#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 7:48 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 
Author Message
 Post subject: ҮРГҮЙДЭЛ
PostPosted: Feb.27.06 1:22 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Feb.19.06 4:57 pm
Posts: 26
Location: AminA.net
Сүүлийн үед манайд үргүйдэлийн асуудал нилээд ихэсч байна. Энэ нь юун түрүүнд үр хөндөлт, мөн БЗХӨ эрс ихэссэнтэй холбоотой юм.
Та бүхэн үр хүүхэдтэй болохгүй байгаа бол, эсвэл төөрөлдөж олон жил явж эмчилгээ хийлгэсэн боловч үр дүнгүй л байгаа бол, лам хуврага гэж цагаа алдахын оронд манай форумд асуултаа илгээж хүссэн асуултандаа хариу аваарай.

Хүмүүс ихэвчлэн асуудаг асуултанд хариулья,
Нөхөр бид 2 тогтмол бэлгийн харьцаатай 3 сар болж байхад жирэмсэлхгүй юм, Үргүйдэлтэй юм биш байгаа?
Өнөөдөр нэг сарын дотор жирэмслэх магадлал ердөө 20-30% гэдэг нь тогтоогдсон. Сонгодог ойлголтооор тогтмол бэлгийн харьцаатай 12 сар болоход жирэмслэхгүй бол үргүйдэлтийн асуудал тавигддаг. Хэдхэн сарын дараа энэ талаар ярих эрт юм. Мэдээж үр тогтох эсэх нь олон нөхцлөөс хамаарна, дээрхи тохиолдолд хамааруулахад: өндгөн эс сард нэг удаа боловсордог бол эр бэлгийн эс байнга боловсрох хэдий ч 72 цагийн дараа үр тогтоох чадвар бүрэн сэргэнэ гэж үзнэ. Иймд өдөр бүр эсвэл нэг өнжөөд бэлгийн харьцаатай байхад жирэмслэх магадлал мөн бага хэвээр байсаар байна. Ямар нэгэн эмгэг шалтгаан байхгүй үед сонгодог зарчмаар бол эмэгтэйн өндгөвчнөөс өндгөн эс ялгарах "овуляци" гэдэг үед бэлгийн харьцаатай бол жирэмсэлх магадлал хамгийн өндөр юм.

Би урьд нь "вне" болоод нэг гуурсан хоолойгоо авахуулсан, одоо жирэмслэх гэсэн юм.Үлдсэн нэг гуурсан хоолойтой жирэмслэх магадлал хэр вэ?
"Вне" гэж Внематочная беременность гэсэн орос үгний товч хэллэг, умайн гадуурхи жирэмслэлт юм.
Нэг гуурсан хоолойтой гээд жирэмслэх боломж 2 дахин багасахгүй тул магадлал ялгаагүй гэж ойлгох хэрэгтэй. Гэхдээ нэг удаа "вне" болсон бол давтан "вне" болох эрсдэл өндөр байна. Учир нь ихэнхдээ БЗХӨ, үрэвслээс болоод гуурсан хоолойд эмгэг өөрчлөлт гардаг тул "вне" болдог. Иймд л үлдсэн нэг гуурсан хоолой хэвийн эсэхийг хагалгаа хийсэн эмч илүү мэдэх байх, ямар хагалгаа хийлгэсэн, ямар байсан, аль талын гуурсан хоолойг авсан гээд лэгэрэнгүй бичүүлэн авч байвал сайн байдаг. Аль талдаа яаснаа ч мэдэхгүй байх тохиолдол манайд ховор биш. Нарийн үзлэг шинжилгээ хийлгээд, шаардлагтайтай бол эмчилгээ хийлгэсний дараа жирэмслэх нь илүү аюул багатай гэж үзнэ.

_________________
Мөнхийн Рашаан


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.23.06 1:37 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.07.05 4:53 pm
Posts: 2722
Location: Taiwan
Male sterility, female sterility gej baidag!


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.11.06 9:57 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Sep.15.05 4:54 pm
Posts: 728
Location: out there
yooy iim um holuur holuur.......lai gai zereg hudulgunu.......

_________________
Nobody


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.22.06 5:41 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Oct.06.05 1:16 am
Posts: 421
Location: ...
HAGALGAANAS UUSEN BOL?

_________________
...


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.28.06 9:53 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн

Joined: May.11.06 11:44 pm
Posts: 76
Location: Холбогдсон байгаагаа нуух
hun uuriiguu hairlah uchirtai..

_________________
Одооны нууц vг


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.24.06 4:55 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Sep.06.06 11:32 am
Posts: 33
Location: mgl
eregtei hun uynaas bolj urgui boldog ve, urgui bol emchilegdeh naidvartai uy , ene talaar manai mgld sain emch ch um yy emneleg bdag yy? er ni iim asuudaltai tygarahguin tuld uy anhaarah yostoi ve. emegtei hun bol urgui bh ni setgel sanaanii bdalaas neled shaltgaaldga gej ene forumiinn haa negtees unshisan um bna eregtei hun tiim bja bolokh uu, miniii bodoloor urguidel erchuuded ch bas tkhioldoh bolon bdag asuudal gej bodjiino. medeelel soliltsooch


Top
   
 Post subject: asuuh yum bna
PostPosted: Sep.27.06 1:09 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Sep.27.06 12:53 pm
Posts: 1
Bi ene talaar mash ikh hunees sonsoj bn. Bi uuruu huntei suugaad 4 jil bolj bgaad jiremslehgui bgaa yum . Ta uuruu emch yum uu ali eswel zuwlugch uu?? Herew emch bol bi ochij uulzay


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.30.06 5:05 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Sep.06.06 11:32 am
Posts: 33
Location: mgl
heheh uyniikh ni emch bhav dee oortei chini adilkhan medekhguigee khiaj bga hun bna aa,


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.25.06 2:31 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
tamirchin wrote:
eregtei hun uynaas bolj urgui boldog ve, urgui bol emchilegdeh naidvartai uy , ene talaar manai mgld sain emch ch um yy emneleg bdag yy? er ni iim asuudaltai tygarahguin tuld uy anhaarah yostoi ve. emegtei hun bol urgui bh ni setgel sanaanii bdalaas neled shaltgaaldga gej ene forumiinn haa negtees unshisan um bna eregtei hun tiim bja bolokh uu, miniii bodoloor urguidel erchuuded ch bas tkhioldoh bolon bdag asuudal gej bodjiino. medeelel soliltsooch


Ер нь үргүйдэл ихэвчлэн олдмол байдаг. Зарим тохиололд төрөлхийн гажиг байх тохиолдол байдаг. Тэр нь асар цөөхөн.

Сэтгэл санааны байдлаас болоод үргүйдэл бий болохгүй зөвхөн жирэмслэхгүй байж болно.

Үргүйдэл гэдэг маань эмэгтэй хүний өндгөн эс болон эрэгтэй хүний бэлгийн эс үүсэн бий болохгүй байх болон бий болсон үрийн шингэн, өндгөн эс нь хоорондоо нийлэх зам нь хаагдсан байгаа тохиолдлыг хэлнэ.

Ихэвчлэн БЗДХ-аас шалтгаалан үргүйдэл бий болдог. Учир нь ихэнх БЗХӨ нь өгсөх замын халдвартай байдаг. Жнь: эмэгтэй хүнд эхлээд үтрээг дараа нь умайн хүзүүг тэгээд умайн гуурсан хоолойг эцэст нь өндгөвчийг гэх мэтээр шархлуулдаг /үрэвсүүлдэг/. эрэгтэй хүнд шээсний сүв, түрүү булчирхай, үрийн суваг, төмсөг гэх мэтээр гэмтээнэ.

Тиймээс гол өндгөн эс, эр бэлгийн эс хоёрын уулзах газар болох умайн гуурсан хоолой /хүний 2 ширхэг үс орохуйц нарийн хоолой/ шархалсан нөхцөлд өндгөн эс /хүний хамгийн том эс, үзэгний үзүүрээр хатагсан цэг мэт/ умайд хүрэх зам боогддог. Мөн энэ шархлааны завсраар эр бэлгийн эс /хүний хамгийн жижиг эс/ нэвтрэн орж өндгөн эстэй нэгдчихээд умайн гуурсан хоолойд гацсанаас болж умайн гаднах жирэмслэлт болдог.

Эрэгтэй хүний хувьд төмсөгнөөс түрүү булчирхай хүртэл эр бэлгийн эсүүдийг хүрэгдэг гуурсан хоолой битүүрснээр дур тавьж байвч түүнд нь эр бэлгийн эс байхгүй байна. Мөн түрүү булчирхай гэмтсэнээс түрүү булчирхайнаас эр бэлгийн эсд өгдөг "хүч оруулагч" дутагдана. Ийм эр бэлгийн эс нь умайн гуурсан хоолойд хүрэлгүй замдаа үхдэг. За мөн төмсөг гэмтсэнээс тэндээс үйлдвэрлэгдэж байгаа эр бэлгийн эсүүд нь гэмтэлэй байх тохиолдол ч байдаг. Энэ бол БЗХӨ-нөөс шалтгаалсан үргүй болох тохиолдлууд.

Эмэгтэй хүний үтрээний шүлтлэг орчин хэт их байгаагаас болон бүх эр бэлгийн эс /шүлтлэг орчинд үхдэг/ цаашаа явах чадваргүй болох тохиолдол ч бас байдаг юм.

За нэг иймэрхүү зүйлс биччихье.

Ер нь бол БЗХӨ туссан тохиолдол бүрдээ болон үргүйдлийн шинж тэмдэг ажиглагдсан тохиолдол бүрд санаа зоволгүйгээр, цаг алдалгүйгээр мэргэжлийн эмчид үзүүлэн төгс эмчлүүлэх нь хамгийн зөв сонголт шүү.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.14.07 2:55 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Jan.13.07 11:40 am
Posts: 46
tegvel zaaval huuhedtei bolii gehguigeer urguideltei bolson uguig yaj medeh be yamr negen shinj temdeg ajiglagdahyy


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.17.07 1:33 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.06.06 4:38 am
Posts: 3563
Location: Around the World
Эрэгтэй хүн бол спермийн шинжилгээ хийлгэж болно. Эмэгтэй хүний хувьд өндгөн эсийн шинжилгээ хийлгэдэг.

_________________
http://www.anjigai.bblog.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.22.07 9:40 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.27.03 2:17 pm
Posts: 1992
Location: kompuiteriin ard
hey neg zuil asuuh gesiin. yaval jiremsleh ve. yer ni ondgon es umaid ireh ued gedeg ni sariin temdeg gesen uguu? hervee sariin temdeg irsnees 3n doloo honog garmiin daraa belgiin haritsaand orvol jiremsleh magadlal her bol?

_________________
flickr.com/photos/mrmendee


Top
   
 Post subject:
PostPosted: May.22.08 6:23 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Sep.09.03 9:39 pm
Posts: 207
mickey wrote:
hey neg zuil asuuh gesiin. yaval jiremsleh ve. yer ni ondgon es umaid ireh ued gedeg ni sariin temdeg gesen uguu? hervee sariin temdeg irsnees 3n doloo honog garmiin daraa belgiin haritsaand orvol jiremsleh magadlal her bol?

Сарын тэмдэг ирснээс 10-14 хоногийн дотор жирэмслэх боломж өндөр.3н долоо хоногийн дараа ...Мөчлөгнөөсөө л хамаарнадаа.Бараг л боломж доогуур байхдаа

_________________
Be happy :)


Top
   
 Post subject: Re: asuuh yum bna
PostPosted: May.22.08 6:25 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Sep.09.03 9:39 pm
Posts: 207
yuki11 wrote:
Bi ene talaar mash ikh hunees sonsoj bn. Bi uuruu huntei suugaad 4 jil bolj bgaad jiremslehgui bgaa yum . Ta uuruu emch yum uu ali eswel zuwlugch uu?? Herew emch bol bi ochij uulzay

Бэлгийн дааврын шинжилгээ өгөөд үз

_________________
Be happy :)


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.08 2:23 pm 
Offline
Гишvvн

Joined: Dec.02.07 3:54 pm
Posts: 2006
[align=center]..: Эрэгтэйчүүдийн үргүйдэл :..[/align]

Эр хvн болгон амьдралдаа орон гэрээ барих, мод суулгах, хvvхэд тєрvvлэх гэсэн гурван зүйлийн заавал хийх ёстой гэж ярилцдаг. Vvнээс хvvхэд тєрvvлж чадахгvй байх нь хамгийн гунигтай явдал билээ. Эрчvvдийн vргvйдэл нь эмэгтэйчvvдийн vргvйдлээс дутуугvй олон тохиолддоггийг эрдэмтэд баталсан билээ. Тэдгээрийн дотор бэлгийн чадвар сайн, эрүүл саруул атлаа vр тогтоох чадваргүй байх г.м. тайлбарлахал үнэхээр хэцүү тохиолдлууд ч байдаг. Харамсалтай нь ийм тохиолдол цөөнгүй.

Хэргийн гол нь vр тогтоох чадвар нь эр хүний сексийн идэвхээс бус vрийн шингэн дэх эр эсийн тоо, чанараас хамаардагт байгаа юм. Хором болгонд эрэгтэй хvний бие махбоди нь мянгаас илvv эр бэлгийн эс боловсруулан гаргаж байдаг. Энэ үйл явц нь бэлгийн бойжиолт гүйцэхээс эхлээд нас барах хvртэл нь тасралтгvй vргэлжилнэ. Ингэж боловсорсон олон сая эр бэлгийн эсүүдээс амьдрах чадвар сайтай эр бэлгийн эс нь єндгєн эсэд хvрч vр тогтооно. Харамсалтай нь эр бэлгийн эс боловсрох хэвийн үйл явцыг хямруулах таагvй хvчин зvйлс олон.

Шалтгаан

Эрэгтэйчvvдийн vргvйдэлтийн vндэс нь гурван эх сурвалжтай

1) Эр бэлгийн эсийн амьдрах чадвар сул байх
2) Эр бэлгийн эсvvдийн тоо цөөрөх
3) Үр дамжуулах сувгаар дамжих, цацагдах vйл ажиллагаа алдагдах

Харин энэ гурвын цаана олон шалтгаан байдгийг судлаачид тогтоожээ. Үүнд:

1. Варикоцеле – тємсєгний хураагуур судас єргєсєх, vрийн шингэнийг дамжуулах сувгийн венийн судас єргєсєх. Энэ үргүйдэлтийн 15%-д нь тохиолддог. Энэ vед єндгєвчний халуун ихсэж хэвийн vйл ажиллагаа нь алдагдана. Үр дүнд нь эр бэлгийн эсvvд гэмтэнэ.

2. Бэлэг эрхтний гэмтэл болон гажиг ( тємсєг буухгvй байх, мушгирсан байх г.м.) – энэ нь 10-12% тохиолдоно.

3. Халдварт євчин (10% -д тохиолдоно). Энд эхний ээлжинд бэлгийн замаар халдварладаг євчнvvд ( заг хvйтэн, тэмбvv, хламидиоз, трихомониаз г.м.). Дараа нь хэдий хачирхалтай санагдаж болох ч хvvхдийн халдварт євчин болох гахайтах буюу паротит ( шvлсний булчирхайн халдварт євчин ) юм.

4. Бэлэг эрхтнvvдийн vрэвсэл ( тvрvv булчирхайн vрэвсэл (простатит), шээсний сvвний vрэвсэл)

5. Бэлгийн vйл ажиллагааны хямрал: хєвчрєл алдагдалт, үрийн шингэнэ хэт хурдан гаргах болон бусад

6. Дархлалын хямрал. Энэ vед бие махбодид эр бэлгийн эсийг устгах чадвар бvхий тусгай бодисууд бий болдог.

7.. Дааврын хямрал. Эр бэлгийн дааврын дутагдалтай байх.

8. Тvvнчлэн гадны олон хvчин зvйлvvд нєлєєлдєг. Архи , тамхи, мансууруулах бодис, зарим нэг эм, байгалийн цаг уурын тааламжгvй байдал, цацраг идэвхит бодис, гэрийн хортон устгагч бодис, С амин дэмийн дутагдал зэрэг.
Мєн хэт бариу хувцас, халуун ууранд байнга орох, спортоор хэт хичээллэх нь нєлєєлнє.

Шинж тэмдэг

Хосууд жирэмслэлтээс сэргийлэх ямар нэг эм, хэрэгсэл хэрэглэлгүй хоёр жил бэлгийн хэвийн амьдралаар амьдарсан ч хvvхэдтэй болохгvй бол хэн нэг нь vргvйдсэн байх магадлал нь 30-40% гэж үздэг.

Гэвч үргvйдэл гэдэг нь євчин биш болохоор гадны шинж тэмдгээр таних боломж байхгvй гэдгийг анхаарах хэрэгтэй. Vргvйдлийн жинхэн шалтгааныг зєвхєн эмч мэрэгжилтэн л олж тодорхойлох тул эрэгтэйчvvдийн эмчид заавал хандах хэрэгтэй. (Харин хvvхэдгvй хосууд нь хамтдаа цогц шинжилгээ хийлгэх нь чухал). Эхлээд эмч маш ажил амьдралын хэв маягтай холбоотой олон асуулт тавих ба дараа нь vрийн сувгийн шинжилгээ хийнэ. Бэлэг эрхтний хэт авианы шинжилгээ, судасны шинжилгээ( допплерограф), цусан дахь бэлгийн дааврын шинжилгээ, халдварын шинжилгээ хийлгэнэ. буй эсэхийг шалгуулна. Мєн дархлалын шинжилгээ, шээс тvрvv булчирхайн шингэний шинжилгээ хийлгэх шаардлага гарч магадгүй.

Эмчилгээ

Хамгийн тvрvvнд vргvйдлийг vvсгэсэн шалтгааныг арилгах нь чухал. Үргvйдлийнх нь шалтгаан маш энгийн зvйлд байдгийг эрчүүд заримдаа огт гадарладаггvй. Маш олон тохиолдолд архи, тамхи г.м. хорт зуршилаа багасгахад л хангалттай байдаг. Дааврын алдагдалтай бол тvvнийг тэнцвэржvvлэх дааврын бэлдмэл бичиж єгдєг. Vрэвсэл халдварын vед уг євчнийг нь эмчилнэ. Дотор бэлэг эрхтний гажигтай vед мэс засал хийгдэнэ. Бэлгийн vйл ажиллагаатай холбоотой бол секс судлаач ба сэтгэл судлаач эмчилнэ. Хамгийн гол нь сэтгэлээр унах явдалгvй. Орчин vед эрчvvдийн vргvйдлийн бараг бvх хэлбэр нь эмчлэгддэг болсон. Yгvйдээ л гэхэд хиймлээр vр тогтоох аргын тусламжтайгаар хvvхэдтэй болох боломжтой билээ.


Эх сурвалж www.130.mn

[align=right]999дэх бичлэг энд үйлдэв.[/align]


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.08 4:50 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Feb.10.04 5:17 pm
Posts: 1393
Location: in da world of my own
ohiduud min bagahan ur hunduuleerei

_________________
>.<


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.12.08 10:29 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jun.12.08 9:57 pm
Posts: 116
Jenni wrote:
ohiduud min bagahan ur hunduuleerei

neeree tiim shuuu hamgaal huseegui bol!


Top
   
 Post subject: Re: ҮРГҮЙДЭЛ
PostPosted: May.07.10 10:31 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.27.06 5:56 pm
Posts: 7
Location: mongol,ulaanbaatar
manai nuhur bid 2 urd ni 6 jiliin umnu huuhedtei bolj bsan yum aa ter uyed jaahan bsan bolohoor bi avhuulchihsan yum. tegtel sayahaniig boltol bi jiremslehgui bolohoor uuruusuu bolood l ingeed bna anhniihaa huuhdiig avhuulsan bolohoor tegej bgaa yum bh geed emchluuleed yavsan chini manai nuhuriig emch shinejilgee uguud uzuul geed tegsen chini uriin shingen ni uuriin shingen ni utgun tegeed itgevjilt ni baga bna gehiin ene emchlegddeg yum bol uu? yunaas bolj ingedeg yum boloo. urd ni everhiinii hagalgaa bagadaa hiilgej bsan yum bilee ternees boloh uu?

_________________
ods


Top
   
 Post subject: Re: ҮРГҮЙДЭЛ
PostPosted: May.19.10 7:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.13.08 9:30 pm
Posts: 3203
Архи тамхи, хэрэглэхэс гадна доороосоо байнга даарсанаас , гар ханглага, хүнтэй байнга унтсанаас болж үргүй болно гэж байх у ?

_________________
La Vie Moi Maintenant Je la Nike


Top
   
 Post subject: Re: ҮРГҮЙДЭЛ
PostPosted: Jun.01.10 5:46 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.18.05 11:54 pm
Posts: 390
Location: germany
ods_zlo wrote:
manai nuhur bid 2 urd ni 6 jiliin umnu huuhedtei bolj bsan yum aa ter uyed jaahan bsan bolohoor bi avhuulchihsan yum. tegtel sayahaniig boltol bi jiremslehgui bolohoor uuruusuu bolood l ingeed bna anhniihaa huuhdiig avhuulsan bolohoor tegej bgaa yum bh geed emchluuleed yavsan chini manai nuhuriig emch shinejilgee uguud uzuul geed tegsen chini uriin shingen ni uuriin shingen ni utgun tegeed itgevjilt ni baga bna gehiin ene emchlegddeg yum bol uu? yunaas bolj ingedeg yum boloo. urd ni everhiinii hagalgaa bagadaa hiilgej bsan yum bilee ternees boloh uu?


Tanai nohor chin spermiogram onoshlogoo hiilgeh heregtei, mongold emch nar onoshlogoo hiigeegui baijiij hudlaa ih yarina shuu, danielgunnar5@yahoo.co.uk hayagaar delgerengui medeelel avch bolno


Top
   
 Post subject: Re: ҮРГҮЙДЭЛ
PostPosted: Jun.01.10 5:47 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Aug.18.05 11:54 pm
Posts: 390
Location: germany
***dursgui jaal*** wrote:
Архи тамхи, хэрэглэхэс гадна доороосоо байнга даарсанаас , гар ханглага, хүнтэй байнга унтсанаас болж үргүй болно гэж байх у ?


tiim yum baihgui ee, spermiogram shinjilgee ogmoor baival danielgunnar5@yahoo.co.uk hayagaar medeelel avaarai


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 21 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited