#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.28.18 12:41 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 368 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next
Author Message
PostPosted: Dec.06.08 3:29 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.18.08 7:33 pm
Posts: 762
Location: Coffee empire
Мэлхийн ордныхоон гэж...., Сар, усанд хамгаас дуртай.

Халгиж цалгисан, дэврүүн сэтгэлтэй, яг л сар шиг үргэлж хувирч байдаг. Дув дугуй бүтэн сар, тал сар болно, хавирган сар болно, үүлний цаагуур орчихно, тэр бүү хэл сар хааяа алга болчихно. Гэхдээ үнэн хэрэгтээ сар тэгээд байгаа хэрэг биш, тэгж л харагдаад байдаг. Дотоод мөн чанар нь дүр байдал, бүх зүйл нь хэвээрээ л байдаг. Үүнийгээ л мэдэрч чадвал болох нь тэр. Ер нь нэлээн ярвигтай орд байх даа. :frog:

Арчаагүй архичин, хэнэггүй гуйлгачин болох хамгийн их магадлалтай байдаг гэнэ. хахах :wahaha:


Нэрийг хөрвүүлэв. GaNBaYaR.

_________________
blgamryumbhgubi'tebolo


Last edited by I ^-^ on Feb.22.09 8:30 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Guag Guag ~Cancer~
PostPosted: Dec.10.08 9:54 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.18.08 7:33 pm
Posts: 762
Location: Coffee empire
Image

_________________
blgamryumbhgubi'tebolo


Top
   
PostPosted: Mar.16.09 1:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.08.08 12:38 am
Posts: 5779
Location: Bujin bugdiig buteen..Bujin bugdiig sunuunu
Мэлхий 06/21 - 07/20

Ерөнхий: Уян зөөлөн, 12 ордны дотроос хамгийн нууцлаг хүмүүс мэлхийн ордныхон байдаг. Оюуны потенциаль сайтай, бусдыг ойлгон дэмждэг, их гэрсэг, халамжтай. Зөн билэг нь сайтар хөгжсөн, түүний дотоод ертөнцөд нэвтэрэхэд их хүнд байдаг боловч бусдад тусархуу. Болгоомжилсон байртай аливаа зүйлсэд ханддаг. Мэлхийн ордонд төрөгсөд их эмзэг, гомдомтгой хүмүүс байдаг. Хэн нэгэн уучлахгүй хүндээ хонзогнуур. Хувийн амьдрал, харилцаандаа төсөөллөөрөө бол их нялуун ромнтик мэт боловч бодит амьдрал дээр үнэнч, урт удаан харилцаа бий болгодог. Эрэгтэй болон эмэгтэй мэлхийнхэн хайртаасаа авч байгаагаасаа үргэлж илүүг өгч байдаг өгөөмөр хүмүүс байдаг ч энэ нь харилцаа буруугаар эргэхэд түлхэц болж өгдөг.

Давуу тал: Халамжтай, бусдад тусархуу, уян зөөлөн, зөн билэгтэй, эрч хүчтэй, зорьсондоо хүрж чаддаг.

Сул тал: Эмзэг, зөрүүд, өширхүү, гутранги, нууцлагдмал, мөрөөдөмхий, ойлгомжгүй .

Мэргэжил: Уян зөөлөн, халамж сайтай учраас сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болохоос гадна уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог.

Эрүүл мэнд: Тэд ужиг өвчинд нэрвэгдэх нь их байдаг ба их бие султай хүмүүс байдаг. Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг хоол боловсруулах эрхтэндээ ихээхэн анхаарал тавих шаардлагатай. Ходоодны хорт хавдарт өртөх магадлал их өндөр байдаг тул хоол хүнсний, хоолны дэглэмдээ онцгой анхаараарай.

Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:
Асуудал: Хэт романинтик төсөөлөлөөс болоод хайр дурлалын хамтрагчдаа гомдож туних, түүнийгээ далдлах
Шийдэл: Таны хайраа илэрхийлж байгаа байдал харилцагчийн тань зан авирт нөлөөлөхгүй байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Бүхнээ зориулах сэтгэл тань эргээд харилцагчийн тань бардам зан болохгүй байх хэрэгтэй. Үнэхээр та юу хийхээ мэдэхгүй бол мэргэжлийн хүнээс зөвлөгөөг аваарай.

Зохицол: Мэлхийн орд нь Хилэнц, Охин, Загас болон Үхрийн орднийхонтой нийцтэй.

_________________
ღShal heregtsegui amidarhaar uhღ


Top
   
PostPosted: Oct.03.09 2:55 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.18.07 11:04 pm
Posts: 1014
Location: *.:。✿・*゚ Elsewhere ゚*・✿.。.:*
Ордуудын зохилдлогооны талаар

Мэлхий нь усан махбодийн орд учир шороон (Earth) махбодьтой (охин, үхэр, матар) тохиромжтой. Ус нь хатуу бдалыг нь зөөлрүүлэн шороог тэтгэж дээр нь амьдрал цэцэглүүлнэ. Харин шороо усны хэлбэргүй бдалыг засаж урсгалтай болгон чиглүүлж өгнө. Усан махбодийн амьтад бие биентэйгээ тохирч бас болно

Загас
Загас их уран дүрслэлтэй мөрөөдөгч, мэлхий уран сэтгэмжтэй бүтээлч. Тэд нийлээд мөрөөдлөө биелүүлж чадна. Эвтэй найртай хос

Мэлхий
Тэд дэндүү адилхан. Энэ л гол асуудал. 2уулаа эмзэг, халамж их хүсдэг. Тэгээд л нөгөөхөө зэмлэдэг юм бна л даа. Бие биенийгээ сайн ойлгодог мэддэг

Хилэнц
дотно, хүчтэй эрчимтэй, гүн гүнзгий харилцаа :wd: дандаа л сайжирна гэнэ

Охин
мэлхийнүүд сэтгэлийн хөдөлгөөнөөр шийддэг бол охин "аналитик" аргаар шийдвэр гаргана. гэхдээ тэд дэндүү сайн ойлголцдог учраас энэ бараг асуудал биш. Мэлхий охиныг жоохон "дулаацуулж" өгөх хэрэгтэй, гэхдээ мөсний доор гал бий :-D Мэлхийнхний тогтворгүй байдлыг буурь суурьтай охин тэнцвэржүүлж өгнө. Нэг нь хараат байх дуртай нөгөөх нь хамгаалах дуртай гэнэ

Үхэр
орчуулахаас залхуулав. Ямар л бсан бас тохирно

_________________
www.fr0melsewhere.blogspot.com


Top
   
PostPosted: Nov.13.09 9:11 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Feb.20.06 3:04 pm
Posts: 1932
Shine zurhai orulah hun bnuu :hi:

_________________
never give up


Top
   
PostPosted: Nov.13.09 1:06 pm 
Offline
Gosu Player

Joined: Jan.22.09 5:20 pm
Posts: 818
http://news.gogo.mn/horoscope/
endees harj bai :wd:


Top
   
PostPosted: Nov.14.09 12:43 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.12.06 11:28 am
Posts: 1189
сайн уу мэлхийнүүдээ нэг мэлхий нэмэгдлээ хө :hi:

_________________
МӨӨР МӨӨР


Top
   
PostPosted: Nov.14.09 1:58 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Мэлхий
Хайр дурлал гэр бүлдээ үнэнч. Гэр бүлийн амьдралаас амар тайван байдлыг олж, өөрийгөө бүрэн илэрхийлнэ. Мэдрэмтгий, авахаасаа илүү өгөх нь элбэг. Ажилдаа үнэнч, найдвартай.

Эрүүл мэнд
Өвчин шаналгааг тэвчирдээ муу. Мэдрэлийн системийн хөгжил сайтай. Бүх юм нь өөрийнх нь аашнаас шалтгаална. Биеийн эсэргүүцэл тааруухан. Ихэнх өвчин сэтгэл санааны хямралтай байх үед нь тусдаг. Ийм тохиолдолд дадал зуршил, амралт, хоол ундаа сольж зохицуулна уу гэхээс бус эмч нараа солиод нэмэргүй. Хэт ганцаардах үед, эсвэл хэт олуулаа бужигнахад түүний ааш зан хувирдаг. Тиймээс хэмжээ хязгаараа мэдэж байвал зохино. Өөрийн хүсэл зоригийг дагаж байх ёстой. Шинэ хүнтэй танилцмаар байвал багахан аялал хийх, бүжиглэж цэнгэмээр байвал найз нөхдөө цуглуулан тайван чимээгүй байхыг хүсвэл ганцаараа салхинд гарах гэх мэт. Энэ бүхэн тайвширч амрах сайхан боломжийг олгоно. Ходоодны шархлаатай болох магадлал ихтэй. Эрүүл байхыг хүсвэл: Хоолны дэглэм баримталж ууранд орж, цагтаа унтан, бүрэн амарч байх хэрэгтэй. Сэтгэл санааны хямрал нь ховсдоход, эсвэл соронзонгоор эмчлэхэд түргэн илааршина. Шингэн юм аль болох л бага уух ёстой. Ходоод, элэг, давсаг, шулуун гэдэс зэрэг нь өвчинд өртөмтгий. Спортоор хичээллэж, их хөдөлж байвал зохино, хурдан хооллох нь хортой.



Амжилт бүтээл
Мэлхийн ордонд төрөгсөд нарны нөлөөгөөр энэ онд эрүүл мэнд нь хэвийн байх болно. Угаасаа ч та эрүүл мэндээ гайхалтай хамгаалдаг хүн юм. Бие бялдараа ердийн байлгахын тулд биеийн эрчим хүчээ зөв зарцуулаарай. Хэрвээ ямар нэгэн өвчний шинж тэмдэг илэрвэл тэр даруйд нь арга хэмжээ ав. Таны биеийн сул хэсэг нь хоол боловсруулах эрхтэний систем юм. Мэлхийн ордныхон маш хөдөлмөрч хүмүүс. Та энэ жил их завгүй байх нь. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгаж байж санаагаа амраах нь таны хувьд чухал үр дүнд хүргэнэ. Ямар нэгэн ажлыг хийхдээ маш нухацтай ханддаг байдал чинь танд тус болно. Нэр төрд дуртай байдал тань ямар нэгэн шинэ ажил эхлэхээс айдаггүй болгоно. Чөлөөт сэтгэлгээтэй бай. Янз бүрийн туршилт хийж азаа турш. Энэ ордныхон сайн тагнуулч, хуульч байдаг. Мөнгөө хэрэггүй зүйлд зарцуулахгүй л бол та санхүүгийн асуудалд орохгүй байж чадна. Мэлхийн ордныхон ихэвчлэн өнөр өтгөн гэр бүлтэй байдаг. Тэд хүүхдүүдийнхээ сурч боловсрох орчинг сайн хангадаг. Таны гэртээ бүхнийг өөрөө захирдаг байдал тань энэ жил улам идэвхжиж та гэр бүлдээ зориулж олон зүйл хийж чадна. Харин /та эрэгтэй бол/ таны эхнэр өөрийн гэсэн эрх мэдэл бараг байдаггүй бололтой. Энэ нь тийм ч зөв зүйл биш гэдгийг та анхаараарай. Энэ онд эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ асуудалд онцгой байдлаар оролцох хэрэгтэй болж байна. Тэдний сурлага, эрүүл мэнд нь таны сэтгэлийг нэлээн зовоох байдалтай.



Зохицол нийцэл
Бусад бүх ордтой нийцдэг цорын ганц тэмдэг. Тэр дундаа Охин болон Үхрийн ордтой дээд зэргээр тохирдог. Мэлхий, Арслангийн хүч чадалд татагддаг бөгөөд тэдний хоорондын бүх талын харилцаа холбоо амжилттай аз жаргалтай байна. Загас, Хилэнц болон Мэлхийн ордынхон харилцан ойлголцдог. Хонины ордтой үзэл бодол нийлдэггүй ч үнэхээр дурлалцсан тохиолдолд хэн хэн нь зөрүүд зангаа дарах ёстой. Хумх, Ихэртэй үерхэл нөхөрлөл тогтоовол аз завшаантай. Жинлүүртэй жаахан таарамжгүй. Хилэнцийнхэн хэт биеэ даасан бусдын үзэл бодлыг хүндэлдэггүй зангаа дарвал тэд хамтдаа жаргалтай байж чадна. Матрын ордынхонд тэд татагддаг ч харилцан өөр үзэл бодолтойн улмаас бүрэн ойлголцоход амаргүй.

gogo.mn-s copy :razz:


Top
   
PostPosted: Nov.14.09 7:07 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jan.21.05 1:49 pm
Posts: 18887
Location: УБ
ene 7 honog yu bolheen bol

_________________
Being weak is being brainless


Top
   
PostPosted: Nov.15.09 3:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.12.06 5:46 am
Posts: 5490
Location: 東方神起 ιlιlιιlι
Minii anzaarsnaar buh melhiinuud neeh dotuur tamirtai ?


Top
   
PostPosted: Nov.25.09 11:07 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jan.21.05 1:49 pm
Posts: 18887
Location: УБ
terniihaa uchiriig tailbarlaach

_________________
Being weak is being brainless


Top
   
PostPosted: Nov.26.09 2:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.12.06 5:46 am
Posts: 5490
Location: 東方神起 ιlιlιιlι
Yaahavdee bugd l dotroo buh yumaa boddog il gargah ni hovor - tgeed dotuur tamir gdg ug joohon sanaa taldaa orchkood bga uchir tiim ch baij bolno (minii anzaarsnaar l )


Top
   
PostPosted: Dec.31.09 12:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
манайхан сайн уу
2009 он

Ажил төрөл бүтэмжтэй байх болно. Оны эхээр таны ажил амжилттай та ч идэвх зүтгэлтэй ажиллах болно. Аливаа томоохон худалдаа наймааны ажил, гэрээ хэлэлцээр байгуулах, ажил хэргээ төлөвлөх зэргийг оны эхний саруудад хийвэл тохиромжтой. Өөрийн хийх гэж буй зүйлээ хэн хамаагүйд ярих хэрэггүй. Энэ нь таны өрсөлдөгчийн чинь чихэнд хүрч албан ажилд болон хувийн амьдралд чинь саад болох болно. Таны ажлын амжилт таны өөрийн чинь хичээл зүтгэл, шургуу хөдөлмөрийн үр шим байх болно. Гэр бүлд ялихгүй жижиг асуудал үүснэ. Та дан ганц ажилаа л бодож явсаар гэр бүлээ мартана. Энэ нь асуудлын гол нь юм. Хэн нэгэн ойр дотны хүмүүс, хамтран ажиллагсдын санал бодлыг хүлээн авч сайтар тунгаан бодож хэрэгтэйг нь өөртөө хэрэгжүүл. Санхүүгийн байдал дордох ч удахгүй хэвийн байдалдаа буцан орох болно. Өөрийн гэр бүлдээ хайр халамжаа харамжгүй зориулах хэрэгтэй.

Хайр дурлал
Хайр сэтгэл. уран бүтээл, санхүүгийн хувьд итгэмээргүй амжилттай он Гэвч энэ бүгд амар олдсон гэж бодож болохгүй. Харилцаа хурц, дуулиантай байх болно. Харин үргэлжлэх хугацаа нь голдуу танаас хамаарна. Ямар харилцаа вэ гэдгийг амжиж ойлгох нь чухал. Мэргэн цэцэн, ахимаг насны эсрэг хүйстэнтэйгээ гүн харилцаа үүсгэж болзошгүй. Ивээх цаг: Нэг болон гуравдугаар сарын сүүчлийн долоо хоног, IV. 15-30, тавдугаар сар, VI.6-VIII.3, аравдугаар сарын дунд үе.



Эрүүл мэнд
Болгоомжлох ганц зүйл байгаа нь мэдрэлийн ядаргаа. Усанд бясалгал хийх, далайн эрэгт амрах, байгальд зугаалах зэрэг илүү тайван, алжаал гайлах арга замыг сонго. Ажил дээр онцын сонин зүйлгүй. Бүтэлгэй цаг: Дөрөвдүгээр сарын сүүлч, зургадугаар сарын хоёрдугаар хагас, ХI.23-ХII.21.

gogo.mn


Top
   
PostPosted: Jan.01.10 4:02 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:59 am
Posts: 871
Location: ooriinhoo yrtontsod
del

_________________
:l5:


Top
   
PostPosted: Jan.01.10 4:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 6:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
za dahin neg melhii ordni hun nemegdlee shuu. :hi: Ordni maani tailbaraas hamgiin ih taalagddag ni "Zodiakiin tov deh hamgiin nuutslagdmal ord" shuu bid. :-D

_________________
always raining in my world


Top
   
PostPosted: Jan.27.10 12:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.12.06 5:46 am
Posts: 5490
Location: 東方神起 ιlιlιιlι
er melhiinuud tiim shalgiimuu ?


Top
   
PostPosted: Feb.19.10 11:48 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.18.07 11:04 pm
Posts: 1014
Location: *.:。✿・*゚ Elsewhere ゚*・✿.。.:*
тийм :hoho:

_________________
www.fr0melsewhere.blogspot.com


Top
   
PostPosted: Feb.19.10 11:54 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Feb.20.06 3:04 pm
Posts: 1932
Neh shan zurhai oruulchdag boloosoi tee hehe

_________________
never give up


Top
   
 Post subject: Мэлхийн орд
PostPosted: Mar.05.10 5:09 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
Хараад байсан мэлхийн ордны topic байхгүй юм аа даа,,,,

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
 Post subject: Мэлхийн орд
PostPosted: Mar.05.10 5:09 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
МЭЛХИЙ

Нийтлэг зан чанар:
Америк зурлагад мэлхийн ордыг хавч хэмээн нэрийддэг. Бөөн хүмүүс тойруулчихсан онигоо урсгаж хөхүүн зантай байх үед нь “хавч”-ийг таних амархан. Хүмүүс түүнийг их анхааран биширнэ, “хавч” ч үүнд дуртай.
“Хавч” таныг элдэв айдас хүйдэс дүүрэн гуниг гутралынхаа ёроолд ч дагуулж аваачиж мэднэ. Тэд үнэнээсээ уйлдаг хүмүүс, харин тэр нь бүдүүлэг үг, ширүүн харцнаас ч болсон байж мэднэ. Гунигтай үедээ “хавч” гол төлөв хуяган дотроо нуугдчихдаг тул тэндээс нь гаргаж ирэх амаргүй. Ийм үедээ үүдээ ч онгойлгохгүй, утсаа ч авахгүй, захидал ч уншихгүй. Харин азаар ийм байдал удаан үргэлжлэхгүй, сарын мөчлөг өөрчлөгдөхөд “хавч”-ийн сэтгэл санаа бас өөрчлөгддөг. Тэднийг гаднаас нь харахад янз бүр байдаг. Зарим нь аятайхан дугуй царайтай, булбарай арьстай, хүүхдийнх шиг дугариг нүдтэй. Зарим нь халзан дух, өргөн шанаа, хамрынхаа угт ирээд нийлдэг сайхан хөмсөг, дөрвөлжин эрүүтэй, жижигхэн нүдтэй. Олонх нь гар хөл урттай, хайвганасхийж явдаг. Саранд захирагддаг бүх хүний нүүр царай сэтгэл санааныхаа байдлыг тод илэрхийлдэг. Тэд дүрслэн бодохдоо сайн.

“Хавч” амьдралын болон түүхэн сургамжийг хэзээ ч мартахгүй. Ер нь л түүх, түүхэн хүмүүс, хуучны ховордсон номонд тун дуртай.
Зургаа, долдугаар сард төрсөн хүмүүс битүүлэг зантай, хувийн нууц, нарийн зүйлсээ бусадтай хуваалцдаггүй. Өөрийн амьдралыг бусадтай зөвлөлдөөд байх дургүй. Зургадугаар сарын 22-ноос долдугаар сарын 23-ны хооронд төрсөн хүмүүс эрэгтэй ч, эмэгтэй ч адилхан өөрийнхөө гэрийг л эрхэмлэн дээдэлнэ. Өөрийн гэх гэр оронгүй л бол “хавч” аз жаргалтай байж чадахгүй. “Хавч” юмыг яаж мэдэхэв гэж мөнгө хуримтлуулахыг хичээдэг. Хөргөгч болон агуулахад нь хоол хүнс овоолоостой байхад дуртай. Хоолны тухай ярих төдийд сэтгэл нь сэргээд явчихна. Бүхий л амьдралаа хөгжим, урлагт зориулсан сайхан бодолтой “хавч” мөнгөний үнэ цэнийг сайн мэддэг.

“Хавч”-ийн сэтгэл үргэлж усанд татагдаж явдаг. Усанд сэлэх, усны цанаар гулгах дуртай, жижигхэн ч болов моторт онгоц, ядаж л завьтай байхыг мөрөөддөг.

Хэрэв эрэгтэй бол…
Хавчийн ордод төрсөн хүмүүс ямар нэг зүйлээ, эсвэл хэн нэгнийг алдчих вий гэж зовсон үедээ сэтгэл санаа нь хямардаг. Тэр зүйл нь мөнгө, эсвэл та ч байж болно. Зоволтгүй ээ, би үүрд чинийх гэж итгүүлээрэй. Тэгвэл хуяган дотроосоо гараад ирнэ. Мөнгөний хувьд гэвэл та өөрөө цаадах шигээ хямгач, тэгээд байрныхаа хөлсийг цагт нь төлчихдөг бол та хоёр бие биеэ зөв олжээ гэж бод.
“Хавч”-ийн эхнэр болсон хойно чинь үргэлж хамгийн аюултай, өрсөлдөгч хэвээр үлдэх боловч хадам эхийгээ дандаа магтаж байхаа мартуузай. Нөхрөө, ээжээс нь дутуугүй л эрхлүүлж хамгийн дуртай хоолыг нь хийж сурах хэрэг гарна. Эхнэр болох хүнээсээ “хавч” олон юм шаардах тул эхнэр хүний ухаалаг ааш араншингаас их юм шалтгаална. “Түүий мөрөөдөлт” бүсгүй гэвэл эцгийнх нь эхнэр болсон хуучин цагийн авхай буюу ээж шиг нь хүн байх ёстой.

Удирдах албан тушаалтан “хавч” хэчнээн ч сэргэлэн цовоо байсан ажилдаа ирсэн даруйдаа дэндүү албархуу, ажил хэрэгч болчихно. Өрсөлдөгч пүүс нь уналтад орох буюу аль нэг ажилтан нь юу чаддагаа үзүүлээгүй байж цалингаа нэмүүлэхийг эрээ цээргүй шаардвал л сая нэг инээмсэглэх аядаж магадгүй. Түүнээс биш ажлын найман цагийн долоон цаг тавин минутын турш “хавч” инээмсэглэх байтугай мушилзах тухай боддоггүй. Удирдах албан тушаалтан “хавч” мөнгө олох л цорын ганц зорилготой. Мөнгийг зөвхөн шаргуу хөдөлмөрөөр олохыг эрмэлздэг. Хэчнээн сайн ажиллана төдий чинээ их мөнгөтэй болно, гүйцээ. Энэ эгэл жирийн зарчмыг ажилтнууд нь мэдэж байвал сайнсан.

Хамгийн сайн хийх ажил нь худалдагч, хувьцаа буюу эсвэл үүлдэр сайт адуу ер нь юу ч наймаалсан адилхан. Хүмүүст юу хэрэгтэйг тааж мэдэж өөртөө ашигтайгаар тэр барааг нь олж өгөхдөө гарамгай.
“Хавч”-ийн ой ухаан яг зааных шиг юмыг бараг мартахгүй. Таныг ажилдаа хэдүйд ирж хэдүйд явдаг, өдөрт хэдэн удаа жорлонд ордгийг чинь ч андахгүй. Бас хэдэн орой, хэдэн хагас сайнд ажилласныг тань хэлээд зохих ёсоор урамшуулж ч мэднэ. “Хавч” чанга хүн. Гэхдээ шударга бас өрөвч сэтгэлтэй. Албан хаагч “хавч”-ийн гол чанар нь ажилласан шиг ажиллах. Нэр төрийг төдийлөн сонирхдоггүй, авах цалин л чухал. Туршлага дадлага нь нэмэгдэхийн хэрээр тэдний цалинг нэмж байх хэрэгтэй. “Хавч”-ийн орлого нь хөдөлмөрийн бүтээлдээ зохицож байх ёстой. Тэгэхгүй бол өөр газар ажил эрээд л яваад өгнө. Ер нь хавч удирдуулахаас илүү удирдахын заяанд төрсөн улс.

“Хавч” зүтгэлтэй сайн ажилтан. Худалдааны газар, талх нарийн боов, нөөшний үйлдвэр, хүнсний бүтээгдэхүүн савлах, борлуулах газар ихээхэн амжилт гаргана. Ресторан, зочид буудлын эзэн байхад их тохирдог. Урлагийн салбарт бол зураач, найруулагч, хөгжимчин, жүжигчин, фото зурагчид энэ ордынхон байдаг. Багш байх удаа ч бий.

Хэрэв эмэгтэй бол…
Эмэгтэй “хавч” дулаахан, тохитой албан байгууллага, эелдэг харилцаа, амттай хоол, ном, сэтгүүл, мөнгөнд дуртай. Тэд авьяастай, өндөр хариуцлагатай. Дарга нь хаашаа ч юм бэ явах болвол түүнд ажлаа санаа амар даатгаж болно. Удирдах ажилтнууд дотор эмэгтэй “хавч” байх нь олонтаа. Зургаа, долдугаар сард төрсөн хүүхнүүдийн онцлог шинж гэвэл сэтгэл санаа нь хувирамтгай.
Мөнгөний үнэ цэнийг сайн мэднэ. Таны банкны тооцоог маш их сонирхоно, гэрлэснээсээ хойш мөнгийг чинь хорогдуулахгүй, өсгөх л гэж хамаг хүчээ дайчилна. Их үнэтэй бэлэг өгвөл таныг үнэн сэтгэлээсээ зэмлэж мэднэ.

Санхүүгийн асуудалд толгойгоо зовоохгүй байя гэвэл хоёр долоо хоног хэртэй далай тэнгисийн захад аваачаарай, тэнд л хамаг сайн чанар нь илэрнэ. Сартай шөнө далайн захаар зугаалбал “хавч” өөрийнхөө хамгийн нандин хүсэл мөрөөдлийг ч ярина. Усны ойр байвал бүхий л айдсаа үлдэн хөөж чаддаг.
Тэдэнд айж, эмээхгүй юм гэж байхгүй. Жишээ нь, тэд өөрсдийгөө тийм ч их царайлаг бус гэж айна. Тийм ч их ухаантай бус гэж эмээнэ. Бас хэтэрхий залуу гэж шанална, эсвэл хэтэрхий хөгшин гэж зовно. Хайр дурлалын тэнгэр шиг гоё биетэй, гоо сайхны охин тэнгэр Елена шиг царайлаг, Аристотел шиг ухаантай байсан ч мөн л “Тийм ч юмаараа тэрнээс дутуу, ийм ч юмаараа энэнээс дутуу” гэж өөрийгөө голж шаналж явах болно. Тийм биш гэдгийг цуцалтгүй итгүүлж байх хэрэгтэй.

Зургаа, долдугаар сард төрсөн эмэгтэйчүүд хоол хийхдээ сайн. Гэртээ бол голдуу хүүхдийн өрөө, гал тогоо хавиар эргэлдэнэ.

Хүүхэд ахуй цагтаа…
“Хавч”-ийн ордын хүүхдүүд сэтгэлийн хөдөлгөөнтэй, бус­даас илүү их хайр энхрийлэл хүсдэг. Эцэг, эх нь энхрийлэн хайр­лахгүй бол сэтгэл санаагаар унадаг. Бяцхан “хавчханы” сэтгэл санаа хуурайлахын тоолонгоор өөрч­лөг­дөж байдаг. Тэд амттай юм, хурц тод зүйлд дуртай. Нүд хурц, гай­хал­тай ойтой. Нэг харсан, эсвэл сонссон зүйлээ удаан мартахгүй.

“Хавч”-ийн ордын жаалууд заримдаа шалтгаангүйгээр үймээн самуун дэгдээдэг ч ерөнхийдөө дуулгавартай. Санаанаасаа зохиосон найзтайгаа хэдэн цагаар ч тоглоно. Тэд их уйланхай, ялимгүй юманд гомдвол хэдэн цагаар ч уйлж мэднэ. Тэднийг тайвшруулж айдсыг нь арилгах хэрэгтэй. “Хавчханууд” элдвийн юмнаас /чүдэнз, гал, хурдан автомашин, танихгүй хүн, аянга, идэж үзээгүй хоол, том биетэй амьтан, харанхуй/ айна. Хавар, намрын аадар бороо тэдний сэтгэл зүйд хачин жигтэй нөлөөлнө. Эсвэл уйлна, эсвэл гэнэт шүлэг бичих юм уу хөгжим зохионо. Yгүй бол гэнэт айж хөнжил дотроо шургачихаад чичирч хэвтэж ч магадгүй. Ийм хүүхдийг миний хүү царайлаг, ухаантай, бид чамд хайртай гэж үргэлж итгүүлж, үнэмшүүлж байх хэрэгтэй.
Сургуульд сурч байх үедээ бяцхан “хавч” түүхийн хичээлийг ихэд сонирхож сургалтын хөтөлбөрөөс хол давж үзнэ. Аль эрт болж өнгөрсөн үйл явдал, тулалдаан, нарийн ширийн юмыг хүртэл одооны юм шиг л дүрслэн бодно. Тийм болохоор бяцхан “хавч” урлагийг сонирхож зураач, жүжигчин, хөгжимчин болдогт гайхах хэрэггүй. Бяцхан “хавчнууд” эртнээс мөнгийг сонирхдог болж мөнгө олох арга хайж эхлэнэ.

Бяцхан “хавчнуудын” сэтгэл санаа нь хурдан хувирч өөрч­лөгддөг ч ерөнхийдөө хөгжилтэй, шог хошин бас элд­вийг бодож олоход нь хэмжээ хязгаар байхгүй. Тэд өвчтэй, ядарсан төрөл төрөгсөд, тэрчлэн амьтдад их элэгсэг, халамжтай.
Тэднийг төрсөн үүрнээсээ нисэн одоход гэр нь хоосон хөндий, уйтгартай болж хувирна. Гэсэн ч хүүгийнхээ дуртай машин юмуу, охиныхоо хайртай хүүхэлдэйг битгий далд хийгээрэй. “Хавч” гэрээсээ бүр холдоно гэж ер байхгүй, хэдүйд ч гэртээ эргээд ирж болно.
Тиймээс хүү, эсвэл охиныхоо дуртай боов, чихрийг үргэлж бэлэн байлгаж байх нь зөв.

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Mar.05.10 5:11 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
Аглаонема, Агава, Алоэ (зуу наст), Диффенбах, Каланхое, Пеперем, Пахиподиум, Фуксии, Хайтан, Зузаан навчит могой идээ.
Энэ ордонд төрсөн хүмүүст зуун наст, агава хамгийн ээлтэй ургамал. Ходоод, шулуун гэдэсний зовиуртай бол зуун наст, агаваг гэртээ тарьж эмчилгээний зориулалтаар хэрэглэж болно.

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Mar.05.10 5:12 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
Махбодь: Ус
Эзэн гариг: Сар
Билэг тэмдэг: Зүрх, тал сар, мэлхий
Өнгө: Цагаан, цайвар цэнхэр, хөх, мөнгөлөг. Саарал тохиромжгүй.
Чулуу: Сарны чулуу, рубин, изумруд
Төмөрлөг: Мөнгө
Сайн өдрүүд: Даваа, Пүрэв
Муу өдрүүд: Мягмар, Бямба
Азын тоо: 2, 4, 5, 8 ба 2-рт хуваагдах бүх тоо

ЗАН БАЙДАЛ
Мэлхий бол Зодиакын хамгийн нууцлагдмал орд юм. Сарны нөлөө түүний араншин, мэдрэмж, зан аашийг шууд удирдана. Тэд нээлттэй бөгөөд мөрөөдөмтгий, тархи сайтай бөгөөд мэдрэмтгий хүмүүс. Орчин тойрныхондоо Мэлхий нь ойлгомжгүй, хачирхалтай хүн. Тэр мохошгүй энергитэй.

Анхны уулзалтаар Мэлхий онцгүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний мөн чанарыг танихад цаг хугацаа шаардагдана. Тэр эмзэг, соргог бөгөөд өөрөөрөө үлдэхийг хичээдэг.

Түүнд харьцангуй тайван зан хөгжилтэй байдал хосолж байдаг ба алдар цууд гарах гэж улайрдаггүй боловч бас буцдаггүй. Хэдийгээр хөгжилтэй зантай мэт харагдавч үнэн хэрэгтээ дүнсгэрдүү гутранги үзэлтэй хүмүүс юм. Сэтгэлийн хямралд орох үед өдөр ч шөнө ч айдас түгшүүрт автаж түүнийгээ нуух гэж оролдох авч өөртөө итгэлгүй байдал нь илчилдэг. Өөрийн хийсэн зүйлээсээ айдаг. Мэлхий угийн бултах, зайлах, ухрах зантай. Урагш явж байхдаа ч тэрээр айж түр зогсон өчигдөрийнхөө тухай бодно. Ирээдүйгээ бодохын оронд өнгөрснөө бодно. Түүнийг яаруулах хэрэггүй харин бодох хугацаа өгөх хэрэгтэй.

Мэлхий ихээхэн зөөлөн зантай учир хүмүүс түүнээс тусламж эрдэг ба бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг билээ. Түүнийг уяраах амархан. Гэхдээ танд туслахдаа удаан болгоомжтой хандах бөгөөд өөр хэн нэгэн туслаасай гэж хүлээх маягтай. Энэ нь хар амиа хичээсэндээ бус ердөө л биеээ хамгаалах зөн юм.

Тэрээр амархан гомдож эмзэглэнэ. Таны ганц муухай харц л хангалттай. Тэр үнэн голоосоо уйлдаг бөгөөд танд гомдсон бол буруушаах маягтай дуугаа хураана.

Ямарч хэцүү нөхцөлд зохицож чадах ба гарах гарцыг үргэлж олно.

Мэлхий хонзогнуур бөгөөд танд гомдсон гомдлоо мартаж чаддаггүй бас уучилдаггүй. Дайсантайгаа далдуур тооцоо хийдэг бөгөөд ховорхон тохиолдолд Хилэнц шиг шууд цохино.

Дүнсгэр зан гутранги үзэл ньтүүнийг ганцаараа байхаас аргагүй болгодог. Мэлхий-хувь заяандаа итгэгч. Хувь тавилангаа өөрөө өөрчилж болно гэдэгт итгэдэггүй учир залхуу, үлбэгэр.

Мэлхийн ордод ихэнхи гипнозчин, илбэчин төрдөг ба тэдний зөн совин маш гүнзгий. Түүний зөгнөсөн зүйл бараг үнэн байдаг бөгөөд тэр энэ тухайгаа нуудаг нь бусдаас ялгарах дургүйдээ тэр юм.

Тэрээр өөрийн амьдралаа бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Нууцыг хадгалж чаддаг. Амьдралын туршлагаас суралцахыг хичээдэг.


ЭРҮҮЛ МЭНД
Мэлхий байнгын сэтгэл зовиуртай амьдагаасаа болж ужиг өвчинд ихээхэн нэрвэгддэг. Зогсонги байдалд орсон үедээ өөрийгөө өрөвдөж суух биш харин ямар нэгэн бодит зүйлээр
оролдох хэрэгтэй. Тэд өвчин даахдаа муу.

Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг болон хоол боловсруулах эрхтэндээ анхаарал тавих хэрэгтэй. Хоолоо сайн зажилж удаан идэх нь чухал. Энэ ордын хүмүүс ходоодны хорт хавдарт ихээхэн өртөмтгий байдаг.

Тэд амттанд дурладаг, сайхан хоол унданд дуртайгаасаа болж таргалах, цусны даралт багасах хандлагатай. Байнгын хөдөлгөөн, хоолны дэг, нойр болон амралтаа зохицуулах чухалтай.

Тэргэл сартай шөнө удаан унтаж, шингэн юм их ууж болохгүй.

12 орд дотроос ганцхан Мэлхий өөрийн сэтгэлийн хөөрлөөсөө болж өвчин тусдаг бөгөөд ааш аягийнхаа нөлөөгөөр бас өвчинөө эдгээж чадна. Дуу шуугиан ихтэй, хүний дургүй хүргэж явдаг хүмүүсээс хол байж байгалын сайханд ялангуяа гол усны дэргэд амьдрах өлзийтэй.


АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ихэнхи Мэлхий өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилдаг боловч эсэргүүцлээ илэрхийлж тэс өөр мэргэжил сонгох нь ч бий. Хурдан нас бие гүйцэж том хүн болохыг яардаггүй. Хувь тавилангаа хүлээн суудаг.

Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай. Ажилсаг. Оуюн ухаан ба ой тогтоол нь маш сайн. Ажил сонгохдоо өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг.

Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг ба оуюн ухааны онц шаардлагагүй хэвшмэл буюу нэг янзын ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой. Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэгэн юмны тухай бодох цаг гардагт юм. Ямарч ажлыг хийж байхдаа хөнгөвчлөх аргыг тэр олно.

Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хирээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй.

Гэрээр маш сайхан хоол хийж чадах бөгөөд хүнсний үйлдвэрлэлд амжилттай ажиллах бололцоотой. Уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог. Түүнчлэн Мэлхий нь хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилд ихээхэн авъяслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтаа.

Энэ ордыхон дотор ажил хийх дургүй, цагаандаа гарсан тоглоомчин, архичин, дэмий сэлгүүцэгчид бас бий.


ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Амьдралын хань найз нөхдөө Усан болон Газар махбодитой ордоос сонгох ёстой. Газар ус сайхан тохирно. Ус мөн Агаартай амьдарч болох ба Галтай хэзээ ч тохирохгүй.

Мэлхий - хамгийн мэдрэмтгий, хамгийн эмзэг хэврэг сэтгэлтэй орд. Залуу насандаа ихээхэн романтик ба үүрдийн хайрыг мөрөөддөг. Хайр дурлалгүйгээр түүний амьдрал хоосон боловч хайрт хүнээ олтлоо удна. Хайр дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харьцаатайгаас шалтгаална. Хэрэв тэрээр гэр бүлээсээ салан тусгаарлаж чадаагүй тохиолдолд Мэлхий-эрэгтэй бүх насаараа ганц бие эр, Мэлхий-эмэгтэй гэртээ хөгширсөн бүсгүй болон хувирна.

Харин дурласан тохиолдолд хайрт хүнийг хэдэн жилээр ч хамаагүй мөрдөж дагана. Сэтгэл зүрхээ тэр чигт нь өгч амиа тавина.

Гайхамшигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор нь давахгүй, шөнө нүд хамхихгүй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл зүй нь чухал болохоос секс чухал биш. Гэхдээ ор хөнжилд орох дээрээ тулвал тун эелдэг зөөлөн, халамж анхаарал тавьж өөрийгөө тэр чигээр нь зориулна. Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юмуу ээждээ гүйж очно.

Түүний нэг муу тал нь дурлалд хэт өмчирхөг ханддаг ба хэт хартай. Нөгөө талаас хайртай хүндээ бүрэн захирагдана. Хэрэв тэднийг үнэнчээр, сэтгэлээсээ хайрлавал төгс төгөлдөр хүн болно. Хэрэв тэднийг хуурч, сэтгэлээр нь тогловол амьдралыг чинь зовлон болгож чадна.

Мэлхий - бусад ордтой ойлголцож чаддаг цорын ганц орд юм. Гэр бүлийн амьдрал нь түүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Гэр бүлдээ үнэнч туйлбартай. Авахаасаа илүү өгөх хандлагатай. Гэр орноо хайрладаг, гэрээ их санадаг гэхдээ бүрэн аюулгүй газар гэж боддоггүй нь гайхалтай.

Энэ ордыхон хуучин эдлэлд дуртай бөгөөд хэт гоёмсог этгээд зүйлд дургүй. Гэр орондоо эд хогшил авахдаа юу авахаа мэдэхээс гадна ямар үнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдрах дуртай.

Түүний дуртай газар - гал тогооны өрөө. Гэртээ аквариумтай загас гэртээ тавих, марк цуглуулах, ном унших дуртай. Хөгжимийн сонсгол сайтай.

Мэлхий усанд сэлэх, завиар зугаалахыг хүсдэг. Мөнгөө цуглуулдаг. Хоол хүнсэндээ гамтай ханддаг бөгөөд хоолны үлдэгдэлээ хаядаггүй.

Эрэгтэй эмэгтэй Мэлхийд хоёуланд нь эцэг эхийн сэтгэл маш хүчтэй хөгжсөн байдаг. Тэд бол төгс төгөлдөр эцэг эх. Тэд хань ижлээсээ илүү үр хүүхдэдээ амиа тавина. Хүүхдийн проблемийг машид чухалчилан авч үздэг бөгөөд тэдэнд тэвчээртэй хандаж тэдний төлөө байнга санаа зовж явдаг. Хэтэрхий их эрх чөлөө олгодоггүй.

Эцэг Мэлхий охиндоо их дотно ханддаг. Мэлхийн дотоод сэтгэл яаж төлөвшсөнөөс ямаршуу эцэг эх болох нь ихээхэн шалтгаална. Энэхүү дотоод сэтгэл нь заримыг нь сайн эцэг эх заримыг нь чихэнд чийртэй эцэг эх болгодог.

Тэр авах гэсэн зүйлээсээ тас зууралддаг зантай. Энэ нь бүх юманд хамаатай хайртай хүн нь ч байж болно, хэрэггүй зүйл ч байж болно. Тэд шууд дайрахгүй, арга мэх хуурамчаар үзүүлж хохирогчийн анхаарал сарниж алдаа гаргахыг нь хүлээж байгаад яг тэр үед барьж авдаг. Зөвхөн хэн нэгэн түүнтэй ижил зорилготой тохиолдолд Мэлхий хурдан хөдөлнө.

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Mar.05.10 5:17 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 11:35 pm
Posts: 280
Location: ,,,Уруул шүдэнд хавчуулагдсан,утаа манан ялгарсан газар,,,
Зиа зиа тэгээд мэлхийн орлдныхон орж ирээд өөрсдийнхөө онцгой зан байдлаасаа хуваалцаарай,,,
Мөнхүү өөрсдийн тухай бчивэл баярлана...

_________________
...тамхи татах сайхан...


Top
   
PostPosted: Mar.09.10 11:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 10:53 am
Posts: 5230
Location: Түүний оноосон ертөнцөд
дел

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Last edited by orcish on May.02.10 10:24 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.02.10 8:43 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Apr.27.10 2:23 pm
Posts: 192
Location: Улаанбаатар,Монгол
bugdend ni ene udriin mend?

_________________
God bless Mongolia


Top
   
PostPosted: May.02.10 10:20 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 11:46 am
Posts: 28
WFalcon wrote:
bugdend ni ene udriin mend?

чи санчир форумд байсан залуу мөн үү?

_________________
Үгэнд хордсон үнэн


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 368 posts ]  Go to page 1 2 3 4 515 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited