#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Dec.19.14 3:26 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic Reply to topic  [ 214 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 9  Next
Author Message
PostPosted: Sep.30.05 11:44 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
Enehuu sedev deer ta buhen emegteichuudiin ovchinii talaar asuuh mon, busad gishuudiin omno asuusan asuusan asuultiin hariultuudiig avch bolno

_________________
crybaby


Last edited by khaliunaa_ta on Mar.28.07 1:01 pm, edited 3 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.30.05 11:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
-----Savnii gaduurh jiremslelt----
Q:savnii gaduur jiremslehed turuulehed yamar negen hundreltei yu? avahuulj boldog uu?

---Frost:savnii gaduurh jiremslelt ilersen tohioldold urgiig gargaj avahaas oor argagui. udval tomorch ehiin erhtnuudiin heviin ajillagaag aldagduulj eh bolon urgiig uheld hurgej bolzoshgui.

discovery channel aas oilgosnoo bichiv.

---Doctor Lector:Savnii gaduur jiremslene gedeg n ur togtson ondgon es(evsel es-zygote) umain hanand bish oor gazar behlegdej tsaashid hogjihiig heleed bga l daa. Ihevchlen ondgovchnoos umai ruu yavsan guursand tohiolddog ba ontsiin zoviurgui baij boldog. O.h. onoshlogdohgui yavaad bj bolno. Ihevchlen ovdolt, tsus aldaltaar ilerdeg. Umain gaduurh jiremslelt zarimdaa bairlalaasaa hamaaraad heviin togsson tohioldol baidag ch, mash hovor. Ihevchlen jirevleltiig taslah shardlagatai baidag. Za oyutan baih ueiin yumnuudaa halit sanaad bichchihlee... Heregtei yum bn uu

---Lirique:Urag ehiin umain dotor l boijihoos gadna yaj boijdog yum??????Heviin togsono gej bhgui.Harin jiremsnii ert hugatsaand onoshloh yum bol zaaval mes zasal hiih albagui.Metotreksat geh metiin beldmel hereglej urgiig uhuuleh arga hemjee avdag.Endoskopiin apparatiin tuslamjtaigaar uriin holoi ruu tarij urgiin hogjliig zogsooh geh met arga hemjee avdag.Jiremsnii hugatsaa hojuu bh tusam auyltai,ihevchlen mes ajilbar hiihees oor argagui boldog.Umain gaduurh jiremslelt urid ni bolj bsan emegteichuuded dahih risk ih bdag tul (20% ni dahin umain gaduur jiremseldeg)emegteichuudiin emchdee oir oir uzuulj bh shaardlagatai.

---Doctor Lector:Heviin togsgol gej heleed bgaag jaahan buruu oilgoson bololtoi. Daraah zuiliig orchuulahaasaa tershaagaad english deer tavilaa. Sonirhvol haraarai. Best regards,

Expectant management of an ectopic pregnancy is generally discouraged.
Expectant management of ectopic pregnancy may be appropriate in selected situations. The risk of rupture for an ampullary ectopic pregnancy is thought to be roughly 10% for circulating hCG concentrations less than 1000 mIU/mL. The risk of rupture for an isthmic ectopic pregnancy is thought to be about 10% for a circulating hCG concentration less than 100 mIU/mL (since the space in which isthmic pregnancies must grow is far smaller than for ampullary pregnancies). Therefore, consideration of expectant management for an ectopic pregnancy when hCG concentrations are low is possible. There is always a risk of rupture until the pregnancy has been completely resolved.

Criteria that are occasionally used in deciding on expectant management include

1. decreasing hCG titers on serial determinations,
2. tubal location (rather than ovarian, abdominal, cervical),
3. no evidence of rupture or significant bleeding,
4. ectopic mass with size less than 4 cm, and
5. highly motivated patient with strong desire to avoid both surgery and medical management.

I have generally discouraged the use of expectant management of ectopic pregnancy unless the hCG titer is spontaneously declining since the risk of serious morbidity with rupture appears to be increased (even if only slightly).

_________________
crybaby


Last edited by khaliunaa_ta on Oct.13.05 1:53 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:06 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
----Yтрээний vрэвсэлд .... ----

---Lirique:Yтрээнд сvvний хvчлийн нянгууд харьцангуй их, агааргvйтэн нян маш бага байх боловч эдгээр нь євчин vvсгэдэггvй байна. Харин агаартан нянгууд євчин vvсгэдэг ажээ.
Yтрээний vрэвсэлтэй гэдгийг яаж мэдэх вэ ?
Доошоо юм гарна. Тэр нь єнгєгvй тунгалаг, эсвэл єнгєтэй байж болно. Шингэн єтгєн байж болно. Загасны мах шиг vнэртэй байх явдал ч бий. Зарим эмэгтэйд ямарч зовиур шаналгаагvй vтрээний vрэвсэл явагддаг.


Оношлогоо
Yтрээнээс мазок авч шинжлэнэ.
Хэрвээ нян гарвал хэн нэгнээс халдвар авсан гэсэн vг мєн vv?
Yгvй. Нян илэрсэн болгоныг бэлгийн замын халдварт євчин гэж vзэхгvй. Хэвийн vед ч vтрээнд агаартан нягууд маш бага байдаг. Тэдгээрийн хэмжээ ихсэхээрээ доошоо юм гарч vрэвсдэг. Ийм vед заавал таны бэлгийн портнерыг хамт эмчлэх шаардлагагvй. Yтрээний нянгийн vрэвсэл нь бэлгийн харьцаанд орсон, ороогvй эмэгтэйчvvдэд адилхан тохиолдож болно. Харин бэлгийн замын халдварт євчин бол гонококк, трихоманад, хламид, ХДХВ, папиломын болон херпесийн вирус гэх мэт євєрмєц vvсгэгчтэй байдаг.
Yтрээний vрэвслийн эмчлэх хэрэгтэй юу ?
Мэдээж эмчлэх хэрэгтэй. Хэрвээ эмчлэхгvй бол нянгууд цаашаа гvн нэвтэрч хvндрэл єгнє.
Яаж эмчлэх вэ ?
Олон арга бий. Гэхдээ та нэгийг нь сонгох хэрэгтэй. Уг нь эмчид vзvvлж байж эмээ сонгох ёстой. Эмч vздэг учир нь таньд таарах таарахгvй эмийг ялгаж салгаж єгнє. Yзэх эмч чинь дотрын ерєнхий мэргэжлийн эмч байвал сайн. Яагаад гэвэл таньд бас хавсарсан євчин байвал эмчилгээ хийхэд тvvнийг бодолцох хэрэгтэй шvv дээ. Жишээ нь; эмч чинь таньд метронидазол, клион, полижинакс, атрикан сонгосон бол уг эмийг уугаад 24 цагийн турш архи, архины тєрлийн ундаа амсаж vл болно. Гэх мэтээр эм болгонд онцлог горим байдаг. Ямарч горим орохгvй, нянг устган, vрэвслийг хатаах vйлчилгээтэй энгийн арга бол давстай хар цайгаар угаах юм.

Yтрээ хуурайших тухай ярилцъя


Yтрээ хуурайших нь бvх насны эмэгтэйчvvдэд тохиолддог зовиур юм.
Эстрогены тvвшин буурах нь vтрээ хуурайших нэг шалтгаан мєн. Ямар vед эстрогены тvвшин буурдаг вэ гэвэл;

 цэвэршилт тvvний дараа
 єндгєвчний болон умайн мэс заслын дараа
 хvvхэд хєхvvлэх vед
 бєєлжих, сарын тэмдэг ирэхгvй болох
 сарын тэмдэгийн ємнє хойно эстроген хэрэглэх vед
 химийн эмчилгээний улмаас
 жирэмснээс сэргийлэх эм хэрэглэх vед
 харшлын зарим эм бас хуурайшуулдаг
 шигрены хам шинж бvхий дархлалын євчний vед
 ариутгалын уусмалаар хэт их хуурайшуулах vед
 vтрээний vрэвслийн улмаас хуурайших тал бий

Yтрээний хуурайшилтын эмчилгээ;

Эмчилгээнд эстроген агуулсан тос тvрхэх, эм уух, цацлага хийх, шавшлага хийх аргуудын аль нэгийг сонгоно. Хэрвээ хуурайшилтаас гадна бэлгийн ажлын vед євддєг бол чийгшvvлэгч шингэн хэрэглэнэ.


 Yтрээ хуурайшдаг хvмvvст хориглох зvйл

 * Цагаан цуу болон цочроох халуун ногоо
 * Тараг болон исгэлэн сvv цагаа
 * Гарын тос, саван, ванны хєєс


Эмэгтэйчvvд vтрээгээ єєрсдєє шалгаж сурах нь чухал
Yтрээний єєрчлєлт нь эмэгтэй хvний нєхєн vржихvйн эрхтний толь учраас бvх эмэгтэйчvvд vтрээгээ єєрсдєє шалгаж сурах хэрэгтэй.


Yтрээгээ шалгахдаа дараах зvйлд анхаарахыг зєвлєе
 Улайлт
 Хаван
 Хар цагаан толбо
 Цэврvv
 Булцруу
 Бусад ямар нэгэн єєрчлєлт
Дараахи зовиур байвал эмч дээ хэлээрэй
 Загатнах
 Цус гарах
 Тавтай биш
 Халуу оргих
Ер нь ямар нэгэн зовиур юмуу єєрчлєлт байвал эртхэн эмчид vзvvлж эмчилгээ хийлгэх нь хожмын сєрєг vр дагавраас сэргийлэх сайн талтай. Загатнах улайх, доошоо юм гарах зовиур нэлээд элбэг тохиолддог. Эдгээр нь бэлгийн замын халдварт євчний vед бас тохиолддог учраас эртхэн онош тодруулахыг зєвлєе. Yvнээс гадна гадна бэлгийн уруул дээр псориаз, тэжээлийн хямрал, хавдар, меланома, гэх мэт олон євчний єєрчлєлт ажиглагдаж болно.

---Lirique: Жирэмснээс сэргийлэх гормоны бэлдмэл тариагаар хэрэглэж байгаа vед сарын тэмдэг ирдэгээрээ ирэх ёстой. Гэтэл зарим хvнд сарын тэмдэг огт ирэхгvй, зарим хvнд болохоор бvр ихээр ирдэг. Энэ нь уг бэлдмэлийн гаж нєлєє болно. Жирэмснээс хамгаалах эм тариа хэрэглээд биений юм огт ирээгvй vед жирэмсэн болохгvй. Гормоны бэлдмэл хэрэглээд сарын тэмдэг огт ирэхгvй байгаа бол эмэгтэйчvvдийн эмчид vзvvлж уг эмийн хэрэглээг зогсоох буюу эсвэл єєр эм сонгохыг эмч тань шийдвэрлэж єгнє.

Эрvvл мэнд


7 хоногт нэг удаа мацаг барина. Мацаг барина гэдэг маань 7 хоногт нэг удаа 24 цаг хоол сойж єдрийн 12 цагаас маргааш єдрийн 12 цаг хvртэл хоол идэхгvй, цай уухгvй, зєвхєн нэрмэл ус 2-3 литр уухыг хэлж байгаа хэрэг л дээ.

Yvнийг тогтмол барьж хэвшвэл бие цэвэршиж илvvдэл жингээ хаяна.
Єєр нэг энгийн арга нь бас 7 хоногт 1 удаа тараг юмуу, эсвэл алим идэж єдєр єнгєрєєх арга байна. Мацаг барьж байгаа хvн архи тамхи хэрэглэж болохгvй.

---Lirique: Цагаан хорхойтой охин хvvхдийн бэлэг эрхтнээс юм гарч vрэвсэх тал бий. Энэ нь хялгасан хорхойноос загатнаа vvсч тvvнийгээ бохир гараараа маажих зэргээр халдвар оруулснаас болно. Гэхдээ энэ нь трихоманиаз биш. Yvсгэгч нь гол тєлєв гэдэсний савханцар байдаг. Таны хvvхдэд шинжилгээгээр трихомониаз гарч байсан бол єєр хэрэг. Халдварыг ахуйн замаар авсан байж болно. Тийм бол євєрмєц эмчилгээ шаардлагатай. Энэ талын нарийн мэргэжлийн тусламжийг шинжилгээ болон эмнэл зvйн шинж, ємнє нь хэрэглэж байсан эмчилгээг харгалзан хийх ёстой. Нарийн мэргэжлийн тусламжийг охидын эмч єгнє. ЭНЭШТ дээр нарийн мэргэжлийн охидын эмч ажилладаг.

---Lirique: Єндгєвчний vрэвслийг эмчлэхэд
Єндгєвчний vрэвслийг эмчлэхэд євчний архаг vе vv ?, аль эсвэл цочмог хурц vе vv ? гэдгээс эмчилгээний тактик хамаарна.

Цочмог, хурц vед нянгийн эсрэг антибиотик хэрэглэнэ. Ямар антибиотик сонгох вэ? гэдэг нь шинжилгээний хариунаас хамаарна. Єєрєєр хэлбэл та антибиотик мэдрэг чанарын шинжилгээ хийлгэсний дараа тохирох эмээ сонговол ЭМЧИЛГЭЭ vр дvнтэй байх болно. Архаг vед антибиотик эмчилгээ хийгээд нэмэргvй. Тvvний оронд шавар эмчилгээ vр дvнтэй. Сарын тэмдэг єєрчлєгдсєн бол эмэгтэйчvvдийн эмчид vзvvлж гормоны болон бусад эмийн эмчилгээ хийлгэхийг зєвлєе. Гормоны бэлдмэлийг дураараа сонгож болохгvй тул та эхлээд эмчид хандааара

---Lirique: Доошоо юм гарч загатнан бєєр нуруу євддєг. Яах вэ ?


Эмчилгээ хийлгэхгvй бол энэ зовиур шаналгаа арилахгvй. Доошоо юм гарч бєєр нуруу євддєг бол юуны ємнє vрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай.

Гэхдээ манайханд маш хvчтэй антибиотикийг олон хоног хэрэглээд мєєгєнцєр тусах явдал цєєнгvй гарч байна. Тийм учир эмчилгээ эхлэхийн ємнє хэд хэдэн зvйлийг мэдэх хэрэгтэй. Эмэгтэйчvvдийн тухайд зєвлєхєд хэсэг газрын эмчилгээ ялангуяа vтрээгээр хийх хvчтэй эмийн эмчилгээнээс аль болох зайлсхийвэл зvгээр. Учир нь хvчтэй антибиотик эм нь vтрээний орчинг єєрчлєн мєєгєнцєр ургуулдаг. Хоёрдугаарт нэг антибиотикийг 5-7 хоногоос олон хоног хэрэглэх хэрэггvй. Америкийн халдварт євчин судлаач эмч нар бэлгийн замын халдварыг эмчлэхдээ гурав гурван хоногоор антибиотик сольж хэрэглэхийг зєвлєдєг. Мєн антибиотик эмийг сонгохдоо нянгийн мэдрэг чанарыг тодорхойлуулсны дараа тохирох эмээ сонгох нь илvv дvнтэй. Энэ гурван зарчмыг мєрдєх нь зvйтэй. Таньд зєвлєхєд;
1. Шээсний шинжилгээ єгєх
2. Мазокны шинжилгээ єгєх
3. Антибиотик мэдрэг чанарыг vзvvлэх
4. Эмээ сонгоод. 3-5 хоног тутамд солих
5. Yтрээнд эм хийхээс зайлсхийх
6. Харин давстай хар цайгаар угаах
7. Гэр бvлийн хоёр зэрэг эмчлvvлэх
8. Бєєрний євчний vед сахих дэглэм нь;
- доргиж болохгvй
- даарч болохгvй
- норж болохгvй
- халуун элсэн дээр суух
- саунд суух
- эмчилгээний vед бэлгийн ажил хориотой

---Lirique: Та жирэмслэмээр байвал гараа ажигла

Баасан, 12–р сарын 19 , Хvмvvсийн амьдрал (2003-46)



Энэ нь таныг гарын алганы зурайд vзvvл гэж байгаа юм биш л дээ. Хєл, гарын хуруугаар нь хvнийг олон талаас нь тодорхойлж болдог гэж ярьдаг шvv дээ. Хєлийн долоовор хуруу нь эрхий хуруунаасаа урт байдаг эмэгтэй биеэ даасан чанар нь давамгайлсан, нєхєртэйгєє эрх тэгш байдаг гэдэг.

Тэгвэл эрvvл мэнд, тэр дундаа эмэгтэй хvний жирэмслэх, vр удмаа залгах чадварыг нь шинжиж болдог байна. Ген судлаач Америк эрдэмтэд эмэгтэй хvн бvхэн эр хvнтэй бэлгийн ажил хийхээсээ ємнє нэг зvйлийг мэдэрдэг болохыг олж тогтоожээ. Энэ нь vр тогтоох чадвар болон vржлийн хэвийн чадавхи юм. Гэвч хvн бvхэн энэ мэдрэмжээ огт анзаардаггvй, бодит оюун ухаандаа хvлээж авдаггvй байна. Учир нь тэр мэдрэмж оюун ухаанаас огт хамаарахгvй зєвхєн адгуус буюу биологи талаас нь тєрсєн байдаг бєгєєд зарим нэг тохиолдолд л хvн тvvнийгээ хvлээн авч ухамсарладаг гэнэ. Хэрвээ та оюун ухаандаа хvлээж авч мэдэрч чадвал vр тогтох vеээ мэдэж чадах юм байна. Гарын хуруу нь богино бєгєєд жигд тэгш эмэгтэйчvvд бусдаасаа илvv энэ мэдрэмжээ зєн совин биш гэдгийг хvлээн зєвшєєрдєг. Мєн гарын хуруугаа тэгш хавтгайд тавиад, чигчий, ядам, дунд хурууныхаа уртыг нарийн хэмжээд ядам дунд хурууны уртын зєрvv чигчий ядам хурууны уртын хэмжээтэй аль болох адил байвал жирэмслэх чадвар сайтай байдаг нь тогтоогджээ.

---Lirique: Даваа, 12–р сарын 15 , Хань (2003-34)



-Эмэгтэй хvн хэдэн нас хvрээд хvvхэд гаргаж чадахгvй хєгширдєг вэ?
-Цэвэршилтийн vе буюу сарын тэмдэг ирэхээ байж, боловсорсон єндгєн эс єндгєвчнєєс ялгарахаа больсон vед эмэгтэй хvн жирэмслэх боломжгvй болдог. Голдуу 45-55 насанд цэвэршилт явагддаг, гэхдээ тvvнээс ємнє ба хойно байж болно.


-Жирэмслэлт хэдэн сар vргэлжилдэг вэ?
-Ойролцоогоор 9 сар байдаг, гэхдээ наана цаана тєрєх нь бий. 7-8 сартай тєрсєн бол тvvнийг аварч болно, зарим хvvхэд сар дутуу тєрсєн ч хэвийн байдаг. Харин жирэмсний зургаан сар орчимтой бол амьд тєрєх бараг боломжгvй.
-Хvн яаж тєрдєг вэ?
-Тєрєхийн ємнє умайн булчингууд агшиж євдєж эхэлдэг. Эхлээд хааяа базалж євддєг, дараа нь улам хvчтэй євдєж улмаар хоорондох хугацаа нь улам багасдаг. Ингээд ус гарсны дараа тєрнє. Умайн хvзvvний нvх жирийн vед чvдэнзний мод багтахаар байдаг, харин тєрєх vед хvvхэд гарч багтахаар тэлэгдэж томордог. Ихэнх хvvхэд толгойгоороо тєрдєг, гэхдээ бєгс болон єєр бусад хэсгээ эхэлж гарган тєрєх нь бий. Эмэгтэй хvн анхны хvvхдээ тєрvvлэх vед 12-14 цаг євддєг, харин дараа дараачийн тєрєлтєд энэ хугацаа багасаж 7 цаг орчим болдог. Ихэнх эмэгтэйчvvд тєрєх vедээ маш их євддєг. Жирэмсэн vед євдєлтийг багасгах, зєв тєрєх хичээл дасгал заадаг. Тєрєх vед хvvхэд эхэстэй хvйсээрээ холбоотой байдаг, тєрсний дараа эмч тvvнийг хайчилж боодог. Хэд хоногийн дараа хvvхдийн хvйс цєглєж эхэлдэг. Эхэсээр дамжин хvvхэд цус болон тэжээлийн бодис эхээс хvvхдэд очдог. Хvvхэд тєрснєєс хойш хагас цаг орчмын дараа эхэс гадагшилдаг.
-Хийсвэр мэс засал гэж юу вэ?
-Хэрэв хvvхэд хэвийн байдлаар тєрєх боломжгvй бол эмч кесарево сечение буюу манайхны ярьдгаар хийсвэр хийдэг. Мэдээ алдуулсны дараа эмч эхийн гэдэсний доод хэсгийг зvсэж хvvхдийг гаргаж аваад буцааж оёдог. Мэс засал хийх шалтгаан янз бvр байдаг, тєрєлтийн явц их удааширсан, умайн хvзvv нээгдэхгvй, хvvхдийг чангааж авах боломжгvй, гэдэсний базлалт агшилт их сул.
-Vр хєврєл гэж юу вэ?
-Єндгєн эс эр эстэй нийлж vр тогтсны дараа умайн хананд бэхлэгддэг. Эхний гурван сард тvvнийг vр хєврєл гэх ба тvvнээс хойш ураг гэж нэрлэдэг.
-Vр зулбалт гэж юу вэ?
-Умай дахь vр хєврєл, ураг vхэх vед умай єєрєє тvvнийг гадагшлуулдаг. Жирэмсний эхний гурван сард ийм явдал илvv олон тохиолддог. Зарим vед хvvхэд тєрєхдєє эсвэл ємнєхєн нь нас барах тохиолдол гардаг. Гэхдээ энэ бол маш ховор тааралддаг.

---Lirique: Хєхєє яаж томруулах вэ?

Даваа, 12–р сарын 15 , Хань (2003-34)



Хєх томруулдаг вакум аппарат нь хєхийг 30-40 хувь заримдаа хоёр дахин томруулдаг. Шилэн “аяга” хэлбэрийн тєхєєрємжийг хєхєнд углахад вакум vvсгэж, цусны эргэлтийг сайжруулдаг. Улмаар хєх томорч, булчин чангардаг тул босоо хэлбэртэй болдог. Vр дvн нь хувь хvний биеийн онцлог, тэвчээр зэргээс хамаарч янз бvр байдаг.

Зарим тохиолдолд бvсгvй хvний сэтгэл санаанд эерэг нєлєєлж, илvv хvvхэмсэг, дур булаам харагддаг гэсэн сэтгэгдэл тєрvvлж, охид бvсгvйчvvд єєрсдийн согогтой гэж боддог талаа анзаарахаа байж, улам єєртєє итгэлтэй, сэтгэл татам болдог. Хэдэн см гэдэг нь чухал биш, эр хvн бvсгvй хvний vзэмж, биеэ авч яваа байдалд илvvтэй татагддаг билээ.
Жирэмсэн vед вакум аппарат их ашигтай, тэрээр хєхийг гаднын элдэв нєлєєнд тэсвэртэй болгож, хєх хагарахаас сэргийлэн, хvvхэд хєхvvлэх vед сvvний судас бєглєрч хатуурахаас урьдчилан сэргийлдэг. Гэхдээ жирэмсний эхний хагасад дасгал хийх хэрэгтэй. Харин хоёр дахь хагасад хєх томордог тул хэрэв тvvнийг вакумаар соруулбал умай агшиж, vр зулбаж, эсвэл хугацаанаас ємнє тєрж болзошгvй аюултай тул хориотой.
Жирэмсний эхний саруудад хийсэн дасгалын ачаар тєрсний дараа хєх унжихгvй. Хvvхэд хєхvvлэх vед хєхний сvvгээ уг аппаратын тусламжтайгаар шавхаж болно. /Хэрэв хvvхэд гvйцэд хєхєєгvй бол/ Хєх энд тэндээ хатуурвал вакум аппаратын тусламжтайгаар эмчилж, vгvй хийнэ.
Сонин хачин
Нєхрєє хєхєєрєє дарж алжээ
Миссис Ридийн нєхєр гуйсаар байж, эхнэрийгээ хєх томруулах мэс засал хийлгэж дєнгєжээ. Гэтэл 130 см тойрог бvхий энэ хєх єєрийг нь дарж ална гэжтэр яаж мэдэх вэ?. Рид бvсгvй 33 настай нєхрєє хєхєєрєє дарж унтсанаас болж, тvvнд хvчилтєрєгч дутагдан нас баржээ. Цагдаагийн газар уг хэргийг золгvй тохиолдол гэж тооцсон гэнэ.

---Lirique: Лхагва, 12–р сарын 10 , Хvмvvсийн амьдрал (2003-44)



Спортын тэмцээн уралдаанд оролцох юм уу ямар нэгэн хєдєлгєєн ихтэй байх vед тампон хэрэглэх нь тохиромжтой байдаг. Яагаад гэвэл тампон нь гаднаа ил биш болохоор хєдєлгєєн хязгаарладаггvй. Тампон нь нягт ороосон зориулалтын хєвєн материалаар хийсэн гонзгой хэлбэртэй, нэг талдаа утсан уяатай байдаг.

Тампоныг vтрээндээ байрлуулахдаа дагалдаж ирдэг тусгай хуванцар гуурсыг хэрэглэх нь тохиромжтой. Эсвэл гараа сайтар савандаж угааснаа дараа хуруугаараа vтрээндээ хийж байрлуулж болно. Дараа нь солигдох уяанаас татаж гаргана.
Тампонд дутагдалтай тал ч бий. Зарим бvсгvйчvvдэд бэлэг эрхтнээ барих, хуруугаа vтрээндээ байрлуулах зэрэг нь эвгvй сэтгэгдэл тєрvvлдэг. Мєн тампоноо олон цагаар солихгvй удсанаас нянгууд vржиж “хордлогот хам шинж ” хэмээх аюултай байдал vvсгэх ч тохиолдол байдаг. Бас тампон нь онгон хальсыг гэмтээж болзошгvй байдаг учраас онгон охид хэрэглэхээс зайлсхийх нь зvйтэй. Иймээс тампоныг єєртєє тохирох эсэхийг шийдэж хэрэглэсэн тохиолдолд 4-5 цаг тутам сольж байх хэрэгтэй. Тампон нь янз бvрийн хэмжээ, шингээх чадвартай байдаг учраас єєрийн биений юмны хэмжээнд тохируулж хэрэглэхийг зєвлєе.
Б. Алтанцэцэг

--------sariin temdeg irsen bj jiremsleh uu?-----

---loco Q:iim negen asuult bn aa uuln belgiin haritcaand oroogyu yum , zugeer l serelees uudej garsan uriin shingen amsar deegurn shurgesen barag oroogyu er belgiin malgai n butneereech oroogyu tawiachgyu , iim tohioldold jiremselne gej baih uu? yaj tiim ugyu gee medeh we?tegsen murtluu gedes n neg l ewgyu bn geed baih yum uridiinhaasaa tom ch yum shig darahaar hunduur ch yum shig geh yum,yah we yuniih we ohid busgyuchuudee tuslaarai!!!!!!

---Assdaa666 A:serelees bolj garj baigaa shingend ih bish ch gesen spermatozoid baidag gej unshij basian (tiim bolhoor l gaduur ni tavih ni zarimdaa noloogui baidag), gehdee tend baigaa esiin too ni savaar damjaad umaig davaad umain guursand hurtel ee bugd uheed duuschih baih daa... jiremsen boloh magadlal bii, gehdee mash baga. ochuuhen baga, oor yu ch gej heleh yum dee, mgl helnii bayalag hurehgui baina.
harin gedes chini hunduurleed baigaag meregjiliin huneer uzuulsen ni deer baih aa, herev neeree ovdoj baigaa bol.

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
---Цистит---

---Q: humuusee!

ene neg sheehed hundrel uchiruulaad baidag um chini yaaj uusdeg bile?

yaaj emchildeg ene teriig ni bichej tuslaarai .

doroosoo daarahaar ene ter bilu? yur ni l tsestit-n talar medelel baival bugdiin huvaaltsaach.

---princessfrog: Tsestit tustsan baih yed hamgiin sain natural arga bol 100% Cranberry juice uuh ,bas haluun shower-t 20,30 min orchih or Jacuzzi-nd orchih .Drug store-d uug n tusgai tsestit-nd zoriulsan em zardag um aa bi neriig n sain sanahgui baina .Chi drug store-n pharmacy-n hunees n asuuval n heleed uguh biz dee.......za tegeed bitgii dooroosoo daaraarai ternees chin l bolj emegteichuud bid tsestit tai boldog um shuu dee.......okay,take care yourself!

---uchki: Nemj helhed ... Cranberry Juice-nees gadna Orange juice C vitamin ihtei uchir mon adil sain bas tsever us bolon shingen yum sain uugaad ... davsag havitsaanaa buleen jin tavih yumuu buleen usaar ugaah ba doroosoo dulaahan b.gaad tseverhen b.lgaad hundreegui deer ni hurdan idgeerei!!!

---Lirique: Эмэгтэйчvvд хvйтний улиралд цистит тусах нь элбэг байдаг. Энэ нь голдуу ил жорлон бие засдаг, єєрєєр хэлбэл гэр хороололд амьдардаг эмэгтэйчvvдэд ихээхэн тохиолддог. Гэхдээ зєвхєн хээр гадаа бие зассанаас болдог юм биш. Хэтэрхий их доороосоо даарчихсан vедээ бие засах нь ийм євчтэй болоход нєлєєлдєг юм.

Мєн гэмтэл авах, бохир багаж хэрэгслээс ч циститтэй болдог тохиолдол байдаг. Цистит нь шээхэд бэлэг эрхтэн хєндvvрлэн хорсон євдєх, ойр ойрхон шээс хvрсэн атлаа маш єчvvхэн тєдий булингартай шээс гарах нь бий. Євчин хvндэрсэн vед шээс цусархаг идээтэй гарч, толгой эргэн vе vе халуурдаг. Хэрвээ танд дээрх шинж тэмдгvvд илэрсэн бол та циститтэй болсон бєгєєд vvнийгээ эмчлэх арга хэмжээг даруйхан авах хэрэгтэй. Циститийг эмчлэх ардын болон анагаахын олон аргууд байдаг. Эдгээрээс танд ашигтай, хамгийн vтэр тvргэн энэ євчнєєс салах аргаас сонирхуулъя.
Єтгєн хар цайн дээр суух. Та маш єтгєн, давстай хар цайг буцалган хєтєвчинд хий. Тэгээд тvvнийгээ хєтєвчинд хийж дээр нь суу. Мэдээж цайгаа биеэ тvлэгдчихээргvй болсон хойно нь суугаарай. Цайны халуун уур таны євдєлтийг намдаана. 10-15 минут буюу цай халуун уураар утахгvй болох хvртэл та ууран дээр суух хэрэгтэй. Энэ эмчилгээг хэд хэдэн єдєр давтан хийгээрэй.
Хар даавуугаар жин тавь. Энэ аргыг хэрэглэхэд танд чємєгний яс, хар даавуу хоёр хэрэгтэй. Чємєгний ясаа халуун цайнд хийж буцалгана. Буцалсан хойно нь ясаа авч хар єнгийн даавуунд сайтар ороогоод бэлэг эрхтэндээ жин тавина. Энэ аргыг ч мєн адил євчнєє бууртал хэд хэдэн удаа давтах нь зvйтэй.
Гэдсэн дээрээ хальстай нь чанаж нухсан тємсийг даавуунд ороон жин тавьдаг аргыг ч бас хэрэглэж болох юм. Та дээрх аргуудаас аль нэгийг нь л эрчимтэй тасралтгvй хэрэглэхэд болно. Тэгэхдээ дээрх аргуудыг хэрэглэхдээ биеэ тvлэхээс болгоомжлоорой. Хэрвээ эдгээрт таны цистит намдахгvй, улам л хvндрээд байх юм бол даруйхан эмчид хандаарай. Шингэн зvйл ихээр уух. Энэ vед та хэвийн vеийнхээсээ хоёр дахин их шингэн уу. Гэхдээ дандаа бvлээсгэж уух хэрэгтэй. Сvvн хоол идэж, спиртийн тєрлийн ундаа, халуун ногоо, хvйтэн зvйлийг хэрэглэж болохгvй.

---baby-praxis: Цистит нь давсагны салстын үрэвсэлт өвчин юм. Цистит өвчний шалтгаан нь олон янз боловч гол төлөв дороос халдвар авснаас үүсдэг. Ямар ч насны хүмүүст тохиолддог боловч ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд тохиолдоно.
Эмэгтэйчүүдэд цистит өвчин үүсэхэд нөлөөлөх хүүчин зүйлүүдэд: жирэмслэлт, төрөлт, бэлэг эрхтэний үрэвсэлт эмгэгүүд, өтгөн хатах, шээс дамжуулах замд сөрөг урсгал үүсэх зэрэг орно.

Эрэгтэй хүмүүст цистит өвчин харьцангуй цөөн тохиолддог ба уг өвчин үүсэхэд түрүү булчирхайн үрэвсэл, түрүү булчирхайн хавдар, бэлэг эрхтэний бусад өвчнүүд нөлөөлнө. Хүүхдэд цистит элбэг тохиолддог ба үүсэхэд нь шээс ялгаруулах замын эрхтэний гаж хөгжил, деструкци, нарийсал зэрэг нь нөлөөлнө. Давсагны үрэвсэл цочмог эхэлж аажим явцтай байдаг. Өвчтөнд таагүй тавгүй мэдрэмж үүсэж шээсний сүв орчимд загатнаж хорсох, хэвлийн доод хэсгээр умдагны дээгүүр тархмал битүү өвдөлт илэрнэ. Шээс бага багаар заримдаа бүр дусагнаж гарна. Шээсний сүвээр хүчтэй хорсож өвдөнө, шээсээ барьж чадахгүй болно. Хүндэрсэн үед халуурна, цусаар шээнэ.
Циститыг гарал үүслээр нь анхдагч болон хоёрдогч гэж ангилна. Анхдагч циститийг дотор нь цочмог болон архаг гэж ангилна.
Цочмог нь:
1.Халдварын гаралтай
2.Химийн
3.Дулааны
4.Хорын
5.Эмийн
6.Мэдрэлийн шалтгааны гэж ангилна.
Архаг:
1.Халдварын
2.Туяаны
3.Лейкоплаки
4.Гэмтлийн дараах гэж ангилна.

Хоёрдогч цистит нь давсагны салст бүрхэвч чулуу гэмтлийн улмаас механикаар цочрох, түрүү булчирхайн хоргүй хавдрын 2, 3 үе, гэмтэл болон хүйтэн өвчний шалтгаант шээсний сүвний нарийсал зэргээс шээсний гаралт саатах, давсагны булчингийн тонус алдагдах, өтгөн хатах, катетр тавих үед давсагны салст гэмтэх, сэтгэл санааны тайван бус байдлаас үүснэ. Шээс дамжуулах замын халварын эмчилгээг явуулахдаа хэд хэдэн үндсэн зарчим баримтална.

1.Үе шаталсан эмчилгээ
2.Системтэй эмчилгээ
3.Хувь хүнд тохирсон өвөрмөц эмчилгээ
4.Тасралтгүй эмчилгээ
1.Үе шаталсан эмчилгээ -өвчин эхэлсэн хурц үед орчин үеий эмийн бэлдмэлүүдийг зөв зохистой хэрэглээд өвчний идэвхжил намдсан үед эмийн эмчилгээтэй хослуулан ургамал болон физик эмчилгээг үргэлжлүүлэн хийх нь үр дүнтэй байдаг.
2.Системтэй эмчилгээ –Бие махбодид гарч буй өөрчлөлтүүд нь өөр хоорондоо харилцан уялдаатай байдаг тул нэг эрхтэний эмгэг нь бусад эрхтэнийхээ үйл ажиллагаанд нөлөөлдөг тул биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах, чийрэгжүүлэх поливитамин өргөн хэрэглэх нь үр дүнтэй.
3.Хувь хүнд тохирсон өвөрмөц эмчилгээ- Эмчилгээ хийхэд тухайн өвчтөний онцлог байдал, нас хүйс, биеийн онцлог, архаг ужиг өвчинд тохируулан эмийн төрөл, тун, хэрэглэх хугацааг тодорхойлно.
4.Удаан хугацааны тасралтгүй эмчилгээ- Шээсний замын халдвар удаан хугацааны эмчилгээ шаардсан эмгэг тул тухайн эмгэгийн үүсгэгч, тухайн бие махбодид нь хэрэглэж буй эмийн бодист дасах эмчилгээний үр дүн буурдаг тул эмийг ойрхон давтан хэрэглэхгүй, сольж хэрэглэх нь үр дүнтэй байдаг.
5.Хурц циститийн эмчилгээ – эмчилгээг эмчийн зааврын дагуу хийнэ. Ихэнх тохиолдолд өвчтөнүүд өөрсдөө дур мэдэн эмчилж замбараагүй эм хэрэглэн өвчнөө архагшуулдаг тул заавал эмчийн зөвлөлгөөний дагуу эмчилгээ хийнэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Хурц циститийн үед хэвтрийн дэглэм баримтална. Давсаг орчимд бүлээн жин тавих, халуун уур, бүлээн ваннд суух, өвчин намдаах эмийг хэрэглэх, халуун ногоо хурц чанарын хоол, архины төрлийн ундааг хориглоно. Шээс хөөх үйлчилгээтэй эм, эмийн ургамал, тараг хэрэглэхгүй байх, давсаг угаах эмчилгээг хийж болохгүй, Хурц үед УВЧ, индуктотерим, ионфорез эмийн электрофорез эмчилгээ үр дүнтэй. Үндсэн эмийн эмчилгээ нь нянгийн эсрэг эм болно. Нянгийн шинжилгээний хариу гарсаны дараа тохирох антибиотик эмчилгээг хийнэ. Антибиотик эмчилгээг 7 болон түүнээс дээш хоногоор хэрэглэнэ.
Эмгэг жамын эмчилгээнд нитрофоронойныг өргөн хэрэглэнэ. (6-14 хоног хэрэглэнэ) Бисептолыг 2 таб-аар 12 цагаар ууна.
Невиграмон 0.5- аар 4 удаа ууна.
Архаг циститын үед удаан хугацаагаар үе шаттай, тууштай эмчилгээ хийх шаардлагатай. Эхлээд уг өвчин үүсэхэд нөлөөлсөн хавдар, гадны биет, чулуу, шээсний сүвний нарийсал, эмэгтэйчүүдийн болон шээс бэлгийн замын өвчнийг нэг түрүүнд эмчлэх нь чухал. Архаг циститийн сэдрэлийн үед шээсний бактериологийн шинжилгээ хийж үүсгэгчид мэдрэг антибиотикийг дангаар нь буюу уросептик эмтэй хавсран хэрэглэнэ.
Урьдилан сэргийлэлт- Циститээс урьдчилан сэргийлэхэд бэлэг эрхтэн, хувийн ариун цэврийг сайн сахиж өтгөн хаталт болон эмэгтэйчүүдийн өвнийг эрт оношлож эмчлэх, бэлгийн замын халдварт өвчнүүдээс сэргийлнэ. Шээсийг давсагт удаан хугацаагаар хуримтлуулахгүй байх, шээс хүрэх бүрт давсгийг суллаж байх, хөвөн даавуун материалаар хийгдсэн сул загвартай дотуур хувцас өмсөх, шингэн зүйл их хэмжээгээр уух, бэлгийн харьцааны дараа давсгийг суллаж байх, бие зассаны дараа бэлэг эрхтний урдаас нь хойш арчиж байх, халдварын голомт, шээс дамжуулах замын саадыг эрт илрүүлж эмчлэх, цистит ойрхон дахилт өгдөг бол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ.Биеийн ерөнхий эсэргүүцэл сайжруулах зорилгоор витамин эмчилгээг хүйтэн сэрүүний улиралд хэрэглэх нь сайн урьдчилан сэргийлэлт болох ба дээрх бэлдмэлийг 1 сараас доошгүй хугацаагаар хэрэглэнэ.

---zochin: Tsestit ni hed heden shaltgaanaas boldog gants daarsnaas boldog gej humuus ihenh ni boddog.
1. Daarsnaas
2. Erhten chini urgelj noiton yavdag bol
3. Belgiin haritsaand orj baigaa hunii chini ariun tsever!!! /medeej nuguuh ni
/
4. Taarahgui haa taaraldsan savangaar ugaahad
5. Mun har ungiin dotuur huvtsas bainga umsdug
6. Dotuur huvtsasaa uur huvtsastai hamt ugaah
Hamgiin gol ni huviin ariun tsever shuu dee!!!. URISTAt gedeg ter em bol zuvhun ter sheehed uvddug uvvhing l tur namdaadag ternees bish ugiig ni undseer ni emchilj chadahgui ee. Er ni drugstore dbaidadbuh emnuud dandaa PAIN RELIEFER baidiin harin joroor avsan emnuud jinhene uvching chini emchilne. Gehdee emchid uzuulne shinjilgee ugnu tegeed bas insurance baihgui bol undur unetei ter emee avah geed berhsheeluud ih garna l daa uuruu l hicheevel ene uvching tusahgui baij bolno shuu OK

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:17 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
----Urguidel---

---Myra's Q: ene talaar medeelel heregtei bna

---pokemon: Urguidel mash chuhal emzeg asuudal. Deer demii yum bicheed baigaa humuus bolimoor yum. Uvchin helj irdeggui hiisch irdeg gej yaridag biz. Hunii setgel, zovlong oilgoj chadahgui bol eruul mendiin forumd orohgui bai l daa. Uur demii yum bichih gazar zunduu baigaa biz. Demii yum bichij toglohod bas hil hyazgaar heregtei.

Urguideliin huvid hamgiin chuhal zuil bol uneheer bid urguideltei yu gedgiig batalgaatai medeh heregtei baih. Urguidel gedeg bol ger bul bolson hos yamar ch jiremsenees sergiileh arga hereglelguigeer 1 jilees iluu hugazaand heviin (togtmol esvel emegtei hunii em belgiin es gadagshlah buyu fertile baih uyiig hamarsan) belgiin harizaatai baigaad ur togtohgui (jiremslehgui) baihiig heldeg. Urguidel olon yanziin shaltgaan, helbertei tul tuuniig todruulah heregtei.
Shaltgaanii huvid:
1.male problems (35 percent)
2.problems with a woman's fallopian tubes or other reproductive organs (35 percent)
3.problems with ovulation (15 percent)
4.less common identifiable problems (5 percent)
5.unexplained infertility (10 percent) gej baina.
Shaltgaanaas hamaaran emchilgee bolon emchilgeeni ur dun yanz bur baina.

Medeelel avch bolohuiz site-uud:
http://www.fertilityneighborhood.com/default.aspx
http://www.resolve.org/main/national/tr ... tag=whatis
http://www.ivf.com/shaban.html
http://www.junaeloreproductivemedicine. ... mation.htm
http://www.fertilityanswers.com/what_is_infertility.htm
zereg baina. Oilgohgui zuil baival bicheerei chadah chineegeeree tailbarlaj uguhiig hicheenee.

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:28 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
-----Jiremslehees yaj hamgaalah ve?----

---Lirique: Бэлгэвч яаж сонгох вэ?

Хань (2003-36)



Олон хvн бэлгэвч хэрэглэх дургvй байдаг. Гэтэл бэлгэвч маш хэрэгтэй эд шvv дээ. Арьс єнгєний эмчид очихгvй, хvvхдийн мєнгє єгнє гэхгvй, мєн элдэв бодлоор толгойгоо зовоохгvй.

Бэлгэвчийг хаанаас ч худалдан авч болно, гэхдээ эмийн сангаас нь авах нь зvйтэй. Гудамжны ТVЦ-vvд Азид vйлдвэрлэсэн хямдхан бэлгэвч зардаг, гэхдээ та Хятад, Энэтхэг зэрэг улс хvн амын хэт єсєлттэй гэдгийг мэднэ биз дээ? Тvvнээс гадна Азийн бараг бvх бэлгэвч /Малайзаас бусад/ тослогч багатай, бас амархан урагддаг. Мєн цоорхой байх нь ч бий. Ийм учраас зарим чанартай vйлдвэрлэгчид “цахилгаанаар шалгав” гэдэг бичгийн оронд “нэг бvрчлэн шалгав” гэж бичдэг болжээ.
Заримдаа Азид vйлдвэрлэсэн бэлгэвчийг Европын дистрибьюторуудаар дамжуулан зардаг тул сайн анхааралтай байгаарай. Deluxe-ийг Хятадад, Simplex-ийг Индонезэд, Rose Tex-ийг Ємнєд Солонгосод хийдэг гэдгийг санаарай. Бэлгэвчийн vнэ их байх тусам чанартай, гэхдээ зах зээлийн vед vнэ тогтворгvй байдаг. Хэт vнэтэй бэлгэвчийн хойноос хєєцєлдєх хэрэггvй. Гэхдээ та єєрєє л сонгоно шvv дээ. Сайн бэлгэвчийг гадна тал дээр биш, харин хайрцаган дээр хугацаа нь байдаг.
Фольган гадартай, хаяагаараа задлахад зориулсан хэдэн шvдтэй бэлгэвч тохиромжтой мэт боловч гэхдээ яг чухал vед тасрахгvй байж болзошгvй. Хvvхнvvд голдуу дєрвєлжин хэлбэртэйд дуртай байдаг, уг нь гонзгой бэлгэвч авч явахад эвтэйхэн. Харин нэг талаасаа ил харагддаг бэлгэвчийг голдуу хятадууд хийдэг. Гэхдээ IifeStyles бас тийм єнгєт vйлдвэрлэдэг.
Бэлгэвчийн дундаж хэмжээ 33 см орчим диаметртэй байдаг, урт нь 19-20 см.
Энэтхэг, хятадынх арай богино, гэхдээ 18 см-ээс багагvй. Мэдээж бэлгэвчийн зузаан нимгэн нь маш их vvрэгтэй.
Ихэнх бэлгэвчийн хувьд чанарын vзvvлэлт тослогтой эсэхэд байдаг. Азийн хямд бэлгэвчvvд тослог багатай, хангалтгvй байдаг, гэхдээ ийм тохиолдолд гоо сайханд хэрэглэдэг тос хэрэгсэл хэрэглэж огт болохгvй. Хэрэгтэй бол єндєгний шар, vгvй бол бvр шvлсээ ашигла. Мєн тусгай тослогчийг секс-шоп дэлгvvрээс авч болно. Гэхдээ сонголт хийхдээ анхааралтай байж, юугаар хийснийг сайн анзаараарай. Ер нь тэрний оронд чанартай бэлгэвч авсан нь дээр дээ.
Нэг маркийн хэрнээ зарим бэлгэвч сайхан vнэртэй, зарим нь муухай vнэртэй байдаг. Анхилуун vнэртэн шингээсэн бэлгэвч аман секс хийхэд зориулагдсан байдаг. Гэхдээ амт нь онцгvй тул аман секс хийхдээ vнэртэн шингээсэн биш, харин сайхан амтлаг бэлгэвч хэрэглэсэн нь дээр.
Зарим бэлгэвч бємбєгєр, тэгш бус гадаргуутай, янз бvрийн хэлбэртэй байдаг. Таны сонголт л мэднэ дээ.

---Assdaa666: Pill iin tuhai ganc 2 nomnoos hortoi esehiig ni haij unshsan yum aa. damn tegsen chini hen ni ch todorhoi yum helehgui baina lee. tuhain hunii hormoniin tuvshind taarsan hormonii hemjeetei em uuh ni, zaluu humuus urt hugacaagaar bish uuh ni, deerees ni tamhi tatdaggui bol gemtei zuil baihgui l yum shig yariad baigaa yum. emegteichuudiin emchtei uulzaj baij l yamar ni tohiroh esehiig ni shiideh yum shig biagaa yum.
harin postcoital emiin tuhai sain muug ni medehgui yum aa.
huanli hotoldog chini hamgiin naidvar muutai argiin neg geed baigaa yum daa.
jiremsen bolohguin 100% battai baiya gevel cai uuh heregtei gej baigaa yum. omno ni ch bish daraa ni ch bish, harin orond ni... busad buh arguud ni ymar neg hemjeend... yaaya hecuu shuu... pill+condom daraa ni pill, condom. 100 emegtei hun neg jil hergelhed neg l jiremseldeg ch biluu dee...
eregtei hunii pill shig yum baidag bol yamar uu, huuhnuud ee? :)

---khaliunaa_ta: tehdee ter belgevch eder chini 100% naidvartai bish shd, uildverlej bhdaa jaahan gemteesen bval yana aa, , tehdee l er ni busad tiim arguudiig hereglesnii orond belgevh hamaagui deer, tehdee l bas tiim ih itgej bolky shuu geel oo.

uul ni mgl-d hiideggui jiremslehees halgaaldag zunduu yum bdag shd .
jishee ni:


1. umain hooloi bolon uriin shingenii suvgiig booh,
2.daavar aguulsan savh,
3. bas utreend turhdeg bodis eder geed l,

er ni manaih-s busad gazar tiim yum hiilguuleh gej ochvol yanz yanziin iim tiim argaar jirmeslluahugi bh buh torliin zuiliig taniltsuulj bgaad hiideg shd.


---kitty***una: Жирэмслэлтээс сэргийлэх аргууд нь хvсээгvй жирэмсэлтээс сэргийлэх зорилгоор хэрэглэгдэж ирсэн. Эдгээр нь амархан олдоцтой, олон тохиолдолд vнэгvй байдаг бєгєєд зєвлєгєє єгч ярилцсан эмч хувийн нууцийг хадгалдаг. Эрэгтэй, эмэгтэй хvмvvсийн аль нь ч гэсэн анхны бэлгийн хавьтлаасаа эхлэн жирэмслэлтээс сэргийлэх аргыг хэрэглэх асуудлаар хариуцлагатай байх ёстой.

Жирэмслэх эрсдэл

Анхны удаа бэлгийн хавьталд орж байгаа хосуудын бараг тал хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэггvй. Зарим нь хаанаас зєвєлгєє авахаа мэдэхгvй, мєн асуухаасаа ичих зэргээсээ болоод хэрэглэхгvй л байдаг. Тэд магадгvй жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэх нь бусад хvмvvсийн хариуцах асуудал гэж боддог байж олох юм. Мєн нєгєє хэсэг нь жирэмслэхээс зайлсхийж чадна гэж бодож байхад зарим нь магадгvй хvvхэдтэй болохыг хvсч байж болох л доо. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхгvйгээр бэлгийн хавьталд орж байгаа хосууд байнга л эрсдэлтэй алхам хийж байна гэсэн vг. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглээгvйгээс жирэмслэх магадлал маш єндєр байдаг. Залуу нас жирэмслэх хамгийн єндєр боломжтой vе юм.
Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг хаанаас олж авах вэ?

Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар эмч, гэр бvл тєлєвлєлтийн кабинетээс vнэ тєлбєргvй бєгєєд хувь хvний нууцыг чанд хадгалсан зєвлєгєє авах эрх хvн бvрд байдаг билээ. Бэлгэвчийг ТYЦ , эмийн сангаас авч болно. Ер нь бэлгийн хавьталд орохын ємнє жирэмслэлтээс хамгаалах ямар нэг хэрэгсэл хэрэглэх тухай заавар бодох хэрэгтэй бєгєєд, ингэснээр олонхи эцэг эх бэлгийн харилцаанд орох сонирхлыг хvvхдvvдээ тєрvvлэх магадлалтай гэж vзэх хандлагатай байдаг ч, энэ нь бодит байдалд тийм биш юм. Жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслийн талаар мэдлэгтэй болох нь єєрийн амьдралдаа хариуцлагатай хандаж буйн нэг жишээ билээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх эсэхээ тєлєвлєж байгаа хосууд ямар тєрлийн хэрэгсэл хэрглэх, хэн нь тvvийг олж ирэх талаар сайн зєвшилцєх хэрэгтэй. Зарим хос хамтдаа эмнэлэгт очиж, мэргэжлийн эмчээс энэ талаар зєвлєгєє авдаг. Зєвлєгєє єгч буй эмч, эмнэлгийн ажилтнууд нууц хадгалах vvрэг хvлээдэг учраас санаа зоволгvй ямар ч асуулт асууж болно. Хувийн болон улсын эмнэлгийн эмч нар жирэмслэлтээс хамгаалах ихэнх хэрэгслийн жорыг бичиж єгнє. Зарим хос эмчид очилгvй,єєрсдєє бэлгэвч худалдан авах нь дээр гэж vздэг.Эмч нар 16 нас хvрээгvй хvvхдvvдийг жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх гэж байгаа тухайгаа эцэг эхдээ дуулгах нь зvйтэй гэж зєвлєж,ятгахыг оролдох нь бий.Хvvхдvvд эцэг эхдээ мэдэгдэх албагvй боловч,жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх гэж байгаа тухайгаа боломжтой бол тэдэнтэй зєвлєх нь зvйтэй юм.Яагаад гэвэл тэд чамайг єєрийнхєє тєлєє анхаарал тавьж,хариуцлагатай байгаад чинь баярлаж ч болно.

Юу асуух вэ?
Жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл ,vтрээний хаалт ( диафрагм, єрц) ерєндєг,тариа,суулгац зэргийг зєвхєн эмчийн заавраар хэрэглэх нь зvйтэй. Тvvнчлэн эмнэлэгийн ажилтнууд,эмч нар гэр бvл тєлєвлєлтийн асуудлаар зєвлєгєє єгдєг vйлчилгээ бий.Гэр бvл тєлєвлєлтийн эмнэлгvvд нь хувь хvний хэрэгцээнд тохирсон,жирэмслэлтээс сэргийлэх хамгийн тохиромжтой аргуудын талаар зєвлєгєє єгдєг .Зарим арга залуу хосуудад тийм ч тохиромжтой байдаггvй бєгєєд хувь хvний эрvvл мэндэд сєргєєр нєлєєлєхийг vгvйсгэхгvй,тамхи татдаг зуршил зэрэг нь vvнд хамаарна. Мартамхай хvмvvсийн хувьд єдєр бvр тодорхой цагт уудаг жирэмслэлтээс хамгаалах эм бэлдмэл тийм ч тохиромжтой байж чадахгvй.Сонголтын ємнє цусны даралт хэмжих зэрэг зарим нэг шинжилгээ хийхийн зэрэгцээ шаардлагатай vед тамхи татдаг хvмvvсийг тамхиа хаяхыг ч зєвлєж болох юм.Ихэнх тохиолдолд умайн хvзvvний наалдацын шинжилгээ хийлгэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл эрvvл мэндэд сєрєг нєлєє vзvvлж буй эсэхэд хяналт тавих vvднээс эмчид дахин дахин ирж vзлэг хийлгэх нь ач холбогдолтой байдаг.Ер нь зургаан сар тутамд эмчийн vзлэгт орж байх нь зvйтэй.
--------------------------------------------------------------------------------
Жирэмсэлтээс сэргийлэх аргийн тєрєл
Хvн тєрєлхтєн жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийг 3000 жилийн тэртээгээс хvсээгvй жирэмслэлтээс сэргийлэх зорилгоор ашиглаж ирсэн. Жирэмслэлтээс хамгаалах бvх тєрлийн хэрэгсэл нь эмэгтэй хvний єндгєн эс эр бэлгийн эстэй нийлэн vр тогтохоос сэргийлэх vйлчилгээтэй байдаг.
Жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг vндсэн таван бvлэгт хуваан vзэж болно. Саад хийх аргууд нь бэлгийн эсийг умайд сэлэн хvрч єндгєн эсэд vр тогтоохоос хамгаалдаг. Дааврын аргууд нь эмэгтэй хvний биеийн юмны мєчлєгийг зохицуулдаг бэлгийн даавруудад єєрчлєлт оруулан єндгєн эсийг vр тогтохоос хамгаалдаг. Ерєндєг нь эр бэлгийн эсvvд єндгєн эсэд хvрэхэд юмуу vр тогтсон єндгєн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. Уламжлалт буюу физиологийн аргууд нь эмэгтэй хvний vр тогтохгvй хамгийн бага магадлалтай vеийг хуанлийн юмуу , бусад аргаар тооцсоноор vр тогтох хамгийн єндєр магадлалтай vед бэлгийн хавьтлыг тэвчих эсвэл vр тогтохоос сэргийлэх бусад аргыг хэрэглэхийг хэлнэ. Цэвэршvvлэх арга нь мэс заслын аргаар vр тогтохоос байнгын хамгаалах арга юм. Дараагийн хуудсанд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслvvдийн давуу болон сул талууд , хэрэглэхэд аль хэр тохиромжтой талаар єгvvлнэ.

Дааврын аргууд
Энэ нь эмэгтэй хvний бие махбодид бэлгийн дааврын хиймэл , идэвхтэй vйлчилгээтэй бэлдмэлvvдийг єгєх замаар єндгєн гадагшилтыг зогсоох vйлчилгээтэй арга юм. Дааврууд нь эмэгтэйн єндгєн эсийн гадагшилтыг дарангуйлах , эсвэл умайн хvзvvний сувгийн салиаг єтгєрvvлэх замаар эр бэлгийн эс умайд хvрэхээс хамгаална. Дааврыг сар бvр уух бэлдмэл эм, эсвэл суулгац болон тариагаар хэрэглэнэ.

Тариа ба суулгац
Жирэмслэлтээс сэргийлэх дааврын зарим аргыг зєвхєн мэргэжлийн эмч эсвэл гэр бvл тєлєвлєлтийн тусгайлан бэлтгэгдсэн сувилагч хийнэ. Энэ аргуудад жирэмслэлтээс хамгаалах дааврын тариа болон арьсан доор суулгадаг дааврын суулгац орно. Энэ хоёр нь удаан хугацааны туршид vйлчлэх бєгєєд хэрэглэгчийн зvгээс элдэв чармайлт шаардахгvй давуу талтай.

Эрэгтэй, эмэгтэй бэлгэвч
Бэлгэвч нь эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Эрэгтэй бэлгэвч нь маш нимгэн резинээр хийгдсэн бєгєєд vvнийг хєвчирсєн шодойд углаж хэрэглэнэ. Эмэгтэй бэлгэвч нь маш нимгэн полиуретанаар хийгдсэн бєгєєд vтрээнд байрлуулж хэрэглэнэ. Хосууд эдгээрийн алийг нь ч сонгосон бэлгийн хавьтал хиихээс ємнє шодойд углах юмуу эсвэл vтрээнд байрлуулах шаардлагатай. Эдгээр нь зєвхєн ганц удаагийн хэрэглэх зориулалттай тул бэлгийн хавьтлын дараа хаях хэрэгтэй.

Yтрээний ба умайн хvзvvний хаалт
Эдгээрийг бэлгийн хавьтлын ємнє vтрээнд байрлуулдаг ба умайн хvзvvг тагласанаар эр бэлгийн эсийг умайд орохоос хамгаална. Умайн хvзvvний таглаа буюу єрц, диафрагм гэдэг нь маш нимгэн резинээр хийгдсэн ба vvнийг эр бэлгийн эсийг устгадаг спермицидийн хамт хэрэглэвэл илvv vр дvнтэй,Аль алинийг нь нэлээд хэдэн цаг vтрээнд байлгадаг бєгєєд цэвэрлэсэний дараа дахин хэрэглэх боломжтой.

Спермицид
Спермицидийг бэлгийн хавьтлаас ємнє vтрээнд хийнэ. Эдгээр нь vтрээнд цацагдсан эр бэлгийн эсийг vхvvлсэнээр vр тогтох чадваргvй болгох химийн бодис агуулсан бэлдмэл юм. Спермицидийг дангаар нь хэрэглэхэд vр дvн муутай.Харин vр дvнг нь нэмэгдvvлэхийн тулт умайн хvзvvний таглаа,єрц зэрэг бусад аргуудтай хамтран хэрэглэх нь зохистой. Yтрээнд аяга адилаар суурилуулдаг Спермицидтэй спонж , vтрээнд ороод хайлдаг vтрээний лаа болоод хальс,vтрээнд шахдаг хєєс, єрц болон умайн хvзvvний таглаанд тvрхэж хэрэглэх тосон бэлдмэл, эсвэл зориулалтын хэрэгсэлийн тусламжтайгаар vтрээнд шахдаг тос буюу гель гэсэн зургаан vндсэн тєрєл байдаг.

Бусад арга
Хvvхэд, залуучуудад хэрэглэхэд тохиромжгvй зарим арга байдаг.Умайн ерєндєг нь зэс утсан голтой нарийхан нийлэг зvйл юм. Yvнийг эмч умайд байрдуулдаг бєгєєд эр бэлгийн эс єндгєн эстэй нийлж, vр тогтохоос сэргийлнэ. Ерєндєг халдвар авах эрсдлийг ихэсгэдэг учир хvvхэд гаргаагvй залуу эмэгиэйчvvдэд тийм ч тохиромжтой сонголт биш. Yргvй болгох мэс засал нь эмэгтэй хvнийг жирэмслэхээс, эрэгтэй хvнийг эр бэлгийн эс гадагшлуулахаас бvр мєсєн хамгаалдаг. Эмэгтэй хvн сар бvрийн хэдийд жирэмслэх боломтойгоо мэдсэний vндсэн дээр тодорхойлдог биологийн арга нь тийм ч найдвартай биш,тэгээд ч vнэхээр аюулгvй єдрийг яг таг мэдэхэд хvндрэлтэй байдаг.
--------------------------------------------------------------------------------
Яаралтай vед хэрэглэх дааврын бэлдмэл
Заримдаа жирэмслэлтээс сэргийлэх аргууд бvтэлгvйтэх нь бий. Хэрвээ ингэх юм бол аль болох эмчид хурдан vзvvлэх юм уу эмнэлэгт очих хэрэгтэй. Яаралтай vед хэрэглэх дааврын эмийг хамгаалалтгvй бэлгийн хавьтлын дараах 72 цагийн тодор ууна. Гэхдээ энэхvv аргыг жирэмслэлтээс сэргийлэх байнгын арга болгож хэрэглэх ёсгvй.

Дааврын арга
Энэ аргууд нь зохиомол эм бэлмэлvvдийг хэрэглэдэг учраас эмэгтэй хvний дааврын мєчлєгт нєлєєлдєг. Иймд зєвхєн эмчийн заавраар хэрэглэнэ. Дааврын аргыг хэрэглэхээр шийдсэн хэн ч бай байнгын vзлэгт хамрагдаж байхын тулд эмчийн хяналтад байх ёстой.

Жирэмслэлтээс хамгаалах дааврын эм
Yндсэн хоёр тєрлийн эм байдаг. Холимог эм нь эстроген болон прогестрон гэгч дааврыг маш бага хэмжээтэй агуулсан байдаг. Yvнийг хэрэглэснээр єндгєн эс гадагшлахаас дарангуйлагдах тул vр тогтох бололцоогvй болно. Зєвхєн прогестрон агуулсан бэлдмэл гэж байдаг. Энэ нь єндгєн эс гадагшлахаас сэргийлэхийн сацуу умайн хvзvvний сувгийн салиаг єтгєрvvлэн эр бэлгийн эсvvд умайд нэвтрэх нєхцлийг хаадаг юм.

Холимог эм
Холимог эмийг 21 хоногийн туршид єдєр бvр уудаг бєгєєд дараагийн боодлыг эхлэхээс ємнє 7 хоногийн завсарлагатайгаар дахин ууна. Тvр завсарлах vеэр сарын тэмдэг vзэгдэнэ. Завсарлагагvйгээр эм уух хvсэлтэй эмэгтэйчvvдийн хувьд 28 ширхэгтэй бэлдмэл хэрэглэж болох бєгєєд , энэ нь дааврын хольцтой 21, хольцгvй 7 эмнээс бvрддэг.Энэхvv дааврын хольцгvй эмийг ууж байх vед сарын тэмдэг vзэгдэнэ.

Давуу болон сул талууд
Холимог эмийг ихэнхи эмэгтэйчvvд хэрэглэж болох бєгєєд энэ нь сарын тэмдгийг арай бага, євдєлт багатай ирэхэд нєлєєлдєг. Тэгээд ч энэ эм нь жирэмсэн болчих вий гэсэн айдсыг арилгах тєдийгvй хосууд бэлгийн хавьтлын vед сэтгэл тайван байхад тусална. Жирэмслэлтээс хамгаалах эмийн жорыг бичиж єгєхєєсєє ємнє эмч тухайн эмэгтэйн болон гэр бvлийн гишvvдийн эрvvл мэндийн байдлын талаар асууж болно. Эмэгтэй болон тvvний тєрєл тєрєгсдийн хэн нэг нь цусны даралт ихсэх зэрэг ямар нэгэн євчнєєр євдєж байсан бол Жирэмслэлтээс хамгаалах тухайн хэрэгсэл тохирохгvй байж болох талтай.Тэгээд ч дааврын бэлдмэлvvд нь 35-аас дээш насны тамхи татдаг, эсвэл хэт тарган эмэгтэйчvvдэд тийм ч тохиромжтой биш байдаг. Зарим эмэгтэйчvvд толгой євдєх, жин нэмэх зэрэг сєрєг нєлєє мэдэрдэг. Хэрвээ энэхvv зовиур нь алга болохгvй бол эмчтэйгээ зєвлєх хэрэгтэй. Зарим тєрлийн эм уух ,эсвэл хvчтэй бєєлжих, гvйлгэх vед жирэмслэлтээс сэргийлэх эмийн vйлчилгээ сулрах магадлалтай байдаг тул эмийг уугаагvйд тооцон дахин уух хэрэгтэй байдаг.

Прогестрон агуулсан эм
Дан прогестрон агуулсан эм нь ямар ч завсарлагагvйгээр єдєр бvр тогтмол цагт уух ёстой. Тэгэхлээр энэ нь мартамхай хvмvvст тохиромжгvй.

Давуу болон сул талууд
Прогестрон агуулсан эм нь сарын тэмдгийг тогтворгvй болгох, заримдаа єнжих хvртэл нєлєєлж болох бєгєєд хэдийгээр энэ нь хэвийн vзэгдэл ч эмчдээ энэ тухайгаа хэлэх нь зvйтэй. Тvvнчлэн энэ эм эь эстроген уух боломжгvй эмэгтэйчvvдэд тохиромжтой. 3 цагаар хожимдож уухад vйлчлэх vр нєлєє нь багасах бєгєєд хvчтэй бєєлжих, гvйлгэх зэрэг нь эмийн vйлчилгээг зогсооно. Энэ vед жирэмслэлтээс хамгаалах бусад тєрлийн хэрэгслийг давхар хэрэглэх нь зvйтэй.

Жирэмслэлтээс хамгаалах тариа
Прогесронийг єгзєгєнд тарьж хэрэглэдэг бєгєєд бие махбодид тарьсны дараагийн 7 хоногоос эхлэн vйлчилж эхэлнэ. Энэ нь сар бvр єндгєвчнєєс єндгєн эс гадагшлахыг дарангуйлах замаар vйлчилдэг. Тариаг 8-12 долоо хоног тутамд тарих шаардлагатай. Хоёр тєрлийн тариа байдаг . Yvнд: 12 долоо хоног хvртэл vйлчилдэг Депо-Провера, 8 долоо хоног хvртэл vйлчилдэг Нористерат юм. Жирэмслэлтээс хамгаалах тарианы хэрэгсэл нь бэлгийн хавььтлын vеед эм уухаа мартчих вий гэсэн зовиурыг арилгана. Жин нэмэгдэх, сарын тэмдэг тогтворгvйжих зэрэг сєрєг тал ажиглагддаг. Эхний vед сарын тэмдгийн vеэр нэлээд их хэмжээний цус гарч болох боловч , дараачийн сарын тариаг хийлгэсэний дараа сарын тэмдэг зvгээр болдог юм.

Дааврын суулгац
Энэ нь жирэмслэлтээс сэргийлэх дааврын сvvлийн vеийн арга юм. Суулгац нь шvдэнзний модноос нарийхан трогестрон агуулсан 34мм урт нийлэг савх мэт 6 ширхэг гуурс байдаг. Эмэгтэй хvний гарын бугалганы арьсан дор эдгээр гуурсыг сууллгана. Энэ ннв мэс ажилбар тул хэсгийн мэдээ алдуулалтаар эмч хийх ёстой. Yvнд 10 мин орчим хугацаа шаардагддаг. Суулгац нь 5 жилийн турш байнга прогестрон ялгаруулж шууд цусны урсналд оруулдаг.Гуурсыг авсан цагт vйлчилгээ нь зогсдог. Сєрєг нєлєєллийн хувьд прогестрон агуулсан эм хэрэглэхтэй адил.

Найдвартай хамгаалах чадвар
Дааврын аргуудыг зєв хэрэглэх юм бол 99%-ийн vр дvнтэй буюу найдвартайд тооцогддог юм.

Мартахгvй байхад тусламж
Жирэмслэлтээс хамгаалах эмээ єдєр бvр тогтмол цагт уухаа мартахгvй байхын тулд тогтсон хэв жаяг тогтоох нь зvйтэй. Сэрэхдээ ч юм уу эсвэл орондоо орж унтахдаа эмээ ууж занших нь зvйтэй. Зааврыг мєрдєхийн зэрэгцээ єєр газар хоноглох шаардлага гарч болох учраас эмээ байнга биедээ авч явж байх хэрэгтэй.

Хэрвээ эмээ уухаа мартчихвал
Эмээ эмчийн зааврын дагуу тогтмол цагт уух нь маш чухал гэж бид дээр хэлсэн. Эм нь хэрэглэх заавартайгаа ирдэг бєгєєд эмээ ууж эхлэхийн ємнє зааврыг анхааралтай унш, тvvнчлэн хэрвээ эмээ уухаа мартах юм уу цагаасаа хоцорчихвол яах ёстой талаар заавраас уншиж мэдэж авах нь зvйтэй. Хэрвээ эргэлзэж байгаа бол эмчрvvгээ утасдаж асуу. Тvvнчлэн тэр хугацаанд бэлгийн хавьтлыг тэвч. Мєн хэн нэгнээс жирэмслэлтээс хамгаалах эм зээлэн авч ууж болохгvй. Зєвхєн єєрийн хэрэглэдэг эмийг vргэлжлvvлэн хэрэглэх нь зvйтэй.
--------------------------------------------------------------------------------
Бэлгэвч
Эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийн аль аль нь олдоц сайтай, зєв хэрэглэх юм бол жирэмслэлтээс найдвартай хамгаална. Эдгээр нь зєвхєн жирэмслэлтээс хамгаалаад зогсохгvй ХДХВ-ийг оролцуулаад БЗХЄ-єєс давхар хамгаална. Тvvнчлэн эмэгтэй хvний умайн хvзvvний хорт хавдраар євчлєх эрсдлийг бууруулна.

Эрэгтэй бэлгэвч
Эрэгтэй бэлгэвч нь маш нимгэн латекс резинээр хийсэн байх ба хєвчирсєн шодойд углаж хэрэглэнэ. Эрэгтэй хvн дур тавих vед vрийн шингэн нь бэлгэвчинд vлдэнэ. Зарим бэлгэвчийг амьтны гаралтай тvvхий эдээр хийсэн байдаг. Хvмvvст яг л бэлгэвч хэрэглээгvй юм шиг мэдрэмж тєрvvлдэг учир иймэрхvv бэлгэвчийг тансаг хэрэглээний зvйл гэж нэрлэдэг.Гэхдээ эдгээр нь жирэмслэлт, болон халдвараас найдвартай хамгаалж чаддаггvй. Бэлгэвчийг хvмvvс резин гэх мэтчилэн єєр єєрєєр нэрлэх нь бий. Бэлгэвчийг эмийн сан болон худалдааны тєвvvдээс худалдан авч болох бєгєєд гэр бvл тєлєвлєлтийн кабинетууд болон зарим сургуулиас авч болно. Эдгээр нь янз бvрийн хэлбэртэй, єнгєтэй vзvvртээ хєхлєгтэй болон хєхлєггvй , тэр ч байтугай янз бvрийн vнэртэй байдаг. Олон хvн спермицидтэй чийглэг тvрхдэг бєгєєд энэ нь хэрэглэхэд амар тєдийгvй аюулгvй байдаг.Бэлгэвчийг хадгалах хугацаа, vндэсний болон олон улсын стандартын шаардлага хангасан эсэхийг шалгаж байх нь зvйтэй.

Эмэгтэй бэлгэвч
Эмэгтэй бэлгэвч нь vр дотогш нэвтрэхэд саад болох сvvлийн vеийн арга бєгєєд эмийн сангаас худалдан авч болох тєдийгvй гэр бvл тєлєвлєлтийн кабинетээс авч болно. Энэ нь чийглэгчтэй пластик гуурсархуу зvйл байдаг бєгєєд vтрээнд эрэгтэй хvний шодой орохуйц байрлуулдаг. Нэг vзvvр нь битvv байх ба тэнд тvvнийг хєдєлгєєнгvй тогтооход туслах цагираг бий. Нєгєє vзvvр нь vтрээний гадна талд яг ижилхэн цагиргийн тусламжтайгаар нээлттэй байдаг. Бэлгийн хавьтлын vеэр эрэгтэй нь дур тавихад vрийн шингэн нь бэлгэвчийн дотор vлдэж , эр бэлгийн эсvvд умайн хvзvvгээр дамжин умайд орохоос хамгаална.

Бэлгэвчийг худалдан авах, хэрэглэх
Зарим хvн анх бэлгэвч худалдан авахдаа ичиж зовдог боловч, єдєр болгон янз бvрийн хvмvvст бэлгэвч зардаг тул хэн бэлгэвч авах нь худалдагчид тєдий л сонин биш шvv дээ. Тэр бvv хэл, эрэгтэй ,эмэгтэй хvний бие засах газарт хvртэл энэ нь байж байдаг. Олон тєрєл, загварын бэлгэвч байдаг тул энэ талаар мэдээлэл авахад илvvдэхгvй бєгєєд ямар ч хvн эмнэлэгт очоод vнэ тєлбєргvй зєвлєгєє авч болно. Бэлгэвчийг хэрхэн хэрэглэх талаар дадлага хийснээр хэрэглэхэд амархан байдаг бєгєєд эхний удаад єєрєє ганцаараа хийж vзэх хэрэгтэй. Охидын хувьд эрэгтэй бэлгэвчийг гадил жимс юм уу улаан лууванд углаж дасгал хийх хэрэгтэй. Эмэгтэй бэлгэвчийг бэлгийн хавьталд орохоосоо ємнє ямар ч vед vтрээнд байрлуулж болно.Харин эрэгтэй бэлгэвчийг зєвхєн шодой хєвчирсєн vед шодойд углана. Дур тавихаас ємнє шодойноос багавтар vрийн шингэн гойжиж болох учир эрэгтэй, эмэгтэй бэлгэвчийг аль алиныг бэлгийн хавьтлын ємнє байрлуулсан байх хэрэгтэй. Эрэгтэй бэлгэвчийг нэмэлт хамгаалалт болгон давхарлан хэрэглэж болохгvй, учир нь тэд бие биендээ vрэгдэж , vvнээс vvдэн урагдаж болзошгvй юм. Хэрэглэж дуусансаныхаа дараа цаасанд боож хаях хэрэгтэй ( жорлонд хийж болохгvй) Шодойд vрийн шингэн vлдсэн байдаг тул даруй угаах хэрэгтэй бєгєєд угаахаас ємнє vтрээний ойролцоо байлгахгvйг хичээх хэрэгтэй. Бэлгэвчийг ганц л удаа хэрэглэх бєгєєд жирэмслэлт болон халдвараас хамгаалах боломжгvй болдог тул угааж, дахин хэрэглэж болохгvй.

Давуу болон сул талууд
Бэлгэвч нь аюулгvй бэлгийн хавьтлын vр дvнтэй арга юм. Бэлгэвч нь ДОХ-ыг vvсгэдэг вирус зэрэг бэлгийн замын халдварт євчний , халдвар авах болон дамжуулах эрсдэлийг бууруулна. Бэлгэвчтэй болгоомжтой харьцах хэрэгтэй бєгєєд шvдээрээ боодлыг задлах гэж байгаад хумсаараа , бєгжєєрєє урж гэмтээж болох юм. Yтрээнээс шодойгоо сугалан авах vедээ бэлгэвчийг гараараа барихгvй бол мултарч vлдэж болох юм. Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэж байхад шодой бэлгэвчийн гадуур орж , vтрээнд vрийн шингэн асгарч болзошгvй байдаг. Аль ч тохиолдолд тар даруй эмчид vзvvлж, жирэмслэхээс хамгаалах яаралтай арга хэрэглэх шаардлагатай болж мэдэх юм.
--------------------------------------------------------------------------------
Саатуулах арга
Диафрагм буюу єрцийг спермицидтэй хам хэрэглэдэг бєгєєд бэлгийн хавьтлаас ємнє vтрээнд байрлуулна. Yvнийг мєн умайн хvзvvний хаалт ч гэж нэрлэдэг. Эрэгтэй хvн дур тавих vед vрийн шингэн эмэгтэй умайн хvзvvний сувгийг тагладаг бєгєєд эр бэлгийн эсvvдийг спермицидтэй химийн бодис устгана.Yvнтэй тєстэй нэгэн саатуулах хэрэгслийг умайн хvзvvний таглавч гэж нэрлэдэг.

Єрц ба умайн хvзvvний таглавч
Жирэмслэлтээс хамгаалах энэ хоёр тєрлийн хэрэгслийг маш нимгэн резинээр хийсэн бєгєєд умайн хvзvvг таглах vvрэгтэй.Хамгийн тvгээмэл хэрэглэгддэг нь єрц юм.Энэ нь 5-10 см диаметртэй,зєєлєн,уян хатан хєвєєтэй.Єрц болон умайн хvзvvний таглавч нь янз бvрийн хэмжээтэй байна.Харин эмч ,сувилагч нар хувь хvнд таарах зєв хэмжээтэй эсэхийг нягталж яаж хэрэглэхийг нь зааж єгнє.Єрц ба умайн хvзvvний таглавчийг гэр бvл тєлєвлєлтийн кабинет болон эмчээс авах боломжтой.Эмийн сангаас авахдаа єєрт тохирох хэмжээг мэддэг байх шаардлагатай.Єрц болон умайн хvзvvний таглавчийг хєвєєнєєс нь хуруугаараа дэгээдэж гаргана.Yvнийг халуун ус,савангаар угааж ,цэвэрлэж,хатаагаад дахин хэрэглэж болдог.Тэгэхдээ гэрэлд харж ямар нэгэн нvх сvв гарсан эсэхийг шалгаж байх хэрэгтэй.Таарч тохирч байгаа эсэхээ 12 сар тутамд эмч,сувилагч нарт vзvvлж байх хэрэгтэй.3 кг-аас илvv жин нэмэх юм уу эсвэл жин хасах,хvvхэдтэй болох,vр хєндvvлэх,дутуу тєрєх зэрэг нь эмэгтэй хvний vтрээний хэмжээнд єєрчлєлт оруулж болох учраас шинэ диафрагм болон умайн хvзvvний таглавч хэрэгтэй.

Єрцийг яаж хэрэглэх вэ?
Єрц болон умайн хvзvvий таглавчийг спермицидтэй хамт хэрэглэх ёстой.Єрцийг хэрэглэхдээ спермицидийг бvхэлд нь ,умайн хvзvvний таглавчийг хоёр талд нь ( гэхдээ хєвєєнд нь биш) тvрхэж хэрэглэнэ.Єрц болон умайн хvзvvний таглавчийг бэлгийн хавьталд орохоос ємнє хэдийд ч хийж болох бєгєєд харин бэлгийн хавьтлын яг ємнє нь бага зэргийн спермицидийг нэмж хийх хэрэгтэй.Єрц болон умайн хvзvvний таглавчийг бэлгийн хавьтлын дараа vтрээнд эр бэлгийн эс vлдэж,умайд орохоос сэргийлж,дор хаяж зургаан цаг байлгах хэрэгтэй.Дахин давтан бэлгийн хавьтал хийх бvрт хэдийгээр єрц болон умайн хvзvvний таглавчийг авах шаардлагагvй ч гэсэн нэмэлт спермицид хийж байх нь зvйтэй.

Найдвартай байдал.
Хэрвээ болгоомжтой хэрэглэх юм бол єрц болон умайн хvзvvний таглавч нь 98 хувийн vр дvн vзvvлдэг бололвч анхаарамж муутай хэрэглэсэн тохиолдолд энэхvv найдвартай байдал 85 хувь хvртэл буурах магадлалтай. Спермицид дангаараа жирэмслэлтээс хамгаалах vр дvнтэй арга гэж тооцогддоггvй.

Єрцийг тавих нь
Єрцийг резинээр хийнэ.Yvнийг vтрээнд умайн хvзvvг таглахаар байрлуулдаг.Ингэснээр эр бэлгийн эс умайд орохгvй гэсэн vг юм.Эр бэлгийн эсийг устгадаг химийн хольцтой спермицидийг єрцтэй хамт хэрэглэнэ.
Гараа угаагаад єрцийг савнаас нь гарга.Yтрээний хэмжээгээр хавчиж,долоовор хуруугаараа сунамтгай хєвєєг нь тогтоон барь.
Спермицидийг 3 см урттайгаар шахаж єрцийн хоёр тал,хєвєєнд тvрхэнэ.Энэ нь гулгамтгай болж барихад хэцvv болно.
Єрцийг хєвєєг vтрээнд аль болохоор гvн орохоор хий.Чиглэл нь тампон хийж байгаатай адил байна.
Єрцийг байрлуулмагц диафрагм нь умайн хvзvvний уян хатан хєвєєг нь таглана.Єрц умайн хvзvvг тагласан эхэсийг гараараа шалгана.Энэ vед умайн хvзvv нь яг л хамрын vзvvр шиг мэдрэгдэнэ.

Хордлогот шокын хам шинж.
Хэдхэн жилийн ємнє сайн шингээдэг тампон хэрэглэж байсан зарим эмэгтэйд (одоо энэ нь худалдаанд байхгvй)хордлогот шок гэдэг маш аюултай євчин vvсч байжээ. Тампоныг ойр ойрхон солихгvй байснаас vтрээнднян vvсэх нєхцєл бvрддэг . Энгийн тампон, єрц, умайн хvзvvний таглавчийг хэрэглэхэд ийм эрсдэл байхгvй. Тампоныг vтрээнд хамгийн удаан байлгах хугцаа нь зургаан цаг.

Умайн хvзvvний таглавчийг тавих
Энэхvv таглавч нь бємбєгєр хэлбэртэй бєгєєд єрцєєс жижигхэн. Энэ нь умайн хvзvvг тагалж байралдаг. Спермицидийг умайн хvзvvний таглавчны дотор нь тvрхдэг боловч умайн хvзvvг таглахад нь нєлєєлж болох учраас хєвєєнд нь тvрхдэггvй. Бусад аргуудын адилаар зєв хийж сурхын тулд дадлаг хэрэгтэй.

Давуу болон сул талууд
Єрц болон умайн хvзvvний таглавч нь бэлгийн хавьтлын vед л зєвхєн хэрэглэгддэг тєдийгvй эмэгтэй хvнийг умайн хvзvvний хавдар болон зарим тєрлийн бэлгийн замын халдварт євчнєєс сэргийлнэ. Тэдгээрийг хэрэглэснээр хэдийгээр давсагны vрэвсэл нэлээд элбэг тохиолддог ба резинээс харшил єгч болох боловч эрvvл мэндтэй холбоотой єєр бэрхшээл гарахгvй.Эмэгтэй хvн хэрэв бэлгийн хавьталд орхоор тєлєвлєж байгаа бол єрц болон умайн хvзvvний таглавчийг биедээ байнга авч явах ёстой. Эдгээр хэрэгслийг зєв хийж сурхад бас туршлага хэрэгтэй. Зарим хvн спермицидийг заваан, нялцганасан гэж дургуйцдэг. Єрц болон умайн хvзvvний таглавчийг бэлгийн хавьтал хийсний дараа зургаан цагаас илvv байлгаж болохгvй. Yтрээнд 24 цаг тvvнээс илvv хугцаагаар байлгасан танпон ч юм уу юу ч байсан хордлогот шокын хам шинж гэж нэрлэгддэг аюултай нєхцєл байдлыг vvсгэдэг.
--------------------------------------------------------------------------------
Спермицид хэрэглэх нь
Ихэнх спермицид нь эр бэлгийн эс тєдийгvй ХДХВ зэрэг бэлгийн замын олон тєрлийн євчин vvсэгдэг биетvvдийг устгадаг химийн бодис юм. Тэд дангаараа тийм ч vр дvнтэй байдаггvй.Бэлгийн хавьтлын дараа спермицидийг урсгаж, угаахаас болгоомжилж зургаан цаг хэртэй усанд орохгvй байх нь дээр.Гэхдээ шvршvvрт орох нь хавьгvй дээр. Спермицид нь олон янзын хэлбэртэй байдаг. Тухайлбал, зєєлєн сэвсгэр, vтрээнд ороод уусдаг vтрээний лаа, диафрагмд тvрхдэг тос, гель, савнаас vтрээнд шахаж хэрэглэдэгхєєс, vтрээнд байрлуулдаг хальс зэрэг болно. Эдгээрийг эмийн сан, гэр бvл тєлєвлєлтийн кабинетаас авах боломжтой.

Зєєлєн сэвсгэр спонж
Спонж нь зєєлєн, дугуй, 5см хэртэй єргєн, спермицид шингээсэн хєєсєнцєр юм. Умайн хvзvvг тагладаг тал нь хонхорхой, нєгєє тал нь татаж гаргах оосортой. Хэрэглэхийн ємнє спермицидийг тодруулахийн тулд усаар норгоно. Тэгээд хонхорхой талаар нь vтрээний амсар руу тvлхэнэ. Хонхорхой хэсэг нь умайн хvзvvнд таардаг. Спонж нь 24 хvртэл цагийн турш vйлчилдэг бєгєєд бэлгийн хавьталд орсны дараа зургаан хэртэй байлгах хэрэгтэй. Оосроос нь татаж гаргана. Дахин хэрэглэх боломжгvй.

Ямар спермицдийг хэрэглэх вэ?
Хєєсєнцєр нь байгаа цагт 24 цагийн дотор хэдэн удаа бэлгийн хавьталд орхоос шалтгаалахгvйгээр vйлчилгээ хэвээр байна. Энэ нь хэдийгээр ганц хоногийн турш хэрэглэдэг боловч бас нэлээд vнэтэй. Олон эмэгтэйчvvд цvнх, хэтэвчинд нь багтхуйц авсаархан спермицидийг хэрэглэх дуртай байдаг.

Найдвартай байдал
Ерєндєг нь 98-аас илvv хувийн найдвартай. Yргvй болгох мэс заслын дараа эмэгтэйн сарын тэмдэг нэгэнт ирсэн нєхцєлд эмэгтэй хvний хувьд 100 хувийн найдвартай бєгєєд харин эрэгтэй хvний хувьд эр бэлгийн эс нь гуурсан хоолойноос гадагшлахад нэлээд хэдэн сар болох нь бий. Биологийн аргыг зєв хэрглэж чадах юм бол 80-98 хувийн найдвартай.

Ерєндєгийг байрлуулсан байдал
Ерєндєгийг суурьт vтрээ рvv бага зэрэг цухуйсан хоёр нарийн утас залгаатай байдаг. Эмэгтэй хvн гараа vтрээндээ оруулж утсыг мэдэрч ерєндєг байрандаа байгаа эсэхийг шалгаж болно.
--------------------------------------------------------------------------------
Бусад арга
Жирэмслэлтээс хамгаалах бусад тєрлийн хэрэгслvvд байдаг боловч залуу хvмvvс хэрэглэхэд тохиромжгvй гэж vздэг. Эдгээр нь ерєндєг байнгын цэвэршvvлэлт мєн биологийн аргуу юм. Жирэмслэлтээс хамгаалах яаралтай хэрэгслийг хэрэглэж болох боловч байнгын арга биш.

Ерєндєг
Ихэнх ерєндєг нь 2-4 см урттай, vзvvртээ зэс утастай пластик зvйл байдаг. Ерєндєг нь ихэнх эр бэлгийн эс эм бэлгийн эстэй нийлэхээс хамгаалах, заримдаа vр тогтсон єндгєн эс умайд байрлахаас сэргийлдэг. Тусгай багажаар мэргэжлийн эмч ерєндгийг умайд байрлуулдаг. Энэ нь 5 жилийн турш байж болох ба шаардлагатай vед мэрэгжлийн эмчээр авахуулна. Ерєндєг нь химийн бодис биш бєгєєд бэргийн хавьтал хийхэд саад болохгvй тєдийгvй тавьсан цагаасаа эхлэн vvргээ биелvvлж эхэлдэг. Ерєндєг нь vргvйдэлд хvргэж болох ба умай болон умайн гуурсан хоолойн дахь бэлгийн замын халдварын эрсдэлийг єндєрсгєдєг.Энэ нь залуу эмэгтэйчvvдэд тохиромжгvй гэж vздэг гол шалтгаан юм. Сарын тэмдэг ихээр ирж болзошгvй бєгєєд энэ нь ерєндгийг нааш нь гаргах боломжтой учир Умайн хvзvvп утасны vзvvр мэдрэгдэх тоолондэмчид vзvvлж байх нь зvйтэй. Ерєндєгийн суурьт vтрээ рvv бага зэрэг цухуйсан хоёр нарийн утас залгаатай байдаг. Эмэгтэй хvн гараа vтрээндээ оруулж утсыг мэдэрч ерєндєг байрандаа байгаа эсэхийг шалгаж болно

Яаралтай аргууд
Яаралтай буюу бэлгийн хавьтлын дараахь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл. Дараахь єглєєний эмийг эмэгтэй хvн бэлгийн хавьталд орсныхоо дараахан жирэмсэлчихсэн байж магадгvй гэсэн vедээ хэрэглэдэг. Тvvнчлэн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэхээ мартсан, бэлгэвч нь тохиолдлоор урагдаж, сугарсан, эмэгтэй бэлгийн хавьталд орохоор тєлєвлєєгvй байсан болон бэлгийн хvчирхийлэлд єртєх зэрэг тохиолдлуудад хэрэглэдэг. Ийм нєхцєлvvдийн vед 72 цагийн дотор эмчтэйгээ юм уу гэр бvл тєлєвлєлтийн кабинеттэй холбоо барих хэрэгтэй. Хоёр ширхэг эмийг яаралтай уух бєгєєд 12 цагийн дараа дахин хоёрыг ууна. Эдгээр эм нньэмэгтэй дааврын тэнцвэрийг єєрчилж, єндгєн эс гадагшлах болно vр тогтоохоос сэргийлнэ. Бие євдєх, бєєлжис хvрэх зэрэг зовиур мэдрэгдсэн ч энэ нь дахин эм уух ёстой гэдгийг сануулж байгаа хэрэг юм. Энэ арга нь 95-99 хувийн найдвартай. Ахимаг насны эмэгтэйчvvдэд тохиромжтой бас нэг арга нь хамгаалалтгvй бэлгийн хавьтлаас хойш 5 хvртэл хоногийн дотор ерєндєг тавих арга юм. Энэ нь vр тогтсон єндгєн эс умайн зєєлєн эдэд бэхлэгдэн тогтохоос сэргийлж байгаа хэрэг юм. Ерєндєгийг дараагийн сарын тэмдэг ирэх vед авна. Энэ нь бараг л 100%-ийн vр дvнтэй арга бєгєєд дааврын аргыг хэрэглэх хугацаа єнгєрсєн болон эмэгтэй эстроген ууж чадахгvй нєхцєлд тохиромжтой байдаг.

Yргvй болгох арга
Эрэгтэй хvнийг vргvй болгохдоо vрийн сувгйиг таслах мэс ажилбар хийнэ.Ингэснээр эр бэлгийн эс шодойноос vрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ. Харин эмэгтэй хvнийг vргvй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бєгєєд ингэснээр єндгєн эс умайд нэьтрэн орохоос хамгаална. Аль аль нь хvний бэлгийн сонирхол , таашаалд нєлєєлєхгvй. Эрэгтэй хvн дур тавихдаа эр бэлгийн эсгvй vрийн шингэнээ цацан гарагх л болно, эмэгтэйн сарын тэмдэг ирсээр л байх болно. Ийм тєрлийн мэс ажилбар хийлгэх нь байнгын vргvйдлийг vvсгэх учир дахин сэргээх боломж туйлын бага. Эмч нар ихэвчлэн єєрсдийн хvссэн тооны хvvхэдтэй болсон 30-аас насны эрэгтэй, эмэгтэй хvмvvст энэ мэс ажилбарыг хийдэг.

Салиа шинжлэх арга
Салианы єєрчлєлт нь єндгєн эс гадагшлах нэг шинж болдог. Yтрээнээс гарч байгаа цагаан юмыг эрхий хуруу болон долоовор хуруугаараа хавчин сунгаж єнгє байдлыг харж болно. Сарын тэмдэг ирсний дараахан салиа нэг их гарахгvй. Хэдэн єдрийн дараа салиа нэлээд мэдэгдэхvйц , єтгєн, наалдамхай, vvлэрхэг єнгєтэй болно. Єндгєн эс гадагшлахын ємнєхєн буюу дараа нь салиа илvv их vзэгддэг бєгєєд энэ нь маш их тунгалаг, сунамтгай,яг л єндєгний цагаан шиг байдаг.

“Анхааралтай байх” буюу гадуур тавих
Бэлгийн хавьтал хийж байснаа зогсоох буюу гадуур нь тавих гэдэг нь эрэгтэй дур тавихын ємнєхєн шодойгоо vтрээнээс сугалахыг хэлнэ. Гэхдээ энэ нь тєрєлтийг зохицуулах vvднээс тийм ч найдвартай арга биш, учир нь дур тавихын ємнєхєн бага ч гэсэн эр бэлгийн эс гадагшилсан байдаг.Жирэмслэлт явагдахад ганцхан л эр бэлгийн эс хангалттай.Энэ аргын бас нэг сул тал нь хэрэглэхэд тийм ч амар биш тєдийгvй , хосуудын аль алинд нь таатай, тааламжтай байдаггvй.

Хууль зvй ба жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл
Єсвєр насныхан хэдэн наснаасаа эрvvл мэндийн талаар хувийн нууцыг нь хадгалсан зєвлєгєє авч болох эсэхийг улс бvр єєрийн хуулиар тогтооно.16 настай бол хувийн нууцаа хадгалахыг шаардах эрхтэй.Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаархи зєвлєгєє болон жирэмслэлтээс хамгаалах хэрэгслvvдийг єрхийн эмчтэйгээ уулзах дургvй хvмvvст сургууль,эмнэлгээс vнэгvй олгодог.Тогтоосон насанд хvрсэн єсвєр насныхан ямарч тєрлийн жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл худалдан авахад эцэг,эхийн зєвшєєрєл шаардлагагvй байдаг.

--kitty-una: VР ХЄНДЄЛТИЙГ ямар ч сайн нєхцєлд, ямар ч сайн эмчээр хийлгэсэн vргvйдэх, жирэмсэлсэн vедээ зулбах, дутуу тєрєх зэрэг гсуэч болох хvндрэлvvдээс хамгаалж чаддаггvй тул эмэгтэйн биед муу нєлєєтэй.
Нєгєєтэйгvvр vр хєндєлтийг эмч нvдээрээ харж биш гарын баримжаагаар хийдэг учраас vр хєндєх явцдаа умайг цоолох тєдийгvй гэдэс дотор эрхтэнийг цоолж гэмтээх , амь насаа алдах хvртэл хvндрэл гарч болох эрсдэл ихтэй ажилбар юм. Тиймээс хvсээгvй жирэмслэлтээс найдвартайгаар хамгаалах аргуудын талаар эмэгтэй хvн бvр мэдэх шаардлагатай тєдийгvй єєртєє тохиромжтойг нь хэрэглэж хэвших нь илvv хялбар бєгєєд ямар ч аюулгvй хамгаалалт билээ.
Нэгэнт vр хєндvvлэх шийдвэр гаргасан тохиолдолд vрхєндєлтийн улмаас vvсэх зарим хvндрэлvvдээс хамгаалахын тулд доорхи зєвлємжvvдийг анхаараарай. Vvнд: Жирэмсэн эсэхээ аль болох эрт найдвартай мэдэх нь чухал. Учир нь vр хєндєлтийг зєвхєн жирэмсний эхний гурван сарын дотор хийдэг. Баталгаатай, найдвартай vйлчилгээ vзvvлдэг мэргэжлийн байгууллагыг сонгох нь таны эрvvл мэндийг хохироож болох аливаа эрсдэлээс хамгаална. Vр хєндvvлэхээс ємнє эмэгтэйчvvдийн эмчид хандан vтрээний наацын шинжилгээ єгч бэлэг эрхтэний ямар нэг vрэвсэл байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Хэрвээ vрэвсэлтэй байвал заавал эмчлvvлснии дараа vр хєндvvлээрэи. Учир нь наана, vтрээ орчимд байсан халдвар vр хєндєх багажаар дамжин умайн хєндий рvv тархах аюултай. Vр хєндvvлэхээсээ ємнє болон vр хєндсєний дараа жирэмслэлтээс сэргиилэх ямар аргыг сонгож хэрэглэхээ шийдсэн байвал зvгээр. Учир нь олон эмэгтэйчvvд энэ асуудлыг хойш нь тавьдгаас дахин хvсээгvй vедээ жирэмслэх эрсдэлд хvрдэг.

Аборт хийлгэснээс хойш цусархаг зvйл гарвал яах вэ?
VР ХЄНДVVЛСНИЙ эхний єдєр умай агшсанаас хэвлийгээр бага зэрэг хєндvvр байх, доошоо бага хэмжээтэй цус гарч , хоёрдахь єдрєєс цусархаг єнгєтэй бага хэмжээтэй шавхарга, гуравдахь єдрєєс бараг єнгєгvй зvйл бага хэмжээтэй гараад дуусах ёстой. Харин олон хоногоор цус, цусархаг зvйл гарах, ууц нуруугаар хєшиж чилж євдєх нь умайн хєндийд ураг, эхэсийн vлдэгдэл vлдсэн байх магадлалтай тул яаралтай эмчид хандан зохих шинжилгээнvvдийг хийлгэж онош тодруулах шаардлагатай.
Абортыг соруулж хийлгэх биенд ямар вэ?
Vр хєндєлтийг манай улсад хоёр аргаар хийхийг албан ёсоор зєвшєєрдєг. Энэ нь умайн хєндийг багажаар хусаж цэвэрлэх болон тусгай тариураар соруулж авах аргууд юм. Аль аль нь vр хєндєлт гэдэг утгаараа эмэгтэйн эрvvл мэндэд хортдй нєлєєтэй. Гэвч тариураар соруулах арга нь орчин vеийн дэвшилтэт аргуудын нэг бєгєєд умайд гэмтэл бага учруулж vр хєндєлтєєс vvсэх хvндрэлийг бууруулахад нєлєєлдєгєєрєє давуу. Сvvлийн vед тєв суурин газрын томоохон эмнэлгvvд энэ аргыг голчлон хэрэглэж байна.

Эртний хvмvvс жирэмслэлтийн эсрэг хэрэгсэл байхгvй байхад дотоод сэтгэлийн хvчээр гэр бvл тeлeвлeлтee зохицуулдаг байсан гэсэн vнэн vv?
-Эртний Энэтхэгт дотоод сэтгэлийн хvчээрээ жирэмслэлтээс хамгаалдаг байсан гэж ном сударт тэмдэглэн vлдсэн байдаг. Тэр vед залуу хосууд гэрлэхийн eмнe хэдэн жил хамтдаа амьдарч ойр дотно байцгаадаг боловч огт жирэмслэдэггvй байсeн мeртлee дeнгeж гэрлэнгvvтээ л vрийн зулай vнэрлэдэг байсан гэнэ. Хамгийн сонин нь тэд бэлгийн харьцаанд огт хамгаалалтгvй ордог байж. Тэдний бие давхар болдоггvй нууц нь дотоод сэтгэлийнхээ хvчээр хэсэг хугацаанд vргvйдэл бий болгодог байсан хэмээн эрдэмтэд vзсэн байна. Харин хэрхэн дотоод сэтгэлийнхээ хvчийг удирдан vргvйдэл бий болгодог байсан нь одоо болтол нууц хэвэр байгаа юм байна.

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
-------Жирэмсэн эхийн хийх дасгал----------

--Enhuush: Нэгдvгээр дасгал. Хєлийн булчингийн дасгал
Хананд наалдан шалан дээр суу. Хєлєє урагш сунга, жаахан алцай. Уяагаа баруун хєлний тавхайд угла /хєлийн хуруунд ойрхон байхаар/, гартаа vзvvрийг нь атгаж, тvvнийг тат. Хєлєє нугалалгvй, уяа руугаа доош тонгой, энэ vед хєлийн хуруу тань руу налж, харин хєлийн булчин бvрэн сунана. Энэ байдалд 2 секунд болоод, дараа нь уяагаа сулруул. Дасгалыг зvvн хєлєєрєє давт.

Хоёрдугаар дасгал. Нуруу, єгзєгний булчинг сунгах
Нуруу, толгойдоо дэр ивж, хивсэн дээр хэвт. Баруун хєлєє нугалж, тавхайгаа шаланд наа. Зvvн хєлєє урагш сунга, vvний ємнє уяагаа тавхайдаа угла, vзvvрийг гартаа тат. Зvvн хєлєє их єндєрт єргє, хєл сайн сунах ёстой, гэдэс шахагдах ёсгvй. Хэтрvvлж болохгvй. Гараа нугалалгvй шулуунаар олсоо тат, ингэснээр та хєлийнхєє холбоос булчинг татаж байна. Ийм байдалд 2 секунд болоод хєлєє буулга.
Дараа нь хєлєє солин дасгалыг давтана.

Гуравдугаар дасгал. Yе мєчний дасгал
Толгой, мєєрн доороо хатуу дэр ив. Толгой нуруу шаланд 10 градусын єнцгєєр орших ёстой. Хоёр хєлєє євдгєєр нугалж, тавхайгаа шаланд наа. Баруун хєлийн тавхайн голоор олсоо татаж, vзvvрийг гартаа атгана. Дараа нь баруун хєлєє баруун мєрєндєє хvргэ, энэ vед гэдсээ хэт шахаж болохгvй. Уяагаа барьсан чигтээ, хєлєє тэнийлгэнэ. Энэ байдалд 2 секунд болоод, дараа нь эхлэх байлалд буцаж орно. Дасгалыг баруун хєлєєр 10 удаа хийсний дараа нєгєє хєлєєрєє давтан хийнэ.

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
---Yaval hurdan jiremsen boloh ve?----

---Q: Bi huuhedtei bolmoor bn, getel bi jiremsen bolohgui bnaa, yaval huuhedtei boldog yum be? sariin temdegiin ali ued ni sex hiivel baby-tei boloh bol, nohor bid 2 10 -aash hoish huuhedtei bolsongui, bi omno yamar negen jiremsenees hamgaalah em taria, bolon huuhed avahuulj baisan udaagui, ta buhen meddegee helj tuslaarai help me..pls

--bm: Сэтгэл санааны vргvйдэл гэж юу вэ?
2005.02.25
Эмэгтэй хvн тeрeлхийн vр дамжуулах хоолойгvй”хvvхдийн умайтай eндгeвчинд eндгeн эс боловсордоггvй бол эмчлэх бараг боломжгvй . тvvнээс гадна бие мах бодь эрvvл ямар нэг жижиг согоггvй хэрнээ жирэмсэлдэггvй эмэгтэйчvvд байдаг . vvний шалтгаан нь тэдний сэтгэл зvй далд ухамсарт оршдог Айдас eвдeхeeс айх ичиж айх vр зулбахаас айх савны гадуур жирэмслэхээс айх тeрeх vедээ vхэхээс айх зэрэг олон айдсууд эмэгтэй хvний сэтгэл санааг эзэмдэж ухамсрыг нь захирдгаас болж жирэмслэхгvй тохиолдол гардаг Жишээлбэл eвчтeн бvсгvйн авга эгч eeр хамаатны нэг эмэгтэй vргvйдлээ эмчлvvлж байжээ. Тэр бvсгvй тэд нар vргvй юм чинь би ч бас vргvй гэж боддог болсон байна. энэ бодол тvvний далд ухамсарт шингэж eeрийгee бараг ховсодсон гэж болно. Ингээд тэр eвчнee эмчлvvлэх гэж иржээ. Бvсгvйн бие эрvvл бeгeeд тvvний ухамсраас л бvх юм шалтгаалжээ. Зарим эмч нар болгоомжгvй хайхрамжгvй байдлаасаа болж eeрсдee тэднийг эмэгтэйчvvд ийм байдалд хvргэдэг. Та жирэмслэх боломжгvй Vр хeндvvлсэн юм чинь vггvй байх нь аргагvй гэж хэлсэн ганц vгнээс болж эмэгтэй хvний далд ухамсарт Би хэзээ ч жирэмслэхгvй гэсэн бодол шингэдэг ингээд сэтгэл санааны vргvйдэл болдог. Ийм эмэгтэйчvvдэд тодорхой сэтгэл зvйн эмчилгээ хийж юуны eмнe Бэлгийн амьдрал бол хvvхэд хийх процесс гэж ойлгуулан хэзээ жирэмслэх бол гэж хvлээдгийг нь болиулах талаар арга хэмжээ авдаг Vргvйдлийн эмчилгээ хийх vед эмэгтэй хvний бэлгийн хeрeлт айдас eвчнийг эмчилж сэтгэл санааны байдалд их анхаарах ёстой.

---Assdaa666: menstruaciin cikliin gol havicaa ondgon es ondgovchnoos garna, 1 odor amidrana... sperm 2 odor biend amid baidag... geed bodood uzehleer amjilttai ur togtolt +-2 odoriin dotor boloh heregtei.
harin menstruaciin ehleliig cus garj ehelsen ehnii odoroor toocno. tegeed medeej, irehees omnoh odor ni duusgavar bolson gene (cus garj baigaa odoriig toolno gesen ug). jisheelbel 30 honogiin mochlogtei gej uzvel mens ireed 2 doloo honog (13 14 15 16 17) bolood ur togtoj bolno.

harin busgui26 hediinees jiremsen boloh gej hicheej baigaagaas bas neg zuil hamaarna. herev buten jil yamar ch hamgaalaltgui sexdeed jiremsen bolohgui bol emchruu yavsan ni deer (emegteichuudiin emenleg) ter boltol tuushtai meriih heregtei. heviin ued ch gesen dundajaar 4 sar bolj baij ur togtdog gesen yum gesen.

---zolzaya: er n 2uulaa ertnees tiim,erhuu gazar-r yavj 2uulaa shinjilgee hiiluuleh heregtei.
er n huuhed oloh odor n tuhain hunii biye-n bdlaas shaltgaalan yanz bur bn. bas tuhain er em hoyoriin hoorondoh ul tohiroltsol bdg yum. tehdee ene 2uulaa urtei bhad ch ih tohiolddog.ene n neg negniihee sperm-g daranguildag bj bolno.
bur bolky bol ovchtei lolz. tehdee suuliin uyed yamarch hund n urguidel ih garch bgaa bolhoor bas tiimerhuu neg n urgui bh tohioldol neleen ih bn

---khaliunaa_ta: er n sex and city deer ch gn neg emch n tur hugatsaagaar sex hihgui bj bgaad hiihiig sanal bolgodog shd. teheer tiim ch bj boloh l yum.

tehdee neeree taardaggui belgiin esuud bdg gsn. bas ur togtooh bolomjgui buyu chadvargui er es ch bn

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:45 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
------------Жирэмсэн хvн компьютерийн ард суувал ------

---!! Mortician !!: Жирэмсний 2 долоо хоногт Компьютерийн ард суухыг хориглодог. Яагаад гэхээр компьютер гэдэг маань єєрєє соронзон орон зайг vvсгэж байдаг. Тийм учраас тэр соронзон орон зай нь ургийн эрvvл мэндэд муугаар нєлєєлдєг. Нvд хамар чихгvй, ууц нь цоорхой хvvхэд тєрєх магадлал єндєр байдаг.
Компьютер дээр их юм хийж суудаг эмэгтэйчvvдийн хувьд жирэмсэн байх эхний 4 долоо хоногт компьютерийн ард суухгvй байх. Ер нь удаан сууснаар нvд тархи ядрана. Тархины цусан хангамж муудаж тархины судас нарийсдаг. Тархины судас нарийссанаар тархины нарийссан хэсэгт хvчилтєрєгч байхгvй болж тархи толгой євдєж эхэлдэг. Ер нь бол хvний тархины судас нарийсах євчний эхлэл нь компьютер байж болдог.
Компьютер дээр их ажилдаг хvмvvс ялангуяа юм их ширтэх , бас хулганыг их ашигладаг хvмvvсийн хувьд нойргvйтэх євчин тусдаг

--Ubin: jiremsen hun computeriin ard ih suuval uragt muugaar nolooldog gej sonin detguul deer bichsen baidagch ene n tiim chih ih hortoi gej bodohgui b/na. Bi emchees asuuj uzsen l dee.yor n gaigui gedeg yum baina lee.gehdee minii asuusan hun mergejliin america emch baisan bolohoor bi arai hudlaa helsen gej bodohgui baina. Tegeed ch computeraas tuya bish harin electronii noloogoor baga zereg tsahilgaanjilt uuzdeg baih aa.

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
----Q: bienii uym ireheeree mash iheer uvduh uymaa (nuruu,gedesnii dooguur)yamar arga hereglevel uvdultiig namdaaj chadah be?ene esvel yamar negen uvchintei holbootoi uy?bayarlalaa

---Enhriimaa: Hamaagui em ene ter uuj bolohgui ee Ayultai
Yur ni baga zergiin uvdult bol emegtei hund baij l taaraa shdee Baigalaas zayasan uvdult! Harin heterhii ih uvddug bol emchid handsan ni deer. Minii oilgosnoor bol biyenii yum ireheed savnii hanand naaldsan tsus gadagshilj savnii hana agshij sunadag Ter ni l bid nart medegdej baigaa ni ter baiha
http://www.asuult.net/forum/viewtopic.php?t=3318 ene deer ohiduud zunduu ih yum bichsen baina lee unshaad uzehgui yo!

---

_________________
crybaby


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.05 12:40 pm 
урд нь хуухэдтэй болоод авахуулж байсан юм аа. Одоо эмчид узуулбэл мэдэгдэх уу?


Top
  
 
 Post subject:
PostPosted: Oct.05.05 11:27 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.15.04 4:09 pm
Posts: 25040
Location: Learning to PRO!
Зун сексийг тохируулахгүй хийвэ мөн өвөл доороосоо даарвал Цистит амархан тусна

_________________
Mongolian Gambler


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.10.05 7:54 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Oct.09.02 2:08 pm
Posts: 1173
Location: Hervee chi minii nudnii nulimas baisan bol Chamaig aldahguin tuld Hezee ch bi uilahgui baisan
Anonymous wrote:
урд нь хуухэдтэй болоод авахуулж байсан юм аа. Одоо эмчид узуулбэл мэдэгдэх уу?



Yaagaad iim asuult asuuj bgaa yum be? Medlee geed yaahchgui shuu dee! Tegeed ch emch hunees nuuna gedeg utgagui shuu dee! Ug ni bugdiig ni helj yarij ilen dalangui bsan daa zugeer bish uu?

Ps: Medegdehgui ee! Sav chin l ulailt ene tergui bol...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.14.05 6:36 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.26.04 8:00 pm
Posts: 906
khaliunaa_ta wrote:
----Q: bienii uym ireheeree mash iheer uvduh uymaa (nuruu,gedesnii dooguur)yamar arga hereglevel uvdultiig namdaaj chadah be?ene esvel yamar negen uvchintei holbootoi uy?bayarlalaa

---Enhriimaa: Hamaagui em ene ter uuj bolohgui ee Ayultai
Yur ni baga zergiin uvdult bol emegtei hund baij l taaraa shdee Baigalaas zayasan uvdult! Harin heterhii ih uvddug bol emchid handsan ni deer. Minii oilgosnoor bol biyenii yum ireheed savnii hanand naaldsan tsus gadagshilj savnii hana agshij sunadag Ter ni l bid nart medegdej baigaa ni ter baiha
http://www.asuult.net/forum/viewtopic.php?t=3318 ene deer ohiduud zunduu ih yum bichsen baina lee unshaad uzehgui yo!

---


Midol (menstrual-extra strength) gesen em bi l lav heregledeg. Over the counter, menstrual cramp dardag em zunduu l baidag sht, hor baihgui.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.15.05 3:59 pm 
Offline
Эмч
User avatar

Joined: May.13.02 5:44 am
Posts: 3140
zarim emchnar em ali boloh hereglehgui geed, zarim ni ovchin baih albagui gej bodood baih shig baidag yum
emegtei hun ch gesen ooroo shiideh heregtei l dee
gehdee ovdoltiig tesehgui yum uu husehgui baigaa bol uilchilgeetei sain emnuud baidag gedegiig snaaj baihgui yu:)


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.29.05 9:29 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.10.03 11:48 pm
Posts: 2326
Location: http://A-dana.hi5.com
sorry,say nileed aihtar tsistit tusaad,uuriin meddeg heden zuilee nemeed bichye gej bodloo.
uul ni dawsagnii haniad gej germand nerledeg yum bna lee,ter ni bid nariin tsistit gej nerledeg ni.
ene uyed ornii deglem sahiwal zugeer,5n honog antibiotik uungaa,gaduur beleg erhtnee tsewerhen bailgaj, haluun jin dawsag bolon saltaandaa hawchuulna,mun mash ih shingen uuh heregtei,jishee ni haluun tsai ch yumuu. deer unshlaa l daa,haluun shurshuurt or gej.Bi law hezee ch shurshuurt orohgui ee,beereg,teed gaigui edgej baital dahiad l daarchih ch yum biluu.tsustai sheegeed ehelwel say l neg yum dawsagnii haniad bus Tsistit hemeeh uwchin onoshlogddog bna.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.29.05 9:52 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 1:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
Yнэхээр хэрэгтэй сэдэв нээж зєвєлгєє єгч байгаад баяррлаа...
Эр эм аль нэгнийхэн цусны эргэлтийн эхлэлтээр ямар хvйстэй хvvхэдтэй болохыг мэдэж болдог гэхийн энэ vнэн vv? Энийг сайн тайлбарлаж єгєєч.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.30.05 1:17 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jul.09.05 12:04 am
Posts: 178
Tsusnii ergltiin ehlel gej yu gesen yg ve? Tsusnii ergelt tendees ehlene gesen yum baihgyi shyy dee.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.30.05 4:10 am 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.10.03 11:48 pm
Posts: 2326
Location: http://A-dana.hi5.com
~~URIN wrote:
Yнэхээр хэрэгтэй сэдэв нээж зєвєлгєє єгч байгаад баяррлаа...
Эр эм аль нэгнийхэн цусны эргэлтийн эхлэлтээр ямар хvйстэй хvvхэдтэй болохыг мэдэж болдог гэхийн энэ vнэн vv? Энийг сайн тайлбарлаж єгєєч.


sonin l yum,bi law tiim zuil sonsoj baisangui ee, eregtei eswel emegtei huuhed boloh magadlal urgeljid 50% baidag gej manai biologiin bagsh heldeg baiseen. ene chin yerduu XX eswel XY chromosom oos hamaardag bolhoor l... :wink:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.03.05 6:09 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Nov.20.05 5:54 am
Posts: 417
Location: hairtai eej mini uree nudniihee tsotsgiid nuujee
bayarlala uneheer hund tus boloh sedev bna :wd: bayarlalaaa naizuudaa :angel:

_________________
smile smile bas dahin -))


Last edited by ~CuTie~ on Jan.02.06 3:47 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.03.05 11:38 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.10.03 11:48 pm
Posts: 2326
Location: http://A-dana.hi5.com
shuud emchid uzuul


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.10.05 2:44 am 
NADAD NEG ASUUH ZUIL BAINA . BI HUNTEI BELGIIN AHVITALD OROOGUI ONGON. TEGSEN HIRNEE UTREENEES CAGAAN UNGIIN MUUHAI UNERTEI YUM GARAAD BAIH YUM ZARIMDAA NOGOON UNGIIN YUM GARDAG, UMNU NI ANTI BIOTGONOOS MUUGUNCURTUUD SAIN EMCHLEEGUI ORHICON TERNEES YUM BOL UU? EMCHID OCHIH GEHEER HUNII NUTEGT HEL ANH SURCH BAIGAA BOLOHOOR OILGOHGUIM HAACH OCHIHOO MEDDEGGUI EE

TUS BOLOOD YAMAR EMCHILGEE EMIIN BUS BOLOOD EMIIN EMCHILGEENII ARGUUDAAS BICHEECH

ZUN L EMCHLUULNE

ENIIG EMCHILEHGUI UDVAL YAMAR SURUG NULUUTEI VE?

MUUGUNCURIIG YAJ EMCHLEH TALAAR BICHEECH

EMCHLEHGUI UDVAL YAMAR SURUG NULUUTEI VE?

BAS UTREENEES ZUNGAARSAN NOGOON YUM GARAH NI MUUGUNCUR UU? UUR UVCHIN UU? UTGUN CAGAAN YUM BAS...???????? HELP ME PLEASE :??:


Top
  
 
 Post subject:
PostPosted: Dec.10.05 4:23 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Dec.10.03 11:48 pm
Posts: 2326
Location: http://A-dana.hi5.com
mongolchuud bidnii neg buruu zan l haa saigui baigaad baih yumaa,endees unshaad baihnee humuus dur meden oorsdoo emchleh gej ih l oroldoh yum,ene bol hamgiin buruu. end yarigdaj baigaa sedew bol emegteichuudiin uwchin shuu dee,yamar neg haniad bish,haniadiig ch gesen uul ni dur meden emchleh buruu.herwee uursduu emchleed boldog bol emchiin hereg yer ni yu bna aa??
Uwchin gedeg chin ih nariin shuu dee,ilreh shinj temdguud ch gesen olon yanz.
Emch hun uuruu uzej baij, anamnesi awch baij, chamd yamar emchilgee tohiromjtoi,yamar emiig her hugatsaagaar uguhuu shiidej,chamd zuwluguu ugun,chi teriig ni dagaj baij l edgene shuu de. End dunguj emch bolhoor suraltsaj baigaa bid chamd haa hamaagui zuil bichij baisnaas emchid ochson ni hamaagui deer dee...Emegteichuudiin uwchin udah tusmaa tuhain hundee neeh medegdehguigeer dotor chin ulam tarhaj busad ed erhtniig chin gemteeh ayultai,gehdee zun hurtel gaigui biz dee,herwee naanaa uzuuleh yamar ch bolomjgui bol oroldood demii gej sanagdaj bna,nadaas deer zuwluguu ugch chadah hun baiwal bichne biz,nadad uneheer medeh zuil alga,hamgiin gol ni yag nariin mergeljliin emch deer ni och l gej helmeer bna daa


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.11.05 3:48 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Nov.20.05 5:54 am
Posts: 417
Location: hairtai eej mini uree nudniihee tsotsgiid nuujee
Adana wrote:
shuud emchid uzuul


Bayarlala Adana !

_________________
smile smile bas dahin -))


Last edited by ~CuTie~ on Jan.09.06 6:53 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject: tuslaach
PostPosted: Dec.13.05 10:16 pm 
anhniihaa ur hunduulehed yamar sorog ur dagavartai ve. odoo 1 sartai jiremsen. zovolgoo ogvh tuslaach...


Top
  
 
 Post subject:
PostPosted: Dec.13.05 11:58 pm 
Offline
Эмч
User avatar

Joined: May.13.02 5:44 am
Posts: 3140
anhniih suulchiinh geed tusgai hor dagvartai baihgui, yamar ch baisan tiim yum unshij baigaagui.
gehdee ur honduulhed niited ni hortoi ur dagvar gej baina.
hamgiin hund ni medeej cus aldaad uhej bolno. gehdee meddeg emcheer ni, zohih argaar, hurelceetei bagjaar geh met hiilgevel, nohcol ni hangagdsan bol barag l garahgui. yaagaad cus aldah vee gevel umaig ni husaj baigaad coolchihdog yum... tegeed emch aldaa hiisen ee medvel, tegeed yanzalj chadahgui bol umaig ni avah heregtei bolno... ingej urgui bolno. oor erhtenguudiig coolj bolno. haldvar avj bolno.
umaig ni teluulsenii daraa microhagaral uusej bolno, teriig ni zasahgui bol daraa daraachiin toroltond gem bolj bolno
uriig avahaa dutuu hiivel ter ni bas cus aldah nohcol bolj bolno. geh meteer, bi bugdiig ni medehguichgui... gehdee evgui...
setgel sanaanii problemuudiin tuhai yariad ch hereggui biz.


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 214 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 9  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.