#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.17.19 9:14 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1530 posts ]  Go to page Previous 1 2 3 4 559 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Nov.15.06 3:11 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Hey Strauss iin waltz uud baival uguuch plz


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.15.06 3:17 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Бах И.С. (1685-1750)

“Дуурьслын ухааны эцэг” гэж алдарт Л.Бетховен нэрлэж “Их хөгжмийн зохиолчдыг уул нуруутай зүйрлэх юм бол үүлэн дээрх сүмбэр оргил нь И. С. Бах биз ээ” гэж М.Горький үнэлсэн тэр хүн бол Германы хөгжмийн суут зохиолч Иоганн Себастьян Бах юм.Түүний эцэг ах дүүс цөм гарамгай хөгжимчид байсан боловч эрин зуунаас тодорсон нь И . С . Бах байв.Эцэг нь авъяаслаг хүүдээ хийл зааж бас цээл сайхан хоолойтой гэж сүмд дуулуулж сургажээ.Есөн настайдаа бүрэн өнчирч ахаа даган бишгүүрч болж улмаар хөгжмийн зохиол бичиж эхэлсэн байна.Их сургуульд орох эрх олсон боловч ядуу амьдралын эрхээр түүндээ орж чадалгүй хэсүүчлэн явдаг дуучин хөгжим болжээ.1704 оноос дулаачдад зориулсан анхны том бүтээлүүдээ бичсэн байна.13 – р зууны хориод оны эхэн гэхэд тэрээр “Төгс даруулт хөгжмийн 48 прелюди-фугийн” тэргүүн дэвтэр Итали Франц сэдэвт чуулбарууд хийлийн сонатууд “Бранденбургийн” гэж алдаршсан 6 – н концертоо бичжээ.1723 оноос Лейпциг хотод уригдан ажиллаж энэ үедээ симфони-дуулаачны хам төрлийн том бүтээлийнхаа олонхийг туурвижээ.Туурвихын зэрэгцээ энэ хотын хөгжмийн амьдралыг тэргүүлж соён гэгээрүүлэх их ажил хийжээ.И. С. Бах “Төгс даруулт прелюди-фугийн” дэд дэвтрийг гүйцээж “Италийн концерт” зэрэг дан хөгжмөөс гадна 300 орчим магтуу “Иоан” “Матфей” “Эмгэнэлийн магтаал” “Магнификат” зэрэг дуулаачийн монументал бүтээл ораториуд 4-н концерт чуулбар 145 прелюди зэрэг олон бүтээл туурвисан юм.Тухайн үедээ сүм хийдийн дуулгавартай зэмсэг болж үндэсний хөгжмийн урлагт реалист шинэчлэл хийж чадсан хүн бол И . С. Бах юм.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.15.06 8:02 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Nov.25.04 11:23 pm
Posts: 147
Location: islam & europe
claude debussy 'reverie'

please check this out


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.15.06 8:06 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Nov.25.04 11:23 pm
Posts: 147
Location: islam & europe
uugna ter piece iig oruulah gsn bolovch yaj oruulahig ni unfortunately medku yum da


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.20.06 1:56 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Bachiin Air From Suite No.3 BWV 1068 gaigui shd, er ni gaigui bish classical music gej baidaggui baih aa. Heden jil songodog hugjim sonsoj baij odoog hurtel bugdiig sonsoj amjaagui baidag. Er ni songodog hugjim chin hugjmiin turliin hamgiin goyo shd, minii bodloor.

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.22.06 6:25 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Quote:
Bachiin Air From Suite No.3 BWV 1068 gaigui shd, er ni gaigui bish classical music gej baidaggui baih aa. Heden jil songodog hugjim sonsoj baij odoog hurtel bugdiig sonsoj amjaagui baidag. Er ni songodog hugjim chin hugjmiin turliin hamgiin goyo shd, minii bodloor.
Chi nasaaraa sonssonch hezee ch sonsoj barahgui songodog hugjim gedeg uuruu mash tom ertunts heden myngan buteel baigaa


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.23.06 8:17 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Quote:
Quote:
Bachiin Air From Suite No.3 BWV 1068 gaigui shd, er ni gaigui bish classical music gej baidaggui baih aa. Heden jil songodog hugjim sonsoj baij odoog hurtel bugdiig sonsoj amjaagui baidag. Er ni songodog hugjim chin hugjmiin turliin hamgiin goyo shd, minii bodloor.
Chi nasaaraa sonssonch hezee ch sonsoj barahgui songodog hugjim gedeg uuruu mash tom ertunts heden myngan buteel baigaa
Zuv zuv, sanal neg baina, minii buruu

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.25.06 3:37 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Hey Ingehed chi nadad Strauss iin waltz uudaas olood ugch chadah uu bi chamd Bach iin buteeluudees olj ugyuu yah uu tegeeed tohirh uuu???


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.25.06 4:11 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Apr.19.06 2:14 pm
Posts: 562
Location: Journey..
Richard clayderman

_________________
Music is Life


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.25.06 4:53 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 10:16 pm
Posts: 1021
Location: Хөвсгөл - Дархадын хотгор
Image

Бетховен

Бетховен юугаараа агуу вэ. Тvvнийг vе vеийн суут хєгжмийн зохиолчид дээдлэн биширдэг байсан нь хангалттай баталгаа. Бvтээж туурвисандаа сэтгэл хангалуун бус байсан уянгын их мастер Ф. Шуберт амьдралдаа юутай ч зvйрлэмгvй том шагнал ганц удаа хvртэж байсан нь Бетховены vнэлэлт байжээ. Людвиг Ван дуу, романсуудыг нь хичээнгvйлэн харж байснаа «Бурхан чамайг хєгжим бичиж єг гэж хvн тєрєлхтєнд илгээсэн байна« гэж хэлсэн нь Шубертэд маш их хvч єгсєн гэдэг.

Суут хєгжмийн зохиолч, их шvvмжлэгч Р.Шуман ємнєх vеийнхнийх нь зохиол бvтээлийг дарж, vл тоомсорлох гэсэн эрхтэн дархтануудтай «Шинэ хєгжмийн сонин« гаргаж тэмцэлддэг байхдаа Бетховены бvтээлд онцгойлон санаа тавьдаг байжээ. Тэрбээр хэлэлцvvлгийн замаар сурталчлах зорилгоор зохиолуудынх нь тухай шvvмж олныг бичдэг байж. Ф.Шопены зєвхєн виртуоз тєгєлдєр хуурч байх нь хангалттай биш, сайн хєгжмийн зохиолч байх ёстой гэсэн сэтгэлийн дуудлага нь мєн л суут Бетховен байсан.

Бvхний хvндэтгэлийг хvлээсэн Бетховен хэн байв аа. Тэрээр зоримог, хєгжим хэмээх зэвсэг гартаа барьсан дайчин, хvн тєрєлхтний эв нэгдлийн дууч байсан гэж судлаачид ам нэгтэй тодорхойлсон байдаг. Аугаа хєгжмийн зохиолчийн амьдрал, vйлс бvтээлийн тєлєєх тэмцэл нийт хvн тєрєлхтєнд vлгэр болдог. Амьдралынх нь онцгой vеvvдийн тухай товчлон сонирхуулъя.

ААВ НЬ АРХИЧИН
Бетховены бага нас гунигтайхан єнгєрчээ. Аав нь архи их ууна. Хvvгээ хєгжим тоглуулж архины мєнгє олно. Хєгжимчид гэх хєлчvv хvмvvс Бетховенд хичээл заах нэрээр гэрээр нь хєлхєлдєнє. Нас бага жаалхvv дэмий л хий гэснийг хийж, тогло гэснийг тоглож єдєр барна. Ээж нь євчтэй тул амьдралын бvх л ачааг Бетховен ганцаар vvрдэг. Хоёр дvvгээ тэр л єсгєсєн байна.

Амжиргааны наад захын хэрэгцээт зvйл дутсанаас болж 10 настайдаа сургуулиас гарчээ. Гэсэн ч ноот уншдаг, клавесин, хийл, орган хєгжмєєр сайн тоглодог байсан тул найрал хєгжимд ажиллаж амь зуулгаа залгуулна. Тэр маш олон ажил хийж байв. Хvнд хэцvv нєхцєл байдал зан чанарт нь нєлєєлснєєр дотоод сэтгэлийн хувьд хаалттай ганцаардмал хvн болж єсчээ.

ГЭХДЭЭ ТЭР АЗТАЙ БАЙСАН
Тvvний ажиллаж байсан найрал дууны хамтлагийг нэрд гарсан хєгжмийн зохиолч, тэр vеийн тэргvvний хvмvvсийн нэг Х.Нефе удирдах болсноор амьдралд нь эрс єєрчлєлт гарчээ. Нефе багш Бетховенд мэргэжлийн хичээл зааснаар жаалхvv урлагийн нууцад нэвтрэх зам нь “шулууджээ”. Эртний хэл, тvvх, уран зохиол, философи судалж эхэлсэн байна. Зохиолчдоос Шиллерийг биширч, Гётег бурханчлах болов. Янз бvрийн эрин vеийн, янз бvрийн улс vндэстний олон тєрлийн хэв загвар, чиглэлийн уран зохиол судлав.

Ийн тvvний ертєнцийг, хvнийг, єєрийгєє харах vзэл тєлєвшиж эхэлжээ. Оюун санаа, мэргэжлийн хувьд єсч єндийхийн хэрээр хоцрогдмол Бонн хотын амьдрал таалагдахаа байсан тул тэрээр болохгvй байсан бvхнийг орхин 1787 онд Венад очжээ. “Дон Жуан” дууриа бичээд завгvй байсан Моцарт єєрийг нь зорьж ирсэн Бетховен хvvгийн хєгжимдєхийг сонсмогцоо “Хараач хєєе, одоо хvмvvс бvгд л тvvний тухай ярих болно доо” гэж залуу авьяастныг онц ихээр таалж байгаагаа нуугаагvй.

“САРНЫ СОНАТ” УЙЛЖ БУЙ ЗYРХНИЙ НЬ ДУУЛАЛ
Нэрд гарсан хєгжмийн зохиолч Бетховен урлагийг ядуучуудын сайн сайхны тєлєє зориулна гэж тунхаглаж байх vедээ чихнийх нь сонсгол муудаад буйг анзаарчээ. Анхны шинж тэмдэг 26 насанд нь илэрсэн ч єєрєєсєє хvртэл нууж явсан нь удалгvй бvхэнд ил болжээ.Тэр дvлийрэв. 1801 онд тэрбээр найздаа бичсэн захидалдаа “Би хамгийн гутамшигтай амьдрал туулж явна. Би хоёр жил хvмvvсээс цэрвэлээ. Єєр мэргэжилтэй байсан бол тэвчихсэн. Дайснууд минь мэдчихвэл яах вэ” гэж бичиж байжээ. Євчинд шаналахын зэрэгцээ дурлал нь бvтээгvй. Сэтгэлээ єгсєн Жульетта бvсгvй болон тvvний гэр бvлийнхний нь хувьд Бетховен ердєє л угсаа гарал муутай ядуу хєгжимчин байлаа. Хvсэл мєрєєдєл бvхэн нь ор мєргvй алга болоход Бетховен амиа хорлохоос єєр зvйл бодохоо байв.

Эмчийн зєвлєснєєр Гейлигенштадт муж руу эмчилгээнд явсан ч vр дvнд хvрээгvйд улам бvр гутарсан тэрбээр амиа егvvтгэхээр шийдэж дvv Карл, Иоганн хоёртоо гэрээслэл бичсэн байна. Энэ мэтчилэн vхэл амьдралын заагт гашуудан байх vеийнх нь сэтгэл санааны байдал, сайн сайхан амьдралыг хvсэн мєрєєдсєн єнгє аяс тvvний “Сарны сонат”, тєгєлдєр хуурын III концерт зэрэгт нь ил. “Сарны сонат”-ыг зарим судлаачид Бетховены уйлж буй зvрхний дуулал гэдэг.
Гэвч зовлон тvvний хvч чадлын асар их ундарга байж. Сэтгэлийн хямрал дээд цэгтээ тулж vхэл цорын ганц хvсэл болоод байсан vед нь тvvнд III симфонийнх нь санаа тєрсєн байж. Эрэмгий дайчин энэ бvтээлээ дуусгамагцаа тэрээр урлагийн тєлєє vхэх биш амьд байх ёстой юм байна гэдгийг сэхээрчээ.

БYХНИЙ ЗАНГИЛАА ГАНЦ ЄГYYЛБЭР
Бетховен есєн симфонитой. Тvvний хамгийн сvvлчийн бvтээл нь хvн тєрєлхтний эв нэгдлийн дуулал хэмээгддэг IX симфони юм. Тvvнийг суут зохиолчийн алдарт бvтээлvvдийнх нь сайн бvхний цуглуулга гэдэг. Дор хаяж хєгжимчин, дуучин, удирдаач гээд 200 хvний бvрэлдэхvvнээр “босгодог” энэ нvсэр бvтээлийн нээлтийн тоглолтыг хєгжмийн зохиоч єєрєє удирджээ. Тоглолт дуусахад vзэгчид нижигнэтэл алга ташиж танхим тэр чигтээ доргиж байхыг буруу хараад зогсч байсан Бетховен мэдэхгvй байхгvй юу. Тэгэхэд нь найрал дуучдаас нэг бvсгvй гvйж ирж тvvнийг эргvvлэн vзэгчид рvv харуулахад тэрээр “Би амиа хорлохоос татгалзсан минь зєв байжээ” гэхээс єєр юу ч хэлээгvй байна.

_________________
David Beckham


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.25.06 4:56 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 10:16 pm
Posts: 1021
Location: Хөвсгөл - Дархадын хотгор
Image

Моцарт

Боловсрол сайтай айлын отгон хvv болж тєрсєн Вольфганг гурван настайдаа клавесин хєгжмєєр сайн тоглодог болсон байжээ. Моцартынхан долоон хvvхэд тєрvvлсэн ч тав нь эндсэнээс охин, хvv хоёртоо анхаарал маш сайн тавьж, тэднийгээ нэр тєртэй хvмvvс болгохын тєлєє бvхнээ зориулдаг байв. Хvvхдvvд нь хєгжимд дуртай, ялангуяа Вольфганг сайн хєгжимчин болох магадлалтайд эцэг нь урамтай байдаг байж. Жаалхvv ч єдєржин тоглож єнжинє.

Моцартын эцэг найрал хєгжмийн удирдаач, хийлч хvн байжээ. Тэдний гэрээр дvvрэн ноот байх. Нэг єдєр эцэг Моцарт ажлаасаа иртэл дєрвєн настай хvv нь нэгэн зохиолын ноотыг баллаж балиартуулсан байж. Аав нь “Чи яаж байгаа юм бэ. Ноот хэчнээн чухал болохыг чи мэднэ шvv дээ. Тэгсэн хэрнээ ингэдэг нь яаж байгаа юм” гэж уурсчээ. Тэгэхэд жаахан Вольфганг “Би ч гэсэн хэрэгтэй юм хийсэн” гэж байна гэнэ. Нэгийг санасан эцэг юу хийснийг нь сонирхож л дээ. Хvv нь хєгжим бичжээ. “Алив дуул даа” гэхэд сараачсан хэдэн зураасаа харж байгаад холбож дуулсан нь маш зєв зvй тогтолтой эгшгэн холбоосууд байж гэнэ. Хvvд нь хєгжим бичих ирээдvй байгааг нээсэн, мэдрvvлсэн тэр хэдэн тэмдэгтийг тvvний анхны хєгжмийн зохиол гэж vздэг байна.

Хvvгээ ер бусын авьяастай болохыг мэдсэн эцэг нь тvvнийг дэлхийд таниулах ёстой гэж vзсэнээр долоон нас хvрмэгц эгчтэй нь гурвуулаа аялан тоглолтод гарчээ. Итали, Франц, Англи гээд Европын том улсуудын хот бvрт тоглосоор гурван жилийн дараа Зальцбург дэх гэртээ ирсэн байна. Єдєрт хэд хэдэн удаа, ихэнхдээ шєнє дєлєєр тоглож эрхэм дээдсийн даалгавар бvрийг гvйцэтгэнэ. Нэг vгээр хэлбэл даралтад хєгжмийн шоу vзvvлдэг байжээ. Хоёр гараар, ганц гараар, гоцолж, хамтарч, нvдээ боож байгаад, єгсєн сэдвийн дагуу шууд найруулж тоглох гээд урьд ємнє хэний ч vзvvлж байгаагvй тоглолт хийнэ. Хааны ордон, вангийн єргєє гээд уригдахгvй газар vгvй.

Очсон газар бvр нь гайхамшигт бяцхан жаалын тухай яриа хормын тєдийд тархана. Шагнал, орлого ч боломжийн байж. Ингэж явахад нь Австрийн хатан хаан хоёр хvvхдэд эрхэм дээдсийн ємсгєл хувцас бэлэглэсэн нь хамгийн том бэлэг болжээ. Тvvнийгээ ємсєєд тоглохоороо яг л хєдєлдєг хvvхэлдэйнvvд шиг. Тvvнийг ийн аялсаар 10 нас хvрэхэд Европ даяар мэддэг болсон байлаа.

Сикстиний нэгэн алдарт сvм ганцхан зvйлээр бусдаас онцгой давуу байжээ. Тэр нь их нvсэр, хєгжимчин, дуучин 200 гаруй хvний оролцоотой дуулагддаг найрал дуу. Жилдээ хоёр удаа дуулахад нь Италийн єнцєг булан бvрээс, бусад орноос ч мєргєлчид ирж хєл хєдєлгєєн болдог байж л дээ. Єєрєєр хэлбэл хvн татах маш чухал хэрэгсэл болдог байж. Бусад сvм энэ найралын партитур буюу хєгжим, хоолой тус бvрт зориулж бичсэн ноотыг цомгоор нь авах сонирхолтой, дуулуулахыг хvсдэг байжээ.

Гэтэл зохиолч нь єєд болчихсон цорын ганц тэр эх хувийг тэднийхэн бусдад єгєх сонирхолгvй. Энэ тухай сонссон Моцарт нэг удаа найрал дуулах vеэр тэнд байж таарчээ. Аянчид олон байна гэнэ. Найралаа ганц удаа л дуулахыг нь мэдэж байсан тэрээр эхнээс нь сайн сонсчээ. Гэртээ очмогцоо даруйхан ноотлоод “Сvм бvрт энэ сайхан бvтээл эгшиглэж байгаасай гэсэндээ танай найрал дууг хувилаад явууллаа” гэсэн захидалтайгаар Сикстиний єнєєх сvмийн хамбад илгээжээ.

Хэзээ хэнд ч алдаж болохгvй, эхийг нь хаашаа ч гаргаж болохгvй гэж нандигнан хадгалдаг зохиолыг нь нэг ч ноотны зєрєєгvй хувилаад явуулчихсан байхад нь хамба ихэд гайхаж балмагдан хvлээж авчээ. Тэгсэн ч Моцартын гайхалтай ой тогтоолтыг биширч улмаар улс орнуудын удирдагч нарт голдуу олгодог гавьяаны одонгоороо шагнасан гэдэг.

_________________
David Beckham


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 6:29 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
EKH*Beckham, ene aldart zohiolchuudiin namtruudiig bichij baigaad chin bayarlalaa. :wd:

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Last edited by forzamilan on Nov.26.06 3:28 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 1:50 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Yamar ch baisan end bichleg uildej baigaad chine bayarlalaa Ingehed nadaa ter Strauss iin Waltz uudiig taviad uguh hun baihgui yu???


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 1:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Humuusee bi udahgui shine topic neene tend classic urlagiin talaar eh medeelel medleg olgoson topic baih bolno sain namaig demjine shoo


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 3:15 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Nadaa Straussiin 3n zohiol baina: The Blue Danube, Roses From the South/Kaiserwaizer, Also Speaks Zaratustra (Waltz bish), tegehdee iTunes format deer baina. Hen neg ni yaaj end stream tavidagiig medehgui biz, humuusee?

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 5:29 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 10:16 pm
Posts: 1021
Location: Хөвсгөл - Дархадын хотгор
Wolfgang A. Mozart-iin ayiig sonsvol hunii IQ hugjdug gesen.

_________________
David Beckham


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 5:33 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Quote:
Wolfgang A. Mozart-iin ayiig sonsvol hunii IQ hugjdug gesen.
Unen, yalanguya untahtaa sonsvol gaigui gej sonsson, shalgaltnii ch yumu examnii umnuh shunu sonssvol sain gj sonsson, jishee ni. Yagaad tegdeg yum bol medku, tegehdee mileen IQ saitai hunii l zohioluud tegne baih, Mozartiin zohioluud tegj l taarna.

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 5:43 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 10:16 pm
Posts: 1021
Location: Хөвсгөл - Дархадын хотгор
Quote:
Quote:
Wolfgang A. Mozart-iin ayiig sonsvol hunii IQ hugjdug gesen.
Unen, yalanguya untahtaa sonsvol gaigui gej sonsson, shalgaltnii ch yumu examnii umnuh shunu sonssvol sain gj sonsson, jishee ni. Yagaad tegdeg yum bol medku, tegehdee mileen IQ saitai hunii l zohioluud tegne baih, Mozartiin zohioluud tegj l taarna.
Ugaasaa symphony aguu l daa.Beethoven-ii dulii baihdaa zohioson aynuudiinh ni neg ni Song of Joy biluu.Dulii murtluu tiim goy aynuud zohiono gedeg aguu zuil.Ene humuus 1000-n jild hedhen turuh humuusdee.

_________________
David Beckham


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 6:05 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Tchaikovsky - Variation II - Dance of the Sugar Plum Fairy

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Last edited by forzamilan on Mar.29.09 4:53 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Nov.26.06 6:27 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.02.03 1:34 pm
Posts: 2721
ta hed ene hojimiin zohiolchdiinhoo buteeluudees taviach.bi deer let's download dotor uuntei holbootoi sedev dotor heden saihan ayanuud hiisen daanch hugatsaa n duustsan.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.28.06 3:12 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Songodog hugjim gedeg uuruu aguu zuil l dee gehdee neg hoyor hugjmiin zohiolchidiig busdaas iluu gej uzvel ene uuruu uruusgul oilgolt blno.Yagaad gevel hugjmiin zohiolch bur uuruu davtagdashgui gaihaltai buteel tuurvidag tedniig hoorond haritsuuldana gedeg uuruu uruusgul buguud joohon buduuleg hereg.Gehdee medeej buh songdog hugjmiin zohiolchdiin buteel hunii IQ g hugjuulne gehdee Mozartiinh busdaas arai iluu gedegch yum uu neg timerhuu yum daa.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.28.06 3:20 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Quote:
ta hed ene hojimiin zohiolchdiinhoo buteeluudees taviach.bi deer let's download dotor uuntei holbootoi sedev dotor heden saihan ayanuud hiisen daanch hugatsaa n duustsan.
Ingehed iimerhuu sedev neegeeed duu tavina gedeg uuruu hitsuu asuudal yagaad gevel tsoohon humuus sonirhdog tegeeed barag hun tatdaggui uchraas bas denduu ih tsag iddeg uchraaas ene butehgui sanaa bolov uu yamarch baisan chamaig zunduu duu tavisan yvdald bayarlalaaa harin sonirhson uran buteelchiinhaa buteeluudiig soliltsoj boloh yum.

Chamd Johann Strauss iin waltz uud baina uu tegvel barag husseneer chine solij boloh yum.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.29.06 8:19 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 10:16 pm
Posts: 1021
Location: Хөвсгөл - Дархадын хотгор
End yaj music oruulaad baina.

_________________
David Beckham


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.30.06 10:47 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Harin tiim, hen neg ni heleed uguuch, please, yalanguya yaj iTunesees duu/aya oruulahiig.

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.01.06 6:58 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 3:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Ene topic dotor duu oruulya gej baival bichleg uildhed chine deeguur baigaa tses dund baigaa.Harin uuruur bol free upload hiideg site deer file upload hiigeed URL copy paste that's all


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.02.06 3:10 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.22.05 9:37 pm
Posts: 1535
Location: The Streetz Music:---Rap&HipHop--- Passion: Dancing
Classic goy shuuu!

Bethoven ii Moonlight sonata g uhtlee toglodog :mrgreen:

er ni classic hugjimd aimar tatagddin

_________________
Dance:Never-ending aspiration


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1530 posts ]  Go to page Previous 1 2 3 4 559 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited