#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.18 12:02 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 137 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Jul.08.06 10:28 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Jun.11.06 9:53 am
Posts: 314
Location: ~brazil~ ^___^
1. Хулгана жил
Загасны орд: Дүрслэх, сэтгэлгээ сайн хөгжсөн, харамсалтай нь өөрийн тэнэгээс болоод бүхнийг чадна

2. Үхэр жил
Загасны орд: Удирдаж залах аргагүй үхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд…

3. Бар жил
Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа өөртөө. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам.

4.Туулай жил
Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн үг. Түүнтэй хамт байхад ёстой янзтай

5.Луу жил
Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дүүрэн.

6.Могой жил
Загасны орд: Усны бөгөөд хүйтэн цуст могой

7.Морь жил
Загасны орд: Сэтгэл догдлом, дэндүү аашилж байхдаа ч бодлогошронгуй морь

8.Хонь жил
Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хүрэхдээ жаахан аашгүйтдэг

9.Бич жил Загасны орд: Зохион бүтээгч бич, дандаа хамгийн өндөр дал модон дээр сууж байдаг

10.Тахиа жил
Загасны орд: Дээврийн азарган тахиа, түүнийг бүгд сонсож харна

11.Нохой жил
Загасны орд: Өвөрмөц нохой, сайхан сэлдэг, гүн шумбадаг

12.Гахай жил
Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, үргэлж л магтаалд умбаж байдаг.

neg iimerhuu zurhai bsiin tehdee zuvhun zagasnii ordiin tuuchlee

_________________
gunzgii gol namuuhan ursana


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.06.06 1:14 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Zagas + Ohin = AMJILT! tohirdog!

Zagasnii aytaihan uhaalag tolov ohintoi mon ijil torliin stiliin Ohinii ordnii zaluu taniltsana. Bid nar ordooroo tohirdog n yum baina.

Image

Image

Image

Image

Image

Image

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Oct.06.06 1:57 pm, edited 4 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jan.30.07 12:42 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Sep.11.05 11:32 pm
Posts: 11579
Location: Чамгүй миний орчлон үгүй, Чамгүй миний жаргал амтгүй, Чамгүй миний хүсэл хүчгүй. I Love U
[font=Comic Sans MS]zurhai bichlee humuusee manaihan unshaarai ok! Tanii mun chanar:1. Huuruu. uran saihanch, nudend dulaan
2.setgel hudlumtgii, gutriga uurtuu itgelgui.
3. Yaldam, uuriigu zolioslogch
4. Yaruu nairagch, durslen bodogch, dald bituuleg yumsad tatagddag.
Tanii ajil mergejil ba surlaga:
Surguulid bhad anhaaral halamj, magtaal saishaal ihtei bsan uchir ta ajil amidral deer chmun adin tiim bh bolno.Tanii belegdel zagas uchir tand usan zamiin ajil sain tohirno. Zagastai holbootoi yamar ch biznes, tos, neft, binzen zereg shingen zuiliin biznest ta amjilt olno. BUsdiin zovlon berhsheeld ih uruvchhun tevcheertei handdag uchir ta nart emnelgiin mergejil ih aldartai. Turulhiin urlagt avyastai uchir ta nar taiz, kino urlag, bujigt tatagdana. Gerel zurag metiin ajild ta nar goid sain tohirno. Ihenh ajil ta nar uneheer sain ajillah buguud negen heviin alivaa ajilaas azilshiine.
Chuluut tsag:
Ta zuraach, zohiolch, gerel zuragchnii mergejil shimten songodogguimaa gehed tedgeeriig ih sonirhono.
Sanhuu:
Unendee ta mungiig amidarliin zorilgoo bolgohgui. Ta munug olh durtai ch uuriin s
onirholiin daguu ajil hiihiig chuhald uzne. Ta mungund haramgui. Herev tand hangalttai ,ungu bhgui bval busdiin zugees mun tiim uguumur handahiig husne. Dutagdaltai tal n gevel ene delhiin hamgiin tom huuramch uildverlegchid zagasniihan bdag.[/font]

_________________
Чи миний хөглөх хөг


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.30.08 11:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.23.05 6:46 pm
Posts: 2724
Загасны орд бусад ордтой тохирох нь

Загас - Хонь маш таалагддаг боловч өөр өөр зан ааштай тул тохирохгүй.

Загас - Үхэртэй аз жаргалтай сайхан гэр бүл болно.

Загас - Ихэртэй маш сайн гэр бүл болох бөгөөд хоёулаа уян зан чанартай.

Загас - Мэлхийтэй найз нөхөрлөл, хамтран ажиллах болон дурлал байж болно.

Загас - Арслантай харилцан талархалтай хандах боловч Арслан Загасыг гомдооно.

Загас - Охинтой сексын амьдрал таарахгүй.

Загас - Жинлүүртэй харилцан бие биенээ хүндэтгэнэ.

Загас - Хилэнцтэй маш таарамжтай, найдвартай.

Загас - Нумтай гэр бүл болох нь цөөн.

Загас - Матартай ижил төстэй зан олон тул бие биедээ татагдан, мөн түлхэлцэнэ.

Загас - Бумбатай амжилттай гэр бүл болох нь цөөн.

Загас - Загастай тохиромж муутай

Гэж байхын. Тэгэхээр


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.08 3:16 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Загас
Загасны ордны бүсгүй эдгэршгүй мөрөөдөмтгий /романтик/. Энэ ордны бүсгүйчүүдийг хоёр хэсэгт хувааж болох юм. Эхний хэсэгт хамаарагдах бүсгүйчүүд тийм ч их тачаангуй биш, эрчүүдтэй бат бэх холбоо тогтоосон хүүхнүүд. Тэд хамтдаа он удаан жил, аз жаргалтай амьдардаг. Хоёрдугаар хэсэгт нь тайван бус зантай, соёлтой, романтик залуугийн оронд “далайн дээрэмчин”-г илүү таалдаг бүсгүйчүүд юм. Хэрвээ түүнд тийм эрчүүдтэй холбогдох зориг хүрэх юм бол тэр эргэлзээгүй аз жаргалтай амьдарна. Гэхдээ тэр ухаалаг, жинхэнэ эрчүүдээс зугтаж, харин өөрийн нь энэрэл, тусламжийг эрэхүйц зориггүй, сэтгэл санааны хувьд ч чанга биш, ядмагхан эрчүүдийн дэргэд өөрийгөө аюулгүй байгааг мэдэрдэг. Тэрээр сексийн хувьд жинхэнэ эр хүнээс айхаас гадна өөрийнхөө бий болгосон мөрөөдөл, хоосон бүрхэвчийг эвдэж, бүсгүй хүний хувьд өөрийгөө сорьж үзэхээс ухаан алдталаа айдаг. Тэд хэзээ ч үүнд зориглохгүй, тийм ч учраас түүний учирсан “хөвгүүд” нь дэргэд нь үлдэж, жинхэнэ эрчүүд нь сэтгэл дундуур салан оддог.

:oops: :oops: :oops:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.08 3:21 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
ЗАГАС
Нийтлэг зан чанар:
Загасны ордынхонд бусад бүх ордынхны шинж чанар их бага хэмжээгээр байдаг. Тэдний ааш зан ойлгомжгүй, зөрчилтэй байдаг нь үүнтэй холбоотой. Гэсэн ч өөрийн онцлогтой. Жишээ нь, алдар нэр, эд баялагт шунадаггүй. Урсгал сөрөхөөсөө илүү “урсгал дагаж” хөвдөг.
Загасны ордод төрсөн хүмүүс сайхан сэтгэлтэй, мөрөөдөмтгий, хэнэггүй зантай. Тэдэнд нийгэмийн, улс төрийн асуудал, байгаль орчны бохирдолт зэрэг асуудлууд нэг их нөлөөлөхгүй. Хэр баргийн зүйлд бухимдахгүй. Гэхдээ энэ нь огт сэтгэлийн хөдөлгөөнгүй гэсэн үг биш. Загаснууд ихэвчлэн жүжигчин зантай.
Математик, техник сонирхдог хүмүүс байдаг ч олонх нь урлагийн салбар, үгүйдээ л түүний ойролцоо мэргэжилтэй байх нь олон. Театрын гэрэл тохируулагч, хувцас, хөгжимчин, ном, зурагт хуудас чимэглэгч, дууны багш гэх мэт. Тэд нэлээд зүдэргээтэй давтлагаас нь эс залхваас эрэгтэй нь ч, эмэгтэй нь ч нэр цуутай жүжигчид болцгооно. Дүрслэн бодох чадавр сайтай, шог хошин зантай, гоо сайхны мэдрэх мэдрэмжтэй болохоор ер бусын авьяастай яруу найрагч, хүүрнэл зохиолч болох нь олонтаа. Харин тэднийг хурцхан шүүмжилвэл тэр авьяасыг өлгийдөө байхад нь хөнөөж мэднэ. Хоёр, гуравдугаар сард мэндэлсэн хүмүүс гайхалтай сайн багш, сурган хүмүүжүүлэгч болдог.
Хүнийг өрөвдөх нинжин сэтгэлтэй тул сайн сувилагч, эм найруулагч байх нь бий. Банкинд кассчин, пүүсийн эзэн байх нь харин тун ховор. Учир нь тэд нэг газар удаан байх дургүй. Гадаад байдлаараа бусдаас ялгарах нэг зүйл нь сайхан бөгөөд нэлээд давхраатай нүд юм. “Загас”-ууд өндөр нуруутай байх нь ховор. Хөвж яваа адил намс намс алхалдаг. Ойр хавьдаа шингэн зүйл байгааг мэдэхгүй өнгөрнө гэж үгүй. Мөстэй хийжүүлсэн ус, кофе, аагтайхан цайг үлдээнэ гэж байхгүй. “Загас”-ны ордынхонд согтууруулах ундаанаас холхон явах ухаан хүрэлцэхүйц байдаг. Гэсэн хэдий ч зарим нь биеэ барьж чадахгүй элдэв зовлонгоос ангижрах, тайвширлыг дарснаас олж авахыг хичээдэг. Гоё өнгийн ертөнцийг шинээр харж, аль нэг нь хүссэнээр нь болж өгөхгүй бол амьдралд эзлэх байр суурийнхаа төлөө тэмцэхийн оронд хий үзэгдлээр сэтгэлээ хуурцгаадаг.
Тэдний бэлгэдэл нь өөр өөр чигт буюу нэг нь өөдөө нөгөө нь уруугаа сэлж яваа хоёр загасны дүрс байдгийг анзаарсан байх. Энэ бэлгэдэл санамсаргүй юм биш. Өөдөө сэлж яваа нь амжилт олж, хүн төрөлхтөнийг ачилж, ивээж ч чадна. Харин сэтгэлийн тэнхээ нь хүрэхгүй урсгал даган уруугаа хөвж яваа нь зоогийн газарт сав угаагч, эсвэл гудамжны цас цэвэрлэгч болж таарна.
Хачин зүүд зүүдэлж, тэр нь биелэх хандлагатай. Зөгнөж бодсон зүйлс нь бүтдэг. “Загас” таныг өнөөдөр онгоц, эсвэл машинаар явж хэрэггүй гэж хэлсэн бол та явган явсан нь л дээр. “Загас”-ууд өөрсдийгөө мөнхрөнө гэж итгэдэг улс. Тийм ч учраас биеэ хайхардаггүй байж магад. Чухамдаа бол тийм ч чийрэг улс биш байдаг.

Хэрэв эрэгтэй бол:
Хамт амьдрахад бүсгүйчүүд гойд аз жаргалтай ч байж мэднэ. Эсвэл эсрэгээрээ тун ч зовлонтой байж мэднэ. Давалгааныг хаязгаарлаж чадах уу, эсвэл чадахгүй хайрагдах уу гэдгээс хамаарна. “Загас”-ны ордын олон эр хоосон мөрөөдлөөсөө салж чадахгүй ч эхнэр хүүхдээ тэжээхэд хүрэлцэхүйц цалин хөлс авч, хувийн амьдралаа бүрэн дүүрэн аз жаргалтай байлгахыг хичээдэг. Амин зуулга нь дөнгөн данган залгаж байвч сайхан юм бодоод явж байдаг дэврүүн сэтгэлтэй, мөрөөдөгчид ч их байдаг. Ийм мөрөөдөгчтэй ханилж суухаар шийдсэн бүсгүйд зөвлөхөд, эсвэл хоёр хүний ажил хийхэд бэлэн байх хэрэгтэй, эсвэл шууд болих хэрэгтэй. Болих амаргүй л дээ. Гэвч хоосон мөрөөдөлтэй сууж болохгүй шүү дээ. “Загас”-ууд тэвчээртэй хүмүүс. Түүнд нь ч болдог уу, найз нөхөд нь нандин нууцаа тэдэнд итгэж ярьдаг. Зүдэрч яваа хүмүүсийг их өрөвддөг.
Заримдаа эрчүүд нь ааш аяг нь хөдөлж бүх юмыг сүүдэртэй талаас нь харах нь бий. Ийм үед нөхөртөө хайртай, ухаантай эхнэр гэрийнхээ хамаг ажлыг орхиод, гоё хувцсаа өмсөж, нөхрөө дагуулан хөгжилтэй үзвэр үзүүлбэл нэг л мэдэхэд уйтгар гуниг нь оргүй алга болсон байна. Радио, телевиз, чимэглэлийн газарт бол “загас”-ууд хэнээр ч орлуулашгүй сайн ажилтнууд, сайн зохион байгуулагчид, бас удирдах ажилтнууд байдаг.
Бүтээлч сэтгэхгүйгээ амьдралд хэрэгжүүлж, цог хийморьтой ажиллана. “Загас”-ууд театр, киноны найруулагч, дуу бүжгийн чуулгын удирдаач байвал авьяастай. Хүний сэтгэл зүйн нууцад нэвтрэн орж, нарийн зангилааг нь тайлж чаддагийн хувьд эрэн суралжлах албыг амжилттай гүйцэтгэж чадна. Сонин сэтгүүл, хэвлэлийн газрын редактор бол ажлыг ч гялалзуулаад өгнө.
Удирдах ажилтан “Загас” захирагчдагч хүмүүсээ зэмлэх донгодох нь ховор. Сонирхолтой бүтээлч санааг нь хүлээж авахад хэзээд бэлэн байдаг. Гэвч хатуу дэг журам, сахилга баттай, жирийн, ажилсаг хүмүүст илүү дуртай. Ийм хүмүүст илүү их найдаж, итгэл хүлээлгэх нь бий.
Албан хаагч “загас” хэрхэн ажиллах нь ямар “усан санд” орсоноос шалтгаална. Авьяас чадвараа ажил болгож болохуйц, мөн бусдын зовлонг хуваалцаж болж байвал бүх зүйл болох нь тэр. Ажилдаа сэтгэл дүүрэн биш бол сүүлээр ганцхан шарваад л хөвөөд явчихна. Албан тушаалдаа тэнцэхгүйгээсээ халагдахыг хүлээж суух улс биш.

Хэрэв эмэгтэй бол:
“Загас”-ын ордын бүсгүйчүүд эрчүүдийн сэтгэлийг булаамтгай хүүхнүүдийн тоонд багтана. Тэдэнд дутагдалтай тал бий. Гэвч эмэгтэй хүний намба төрх, нөхрөөсөө буюу дурласан хүнээсээ аль нэг зүйлээр давж гарах, тушааж захирах гэж оролдохгүй сайн талтай. Эр хүн тэдэнд зоогийн газарт сандал дөхүүлж өгөөд хувцасыг нь өлгүүлчихээд, өөрийнхөө тухай яриад байхад анхааралтай сонсоод толгой дохиод л сууна.
Ийм хүүхнүүд эр хүний нөмөр бараадах дуртай. Эр хүн түүнийг халамжилж, амьдралын шуурганаас хамгаалж чадаж байвал өөр зүйл хэрэггүй. Хоёрдугаар сарын 20-ноос гуравдугаар сарын 21-ний хооронд төрсөн бүсгүйчүүдийн сэтгэл санааны байдал хаврын салхи мэт хурдан хувирамтгай гэгддэг. Дэндүү уян сэтгэлтэй, ялимгүй гомдоовол нүдний нь нулимс горхилон урсана. Аймтгай зангаа даван туулах нь тэдэнд хамгийн хэцүү даваа. Yүнийгээ далдалхын тулд өөртөө итгэлтэй, ажил хэрэгч бүсгүйн дүр үзүүлж явдаг боловч хариугүй, зөөлөн сэтгэл нь сэвтэхдээ амархан.
“Загас” зүүн баруун хоёр тал руу сэлж чаддаг болохоороо орчин тойрны нь нөхцөл ямар ч түвэгтэй байсан амархан дасдаг. “Загас”-ууд хүүхдүүддээ ухаангүй хайртай. Хүүхдүүд нь ч ээждээ хайртай байдаг. “Загас”-ын ордод төрсөн аавууд хүүхдэдээ хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийхээс бусад бүх зүйлийг зөвшөөрнө. Гэхдээ тэднийхээ бодол санааг сонсохдоо хэзээд бэлэн байна. Бусдад сайхан сэтгэлээр ханддаг.
Мөн амьтан, шувууг хайрладаг эдгээр аавууд хүүхдүүдээ амьдралын бэрхшээлтэй тэмцэж чаддаг, төлөв түвшин хүмүүс болгон хүмүүжүүлдэг.
Энэ ордын ээжүүд хүүхдүүддээ хамаг зүрх сэтгэлээ зориулж, тэдний төлөө өөрийгөө ч умартдаг. Ийм эхчүүд ядуу доройхон шиг хүүхдээ бусад эрүүл чийрэг хүүхдээсээ ч илүү хайрлана. Тэд хүүхдүүддээ хатуухан хандах талаар тутагдалтай. Энэ нь хүүхдүүдээ зөв хүмүүжүүлэхэд саад болдог ч аав нь мөн загасны ордынх биш л бол санаа зоволтгүй.

Хүүхэд ахуй цаг:
Дөнгөж хөлд ороод бяцхан “загас” мөрөөдөл, ид шидийн ерөтөнцөд амьдарч эхлэнэ. Ээж нь нүүр амыг нь будаж өгөөд “За одоо чи алиалагч шүү” гэж хэлвэл зутангаа зүв зүгээр идчихнэ. Юм угаах хэрэгтэй болбол хэдэн бөмбөлөг үлээж, дуртай тоглоомуудыг нь тойруулж өрөөд, хөгжим тоглуулж, “Цирк болж тоглоорой” гэвэл ээждээ ер саад болохгүй.
Багш нар ийм хүүхдүүдийг сургуулийн хэвшмэл дэглэмд сургах гэж нэлээд тэвдэнэ. Харин ингэлээ гээд тэднийг буруушаах хэрэггүй. Хүн төрөлхтөн тэдний мэргэн ухаанд хүрч чадаагүй.
Энэ ордын бараг бүх жаалууд жүжигчин болдог. Хөгжимд дуртай, урлагт элэгтэй хүмүүс болон хүмүүждэг.
Тооны хичээлд дургүй. Тоо бодохдоо нэлээд тэвдэнэ. Харин алгебр, геометр гээд хийсвэр сэтгэхгүй шаардах зүйл гарч ирвэл авьяас нь тодорно. Ийм хүүхдүүдийг худлаа ярилаа гэж загнах нь олонтаа байдаг. Чухамдаа бол худлаа ярьж байгаа юм биш, ер нь их баялаг уран сэтгэмжтэй болохоороо заримдаа санаандаа орсон, үнэхээр болсон хоёрыг андуурч байдагтай холбоотой. Иймд тэднийг загнах шийтгэхийн оронд дүрслэн бодох чадварыг нь хөхиүлэн дэмжиж, зөв чигт чиглүүлж өгөх хэрэгтэй. Шүлэг зохион, зураг зурж, жүжигийн дугуйланд хамруулбал сайн. Бяцхан “загас”-нууд өсч өндийхийн хэрээр амьдралын хатуу ширүүн урсгалд амархан дасан зохицдог. Иймд эл хүүхдүүдийнхээ авьяас чадварыг нь хамгаалж, өөрсдийг нь аль болох том хүртэл нь хайрлахыг хичээгээрэй. Нэг сайхан өдөр хүүхэд тань тэнгэрээс од шүүрэхийг хэн байг гэх вэ.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.08 5:23 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Загас:

Загасны ордны эхнэрүүдийн хувьд нөхрийнх нь тайван амгалан, аз жаргалтай байдал нь хамгаас чухал байдаг. Тэд өчүүхэн зүйл дээр ч гэсэн нөхрийнхөө тусламжийг авахыг хичээдэг. Юм болгон дээр нөхрийнхөө санаа бодлыг асуудаг. Үүгээрээ энэ гэрийн хамгийн чухал хүн нь чи, хэрэв чи минь байхгүй бол би амьдарч чадахгүй гэсэн санааг нөхөртөө төрүүлж чаддаг. Гэр бүлийн хамгийн гол хүн бол нөхөр байх ёстой гэж үздэг хүнд энэ ордны эхнэрүүд хамгийн тохиромжтой хань болж чадна. Загасны ордны эхнэр хэзээ ч нөхөртөө зааварлаж, санасан бодолд нь хориг саад тавих дургүй. Сайн тал нь гэвэл нөхрөө амьдралынхаа түшиг тулгуур гэж бодож явдаг. Ийм сэтгэгдлийг ч нөхөртөө төрүүлж чаддаг.

ene odoo yuu veee :xmad: :xmad: :xmad:


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.08 6:23 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
[align=center]Эр эм хосуудын төөрөг заяа[/align]

1. ХУЛГАНА ЖИЛ

Загасны орд: Дvрслэх, сэтгэлгээ сайн хєгжсєн, харамсалтай нь єєрийн тэнэгээс болоод бvхнийг чадна Хулгана ба vхэр жилд тєрєгсєд бие биедээ маш гайхалтай хайр сэтгэлтэй болно. Хулгана ба бичийн хооронд гал халуун янагийн харьцаа vvсдэг, хулгана ба луу оч шиг харьцаатай, харин хулгана жилтнvvд их хичээвэл могой, бар, нохой, гахай, хулгана жилтэнтэй янагийн харьцаа тогтоож болох юм, гэхдээ хэзээ ч морь жилтэнтэй таарахгvй, харш.

2. YХЭР ЖИЛ

Загасны орд: Удирдаж залах аргагvй vхэр, ялангуяа хайр сэтгэлийн хувьд… Yхэр жилд тєрєгсєд тахиатай толгой эргэм сайхан дурлалцана. Могойтой энхрий ялдам харьцаа тогтооно, хулганатай удаан vргэлжилсэн романтик харьцаатай байдаг. Луу, туулай, бич, гахай, vхэр жилтнvvдтэй амрагийн холбоо тогтооход нилээд хэцvv, харин хэзээ ч хонь жилтэнтэй хайр сэтгэлтэй болж чадахгvй.

3. БАР ЖИЛ

Загасны орд: Зугаатай бар, гэвч осолтой, ялангуяа єєртєє. Харин бусдын хувьд соронзон шиг сэтгэл татам. Бар ба нохой жилтнvvд агуу их хайраар холбогдоно, эсвэл луу, морьтой, хулгана, туулай, vхэр, бар, тахиа, хонь, гахай жилтнvvдтэй дажгvй амьдарна, харин хэзээ ч бичтэй тэр тусмаа могойтой холбоо тогтоож огт болохгvй.

4.ТУУЛАЙ ЖИЛ

Загасны орд: Туулайгийн квадрат, эсвэл куб туулай гэсэн vг. Тvvнтэй хамт байхад ёстой янзтай Туулай жилтнvvд хэрэв нохойтой учирвал гал халуун роман vvснэ. Гахайтай бол хил хязгааргvй галзуу тачаалтай учирна. Хоньтой бол хvлээж байснаас ч илvv аятайхан цагийг єнгєрєєнє. Хvсвэл луу, хулгана, туулай жилтэнтэй холбоо тогтоож болно, харин тахиатай бол мєрєєдєєд ч хэрэггvй, ёстой бvтэхгvй.

5.ЛУУ ЖИЛ

Загасны орд: Супер луу, мэргэн ухаан, урам зориг дvvрэн. Луу жил тєрєгсєд тахиа жилтнvvдтэй маш гоё дурлалцана. Хулганатай авсанд ортол vvрд хамт, бич жилтнvvдтэй кинон дээрх шиг хайр vvснэ. Луу, гахай, хонь, морь жилтнvvдтэй амрагийн холбоо тогтоож болно, бас ч бар дажгvй. Харин нохойтой танилцсаны ч хэрэггvй.

6.МОГОЙ ЖИЛ

Загасны орд: Усны бєгєєд хvйтэн цуст могой Могой жилтнvvд vхэр ба ялангуяа тахиаг ухаанаа алдтал єєртєє дурлуулж чадна, тэдний дурлал удаан бєгєєд галзуу байна. Морь, могой, луу, туулай, хулгана жилтнvvдтэй дурлал, vл ойлголцлын аль аль нь байна. Харин хонинд дєхєж очих ч хэрэггvй.

7.МОРЬ ЖИЛ

Загасны орд: Сэтгэл догдлом, дэндvv аашилж байхдаа ч бодлогошронгуй морь Морь ба бар тєгс дурлалт хос болно. Нохойтой агуу тачаал, хоньтой гоё сайхан, роман vvснэ, харин тахиа, гахай, бич, могой, луутай нилээд хэцvv ч сайхан дурлалцана, харин хулганатай бол хайр сэтгэл бvтэхгvй.

8.ХОНЬ ЖИЛ

Загасны орд: Урам зоригтой хонь, юунд ч амжилт гаргаж чадна, гэхдээ алдрын оргилд хvрэхдээ жаахан аашгvйтдэг Хонь ба туулай жилтнvvд анхны харцаар л дурлалцах ба харин хонь жил тєрєгсєд хонь, гахайтай кинонд єгvvлдэг шиг сайхан дурлалцана. Морьтой бvх юм vргэлж хэтрvvлэгтэй. Бар, могой, луутай бол жааан асуудалтай, харин нохой, vхэртэй орооцолдох ч хэрэггvй.

9.БИЧ ЖИЛ

Загасны орд: Зохион бvтээгч бич, дандаа хамгийн єндєр дал модон дээр сууж байдаг Бич нь хулгана ба луутай хайр сэтгэлээ дэндvv сайхан ойлголцоно. Харин нохой, бич, хонь, туулайтай бол нилээд хэцvv байна. Бар, гахай, могойтой бол сээтэгнэх ч хэрэггvй.

10.ТАХИА ЖИЛ

Загасны орд: Дээврийн азарган тахиа, тvvнийг бvгд сонсож харна Тахиа ба луу бие биедээ ухаангvй дурлаж, маш сайхан ойлголцоно. Тахиа жилтнvvд могой ба vхэртэй тvргэн зуур гайхалтай харилцаа тогтооно, харин туулай, тахиа, нохой, хулганатай нилээд анхааралтай хамгийн гол нь болгоомжтой дурлалц. Тахиа жилтнvvд хэрэв хуягласан хаалга мєргєх л гээгvй бол гахай, хонь, морь, бар, бичтэй аальгvйтэх хэрэггvй.

11.НОХОЙ ЖИЛ

Загасны орд: Євєрмєц нохой, сайхан сэлдэг, гvн шумбадаг Нохой ба морь галын буудлага шиг гайхамшигтай сайхан дурлалцана. Мєн нохой ба туулай, нохой ба бар ч адил. Харин бич, гахайтай янаг амрагийн харьцаа нилээд ээдрээтэй байна. Могой ба хулганатай амрагийн холбоо тогтоох хэцvvвтэр. Нохой жилтнvvд харин хонь ба луутай хэзээ ч харилцаа тогтоож болохгvй.

12.ГАХАЙ ЖИЛ

Загасны орд: Магтаал сайшаалд дуртай, урам зоригтой гахай, vргэлж л магтаалд умбаж байдаг. Хэрэв гахай жилтэн туулай ба хоньд дурлавал vлгэрийн мэт маш сайхан харьцаа vvснэ. Харин нохой, хоёр талаасаа нилээд хичээж байж тахиа, луутай хайрын холбоотой байна. Yхэр, хулганатай энгийн биш харилцаа тогтоох ба хvсвэл хайр болон хувирч магадгvй. Могойтой бол ямар ч хайр дурлал байж болохгvй, бvтэх ч vгvй.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.08 6:43 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Єс хонзонгийн зурхай

ЗАГАС
Тvvнийг єс санатал нь уурлуулж чадах хvн бол зєвхєн ойр дотны хvмvvс нь юм. Харин бусад хvмvvсийн гомдоосон vйлдлийг амархан мартдаг.
Энэ ордныхон єшєє авах олон аргатай ч хамгийн нийтлэг нь уравгар царай гаргаж хэчнээн гомдсоноо бусдад ярьж нєгєє хvнээ муулах явдал юм. Мєн яриан дундаа єєрийгєє эмзэгхэн “бурханы элч” гэдгээ ойлгуулахаа мартахгvй. Гайхамшигтай сайн жvжигчид байж чаддаг тул бvх зvйл єєлєхийн аргагvй vнэмшилтэй болж єнєєх гомдоосон хvн нь бусдын хувьд шууд л аймшигтай мангас болж хувирдаг. Ер нь энэ ордныхон жvжиглэлт, хувиралтаараа амжилтанд хvрэхийг эрмэлздэг.
Єшєє авахдаа ч гэсэн дутуу хорлочих вий гэсэн талаас нь сайтар хянаж, vздэг.

ene yaag unen


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.08 6:54 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
[align=center]Египет зурхай[/align]


Геб
12-29 хоёрдугаар сар, 20-31 наймдугаар сар
Бат, бэх нэгдмэл байдлыг бэлгэдсэн “дэлхий” бурхан юм. Хэрэв та энэ ордонд тєрсєн бол маш нарийн мэдрэмжтэй, сайн зєвлєгч бєгєєд тайван, зєєлєн зантай. Техникийн салбарын мэргэжилтэн, сэтгэл зvйч болон нийгмийн ажилтнууд ихэнхдээ энэ ордонд харьяалагдана. Нууц увидас тань єєрийн гараар бvх зvйлийг бvтээж, цэцэглvvлнэ гэдэгт итгэдэг. Нэг ширхэг тариан vрнээс амьдрал эхлэнэ гэсэн зарчмыг баримталдаг. Аливаа ажлыг сандарч, тэвдэлгvй хийж цагийг зєв хуваарилаж, зохицуулдаг. Найз нєхєд нь тvvний єгсєн ямар ч зєвлєгєєг амьдралын сайн тал руу єєрчилж чадна гэдэгт хэзээд итгэлтэй байдаг. Хэн нэгний тєлєє гавьяа байгуулахгvй ч хайртай хvндээ єєрийн эрхгvй татагдах тайван байдлыг бий болгож чаддаг. Амьдралын бvхий л зvйлийн энгийн харж, байгаа зvйлээ хадгалан хайрлах чадвараараа бусдыг єєртєє татдаг.

Изида
11-31 гуравдугаар сар, 18-29 аравдугаар сар, 19-31 арванхоёрдугаар сар
Эмэгтэй хvний гоо vзэсгэлэнгийн хvч, хайр бэлгэдэх бурхан. Vзэсгэлэнт Изида єєрт нь дурласан нєхрийнх нь дvv амиа хорлоход амилуулсан домогтой. Энэ ордонд тєрсєн эмэгтэй баярлах учиртай. Ордны бэлгэдэл болсон хайр дурлал vргэлж аз жаргалыг авчрах болно. Тэдний эргэн тойронд vргэлж дулаан, дотно уур амьсгал хvрээлж байдаг. Амьдралаас юу хvсч байгаагаа тодорхой мэддэг хvмvvс. Энэ ордныхон эдийн засаг, сурган хvмvvжvvлэгч зэрэг мэргэжилд тохиромжтой. Єєрийг нь хvрээлж байгаа бvх хvмvvст аз жаргал авчрах нууц увидас агуулдаг. Тиймээс тэд хvмvvст яг л аз жаргалын сахиусан тэнгэр мэт санагддаг. Тэдний байгаа тэр газар хэзээ ч муу энерги, хар хvч байдаггvй. Ямар ч сэтгэлийн шаналалгvй, тайван амьдарч чаддаг. Бусдыг vнэн сэтгэлээсээ хайрлаж, итгэдэг. Тэдний хайр сэтгэл удаан хугацааных байдаг бєгєєд гайхамшигт, гэнэтийн бэлгээр дvvрэн байдаг. Хэрэв тєгс хайртайгаа учрахгvй бол насан туршдаа ганцаар явж чадна.

Осирис
1-10 гуравдугаар сар, арваннэгдvгээр сар 27-арванхоёрдугаар сар18
Энэ ордонд тєрєгсєд агуу удирдагчид байдаг. Бусдыг нэвт харж мэдэх нууц увидастай. Заримдаа тэд хvмvvсийн санаа бодлыг уншиж чаддаг мэт бодогдох тул тэднээс юуг ч нуух боломжгvй юм.
Сониуч зантай энэ ордныхон аз турших нь элбэг. Єєрийн боломжид хамгийн ихээр итгэдэг хvмvvс. Ямар ч асуудалд гарах гарц байдаг гэж боддог тул тэдний хувьд шийдвэрлэх боломжгvй зvйл гэж байдаггvй.
Заримдаа єєртєє итгэлтэй байж чаддаггvй болохоор сэтгэлээр унах тохиолдол бий. Хайр сэтгэлээс анд найзын нєхєрлєлийг илvvд vздэг.



hamaaragdah humuus n haraad avna buiza


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.08 7:19 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
ohiduuddaa helehed :razz: manai eregchin zagasnuud maani neg iimerhuu bolvuu gej...

Эрчvvдийн хvслийг хэрхэн єдєєх вэ

Загасныхан хариу барихдаа гаргууд
Дєлгєєн, сайхан сэтгэлтэй загасны ордны эрчvvд романтик кино, улаан дарстай vдэшт дуртай. Тvvний дурыг татахыг хvсвэл сэтгэлээ нээ. Багынхаа хєгтэй явдал, анхны хайр, мєрєєдлєє тvvнтэй хуваалц. Єєрт нь талтай байгааг мэдэрсэн загасныхан Танд єрєє тєлєх ёстой юм шиг л хариу барина. Харин vнэхээр сэтгэл алдарсан vгvйгээ ойлгох гэж хэсэгтээ эргэлздэг.
Тvvнийг єєрийн болгохыг хvсвэл хэзээ ч битгий хэл.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.03.08 9:45 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Найдваргүй загасны ордынхон

Загасны ордны эмэгтэйчүүл тэднийг хуурсан гэдэг бодолтой эвлэрч мөрөөдөл , дуусашгүй чалчихын ертөнцөл амьдардаг. Тэдний шүүгээнд араг яс ер нь байнга л байдаг. Тэдэнд битгий худлаа яриарай маш их зөн мэдрэмжтэй. Эргэн тойрных нь хүмүүс түүний хувьд нээгээд тавьсан ном л гэсэн үг. Согтууруулах ундаанд татагдахгүй ч ууж л байдаг. Эрүүл мэнддээ байнга санаа зовж биеэ чагнаж суудаг.



thhh uneeen unen tiimee?? zagasnuudaa


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.04.08 2:42 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Мэдрэмтгий Загас
Таны хэлсэн юм бүхэн загасны сэтгэлийг хөдөлгөх учир тэдний урмыг хугалах зүйлийг бүү яриарай. Ярилцлагад яаж хандах нь түүний сэтгэл санааны байдлаас их шалгаална. Тэд таныг өөрийн чинь санаа сэтгэлтэй хамт орхиж таг дуугай суух юм уу эсвэл тасралтгүй чалчиж ч чадна. Загаснууд бол зөвшилцөгчид байдаг бөгөөд маргалдахаа залхуу нь хүрээд байгаа учраас л тантай санал нийлж орхино. Хамгийн үнэн үгнээс ч илүү ярилцагчийн үзэл бодол түүнд олон зүйлийг хэлж өгч чадна. Тэд уран сайхны мэдрэмжтэй сайхан хүмүүс байдаг тул түүний санаа бодлыг анхаарч сонирхоорой.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.04.08 3:03 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Загас
Та бусдын өмнөөс хэт их сэтгэл зовдог, өөрөө ч гэсэн дэндvv эмзэг хvн. Жижиг жижиг гомдол, бухимдлыг цуглуулсаар яваандаа стресст ордог. Та бусдын сэтгэлд нийцvvлэх, тааруулах гэх нь олон. Харин хvмvvс vvнийг чинь мэдчихээд таныг захирч, залж эхэлдэг. Yр дvнд нь бас л стресс. Хvн болгоны сэтгэлд нийцvvлэх гэж мэрийх утгагvй хэрэг. Өрөөлийн төдийгvй өөрийнхөө хvсэлд нийцvvлэх хэрэгтэй. Бvгдэд эмзэглэх хэрэггvй.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.04.08 4:05 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Загас
Загаснууд тэвчихээргvй юмыг ч тэвчдэг. Гомдоосон хvндээ хариу өгөхөөргvй тийм сул дорой. Ихэнх загаснууд залхуу заваан тул гэр орон нь цаг vргэлж новширч байдаг. Тэд мөн агшин зуур муу зуршилд өртөх нь ч амархан. Загаснууд юм л бол гуншигнаж өөрсдийгөө ямар ч аз жаргалгvй гэж гомдоллож явдаг. Yvнийхээ сацуу их vглээ улс юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.04.08 4:17 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Загас
Загасны ордны эмэгтэйчvvд гомдсон vедээ хариугаа авах санаатай байдаг ч сачий нь хvрдэггvй. Аргаа зөв хэрэглэж чадалгvи нөгөө хvнийхээ доог болж ч магадгvй. Энэ ордны бvсгvйчvvд хайр сэтгэлдээ vнэнч хvмvvс байдаг.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.04.08 4:37 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
За манай загасан хиоп бүлэг болох click click shark бүлэг буюу

Загаснкуш, Түрсжий, Чипак - Хүүд

Горхи булгын унаган жараахай би дуугаа дуулаа дуулах цаг болжээ.
Дөнгөж төрсөн түрснүүд харин дуугаа хурааж таг болжээ
Төрсөн усаа орхиж яваа чипакыг хараад сэтгэл өвдөөд
Түмний махчнаас нуугдахгүй за танхайрна би горхины төвдөө
Шууд хэлэхэд хүнсний булаг ба улсын булингартай дэлгүүр
Тоосгон биш би усан байшин намхан хашлага энэ л миний үүр

chorus re/2:-

Сайн байгааз
Түйвээнэ түйвээнэ загаснууд энчээ түйвээнэ...
-Сайн байгааз
Түрсжий та нарын амрыг эрье
-Сайн байгааз
Миний загаснууд би чипак

_________________
full


Top
   
PostPosted: Nov.28.08 2:01 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Загасны орд
Амьдрал мєнгєн дээр тогтдоггvй. Гэхдээ аз жаргал ба мєнгєний хооронд ямар нэг холбоо бий.

Иймээс та жаргалтай амьдрахын тулд мєнгєнд хандах хандлагаа нэг єєрчлєєд узээрэй. Таны хувь заяа таны гарт.

МЄНГЄНД ХЄНГЄН ХУУМГАЙ ХАНДДАГ
Тэд мєнгєнд хєнгємсєг ханддаг. Бvх цалингаар таалагдсан юмаа худалдаж аваад дараа нь єр зээл тавин амьдарч мэднэ. Эсвэл бусдад туслаад єєрєє хоосон байх магадлалтай.
Мєнгє олох тал дээр орчны хvмvvсийн нєлєєнд автамтгай. Харин нууц хуйвалдаан, яриа хэлцээ ашиг авчирч магад. Мєрєєдєх сайхан ч тэглээ гээд эд баялаг нэмэгдэх биш. Загасууд итгэлийг нь олох гэж оролддог хvмvvсээс болгоомжил.


hairt turul negtenguud minee ene unen sanagdaad yvchlaa. bolgoomjil!! ntr


Top
   
PostPosted: Nov.28.08 11:26 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Мэлхий
Хилэнц
Загас

УС МАХБОДЬ

Мэлхий, Хилэнц, Загас орд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй. Энэ хүмүүс их эмзэг. Сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж хайрлаж, бусдын төлөө өөрийгөө золиосолдог.
Мэлхий: ойр дотныхоо хүмүүсийн төлөө.
Хилэнц: дайснаа ямар ч үнээр хамаагүй устгахын төлөө.
Загас: санаа бодол, мөрөөдлийнхөө төлөө.
Сэтгэл догдлуулсан, нууцлаг, романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг. Ус махбодитой тул хүмүүсийн сэтгэл санаа руу "урсан" орох чадвартай. Тэд хамгийн сайн зөвлөгч нар. Тэд олон ааштай, маш хувирамтгай, дотоод ертөнц рүүгээ явдаг. Бусад ордуудыг бодвол мэдрэлийн өвчинд автах талтай. Мэлхийн сэтгэлийн хөдлөл нь гэр бүл, хайр сэтгэлд илэрдэг. Хилэнцийнх гаж этгээд нөхцөл байдалд тэмүүлдэгт илэрдэг. Загасынх орчин тойронг ойлгож өрөвдөхөд илэрдэг.


Top
   
PostPosted: Nov.29.08 12:27 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Загас наадуулсны дараа хvн төрсөн ордноосоо хамааран янз бvрийн авир гаргадаг гэнэ.
Хонь “Ёо, сайхан байна шvv ахиад нэг”
Yхэр “Өлсөж байх чинь цаад хоолоо аваад өг дөө”
Ихэр “Зурагтын удирдлага хаана байна?”
Мэлхий “Хоёулаа хэзээ гэрлэх вэ?”
Арслан “Би ёстой мундаг байгаа биз тийм ээ”
Охин “Алив даавуу цус болж уу шалгая”
Жинлvvр “Хэрэв чамд таалагдсан л бол надад ч гэсэн таалагдсан”
Хилэнц “За даа, одоо ч хvлэгийг чинь тайлж болох байхаа гэж санагдаж байна”
Нум “Над руу битгий залгаарай. Би өөрөө залганаа”
Матар “Нэрийнхээ хуудсыг өгчих”
Хумх “Алив хоёулаа одоо хувцасгvйгээр нэг vзэх vv”
Загас ”Ингэхэд чамайг чинь хэн гэлээ”


Top
   
PostPosted: Dec.02.08 4:05 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
Хонины орд:
Хүний ертөнцөд өөрийгөө илэрхийлэхийн бэлгэдэл болдог.

Үхрийн орд:
Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.

Ихрийн орд:
Хүний нөхөрлөл, мэдээлэл, солилцооны бэлэгдэл болдог.

Мэлхийн орд:
Хүний гэр орон, гэр бүл, эх орон, төрөл садантай холбоотой харьцааны бэлгэдэл болдог.

Арслангийн орд:
Хүний хайр энэрэл, бүтээлч, сэтгэлгээний бэлгэдэл юм.

Охины орд:
Хүний бусдын төлөө амьдрах мөн чанарын бэлгэдэл мөн.

Жинлүүрийн орд:
Хүний хоёлон амьдрах мөн чанарын бэлгэдэл юм.

Хилэнцийн орд:
Хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл билээ.

Хилэнцийн орд:
Хүний хамгийн нууцлаг мэдээллүүдийн бэлгэдэл билээ.

Матрын орд:
Хүний өөрийгөө хазаарлах, хянах нь мөн чанарын илэрхийлэл болдог.

Хумхын орд:
Хүний шинийг сэдэх, сэтгэх мөн чанарын мэдээллийн бэлгэдэл болдог

Загасны орд:Дээрх бүх мөн чанарыг базан агуулж байдгаас гадна хэрхэн хэрэгжуүлэхийг мэддэг.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Өдөр болгон өөрийгөө сайн тал руу нь өөрчилж, өдөр болгон өөрөөсөө шинэ зүйлийг хайж ол
- Чамаар дамжуулан хүсэл зоригоо илэрхийлэхэд нь Бурханд саад бүү хий.
- Аливаа ажил хэргийг хийж эхлэх, амьдралд бодитоор бий болгох цаг үеийг мэдрэх нь чухал.
- Хүн болгоны сүнсийг хайрлаж, үзэгдэл болгоны далд шалтгааныг харж сур
- Өдөр болгон өгөгдөх дохио, тэмдгийг хүлээн авч, ойлгож сур.


Top
   
PostPosted: May.04.09 9:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
Загас - Хонь
Аз жаргалтай хос, бэлгийн амьдралд хэт их тохиромжтой гэсэн ч болно. Хонины ордныхны олон сайн тал загасыг гайхуулна. Цайлган хонины толгойг сайн эргүүлж чадна. Хамтран амьдрахын тулд илүү тэвчээр гаргаж харилцан ойлголцох хэрэгтэй.
Загас - Үхэр
Эд нарын гэрлэлт азтай байж болзошгүй. Үхрийнхэн сайн эзэн учраас загаст хялбар байдаг. Үхрийнхэн загасны янз бүрийн балмад явдлыг тэвчиж уучилж чадна. Хэрвээ үхэр гэнэт ингэж зовохгүйн тулд хувирамтгай загасыг орхиход хүрвэл энэ гэрлэлт бүтэлгүй болно. Гэхдээ энэ бол их л ховор тохиолдол.
Загас - Ихэр
Ихрүүд бүтэлгүй, уян хатан загасныханд халамжтай, зөөлөн ээж байх болно. Энэ байдал загасанд тааламжтай ч ихэр тэр болгоныг уучлаад байхгүй. Хэрвээ ихрүүд ханьдаа жинхэнэ хайртай биш, өөрийн дотны найз нөхрөө гэж боддоггүй бол нөхөр буюу эхнэр нь 2-3 удаа үүрээр гэртээ ирэхэд л салах тухай өргөдлөө бичиж эхэлнэ. Тэгэхэд л загас ихрүүдийн сэтгэлийг нулимсаар уяруулж чадахгүй. Нөхөр нь загас бол нэг хэсэгтээ гэр бүлээ хадгалах боловч холдсоор байна.
Загас - Мэлхий
Сонирхолтой бөгөөд хэцүү холбоо. Бэлгийн харилцаа зохимжтой, бэх бат гэрлэлт гэж үзэж болно. Загасны ордныхон ганцаар байж, үзэл бодлоо цэгцэлж авах хэрэгтэй. Хардамтгай мэлхий ийм боломжийг тэр болгон ойлгодоггүй . Тэр хоёр нууц амраг байх л зүйтэй.
Загас - Жинлүүр
Энэ хоёрт тусдаа ч болохгүй, хамтдаа ч болохгүй гэсэн өгүүлбэр л хамгийн тохиромжтой. Зөвхөн жинлүүр л удирлаганд ордоггүй, дураараа загасыг бага боловч номхотгож, өөртөө захируулж чадна. Гэвч загас эелдэг бус зантай учир байнгын зөрчилдөөн гарна.
Загас - Арслан
Арслангаас өөр, түүнээс илүү түрэмгий хүн энэ ертөнц ээр байдаг гэдгийг төсөөлөхөд хэцүү. Иймээс зөвхөн түүнд л байдаг шинж чанар бас өөр хүнд илүү хөгжсөн байхыг хүлээн зөвшөөрөхөд арсланд хэцүү. Бэлгийн харьцааны хувьд тэд тохирдог боловч хамтын амьдрал нь хар дарсан аймшигтай зүүд мэт байдаг.
Загас - Охин
Удаан хамт байж тэвчиж чадахгүй боловч тэр хоёр бие биендээ татагддаг. Энэ хоёр хоёулаа шургуу боловч тачаангуй. Энэ гэр бүл удаан үргэлжлэхгүй, хоёул хурдан асч, хурдан унтардаг. Тэдний амьдрал дарьтай агуулахад тамхи татахтай л ижил. Ийм гэр бүлд царайлаг, авъяастай хүүхдүүд төрдөг боловч эцэг эхийн хэрүүл маргаанаас болж азгүй байдаг.
Загас - Хилэнц
Хэрвээ аль нэг нь өөрийгөө золиословол энэ гэр бүл аз жаргалтай байж чадна. Энэ хоёр нэг суудалд багтдаг учраас бие биенээ ойлгох чадвартай. Хилэнц, загас хоёрын хооронд сурагч багшийн харилцаа тогтоно. тэднийг ижил олон сонирхол нэгтгэж байдаг. Бэлгийн амьдрал сайн байх хэрэгтэй болно. Тэд бол нууц амрагууд биш юм.
Загас Матар
Матар загасыг тайван байлгадаггүй. тэр загасны амьдралыг дэг журамтай болгохыг хүснэ. Гэхдээ загасыг хэн ч засч чадахгүй юм байна гэдгийг матар ойлгох ёстой. Загас бол удирдлагагүй. Өөрийхөөрөө байх дуртай загас зөв шудрага матраас хол байхыг хүснэ. Матар загасыг ач тустай амьтан гэж тооцно. Хэрвээ энэ хоёр салбал хэн хэндээ дээр.
Загас- Хумх
Загас хумх шиг л нууцлаг тул түүнд нэг их хөл алддаггүй. Загас бие даасан байдалтай. Тэд ханиараа бахархаж, халуун хайр дурлалыг илэрхийлнэ. Энэ нь хумхыг залхааж, тэр өөр адал явдлыг эрхээр яваад өгнө. Тэр загасыг орхин одоод эргэж ирсэн ч удаан тогтохгүй.
Загас - Загас
Тааралддаг л хос. Энэ хоёр үүргээ хэзээний хуваарилчихсан, нэг нь халамжтай эцэг, эх нөгөө нь дуулгавартай хүүхэд болно. Загас ханиа биш эцэг эхээ олохыг эрмэлздэг. Энэ гэр бүл хэрүүл маргаанаас хол байж чадахгүй. Тэд маш хүчтэй сэтгэлийн хөдөлгөөнтэй учраас эвлэрэхийг тэсэн ядаж хүлээдэг. Хэн нэг нь эвлэрэхийн тулд анхны алхмыг хийвэл нөгөөх нь нүдэндээ нулимстай баярлан хүлээж авна. Загаснууд дуртайяа уучилдаг, уучлал гуйх ч дуртай.

_________________
ХОРВОО


Top
   
PostPosted: Sep.08.09 11:54 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.20.09 2:35 am
Posts: 1705
Location: Mongolia
Махбодь: Ус
Эзэн гариг: Нептун
Билэг тэмдэг: Зөрсөн хоёр загас, усны давалгаа, хясаа
Өнгө: Номин цэнхэр, солонгорсон өнгө, хөх, мөнгөлөг
Чулуу: Сарны чулуу, сувд
Төмөрлөг: Цайр
Сайн өдрүүд: Даваа, Пүрэв, Баасан
Муу өдрүүд: Лхагва
Азын тоо: 3, 6, 7, 9, 11, 12 ба 7-д хуваагдах бүх тоо

ЗАН БАЙДАЛ

Зан араншин нууцлагдмал, эсрэг тэсрэг. Байнга өөртэйгөө зөрчилдөж байдаг. Гэвчиг азтай хувь заяатай, цэцэн мэргэн. Асар зөн билэгтэй. Хоёрдмол хувь хүн. Эсрэг тэсрэг зан араншингаасаа болж байнга сэтгэлийн зовлон, уйтгар гуниг, санаа зовниж явдаг. Мөрөөдөмтгий, соргог, мэдрэмтгий. Загас нь мөн энэрэнгүй ёс /гуманизм/ амиа золиослох ёсны /самопожертвование/ билэг тэмдэг. Тэд бол бодит байдлыг хэт сайшаагч /идеалист/ бөгөөд бүх насаараа гоо сайхныг, нийцэл зохицлыг эрэлхийлж явдаг. Гэвч хийхээсээ бодох нь их.
Загаснуудын тухай хэлэхэд сүнс санааг жинхэнэ бодитой /спиритуализм /гэж үздэг түүнчлэн нууц далд амьдралыг гүнзгий ойлгоно. Тэдэнд дорно дахины мэргэд болон буддын шашинтны ямар нэгэн зүйл оршиж байдаг.
Загас бүх насаараа өөрөө өөрийгөө ойлгох " би хэн бэ?" гэх асуултанд хариулахыг оролддог бөгөөд энэ нь амьдалын нууцлагдмал тал түүнийг хөтөлж явдагтай холбоотой юм. Тэгсэн мөртлөө бусад хүмүүсийг маш сайн ойлгож мэдэрдэг бүр хүн бүрийг шүү. Маш тэвчээртэй.Тэд хүмүүсийг нэвт хардаг. Тэдэнд хүмүүс нууцаа дэлгэдэг. Загасны цэцэн мэргэн ухаан болон сайхан сэтгэл бусдад хүндэтгэл төрүүлнэ. Түүнчлэн эргэн тойрны хүмүүст биеэ авч яваа байдал, залхуувтар сайхан сэтгэл нь сайнаар нөлөөлдөг.
Энэхүү ордод ихээхэн уран бүтээлч, авьяаслаг жүжигчид төрдөг. Тэдэнд биеэ тоох зан /амбиция/ бусдыг атгах санаа байдаггүй. Бүр эд хөрөнгө ч тэднийг татахгүй. Эд хөрөнгөөс илүү сэтгэлийг үнэлнэ. Загас харамч биш. Тэд баяжих гэж улайрдаггүй гэвч саятан шиг амьдрахыг хүсдэг. Энэ бол түүний үзэл /философия/.
Түүнээс гадна Загас нь ирээдүйн амьдралдаа сул дорой, арчаа муутайхан ханддаг. Тэр урсгалын эсрэг сэлж чаддаггүй. Урсгал дагуу сэлдэг бөгөөд энэ ньтүүнд амар байдаг. Энэхүү сэлэлт нь их зүйл алдах магадлалтай цаашилбал амь насанд аюултай билээ.
Тэд нар эмзэг, амархан шархаддаг, аймхай, байнга эргэлздэг хүмүүс юм. Зан араншин нь байнга өөрчлөгдөж мөн сэтгэлийн дарамтанд орохдоо хурдан. Ганцаараа амьдрахыг илүүд үзнэ.
Урсгал даган сэлж явахад нь саад болохгүй л бол ямарч проблем түүнийг зовоохгүй. Төрөлхийн энергийн дутагдалтайн улмаас жирийн амьдралын бэрхшээлтэй тэмцэхэд түүнд ихээхэн хэцүү байдаг. Бусдын санаа бодолд болон ер нь чухал бүхэнд хайнга ханддаг. Загас угаасаа хайхрамжгүй орд. Тэднээр ямар нэгэн юм хийлгэхийн тулд таниас ихээхэн хүч шаардагдана. Өдөр тутмын ахуйн проблемоос болж бүх насаараа ядарч байдаг. Тэд шинэ юманд, өөрчлөлтөнд дургүй. Хуучин, өөрийн мэддэг таньдаг зүйл нь таалагдана.
Мэдээж хэрэг Загасыг үлбэгэр, зан ааш нь төлөвшөөгүй гэж болохгүй. Энэ тийм биш. Хэрэв тэр уурлабал ёжлонгуй, хорон үгтэй болдог.
Загас энэ ертөнцийг ягаан өнгөтэйгөөр харахыг хүсэн төрдөг. Гэтэл амьдрал түүний төсөөлөлөөс өөр тул ихэд урам нь хугарч ганцаар байх, даянч, бясалгалч болдог байна. Тэд бодит амьдралыг мэдэхгүй биш мэднэ гагцхүү муу муухай талыг нь харахгүйг хичээж өөрийн бодож олсон ертөнцдөө амьдрахыг илүүд үздэг. Хэзээ ч биелэшгүй мөрөөдөлдөө умбаж суух нь тэдэнд жаргал.
Амьдралын үнэн нүүртэй тулгарч шийдвэр гаргах мөч ирэхэд тэд үүнийг хийж чаддаггүй. Загас амьдралаа сайн өөрийн зэрэглээт ертөнцдөө нуугддаг. Иймэрхүү маягаар өөртөө хуурамч найдвар төрүүлдэг.
Загасанд дээшээ сэлэх эсвэл уруугаа сэлэх гэсэн сонголт бий. Тэд авъяасаар хэзээ ч дутагддаггүй. Хамгийн гол проблем нь тэд урагшаа харж чаддаггүй. /загасны нүд хажуудаа байдаг/
Зарим Загас ихээхэн хийрхүү, уцаартай. Тэдний энерги нь өдөр ч шөнө ч өөрийг нь амраадаггүй. Энэ байдлаасаа болж өөрийгөө тамирдуулдаг. Иймэрхүү Загас нь янз бүрийн төсөл төлөвлөгөө зохиож, олон ажил эхэлдэг боловч эцсийн дүнд нэгийг ч дуусгадаггүй бөгөөд бүгдийг маргааш болгон хойшлуулсаар байдаг.
Амьдрал бол Загасын хувьд асар том тайз юм. Тэд хаана ч байхгүй мөн хаана ч байна. Өөрөө өөртөө биш орчлон ертөнцөд захирагдах учиртай гэж ойлгоно. Тэдний дундаас жинхэнэ гайхамшигтай ур чадвартай, ой санамж сайтай хүмүүс төрдөг бөгөөд аливаа юмыг урьдчилан харж зөгнөх чадвартай. Загас нь хүмүүст ажил хэрэгч зөвлөлгөө өгдөг боловч тэднийг анхаарч сонсох нь ховор яагаад гэвэл Загасны зан ааш хэцүү. Тэд шүүмжлэлийг огт хүлээж авахгүй.
Загаснуудын дундаас жинхэнэ гүн мэдлэгтэй сэтгэл санаа нь ариун тунгалаг хүмүүс төрдөг боловч цөөхөн юм. Энэ нь өөртэйгөө ажиллахад сэтгэлийн тэнхээ хэрэгтэй байдагтай холбоотой. Харамсалтай нь Загасанд сэтгэлийн тэнхээ маш бага.
Загас хүмүүст итгэдэггүй. Тэд таны үнэн хэлж буйд үргэлж эргэлзэж байдаг. Хэрэв та түүнийг гэртээ урьвал энэ тухай 2, 3 удаа хэлэх болно. Яагаад гэвэл Загас өөрийг нь хэн нэгэн хүсч байна гэдэгт, тэднийг хэн нэгэн баярлан угтана гэдэгт эргэлзэнэ.
Ямар нэгэн асуултад шууд "тийм" эсвэл "үгүй" гэж хариулдаггүй. Тэд "магадгүй" эсвэл "болох л юм" гэж хариулдаг. Тэдний зан аашийг яг тийм гэж тодорхойлох хэцүү, бүх юм нь хэлбэлзсэн байдалтай тул заримдаа Загасны үйлдэл санаа бодол ойлгогдохгүй. Бүх байдал нь зэрэглээ мэт. Гэвч тэд өөрсдийнхөө тухай бодож байгаагаасаа илүү хүчтэй илүү мэргэн ухаантай хүмүүс билээ.
Өөрийн энергийн ихэнхийг тэд хамаатан садан, найз нөхдийн проблемийг шийдэхэд зарцуулдаг. Загас хэзээч өөрийгөө бөөцийлдэггүй.
Тэдэнд өрөвч сэтгэл хүчтэй хөгжсөн байдаг бөгөөд хэн нэгэн ядарсан хүний хажуугаар хээв нэг өнгөрөхгүй. Туслахад бэлэн байх нь загасны хамгийн анхдагч инстинкт юм.
Загасны ордод төрөгсөд усанд маш дуртайгаас гадна согтууруулах ундааг байж болох нормоос хэтрүүлэн хэрэглэх хандлагатай.
Загасны нууц зэвсэг бол - хошин элэглэл. Тэд нулимсаа нуух гэж инээдэг. Тэд бол хошин шогийн мастерууд бөгөөд маш нарийн, хурц шүүмжлэл хэлж чадна. Тэдний элэглэл хөнгөн, гэм хоргүй ч бий хүйтэн, зэвүүн ч бий.
Загасны ордод эмэгтэй хүн төрөх нь эрэгтэйгээс илүү тохиромжтой. Загасны дээрх бүх шинж эмэгтэй хүнийг нууцгай, сонирхолтой, гайхалтай болгодог байна.


_________________
Don't Panic!


Top
   
PostPosted: Sep.08.09 11:55 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.20.09 2:35 am
Posts: 1705
Location: Mongolia
ЭРҮҮЛ МЭНД

Загас нь Охины ордтой ижил эрүүл мэнддээ санаа тавьдаг. Тэр өөрийгөө байнга чагнана. Өвчний ямар нэгэн шинж тэмдэг өөрөөсөө эрж хайдаг бөгөөд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг.
Тэд эрүүл мэндийн сонин сэтгүүл уншиж судлах дуртай. Загас заримдаа өвчний тухай төөрөгдөлд ордог.
Загасны ордыхон ихэнхдээ сул биетэй хэтэрхий энхрий. Гэвч эсэргүүцэл сайтай. Гэнэтийн болон сүрхий айхтар өвчинд өртөмхий.
Загас ихэвчлэн ханиад томуу, уушигны хатгаа, гар хөл, үе мөчний өвчин тусдаг. Түүний хамгийн эмзэг эрхтэн бол нүд юм.
Энэ ордыхон аливаа нэгэн тайвшруулах үйлчилгээтэй эмнээс хол явах хэрэгтэй. Загас нь хоол ундандаа ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд амттай зүйл идэх дуртайгаасаа болж элэг цөс, ходоодоо сүйтгэж мэднэ. Гэхдээ энэ ордод төрсөн цагаан хоолтон олон бий.
Загас хуурай дулаан газар амьдрах хэрэгтэй ба чийг бамаас хол байх нь зөв. Хөлөө байнга хуурай дулаан байлгах нь чухал. Загас биеийн тамираар хичээллэж, сайн амарч байх хэрэгтэй.

_________________
Don't Panic!


Top
   
PostPosted: Sep.08.09 11:56 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.20.09 2:35 am
Posts: 1705
Location: Mongolia
АЖИЛ МЭРГЭЖИЛ

Загас нь бусдын шатсан газар амжилт олж өөрийнх нь шатсан газар бусад хүмүүс амжилт олж байдаг хачирхалтай шинж чанартай байдаг. Энэ нь зүй зохисоор бус зөн совингоороо ажилд ханддагт байгаа юм. Тэд ажил амьдралаа өөрийн дураар зохицуулна.
Загас дуртай ажил мэргэжилээ сонгох нь маш чухал. Яагаад гэвэл энэ ажилдаа үхтэлээ үнэнчээр зүтгэх болно. Тэд ухаантай, ажилсаг, нямбай, үнэнч, замбараатай, гүйцэтгэлтэй ажилладаг.
Тэрээр тухайн нөхцөл байдлыг оновчтой тусган авч саад бэрхшээлийг ямар нэгэн тэмцэлгүй зөвхөн зөөлнөөр хажуу тийш түлхэн даван гарна. Орчин тойрондоо хурдан тохирч чаддаг. /адаптация/ Бусдыг дарангуйлах, сүр хүчийг үзүүлэх дургүй.
Энэ ордыхон урлагийн салбарт ихээхэн амжилт олдог. Тэдний дундаас гайхамшигтай хөгжмийн зохиолч зураач, жүжигчин, найруулагч нар төрдөг.
Тэд төрөлхийн ямар нэгэн ер бусын зүйл рүү татагддаг бөгөөд одон орон судлал, йог, алганы зураасаар мэргэлэх/хиромантия/ г.м. нууцлагдмал сайн судлагдаагүй салбарыг сонирходог. Түүнчлэн Загаснуудын дундаас маш хүчтэй хутагт хувилгаад болон уламжилалт анагаах ухааны эмч нар төрдөг байна.
Бусад ордоос илүүтэй Загасны ордод бас луйварчин, гол гаргагч нар төрдөг гэнэ.

_________________
Don't Panic!


Top
   
PostPosted: Sep.08.09 11:56 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.20.09 2:35 am
Posts: 1705
Location: Mongolia
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ

Загас нь усан махбодьтой бөгөөд ижил усан, эсвэл газар махбодьтой хүмүүстэй тохирно. Галтай харш харин агаартай боломжтой. Загас - газар доогуур урсдаг ус бөгөөд аливаа нэгэн саадыг тойрон өнгөрч урагшлах тусам үерлэн, ялан дийлнэ.
Тэд сэтгэлийн ч бай биеийн ч бай хайр дурлалын аашийг харинч нэг олдог юм шүү. Заримдаа тэд зөвхөн дурлахын тулд төрсөн мэт. Гэвч шаардлага өндөртэй. Тэдэнтэй маш болгоомжтой харьцах хэрэгтэй. Санамсаргүй хэлсэн эвгүй үгнээс чинь болж дөнгөж соёлж буй хайрын үндэс гэмтэж мэднэ. Ер нь загас амархан шархалдаг гэдгийг бүү мартаарай.
Загас - хүнд дасамхай, үнэнч хүмүүс. Зовж шаналж байгаа Загасыг хараад түүнд туслах, зовлонгийг нь нимгэлэх, сэтгэлийн дарамтнаас нь авч гарах хүсэл төрдөг. Гэвч Загас өөрийн зовлон шаналалд дуртай. Тэдний хувьд энэ нь цорын ганц бодит зүйл мөн. Учир иймд хэн нэгэн туслахыг үл зөвшөөрнө. Түүнээс гадна туслахаар очсон хүн өөрөө энэхүү шаналгаатай байдалд орооцолддог.
Дурлал нь түүний амьдралд эсвэл гол байр эзлэнэ эсвэл ямарч байр эзлэхгүй. Цаашилбал дурлалт хархүү, дурлалт бүсгүй яг иймэрхүү байна гэж тодорхойлоход бэрхшээлтэй.
Загас-эрчүүдийн дунд хүсэл ихтэй, аз сорьсон, бүгдийг хуйлруулсан, эмэгтэй болгонд дурласан бүтэлгүй дурлалын золиос болон зовж шаналдаг хүмүүс бас бий.Загас-эмэгтэй хувь тавилангаа дагасан, нэгэр хүнд захирагдаж түүндээ үнэнч байдаг. Түүнчилэн Загасны ордыхноос өөрийн хайрт хүнээ холоос харж шүтэн биширч явдаг хүмүүс цөөнгүй.
Хайр дурлал Загасны хувьд эсвэл диваажин эсвэл там болдог. Хайр дурлал нь эхэндээ чимээгүй анзаарамгүй байснаа цаашлах тусам өрнөж эхэлдэг. Заримдаа хэзээнээс хайр нь эхэлсэнийг хүртэл анзаардаггүй. Гэхдээ иймэрхүү байдал нь ямар нэгэн үүрэг хариуцлага хэн нэгний өмнө хүлээхээс айдагтай нь холбоотой. Ер нь Загастай харьцахдаа аливаа нэгэн шахалт үзүүлэх хэрэггүй.
Загасны ордынхны нэг проблем бол хүнтэй танилцаж дотносохдоо түүнчлэн салж хагацахдаа удаан бөгөөд тэдэнд их хэцүү байдаг.
Загас ер нь байгалаасаа тэмцэгч биш. Бусад хүмүүсийн сонголтыг хүлээх нь зөв гэж үздэг. Хайртынхаа төлөө тэмцэхгүй хэрэв өрсөлдөгч гарч ирвэл байраа тавьж өгнө. Тэд мөн харгүй бөгөөд хэрүүл зодоон үүсгэхгүй харин танд цаад хүнтэйгээ аз жаргалтай амьдрахыг ерөөгөөд явж одно. Загасыг аз жаргалтай байлгахын тулд зөвхөн өөрийг нь хайрлах ёстойг мэдэх хэрэгтэй болов уу.
Ихэнх Загасуудын хувьд хайр дурлал бол юуны өмнө тусламж юм. Тиймээс сэтгэл болон оюун санаа дутагдсан хүмүүсийн төлөө ихэвчлэн өөрийгөө золиослодог. Өөрийнхөө хайр сэтгэлээр тухайн хүнийг аврахын тулд хохирсон эсвэл доройтсон хүнд ч дурлах чадвартай.
Загас хамтрагчийнхаа хайр сэтгэлд итгэлтэй байгаа бол түүндээ их үнэнч байдаг.
Хүүхдүүдтэй ер нь бол сайхан харьцаатай. Юуны өмнө хүүхдүүдийнхээ оюун санааны хөгжил дээр нь их санаа тавьдаг. Тэр хүүхдүүддээ хэтэрхий хайртай учраас зөв хүмүүжүүлж тэр болгон чаддаггүй. Өөрөө хүүхэд насандаа авч, хэрэглэж чаддаггүй байсан зүйлсээ хүүхдүүддээ өгөх хүсэл нь тэдгээрийг амьдралд муу бэлтгэгдсэн болгодог. Загас нь бүх шаардлагуудыг хангахыг хичээдэг, Үүний үр дүн нь хүүхдүүдийнх нь амьдрал хэтэрхий амар болдог. Хүүхдүүдээ бодит бэрхшээлээс хамгаалдаг, амьдралын хүнд хэцүү бэрхшээлд бэлтгэдэггүй.
Өөрийгөө золиослон хүүхдүүдээ бишрэн хайрладаг.
Ус, горхины хажууд байрлавал зохимжтой том тэнүүн байшинд амьдрах дуртай. Засаж янзлахдаа зөөлөн өнгийг эрхэмлэдэг. Шинэ байшиндаа зориулж гоё өвөрмөц эд зүйлс худалдаж авна. Хөршүүдтэйгээ сайхан харьцаатай байдаг.
Амьдралынхаа турш оюун санааны өсөлт мөн өөрийгөө илэрхийлэх уран бүтээл зэрэгт тэмүүлдэг. Ганцаараа байх мөн найз нөхдийн дунд цагаа өнгөрөөх зэрэг хүслийг нэгэн зэрэг мэдэрдэг.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Микеланджело, Шопен, Ренуар, Гюго, Эйнштейн, Элизабет Тейлор

_________________
Don't Panic!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 137 posts ]  Go to page 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited