#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.20.17 8:49 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 486 posts ]  Go to page 1 2 3 4 519 Next
Author Message
PostPosted: Oct.01.05 2:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5545
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
---TAXNA: Витаминлаг, мах ногоо, загас олон тєрлийн хоол унд идэж, тогтмол цагт унтаж босох хэрэгтэй гэсэн. Бас сунгалтын дасгалууд хийх хэрэгтэй. Сексийн хувьд бол худлаа байхаа.. Миний мэдхээр манай 2 найз хоёулаа бvр 8р ангиасаа сексийн харицаанд орсон, одоо ч тэр талаар хэнээс ч дутахгvй... Гэхдээ хоёулаа л намхан... Сексийн хувьд бас таарч тохирох хvнтэйгээ vнэн сэтгэлээ секс хийсэн тохиолдолд эрэгтэй эмэгтэй хvний хооронд их хэмжээний гормоны солилцоо явагддаг гэж нэг сайт дээрээс уншиж байсан юм байна. Тэр нь ортой ч байж магадгvй. Эсрэг тохиолдолд бас муу гормонууд солилцогддог.. Жишээ нь хэн нэг нь тухайлбал эмэгтэй нь дургvй байхад унтсан тохиолдолд бvр єсєлтийг зогсоох гормон ч чамд дамжиж мэдэх юм гэсэн юм бичсэн байсан... Гэхдээ бас л эргэлзээтэй. Тэрийг нэлээн дээр уншиж байсан юм байна..

Бас байрлал солих, тухайлбал хєдєє явєх, гадаад явах зэрэг vед бие махбод чинь шинэ орчиндоо дасах vед єєрчлєгдєж єсєх явдал байдаг гэсэн.

Наранд шарах.
Зун єглєє 11 цаг хvртэл орой 15 цагаас хойш бvх биеэ наранд шарах сайн гэсэн шvv. Ингэснээр ясны єсєлтийг зохицолдуулдаг Д витамин (эргокальциферол) хvний арьсан доорх эсvvдээс vvсдэг.

Харин vд дундын хурц нар бол хэт ягаан туяаны тєвшин єндєр байдаг учраас хортой. Таний єсєлтийн эсvvдийг гэмтээж єсєлтийг чинь зогсоож болох аюултай учир хэт хурц наранд єсєлтийнхєє насны vед наранд шарах муу гэж байсан..

Би єєрєє намхан болохоор нэг удаа интернетээр тэнэж баахан зєвлєгєє орчуулж байсан юмаа.. Бас энд тэнд сайтууд дээр сунгалтын дасгалуудыг хэрхэн хийх заавар зураг эд нар байсан. Сая хайгаад олсонгvй.
доор нэг сайт зvгээр сонирхуулах гээд тавьлаа. Єсєлтийн эм эд нарын тухай л юм шиг байна уншсангvй.


http://www.growtall.com/



---TAXNA: Аа нээрээ нурууны ясныхаа хоорондох дискнvvдийг "хєвсийлгєх" замаар хvн 5 см орчим болон тvvнээс ч єндєр болдог гэсэн. Энэ нь шинжлэх ухааны хувьд нэлээд vнэмшилтэй шvv. Ер нь дасгалыг сайн, зохих заавраар хийвэл єснє.

http://tobetaller.com/

http://www.google.mn/search?q=grow+taller&hl=mn

Ийм номнууд Англи хэл дээр нэлээн байдаг юм байна. Монголд ч гэсэн энэ талын судалгаа хийдэг хvмvvс байсан. Одоо байдаг эсэхийг мэдэхгvй. Тамирчдын биеийн єсєлт, галбир энэ тэр гээд судалгаа хийдэг хvн Спортын тєв ордон дээр одоогоос 8 орчим жилийн ємнє байсан. Одоо нас барсан гэсэн. Гэхдээ би нээрээ єєрийнхєє нvдээр нохойг нь харсан шvv.
Аягvй урт хєлтэй єндєєр нохой. Гэхдээ тэр бол жирийн гудамжны нохой байсан ба харьцангvй єндєр болгосон нь харахад л илт. Одоо тэр нохой нь байдаг эсэхийг мэдэхгvй Улаанбаатарын зvvн захын Улиастай хороо гэдэг газар гэр нь байсан. Би спортын тєв ордон дээр тэр хvний секцэнд ороод 2 хоног болж байгаад химийн сонгон энэ тэр гээд яваагvй... Яаж ийгээд явсан бол єдийд тэр нохой шиг єсєх ч байсан юм билvv?
Хэрвээ танай аав ээж чинь намхан хvмvvс бол чи сайн хичээж дасгал хийж байж л єснє гэсэн vг. Сунгалт хийгээд ::татлага:: хийхээр хэцvv л юм байна лээ..

Нэг боломж бас бий. Хэрвээ та залуу хvн бол єндєр болгох мэс засал хийлгэж болно. Хєлийн чинь ясыг таслаад татаж сунгах Илизаровын аппарат гээд аппарат тавичихна. Тэгээд та дээд тал нь 3 сар тэрнээс ч бага хугацаанд єндєр болно гэсэн vг.
Энэ бол эрсдэлтэй, мєнгє их зарцуулах ч гэсэн баталгаатай єндєр болж чадах арга. Гэхдээ мэс заслын vед халдвар авах, шарх эдгээгvй байх vед халдвар оруулах зэрэг эрсдэл гарч болно. Бас байнга эмч нь сайн хянаж байхгvй бол бага зэрэг далий бороолох ч юмуу эрсдэл гарч болно. энэ нь дараа нь таний алхалт хєдєлгєєнд сєргєєр нєлєєлж болох талтай..


---Assdaa666: ondor baih mya l daa, shumbagchind orj chadahgui. eregtei ni ondor bol sexdej baih daa holstei ceejeeree ohiniihoo nuuriig urseer baigaad taarna:p
odoo ueiin huuhduud osogluun bolj, bodvol idej uuj baigaad ni ih uchir baigaa baih. Ca (suun buteegdhuun), vitamin B12, foliin huchil, uurag (mah, byaslag) esen busiin metall... yag osoj baihdaa ih heregleh heregtei yum shig baigaan. zah zeeliin shuurgand osson taxna bid 2rt ch... keke.
hunii osoltiin daavariig hypophysisiin dutagdaltai huuhduuded ogj osoltiig ni hurdasgadag. gehdee jiriin humuust ogood demii biz dee... nas boginsood baidag yum shig baina lee.
eruuluud ni sportoot hicheelleed (selelt, sags) hetruulehgui (bodybuilding) baih heregtei uym shig baigaan... tegehgui bol het hatuu bulchin ni yas aa boomilood osgohgui...
za er ni tegeed azi bolj torchhood yuundaa ch ondor bolno gej moroodoh yum bilee... keke gert bohiilgui orj l baival bolloo sht.

_________________
crybaby


Last edited by khaliunaa_ta on Jan.27.06 7:14 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Nov.01.05 2:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5545
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
luuvand VitA bdg ch.VitA chini tosond uusdag Vit bhky yu.tiimees dan luuvan ideed nemergui.zugeer l gedesnii chini haniig tseverleel, garna

_________________
crybaby


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.09.05 2:38 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Oct.14.03 4:08 pm
Posts: 2398
unexeer ondor boly gej bodoj baigaa bol shuluuxan mes zasal xiilge. bux yum ni orood
Orosod $18000 orchim
Ukraind $15000
Irand $12000
Enetxegt $8000
Singad $9000
Argentind $10000
Gitadad $7000-$9000 gex metchilen. manai 3aar emnelegt ch ene mes zasalyg xiideg. mongold xiilgesen gitadad, enetxegt, singad xiilgesen chanaryn neg ix yalgaagui...buur iluu ch baij magadgui. gexdee 10 cm osoxod 1 jil zartsuulagdana. yaaxav Gitad, Singa eter 6 sar sanal bolgodog l yum bilee.

_________________
close to the perfection.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.28.06 10:55 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Feb.16.06 4:47 pm
Posts: 1468
www.growtaller.net ruu orood zuvluguu av.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.06.06 7:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.22.03 1:12 am
Posts: 5370
Location: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
.


Last edited by Pixy on Mar.03.11 6:37 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: May.29.07 5:35 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: May.20.07 9:36 pm
Posts: 575
Location: Dance Studio
За яахав энэ үсрэлт нэмдэг дасгалыг тавичихий.
Тэгээд дахиж өсөхгүй гэж бодож байгаа гарууд нь л хийхгүй бол өсөлт чинь зогсоно шүү.
Би энэ дасгалыг олох гэж бас ч гэж нилээн зовсон шүү
За тэгээд дасгалуудаа гол нь бүрэн төгс сайн хийгээрэй тэгвэл л үйлчилнэ ш дээ




Image

_________________
Like Chris Breezy


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.18.07 11:07 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18402
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд, ялангуяа ясанд маш муу.
Ясан дахь кальцийн хэмжээг эрс бууруулдаг, үүнээс болоод ясны сийрэгжилт гэдэг өвчин тусна.
Ийм өвчин туссан бол юун өндөр болох манатай, аятайхан ч алхаж чадахаа больдог юм ш дээ.

Өндөр болохыг хүсвэл дараах ундаануудыг ууж болохгүй. Эд нар нь зөвхөн төлөөлөгчид гэдгийг анхаарна уу.!!!
Coca cola
Pepsi cola
Fanta
Sprite.......


_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.16.08 12:08 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.13.06 1:14 pm
Posts: 1180
Location: My Game Is Fair Play.
*** ZARRA *** wrote:
**Gvnjhen** wrote:
Mike Bibby wrote:
**Gvnjhen** wrote:
Ih untaad osno gej hudlaa snagddag. bi odoo 160cm
Ondortoo setgel hangaluun bus bdag
basseind ybbal osoh bolobuu...
Nadad vnen zob zoblogoo ogooch help me


Гэхдээ хүүхэд унтахдаа өсдөг нь үнэн юм байналээ. Гол нь унтах гэдэг нь бас учиртай унтана шүү дээ хамаагүй унтаад байвал нэг өөр гэж би боддог. Бассенд бол явбал өсөж болно эрчимтэй дасгал хөдөлгөөнөөр л өсөлт явагдана шүү дээ. Мөн давхар өсөлтийн витамин хэрэглэвэл үр дүнтэй байж болно. Ер нь сунгалтын дасгалууд сайн хийгээд байвал үр дүн гарна. Гэхдээ удам талдаа намхан бол өсөх бас асуудал байж магадгүй л юм.



Yamar Bitamin uubal zvgeer bol

[font=Arial Black]Curcuma plus emulsion гэж витамин их сайн нөлөөтэй, найдвартай өсгөдөг юм бна лэ.
Бас Swanson "High Potency Soft Multiple" витаминыг манай найз уугаад, давхар бассейнд яваад, мөн Волейболын секцэнд явсан чинь 10 сарын дотор 19 см өссөн гэсэн.Одоо 17той 186см...
Чи хэдэн настайн? 18-с дээш бол өсөх ер нь хэцүү штэ..Үсрээл 5-8 см өсөх бх[/font]


bi tegsen soningoos neg iim yum olsiishd unshdaa garuuda
Image


Top
   
PostPosted: Feb.16.09 4:29 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jan.31.06 2:41 am
Posts: 1792
Location: www.siralex.tk
Ихэнх хүмүүс, ялангуяа банди нар, залуучууд өндөр болохыг эрмэлзэх боллоо. Өндөр болохын тулд тэдгээр хүмүүс эм болон тодорхой мэс заслыг сонгодог. Ерөнхийдөө бол өндөр болох тэдгээр хормоне-уудын тохиргоог бид өөрсдөө эм тарианы тусламжтайгаар хийж болно гэдэг. Энэ бол шинжлэх ухаан.
Би хувьдаа ч ер нь эм ууж эсвэл мэс заслын аргаар биеийнхээ алүь нэг хэсгийг гоё болгох өөрийнхөө болоод хүмүүсийн сэтгэлд нийцүүлэх бодлыг дэмждэггүй. Тиймээс ч та бүхэнд сунгалтын дасгал ямар нөлөөтэй юм, энэ замаар яаж явагдаж өндөр болгодог талаар товчхон зүйлийг дурдая гэж бодлоо. Тиймээс ч үүнийг уншсаны дараа та бүхнийг сунгалтын дасгалыг улам их сонирхож түүгээр хичээллэх болно гэдэгт найдаж байна.

Өндөр болох нь ерөнхийдөө сунгалтын дасгалын тусламжтайгаар маш боломжтой. Мэдээжийн хэрэг үр дүнг нь үзэх гэж та зөндөө чармайлт гаргана, мөн цаг тодорхой хэмжээгээр шаардана гэдгийг анхааруулъя. Сунгалтын дасгал нь ерөнхийдөө 3 үе шаттай.

1-рт: Нурууны булчинг хөгжүүлэх.
2-рт: Нурууг тэнэгэр, уян, шулуун цэх болгох.
3-рт: Нурууны диск-ийг зузааруулж бат бэх болгох
Сунгалтын дасгалыг тогтмол хийсний үндсэн дээр өндрийг 7 хүртэл см-ээр өндөрсгөх боломжтой. та бүхэнд дахин хэлэхэд ёог ч юм уу уян хатны дасгал, хамгийн гол нь нурууг булчинг тэнийлгэж, бат бэх болгож хөгжүүлэх нь нурууг өөрийг нь өндөрсгөхөд тусалдаг байх нь.

Тэгэхээр өндөр болох нь аргагүй юм уу да. Энэ нурууны төрөл бүрийн булчингуудыг сайтар хөгжүүлсний дараа, нуруу нь мөн л нурууны өөрийн суналтаар дахин өндөр болох үүд нээгддэг гэнэ, яваандаа.

За тэгээд зөв тохиромжтой байнгийн дасгалын ачаар бусад гар, хөл, нурууг түшиж байдаг мөгөөрсүүд нь мөн л биеийн хэмжээг дагаад пропорцоо хадгалахын тулд томорч сунадаг байна.

Сунгалтын дасгалууд нь ганц өндөр болох дээр ч биш бусад хүний бие организмын хэвийн байдлыг хангахад тусалж, бодисын солилцоог идэвхижүүлж, насны хөгшрөлтөөс хамгаалах зэрэг олон давуу талтай. Хамгийн хүний өндөр болох нь сексийн харьцаанд ч гэсэн таатай үр дүнг авчирдаг гэнэ шүү. Ер нь тэгээд өндөр болно гэдэг нь уйгагүй хичээллэсний дараа л ирдэг жаргал байх нь ээ. Нэг удаагийн сунгалтын дасгалыг 15-20 мин хийх нь ямар ч үед тохиромжтой гэнэ. За амжилт хүсье!!!

Үүнийг уншсаны дараа та бүхнийг уйтгар гунигаа арчин хаяж сунгалтын дасгалыг улам их сонирхож түүгээр хичээллэх болно гэдэгт найдаж байна.



bangij.net-s

_________________
Гэрэл


Top
   
PostPosted: Oct.28.09 10:37 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
За энд 1 ийм зүйл байна.

ЯАВАЛ ӨНДӨР БОЛОХ ВЭ
Хүмүүс яагаад ч юм өндөр, нуруулаг нэгнийгээ илүү эрүүл, ухаалаг, царайлаг гэж үздэг. Энэ ч үнэний ортой байж болох юм. Учир нь тухайн хүний өндөр гэдэг генийх нь онцлогийг бүрдүүлж өгсөн өвөг дээдэс нь яаж хооллож, ундлаж байсан, тухайн хүн өөрөө хүүхэд насандаа яаж хооллож байснаас ихээхэн хамаардаг.

Харин хоол хүнс олж, гэдэс цатгалан явах чадвар нь олон мянгын жилийн тэртээнээс л хүний ухаан, хүч, самбаатай холбоотой байсаар ирсэн.

Орчин үеийн судлаачид хүний өндөрийг оюун ухааны түвшинээс эхлээд урт наслалт хүртэл маш олон зүйлтэй нь харьцуулан судлаж үзжээ. Ингэхэд эрүүл мэнд ба урт наслалт нь хүний биеийн өндөртэй ямар нэг нарийн хамааралгүй болох нь тогтоогджээ.Нөгөө талаас өндөр хүмүүсийн оюун ухааны дундаж түвшин нь арай илүү байдгийг баталжээ. Гэвч энэ мөн л шууд хамааралгүй харьцангуй зүйл. Өндөр хүн болгон заавал илүү ухаантай байх албаггүй. Жишээлэхэд, Европыг бараг бүхэлд нь шахуу байлдан дагуулсан Наполеон жанжин 155 см өндөртэй байсан байх юм. Хятад маягийн зах зээлийн социализм гээчийн санаачилсан Дэн Сяопин мөн л 155 см өндөртэй байжээ.

Гэхдээ ямар ч л байлаа гэсэн нуруу өндөр нь хүний өөрийн үнэлэмжинд нөлөөлдөг нь гарцаагүй. Үүний нэг жишээ нь Шведэд хийгдсэн судалгааны үр дүн юм. Энэ судалгаагаар эрдэмтэд 18-49 насны 1 299 177 швед эрчүүдийн биеийн өгөгдлүүдийг судлаж үзээд биеийн өндөр 5 см-аар багасах нь амиар хорлох эрсдлийг 9% нэмэгдүүлдэг бөгөөд амиа хорлолтын давтамжийн тоогоороо намхан эрчүүд нь өндөр эрэгтэйчүүдээс хоёр дахин илүү байгааг тогтоожээ.

Хүний өсөлтийг дааврын хэд хэдэн систем зохицуулж байдаг. Өсөлтийг шууд өдөөдөг даавар нь өнчин тархины соматропин нэртэй даавар юм. Энэ дааврыг өсөлтийн гормон ч гэж нэрлэдэг. Соматропин нь амьдралын тушид тасралтгүй ялгаруулагддаг ч оргил үе нь өсвөр насанд таардаг. Үүнээс хойш ялгаруулалт нь аажмаар багасна. Үүнээс гадна соматропин нь өөртэй төстэй үйлчилгээ үзүүлдэг инсулин төст өсөлтийн фактор-1 гэгчийн ялгаралтыг өдөөж өгдөг.

Урт гэж нэрлэгддэг яснууд уртассаны улмаас хүний өндөр нэмэгддэг. Хүүхдүүдэд энэхүү урт усны төгсгөл хэсэг нь ясны бус харин мөгөөрсийн эдээс /өсөлтийн бүс /тогтож байдаг. Эдгээр мөгөөрс нь соматропин, инсулин төст өсөлтийн фактор-1 гэсэн даавруудын нөлөөгөөр ургаж яс уртасч, хүн өндөр болно. Цаашлаад мөн эдгээр дааврын нөлөөгөөр хүний биеийн бусад эд, эрхтэнүүд адил харьцаатайгаар ургаж байдаг.

Энэхүү мөгөөрсийн эд нь аажмаар ясны эдээр солигдоход өсөлтийн явц зогсоно. Ингэсний дараа соматропин г.м. дааврыг яаж ч хийгээд хүн өсөхгүй. Энэ эрэгтэй хүнд 23-25 насанд, эмэгтэй хүнд 21-23 насанд тохиолддог.

Гормон буюу даавар нь хүнийг өндөр л болгодог гэвэл эндүүрэл болно. Жишээлэхэд, хүүхдэд бамбай булчирхай даавар, эсвэл бэлгийн даавар хэт хэмжээгээр ялгарах нь бэлгийн бойжилт эрт явагдаж, өсөлтийн бүс нь эрт ясжиснаар намхан болгодог. Кортикостероид дааврыг тогтмол хэрэглэх нь мөн адил нөлөө үзүүлнэ.

Гэтэл хүн болгонд гормон ялгараад байдаг атлаа хүмүүс өндөр нам байдаг. Яагаадаг ийм байдаг юм бол? Яагаад гэвэл удамшил, хооллолт, стресс гэсэн гурван хүчин зүйлээс хүний өндөр хамаардаг юм байна. Өөрөөр хэлбэл өсөлтийн тодорхой хэмжээ нь хүн болгонд байдаг бөгөөд энэ хэмжээндээ хүрэх эсэхийг хүүхэд насан дахь хооллолт, өвчин эмгэг, стресс, байгалийн хүчин зүйл зэрэг нь нөлөөлдөг.

Үүнийг амьдрал дээр бэлэхнээ харж болно. Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжинд гарахад л залуучуудын дундаж өндөр нь эрс нэмэгдсэн нь нүдэнд шууд тусна. Цаашилбал, Европ, АНУ –ын оршин суугчдын дундаж өндөр нь Ази, Африкийнхнаас илүү байдаг.

Ингээд эцэст нь яавал өндөр болж болох талаар хэдэн зөвлөгөө өгье.

Дээр хэлсэнчлэн ясны төгсгөл ясжаад дууссан л бол ямар ч эм, бэлдмэл уугаад өсөхгүй. Иймээс элдэв хоосон амлалтанд хууртаж хамаагүй эм, бэлдмэл уувал хордоно уу гэхээс өсөхгүй. Нас бие гүйцсэн хүн хамаагүй гормон уувал толгой, сарвуу,тавхай нь хэт томордог акромегали нэртэй өвчин үүсэх аюултай.

Харин тусгайлан боловсруулсан гимнастик, төхөөрөмжүүд нь нуруу, хөлийн үеийг бага зэрэг сунгах замаар хүний өндөр болгож чадна. Гэхдээ энэ нь мэдээж хязгаартай. Нэгд гэвэл ийм аргаар өсөх боломж нь хүн болгон ялгаатай, хоёрт нь нийт өндрийн 1-2%-иас илүү өсөх нь өдрийн од шиг цөөн.

Үүнээс гадна мэс заслын аргаар хөлийг уртасган өндөр болгох арга байдаг. Энэ арга нь үр дүн сайтай ч маш үнэтэй, ярвигтай. Хүний шилбэний ясыг янз бүрийн түвшинд нь хөрөөддөг. Дараа нь Илизаровын аппараатаар хөрөөдсөн хэсгүүдийг холбоно. Үүний дараа ясыг бороолохын хэрээ хоорондынх нь зайг өдөрт 0,75-1мм-ээр холдуулж өгнө. Ингэхэд ясны ургаж байгаа бороо нь хөрөөдөгдсөн хэсгүүд хоорондын зайг бөглөх замаар ясыг уртасгана. Энэ тун их хугацаа шаардсан үйл явц нь мэдээж. 5-6 см өсөхийн тулд 5-7 сар хөлөндөө аппараттай явнаа. Хэрэв хүсвэл ийм аргаар 7-8 см хүртэл өсөх боломжтой.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Feb.09.10 9:35 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Өндөр болгох дасгал, зөвлөгөө

Тэгэхээр өндөр болгодог дасгалын хамгийн гол зарчим бол яс булчингийн сунгалт.
Хүүхдийн гар хөлний чөмөгтэй том яснуудад өсөлтийн зааг гэж нэрлэдэг мөгөөрсөн холбоос байдаг бөгөөд энэ нь бага насанд уян хатан сунамтгай чанартай байдаг тул байнга сунгалтын дасгал хийж, минераль бодис, амин дэмээр баялаг сүү цагаан идээ, жимс жимсгэнэ, хүнсний ногоог хоол хүнсэндээ түлхүү хэрэглэдэг бол жилдээ 14 см хүртэл өсөх боломж байдаг.

Нэгдүгээр дасгал: Эгц дээшээ үсрэх
Энэ дасгалыг хийхдээ хоёр гараа дээш шидэж, аль болох өндөрт үсрэхийг тэмүүлэх хэрэгтэй. Дээш үсрэх үед хүзүү, цээж, бүсэлхий, гар хөлний үесүүд бүгд сунгаж татсан мэт мэдрэмж төрөх ёстой. Буухдаа өлмий дээрээ хөнгөн бууж биеэ сулруулна. Энэ дасгалыг өдөрт 30-аас доошгүй удаа хийнэ. Нэг удаа үсрэлтээ 5-10 удаа давтаад, өдөртөө 3-6 удаа давтан хийнэ. Үсрэлт хийх үед хэт өлөн биш, бас хэт их идсэн байж болохгүй. Шингэн зүйлийг өглөөнөөс орой болтол бага багаар байнга ууна. Орой харин их шингэн уух хэрэггүй.

Хоёрдугаар дасгал
: Хүзүүгээ өргөх дасгал
Хоёр хөлөө нугалж дээрээс нь суугаад, биеэ цэхэлж, амьсгалаа авч, толгойгоо дээш өргөж, хүзүүгээ аль болох урт сунгана. Яг л толгойг дээш нь татаж байгаа мэт, хүзүү сунаж мэдрэгдэх ёстой. Дараа нь буцаад биеэ сулруулж, амьсгалаа гаргаж, толгойгоо доош тонгойлгож, хүзүүгээ амраагаад, дахин толгойгоо дээш өргөж, хүзүүгээ сунгана. Энэ дасгалыг өдөрт 5-10 удаа давтан хийнэ.
Анхаар! Толгойг дээш нь татуулж болохгүй, зөвхөн өөрөө хийх ёстой. Толгойг өөрөө өргөхөд булчингууд; бүх боломжоороо сунадаг. Харин толгойг өөр хүн дээш нь өргөж татахад зарим бүлгийн булчингууд хариу урвал өгч агшдаг тул сунгалт болдоггүй.

Гуравдугаар дасгал: Гараа алдлан сунгах дасгал
Зогсоо суугаа ямар ч байрлалд 2 гараа 2 тийш нь алдалж, хоёр тал руугаа нэгэн зэрэг сунгаж өгнө. Яг л хоёр талаас чинь татаж байгаа мэт мэдрэмж төртөл сунгана. Дээрхийн нэгэн адил 2 гараасаа хүнээр татуулах нь буруу шүү. Дараа нь гараа буулгаж, сулруулна. Энэ дасгалыг мөн өдөрт 10-аас доошгүй удаа хийгээрэй.

Дөрөвдүгээр дасгал: Мөрөө өргөх дасгал
Сандал дээр цэх сууж, 2 мөрөө аль болох дээш өргөж, цээжин биеэ өргөж сунгана. Мөрөө өргөхдөө амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Мөрөө буулгаад биеэ сулруулаад дахин давтана. Энэ дасгалыг хийх үед 2 мөрнөөс чинь өргөж, цээжийг татаж сунгаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.

Тавдугаар дасгал
: Цээжээ өргөх дасгал
Суугаа байдалдаа гэдсээ татаж, цээжээ түхийлгэж, дээш өргөн, амьсгалаа авна. Ингэж хийхэд бүсэлхий гэдсээр дээш татагдаж суналт өгнө. Цээжээ буулгаж, амьсгалаа гаргана. Энэ дасгалыг хийх үед цээжин биеэр нь дээш татаж өргөсөн мэт бүсэлхий нуруу, хэвлийгээр сунаж мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ. Харин хүнээр өргүүлж татуулж болохгүй.

Зургадугаар дасгал
: Нуруугаа сунгах дасгал
Намхан сандал дээр урд 1/3-д нь хөлөө урагш жийж суугаад, цээжээ цэхлэн урагш бөхийж, 2 гараа урагш сунгана. Тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гаргаж биеэ сулруулна. Урагшаа тонгохдоо нуруугаа нилд нь сунаж татагдаж мэдрэгдтэл сунгана. 2 гараа мөн адил аль болох урагш урт сунгана.
Яг л тонгойсон байрлалд чинь 2 гараас чинь хүн чангааж байгаа мэт мэдрэгдэх ёстой. Дасгалаа өдөрт 10-аас доошгүй удаа давтан хийнэ.
Эдгээр дасгалыг хийсний дараа нэгдүгээр дасгалаа давтан хийгээрэй.

Долдугаар дасгал: Хөлөө хажуу тийш өргөж, жийж сунгах дасгал.
Баруун гараараа турникээс барьж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн гараараа ташаагаа тулж, зүүн хөлөө хажуу тийш өргөн, өлмийг сунган жийнэ. Ингэхдээ баруун хөлөө нугалахгүй. Зүүн хөлөө аль болох урт сунган жийх ёстой. Яг л хүн зүүн хөлөөс тань татаж байгаа мэтээр төсөөлнө. Хөлөө буулгаад эгц зогсож, биеэ суллана. Хөлөө өргөхдөө гүн амьсгал авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Биеэ сулласны дараа бэлтгэх байдалдаа орж, зүүн гараараа турникээс барьж, бага зэрэ гзүүн тийш хазайж, баруун гараараа ташаагаа тулж, баруун хөлөө хажуу тийш өргөн, өлмийгөө сунган жийнэ. Энэ үед зүүн хөлөө өвдгөөр нь нугалахгүй. Дасгалаа 10 удаа давтан хийнэ.

Наймдугаар дасгал: Хөлөө арагш жийж, гараа урагш сунгах дасгал.
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн хөлөө арагш өргөн, аль болох урт сунган жийхдээ зүүн гараа урагш дээш өргөн сунгана. Энэ үед зүүн гар, зүүн хөлөөс тань урагш хойш нь татаж байгаа мэтээр төсөөлнө. Гар хөлөө өргөн сунгахдаа амьсгалаа авч, буулгахдаа амьсгалаа гаргана. Зүүн хөл гараа буулгаж, биеэ суллаад, дахин бэлтгэх байдалдаа орно. Одоо зүүн гараараа турникээс барьж, баруун гар, хөлөө урагш, хойш өргөн сунгах дасгал хийнэ. Дасгалаа өдөрт 10 удаа давтан хийнэ.

Есдүгээр дасгал: Хөлөө урагш хойш савах дасгал
Бэлтгэх байдал баруун гараараа турникээс барьж, зүүн гараараа ташаагаа тулж, бага зэрэг баруун тал руугаа хазайж, зүүн хөлөө урагш, хойш ээлжлэн савах дасгалыг хийхдээ аль болох хөлөө урт сунгаж савна. Яг л хөлний үзүүрт хүнд юм зүүлттэй, савлаж байгаа мэтээр төсөөлнө. Зүүн хөлөө савж байхад баруун хөл эгц байх ёстой. Хөлөө урагш савахдаа амьсгалаа авч, хойш савахдаа амьсгалаа гаргана. Нэг талынхаа хөлөөр урагш хойш 10 удаа саваад, хөлөө буулгаж, биеэ цэхлэн, суллаж, бэлтгэх байдалдаа ороод, нөгөө талынхаа хөлөөр мөн адил урагш хойш савна. Баруун зүүн талаараа ээлжлэн тус бүр 5, 5 удаа хийгээрэй.

Аравдугаар дасгал
: Түнх сүүжний үеэр сунгах дасгал
Бэлтгэх байдал тэгшхэн газар юмуу шалан дээр баруун хөлөө урдаа авч, өвдгөөр нь нугалж, зүүн хөлөө эгцээр нь хойш сунган жийж суугаад, нуруугаараа урагш сунан бөхийж, хоёр гараа урагш сунган, гарынхаа алгаа газар тавьж хэвтэнэ. Ингээд хоёр гараа урагш нь, зүүн хөлөө хойш нь аль болох урт сунгана. Энэ үед хоёр гарыг тань урагш, зүүн хөлийг тань хойш нэгэн зэрэг сунган татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш бөхийж сунгалт хийхдээ амьсгалаа авч, цээж, толгойгоо өргөн дээш өндийхдөө гараа буулгаж, амьсгалаа гаргана. Дасгалаа хоёр талаараа ээлжлэн 10 удаа хийгээрэй.

Арваннэгдүгээр дасгал
: Бүсэлхий ууцны үеэ сунгах дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, урагш жийж суугаад, хоёр гараа дээш өргөн, бүсэлхийгээрээ урагш аль болох доош тонгойж, хоёр гараа урагш сунган, хөлийн өлмийг урагш жийнэ. Энэ үед бүсэлхийний нугарсан хэсгээс хойш нь, харин хөл гарын үзүүрээс урагш нь татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой. Урагш тонгойхдоо амьсгалаа авч, өндийхдөө амьсгалаа гарган биеэ суллана. Дасгалаа 5 удаа давтан хийгээрэй.

Арванхоёрдугаар дасгал: Хоёр хөлөө алцайлган жийх дасгал
Бэлтгэх байдал xоёр хөлөө хоёр тийш нь алцайлган жийж, хоёр гараа алдлан өргөж, цээжээ цэхэлж сууна. Хоёр хөлөө аль болох хоёр тийш нь сунган жийж, цээжээрээ баруун зүүн тийшээ хазайж, сунгах дасгал. Баруун тийшээ хазайхдаа зүүн хөлөө аль болох хол жийж, сунган, баруун хөлөө өвдгөөр нь өргөж нугалахгүйг хичээх хэрэгтэй. Дараа нь цээжээ зүүн тийш нь хазайлгахдаа баруун хөлөө аль болох хол сунган жийнэ. Энэ үед баруун хөлийн үзүүрээс нэг тийш нь, харин хоёр гар, зүүн хөлийн үзүүрээс нөгөө тийш нь татаж байгаа мэт мэдрэмж төрж байвал та дасгалаа зөв хийж байна гэсэн үг.

Арвангуравдугаар дасгал
: Турникэнд зүүгдэх дасгал
Бэлтгэх байдал турникийн өндөр нь өлмий дээрээ өндийж, гараа дээш өргөсөн өндрөөс дээш нэг төө орчим өндөр байвал хамгийн тохиромжтой байдаг. Турникнээс гараараа зүүгдэхдээ амьсгалаа аваад, дараа нь бүх биеэ сулруулж, амьсгалаа гарган, бүх биеийнхээ жингээр сул унжих, мөн хөлийн өлмийг доош жийж газарт хүргэхээр тэмүүлэх байдал үзүүлээд өлмий дээрээ хөнгөн бууна. Эдгээрийг ээлжлэн 20-иос доошгүй удаа хийгээрэй. Энэ үед хөлнөөс хүнд ачаа зүүсэн мэт, дараагийн дасгалын үед хөлийн үзүүрээс доош чангаан татаж байгаа мэт мэдрэмж төрөх ёстой.

Арвандөрөвдүгээр дасгал
: Биеийн дунд хэсгээрээ сунгах дасгал
Бэлтгэх байдал- турникнээс гараараа зүүгдэн, хөлийн улаар "газар гишгэж, гэдсээрээ урагш аль болох хол түрэн сунгах дасгалыг хийхдээ амьсгалаа аваад, буцаж эгцрэхдээ амьсгалаа гарган биеэ сулруулж, дараа нь нуруугаараа аль болох хойш хол түрэн сунгана. Эгцрэн биеэ сулруулсны дараа дахин урагш түрэх дасгалаа ээлжлэн 10 удаа хийгээрэй.
Анхаарах зүйл:

* Дасгал болгоны дараа биеэ сэгсрэн сулруулж байх
* Дасгалаа хийх үедээ амьсгалаа зөв авах, гаргах
* Дасгал хийхэд саадгүй чөлөөтэй, хэт бариу биш, даавуундуу материалтай хувцас өмсөх
* Дасгал хийхийн өмнө хэт өлөн эсвэл хэт цатгалан байх нь буруу
* Дасгалыг сульдаж унатлаа хийх хэрэггүй, харин бие халж хөнгөрөн, хөлс гарах хэмжээнд хийнэ.
* Хөлөрсөн үедээ хэт хүйтэн зүйл уух, хүйтэнд гарч даарах нь өвчин тусах аюултай. Харин шүршүүрт орж, биеэ хаттал арчаад биендээ тэжээлийн тос түрхэж болно.
* Нэг өдөрт бүх дасгалыг хийх гэж зүтгэх хэрэггүй. Харин дасгал бүрээ чанартай хийхийг хичээх хэрэгтэй.
* Долоо хоногт бүх 14 дасгалыг бүрэн гүйцэт чанартай хийсэн байхад хангалттай.
* Өндөр болохыг хүссэн хүүхэд бүр шингэн сайн ууж, хоолоо цагт нь сайн идэж, сайн унтаж амарч байх ёстой.
* Сүү цагаан идээ, ногоо, жимс жимсгэнийг аль болох хүнсэндээ түлхүү хэрэглэж байгаарай.
* Хэт их таргалахаас байнга сэргийлж, таргалаад байвал дасгалуудаа арай олон, илүү сайн хийж байгаарай.
* Хүүхдүүдийн өсөх насанд биеийн хүчний хөдөлмөрийг хэт хүчлэн хийх, цагаасаа эрт булчингаа их чангаруулах нь өсөлтөнд сөрөг нөлөөтэй.
* Мөн адил булчин шөрмөсөө огт хөдөлгөж хөгжүүлэхгүй байх нь, хэт туранхай эцэнхий байх нь ч хүүхдийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг болохыг анхаараарай.
* Хүүхдэд сэтгэл санааны дарамт учрахаас сэргийлээрэй.

http://www.goolingoo.mn/index.php?c=2946 - аас

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Mar.31.10 4:17 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Nov.19.08 10:35 pm
Posts: 1518
Location: Шанхай
alumini-CopMyyC wrote:
ene chn tm unetei bish l ym bnshd.Now-inh lav arvan hdn dollar l bnashd :hihi:
http://74.125.155.132/search?q=cache:Hj ... clnk&gl=mn



arginine ornithine 2г зөндөө судлаж үзлээ. Тийм өсгөдөг гэсэн бэлдмэлүүд бүгд худлаа юм байна. Гэхдээ энэ 2 lysine glutamine гэх мэт amino acids-тэй нийлэхээрээ хүний HGH буюу Human Growth Hormone -г нэмэгдүүлэх чадвартай байдаг юм байна. Яг жинхэнэ үйлчилгээ нь бол биеийн дархлааг сайжруулах, илүүдэл жин багасгаж булчин суулгах зорилготой байдаг юм байна. Зарим тохиолдолд өсгөх чадвартай байдаг гэхдээ яг батлагдсан эх сурвалж бол байхгүй. Үнийн хувьд төрлөөсөө хамаараад янз янз байна Гэхдээ 100 хүрэхгүй 10-50 долларын хооронд. L Arginine, Ornithine HCL гэх мэт гээд тус бүр харилцан адилгүй үнэтэй бөгөөд хоорондоо бас ялгаатай.
HGH нь хүний биед насанд хүрхээс өмнө ясны өсөлтийг дэмжиж харин насанд хүрсэнээс хойш тэнцвэржүүлэх болон булчин нэмэгдүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна.
Би хувьдаа bodybuilding.com -с Utimate Nutrition Arginine/Ornithine/Lysine гэсэн бэлдмэлийг HGH -ээ нэмэгдүүлэх зорилгоор захиаллаа. Хэдий насанд хүрсэн ч өндөр бага зэрэг нэмэгдүүлэхэд тусламж үзүүлнэ гэсэн найдлагаар мөн athletic training хийдэг учир...

Өсөлт амлаад байгаа тэр бэлдмэлүүдийг хамгийн өргөн тархсан хэд хэдэн бэлдмэлийг жич жич судлаж үзлээ. жишээлбэл Growth FlexV Pro байна. Эд нарт Arginine Ornithine -н агууламж тун бага буюу ердөө 500/250 мг байдаг юм байна. Энэ бол HGH дэмжихэд хэтэрхий бага хэмжээ юм. Хувь хүний онцлогоос хамааран аль алинг нь 1-6 грам ашиглаж байж тодорхой хэмжээний HGH-ий нэмэгдэл ажиглагддаг байна. Өөрөөр хэлбэл ийм бэлдмэлүүд ямар ч үр дүнгүй мөртлөө хэт үнэтэй. 1 савалгаа буюу 100 ширхэг нь 99 доллараар зарж байхад зүгээр л энгийн bodybuilding.ком гэх мэт газраас 10-40 долларын хооронд хамаагүй үр дүнтэй бэлдмэлүүд, тун доозтойгоо байна лээ.

Эцэст нь хэлэхэд arginine ornithine-г HGH нэмэгдүүлэх зорилгоор ашиглаж хангалттай сунгалт хийж чадвал өсөх магадлал байгаа...

_________________
http://goo.gl/6C45w


Top
   
PostPosted: Apr.12.10 7:47 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Sep.29.08 2:49 pm
Posts: 10093
заа их олон хүн энэ тал дээр санаа зовдог юм шиг байна.
сая тэгээд өндөр болоход хэрэгтэй хэдэн богино зөвлөгөө оллоо
уншихад амар байх гэж бодоод криллээр бичхээс :razz: /орчуулага хийхдээ жаахан махчлах гээд байдгийг тоохгүй бхыг хүсье/

Насанд хүрсэн ч гэсэн өндөр болох хүсэлтэй байгаа хүмүүс дагавал зохих зарчимууд
1. Унтсанаас 30 минутын дараа янз бүрийн гормонууд ялгарч эхэлдэг байна. Тэр дундаа оройн 10н цагаас шөнийн 2 цагийн хооронд өндөр болгох гормон ялгардаг байна. Иймд өдөр бүр 22-02 цагийн хооронд бол нам унтсан байх хэрэгтэй. Өдөрт хамгийн багадаа 4 цаг унтах хэрэгтэй ихдээ бол хэд ч хамаагүй сайн унтвал сайн өсөх магадлалтай.
2. Сүү уувал өндөр болно гэж ярьдаг ч сүү нь ясыг бий болгоход л хэрэгтэй байдаг бөгөөд өсөлтийн гормонтой ямар ч холбоогүй байдаг. Иймд юуны өмнө өсөлтийн гормоныг дэмжигч зүйлийг бас хэрэглэх хэрэгтэй.
3. Мах сайн идэх. Ялангуя үхэр гахайн мах өсөлтийн гормоныг дэмждэг тул ор дүнтэй. Тахианы мах нийт үйлчлэл бараг байхгүй. Гэхдээ мах сүү 2ийг холиж хэрэглэх нь муу. Сүүнийхаа калцийг биендээ шингээе гэж бодвол хооронд нь дор хаяж 2 цагийн зайтай хэрэгдэхгүй бол мах нь сүүнтий калцийг биенд шингээдэггүй талтайг анхаарана уу.
4. Насанд хүрчихсэн хүн өндөр болох найдвартай байдаг. 1, 3ийг сайн дагаж мөрдөн мөн нэмэлж витамин хэрэглэвэл үр дүнгээ өгнө.
5. Стрэссд орохгүй байх. Учир нь стрэсс өсөлтийн гормоны хөдөлгөөнийг удаашруулдаг ажээ.
6. Хүн хүн өөр өөр л дөө гэхдээ 20иод насандаа 3-5 см өссөн хүн байдаг. Тэр ч бүү хэл 42 настай эрэгтэй 1см өссөн. Тийм учраас санаа зоволтгүй дагавал :-) найдвар байгаа :-D
7. Кофеин /коффээ коланд ихээр байдаг/-тэй зүйл хэрэглэхгүй байх. Учир нь кальцыг биенээс гадагшлуулдаг.
8. Газтай бүтээгдхүүн хэрэглэхгүй байх. Шалтгаан нь дээдэхтэй ижил
9. Бас хэрэгтэй нь magnesium магни :??: магни нь калцийг биенд шингэхэд тусалдаг. Самарны төрөлд ихээр агуулагдана.
10. Витамин С-г бас мартаж болохгүй
11. Өвдөгөө цохих. Гараа зөөлөн атгаар өвдгөө энд тэндгүй бүхлээр нь сайн цохино. Гэхдээ хэт чанга биш бас сул биш. Ингэж өвдөгний үеийн эд эсийг хөдөлгөөнд оруулж жаахан хүүхдийнх шиг болгож байна гэж ойлгож болно. Насанд хүрэгчид өсдөггүй гэдэг гол шалтгаан энэ юм. Тиймд тогтмол өвдгөө бага зэрэг халаах маягтай гараараа зөөлөн цохиж байх хэрэгтэй.
12. Хөлөө тэнийлгэх дасгал/А суух/. А сууж чаддаггүй их хэцүү байдаг хүмүүс заавал хийгээрэй. сууж байгаад хөлөө тэнийлгэх бус зогсож байгаад газар суух маягаар хийх нь илүү үр дүнтэй. Энэ нь өндөр болгохоосоо илүү биеийн хэлбэрийг өндөр болоход амархан болгож засдаг.
13. Унтахаас өмнөх 2 цагийн дотор юм идэхгүй байвал сайн. Учир нь идсэн зүйлийн чинь чихэр нь унтаж байхад чинь ялгардаг өсөлтийн гормоныг ялгарахад саай болдог байна.


За дээрх нь дор хаяж 2см өндөр болмоор байгаа хүний заавал мөрдөх хэрэгтэй 13 дүрэм гэнэ дээ :mrgreen:
жаахан залхуураад муухай орчуулсан бол уучлаарай :frog: бас их алдаатай бичсэн байна. Ахин уучлаарай.
Гэхдээ дүрмээ мөрдөөрэй :-P

_________________
70% b****


Top
   
PostPosted: Jul.03.10 12:28 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 6:36 pm
Posts: 1951
Цэвэрлэв.viewtopic.php?f=120&t=165355

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
   
PostPosted: Sep.02.10 3:56 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.07.10 4:38 pm
Posts: 178
Location: Асуултаас гарсан
Сексийн хувьд бол өндөр болохыг хүсдэг бол битгий хий !!
Хүний биед нэгэн зэрэг олон өөрчлөлт ордоггүй юм.

Нэг бол өндөр болох буюу өсөлтийн гормон
Секс хийснээр Бэлгийн гормон ялгарч эхэлхэд энэ нь өсөлтийг зогсоож, харин биед сахал ургах, цавь суганд үс ургах мөн тэгээд хөх гэх мэт тиймэрхүү өөрчлөлт оруулна.

_________________
Love, Hate - Hand in a hand..


Top
   
PostPosted: Sep.02.10 2:52 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
odoo yahavdee wrote:

Энэ мод зүгээр байсан сэдэвүүдийг цэвэрлэж явах юмаа зөвхөн чат бичлэгийг л устгахад л болно шдээ :wink:

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Sep.13.10 5:40 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.24.10 11:44 am
Posts: 1597
Location: АС-д
arga baih.g sh dee :mrgreen:

_________________
зүгээр л хийхийг хүссэнээ


Top
   
PostPosted: Sep.13.10 5:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
undur bolhiinsan

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Sep.13.10 5:44 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.24.10 11:44 am
Posts: 1597
Location: АС-д
odoo heden nastai yum?

_________________
зүгээр л хийхийг хүссэнээ


Top
   
PostPosted: Sep.13.10 5:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
17 shd

_________________
Алхам алхамаар ...


Top
   
PostPosted: Sep.13.10 5:59 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.24.10 11:44 am
Posts: 1597
Location: АС-д
gaigvi l yum bna daa. gariin sarwuunii rentgen zurag awahuulaad osoltiin zone-iin mogoors yasjaa.g bol ondor bolgoh bitamin ene ter uuhad boloh bhaa

_________________
зүгээр л хийхийг хүссэнээ


Top
   
PostPosted: Sep.16.10 11:50 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Nov.21.09 7:34 pm
Posts: 257
Yoo undur bolmoor ban aa yahuu ymar vitamin sain baidiin boloo


Top
   
PostPosted: Sep.19.10 7:34 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Өсөлтөнд А витамин их сайн гэдэг дээ.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Sep.19.10 8:02 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Nov.21.09 7:34 pm
Posts: 257
yag dan A vitamin uuh umuu
ih uuj boldgun bishu A vitaminig


Top
   
PostPosted: Sep.19.10 8:07 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jul.30.08 1:27 pm
Posts: 1765
Location: Mongolia
Ямар ч байсан А, Д витаминыг өсөлтөнд сайн гэдэг шд. Гэхдээ ер нь яаг тийм витамин авж ууж байснаас А,Д витамин их агуулагддаг хүнсний бүтээгдэхүүнүүд хэрэглэвэл зүгээр биз.

_________________
Nothing worth having comes easy.


Top
   
PostPosted: Sep.20.10 7:31 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Nov.21.09 7:34 pm
Posts: 257
yag uuruu uuj ur dung ni medsen vitamin tai hun bna yy


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 486 posts ]  Go to page 1 2 3 4 519 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited