#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.26.18 5:51 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 276 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next
Author Message
PostPosted: Apr.28.11 7:38 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Архи хэмээгч зүйлийг ууж хэрэглэж явсан уугаад алдсан, одоо ууж байгаа хэн бүхэн санал бодолоо хуваалцаж архинаас тагалзах бүх боломж учирч буй саад бэрхшээл,сэтгэлийнхээ хүчээр ялан дийлэх итгэл үнэмшилийнхээ талаар энд бичицгээе.Би архинаас татгалзахаар хүссэн чадсан.Чадна гэж өөртөө итгүүлж байгаа энгийн л нэгэн.Ажил төрөлтэй боломжийн амьдралтай.Та бүхэн хамгийн сүүлд хэзээ уусан яагаад уусан талаараа, уухаас тагалзах үед хүмүүсийн хандлага ямар байгаа талаар, уугаад ирэхээр гэр бүл эхнэр хүүхэд эр нөхөрт чинь ямар хэцүү байдаг тухайгаа эсвэл эр нөхөр эхнэр хүүхэд чинь архи уугаад ирэхэд танд ямар хэцүү байдаг тухай,яавал энэ асуудлыг үгүйхийж болох тухай санаа оноо гээд чөлөөтэй ярилцацгаая.Хариу бичнэ гэж найдаж байна
Хүндэтгэсэн таны сайн нөхөр


Top
   
PostPosted: Apr.29.11 8:48 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.14.06 3:56 pm
Posts: 1191
Location: Улсын маань нийслэл Улаанбаатар.
Архи бол хараал идсэн хар ид.Монголчууд бид нэг тэнэг зантай.Тэр нь юу бэ гэхээр Архи бол идээний дээж гээд дээдлцэн.Ямар ч баяр ёслол болсон архи.За яахав уудаг юм байж гэж бодохоор.Уусан хүнийх нь ааш авир ямар билээ.Сүүлийн үед хөдөөнөөс орж ирсэн оюутанууд эцэг эхийн үүлээ үзэж олсон хэдэн төгрөгөөр архи ууж бааранд орж агсан тавьж явж байдаг.Архи бол зайл.

_________________
...........


Top
   
PostPosted: Apr.30.11 3:05 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Энэ сэдэвээр ярилцах газар ховор, АА клуб гэж нэг газар байдаг гэх.Гэхдээ тэр бүр хүмүүс хичнээн өөрийгөө архинд орсон,донтсон гэж дотороо бодсон ч бусдын өмнө энэ байдлаа ил гаргахыг хүсдэггүй энгийн хэвийн байгаа мэт харагдах хүсэлтэй байдаг тул АА клуб гэх мэд олон нийтийн байгууллагад тэр бүр очоод байдаггүй байх.Хувь хүний өөрийх нь үнэ цэнэ нэр хүндтэй холбоотой байдаг байх.Хэдийгээр хүн өөрөө л би уухгүй гээд тэгвэл уухгүй байж чадна гэж хэлдэг ч хамт, олон гэр бүл, найз нөхөд,нийгэм гээд шууд бусаар хүнийг архидалтруу түлхэж байдаг зүйл их олон байна. Архи хэрэглэхгүй байх нь тухайн хүний өрсөлдөх давуу тал, нэр хүндийн батлагаа гэдгийг хүүхэд залуучуудад ойлгуулах хэрэгтэй гэж бодож байна.Архи хэрэглэж байгаа тэр үйлдэл нь ухамсарын доод түвшинд байгаагаа нотлох үйлдэл хүн биш адгуусны инстикт юм гэдгийг ойлгох хэрэгтэй байна.


Top
   
PostPosted: Apr.30.11 3:29 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Миний архинаас татгалзах болсон хамгийн гол шалтгаан нь архи уусан үедээ мэдэрдэг тэр мансуурал сэтгэлийн хөөрөл бол эрүүл ухаанаар хүний амьдралаас мэдэрч болох тэр гэрэл гэгээ сайн сайханы дэргэд юу ч биш гэдгийг хүлээн зөвшөөрсөнд байгаа гэж боддог.Байгаль дэлхий, гэр бүл, хамт олон, найз нөхөд, үгүй ядахдаа л сайхан кино үзэх \адернолин ялгаруулсан action кинонууд хэхэ\ эрүүл саруул ажил төрөлөө хийгээд явж байхад хүмүүсийн итгэл хандах хандлага өөрчлөгдөж өдрөөс өдөрт урам дэм өгч байгааг мэдрэх мэдрэмж сайхан. Баяр ёслол, хамт олны уулзалт,шинэ жил,төрсөн өдөр,хурим найр гээд архи амсалгүй өнгөрч чадсан тохиолдолд бүрдээ архи уусны дараа мэдэрдэг тэр мэдрэмжээс илүү амсалгүй тэсж чадсаныхаа баяр хөөрөөр өөрийгөө зоригжуулж бахархаж байсан. Би архи хэрэглэдэггүй амсдаггүй гэж хэлэхэд хүмүүсийн харж байгаа гайхшралыг хараад дотороо битүүхэндээ өөрөөрөө бардамнах сэтгэл төрдгийг нуухгүй.Та нар ч гэсэн нэг ч гэсэн удаа энэ мэдрэмжийг өөрөө мэдрээч гэж хэлье.Амсалгүй өнгөрч чадсан тохиолдол бүр чинь нэг нэгээр нэмэгдсээр та архинаас тагалзаж чадна.Яахав соёлтой хэрэглээнйи талаар ярих нэг нь байх л байх.Би өөр дээрээ туршиж үзээд хамгийн зөв сонголт бол ор тас амсахгүй байх зөв юм байна гэдгийг ойлгосон.Архи уухын эерэг болон сөрөг талыг зэрэгцүүлээд жагсааж бичиж хүртэл үзлээ.Эерэг гэсэн талд нь үнэндээ л юм олдохгүй байна.Эрүүл мэнд,эд хөрөнгө,нэр хүнд,ажил төрөл,гэрбүл,үр хүүхэд,эцэг эх,амь нас бүгд сөрөг. Тэгэхээр өмнө бичсэнчлэн бүгд ийм сөрөг нөлөөтэй байхад хэрэглээд байна гэдэг нь оюун ухаант хүний ухамсар байхгүй байгааг л нотлоод байгаа мэт.


Top
   
PostPosted: May.02.11 9:14 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.14.06 3:56 pm
Posts: 1191
Location: Улсын маань нийслэл Улаанбаатар.
Ямар гоё юм бичээ вэ чи.

_________________
...........


Top
   
PostPosted: May.02.11 11:01 am 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Сайн байцгаана уу
Шинэ 7 хоногийг мэнд хүргье.
Архинаас гарахын тулд эхлээд биедээ байгаа хордлогыг тайлах ёстой.Түүний тулд шарталт гэж юу юм яагаад шартдаг юм.Шарталтыг дэс дараатай шинжлэх ухааны үндэслэлтэй яаж тайлах ёстой талаар мэдээлэл оруулхаар шийдлээ.
№1
Шарталт гэж юу вэ Эхний ээлжинд ямар арга хэмжээ авах вэ.
Архи шар айраг виски гэх мэт этилийн спирт бүхий бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсний дараа үүсдэг хам шинж буюу синдромыг шарталт гэнэ.Өөрөөр хэлбэл хүний бие нь орж ирж байгаа хэтэрсэн их хорыг боловсруулж дийлэхгүй хямарлаа гэдэгээ толгой өвдөх дотор муухайрах гм........шинжээр дохио өгч байгаа хэрэг.Шарталт гэдэг асуудлыг чухам яг нийлмэл учир начрыг нь одоо болтол тогтоогоогүй байдаг гэнэ. Зүгээр л хүний биед орсон этилын спиртын үлдэгдэл ацетальдегидийн нөлөөгөөр шарталтын хамшинж үүсдэг гэнэ. Энэ нь ямар бодис юм бэ гэсэн асуулт гарах нь зүй хэрэг.Энгийн үгээр хэлэхэд ацетальдегидийг багахан урвалд оруулхад уксус болдог эд гэнэ шүү.Мөн этил доторхи метанол гэх мэт хүнд элемэнтүүдийн нөлөөч багагүй байдаг гэнэ.Архи ууж шартаж үзсэн хүн бүхэн ам цангах дотор муухайрах,бөөлжих,салгалах,сэтгэл тавгүйтэх,зүрх чичирэх,өөрийгөө буруутгах,цочих гээд эсэн шидийн юм болдгийг мэдэх байх.Энэ бүгд нийлээд шарталт.Маш нарийн дэс дараалалтай Эмчилгээний үр дүнд биеэсээ хорыг зайлуулж болдог тухай интернетэд бичсэнийг дор сийрүүлье.


Top
   
PostPosted: May.05.11 12:19 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Сайн байцгаана уу.
Хэн нэгэн энд нэмэгдэж санал бодлоо нэмэрлэх боловуу гэж хэсэг харлаа байдаггүй.Харамсалтай л юм.Гэхдээ яах вэ.За ингээд өмнө бичиж байснаа үргэлжлүүлье.
1.Энтеросорбц буюу бие махбодийг дотороос нь эхлээд цэвэрлэх хэрэгтэй Энэ нь яах вэ гэхээр бөөлжих гэсэн үг биш хамаагүй бөөлжвөл цусаар бөөлжих буюу Мэллор Вейсын хамшинж үүсж ходоодны салст салдаг байна.Тэгэхээр эхлээд идэвхижүүлсэн нүүрс ууна.Эмийн санд байгаа.Идэвхижүүлсэн нүүрс нь ацетальдегид,уксусны хүчил,кетоксилотууд,сүүний хүчилүүд,пропилууд,изопропилын спиртын задралын үлдэц, фурфурол гэх мэт нэрийг нь ч мэдэхгүй хоруудыг ходоод гэдэсний ханаар дамжуулан шимэгдүүлж авдаг гэнэ.Уухдаа 200 гармм усан 1.5 грамм нүүрсээ хутгаад ууна.Энэ маягаар өдөрт 3 удаа ууна.
2. Электролитыг сэргээх буюу дутагдсан эрдэсийг сэргээх Панагин эсвэл Аспаркам гэсэн элбэг эмүүд байгаа.Эдгээр нь Магни болон кальцыг өөртөө их хэмжээгээр агуулсан байдаг байна.ҮҮнийг 4-5 ширхэгийг нухаад хагас аяга бүлээн усанд уусгаад уу.Энэ 2 элемент хэр их дутагдна тэр хэмжээгээр шарталт чинь аймшигтай байна.Уусны дараа хэсэг байж байгаад шарталт чинь гайгүй болохыг мэднэ.Үргэлжлүүлээд өдөрт нь 2 ширхэгийг шахмалаар нь цагаа хуваагаад уугаарай гэсэн байна.Хэрэв эм уумааргүй бол дарсан огурций,помидор,даланй байцаа гэх мэт эдгээр элемент агуулсан ногоог их хэмжээгээр идээд байгаарай.Аль хэр хурдан нөхөгднө тэр хэмжээгээр бие чинь гайгүй болно.


Top
   
PostPosted: May.05.11 12:37 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Oct.16.10 8:14 pm
Posts: 555
Location: uulen door
:wd:

_________________
☺ᠮᠤᠨᠭᠭᠣᠯ☺


Top
   
PostPosted: May.05.11 12:44 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
.Хүчил шүлтийг сэргээх тэнцвэржүүлэх
Спирт нь хүний биед исэлдэхээрээ асар их органик хүчил болон түүнтэй дүйцэх бодисыг үүсэгдэг байна.Анагаах ухаанд түүнийг ацидоз гэдэг бөгөөд шинж тэмдэг нь цээж бачуурах,толгой өвдөх дотор муухайрах,бие сульдах,шүлс гоожих хар хөлс гарах гэх мэт.Үүнийг дархын тулд эмнэлэгт бол ариутгасан натрийн гидрокорбанатыг буюу хүнсний сода дуслаар хийж хордлогыг нам дардаг. Гэхдээ хүн бүр эмнэлэгт очиж дусал хийлгэж чадахгүй болохоор одоо яах вэ.4-10 грамм хүнсний содыг 1.5 литр усанд хийгээд бга багаар 1 цагийн турш ууж дуусга.Хөөе техникийн сод уучваа тэгвэл шууд чад болийшдээ.Ернь шартсан үед дэлгүүрээс рашаан аваад уувал бас орлуулах боломжтой гэнэ.Гэхдээ аливаа шингэнийг шууд их хэмжээгээр уувал шууд шээс болоод бие дэхь дутагдсан шингэнийг нөхөгүйгээр гараад явчина.Бас бөөрний ачаалал нэмэгдээд бөөр чинь дээрээс нь өвдөөд унана.Харин бага багаар их шингэнийг шингээж уухыг зөвлөсөн байна Үүнийг Регидратаци буюу шингэн нөхөх арга гэдэг байна.Цагт 1 литр ус уугаад бай.Их уувал бас бөөлжинө юм юм болийшдээ.Мөн их бөөлжвөл дээр өгүүлсэн Мэйлор Вейсын хам шинж үүсээд чад хийж магадгүй.. Ёооё ингэн ингэн архи уухаа больчилдоо тэгвэл бүх юм ОК шдээ. За яахав цааш үргэлжлүүлээд байхаас.ЯМар ч гэсэн биеэ хоргүй болгоод ав.


Top
   
PostPosted: May.05.11 1:31 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Нэг юм хэлэхгүй бол боломгүй санагдаад хэл ам загатнаад болдоггүй.Сая өнгөрсөн 2 хоногт хэвлэлийн эрх чөлөөний өдөр гээд сэтгүүлчид баярлацгаасан тухай зурагт радиогоор баахан гарлаа.Нэг нэгнээ ч шагнаад л байх юм.Бас нэлээн их уух шиг боллоо.Хөдөөнөөс тэр баярт нь ирсэн төлөөлөгчдөө зочид буудалд байрлуулаад буудлых нь үүдэнд баяр хүргэсэн лоозонтой өдөр нь сайхан сайхан хүүхнүүд залуучууд гоёж гангалсан орж гараад л....За жаахан орой болоод ирсэн байдаггүй дээ.Үс гэзэг нь сэгсийсэн орилж чарласан өрөөсөн туфьлтэй сэтгүүлчид шөнөжингөө унтуулдаггүй.Эрчүүд нь хүүхнүүдээ байшин тойруулж хөөгөөд зарим нь цонхоороо орилоод ичдэггүй юм байхдаа.Чөлөөт сэтгүүлчид эрх чөлөөтэй байна гэхээрээ бас архи уух асуудал нь хамт явжийдийн байх даа.Хот гэдэг газар яасан ч хэн ч мэдэхгүй гэж боддог бололтой.Нэгд хувь хүний ухамсар соёлын хэмжүүр хоёрт тухайн салбарых нь нэр хүнд тэр чигээрээ гарч байгааг ойлгохгүй байна гэж баймааргүй.Өөрсдөө бол ээмэр ээмэр юм бичдийшдээ.Качин юм.Бөөр гайхчлаа.Нийтийг хамарсан баяр ёслол дээрээ бүүүүүүүүүр архи тавихгүй байвал...........


Top
   
PostPosted: May.06.11 5:59 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Сайн байцгаана уу.
Өнөөдөр японд 6 жил амьдраад түр ирээд байгаа нэг хүнтэй уулзлаа.Өдөр хамт хоол идэж амьдрал ахуй улс орны талаар яриа өрнүүлэв.Яриа үргэлжилсээр архины талаар сэдэврүү яваад орчихлоо.Хэдийгээр 6 жил богинохон хугацаа мэт боловч 6 жил эх нутагтаа ирээгүй нэгний нүдээр Улаанбаатар хот маань хүмүүсийн дүр төрх амьдрал ахуй ямар харагдаж байгааг сонирхож асуулаа.Түүнийг 6 жилийн өмнө Монголоос явах үед хамгийн амьдралын боломжтой соёолтой хүмүүс архийг маш их хэргэлэдэг байсан.Бараг л архи ууж байгаагаараа уралддаг байсан.Одоо тэгсэн чинь их өөр болсон байна.Найз нартайгаа уулзахад өмнөх шигээ тэгж юм үзээгүй (тэрний хэлсэнээр бичив) юм шиг ууж идэхээ больсон сонголт нь ч их өөр болсон байна гэнэ шүү.Өглөө ажилтай, хоолон дээр жаахан вино хүртье,за найз ирсэн гээд ганц мөстэй 100 грамм Хэнэси татчия гэх ярьцгаахыг нь сонсоод их гайхсан гэж байна.Тэгээд надаас за найз чи харин яаж байна хаяа хусч байна уу гэхээр нь би хүртэхээ болиод нэлээд удчилаа гэсэн чинь баяр хүргье тэгмээрдээ гээд сүйд болж байна шүү.Намайг бас архи уухаа болиосой гэж боддог найз нөхөд байсан л юм байна. :bawling:


Report this post


Top
   
PostPosted: May.06.11 6:01 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
За нөгөө хордлого тайлах зөвлөгөөнийхөө өнөөдрийн хэсгийг бичье. Деинтоксикац хор тайлах. Бие дэх шингэний орц хэр нэмэгднэ тэр хэмжээгээр хор багасна гэсэн үг.Дээр дурдсан янзан бүрийн эрдэс бүхий шингэнүүдийг уугаад шээс эхлээд гарч байга өнгө үнэр дараа нь гадагшилж байгаа өнгө үнэр шаал өөр болоод ирнэ.Энэ бол биеэс хор гадагшилж байна гэсэн үг.Гэхдээ хурдан шээсээрээ хороо гадагшлуулна гээд хаван хөөх эм ууж болохгүй гэж байна.Тэгвэл шөрмөс татах гэх мэт сөрөг нөлөө аюултай.Үүний дараа Витамины дутагдлыг нөхөх гэж нэг юм байна.Уусны маргааш биеээс асар их С болон В амин дэмүүд гадагшилж бие организм дутагдалд ордог байна.Эмийн сангуудад байдаг Поливитаминыг аваад уугаарай.В бүлгийн болон С амин дэмийн хэрэгцээ 3-4 дахин ихэсдэг учираас Аскорпины хүчил ч мөн хэрэгтэй болно гэсэн үг.Уусны маргааш бүх юм болохоо больцон мэт түгшүүртэй хүн болгоны өмнө буруутай давхийж цочоод л машин барихадч хэцүү байдаг нэг л аймшигтай мэдрэмж төрдөгдөө.Энэ бол хүний тархины гадаруун дахь мэдрэлийн импульс дамжуулагч бодисын харьцаа алдагдсанаас болдог бөгөөд глицин гэх амин хүчлийг импульсыг сэрээж энгийн байдалд нь оруулхын тулд хэрэглэдэг байна.Эмийн сангаас аваад хэрэглэж болох ч өөр энгийн арга байна.Юу вэ гэвэл Истүжин гээд нэг төрлийн царцаамаг байдагдаа.Миний мэдэхийн намайг бага байхад манай эмээ хийж өгдөг байсан үхрийн шийр ялз чанаж байгаад.Тэр чинь өөрөө бөөн глицин байдаг гэнэ шүү.Гэхдээ халааж байгаад идээд байх хэрэгтэй тэгвэл тэр сэтгэл тавгүйрэлийн шинж үгүй болно гэнэ.


Top
   
PostPosted: May.10.11 1:32 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Aug.28.06 11:13 am
Posts: 20
dalai shig l ixiig uulaa daraa neg udur bodood baisan chin ashigtai yum yu ch baihguigeer barahgui ediin zasgiin huvid ch zan moraaliin huvid ch eruul mendiin huvid ch dandaa xoxiroltoi buruu zuil baisii baile kk tegeel uiuxaa baisan bur baitsan
naizgui edr gedeg l yum baile arxinii l naiz baisii bol tsaash zailtsgaana biz

_________________
urgelj oodrog setreltei


Top
   
PostPosted: May.10.11 1:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
ia wrote:
dalai shig l ixiig uulaa daraa neg udur bodood baisan chin ashigtai yum yu ch baihguigeer barahgui ediin zasgiin huvid ch zan moraaliin huvid ch eruul mendiin huvid ch dandaa xoxiroltoi buruu zuil baisii baile kk tegeel uiuxaa baisan bur baitsan
naizgui edr gedeg l yum baile arxinii l naiz baisii bol tsaash zailtsgaana biz


arhinii naiz bol arhinii naiz.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: May.10.11 10:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Хамгийн сүүлд хагас сарын өмнө уусан юм байна. Дахиж уухгүй л гэж бодож байгаа. :wd:

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: May.11.11 4:11 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Манай талыхан нэмэгдээд байгаарай.Сэтгэгдэлүүдээ үлдээсэнд баярлалаа Нэмээд байгаарай


Top
   
PostPosted: May.11.11 4:12 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Apr.11.11 11:40 am
Posts: 2426
Location: царайлаг өндөр тгд чи ях бэ?
татгалзаж яахсын тааруулаад бусдад төвөг удахгүйхэн шээг тав хоногийн алжаал тайлсан шээг долоо хоногтоо ганц уужаахд зүгээр

_________________
Do you think I'm ugly?


Top
   
PostPosted: May.11.11 4:28 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Эмчилгээний талаархи мэдээллээ дуусгахад Ерөнхийдөө эмчилгээ нэг иймэрхүү байна.Дээр нь шээсээр гадагшилсан уургийн дутагдлыг нөхөх гэж бас нэг ажил байна. Өндөг загас гэх мэт уургаар баялаг хоол хэрэглэнэ биз.
Харин шарыг архиар тайлах гэж оролдсоны ч хэрэггүй гэдгийг зөвлье.Архичин хүн нэг удаа ууж бусдад нь насаараа шараа тайлдаг гэж үг байдаг.Яг үхэх гээд салгалаад байхад хамраа чимхэж байгаа 100 татчихад хөлс гараад нүд ам сэргээд л ухаан санаа цэцэн цэлмэг болоод байгаа мэт санагддагийг хэн хүнгүй л мэдэх байх.Архи уусны дараах дээр дурдсан синдром өвдөлтийг тэсч чадаагүйгээсээ болж ухаан санаагаа булингартуулан байж бие махбодийнхоо өвдөлтийг дарна гэдэг бол нэг гараараа нөгөө гараа тас огтолсонтой адил гэдгийг ойлгосон.Хэрэвээ уусны маргааш ззавал уух гээд байвал ууж байж гайгүй болж байна гэж бодож байвал чи ерөөсөө л битгий уу.Шартахаас хамгийн сайн сэргийлэх арга бол урд өдөр нь ерөөсөө л огт амсахгүй байх гэдэг алтан дүрэм байдагийг ойлгосон хүн хэлж байна Нөхөд өө.


Top
   
PostPosted: May.11.11 4:35 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Geraklus wrote:
Манай талыхан нэмэгдээд байгаарай.Сэтгэгдэлүүдээ үлдээсэнд баярлалаа Нэмээд байгаарай

br br


Top
   
PostPosted: May.26.11 2:15 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Feb.15.11 12:01 am
Posts: 128
Hi
Oird ajil ihtei enuugeer orj ireh zav garsangui Humuus arhi uuhaa boliy geheer jaahan durgui bna uu ugui yu


Top
   
PostPosted: Jun.15.11 6:14 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4164
Location: Байдаг газраа л байна
Амсахаа байгаад лав 4 сар болж байна. Өмнө нь сард ямар ч байсан доод тал нь 2 хүртчдэг байлаа. заримдаа ихдээ 4 хүргэнэ. Гол нь нэг уухдаа хэтрүүлээд байдаг талтай. Тэгээд маргааш нь нөгөөдөр нь бараг тэрний маргааш нь хэвтэрийн дэглэм сахинадаа. Тгд нэг л өдөр гэнэт огцом дургүй хүрээд больчий гэж бодлоо. Даанч дэмжлэг алгаа. Ажил төрөл найз нөхөд бараг хань ижил (хэ хэ) гээд л бүгд л ганц татчаач гээд элдэвээр ятгаад байхын. тэгэх тусам нь улам дургүй хүрээд бүүр амсмааргүй санагдаж байх чинь. уг нь ганц жил ё болов огт уухгүй гэж бодож байлаа. Бодоод байхад миний хийж байсан бүх алдаанууд архитай холбоотой байсан байгаамдаа. илүү хэлсэн үг, үйл хөдлөл, шийдвэр гээд л. Воль воль шаал дэмий эд байгаам архи гэж.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Jun.15.11 9:09 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
baaksi wrote:
Амсахаа байгаад лав 4 сар болж байна. Өмнө нь сард ямар ч байсан доод тал нь 2 хүртчдэг байлаа. заримдаа ихдээ 4 хүргэнэ. Гол нь нэг уухдаа хэтрүүлээд байдаг талтай. Тэгээд маргааш нь нөгөөдөр нь бараг тэрний маргааш нь хэвтэрийн дэглэм сахинадаа. Тгд нэг л өдөр гэнэт огцом дургүй хүрээд больчий гэж бодлоо. Даанч дэмжлэг алгаа. Ажил төрөл найз нөхөд бараг хань ижил (хэ хэ) гээд л бүгд л ганц татчаач гээд элдэвээр ятгаад байхын. тэгэх тусам нь улам дургүй хүрээд бүүр амсмааргүй санагдаж байх чинь. уг нь ганц жил ё болов огт уухгүй гэж бодож байлаа. Бодоод байхад миний хийж байсан бүх алдаанууд архитай холбоотой байсан байгаамдаа. илүү хэлсэн үг, үйл хөдлөл, шийдвэр гээд л. Воль воль шаал дэмий эд байгаам архи гэж.


gants gantsaar tatasaar baigaad bolhoo baisan humuusiin jishee sonsmoor baival yarij ogii.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jun.18.11 10:20 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Joined: Sep.07.05 3:01 pm
Posts: 4164
Location: Байдаг газраа л байна
zugeer zugeer. hamgalttai harj bn. ergen toiron end tend nuli tiim humuuss

_________________
Заяа хичээвэл

Эзэн хичээнэ


Top
   
PostPosted: Jun.19.11 3:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
ter ch tiim.

_________________
www.hicheel.com


Top
   
PostPosted: Jun.24.11 1:43 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.22.06 12:39 am
Posts: 2030
Location: Темер замын ууган оршин суугч
ер нь уух багассан!!!

_________________
Зүгээр хүн


Top
   
PostPosted: Jun.24.11 2:15 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 2:41 pm
Posts: 1783
Location: Худалд бас Үнэнд!
хэрэгтэй сэдэв бнаа, марклачий

_________________
Цаг зуурынх.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 276 posts ]  Go to page 1 2 3 4 511 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited