#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.19 2:57 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1530 posts ]  Go to page Previous 153 54 55 56 5759 Next
Author Message
PostPosted: Dec.17.10 6:38 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Dec.28.07 4:38 pm
Posts: 218
Location: Утагүй "Location" Зүгээр "Custom status" гэчиж болоогүй юм байхдаа.
Mozart, Beethoven, Bach, Chopin ны цомгууд байвал шаре хийж туслаач Монгол шаре шүү D

_________________
MAF.mn


Top
   
PostPosted: Dec.18.10 9:33 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2461
Location: in binge.
Уржигдар Beethoven-н Дбэтеатрт үзсэн хүн байнуу?

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Dec.19.10 3:54 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
Quote:
Уржигдар Beethoven-н Дбэтеатрт үзсэн хүн байнуу?
pig bolson
ghdee ymar ih yarivaaa uuuuuuuuuiiiffffffffffff


Top
   
PostPosted: Dec.20.10 10:26 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.01.07 7:38 pm
Posts: 1092
Location: Төв аймаг, Баяндэлгэр сум, Гүн Галуут Их Нацагдоржийн нутаг
30 жил хүлээлгэсэн IX симфони



2010 оны арванхоёрдугаар сарын 16-ны үдэш. Улсын дуурь бүжгийн эрдмийн театр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Бетховены алдарт IX симфонийг 30 жилийн дараа Монголын тайзнаа дахин эгшиглүүлэх гэж байгаа болохоор хөгжмийн ертөнцийнхөн, сонгодог урлаг шимтэн сонирхогчид яаравчлан ирээд байгаа нь энэ. Ганцхан удаа эгшиглэх алдарт хөгжмийг сонсохыг хүмүүс маш их хүсчээ. Азид анх удаа монголчууд 30 жилийн өмнө яг л энэ тайзан дээр Бетховены IX симфонийг эгшиглүүлсэн болохоор чухам энэ тайзыг сонгож. Харамсалтай нь, зарим хүн буруу ойлголттой байсан бололтой, ивээн тэтгэгчдийн дэмжлэгээр үнэ төлбөргүй тоглолт болж байгаа гэсэн сургаар урилгагүй хүмүүс ч нэлээд их ирж. Ялангуяа Хөгжим бүжгийн коллеж, Соёл урлагийн их сургуулийн оюутнууд урилгагүйгээр хүрээд ирж. Яаж ийгээд театрын босгыг алхсан тэд үзвэрийн танхим руу нэвтэрч орж чадахгүй бухимдаж зогсох. Хөгжим бүжгийн коллежийн сурагчид бололтой бяцхан охид хөвгүүд “Ядахдаа хаалгаа онгойлгочих тэгэх үү, бид зүгээр л симфонио эндээс сонсчихьё” гэж үнэн сэтгэлээсээ царай алдан гуйж байлаа. Ингэсээр хамтран зохион байгуулж байгаа Улсын филорманийнхан хийгээд дуурийн театрынхан хэл амаа ололцов бололтой, суудал хүрэлцэхгүй байгаа хүмүүсийг быльэтажинд чимээгүйхэн орж зогсоод үзэхийг зөвшөөрөв. Быльэтажны шатан дээр охид, хөвгүүд болжмор шиг зээглэн суугаад аугаа Бетховены хөг эгшгийг амьсгаа даран сонсоно. Үнэхээр л урлагт сэтгэлтэйн шинж болов уу? Партерын суудал ч битүү. Гадаадынхан ялангуяа германчууд нэлээд их ирсэн бололтой. Хааяа нэг сахилгагүй үзэгчийн чихрийн цаас шажигнуулан, шивэр авир ярихыг эс тооцвол бүгд л амьсгаа даран анирлан сонслоо, аугаа Бетховеныг... Ядаж байхад цахилгаан тасарсан уу, нэг хэсэг танхим түнэр харанхуйд эзлэгдлээ. Аппаратур сэлтийн улаан, ногоон гэрэл анивчсаар байхыг үзвэл цахилгаан бүхэлдээ тасраагүй ч юм шиг. Чин сэтгэлтэй үзэгчид гар утас, тамхины асаагуурын жижигхэн гэрэл гялалзуулан хөгжим судлаач н.Оюунгэрэлийн яриаг үргэлжлүүлээ. Тэрбээр хэдийгээр өвчтэй байсан ч 30 жилд болж байгаа энэ том үйл явдалд оролцохгүй байж зүрхлээгүй учраас эмнэлгээсээ чөлөө аван алдарт симфонийн талаар удиртгал танилцуулгыг хийсэн юм. Аз болж, симфони эгшиглэх хугацаанд цахилгаан дахин тасарч сандаргасангүй. Бас бодох л ёстой асуудал, ийм чухал тоглолтын үеэр цахилгаан тасалдаж л байдаг...

Омог бардам Бетховен

Зөрүүд эршүүд байрын уруулаа тас жимийгээд, буурал үсээ арслангийн зогдор шиг сэгсийлгэсэн Бетховен хурц ширүүн харцтай хөрөг зураг тайзнаа заларна. Дэндүү гэмээр эрч хүчтэй, дайчин хурц шийдмэг аялгуунаас түүний омог бардам, нугаршгүй зан чанар үнэртэх шиг, тэртээ 200 зуугаад жилийн өмнө тэргүүнээ омог бардмаар өргөн, үсээ сэжин алхах ихэмсэг Бетховены дүр төрх нүднээ амилаад ч ирэх шиг. Хөгжмийн ертөнцөд эргэлт хийсэн түүний амьдрал шагширч баршгүй аугаа бүтээлүүдийнхээ адил гайхашрам. Түүний амьдралын талаар домог мэт яриа, судлаачдын бүтээл, тусгайлсан ном, кино зохиол ч байдаг. Суутнуудын амьдрал суу билэг шигээ тайлагдашгүй оньсого байдаг юм уу ч гэмээр нь Бетховены амьдрал зүрх шимшрэм гунигтай. Тэрээр алдарт IX симфонио бичихдээ аль хэдийнэ таг дүлийрсэн байлаа. Хөгжмийн зохиолч, удирдаач хүн дүлийрнэ гэдэг төсөөлөхөд ч бэрх аймшиг. Бетховены талаар ам дамжсан нэгэн ярианд өөрийнх нь хөгжмийг тоглож байгааг сонссон мэт дүр эсгэж байснаа “Дажгүй зохиол байна шүү” гэж хэлээд гарч байсан гэдэг яриа байдаг. Тэр цуцашгүй дайчин, ирмэг омголонгийнхоо хэрээр өөрийнхөө сонор алдагдсаныг хүмүүст мэдэгдэхгүйг хичээдэг байсан гэдэг. Хэдийгээр түүнийг дүлийрсэн гэдгийг хүн бүхэн мэдэж байсан ч өөрөө шинэ симфонио удирдана гэсэн хүсэлтийг нь хэн ч эсэргүүцэж чадсангүй. Дүлийрсэн өвгөн зохиолчийг өрөвдсөн хөгжимчид Бетховены хүсэлтийг ёсоор болгон үнэн хэрэг дээрээ концертмейстерийнхээ ерөнхий дохилтоор симфонио удирдан явуулахаар сэм тохиролцсон байлаа.

Бетховен бүр 23 настайдаа өдгөөгийн Европын холбооны улсын сүлд болоод байгаа шүлэгт аялгуу хийх гэж бодож мөрөөдөж явсан гэдэг. Сэтгэлдээ эгшиглүүлж явсан аялгуугаа дүлийрсэн хойно 50 настайдаа бүтээл болгон эгшиглүүлж, сэтгэлдээ эгшиглэж байгаа айзам хэмнэлээрээ бүхэл бүтэн симфони оркестроо удирдав. Яг л сонор сонсголтой мэт огцом өргөлт дээр гараа дүүлж буй цахлай шиг цэхлэн, нам хэсэгт өвдгөө мэхийлгэн, гараа унжуулж, сэтгэлдээ байгаа айзмаар дохиж байлаа. Харамсалтай нь, тэр төгсгөл хэсэг дээр бага зэрэг хэмжээ алджээ. Хэдийгээр симфони аль хэдийнэ дууссан ч удирдаач сэтгэлдээ эгшиглэх хөгжмийн аясаар гараараа дохисоор байв. Түүнийг эвгүй байдалд орох вий гэхдээ гоцлол тенор нь аяархан мөрөнд нь хүрч, удирдаачаа үзэгчид тийш эргүүлэн харуулав. Гайхалтай аялгуунд биширсэн үзэгчид аль хэдийнэ алга нижигнүүлэн ташиж байлаа. Тэр хэдийгээр үзэгчдийн нижигнэсэн алга ташилтыг чихээрээ сонсоогүй ч бахдаж биширсэн сэтгэлийн илэрхийллийг нүдээрээ харж, сэтгэлээрээ мэдэрч чадсан гэдэг. Тухайн үед зөвхөн эзэн хаанд гурван удаагийн алга ташилт зориулдаг байсан бол аугаа Бетховенд биширсэн үзэгчид нь таван удаагийн нижигнэсэн алга ташилт бэлэглэж, түүнийг тайзнаас буулгах ч хүсэлгүй байлаа.

30 жилийн дараахь IX симфони

Энэ үдэш ч мөн Хөгжмийн зохиолч Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонийн хамт олны эгшиглүүлсэн IX симфонийг Монголын үзэгчид ч нижигнэсэн алга ташилтаар хүлээн авав. Гайхалтай нь хөгжмийн удирдаач нь энэ л симфонийг Азид анх удаагаа эгшиглүүлсэн Ц.Намсрайжав агсны хүү Н.Бүтэнбаяр байлаа. Гучин жилийн дараа аавынхаа энд хүрсэн бүтээлийг хүү нь удирдсан ховорхон бөгөөд гайхалтай хувь тавилангийн тохиол биз ээ. Яг 30 жилийн өмнө энэ хөгжмийг тоглож байсан ахмад уран бүтээлчид үзэгчдийн суудлаас аугаа удирдаачийн мөрийг залган яваа хүүг нь бахархан харж байлаа. Социализмын хэмээх тэр он жилүүдэд алдарт Бетховеныг амилуулах үеийн дурсамжийг тухайн үеийн Соёлын яамны дэд сайд байсан Баатарзоригт хуваалцлаа. Идэрмэг шаламгай алхаагаар тайзан дээр гүйх шахан гарч ирсэн тэрбээр хөгжимчид, найрал дуучдаа нүдээрээ бүртгэн харангаа тухайн үед тоглож байсан бүрэлдэхүүнээс хэд хэдэн хөгжимчин, дуучин байгааг нэрээр нь зааж хэлж аргагүй л ажлаа мэддэг хүний ёсоор түүх хүүрнэнэ.

1981 оны арванхоёрдугаар сар. Тухайн үед Зөвлөлт Монголын найрамдлын сарын аян гэж нүсэр арга хэмжээ болдог байж. Сарын ажлын хүндэтгэлийн концерт давхцаад байхад тэр олон хөгжимчин, дуучинг урьж, хөрөнгөтний Германы аяыг тоглох гэлээ гэсэн саад ч бас байж. Ц.Намсрайжав ахайтан тэр үед хөгжмийн ертөнц дэх нэр нөлөө, сүр хүчээрээ далайлган, байр суурин дээрээ бат зогсч байж IX симфонийг Азид анх удаа аялгуулах боломжийг арайхийн бүрдүүлж. Энэ удаа ч хүү нь яг 30 жилийн дараа аавынхаа орыг залгах гэж ихэд хичээсэн. Улсын дуурь бүжгийн эрдмийн театрынхан “Айда” хэмээх том дуурь бүтээх нүсэр ажилтай золгосон. Үүний зэрэгцээ IX симфонио товлосон цагт нь бүтээх гэж ихэд хичээх хэрэгтэй болж. Харин Герман улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамныхан цаг тулгуу үед ихэд тус нэмэр болсон гэж онцолж байсан. Элчин сайд ноён Пишер монголчууд энэ алдарт аялгууг амилуулсанд баярлаж, бахархаж буйгаа илэрхийлэнгээ “Дахиад битгий 30 жил хүлээлгээрэй” гэж Н.Бүтэнбаяр эрхмээс аминчлан гуйж байлаа. “Аавынхаа хийсэн бүтээсний эхний алхамтай ч гэсэн зэрэгцэх гэсэн миний чин хүслийн нэг биеллээ” гэж Н.Бүтэнбаяр эрхэм догдлон хэлсэн. Магад түүн шиг аз жаргалтай бардам хүн энэ үдэш байгаагүй байх. Тэр энэ үдшийн эзэн хаан байв. Аавынхаа ая эгшгийг үргэлжлүүлнэ гэдэг том хувь тавилан аз завшаан. Дашрамд сонирхуулахад Н.Бүтэнбаярын хүү Н.Амгалан энэ үдшийн урилга, өргөмжлөл, засал тэргүүтнийг аавдаа, өвөөдөө зориулан бүтээсэн гэнэм. Аугаа суутнуудын эгшиг цуурай, аав хүүгийн залгамж халаа тасрахгүй нь энэ бөлгөө...

240 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 16-нд аугаа Бетховен хорвоод мэндэлж, дэлхийн хөгжмийн түүхийг эргүүлэх их хүчээ тунхаглан зарласан бол 30 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 16-нд Ц.Намсрайжав агсан Азид анх удаагаа Бетховены IX симфонийг эгшиглүүлжээ. Арванхоёрдугаар сарын 16...

А.АЛТАНТУЯА

http://art.news.mn/content/45640.shtml

_________________
In II with Self-Awareness


Top
   
PostPosted: Dec.20.10 11:37 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 12:58 pm
Posts: 2461
Location: in binge.
Quote:
pig bolson
ghdee ymar ih yarivaaa uuuuuuuuuiiiffffffffffff
Би үзэх гээд амжсангүй,сэтгэгдэл? :razz: .
Ярьсан нь онцгүй л юмдаа. :m6:

_________________
don't know, don't care.


Top
   
PostPosted: Dec.23.10 5:50 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Jan.23.07 11:45 pm
Posts: 1253
.


Top
   
PostPosted: Dec.25.10 9:13 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
Uilaad zogsdguieeeee


Top
   
PostPosted: Dec.28.10 4:43 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
С.Б. Рахманинов - 2-р Симфони (Ми минор), Оп. 27 - III. Адажио
Ирландын Үндэсний Симфоний Оркестр
III. Adagio

e·the·re·al - \iˈθi(ə)rēəl\
  • extremely delicate and light in a way that seems too perfect for this world

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
PostPosted: Dec.28.10 4:51 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.03.06 10:22 am
Posts: 2302
Location: Where I Currently Am
Рахманиновын 2-р Симфоний Ашкенази удирдаачтай найруулга байдаг юм. Ихэнх хүмүүс тэр найруулгыг бараг стандарт гэж үздэг. Миний хувьд энэ дээрх Ирландийн Үндэсний Симфоний Оркестрын найруулга дутхааргуй бүтээл. Хэрэв энэхүү зохиолыг өргөн мэддэг эсвэл сүдалж байсан бол намайг юу хэлэх гээд байгааг ойлгоно байх.

_________________
Tu Sei Tutta La Mia Vita


Top
   
PostPosted: Dec.28.10 12:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2489
Location: The nicest place ever I seen on the world
Sonsoj baigaagui yum bna, sonsoj uzie, nadad taalagdana gej bodoj bna kkk, Rachmaninov ugaasaa aguu shd,


Top
   
PostPosted: Dec.28.10 1:54 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.02.03 1:34 pm
Posts: 2721
shine jild zoriulsan waltz yaraltai hereg bolchihloo odoo yaanaa. yamar zohiolchiin buteel deer humuus waltz ergeed bdag bilee? Tschaikosky bil uu yu bilee?


Top
   
PostPosted: Dec.28.10 2:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2489
Location: The nicest place ever I seen on the world
G. Sviridov -iin Waltz l shine jileer haa saigui yavdag biz de?


Top
   
PostPosted: Dec.28.10 2:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2489
Location: The nicest place ever I seen on the world
Classic hogjim sonirhogch anduud a,

Ooriin Winamp playlist-d bainga bailgadag sonsoh durtai hogjmuudee end ehleed nerleed sonsoogui bol tataj avch sonsood, hoorondoo share hiivel yamar ve? Meddeggui goy classic ayanuud zondoo baidag ter bugdiig olon hogjim dundaas yadaj neriig ni medej avch bolno, sonsoj bolno shd, Iimd bi ooriin Winamp Playlist-d bainga bailgadag hogjmuudee ehleed nerley, tegeed ta nar eniig teriig sonsoj uzie gevel bi share tataj avah linkiig ni taviya, Mon busad ni iim mayagaar durtai hogjmuudee soliltsoh ni saihan sanaa gej bodoj baina,

Minii sonsoh durtai

1. Sergey Rachmaninov-Piano Concerto No. 2 - Moderato
2. Gustav Mahler - Symphony No.5 - Adagietto
3. Samuel Barber - Adagio for strings
4. Tomasso Albinoni - Adagio
5. Sergey Prokofiev - Piano Concerto No. 2
6. Aleksandr Scriabin - Piano Concerto - Mvt.2
7. Bela Bartok - Music for strings percussion and celesta - Adagio
8. Igor Stravinsky - The Rite of Spring
9. Peter Tchaikovsky - 1812 Overture
10.Frederic Chopin - Berceuse - Dea Dur
11. Frederic Chopin - Winter wind Etude op.25
12. Sergey Prokofiev - Autumnal Sketch
13. Igor Stravinsky - Three movements from Petrushka
14. Bela Bartok - Miraculous Mandarin
15. George Gershwin - Rhapsody in Blue
16. He Zhanghao - Butterfly lovers violin concerto Mvt.1
17. Aleksandr Borodin - Prince Igor - Overture, Polovtsian Dances
18. S. Rachmaninov - Ostrava myortvyh, /die Tottensinsel/
19. Claude Debussy - La Mer - Mvt.1
20. Maurice Ravel - Gaspard de la Nuit /Ondine/


Top
   
PostPosted: Dec.28.10 7:25 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Dec.28.10 7:23 pm
Posts: 1
Classical music not as popular as light music so its demand is perhaps not as high as its supply. There are many classical music enthusiasts, composers and producers who offer free downloads of classical music from their websites. There are many kinds of free classical music downloads available on net.

Golf Lessons Online,
Father Of The Bride Speech


Last edited by Zuzana2010 on Sep.22.11 2:08 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.28.10 11:28 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
Strauss l king of waltz shuudee


Top
   
PostPosted: Dec.30.10 11:33 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.02.03 1:34 pm
Posts: 2721
oo tiin shd. Straussiin heden waltz bdgiig tag martchihaj. gehdee bi gadnaas ayanii tsugluulgatai cd hudaldaj avaad argalchihsan. G. Sviridov-n waltziig bas olson.


Top
   
PostPosted: Jan.01.11 8:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2489
Location: The nicest place ever I seen on the world
Quote:
С.Б. Рахманинов - 2-р Симфони (Ми минор), Оп. 27 - III. Адажио
Ирландын Үндэсний Симфоний Оркестр
III. Adagio

e·the·re·al - \iˈθi(ə)rēəl\
  • extremely delicate and light in a way that seems too perfect for this world
Oo ene Best of Rachmaninov collection deer baisan omno sonsson hogjim baina


Top
   
PostPosted: Jan.02.11 11:19 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.02.07 7:13 am
Posts: 864
Location: ~Don't Worry Be Happy~
Quote:
С.Б. Рахманинов - 2-р Симфони (Ми минор), Оп. 27 - III. Адажио
Ирландын Үндэсний Симфоний Оркестр
III. Adagio

e·the·re·al - \iˈθi(ə)rēəl\
  • extremely delicate and light in a way that seems too perfect for this world
nice, thanks for uploading! :-D

_________________
~Don't Worry Be Happy~


Top
   
PostPosted: Jan.04.11 11:49 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar


гэх мэтчилэн Amelie гээд энэ киноноос Yann Tiersen-ий masterpiece-үүдтэй танилцаж байлаа. :wd:

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jan.05.11 12:41 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
Quote:

гэх мэтчилэн Amelie гээд энэ киноноос Yann Tiersen-ий masterpiece-үүдтэй танилцаж байлаа. :wd:
tathaar tavij uguuch


Top
   
PostPosted: Jan.05.11 3:56 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Nov.08.09 7:05 pm
Posts: 4434
Location: Under the Radar
Дээр тавьсан байгаа piano version нь:

http://www.4shared.com/audio/7xLgG1kw/Y ... DAmeli.htm

Энэ харин киноны ориг хувилбар нь гэхиймуу даа:

http://www.mediafire.com/?tfbtbw9aunfckji

- Бас л гоё

_________________
VC3!


Top
   
PostPosted: Jan.05.11 8:59 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Nov.05.09 9:10 pm
Posts: 1974
Location: BLUESKY, BLUESEA
bayrlalaa


Top
   
PostPosted: Jan.06.11 9:25 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.01.07 7:38 pm
Posts: 1092
Location: Төв аймаг, Баяндэлгэр сум, Гүн Галуут Их Нацагдоржийн нутаг
Энэ сэдэв маань уул нь их гоё явдаг байж билээ. Юмаа хуваалцаад л, хэлэлцээд л ярилцаад л ... Сүүлийн үед нэг л "тиймхэн"... Магадгүй олигтой юм бичээгүй болохоор ордог хэд нь орж ганц нэг харчихаад л явдаг байсан байх.

Quote:
Classic hogjim sonirhogch anduud a,

Ooriin Winamp playlist-d bainga bailgadag sonsoh durtai hogjmuudee end ehleed nerleed sonsoogui bol tataj avch sonsood, hoorondoo share hiivel yamar ve? Meddeggui goy classic ayanuud zondoo baidag ter bugdiig olon hogjim dundaas yadaj neriig ni medej avch bolno, sonsoj bolno shd, Iimd bi ooriin Winamp Playlist-d bainga bailgadag hogjmuudee ehleed nerley, tegeed ta nar eniig teriig sonsoj uzie gevel bi share tataj avah linkiig ni taviya, Mon busad ni iim mayagaar durtai hogjmuudee soliltsoh ni saihan sanaa gej bodoj baina,

Minii sonsoh durtai

1. Sergey Rachmaninov-Piano Concerto No. 2 - Moderato
2. Gustav Mahler - Symphony No.5 - Adagietto
3. Samuel Barber - Adagio for strings
4. Tomasso Albinoni - Adagio
5. Sergey Prokofiev - Piano Concerto No. 2
6. Aleksandr Scriabin - Piano Concerto - Mvt.2
7. Bela Bartok - Music for strings percussion and celesta - Adagio
8. Igor Stravinsky - The Rite of Spring
9. Peter Tchaikovsky - 1812 Overture
10.Frederic Chopin - Berceuse - Dea Dur
11. Frederic Chopin - Winter wind Etude op.25
12. Sergey Prokofiev - Autumnal Sketch
13. Igor Stravinsky - Three movements from Petrushka
14. Bela Bartok - Miraculous Mandarin
15. George Gershwin - Rhapsody in Blue
16. He Zhanghao - Butterfly lovers violin concerto Mvt.1
17. Aleksandr Borodin - Prince Igor - Overture, Polovtsian Dances
18. S. Rachmaninov - Ostrava myortvyh, /die Tottensinsel/
19. Claude Debussy - La Mer - Mvt.1
20. Maurice Ravel - Gaspard de la Nuit /Ondine/
Энэ санаа чинь харин их зүгээр юмаа. :wd:

8. Igor Stravinsky - The Rite of Spring


14. Bela Bartok - Miraculous Mandarin

дээрх хоёр бүтээлд яг аль хэсгийг нь илүү дурлаж сонсож байна?

Миний хувьд чамтай адилхан Албинонигийн соль минорын адажиог сонсох дуртай. Цоор хөгжмийн хослол концертууд нь үнэхээр сүрлэг бөгөөд ихэмсэг.

Малер ч гоё шүү. Зарим нь дэндүү үзэсгэлэнтэй, этгээд! "Тусгаарлагдсан арал" дээр явдаг "Ля минор дээрх утсан болон төгөлдөр хуур хөгжимд зориулсан дөрвөл"-г хааяа сонсохоор гоё байдаг.

Өөрийнхөө ихэвчлэн сонсдог бүтээлийг жагсааваас:

- Анушка Шанкар - Арпан (Сонгодог Хиндустан)
- Маскани - Кавалиара Рустикана дуурийн интермеццо
- Хандел - Риналдо дуурийн Лаши-а Кио Пианга ариа
- Пендерекки - Хирошимагийн гашуудлын дуулал
- Кэйж - Зочны өрөөний хөгжим (үргэлжлээд бүгд)
- Лигети - Лүкс Аэтерна
- Волъф - Нэг, хоёр бас гурван хүнд зориулсан бүтээл
- Рэйх - Арван найман хөгжимчинд зориулсан бүтээл
- Гласс - Хувирал 1,2
- Ксенасис - Метастасис
- Фон Бинген - Кири Элисон (Нээрээ Роберт Рессикау гэж франц нөхрийн эмхтгэсэн "дундад зууны хөгжим" гэсэн гоё цомогтой. Болсон франц хэл дээр нэрс нь байгаа болохоор ямар оносон бүтээлийнх нэрийг нь мэдэхгүй л байна. Сайхан зан хөдөлвөл энд тавьж болох юм. :razz: )
- Наяман - Ертөнцийн хязгаар уруу

Дөнгөж уржигдар Рамо "Лэс Индес Галандес" дуулалт бүжгэн жүжгийн хөгжмийг нь татсан. Сонсож арай л амжихгүй байна.

_________________
In II with Self-Awareness


Top
   
PostPosted: Jan.06.11 9:36 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.01.07 7:38 pm
Posts: 1092
Location: Төв аймаг, Баяндэлгэр сум, Гүн Галуут Их Нацагдоржийн нутаг
Quote:
С.Б. Рахманинов - 2-р Симфони (Ми минор), Оп. 27 - III. Адажио
Ирландын Үндэсний Симфоний Оркестр
III. Adagio

e·the·re·al - \iˈθi(ə)rēəl\
  • extremely delicate and light in a way that seems too perfect for this world
Төгөлдөр хуур зэрэг дан хөгжмийн бүтээлүүдийг нь л сонсож байсан. Симпониудыг сонсохоосоо халшраад нэг л түвдэхгүй байсан ш дээ. :mrgreen: Адажио болоод ч тэр юмуу их гоё намуухан уянгалаг, найраглаг. Миний төсөөлж байснаас арай л "зөөлөн" юм.

Сонсоод л мөрөөдөөд хэвтэж байхад ч... :wd:

_________________
In II with Self-Awareness


Top
   
PostPosted: Jan.07.11 6:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2489
Location: The nicest place ever I seen on the world
Quote:

Энэ санаа чинь харин их зүгээр юмаа. :wd:

8. Igor Stravinsky - The Rite of Spring


14. Bela Bartok - Miraculous Mandarin

дээрх хоёр бүтээлд яг аль хэсгийг нь илүү дурлаж сонсож байна?

Ali neg hesgiig ni gej bish buhleer ni l sonsdog, Ali ali ni 20-r zuundaa neelt bolson sonin hogjmuud shuu, Anh sonsood oilgohgui, Gehdee sonsood baival sonirholtoi

Миний хувьд чамтай адилхан Албинонигийн соль минорын адажиог сонсох дуртай. Цоор хөгжмийн хослол концертууд нь үнэхээр сүрлэг бөгөөд ихэмсэг.

Aan ene neg tiim uitgar bolon uyangatai hogjim

Малер ч гоё шүү. Зарим нь дэндүү үзэсгэлэнтэй, этгээд! "Тусгаарлагдсан арал" дээр явдаг "Ля минор дээрх утсан болон төгөлдөр хуур хөгжимд зориулсан дөрвөл"-г хааяа сонсохоор гоё байдаг.

Tusgarrlagdsan aral gej yu ve? Ter chin yamar hogjim yum be? Sonsoj uzye, Bi bo,ene Adagietto-g l medne

Өөрийнхөө ихэвчлэн сонсдог бүтээлийг жагсааваас:

- Анушка Шанкар - Арпан (Сонгодог Хиндустан) Ravi Shankar mayagiin ed uu? Sitar toglodog yum uu?

- Маскани - Кавалиара Рустикана дуурийн интермеццо Eniig medeh yum bna
- Хандел - Риналдо дуурийн Лаши-а Кио Пианга ариа
- Пендерекки - Хирошимагийн гашуудлын дуулал Ene aimaar hetsuu hogjim baina lee, Penderecki yor ni aimshgiin kinond tohirson hogjimtei yum shig sanagdsan

- Кэйж - Зочны өрөөний хөгжим (үргэлжлээд бүгд) Yamar?
- Лигети - Лүкс Аэтерна Eniig bas bargiin hun oilgohgui, Ih hetsuu

- Волъф - Нэг, хоёр бас гурван хүнд зориулсан бүтээл Hugo Wolf gedeg mon uu?

- Рэйх - Арван найман хөгжимчинд зориулсан бүтээл
- Гласс - Хувирал 1,2
- Ксенасис - Метастасис
- Фон Бинген - Кири Элисон (Нээрээ Роберт Рессикау гэж франц нөхрийн эмхтгэсэн "дундад зууны хөгжим" гэсэн гоё цомогтой. Болсон франц хэл дээр нэрс нь байгаа болохоор ямар оносон бүтээлийнх нэрийг нь мэдэхгүй л байна. Сайхан зан хөдөлвөл энд тавьж болох юм. :razz: )
- Наяман - Ертөнцийн хязгаар уруу

Ed nariig bugdiig medehgui, Philip Glass gej neriig ni l duulj baisan

Дөнгөж уржигдар Рамо "Лэс Индес Галандес" дуулалт бүжгэн жүжгийн хөгжмийг нь татсан. Сонсож арай л амжихгүй байна.


Top
   
PostPosted: Jan.07.11 6:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2489
Location: The nicest place ever I seen on the world
Rachmaninov Symphonic Poem "Ostrava myortvyh" in German "Die Tottensinsel" gedeg hogjmiig sonsoj uzeerei, Uneheer evgui hogjim


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1530 posts ]  Go to page Previous 153 54 55 56 5759 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited