#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.19 9:22 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 169 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Mar.14.13 2:08 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Сэтэрт шарга

Монгол ардын уртын дуу. Уртын дууч Ж.Дорждагвын эмхэтгэсэн Уртын дуу номонд тэмдэглэгдэн үлдсэн байх юм. Дууны үг, агуулгыг үзвэл бас Монголд буддын шашин нэлээд нэвтэрсэн үед зохиогдсон болов уу гэмээр, гэхдээ утга агуулга нь бас багахан зөрөөтэй санагдана. Учир нь сэтэр гэдэг бол Түвд гаралтай үг, малын хүзүүнд хив хадаг зүүж уналга эдэлгээнд ашиглахгүй болгон дархлах ёс, гэтэл энд сэтэрлэсэн адуугаа унаад л давхиулаад байсан болж таарч байгаа юм.
Сэтэр гэх үгийн тухайд гэвэл сэ гэдэг нь “Нас” гэсэн утгатай, тэр гэдэг нь Тарвa буюу Тарпо гэдгийн Тар, “чөлөөлөх, тонилгох” гэсэн үг, сэтэрлэнэ гэдэг нь тэгэхээр цэ-тар буюу “насанд нь чөлөөлнө” гэсэн үг ажээ.
Урьд цагт Монголчууд амраг бүсгүйгээ хүү хэмээн дууддаг байсан байгаа юм, энэ тухай баримтыг олон Монгол ардын дуунуудаас бэлхнээ мэдэж болохоор байна.

1967 онд Унгарын Угсаатны урлаг судлалын хүрээлэнд бичиж авсан байсныг нь 2006 онд Юнеско-Унгар хамтран дахин гаргасан Mongolian Folk Music [1967] цомогт оруулсан хувилбар нь
http://www.mediafire.com/?rbe7tymh16gla7m

Сэтэрт шарга

Сэтэрт жороо баахан шаргаараа
Сэгийлгэж мордоод хурдан хүрнээ хөө
Сэтгэлийн дөтхөн хайрт хүү чамдаа
Сэгийлгэж мордоод бардам хүрнээ хөө
Цэгээхэн дэлтэй даргиахан туурайтай шаргаараа
Цээжнийхээ янагтаа бууж цэнгээд мордноо хөө

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.22.13 1:20 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Арван хоёр жилийн магтаал

Эрт цагт тэмээ, хулгана хоёр арван хоёр жилд багтах гэж ихэд тэмцээд эцэст нь мандах нарыг хэн түрүүлж харсан нь орохоор болж гэнэ. Тэмээ нь дорно зүгт хүзүүгээ сунган хэвтэж гэнэ. Харин хулгана тэмээний бөхөн дээрээс эсрэгэн зүгдэх уулын оройд туссан нарны туяаг урьтаж хараад арван хоёр жилд багтаж гэнэ гэсэн домогтой. Харин тэмээ тэр арван хоёр жилийн шинжийг цөм биедээ шингээсэн гэлцэнэ. Тэмээ хулгана чихтэй, үхэр гэдэстэй, бар тавагтай, туулай хамартай, луу хүзүүтэй, могой нүдтэй, морин дэлтэй, хонин ахартай, бичин бөхтэй, тахиа өрөвлөгтэй, нохой гуятай, гахай сүүлтэй гэнэ.

Дуучин П.Адарсүрэн
http://www.mediafire.com/?ys9n52pw22bhxsd
ОХУ-ын БН Буриад улсын Агын Буриадын автономит тойргийн Дуу бүжгийн чуулгын Амар сайн [2004] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?vtcn5qr3x6ebrg5

Арван хоёр жилийн магтаал

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг
Эрүү цагаан хулгана нэгэн жил

Эвэр сүүл нь тэнцүүхэн байдаг
Эзэндээ ээлтэй үхэр хоёр жил

Арын модонд алаглаад байдаг
Алаг эрээн бар гурван жил

Дэлхий дээгүүр дэгдээд байдаг
Дэлдэн чихтэй туулай дөрвөн жил

Хөх тэнгэрт хүржигнээд байдаг
Хүч ихтэй луу таван жил

Цаг үргэлж цагариглаад байдаг
Цагаан эрээн могой зургаан жил

Холын газрыг товчлоод байдаг
Хомбон туурайтай морь долоон жил

Хотгор газрыг хорголоороо дүүргэдэг
Хотондоо ээлтэй хонь найман жил

Үзсэн бүхнээ элэглээд байдаг
Илбэчин эрдэмтэй бич есөн жил

Үүрийн жингээр донгодоод байдаг
Эвэр хошуутай тахиа арван жил

Хортон дайсныг хоргоогоод байдаг
Хон хон дуутай нохой арван нэгэн жил

Хөрст газрыг сэндийлээд байдаг
Хөндлөн соёотой гахай арван хоёр жил

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.22.13 1:32 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Хоёр нутгийн эрх

Урианхай ардын дуу гэнэ. Хатагин Г.Аким гуайн Туульс хайлдаг уулс номонд цухас дурьдсан байдаг. Одоогийн Ховд аймгийн Сэнхэрийн голын Шархаргай гэдэг урианхай залуу Дэлүүн сумын Дэлүүн голын бүсгүйд дурлаад нэгэн намрын нүүдлийн үеэр зохиосон гэнэ л.

Ардын дууч СТА Д.Гэрэлмаа Миний ардын дуун [2005] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?hcbptqn6mubcpdj
Дуучин МУГЖ Ж.Алтанцэцэг Тэгэхэд би шувуу байсан [2007] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?undefined

Хоёр нутгийн эрх

Уулаар яаж ээ давна даа маанам
Уулзаадаа яаж ээ сална даа маанам
Хадаар яаж ээ давандаа маанам
Харгалдаадаа яаж ээ саландаа маанам
Салья аа гэж ээ салсангүй дээ маанам
Салангад нутгийн эрхээр саллаадаа
Холдъё оо гэж ээ холдсонгүй дээ маанам
Хоёроо нутгийн эрхээр холдлоо доо

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.23.13 2:50 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Алтаргана

Энэ бол буриад ардын дуу билээ. Алтаргана буюу алтан харгана [caragana] нь иш бөх, үндэс гүн ургах Монгол оронд хаашаагүй тааралдах сөөг ургамал юм. Буриад зон амь бөхтэй алтарганыг урт удаан оршихуйн бэлгэдэл хэмээнэ. Монгол даяар харин муу зүйлээс хамгаалахын бэлгэдэл болгон гэрийн тотго зэрэгт тогтоох нь бий. Урьд нэг их номтой хүн чөтгөртэй дайралдаад хэн нь юунаас их айдаг талаар хэлцэж байж гэнэ. Тэр цагт чөтгөр хуврагт, - За би алтан харганаас л их айдаг даа гэж, харин хуврага, - За би ч аагтай цай, өөхтэй махнаас л нүгэлгүй айдаг даа л гэж дээ. Төд удалгүй тэр хоёр эвдрэлцээд, хуврага чөтгөрийг их чадаад алтан харгана дунд орж хоргодсонд чөтгөр дэмий л ойртож чадалгүй баахан цай, мах овоолж хүлээж ядаад яваад өгч гэнэ. Хуврага ч сайхан цай ууж мах идэж аваад орон гэртээ харьж амь гарсан гэдэг домог бий

Язгуур урлагийн Хөсөгтөн хамтлагийн Хөсөгтөн [2010] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?dk80gy6c1xhfd0s
БНХАУ-ын ӨМӨЗО-ын Анд |www.andaunion.com| хамтлагийн The Wind Horse [2011] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?8nbjc9oefeyzhs9

Видео: https://www.youtube.com/watch?v=ImfAiUHipJQ

Алтаргана

Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээhэн
Аба эжий хоёрни

Эбэри газара ургагшэ
Ишэ бүхэтэй Алтаргана
Элигэн дээрээ тэнжээhэн
Эжий аба хоёрни

Ара газара ургагшэ
Аса бүхэтэй Алтаргана
Алиган дээрээ тэнжээhэн
Аба эжий хоёрни

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on May.08.13 1:28 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.23.13 2:56 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
За өдөр ирэх бүрийд өчүүхэн цуглуулга нь улам өргөжихийн сацуу гүйцээхээр чармайж буй Монголын түүх соёлтой холбогдох сурвалж бичгүүдийн цахим хувилбарыг цуглуулан нэгтгэх ажил маань ч урамтай сайхан урагшилж байна. энд яг одоогоор маны Монгол ардын дуу хөгжмийн хавтсанд маань цугларсан дуу хөгжмийн жагсаалтыг мөн хавсаргалаа, түрүүн тавьсан торрент цуглуулгыг бодвол бас жаахан баяжсан ч байх.


Attachments:
File comment: Mongolian traditional music
Mongolian traditional music.txt [310.21 KiB]
Downloaded 138 times

_________________
http://goo.gl/X9QQnM
Top
   
PostPosted: Mar.24.13 3:51 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Дайралцаа

Дайралцаа нь, дарьганга, өвөрлөгч хошуудад нэлээд тархаж, төв халх, баруун монгол дэлгэрсэн нь бага бололтой. Ардын биет бус соёлын өв, тэр дундаа ардын аман зохиолд хүүхэд багачуудыг багаас нь төлөвшүүлэх, хүмүүжүүлэх, оюун ухааныг нээх бараг тусад нь авч үзэж болмоор хүүхдийн аман зохиолын төрөл зүйл бий бөгөөд үүнийг үгэн наадам ч гэж нэрлэх нь бий. Үгэн наадамд оньсого, түргэн хэллэг, хэл зүгшрүүлэх үг, зугаа үг зэрэг багтах агаад дайралцаа үг ч мөн үүнд хамаарна.

Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Хүүхдүүд хоёр тал болон хуваагдаж, хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа сорин цэц булаалдах наадам. өөрөөр мөн дандилдах ч гэж нэрлэдэг байна. Хоёр тал уран сэцэн шүлэг зохиож шарыг нь малтах, асуулт асууж хариулах журмаар явах бөгөөд энэ нь хүүхдийг хурдан сэтгэх, хэл яриаг нь сажруулах, шүлэг хэлүүлж сурган аман зохиолд сургах ач холбогдолтой.

Хоёр тал багачууд эхлээд эхлэлээ хэлж, биесийн хорыг малтсан үгс хэлэлцсэний дараа үндсэн асуулт хариултандаа орно, аль тал гартвал тэр тал хожигдоно. Талууд эхлэхдээ

Зээ хүү минь тийм үүдээ

Дайралцвал дайралцъя
Даалин хутгаа тавилцъя
Хэлэцвэл хэлэлцье
Хэт хутгаа тавилцъя

Арван тавны сарыг
Ар дээр гартал хэлэлцэе
Адуу үхэр хоёрын
Бэлчээрт гартал хэлэлцэе

Хорин төвны сарыг
Хойт дээр гартал хэлэлцье
Хонь ямаа хоёрыг
Бэлчээрт гартал хэлэлцье

Зурман дааганы нүхэнд нь
Зургаан салаа байна уу даа
Зулзаган чиний цээжинд нь
Зургаан шүлэг байна уу даа

Алаг дааганы нүхэнд нь
Арван салаа байнауу даа
Алиа чиний цээжинд нь
Арван шүлэг байна уу даа

Гүү морийг унаад
Гүвээ давж чадна уу даа
Гүзээн толгойлж ирээд
Надтай хэлэлцэж чадна уу даа

Гэх зэргээр дайралцаанд хор малтах үг хэллэг хэрэглэх нь эсрэг талыг хүчээ шавхан үзэлцэхэд уриалсан арга юм. Дайралцааны гол агуулга нь бие биеийг дайрч доромжлоход бус харин ухаан бодлын өрсөлдөөн учраас өрсөлдөн тэмцэлдэх гол хэсгийг оньсого тааврын чанартай зүйл эзэлдэг байна. Иймд энэ хэсэг бол оньсого таавар зүйр цэцэн үг тэргүүтнийг хэр зэрэг эзэмшсэний шалгуур болж өгдөг. Тэгээд цааш

Хаднаасаа өндөр гэж
Энэнийг юугаар тайлна
Халбас үгээ талбина гэж
Энэнийг юугаар тайлна гэх мэтээр асуухад

Хаднаасаа өндөр гэж
Наран нэгээр тайлъя
Халбас үгээ талбина гэж
Нүд нэгээр тайлъя гэж учрыг тайлан хэлдэг.

Дийлсэн тал нь

Есөн шүлэг мэдэхгүй байж
Надтай хэлэлцэхэд дурлав
Эрүү ам чинь хөшчээ
Энд ирээд зогсъёдоо
Эргэж надтай уулзвал
Үргэлжлүүлээд хэлэлцвэл ямар вэ

Хожигдсон тал нь

Хүүдийтэйхэн үлгэрээ
Хөдөө орхиод ирсэн юмсан
Хүнийхээ тамирыг мэдсэнгүй
Таартайхан үлгэрээ
Талдаа тавиад ирсэн юмсан
Танийхаа тамирыг мэдсэнгүй гэх мэтээр дайралцан хэлэлцсэнээ хүлээн зөвшөөрч байгаагаар дайралцаа өндөрлөнө.

Харин энэ талбисан хувилбар нь Хорчин түмэнд тархсан хувилбар бөгөөд утга санаанд шашны нөлөө орсны дээр мөнхүү олон хэлээр нэлээд өргөн хүрээгээр мэдлэгээ сорьж дайралцдаг болсныг илтгэнэ. Энд Галбарагчи мод нэгэн зүйл зандан мод, галбинга шувуу болвоос таван зүйл солонгорсон өнгөтэй, гарди лугаа төстэй шувуу, өндөг нь хагараагүй байхад яруу дуугаараа баясгадаг шувуу гэж домогт гардаг. Угтаа цэвэр ёс суртахуун, цэцэн ухааны бэлгэдэл болдог. Мөн дөрвөн галавыг эзэлсэн бурхад нь хүмүүний амьдралыг эрхшээх сайн цагийн мянган бурхадын эхний дөрвөн бурхан болох Санжай Хорванчиг, Санжай Сэртэв, Санжай Одсүрэн, Санжай Шагжтүв нар болно, харин өдгөө Майдар бурхны эрин билээ. харин тэр наяа хул гэгч модыг шинбад буюу олон хөлт мод хэмээгч мөн болов уу хэмээн таамаглана.

Нарыг төвдөөр ням гэх, тэрэгний хүрдийг хятадаар 转轮 (Zhuan lun) гэх агаад малгайны залаа буюу оройн чимгийг манжууд отго гэдэг байсан юм байна, манжууд малгайны отго, хөөрөг, гаансны соруул гурвуулыг нийлүүлээд гурван чулуу гэгчийг гаргаж ирсэн тухай сонирхолтой санаа ч байдаг юм байна. харин тэр муурыг хаанахаар юу гээд байгаа үнэхээр ялгаж сонсож чадсангүй.

БНХАУ-ын ӨМӨЗО-ын Анд |www.andaunion.com| хамтлагийн The Wind Horse [2011] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?kq8z22dbvnqd1dp

видео: https://www.youtube.com/watch?v=G_jZGXhemw8

Дайралцаа

Зээ хүү минь, тийм үү дээ

Хэлэлцэе гэвэл хэлэлцэе ээ
Хэрэлдэхээс чинь айна би
Хэрмийн сүүдэр дагаад чи
Дутаахаас чинь айна би

Зээ хүү минь, тийм үү дээ

Галбарагчи зандан мод газрын хаана ургаваа
Гайхамшигт дөрвөн үндэс нь ямар оронд тулав даа
Гол сайхан салаанд нь ямар шувуу үүрлэв дээ
Гилбийж хэвтсэн биеийг нь ямар мэргэн харвав даа

Галбарагчи зандан мод нь газрын хүйсэнд ургаж шүү
Гайхамшигт дөрвөн үндэс нь лусын орон тулж шүү
Гол сайхан салаанд нь гарди галбингаа үүрлэж шүү
Гилбийж хэвтсэн биеийг нь Гэсэр мэргэн харваж шүү

Анхдугаар галавыг ямар бурхан эзэлвээ
Арчи зандан мод нь ямар газар урагаваа
Хоёрдугаар галавыг ямар бурхан эзэлваа
Ховор нандин наяа хул аль газар ургаваа

Анхдугаар галавыг Хорванчиг эзэлжээ
Арчи зандан мод нь асар хурмаст ургажээ
Хоёрдугаар галавыг Сэртэв бурхан эзэлнээ
Ховор нандин наяа хул тэнгэрийн ордонд ургажээ

Гуравдугаар галавыг ямар бурхан эзэлвээ
Галав дэлхий дахиныг ямар хаан үндэслэв ээ
Дөрөвдүгээр галавыг ямар бурхан эзэлвээ
Дэлхий дахины түүхийг нь ямар хаад тэгшилвээ

Гуравдугаар галавыг Одсүрэн эзэлнээ
Галав дэлхий дахиныг Чингис хаан үндэслэжээ
Дөрөвдүгээр галавыг Шагжамүни эзэлжээ
Далхий дахины түүхийг нь бүгдийн эзэн тэгшилнээ

Зэ хүү минь, тийм үү дээ

Одоо үеийн галавыг ямар бурхан эзэлвээ
Ум ма ни бадмэ хум ямар бурханы тарни вэ

Одоо үеийн галавыг Шагжамүни эзэлнээ
Ум ма ни бадмэ хум Аръяабал бурханы тарни шүү

Тэнгэр дээрхи нарыг төвдөөр хэлвэл юув тэр
Тэрэгний дөрвөн хүрдийг хятадаар хэлвэл юув тэр
Малгай дээрхи залаагий нь манжаар хэлвэл юув тэр
Манай эндэхи муурыг горлосоор хэлбэл юув тэр

Тэнгэр доорхи нарыг төвдөөр хэлвэл няма шүү
Тэрэгний дөрвөн хүрдийг нь хятадаар хэлвэл цуанлун шүү
Малгай дээрхи залаагий нь манжаар хэлбэл отго шүү
Манай эндэхи муурыг горлосоор хэлвэл хэшиг шүү

Дайралцаа холбоо урлагаа
Даяар олондоо таниуляа
Давшсан Монгол үндэстнийхээ
Түүх соёлоо мандууляа
Дан давхар холбоогоо
Даян дэлхийд дуулгая аа
Дуулалт урлаг холбоогоо
Дэлхий дахинд танилцууляа

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Mar.27.13 11:14 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
монгол ардын дууны торрент цуглуулгыг татан сонсоод жарган суугаа эрхэм та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилээд хэрэв уг цуглуулгыг сийд хийж байгаа бол түүнийгээ даруй зогсоохыг хүсэж байна. хожмоо бид илүү баялаг сайхан цуглуулгатай учран золгож үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ерөөл талбияа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Apr.01.13 8:59 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.06 9:42 am
Posts: 270
Location: Reading F.C
Энэ дээр 07:47 эхэлж байгаа чинь ямар нэртэй дуу билээ? Бас боломжтой бол интернэт–д олоод өгөх боломжтой юу? Баярлалаа.

Khusugtun - Mongolian music in London - BBC Proms 2011 Human Planet



https://www.youtube.com/watch?v=NQkrsdjJB2s

_________________
Reading F.C


Top
   
PostPosted: Apr.07.13 12:39 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Quote:
Quote:
Дөрвөн настай халиун
Баярлалаа хөө. мөн байна.
дээрхи дууны тухай эхний хуудаснаас үзээрэй.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Apr.09.13 3:48 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Sep.29.06 9:42 am
Posts: 270
Location: Reading F.C
Жавхлан Болдбаатар 2 дуулсныг нь сонссон дажгүй л байна лээ гэхдээ ард нь бараг трансархуу ая мая орчин үеийн зохиолын дууны хэв орцон чинь дэмий санагдсан. харин энэ Хөсөгтөнийх илүү сонсогдоод байгаам даа яг үндэснийхээ хөөмий болон хөгжмөөр тоглосон болохоор. Хөсөгтөн тэхдээ бүтнээр дуулсан бичлэг байхгүй зүгээр "BBC Proms 2011 Human Planet" зориулж хальт дуулсан юм байна лээ.

_________________
Reading F.C


Top
   
PostPosted: Apr.21.13 1:35 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Цахар найман хошуу

Шинжааны Ил, бор тал орчмын Цахар овогтны дуу гэнэ. Хэдүйн оруулсан Заян наваа дуу шиг нутгаа санасан гансралын дуу. Хятадын ОУ-ын радиогийн Монгол хэлний редакциас дараах мэдээг бэлтгэсэн байдаг.

"Мандаж гарах нар нь хө, Манан будан тадана хө. Манай нутаг цахар найман хошуу нь, Эндээс хэдүй хол бэ" хэмээн дуулдаг зургаан бадаг, хорин дөрвөн мөр бүхий "Цахар найман хошуу"(бас "Мандаж гарах нар" ч гэдэг) гэх Цахар цэргийн дуу бол Манж төрийн хатуу эрхшээл дор 1755-1759 оны түүхэн хугацаанд Шинжааны Хойд аймгийн Амарсаагийн Манжын түрэмгийлэлийг эсэргүүцсэн зэвсэгт бослогыг дарангуйлахаар зарлиг хүлээн мордон гарч Зүнгарын дайнд биеэр оролцсон Цахар морьт цэргийн дайчин эрчүүдийн өсч төрсөн өлгий нутгаа дуртган санагалзсан түүхэн гунигт цэргийн дуу болно.

Тухайн үед Цахар нутгаас хоёр мянган цэрэг эрс модсон боловч газар нутаг хол, аян зам урт, гашуун зүдүүр их, уур амьсгал зохицохгүйгээс болж зуу жараад цэрэг эрс нь зам зуураа үрэгджээ, 1837 цахар цэрэг л Шинжааны Илид хүрч очсон байжээ. Ингээд Амарсаагийн ойрд цэрэгтэй бүхэл нэг жил тулалдаад, дайн байлдаанд мянгаад дайчин ханиа хохируулаад, энэ удаагийн зэвсэгт бослогыг дарангуйлж, баруун хойт хязгаарыг түвшитгэж чадсан боловч арай найман зуу ерээд хүн амьд мэнд үлджээ. Гэтэл Манжын засгаас тэднийг өлгий нутагт нь буцааж ирүүлсэнгүйгээр харин Шинжааны Ойрдын Или, Тарвагатайгийн хилийг батлан сахиулахаар тогтож, тэднийг 110 хүнээр нэг сум болгоод, тэр газарт нь хүрч атар хагалбурлан, тариа тариулж, мал маллуулан айл өрөх болгож, сууршуулсан билээ.

Тэгээд тэдгээр цэрэг эрчүүд эр хонгороосоо хагацан салсан ойрд бэлбэсэн бүсгүйчүүд болон энэрэлт эцгээсээ хагацан салсан ойрд хүүхэнчүүд жич энхрий хүүгээсээ хагацан салсан ойрд эмгэдийг нэг нэгээр чирэн гаргаж, гэргий сонгуулан үс холбосон эр эмийн дансанд оруулсан гэдэг. Манж хааны зарлиг дагаж, ойрд нутагт ийнхүү айл өрх босгохдоо тэдгээр цахар цэрэг эрчүүд, ойрд эмгэдийг сонгож авсан нь эх хүү хоёр болж, ойрд хүүхэнчүүдийг сонгож олсон нь эцэг хүүхэн хоёр болж, үе ураг ойрд бүсгүйчүүдийг сонгож олсон нь эр эм барилдаж, тэр их гай зовлонг хамтаар аргацан өнгөрүүлж, "хуучин цахар" гэдэг найман сум цахар айлууд ийнхүү шинжаанд алдаршин, тэдний хойч үеийнх нь одоо болтол бас "Манай нутаг цахар найман хошуу, эндээс хэдүй хол бэ" хэмээн мөрөөдөн дуулсаар байгааг дээр зууны ерэд оны эх болтол нүдээрээ үзэж, чихээрээ сонсч байсан бөгөөд хари нутагт тэнүүчлэн явсан хүмүүс сонсоод бүр л халуун нулимсаа өөрийн эрхгүй бөмбөрүүлдэг байна

эх сурвалж: http://mongol.cri.cn/21/2005/07/12/43@49059.htm

ӨМӨЗО-ны Hanggai хамтлагийн He Who Travels Far [2010] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?cooqp5nm330d0ym

Цахар найман хошуу

Мандаж гарах наран хө
Манан будан татна аа хө
Манай нутаг цахар найман хошуу
Эндээс хэдүй хол бэ

Ургаж гарах наран хө
Униар худан татна аа хө
Өөрийн нутаг цахар найман хошуу
Эндээс хэдүй хол бэ хө

Мандаж гарах наран туяарахуй
Манан ч арилбал тунгалаг аа хө
Манай нутаг цахар найман хошуу
Маяг ч үгүй харагднаа хө

Ургаж гарах наран туяарахуй
Униар ч үгүй тунгалаг хө
Өөрийн нутаг цахар найман хошуу
Өнгө ч тод цогцолжээ хө

Шаазгай шувуу болсон бол хө
Шагчирч нисээд очих билээ хө
Шаазгай шувуу биш тул
Санаа болоод сууж байна хө

Элээ шувуу болсон бол хө
Эргэж нисээд очих билээ хө
Элээ шувуу биш тул
Үүрд бодоод сууж байна хө

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Apr.24.13 1:43 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Ар хөвчийн унага

Ар хөвчийн унага бол монгол нутагт хааяагүй тархсан айзам уртын дуу. Ар хөвчийн унага дууны домог их олон хувилбартай олон янзаар дуулагддаг юм байна. Домог нь ч бас өөр өөр байдаг бололтой. Үзэмчин, Баргын нутагт тархсан хувилбараар бол тогос бор морьтой нэгэн сайхан залуу өөртэйгээ эн тэнцэх сайхан хүүхнийг эрж олохоор холын замд гардаг гэнэ. Ингээд МҮОНР-ийн 3-р суваг ФМ 100.9 -ийн тэмдэглэсэн нэгэн домгийг хүргэе.

Эрт нэгэн цагт юм гэнэ. Зүүн зүгийн нутаг Ээж нуурын хавиар Пэрэнлэйжамц гэдэг хүн нутагладаг байжээ. Түүний хүү Жаргал хэмээх залуу нэгэн баян айлын сайн мориор чоно хөөж яваад хөлийг нь гэмтээчихэж. Тэгээд морины төлбөрт орохоос айн зугтаж, алс холын Алтай хангай хэмээх нэгэн нутагт очиж, Цогт хэмээх баян айлын адуу малладаг болжээ.
Алтай хангайгаар нутагтай тэр Цогт баяных Янжиндулам гэдэг нэртэй, туурга нэвт туяатай гэр нэвт гэрэлтэй үзэсгэлэн гоо охинтой юм гэнээ. Өдөр хоног өнгөрсөөр ... Жаргал, Янжиндулам хоёр хайр сэтгэлтэй болжээ. Цогт өвгөн хөгшинтэйгээ хоёул Жаргалыг номхон шударга сайн залуу хэмээн тоож, хүргэнээ болгохоор сэм ярилцжээ. Нэгэнт л нэг гэрийн дөрвөн хүн ингэж санаа бодол нийлсэн болохоор төд удалгүй хурим найр хийж дээ. Хуримын анхны шөнө Янжиндулам бүсгүй эр нөхөр Жаргалынхаа энгэр цээжинд наалдан байж: “Чи надтай энэ насаараа амьдран сууя гэж бодож байгаа бол арын өндөр уулын орой дээр бүү гараарай” гэж учирлан захижээ. Жаргал учрыг лавласан боловч Янжиндулам нарийн учрыг нь эс хэлэв гэнэ. Тэр цагаас хойш хэдэн жил өнгөрч дээ. Нэг өдөр тэдний адуунаас хоёр азрага адуу алга болсон байлаа. Бачимдаж сандарсан Жаргал уулын орой бүр дээр гарч алсын бараа хараачилсаар яваад нэг мэдсэн чинь Алтай хангайн орой дээр гарчихжээ.
Алтай хангайн шугуй дотроос алтан гургалдай нисэн гарч ирээд яруу сайхан донгодох дуун уянгалан цуурайтхуйд сэржигнэсэн жаврын эрч сулран найрсаад, харгилан урсах горхины урсгал зөөлрөн туналзаж, огторгуй дахь хөвөн цагаан үүл уудамшин цэлийв гэнэ шүү. Алтан гургалдайн уран донгодох уяхан яруу эгшиглэнд адуучин Жаргал уяран суухуйд алсын алсад тэнгэрийн хаяанд уран зэрэглээ жирэлзэх шиг, Ээж говь нь үзэгдэх шиг болж, ачит эцэг эх, авааль хонгор бүсгүй нь эрхгүй дурсан санагдаж, сэтгэл дотор нь үймрэн догдолж:

Арын өндөр модонд
Яруу дуутай гургалдай
Түүний дуунд санагдсан
Аав, ээж хоёр...
Хөх саглагар модонд
Хөхөө шувуу донгодно
Хөгшин буурал ааваасаа
Хөндий хол сууна даа, би... гэж дуулав.

Дараа нь Жаргал Алтай хангайн ар бэлийн хөх шугуйгаас хоёр азарга адуугаа олоод үдэш нь гэртээ ирэхэд нь эхнэр нь түүний царайг хараад учрыг ойлгож: “Хонгор минь царай чинь их муу байх чинь. Чи лав Алтай хангайн орой дээр гарчээ дээ” гээд хөөрхөн хар нүднээс нь тунгалаг нулимс мэлмэрэн ирэхүйд, хархүү ихэд сандран хайрт бүсгүйгээ тэврэн аваад: “Чи яаж мэдэв” гэхэд, Янжиндулам: “Алтай хангайн шугуйд алтан гургалдай эргэлддэг юм. Алтан гургалдайн уянгалан донгодохыг сонссон эр хүн, эр морь хоёр нутаг ус, ижлээ сүргээ санаж тогтож байж чаддаггүй гэдэг юм. Одоо чи нэгэнт нутаг усаа санахгүй байж чадахгүй болов” гээд нулимс бөмбөрүүлэв. Эхнэр нь хэсэг уйлж байснаа нулимсаа арчаад Жаргалд хандан: “Нутаг чинь хол шүү. Иймд чи миний үргэлж унадаг жаахан бор морийг унаад яв даа. Өөр морь бол горьгүй шүү, намайг санавал жаахан бороо унаад ирж байгаарай” гэж хэлжээ.
Маргааш өглөө нь адуучин Жаргал хадам аав, ээж хоёр дээрээ орж төрж өссөн нутаг ус, гэр орон, асралт аав ээж юугаан эргэж тойрох гэсэн санаа бодлоо цухуйлгахад, “Хүний үр болсон хойно хөөрхий дөө, эцэг эхээ эргэж үзэлгүй яахав” гээд зөвшөөрчээ. Тэгээд Жаргал: “Би янзган тогос борыг унаад явъя даа” гэхэд, хадам аав ээж нь: “Ээ дээ хүү минь, ямар адуугаа барлаа гээд тэр муу жаахан борыг унав гэж. Гэвч өөрийн дураар болтугай” хэмээжээ.
Маргааш нь Жаргал хархүү тогос бор мориндоо мордож жолоо сунган давхиулжээ. Тогос борын дөрвөн туурай газар хүрэхтэй үгүйтэй, сүүл нь арагш намиран хийсэж зоо нуруутай нь тэгшрэн, Жаргалын хоёр чихэнд хээрийн салхи исгэрэн шунгинаж байлаа. Өглөөний нарнаар халхын Алтай хангайгаас гарсан тэр бээр бага үдийн алдад зүүн хязгаарын зэрэглээтэн байдаг Ээж говьдоо ирчихсэн байв гэнэ. Жаргал төрсөн нутагтаа ээж аав, эхнэр хүүхэдтэйгээ баяр хөөртэй олон өдөр сарыг өнгөрөөж байлаа. Гэтэл нэг өдөр тогос бор нь уяан дээрээ үүрсэн янцгаахыг хараад Арын сайхан хангайд буй амраг хонгор Янжиндулам бүсгүйгээ гэнэт санажээ.
Тэгээд Жаргал тогос бор мориндоо мордон Алтай хангай нутгийг зорив.
Өглөө мордоод гарахад үдэд хүрчихдэг, үд өнгөрөөгөөд мордвол үдэш хүрчихдэг болохоор Жаргал хархүү үзэсгэлэнт Янжиндулам бүсгүй дээрээ байн байн ирж очиж, нааш цааш олонтоо явдаг болжээ. Түүнийг ирэх бүрд нь Янжиндулам бүсгүй: “Жаахан борыгоо гамнаж эдлээрэй. Түүнээсээ салаагүй байсан цагт чи хүрье гэсэн газартаа хүрч, уулзъя гэсэн хүнтэйгээ саатал үгүй уулзаж чадна. Морийг чинь муу хүн хорлуузай, хичээж яваарай” гэж санаа алдан захидаг байжээ.
Нэг удаа авааль эхнэр нь Жаргалыг хаа нэгтээ рүү байн байн яваад байгааг мэдээд ихэд сэжиглэн хардаж, уяан дээр хөлс нь сэвэрч амжаагүй байгаа жаахан бор морины наана цаана нь гарч шинжин сонжиж, буруу зөв талд гарч ажиглаж харж байгаад тогос борын хоёр улаан суганд нь хурууны өндгөн чинээ махан хэл амьсгалах тоолонгоор нь нэг бултайж, нэг далд орж байхыг олж харжээ. Уурлаж бухимдсан тэр эхнэр “далавчтай морь гэдэг нь энэ байх нь... Манай хар хүн байн байн алга болчихоод байдаг нь цаанаа лав учиртай” хэмээгээд, гэртээ гүйн орж үйлийн хайчаа сэм авч ирээд тогос борын хоёр махан далавчийг хайчилж орхижээ.
Нэг өдөр Жаргал Арын сайхан хангай орж, амраг хонгор Янжиндуламтайгаа уулзахаар тогос бор мориндоо мордоод гарч өгчээ. Унасан морь нь явах тусмаа сульдаад нэг л өөр байв гэнэ. Гэсэн хэдий ч Жаргал Янжиндулам бүсгүйгээ санахын эрхэнд урагшилсаар л байв. Тэгтэл ус ч үгүй, унд ч үгүй нэг цөл газар ирээд тогос бор нь таг зогчихов. Ингээд хүн амьтангүй цөл газар морьтой, хүнтэйгээ харангатаж хатсан юм гэдэг. Гэсэн хэдий ч Жаргал хархүү хатаж үхсэн мориныхоо молор толгойг тэврээд:

Ар хөвчийн унага
Алтанхан жигүүртэй бор тогос
Алс холын хүмүүнтэй
Анхнаасаа юунд танилцав даа
Энхэр хөвчийн унага
Эрдэнэ жигүүртэй бор тогос
Энгийн холын хүмүүнтэй
Ингэж юундаа ханилав даа
Сүндэрлэн харагдах нь
Сүмтэй будрын чулуу
Сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь
Миний хайртай алдрай
Дэнжин нуурын чогчого
Дэнжээн дагаад жиргэнэ
Дэмий хүмүүнтэй ханилсан
Миний хүүгийн сэтгэл дээ
Алтан шар нар нь
Алтран тунараад туслаа
Амраг түүнийгээ санахлаар
Алсын замыг хөөлөө... гэж гашуудан дуулсан юм гэдэг.

эх сурвалж: http://tengeriingvvr.blogspot.com/2013/ ... _2350.html

Үндэсний хөгжмийн Мандухай чуулга Mongolia [1992] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?egfu67ljalhg6b6

Ар хөвчийн унага

Ар хөвчийн унага
Алтанхан тогос бор билээ
Амрагийн жаахан хүүгийнхээ
Аашинд нь болоод мордлоо доо

Сүүмэлзэн сүүмэлзэн харагдах нь
Сүмтэй будрын чулуу
Сүүтэлзэн сүүтэлзэн харагдах нь
Миний нэг алдрай юу зээ

Дэнжин нуурын шагшуурга
Дэнжээн дүүрээд шагширна
Дэмий хүний үртэй
Дэндүү юундаа дасав даа

Хангайн уулын цас
Хайлан байж урсана зээ
Хайртай хоёр сэтгэл
Ханилан байж дасна даа

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.01.13 2:38 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Бор борын бялзуухай

Бор борын бялзуухай дууны түүх хүүхэн хутагтын зургадугаар дүр Найдансүрэнтэй холбогдоно. гэвч урьдаар хүүхэн хутагтийн талаар өгүүлсү.

Эрт цагт Шагжамүни залрахуй Янлагжун хэмээгч хутагт амьтаст тусыг ихэд үйлдсэн гэнэ. түүний дараагаар энэтхэг, төвд, монгол газарт арван дөрвөнтөө хувилан төрсөн гэнэ. 14 дэх дүр нь Жамбалсамбуу бөгөөд өндөр гэгээн анхдугаар богд Занабазар өөрийн шавь Балжорсамбууг түүний хойт дүр хэмээн тодруулан хүүхэн хутагт цол хайрласан байна. хоёрдугаар дүр Лувсанцэдэнданзан болно. гуравдугаар богдоос түүнд Эрдэнэ хүүхэн хутагт цол хайрласан гэнэ л. гуравдугаар дүр Живзунлувсанжамбалдагва, дөрөвдүгээр дүр Лувсанжигмэддамбийжалцан, түүнийг Банчин эрдэнэ гэгээнтэн ихэд сайшааж мэргэн хамба цол, дүгриг тамга нэжгээд дадар, хоёр барсын сүүл, хоёр морин толгойн чимэгт догоор шагнан өргөмжилсөн аж. тавдугаар дүр Лувсанжалцандамбийням, зургадугаар дүр Лувсанжамъяндамбийжанцан буюу Найдансүрэн, наймдугаар богд Жавзандамба эрдэнэ ноён хүүхэн хутагт цол мөн сүмийн үйлдвэрт мөнгө туслан барьсны учир Ялгуугсан нэвтэрхий цол хүртэж байсан байна. долдугаар дүр Ламаадан буюу Цэрэнпунцаг, наймдугаар дүр говийн багш хүүхэн хутагт Тагарваа мөн болно.

дог гэдэг нь оройн чимэг, дадар гэдэг нь жижиг дарцагийг нэрийдэх төвд үг юм байна.

олныг нуршилгүй гол дуундаа ороё. хүүхэн хутагтын энэ бор борын бялзуухай дууг нь эр хүн дуулдаггүй ёстой гэнэ. Найдансүрэн хуучин Ханхэнтий уулын аймаг мэргэн гүний хошуу, одоогийн Хэнтий амйгийн Өмнөдэлгэр сумын нутагт 1900 -аад оны үес ард Цэрэннамжилын гэрт мэндэлжээ. авхаалжтай сэргэлэн хүүг нутгийн ламд шавь оруулаад байхуйд саж лам Жамъянданзан тэргүүтэй мяндагтнууд очиж хүүхэн хутагтын хойт дүрээр тодруулсан байдаг. 1922 онд Саж ламын хэрэг мандаж 1922 оны 8 сарын 15-нд Ерөнхий сайд Бодоотой хамт буудагдахад хүүхэн хутагт урагшаа хил даван оргож гарсан байдаг. 1930 онд Гончигдоо нарын чекистууд лам болон хувирч очоод баривчлан авчирч цаазалжээ.

олноо мэргэн жаал хэмээн алдаршсан долдугаар дүр Гомбын Ламаадан буюу Цэрэнпунцагийг мөн 1944 онд хэлмэгдүүлэн хөнөөсөн байдаг. энэ хүүгийн тухай С. Эрдэнэ гуайн Хойт насандаа учирна романд бас гардаг билээ.

дууны үгээс харвал Найдансүрэн 30 жилийн ахар насанд олон зүйл үзэж туулсан агаад басхүү шилийн сайн эр болж ч явсан бололтой байдаг. мөн Хутагт, Торой гэх хоёр сайн эр уулзаад биесээ хүүхэн, банди гэж дуудах болсон гэдэг ч яриа явж байдаг.

Яг дуутай холбоотой домог гэвэл дараах домгийг өгүүлсэн байдаг. Хүүхэн хутагт их эх оронч сэтгэлтэй, баяд ноёдууд, тэр дундаа манж ноёдыг бүр ч үздэггүй хүн гэнэ. Энэ тухай олон домог яриа байдаг ч би та нарт ойрхны нэгэн түүх хэлье. Хэдэн жилийн өмнө баргын нутагт Сайнхүү гэж нэг олон адуутай баян хүн байжээ. Тэр хүн одоо ч бий байх. Сайнхүүд их хүнд өвчин тусаад Богдын хүрээнээс Хүүхэн хутагтыг их эрдэм чадалтай хэмээн залж үзүүлсэнд, Хүүхэн хутагт: “Танай адуун сүрэгт 33 шарга морь байдаг юм байна. Тэр чинь гай зовлон дуудаад байна. Тиймээс түүнийг зайлуулбал амь тань аврагдана” гэж хэлжээ. Гэтэл өнөө баян амь наснаасаа илүү морьдоо хайрлаад зайлуулахгүй байгаад байж. Тэгэхээр нь Хүүхэн хутагт түүний амь насыг аврахын тулд хоёр шөнө отон хүлээж байгаад гурав дахь шөнө нь 33 шарга адууг нь хулгайлан хөөж, Долнуурын хавьд аваачаад худалдчихжээ. Өвчин нь илааршиж эдгэрсэн өнөө баян адууг минь хулгайлав гэж Ар богдод заалджээ. Тэгээд богд Хүүхэн хутагтыг дуудан авчирч Сайнхүүгийн өмнө ташуурдаж шийтгэхэд, тэрээр газар элгэдэн хэвтээд, энэ хүний амийг аврахын тулд адууг нь хөөсөн нь үнээн гээд хэдэн тоотой адуу, хаагуур дамжуулан, хаана аваачиж юугаар арилжсан зэргийг нэгд нэгэнгүй тоочин дуулжээ. Дуулж дуусаад өндийхөд нь Хүүхэн хутагтын элгэн дороос нь нэг бор бялзуухай гарч нисчээ. Үүнийг харсан өнөө баян тун ихээр сүслэн биширч заргаа буцаасан гэдэг юм. Гэсэн хэдий ч Хүүхэн хутагт “Төр байсан цагт хулгай бий, зэм байсан цагт чоно бий” хэмээгээд шилийн эрчүүдийн зам мөрөөр орж, хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж, баяд ноёдын адууг хөөж, ядуу зүдүү хүмүүст түгээн өгдөг болсон юм гэнэ лээ.

Бор борын бялзуухай дууг Ж.Дорждагва гуайн Уртын дуу, Б.Ринчен гуайн Folklore Mongol зэрэг ном болон бусад ардаас цуглуулан нийт 36 бадаг болгож Монгол ардын уртын дуу [1984] номд оруулсан байдгийг хүргэж байна. Ер нь уртын дуучдын хоолой дуучин нас тогтоход дагаж тогтдог гэнэ. Энэ дууг бүсгүй хүн дуулахаас эрэгтэй хүн дулах нь хориотой байдаг. Энэ дууг их дууч Норовбанзад гуайн дуулснаар хүргэнэ. мө ийм ч учраас Норовбанзад гуай Уяхан замбуу тивийн наран дууг бас нэлээд хожуу дуулсан байдаг.

Хүүхэн хутагт Найдансүрэнгийн өөрийн багш саж лам Жамъянданзантай хамт татуулсан зураг.
Image

Ардын хөгжмийн Уянга хамтлагийн The Traditional Music Of Mongolia [1998] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?8g8igz8td9z8ge1
АЖ, Хөдөлмөрийн баатар уртын дууч Намжилын Норовбанзад гуайн Японы JVC студийн Urtiim duu, Morin Khuur хос цомгийн Urtiin Duu: Great Singing From [1995] цомогт орсон хувилбар.
http://www.mediafire.com/?ndaag41h1jvi92t

Бор борын бялзуухай

Бор бор бялзуухай
Босон суугаад жиргэнэ
Болзошгүй жаахан хүүхэн хутагт
Баруун хойш зориод гарлаа
Хар талын манаач нь
Харин ч хэцүү манаач байна
Хоёр шөнө нь отлоо
Хойт шөнө нь авлаа
Айл ах дүүгээр нь бууж
Адууны нь манааг туршлаа шүү
Улсыг тань унтахлаар
Унага даагыг нь үлдээлээ
Баян баргын адуунаас нь
Баруун хойш хөөлөө шүү
Байсан олон баргууд нь
Барааг минь харалгүй хоцорлоо шүү
Хөөсөнхөн адуу минь
Гучин гурван шарга
Гурваас бусад нь
Усан тэлмэн жороо шүү.
Унаган дааганы хэвтээ дээр
Улс бүхний унтаа дээр
Шөнө дундын үед
Шүлэг нойрын эхэнд шүү
Нойр муутын гадуур
Нүргэлсхийж гарлаа
Нохой муутын гадуур
Даргиулсхийж өнгөрлөө...
Саадаг нумыг минь харвал
Сайн эрийн шинжтэй шүү
Санчиг үсийг минь харвал
Сайхан эмэгтэй шинжтэй шүү
Гурван марал гудайхад
Гургалдайн даваагаар давлаа шүү
Долоон бурхан тонгойход
Долнуур хотод хүрлээ шүү
Үүр шөнө хагацахад
Утайн давааг давлаа шүү
Үдшийн бүрийн дундуур
Үүлт хотод очлоо шүү
Дөч хоногийн замыг
Дөрөөн дээрээ тууллаа шүү
Дөрвөн зүйлийн бэрхийг
Даван туулаад гарлаа шүү
Алалдсан газрыг минь
Аав минь ч үзсэн болоосой
Арван гурван сорвийг минь
Ээж минь ч үзсэн болоосой...
Хийж яваа ажил минь бол
Хулгай самууны ажил шүү
Явж байгаа хорвоо доо
Яг таарсан ажил шүү
Энэ үйлээ бодож
Эрднийн ганжуур бүтээлээ шүү
Хойд үйлээ бодож
Хоньсон бодьсадва бүтээлээ шүү
Энэ дууны нэр нь
Бор бор бялзуухай шүү
Эрдэмтэн мэргэд нараас
Шүлэглэн холбож зохиосон шүү
Энэ дуугаа дуулбал
Элгэн садан бүгдээрээ
Энгүй цэнгэлийн далайд
Энх амар жаргана шүү

_________________
http://goo.gl/X9QQnM


Last edited by ss7 on Oct.01.13 9:37 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: May.02.13 4:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Quote:
Цахар найман хошуу

эх сурвалж: http://mongol.cri.cn/21/2005/07/12/43@49059.htm

ӨМӨЗО-ны Hanggai хамтлагийн He Who Travels Far [2010] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?cooqp5nm330d0ym

Цахар найман хошуу

Мандаж гарах наран хө
Манан будан татна аа хө
Манай нутаг цахар найман хошуу
Эндээс хэдүй хол бэ

Ургаж гарах наран хө
Униар худан татна аа хө
Өөрийн нутаг цахар найман хошуу
Эндээс хэдүй хол бэ хө

Мандаж гарах наран туяарахуй
Манан ч арилбал тунгалаг аа хө
Манай нутаг цахар найман хошуу
Маяг ч үгүй харагднаа хө

Ургаж гарах наран туяарахуй
Униар ч үгүй тунгалаг хө
Өөрийн нутаг цахар найман хошуу
Өнгө ч тод цогцолжээ хө

Шаазгай шувуу болсон бол хө
Шагчирч нисээд очих билээ хө
Шаазгай шувуу биш тул
Санаа болоод сууж байна хө

Элээ шувуу болсон бол хө
Эргэж нисээд очих билээ хө
Элээ шувуу биш тул
Үүрд бодоод сууж байна хө
Code:
http://thepiratebay.sx/torrent/6071527/

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: May.13.13 11:33 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Үхэрт хүйтэн хоёр

Энэ удаад нэгэн сэтгэл сэмрэм хайрын түүхийг өгүүлж байна. Барга ардын уртын дуу бөгөөд дууны түүх нэгэн мянга есөн зуун хориод оны Шинэ барга хошуунд болсон үйл явдалтай холбогдоно. Тухайн үес Шинэ барга хошууны Далай суманд Эрдэнэцогт(?), Долгор хэмээн залуу хосууд халуун хайрандаа эрхлэн байсан ч тэр жил засгаас албан зар буулгаж, залуу хүүг Хайлаар яамны цэргийн албанд татжээ. Олон жил өнгөрч, залуу хүү цэргээсээ халагдан нутагтаа эргэн ирэхэд Баргын талд их түймэр гарч, олон хүн амиа алдаж, залуу ханийх нь гэр бүл ч энэ гамшигт өртсөн гэдгийг тэр залуу хүү сонсч, уй гашуудаа автсан тэрбээр хайртай бүсгүйгээ амьд байх болоосой гэсэн хүсэлдээ хөдлөгдөн Баргын талаар 7 шөнө 7-н өдөр хайгаад түүний зүүж байсан бөгж, ээмгийг олоод, сая өөрийн амргаа эндсэн гэдгийг итгэж, сэтгэл гүн дэх уй гашуугаа хэлж гаргаж эс чадан, дуу болгон дуулснаар Үхэрт хүйтэн хоёр хэмээх энэхүү дуу гарсан гэдэг.

Энэ дууг БНХАУ 2010 онд биет бус соёлын өвөөрөө бүртгэж авсан байна билээ.

БНХАУ-ын ӨМӨЗО-ын Анд |www.andaunion.com| хамтлагийн уртын дууч Цэцэгмаагийн дуулсан хувилбар
http://www.mediafire.com/?k08hmwylx44abuj

Үхэрт хүйтэн хоёр

Үргэлжийн ойрхон харагдагч
Үхэрт хүйтэн хоёр уу
Үеийн жаахан Долгороо
Үерт дайрахыг нь хүрээгүй

Арын бууцанд буусаар
Адуу тогтохоо байлаа даа
Аяганд хийсэн хоол нь
Аманд орохоо болилоо доо

Хоолойн бууцанд буусаар
Хонь тогтохоо байлаа даа
Хоол умд хоёр нь
Хоолойд орхоо болилоо доо

Алттай магнаг торгыг
Ар л биендээ шингээгээсэй
Алаг нүдэн Долгорыг
Аюул дайрахыг хүрээгүй

Гавтын нуурын захад
Ганц л толгойн энгэрт
Хархан нүдэн Долгорыг
Галын аюул дайрлаа даа

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.18.13 3:39 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Алгирмаа

Монгол нутгийн нэгээхэн үеийн амраг хосын учир явдал, аж амьдралыг тэр чигээр хүүрнэн өгүүлэх нэгэн дууны домгийг одоо хүргэе. Энэ бол 1800аад оны дундуур Чин гүрний дотоод хямрал, Гадаад түрэмгийлэгчдийн эсрэг Монгол нутгаас эрчүүдийг хугацаагүй цэргийн албанд дайчилж байсан үед зохиогдсон гэж үзэж болно байх. Тухайн үед Европод Сэм Коллинсон хэмээн алдаршсан Хорчины ноён манжийн эфү Сэнгэринчин Монгол манж олон газраас татсан цэргийг удирдан Тайпины бослогыг дарж, Хар тамхины дайнд орж байсан байдаг. Хэрэв тухайн үеийн Манжийн дансыг шүүн үзвэл Алтансүхийн нэр ч гарах магад. Ямартай ч Алгирмаа хүүхэн амраг нөхрөө арван гурван жил хүлээсэн агаад, тэр хооронд хүүгийн эцэг эх хар санаж хор хутгасан боловч амраг хоёр учир зүйгээ олж, амьдран жаргасан нь дууны үгнээс тодорхой байна.
XIX зууны дундуур монголчууд Англи, Францын цэрэгтэй байлдаж явсан үнэн түүх бий. Их Чин улс гадаад ертөнцөөс өөрсдийгөө тусгаарлаж, дэлхийн хөгжлөөс хоцорсон тэр цагт колоничлогчдын флот Шар тэнгист нэгэнт зангуугаа хаясан байлаа. Хар тамхины эхний дайны дараа өөрийгөө Исүс эзний хүү хэмээн зарласан Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн (Тай Пинг Тиян Гоу) бослого дэгдэж, 1845 оноос 1864 оныг хүртэл 19 жилийн турш үргэлжилж, 20 сaя хүний амийг авч, Манжийн төрийг хүчтэй ганхуулсан байна. Энэ бослогыг эхэлсэн цагааc нь дарагдан дарагдтал Xятадын нутгийн гүнд монгол хүний цус урcaж, яс цайсныг өнөөгийн бид төдийлөн мэддэггүй.

Хонг Шуухуаны удирдсан Тайпингийн босогчид Нанжин (өмнөд нийслэл) хотыг эзлэн авсны дараа цэргийн хүчээ Бээжингийн (умарт нийслэл) зүгт эргүүлжээ. Хамгийн эхний том тулаан Жиантанд 1851 оны 1 дүгээр сарын 1-нд болсон ба Манжийн морьт цэргийн монгол захирагч Ихдамбын удирдсан 7 анги Тайпингийн бослогын цэргийн галын шугамыг сэтлэхийг орoлдсон боловч араараа бүслэгдэж шахагдан жижиг толгод руу ухарчээ. Бусдаасаа таслагдсан түүний 300 орчим цэрэг, дарга алагдаж, гүүрэн дээр морь нь бусгахад мориноосоо унасан Ихдамба босогчдын явган цэрэгт алагджээ. Удирдлагагүй болcон манжийн цэрэг гол гатлан ухарсан байна. 1851 оны 10 дугаар сарын 10-нд Манжийн цэргийн Улаантай жанжины цэрэг Ёнгон хэмээх газрыг босогчдоос буцааж авaх гээд бүтсэнгүй ухарчээ. Тайпингийн босогчдын цэрэг Бээжинд ойpтох тутам Манжийн Түгээмэл Элбэгт хаан улам сандарч, итгэлтэйгээр нь Монголын өвөр 49, ар 86 хошуунаас морин цэрэг дайчлан татаж, Хорчин монгол жанжин Сэнгэринчинд цэргийг захируулжээ. 1825 онд 24 настайдаа Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин Манжийн хааны гүнжтэй гэрлэж жүн (хоёдугаар зэргийн) ван болсон байна. Манжийн хааны ордны хамгаалалтанд байсан үнэн итгэлт эфү Сэнгэринчин Хаант Оросоос галт зэвсэг зөөсөн 300 орос цэргийг Их Хүрээнд оруулaлгүй, их буу, зэр зэвcгийг Хиагтад тосч авcaн тухай мэдээ байдаг. Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ванд өргөмжилжээ.

Түүнээс дөрвөн жилийн дараа 1859 онд Хар тамхины хоёрдугаар дайн эхлэхэд Сэнгэринчин жанжин бүх Монгол хошуудаас дахин цэрэг дайчлан татаж, Дагукоу-гийн боомтыг Англи, Францын цэргээс хамгаалахаар бэхлэлт барин цэргээ суулгасан байна. 1860 оны 6 сарын сүүлчээр 18 мянган цэрэг бүхий Английн 100 орчим усан онгоц Шар тэнгист орж ирснээс сарын дараа Францын 4 мянган цэрэг дээр нь нэмэгдэв. Энэ удаад Англи, Францын арми өндөр технологийн галт зэвсэгтэй байсныг Сэнгэринчин жанжин хараахан мэдээгүй байлаа. Сэнгэринчин жанжин Дагукоу, Бэйтангийн хойгийн бэхлэлтийн дагуу газрыг миньжүүлсэн боловч, урвагч хятад цэрэг Английн талд мэдэгдсэн учир тэд шөнөөр эргийн дагуу суулгасан минийг саармагжуулж амжсан байна. 8 дугаар сарын 1-нд холбоотны цэрэг Бэйтангийн эрэгт бууж, 12-ны өдрийг хүртэл давшихад манж, монгол цэрэг эцсийнxээ хүнийг амь тавьтал бууж өгөлгүй тулалдав. Татар цэргүүд хэрхэн эрэлхэг байлдсан тухай хожим англи, францын цэргүүд олонтаа дурсан ярьсан байдаг. Хүлээлтэнд байсан морин цэрэгтээ Сэнгэринчин довтлох тушаал өгөхөд эрэг рүү дайран орсон монгол цэргүүд пулемётны шуурган галд өртөж бүгд хиар цохиулжээ. Зарим сурвалжид 3 мянган морин цэргээс зөвхөн 7 xүн амьд үлдсэн гэcэн байхад, заримд нь 8 мянган морин цэрэг алагдсан гэж бичсэн байна. Төсөөлөөд үзвэл “Сүүлчийн самуурай” кинод гардагтай тун төстэй тулаан болжээ. Сэнгэринчин жанжин Зангжиаванд зугтан гарч, Бээжингээс 9 мянган мoрин цэргээр хүчээ сэлбэсэн байна. Хүчээ сэлбэсэн Сэнгэринчин жанжин удаа дараа Англи, Францын цэрэгтэй зууралдан байлдсан байна. Түүний цэрэг гаргууд сайн байлдсан боловч асар их хохирол амсчээ. Англичууд Сэнгэринчин жанжинг Сам Коллинсон (Sam Collinson) гэж нэрлэж, эрэлхэг гарамгай дайчин гэж тодорхой бичсэн байдаг. 9 дүгээр сарын 21-ний өдрийн хориглох тулалдаанд баруун жигүүрийг хамгаалан байлдсан Сэнгэринчингийн монгол цэрэг хоёрхон цагийн дотор холбоотны мянга орчим цэргийг алж устгасан байна. Зүүн жигүүрийг хамгаалан байлдсан Mанжийн Шэнг-бао жанжины цэрэг мөн 2 цагийн дотор мянга орчим франц цэргийг устгасан байна. Энэ тулалдаанд Mанжийн 30 орчим мянган цэрэг орoлцсон бөгөөд Шэнг-бао жaнжин хүндээр шархдаж Бээжинд хүргэгдсэн гэдэг. Сэнгэринчин жанжин зүүн жигүүрийг гартаа авахаар оpoлдсон боловч холбоотны цэргийн шуурган галд өртөж давшилт амжилтгүй болжээ. Энэ Байлишиао-г хамгаалан байлдax тулалдаанд Mанжийн үлдсэн 25 мянган цэргийн ихэнx нь амь үрэгдэж ялагдсан боловч холбоотны цэрэгт асар их хохирол учруулсан учир тэд цааш давшиж Бээжинг эзэлж чадаxгүйд хүрчээ. Сэнгэринчин жанжины зэрэг дэвийг бууруулан түүний цэргийг Шандуны хойгт гарсан Ниан босогчдыг даруулахаар хөдөлгөжээ. Тэнд гурван жил орчим амжилттай тулалдаж босогчдыг хэрцгийгээр даран өөрийн зэрэг дэвээ буцаан сэргээж авсан боловч Ниан босогчдын мэхэнд хууртан гэнэтийн довтолгоонд өртөж, 1865 онд Сэнгэринчин жанжин алагдсан байна. Түүнийг амь үрэгдсэнээс 3 жилийн дараа 1868 онд уг бослого бүр мөсөн дарагджээ.

Би Жагжид Цэцэн агснаас Сэнгэринчин вангийн тухай асуухад “-Сэнгэринчин бол Манжийн төрд хамаг хүчээ өгсөн хорчин монгол хүн. Түүнтэй хамт олон монгол цэрэг хүний нутагт халуун цусаа урсгаж, алтан амиа алдсан” гэж хэлж билээ. Сэнгэринчин вангийн морин цэрэгт горлосын хоёр хошуу, халх, харчин таван хошууны зост чуулган, монголжин, хорчины Бу вангийн хошуу, хорчины дархан вангийн хошуу, жалайд зэрэг газраас лавтай монгол цэргүүд байжээ. Энэ бүгд “Сэн вангийн магтаал”-д тодорхой орсон байдаг. 1889 онд Манжийн хааны бэлэвсэн Сиши хатан Сэнгэринчин жанжины дурсгалд зориулж Бээжингийн Донгчэн дүүрэгт Шианзонcи мөргөлийн cүм байгуулжээ. Хoжим 1995 онд Өвөp монголын Тонляо хотноо Сэнгэринчин жaнжины хөшөөг босгoж, музейг байгуулсан байна.

Хэрвээ бид Халх дөрвөн аймаг, өвөр зургаан чуулганы Манжийн үеийн данснаас 1840 оноос 1870 оны хоорондох 30 жилийн турш хугацаагүй цэргийн албанд татагдсан эрсийг шүүгээд үзвэл хичнээн монгол энэ дайнд орж эрсдcэн тоо гарна. Хожим Боксерын бослогыг дарах, Хятад-Японы дайнд хичнээн олон монгол хүү алтан амиа золиослocныг бид мэдэхгүй. Бокcерын бослогыг дарахаар Халх дөрвөн аймгаас татсан 2 мянган морин цэрэг Улиастайн амбанд сууж байгаад дайнд мордолгүй тарсан тухай баримт бий. Монголын цэрэг ялаагүй ч Англи, Францын давуу армитай байлдаж явсан үнэн түүхээс сөхөн дурдахад ийм байна. Энэ бол 100 гаруй жилийн тэртээ болсон бодит түүх. Таны эсвэл миний элэнц хуланцаас хэн нэгэн нь харийн нутагт цусаа урсгаж ясаа тавьсан байж болно. Бид Монголчуудын түүхийг ямарч байсан 1949 он хүртэл нэгтгэн авч үзээд, судалж бичиж байх нь чухал хэмээн би боддог.

Эх сурвалж: http://shbaatar.blogspot.com/2009/10/blog-post_17.html
Алаг морины алхаа сайвраан
Нийлүүлж явна аа Алтансүх хө
Амраг хонгороо хараад хараад
Баясаж явна аа Алтансүх хө.
Дээгүүр жороо доогуур сайврыг нь
Нийлүүлж явна аа Алгирмаа хө
Дэгжин хонгороо хараад хараад
Уярч явна аа Алгирмаа хө.
Алтан замаа дагаад
Алхуулж явна аа хоёулаа хө
Амраг сэтгэлээ ярилцаад
Инээлцэж явна аа хоёулаа хө.
Атар талын тоосыг
Дэгдүүлж явна аа хоёулаа хө
Ачир үртэй болохоо ч
Ярилцаж явна хоёулаа хө

(Хоёр залуу хол замыг мэдэлгүй туулж, гаднаа ирээд буутал амбан ноёны газраас цэрэгт дуудсан албан захидал угтан авч Алтансүх дуулна)

Алтансүх:

Агт хүлэг морины минь
Хөлсийг нь сэвж амжаагүй
Ардаа үүрсэн саадаг нумны минь
Чилээ нь гарч амжаагүй
Амраг хонгор Алгирмаатайгаа
Танилцаж дасаж амжаагүй хө,
Айл гэрийн амьдралаа
Аятай гурав хэлэлцээгүй хө
Албан хот Мүгдэнгээс
Дуудах бичиг ирсэн тул
Арав хоног зөрчих юм бол
Алах ялд орно хө
Үрээ хүлэг морины минь
Хөлс нь сэвж амжаагүй хө
Үүрч явсан саадаг нумны минь
Чилээ нь гарч амжаагүй хө
Өөрийн эхнэр Алгирмаатайгаа
Ижилсэж дасаж ч завдаагүй хө
Өрх гэрийн амьдралаа ч
Эвтэй гурав хэлэлцээгүй хө
Эзний амбан ноёноос
Дуудлагын бичиг ирсэн тул
Ес хоног зөрчих юм бол
Үхэх ялтай болно хө
Алтан юу аяганд нь
Архи юугаа хийлээ хө
Аав болоод ээжийнхээ
Арван хуруунд нь дэвшүүлье хө
Амбан сияаны цэрэгт
Амлагдан мордох боллоо хө
Аав болоод ээжийгээсээ
Амны ерөөлийн хүсье хө

Эцэг:
Алтан аягатай архийг
Аав нь хүүгээсээ авъя хө
Арван зүгтээ сүрчиж байгаад
Аав нь хүүдээ захья хө
Амбан хааны цэрэгтээ
Амар мэнд яваарай
Амьд мэнд дахин уулзахын
Амны ерөөлөө дэвшүүлье!

Алтансүх:
Мөнгөн юу аяганд нь
Архи юугаа хийлээ
Мөөмөө болоод аавынхаа
Мутарт нь дэвшүүлье!
Мүгдэн сияаны цэрэгт
Мордох дээр шийдлээ хөө
Мөөмөө болоод аавынхаа
Мөрийн ерөөлийг хүсье!

Эх:
Мөнгөн аягатай архийг
Мөөмөө нь хүүгээсээ авъя
Мөнөө зүг зүгт сүрчээд
Мөөмөө нь хүүдээ захья
Мүгдэн сияаны цэрэгт
Мэнд сайн яваарай
Мөдхөн гэртээ ирэхийг
Мөөмөө нь хүүдээ ерөөе!

Алгирмаа:
Агаар тэнгэрийн нарны
Илч нь болооч бие минь хө
Амраг хонгор Алтансүхээ
Дулаалж явахгүй юү бие минь хө.
Уудам дэлхийд дураараа довтлох
Салхи болооч бие минь хө
Учирсан хонгор Алтансүхээ
Хүргэж өгөхгүй юү бие минь хө.
Хурмаст тэнгэрт хурж байгаа
Үүл ч болоосой бие минь хө
Хонгор хайртай Алтансүхдээ
Сүүдэр болж өгөхгүй юү хө
Хорвоо ертөнцийн
Саран ч болоосой бие минь хө
Харанхуй шөнийн гүнээр
Хонгороо харж явахсан
Урган ургасаар унана гэдэг нь
Усны муугийнх юм уу даа хө
Учир учирсаар сална гэдэг нь
Урьдын тавилан муугийнх уу хө.
Гар гарсаар гандана гэдэг нь
Газар муугийнх ч юм уу даа хө
Арав хонохгүй сална гэдэг нь
Анхны ерөөл муугийнх уу хө.

Алтансүх: (Аав ээждээ хүүхнээ захиж дуулна)
Алаг эрээн үнээ чинь дээ
Тугалаа дагаад мөөрнө дөө хө
Айлын хүүхэн Алгирмаагаа
Ачиртайгаа адил бодоорой хө
Хүрэн эрээн үнээ чинь дээ
Тугалаа дагаад мөөрнө дөө хө
Хүний хүүхэн Алгирмаагаа
Хүүтэйгээ адил бодоорой хө

Алтансүх: (Алгирмаадаа захиж дуулна)
Цагаан эрээн тахиа чинь дээ
Цагаасаа эрт дуугарна даа хө
Цагаан тахиагаа дуугарсны сүүлээр
Цайны галаа асаа даа хө
Цайны галаа асаасны сүүлээр
Цал буурал ээжий ааваа
Цагийн цагт хүндэл дээ хө.
Улаан эрээн тахиа чинь дээ хө
Улсаас эрт дуугарна даа хө
Улаан эрээн тахиагаа дуугарсны сүүлээр
Усны галаа асаа даа хө
Усны галаа асаасны сүүлээр
Эмгэн буурал ээжий ааваа
Өдрийн өдөрт хүндэл дээ хө.
Арши зандан хүж юугаа
Асааж бай даа Алгирмаа хө
Аав л ээжийн шүтээнийг нь
Цагийн цагт нь эргүүл дээ хө.
Үнэр сайтай гоошоон хүжийгээ
Асааж байдаа Алгирмаа хө
Эцэг дээдийн шүтээнийг нь
Цагийн цагт нь хүндэл дээ хө.

(Ингээд Алтансүх цэрэгт морджээ. Нэгэн өдөр хойд эх нь Алтансүхийн эцэгт агсарч дуулна гэнэ)

Адуу мал чинь
Арын жалгаар дүүрэн байдаг
Аадал гэргийг сахих хүмүүн үгүй
Алаг үр Алтансүх чинь
Албан цэрэгт мордон явж
Арван гурван жилийг болно оо
Амьд ирэх билүү үхэх билүү?
Алиныг нь хэмээн бодно вэ гэлээ!
Айлын хүүхэн Алгирмааг
Ашиггүй тэжээх хэрэг байна уу хэмээн
Өвгөнийг өндөр дуугаар загнаж хэллээ.
Хөндүү дүүрэн мал чинь
Хүн амьтан үгүй
Энэ амьдралын эзэн болсон миний биеэ!
Өөрийн хүү шүү Алтансүх чинь
Иргэний цэрэгт мордон явж
Эргэж ирэх билүү?
Эргээд ирэх үгүй хоёрыг
Энэ өдөр ямрыг мэдэж
Хүний хүүхэн Алгирмааг
Хүч л үгүй тэжээхийн хэрэг байна уу?

(Иймэрхүү байдалтай болоход Алгирмаа хүүхэн авааль нөхөр Алтансүхээ мөрөөдөн санаж дуулж сууна)

Алгирмаа:
Алд алдын торгон хадгийг
Задалж сууна аа Алгирмаа хө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон доо
Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө.
Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө!
Жан жангийн торгон хадгийг
Задлан суунаа Алгирмаа хө
Заяаны нөхөр Алтансүхтэй
Жаргалын замыг холбосон доо хө.
Угийн нөхөр Алтансүх
Уушаан цэрэгт яваад
Үхсэн амьдын сураггүй
Өдий удаан боллоо хө.

Эх:
Доогуур сайвар, дээгүүр жороо
Долгин цавьдрыг бариад ирээрэй.
Долнуур янзын хээтэй эмээлийг
Зоон дунд нь тааруулаарай хө
Арал сайтай даачаа тэргийг
Аваад ирээрэй, хүүхдүүд ээ хө
Авдар болоод шүүгээгий нь
Арал дунд нь тааруулаарай.
Айлын хүүхэн Алгирмааг
Аваачаад төрхөмд нь тушаая хө.
Анхны өгсөн адуу малаа
Аваад ирвэл нэгэн тийшээ хө.
Хүрд сайтай даачаа тэргийг
Хөллөөд ирээрэй, хүүхдүүд ээ хө
Хөнжил болоод гудас юугий нь
Хөндөл дунд нь дэвсээрэй хө
Хүний хүүхэн Алгирмааг
Хүргээд гэрт нь тушааяа хө
Хүнс буян, хөрөнгө зоорио
Хураагаад ирвэл нэгэн тийшээ хө.

Алгирмаа:
Алд өндөр гоошоон хүжийг
Асааж байна Алгирмаа хө
Аав дээдсийн шүтээндээ
Даатгаж байна Алгирмаа хө
Аваачаад гэрт минь тушаахад
Гомдох учир юун билээ хө
Авааль нөхөр Алтансүхтэй
Амар мэнд уулзвал даа хө.
Үнэр сайтай гоошоон хүжийг
Асааж байна Алгирмаа хө
Эцэг дээдсийн шүтээндээ хө
Даатгаж байна Алгирмаа хө
Эргүүлээд гэрт минь хүргээд өгөхөд
Эргэлзэх учир юун билээ хө
Өөрийн нөхөр Алтансүхтэй
Өлзийтэй мэнд л уулзвал даа хө.

(Алтансүх цэргийн албаа хааж, хугацаа дуусаад ирлээ)

Алтансүх:
Үрээ хүлэг морь минь
Унаган дуугаар үүрсэнэ ээ хө
Ус л болоод бэлчээртэйгээ
Таньсан ч юм уу адгуусаа хө
Өтлөө болсон аав ээж минь
Эсэн мэнд суувуу даа хө?
Үр хүү Алтансүх чинь
Амар мэндийг асууна аа хө.
Өмнө хойны ах дүү нар минь
Ирээд ирээд уулзаж байна аа хө
Өөрийн эхнэр Алгирмаа минь
Үзэгдэхгүй байдаг нь юуных вэ хө?
Агтан хүлэг морь минь
Аяар аяар үүрсэнэ ээ хө
Амтат бэлчээр усыгаа
Мартаа ч үгүй юм уу даа хө
Агшраа болсон аав ээж минь
Амар тайван суув уу хө?
Ачир бага Алтансүх чинь
Амгаланг айлтгаад дэвшүүлнэ ээ хө
Ар өврийн ах дүү нар нь
Ирээд ирээд уулзана хө
Авааль эхнэр Алгирмаа минь
Үзэгдэх үгүй юү болоо вэ хө?

Эх:
Цагаан эрээн тахиа чинь дээ
Цагаас эртээ дуугарч байв аа хө
Цайны галаа асаагаа нь үгүй
Цаад наад айлаар нь тэнэж явлаа хө
Цал буурал ээжий аавыг нь
Цагийн цагт нь хүндлээгүй ээ хө
Цаглашгүй муугаар хэлээд байхаар нь
Аадалд нь аваачаад орхилоо доо хө.
Улаан эрээн тахиа чинь ээ
Улсаас эрт дуугарч байлаа хө
Усны галаа асаагаа нь үгүй
Урдах айлаар нь тойрох юм аа хө
Эмгэн буурал ээжий аавыг нь
Өдрийн өдөрт хүндлээгүй хө
Элдэв муугаар хэлээд байхаар нь
Өрхөд нь аваачаад орхисон доо хө.
Арши зандан хүж юугаа
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Аав ээжийн шүтээнийг чинь
Арын жалгаар тараав аа хө.
Үнэр сайтай гоошоон хүжийг
Асаагаа нь үгүй шүү Алгирмаа хө
Эцэг дээдийн шүтээнийг чинь
Өмнө жалгаар тараав аа хө

Алтансүх:
Аав ээжийн шүтээнийг
Шүтээ нь үгүй Алгирмаа хө
Аав болоод ээжийг минь
Хүндлээ нь үгүй Алгирмаа хө
Аваачаад гэрт нь тушаагаад хө
Адуу малаа ирсэн нь
Ай мөөмөө таны энэ ажил
Аятай болоод зүйтэй юм аа хө.
Эцэг дээдийн шүтээнийг
Тахиа нь үгүй Алгирмаа хө
Мөөмөө болоод аавд минь
Мөргөө нь үгүй Алгирмааг хө
Эргүүлж гэрт нь өгөөд
Эдлэл малаа аваад ирсэн нь хө
Ээжийн минь хийсэн энэ ажил
Эвтэй болоод зүйтэй юм аа хө.

Эх:
Аавын буян адуу мал
Арван зуугаар байна шүү дээ хө
Арав тавыг арилжиж худалдвал
Алт мөнгөөр дутахгүй хө
Алаг хоёр нүдний чинь
Аяс нь таараад ирвэл хө
Авгай нэгийг ахин олоход
Амаргүй гэж үү хүү минь ээ хө.
Эцгийн буян эдлэл мал
Есөн зуугаар байна шүү дээ хө
Ес гурвыг арилжиж худалдвал
Эдлэл мөнгөөр дутахгүй хө
Эрээн хоёр нүдний чинь
Эес нь таараад ирвэл хө
Эхнэр нэгийг ахин олоход
Энэхэн дурын хэрэг шүү дээ хө.

Алтансүх:
Аавын буян адуу мал
Арван зуугаар байна л даа хө
Арав таваар үрээд байвал
Ачрын алдарт ямар вэ хө?
Алаг хоёр нүдний аяс нь таараад
Авгай нэгийг аваад байтал
Анхны адил аваачаад өгчихвөл
Аавын алдарт ямар вэ хө?
Эцгийн буян эдлэл мал
Есөн зуугаар байна л даа хө
Ес гурваар нь үрээд байвал
Үрийн нэрд ямар вэ хө?
Эрээн хоёр нүдний эес нь таараад
Эхнэр нэгийг аваад байтал
Эртний адил аваачаад өгчихвөл
Эхийн алдарт ямар вэ хө?

(Ингээд Алтансүх Алгирмаагийн хойноос явахаар мордлоо)

Бусад хүмүүс:
Алхаа сайтай ардаг саарлаа
Эмээллээд мордлоо Алтансүх хө
Арван лангийн алтан эмээлийг
Ар л нуруунд нь тохлоо хө
Авааль эхнэр Алгирмаагаа
Аюулхай цээжиндээ бодоход нь ээ хө
Алхуулж явна уу, цогиулж явна уу
Анзаарахаа байв аа хө
Доогуур сайвар долгин саарлыг
Эмээллээд мордлоо Алтансүх хө.
Долоон лангийн хазаарыг нь
Дух толгойд нь тааруулна хө
Донровын охин Алгирмааг
Дотор цээжиндээ санахад нь ээ хө
Тогшиж явна уу, цогиж явна уу
Тоож ялгахаа байлаа хө.

Алгирмаагийн эх:
Амбан сияаны цэрэгт хүү минь
Амар сайн явав уу даа хө?
Атаат дайсан самууныг
Арилгаж ялаад ирэв үү дээ хө?
Авааль эхнэр Алгирмааг чинь
Ааваас чинь чөлөөтэй авчирсан юм сан хө
Аавын чинь өгсөн чөлөөнөөс
Арав хоног хождууллаа хө.
Уушаан цэрэгт явсан хүү минь
Өлзийтэй сайн явав уу да хө?
Өстөн дайсан самуунаа
Үнсэн товрог болгов уу даа хө?
Өөрийн эхнэр Алгирмааг
Ээжээс чинь чөлөөтэй авчирсан даа хө
Ээжийн чинь өгсөн чөлөөнөөс
Есөн өдөр хождууллаа хө.

Алгирмаа:
Авсан нөхөр Алтансүх минь
Амар сайн явав уу даа хө?
Алаг модтой гаансанд чинь
Асааж өгье, тамхийг чинь хө.
Аав болоод ээж хоёртоо
Андуу битгий бодоорой хө
Авааль хүүхэн Алгирмаагийн
Аюулыг хөнгөлж өгсөн юм аа хө.
Өөрийн нөхөр Алтансүх минь
Өлзийтэй сайн явав уу даа хө?
Өнгөт модтой гаансанд чинь
Асааж өгье тамхийг чинь
Ээжий болоод аавдаа
Эндүү битгий бодоорой
Үеэл хүүхэн Алгирмаагийн
Үйлийг хөнгөлж өгсөн юм аа хө.

(Алтансүх бүх учрыг мэдээд эх эцэгтээ эргэж ирж дуулсан нь)

Алаг эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Авааль хүүхэн Алгирмааг
Ачиртайгаа зүйрлүүлж бодсонгүй юу хө.
Хүрэн эрээн үнээ нь
Тугалаа мөрөөдөх нь хөөрхий еэ
Хүний хүүхэн Алгирмааг
Хүүтэйгээ зүйрлүүлж бодсонгүй юу хө.

Сияан (县) - Хятадын засаг захиргааны нэгж, хошуу гэдэгтэй дүйнэ.
Арши - Арц гэдгийг өвөрлөгч зарим нутагт Арши гэдэг байна.
Гоошоон - Хятад хүж
Уушаан (五山) - Таван уул гэсэн утгатай үг, энэ нь Хятадын Шаньси муж дахь Утай орныг хэж байна. Мөн зэвсэгт цэрэг гэсэн утгатай хятад үг гэж тайлбарласан ч байна.
Даачаа - Бүхээг бүхий ачааны хөсөг

Мөн дэмбээний алгирмаадах гэсэн нэгэн хэлбэр байдгийг та бүхэн андахгүй биз ээ. ая дан нь удаан хэмнэлтэй байдгаас бүсгүйчүүд, эсвэл эрчүүд хүүхнүүдтэй алгирмаадах нь байдаг.

Морин хуурч, хөөмэйч Энхжаргалын (Epi) Хоёр өнгө (Hoirr Öngö) [2002] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?uko3jhxuc3nyy5p
Уртын дууч АЖ Ш.Чимэдцэеэ. Алтан хөхийн оргил [2009] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?479xn9gqt7uv0g7

Алгирмаа

Алд алдын торгон хадгийг
Задалж сууна аа Алгирмаа хө
Анхны нөхөр Алтансүхтэй
Амьдралынхаа замыг холбосон доо

Авааль нөхөр Алтансүх
Амбан сияаны цэрэгт яваад хө
Амьд үхсэн нь сураггүй
Арван гурван жил боллоо хө

Арван гурван жилийн дотор
Андуу зөрүү явсан бол хө
Агаар хурмаст тэнгэр намайг
Амийг минь гартал ниргэг хө

Жан жангийн торгон хадгийг
Задлан суунаа Алгирмаа хө
Заяаны нөхөр Алтансүхтэй
Жаргалын замыг холбосон доо хө

Угийн нөхөр Алтансүх
Уушаан цэрэгт яваад
Үхсэн амьдын сураггүй
Өдий удаан боллоо хө

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.26.13 4:33 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Самгалдай

Тагна урианхайн хязгаар, тува нутгийн цаатан ардын дуу. Самгалтай буюу шумуултай хэмээх уулын тухай дуу гэнэ.

Хөсөгтөн хамтлагийн Хөсөгтөн [2010] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?afqc9wa3w53wf5a
видео: ста Н.Сэржмятав. http://www.youtube.com/watch?v=xkpNDIvi8ho
видео аяз: Анд хамтлаг, морин хуурч Нарс: http://www.youtube.com/watch?v=T13-Rf1Q9B8

Самгалдай

Хажуунаас нь хараад үзвэл
Ханан хээтэй Самгалдай
Хажуунаас нь хараагүй хүнд бол
Хад чулуутай гэх л байх даа

Дэргэдээс нь хараад үзвэл
Дэгжин хээтэй Самгалдай
Дэргэдээс нь хараагүй хүнд бол
Дэрс чулуутай гэх л байх даа

Оройгоос нь харж үзвэл
Оосор бүчгүй Самгалдай
Оройгоос нь хараагүй хүнд бол
Овоо чулуутай гэх л байх даа

ОХУ-ын БНТува улсын Хуун Хуур Ту хамтлагийн If I'd Been Born an Eagle [1997] цомогт орсон Тува хувилбар.
http://www.mediafire.com/?jjmc21156y0ubpa
видео: Энхболдын Тэргэл. http://www.youtube.com/watch?v=Bg8jv3owKpA

Самагалдай

Дооразындан харап көөрге
Торгу хээлиг Самагалдай
Топтавылап көрбээн кижи
Довурактыг дээр-ле боор оң

Хажыызындан харап көөрге
Хана хээлиг Самагалдай
Караа биле көрбээн кижи
Хая-даштыг дээр-ле боор оң

Үстүнейден харап көөрге
Үлегерлиг Самагалдай
Үргүлчү-ле чорбаан кижи
Үзүк суглуг дээр-ле боор оң

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.27.13 2:44 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Aug.01.07 12:23 pm
Posts: 186
Location: Heaven
Samgaldai geed tsaatan( tagna urianhai) emee duulj baisan bichleg deer uzej baisan. Mongol tal ruugaa ingej duuldag yum bolov uu gej oilgoloo. Tuvagiin Yat-kha hamtlagiin duulsan huvilbar bol utga n bol uur yum bilee.
http://www.youtube.com/watch?v=AGa-3j2bMT0

Амдыы барып хонган чери
Агылыг бе? Сигенниг бе?
Амырактың баар чери
Ырак чер бе? Чоок чер бе?

http://www.tyvawiki.org/wiki/Amdy_baryp

_________________
Mongol uls mini mandan badrag.


Top
   
PostPosted: May.28.13 1:07 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
тийм байна, сонирхолтой юм. баярлалаа wing ах. цуглуулгандаа ятха, чиргилчин, хун-хуур-ту зэрэг хамтлагийн цомгуудыг оруулаагүй байсан юм, нэмчихдэг билүү.
ер нь саяхан хоёр цомог худалдаж авсныгаа .flac хөрвүүлж авсан, гэхдээ ер энд тарааж байдаг нь зөв үү таминь. цаана нь олон хүний хүч хөдөлмөр байдаг юм аа.
гэхдээ ардын дуу хөгжим ардынх л байх ёстой, хэн нэг нь өмчлөх эрхгүй гэж ч бодогдох шиг, би гэж хүн энд ямар ашиг хонжоо хайж яваа биш мэддэхгүй нэгэнд нь мэдүүлж, танихгүй нэгэнд нь таниулах гэж л мачийж явна даа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.20.13 2:41 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Эрүү цагаан болжмор

За энэ дуу ч домогсоод байх ч юу байхав дээ, эхнэртээ гоморхсон нэг нөхөр дуулчихсан нь олонд түгэн түгсээр жараад бадаг болтлоо дуулагдчихсан биз. ерөөсөө дууны утга агуулга нь тэр чигтээ чих амар хэвтэх гэсэн эрийн санаа. тэр зүйл бүрийн шувуун дуу, эхнэрийн эрүүний шөл хоёроос залхчихсан эсвэл "заагаад хийсэн зандан ширээ нь заадсаар салахыг үзээгүй билээ, ар дээр ургасан арвай буудай нь амттай болдог нь юуных ч билээ" гэх зэргээр учир шалтгааныг нь л ухсан дуу даа. за энэ дууг тэгээд элдэв найр наадам, баяр цэнгээнд дуулах цээртэй, хаяа халамцхаараа гэртээ эхнэртээ дуулвал зохино.

Язгуур урлагийн "Эгшиглэн" |www.egschiglen.de| хамтлагийн Sounds of Mongolia [2001] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?tzmb71xc97erfl9
Язгуур урлагийн Сарны чулуу чуулгын Piece Of The Moon [2002] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?uzdtkf5r29caj9v

Эрүү цагаан болжмор

Эрүүндээ цагаантай болжмор шувуу нь
Үүрийн шөнөдөө жиргээд байна аа хө
Үйлийн үртэй миний л амраг
Үглээд суух нь зэвүүхэн байна аа хө

Тархиндаа улаантай тахиа шувуу нь
Тавхан жингээр донгодоод байна аа хө
Танхил өссөн миний л амраг
Тавхан үгэндээ танигдаад байна аа хө

Хөөрхөн дуутай хөхөө шувуу нь
Хөвчийн модонд донгодоод байна аа хө
Хөөрхий жаалхан миний амрагт
Хөндийрөх сэтгэл төрөөгүй бизээ хө

Ар дээр ургасан арвай буудай нь
Амттай болдог нь юуных ч билээ хө
Амраг хонгор чи бидэн хоёр
Сэтгэлтэй болдог нь юуных ч билээ хө

Заагаад хийсэн зандан ширээ нь
Заадсаар салахыг үзээгүй билээ хө
Заяаны хоёр амрагийг болбол
Зангийн хувиргаж чадахгүй билээ хө

Алсыгээ ширтсэн өнчин хайлаас нь
Хурыг хүсээд ялаад байна аа хө
Амрагаа мөрөөдсөн миний сэтгэл
Цээжин дундаа догдлоод байна аа хө

Ижилээсээ салсан ангир шувуу нь ээ
Эргэж нуурандаа ирдэг юм аа хө
Ингэж учирсан чи бидэн хоёр чинь
Үүрд жаргахын тавилантай юм аа хө хө

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.20.13 9:42 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18022
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Аялах дуртай нэг дууныхаа үгийг бичье. ss7 гишүүн үүх түүхийг нь дэлгэрүүлээрэй. Бас алдсан үг байвал залруулаарай, би өөрийнхөө сурснаар л биччихэе. :mrgreen:

СИЙЛЭН БӨӨР

Мандаж гардаг нарны маань наагуур
Манан ч үгүй тунгалаг байна хө
Манай айлын Сийлэн бөөрийг
Маргааш өглөө мордуулна гэнэ дээ хө

Ургаж гардаг нарны наагуур
Униар ч үгүй тунгалаг байна хө
Урдах айлын Сийлэн бөөрийг
Ургах нарнаар мордуулна гэнэ хө

Хүрэн морио унаад гарна даа
Хүрэл буугаа үүрээд гарна аа хө
Хөөрхөн төрсөн Сийлэн бөөрийг өө
Хөдөөнийх нь замд нь булаагаад авна даа хө

Саарал морио унаад гарна даа
Сааадаг нумаа үүрээд гарна аа хө
Сайхан төрсөн Сийлэн бөөрийг өө
Салаа замаас нь булаагаад авна даа хө

Аралтай тэрэг нь айлын дундаа
Алтан шанлуу ширээний минь дундаа хө
Амраг жаалхан Сийлэн бөөрийг
Авна гэж зүүдэлсэн ч үгүй явлаа хө

Хүрдтэй тэрэг нь хүрээний дундаа
Хүрэн шанлуу ширээний минь дундаа хө
Хүүхэн жаалхан Сийлэн бөөрийн
Хуримыг л хийхээр зэхээд байна хө.

Нэг залуу сэтгэлтэй хүүхнээ өөр хошууны баян айлын хүүд алдах болонгуутаа хүргэж өгөх замаас нь булаагаад авчихдаг бололтой. :mrgreen:

Universe Best Songs 2011-ийн ялагч Жавхлантөгс лав энэ дууг маш сайхан дуулсан байдаг. :wd:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.27.13 1:26 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Судгийн ногоо

Монгол ардын богино дуу.

Sedaa хамтлагийн Letter from Mongolia [2011] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?vde26g5nk7ednrt

Судгийн ногоо

Судгийн ногоо хөөрхий
Сугсраад байна даа хө
Сургий нь дуулаад хөөрхий
Өрөвдөөд байна даа хө

Арын ногоо хөөрхий
Алаглаад байна даа хө
Ааший нь бодохоор хөөрхий
Өрөвдөөд байна даа хө

Жалгын ногоо хөөрхий
Жигдрээд байна даа хө
Зангий нь бодохоор хөөрхий
Өрөвдөөд байна даа хө

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jul.28.13 3:18 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Жаргалтайн дэлгэр буюу Өвгөн шувуу хоёр

Монгол ардын уртын дуу, тэр дундаа төв халх аялгын уг дуу нь Түмэн эх зэрэг дууны адил найр эхлэх, жаргаахад дуулагддаг. Хүн шувуу хоёрын харилцаа маягаар хүний болоод байгал нийгмийн жам ёсыг сурган таниулсан гүн ухааны утга агуулгатай дуу юм. Дууны эхний бадгаар Жаргалтай дэлгэр гэж нэрлэх нь бий, мөн зарим нутагт Өвгөн шувуу, Өвгөн ба шувуу, Галуу ба Жарантай гэх зэргээр ч нэрлэгддэг мөн уг дууны өөр хувилбар Галуу хүн хоёр дууг Догшин ноён хутагт Равжай зохиосон гэх мэдээ ч байдаг юм байна. Нийт энд тэндээ цуглуулж түүвэрлэн 32 бадаг болгон тэмдэглэсэн байдаг юм байна. Нэг бадаг 2-3 минут дуулагдана гэж үзвэл найрын зочид түрэн түрсээр бараг 2 цаг дуулдаг байсан бололтой. Бараг саяхан болтол, миний багад 2-3 өдөр үргэлжлэх гэрийн болон хуримын найр олныг үзсэнийг бодоход энэ зэргийн хугацаанд дуулах ч юу ч биш бололтой. Үлгэр домогт ная хоног найрлан жаргав гэж гардаг ч үнэн бололтойдог шүү хэхэ.

АЖ, Хөдөлмөрийн баатар уртын дууч Намжилын Норовбанзад гуайн Японы JVC студид бүтээсэн Urtiin duu, Morin Khuur хос цомгийн Urtiin Duu: Great Singing From [1995] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?yft606ee7o1c2y2

УГЖ, Уртын дууч Б.Лхамжав гуайн дуулсан хувилбар
http://www.mediafire.com/?9ec0r6flhtwm9qm

Уянга хамтлагийн Uyanga 1 - The Traditional Music Of Mongolia [1998] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?01ehslyi11k8ofo

Жаргалтайн дэлгэр буюу Өвгөн шувуу хоёр

Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь
Жигүүртэн олон олон шувуунуудаа
Гадаад их далайнхаа тэртээгээс
Ганганаж л дэвэн дэвэн дэвэгсгээр
Ягухандаа ирдэг билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ

Эргэж байх дөрвөн цагийн дотроос
Эрчимтэй зуныхаа цэцэгт сард нь
Эртний тавигсан ерөөлийн хүчээр
Энэ сайхан нутагтаа эргэж ирдэг билээ дээ
Өвгөн ах та мину зээ

Зорьж ирсэн нууртаа зусаад
Зоргоороо амархан цэнгэж жаргаад
Зохистой намрынхаа дулаан цагт
Жигдлэн дэвсээр юундаа буцна вэ
Олон жигүүртэн та мину зээ

Өндөр их хангайн шилд
Үүл цасан будраад ирэхэд
Өнөд сэрүүн хүйтэн болно хэмээн
Өссөн дулаахан нутагтаа буцдаг шүү дээ
Өвгөн ах та мину зээ

Өнөд жаргалтай нутагтаа хариад
Өвөл дулаан байдаг болбол
Эсэргэн хойтон хаврын цагт
Энд бас юундаа ирнэ вэ
Олон жигүүртэн та мину зээ

Жигүүртэн төрсөн манд чинь
Жигтэй сайхан орон байвч
Жаргал зовлон алин ч бол
Заяаны хүчээр болдог биш үү
Өвгөн ах та мину зээ

Баян дэлгэр сайхан орондоо
Бахдам тэнэгэр жаргаад
Багла ногоон дэлхийг цайрахаар
Бас дахин юундаа буцдаг билээ
Олон жигүүртэн та мину зээ

Анх төрж өссөн нутгийнхаа
Алим жимсэнд ундлан ундалсаар байтал
Ахан дүүс амраг садангаараа
Алсхандаа халин хальсаар нисдэг билээ
Олон жигүүртэн та мину зээ

Санаж хүссэн нууртаа ирээд
Садан амраг нөхөдтэйгээ уулзаад
Санаа амархан цэнгэн жаргаад
Салхитай намрын хүйтэн сэрүүхэнд
Сарниж тархдаг нь юуных билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ

Шинэ идэр настай бид чинь
Шилж сонгож явдаг
Өөрийн дураар болдог болбол
Өвгөн ах таны минь
Өтөлсний учир юу билээ
Өвгөн ах та мину зээ

Өөрийн дураар болдоггүй
Үйлийн эрхээр болдог
Үүнийг мөрдөн асуугч
Өвгөн намайг цэнэнэ үү
Олон жигүүртэн та мину зээ

Цэнэх бардам санаа биш
Цэцэрхэн хэлэх үг биш
Өвгөн ах таны
Өтөлсний учир асуусугай
Өвгөн ах та мину зээ

Өтөлнө гэж өтөлсөнгүй
Өнгөт ертөнцийн жамаар өтлөв
Орчлонгийн эрхийг ёсчлон дагаж
Өвгөрөн харьж буцдаг ёстой л билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ

Өчүүхэн шувууд маныхаа
Өгүүлэн хэлсэн үгсий минь
Өвгөн ах та минь
Эргэж сайтар шинжлэн айлдаарай
Өвгөн ах та мину зээ

Ашид тэнэгэр далайн захад
Алим амттай жимсээ идээд
Аливаа сайхан үгээ хүүрнэлдээд
Ашид мөнхөөс мөнхөд жаргацгаая даа

Өвгөн ах та энд мэнд
Өчүүхэн шувууд замдаа мэнд
Эсэргэн хойтон хаврын сард
Энэ мэт учран хүүрнэе
Өвгөн ах та мину зээ

Тэнгэр хийгээд хүний бие
Тэгш сайхнаас сайхан жаргаад
Төгс хувьтай буяны үүдэнд
Түдээ нь үгүй бүрэн жаргацгаая
Олон жигүүртэн та мину зээ

Ашид голын эхний уужимд
Агар зандан сэнгэнэн ганхах адилаар
Ахан дүүс та бүхэн бүгдээрээ
Амар тунгалагаас тунгалаг жаргацгаагаарай

Урьд лавласан нэгээхэн зүйлийг чинь
Ухаж сэхээрээд дахин хариулах мину
Залуу насанд заавал шинэрэх нь ч зөвөө
Заяа тавилангийн хязгаарын хязгаарыг
Зааглан олох хэрэгтэй шүү
Олон жигүүртэн та мину зээ

Үнэт баян сургаалийг тань сонсож
Үүрдээс үүрд бид дагана
Үүнээс бусдыг хэрхэн гэж боддогоо
Өгүүлж гийгүүлж өгвөл зүйн зохистой
Өвгөн ах та мину зээ

Нийгэм хорвоогийн нийлж салах замыг
Нийт замнан замнагч хүндэтгэнэ
Харин тэгэхдээ ханадаггүй шуналтай
Хальж хальтрах нь хаа нэг байх л даа
Олон жигүүртэн та мину зээ

Алдаж халихын бэрхийг үзэлгүй
Амар амгалан явж байх
Арга ухаан аль алинд нь байна уу даа
Ах та соёрхон хэлж өгвөл зүйтэй байнам даа
Өвгөн ах та мину зээ

Тунгалаг ариухан явах ёсон
Тун ч хэцүүгээс хэцүү байдаг даа
Тэглээ ч гэсэн ааль зан төвшин
Төв даруухан бол ончтой байдаг юм л даа
Олон жигүүртэн та мину зээ

Ихэрхэн бардахаар түрээ барьж
Ид шид болгон байх биш
Ариухан номын сургаал
Ая ухаанаас ухаан байдаг ёсон буй болов уу даа
Өвгөн ах та мину зээ

Омгорхон авирлахыг хүлцэн барьж
Ойр холхиор нийцэн зэрэгцвэл
Нуур ч амгалан нугас ч амгалан
Нутаг ч тэнэгэрээс тэнэгэр байнам билээ дээ
Олон жигүүртэн та мину зээ

Хан буурал ах минь та
Халин дэвэн дэвэгч бид нарт
Хайлан эрдэнэт сургаалиа илгээсэнд
Хамаг олон шувуу хариу талархал хүргэе дээ
Өвгөн ах та мину зээ

Бууралтан азайрах ёс
Буян хишгээс хүнд үү
Бусад юу юунд байдаг тухай
Буурал ах та соёрхож өгнө үү
Өвгөн ах та мину зээ

Өнгөт хорвоо нь өдөр шөнө үгүй
Өдөржин өсөж джвшдэг юм
Үеэ барсан нь хойшлогддог юм л даа
Үймэн жингэнэгч та нар минь мэдтүгэй
Олон жигүүртэн та мину зээ

Авьяас билэг гүн ах минь
Асар бөөрөнхийгөөс бөөрөнхий орчлондоо
Алс хэтээ гийгүүлэн хувиргаж
Айзам найрагтаа умбан сууж байгаарай даа
Өвгөн ах та мину зээ

Сая сая шувууд та нар минь
Санаж бодсон өлгийдөө
Сааталгүй аялан зорьж хүрээд
Самуурч будилан будилалгүй
Сайхан цэнгэн жаргаарай даа
Олон жигүүртэн та мину зээ

Энэ дуугаа дуулан дуулаад
Эх дэлхий элгэн садан бүгдээрээ
Эрхт засагтаа эгнэгт ивээгдэн
Энх амар жаргалтайхан сууцгаая л даа
Өвгөн ах та мину зээ

Зээлэх дууны агуулга утга нь
Жаргалтай дэлхий гэдэг нэртэй юм шүү
Эрдэмт мэргэд нараас найрууланхан
Эгшиглэн шүлэгсэж урьсанхан дуу юм шүү
Олон жигүүртэн та мину зээ

Хаваргүй намар болоод
Өвөлгүй зун болоод
Хайрт их тантайгаа
Ханаж цэнгэн жаргая

Өвөлгүй зун байгаасай
Өвчингүй жаргал байгаасай
Хаваргүй намар байгаасай
Харилтгүй суугаасай

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Sep.29.13 12:39 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Хэен хуар

Хэен хуар дууны эзэн нь XX зууны эхээр амьдарч асан бодит хүн агаад Дашзэвгийн Пунцагдулам хэмээх сайхан бүсгүй байсан байна. Цагтаа түүнд марзан Шарав хүртэл унаж явсан удаатай гэнэ.

харин доорхи зураг 1913 онд авахуулсан Пунцагдулам гэсэн тайлбартайгаар ФБ дэх Монголын түүх гэрэл зурагт хуудсанд тавигдсан байсныг олж үзлээ. нээрэн л харах тусам сэтгэл татах сайхан хүүхэн байсан байна.

Image

Язгуур урлагийн "Эгшиглэн" |www.egschiglen.de| хамтлагийн Traditionelle Mongolische Lieder [1995] цомогт орсон дан хөгжмийн хувилбар
http://www.mediafire.com/download/elgd5 ... MMI003.mp3

Хэен хуар

Суудаг байшингий минь
Сураглаад асуувалдаа хө
Цуварсан гурван цагаан байшингийн
Дунд талын шилэн байшин даа хө
Хэен хуар аа хэзээнээс ээ мөн

Уудаг усыг минь
Сураглаад аа асуувалдаа хө
Урд талын гурван худагны
Дунд талын алтан худаг аа хө
Хэен хуар аа хэзээнээс ээ мөн

Унасан морийг минь
Сураглаад асуувалдаа хө
Урдаа зүгийн усан чиг жороо
Ухаа хонгор морь шүү дээ хө
Хэен хуар аа хэзээнээс ээ мөн

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Sep.30.13 1:15 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3604
Location: Over the Earth
Торгууд нутаг

Энэ удаад их түүхтэй холбогдох нэгэн дууг өгүүлэе. Торгууд ардын дуу Торгууд нутаг бол дөрвөн ойрд салж нүүж явахдаа зохиосон гэдэг домогтой ч торгуудын их нүүдлийн үед зохиогдсон байх үндэстэй юм. Гэхдээ дуу торгуудууд явах бус ирэхдээ зохиосон нэгэнт зуу илүү жил суурьшиж идээшиж дассан ижил мөрөн хавь нутгийг санан дуулсан дуу ажээ.

XVII зуунд Ойрадын дотоодын зөрчил тэмцлээс болж Хоо өрлөг ноён торгууд түмнээ авч ижил мөрөн тийш нутаглах болсон нь хальж гарагсад гэсэн утгатай түрэг үгээр Халимаг хэмээн нэрлэгдэх болжээ. Зүүнгарын хаант улс сулран унах үед зүү илүү жил оршин тогтнож Оросуудын эрлэг ч болж, холбоотон ч болж явсан Халимагуудыг Оросын зүгээс болон бусад хөрш зэргэлдээх аймаг улсууд шахан хавчих болсноор Халимагын монгол овог аймгуудын удирдагч нар хурилдай хийж Манжид дагаар орж зүүнгар улсад тэмцэн хүрэхээр тогтсон байна. Ингэж тогтсоны учир тэд мөхсөн Зүүнгарыг дахин мандуулах, уугуул нутгаа эзлэн суух зорилготой байсан байна. Ийм ч учраас үүнээс сэргийлэн Манж чин улс торгуудын их нүүдлийг 3 түмэн цэргээр тосуулж, тэмцэж ирсэн иргэдийг таван хэсэгт тархаан суурьшуулсан байдаг. Ингээд 1771 оны өвөл Ижил мөрний зүүн биед нутаглах Халимагийн гол хэсэг 33 мянга орчим өрх буюу 170 мянга орчим хүн нүүсэн байна. Гэвч нүүдлийн замд хаант оросын цэрэг нэхсэн хийгээд өшөөт хасаг, башкир зэрэг аймаг улсууд уулгалан довтолсноор ихээхэн хохирол амсч ядарч туйлдсан 60 мянга орчим хүн нутагтаа ирсэн бөгөөд уг нүүдлийг торгуудын Убаши хунтайж, Цэвэгдорж ван зэрэг ноёд удирдаж байжээ.

Image
Энэ зураг бол Халимагийн Аюук хааны удам, Дондог-Омбо хааны ач, Галданоровын хүү Цэвэгдорж чинвангийн зураг билээ. Торгуудын нүүдэл ирэхэд Манжийн эзэн хаан түүнд Хошой чинван зэрэг, Буянт засаг цол, хааны сангаас гурван нүдэт тогосын өд, шар хантааз, baojiliu нэрт морь шагнаж Ховог сайрт нутаглуулсан байна.

Өдгөө уг зураг Манжид дагаар орж байсан Даваач тэргүүтэй олон монгол ноёдын зургийн хамт ХБНГУ-ын Берлин хотын угсаатны зүйн музейд хадгалагдаж байгаа бөгөөд зургийг Манжийн хааны ордны харь дөрвөн зураачийн нэг Ignaz Sichelbarth (Ai Qimeng) 1771 оны үед зурсан байна.

СТА Ж.Эрдэнэдалайн Хархираан уянга [2009] цомог орсон хувилбар
http://www.mediafire.com/?ira970ra3jukjuz
БНХАУ-ыэ ӨМӨЗО-ны дуучин Халины Perfect Sounds of Mongolia [2007] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?lcxy2tcleeg7iuj

Торгууд нутаг

Өндөр өндөр ууландаа
Өнгийн будан татана даа
Өсөж төрсөн торгууд нутаг минь
Өнөд мандаа л санагдана даа хө

Давхар давхар ууландаа
Дангийн будан татана хөө даа
Далай ихээ торгууд нутаг минь
Дандаа манд л санагдана даа

Хар хар морь нь ээ
Хазаар дараад сайврана хөө
Халимаг нэртэй торгууд нутаг минь
Хавар намартаан санагдана даа

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Oct.02.13 11:42 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.05.08 5:56 pm
Posts: 3741
Location: Home Sweet Home
их сайхан мэдээллүүд дуунууд оруулсан байна. Баярлалаа.
Уншаад байсан чинь миний мэддэг 2дуу ороогүй байна шд кккк
1. Ян тайван Гөөгөө
Халиун чиг нударга нь
Ханцуйгаа даганаа
Хайртай сэтгэл минь чамайгаа даганаа
Ян тайван гөөгөө хө
Булган чиг нударга нь
Бугуйгаа даганаа
Бодол сэтгэл минь чамайгаа даганаа
Ян тайван гөөгөө хө

үүх түүхийг нь лаг оруулья гэж бодсон чинь олддоггүй ээ СС7 мундаг юм чинь дэлгэрүүлээд оруулчих байлгүй дээ

2. Дуншаа гөөгөө
Зүгээр суунаа зүгээр суунаа
Зүйл зүйлийг бодноо хо
Зүүгээ бариад үйлээ оёноо
Зөрүү буруу хатганаа хө
Зүүн нүдний дээд зовхи нь жирвэс жирвэс татаад байнаа хө
Зүүн айлын Дуншаа гөөгөө ирэх нь чиг юмуу даа хө
Холыг харнаа холыг харнаа
Хонон өнжин зүүдэлнээ хө
Хоймор суугаад үйлээ оёно
Хуруу гараа хатганаа хө
Хоёр нүдний дээд зовхи нь жирвэс жирвэс татаад байнаа хө
Хойд айлын Дуншаа гөөгөө ирэх нь чиг юмуу даа хө

үг нь дутуу зөрүү буруу ч байж магадгүй сурснаараа л сийрүүлчлээ кккк

_________________
Бид Монголдоо хайртай :)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 169 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited