#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 12:20 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 163 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next
Author Message
PostPosted: Oct.04.13 6:29 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Дуншаа гөөгөө ер нь бол Баруун толгойн хүү/ах (dongshan gege) гэсэн хорчин ардын дуу л даа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Oct.22.13 12:54 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Талын таван толгой

Уг дуу нь хугацаат цэргийн алба таван жил байх үе буюу 1950 аад оныг хүртэлх үед хамаарах дуу ажээ. Ардын арми хоёр ч дайнд оролцсон, тэгээд баруун хил дээр байдал тогтворгүй байсан тухайн үед цэргийн алба хаах хугацаа 5 жил байгаад хожим 3 жил болсон байгаа юм /сайн судлаад тодорхой хугацааг тавина/ Тухайн үед баруун хязгаарт цэргийн алба хаасан залуус эл дууг зохиосон гэлцдэг. Таван жил бол урт хугацаа, юу эсийг үзэх вэ, амрагаа мөрөөдсөн хүүгийн цээжинд талын таван толгой нь таана мангиртайгаа, амраг хүүхэн аргамаг хүлэг цөм бодогдоо биз.

Шинэ хязгаарт (Шинжаан) тусгаар тогтнолынхоо төлөө боссон хасгийн баатар Оспаны босогчид гоминданы цэрэгтэй тэмцэж Монгол, зөвлөлтийн талаас ч зэвсэг хэрэгслийн дэмжлэг үзүүлэн тусалж явсан ч хожим хасгууд өөрсдөө манай баруун хязгаарт зэвсэгт тулгаралт өрнүүлж, айл хот дээрэмдэж байсан байх юм. Хойно нь Шинжаанаас 7000 хасаг өрх нутаг гуйн орж ирэхэд Чойбалсан тэднийг Баян-Өлгий орчим нутаглуулсан гэдэг. Сонирхолтой санагдвал цааш гүнзгийрүүлэн судлаарай. Таван хасаг гээд ганц шивтэртэй хуц үлдээдэг айхтар дээрэмчин хасгуудын тухай дуу ч энэ түүхтэй холбогдож мэдэх юм. Хожим уг дууг тавилцуулна.

Ардын дууч СТА Д.Гэрэлмаа Миний ардын дуун [2005] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/?bcbvld6mdp65j9y

Талын таван толгой

Талын таван толгойгоодоо
Таана мангир ургамалтай яа хө
Танилцсан амрагаа бодохоороо
Тавхан жил ч гайгүй байна аа хө

Сүлжээт голоор тэлмүүлсэн
Цэнхэр борлог минь бахтай байна аа хө
Сэтгэлтэй амрагаа бодохоороо
Цэргийн хугaцаа ч гайгүй байна аа хө

Ухаа хонгор морь минь ээ хө
Урд зүгийн унага юм аа хө
Учирсан амрагаа бодохоороо
Уулзаж ярилцмаар санагдана даа хө

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Oct.23.13 1:04 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
odoogoor iimerhuu deeree l yabaj bna daa huuhduud mine


Attachments:
tracklist.txt [128.8 KiB]
Downloaded 99 times

_________________
http://goo.gl/X9QQnM
Top
   
PostPosted: Oct.24.13 11:58 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Таван хасаг

За тэгэхээр энэ дууны тухайд яг хэн нь хаанаас хулгайлаад байсан байна, яг хэн тэгээд дээрэмдүүлж байхдаа ганц гурван шивтэртэй хуц ухна хүнсэндээ авч үлдсэн шээг дуулаад сууж байсан байхнав гэдгийг тодруулах гээд үзээд байна даа. дээрэмчид нь яахав хасагууд байсан биз. харин дээрэмдүүлээд байгааг нь зарим хүн ойрадууд гэдэг, зарим нь халхууд гэдэг. хэрэв халхууд гэх юм бол элжигэн халхууд болно, харин хасагууд нутгийн нэлээд гүнд орж ирж дээрэм тонуул хийдэг байсан байх таарахнээ. Миний бодлоор бол дээрэмдүүлээд байгаа нөхдүүд ойрдын алтайн урианхайчууд баймаар санагдана. Угнаасаа түүхэндээ хасагууд хулгайч нохой шиг Зүүнгарыг сулран доройтох бүр ар хударгаар нь дээрэм тонуул их хийдэг байжээ. Улмаар Зүүнгар унаж Алтайн 13 сүвийг сахиж асан ултайн урианхайчуудыг Чин гүрэн эзлэн авч тэдэнд булга суусар агнах гэх мэт дааж давшгүй татвар оноогдуулахад арга буюу зэргэлдээх хасагуудаас авч барагдуулж байсан байдаг. Улмаар хасагууд урианхайчуудыг нутгийн гүнрүү түрсэн байна. Өдгөө ч Баян-Өлгийд уугуул урианхайчууд хасагуудад шахагдан нутгийн гүнрүү улам орж байна. (за болно, дууны тухай ярих гэсэн биш сүүлдээ хурц сэдэврүү орчихсон явж байна)

Бодоо байсан чинь харин Талын таван толгой дууны тухай өгүүлсэн түүхтэй эл дуу холбогдох магадлал бага юм байна аа.

Таван хасаг дууны тухай судлаач доктор Л.Эрдэнэчимэгийн тэмдэглэлд ийн өгүүлжээ.

Эрт урьд цагт нэг эмгэн өвгөн хоёр таван хошуу малтайгаа тал дүүртэл жаргалтай сайхан амьдран суудаг байжээ. Гэтэл нэг удаа таван хасаг сайн эрчүүд ирж мал хуйгий нь эзэрхийлэн булаан авчээ. Тэдний дунд мал сүргээ хураалгасан малчин, амий минь өршөөгийт, таван хошуу мал сүргээн өгнөм, хэмээн гуйж байж гэнэ. Ингээд тэр малчин “таван хасаг” хэмээх аялгууг зохиож, хуураараа хөгжимдөж явдаг болсон юм гэдэг. Таван хасаг дуут татлага бий бүжгийн дуунд:

Таван хасаг

Арлаар дүүрэн адуун байна
Арилжааны ганц азарга л байна
Түүнээн авыт!
Амийг минь өршөөгийт!

Тэсээр дүүрэн тэмээ байна
Тэрсүү хар буур байна
Түүнээн авыт!
Амийг минь өршөөгийт!

Хотгороор дүүрэн хонь байна
Хотгор ганц хуц байна
Түүнээн авыт!
Амийг минь өршөөгийт!.

Мөн ӨМӨЗО-ны Анда хамтлагийн танилцуулга дээр уг дууны тухай тэднийг монголоор бол шилийн сайн эрс болох тухай бичсэн байна. Бодоод үзэхэд бол за даа монголчуудаас хулгайлж хасгуудад өгдөг байснаараа ялгаатай юмдаг уу даа.

The Legend of The Swan Brothers

Based on a Mongolian folk song this tells the story of a very poor Mongolian man similar to Robin Hood. He steals from the rich and gives to the poor. Five heroes they steal flocks and flocks of sheep from the rich

They only left the Rams for them
Boydar, Tugno, Bolygor, Hassak
They rob all the sheep
They are 5 heroes

ОХУ-ын БН Буриад улсын "Намгар" хамтлагийн Хатар [2003] цомогт орсон хувилбар.
http://www.mediafire.com/?u8bwya39uhbdpoh
Язгуур урлагийн "Эгшиглэн" |www.egschiglen.de| хамтлагийн Sounds of Mongolia [2001] цомогт орсон хувилбар.
http://www.mediafire.com/?vi4zqai53233xsg

Таван хасаг

Хотлоор хотлоор хонийг нь авъя
Хундан цагаан хуцыг нь өгье
Буйдар Тэгно Бологур хасаг
Бүхнийг дээрэмдсэн таван хасаг

Урдуур дүүрэн үхрийг нь авъя
Улаан халзан бухыг нь өгье
Буйдар Тэгно Бологур хасаг
Бүхнийг дээрэмдсэн таван хасаг

Араар дүүрэн адуугий нь авъя
Армаг тарган азаргыг нь өгье
Буйдар Тэгно Бологур хасаг
Бүхнийг дээрэмдсэн таван хасаг

Тээлээр дүүрэн тэмээгий нь авъя
Тэшилгэн дуутай буурыг нь өгье
Буйдар Тэгно Бологур хасаг
Бүхнийг дээрэмдсэн таван хасаг

Хадаар дүүрэн ямаагий нь авъя
Хар халтар тэхийг нь өгье
Буйдар Тэгно Бологур хасаг
Бүхнийг дээрэмдсэн таван хасаг

Талаар дүүрэн малыг нь авъя
Таван эрдэнэ ... өгье
Буйдар Тэгно Бологур хасаг
Бүхнийг дээрэмдсэн таван хасаг

Алт шиг болсон авыг нь авъя
Эрдэнэ болсон ээжий нь өгье
Буйдар Тэгно Бологур хасаг
Бүхнийг дээрэмдсэн таван хасаг

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Nov.12.13 9:07 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Aug.01.07 12:23 pm
Posts: 186
Location: Heaven
Mani metiig end undesniihee ulamjlaliig uhaj yadan suuj baigaag ene yum meddeg nuhduud n meddeg bol uu yadag bol.
Ene saihan zuiluudiig ss7 goosoo l medeh yum daa.

posting.php?mode=reply&f=4&t=169863

_________________
Mongol uls mini mandan badrag.


Top
   
PostPosted: Nov.12.13 10:48 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
wing ахын үгэнд ихэд урамшив, энэ цомогийг үзээд саналаа хэлээрэй :)))

https://www.facebook.com/Sandagdorj.S/m ... 039&type=3

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Nov.12.13 11:24 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
ugluu bosood Sosorbaram guain heden duunaas sonschihod udur ch shan ungurdug shu

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Dec.15.13 5:07 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
Сайхан сэдэв байна, ss7-доо баярлалаа!

ss7 цуглуулганд чинь байгаа юм байна. "Гандий мод" дууны талаар бичиж болох уу.
Үгийг нь хайхаар хэд хэдэн янз олдоод байх юм.

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Jan.31.14 2:23 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jul.07.11 9:15 pm
Posts: 675
Location: VA
goy

_________________
Bi eh orondoo hairtai...


Top
   
PostPosted: Feb.21.14 1:43 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Хэрлэнгийн барияа

Хэрлэнгийн барияа гэж хэрлэнгийн хөвөө гэсэн утгатай нэр бололтой. Гэхдээ зарим нь хэрлэнгийн бараа, хэрлэнгийн боргио ч гэж буулгасан нь байна. Ямартай ч энэ дуугаар халх даяар найр эхлүүлэх нь түгээмэл байдаг. Ахтайгаа учран золгож байгаа баярын дуу болохоор ч тэгэх нь аргагүй биз ээ.

АЖ, Хөдөлмөрийн баатар уртын дууч Намжилын Норовбанзад гуайн The Sun Over The Placed World [released 2009] цомогт орсон хувилбар.
https://www.mediafire.com/?436cuje9xbx2tbc
Талын дуулал чуулгын Le Chant des Steppes [1995] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/8wntu ... MLS017.mp3

Хэрлэнгийн барияа

Хэрлэнгийн барияа л гэж ахын минь нутаг уу
Хөхрөн хүрэнтсээр харагдана билүү зээ
Хэрлэн гэгч гол мину хөөрхий
Хэнтий ханаас эхтэй билээ зээ

Хилсхэн хол урсан урссаар
Баргын далайд цутганам зээ
Хэнз бага насандаа ах мину хөөрхий
Хэн хүний үрд хилсээр хэлэгдэж өнгөрвөө зээ

Уулзая гэж зорилоо шүү ах мину хөөрхий
Уулзсан хэрэг минь бүтлээ зээ
Золгоё гэж зорилоо шүү ах мину
Зортсон хэрэг мину бштлээ зээ

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Feb.27.14 11:29 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Nov.02.05 5:45 pm
Posts: 607
Сайн байна уу ардын хөгжимийг орчин үеийн хэмнэлд оруулсан ая аяз байна уу хүмүүсээ
Жишээ нь Хээе Хээе гэдэг нэвтрүүлэгийн ардын хип хоп гэсэн хэсэг дээр тоглодог ая ч юум уу эсвэл цоглог түргэн хэмнэлтэй туульс магтаал зэрэгийн ая байвал хуваалцааж


Top
   
PostPosted: Jun.20.14 5:11 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Apr.21.09 1:50 pm
Posts: 1660
duuchin amgalan egchiin duulsan hoer setgel ged ardiin duug sonsohoor baidag bolovuu?


Top
   
PostPosted: Jun.22.14 11:58 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
марк

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Aug.24.14 10:48 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.05.08 5:56 pm
Posts: 3741
Location: Home Sweet Home
ulemjiin chanariin noot bhgui bizdee?

_________________
Бид Монголдоо хайртай :)


Top
   
PostPosted: Sep.22.14 3:35 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: May.26.06 5:15 am
Posts: 29
https://soundcloud.com/ulziibat-tserenbazar

_________________
Am tsangav


Top
   
PostPosted: Oct.11.14 1:53 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.24.09 12:09 am
Posts: 5551
Location: Утаан дотор Эрүүл тархигүй...
mark

_________________
Бороо ороосой...


Top
   
PostPosted: Oct.11.14 9:52 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4769
Location: www.maf.mn
huurhun_hurga wrote:
duuchin amgalan egchiin duulsan hoer setgel ged ardiin duug sonsohoor baidag bolovuu?

ЯАГ АМГАЛАНГИЙН ДУУЛСНААР БОЛ БИШ Ч ХОЁР СЭТГЭЛ ГЭЖ ДЭЭХЭН ҮЕИЙН ДУУ БАЙНА

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.11.14 10:39 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.19.11 1:07 am
Posts: 2300
Location: Musée du Louvre
tgd tavichaaach asuuhaar asga gj ingehed ss7 haachiv amid l bgaadaa

_________________
lisa egch bid 2


Top
   
PostPosted: Oct.15.14 12:28 am 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4769
Location: www.maf.mn
19_-_Khoyor_setgel.mp3

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Nov.07.14 12:32 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
олноороо сайн байцгаана уу. энэ зун ажил амралт аялалыг амжуулаад аятай сайхан, бас завгүй өнгөрүүллээ. халимаг тангачид хүрлээ, мөдхөнөөс шинжааны болоод халимагын торгуудуудын дуунаас нэлээд хэдийг оруулнаа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Nov.10.14 2:38 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
hi, end board.s harhaar 5 huudas baigaa murtluu 1han huudas 1han bichleg l baina


Top
   
PostPosted: Jan.11.15 6:00 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Jul.29.10 2:38 pm
Posts: 312
Location: UB
ss7 nugu torrentniho linkig dahiad tawiach


Top
   
PostPosted: May.08.15 1:43 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Халимагийн туульс

Европын гүнд Монгол цусны Халимагууд ямархан хувьтай 400 жил оршсоныг энэ туульсаас бүрэн мэдэж болно. Өмнө нь торгуудын нэг дууг зүүлт тайлбартайгаар оруулж байсан бол одоо Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулаад ижил мөрний хөвөөнд үлдэж хоцорсон Халимаг торгуудын түүхээс холбогдох багахан хэсгийг оруулж байна.

1941 онд үл довтлолцох гэрээтэй байсан Герман улс ЗХУ-д гэнэт довтлоход хамгийн түрүүнд цохилтыг тосч хамгийн хохирол амссан нь ЗХУ-ын кавказын холбооны улсууд, мөн волга, кавказ ормын бага үндэстнүүд буюу осет, кавказ, армян, халимаг, гүрж зэрэг үндэстнүүд байлаа.

Үүний дотор ЗХУ-ын баатар Городовиков тэргүүтэй халимагийн 110-р тусгай морин дивиз оройлон байлдаж баатарлаг гавъяа байгуулан тулалдаж Зөвлөлтийн гол хүчинд ухрах боломж олгосон аж. Тулалдаанд нийт бие бүрэлдэхүүний 90 орчим хувийг алдсан дивийзийг бусад анги нэгтгэлүүдэд тараан байршуулсан гэдэг. 1942 оны зун фельдмаршал Манштейний 16-р танкын дивиз генерал-майор Хайнрицын удирдлага дор Элистаг эзэлж, угаас торгуудын их нүүдлээс үлдэж хоцорсноос хойш байнгын дарлал хавчлага дунд байсан халимагийн ардын сэтгэлийг татаж доктор Отто Долл нэрт германы зондерфюрер Рудольфом Вербегийн удирдлага дор Халимагийн морьт корпусыг эмхлэн байгуулж Германы талд байлдаж байсан нь 1944 оны 7 сарын үед 3592 хүрч байсан байна.

Улаан арми 1943 оны өвөл 12 сард Элиста хотыг эргүүлэн авсан бөгөөд тухайн үед Германы талд байлдаж байсан Халимагийн морьт корпусаас болоод фронт даяар байлдаж байсан халимагийн 24000 орчим цэрэг офицерүүдийг Халимагийн нэгдсэн тусгай нэгтгэл байгуулах нэрээр эргүүлэн татаж цэргүүдийг сибирьлүү цөлсөн, мөн 1943 оны 12 сарын 27-28 шилжих шөнийн үүрийн 6 цагт "Улусы" нэрт ажиллагаагаар 26369 өрхийн 93139 энгийн иргэд, хүүхэд хөгшдийг сибирьлүү цөлж, Омск, Новосибирск мужуудад Широковскийн УЦС, Пермийн уурхай зэрэг газруудад тараан ажиллуулж байгаад Никита Хрущев засгийн эрхэнд гарснаар 1957 онд эргэн эх нутагтаа очих боломж олгож, ЗСБНХАУ-ыг эргэн сэргээсэн байна. 13 жилийн цөллөгийн хүнд хүчир жилүүдэд 34 мянга орчим харлимагууд цаг бусаар үрэгдсэний дотор 18310 хүүхэд байсан юм.

Image
Халимагийн үндэсний музей дахь "Улусы" ажиллагааны түүхийг харуулсан самбарын хэсэг

Дэлхийн хоёрдугаар дайны үед Халимагаас ЗХУ-ын баатар 11 төрсөн бөгөөд энэ нь нийт ЗХУ дотор үндэстний тоонд харьцах баатрын тоогоор хоёрдугаарт орох үзүүлэлт аж. Энэ үзүүлэлтээр Осет үндэстэн тэргүүлдэг бөгөөд халимагийн хэлмэгдүүлэлтээс болоод ЗХУ-ын баатарт нэр дэвшүүлсэн халимагийн 9 баатрын тодорхойлолт буцсан, фронтоос нийт дайчдыг татан аваагүйсэн бол энэ тоо улам өсөх байсан нь дамжиггүй билээ.

Энэхүү видеог Халимагийн Лагань тосгонд 2014 оны намар хийсэн бөгөөд туульстай холбогдох тайлбарыг хожим нэмэн оруулах болно.



төгрөг - үндсэн дүгрэг гэдэг утгаар орсон байна.
шивэр - сибирь
бамба - бадам буюу бадамлянхуа цэцэг, өдгөө Халимагийн БНУ-ын далбаан дээр буй.


Халимагийн туульс

Хэзээнээс давсан гэнээ хааны цагт нь ээ
Хээр сайхан газармуд нь зүүн гар билээ ла
Хээр сайхан газармуд нь зүүн гар билээ ла

Аргатай чадалтай эрдэний дөрвөн нутаг нь
Алтайн уул даваад нүгээд гарсан билээ ла
Алтайн уул даваад нүгээд гарсан билээ ла

Олон гэнээ түмэн гэнээ төгрөг эсгий гэрмүд нь
Оросын газар эргээд нүүгээд явдаг билээ ла
Оросын газар эргээд нүүгээд явдаг билээ ла

Арван гэнээ гурван гэнээ гашуутай жилд нь ээ
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла

Хааны ёстой хальмаг орон нутаг нь ээ
Хасаг мангад орос дунд нь нэрээ гаргаад явлаа ла
Хасаг мангад орос дунд нь нэрээ гаргаад явлаа ла

Увш хаан ахтай манай халимаг ноёдууд нь
Уул газраа тэмцээд хариу гарсан билээ лэ
Уул газраа тэмцээд хариу гарсан билээ лэ

Оросын төлөө явсан гэнээ манай халимаг улс нь ээ
Оросын хатуу ёсноос л гундал үзсэн билээ лэ
Оросын хатуу ёсноос л гундал үзсэн билээ лэ

Франц немеш булта дайлаад ирсэн дайчыг ээ
Фариш берлин хүргээд л харьж явсан билээ ла
Фариш берлин хүргээд л харьж явсан билээ ла

Арван гэнээ гурван гэнээ гашуутай жилд нь ээ
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла
Арай хийж шивэртээ давуулсан билээ ла

Араагаа зуусан гэнээ манай халимаг улс нээ
Ашидын энгэр дээгүүр л эргээд ирсэн билээ ла
Ашидын энгэр дээгүүр л эргээд ирсэн билээ ла

Хавартаа ургадаг бамба л цэцэг нь
Халимаг газраа хээрлээд ганхаад гэнээ байна ла
Халимаг газраа хээрлээд ганхаад гэнээ байна ла

Шажин гэнээ өнгөтэй шар цоохор туг нь
Шинэ жаргал угтаад л дэлсээд ирлээ байна ла
Шинэ жаргал угтаад л дэлсээд ирлээ байна ла

Халимагийн нэрээ гаргаад дэлсээд ирлээ байна ла
Халимаг тангач нэрээ гаргаад дэлсээд ирлээ байна ла

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: May.08.15 4:30 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Уяхан замбуу тивийн наран


“УЯХАН ЗАМБУУ ТИВИЙН НАРАН” УРТЫН ДУУНЫ ЯРУУ НАЙРАГ, АЯЛГУУНЫ ШҮТЭЛЦЭЭНИЙ ТУХАЙД

“Уяхан замбуу тивийн наран” уртын дуу нь Монголчуудын өдөр тутмын аж амьдралын баяр баяслын шүтээн нарыг эрхэмлэн дээдлэх үзлийн дээд илэрхийлэл болон үүсч гарсан юм. Учир нь Монголчууд эртнээс нааш нарыг эрхэмлэн дээдлэх онцгой зан үйлтэй байсан.
“Эртний Сяньби нар гэр орныхоо үүдийг наран мандах зүгт харуулан барьдаг” /1/ байсан нь нараа дээдлэх зан заншлын илэрхийлэл болж байв. Монголчуудын нар эрхэмлэх хамгийн түгээмэл заншил нь аливаа ажил үйлс, баяр ёслолыг мандах нарнаар тохиолдуулан тэмдэглэхийг урьдал болгодог байсан. “Шинийн нэгний өглөө наран ургахаас өмнө уул овоондоо гарч наранд мөргөх, мал аж ахуйтай холбоотой зан үйлийг заавал нар мандах үеэр ёслон гүйцэтгэдэг байсан” /2/.
Малч монгол хүн заавал наран ургахаас өмнө босч ажил үйлээ эхлүүлсэн байх нь бичигдээгүй хууль юм. Айлд очсон шинэхэн бэр, нар гартал босолгүй унтчихвал айл хотлын шившиг болно. Ер амьдарлынхаа турш төдөн оны наран ургахыг үзлээ дээ хөөрхий хэмээн хөгшдийн ярилцах нь мөнөөх нараа эрхэмлэн шүтэхийн ёсон хадгалагдан байгаагийнх. Өглөө бүр ургах наранд цайны дээжээ өргөх, орой жаргах наранд залбиран маргаашийн мандах нарыг үзье гэж ерөөх бүхэн нь тэнгэр болоод наран шүтлэг эдүгээ ч уламжлагдсаар байна гэсэн үг. Бусад ард түмнээс ихээхэн ялгавартай нь Монголчууд өглөө бүрийн нарыг угтан баясч, шүтэж ирсэн төдийгүй амьтан болоод хүмүнийг ижилгүй гийгүүлэгч алтан нараа магтсан домог үлгэр, дуу дуулал, ерөөл магтаал, сан, даллага зохион зан заншлынхаа дээд оюун сэтгэлгээндээ гүнзгий хадгалан хөгжүүлсээр ирсэн юм. Түүн дундаас нарны өргөл болсон “Уяхан замбуу тивийн наран” хэмээх айзам их уртын дууг зохион зуун зууны турш дуулсаар иржээ. Энэ дуу хэзээ зохиогдсоныг өнөөдөр ямарч судлаач бараг багцаалдан хэлж чадахгүй. Уртын дууг монголчууд хэзээнээс зохион дуулж ирэв тэр үед л энэ дуу төрсөн нь гарцаагүй.
Хүннү, Сяньбичууд уртын дуу дуулдаг байсан тухай сурвалж бичигт үлдсэн нь бий. Тэгвэл “Уяхан замбуу тивийн наран” дууны үүссэн нас хэдэн мянган жилийн өмнө болох нь гарцаагүй. “Уяхан замбуу тивийн наран” уртын дуу бол Монголчуудын наранд өргөсөн “Наран дуулал” юм. Үг шүлэглэл, аялгуу эгшиглэн нь нэгдэн зохирсон ийм цараалаг дэлгэр том нарны дууллыг монголчууд нараа дээдлэгч дэлхийн хүмүүст өргөн барьсан юм. Орос хэлээр Гимн солнце /Нарны дуулал/ хэмээн орчуулжээ. “Уяхан замбуу тивийн наран”
уртын дуу нь гэрийн найрын дуунаас төрийн дуу, тайзны мэргэжлийн дуу дуулал болон хөгжиж Л.Мөрдорж, Б.Шарав нарын суутнуудын хөгжмийн найрсан зохилдохын ухаанаар шүүгдэн боловсорсны хойно сая ЮНЕСКО-д бүртгэгдэн дэлхийн хөгжмийн сан хөмрөгт багтан орсон юм. Дууны анхдугаар түрлэг шүлгийг анхааръя.
Энэ сайхан замбуу тивийн нар
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандан мандсаар байдаг л билүү дээ
Та мину зээ
Ертөнцийн хүн амьтан, ус, ургамал бүхнийг алаглалгүйгээр гийгүүлэгч наран ургахын гайхамшгийг энгүүнээр илэрхийлэн хэлэхдээ Энэ сайхан /нараа хэлэв/, Илхэн бүхий /нутаг орон дэлхийгээ хэлэв/, Мөхдөлгүй /нарны насыг хэлэв/, Мандан мандсаар /урган дээшлэхийг хэлэв/ үгсийг сонгосон нь монгол хүмүүс өдөр бүрийн яриандаа тэр бүр хэрэглээд байдаггүй мөртлөө ховор биш тэгтлээн уран гоёмсог бус шударга дэлгэр утгат үгсийг сонгон шүлэглэж аялгууны урт богино, дээш доош, өргөн нарийн олон өнгөнд зохилдох ухааныг баримталсан байна. Үгийн утганаас аялгууны цараа цацардаг. Монголын айзам урт дуунуудыг дан давхар шуранхайтай дуу гэж дуучид ярилцдаг. “Уяхан замбуу тивийн наран” дуу бол давхар шуранхайтай хамгийн том дуунуудын нэг юм /4/.
“Тэр монгол дууны нэг их хэцүү хийц нэгдүгээрт дээд талдаа нарийн нандин юмтай хэцүү дуунууд давхар шуранхайтай байдаг. Замбуу тив давхар шуранхайтай” /4/.
Их дууч Ж.Дорждагва, Ж.Бадраад ингэж ярьжээ. Давхар шуранхайтай айзам их урт дуунуудыг эгэл жирийн дуучид тэр бүр дуулдаггүй байсан. Бидний сурвалжлан мэдсэнээр XIX-XX зуунд Халхын их дууч аварга М.Мөрренчин, М.Жунай, Ж.Дорждагва, Төмөр, Н.Норовбанзад нар дуулж иржээ. Эдний дуулж ирсэн уламжлалыг хойч үеийнхэн даган залгамжлан авсан юм.
“Мөрренчин дууч аварга “Уяхан замбуу тивийн наран” дууг зүүн аймаг тэр дотроо гоёмсог цэвэр хийцтэй Хардэл аялгуугаар гайхалтай дуулдаг” /5/ байжээ.
1923 оны 10 дугаар сарын 28-нд Оросын хөгжмийн судлаач С.А.Кондратьев алдар гавъяат дууч М.Дугаржаваар “Замбуу тивийн наран”, “Дөмөн” дуунуудыг дуулуулан бичлэг хийж авснаа өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээжээ /6/. М.Дорждагвын намтар дурсамжид Замбуу тивийн наран дууг дуулдаг гэж огт дурдаагүй ч Кондратьевын тэмдэглэснээр Дугаржав эл дууг дуулдаг байсан нь гарцаагүй болж байна. Дугаржавын дуулсан “Уяхан замбуу тивийн наран” дуу бол Мөрренчин дууч багшаасаа заалган сурсан нь ойлгомжтой юм. Мөрренчин аварга, дууч Дугаржав нараар улбаалан наашилж шинэ үеийн Монголын мэргэжлийн их дуучдын урын санд орж Монголын тайзнаас дэлхийн сонорт хүрсэн юм. Шинэ үеийн дууч Төмөр, Дорждагва нар “Уяхан замбуу тивийн наран” дууг гайхалтай дуулдаг байж. Их дууч Норовбанзад “Уяхан замбуу тивийн наран” дууг Дорждагва багшаараа заалгажээ /3/. Норовбанзад бол “Уяхан замбуу тивийн наран”-г жинхэнэ дэлхий даяарын “Нарны дуулал” аялгуу болтол нь түгээсэн их гавъяатан гэдгийг манай үеийнхэн мэднэ. Норовбанзадын дуулдаг “Уяхан замбуу тивийн наран” дууг сонсоход газар дэлхийд төрсөн амьтай бүхэнд өөрийн илч дулаанаа хайрлаж байдаг нарны мянга мянган цацраг түгэн, амьдрал мөнх тэнгэрийн дор үргэлжилсээр байгаа тухай гүн ухааны утга санааг өгүүлж байна хэмээн бодогдоно” /7/ гэх юм уу 1993 онд Норовбанзадыг Фукуокогийн Азийн соёлын шагнал хүртээд Замбуу тивийг дуулахад их танхим тэр аяараа доргин хөдлөх шиг болж /3/ байжээ гэсэн судлаачдын дүгнэлт өдий төдий байна. Энэ нь дуучны хоолойн гайхамшгийг үнэлснээс гадна дууны ид шидтэй аялгуу түрлэг-шүлгийг бахдан хүлээн зөвшөөрч сэтгэлдээ нарны дууллыг шингээн авч байна гэсэн үг юм. “Уяхан замбуу тивийн наран” дууны хоёрдугаар түрлэг шүлэгт
Тэр лүгээ адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ
Та мину зээ гэжээ.
Ертөнцийн нарантай түмэн олныхоо ерөөл хайрыг адилтгасан нь тэгш эрхт амьдралын баяр баясгаланд хязгааргүй тэмүүлэхийн тухайт өөдрөг тэмүүлэлт үзэл бөгөөд зөв шударга үнэн сэтгэлтэй л байвал наран мэт ялгалгүйгээр асран гийгүүлнэ гэсэн гүн сэтгэлгээг шингээсэн байна.
“Уяхан замбуу тивийн наран” урт дууны түрлэг шүлгийг давхар шуранхайт аялгуутай нь шүтэлцүүлэн ойлгохноо орчлонгийн хүмүн амьтсын жаргалан болсон их дэлгэмэл зураг эх хязгааргүй үргэлжлэх мэт.
“Уяхан замбуу тивийн наран” дуу нь Монголчуудын нарыг эрхэмлэх, нар тахих, наранд мөргөх, нараа шүтэх зан үйлийн бүхий учир утгад цогцлон зангилагдсан нарны агуу их өргөлийн дуулал болно. Цаашид нарны дуулал болсон энэ айзам их урт дууны түрлэг шүлэг болоод аялгуу эгшиглэнгийн зохилдон найрсч яруусах ухааныг нарийвчлан судлах нь нэн чухал гэдгийг дэвшүүлэн тавьж байна.

Ж.Саруулбуян

эх сурвалж: http://saruulbuyan.blogspot.com/2013/04/blog-post.html

Зууны манлай уртын дууч АЖ Н.Норовбанзад. The Sun Of The Placed World [2009] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/download/4bxnk ... LS018.flac

Уртын дууч Г.Бямбажаргалын дуулснаар Францын Ocora радиогийн Mongolie. Chants Et Morin Khuur (Ocora) [2009] цомогт орсон хувилбар
http://www.mediafire.com/listen/cy92kdi ... MLS019.mp3

Уяхан замбуу тивийн наран

Жаа
Энэ сайхан замбуу тивийн нар
Илхэн бүхий дэлхий дээгүүр
Мөхдөлгүй дэлгэрч түгэн
Мандаж мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Тэр лугаа адил
Олон түмний минь өршөөл
Үнэн сэтгэлтэй бүхнийг
Ялгалгүй асарсаар байдаг л билүү зээ, та мину зээ

Үүлэн чөлөөний наран мэт
Өчүүхэн энэ явах насаа
Үнэн мөнх дор барьж
Үгүй муухайгаар хууртдаг шүү дээ, та мину зээ

Идэр цовоо саруул сэргэлэн насандаа
Эс сурсан эрдэм номыг
Өтөлж харьсан хойноо
Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ, та мину зээ

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.16.15 1:04 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3602
Location: Over the Earth
Монгол ардын дууны цуглуулгыг хоёр дахь удаагаа та бүхэнд дэлгэж байна. Та бүхэн татан авч таалан соёрхоорой.

уг цуглуулга нь бүгд 25.4 GB хэмжээ бүхий нийт 2300 орчим файл, давхардсан тоогоор 2500 орчим ардын дуу, хөөмий, дан хөгжим зэрэг олон төрлийн, угсаатны хувьд төв халх, баруун монгол, тагна-алтайн урианхай, барга, уйгур, буриад гээд өргөн хүрээтэй, бүгдийг нь сонсъё гэвэл ойролцоогоор 6 өдөр 11 цаг 18 минут зөрцуулахаар цуглуулга болно. мөн энэ нь ямар нэгэн мэргэжлийн болон судалгааны хэм хэмжээгүй цэвэр сонирхлын үүднээс цуглуулсан болохыг урьдчилан мэдэгдэе. та бүхнээс цуглуулгыг цааш нь арилжаа наймаа, ашиг хонжоо олох зорилгоор ашиглахгүй байхыг хичээнгүйлэн хүсэж байна.

цуглуулга их төлөв mp3, flac өргөтгөлтэй үүнээс mp3 80.3% flac 14.4% wma 2.8% байх юм. хэрэв тухайн уран бүтээлчийн цомог буюу дуу нь дээрхийн аль алинаар нь байвал хоёуланг зэрэг агуулсан, нийт файлын 70% орчим нь 192kbps -ээс дээш битрэйт чанартай, нийт дундаж нь 323kbps. мэдээж зарим мэдиа тоглуулагч дээр кодекийн асуудал гарах болохоор миний зүгээс танд foobar2000 тоглуулагчийг санал болгож байна. энгийн хялбар загвартай http://foobar.com/

миний хувьд дотор нь цомог, уран бүтээлчид, чуулга, этник хамтлагууд, морин хуур, бусад гэх мэт байдалтайгаар ялган хавтасласан.

холбоос: https://kat.cr/mobtradsongs-t10800096.html

мэдээж та бүхэн санал гомдолоо харамгүй хайрлахыг хүсье, цуглуулгыг баяжуулах хүслийг чинь дуртайяа хүлээн авна, зохиогчийн эрхтэй холбоотой асуудал байвал мөн энд буюу пм-ээр хандвал нэн даруй арга хэмжээ авахыг хичээнэ.

тайлбар: цуглуулгыг нээлттэй тракер дээр тавьж байгаа болохоор агуулгыг хөндлөнгийн хэрэглэгчдэд хүргэхгүйн үүднээс дотор нь 6 хэсэг image файл болгон хуваасан, уг нь .iso файл үүсгэх гэж байсан нь зарим нь .nrg хадгалагдаж, та бүхэн дурын виртуал CD rom ашиглан нээж үзэж болно.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Jun.16.15 10:26 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4769
Location: www.maf.mn
:wd:

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 163 posts ]  Go to page Previous 13 4 5 6 7 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited