#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 8:05 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 326 posts ]  Go to page 1 2 3 4 513 Next
Author Message
PostPosted: Feb.07.08 1:46 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Apr.16.06 12:04 am
Posts: 8879
Location: Тайлбаргүй ...
Manai uxeriin ordniixon bnu?

_________________
Хүн биш хүн.


Last edited by ~K.1994~ on Apr.25.10 7:54 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.08 6:24 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.28.05 1:43 pm
Posts: 1276
Location: on the earth
За бид нэг иймэрхүү хүмүүс ажээ Жоохон копи паст хийлээ :razz:

Үхрийн орд:
Хүний сэтгэл хөдлөл, мэдрэмж, хүч чадлын бэлэгдэл юм.

Амьдралд баримтлах ёстой зарчим нь:
- Амьдрал хүч чадалд чинь тохирсон ажил үүргийг хэзээд хүлээлгэж чаддаг. Материаллаг сонирхолд хэт автан, баяжихыг эрмэлзэн, зугаа цэнгэлд хэт автах тусам хүч чадал харих болно
- Дэлхий дээр жаргалтай амьдрана гэдэг бол бага зүйлсээр сэтгэл ханахыг хэлнэ
- Амьдралынхаа долоодох жил болгонд идэж, уух, өмсөх зүүхээ хязаарлан, сэтгэл санаагаа ариусгах шаардлагатай. Учир нь энэ үед хүний биеийн эрчим хүч шинэчлэгдэн цэнэглэгддэг.
- Физик хүч чадлыг хөдөлмөрөөр оюуны хүч болгон хувиргана.
- Хоёрдугаарт явна гэдэг бол хүч чадлаа хэмнэж байна гэсэн үг.
- Гоо үзэсгэлэнг бүтээ, учир нь тэр ертөнцийг аварна.

Энэ ордынхон арвич хямгач хүмүүст дуртай. Тэд бас хэлсэн үгэндээ хүрдэг шударга хүмүүст дуртай.
Өсч өндийх үе
4-р сарын 20-ноос 5-р сарын 20-ны өдрүүд
Цэцэг ургахад юу хэрэгтэй байдаг билээ? Ус, бордоо, зохимжтой орчин, том сайхан сав. Та ч гэсэн цэцэгтэй адил байх болно. Зохистой хоол хүнс, аминдэм, эрүүл мэнддээ тавих анхаарал, сайхан хувцас гоёл танд зайлшгүй хэрэгтэй. Тэр бүхэн байх аваас та фикус гэдэг гоёмсог цэцэг шиг гэрэлтэн бадарч явах болно. Цэцгэнд тусдаа ваар сав хэрэгтэй байдаг. Нэг саванд олон цэцэг байх аваас аль нь ч олигтой ургадаггүй. Яг л үүнтэй адилаар та өөрийн гэсэн “ваар савтай” байх учиртай. өөрөөр хэлбэл бие даасан, тусгаар тогтносон байдал танд маш чухал. Бусдын үгийг хэт дагаж болохгүй, бусдын хэрэгт ч хэт оролцох хэрэггүй.
Нийтлэг зан чанар:
“Yхэр”-ийн ордынхны онцгой шинж нь гэвэл дуу цөөтэй. Удаан хөдөлгөөнтэй. Уул хад шиг бат тогтвортой, үргэлж тайван. “Yхэр” нэг л зүйлийг шийдсэн бол түүнийг хөлөөр дэвсэлж, гараар нударгалж байсан ч ажрахгүй.
“Yхэр” тайван байдалд л дуртай. Шахаж хавчвал зөрүүдэлнэ, гоочилж хорыг нь малтвал хилэгнэнэ. “Yхэр” бага сага өшиглөх хатгах жөтгөхийг хэдэн жилээр ч тэвчээд биеэ бариад явна. Тэгснээ нэг өдөр гэнэт тэсмээргүй санагдаж ухасхийж тулалдана. Ийм үед замаас нь зайлах л хамгийн зөв арга. Тэгэхгүй бол хэнийг ч дэвслээд хаяж мэднэ. Дэвслэх гэдэг үг ч бас багадна, чухамдаа газрын хөрснөөс арчина. Олонх “үхэр” биеэ баримтгай учраас иймэрхүү галзуу хилэгнэл насанд нь нэгээс хоёр удаа л тохиолдоно.
Гаднах онцлог нь хүзүү бүдүүн, уян хатан, мөр, нуруу цээж өргөн. Ерөнхийдөө махлаг боловч бие хаа сайтай, долгиотсон үс, жижигхэн чихтэй. Өндөр туранхай байх нь ч бий.
“Yхэр”-ийн зан байдал ерөнхийдөө идэвхгүй, нэр алдар хөөцөлдөхгүй, хүндлүүлэн сайшаагдахыг удаан хүлээнэ. Унтууцах нь бага, тэсвэртэй, амьдралын зорилгыг нь юу ч гуйвуулж чадахгүй.
“Yхэр”-ийн ордод төрсөн хүмүүс гэртээ нам гүм, тайван байхыг л хүсдэг. Ямар нэг эвгүй байдал гарвал уургаа шүүрч аваад л загасанд явна. Байгалийн сайханд сэтгэл нь их татагддаг. Цонх, тагтан дээрээ цэцэг тарьж байж сэтгэл нь амардаг.
“Yхэр”-ийн ордынхон бие сайтай улс, харин нэг өвдвөл удаан эдгэнэ. Тэр нь эмчийн зааврыг биелүүлэхдээ дургүйтэй нь холбоотой. Тэд даарснаас өвчин олж болно. Зүрх нь өвдөж, судас нь өргөсч, бөөр, үе мөч нь өвддөг. Энэ нь унд хоолоо хэтрүүлж, хөдөлгөөн, эрүүл агаар дутагдсанаас болно. Хөдөлгөөн, агаар хоёр амин чухал хэрэгтэй атал тэдний зөрүүд зан энэ бүхнийг эсэргүүцэж л байдаг.
“Yхэр”-ийн ордынхон зөрүүд зантай гэдгээ огт хүлээн зөвшөөрдөггүй, өөрсдийгөө хэтэрхий тэвчээртэй улс гэж тооцдог. Yнэхээр тэдний олонх нь бие сэтгэлийн ачааллыг дааж чадна.
“Yхэр”-ийн ордынхонд идэж чадахгүй юм гэж үгүй. Халуун ногоо, давсалсан өргөст хэмхээс өгсүүлээд мах шөлийг ч нэг л суудал дээр иднэ.
Тэд тийм ч алиа хошин улс биш. Харин хэн нэг хүн гадилын хальсан дээр хальт гишгээд өнхрөөд ойчихыг харвал элгээ хөштөл инээнэ. Гэвч энэ нь жинхэнэ урлагийн мэдрэмжгүй гэсэн үг биш. Тэд уран зураг, яруу найраг, дуу хөгжимд дуртай. Зарим нь сайхан хоолойтой, тэр ч байтугай мэргэжлийн дуучин болдог.
“Yхэр”-ийн ордынхон солонгон цацрагаас номин цэнхэр, цайвар ягаан, бас байгалийг санагдуулам ногоон, хүрэн өнгөнд дуртай.

[sub]<enexv medeelliig urdnii "vxriin ordniixon" sedvees copy paste xiisen bolno>[/sub]

************************************* :angel: **************************************

_________________
love ur life!


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.25.08 5:56 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Энэ бүхэн надтай яг л таараад байгаа юм даа. Энийг уншихад л яг л би гарч ирнэ.
Тэдэнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүчийг олж даван туулна
Зан байдал:
Үхрийн ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө дуугүй, бие даасан, хариуцлагатай даруу төлөв зантай. Зожиг. Биеэ барих чадвар сайтай тул стрессд ордоггүй. Гэхдээ гэнэт уур нь хүрвэл замд дайралдсан бүгдийг арчаад өнгөрөөнө гэж мэд. Азаар энэ нь ховор тохиолддог. Үхэр эсвэл тайван эсвэл уур хилэнд автана. Энэ ордынхон орчлонг бодитоор хардаг, хашир, догь, амьдралын их ухаантай. Тэд гайхамшигтай төлөвлөгөө, өрбусын төсөл зэрэгт бараг оролцдоггүй. Сэтгэн бодох чадвар маруухан учир уран зөгнөлд сайнгүй. Үхэр эд баялаг хүсдэг ч бас эн тэнцүү үрдэг. Тэр гоё сайхан юм бүхэнд дуртай. Үхэр дэмий ярьж явдаггүй ажлаа хийхийг илүүд үзнэ. Тэд хэлсэн үгэндээ хүрдэг бөгөөд ой санамж сайтай. Үхэр бардам зантай тул бусдаас шалтгаалахыг хүсдэггүй бусдад сэтгэлээ нээх нь ховор. Өөрийгөө хянах чадвар маш сайтай, эвлэг хөдөлгөөнтэй.
Үхрийн ордынхон бол хүч чадал итгэл найдварын билэг тэмдэг мөн. Тэдний хадан цохио мэт хатуу зан нь заримдаа галт уул дэлбэрэх шиг илэрнэ. Ер нь тэд тайван төлөв бөгөөд дуугаа өндөрсгөх, хэрүүл маргаан хийх дургүй. Тэд амьдралыг ухаанаар биш сэтгэлийн мэдрэмжээр хүлээж авдаг. Түүнд амьтны зөн байдаг. Бусад ордоос илүү мэдрэмж сайтай. Үхэр эрэгцүүлэн бодох, хурдан шийдвэр гаргах, аливаа өөрчлөлтөнд дургүй. Хүмүүст зоримог бус хулчигардуу харагддаг. Тэд эгэл даруу зан, эрүүл саруул ухааны чадамжаараа бусдаас ялгардаг.
Эрүүл мэнд:
Ерөнхийдөө үхэр эрүүл биетэй. Тэд хүдэр чийрэг, эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай. Өвчин өвдөлтийг дааж чаддаг боловч удаан эдгэрдэг. Эмчийн заавар зөвлөлгөөг биелүүлдэггүй. Хамгийн гол эдгэдэггүй шалтгаан бол пессимизм буюу гуниг гутрал юм.
Гол өвчин:
Ядаргаа мэдрэлийн өвчин, тархи толгой, харшил, чихрийн шижин, таргалалт г.м. Цэвэр агаар хөдөлгөөний хомсдолд ихээхэн өртдөг. Үхрийн ордынхны дунд архаг тамхичид болон ижил хүйстнүүд байдаг. Эмэгтэй үхэр өндөр нуруутай чийрэг биетэй сайхан үстэй. Эрэгтэй үхэр ханхар цээжтэй эрэлхэг царайтай. Хүмүүс үхрийн хэт гөжүүд занг шүүмжилдэг боловч тэрээр үүнийг өөрийнхөө тэвчээртэй буурь суурьтай зан гэж боддог. Үнэндээ түүний тэсвэр хатуужилд атаархахаас аргагүй. Үхэр жил сараар хамаагүй бие сэтгэлийн ачааллыг дааж чадна.Түүнд хэдий хэмжээний проблем үүснэ тэр хэмжээний хүч чадлыг олж даван туулна.
Ажил мэргэжил:
Үхрийн ордынхон багаасаа л амжилт авчрах цалин өндөртэй мэргэжил эзэмшихийг эрмэлздэг. Үхэр мөнгө хоёр үргэлж хамт удаан боловч найдвартай урагшилдаг. Тэд эд баялаг мөнгийг өөртөө татаж байдаг. Үхэр бол банкны билэг тэмдэг. Уйгагүй шургуу бөгөөд эрэмбэ дараатай ажлаа хийдэг нь түүнд амжилт авчирдаг. Тэдний дундаас санхүүч, бизнесмэн, жүжигчин, хөгжимчин төрөхөөс гадна зохиолч, яруу найрагч, зураач багш нар ч төрдөг. Ажлаа бараг солидоггүй. Хамт олон нь түүнийг хүндэлдэг. Шинэ сонин зүйлд дургүй. Газарт хайртай учир хөдөө аж ахуй, мал аж ахуй цэцэг жимс тариаланд сонирхолтой. Мөн тогооч хүнсний мэргэжилтэн бий. Өөрийн ажил хэргээ эхлэхдээ үндэс суурийг нь сайтар тавьдаг. Мөнгөнд дуртай шигээ эрх мэдэлд бас дуртай. Гэхдээ энэ нь сэтгэл ханамжтай байхын тулд юм. Бодсон санасан зүйлээ хэзээ ч орхидоггүй зорилгодоо хүрэхийн тул уйгагүй хөдөлмөрлөдөг. Бусдын зөвлөгөөг дагах дургүй. Өөрийн эд хөрөнгөөр бахархах дуртай бөгөөд мөнгийг хямгатай зарцуулдаг. Харамч боловч хүсвэл өгөөмөр байж чадна. Үхэр уран зураг, дуу хөгжимд уярамтгай. Яль шалихгүй зүйлийг тоодоггүй. Түүнд итгэж болно. Тэр шударга ёсыг баримталдаг, Сайн чанар нь байгаагаараа байдаг. Тайван зан, халуун сэтгэл тэсвэр хатуужил гэхдээ маш зөрүүд.
Хайр дурлал- гэр бүл:
Үхрийн хайр дурлал найз нөхдөд газар ус, агаар махбодитой ордууд тохирно. Тэдэнд эсрэг хүйстнээ татдаг увидас бий. Гэвч сэтгэлээ нээдэггүй бусдаас нуудаг. Хайртай хүнээ дагаж гүйхгүй. Идэвхгүй наазгай байдалтай. Залуудаа ихээхэн дурламтгай дурлах нь түүнийи хувьд амьсгалахтай адил. Үхэр сонголтоо хийсэн л бол тууштай явдаг бөгөөд муугаар төгсөнө гэдгийг мэдэж байсан ч замаасаа хазайхгүй. Хайр сэтгэл нь удаан илэрдэг боловч нэг дурлавал гүнзгий дурлана. Тэр бүх юманд жишээ нь хоолойны өнгө, үнэр хувцас хүнарт утга учир өгнө. Үхрийн хайр дурлал маш урт үргэлжилнэ. Үхэн үхтлээ дурлалдаа үнэнч байна. Тэр дурлалд романтик маягаар хандана. Хайртыгаа бүхэлд нь эзэмшихийг хүснэ өөрийгөө ч тэр чигээр нь зориулна. Хэрэв түүний зүрх сэтгэлийг шархлуулбал тэр аймшигтай тарчилан зовдог ба заримдаа,үхэж ч магадгүй. Гуниг гутралаасаа болж сэтгэлээр унаж архинд орох элдэв хүүхнүүдтэй явалдах зэрэг тохиолдол бий. Үхрийн хувьд секс тун чухал. Тэдэнд мэдрэмжтэй золбоотой хамтрагч таалагддаг бөгөөд хүйтэн хөндий хүмүүсийг тэвчдэггүй. Гэр бүл болох нь түүнд хайр дурлалаас илүү чухал. Тэд бараг салдаггүй. Гэр бүлийн аливаа хэрүүл маргаанд маш дургүй. Үхрийн ордынхон үлгэр жишээ эцэг эх мөн. Хүүхдүүдтэйгээ эелдэг харьцаж, цаг заваа харамгүй зарцуулна. Тэд хүүхдээ хэт эрхлүүлэхийг тансаг байдлыг буруу гэж үздэг. Хүүхдэд үнэнч шударга итгэл найдвартай байх занг Сургана. Захирангуй байдалтай ханддаг. Төрөл садан найз нөхдөө цайз мэт хамгаалж чадна. Тэдэндээ үнэнч бөгөөд шаардлага өндөртэй. Үхэр хүнийг байгаагаар нь хүлээж авч чаддаг. Тэр айлд зочилох дургүй боловч харин айлчин гийчинг харамгүй дайлж цайлна. Үхэр их дасамгай. Тэд харгис хэрцгий өш хонзон санах нь маш ховор боловч хэрэв түүнийг эвгүй байдалд оруулбал уур хилэн нь хязгааргүй. Тэд бас хартай гэдгийг мартаж болохгүй. Тэр гэртээ тухлаг буйдан дээрээ хэвтээд ойр дотныхонтойгоо байхыг хичээдэг ба юуг ч өөрчлөхийг хүсдэггүй. Орчин үеийн дуу шуугиантай, хөл үймээнтэй амьдрал үхрийг ихээхэн ядраадаг бөгөөд хотоос гарч хөдөө гадаа явах боломжийг алддаггүй. Тэр байгальд хайртай. Үхэр их гэрсэг бөгөөд бүх юмаа өөрөө хийхийг хүсдэг. Хувцас хунартаа гамтай стилээ бараг өөрчилдөггүй. Хүний анхаарал татсан гял цял юманд дургүй, чанартай эдэлгээ сайтай зүйлд дуртай.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.25.08 5:58 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Үхэр-эрэгтэй:
Үхэр эрэгтэй аливаа юманд удаан боловч хянамгай ханддаг. Тэр зөвхөн өөрийн бодол хуримтуулсан туршлага дээр үндэслэн хөдөлнө. Эм хүний заль мэх, занганд орохгүйгээ мэдэх хэрсүү ухаан түүнд бий. Хэрэв тэр үнэн голоосоо дурлавал заавал санасандаа хүрэх бөгөөд бусад эрчүүд эртхэн зайгаа тавьж өгсөн нь дээр. Тэрээр танд халамж анхаарал тавьж эелдэг зөөлөн хандана. Үхрийн хүртэх, үнэрлэх эрхтэн төрөлхийн сайн тул таны үнэрийг, гөлгөр арьсыг, зөөлөн үсийг байнга мэдэрч байдаг юм шүү. Тэр танд бэлэг бэлэглэж, танилцсан өдрөө мартахгүй бөгөөд хамт зугаалж явахдаа өөр эмэгтэй рүү харц чулуудахгүй. Үхэр үлгэрийн ордон амлахгүй боловч гэр орноо төвхнүүлж таныг бүх насаар чинь тэжээж чадна. Олонхи эмэгтэйчүүд үхрийн ордтой гэр бүл болохыг хүсдэг. Учир нь тэд өөртөө итгэлтэй, нэр төрөө эрхэмлэдэг эмэгтэй хүнийг хүндэлдэг. Үхэр эрэгтэй үхэр хайрт хүнийхээ хүслийг биелүүлэхдээ дуртай боловч урваж шарвабал хэзээ ч өршөөхгүй. Хэзээ ч буулт хийхгүй. Тэд хартай бөгөөд үүнийг өөрийнхөө сул тал гэж үздэг. Сексийн тал дээр ихээхэн нээлттэй байдаг ба танаас бас ийм байхыг хүсэмжилнэ. Түүний хүсэл тачаал нь хоосон дүр биш үнэн голоосоо гардаг нь эмэгтэй хүний сэрлийг ихээр өдөөдөг байна. Үхэртэй амьдрахад бас ч амаргүй. Тэр өөдөөс нь том дуугарах, чанга хашгичих, бүдүүлэг байдал гаргадаг эмэгтэйг тэвчихгүй. Хэрэв ямар нэгэн зүйл дээр санал зөрвөл хүмүүсийн хажуудэнэ тухай цухуйлгаж ч болохгүй таны зөв түүний буруу байсан ч тэр шүү дээ. Тэрээр эмэгтэй хүнийг хичнээн хүндэлдэг ч хичнээн боловсон соёлтой ч эцсийн эцэст үхрийн үндсэн араншин нь давамгайлна. Чөлөөт сэтгэхүйтэй эмэгтэй түүнд тохирдоггүй. Уулзсан тохиолдолд эсвэл дайрч доромжилно эсвэл татгалзаж дуугаа хураана. Түүнтэй харьцахдаа бага зэрэг буулт хийж ихэнхи тохиолдолд амаа хамхиж явсан нь дээр. Бурханыг бодож түүнийг шоолох, хэт наалдах хэрэггүй. Эрх чөлөөгөө зүгээр ч нэг тавиад туучихгүй шүү. Эхнэр болох хүнээ сонгохдоо маш удаан ажиглаж, та түүнд тохирох эсэхтухай нилээд бодсоны эцэст шийдвэр гаргана. Нэгэнт шийдсэн бол хайрт эхнэрийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй. Үхэр нь гэрсэг бөгөөд өгөөмөр сэтгэлтэй үнэнч бөгөөд тэвчээртэй эр нөхөр гэрийн эзэн билээ. Цөөн хэдэн хуучин анд нөхөдтэйгээ уулздаг. Чимээ аниргүй тав тухтай орчинд дуртай. Салж сарнисан тохиолдолд тэрээр хүнд байдалд удаан хугацаагаар шаналдаг. Үхэр загасчлах байгалд зугаалах хөдөө тосгонд амьдрах сонирхолтой. Мөн алдартай хүмүүсийн намтар болон баатарлаг үйлсийн тухай ном унших дуртай. Тэрээр бүх ордууд дотроос хамгийн ихээр эр хүний гол зан чанаруудыг агуулсан байдаг тул түүнийг сайхан хоол ундаар цадтал хооллох хэрэгтэй. Түүнтэй зэрэгцэх эцэг ховор бөгөөд ялангуяа охиндоо эелдэг хандахаас гадна эхнэртээ халамж анхааралтай байж мөнгө харамлахгүй боловч маргаашаа бас мартахгүй. Та хэрэв үхэртэй зөрж сөргөлдөхгүй бол таны амьдарл үргэлж сайн сайхан байх болно


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.25.08 5:58 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Үхэр-эмэгтэй:
Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй үзэсгэлэнтэй бөгөөд гялазсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг. Тэдэнд сайхан хувцас сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч үхэртэй ойртохыг үргэлж хүснэ. Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Эрчүүдийг байнга солих учир хувийн амьдрал нь замбараагүй. Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанартайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямар ч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг. Дайснуудаа огт үл тооно. найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэроюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг. Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчилэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй сөргөөцөлдөхөд маш дургүй. Тэдний ихэнх нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна. Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай. Мөнгөнд тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьснаа тавьдаггүй зангаараа онцлогтой.
Үхэр гэр орноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай. Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй. Үхэр эмэгтэй маш зочломтгой зантай.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.25.08 5:59 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Бусад ордтой зохицох нь:
Үхэр нь мэлхий, охин, матар, загасны ордтой зохицоно. Хонь, Матрын ордтой гэр бүл болох нь хамгаас тохиромжтой. Үхэр нь Ихэрийн ордтой ижил төстэй мэт боловч байнга маргалдана. Арслан, Хилэнцтэй зөрчилдөнө. Гэр бүл болох магаддлал тун бага. Үхэр Бумбатай дайсагнана.
Үхрийн ордод төрөгсөд: Шекспир, Екатерина II, Бальзак, Ленин, Чайковский, Кака :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.08 7:14 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: Dec.17.06 4:33 pm
Posts: 780
~K.1994~ /чи гөхшөөн 1-ийн маа дээд төгсөлтийн хам бээлээшт тээ/
Яджаахад тэр бателоны анкет бас л балайгийн авсан байна лээ шүү... :razz:
Мий анкет
1. нэр - Тайван
2. нас - 18
3. төрсөн огноо - 1989/05/15
4. хүйс - эр
5. өндөр - 181 см
6. жин - 75,7 кг
7. байршил - монгол/улаанбаатар/баянгол
8. хобби - :guitarchin: :stereo:
9. дуртай зүйл - :beer: :snipersmilie:
10. дургүй зүйл - :dn:

Чий анкет
1. нэр - ~K.1994~
2. нас - 18
3. төрсөн огноо - 1989/05/15
4. хүйс - эр
5. өндөр - 178 см
6. жин - 79kg
7. байршил - монгол/улаанбаатар/баянгол
8. хобби - :guitarchin: :stereo:
9. дуртай зүйл - :beer: Poker xaxaxa Batilioniixontoigoo uulzax!!!
10. дургүй зүйл - Buu med!!!
11. үерхдэг эсэх - Verxdeggui yumaa!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.26.08 8:25 am 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Үхэр - Залуу яаж үнсэлцдэг вэ?
Шургуу шийдэмгий зан бол түүний амьдралыг тэр тусмаа хайр дурлалын асуудлыг онцгой ялгаж байдаг. Хэрэв чи түүний эелдэг байдалд тэр дороо бууж өгөхийг хүсэхгүй байвал чамайг жинхэнэ ер бусын гайхамшиг хүлээж байна. Чи түүний дур булаам байдалд нь татагдахгүй гэсэн зүйл тэр огтхон ч бодохгүй. Үүнийг чи сайн санаарай. Чамайг бууж өгтөл тэр чамайг эелдэг зөөлөн, халуухан үнсэлтээрээ сэтгэлийг чинь татсаар байх болно.


Top
   
PostPosted: Jan.04.09 1:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Загасныхан хилэнц, үхэр, ихрийн ордынхонтой сексийн хувьд гайхалтай тохирдог


Үхэр орд
Охин болон матар, мэлхий, загасны ордтой ор хөнжилдөө сайн зохицно. Хонь болон хумх, ихэр зэрэг ордуудтай тохирохгүй. Мөн үхэртэйгээ ч нийцэхгүй.

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Jan.25.09 4:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.29.02 2:34 pm
Posts: 3927
Location: Reality.
Махбодь: Газар
Эзэн гариг: Венера
Билэг тэмдэг: Бух, үнээ, зүрх
Өнгө: Ногоон, ягаан, цэнхэр, шар, улбар шар. Улаан тохиромжгүй.
Чулуу: Сапфир, ногоолин, оюу
Төмөрлөг: Хүрэл
Сайн өдрүүд: Даваа, Баасан
Муу өдрүүд: Мягмар
Азын тоо: 2, 4, 16 болон 6-д хуваагдах бүх тоо.
Хэлэх дуртай үг: Надад байгаа

Ерөнхий

Үхрийн Ордныхон тогтуун тайван хүмүүс байдаг ба эв энхийг хадгалагчид юм. Энэ ордонд төрсөн хүмүүс шийдэмгий зан чанартай, зожиг, зөрүүд, хэнэггүй байх нь олонтаа. Эдийн сонирхолтой гэж хэлж болно. Хувийн өмчөө дээдэлдэг өр ширэнд орохыг цээрлэдгээс гадна гоо зүйн өндөр мэдрэмжтэй. Тав тухыг бий болгохдоо гарамгай тийм учраас сайн эцэг эх байж чаддаг. Урлагт их дуртай, авъяастай, гүйлгээ ухаан сайтай, аливаад тайван ханддаг хашгирч уурлахыг тэвчиж чаддаггүй. Гэвч галт уул дэлбэрэх мэт бухимдалаа гаргадаг. Хайр дурлал, хувийн амьдралдаа урт удаан үргэлжлэх харилцааг бий болгодог. Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулахад бэлэн хайртыгаа ч бүрэн эзэмшихийг хүсдэг.

_________________
Respect my authoreteeey!


Top
   
PostPosted: Jan.26.09 11:24 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 12:45 am
Posts: 645
Location: www.asuult.net > forum > BLOGz ZONE > Т4н цэг блог
Үхрийн Ордныхон тогтуун тайван хүмүүс байдаг ба эв энхийг хадгалагчид юм. Энэ ордонд төрсөн хүмүүс шийдэмгий зан чанартай, зожиг, зөрүүд, хэнэггүй байх нь олонтаа. Эдийн сонирхолтой гэж хэлж болно. Хувийн өмчөө дээдэлдэг өр ширэнд орохыг цээрлэдгээс гадна гоо зүйн өндөр мэдрэмжтэй. Тав тухыг бий болгохдоо гарамгай тийм учраас сайн эцэг эх байж чаддаг. Урлагт их дуртай, авъяастай, гүйлгээ ухаан сайтай, аливаад тайван ханддаг хашгирч уурлахыг тэвчиж чаддаггүй. Гэвч галт уул дэлбэрэх мэт бухимдалаа гаргадаг. Хайр дурлал, хувийн амьдралдаа урт удаан үргэлжлэх харилцааг бий болгодог. Дурламтгай боловч хайрлах хүнээ олсон гэж үзвэл бүхнээ зориулахад бэлэн хайртыгаа ч бүрэн эзэмшихийг хүсдэг



Т.... гэдэг хүн энэ дээ. :razz:

_________________
Т4-н цэг.


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.10.09 1:47 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.03.06 3:29 pm
Posts: 12336
Location: Өөрийнхөө ертөнцөд, өөрийнхөө дүрмээр
Энд нэг ийм юм бна :lol: Сөрөг талын зурхай гэхиймуу даа. :hehe:

Yхэр (April 20-May 20)
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» нь байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн «гаагааг» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, «добрый» байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.

_________________
One in a lifetime


Top
   
PostPosted: Mar.14.09 6:41 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Aug.29.02 5:45 am
Posts: 1131
Үхэр-эмэгтэй:
Үхэр эмэгтэй бол эр хүний эрж явдаг зан чанар бүгд шингэсэн эрхэм дээд эмэгтэй юм. Тэд сэтгэлийн гүн мэдрэмжтэй, гуалиг биетэй үзэсгэлэнтэй бөгөөд гялазсан эрчүүдээр хүрээлүүлж байдаг. Тэдэнд сайхан хувцас сайн вино, цэцэг жимс г.м. тансаг зүйлс таалагддаг. Эдийн засгийн хувьд эрчүүдэд халгаатай ч үхэртэй ойртохыг үргэлж хүснэ. Тэр гайхамшигтай хамтрагч. Амьдралын амт шимтийг бэлэглэгч. Түүнтэй хамт байхад аз жаргалтай. Эр хүн түүнд өөрийн эрхгүй татагддаг. Сексийн амьдралд нээлттэй, эр хүн тус бүрээс асар их таашаал авч чадна. Үхэр эмэгтэй сэтгэл хөдлөлөө барьж чаддаг боловч хэрэв уурлавал хэнийг ч айлгаж чадна. Тэрээр сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Гайгүй ухаалаг. Олон сайн чанартайн нэг жишээ бол хүмүүсийг байгаагаар нь хүлээж авах билээ. Үхэр ямар ч хүнтэй эв зүйгээ олж чаддаг. Хэрэв хэн нэгэн түүнд таалагдахгүй бол шууд л зугтаачихдаг. Дайснуудаа огт үл тооно. найзууддаа насаараа үнэнч. Учиргүй хартай биш боловч хэмжээ хэтэрвэл эвгүй юм болно. Тэд үл гүйцэлдэх зүйлийн тухай огт боддоггүй эрүүл ухаанаар тунгаахыг хичээнэ. Хэдийгээр тэроюун ухаанч ордод хамаардаггүй боловч тархи нь зөв ажилладаг. Гал тогооны ажилд түүнийг хэн ч гүйцэхгүй. Спорт хувцас өмсөх дуртай. Үхэр эмэгтэй хүчирхэг эмэгтэй. Хүмүүст аятайхан сэтгэгдэл үлдээж чаддаг. Их юм шаарддаггүй. Гэвч түүнд байнга хайраа илчилэх хэрэгтэй. Хүмүүсийн хажууд түүнтэй сөргөөцөлдөхөд маш дургүй. Тэдний ихэнх нь эр хүнийг яаж тогтоохыг мэднэ. Харин нөхөрт гарч чадаагүй бол хөгшин шулам болон хувирна. Үхэр эмэгтэй сайн ээж. Дуулгаваргүй, залхуу, нямбай бус зан түүний уурыг бардаг. Гэвч ихээхэн халамжтай. Мөнгөнд тансаг хэрэглээнд дуртай. Эр нөхрөө маш хянамгай сонгодог. Нөхрөө зорилгодоо хүрэх хүртэл нь албаддаг. Ялагдлыг хүлээн зөвшөөрдөггүй. Бүх зүйлд эрэмбэтэй. Тэд эрүүл саруул ухаан, барьснаа тавьдаггүй зангаараа онцлогтой.
Үхэр гэр орноо тав тухтай тохилог байлгах, нөхрөө гоёж гангалах дуртай. Сул тал нь их зөрүүд, эд материалын шуналтай. Хэзээ ч үглэдэггүй, эр нөхөртөө өмөг түшиг болж чаддаг. Залхуурч суудаггүй, өвчин эмгэг тусвал гайхмаар тэвчээртэй. Үхэр эмэгтэй маш зочломтгой зантай.
HEHE BI BN


Top
   
PostPosted: Mar.28.09 5:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
Image

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: May.02.09 10:43 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Apr.05.08 12:13 am
Posts: 173
uher ordniihnii jinhene torh
Нарийндаа хатсан яншаа, долигнуур, матаасчин. Амьралдаа «салхи хаашаа хамхуул тийшээ» гэсэн зарчмыг мөрдлөгө болгодог болохоор удирдлагын хий гэсэн болгоныг нь хийдэг «бууны нохой» нь байдаг. Төрөлхийн жүжиглэх авъяастай болохоор эрчүүд нь өгөөмөр хүн, хүүхнүүд нь бусдын төлөө зовсон хүн болж жүжиглэдэг. Гэхдээ сэтгэлийнхээ гүнд бүгдийг үзэн яддаг бөгөөд өөрийгөө ертөнцийн төв гэдэгт нэг ч хором эргэлздэггүй. Мөнгө, эд баялагт дуртай гэхдээ хэнд ч мэдэгдэлгүй чимээгүй мөртлөө уйгагүй цуглуулж, хураадаг. Хэрэг гарвал хэний ч гэсэн сүүлчийн «торгон дотоожийн» нь тайлаад авчихаж чадна. Гаднаас гарахад нэг их эелдэг, зөөлөн байв ч үнэн хэрэг дээрээ садист хандлагатай хувиа хичээсэн этгээд болохоор хар багаасаа өгсүүлээд хөгширтлөө гэр бүлээ үргэлж зовоож, тарчлааж байдаг. Хэнд ч, өөртөө ч итгэдэггүй. Хүрч, авч чадах бүх эрх мэдлээ хэнтэй ч хуваалцалгүй зөвхөн ганцаар ашиглахыг хичээдэг.


Top
   
PostPosted: Jun.05.09 8:00 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
Үхрийнхэн хоорондоо танилцая. Бараг бүгдийг нь танихгүй юм байна.

-Нэр-
-ник нэр-
-Хүйс-
-Нас-
-Төрсөн Он-
-Төрсөн өдөр-
-Төрсөн Газар-
-Байршил-
-Өндөр-
-Жин-
-Сонирхол хобби-
-hi5-
-Найз залуу болон найз охин байгаа эсэх-
-өөрийн зургаа оруулах-
:mrgreen:


Top
   
PostPosted: Jun.05.09 9:17 pm 
Offline
Real Master of Asuult Sambar
User avatar

Joined: Aug.30.08 5:49 pm
Posts: 26551
Location: 13-р Хороолол 6-р Хороо
Үхрийнхэн хоорондоо танилцая. Бараг бүгдийг нь танихгүй юм байна.

-Нэр- Man-gaS
-ник нэр- Man-gaS
-Хүйс- Эр
-Нас- 20
-Төрсөн Он- 1989
-Төрсөн өдөр- 5 сарын 4
-Төрсөн Газар- Монгол улс
-Байршил- Монголдоо
-Өндөр- 178
-Жин- 76
-Сонирхол хобби- за тэгээд их юманд хоббитой
-hi5- байгаа
-Найз залуу болон найз охин байгаа эсэх- байхгүй
-өөрийн зургаа оруулах- зураг байхгүй ээ хэхэ

_________________
30000 coming soon


Top
   
PostPosted: Jun.06.09 1:13 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Dec.08.08 6:07 pm
Posts: 11095
-Нэр- elise
-ник нэр- elise
-Хүйс- Эр
-Нас- 20
-Төрсөн Он- 1989
-Төрсөн өдөр- 5 сарын 4
-Төрсөн Газар- Монгол улс
-Байршил- Монголдоо
-Өндөр- 183
-Жин- 75
-Сонирхол хобби- за тэгээд их юманд хоббитой
-hi5- байгаа
-Найз залуу болон найз охин байгаа эсэх- байхгүй
-өөрийн зургаа оруулах- зураг байхгүй ээ хэхэ

_________________
sengensen saihan utaatai UB


Top
   
PostPosted: Jun.06.09 2:09 am 
Offline
Drifter *
User avatar

Joined: Oct.26.08 6:40 pm
Posts: 4999
Location: www.JZX100.com
del.

_________________
http://www.MAF.mn/forum


Last edited by Sky Evolution!*** on Jun.15.16 12:55 pm, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jun.06.09 6:54 am 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
-Нэр- Гэрэлт-Од
-ник нэр- гэрэлт од
-Хүйс- эр
-Нас- 25
-Төрсөн Он- 1984
-Төрсөн өдөр-05.04
-Төрсөн Газар-УБ
-Байршил-Токио
-Өндөр-176
-Жин-70
-Сонирхол хобби-дуу хөгжим, аялал, кино үзэх, гэрэл зураг дарах, хөл бөмбөг сагсан бөмбөг гээд тоочоод байвал олон
-hi5- http://geegii007.hi5.com
-Найз залуу болон найз охин байгаа эсэх- байгаа
-өөрийн зургаа оруулах- аватар


Top
   
PostPosted: Jun.06.09 6:57 am 
Offline
Гишvvн

Joined: Nov.05.06 12:42 pm
Posts: 10457
MaN-GaS
| EliSe |
Гэрэлт-Од

3 нэг өдөр төржээ. :razz:


Top
   
PostPosted: Jun.06.09 10:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4564
Location: Жижигхээн хонь <3
-Нэр- Энхжин
-ник нэр-lil Eden
-Хүйс-эм
-Нас-18
-Төрсөн Он-1991
-Төрсөн өдөр-04.25
-Төрсөн Газар-УБ
-Байршил-УБ
-Өндөр-169-170cm
-Жин-55кг (i'm big girl :razz: )
-Сонирхол хобби-өө их олон сонирхолтой... спорт арай л илүү бх...
-hi5-http://jinjeeheilovemyfriends.hi5.com
-Найз залуу болон найз охин байгаа эсэх-байгаа
-өөрийн зургаа оруулах-
Image

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Jun.06.09 11:16 pm 
Offline
¤ Expert
User avatar

Joined: Oct.17.03 10:29 pm
Posts: 6693
Location: Planet Earth
-ник нэр-
-Хүйс-
-Нас-
-Төрсөн Он-
-Төрсөн өдөр-
-Төрсөн Газар-
-Байршил-
-Өндөр-
-Жин-
-Сонирхол хобби-
-hi5-
-Найз залуу болон найз охин байгаа эсэх-

Buh medeelliig=>
= Hi5
crack_369@yahoo.com endees harchihana biz


Top
   
PostPosted: Jun.07.09 3:07 am 
Offline
¤ PRo.PLayER
User avatar

Joined: Jan.21.09 7:05 pm
Posts: 697
Location: plum
-Нэр- Хүслээ
-ник нэр- bEgieRdE
-Хүйс- Эрэгтэй
-Нас- 20
-Төрсөн Он- 1988
-Төрсөн өдөр- 5 сарын 18нд
-Төрсөн Газар- 2-р төрөх
-Байршил- ТЗ
-Өндөр- 167 см
-Жин- 58 кг
-Сонирхол хобби- Загасчлах /Загас барих/, Linux , Computer, гэх мэт олон юманд хоббитай........
-hi5- http://khuslee.hi5.com
-Найз залуу болон найз охин байгаа эсэх- байхгүй....
-өөрийн зургаа оруулах- Hi5-с харна уу......

_________________
Allt virðist vera breytt


Top
   
PostPosted: Jun.07.09 8:39 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Apr.11.09 5:43 am
Posts: 180
Location: Internet...
-Нэр - Altansukh [Eregtei hunii hamgiin goy ner ntr] :razz:
-ник нэр - Suhee
-Хүйс - er
-Нас - 19
-Төрсөн Он - 1990
-Төрсөн өдөр - 05/04
-Төрсөн Газар - Ulaanbaatar
-Байршил - Mongol
-Өндөр - 173
-Жин - 65
-Сонирхол хобби - Ayalah
-hi5 - http://www.hi5.com/friend/profile/displaySameProfile.do?userid=154517963
-Найз залуу болон найз охин байгаа эсэх - bgaa gej boddog
-өөрийн зургаа оруулах - hi5 deer zurag bgaa


mangas elise gerelt-od bid 4 negen udur tursiin bno gej :wd:

_________________
Ene ertontsiig olon ongoor...


Last edited by ExAnEdLoG on Apr.28.10 12:11 am, edited 7 times in total.

Top
   
PostPosted: Jun.07.09 8:47 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Нэр: Эрэгтэй хүнийх шиг нэртэй ш дэ :mrgreen:
Ник: Irk
Хүйс: эмэгтэй
Төрсөн өдөр: 05-20
Төрсөн газар: Улаанбаатар
Хай тав: байгаа
Найз залуу: мэдку :haha:

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 326 posts ]  Go to page 1 2 3 4 513 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Bing [Bot] and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited