтгэл санаагаа ажилдаа хандуулдаг. "Нэг чулуун дээр хоёр удаа бvдэрдэггvй".

Жинлvvр
Жинлvvрийн ордныхон нєхцєл байдалд дvгнэлт хийж чаддаг учир ямагт тэдний зєв юм шиг болгодог. Тэр гомдсон vедээ сэтгэлийн хєдєлнєєнєє ил гаргадаггvй. Харин эсрэгээрээ маш тайван байж" чиний энэ байдал чинь зєв гэж vv" гэж нєгєє хvнээсээ тайлбар *a*рддаг.

Хилэнц
Хилэнцийнхэн их хурц зантай.Тэд єєрсдийнхнь толгойг нь эргvvлсэн зvйлийнхээ учрыг ололхын тулд хvмvvсийг цочирдуулсан vйлдэл хийдэг. Учрыг нь ойлгосны дараа *a*рдлагагvи гэж vзвэл тэрээр хvнээс єшєє авдаггvй. Гэвч ихэнх тохиолдолд єєрийн сэтгэлийн бухимдалаа тайлахын тулд заавэл ямар нэгэн юм хийдэг.

Нум
Нумынхан их сvржигнvvр боловч єшєє авахдаа сvртэй vйлдэл хийж чаддаггvй. Яагаад гэвэл єєрийн хийж буй ажлаа хvнд санамсаргvй мэдэгдчихдэг. Тэгээд ч хэсэг хугацааны дараа тэр шинэ найз хєвгvvнтэй болвол ємнєх найз залуугаа шууд мартдаг.

Матар
Матрын ордныхон энэ тал дээр хоёр янзын ааштай байдаг. 1-рт єєртєє итгэлгvй гомдсон vедээ юу хийхээ мэддэггvй. 2-рт бусдын зvй бус харьцааг хvлээн зєвшєєрдєггvй маш зарчимч хvмvvс байдаг. Тvvнийг гомдоосон vед тэр хариугаа удаан хугацааны дараа ч гэсэн заавал авдаг. Заавал хvмvvсийн дээр гарч байж санаа нь амардаг муу зуршилтай.

Хумх
Хэрвээ vнэхээр тvvнд єшєє авья гэсэн санаа байвал тэр vvнийгээ тоглоом маягаар илэрхийлдэг. Гэвч vнэн хэрэгтээ найз нєхєд олонтой хумхын ордны бvсгvйчvvд иймэрхvv явдалд анхаарлаа тєвлєрvvлдэггvй. Чамайг гэхээсээ илvv тvvнд зугаа цэнгэл чухал байдаг.

Загас
Загасны ордны эмэгтэйчvvд гомдсон vедээ хариугаа авах санаатай байдаг ч сачий нь хvрдэггvй. Аргаа зєв хэрэглэж чадалгvи нєгеє хvниихээ доог болж ч магадгvй. Энэ ордны бvсгvйчvvд хайр сэтгэлдээ vнэнч хvмvvс байдаг.

_________________
Сайн сайхныг хүсье өө


Top
   
PostPosted: Jul.19.09 12:52 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.03.09 8:35 pm
Posts: 1089
Location: look down at your chest and little to the left that's where i'll always be.
Tanaihand 1 zurag belegley e
Image

_________________
I remember...


Top
   
PostPosted: Nov.19.09 11:59 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.05 9:26 pm
Posts: 5683
Location: MEDKV SHV
Матрын орд

Махбодь: Газар
Эзэн гариг: Сатурн
Билэг тэмдэг: Шат, ямаа, цагтай цамхаг
Өнгө: Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх бараан өнгө
Чулуу: Рубин, Оникс, Гранат
Төмөрлөг: Хөнгөн цагаан
Сайн өдрүүд: Мягмар, Бямба
Муу өдрүүд: Даваа, Пүрэв
Азын тоо: 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо
Хэрэглэх дуртай үгс: Би хэрэглэдэг

Ерөнхий :
Матрын орд бол нарны замууд дотроос буюу бусад ордууд дундаас хамгийн тогтвортой ба хамгийн айхтар буюу чухал орд юм. Матрууд маш сайн менежерүүд болдог. Яагаад гэвэл тэд өөртөө болон хүмүүст маш өндөр шаардлага тавьж ажилладаг. Тэдний ийм биеэ даасан, хатуу зан чанар нь тэдэнд маш их ур чадварыг бий болгодог байна. Матрын ордныхон өөртөө маш итгэлтэй, өндөр зорилготой, даруу түвшин бөгөөд маш зарчимч нэгэн. Тийм ч учраас тэд үнэн байдлыг шууд хэлж, шүүмжилдэг. Мөн матрын ордныг төлөөлөх capricious гэсэн үг нь өөрөө ааштай, маягтай гэсэн утгатай юм. Тэд гэнэт л маш уран ухаантай, зальтай болдог. Мөн гэнэт л маш гэнэтийн хачин байдлаар хариуцлага алдаж бүгдийг баллах нь ч бий. Тэд цөөхөн хэдэн сайн найзуудтай байх ба маш сайн өрсөлдөгч болж чаддаг.

Эд нар маш өвөрмөц онцлогтой. Тэр нь юу гэвэл тэд нар нас ахих тусам гоо үзэмж, дур булаам байдлаа алдахгүй улам ч илүү болдог. Жнь: 30-35 насандаа тэд 18 настай байснаасаа илүү гоё харагддаг. Гэвч тэдний хайрыг олж авахад их хэцүү Тэд нэвт харах чадвартай, болгоомжтой ажил хэрэгч улс. Тэдний юманд хянуур хандах нь гарамгай. Тэд юун түрүүнд өөрийгөө урьтал болгодог. Тэд хүнд тусалсан ч өөрт ямар ашигтайг харж байж болдог. Улс төрд зүтгэх нь их.


Давуу тал: Тэвчээртэй,ажилч хичээнгүй, ухаалаг, логик сайтай, ямар нэг зүйлд төвлөрөхдөө сайн, сэтгэлийн хөөрөл багатай, гярхай, хэрсүү, туршлага сайтай, хариуцлагатай, шургуу цөхрөлтгүй.

Сул талууд: Заримдаа гутранги үзэлтэй, фаталист, харамч,нарийн, атаархуу.

Мэргэжил: Тэд ихэнхдээ мөнгө, математиктай холбоотой мэргэжилтэн болдог. Эдийн засагч, санхүүч, банкны ажилтан, наймаачин, менежер, үл хөдлөх хөрөнгийн ажилтан болж чадна. Мөн тэд сайн улс төрч, багш, инженер болж чадна.

Эрүүл мэнд: Матрын ордныхоны өвдөг болон хөл нь гэмтэх магадлалтай байдаг. Мөн сэтгэл хөдлөлөөс болж өвчин тусах магадлал их бөгөөд ханиад, дүлийрэх, шархирах өвчин, сульдаа өвчин тусах магадал их байдаг учир энэ тал дээр анхаарах хэрэгтэй байдаг байна.

Учирч болох асуудал болон түүний шийдэл :

Асуудал: Хүмүүс таны сайхан сэтгэлийг ашиглах нь бий.
Шийдэл: Өөрийн гаргаж буй үйлдлүүдээ сайн анхаарах хэрэгтэй.

Асуудал: Хүмүүсийг өөрөөсөө түлхэх
Шийдэл: Таны ямар үйлдэл хүмүүсийг өөрөөсөө түлхээд байгааг сайн бодож үзэх хэрэгтэй ба зөв сонголтуудыг хийж байх хэрэгтэй.

Асуудал: Хамт ажиллагсад тань тантай хамт ажиллах дургүй байх
Шийдэл: Хүмүүстэй ажиллаж байхдаа ижил түвшинд ажиллаж буй хэн нэгэндээ зааж сургах маягаар ажиллаж болохгүй юм.

Асуудал: Хэтэрхий их ажиллах эсвэл хийж буй ажлаа хйиж дуусгахгүй байх
Шийдэл: Нэг доор хэтэрхий олон ажил дааж авах хэрэггүй. Өөртөө зав чөлөө гаргаж байх хэрэгтэй.

Зохицол: Матрын орд охин, үхэр, загас, хилэнцийн ордуудтай таарамжтай.


_________________
HELKV SHV


Top
   
PostPosted: Feb.28.10 11:29 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: Feb.27.06 8:09 pm
Posts: 1709
Location: Tal nutagt
ГАЗАР МАХБОДЬ - Үхэр, Охин, Матарын орд

Үхэр, Охин, Матар орд нь амьдралын ухаантай, нарийн нягт нямбай, болгоомжтой, зохион байгуулалтай, шүүмжлэлтэй, өөрийнхөө хуримтлал болон зорилгоо хамгаалдаг. Газар махбодид төрсөн хүмүүс эд зүйлс мөнгө төгрөгтэй харьцаж чадна. Муу тал нь хуучинсаг үзэлтэй. Дарангуйлах зан авиртай.
Үхэр: төрөлхийн ажил хэрэгч, мөнгө болон өмчтэй гамтай харьцдаг. Мөнгө цуглуулах дуртай.
Охин: зүйд нийцэхийг хичээдэг. Энэ зан нь аж ахуй эрхлэн явуулахад тустай. Аливаа нарийн ажилд чадамгай. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнддээ ухамсартайгаар хандаж санаа тавьдаг.
Матар: мэдээллийг үндэслэн ажил хэргээ явуулдаг.

DEERH MEDEELELIIG GOGO.MN zurhaigaas gusav


Top
   
PostPosted: Mar.16.10 2:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Матар
Ажил хэрэгч, нямбай хүн. Ямар ч ажил эрхэлсэн амжилтанд хүрдэг. Нэр төрийг эрхэмлэдэг. Орчин тойрныхон нь түүнийг хөндий хүйтэн гэх тохиолдол байдаг боловч үнэн хэрэгтээ тэр бусдад үнэн сэтгэлээсээ ханддаг. Сэтгэлээ нээдэггүй. Үнэнч, зарчимч, найдвартай хүмүүс.

Эрүүл мэнд
Нас ахих тусам хүч чадал орж байдаг. Тэвчээртэй, өвчин эсэргүүцэх дархлал сайн. Өөрийгөө хамгаалах зөн сайн хөгжсөн. Илүү яс ургахгүй, ясжих өвчин тусахгүй л бол хэнээс ч урт насална. Өвчний эхний шинж тэмдгүүдийг анзаардаггүй. Байнгын ачаалал нь мэдрэл болон булчин шөрмөст муугаар нөлөөлнө. Эмзэг эрхтэнүүд: гуя, ташаа, яс, булчин, цусны эргэлтийн систем, бамбай булчирхай, арьс. Арьсаа дээд зэргийн цэвэр байлгах шаардлагатай. Кальцийн илүүдлээс болж зовох нь элбэг. Тухайлбал, шүдэнд чулуу, илүү яс энд тэнд ургах гэх мэт. Дүлийрч магадгүй. Ихэвчлэн нэгэн төрлийн хоол иддэг нь тийм ч сайнгүй. Учир нь дааврын дутагдлаа нөхөхөд аминдэмийг ихээр хэрэглэх шаардлагатай болдог. Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа нь сайнгүй. Эрүүл байхыг хүсвэл: Давс багатай, тэжээллэг хоол хүнсийг түлхүү хэрэглэх ёстой. Өчүүхэн зүйл дээр санаа зовж, эрүүл мэндээ сүйтгэхээ боль. Өөрийгөө сайтар хянаж зөв амьдарвал зохино. Найз нөхөд, ойр дотныхоо хүмүүсээс их зүйлийг шаардахаа больж, таагүй явдлыг түргэн мартаж сураарай.

Амжилт бүтээл
Энэ ордонд төрсөн хүмүүсийн хувьд тааламжтай эерэг жил болно. Авъяас чадвараа хөгжүүлж, өөрийн гадаад байдалд дэвшил гаргаж, азтай, эрч хүчтэй байх бололтой. Гэр бүлийн амьдрал хөөр баяраар дүүрэн, харилцаа холбоо чинь бат бөх байх бололтой. Бизнес эрхэлдэг матрын ордныхон нилээд их ажиллах болошвч ашиг орлого их орж ирнэ. Ажиллах арга барилаа дээшлүүлж техникийн шинэ дэвшлээс суралц. Хувийн санхүүгийн асуудал ерөнхийдөө тааламжтай. Гэр орондоо хэрэгтэй зүйлс худалдан авна. Магадгүй, энэ нь ирээдүйн хөрөнгө оруулалтын үндэс байх болно. Таны ажил төрөл хэвийн горимоосоо хазайж, тэмцэлд уриалах бололтой. Аялал жуулчлалын хувьд онц сонирхолтой зүйл тохиохгүй. Бизнес аялалд явах эсвэл ойр зуурын аялалд явах бололтой. Эрүүл мэндийн асуудал танаас анхаарал тавихыг шаардана. Таны эрч хүч суларсан үед онцгой хоолны дэглэм л ашигтай. Хайр дурлалын хувьд бие биенээ сайн ойлговол бүх зүйл хэвийн аз жаргалтай байх болно.

Зохицол нийцэл
Хумхынхантай адил төстэй тал их боловч харилцаа холбоо нь бүтэл муутай байдаг. Үерхэл нөхөрлөлд, хамтран ажиллахад болно. Загасны ордынхонтой гэрдэвэл аз жаргалтай байж чадна. Хонь, Ихэр, Арслан, Жинлүүрийнхэнтэй нийлэмжгүй. Үхэр болон Матрынхантай харилцан ойлголцож бие биендээ дурладаг. Охин, Хилэнцтэй нийлэмжтэй. Нумынхантай бол хоёр тал хүссэн тохиолдолд харилцаа холбоо тогтоож болох юм.

эх сурвалж нь gogo.mn


Top
   
PostPosted: Jun.01.10 2:30 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.29.10 10:22 pm
Posts: 2149
Location: Зорилгынхоо төлөө тууштай тэмц
БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ

* Хоньтой холбоо нь тогтворгүй.
* Үхэртэй харилцан хайрлаж ойлголцоно. Тэвчээртэй ба зөрүүд Матар нь олон ааштай, худалч Үхэрд нөлөө үзүүлж чадна.
* Ихэртэй бэрх харьцаатай байдаг. Бүр холбоотой болсон ч удахгүй.
* Мэлхий ба Матар амьдралын тэс өөр үзэлтэй ч бие биедээ татагдана, тиймээс нөхөрсөг харьцаа хурдан үүсдэг. Бие биеэ хүндэтгэсэн хүндэтгэлийн үндсэн дээр хэсэг хугацааны дараа хайр ч, бат бөх гэрлэлт ч үүснэ.
* Арслантай найзалж ба хамтран ажиллаж болно үүнээс их юм үүсэх нь ховор байдаг.
* Охин ба Матар хоёр төсөөтэй зан араншинтай тул аз жаргалтай гэр бүл байж чадна.
* Жинлүүртэй харьцаа нь огт таардаггүй. Тэр хоёр найзын харьцаанд ч орох боломжгүй, тэс ондоо зан араншинтай ба амьдралын маягтай.
* Хэдий Нум Матар бие биедээ их татагддаг ч гэрлэх нь ховор байдаг. Эдгээр хоёрын зан ба амьдралын хэмнэл нь хэт ондоо. Гэхдээ хэрвээ Нум нь Матрын хэт ёсорхог занг засч чадвал холбоо нь маш сайн болж болно.
* Матар Хилэнц хоёрын гэрлэлт нь нийтлэг сонирхол болон ажилд дуртай зэрэг үндсэн дээр байж болох юм.
* Хоёр Матар зөвхөн найзын холбоотой л байж чадна, бие биедээ харилцан татагдахгүй.
* Бумбатай нөхөрлөж хамтран ажиллаж болно , зарим нэг зангууд нь төстэй ч аз жаргалтай гэрлэлт ховор байдаг.
* Загастай хамгийн аз жаргалтай харьцаатай байна. Бие, сэтгэлээрээ ба оюун ухаанаараа хоорондоо таардаг. Гэхдээ Матар юмаа нуух зангаа болихгүй бол Загасыг гомдооно.

_________________
Не иргай в любовь,а то влюбишься


Top
   
PostPosted: Sep.17.10 7:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Ордны зохицол

Матар - Хонь
Зан ааш, үзэл бодол, амьдралын хэв маягт төстэй зүйл огт үгүй тул ховор тохиолдолд л хоорондоо гэрлэдэг. Байнга муудалцаж, хоорондоо оч үсэртэл мөргөлддөг тул хэнийх нь эвэр түрүүлж хугарахыг хэлэхэд бэрх.

Матар - Үхэр
Дүнсгэр матрын хувьд үхэр үнэхээр ховор олз. Тэв тогтвортой, төлөв түвшин зантай тул бие биенээ сайн ойлгоно. Хайр дурлалд ч, гэр бүлийн харилцаанд ч үнэнч, найдвартай байдаг. Ийм хосууд гэрлэлтээ цуцлуулдаггүй.

Матар - Хамтатгах
Энэ харилцаа зөвхөн ажил хэргийн юм уу найз нөхдийн хүрээнд л үүсэж болно. Гэрлэхэд тохиромжгүй, гэрлэсэн ч байнга зөрчилтэй байх болно. Статистик баримтанд тулгуурласан ч гэрлээд удаан хамт амьдарсан тохиолдол тун цөөхөн.

Матар - Мэлхий
Энэ хосод эсрэг тэсрэг зүйл элбэг ч сексийн хувьд сайн зохицдог бол гэрлэж болно. Ийм харьцаа насан турш ч үргэлжилж болно. Харин эсрэг тохиолдолд удаан хамт амьдарч чадахгүй, салж хагацдаг. Энэ харьцаанд матар байнга буулт хийх шаардлага гардаг.

Матар - Арслан
Тэд их ховор гэрлэдэг. Энэ хоёр ордныхон сайхан найз, ажил хэргийн итгэлтэй түнш байж чадна. Гэвч нэг гэрт амьдарна гэдэг бол тэдний хувьд хүндрэлтэй байх болно. Учир нь тэдний хувьд хүндрэлтэй байх болно. Учир нь тэдний сонирхол, зан ааш их олон юман дээр зөрдөг.

Матар - Охин
Энэ л гуниг зовлон, хагацалаар салах нь элбэг

Матар - Жинлүүр
Энэ гэр бүл удаан үргэлжилэхгүй. Тэдний хооронд нөхөрсөг харьцаа ч байдаггүй. Ааш зан, хүсэл сонирхлын хувьд өөр байгаад зогсохгүй амьдралыг үзэх үзэл нь ч тэд ондоо.

Матар - Хилэнц
Бат бэх, сэтгэл зовох зүйлгүй сайхан гэр бүл болно. Гэхдээ энэ холбоонд эмэгтэй нь матар, эрэгтэй нь хилэнц байсан тохиолдолд л бүх зүйл бүтэмжтэй байх болно. Зөвхөн хилэнцийн эрчүүд л матрын хүүхнүүдийн аргыг олдог. Энэ харилцаанд хайр дурлал биш, нөхөрлөл, харилцан итгэлцэл чухал.

Матар - Нум
Матар нумын сексийн хүсэл шаардлагыг бүрэн хангаж чаддаг. Тэд бие биендээ их татагддаг бол гэрлэлт тааламжтай байж болох юм. Эсрэг тохиолдолд тэдний гэр бүлийн харилцаа эрт орой хэзээ нэгэн цагт бутарна.

Матар - Матар
Эдний гэрлэлт насан туршийн цорын ганц хайр дурлал байх болно. Тэд гуньж зовж, салж сарнихыг мэдэхгүй. Насан туршдаа хамт амьдарч, хангалуун амьдралыг олно. Тэд сексийн хувьд бие биеэ хангадаггүй байсан ч хамтдаа аз жаргалын байна.

Матар - Хумх
Энэ хоёрын хамтын амьдрал бэрхшээлтэй бөгөөд ихэнх тохиолдолд бүтэлгүйтдэг. Тэд ямар ч шалтгаанаар салж магадгүй. Хамтын бүтээл туурвиж, ажил төрөлдөө хамтарч болох боловч сайн найз байх бололцоогүй.

Матар - Загас
Эрэгтэй нь загас, эмэгтэй нь матар байвал энэ гэрлэлт тааламжтай. Тэд нэг нэгэндээ биеэрээ татагдаад зогсохгүй оюун, сэтгэл санааны хувьд ч нийтлэг зүйл их. Энэ гэр бүлд матарын эмэгтэй гол үүрэг гүйцэтгэнэ.

мэдээллийн эх сурвалж ucob.miniih.com-оос авав


Last edited by zulaa.ss on Sep.17.10 10:25 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.24.10 2:55 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Матрын ордны мөнгөний ерөнхий зурхай
Насан туршдаа хөдөлмөрлөн, зорилгодоо хүрэх Матрынхны чанар мөнгө санхүүгийн асуудалд ч илэрдэг. Санчир гаргийн нөлөөгөөр зөвхөн өөрийн хүчинд найдаж амьдрах тавилантай матрынханд мөнгө санхүүгийн асуудалд ч багагүй бэрхшээл учирдаг. Ялангуяа залуу байхад мөнгөөр дутагдах явдал нэг бус удаа гарна. Ийм нөхцөл байдлаас гарахын тулд тэд маш их хөдөлмөрлөх, мөнгөө хэмнэх, нарийн тооцоотой байх шаардлагатай болдог. Ингэснээр тэд байнгын тогтмол орлогтой, санхүүгийн хувьд баталгаатай болж чадна.
Ихэнх матрынхан өөрийн хичээл зүтгэлийн үрээр л эд хөрөнгө хуримтлуулдаг. Хэрвээ тэд мөнгө газрын наймаа, үл хөдлөх хөрөнгө, барилгын салбар, хүнд үйлдвэрлэл (төмөрлөг боловсруулах, машин техникийн үйлдвэр), мал аж ахуйн салбарт оруулвал ихээхэн ашиг олно. Мөн мөнгөтэй харьцахдаа маш хянуур байх хэрэгтэй. Учир нь таны өөрийн мөнгө байлаа ч халааснаас тань нэг л гарсан бол эргүүлж олж авахад хүндрэл заавал учирна. Тиймээс тодорхой, найдвартай барьцаагүйгээр хэнд ч бүү мөнгө зээлүүл.


Top
   
PostPosted: Jan.06.11 11:29 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
2011 он
Шинэ он бүхэлдээ хүндхэн жил байх болно. Бодит байдлыг анхааралтай зөв тодорхойлж чадваас амьдралынхаа чухал асуудлуудыг бэрхшээлгүй давж чадна. Гэр бүлтэй болох гэж төлөвлөж байгаа бол энэ жил маш их азтай байх болно. Энэ асуудалтай холбоотой зарим нэгэн төлөвлөгөөгөө зуны сард хэрэгжүүлэхэд зохистой. Аравдугаар сар хүртэл өөрийн эрүүл мэнддээ илүү ихээр анхаар. Ажил ихтэй цаг зав багатай хүмүүс нэн түрүүнд эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд орохыг зөвлөж байна. Ялангуяа гэнэтийн аваар осолоос өөрийгөө байнга хамгаалж бай. Санхүүгийн хувьд амжилт хэд хэдэн зүйлээс шалтгаалах болно. Юуны түрүүнд өөрийн санхүүгийн байдлыг зөв тодорхойлж хөрөнгө оруулах гэж буй ажилдаа хэр зэрэг мэдрэмж туршлагатай хандах зэргээс ихээхэн хамаарна.

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Top
   
PostPosted: Jan.15.11 8:40 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Sep.08.09 12:36 pm
Posts: 784
Location: N-47'54'44" E-106'52'47"
onzfeat wrote:
matriihan ch lalariinda :razz:


чи биш юм уу?

_________________
*********JUST DO IT**********


Top
   
PostPosted: Jan.15.11 9:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.05.09 9:48 pm
Posts: 5147
Location: Үзэсгэлэнт од.
Амьдралаа гэж...
Бид 2 ч бас хүчтэй нөлөлж байгаам шүү.. :brows:
Чи л толгойгоо угаалгацан байна шшш :razz:

_________________
Чөтгөрийн бага нь адтай.....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited