#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.22.18 9:07 am

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 486 posts ]  Go to page Previous 1 2 3 4 519 Next
Author Message
PostPosted: Sep.24.10 6:27 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.24.10 11:44 am
Posts: 1597
Location: АС-д
luuwan :imhappy:

_________________
зүгээр л хийхийг хүссэнээ


Top
   
PostPosted: Oct.02.10 7:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
cRueL_BtD wrote:
yag uuruu uuj ur dung ni medsen vitamin tai hun bna yy

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Oct.02.10 8:49 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.26.07 6:22 pm
Posts: 6303
Location: The quiet one :(
Өсмөөр байна аа :(


Top
   
PostPosted: Oct.02.10 8:55 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Nov.21.09 7:34 pm
Posts: 257
bi 2 sar selsen medegdeheer undur bolohgui l bn

odoo gants naidvar bol vitamin deer ni jaahan sport heregtei um shig bgn


Top
   
PostPosted: Oct.02.10 8:56 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Nov.21.09 7:34 pm
Posts: 257
cRueL_BtD wrote:
bi 2 sar selsen medegdeheer undur bolohgui l bn

odoo gants naidvar bol vitamin deer ni jaahan sport heregtei um shig bgn


harin ymar vitamin sain gedgiig ni medehgui bna aa yahuu


Top
   
PostPosted: Oct.03.10 9:19 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Nov.23.09 12:35 am
Posts: 308
өндөр болох болохгүй чинь удамшлаас шалтгаалдаг юм биш үү.


Top
   
PostPosted: Oct.04.10 9:15 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.01.10 12:37 am
Posts: 67
hol deeree ymaar darj baigaad ooroosoo ondor huneer tolgoinoosoo tatuul
bas luuvan id
a vitamin, ...


Top
   
PostPosted: Oct.04.10 11:52 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
dondog_90 wrote:
hol deeree ymaar darj baigaad ooroosoo ondor huneer tolgoinoosoo tatuul
bas luuvan id
a vitamin, ...

юун балай юм яриад байгаа юм тэгэж татуулах юм бол бүүр гэмтээд өсөлт нь зогсох аюултай тэгснээс өөрөө турнекнээс зүүгдвэл илүү үр дүнтэй болно. Лууван идээд өсдөг гэдийн хүмүүс нээх т1 :lol:

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Oct.04.10 11:54 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Өндөр болох болон булчингийн дасгалууд

Өндөр болохын тулд хүмүүс эм болон тодорхой мэс заслыг сонгодог. Ерөнхийдөө бол өндөр болох тэдгээр хормоне-уудын тохиргоог бид өөрсдөө эм тарианы тусламжтайгаар хийж болно гэдэг. Энэ бол шинжлэх ухаан. Бид хувьдаа ч ер нь эм ууж эсвэл мэс заслын аргаар биеийнхээ алүь нэг хэсгийг гоё болгох өөрийнхөө болоод хүмүүсийн сэтгэлд нийцүүлэх бодлыг дэмждэггүй. Тиймээс ч та бүхэнд сунгалтын дасгал ямар нөлөөтэй юм, энэ замаар яаж явагдаж өндөр болгодог талаар товчхон зүйлийг дурдая гэж бодлоо. Тиймээс ч үүнийг уншсаны дараа та бүхнийг сунгалтын дасгалыг улам их сонирхож түүгээр хичээллэх болно гэдэгт найдаж байна.

Сунгалтын бүх дасгалыг нэг бол хүчний дасгалын дараа, эсвэл хүчний Өндөр болохын явцад хийдэг. Долоо хоногт 2-3 удаа нэг давталттай хийнэ.
Төлөвлөгөө:
- Бие халаалт. Хэрэв чи энэ цогц дасгалыг хийхээр шийдсэн бол эхлээд заавал биеэ халаах хэрэгтэй. Энэ нь, нэгдүгээрт үр дүнг нэмэгдүүлнэ. Хоёрдугаарт, гэмтэж бэртэхээс хамгаална. Yүний тулд булчингуудаа амрааж, дээд зэргээр сунгах боломжтой болохын тулд дасгалын тоог 15-аас хэтрүүлэх хэрэггүй. Тэгээд бас амьсгалдаа анхаарлаа хандуулахаа мартав. Бэлтгэх байдалд ороод амьсгаагаа аваад гаргахдаа хэрэгтэй булчингуудаа аажмаар ажиллуулна. Ингэх нь ялангуяа нэг дор хэд хэдэн булчинг зэрэг ажиллуулах дасгалуудад хамаатай юм шүү.

Нийтлэг алдаа:
- Хэрэв чи хийх ёстой чиглэлээсээ 10 хувиар хазайх л юм бол ямар ч хэрэггүй. Өөр булчингуудаа ажиллуулж, хүлээж байгаа үр дүн чинь багасна.

- Сунгалтын дасгал байнга хийгээд байвал уян хатан болоод зогсохгүй залуу байхад тань туслана. Сунгалт нь динамик ба статик гэсэн хоёр хэлбэртэй бөгөөд динамик нь хөдөлгөөнтэй буюу гар, хөлөө далайцтай савахыг хэлдэг. Энэ үед булчингууд маш богино хугацаанд сунадаг. Энэ хэлбэрийн сунгалт тусгай бэлтгэлтэй хүмүүст илүү тохирно. Харин жирийн хүмүүс статик сунгалт хийсэн нь дээр. Энэ сунгалтыг тайван, хэмнэлтэй, огцом хөдөлгөөн хийхгүйгээр гүйцэтгэнэ. Тиймээс гэртээ хийхэд ч тохиромжтой.

Зөвлөгөө:
- Дасгалуудыг хийж байхдаа юу мэдэрч байгаад анхаарлаа хандуулаарай. Yүнээс л эцсийн дүн ихээхэн шалтгаална.

1. Трапец хэлбэрийн булчинг хөгжүүлэх.
Завилж суухдаа нуруугаа эгцэлж, гараа дагзандаа авч, толгойгоо өргөн, цээжээ урагш түрэн хүзүүгээ эгцэлнэ. Дараа нь толгойгоо тонгойлгохдоо тохойгоо нийлүүлж, эрүүгээ цээжиндээ шахаж дагзаа гараараа хөнгөн дарж 15 хүртэл тоол. Нийтлэг алдаа: Бэлтгэл байдалд байхдаа тохойгоо урагш болгох, нуруугаа бөгтийлгөх.

2. Нурууны булчинг хөгжүүлэх.
Нуруугаа эгцэлж завилан суугаад гараа цээжнийхээ өмнө аваачиж нугалан мөрөө доош буулгана. Дараа нь нуруугаа бөгтийлгөн, гэдсээ суллан, гараа аль болох урагш сунгаж амьсгаагаа барина. Нийтлэг алдаа: Нуруугаа хангалттай бөгтийлгөхгүй байх.

3.Хөхний булчинг хөгжүүлэх.
Завилж суусан байдалдаа нуруугаараа хотойн гараа ардаа аваачин мөр, цээжээ тэнийлгэн, эрүүгээ бага зэрэг өргөнө. Дараа нь тохойгоо арагш болгон далаа хооронд нь нийлүүлнэ. Нийтлэг алдаа: Тохойгоо хангалттай хэмжээгээр арагш болгоогүй, цээжээ тэнийлгэхгүй байх, мөрөө өргөх.

4.Өгзөгний булчинг хөгжүүлэх.
Суугаад гараа ардаа тулна. Зүүн хөлөө нугалан, өвдгөн дээрээ баруун хөлөө шагайгаар нь тавина. Мөрөө унжуулж, далаа нийлүүлэн нуруугаа цэх байлга. Биеэ хөдөлгөхгүйгээр газар тулсан /зүүн/ хөлийнхөө өлмийг өргө. Дараа нь нөгөө хөлөөрөө давтан хийгээрэй. Нийтлэг алдаа: Нуруугаараа бөгтийх, хөдөлгөөний далайцыг багадуулах.

5.Гэдэсний ташуу булчинг хөгжүүлэх.
Завилж суугаад баруун гараараа ардаа тулж, зүүн гараа баруун ташаан дээрээ тавина. Эхлээд толгойгоо аажмаар баруун тийш болгохдоо толгойгоо дагуулж биеэ гэдсээрээ эргүүлнэ. Энэ үед жигд амьсгалж, гэдсээ сулласан байх шаардлагатай. Ингээд аажмаар эхний байрлалд буцна. Одоо нөгөө талаараа давтаж хийгээрэй. Нийтлэг алдаа: Биеэ хангалтгүй эргүүлэх, огцом хөдлөх, амьсгаагаа саатуулах, гэдэсний булчингаа чангалах.

6.Хэвлий, нурууны булчинг хөгжүүлэх
Гэдсээрээ хэвтэж, тохойгоороо газар тулахдаа нуруу, мөрөө сулласан байх шаардлагатай. Дараа нь эрүүгээ сайтар өргөж, нурууныхаа булчинг чангарахыг мэдэр. Хэсэг байсны дараа эхний байдалдаа буцаж ор. Энэ үед амьсгалаа жигд байлгахыг хичээгээрэй. Нийтлэг алдаа: Огцом хөдлөх, нуруугаараа “хэт хүчтэй” хөдлөх.

7.Хөлийн ард хэсгийн булчинг хөгжүүлэх.
Газар суугаад баруун хөлөө шулуун, зүүн хөлөө нугалж, гараа алгаар нь баруун хөлийнхөө хоёр талд шалан дээр тавина. Гараа сунгаж өлмийдөө хүрэхийг оролдоорой. Хөлийн арын булчин ажиллаж байгааг мэдрэнгүүтээ зогсоорой. Нийтлэг алдаа: Биеэ эргүүлэх, нуруугаа бөгтийлгөх, огцом хөдлөх.

8.Нурууны хамгийн өргөн булчинг хөгжүүлэх.
Завилж суухдаа баруун гараараа шалан дээр тулж, зүүн гараа өргөнө. Шал түшсэн гараа тохойгоор нь нугалж, биеэрээ хажуу тийш нугарна. Одоо нөгөө гараараа ээлжлэн дасгалаа давтаж хийгээрэй. Нийтлэг алдаа: Нуруу бөгтийлгөх.

9.Гурвалжин хэлбэрийн булчинг хөгжүүлэх.
Завилж суухдаа нуруугаа цэхэлж, баруун гараа биетэйгээ перпендукляр байрлалд байлгана. Зүүн гараараа баруун гараа барьж бие рүүгээ шахна. Мөрөө тэнийлгэх хэрэггүй шүү. Ийм байдалд хэсэг байсны дараа гараа солиод дасгалаа үргэлжлүүлээрэй. Нийтлэг алдаа: Шахаж буй гарынхаа тал руу мөрөө эргүүлэх.

10.Гурван толгойт булчинг хөгжүүлэх.
Завилан суухдаа хоёр гараа өргөнө. Зүүн гараа нугалж, баруун гараараа зүүн гарынхаа тохойноос барьж, бага зэрэг дарна. Хоёр гараа солиод дасгалаа давтаарай. Нийтлэг алдаа: биеэ хажуу тийш нь болгох.

_________________
I Want You To Be Happy.


Last edited by Muren on Oct.04.10 11:58 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.04.10 11:55 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Хүүхэд хурхирах осолтой


Насанд хүрэгсдийн хувьд унтахдаа хурхирах нь маш жирийн явдал юм шиг санагддаг. Тэдний дийлэнх нь таргалсан юм уу архи ууснаас болоод их хурхирдаг байна. Гэтэл зарим хүүхдүүд яагаад унтах үедээ их хурхираад байдаг юм бэ ? гэвэл, энэ тухай мэргэжилтнүүдийн бидэнд сануулж буйгаар, хүүхдүүдийн их хурхирч байгаагийн 90 хувийн шалтгаан нь буйлс болон буйлсан булчирхай томорсноос болж байгаа юм байна.

Хүүхдүүд унтаагаара хурхирах үед амьсгал нь түр зогсосхийх байдал илэрдэг төдийгүй хүүхдүүдийн эрүүл мэнд, өсөлт бойжилтод нөлөөлдөг байна. Үүний хор гэм нь гэвэл:

Нэг. Амаа ангайж амьсгах: Ам хэл нь хатах, амны хөндий нь муухай үнэртэй болох, шүд нь хорхойтох байдал илэрдэг.

Хоёр. Нойр харш саадад учрах: Янз бүрээр зүүдэлж, хүйтэн хөлс гарах, шөнөдөө цочих, нойр хулжих, өдөртөө ядаргаатай ажиллах зэрэг байдал илэрнэ.

Гурав. Оюуны чадавхи болон цээжлэх чадварт нөлөөлөх: Суралцах оюун санаа нь сарниж, зан ааш нь догширно.

Дөрөв. Өсөлт бойжилт нь харшлах: биеийн өндөр болоход нөлөөлж, шувуун цээжтэй болох, шээрэн болох аюултай.

Хурхирах нь ийм муу нөлөө үзүүлдэг тухай зарим эцэг эх буйлсыг нь авч хаяад "Нэг л огтлоод нэгмөсөн амраах" арга хэрэглэх нь зөв гэж үзэж байхад зарим эцэг эх үүнийг эрс эсэргүүцэж байна. Ийм адил бус үзэлт гарч байхад анагаахын эрдэмтэн мэргэжилтнүүд бас санал санаачилгаа дэвшүүлж байгаа юм.
Анагаахын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, 3-6 насны хүүхдүүдийн буйлс болон булчирхайвтар эдүүдийн дархлааны чадавхи нь тун сайн байгаа үе юм. Энэ үеэр авд хагалгаа хийхгүй бол сайн. Хэрэв хүүхдийн өвчний байдал даамжраад ямагт халуураад байх юм бол арга буюу буйлсын хагалгаа хийж өвчний байдлыг намдааж болно. Багцлаад хэлбэл, хүүхдүүдийн өсөлт бойжилтын байдалд бодитой судалгаа шинжилгээ хийж, хүүхдийн өвчний үнэн бодитой байдлыг эмчид танилцуулж, зөв оношлуулж сайтар эмчлүүлэх хэрэгтэй. Бүх юмыг адил тэгш үзэж болохгүй юм.
Эх сурвалж:
mongol.cri.cn

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Oct.04.10 11:56 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Аминдэм дутагдах нь ...

Бид хүүхдээ чийрэгжүүлэхийн тулд зурагтаар сурталчилдаг янз бүрийн витаминыг дур мэдэн авч өгдөг. Харин ямар аминдэм дутагдаж байгаа болон дутагдалд орсон эсэхийг мэддэггүй. Тэгвэл яаж мэдэх вэ?
Хүүхдийн шүд хожуу ургах, хөлс нь гарамтгай, өвчинд өртөмтгий болох, биеэр нь янз бүрийн тууралт гарах, биеийн жин нь нэмэгдэхгүй, хоолонд дургүй байх зэрэг ерөнхий шинж тэмдэг илэрдэг бөгөөд энэ тохиолдолд шууд эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй юм байна. Аминдэм дутагдсан гэсэн онош, өвчин байдаггүй, харин аминдэмийн дутагдал нь ямар нэг өвчний дагалдах шинж, суурь болон илрэх нь бий. Тухайлбал, А, Д аминдэм дутагдсанаас сульдаа өвчин, кальц дутагдсанаас ясны дутуу хөгжил, төмөр дутагдсанаас цус багадалт үүсдэг байна.

А витамин өсөлтөд яаж нөлөөлдөг вэ?
А витаминыг зохих тун­гаар нь хэрэглэх ёстой. Хүүх­дэд зургаан сартайгаас эх­лээд өрхийн эмч нар энэ аминдэмийг өгдөг. Ханиад то­муунд сайн, арьсны салстад нөлөөлнө гэж А витамин их хэрэглэдэг.
А витамин нь нүдний торлог бүрхэвчийн гэрэл хү­лээн авахад нөлөөлдөг. Хоёрдугаарт, өсөлтөд чухал үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ бу­сад витамины хамтаар. Хэрэв хүүхэд хоол ундаа муу идээд, биеийн хөдөлгөөн бага, зөвхөн А витамин ид­сэнээр өндөр болохгүй. Ха­маагүй өндөр тунгаар идвэл өсөлтөд нөлөөлөх биш, ви­тамины хордлогод орж бол­но. Тэгэхээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч уух нь зүйтэй.

Хөдөлгөөнгүй байвал хөл гар хөшнө.

Зүрхний шигдээс, харва­сан, саа­жилттай хүмүүсийг хөдөлгөж бо­лохгүй гэж хөдөл­гөөнгүй хэвтүү­лдэг. Ингэж болохгүй. Учир нь, хурц үе нь өнгөрсөн ч хөдөл­гөө­ний хомсдол хязгаар­лагд­­сан уч­раас цусны эргэлт удаан явагд­­­даг. Үүний улмаас тэжээ­лийн бодис, захын цусан хан­гамж алдаг­дан тэжээгдэж буй булчин, махбодь хатангир­шаад, цаашдаа нөхөн сэргээх үйл ажиллагаа удааш­рал­тай яваг­дана.
Заримдаа бүр хөдөл­гөөн­гүй болдог тохиолдол их гардаг. Ийм хүмүүст цаг хуга­цаанд нь оносон хөдөл­гөөнт дас­гал хийж бай­вал нөхөн сэр­гээх үйл ажиллагаа амар­­хан сэр­гэдэг. Гар хугарсан гээд сар шо­хой­дуулж хөдөлгөөнгүй яв­даг. Энэ хуга­цаанд дасгал хийж бай­хыг эмч зөв­лөдөг ч гараа хөдөл­гөдөг­гүй. Гэтэл шохойгоо ава­хуулс­ны да­раа хөдөл­гөөнгүй удсан эрх­тэн өвчин орж, хатан­гирших янзтай болдог. Гар нь даардаг болдог. Энэ нь хөдөл­гөөн хяз­гаарла­сан­тай хол­боо­той. Хэрэв ту­хайн үед нь захын үеийн, тод­руул­бал, хурууны үзүү­рийг хө­дөл­гөж, илж байсан бол өв­чин орохгүй.
Удаан хугацаагаар хөдөл­гөөн бага­тай хэвтрийн дэглэмд бай­гаа, эс­вэл өндөр настай хүмүү­сийн за­хын хяз­гаарын хял­га­сан судсуу­дын үйл ажил­лагаа хязгаарлагдсан уч­раас тэжээ­лийн бодисоор хангагдаж чадахгүйд хүрч, хүмүүсийн хөл, гар хүйтэн байдаг. Иймээс өдөрт дор хаяж 30 минут явган явах буюу 1000 ал­хах, гар, хө­лийн хө­дөлгөөн хий­гээд байвал үүнээс сэргийлж чадна. Мөн суу­гаа ажил­­тай хүмүүс өдөрт аль болох хэв­лий, үе мөчний бул­чин, бага аарц­гийн хөндийн эрхтэ­нүү­­дийн зог­сонги хөшил­төөс сэр­гийл­­сэн дасгал хөдөл­гөөнийг хийж байх ёстой.

Хүүхдийн сульдаад Д витамин сайн
Хүүхдийнхээ сульдааг эмчлэ­хийн тулд Д витамин өгдөг ч суль­даа нь зүгээр болохгүй байна. Эцэг эхчүүд мөн сульдаа буюу рахит өвч­нөөс сэргийлж байна гэж Д амин­­дэмийг буруу тун­гаар хэрэг­лэснээс болж, хордлогод ордог. Тиймээс өр­хийн эмч, хүүхдийн эмч тунг тааруулж өгдөг. Суль­даагаар өвчилсөн бол эмчилгээний тун янз бүр. Хоёр хүртэлх насны хүүхэд зуны гурван сараас бусад сард Д амин­­дэмийг урьдчилан сэргийлэх тунгаар хэрэглэнэ. Д витамины илүүдэлд А витамин өгдөг. Хэрвээ А ви­таминыг хамаагүй хэрэглэвэл Д витамин дутагдана. Тиймээс ви­тамины тунг тааруулж байх хэ­рэг­тэй. Д амин­дэм илүүдлээ гэхэд хүү­хэд бөөлжих, суулгах зэргээр хордлогын байдал илэрдэг. Зарим эцэг, эх хүүх­дэдээ Д аминдэм өгөөгүй байхдаа А витамин дангаар нь өгчихдөг. Тэгэхээр Д витамины дутаг­далд орж, рахит нь гай­гүй байсан хүүх­дэд рахит илэрдэг. А, Д аминдэмийн тун таарсан байх ёстой. Иймэр­хүү зүйл амьд­рал дээр их то­хиолд­дог учир эмч нар анхааруулж байна.
Эх сурвалж:
zuuniishuudan.mn

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Oct.05.10 8:35 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
Манай монголчуудын дундаж өндөр маш сүүлийн үед маш ихээр нэмэгдсэн байна.

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Oct.05.10 10:24 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
эмэгтэйчүүдийн хувьд бол тийм...

_________________
We. did. it.


Top
   
PostPosted: Oct.06.10 12:49 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.01.10 12:37 am
Posts: 67
za bi nargisan ym aa.. shuud utgaar ni oilgoj tgj uzehgui baihiig husie...
sungaltiin dasgal hiiheer bulchin sunaj, dagaad ys ni osdog gej sonssiin bna..
a vitamini tuhai bichsen zuil unen shuu.. ihdvel gipervitaminoz bolno...
:hihi: :razz:


Top
   
PostPosted: Oct.06.10 11:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
PCB wrote:
Манай монголчуудын дундаж өндөр маш сүүлийн үед маш ихээр нэмэгдсэн байна.

Харин тэхх
Өмнө нь эр 168 см, эм 163 см дундажтай гэж сонсч байсан

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Oct.06.10 12:36 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
:haha:

_________________
We. did. it.


Top
   
PostPosted: Oct.06.10 5:06 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.24.10 11:44 am
Posts: 1597
Location: АС-д
одоо бараг 170 дундаж биз дээ :mrgreen:

_________________
зүгээр л хийхийг хүссэнээ


Top
   
PostPosted: Oct.06.10 5:54 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
bagwaahai32 wrote:
одоо бараг 170 дундаж биз дээ :mrgreen:

Бараг тийм байх оо хэхэ

bestplayer wrote:
:haha:

:??:

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Oct.06.10 6:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.25.08 3:14 pm
Posts: 2160
Location: .Dark .
21 хүрчихлээ.. Одоо ч өснө гэж худлаа биз... 172 чигээрээ насыг барахаас :crysad:

_________________
Ядарч байна. Бүү илүү чалч..


Top
   
PostPosted: Oct.06.10 6:20 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
bagwaahai32 wrote:
одоо бараг 170 дундаж биз дээ :mrgreen:

харин тиймээ
бараг намхандаа ч орж магадгүй :-D

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Oct.08.10 5:52 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Jun.01.07 11:55 pm
Posts: 139
sain userj devhtseed bai

_________________
BBCode is OFF
[img] is OFF
[flash] is OFF


Top
   
PostPosted: Oct.08.10 7:25 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Oct.08.10 12:35 am
Posts: 16
usuhgui bgaa bol dotood shuurliin emchid uzuuleh heregtei bhaa hyposis-d ymar negen uurchlult bh ch yum biluu daawruudiin uurchlulttei ch bj bolno shuudee

_________________
No Pain No Gain


Top
   
PostPosted: Oct.10.10 1:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6306
Онгон охинтой бэлгэвчгүй унт.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.11.10 11:31 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jun.15.10 8:56 pm
Posts: 2962
Location: Холын хоооллл
SA wrote:
Онгон охинтой бэлгэвчгүй унт.

Энэн шиг худлаа юм байхгүй шүү

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
   
PostPosted: Oct.11.10 11:40 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Apr.18.09 5:28 pm
Posts: 1990
Location: Behind my *&^@%%#% pc...
Одоо дахиад 5cm өсмөөр байнаа?
Одоо би 170cm өндөр хүмүүсийг хархаар атаархахыг минь яанаа :razz:

_________________
Үг зүрхнээс гарч, зүрхэнд тусна.


Top
   
PostPosted: Oct.12.10 12:33 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Nov.21.09 7:34 pm
Posts: 257
oo 170 ig chin ehled bolchmoor l bn


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 486 posts ]  Go to page Previous 1 2 3 4 519 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited