#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Jan.23.18 9:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 11 Next
Author Message
PostPosted: May.29.10 9:10 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.25.06 2:00 am
Posts: 1079
Location: cyber world
hurelhuyag wrote:
NIka_39 wrote:
hey humuusee nadaa java deer attribute gej yag aliigaa heleed bna aa teriig neg heleed uguuch. neg tolgoi ergeed ergelzeed bna aa yaraltai heleed uguuch ain. Manaihan chini java deer lag bizde.

иймэрхүү нэр томьёо зааж л байсан санагдаж байна. гэвч энэ үгээр нь хэрэглээд сурчсан болхоор монголоор тайлбарлаж сайн мэдэхгүй. классд байгаа өгөгдөлийг атрибут гэх боловуу :frog:
class a{
int b; // attribute
int v; // attribute
}
гэж магадгүй л юм сайн санахгүй байноо

Объект нь бодит хэлбэрээр оршиж буй юмс, үзэгдэл байхаас гадна ерөнхийд нь нэрлэж болдог зүйл байж болно. Объект нь өөрийн шинж чанартай байдаг бөгөөд тэдгээрийг атрибут гэнэ. Тэхээр объектийн шинж чанар буюу эдгээр классын хувьсагчид нь аттрибут гэж ойлгоод байгаа.

_________________
whatever!


Top
   
PostPosted: May.31.10 9:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Hi guys. I'm Back LOL
За буцаад ирлээ гэж хэхэ.
Одоо энэ цуврал бичлэгээ дахиад жаахан үргэлжлүүлдэг юм билүү.
Тэгэхдээ арай энгийнээс эхэлье. Одоо харж байхад арай л хүндээр эхэлчихсэн бололтой кк
Програм сонирхож байгаа хэн бүхэнд ойлгомжтой байхаар, анх програмчлал үзэж байгаа, ганц ч програм бичиж үзээгүй хүнд ч ойлгомжтой байхаар ойлгуулахыг хичээгээд дахин нэг оролдоод үзье гэж бодож байна.


Top
   
PostPosted: May.31.10 9:29 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
За цааш бичихээсээ өмнө эхлээд зарим нэг ерөнхий зүйл, шаардлагатай бэлтгэл ажил хийе.
Өөрөөр хэлбэл Housekeeping.

Жавагаар юу хийж болох вэ?
Юум юум хийж болно. Миний бодлоор одоо гадуур байгаа хамгийн хүчирхэг хэлүүдийн нэг.
Вэбтэй, ч өгөгдлийн баазтай ч холбож болно. iPhone-доо зориулж програм бичсэн ч болно.

Жава үзэхийн тулд өөр хэл мэдэх шаардлагатай юу?
Си хэлний тухай бага зэрэг мэдлэгтэй байвал хэрэг болох л байх. Гэхдээ Си мэдэхгүй байсан ч сурж болно.

Жава дээр програм бичихийн тулд юу хэрэгтэй вэ?

1. Windows-той бол Dos command prompt-оо гаргаж ирж ажиллаж чаддаг байх хэрэгтэй.
2. Ердийн Notepad байхад хангалттай.
3. JDK /Java Development Kit/ -компьютертээ татаж авч суулгах хэрэгтэй.

-------------------------------
За ер нь хамгийн энгийнээр ийм байхад хангалттай. Арай өөрт хялбараар тоноглий гэвэл
1. Notepad ++ татаж авч суулгаж болно.
2. Мөн Eclipse татаж авч суулгаж ажиллаж болно.


Татаж авч суулгах файлууд:
**** Notepad ++ ийг дараах хаягнаас татаж авч болно.
http://sourceforge.net/projects/notepad-plus/files/

**** Eclipse IDE for Java EE Developers (190 MB) гэсэн файлыг дараах хаягнаас татаж авч болно.
http://www.eclipse.org/downloads/

*** JDK 6 Update 20 with JavaFX SDK гэсэн файлыг дараах хаягнаас татаж авч суулгах хэрэгтэй.
http://java.sun.com/javase/downloads/index.jsp

====================================
За ингээд програм бичихэд бэлэн болчихлоо гэж бодож байна.
Жава сурах гэж буй танийг Dos дээр жавагийн тохиргоог хийж чадна гэж ойлгоод, мөн Eclipse-ынхээ тохиргоог хийж чадна гэж ойлгоод цаашаа шууд хичээлдээ оръё гэж бодож байна. Хэрвээ дээрх тохиргоонуудыг хийж мэдэхгүй бол нэрэлхэлгүй хэлээрэй ^__^.


Top
   
PostPosted: May.31.10 9:48 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Жава дээр програм бичих горимийн дараалал:

1. Кодоо ердийн Notepad програм дээр бичнэ.
2. Кодоо биччээд хадгалахдаа .java гэсэн өргөтгэлтэй хадгална.
3. .java өргөтгөлтэй хадгалсан файлаа комманд промптоос javac комманд өгч Класс болгож компайлдана.
4. Дараа нь java комманд өгч класс файлаа ДОС дээр ажиллуулна.

Жишээ нь:

1. lesson.java гэсэн файл бичиж хадгалсан гэж үзье. Энэ файл нь дотроо apple гэсэн класстай.
2. Үүнийг компайлдахын тулд javac lesson.java гэж ажиллуулахад класс файл үүснэ.
3. Үүний дараа класс файлаа ажиллуулахдаа:: java apple гэж бичээд ажиллуулна.


Last edited by UBROCKSTAR on May.31.10 10:29 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.31.10 9:55 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Анхны программ::

********************
Code:
class Asuult {
   public static void main (String args []){
      System.out.println ("Sain Baina uu Asuult?");
   }
}

***********************

Энэ програм "Sain Baina uu Asuult?" гэсэн текст хэвлэх болно.

************************
Тайлбар:
Жавад бүх зүйл класстай байдаг.
public static void гэдэг нь өөрөө утга учиртай. Гэхдээ одоохондоо тархиа гашилгах хэрэггүй зүгээр л дуурайгаад бичээд ажиллуулчих.
main гэдэг нь энэ файл ажиллаж эхлээд хамгийн анх дуудагдах метод.
System.out.println --- гэдэг нь системийн дэлгэцэнд буюу ДОС-ын цонхон дээр хэвлэж харуул гэсэн үг.
Угалзан хаалт, ; хоёрын хэрэглээг мэдэх үү? Аливаа стейтмент бүхэн угалзан хаалтан дотор бичигдэх ёстой. Мөн Си хэлний нэгэн адил мөр комманд бүхний ард цэг таслал буюу ; бичигдэх ёстой байдаг.


Top
   
PostPosted: May.31.10 10:00 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хувьсагч зарлах жишээ:
Code:
class Variable {
   public static void main (String args []){
      double tuna;
      tuna=5.28;
      System.out.println (tuna);
   }
}


Дээрх жишээн дээр tuna гэдэг хувьсагч зарлаж байна.
Тэр хувьсагч нь double өгөгдлийн төрөлтэй байна.
Уг хувьсагчиндаа 5.28 гэсэн тоог = гэсэн утга оноогчоор дамжуулж оноож байна.
Дараа нь tuna хувьсагчийг хэвлэж харуулж байна.

** Литерал буюу текст хэвлэх бол "..." хашилтанд хийж хэвлэдэг.
Харин хувьсагчийг шууд хаалтанд хийж байгааг анзаараарай.


Top
   
PostPosted: May.31.10 10:08 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Гараас утга авах жишээ

Code:
import java.util.Scanner;
class apples{
   public static void main(String args[]){
      Scanner asuult = new Scanner(System.in);
      System.out.println(asuult.nextLine());

           }
}


Тайлбар:
Дээрх програм гараас өгөгдөл (тоо/текст) хүлээж аваад, түүнийгээ хэвлэж харуулах болно.
Гараас тоо оруулахын тулд Scanner функц ашиглах хэрэгтэй бөгөөд үүнийг ашиглахын тулд
import java.util.Scanner; гэж импортолж оруулж ирэх хэрэгтэй.
Түүнийгээ asuult гэсэн сканнерын хувьсагчид хадгалаад дараа нь хэвлэж гаргаж байна.


Last edited by UBROCKSTAR on May.31.10 10:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.31.10 10:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Бяцхан тооны машины програм:

Code:
import java.util.Scanner;
class tut7{
   public static void main(String args[]){
      Scanner asuult = new Scanner(System.in);
      double fnum, snum, answer;
      System.out.println("Enter first num:  ");
      fnum = asuult.nextDouble();
      System.out.println("Enter second num:  ");
      snum = asuult.nextDouble();
      answer=fnum+snum;
      System.out.println(answer);
}

}


Тайлбар:
Дээрх програмд double өгөгдлийн төрөлтэй fnum, snum, answer гэсэн гурван хувьсагч зарлаж байна. Эхний тоогоо оруул /Enter first num: / гэсэн текст хэвлэж гаргаад гараас сканнерын asuult хувьсагчаар дамжуулан өгөгдөл аваад түүнийгээ fnum, snum гэсэн хоёр хувьсагчид хадгалж байна.

Дараа нь хоёр хувьсагчийн хооронд арифметикийн нэмэх (+) үйлдэл хийгээд үр дүнг нь answer хувьсагчид хадгалж байна. Тэгээд answer-ыг дэлгэцэн дээр System.out.println функцээр хэвлэж гаргаж байна.


Top
   
PostPosted: May.31.10 10:20 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хэрвээ буюу "IF else" нөхцлийг хэрхэн хэрэглэх талаар:


Code:
import java.util.Scanner;
class tut10{
   public static void main(String args[]){
   int test = 6;
   
   if (test <9){
      System.out.println("Yes");
      } else {
      System.out.println("This is else");
      };
   }
}


Тайлбар:
Дээрх жишээн дээр int төрөлтэй test гэсэн хувьсагч үүсгээд түүндээ 6 гэсэн тоог хадгалж байна. Түүний дараа if -ээр нөхцөл шалгаж байна.

Хэрвээ test нь 9-өөс бага бол Yes гэж хэвлэнэ үгүй бол This is else гэж хэвлэж байна.
Энэ бол хамгийн энгийн If...else нөхцөл шалгах програмын жишээ.


Top
   
PostPosted: May.31.10 10:26 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
"If else" стейтментын өөр нэг жишээ

Code:
import java.util.Scanner;
class tut11{
   public static void main(String args[]){
   int boy, girl;
   boy =18;
   girl=68;
   
   if (boy>10 && girl<60){
   System.out.println("You can enter");
   }else{
   System.out.println("You can not enter");
   }
   }
   
}


Тайлбар:
Дээрх тохиолдолд Int өгөгдлийн төрөлтэй boy, girl гэсэн хувьсагч зарлаад тус бүрт нь утга оноож байна. Int нь бүхэл тоон өгөгдлийг хадгалах боломжтой өгөгдлийн төрөл.
Энэ тохиолдолд өмнөх жишээний кодноос ялгаатай нь && гэсэн нөхцөл нэмэгдэж орж байна.
Энэ нь AND гэсэн үг бөгөөд түүний хоёр талын нөхцөл хоёулаа үнэн байгаа тохиолдолд Үнэн гэсэн утга, хэрвээ аль нэг нь, эсвэл хоёулаа буруу байгаа тохиолдолд Худал гэсэн утга гаргадаг.

Үнэн үед If дотор байгаа стейтмент /код/ ажилладаг бол
Худал үед else дотор байгаа код ажиллах болно.


Top
   
PostPosted: May.31.10 10:39 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.17.08 11:20 am
Posts: 2023
Location: UB
Өнөөдөр ашгүй жавагыхаа шалгалтыг өгчихлөө шүү

_________________
10011110011010001100001100000110


Top
   
PostPosted: Jun.02.10 12:24 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.25.06 2:00 am
Posts: 1079
Location: cyber world
UBROCKSTAR wrote:
Жава дээр програм бичих горимийн дараалал:

1. Кодоо ердийн Notepad програм дээр бичнэ.
2. Кодоо биччээд хадгалахдаа .java гэсэн өргөтгэлтэй хадгална.
3. .java өргөтгөлтэй хадгалсан файлаа комманд промптоос javac комманд өгч Класс болгож компайлдана.
4. Дараа нь java комманд өгч класс файлаа ДОС дээр ажиллуулна.

Жишээ нь:

1. lesson.java гэсэн файл бичиж хадгалсан гэж үзье. Энэ файл нь дотроо apple гэсэн класстай.
2. Үүнийг компайлдахын тулд javac lesson.java гэж ажиллуулахад класс файл үүснэ.
3. Үүний дараа класс файлаа ажиллуулахдаа:: java apple гэж бичээд ажиллуулна.


hi классын нэр болон жава файлын нэр хоёр ижилхэн байх ёстой гэж бодоод байсан, классыг өөр нэрээр өгч болдог юм байсан юм уу?

_________________
whatever!


Top
   
PostPosted: Jun.02.10 1:44 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Dec.22.08 4:14 pm
Posts: 192
Location: Одоохондоо газар дээр л...
sharavsambuu wrote:
UBROCKSTAR wrote:
Жава дээр програм бичих горимийн дараалал:

1. Кодоо ердийн Notepad програм дээр бичнэ.
2. Кодоо биччээд хадгалахдаа .java гэсэн өргөтгэлтэй хадгална.
3. .java өргөтгөлтэй хадгалсан файлаа комманд промптоос javac комманд өгч Класс болгож компайлдана.
4. Дараа нь java комманд өгч класс файлаа ДОС дээр ажиллуулна.

Жишээ нь:

1. lesson.java гэсэн файл бичиж хадгалсан гэж үзье. Энэ файл нь дотроо apple гэсэн класстай.
2. Үүнийг компайлдахын тулд javac lesson.java гэж ажиллуулахад класс файл үүснэ.
3. Үүний дараа класс файлаа ажиллуулахдаа:: java apple гэж бичээд ажиллуулна.


hi классын нэр болон жава файлын нэр хоёр ижилхэн байх ёстой гэж бодоод байсан, классыг өөр нэрээр өгч болдог юм байсан юм уу?

нэг файл дотор олон класс бичих үед боломжтой гэхдээ энэ тэнэг хэрэг inner class л биш бол 1 файлд олон класс бичих хэрэггүй гэж хэлэх байна.


Top
   
PostPosted: Jun.02.10 1:48 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Dec.22.08 4:14 pm
Posts: 192
Location: Одоохондоо газар дээр л...
UBROCKSTAR юу хийгээд байнаа дээр бас компайлдах энэ тэр заасан харагдана лээ.


Top
   
PostPosted: Jun.02.10 9:30 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Switch-ийн жишээ


Code:
class tut12{
   public static void main (String args[]){
   int age;
   age=7;
   
   switch (age){
   case 1:
      System.out.println("You can crawl");
      break;
   case 2:
      System.out.println("You can talk");
      break;
   case 3:
      System.out.println("You can get in trouble");
      break;
   default:
      System.out.println("I don't know how old you are");
      break;
   }
}
}



Тайлбар:
Олон нөхцөл шалгаж байгаа тохиолдолд Switchг ашиглахад эвтэйхэн.
Дефолт утгыг default: гэж бичиж өгч болно. Аль ч нөхцөл үнэн биш тохиолдолд дефолт утга ажиллах болно.
Хэрвээ тухайн нөхцөл биелээд үнэн байгаа бол зөвхөн тухайн кодыгажиллуулаад гаргахын тулд break гэсэн комманд бичиж өгдөг.


Top
   
PostPosted: Jun.02.10 9:33 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
while-ын жишээ

Code:
class tut13{
   public static void main(String args[]){
      int counter = 0;
      while (counter <10){
         System.out.println(counter);
         counter++;
      }
   }
}


Тайлбар:
Тухайн нөхцөл хүчинтэй үед давталт хийх бол while нөхцөл шалгагчийг ашиглаж болно.
Дээрх тохиолдолд counter гэдэг хувьсагч 9 хүртэл утга аваад програм дуусна.
counter ++ гэж өгснөөр уг хувьсагчийн утгийг нэгээр нэмэгдүүлж байна.


Top
   
PostPosted: Jun.02.10 9:36 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Хэрхэн нэг класс дотроос өөр паблик класс дуудах жишээ.

Эхлээд нэг паблик класс үүсгэе. Паблик классыг гаднаас дуудаж болно.
Code:
public class tuna{
   public void simpleMessage(){
      System.out.println("This is another class");
   }

   }


Одоо үндсэн кодоо бичээд энэ класс дотроосоо нөгөө дээр бичсэн классыг дуудаж ажиллуулах болно. Ингэхдээ шинээр обьект үүсгэж байгааг анзаараарай.

Code:
class tut14{
   public static void main (String[] args){

   moon moonObject = new moon();
   moonObject.simpleMessage();
   
   
   }

}


Top
   
PostPosted: Jun.02.10 9:40 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Гадны класс дуудаж, параметртай метод ашиглах тухай

Гаднах класс нь
Code:
public class moon15{
   public void simpleMessage(String name){
   System.out.println("Hello " + name);   
   }

}



Үндсэн файл
Code:
import java.util.Scanner;
class tut15{
   public static void main (String[] args){
   Scanner input = new Scanner(System.in);
   moon15 moonObject = new moon15();
   System.out.println("Enter your name here: ");
   String name = input.nextLine();
   
   moonObject.simpleMessage(name);
   
   }

}


Top
   
PostPosted: Jun.02.10 9:42 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Нэг класс дотор олон метод, инстанс хэрэглэх жишээ

Гаднах паблик класс:
Code:
public class moon16{
   private String girlName;
   public void setName(String name){
         girlName=name;
         }
   public String getName(){
         return girlName;
         }
   public void saying(){
   System.out.printf("Your first gf was %s", getName());
      }
   }


Үндсэн файл:
Code:
import java.util.Scanner;
class tut16{
   public static void main (String[] args){
      Scanner input = new Scanner(System.in);
      moon16 moonObject = new moon16();
      System.out.println("Enter name of your first gf here: ");
      String temp = input.nextLine();
      moonObject.setName(temp);
      moonObject.saying();
   
   }

}


Top
   
PostPosted: Jun.02.10 9:44 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Конструктор ашиглах жишээ:

/Обьектоос хувьсагч үүсгэнгүүтээ утга оноон ашиглах жишээ/

Паблик класс:
Code:
public class moon17{
   private String girlName;
   public moon17 (String name){
      girlName=name;
   }
   
   public void setName(String name){
         girlName=name;
         }
   public String getName(){
         return girlName;
         }
   public void saying(){
   System.out.printf("Your first gf was %s", getName());
      }
   }


Үндсэн файл:
Code:
import java.util.Scanner;
class tut17{
   public static void main (String[] args){
      moon17 moonObject = new moon17("Kelsey");
      moon17 moonObject2 = new moon17("Nicole");
      moonObject.saying();
      moonObject2.saying();
   }

}


Last edited by UBROCKSTAR on Jun.02.10 10:08 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.02.10 9:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Nested if statement буюу Нэг if илэрхийлэл дотор өөр if else байрлуулах

Code:
class tut18{
   public static void main (String[] args){
   int age = 60;
   
   if (age <50){
   System.out.println("You are young");
   }else{
   System.out.println("You are old");
      if (age >75){
      System.out.println("You are really old");
      }else {
      System.out.println("Don't worry You are not that old");
      }
      
   }
}
}


Top
   
PostPosted: Jun.02.10 9:47 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
else if илэрхийлэл

Code:
class tut19{
   public static void main (String[] args){
   int age = 45;
   
   if (age >60)
      System.out.println("You are a senior citizen");
   else if (age >=50)
      System.out.println("You are in your 50s");
   else if (age >=40)
      System.out.println("You are in your 40s");
   else
      System.out.println("You are a young buck");
   
   
}
}


Top
   
PostPosted: Jun.02.10 9:49 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Нөхцөл шалгагч оператор


Code:
/*
Conditional operators
*/
class tut20{
   public static void main (String[] args){
   int age = 21;
   System.out.println(age >50 ? "You are old" : "You are young");

   
   
}
}


Хэрвээ нас нь 50-аас их бол ? тэмдэгний арын текст хэвлэгдэх болно.
Хэрвээ шалгасан нөхцөл false утга гаргасан бол : тэмдгийн арын текст хэвлэгдэх болно.

Жич:
Олон мөр коммент бичих бол /* */ гээд дотор нь бичиж болдог.
Харин ганц мөрөнд коммент буюу тайлбар бичих бол // гэж байгаад бичиж болно.


Last edited by UBROCKSTAR on Jun.02.10 10:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.02.10 9:51 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
Жишээ: Гараас оруулсан 10 тооны дунджийг олдог програм

Code:
class tut21{
   public static void main (String[] args){
   Scanner input = new Scanner(System.in);
   int total=0;
   int grade;
   int average;
   int counter=0;
   
   while (counter <10){
   grade = input.nextInt();
   total = total + grade;
   counter++;
   }
   average=total/10;
   System.out.println("your average is " + average);
   }
}


Last edited by UBROCKSTAR on Jun.02.10 10:07 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jun.02.10 9:52 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
for давталт

Code:
import java.util.Scanner;
class tut22{
   public static void main (String[] args){
   
      for (int counter=1; counter<=10; counter+=3){
         System.out.println(counter);
      
      }
         
   }
}


Top
   
PostPosted: Jun.02.10 9:55 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
do while давталт

Code:
class tut24a{
   public static void main (String[] args){
   int counter = 15;
   
      do {
         System.out.println(counter);
         counter++;
      }while (counter<=10);
   
   }
}


Тайлбар:
Тодорхой нэг нөхцөл үнэн байгаа үед давталт үргэлжлэх болно.
Гэхдээ ердийн while-аас ялгаатай нь. Эхлээд тухайн илэрхийлэл/програмыг нэг ажиллуулчихаад дараа нь нөхцөл шалгадаг. Ингэснээр тухайн нөхцөл false утгатай байсан ч ядаж нэг удаа ажилладаг.
Харин энгийн while нь тухайн нөхцөл хангагдаагүй бол түүнд харгалзах программыг ажиллуулдаггүй.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 11 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited