#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 3:06 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 388 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next
Author Message
PostPosted: Jan.01.09 11:14 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
za ingeed jinluurinhen nasha orj irj hoorondo taniltsana uu :-D

_______________________
гарчиг хєрвvvлэв. deline.


Top
   
 Post subject: Re: Jinluuriinhen nashaa
PostPosted: Jan.01.09 11:22 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
БҮСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
Жинлүүрт хамгийн тохиромжтой нь Хонь, Ихэр, Арслан, Бумба.
Үхэр, Мэлхий нартай тийм ч таатай биш, гэхдээ Жинлүүрийн сайн зангийн ачаар найз нөхдийн харьцаатай байж болно.
Охины ордныхонтой зөрчилдөх нь их байдаг, харилцан ойлголцдоггүй.
Хилэнцтэй хамтран ажиллаж л болно. Жинлүүрийн хувьд Хилэнц нь хэт оргилуун харин Хилэнцийн хувьд Жинлүүр нь хэт хөнгөн зантай тул гэрлэх хэрэггүй.
Жинлүүр ба Нум хамтдаа аз жаргалтай, бөх гэрлэлттэй байна.
Матартай найз нөхөд байвал сайн.
Жинлүүр Загас хоёр нь бие биеэ хүндэлдэг, хамтын ажил болон нөхөрлөл бий болно. Харин хоорондын биеийн сонирхол нь сул тул хайр дурлал, гэрлэлт бий болох нь ховор


Top
   
PostPosted: Jan.15.09 5:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.14.09 6:10 pm
Posts: 6497
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
Jinlvvr!
Manai ordniihon yer ni biznesiin yertontsod hamgiin ireedvitei, chadvarlag negen ajee. Mungunii ajil olohdoo mash amjiltta, zali gargaj chaddag. Gehdee tand gj zuvluhud altan bolomj olohdoo hentei ch bvv zuvluld, uuriinhuu orlogiin tuhai hend ch bvv yari. Bas tgd yamar negen bayan hamaatan chine tand tom uv hurungu vldeeh magadlal tun undur bdag. Tiimees turul turugsudteigee sain hariltsaatai bgaarai. oki :wd: :wink:

_________________
Арзаак...


Top
   
PostPosted: Jan.29.09 3:40 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.14.09 6:10 pm
Posts: 6497
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
Libra(180°) Жинлүүрийн ордныхон бол Beta Librae гэж их хурц гэрэлтдэг од бдаг гэнэ. Уг нь нэр нь латин хэлнээс Өрнөдийн хэмжүүр гэж нэрлэдэг бна. Дэлхийгээс 160 гэрлийн жилээр алслагдсан бдаг гнээ...
Image
Image

_________________
Арзаак...


Top
   
PostPosted: Feb.25.09 7:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.16.05 1:20 pm
Posts: 1666
Jinluuriin ord busad ordniihonto hair durlaliin nitsl:

Honi-88%
Uher-43%
Iher-97%
Melhii-38%
Arslan-64%
Ohin-55%
Jinluur-76%
Hilents-50%
Num-69%
Matar-21%
Humh-92%
Zags-46% geneeee^^


Top
   
PostPosted: Feb.26.09 1:30 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
zurhai 2009
Жинлvvр 9/23-10/22
Жинлvvрийн ордныхон 2009 онд єєрийн сайн сайхан талууд, ололт амжилтаа харуулахад бvх боломжоо ашигла. Хэд хэдэн чиглэлд зэрэг ажиллаж эхэл. Хувь заяаны бэлэглэсэн нєєц бололцоог идэвхжvvлбэл чамгvй амжилтад хvрч чадна. Ингэж эс чадвал жижиг бизнес эрхлэгчдэд дампуурал ирэх магадлалтай. Албан хаагчид тушаал дэвшиж болзошгvй. Мєн жилийн II хагаст ажлаа солих хvсэл тєрнє. Санхvvгийн байдал тогтвортой байх боловч III, V, VIII, XI саруудад ихээхэн мєнгє алдах, найз нєхєд, тvншvvдтэйгээ муудах хандлагатайг анхаар. Жинлvvрvvд тєрєл садандаа маш их итгэдэг. Энэ нь заримдаа танд хохирол амсуулдгийг мартаж болохгvй. Заяаны ханиа хайж байгаа залуус хоёр дахь биеэ хаа нэгтээ ойрхон байгаа гэж мэдрэх vе. Олонхи нь энэ жил амьдрал ба бизнест зохицох чадвараа амьдрал дээр шалгана. Дотны хэн нэгнээсээ хагацаж магадгvй. Гэхдээ энэ нь тvvний нуруунаас зарим нэгэн ачаа салгах сайн талтай. Бат бєх гэр бvлийн харилцаа улам бэхжинэ. Yр хvvхдийнхээ амжилтаар бахархах болно. Эрvvл мэндийн хувьд сайн байх ч IX сард биеийн ерєнхий байдал, дархлааг сайжруулах эмчилгээ, сувилгаа хийлгэвэл сайн. Арилжаа наймаанд явбал хэн нэгэнд найдалгvй єєрєє нєхцєл байдлыг хянаж чадвал ашигтай байна. Жинлvvрийнхнийг алдар нэр, бvх нийтийн
хvндэтгэл хvлээж байна.


Top
   
PostPosted: Feb.26.09 1:57 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
love-2009
Жинлvvр
Хайр дурлал- Жинлvvрийн орд агаарт харьяалагддаг тул єєрийн аль эсвэл гал махбодьтой хvнийг хайртай хvнээрээ сонгох хэрэгтэй. 2009 он халамж энхрийллээр дvvрэн гэгээлэг, тод дурсамж vлдээсэн жил байх болно. Адал явдлаар дvvрэн харьцаа, хайр дурлалын ялалт хvлээж байна. Гуравдугаар сард таны сэтгэлийн нууцлаг, нандин утсыг хєндєх хvнтэй учирна. Єєрийгєє хайр, дурлалд азгvй нэгэн гэж бодож явдаг хvмvvс хоёрдугаар сарын сvvлч, гуравдугаар сарын эхээр сэтгэл хєдєлгєм харьцаа тогтооно. 3-4 дvгээр сард хуучин дурсамжийг тань сэргээх хvнтэй тааралдана. Тавдугаар сард єєрийн хайртай хvнээсээ ихээхэн хамаарах болно. Харин оны сvvлчийн сард зєвхєн хайр сэтгэлийн холбоо тогтоохоос гадна шинэ найз, нєхєдтэй танилцана.
Эрvvл мэнд-Хэт их ачаалалтай ажилласнаас аравдугаар сард мэдрэлийн ядаргаанд орж болзошгvй. 3-4 дvгээр саруудад эрvvл мэнддээ ихээхэн анхаарахыг зєвлєж байна. Харин зургаадугаар сард хvнд бэртэл авч болзошгvй тул хvнд техник, механизмтай анхааралтай харьцаарай. 9, 10 дугаар саруудад биеийн тань эсэргvvцэл буурах магадлалтай. Тиймээс урьдчилан амин дэм хэрэглээрэй.


Top
   
PostPosted: Feb.26.09 2:11 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
Yхэр жилийн тань ордын ерєнхий зурлага
жинлvvр
Хамгийн сэтгэл татам, дэгжин, дипломатч ордныхон болох жинлvvрvvдэд харилцан ярилцагчийнхаа сэтгэлийг татах чадвар, хээнцэр хувцаслах авьяас, соёлтой боловсон харьцаа мєн бага зэргийн шийдмэг бус байдлыг бий болгодог Венера гаригийн эрхшээлд байх болно. 2009 онд уг гариг нь байнга шулуун замаар хєдлєхгvй. Тиймээс 3-4 дvгээр сард амьдралынхаа урьд нь шийдвэрлээгvй олон бэрхшээлтэй асуудлуудыг шийдвэрлэх шаардлага гарах бєгєєд магадгvй єнгєрсєн харьцаагаа сэргээснээр танд шинэлэг зvйлvvд бий болж болзошгvй. Тавдугаар сарын сvvл vе тvншvvдтэйгээ харьцах харьцаанд тань ихээхэн нєлєєлж, эерэг єєрчлєлтєд хvргэх шийдвэрийг гаргуулах магадлалтай. 2009 он бvтэн жилийнхээ хувьд жаргалтай, тєгс зохилдсон vе байх болно. Нэр алдарт хvрч, ашиг орлого тань мэдэгдэхvйц нэмэгдэнэ. Хvvхдvvд, хайртай хvмvvс тань єєрийнхєє авъяасыг хєгжvvлж уран бvтээл туурвих нь танд аз дагуулна. 2009 он ерєнхийдєє зугаа цэнгэлээр дvvрэн байх бєгєєд хvсэл тань санаснаар бvтэж «оршин тогтноход ер бусын амархан» байх болно.


Top
   
PostPosted: Feb.26.09 2:14 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
Yхэр жилийн-Ажил хэрэг, бизнесийн зурлага
жинлvvр
Ажил, мэргэжил бизнесийн хувьд єєрийн байр суурийг сайн мэддэг нэгэн. Тиймээс уйгагvй хєдєлмєр, хvч чармайлт таны санхvvгийн байдлыг тогтвортой байлгадаг. Энэ жилийн хувьд арван сард санхvvгийн байдалд тань єєрчлєлтvvд гарах болно. Энэ vед албан тушаал ахих, олон жил мєрєєдєж байсан хvсэл тань бодит биеллээ олж, олон жилийн чармайлтад ихээхэн ашиг, орлого авчирна. Гэхдээ амжилтад хялбар хvрнэ гэж vгvй тул зорьсондоо хvрэх гэж ємнєє байгаа аливаа бэрхшээлээс шантрахгvй байх нь чухал. Мєн удаан бодож тєлєвлєсєн тєлєвлєгєєгєє єєрчлєх хэрэгтэй болох магадлал ч байна. Иймд та нєхцєл байдалд зохицуулан тєлєвлєгєєгєє єєрчлєхєд сэтгэл зvйгээ бэлд. Єєрийнхєєрєє зvтгэснээс бусдаас тусламж авч, ойр дотныхныхоо сэтгэл харамгvй зєвлєгєєг сонссон нь дээр. Бодит байдлыг хэтрvvлэн vнэлж бухимдахаас татгалзан асуудлыг шийдвэрлэх гарцыг эрээрэй. Энэ жил эрсдэл шаардсан томоохон ажил хэргvvд хvлээх болно.


Top
   
PostPosted: May.02.09 10:34 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
jinluuriihnii jinhene torh

Аз нь харьчихсан гэж болохоор хүмүүс л энэ ордонд төрдөг. Хоёр нь гар нь хоёулаа буруу. Сонсгол, хараа муутай. Нэр төрөө хамгаалах, наргианы мэдрэмж нь жаахан хүүхдийнх шиг. Тэд мөнгөтэй, өндөр албан тушаалтай, бүтэлтэй хайр дурлалтай байх нь тун ховор. Шийдвэр гаргаж ёстой нэг чаддаггүй хүмүүс болохоор өчүүхэн төдий шийдвэр гаргах хэрэг болоход гар хөл нь салаганан, хар хөлс нь цутгасаар ухаан самуурдаг болохоор ямагт өөр хэн нэгэн нь тэдний өмнөөс шийдвэр гаргаж байдаг. Юу ч ойлгож, мэдэрдэггүй мөртлөө өөрийгөө урлагийн талаарх нарийн мэдрэмжтэй хүн болгож харуулах дуртай. Өөрийгөө өрөвдөж, дөвийлгөх нь дэндсэн дурдатгал, дурсамж бичих нь олонтаа.
:imhappy:


Top
   
PostPosted: Jun.15.09 2:07 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.30.06 6:30 pm
Posts: 3450
Location: Сэтгэл санаа хаашаа тэмүүлнэ? Тэр газарт л би байршина...
Махбодь: Агаар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Ном, жинлүүр, зүрх
Өнгө: Цайвар ягаан, номин ногоон, хар хөх.
Чулуу: Болор, сувд, шүр, опал, сапфир
Төмөрлөг: Бронз
Сайн өдрүүд: Баасан, Бямба
Муу өдрүүд: Мягмар, Ням
Азын тоо: 2, 6, 7, 8, 9,15.

_________________
*Je suis la morte*


Top
   
PostPosted: Jun.15.09 2:17 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.30.06 6:30 pm
Posts: 3450
Location: Сэтгэл санаа хаашаа тэмүүлнэ? Тэр газарт л би байршина...
Хулгана жилтэй жинлүүрийн орд нь эвтэй, түргэн зан байдаггүй,
Үхэр жилтэй жинлүүрийн орд нь нийтэч, мэдээллийн үүсгүүр байж чаддаг,
Бар жилтэй жинлүүрийн орд нь сургаалтай бар, худалдаанд сайн хамтрагч болно,
Туулай жилтэй жинлүүрийн орд нь сэтгэл их татсан, уян зөөлөн зантай,
Луу жилтэй жинлүүрийн ордны хүмүүст итгэж болохгүй сэтгэл гонсойлгоно,
Могой жилтэй жинлүүрийн ордны хүмүүс үнэн үг хэлж чадахгүй хүртлээ эелдэг зантай, тэд ховсдох тул болгоомжлоорой,
Морь жилтэй жинлүүрийн ордны хүмүүс зөвлөгөө сонсдог ч ихэвчлэн дураараа байх дуртай,
Хонь жилтэй жинлүүрүүд нь урваж магадгүй л хүн тиймээс болгоомжтой байгаарай.
Мич жилтэй жинлүүрүүдийн бусдад таалагдах хүсэл нь өөрийг нь хөнөөж магадгүй, гэвч үргэлж тэнцвэрээ олохыг их тэмүүлдэг,
Тахиа жилтэй жинлүүрүүд нь арга мэхтэй, тайван, эвтэй найртай байдаг.
Нохой жилтэй жинлүүрүүд маш зөөлөн зантай,
Гахай жилтэй жинлүүрийн ордны хүмүүс ядрахдаа хэрэглэнэ гэж их нөөц хураадаг юм байна хүмүүс ээ!!!хэхэхэ

_________________
*Je suis la morte*


Top
   
PostPosted: Jun.15.09 2:25 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.30.06 6:30 pm
Posts: 3450
Location: Сэтгэл санаа хаашаа тэмүүлнэ? Тэр газарт л би байршина...
Жинлүүрийнхан сараараа 9.24-өөс 10.24 хүртэл багтдаг...Друидын зурхайгаар ингэж гарч байна гэнээ цаана чинь...хэхэ

ШИД МОД /24.IХ - 0З.Х/

Түүнийг анх харахад тэр бусдад үзэмжгүй, сул дорой сэтгэгдэл төрүүлнэ. Олон хүмүүсийн дунд түүнийг шууд олж харахгүй. Тэр дуу муутай, өөрийгөө харуулах гэж тэмүүлдэггүй. Гэхдээ түүн рүү сайн харвал, тэр их сэтгэл татсан бас гойд ухаантай гэдгийг нь олж харна.
Тэр даруу төлөв зантай ч анхаарал татдаг. Хэнтэй ч адилгүй, маш өвөрмөц хүн учраас нүдэнд өртдөг. Түүний амьдралд хандаж байгаа хандлага нь бусдаас тэс ондоо. Энэ хүнээс юү ч хүлээж болно. Тэр тааварлашгүй үйлдэл хийдэг эсвэл тааварлашгүй зүйл санал болгодог. Ийм хүмүүс бусдад санаа зовох сэтгэл төрүүлдэг.
Тэр бусдын хамгийн нандин бодлыг нь таах чадвартай. Дурлалд тэр хүний хайртай хүн эсвэл эсрэгээр, зовоосон хүн болдог. Түүний хажууд тайван байж чадах болов уу. Гэхдээ тэр хэн нэгнийг үнэхээр хайрлаж чадвал түүнийхээ амьдралыг хөнгөлхийн тулд бүхнийг хийж аз жаргалтай болгож чаддаг. Түүний зан байдал нь хурдан хувирдгаас болж тэр эсвэл сайхан сэтгэлтэй, мэргэн ухаантай, тэвчээртэй эсвэл ууртай, аюултай, хорон болдог. Түүний хоромхон зуурын зан байдал болон олон аашаас нь шалтгаалан тэр хар санаатай эсвэл цагаахан сэтгэлтэй болж хувирдаг.
Түүний гадаад төрх нь шидтэй мэт үйлчилдэг. Хэрвээ тэр хүсвэл өөрийгөө хайрлуулж чаддаг. Гэхдээ хэрвээ та түүний талд ороогүй, түүний сэтгэлийг татаагүй бол түүнтэй болгоомжтой байгаарай. Энэ хүн бол эрсдлээс айдаггүй. Түүнтэй хамт амьдрахад нэг талын санаа зовоосон нөгөө талын маш сэтгэл догдлуулсан байна.
Эдгээр хүмүүс их холбирхой, санаачлагатай ч байдаг, идэвхгүй ч байдаг. Бүгдийг орхиод амьдралын урсгалаар хөвж ч чаддаг. Тэр бүгдийг ойлгодог, түүнтэй юу болж байгааг ухамсарладаг. Ямар ч орчинд хурдан дасч зохицдог ба өчүүхэн зүйлээс ч ташаал авж чаддагаараа бусдаас ялгардаг.
Эдгээр хүмүүс нь сурах өндөр чадвартай, сайн сурдаг, аливаа зүйлийг хурдан бөгөөд амархан мэдээд авдаг. Тал бүрийн мэдлэгтэй. Эдгээр мэдлэгээ ашиглах эсэхээ зөвхөн өөрөө л мэддэг.
Түүний зан чанарууд: зөн бэлэгтэй, ургуулан бодох, сэтгэх дуртай, задлан шинжилгээ хийх чадвартай.

ТЭС МОД /04.Х - 1З.Х/

Сэтгэл татам, ялдамхан, хөнгөхөн алхаа гишгээтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй. Гэхдээ энэ хэврэгхэн байдлын цаана хатуужилтай, тогтвортой зан бий. Нүүрэн дэх инээмсэглэл нь дотоод баяр баясгалангийх биш харин өөрийгөө хянах чадвартайгийх юм.
Өөрийнхөө үнэ цэнэ, чанар чансааг яаж тодотгохоо сайн мэднэ, сайхан хувцасладаг, сонголт сайтай. Тэр их сонирхол татсан хүн. Тэр ямагт сайхан зүйлд тэмүүлдэг, дурладаг, гадаад нөлөөнд мэдрэмтгий, найрсаг, төвийг баримталдаг. Түүнд хэзээ ч найдаж болно, хэзээ ч урвахгүй. Хааяа гэнэн цайлган зангаасаа болж ашиглуулдаг. Хүнд баяр баясгалан өгөхийн тулд өөрийгөө ч золиослодог. Заримдаа харъяалагдлын байдалд ордог. Тэр маш хариуцлагтай учраас ихэнх үед бүх болсон явдалд өөрийгөө буруутай гэж үздэг. Гэм буруу нь хааяа түүний сэтгэлийг бүр зовоочдог.
Хүмүүсээс холдуу байдаг, тиймээс ч бие дааж амьдрах, хараат бус байхыг тэмүүлдэг. Түүний хувийн амьдрал нь баялаг ба маргаашийн өдрийн ажлуудаар дүүрэн байдаг. Тэд их хашир, урьдаас мэддэг учир эдгээр хүмүүсийн ихэнх нь гэрлэхийг боддог. Хайр дурлалдаа ихийг шаарддаг ч өөрөө ихийг өгдөг. Тэр байнга сэтгэлийг шалгадаг хүний нэг. Түүнийг хуурч болохгүй. Асар их оюун ухаантай, байдлын өөрчлөлтөнд амархан дасдаг. Ихэвчлэн зорьсондоо хүрдэг, гэхдээ хааяа өдөр тутмын ажил нь түүнд саад болдог.
Түүний зан чанарууд: оюун ухаантай, сэтгэн боддог, мэдрэмтгий, зөн бэлэгтэй, задлан бодох дуртай.

АГЧ МОД /14.Х - 23.Х/

Эдгээр хүмүүс их нямбай, өөрийгөө арчилсан, нэлээн сээтэгнүүр байдаг. Моод дагаж хувцасладаг. Хаана сонирхолтой байна тэнд л байх дуртай. Тэр гэртээ л суугаад байдаггүй хүн, янз бүрийн шинэ хүмүүстэй танилцах дуртай, тэр хүмүүсийг чин сэтгэлээс нь яриулж чаддаг. Түүнд бүрэн итгэж болно, учир нь хөндлөнгийн хүний үйлдлийг шүүмжилдэггүй, нууцыг нь задладаггүй.
Эдгээр хүмүүсийн дунд гоц авъястай алдартнууд, бодгальч үзэлтэнгүүд их байдаг. Эдгээр хүмүүс нь сэргэлэн цовоо, эрчимтэй, ядрашгүй байдаг. Ямагт дээгүүр байхыг тэмүүлдэг. Тэр төрөлхийн зориггүй, даруу төлөв зантай ч амь нас болон эд хөрөнгө суурь нь болсон хамгийн эрсдэлтэй шийдвэрүүд гаргаж чаддаг. Түүний толгойд байнга янз бүрийн төлөвлөгөө байдаг ба эдгээр нь ихэвчлэн сонин, ердийн бус байдаг. Тэр шинэ ба тэргүүн зүйлс их сонирхдог, шинэ санаа гарвал урам зоригтойгоор биелүүлэхэд бэлэн байдаг. Тэр их далайцтай сэтгэдэг хүн. Гэхдээ төлөвлөгөөгөө биелүүлэх нь ховор.
Тэр нэлээн увайгүй. Олон нийт түүний тухай яривал түүнд талагддаг харин хүмүүсийн бодол, шүүмжлэлээс айдаггүй.
Түүнд хэдий гярхай ухаан, зөн бэлэг, сэтгэх чадвар байдаг ч түүний амьдрал нь асуудлаар дүүрэн байдаг. Түүнийг хэцүү, олон талтай хүн гэж хэлж болно.
Хайр дурлал дээр түүний харьцаа энгийн биш. Бусад зүйл дээр гаргадаг урьдаас тааварлашгүй зангаа мөн үүн дээр ч бас гаргадаг. Хэрвээ өөртэйгээ адилхан бодож сэтгэдэг хүнтэй учирвал гэр бүлийн аз жаргалыг амсана.
Түүний зан чанарууд: урам зоригтой, сэргэлэн цовоо, хошин шогийн мэдрэхүйтэй, анализ хийх чадвартай, ерөнхийгөөс тасархайг нотлох чадвартай.

_________________
*Je suis la morte*


Top
   
PostPosted: Jul.08.09 11:49 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.26.07 6:22 pm
Posts: 6303
Location: The quiet one :(
________________________________________
ЖИНЛҮҮР
Нийтлэг зан чанар:
Царай зүс сайтай, эвлэгхэн хоолойтой бөгөөд уурласан үедээ ч дуугаа өндөрсгөх нь ховор. Тэр бүдүүлэг зан гаргадаггүй, ихэнхдээ сэтгэл сайхантай ч хүнд захирагдах дургүй. “Жинлүүрүүд” оюунлаг төрсөн хүмүүс. Тэд налгар биш боловч аливаад яарч ухаан жолоогүй довтолгох бас дургүй.
Жинлүүрийн ордын нэр нь бүрэн тэнцвэрт байдлыг бэлгэдэх боловч тэдний хувьд тэнцвэрээ олох тийм ч амаргүй.
Нэгэн агшинд тайван, тогтвортой, сайхан сэтгэлтэй, тэр ч байтугай сэтгэл булаам сайхан хүн санагдах боловч дараагийн агшинд яншаа, хэрүүлч, зөрүүд амьтан мэт байдаг.
Энэ ордыг бас “Залхуу жинлүүр” гэж нэрлэх нь бий бөгөөд энэ нь 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүмүүсийн зан төлөв тууштай биш байдагтай олон талаар холбоотой.
“Жинлүүртэн” олон хоног, тэр ч байтугай сараар амрах, сатаархыг умартан хоёр нарны хооронд зүтгэн ажиллаж байснаа гэнэт “чадал барагдлаа” гээд ойчоод өгвөл түүнийг босгох ямар ч арга байхгүй. Чадал тэнхээгээ бүрэн сэргэсний дараа бол дахиад л ажилдаа хоёр дахин “их эрчимтэй” орж явчихна. Нэг бодгалийн дотор хоёр өөр хүн байгаа лугаа адил. “Жинлүүртнийг” сэргэлэн байх үед нь харсан хүн залхуу гэж хэлэхийн аргагүй атал залхуу нь хүрсэн үед харсан хүн түүнийг ажилсаг гэж хэрхэвч санахгүй.
Жинлүүрийн ордод төрсөн хүмүүс биеийнхээ тэнцвэрт байдлыг нөхөн сэргээхэд идэвхтэй үйл ажиллагааг сайн амралттай хослуулахын чухлыг зөн билгээрээ мэдэрдэг, ингэж ч чаддаг хүмүүс. Харин сэтгэл санааны зохирлыг олох нь тэдэнд амаргүй. Нэгэн агшинд тэд уяран хайлж, уйлж орилж ч мэднэ, нөгөө агшинд нь хорлонтой үгээр егөөдөж ч мэднэ. Эсвэл хайлсан тугалга шиг байж ч мэднэ. Хэт их ядарчихгүй л бол өвчин тусах нь ховор. Хэрэв өвчин тусч гэмээнэ дээд зэргийн анхаарал халамж шаардана.
“Жинлүүртнүүд” маргахдаа дуртай, гэхдээ үнэн шударгыг эрхэмлэнэ. “Болох”, “болохгүй” хоёрыг жингийн тавган дээр тавьж хэмжсээр байгаад заримдаа өөрөө ч учраа олохоо болих нь бий. Олонх нь дуу хөгжим, өнгө, хэлбэрийн сайханд бахаддаг. Тэд бас гүн ухаан, хууль, анагаах ухаан, хэвлэл нийтлэлийн талын авьяастай.
“Жинлүүртнүүд” удирдах ажилтан бол өөрийнхөө үзэл бодлыг хамт олондоо итгүүлж чаддаг маргагч, уран илтгэгч байдаг. Харин шийдвэр гаргахаасаа өмнө дэндүү удаан боддог нь бүхний ундууцлыг хөдөлгөж мэднэ.

Хэрэв эрэгтэй бол...
“Жинлүүр”-ийн эрчүүл сэтгэл булаам хүмүүс бөгөөд тууштай, овсгоотой, бүсгүй хүний сэтгэлийг даруй эзэмдэж чадна. Харин түүнийхээ дараа хэрхэхээ бодно. Сэтгэлийг нь эзэмдсэн завшаанаа ашиглаад өнгөрөх үү, эсвэл гэрлэх үү гэж удаан бодож сэтгэлийн хямралд орох бөгөөд эмэгтэй нь санаачлагыг гартаа эс авбаас аль ч үгүй өнгөрч мэднэ.
Иймд “Жинлүүртэн”-д сэтгэлээ өгсөн бүсгүйчүүдэд зөвлөхөд: “Өөрсдөө л ямар нэгэн арга сүвэгчил, эс тэгвээс та хоёр орцны үүдэнд бороонд норж зогссоор байгаад хатгалга тустлаа нэг тийш болж чадахгүйд хүрнэ”. Жинлүүртэн эрчүүд голдуу насан өөд болтлоо хүүхэнд дуртай хэвээр байдаг бөгөөд ярвигтай байдалд байн байн ордог. “Жинлүүртэн” хэн нэгнийг гомдоох юм уу шударга бус зан гаргахаасаа ямагт эмзэглэдэг. Харин өөрөө сэтгэлийн шархтай үлдэх нь ховор, үлдлээ ч тэр нь удалгүй илааршиж анина.
Тэрбээр гэр бүл болоод өрх гэрээ аж төрлийн их шуурган дундах нам гүм арал байлгахыг хүсдэг. Тэд голдуу л сайн эцэг болдог бөгөөд нэр хүндээрээ сахилга батыг чандлан барьж ах эгч нь дүү нараа бусдад шоглох гоочлохыг хэрхэвч гаргуулахгүй. Хэрэв хэн нэгийг нь шийтгэх болж гэмээнэ сайтар тайлбарлаж өгдөг учраас хүүхэд түүнд гомдол өвөрлөхгүй. Жинлүүртэн эрчүүд эхнэрээ хүүхдүүдээсээ илүү үзнэ.

Хэрэв эмэгтэй бол…
“Жинлүүртэн” эмэгтэй бол эрдэнэ мэт эхнэр бөгөөд олон сайн талтай. Жишээ нь, нөхөртөө ирсэн захиаг хэзээ ч задлахгүй, ингэх нь зохисгүй явдал гэж үзнэ. Албаны нууцыг найз нөхдөд нь ч итгэж хэлэхгүй. Харин ч нөхрийнхөө сэтгэлийг татдаг сайхан инээмсэглэлээрээ даргынх нь сэтгэлийг булааж мэднэ. “Жинлүүртэн” эхнэр хилэн бээлийтэ төмөр гараар нөхрийнхөө ажил хэргийг өөртөө ашигтай тал руу чиглүүлнэ, ингэж буй нь нөхөрт нь огт анзаарагдахгүй.
Санхүүгийн асуудал тулгарахад тэрбээр нөхөртөө, хэнээс ч илүү ажил хэрэгч зөвлөгөө өгнө. Ер нь “Жинлүүртэн” эхнэрүүд эелдэг наалинхай боловч гэрийн дотор ихэнхдээ өрхийн тэргүүний үүрэг гүйцэтгэдэг, ингэх нь тэдэнд зохимжтой. Хурц үгээрээ “жинлүүртэн” эхнэр ямар ч маргаанд нөхрөө дор нь дийлдэг агаад тэгэхдээ сэтгэл булаам инээмсэглэлээрээ халхавч хийх тул нөхөр нь хэрхэн дийлдэж бууж өгч байгаагаа анзаарахгүй.
Жинлүүрийн ордод төрсөн хүүхнүүдийн олонх нь гэрийн үнэтэй тавилга, гоё хувцас, тансаг үнэртэнд дуртай. Мөн нөхөртэйгөө эрх тэгш байхыг хүсдэг. Гэр бүл гэдэг тэдний хувьд худалдааны үйлдвэрлэл шиг л хамтын ажиллагаа юм.
“Жинлүүртэн” эмэгтэй гол төлөв эелдэг боловч хэрдээ л хатуу ээж. Тэд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарахгүй байна гэж огт үгүй, хүүхдүүдээ үргэлж аятайхан цэвэр цэмцгар хувцаслаж, өсөж нөхрөө нэн тэргүүнд халамжилдаг бөгөөд эцгийгээ хүндлэхийг хүүхдээсээ шаарддаг. Хэрэв эцэг нь хүүхдүүддээ хэтэрхий чанга ханддаг бол хүүхдийнхээ толгойг нь илж, аманд нь амттайхан юм хийн яаж ийгээд тайвшруулдаг.

Хүүхэд ахуй цагтаа…
Бяцхан “Жинлүүртэн” нойрондоо хөнжлөө хэзээ ч тийчлэхгүй, зутангаас нүүр буруулахгүй. Харин хоолоо өөрөө бариад иддэг болсон үед нь хоёр янзын идэх юм өмнө нь тавьчихвал алинд нь ч хүрч чадахгүй суугааг нь та ажиглана. Учир юу гэвэл тэр хоолны аль алинд дуртай боловч хаанаас нь эхлэхээ мэдэхгүй суугаа нь тэр.
Иймд хоолыг нэг нэгээр цувуулж өгөх нь зүйтэй. Эндээс нэгэн дүгнэлт хийх буйзаа. 24/IX-23/X-ны хооронд төрсөн хүүхэд аливаа юмыг шилж сонгохдоо дургүй. Нэгэн жишээ хэлье. Бяцхан жаал өөрөө хувцсаа өмсөж сурч байгаадаа их л хөөртэй байна. Та цамц, өмд, богино оймс, гутлыг нь дөхүүлж өглөө. Цамц өмдөө бол дор нь өмсчихнө, харин оймсон дээрээ очоод….
Алийг нь эхэлж өмсөх вэ, баруунаа юу, зүүнээ юү? гэж бодоод өрөөсөн оймсоо бариад суучихна даа. Таныг дөхөж очоод эелдэгхэн боловч шийдвэртэйгээр, “Алив энэ оймсоо баруун хөлдөө өмсчих” гэж хэлтэл суусаар л байх болно. Харин түүнийг зандарч хэрхэвч болохгүй, тэгвээс аминдаа л их чухал шийдвэр гаргах гэж суусан үед нь түүний сэтгэлийг шархлуулж мэднэ. Ийм хүүхэд, хүмүүсийн боддог шиг зөрүүд биш. “Жинлүүрийн” ордод төрсөн болохоороо аливааг шийдэхээсээ өмнө “зөв”, “буруу” хоёрыг жигнэн бодож байгаа нь тэр.
Ийм хүүхдийг хүмүүжүүлэхэд “залхуу” гэж ойлгодог нэг гэм бий. Гэхдээ тэд залхуу биш, нэг юмаар тоглоод, эсвэл оролдоод хэдэн цаг ч болж болно, харин дараа нь аль болох удаан амраахыг бодох хэрэгтэй.
Зөв хүмүүжүүлбэл тэд багш нартаа төвөг бага учруулна. Тэд өөрсдийнхөө өрөөг цэвэр цэмцгэр, эмх цэгцтэй байлгана. Охид нь өрөө тасалгаагаа юухан хээхнээр чимэх дуртай, хүүхдүүд нь их юм уншдаг. Ийм хүүхдийн хөгжим, уран зургийн авьяас эрт тодордог тул хайран авьяасыг талаар өнгөрүүлэхгүй байхыг бодох нь зүй.
Ер нь “Жинлүүртэн”-үүд их сайхан хүүхдүүд, өсч том болоод аз жаргалтай сайхан айл болцгооно.


Top
   
PostPosted: Jul.22.09 9:46 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.14.09 6:10 pm
Posts: 6497
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
ЖИНЛҮҮР
Хүсэл тачаал дурлагсад
Бусдыг хайрлах чадвартай тэд оюун ухаантай мөртлөө гахалтай гэнэн хүмүүс. Тэд жинлүүр учраас байнга тэнцвэрээ олохыг тэмүүлнэ. Жинлүүр бол хэмжээний тэмдэг, тиймээс тэр цаг хугацааг маш сайн мэдэрдэг. Аливаа зүйлд дундыг баримтлахад тэмүүлдэг ч дунд зэргийн байх дургүй. Буулт хийхдээ мөн үзэл бодлоо өөрчлөхдөө амархан.
Сэтгэлийн тэнхээ багатай тэдэнд үгүй гэж хэлэх хэцүү байдаг. Шунал дур хүсэлд амархан автдаг. Үүний тулд тэр өөрийн сэтгэл татам байдал, бялдууч, уян зөөлөн, өгөөмөр, сайхан сэтгэл зэргээ бүгдийг гаргадаг. Хүмүүсийн толгойг яаж эргүүлэхээ тэд мэддэг. Хайрт хүн болон найз нөхдөө агаар эсвэл галаас сонгох хэрэгтэй. Анхны харцаар дурладаггүй тэдний хайр дурлалын явдлууд олон биш.

_________________
Арзаак...


Top
   
PostPosted: Sep.16.09 4:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.14.09 6:10 pm
Posts: 6497
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
Жинлүүр- Амьдралын амт дүүрэн Жинлүүр

Жинлүүрийнхний үнсэлт олон талтай , солигдмол байдаг. Түүний эхэн үеийнх нь зураглал Агаарын билэгдлийг энхрий-романтик болон оргилуун-тачаангуй үнсэлтүүдийн хооронд хэлбэлзүүлдэг. Ямар ч үнсэлт нь хоёр дох шигээ байхгүй, Жинлүүрийн үнсэлтийн тоглоом нь сонирхолтой, гоё сайхан. Тэдний авьяас нь үнсэлцэх үедээ ч сэтгэгдэл үлдээж чаддаг. Даанч тэд өөрсдийн сэтгэл санааны хэлбэлзлийн золиос нь болохоос гадна заримдаа хэтэрхий олон ааш гаргадаг. Жинлүүрийн ордны эрчүүд дэлхий дээр жинхэнэ үнсэлтийн мэргэжилтэнгүүд юм. Тэд хамтрагчийнхаа юуг хүсэж байгааг нь маш сайн мэдэрдэг бөгөөд хамтрагчийнхаа ихэнх хувийг баярлуулж чаддаг. Тэд бараг цуцашгүй Үнсэх чадварыг эзэмшсэн. Эм жинлүүр нь амьдралд хайртай, таньлын хүрээ ихтэй хүмүүс. Үнсэлт нь тэдний хувьд харилцааны чиг хандлагатай. Уг сээтгэнэлийн төрөл нь сонголтонд нь нөлөөлдөг. Үнссэн хүмүүсийнх нь зарим нь шууд л түүний зорилгод автоматаар ордог. Уг Агаарын билэгдлийн бүсгүйчүүд сонгох дуртай бөгөөд эр жинлүүрээ бодвол мэдрэмж багатай.
Тохирох үнсэлтийн хамтрагчид: Хумх, Ихэр, Үхэр, Арслан
Бага тохирох: Хилэнц, Матар, Охин
гэнээ :hihi:

_________________
Арзаак...


Top
   
PostPosted: Sep.28.09 1:06 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.02.09 12:20 am
Posts: 1441
8n odoi - 9 сарын 25
B.C - 9 сарын 28
rockybebe - 9 сарын 30
octopuska - 10 сарын 1
beinghey - 10 сарын 3
Medevil - 10 сарын 8
**Victor** & gatutumur - 10 сарын 10
Crystallove - 10 сарын 11
tugs2mn & jag - 10 сарын 15

төрсөн өдрүүд цувраал байна даа


Top
   
PostPosted: Oct.28.09 12:55 am 
Offline
• ISIA Member ***

Joined: Oct.04.05 1:22 pm
Posts: 19344
Pixy wrote:
http://biznetwork.mn/network/topic/show/4426/page/2 энэ дээрхийнх зарим нь бас л таарч байна шүү :haha: :razz:

Жинлүүрийн ордынхныг хэрхэн таних вэ?

Жинлүүрийн ордынхон бүдүүлэг хүмүүсийг үзэн яддаг атлаа хэрэв таны телевизр дэндүү чанга дуугарч байвал танаас асуулгүйгээр унтрааж чадна.Жинлүүрийн ордынхон хүмүүсийг шүтдэг хирнээ олноороо бужигнасан хүмүүст дургүй.Тэд авралын бурхан мэт хүмүүсийг эвлэрүүлдэг мөртөө хэрүүл шуугиан дэгдээнэ, мөн сайхан сэтгэлтэй нийтэч атлаа үл ойлгогдох сэтгэл хөдлөлөөсөө гарч чадахгүй уддаг, ухаантай мөртөө гэнэн, тогтворгүй хирнээ ямар нэгэн юманд яардаггүй.Ерөнхийдөө бол тогтсон ганц ч сайн чанаргүй юм шиг болж ирээд тийм бишээ! Харин маш их зөрчилтэй байгаа биз.
Хэдийгээр энэ ордын хүмүүсийн бэлгэдэл нь жинлүүр боловч тэднийг тогтуун нэг хэвийн гэж хэлж болохгүй. Ер нь жин хэмжүүр тогтсон заалтаасаа хоёр тийшээ ихээхэн хэлбэлзэдгийг санаарай. Сонгодог жинг санацгаая. Нэг зүү нь тогтоогүй байхад нөгөөх нь савлаад л байдаг биз дээ. Гаднаас нь харахад Жинлүүрийн ордынхон бусдаас ялгарах онцгой юм байхгүй юм шиг байдаг. Нүүр нь нэг их том бус сэтгэл татам харин ганцхан ялгарах содон тэмдэг бол хацар юмуу эрүүний нь хонхор бөгөөд заримдаа тэр нь байхгүй байх тохиодол бий. Хэрэв хацар дээрээ хонхортой хүнтэй тааралдвал арван сард төрсөн юм байна гэж бодох хэрэггүй өөр сард ч төрсөн байж магадгүй юм. Харин түүний урьд удмынхан Жинлүүрийн ордынхон байсан нь эргэлзээгүй. Хацар дээрхи хонхор нь Венера гарагийнханд бас байдаг.
Жинлүүрийхний царайг уур уцаар , сэтгэл түгшилт өөрчилж чадахгүй. Жинлүүрийхний уруул ув улаан өнгөтэй, лууван шиг хэлбэртэй байдаг. Мөн эрэгтэйчүүд нь ч гоо үзэсгэлэнтэй, эмэгтэйчүүд нь сайхан бүхний цогц байдаг. Тэгэхдээ эмэгтэйчүүдийнх нь гоо сайханд эр хүний жаахан шинж агуулагдсан байдаг. Энэ нь эмэгтэйчүүд нь бөх шиг, эрэгтэйчүүд нь хатагтай шиг гэсэн үг биш юм. Харин гадаад төрх нь эсрэг хүйстнийхээ шинжээс юухан хээхэн авчихсан байдгийг хэлж байгаа юм.
Жинлүүрийн ордынхны инээмсэглэл Венера гарагт ивээгдэгсэдийн нэгэн адил зөөлхөн,ялдам амттайхан боловч жаахан нууцлаг байдаг. Жинлүүрийн ордынхныг туранхай ч гэхээргүй . Энэ нь Жинлүүрийн ордынхон туранхай эсвэл тарган гэсэн үг биш юм. Харин тэд тэгшхэн биш бөгтөрдүү нуруутай байдаг. Энэ ордынхны сонгодог жишээ бол Брижжит Бардо юм. Хэн ч түүнийг махлаг гэхгүй ч бас туранхайн тоонд орохгүй. Жинлүүрийн ордынхны гадна төрхийн тухай бичсэнийг уншаад тэдний ааш араншинг зөөлхөн эелдэг, сэтгэл булаам, ялдамхан юм байна гэж бодож байна уу? Энэ үнэн, гэхдээ хагас нь л үнэн.Тэдний сэтгэл санаа тайван үед л тийм харагддаг гэсэн үг юм.Бусад цагт нь тэд уур уцаартай, цочиромтгой,зөрүүд зантай байж байснаа удалгүй тайван ,тогтуун, энхрий ялдам, ухаалаг сэтгэл булаам, уриалагхан болдог.
Жинлүүрийн ордынхныг хоёр ааштай гэж ярьдаггүй ч хоёр өөр хүн шиг зан гаргана. Энэ хүмүүс цаг үргэлж төгс төгөлдөр болохыг хичээдэг ч тэр болгон амжилтанд хүрдэггүй юм. Заримдаа Жинлүүрийн ордынхон хачин их эрч хүчтэй байж бараг л гэрлийн хурдаар хотыг тойрч бусад хүмүүсийн сарын хугацаанд хийх ажлыг өдөрт нь нугалж,хоногт хорин цаг ажиллаж дөрөвхөн цаг унтсан атлаа гялалзаж байдаг. Тэгснээ гэнэт ямар нэгэн юм нь эвдэрчихсэн мэт суучихдаг. Өдөржингөө унтлагын өөрөөнөөсөө ч гарахгүй бөх нойроор унтаж өнжинө. Юунд ч оролцохгүй юуг ч сонирхохгүй, ном телевизр ч харахгүй сууна. Тэгсэнээ гэнэт сэрсэн юм шиг уурлаж амьдралдаа харуусах юу ч болоогүй байхад хэрүүл шуугиан гаргана.Удалгүй товчлуурыг нь дараад асаачихсан мэт энхрий зөөлөн дуу шуугиантай, гоо сайхан, уриалагахан болчихно. Ийм байхыг нь харсан хүн Жинлүүрийхнийг өөрөөр байж чаддаг гэж хэлвэл итгэхгүй. Тэдэнд нэг дор уриалагхан ааш хүний мөсгүй чанар,хүч чадал дорой байдал,хөгжилтэй ааш сэтгэл гутрал, асар их эрч хүч, унтмал залхуу байдал илэрдэг нь нэг хүнд багтана гэдэгт итгэмээргүй зүйл харагдана.
Жинлүүрийн ордынхон бие бялдар, оюун ухааны хувьд гайхалтай эрүүл саруул хүмүүс юм. Тэд томоохон оюун ухааны хямрал,дарамт, мэдрэлийн ядаргаа, эцэж цуцатлаа хөдөлмөрлөхөөс зайлсхийж бие сэтгэлээ удаан амрааж чаддаг. Ихэнхи жинлүүрийхэн их идэх юмуу спиртлэг ундаа хэтрүүлж хэрэглэснээсээ болоод элэг, бөөр улмаар толгой нь өвддөг болдог. Ерөнхийдөө Венера гарагийн нөлөөн дор төрсөн хүмүүс эрүүл саруул хүмүүс байдаг бөгөөд сэтгэл санаа бие бялдрын тайван байдал сайн амралт ямар их ач холбогдолтойг ойлгодог хүмүүс байдаг юм.
Жинлүүрийн ордынхны зан ааш их зөрчилтэй. Тэдний маргах дуртай сэдэв нь гэрийн цаг жаахан хоцорч яваагаас эхлээд олон улсын хоорондын ярвигтай харилцааны тухай асуудал хүртэл орно. Маргаанд тэд усандаа байгаа загас мэт дуртай. Хэн нэгэн хүн ямар нэгэн номыг магтаж ярилаа гэхэд Жинлүүрийн ордын хүн яг л мэргэжлийн шүүмлэгч мэт уг номны дутагдлыг тоочиж гарна. Хэрэв та ямар нэгэн киног таалагдсанүй гэж яривал энэ ордын хүн сүүлийн арван жилд үзээгүй сайн кино байсан гэхдээ жинхэнэ үнэн зөв баримтаар батлаад өгнө. Мөн та хотод амьдарснаас хөдөө тосгонд амьдарах нь дээр гэж яривал жинлүүрийнхэн тэр даруйд нь хотод амьдарснаар та эрүүл мэндээ хэрхэн алдаж нүүрнийхээ өнгө зүсийг хэрхэн муутгаж байгааг батлан үүнээсээ болж сэтгэлийн болон гоо зүйн таагүй байдалд орно гэдгийг тодорхой ярина. Мөн цаашлаад хаврын анхны навч цэцэгсийн анхилуун үнэр,шувуудын жиргээ, ойн дундах цанын гялтганасан зам, жаргаж байгаа нарны туяан дор алтран шаргалтах навчсын тухай дүрслэн ярина. Ийнхүү тосгоныг магтан хотод амьдрахад ямар хэцүүг гайхаж байснаа гэнэт хөдөө байх уйтгартай, орой үдэш гарах газаргүй гэнэ. Мөн хот газрын гэрлэн чимэглэлийн хичнээн гоё болохыг магтан ид шидтэнүүдийн бүтээн тарааж хаясан торон саа мэт хэмээн ярина.
Жинлүүрийхэнтэй маргаж амжилт олно гэдэг боломжгүй бөгөөд яаж ийгээд л хамгийн сүүлчийн үг тэдэнд оногдоно. Ихэнхи жинлүүрийнхэн шийдвэр гаргатлаа ихээхэн эргэж буцаж гуйвж дайвдаг ч заримдаа тэдгээр нь ямар ч ач холбогдолгүй зүйл болж таардаг юм. Тэгээд ч нэг болон хэд хэдэн хувилбар нь уг үйл ялдлын явцад өөрөө бүтэлгүйтдэг. Жинлүүрийхний шийдмэг бус байдал нь дэндүү гэмээр байдаг. Тэдний хэлэх дуртай үг нь “ Нэг талаас нь харвал” гэдэг үг юм./ цааш нь олон олон үндэслэлүүд үргэлжилнэ/ Жинлүүрийнхэн өөрсдийнхөө удаан хөдөлгөөн эцэс төгсгөлгүй үндэслэлүүдээсээ болж шийдвэр гаргахгүй байх ч юмуу эсвэл гаргах чадваргүй байсаар байгаад тэвчээр муутай хүмүүсийг солиоруулах дөхдөг. Тэдний энэ зан чанарыг өөрсдөд нь шууд юмуу шууд бус утгаар хэлэх юм бол өөрийгөө илэрхий хамгаалан босч ирээд бүх зүйлийг үгүйсгэн өөрийгөө зөвтгөх болно. Албан хэрэгт тэд жинхэнэ үнэнч шударга зүтгэдэг юм. Тэд удаан бодож заншсан дадал зуршлынхаа ачаар шийдвэр гаргахдаа алдаа хийх нь бага байдаг.
Ихэнхи Жинлүүрийн ордынхны хувьд нэгтгэн дүгнэх чадвар өндөр хөгжсөн байдгаас гүн гүнзгий ярвигтай асуудлуудыг амжилттай шийддэг сайн талтай байдаг. Жинлүүрийн ордынхон номонд маш их дуртай байдаг бөгөөд тэд номны зөвхөн агуулгаар нь зогсохгүй хавтасны өнгө зүс үнэрт нь хүртэл дуртай. Тэд том номын сантай байх нь элбэг байдаг.
Энэ ордынхон жүжиглэх авьяастай урлагийн бүх төрөл болох хөгжим, уран зураг,утга зохиолд бүгдэд нь сэтгэл хөдлөлтэй ханддаг юм. Тэд хурц өнгөнд олон өнгийн харандаан будгийг санагдуулдаг хэмээн дуртай биш байдаг. Жинлүүрийн ордынхон сайн дарсыг мэргэжлийн хэмжээнд үнэлж хэрэглэдэг. Жинлүүрийхний ухаан хурц алмаз шиг бас зөөлөн харимхай металл зэс шиг байдаг. Энэ ордын металл нь зэс юм. Жинлүүрийнхний зан аашинд хоёр улирал нийцтэй. Энэ нь хавар, намар хоёр бөгөөд эдгээр нь өөрийн тодорхой бус тогтворгүй хувирч өөрчлөгдөж байдгаараа тохирдог.

Энэ дажгүй юм байна.


Top
   
PostPosted: Nov.22.09 12:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.14.09 6:10 pm
Posts: 6497
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
Жинлүүр

Илэн далангүй, шулуун шударга, дур булаам хүмүүс. Энэ ордныхон гол төлөв хамт олны хайрыг хүлээсэн хүмүүс байдаг. Аливаа хорио, хязгаарлалтыг үзэн яддаг, хараат бус байдлыг эрхэмлэдэг. Идэвхитэй, ажилдаа амжилт гаргадаг, аялан жуучилж, шинийг танин мэдэх хүсэлтэй.

Онцлох шинж: Ирээдүйдээ итгэдэг, далд явдалд дуртай.

Махбодь: Гал

Хэлэх дуртай үг: Би ойлгож байна.

Ивээл чулуу: Оюу

Онцлох цэцэг: Хүнхэр цэцэг

Онцлох өнгө: Хондон, час улаан

Азтай тоо: 5, 7

Азтай гариг: Пүрэв

_________________
Арзаак...


Top
   
PostPosted: Nov.24.09 12:50 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.14.09 6:10 pm
Posts: 6497
Location: Гэртээ байдаг гэрийн сайн охин хэхэ...
Жинлүүр / IX.24 - X.23 /
11 сарын 24. Мягмар гараг. Банкны хүү эсвэл урьдын зээлээ
буцаан авч материаллаг асуудлынхаа нэг хэсгийг шийдвэрлэж
чадна. Удаан хүсч байсан зүйлээ худалдан авахад тохиромжтой.

_________________
Арзаак...


Top
   
PostPosted: Nov.24.09 12:51 am 
Offline
• ISIA Member ***

Joined: Oct.04.05 1:22 pm
Posts: 19344
11 сарын 24.

Энэ өдөр хайр дурлал, амар тайван байдал, харилцан зөвшилцөлийн таатай өдөр.
Аялах ойд галын дэргэд амрах зэрэгт таатай байха болно.
Ажилаа эртхэн дуусгаад үлдсэн цагаа хайрттайгаа өнгөрүүлбэл хэн хэнд тааламжтай байна.
Үдээс хойш гэнэтийн мэдээнээс болж ирэх өдрүүдийн төлөвлөгөөнд өөрчлөлт орж магадгүй.


Top
   
PostPosted: Nov.25.09 2:33 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.02.09 12:20 am
Posts: 1441
сонирxоод үзээрэй жаал юм уxаж дэмийрч суулаа :razz:
Төрсөн өдрийн тань төөрөг зурхай
9-р сарын 23
Энэ охиныхон маш идэвхитэй найдвартай хичээнгүй хүмүүс . Ажил дээр нь энэ хүмүүсийг үнэлж хүндэтгэдэг. Тэд ажилч хичээнгүй , тэвчээртэй шинжлэх ухаанд дуртай. Хүнтэй харьцахад тэдэнд ичимхий зан нь саад болдог. Энэ ордныхонд бараг салах сарних явдал бараг гардаггүй . Гэрлэхээсээ өмнө огт хүнтэй харьцаагүй цэвэр ариунаа хадгалж чаддаг. Орь ганц бие эмэгтэйчүүд энэ ордноос төрдөг гэж статистк тооцоонд байдаг.

9 сарын 24-10-р сарын 3
Хөнгөн хөгжилтэй зантай. Тэд хөгжим бүжиг, ямар нэгэн үзвэр очих дуртай. Гэвч эд нар тийм ч амар хүмүүс биш юм. Нэлээн адайр ааштай, ууртай. Нэг талаас тэд хөгжилтэй хөнгөн, сайхан зантай хүмүүс. Нөгөө талаас хөнгөмсөг хийсвэр хүмүүс юм. Тэд нар өөрийн сул талыг ашиглан сайхан санаатай хүний дүр үзүүлж чаддаг. Угийн хойрго учир хурц асуудлын буланг зөв тойрч сурсан байдаг. Тухтай гэр орон гял цал зүйлс нь тэдний хамгийн эрхэмлэх зүйл. Эрт гэрлэдэг. Тэд аль болох баян чинээлэг хүнийг сонгодог. Гадны өнгө зүсийг мөн их хардаг. Тэд өөрсдийн хүслийн боол болох нь ховор биш, учир нь тэд залхуу, удаан хөдөлгөөнтэй ааштай юм. Гэвч тун ухаалаг бодолтой төдийгүй аливаа цаг нь тулсан асуудалд зөв шийдвэр гаргах чадвартай хүмүүс билээ.

10 сарын 4-13
Энэ жинлүүрүүд тогтуун тайван хүмүүс тэд маргаан шуугианд дургүй. Ер нь ихэнхи жинлүүрүүд онолч бөгөөд практик нь сүүлд илэрдэг учир тэд практик улстай хамтран ажиллах дуртай. Тэд маш авьяастай янз бүрийн шинжлэх ухаанд ялан гуяа философид сайн.Тэд төрөлхийн сэхээтнүүд байдаг. Эсрэг хүйстнээ татах чадвар илүүц. Романтик дурламтгай улс. Хувь заяаны ямар ч эргэлтийг тэвчих чадвартай

10 сарын 14-23
Энэ жинлүүр өөрийн өвөрмөц зан, баялаг мөрөөдөмхий сэтгэхүйгээрээ өөрийн даруу ичимхий зантай ч бусдын дунд ялгагдаж харагддаг. Тэд маш дур булаам Тэд ойр хавийнхныгаа татах хүчтэй Эд нар эцэг эх найз нөхөддөө эрхэлсээр эрхийн тэнэг болсон байдаг. Тэд өөртөө маш хайртай учир хурц ухааныхаа дагуу юм юмны учрыг хурдан олж, өөрөөрөө бахархаж эхэлдэг. Эд нарын дунд маш ухаантай авьяаслаг хүн байдаг. энэ нь байгалиас заяасан зүйл юм. Тэд үнэнч найдвартай хань болж чаддаг. Хувь заяа нь тэдэнд сайн санаа уужим сэтгэл заяасан байдаг.


Last edited by beinghey on Nov.25.09 2:36 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.25.09 2:34 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.02.09 12:20 am
Posts: 1441
Тоон зурхай
Та өөрийн төрсөн он, сар, өдрөө бичээд нийлбэрийг нь нэг оронтой тоо гартал нэмж бодоорой. Дараах 1-9 хүртэлх тооны аль нэг гарах бөгөөд таны зан араншинг тодорхойлох учиртай юм. Жишээ нь, та 1979 оны 10 сарын 5-нд төрсөн гэж бодъё. Тэгвэл 1+9+7+9+1+0+5=32 буюу 3+2=5 гарч байна. Та 5 гэсэн дугаартай тайлбарыг уншина уу. Амжилт хүсье.
1.Биеэ тоосон
Сайн тал: Хатуужил сайтай. Уран бүтээлийн авъяас чадвартай, биеэ даасан, өөртөө итгэлтэй нэгэн. Үргэлж шинийг эрэлхийлж байдаг. Сэтгэн бодох чадвар болон ой тогтоолт сайтай. Өөдрөг үзэлтэй бөгөөд аливаа юманд идэвхтэй ханддаг.
Дутагдал: Маш түрэмгий болохоор удирдлагатайгаа зөрөлдөх тал ажиглагдана. Бусдын үгийг сонсох дургүй. Хэний ч захиргаанд орохыг хүсэхгүй бөгөөд харин ч өөрөө бүхнийг захирч байхыг эрмэлздэг. Бусад хүмүүстэй харилцаа тогтоож найзлах эсвэл хайр дурлалын амт шимтийг мэдрэх чадвар дутагддагаас амьдрал нь бүрэн дүүрэн аз жаргалтай байж чаддаггүй.

2. Бясалгагч
Сайн тал: Ямарваа нэг асуудалд ухаалаг хандаж чаддаг, хэлсэн амандаа хүрдэг. Боловсон даруу зантай, сэтгэн бодох өндөр чадвартай, цэвэр цэмцгэр байдалд дуртай, шинэ нөхцөл байдалд амархан уусан дасч чаддаг. Ийм хүн хэрэгжүүлэхээсээ илүүтэйгээр мөрөөдөж бясалгаж байдаг. Зан харилцааны талаар маш эелдэг тул орчин тойрныхоо хүмүүст таалагдаж чаддаг.
Дутагдал: Ааш зан нь огцом өөрчлөгдөн хувирч байдаг, хамгийн гэмээр асуудлыг ч хойш тавьж мэднэ. Хууран мэхлэх, ов заль хэрэглэхээс ч сийхгүй. Тэр бүү хэл, дэндүү хатуу сэтгэл гаргаж ч магад. Тэр бусдын гараар могой бариулах дуртайг санууштай.

3. Уран бүтээлч
Сайн тал: Тал бүрийн авъяастай. Сэтгэн бодох чадвар, хүч чадал, эр зориг нарийн ухаан, дотоод нөөц бололцоо, бие даасан байдал, шийдэмгий чанар цөм түүнд бий. 3-ын тоотнууд ерөнхийдөө эр зоригийн билэгдэл юм.
Дутагдал: Юм болгонд захиран тушаахыг эрмэлздэг. Нэр хүндэд дуртай, өөрийн ааш зан болон шунал тачаалаа барьж чаддаггүй. Хэт чалчаа, сандруу, яаруу тэвдүү. Хэдий чухал байсан ч ганц зүйлд анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй.

4. Найдвартай
Сайн тал: Үнэнч шударга, зарчимч ажилсаг, хичээнгүй, төлөв даруу, тэсвэр хатуужил, зохион байгуулах авяастай. Хэрэгтэй гэж үзвэл аз туршихаас буцдаггүй. Тэд өөрийн чармайлт зүтгэлээрээ бүхнийг ялан дийлж чаддаг улс.
Дутагдал: Удаан, хөдөлж яддаг, бүгдийг хардаж сэрдэж явдаг. Хэнд ч юунд ч үл итгэнэ. Шогч наргианч зан дутагддагаас хүнтэй нийцгүй. Ийм хүмүүс уйтгар гунигт амархан автдаг. Хааяа гэнэт огцом уурлана. Олонх нь амьдралаа ядуурал, үгүйрэлтэй тулгарна.

5. Гүн ухаанч
Сайн тал: Гоц оюун ухаантай. Олон талын сонирхолтой бөгөөд аз турших дуртай. Аялал жуулчлал, адал явдлаас ер татгалздаггүй. Ажил хэрэгч. Хүнд урам өөрийгөө өөд нь татаж чаддаг. Юмны цаад нарийн учрыг тунгаахыг боддог. 5-ын тоотнууд сэтгэн бодох чадвар сайн хөгжсөн уран бүтээлч нэгэн юм.
Дутагдал: Тэвдүү, сандруу, өөртөө итгэлтэй биш, тэвчээргүй, мэдлэг санаа бодлоо хүнтэй хуваалцах дургүй. Мөрийтэй тоглоомын хорхойтой. Янз бүрийн мэргэ төлөгт амархан итгэдэг. Зүрх сэтгэлийн холбоотой асуудлыг их сонирхдог. Ийм хүний хайр дурлал болон харьцаа нь тун тогтворгүй байдаг.

6. Хөөрүү сэтгэлтэн
Сайн тал: Юмны эвийг олж чаддаг. Тайван, дөлгөөн, үнэнч, аливаад сэтгэлээсээ ханддаг, найдвартай. Гэр бүлийн уур амьсгалыг бүхнээс илүүд үздэг. Тэдэнд байгалиас хүч чадал заяасан. Хаана ч амьдарч зохицож чаддаг. Ийм хүмүүс сайн багш, сурган хүмүүжүүлэгч, зураач болдог.
Дутагдал: Консерватизмыг хэт баримталдаг. Ажил хэрэгч чанар дутагддаг. Нийгмийн амьдралд идэвхгүй ханддаг. Санхүүгийн талыг сонирхдоггүй. Хувийн амьдралдаа үргэлж сэтгэл хангалуун явдаг. Заримдаа цааш тэмүүлэхийг ч эрмэлздэггүй.

7. Туурвигч
Сайн тал: Өндөр мэдрэмжтэй, төрөл бүрийн юм сонирхдог, онцгой гойд оюун ухаантай нэгэн. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй боловч өөрийгөө эзэмдэж чаддаг. Гоо сайхны өндөр таашаалтай. Аливаа юманд чинь сэтгэлээсээ ханддаг. Өөрийгөө золиослохоос буцдаггүй. Гүн ухаан болон шинжлэх ухаанд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй. Ийм хүн өөрийн зөн совингоороо асуудлыг шийдэж, бүгдийг халамжилж зохицуулж чаддаг.
Дутагдал: Юманд хэт бодитоор ханддаг. Гутранги үзэлд хэт амархан автдаг. Маш бардам зантай. Өөрийгөө илэрхийлэхдээ муу. Маш амархан гомдож түүнийгээ мартаж чаддаггүйн улмаас амьдралын хэв маягийг таашаан хүлээн авдаггүй. Тэдэнд хүнд хэцүү үед нь түшиг тулгуур болоод аваад явчих хүн дутагддаг.

8. Зохицуулагч
Сайн тал: Эрч хүчтэй, санасандаа хүрдэг. Ертөнцийг байгаа чигээр нь хүлээн авдаг. Ажилч хичээнгүй. Зовлонг даах тэсвэр хатуужилтай, болгоомжтой. Түүний хүч чадал нь үг үйлдэл хоёроор илэрхийлэгдэхээс гадна орчин тойрныхоо хүмүүсийг зохицуулан аваад явах чадварт оршдог.
Дутагдал: Хувиа хичээсэн, юманд хэт ашиг хонжоо харчих гээд байдаг. Огцом ууртай, ер айж ичдэгггүй, түрэмгийлэх дуртай. Бүдүүлэг байхаас нэрэлхдэггүй. Толгой эргэх амжилт гаргах эсвэл хэт бүтэлгүйтэх зэрэг аль нь ч түүний амьдралд тохиолдоно.

9. Тогтворгүй
Сайн тал: Идеалист хэв шинж ихтэй. Ариун шударга, хэзээд өөр бусдад туслахад бэлэн, нэлээд хатуужилтай, бүтээлч чанар эрч хүчтэй. Аливаа зүйлийг төгс болгох гэж чармайдаг. Өөдрөг үзэлтэй нэгэн.
Дутагдал: Ааш зан тогтворгүй, их юмыг шаарддаг. Хэт хувиа хичээсэн бас хэт романтик сэтгэлгээтэй. Өөрийнхөөрөө зүтгэдэг. Зарим тохиолдолд хүйтэн цэвдэг сэтгэлээр ханддаг. Түүнээс юу ч гарч болно.

гэнээ :hihi:


Last edited by beinghey on Nov.25.09 2:36 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.25.09 2:35 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.02.09 12:20 am
Posts: 1441
Та ямар сард төрсөн бэ?
Бич сар (9-р сар)
Бич сард төрсөн хүмүүс хурц зантай. Эрчүүд нь хүнтэй амархан танилцаж, үерхэж нөхөрлөх нь хялбар. Нэг хүнийг хязгааргүй хайрлах боловч зугаагаа гаргахын тулд бусадтай нь цаг нөгцөөнө. Таагүй явдалд олонтаа орооцолдох ч дорхноо гарах чадвартай. Энэ сард төрсөн эмэгтэйчүүд сэтгэл сайтай, өглөгч, тусархуу, намбалаг, мэдрэмтгий бөгөөд олонтой нийцтэй хүмүүс. Бич гэрлэхдээ удаан, бүр насаараа ганц бие явах нь бий.

Тахиа сар (10-р сар)
Энэ сард төрсөн эмэгтэйчүүд бусдад хайрлагдах боловч хайр сэтгэлийг тоглоом гэж үздэг. Хайр сэтгэлийн түр зуурын харилцаа тогтоох нь элбэг. Хоёр дахиа гэрлэвэл илүү аз жаргалтай байна. Насны эцэст үр хүүхдүүд нь зовоох магадлалтай. Эрчүүдийн хувьд олон саад бэрхшээлийг даван туулах заяатай. Өөрийг нь байнга хууран мэхлэх эмэгтэйчүүдэд дурлаж, түүндээ байнга уужуу сэтгэлээр хандана. Гэвч хувь заяа түүнийг ивээж гайхалтай нэгнийг бэлэглэх болно.

бэлэг авч дээ :haha:


Top
   
PostPosted: Nov.25.09 2:43 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.02.09 12:20 am
Posts: 1441
Эрчүүд чухам юу хүсдэг вэ? (Эротик зурхай) :razz:
Жинлүүр

1. “Гүехэн усны” эрчүүд
Эд бол бүсгүй хүний биеэ авч яваа байдал, сексийн харилцааны өнгөн хэсэг, гадаад төрхөнд онцгой анхаарал хандуулдаг. Тэднийг хуурах яг л усны толион дээр хөвж яваа загасанд талхны үртэс шидэж өгөнгүүт л өгөөшийг үмхэн гараар барьсан ч болохоор болдог шиг дэндүү хялбар. Өөрсдөө ч ингэж хууртахдаа дуртай. Гэхдээ яг тэр хэрээрээ хуруун завсраар ганцхан бултганаж усандаа ороод л хөвж одох шиг барьж тогтооход маш хэцүү, гулгамтгай, бултамтгай хүмүүс.

Жинлүүр
Жинлүүрийн эрчүүд зөөлөн үг, уянгын байдал, ялдам энхрийлэл, өөрийг нь өхөөрдөн дуудах зэрэгт тун дуртай. Бүсгүй хүнээс санаачилга гарахыг хүлээх нь элбэг, сексийн үед нэн түрүүн өөрөө таашаал авахыг хичээдэг. Энэ ордны эрчүүд хэрвээ бүсгүйд нь таалагдаж байвал өөртөө эротик иллэг хийлгэх, сексийн элдэв туршилт, адал явдал бодож олоход дуртай. Ер бус онцгой сексийн мэдрэмжтэй, таашаалтай бүсгүйчүүдэд энэ ордны эрчүүд тохирохгүй. Яагаад гэвэл тэд өөрийгөө хэтэрхий хайрладаг. Тэгээд ч хайртай бүсгүйнх нь гадаад төрх тийм ч чухал биш, харин сексийн тааламжтай орчин буюу зөөлөн хөгжим, хагас бүрэнхий байдал, амтат хоол, үнэтэй дарс зэргийг ихээхэн чухалчилдаг.

:hehe: нэн түрүүн өөрөө таашаал авахыг хичээдэг. :razz:


Top
   
PostPosted: Nov.25.09 6:23 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.03.07 7:08 pm
Posts: 3769
Location: Ирмэг
Nimbus wrote:
beinghey wrote:
8n odoi - 9 сарын 25
B.C - 9 сарын 28
rockybebe - 9 сарын 30
octopuska - 10 сарын 1
beinghey - 10 сарын 3
Medevil - 10 сарын 8
**Victor** & gatutumur - 10 сарын 10
Crystallove - 10 сарын 11
tugs2mn & jag - 10 сарын 15

төрсөн өдрүүд цувраал байна даа

+Nimbus
10.08
+Azeroth
10.13


Лол...Энд уг нь би байгаа л юм байна...

10 сарын 15

_________________
Survived after...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 388 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited