Эрдэнээ wrote:
monmail wrote:
Эрдэнээ wrote:
Ха а д чинь ха га д болно ш дээ. Хад гэхээр чинь арай өөр үг болчих байх аа. Үгүй юу?
Энэ талаар би сайн мэдэхгүй юм аа.
Би Цендина А.Д. эрдэмтний галигласан файлыг яг баримтлан хөрвүүлсэн.
Ямар ч гэсэн тэр дундад эртний монгол номонд ийм хэлбэрээр бичсэн байгаа юм байна.
хад (
хад асга) гэхийг
хада гэж бичдэг байна.
Тэгэхээр хадын юм уу хадны гэхийг
хада-йин гэж бичнэ.
хад-ун болохоор
хан, хаган гэсэн үгний олон тоо болно.
Үгүй үгүй. Хэзээ ч, яасан ч хад ун гэж бичихгүй. Хаадын гэвэл заавал хагад ун болно. Хадын гэж үг байхгүй. Хан нугуд гэж харин хан гэдэг үгийг олон тоо болгоно. Наад галиг чинь ямар нэгэн алдаатай л байна.
Хоёулаа нээрээ үгийн алдаа яриад байдаг болж байна уу? Програмын хувьд бол би ямар энэ талаар мэдлэг байх биш дээ, үнэхээр сайн ажил болжээ. Баяр хүргэе!
Би жаахан буруу хэлээд байгаа байж болзошгүй.
Миний "
галиг" гээд байгаа маань англиар "
transliteration" оросоор "
транслитерация" гэж нэрлэдэг нэг хэлний үсгээр бичсэн бичвэрийг нөгөө хэлний бичгийн үсгээр дүйцүүлэн яг байгаа хэлбэрээр нь хөрвүүлэхийг хэлдэг.
Нэг ёсны "галиг"-ласан буюу "transliteration" хийсэн хөрвүүлэлт бол тухайн эх хэл дээр бичигдсэн үсэг авиа тус бүрийг хөрвүүлж буй хэлний авиагаар тус бүрт нь ялган оноогоод яг ямар байгаа чигээр нь "
галиг"-ласан гэсэн үг. Тухайн эх бичвэр буруу зөв эсэх хамаагүй, зөв бичих дүрэм ч бас хамаагүй, харин эх бичвэр ямар л байна түүнийг тэр хэвээр нь хөрвүүлсэн гэсэн үг.
"Монголын нууц товчоо" -ны хятад үсгийн галигийн хувьд гэвэл хятад бичиг авианы бичиг биш дүрс үсэг тул эх бичвэрийн монгол үгийг үечлэн таслаад ижил дуудлагатай ханзаар тэмдэглэж галигласан байгаа. Тиймээс эх бичвэрийн (монгол бичгийн) хэлбэрийг яг тэр хэвээр нь буцаан сэргээхэд хүндрэлтэй юм.
"Шар тууж"-ийн хувьд гэвэл авиан бичгийг (монгол бичиг) авиан үсэг буюу латинаар галигласан тул буцааж монгол бичигт хөрвүүлэхэд ямар ч хүндрэлгүй. Өөрөөр хэлбэл та ОХУ-д хадгалагдаж байгаа "Шар тууж"-ийн эхийг аваад уншвал түүн дээр "
хад-ун" гэж байгаа л гэсэн үг.
Харин зөв буруу бичсэн тухайд зохиогчид хандах гэвэл аль эрт дундад зууны үед амьдарч өнгөрсөн болохоор боломжгүй.
