#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.24.18 10:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 276 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: Jun.27.14 11:07 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.04.07 8:51 pm
Posts: 472
Location: Гэртээ гэртээ
haaya nz nuhudteigee showdchihdog l bailaa. showdson vydee 4-5 beer uuchihdag. 2012 onii 3r saraas hoish dusal arhi pivo uugaagvi. 4 sard ni eej maani burhan bolohdoo ene ideenees hol bgaarai gj zahij bilee. odoo bol tanidag uusan hvn taaraldahaar hurdhan yawaad ugmuur sanagddag. vner ni muuhai.


Sent from my iPhone using Асуулт Самбар

_________________
ᠪᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠬᠦᠮᠦᠨ


Top
   
PostPosted: Jun.27.14 5:16 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5761
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Call wrote:
Уух болон уухгүй байх, заа уулаа гэхэд тохируулж уух эсэх нь зүгээр л тухайн хүний өөрийн ухамсарын асуудал л дөө.
Уулаа гээд сайжрах юмгүй уухгүй байлаа гээд хорвоо сөнөхгүй л дээ.

Тиймээ ухамсарын асуудал , тохируулж хэрэглэж л сурмаар байна даа. Нэг уухдаа худаг аятай л уучих юм. Тэгээд нэ сайн хашир ч аваад больно. Үүнээс цааш бол үхэр шиг хааяаа уухаа больёоо гэж үнэн сэтгэлээсээ хүчэж байна. :frog:
Чадна гэдэгтээ итгэлтэй байгаа :-D


Top
   
PostPosted: Jun.27.14 5:19 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 5:18 pm
Posts: 6133
Location: Стэмфорд Бридж
чи тэр 100гр сэдэврүүгээ яваа. одоохондоо энэ сэдэв хурцдана. :hihi:


Top
   
PostPosted: Jun.27.14 5:22 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5761
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Хаха за зүгээр байгаарай чоно махнаас гардаг гэдгийг батлах болно :hihi:


Top
   
PostPosted: Oct.22.14 4:48 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Архичны эхнэрийн хүүрнэл (өгүүллэг)
1 цаг 16 минутын өмнө


10 дугаар сарын 3. Бид хоёрын танилцсаны 8 жилийн ойн өдөр. Гэвч юун танилцсаны ойгоо дурсах... Сэтгэл хоосрон, толгой задрах мэт ангалзан, цээжин дотор гомдол ч юм уу, гутрал ч юм уу нэг л их хатуу юм зангирч байна. Одоо би чамд гомдохоо ч больчихож дээ. Зүгээр л залхаж байна. Энэ амьдралын цаг минут бүрээс би залхаж байна. Хоёр өдрийн турш сураггүй алга болчихоод, танилцсаныхаа ойн урд орой нь гэртээ ирж шөнөжин агсам тавьж цамнасан нөхрийнхөө тухай гэрэл гэгээтэй юу бодож чадах билээ?
Гэрээс архины эхүүн нэгшмэл үнэр нилхийж, хагархай аяга шаазан хөглөрч. хивс нь хуниран ундуй сундуй болсон өрөөнд чи урьд шөнө юу ч болоогүй юм шиг хурхиран унтана. Харин цурамхийх ч завдалгүй, хором бүрийг айдас, доромжлолын хүлээсэнд баглаатай зогсоогоороо шөнийг өнгөрөөсөн би хилийн зурвас дээрх харуулын цэрэг мэт ажил дээрээ бэлэн байхын тулд гэрээсээ гарах гэж байна. Би маш их ядарчээ. Яг үүнтэй ижилхэн, ширхэг солимгүй адилхан шөнөжин доромжлогдон, гутарч, гуньсан, биеэрээ чиний хүнд нударгын хөх эрээн ул мөр, сэтгэлдээ тэсвэрлэшгүй гуниг гомдлын хар мөр дүүрэн угтаж байсан, хараал идсэн өглөө миний амьдралд чухам хэд байсныг би тоолж чадахгүй нь. Тийм ээ, хараал идсэн олон олон өглөө. Ийм өглөе бүхэн сэтгэл салхийтэл гутарч, хичнээн удаа ч ингээд л үхчихье гэсэн бодол орж ирэв дээ. Хүн сэтгэлээр амьдардаг амьтан.
Гэтэл ингэж их гомдож гутраад байхаар амьдрах хүсэл минь шуудай элс атга атгаар асгаран гоожсоор хоосрон шалчийх мэт унтран алга болсоор байна. Тэгээд орчлонгийн уудамд алсран одсоор дуусах тэр амьдрах хүслийн оронд үзэн ядахуйн сэтгэл өнөө шуудайг дүүргэсээр л. Тийм ээ, би амьдралыг үзэн ядаж байна..
Чи анх танилцсаныхаа 8 жилийн ойн өдрөө зоогийн газарт тэмдэглэнэ, намайг баярлуулж, миний ордын ээлтэй чулуу индранил шигтгээт бэлзэг бэлэглэнэ, дахин хэзээ ч гомдоохгүй гээд л ганцхан сарын өмнө надад ямар сайхан, сайхан юм амлаж байлаа даа.
... Гоожуураас эмтэрхий аягаар тосон авсан цэв хүйтэн усаар голоо дэвтээгээд би хувцаслаж эхэллээ, Хэзээ хаанаас худалдан авснаа мартчихсан хуучин туфлиэ углаад банзлынхаа хуниасыг толийлгон засав. Нүдэнд хургасан гашуун гуниг, амьдралыг үзэн ядахуйн хүйтэн туяаг дарах малгай минь хаачив? Хувцасны өлгүүрийн дээд тавиур дээрх малгайгаа авах гээд өнгийвөл мөрөөр часхийн хөндүүрлээд явчихлаа. Тэмтрэн үзвэл аягын чинээ овойж хавдаад алга дарам том хөх няц болчихож. Чамайг хүйтэн ус нэхэхэд архийг чинь гаргах санаатай халуун цай өгсний төлөө "Заяагүй өлөгчин" гэсэн хараалын хамт гутлаар шидүүлсний нотлох баримт үлдсэн нь энэ. Хүнд хатуу тэр гуталд нүүрээ оногдоогүйд би баярлаад өнгөрч билээ.

Малгайгаа даран өмсөхөд хамаг хуйх хөндүүрлэн өвденө. Чамайг гарч явна гэж дайрахад "Битгий яваач" гэсэнд намайг үсдэж "Чам шиг муухай ааштай гичий над хэрэггүй. Нөхөргүй хүүхнүүд ком комоороо хандарч байна. Чам шиг хормойгоо чирсэн юмыг нохойн гуяар даллаад олно" гээд хар тэнхээгээрээ түлхэхэд чиний гарт атга дүүрэн үс үлдсэн байсан. Одоо тэр их үс нөхөж ургах ч үгүй биз дээ. Бага хүүгээ төрүүлснээс хойш тэртэй тэргүй шингэрч яваа юмсан. За за, энэ тухай бодохгүй, туг тугаараа унаж ирэх үсээ малгай дороо нуугаад гаръя.
Өглөөний тунгалаг, чийглэг, сэрүүн агаарт гараад цээж дүүрэн амьсгалав, Гэхдээ тэр сайхан агаарыг сороход цээж хөндүүрлэх нь хар дарсан зүүд шиг урд шөнийг сануулна.
Өнгөрсөн шөнө хоёр хүүгээ ээжийнд аваачсан нь л зөв болж. Нялх амьтад corтyy эцгээсээ айж бархиралдаад, үйлээ үзнэ. Ер нь ч тэгээд архичны хүүхдүүд согтуу эцгийнхээ гар хурууны үзүүрт өртөх магадлал тавин хувьтай л байдаг юм чинь. За за, еөр юм бодъё гэсэн ч бодол минь хагархай пянз шиг нэг л юмаа тойрон эргэх юм даа. Хажуугийн орцны Оюунаа нөхөртэйгээ сугадалцан мэндлээд зөрөв. Түүний жаргалтай инээмсэглэл нь намайг басамжлах шиг. Түүнд миний царай ямар муухай зэвхий харагдсан бол доо?
Энэ хүмүүс намайг шөнөжин санаанд багтамгүй доромжлол амсан, согтуу нөхрийнхөө гарын шүүсийг амсч өнгөрөөснийг гадарладаг болов уу? Яасан үйлтэй амьдрал вэ? Ажил, сургуульдаа яарсан хүмүүс, унаа тэрэг хөлхөлдөн шинэ өдөр эхэлж байдаг. Надад бол гаслант хар шөнийн үргэлжлэл гашуун зовлонт шинэ өдөр гэсэн үг. Гэрээсээ гараад гэлдэрсээр яамныхаа хаалгыг татах хүртэл шувт ийм хүнд бодолд дарагдсаар явлаа. Нойргүй, доромжлол, зодуур, харамсал, түгшүүр, горьдлого дунд аймшгийн киноны кадрууд шиг муу ёрын шөнийг өнгөрөөгөөд өглөө нь хүмүүстэй юу ч болоогүй юм шиг мэндийг нь мэдэн, худлаа ч гэсэн инээж хөхрөн ажлаа хийхийг оролдоно гэдэг хүний хэрээс хэтэрсэн их хүч тэсвэр тэвчээр шаардсэн жүжиглэл гэдгийг хэн ч мэдэхгүй ээ. Энэ бол тэнгэрийн цээрлэл, бурханы алдаа гэж би боддог.
Энэ бүх инээж хөхөрсөн, эсвэл хөмсөг зангидан цаас нухсан хүмүүс, хүснэгт дүүрэн тоо, нэгэн хэвийн ширээ сандал, ажил алба, амьдралын өмнө хүлээсэн хариуцлага , намайг хүрээлж байгаа юмсыг бүхэлд нь чөтгөр аваасай гэсэн бодол тархинд эргэлдэнэ. Тэгээд ажил, гэр, хүүхдүүд, архичин эр нөхөр энэ бүхнийг хоосон лааз шиг хөсөр хаячихаад хаа нэг тийш одож, хэн нэгэн өрөвчхөн сэтгэлтэнд зүрх, сэтгэл доторхио уудлан уудлан яримаар, орой тараад гэр рүүгээ биш хандсан зүгтээ арилаад өгмөөр санагдана. Тэгсэн мөрт гэртээ шал согтуу үлдсэн чамайг бодохгүй байж үл чадна. Гараад дахиад уучих вий, архины хордлогод орчих вий хэмээн сэтгэл мөнхед шаналаастай.

Арай гэж ингэж тэгсээр үд өнгөрөөгөөд л даргадаа ямар нэгэн худал шалтаг хэлж чөлөө аваад гэр лүүгээ гарлаа. Замаараа талх авч нөгөө л замаараа, нөгөө л хүнд бодолдоо дарагдан гэрийн зүг, өөдгүй худалч, найгүй архичин чиний зүг алхаж явна. Түй. Өерийгөө хэзээ хэзээнээсээ илүү үзэн ядаж байна, би. Гутамшгаар дүүрсэн энэ амьдралаас яагаад би өөрөө улам улам чаргууцалдан зуурна вэ? Толгой өглөөнөөсөө илүү улам их ангалзан өвдөнө. Одоо гэрт ороход ямар дүр зураг угтах нь мэдээж.. Юу ярилцах нь Пифагорын теорем шиг тов тодорхой.
Би гэртээ оруут чамд үглэнэ. Чи гэмшсэн царай гаргана. Ядаж ганц үг ганхийхгүй таг дуугай сууна. Хөндүүрлэж хөхөрсөн гараараа би бантангийн гурил үрнэ. Ёроолдоо түлэнхийрсэн бантанг чи ухаангүй халбагадна. Даргадаа би хүүхэд өвчтэй гэж хэлээд чөлөө авсан байдаг. Орц руугаа орж явтал чиний архины найз Цогтоо, Пандага хоёр шурдхийн зөрөв. Намайг эзгүйчилж чамайг уруу татах санаатай яваад тааралдчихсан бололтой. Өөдгүй шаарнууд. Нэр нь хүртэл Пандага байхдаа яахав дээ.
Дургүй хүрч, үзэн ядах сэтгэл цээжинд үерлэсээр түлхүүрээ эргүүлж босгоо давлаа. Нохойн хороо болсон гэр орон. Чи хаанаас ч гаргаж ирсэн юм, дахиж нэг шил архи задлан талд нь хүртэл уугаад үлдсэнийг нь нуух аядсан бололтой орны араар тавьчихаад нам. Дахиад л согтуу. Яг энэ агшинд, тэр цонхон дээр харагдах төмөр индүүг шүүрч аваад энэ өрвийсөн толгойг нь хага цохичих юмсан гэж юутай их хүснэ вэ! Зүрх ёгхийгээд дэлсэж гарлаа.
Өөрийн эрхгүй хөл нугаран өрөөний үүдэнд суун тусав. Тэгсгээд хоёр алхан буйданд хүрч тэсэлгүй асгаруулж гарлаа. Яасан үйлтэй амьдрал гээч вэ? Яасан дуусдаггүй зовлон бэ? Хүн шиг амьдрах заяа надад алга уу? Сайн сайхан амьдарч яваа хүмүүсээс би юугаараа дутуу юм бэ? Хүн жаргах гэж л амьдардаг биш юм уу? хэмээн орилж, хашгичиж гарлаа. Нэг харсан чи босоод зогсчихсон, согтуу нүдээ манантуулан
-Хайрт минь уучил. Хөгшин чинь буруутай, буруутай... хэмээн үглэн зогсож байлаа. Нүд нь бүлцийж, үс нь халцархай гутлын сойз мэт өрвийжээ. Тэр гутлын сойз мэт үсийг зеөлөн торгон халимаг байхад би илж өхөөрддөггүй байсан гэж үү? Орос банш мэт бэлцийчихээд байгаа энэ согтуу нүд тэр нэгэн цагт гал цог, хайр энхрийллээр гэрэлтэж яваагүй гэж үү? Орчлонг эрхшээгч цаг хугацаа чи хичнээн хайр найргүй юм бэ?
Тийм ээ, би энэ хүнд хайртай явсан. Хайр минь гал шиг шатаж, зүрх сэтгэл хайлж явсаан. Одоо ч тэр хайрын галаас үлдсэн үнс нурмыг онгичих юм бол эргээд дүрэлзтэл асахад бэлэн гал халуун цучил бишгүй л үлдсэн бус уу?
Тийм ээ, би энэ хүнд хайртай явсан, одоо ч хайртай.
- Хайрт минь, бидний амьдрал юу болж байнаа. Өнөөдөр чинь бид хоёрын танилцсан өдөр биз дээ. Ер нь яах гэж чи бид хоёр танилцав даа. Талимаарсан харц солилцоод л зөрөн оддог амтат, бас алаг зүрх догдлуулсан агшин амьдралд алийг тэр гэхэв? Амьдрал болон цэцэглээгүй ч сэтгэл зүрхний гүнд ариун нандин дурсамж болон хоцорсон учрал байхгүй яав даа, бидэн хоёрын хайр.
Бид хоёр тэврэлдэн уйлж байлаа. Архичин хүн худлаа уйлдгийг архичны эхнэр би сайн мэднэ. Харин чи тэр өдөр чин үнэнээсээ уйлж байсан. Минийхтэй нийлэн урсаж байсан тэр нулимс чиний зүрхний нулимс байсныг би мэдэрсээн. Бид хоёрын нулимс нийлээд дэндүү шорвог амтагдаж байсныг санана уу, чи? "Үүрд энэ хар усыг амсахаа больё. Одоо л чамайгаа жаргааж явъя" хэмээн чи тэгэхэд надад тангарагласан.
Хэд хоног энэ минь нээрээ л хар уснаас гарах нь ээ гэсэн горьдлого төрүүлмээр байсаан. Гэвч...чи ганцхан сарын дараа Эрээн явах тасалбар авна гэж 25000 төгрөг авч гараад орой нь эргэж ирээгүй. Эцсийн найдвар горьдлого минь тас үсэрлээ. "Тэнд хүнээс менгө зээлж уугаад нам уначихсан байна гэнэ", "Авгай өвчтэй эмнэлгийн сэхээнд байна гээд согтуу уйлж явна" гэсэн сураг дуулдсаар дөрөв дэх хоногийнхоо үүрээр чи ирлээ.
Хаалгаа тайлахгүй байж би чадсангүй. Хонх чарлуулж, хаалга өшигчин:
"Болормаа, гичий минь хаалга тайл! Наадхи чинь миний гэр орон шүү хэмээн орцоор дүүрэн хашгичихад чинь хүүхдүүд сэрэн уйлалдав.
- Хоол хийсэн үү, гичий минь. Чамайг аятайхан байхгүй бол цусыг чинь холино шүү. Үхсэндээ хаалга тайлж өгөхгүй удаад байсан п... вэ? гэсээр чи хаалгаар цухуйнгуут улангасан дайрав. Тэр шөнө би тархиа хага цохиулж, бага хүү мөрөө булгалуулж, айлынхан цагдаа дуудсанаар бид амь бүтэн үлдсэн. Цагдаа нар хаалга эвдэн орж ирэх хүртэл би "Ингээд энэ хүний гарт үхдэг байжээ" л гэж бодсон. Хорооны цагдаагийн хэсэг дээр намайг чиний дэргэд "Гомдолтой" гэж хэлэхэд ч "Муу новш" гээд над руу гар далайгаад гавлуулсан. Чамайг 30 хоногоор баривчлагдан одоход би шүд зуугаад "Эргэхгүй дээ" гэж бодсон ч тэсээгүй. Халуун савтай хоол цай бариад "Дэнжийн 1000" - ын автобусанд нэг л мэдэхэд суусан даа.

Халуун шөл оочлон "Хөгшин нь одоо л ухаарч байна. Чамайгаа яаж алчихаагүй юм. Нүүрийг чинь харахад ч халуун байна. Эндээс гараад л та гурвынхаа төлөө энэ хоёр гараараа зүтгэнэ дээ" хэмээн ярьж суухад чинь би итгэхгүй байж бас л чадаагүй ээ. Итгэл найдвар үргэлж сэтгэлд гал асаадаггүй юм бол амьдрал таг харанхуй байхсан болов уу? Итгэл найдвар л хүнд хэцүүг давах хүч чадал хайрладаг юм билээ.

Үнэхээр чи тэндээс гараад архины эмчилгээ хийлгэж, зургаан cap ёстой хүн шиг байж билээ. Тэр зургаахан cap, ердөө 180 хоног бидний амьдралын гэрэл гэгээтэй сүүлчийн өдрүүд байсан. Богинохон ч гэсэн аз жаргалтай 180 хоног байсаан. Тэр 180 хоногт чамд гомдсон тэр их гомдлоо би мартаж чадсан л юм даа.
Гэтэл... нэг л өдөр... Хэлтсийн тайлангийн хурлаас гараад иртэл "Баясаа ах уучихсан явна гэнэ" хэмээн сайн танил маань утсаар хэлэхэд газар дэлхий дайвалзаад л явчихсан. Миний богинохон аз жаргалд цэг тавьсан тэр сураг Баясгалан гэж хүн эгнэгт дуусчээ гэсэн гашуун үнэнтэй намайг эвлэрүүлсэн юм. Тэр өдөр, тэрхэн мөчид бид хоёрын 9 жилийн амьдрал нүдний өмнүүр сүүдэр зураг шиг жирэлзээд л өнгөрч билээ.
Москвагийн бороотой намар оюутны байранд анх бие биенээ харсан тэр өдрийн тэр мөч.. 10 дугаар сарын 3-ны өдөр байсан..
Калининий ергөн чөлөөгөөр хөтлөлцөн алхаж, Гум, Цум-аар хамтдаа хэсэн сүүлчийн копейкоо гөвөн гэрийнхэндээ бэлэг цуглуулж явсан оюутны гэгээн өдрүүд.
Нэгдүгээр төрөхийн цонхоор анхны хүүгээ харж баярлан дэвхцэж, "Би аав боллоо" хэмээн хашгирч зогссон аз жаргалтай дүр чинь, зуслангийн автобусанд хүүгээ тэврээд хоёулаа инээлдэж явсан цэл залуу нас. Ажлаа тарчихаад хүүгээ хажуу айлын хөгшинд орхиод "Ялалт" кино театрт гараа атгалцан шивнэлдэн суусан сайхнаас сайхан мөчүүд...
Хоёр хүүгээ хөтлөөд Шадивлангийн ойд гүзээлзгэнэ түүж явсан зуны тэр гэрэлт өдрүүд. Малгайгаа дүүртэл гүзээлзгэнэ түүчихээд миний ам руу атга, атгаар нь хийж байсан чиний хайр гэрэлтсэн нүд.. Бүгд жирэлзээд л өнгөрсөн.
Тэгэхэд л архинаас чамайг аварч чадалгүй хүчин мөхөсдсөнөө, ямар ч горьдлого найдлага үлдээгүйг ойлгосон юм. Авъяаслаг, царайлаг, авто замын инженер залуу Баясаа архинд живэн одсоныг тэр мөчид би ойлгосон. Нөхрөе би архинаас аварч чадсангүй.

Дахиад 2 сарын дараа архины гүн хордлогын шокоор айлд нас барсныг чинь сонсоод би тэр өдрийнх шиг цочирдон гашуудаагүй юм даа. Би чамайгаа, амраг ханиа аль хэдийн алдчихсан байснаа мэдэрсэн.Би чамайг тэр өдөр сэтгэлдээ оршуулчихсан байсан.
Нарангийн энгэрт торойн хоцорсон шарилд чинь атга шороо тавихдаа дараагийн төрөлд нь архигүй амьдрал угтаасай хэмээн би сэтгэлдээ ерөөж байсан шүү. Баясаа минь. /Б.Шүүдэрцэцэг/


Top
   
PostPosted: Oct.22.14 8:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.16.06 9:19 pm
Posts: 4582
Aimaar. Iim amidral ch uchnuun baigaa daa...

_________________
Less people, less bull$h!t


Top
   
PostPosted: Nov.05.14 9:27 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.20.13 1:04 am
Posts: 588
Тамхинаас зовж гаржына. Архинаас гарах болуу яаанаа :hihi:

_________________
བྱ་རྒོད་ཕུང་པོའི་རི་བོ


Top
   
PostPosted: Nov.05.14 11:54 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10675
Location: Диваажинд
гүү тээд тохируулаад л хэрэглэхэд болоом бишүү заавал гарж марж яадын цус

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Nov.05.14 7:02 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5026
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Alcohol-d dontoltiin hemjee hun bur ondoo baih, hun ondor namhan baidag shig l..

Uneheer arhi dars tanii amidral, ger bul, eruul mend, amjilt ahuid tani noloolj baigaa bol erthen dorwitoi arga hemjee awahgui bol olon saihan zaluus yuu bolj duusdagiig bid bugd hangalttai harsan..

Group therapy - togtmol uulzdag ihewchlen dontolt ihtei, uuseh magadlal ondortei humuus uulzaj yariltsdag ene sedewiig bainga hondoj sanuulj oilguulj baidag tiim uulzaltuud ih ur duntei baih shig baigaam, Mongold iim bulgem uulzalt mayagiin yum bna uu..

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Nov.05.14 7:24 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
AA гээд байдаг юм билээ.


Top
   
PostPosted: Feb.17.15 6:22 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Sain baitsgaana uu
Bi ch er ni ih l zavgui hun bolson yum shig bna daa.Odoogoor uuriin huviin 2 companyyg baiguulj huuchin ajillaj baisan niit 4 companyd zereg ajillaj bna. Sariin orlogo medeej hangalttai bolson.. End setgel sanaagaa bichij ehleed barag 6 jil bolson bna. Minii amidral uneheer uurchlugdsun. Hun alivaa zuild itgej tuuniihee tuluu myatralguigeer zutgej chadval amjilt olj chadahiig mun hen negen minii nuden deer herhen nuran unaj suirch bgaag harj bna. Zuvhun arhi geltgui uurtuu baigaa dutagdliig arilgaj sain saikhan buhnee ungulun zulgej saijruulah yum bol udur bur uuriin umnuu tavisan zorilgiin tuluu itgelteigeer zutgej chadah avaas bid yug ch buteej yamar zuild hurch chadah yum bna. Havar zun namar uvul jiliin durvun uliral tsag hugatsaa ergen toirnii humuus tednii amidral er ni ene orchlon horvoo bidnees ul shaltgaalan ergej baidag yum bna. Ene ih ursgald bid uursduu l huluu olj zuv gishgej busdad hen gedeg ee haruulj tanigdaj bas tanij amidrah bolohoos herev namaig esvel chamaig hen ch bish yavhad esvel buur uheed ugui bolhod ter oron zai horomhon zuur nuhugduj martagdah bolno. Esvel hen ch buur uguilehgui ch baij boloh yum. tiimees bid uursduu uursdiin amidral huvi zayag buteedeg. Hen bolj yaj amidrahaa bi uuruu l shidne. Minii huvi zaya minii l gart baina. Zuv tiish zaluurdaj uuriin oron zaig uuruu bii bolgoj amidarna shuu


Top
   
PostPosted: Feb.17.15 11:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Пээх
Дøpвøн компанаас цалинждаг гэхээр сарын орлого хэд байхуу
Арван саяуу

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Feb.19.15 6:00 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.13.11 11:23 pm
Posts: 3638
Location: restaurant at the end of the universe
Iim goy yum bichsen bhad ter tsalind l hamag anhaaral tatagdaad bnu

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Top
   
PostPosted: May.07.16 7:00 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
:l1: Хөөх ийшээ орж ирэлгүй ямар их удаа вэ.Цаг хугацаа нээрээ аймшигтай хурдан эргэх юм. Хэтэрхий их ажлын ачааллаас болоод нэг том ажлаасаа бүүр гарч нэг газраа төвлөрч байна. Хайран сайхан залуухан найз маань саяхан архинаас болж бас л яваад өглөө. Хар багаасаа нөхөрлөж явсан юмсан. Сайхан амьдрал хань ижил үр хүүхдээ бүгдийг орхиод явчихлаа. Би энэ олон жил болоход найзынхаа амьд сэрүүнд нэг ч гэр орноор нь очихоо больсон байжээ. Амьдрал ахуй нь тогтоод ямар ч сайхан айл болсон юм. Тэглээ гээд энэ хар архинаас болоод л дөнгөж 40 насандаа яваад өглөө. Үнэхээр их харамсаж байна. Хаяа уугаад согтуу залгахаар нь загначихаад л үхлээ гэхээр нь хэдэн цаас загнан байж дансанд нь хийчихээд л өнгөрдөг очоод яаж байна гээд нэг уулзчих минь ч яалаа.Дагуулаад сайн сайхан хүмүүстэй уулзуулж архи дарсыг нь болиулах минь ч яалаа. Дахиж хэн нэгэн архинд ингэж орсон байвал би заавал гаргана аа :-P


Top
   
PostPosted: Dec.27.16 7:56 pm 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Mar.23.04 4:08 pm
Posts: 4929
Location: мачад маяр махаатайн бэ
mark

_________________
teser delber


Top
   
PostPosted: Dec.28.16 3:08 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5026
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Alcohol hereglehgui udahaar noir ih hureed, oroi ert deren deer tolgoi tawiad l ogloo bolchigdog ni goe.. yumiig goe tungalag tsewereer harj, narnii gerel boroo tsas, mod nawchisiig tuw tungalagaar harj goe-g ni mederch baigaa ni saihan ..

Alcohol togtmol heregleed baihaar iim yum bodoh ch zawgui ajil ger alcohol gesen dawtamjind orood amidral suumelzej ongorood, hudlaa tarhind taatai medtemj ter oroidoo l toruuleed margaash ni, hed honogtoo ontsgui bolgood er ni demii ed..

Odor odor-g goe mederch az jargaltai baisan ni deer :)

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Dec.29.16 12:19 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5761
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Za odoo yostoi boliyoo


Top
   
PostPosted: Dec.29.16 3:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5601
Hundaga wrote:
Alcohol hereglehgui udahaar noir ih hureed, oroi ert deren deer tolgoi tawiad l ogloo bolchigdog ni goe.. yumiig goe tungalag tsewereer harj, narnii gerel boroo tsas, mod nawchisiig tuw tungalagaar harj goe-g ni mederch baigaa ni saihan ..

Alcohol togtmol heregleed baihaar iim yum bodoh ch zawgui ajil ger alcohol gesen dawtamjind orood amidral suumelzej ongorood, hudlaa tarhind taatai medtemj ter oroidoo l toruuleed margaash ni, hed honogtoo ontsgui bolgood er ni demii ed..

Odor odor-g goe mederch az jargaltai baisan ni deer :)



ahha admin maani arhiig arai hetruuldeg baijee. haha


Top
   
PostPosted: Dec.29.16 9:39 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
arhi shig demii um bhguiee

arhi hund heregtei yu ugdug um be, ylanguya mgl chuud shig hetruulj heregledeg humuusd bol

arhi uusnaar tarhinii buun ed es ter chigt ni aldana uuhiihaa hereer tasrah toolongoor t*n*g l bolno gsen ug
eleg bhgui, hodood bhgui

deerees ni arhi uugaad agsardag humuus aimaraa

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Dec.29.16 9:42 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
bid nar ene arhiig erthen bolih heregtei

20-30 jil neg uyereee l uulaa shde odoo uhaartsgaamaar bnaa

arhinaas bolj saihan saihan udiid ider nasandaa yavah zunduu mongol erchuud alga bolsondoo

arhinaas bolj hichneen ger bul huchirhiileld orj heruul uruul hiij bsan bol odoo bolih heregtei

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Dec.29.16 9:51 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
t*n*g, hort havdartai, urund barigdsan baihad hunii gart orj l taarna

yamar ch huchtei amitniig surgeeree barij iddeg shig, huchgui baival barigdaad duusna daa huurhii

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Dec.29.16 10:29 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5761
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
admin ni arhi uudag bsan baihleer bid ch argagui l dee :frog:


Top
   
PostPosted: Dec.29.16 10:52 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 5026
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
16-17 jiliin omno mongold baihad l arhi ih uusan baih, TIS-n oyutan geel olon elgen deeree 100 uudag balai uye baij.. USA-d irsenees hoish light beer l dagnaw..

Mongold baidag ter orosoos orj irsen vodka bol 10000% aimar shuu, humuus dontood bolohoo baidag, hamgiin ih dontolt uusgediim shig baigaam..

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Dec.29.16 7:12 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5761
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Bas neg hunees sonssonoo duulgahad solongos soojuu het ih hereglehleer m*dr*l muutai boldog gene. So d ajillaj bgaa mgl zaluuchuud dontood m*dr*l ni muudsan humuus mer ser bdag gesen. Soojuug umhii nogoon gej nereldeg yum bilee


Top
   
PostPosted: Jan.02.17 6:51 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Oct.30.09 5:29 pm
Posts: 10675
Location: Диваажинд
iim sedev bas baisan yumuu :laugh5:
2017 ondoo shuud arhinaas garnaa ch gej helehgui ch bagasganaa l gesen baigaa :haha:

_________________
Жаргалыг хүснэ...


Top
   
PostPosted: Jan.02.17 7:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5761
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
2017 ond naiz zaluu maani arhinaas garahgui ch neg udur uun bna gej amlasan amlaltandaa hurvel uneheer amidral bolood yavchihlaa. :l1:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 276 posts ]  Go to page Previous 17 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited