#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 4:14 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 515 posts ]  Go to page 1 2 3 4 520 Next
Author Message
PostPosted: Dec.15.05 5:49 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.26.05 5:22 pm
Posts: 1202
Sain uu? Arslangiin ordond torson tengerleg humuus end orooroi... Busad ordniihon ch bas minii jishgiig dagana gej bodoj baina.

Ordnii chini eronhii todorhoilolt bolo busad zuiluud taardag uu? Er n yamarshuu zan aranshintai ve? Yu hiih durtai ve? geh meteer hooroldoe...


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.07.07 8:15 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT


ARSLAN:Udirdan zohion baiguulah abiyastai,udirdahaas gadna busdiig hairlaj ch chadna.Tednig hundetgehgui bbal mash ih gutardag,ul hudlul ni ariun shudarga unen setgeleesee bdag,amidralig asar tom taiz met tusuuldug,jujigleh chadbartai.

Ontsloh shinj:Uguumur,nairsag,busdiig hugjuuh durtai,
Bodi:Gal
Heleh durtai ug:Bi hiine
Ibeel chuluu:Badmaarag
Ontsloh tsetseg:Naran tsetseg
Ontsloh ungu:Altlag,ulbar shar
Aztai too:8,9
Aztai garig:nyam


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.20.07 2:03 pm 
Offline
Mister
User avatar

Joined: May.05.04 2:37 pm
Posts: 3252
Location: Ажлын телее терсен Пушкареванууд баг алаад... Нохой долоо
Рентген зурхай гээчид танай ордны тухай ийм мэдээлэл байна

[align=center]Арслан
Image[/align]


Хар багын л ууж идэх, бусдыг шаналгах дуртай нэгэн. Єєр бусад ажилд дєр муутай. Багадаа эцэг эхээсээ мєнгє шаналгадаг бол, том болоод ирэхээрээ найз нєхєд, танилуудаа «сааж» эхэлдэг. Хэрээс хэтэрсэн их зан, хувиа хичээсэн байдал нь дурын хvний амьдралыг баллах чадалтай бол ховдог, хомхой зан нь ямар ч зузаан хэтэвчийг хоослож чадна. Гэхдээ яаж ч идлээ гээд таргалдаггvй гэж болно. Юу ч болсон зєвхєн єєртэй нь холбогдож, єєрийнх нь эргэн тойронд болж байх ёстой гэж vздэг болохоор ямар ч юманд манлайлагч, тэргvvлэгч байхыг хичээдэг. Тэгээд энэ нь бvтэхгvй болоод ирвэл сэтгэлээр унаж, овор хэмжээгээр мэдэгдэхvйц багасдаг. Єєрийгєє агуу, хамгийн лагг, алдаа мадаг огт гаргадаггvй тєгс хvн гэдэгт vнэн голоосоо итгэдэг.

_________________
Хулгайлаагүй хулгайч...


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.09.08 5:25 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
Арслан - Залуу яаж Yнсэлцдэг вэ?
Олон арван охидын хувьд сайхан, ухаалаг, хайртай залуу нь. Тvvнээс гадна тQрQлхийн бардам, сvр жавхлантай. Гудамж, кафе, дисконд тvvнтэй хэдий чинээ олон охид мэндэлж найрсаг байна зан ааш нь тQдий чинээ сайхан байна. Тvvнд олны анхаарлын тQвд байх нь таалагдаж, охидын бахархан биширсэн байдлыг ил тод таашаадаг. Тvvний vнсэлт хоорондоо vргэлж адилгvй байдаг. Охин болгонтой тэр QQр QQрQQр vнсэлцдэг.





Huurhun.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.10.08 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
[align=center] Өс хонзонгийн зурхай[/align]

АРСЛАН
Бусдын ямар ч муу зан чанарыг тэвчиж чадна. Гагцхvv єєрсдийг нь хуурч, мэхлэхийг тэвчдэггvй тул тухайн хvнийг шууд дайснаараа “зарлана”.
Тэдний єстєн байна гэдэг vхэхтэй адил зvйл юм. Арслангийнханы хамгийн заль муутайхан єшєє авалт бол олны дунд єєрийн дайсан гэж бодсон хvний дорой, арчаагvй байдлыг харуулж, тvvний талаар юу бодож байгаагаа хэлж, зарлах явдал.
Мєн єєрийгєє мєнгєтэй, сайхан гээд л бvх зvйлээрээ илvv гэдгийг vргэлж харуулж байдаг. Энэ бол єшєє авалтын зєвхєн эхлэл бєгєєд цаашлаад улам ширvvснэ. Ширvvсэх тусмаа єшєє авалтаа єєртєє чимээгvй нууж хэрэгтэй vед нь гаргана. Энэ нь єстєн хvнээ сэтгэц мэдрэлийн євчтэй ч болгож мэдэх юм. Тvvний єшєє авалтууд хэзээд тєгсєхгvй ч байж болно.



[align=center] :mrgreen: :mrgreen: :mrgreen: :mrgreen: [/align]


Top
   
PostPosted: May.30.09 7:43 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
Махбодь: Гал
Эзэн гариг: Нар
Билэг тэмдэг: Арслан, хун
Өнгө: Алтан, шар, улбар шар, улаан, хар, цагаан өнгө муу.
Чулуу: Алмаз, хув, оникс
Төмөрлөг: Алт
Сайн өдрүүд: Ням
Муу өдрүүд: Бямба
Азын тоо: 1, 5, 9, 11.

_________________
Green!


Top
   
PostPosted: May.30.09 7:43 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
ЗАН БАЙДАЛ
Арслан бол Зодиакийн төвд орших орд юм. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг.

Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордыхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү. Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно.

Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай Дарангуйлагч болох хандлагатай.

Арслан баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэр бүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй. Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдах авч цаанаа үргэлж эргэлзэж байдаг ба ялангуяа Арслан эмэгтэй өөрийн гадаад төрхөндөө санаа их зовдог.

Та их л эрэлхэг зоригтой байж Арслангийн эрх дарх, нэр төрийн тухай асуудал ярих боломжтой. Тэр хэзээч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг.

Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг.

Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг.

Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг.

Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог.

Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг.

Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөлгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.

_________________
Green!


Top
   
PostPosted: May.30.09 7:44 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
ЭРҮҮЛ МЭНД
Энэхүү ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө эрүүл саруул биетэй, аятайхан дүр төрхтэй. Ихэнхи Арслан амьдрах ер бусын чадвартай. Бишрэл, магтаалын дутагдалаас болж "урт наслахгүй биз дээ" гэж айлгах дуртай. Тэд гэнэтийн осол гэмтэл, гэнэт халуурдаг өвчинд өртөмтгий боловч хурдан эдгэдэг. Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн - зүрх. Сэтгэл хөдлөл ба биеийн ачаалал нь зүрхний цусны эргэлтэнд нөлөөлдөг. Гол нь Арслан өвчнөө дуустал эмчилдэггүй. Арслан маш ажилсаг тул ихэнхдээ ядаргаанд ордог. Спорт, хоолны дэглэм, байгалийн гаралтай эм эмчилгээ түүнд амьдралын эрч хүч эрүүл мэндийг авчирна.

Өөрийн энергээ бодолтой зарцуулж архи тамхиа хязгаарлах хэрэгтэй. Арслангийн бэрх хүнд нас бол 50 орчим нас.

Тэр нэг бол салан задгай, хааш яйш, нэг бол туйлын нямбай байдаг. Хов яриа сонсох дуртай, эргэн тойронд юү болж байгааг бүгдийг тэр мэдэх хэрэгтэй.

_________________
Green!


Top
   
PostPosted: May.30.09 7:45 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Арслангийн хувьд амьдрал бол жүжгийн тайз юм. Тэр ямагт гол дүрд тоглох дуртай. Дэлхийг удирдах ёстой. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харьцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тийм болохоор театр бол түүний дуртай үйл ажиллагаа юм. Тэр маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюун ухааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой.

Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан Арслан маш том амжилтанд хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн.

Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачаалалаас нь чөлөөлөөд, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ Арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа Цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг, Арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй.

Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юү ч хийхгүй байх сайхан.

_________________
Green!


Top
   
PostPosted: May.30.09 7:46 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Арслангийн хувьд хайр дурлалгүй амьдрал бол юү ч биш л гэсэн үг. Хайр дурлалын төлөө их юм хийнэ гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй. Хайр дурлалд их романтик, уян зөөлөн ба цэцэг, бэлэг, хайрын захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд бол баяр юм. Хүсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хэрвээ хайртай хүн нь ажилд нь саад, хүндрэл учруулаад байвал түүнээсээ шууд салдаг. Тэгсэн хэдий ч ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг тэнцүүлэн шийдэж чадна.

Арслангуудын дунд ганц бие хүмүүс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгүй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай санагддаг.

Найз нөхөд, дурлалт хүнээ гал болон агаар махбодьтой ордоос сонгох нь зөв. Агаар нь галыг дүрэлзүүлдэг.

Арслангийн бардам занг хэзээ ч хөндөж болохгүй - ийм үед түүнийг номхотгошгүй. Энэ шалтгаанаас болж дотно хүмүүс нь холдох тохиолдол ихээхэн байдагч хайр дурлалын азгүйдэлээ тэд нэр төртэйгөөр даван гардаг.

Уучлан өршөөх чадвар - Арслангийн сайн тал бөгөөд учир иймд экс хайрт руугаа буцахыг үгүйсгэхгүй. Тэрээр бусдад өмөг түшиг болж сул дорой болон ядуу зүдүү хүмүүст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, өгөөмөр зантай бөгөөд бүхий л юманд үнэн голоосоо ханддаг.

Арслан сайн эцэг, сайн эх. Хүүхдүүдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггүй. Тэгсэн мөртлөө хүүхэд үл хүндлэх байдал гаргавал түүнийг залхаана. Хүүхдүүддээ зүрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангүй ханддаг. Хэрэв тэдний дунд таагүй байдал үүсвэл эх эцэг нь тэртэй тэргүй уучлана гэдгийг хүүхэд мэдэж байдаг.

Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мөн өөрөө сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц түүнд тохирохгүй учир нь торонд байгаа мэт өөрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд түүнд их тав тухтай ба сайхан байна.

Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургүй, олны дунд байж, хүмүүстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай.

Арслангийн үүрэг бол сул дорой хүмүүсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ үнэнч найз нөхөд, мөн шударга, хүчтэй дайснууд. Тэд бол аугаа бүтээлч, гоц гойд, хүч чадалтай, амьдралд хайртай хүмүүс юм. Тэдгээрийн өөдрөг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.

_________________
Green!


Top
   
PostPosted: May.30.09 7:47 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
АРСЛАН-ЭРЭГТЭЙ
Түүнд ямагт сонсогч хэрэгтэй. Та түүнийг сонс тэгвэл та түүний үнэнч ивээлд багтах болно. Та түүнийг шүтэн хайрлаад, хүндэтгэл үзүүлээд, магтаад байвал түүнийг хайр дурлалын романд татан оруулахад маш амархан. Түүнтэй зөрөх хэрэггүй, тэр ердөө зөөлөн хүний дүрд тоглож байгааг санаарай.

Арслан эелдэг, уян зөөлөн баатар ба чин сэтгэлээсээ дурласан хүн шиг санагдана. Хүсэл нь дороо бий болж харин хайр нь сарнай цэцэг шиг дэлгэрдэг. Хайр дурлалгүйгээр ердөө амьдарч чадахгүй. Түүнийг заавал бишрэх хэрэгтэй үгүй бол тэр гандана.

Янаг хайрын амьдрал нь бэрх байдаг. Түүний өөртөө итгэлтэй ба сайхан сэтгэлтэй гадна төрхийн цаана нь өөрийн боломж ба чадвар зэрэгтээ тийм ч итгэлтэй биш хүн байдаг. Түүний санасан юм нь бүтэхгүй гэж эргэлзсэний улмаас байнгын сэтгэлийн дарамтанд байдаг. Эмэгтэйгийнхээ сэтгэлийг гонсойлгохоос мөн эмэгтэй нь түүнийг шоолно гэхээс их айдаг.

Өөртөө болон эргэн тойрныхондоо өөрийгөө бүрэн чадварлаг гэдгээ нотлохыг хичээж болох болохгүй хайр дурлалын адал явдалд мөн нэлээн эргэлзэлтэй харьцаанд ч ордог.

Түүний сул тал болон өөртөө итгэлгүй байдлыг нь ойлгож мөн бусдаас илүү гэдгийг нь баталж чаддаг, ухаантай, ая зантай эмэгтэй түүнд хэрэгтэй. Яг ийм л эмэгтэй түүнийг аз жаргалтай эолгоно. Түүний эхнэр болсон цагт, тэр эмэгтэй гайхамшигтай нөхөртэй, хүүхдүүдийнхээ энхрий зөөлөн эцэгтэй болно.

Хайртай хүмүүстээ маш их өглөгч, сайхан сэтгэлээр ханддаг. Түүний оргилуун зан нь уян зөөлөн зангаасаа илүү давамгайлдаг.

Эмэгтэй хүний араас хөөцөлдөхдөө их өглөгч байдаг тиймээс түүнийг бүрэн эзэмдсэн мэт санагдана гэхдээ Арслантай хайр дурлалын роман нь таагүй явдалгүйгээр хэзээ ч өнгөрөхгүй. Тэд их хартай. Та түүнд бие сэтгэлээрээ зориулагдах ёстой. Юу өмсөх, яаж үсээ янзлах, юу унших, хэнтэй харьцах зэргийг бүгдийг нь танд заана. Арван таван минут явдаг дэлгүүрээс яагаад цагийн дараа ирж байгааг чинь заавал асууна, таныг кино үзэж байхад чинь юү бодож байгааг чинь шалгаана.

Түүнийг түргэн зантай гэдгийг бүү мартаарай. Сэтгэлийг нь догдлуулах гэж санаандгүй түүн рүү сээтэн хаях нь тэнэг хэрэг. Хэрвээ та өөр хүнтэй сээтэгнэхийг оролдвол Арслан тэр хүнийг чинь хэн нь хамаагүй шууд устгана. Энэ зан нь бүх Арслангуудад байдаг - тайван ч бай, тайвангүй ч бай. Тэд бүгд адилхан.

Хэрвээ та түүнийг нөхрөөрөө сонгосон бол ажлаа мартах хэрэгтэй. Таныг тийм ч их ажилуулахгүй тэгээд ч түүний ажил нь таныхтай харьцуулшгүй гэдгийг ойлгоорой. Өрсөлдөх явдлыг тэр тэсвэрлэхгүй шүү.

Нийгэмд амжилттай яваа Арслан нь хамгийн дуулгавартай эр нөхөр болж чадна. Хэн ч хараагүй нөхцөлд өөрийгөө захирахыг зөвшөөрнө. Харин хэрвээ Арслан нь ажилгүй, бүтэлгүй, азгүй хүн бол гэртээ эхнэрийгээ өөрийнхөө бүх азгүйтэлд буруутгасан аймшгийн сүржин тамлагч болдог.

Түүнийг тойрон гүйгээд л байвал тэр их сайхан сэтгэлтэй ба эелдэг болно. Үүний чинь төлөө танд өглөгч хандана. Та гайхамшигтай сайхан байна гэж байнга хэлвэл өөрийнхөө мөнгийг таньд зарцуулна тэгээд дээрээс нь танд үнэнч байна. Тэр хэт залхуу тул хөөрхөн хүүхнүүдийн араас хөөцөлдөхгүй.

Арслантай хамт байвал их идэвхтэй амьдралтай байна. Зарим нэг санхүүгийн хүндрэлүүд гарна, та түүнийг мөрийтэй тоглоом болон зугаа цэнгэл зэргээс барих хэрэгтэй.

Арслан өөрийн гараар янз бүрийн юм хийдэг, үүгээрээ би юуг ч чадна гэдгээ үзүүлж байгаа хэрэг.

Тэр таньд үнэнч байгаасай гэж хүсч байвал ихээхэн романтик бөгөөд хүсэл татсан эмэгтэй байх нь чухал. Арслан гоо сайхныг үнэлж чаддаг юм шүү.

Хэрэв та хартай бол - тайван амгалан байж сурах хэрэгтэй. Учир нь тэр сайхан хүүхэн хараад илт шохоорхож эхэлнэ. Таны хажууд шүү. Гэхдээ энэ шохоорхол гэм хоргүй билээ.

Хаягдсан Арслан хаяад явсан эмэгтэйгээ буцааж авахын тулд бүгдийг хийнэ. Гэх мөртөө түүнийг мангас, шулам гэж ярина.

Бусдын зовлон жаргалыг хуваалцахдаа маруухан.Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй, хэт шулуун ханддаг. Гэвч түүний аятайхан дүр төрх эвгүй байдлыг зөөлөлдөг. Арслан муу санадаггүй.

Арслан өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг.

Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг.

Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гэдгийг та мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий билээ.

_________________
Green!


Top
   
PostPosted: May.30.09 7:48 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
АРСЛАН-ЭМЭГТЭЙ
Арслан-Эмэгтэй хэзээд эрчүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд түүнд олон шүтэн бишрэгч бий. Тэрээр эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үзнэ. Өөрийг нь хатан хааны суудалд залах эрийг олохыг хүсдэг ба үүнийг зүй ёсных гэж ойлгодог.

Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд тооцоогоор гэрлэдэг. Тэдэнд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, мөнгөтэй, зиндаа дээгүүр эрчүүд хэрэгтэй. Өндөр албан тушаалтай нөхөр - түүний мөрөөдөл. Тэд нэр алдар, тансаг амьдралд дуртай. Тэд ууртай догшин. Хүмүүс болон энэ хорвоо зөвхөн Арслан-эмэгтэйд захирагдах ёстой мэт.

Нөгөө талаас түүний захирах, тушаах, удирдах төрөлхийн зан нь өөрөөсөө зиндаа доогуур эртэй гэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ энэ гэрлэлтийг Арслан-эмэгтэй өөртөө дурлахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тэр бусад эмэгтэйчүүдээс илт ялгардаг бөгөөд яг хатан хаан мэт байдалтай байдаг. Анхаарлын төвд байх дуртай бөгөөд хувцасны загвар, үс зүс, биеээ авч явах ёс журамын тухай танд тулгана.

Тэр үслэг эдлэл, алт мөнгө, үнэт эдлэлд дуртай. Хэрэв түүний мөнгө хүрэхгүй бол энэ бүхний дуураймалыг авна. Зарим талаар тэр бүдүүлэгдүү. Чанар тоо 2-ыг тэнцүүлдэг.

Байгал Эх түүнд цовоо сэргэлэн зан, аливааг зөв тооцоолох Ухаан, гоо сайхан, тэгш бие бялдар харамгүй өгчээ. Тэд гоо сайхнаа, биений галбираа алдахаас ихэд айдаг.

Хэдийгээр Арслан Эмэгтэй ямарч эрийн бүр хамгийн тайван, хамгийн сүрхий эр хүний толгойг эргүүлж чаддаг боловч өөрөө жинхэнээр бараг сонирхож дурладаггүй. Ямар ч үед тэр тайван, бодлоготой, хэрсүү байж чаддаг. Тэр хүсэл тачаал багатай. Секс хийж буй үед хүртэл эр хүн түүний дур хүсэлгүй байгааг мэдэрдэг. Үүнийг юугаар тайлбарлах вэ? Хүсэл тачаалдаа захирагдах нь сайн юманд хүргэхгүй, Арслан-эмэгтэй нь амьдралд зөвхөн гай авчирна гэж үздэг бөгөөд түүнчлэн ихээхэн сэжигч зантай нь холбоотой.

Түүний секст тоомжиргүй ханддагаас болж гэр бүлийн дотор проблем үүсдэг. Эр нөхөр нь хэдийгээр түүнд хайртай боловч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нөхөртөө биш өөртөө өгөхөөс аргагүй. Арслан-эмэгтэй бүгд маш хартай байдаг тул энэ байдал түүнд хүнд тусдаг.

Гэр бүлээ хамгаалах үе ирэхэд тэр жинхэнэ Арслан зангаа гаргана.Тэр гайхамшигтай эхнэр, ээж билээ. Гэр бүл нь аз жаргалтай байхын гол шалтгаан нь өөртэйгөө ижил зан байдалтай хүнтэй амьдрах нь зүйтэй юм.

Энэ эмэгтэйг эргүүлэх анхны алхам чинь сайхан бэлэг, магтаалын үгс байх ёстой. Тэрээр дурлалт хүндээ маш их шаардангуй ханддаг бөгөөд бараг буулт хийдэггүй. Түүнтэй зохимжгүй харьцахыг үл тэвчинэ. Дурлал түүний хувьд - цэвэр тархины үйл ажилгаатай холбоотой ба сэтгэл зүрх бараг хамаардаггүй гэж хэлж болно. Дурлалаас болж шаналах, нулимс унагах болбол энэ хүн нь та байх болно доо.

Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах өөртөө гоёл авах мөнгийг олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай бөгөөд магтаалд дуртай. Түүнийг 4 хананы дунд хорьж болохгүй. Тэрээр хоригдох ч үгүй.

Арслан-эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэд эр нөхөртөө үнэнч.

Тэд гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаа юманд маш хариуцлагатай. Арслан-эмэгтэй өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, худал хуурмаг юмыг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй. Хүүхдээ хайраар хэзээч дутаадаггүй ба тэдний сул талыг анзаардаггүй.

Арслан-эмэгтэй танд үнэнч гэргий байж чадна. Гэхдээ зөвхөн та түүнд үнэнч байсан тохиолдолд шүү дээ.

_________________
Green!


Top
   
PostPosted: May.30.09 7:48 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Хоньтой маш хурдан дурлал өрнөнө. Тэдэнд адил төстэй олон зан чанар бий. Үхэртэй бат бөх холбоотой байх боломжгүй. Үхрийн гөжүүд зан Арслангийн уурыг хүргэнэ.

Ихэр, Жинлүүртэй таарамжтай. Мэлхий Арсланд ихээхэн татагддаг бөгөөд тэдний дунд үерхэл нөхөрлөл, хамтын ажил, бизнес байхаас гадна аз жаргалтай гэр бүл болох боломжтой.

Охины ордтой таарамж муутай. Учир нь Охины хэт шүүмжлэл, доройдуу байдал Арсланг залхаадаг.

Хилэнцтэй ихээхэн хэцүү бөгөөд эргэлзээтэй харьцаатай. Нумтай тохиромжтой. Тэдэнд ижил зүйл олон байдаг, хоёулаа шулуун шударга, цагаан сэтгэлтэй.

Матартай хайр дурлал бүтэмжгүй боловч нөхөрлөж хамтран ажиллаж чадна. Бумбатай харилцан дургүйцэл бий.

Загастай харилцан талархалтай ханддагч гэр бүл болохыг зөвлөхгүй. Арслан хэт хурдтай.

Энэ ордод төрсөн хүмүүс: Александр Дюма, Мопассан, Андре Моруа, Айвазовский, Генри Форд, Рокфеллер, Муссолини, Наполеон, Фидель Кастро.

_________________
Green!


Top
   
PostPosted: Jul.22.09 10:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.14.09 6:10 pm
Posts: 6497
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
нэг мэдээлэл хийж өгье. :wink:
Арслан
Хайрынхаа төлөө яахаас ч буцдаггүй
Арслан бол зодиакын төвд орших бөгөөд жигд тогтвортой гал. энэ галыг тойрч хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэд баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Тэд маш сай жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюун ухааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой. Арслангий. хувьд хайр дурлалгүй амьдрал бол юу ч биш л гэсэн үг. Хайр дурлалын төлөө их юм хийнэ, гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Арслангуудын дунд ганц бие хүмүүс ховор.
за таарч байгаагаа уншаал үзээрэй...

_________________
Арзаак...


Top
   
PostPosted: Aug.17.09 11:02 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Та ямар үед төрсөн бэ?
Боловсрох үе
7-р сарын 22-ноос 8-р сарын 21-ний өдрүүд
Байгалийн үр жимс, цэцэг ногоо, ан амьтан гээд буй бүхэн боловсрон гүйцэж байдаг үе юм. Энэ цаг үед төрсөн хүний хувьд ирэх амьдрал нь мөн боловсорсон байх болно. Тиймээс бүхнийг өөрчлөх, хувьсгах гэж чармайсны хэрэггүй байдаг. Харин өөрт байгаа бүхнээ үнэлж цэгнэж ашиглаж аж төрөх нь зохимжтой.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Aug.17.09 11:05 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Ямар мэргэжил тохирох вэ?
Арслангийн орд /07.24-08.23/
Тэдний мэргэжилд “би өөрөө” гэх vзэл нь ямагт илэрч өөрийгөө тодруулах арга, өөрийнхөө ажлын эзэн байхыг хичээнэ. Энэ ордныхонд мэс засалч, барималчин, байгууллагын дарга, удирдаач, сэтгvvлч, орчуулагч, дизайнер, хvмvvжvvлэгчийн мэргэжил илvvтэй тохирдог. Арслангийн ордныхныг театр, олон нийтийн болон зохион байгуулах ажил ихээхэн татдаг байна. Тэд галд дуртай тул металл боловсруулах, гал команд, цэрэг дайны мэргэжилд бас тохирно. Yг дуугvй даган биелvvлэх ажил тэднийх биш ээ.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Nov.09.09 10:04 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.25.06 9:09 pm
Posts: 8579
Location: Зөвхөн сайн сайхны төлөө <3
За тэгүүл нэг блиц анкет бөглөцгөөөе өө. :mrgreen: Бие биенийхээ талаар сайхан мэдэлций. :wink:

Эцэг эхээс хайрласан нэр:
Дууддаг нэр:
Төрсөн он, сар, өдөр:
Өндөр, жин:
Боловсрол буюу сургууль:
Сонирхол /юунд дуртай гэх мэт/:
Чөлөөт цагаараа юу хийдэг:
Үерхэл /найз охин, найз залуу байгаа юу/:
Ямар зан чанрыг илүүд үздэг вэ?:
Хаана очих дуртай вэ?:
Таны дутагдалтай болон давуу талууд:
Цаашдын хүсэл мөрөөдөл:
Хамгийн сэтгэл хөдөлгөдөг зүйл чинь:
Hi5, myspace,facebook гэх мэт хуудасныхаа URL-ийг :

нэмэх асуулт байвал манайхан хэлээрэй? :-D

Майл хаяг/заавал бичихийг хүсье :wink: /:

_________________
Save the nature!


Last edited by ОНУКА on Nov.14.09 12:14 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.09 10:08 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Mar.12.09 10:10 pm
Posts: 4832
Location: Их дэлгүүрийн урд хүн хүлээж байна.
onuka723 wrote:
Нисгэгч

Эцэг эхээс хайрласан нэр: Батбаяр
Дууддаг нэр:бобби
Төрсөн он, сар, өдөр:1987 7 27
Өндөр, жин: 70 орчим
Боловсрол буюу сургууль: Дээд боловсрол тун удахгүй эзэмшиж дуусна
Сонирхол /юунд дуртай гэх мэт/: Электроник хөгжим
Чөлөөт цагаараа юу хийдэг: Мессенжэрддэг
Үерхэл /найз охин, найз залуу байгаа юу/: Байхгүй
Ямар зан чанрыг илүүд үздэг вэ?: Хөгжилтэй зугаатай
Хаана очих дуртай вэ?:Зайсан кк
Таны дутагдалтай болон давуу талууд: мэдэхгүй
Цаашдын хүсэл мөрөөдөл: TOP SECRET
Хамгийн сэтгэл хөдөлгөдөг зүйл чинь: Ялалт


_________________
хэв маягаа эвдэцгэе


Top
   
PostPosted: Nov.09.09 10:37 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.25.06 9:09 pm
Posts: 8579
Location: Зөвхөн сайн сайхны төлөө <3

Эцэг эхээс хайрласан нэр: Оюунтуяа
Дууддаг нэр: Оюунаа
Төрсөн он, сар, өдөр: 7.23
Өндөр, жин: todorxoigui
Боловсрол буюу сургууль: Шутис-Эхис-Үйлдвэр экологи
Сонирхол /юунд дуртай гэх мэт/:Цаг агаар сайхан байхад модон дунд хөгжим сонсоол хэвтэх дуртай даа. Бас найз нөхөдтөйгөө байх..ер нь их олон юм байна :mrgreen:
Чөлөөт цагаараа юу хийдэг: Нетээс элдэв юм ухаж уншина, янз янзын ном эргүүлнэ. Өөртөө хэрэгтэй л юм хийхийг хүсдэг гэхдээ заримдаа чаддаггүймөө
Үерхэл /найз охин, найз залуу байгаа юу/: байхгүй
Ямар зан чанрыг илүүд үздэг вэ?:Шудрага үнэнч . Нэг их илүү дутуугүй энгийн байгаараа л байдаг занд дуртай
Хаана очих дуртай вэ?: Лагер дээрээ очиж хэвтэх этр.. нэг их lounge pub нэрлэмээргүй байна :razz: сууж найзуудтайгаа хөгжилдөх дүртай
Таны дутагдалтай болон давуу талууд: Заримдаа хэтэрхий шулуухан . Сэтгэл гаргаж чаддаг нь давуу тал гэж боджийн
Цаашдын хүсэл мөрөөдөл: Их олон юм байгаа
Хамгийн сэтгэл хөдөлгөдөг зүйл чинь: Надад хүн үнэхээр сэтгэлээсээ баярлаж байгааг хараад , Бас хийж бүтээсэн юмаа хараад
Hi5, myspace,facebook гэх мэт хуудасныхаа URL-ийг : http://modonchiher.hi5.com , http://www.myspace.com/onukaa

_________________
Save the nature!


Last edited by ОНУКА on Jan.09.10 7:05 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.09.09 11:56 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.07.05 6:29 pm
Posts: 1074
Location: Delhiin NEg UNtsugt
Эцэг эхээс хайрласан нэр:
Дууддаг нэр:
Төрсөн он, сар, өдөр:
Өндөр, жин:
Чөлөөт цагаараа юу хийдэг:
Үерхэл /найз охин, найз залуу байгаа юу/:
Ямар зан чанрыг илүүд үздэг вэ?:
Хаана очих дуртай вэ?:
Таны дутагдалтай болон давуу талууд:
Цаашдын хүсэл мөрөөдөл:
Хамгийн сэтгэл хөдөлгөдөг зүйл чинь:
Hi5, myspace,facebook гэх мэт хуудасныхаа URL-ийг :
Amidral gedeg ih dalaid shumban orj enehuu ih dalaid heden jil jivelgui selj tuulj bgaa nas:
Busdiin haiiriig tatsan tani yaldam yanag,huchirheg zuzaan biynii chin huis:
Ene yertuntsud taniig saihan amidrahad iheehen uureg bolj bgaa tanii ajil alba:
Erdemt hunii uhaaniig ezemshej bui surguuli mergejil:
Uuriig chin hamgiin iheer bayarluulj, tsengeej, tanid setgeliin taashaal ugdug zuil:
Bi eniig heniich dor orohgui henees ch dutahgui hiij chaddag gsn tanii aguu ih aviyas chadvar:
Horvoog hamtdaa tuulj hoyar biyniigee jargaah terhuu unen hairaa olson eseh:
Dutagdlaa zashiin tuld ta yu hiij bga ve?:
Ireeduid ta yamar salbart yamar hun bolson bh ve?:
Tanii tuilaas husch yavdag zuil yu ve?(ajil albaas busad):
Ta oiriin uyd ba hun bolsoor eej aavdaa minii tuluu hiisen buhend tani Bayarlalaaa ta nartaa Hairtaishuu gej helsen eseh?:
Ta hairiin amtiig heden udaa amtalj bas pologdoj uzsen be?:
Tanid busadtai yariltsaj setgele neemeer busdaas zuvulguu avmaar setgeliin shanalal bnauu? (tgul teriigee end bichnuu! bugdeeree chadah chineegeeree neg negendee tusalj demjij setgeliin uram ugtsguuy.. :wd:
za negtegchlee Odoo hariulaad bgaarai! :wd:

_________________
Mongol Oron Mandan BadRaG!


Top
   
PostPosted: Nov.10.09 4:55 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.30.06 3:56 pm
Posts: 1318
Эцэг эхээс хайрласан нэр: Мөнхзул
Дууддаг нэр: Зула
Төрсөн он, сар, өдөр: 8.13
Өндөр, жин: 165 52
Боловсрол буюу сургууль: Дээд боловсрол эзэмших гэж яваа
Сонирхол /юунд дуртай гэх мэт/: Найзуудтайга чалчиж суух, сайхан зүйлс мөрөөдөөд хэвтэх, нээх гоё хантлаа цэвэр агаар амьсгалах,
Чөлөөт цагаараа юу хийдэг: ПС-тэйгэ найзлах, ном унших, хэрэгтэй хэрэггүй юм тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичих
Үерхэл /найз охин, найз залуу байгаа юу/: байхгүй
Ямар зан чанрыг илүүд үздэг вэ?: хүнлэг
Хаана очих дуртай вэ?: зайсан гарах
Таны дутагдалтай болон давуу талууд: мэдкү
Цаашдын хүсэл мөрөөдөл: сайн охин, сайн эхнэр, сайн ажилчин, сайн ээж болох
Хамгийн сэтгэл хөдөлгөдөг зүйл чинь: хүн надаа чинь сэтгэлээсэ хандах

_________________
be simple


Last edited by simmy on Apr.29.10 2:19 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.10.09 9:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 4:42 pm
Posts: 8021
Location: ~I see You watchiN' Me ~
Эцэг эхээс хайрласан нэр: Gantulga
Дууддаг нэр:Tulgaa
Төрсөн он, сар, өдөр: 8.1
Өндөр, жин: 179 70kg
Боловсрол буюу сургууль: Banknii ediin zasag biznessin udirdlaga /M/ surj bga
Сонирхол /юунд дуртай гэх мэт/:ih oloon

Үерхэл /найз охин, найз залуу байгаа юу/: байгаа
Ямар зан чанрыг илүүд үздэг вэ?: хүнлэг, uhaalag
Хаана очих дуртай вэ?: U.S.A :haha:
Таны дутагдалтай болон давуу талууд: Heterhii zuulun ene bol dutagdal
Цаашдын хүсэл мөрөөдөл: Orgild hureh
Хамгийн сэтгэл хөдөлгөдөг зүйл чинь: hair

_________________
A Thousand Days' Promise♥


Top
   
PostPosted: Nov.13.09 9:53 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.28.07 8:24 pm
Posts: 3619
Location: Цаснаар
onuka723 wrote:
За тэгүүл нэг блиц анкет бөглөцгөөөе өө. :mrgreen: Бие биенийхээ талаар сайхан мэдэлций. :wink:

Эцэг эхээс хайрласан нэр: [color=#FF0000]Энхтүвшин

Дууддаг нэр: Энкү, Экү
Төрсөн он, сар, өдөр: 87,08,10
Өндөр, жин: 175, 65
Боловсрол буюу сургууль: СЭЗДС
Сонирхол /юунд дуртай гэх мэт/: хөлбөмбөг, хөгжим, анимэ үзэх, ном унших, ...
Чөлөөт цагаараа юу хийдэг: хөлбөмбөг тоглох,
Үерхэл /найз охин, найз залуу байгаа юу/: байхгүй
Ямар зан чанрыг илүүд үздэг вэ?: шударга шулуун
Хаана очих дуртай вэ?: хөлбөмбөгийн талбай
Таны дутагдалтай болон давуу талууд: зөндөө л юм бичнэ шд угаасаа та нар өөрсдөө бараг мэдэж байгаа блгүй дээ адилхан юм чинь :-P
Цаашдын хүсэл мөрөөдөл: зорилгоо биелүүлэх
Хамгийн сэтгэл хөдөлгөдөг зүйл чинь: дэмждэг баг гоал эсвэл хожих
Hi5, myspace,facebook гэх мэт хуудасныхаа URL-ийг :http://facebook.com/enkhtuvshin.purevsuren
[/color]
нэмэх асуулт байвал манайхан хэлээрэй? :-D

_________________
YNWA


Last edited by QttO on Aug.08.11 7:47 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.18.09 1:19 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.07.05 6:29 pm
Posts: 1074
Location: Delhiin NEg UNtsugt
Za bugdend ni mend :hi:
End neg Друидын зурхай gej sonirholtoi zurhai bna ta nartaa sonirhuulay gej bodloo.. :wd:
Өмнө зүгийн картас мод 09.II-18.II; 14.VIII-23.VIII
ӨМНӨ ЗҮГИЙН КАРТАС МОД /09.II-18.II; 14.VIII-23.VIII/

Энэ бол, гоёмсог, хүчирхэг, саглагар ургамал юм. Ямар ч нөхцөлд дасдаг.

Энэ хүмүүс шаардлага гарвал тэнгэр доор ч хонож чадна, гэхдээ мэдээж бас бусад хүмүүсийн адил тав тухтай орчинд дуртай.

Эрүүл чийрэг биетэй, ямар ч газар гэртээ байгаа юм шиг тайван байж чадна. Түүнийг бүрэг, ичимхий биш гэж хэлж болно. Өөртөө итгэлтэй, идэвхитэй, хүрээлж буй хүмүүстээ өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ харүүлж чаддаг. Түүний талаар тоглоом тохуу хийвэл маш эмзэглэдэг ойлгохыг ч хүсэхгүй.

Тэр анхаарлын төвд байх дуртай. Үүний төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн байдаг. Бүгдийг гайхшруулах нь түүний хувьд маш чухал. Бусдад нөлөө үзүүлж ямарваа нэг зүйлийг хийлгүүлэхэд хүргэж чаддаг. Хүссэн зүйлээ авахын тулд шургуу ханддаг. Өөрийгөө дандаа зөв гэж боддог.

Бусдын оролцоогүйгээр өөрөө шийдэх дуртай. Эцсийн үгийг тэр хэлэх ёстой. Үнэхээр тэр хамгийн хэцүү асуудлуудыг шийдэж чадна. Маш хурдан шийдэж чаддаг нь ч бас гайхалтай. Асуудлыг задлан шинжиж чаддагаараа онцлогтой.

Аюултай болохыг мэдэлгүйгээр, үр дагаврыг тооцоолон бодоогүйгээс болж таагүй байдалд орох нь амархан. Гэхдээ амархан орсон шигээ амархан гарч чаддаг. Өөрийн шулуун шударга, биеэ тоосон, бардам зангаасаа болж зөвхөн хувийн амьдралдаа төдийгүй ажилдаа ч хүнд бэрх үеүүдтэй тулгардаг.

Тэр адал явдалд дуртай учраас түүний амьдрал үргэлж хөдөлгөөнтэй, өөрчлөлттэй байдаг. Хэдий бие даасан, өөрийн эрхээр байдаг ч гадны нөлөөнд автаж, бусдын дураар байж чадна. Эдгээр хүмүүсийн дунд баатрууд ч бий зовлон эдлэгч нар ч бий.

Тэр маш эмзэг, уян нялуун. Хайр дурлалыг шүтэн биширдэг. Тэр дассан сэтгэлээ үүрд байлгаж чаддаг. Түүний хувьд хайр сэтгэл үгүй бол амьдрал утгагүй.

Түүний оюун ухаан их хөгжсөн, дуу хөгжимд дуртай, амьдралд хайртай.

Түүний зан чанарууд: өөдрөг үзэлтэй, сэтгэлийн хөөрөлтэй, оуюн ухаан ихтэй, аливаа зүйлийг нотлох дуртай.

Nadtai ih taaraad bgaan yalanguya hair durlaliig shutdeg heseg...kkk :hihi:

_________________
Mongol Oron Mandan BadRaG!


Top
   
PostPosted: Jun.26.10 3:24 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Арслан

"Гал" бэлгэдэл
Хонь, арслан, нумын ордуудыг галын бэлэгдэл хэмээн үздэг.
Энэ ордод төрөгсөд гал шиг асч дүрэлзсэн, түнэр харанхуйг нэвтлэн гарагч, ялан дийлэгчид байдаг. Ямар ч саад бэрхшээл гал шиг бадран асагчдын чиг зорилгыг мохоож чадахгүй. Нийтэч, эрч хүчтэй, туйлбартай чанараараа бусдыг татах чадвартай байдаг. Тэд барагтай л бол ганцаарддаггүй. Гайхалтай уран сэтгэмж дүүрэн, асч дүрэлзсэн тэдний дунд сод уран бүтээлчид цөөнгүй байдаг. Эдгээр ордны хүмүүс сэтгэлийн хөдлөлөө барихдаа муу, амархан уурлаж, дорхноо тайвширдаг. Харин хонь, арслан, нумынхны итгэлийг хүлээж чадсан хүн жаргалаар бялхана гэдэг. Галаар бэлэг тэмдэг болгосон дээрх ордныхонд алт ээлтэй гэнэ. Энэ нь тэдэнд хүч чадлыг бэлэглэхээс гадна элдэв өвчин, аливаа таагүй явдлаас хамгаалдаг аж. Жижигхэн шар хувыг пирамид буюу цац хэлбэртэй сахиус болгон зүүх нь ээлтэй гэнэ. Мөн улаан өнгө ээлтэй гэнэ. Үнэт чулуу тэр дундаа алмас эрдэнэ зүүхэд илүүдэхгүй юм байна.

Арслангийн ордны эрчүүд нэр хүнддээ ихэд анхаардаг. Аливааг ялан дийлэхээс нааш санаа нь амардаггүй. Эмэгтэйчүүд нь зорилгодоо хүрдэг, өөрийгөө болоод аливааг ялан дийлж байж, хүссэндээ хүрч л байж тайвширдаг. Өөртөө итгэлтэй, бусдын шүүмжлэлийг хүлээн авах тийм ч дуртай биш, зоримог хүмүүс байдаг гэнэ.

_________________
©George_MN


Top
   
PostPosted: Jun.26.10 3:30 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:23 pm
Posts: 2045
Location: Мөнх тэнгэрийн дор
Арслан
Нарны замын ордуудын хаан ордод зохих ихэмсэг зан гэж бий. Бүх тансаг зүйлд дуртай арслан дотны харилцаандаа ч ихээхэн тансаг байдлыг эрхэмлэнэ. Гэрийн халаад, гал тогооны үнэр ханхлуулсан бол ямар ч эелдэг, зөөлөн, найрсаг бүсгүй байгаад ч түүний анхаарлын татаж хүсэл төрүүлнэ гэж байхгүй. Тэр гоёмсог дотоож, тансаг үнэртэнд дуртай. Түүнээс гадна бусад бүх ордны эрчүүдээс илүү арслангуудад бэлгийн чадавхи болон сексийн аливаа хүндрэл хамгийн их тохиолддог. Хэрвээ тийм асуудал тохиолдвол сэтгэлээр битгий унаарай. Түүнд энэ талаар нь тоглоомоор ч, тэр бүү хэл хайрлаад ч гэсэн ам ангайж болохгүй шүү. Түүнд юу хүсч байгаагаа хэлэх, санаачилгыг гартаа авч хэрэггүй. Яагаад гэвэл Арслангийнхан ямагт анхны шан татагч байх ёстой байдаг юм шүү дээ.

_________________
©George_MN


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 515 posts ]  Go to page 1 2 3 4 520 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited