#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.25.17 8:07 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 326 posts ]  Go to page Previous 19 10 11 12 13
Author Message
PostPosted: Feb.02.16 4:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.12.02 12:21 am
Posts: 407
Ха а д чинь ха га д болно ш дээ. Хад гэхээр чинь арай өөр үг болчих байх аа. Үгүй юу?


Top
   
PostPosted: Feb.02.16 5:13 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Эрдэнээ wrote:
Ха а д чинь ха га д болно ш дээ. Хад гэхээр чинь арай өөр үг болчих байх аа. Үгүй юу?

Энэ талаар би сайн мэдэхгүй юм аа.
Би Цендина А.Д. эрдэмтний галигласан файлыг яг баримтлан хөрвүүлсэн.
Ямар ч гэсэн тэр дундад эртний монгол номонд ийм хэлбэрээр бичсэн байгаа юм байна.

хад (хад асга) гэхийг хада гэж бичдэг байна.
Тэгэхээр хадын юм уу хадны гэхийг хада-йин гэж бичнэ.

хад-ун болохоор хан, хаган гэсэн үгний олон тоо болно.


Last edited by monmail on Feb.03.16 12:02 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.02.16 5:16 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Эрдэнээ wrote:
Энэ галиг их сонирхолтой юм байна шүү. Би ямар галиг энэ тэр мэдэх биш. Ер нь тэгээд миний бодлоор бол монгол бичиг жоохон хэцүү санагдаад байдаг юм. Ингээд кириллээр бичих нь хамгийн асуудалгүй санагдаад байгаа юм даа. Ө Ү энэ тэртэй хэхэхэ.

Монгол бичиг хэцүү. Байнга зөв бичгийн толь шагайх хэрэгтэй болно.

Миний бодлоор монгол бичиг авиан бичиг мөртлөө дүрс бичгийн шинжийг бас баримталсан байгаа юм.
Ижил дуудлагатай үгийг өөр өөр хэлбэрээр бичиж ялгана гэдэг чинь ханз бичгийн сонгодог түгээмэл арга шүү дээ.

PS: Дээр оруулсан "Монголын нууц товчоо"-ны галигийн хувьд гэвэл уул галигийг монгол бичгээс биш харин ханз бичгээр галигласан "МНТ"-ны эхээс хийсэн тул зөрүүтэй байгаа юм. Нэг үгээр хэлбэл "МНТ" монгол эхээс хятад ханз үсгийн галиг хийсэн. Хятад ханз үсгийн галигаас латин галиг руу оросын эрдэмтэн Козин хийсэн. Козины латин галигийг тэр хэвээр нь шууд монгол бичиг рүү би хөрвүүлчихсэн байгаа юм аа.

Харин "Шар тууж"-ийн хувьд латин галигийг монгол бичгээс хийсэн тул буцааж монгол болгоход ямар ч асуудалгүй буюу алдаагүй болно.


Top
   
PostPosted: Feb.03.16 4:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.12.02 12:21 am
Posts: 407
monmail wrote:
Эрдэнээ wrote:
Ха а д чинь ха га д болно ш дээ. Хад гэхээр чинь арай өөр үг болчих байх аа. Үгүй юу?

Энэ талаар би сайн мэдэхгүй юм аа.
Би Цендина А.Д. эрдэмтний галигласан файлыг яг баримтлан хөрвүүлсэн.
Ямар ч гэсэн тэр дундад эртний монгол номонд ийм хэлбэрээр бичсэн байгаа юм байна.

хад (хад асга) гэхийг хада гэж бичдэг байна.
Тэгэхээр хадын юм уу хадны гэхийг хада-йин гэж бичнэ.

хад-ун болохоор хан, хаган гэсэн үгний олон тоо болно.

Үгүй үгүй. Хэзээ ч, яасан ч хад ун гэж бичихгүй. Хаадын гэвэл заавал хагад ун болно. Хадын гэж үг байхгүй. Хан нугуд гэж харин хан гэдэг үгийг олон тоо болгоно. Наад галиг чинь ямар нэгэн алдаатай л байна.
Хоёулаа нээрээ үгийн алдаа яриад байдаг болж байна уу? Програмын хувьд бол би ямар энэ талаар мэдлэг байх биш дээ, үнэхээр сайн ажил болжээ. Баяр хүргэе!


Top
   
PostPosted: Feb.04.16 7:58 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Эрдэнээ wrote:
monmail wrote:
Эрдэнээ wrote:
Ха а д чинь ха га д болно ш дээ. Хад гэхээр чинь арай өөр үг болчих байх аа. Үгүй юу?

Энэ талаар би сайн мэдэхгүй юм аа.
Би Цендина А.Д. эрдэмтний галигласан файлыг яг баримтлан хөрвүүлсэн.
Ямар ч гэсэн тэр дундад эртний монгол номонд ийм хэлбэрээр бичсэн байгаа юм байна.

хад (хад асга) гэхийг хада гэж бичдэг байна.
Тэгэхээр хадын юм уу хадны гэхийг хада-йин гэж бичнэ.

хад-ун болохоор хан, хаган гэсэн үгний олон тоо болно.

Үгүй үгүй. Хэзээ ч, яасан ч хад ун гэж бичихгүй. Хаадын гэвэл заавал хагад ун болно. Хадын гэж үг байхгүй. Хан нугуд гэж харин хан гэдэг үгийг олон тоо болгоно. Наад галиг чинь ямар нэгэн алдаатай л байна.
Хоёулаа нээрээ үгийн алдаа яриад байдаг болж байна уу? Програмын хувьд бол би ямар энэ талаар мэдлэг байх биш дээ, үнэхээр сайн ажил болжээ. Баяр хүргэе!


Би жаахан буруу хэлээд байгаа байж болзошгүй.

Миний "галиг" гээд байгаа маань англиар "transliteration" оросоор "транслитерация" гэж нэрлэдэг нэг хэлний үсгээр бичсэн бичвэрийг нөгөө хэлний бичгийн үсгээр дүйцүүлэн яг байгаа хэлбэрээр нь хөрвүүлэхийг хэлдэг.
Нэг ёсны "галиг"-ласан буюу "transliteration" хийсэн хөрвүүлэлт бол тухайн эх хэл дээр бичигдсэн үсэг авиа тус бүрийг хөрвүүлж буй хэлний авиагаар тус бүрт нь ялган оноогоод яг ямар байгаа чигээр нь "галиг"-ласан гэсэн үг. Тухайн эх бичвэр буруу зөв эсэх хамаагүй, зөв бичих дүрэм ч бас хамаагүй, харин эх бичвэр ямар л байна түүнийг тэр хэвээр нь хөрвүүлсэн гэсэн үг.

"Монголын нууц товчоо" -ны хятад үсгийн галигийн хувьд гэвэл хятад бичиг авианы бичиг биш дүрс үсэг тул эх бичвэрийн монгол үгийг үечлэн таслаад ижил дуудлагатай ханзаар тэмдэглэж галигласан байгаа. Тиймээс эх бичвэрийн (монгол бичгийн) хэлбэрийг яг тэр хэвээр нь буцаан сэргээхэд хүндрэлтэй юм.

"Шар тууж"-ийн хувьд гэвэл авиан бичгийг (монгол бичиг) авиан үсэг буюу латинаар галигласан тул буцааж монгол бичигт хөрвүүлэхэд ямар ч хүндрэлгүй. Өөрөөр хэлбэл та ОХУ-д хадгалагдаж байгаа "Шар тууж"-ийн эхийг аваад уншвал түүн дээр "хад-ун" гэж байгаа л гэсэн үг.

Харин зөв буруу бичсэн тухайд зохиогчид хандах гэвэл аль эрт дундад зууны үед амьдарч өнгөрсөн болохоор боломжгүй. :-D


Top
   
PostPosted: Mar.05.16 3:26 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Өнөөдөр энэхүү сэдвийн эхнээс нь дахин нэг уншлаа.

Шинэчилсэн хувилбар буюу олон талын боломжтой бичвэрийн програм - Rich Text Processor - хувилбарыг аль болох хурдан хийхээр шиидлээ.

Орчин үеийн програмууд монгол бичгийг дэмждэг болсон, гэхдээ би энэхүү өөрийнхөө програмын дараах хувилбарыг хийх хүсэлтэй, зорилготой байгаа.


Top
   
PostPosted: Mar.22.16 10:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.17.08 8:51 pm
Posts: 5326
Location: Хийдэл
ᠳᠠᠰᠳᠠᠹᠠᠹᠰᠤᠠ ᠹᠠᠰᠹᠠᠬᠰᠹᠦᠠᠬᠹᠠ

_________________
בלוי ויטאָבוס
valise בלוי


Top
   
PostPosted: Mar.22.16 10:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.17.08 8:51 pm
Posts: 5326
Location: Хийдэл
ингэж гараад бхын нотэ болон воорд дээр зүгээр мөртлөө интэрнет орчинд бичхээр ᠵᠠᠢᠹᠵᠠᠢᠥᠵᠹᠠᠢᠹᠵᠠᠢᠥᠹ ингээд дөрвөлжин яаж зүгээр болгохуу

_________________
בלוי ויטאָבוס
valise בלוי


Top
   
PostPosted: Sep.17.16 4:15 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Ойрод уртын дуу.
Гишгэдэл сайтай хээр

Гишкидэл сайтай кээрийг
Сонир чимжи унулай
Ик бага тантайган
Үргүлжидүя хамт жиргалай
Көрээ ик цасунд
Көкүнүг шовуун донгудудаг
Көгшин дүнгээн болбачиг
Аав ээжи хоёр
Адуунайнтэн захад
Арамга зээрдэнъ шүжилдүлай
Айлийнтан ахалаач
Аав ээж хоёр

Image

Цэрэнжав (Шинжиянай Баянгол)


Дөрвөд ардын дуу "Гишгидэл сайтай хээр"


Top
   
PostPosted: Sep.17.16 7:14 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Тод бичиг буюу "Тод үзүг" нь монгол бичгийн нэгэн дэвшилтэт шинэчлэл юм.
Энэ "цагаан толгой"-д монгол хэлний буюу авианы "о, у, ө, ү"-г нарийн ялгаж өгсөн нь тухайн үед болон одоо ч гэсэн шинэчлэл, дэвшил гэж хэлж болно.


Top
   
PostPosted: Sep.17.16 7:34 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Image

Татаж авах линк: Монгол бичгийн Notepad

Монгол бичгийн тигүүд: Монгол үсгүүд

Эдгээрийг http://www.buryatia.org дээр байрлуулсан байгаа юм байна, сонирхсон бүгд татаж авч хэрэглэж болно.
Миний зүгээс татгалзах, хориглох зүйл байхгүй болно.


Top
   
PostPosted: Dec.31.16 11:12 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
2017 - шинэ оны мэнд хүргэе!


Attachments:
newyear.png
newyear.png [ 388.24 KiB | Viewed 563 times ]
Top
   
PostPosted: Mar.18.17 12:35 am 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Монгол бичгийн Notepad програмд үгийн алдаа шалгадаг функц нэмэв.

Attachment:
vnote.png
vnote.png [ 64.08 KiB | Viewed 474 times ]


Ерөнхийдөө нэлээн их засвар, өөрчлөлт хийсэн.
Эцсийн байдлаар шалгаж дууссаны дараа энэ асуулт.нэт - д татаж авахаар байршуулна.


Top
   
PostPosted: May.31.17 10:52 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Oct.31.06 8:24 pm
Posts: 139
Location: Кёкүшүүзан цамхаг орчим
Надад энэ дуу клип маш их таалагдлаа.
Ёстой л тал нутаг дүрслэгдэж байна. Клипийг "хамаг монгол" төслийнхөн хийсэн юм уу даа?



Родная степь - Төрөлх тал нутаг.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 326 posts ]  Go to page Previous 19 10 11 12 13

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited