#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.19 2:44 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: May.01.05 2:46 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Нойр бол бидний амьдралын чухал хэсэг мөн. Таны бие лагшин эрч хүчтэй, сэргэлэн цовоо байх нь нойртой шууд холбоотой. Оройн 22-23 цагаас хэтрэлгүй унтаж занш. 7-8 цаг унтахыг хэвийн хугацаа гэж үздэг. Нойр муутай, хангалтгүй унтдаг хүмүүст зөвлөхөд:
Унтах өрөө тань халуун, бүгчим байх ёсгүй. Тиймээс унтахын өмнө заавал агаар оруулж бай. Хатуувтар, жигд гадаргуу дээр унтах нь эрүүл мэндэд сайн. Багахан хэмжээний дэрийг сонго. Учир нь бага дэр тархины цусан хангамжийг сайжруулах бөгөөд нойрсох явцад нурууны хүзүүн хэсгийг хэвийн байдалд байлгахад тустай.
Унтахын өмнө шингэн зүйл бүү уу. Шөнө дунд бие засаж болзошгүй тул нойр сарнина. Унтахын өмнө хурц үйл явдалтай кино үзэх, ном уншихгүй байхыг хичээ. Ор хөнжлийн даавуу синтетик бус, цэвэр даавуу байхад анхаараарай. Унтахаас 4-5 цагийн өмнө кофе, өтгөн байхуу, хэт тостой хоол, тамхи зэргийг хэрэглэхийг зогсоо. Харин багахан шоколад идэх нь нойронд тустай.


Last edited by bestplayer on Aug.29.05 4:17 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.01.05 2:49 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Таргалахгүйг хүсвэл өглөөний цайг хатан хаан шиг, өдрийн зоогийг гүнж аятай, оройн гүнцэгийг гуйлгачин мэт хүрт гэсэн үг байдаг.
Өдөр тутмын энгийн хоол, зуушийг түвэг багатай, эрүүл мэнддээ ашигтайгаар хийж болно. Гол нь өдөр тутмын витамин, аминдэмийг хоол хүнснээсээ авахыг хичээ.
1.Ногооны энгийн салатан дээр самар / хушга, арахис, боргоцой, наранцэцгийн үр гэх мэт/ нунтаглан цац. Амтлаг, илүү тэжээллэг болно.
2.Мөөгийг зүгээр шарах, чанах тийм ч тустай биш. Мөөгөнд серотонин хэмээх стрессээс хамгаалдаг бодис байдаг. Тиймээс мөөгний амт, үндсэн чанарын алдагдуулахгүйн тулд хар перец, гоньд, сармис зэрэг амтлагчтай жигнэх, шарах нь илүү үр дүнтэй.
3.Махгүй ногоотой шөлийг ч амттай хийж болох. Шөлөнд нь витамин, микроэлементээр баялаг шинэхэн ургамал, амтлагч аль болох их хий / жижиглэсэн яншуй, гоньд, цоохор майлз, ногоон сонгино гэх мэт/
4.Хооллох үедээ ганц хумс сармис жижиглэн аягандаа хийн идэж заншвал ходоодны шарх, элдэв төрлийн ханиад томуунаас айхгүй явах боломжтой.
Хар перецийг хоол амтлагчдын хаан гэдэг. Микроб устгадаг тул өдөр тутмын хоолондоо хар перец хийж заншаарай


Top
   
PostPosted: May.01.05 2:51 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Кофе хэрэглэдэггүй албан газар, байгууллага, айл өрх өнөөдөр бараг байхгүй болжээ. Кофег сэргээдэг, эрч хүч нэмдэг, ядаргаа тайлдаг гэхчилэн магтдаг. Үнэхээр кофе тийм шидтэй ундаа мөн үү? Уламжлалын дагуу кофег өргөн хэрэглэдэг дэлхийн улс орнууд / турк, куба, бразили гэх мэт/ өнөөдөр кофений хэрэглээгээ багасгах, цаашилбал татгалзах хандлагатай болсон байна. ДЭМБ-ын статистик мэдээнээс үзэхэд кофе нь зүрх судасны өвчинд сөргөөр нөлөөлдөг аж.
Өдөрт 3-4 аяга кофе уудаг хүмүүс бухимдах нь их байдгийг сэтгэл зүйчид тогтоосон байдаг. Мөн кофе нь хүний мэдрэлийн эд эсэд тийм ч таатай нөлөөлдөггүй байна. Кофе уугаад сэргэдэг тухайд бол:
-Энэ нь тур зуурын үзэгдэл. Кофенд сэргээшийн төрлийн бодис байдгийг бүү март.
-Өдөрт өтгөн кофег гурваас илүү хэрэглэхэд л хүн ядаргаанд орох өндөр магадлалтай.
-Шартсаны дараа зарим нь сэргэх гэж аяга аягаар кофе уудаг. Ингэснээр та өөрийгөө хөнөөж байна гэсэн үг.
-Та зүрх судас, элэг цөсний өвчин хуучтай бол кофеноос бүрмөсөн татгалз. Кофе нь цөсийг өтгөрүүлдгийг сана.
-Өглөө кофе уух нь өдрийн явцад таныг сульдаана.
Үнэхээр кофеноос татгалзаж чадахгүй бол өдөрт 1 аягаас илүү бүү уу.


Top
   
PostPosted: May.01.05 7:36 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Тахианы өндөгний хальсыг олон юманд хэрэглэдэг. Тахианы өндөглөлтийг нэмэгдүүлэхийн тулд тэжээлд нь нунтаглаж өгөх, хөрсний үржил шимийг дээшлүүлэхийн тулд ногооны газарт, цагаан хэрэглэлийг цагааруулахын тулдл буцалгахдаа хийх гэх мэт. Унгарын эмч Кромпехер хэсэг эрдэмтдийн хамт 10 жилийн турш судалгаа хийсний дүнд өндөгний хальс бол бие организмд хялбар шингэцтэй кальцийн эх булаг гэдгийг нотолсон.
Кальци дутагдсанаас / ялангуяа ясанд/ болж голдуу бодисын солилцоо алдагддаг. Сульдаа, нуруу муруйх, шүд хэврэгших, ахимаг насны хүмүүсийн яс хэврэгших гэх мэт. Кальцийн солилцоо алдагдвал цус багадах, ханиад томуунд өртөмтгий болох, харшилтай болох, уруулд аман дээр герпес гарах, радиаци эсэргүүцэх чанар буурах зэрэг уршигтай. Эмэгтэйчүүдийн хувьд төрөх үед базлах, хүч буурах, умайн булчин агшилтгүй болох зэргээр нөлөөлдөг. Эдгээр өвчний үед хэрэглэдэг хлорт кальци, гипс, шохой нь бие организмд муу шингэдэг.
Тахианы өндөгний хальсны 90 хувь нь карбонат кальци / углекислый кальци/-аас тогтдог тул биед амархан шингэдэг. Тэрээр бие махбодид шаардлагатай бүх микроэлементийг агуулдаг, зэс, фтор, төмөр, марганец, молибден, фосфор, хүхэр, цинк, кремни гэх мэт 27 элемнт байдаг. Ялангуяа кремни ба молибден маш чухал, бидний өдөр тутмын хүнсэнд эдгээр бодис бараг байдаггүй гэтэл бие организмын биохимийн урвал хэвийн явагдахад эдгээр бодис нэн шаардлагатай.
Өндөгний хальсны бүтэц нь яс шүдний бүтэцтэй маш адил бөгөөд чөмөг төлжихөд хэрэгтэй.
Өндөгний хальсыг жижиглэж хоол хүнсэндээ хэрэглэхэд ямар нэг сөрөг үр дагаваргүй.
Ялангуяа бага насны хүүхдэд 1 настайгаас эхэлж тахианы өндөгний хальсыг өгвөл яс бүрэлдэх процесс илүү эрчимтэй явагдаж, кальци биед саадгүй шингэдэг. Сульдаа анеми өвчний үед өндөгний хальс өгөх тун ашигтай.
Жирэмсэн үед 1-6 насны хүүхдүүд, өсвөр болон идэр насныханд 19-20 нас хүртэл, нас бие гүйцсэн хүмүүст жилд хоёр удаа нурууны өвчин, шүдний кариес, остеопорозоос сэргийлэх зорилгоор өндөгнийг хальсыг хэрэглэнэ.
Өндөгний хальс нь биеэс радионуклидыг гадагшлуулдаг учраас радио идэвхт халдварын голомт үүссэн газар стронцийн цөм хуримтлагдахыг өндөгний хальс саатуулдаг. Энэ үед өдөрт 2-6 грамм өндөгний хальс хэрэглэнэ


Top
   
PostPosted: May.01.05 7:39 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Нүд улайх, хавдах, нулимс гоожих үед эдгээр зөвлөгөө танд тустай болно.
Нүд улайж үрэвссэн үед борын хүчилд хөвөн дүрж, нүдний гадна өнцгөөс хамар руу чиглэлтэй арчина. Аяга усанд 1/2 цайны халбага борын хүчил уусгана.
Мөн энэ уусмал болон эмийн ургамлаар ханд бэлдэж хэрэглээрэй. Аяганд балжингарам цэцгийн, яншуйн ханд буюу хар цай хийнэ, /эмийн санд зардаг тусгай зориулалтын стаканд хийнэ/ энэ стаканыг нүдэндээ нааж, толгойгоо гэдийлгэн, нүдээ аньж, нээ 8-10 удаа давтана. Нүд хавдвал шавшиж, жин тавьж, эмийн ургамлаар маск тавиарай.

Шавших
Гоньд: Нүд үрэвссэн үед гоньдны хандаар шавших ашигтай. Гоньдны бүлээн ханданд хөвөн /марль/ дүрж базан нүдэндээ 1-2 минут тавина. Хөмсөгнөөс эхлээд нүдний хонхорхойг бүрэн тагласан байна. 3-4 удаа энэ жинг тавиад дараа нь хүйтэн жин тавина. Тэгээд хатсаны дараа тос түрхэнэ.
Далдуу: 1-2 цайны халбага далдуу модны цэцэг дээр 200 мл буцалсан ус хийж, 10-15 минут байлгаад дараа нь шүүнэ. Бүлээн ханданд хөвөн /марль/ норгож, хөнгөхөн базаад нүдэн дээрээ 3-5 минут тавина. Энэ ханд нүүрний үрчлээсийг тэнийлгэх үйлчилгээтэй.

Шивлээ өвсний ханд:
Шивлээ өвснөөс хоёр хоолны халбагыг авч, 400 мл ус нэмэн, 30 минут буцалгаж шүүнэ. Уг ханданд дүрсэн хөвөн /марль/-г зовхин дээрээ тавина. Зовхи хавдсан үед их сайн.

Жин тавих
Сүүн жин:
Нүд үрэвссэн үед тавина. Сүүнд 2 ш хөвөн дүрж 4-5 минут тавьж дараа нь усаар зайлан хатаана. Дараа нь тос түрхэнэ.

Цөцгийн жин:
Цөцгийд хөвөн дүрж, хөнгөхөн базаад нүдэн дээр 3-5 минут тавина.

Ургамлын тосны жин:
5-6 давхар марлийг ургамлын тосонд дүрж, нүдэн дээрээ тавина. Дээр нь хөвөн ба алчуур тавина. 10-15 минутын дараа нүүрээ бүлээн усаар зайлж угаана. Дараа нь марлинд мөс ороож, нүдний доогуур гадна өнцгөөс дотогш чиглэлтэй арчина. Дараа нь тос түрхэнэ.

Шар дэрийн жин тавих:
Шар дэрээс 1 цайны халбагыг авч, 1/2 стакан халуун ус хийж таглана. Хэдхэн минутын дараа шүүнэ. Хандыг хоёр хувааж эхний хэсгийг хөргөж нөгөөг халаана. Эхлээд халуун ханданд хөвөн дүрж нүдэн дээрээ тавина, хөрсний дараа энэ хөвөнг өвч, хүйтэн усанд дүрсэн нөгөө хөвөнг нүдэн дээрээ тавина. Хэдэн минутын дараа дахин халуун хөвөн тавина. Хэдэн удаа давтана. Хүйтэн жингээр дуусгана. Ийм жинг сарын турш өнжөөд хийвэл зохино.


Top
   
 Post subject:
PostPosted: May.02.05 1:06 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Nov.27.03 9:16 am
Posts: 45
Location: usa
Ehleed wine uudag bailaa untahdaa. Suuldee wine dee diildehee boliod irsen. Odoo bol shono ajillasaar baigaad surchihaj. Hamgiin sain arga bol yadartlaa ajilllah. Ter tsagt yaj untah ve? gej bodolguigeer nam untana. Bas bieiin huchnii ajil hiivel zugeer yum shig. Daan ch sportoor hootsoldood guih tsag zav alga daa.


Top
   
 Post subject: shud havirah
PostPosted: May.02.05 2:39 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Шєнийн цагаар шїдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур байгаагийн шинж. Шєнєєр идэвхждэг зїйл юї вэ гэвэл гэдэсний шимэгчид юм. Хїний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд бие мах бодийн тайван їед идэвхждэг. Тїїнээс болоод хїїхэд шєнє унтаж чадахгїй шїдээ хавирах явдал бий.
Бас нэгэн шалтгаан бол єдрийн стресс ачаалал цочролоос болоод хїїхэд шєнє унтахдаа шїдээ хавирах явдал бий.
Зїїдлэнэ гэдэг бол уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байгаагийн шинж. Тїїнээс болоод шїдээ хавирч болно.
Дараагийн шалтгаан нь архи уусан хїмїїс согтуу їедээ шєнє бїтэн тайван амарч чаддаггїй. Хэдийгээр унтаж байгаа болровч бас л уураг тархинд ямар нэгэн сэрлийн голомт ажиллаж байна гэсэн їг. Тийм їед шїдээ хавирч болно.
Ер нь шїдээ хавирах гэдэг нь єєрєє євчин биш уураг тархинд їїссэн сэрлийн голомтоос болоод илэрч байгаа шинж гэж ойлгоход болно


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.05 4:24 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Давсаг сул. Яаж эмчлэх вэ?
-Давсаг, шээсний сүвийн хуниас суларснаас шээс дусагнадаг байна. Шалтгаан нь удаан хугацааны архаг өвчин, мэс заслын дараа мөн бие сулрах, даарах, төрсний дараа, шээсний сүвийн үрэвсэл, эрэгтэйчүүдэд бол түрүү булчирхайн үрэвсэл гэх мэт олон шалтгаанаар шээс дусагнах зовиур илэрдэг байна. Үүнийг эмчлэхэд шалтгааныг илрүүлж үндсэн өвчнийг анагаах хэрэгтэй байдаг. Гэрийн нөхцөлд авах эхний арга хэмжээ бол давсаг шээсний сүвийн хуниасыг чангаруулах засал болно. Мөн ийм зовиуртай хүмүүсийн баримтлах дэглэм гэж байна. Уг дэглэм нь зовиур шаналгаа даамжрахаас сэргийлэхэд оршино. Үүнд:
-Давсагт шээс удаан барьж болохгүй
-Шээс хөөх үйлчилгээтэй сэрүүн чанарын хоол хүнс, тухайлбал, тараг , зайрмаг, шар айраг, цагаан будаа, ямааны мах хэрэглэхгүй байхыг сануулья.
-Дороосоо даарч, норж болохгүй
-Давсаг, шээсний сүвийн булчинг чангаруулах дасгал тогтмол хийх шаардлагатай. Уг дасгалын зарчим нь хэвлийн булчин чангаруулахад оршино. Үүнд : цагираг эргүүлэх, завилж суух, дороосоо бүлээн усаар шүрших зэрэг болно
-Халуун шавар эмчилгээ үр дүнтэй. Түүнийг богино өмд хэлбэрээр тавих нь эмчилгээний ач холбогдолтой.
Эдгээр эмчилгээний дараа зүү засал үр дүнтэй.
-Халуун элсэн дээр суух эмчилгээ нь шээс дусагнадаг хүмүүст үр дүнтэй байна.
-Хэрвээ хярзан урагдсанаас шээс дусагнадаг болсон хярзанг оёулах шаардлагатай.
-Дээрх арга хэмжээ нь энгийн аргууд бөгөөд хамгийн гол нь шалтгааны эсрэг эмчилгээ хийлгэх нь зөв.
-Шээс дусагнадаг зовирутай хүмүүст байнгын асаргаа сувилгаа хийж ариун цэврийг сахих нь чухал


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.05 4:29 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.25.04 4:16 pm
Posts: 1809
Location: <>
goyo goyo zovlogoonuud bna. tnx bestplayer


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.15.05 4:38 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Эрүүл байх 5 зарчим


1.Сайн унтаж амрах. Тухайн хүний онцлогоос хамаарч 6-8 цаг унтахыг хангалттай гэж үздэг. Унтахаар орондоо орсон бол ном уншсаны хэрэггүй.
2.Ходоод эрүүл байх. Тэгвэл хоол унданд дуртай, хоолны шингэц сайн байна. Ходоодны үйл ажиллагаа нь сэтгэл санаатай холбоотой байдаг. Сэтгэлийн зовиур шаналлаас болж хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямардаг.
3.Инээж хөхрөх нь урт наслахын үндэс. Инээхэд өрц, хэвлийн булчин өвөрмөцөөр ажиллаж, зүрх судасны ажиллагаа сайжирч, элэгний эд эс чийрэгжин, нойр хоолонд сайн, сэтгэл санаа уужим болдог. Хэрэв элгээ хайрлая гэвэл инээж хөхөрч явах хэрэгтэй.
4.Түргэн шалмаг хөдөлгөөн. Энэ нь эрүүл байх, урт наслахын нэгэн шалтгаан болдог. Байнга хөдөлмөрлөн хөдөлж байх нь сэтгэл санаа өөдрөг байлгаад зогсохгүй бие организмыг хөгжүүлдэг.
5.Хүний өтгөн саадгүй гадагшилж байх. Ойролцоогоор хүнс тэжээлийн боловсролт 24 цагт гүйцдэг ба гадагшлуулахгүй бол хор ялгарч эхэлдэг. Тухай бүрт нь зайлуулахын тулд өглөө босохдоо хүйсний дээд талд хоёр гараараа гурван минут зөөлөн дараад нэг аяга хүйтэн ус ууна.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.22.05 7:27 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Jan.14.05 9:09 pm
Posts: 85
Location: Mgl doo
Бvсгvй хvний vс засалт их зvйлийг хэлдэг
Бvсгvй таны болон найз нарын чинь vсний урт, єнгє, хэв маяг та бvхний зан тєлєвийн талаар нилээдийг єгvvлж чаддаг байна.
·жишээ нь, соргог, хатуудуу маш авиртай, этгээд маягийн бvсгvйчvvд урт, тас хар юм уу хvрэн хар, шулуун vстэй байдаг.
Тэд ямагт vнэн сэтгэлийн, сайхан дуу хоолойг ч эзэмддэг. Иймдээ ч тэд єєрийн ер бусын гадаад тєрхєнд тохирсон ажил мэргэжлийг сонгодог юм.
·урт атлаа узбек маягийн олон сvлжээтэй vсэнд хєнгєн ааш авиртай хvvхнvvд дурладаг. Ийм хатагтай нар хэрvvл маргааныг амархан мартдаг бєгєєд язгууртан маягийн амьдралд дуртай. Yvнээс гадна тэд єєрсдийн хvсэл таашаалыг чєлєєтэй сонгодог тул эрчvvд зоригтой танилцаж болдог.
·хєвгvvдийн богино засалтыг спортоор хичээллэдэг эмэгтэйчvvд сонгодог. Хувцаслалтын хувьд тэд ємд, єсгийгvй таатай гутлыг илvvд vздэг. Ийм бvсгvйчvvд найз нєхдєє толгойлж хэвшсэн байдгаас гадна ямар нэг хариуцлага vvрэхээс огт айдаггvй.
·шилэн хvзvvн дээрээ хавчаараар хумисан урт vс бол ажил хэрэгч маягийн эмэгтэйчvvдийнх. Тэд захирал юм уу менежерээр ажилладаг байж болно. Мєн гадаад элэгсэг байдлаа vл харгалзан юу хvсч буйгаа сайн мэддэг, бас муу санаж ч чаддаг.
·хагас урт юм уу урт буржгар vсэнд єєдрєг романтик эмэгтэйчvvд дурладаг. Тэд таалагдсан хvнтэйгээ харьцахдаа vйлийн vргvй сайхан бvсгvйн дvрд тоглож, зvрхийг нь эзэмдэж чаддаг юм. Єєрсдийг нь эзэмдээсэй ч гэж хvсэмжилдэг. Мэргэжлийн хувьд єєрсдийн хvсэл, авъяас татагдсаныг л сонгодог.
·Єєрийн єнгє vзэмжинд анхааралтай ханддаг хатагтай буржгар юм уу будсан эмх цэгцтэй vсийг илvv таашаадаг. Ийм хvvхнvvд єєрийгєє єндєр vнэлж, дээрэнгvй шазруун загнадаг. Тэд амьдралд хуульч, эдийн засагч мэтийн моод болсон мэргэжлийг сонгохыг чухалчилдаг.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.23.05 1:26 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Виноны тухай
Жинхэнэ, улаан вино хөнгөхөн согтоож, сэтгэл сайхан хөгжөөдөг. Усан үзмийн виноны өнгө шүүснээсээ хамаарч өөр өөр байдаг. Эхний шахалтаар гарсан өнгө хоёрдахь удаа шахахад өтгөрдөг. Ер нь шахалт болгоны дараа өнгө нь өөрчлөгддөг. Шахсан шүүсийг усан үзмийн хальстай байлгаж исгэнэ. Чухам энэ үед вино өөрийн улаан өнгөө олж авдаг. Хамгийн гол нь дубиль бодисууд шүүсэнд орохоос сэргийлж, температурын дэглэмийг сайн баримтлах хэрэгтэй, эс тэгвэл уг виног уусны маргааш толгой өвдөх болно. Виног нэлээд хэд ангилдаг.
-Маркийн / хэдэн жил дарсан вино/
-Ординор / нэг жил дарсан вино/
-Ширээний бэхжүүлсэн, анхилуун
-Ширээний вино хуурай / бараг сахаргүй/
-Хагас хуурай, чихэрлэг гэж байдаг
-Бэхжүүлсэн вино нь хатуу /спиртээр/ ба десертный /гүйцэд исгээгүй/ гэж ангилдаг. Виноны ангилал нь түүнд агуулагдсан спирт ба сахарын хэмжээг заадаг. Жишээ нь: Хуурай винонд сахар 0,3 хувь, спирт 9-14 хувь байх ёстой. Хатуу вино биш харин ликёрт сахар их агууллагддаг 21-35 хувь. Хэрэв виноны шошгон дээр ганцхан тоо бичсэн бол спиртийн хэмжээг илтгэдэг. Одоо дэлхийд 10000 гаран вино үйлдвэрлэдэг. Зарим виног усан үзмийн сортоор нэрлэдэг:. Мерло, Кьянтиь Каберне, Мускат...
Түүнээс гадна виног усан үзмийн талбай, хөндийг эдлэн газрын эздийн нэрээр нэрлэх нь ч бий. "Паласио де Вальденфанте", "Кастильо де Вальдестрада"...
Мөн эр, эм хүний нэр, эцэг, хайрын сэдэвтэй вино ч зөндөө бий.
"Лидия" ,"Заль мэх бас хайр сэтгэл" "Хар герцог" "Хар цахирам цэцэг " гэх мэт.
Францын Бордо нутгийн, бургундын вино их алдартай. Чихэрлэг хүнсээ хязгаарладаг хүмүүст Италийн "Cantune Ronco" /11,5 хувийн их/ тохиромжтой.
Улаан виног уухаас гадна янз бүрийн хоол хийхэд хэрэглэж болно. Сүмс, ангийн махан хоол, тослог хоол, загасны махтай хоол хийхдээ улаан виног хийж амтладаг, мөн кисель, желе, компот бэлтгэхдээ нэмээрэй.
Удаан дарсан вино сайн гэж үздэг нь төөрөгдөл л юм. Виног исгэсний дараа, лонхонд савласны дараа ч тэр амьд байдаг. Нарийн төвөгтэй биохимийн процессууд явагддаг. Гэхдээ сорт бүр өөрийн хугацаатай. Кабернегаар хийсэн улаан вино 3-4 жилийн дараа маш амттай болдог бол мускатыг 2-3 настайд залуугаар нь уудаг.
Виног худалдаж авахын өмнө шошгыг нь заавал унш, энд савласан оныг заадаг. Жишээ нь: Молдавын "Рошу де хынчешть" 99 гэсэн тоотой, энэ нь 99 онд савлагдсан гэсэн үг.


Last edited by bestplayer on Aug.29.05 4:18 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.28.05 5:40 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Jun.08.04 4:46 pm
Posts: 305
thank s,sonirholtoi l yum


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.05 1:38 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.28.05 9:24 pm
Posts: 4002
Location: The Black Sea
bayarlalaa....heregtei zovolgoonuud bna.


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.01.05 4:31 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Чихэнд жин тавихдаа

Халуун, бүлээн жин чихэнд тавих маш сайнаар нөлөөлдөг, ангина төдийгүй дунд чихний үрэвсэл, булаг гарахыг ч жин тавьж эмчилж болно.
Чихэнд тавих жин нь спиртэн болон тосон байж болно. Спирт дороо ууршдаг бол харин тосон жин 4-7 цаг хүртэл үйлчилдэг давуу талтай. Эхлээд усны ууранд тосоо халаана, өөрөөр хэлбэл буцалж буй усны ууранд 1,5-2 минут барина, үүнээс хэтэрвэл түлчих аюултай. Спиртээр жин тавихдаа мөн урьдчилан халаана, үүний тулд эхлээд цэвэр спиртийг усаар шингэлнэ, гурав хүртэлх насны хүүхдэд 25 хэм хүртэл шингэлж, өсвөр насныханд 40 хувийн байхад болно, өөрөөр хэлбэл жирийн архи.
Насанд хүрсэн хүмүүс 50 хувь байж болно. Шингэлэх усаа халаах шаардлагагүй. Спирт дээр ус хиймэгц их хэмжээний дулаан ялгардаг, ийм учраас халуун бүлээнээр шууд жин тавина. Энэ үед марль, жин тавих цаас, хөвөнгөө бэлдсэн байх ёстой. Зургаан давхар нугалсан марль эсвэл х өвөн даавуунд спиртээ шингээж тавина, тэгэхдээ чих болон чих орчмыг бүхэлд нь таглах хэрэгтэй. Болвол лаав шингээсэн цаас эсвэл кальк хэрэглээрэй, байхгүй бол жирийн гялгар уут болно. Энэ нь марлиас илүү гарч байх ёстой. Марль ба гялгар уутны голд 6-7 см орчим хагас дугуй нүх гаргана. Тэгээд дулаан барих давхарга буюу хөвөн бэлдэнэ. Ингэж бэлтгэлээ хангасны дараа доорх дарааллын маягаар чихэнд жин тавина.

1. Эхлээд марлиа спирт буюу тосонд сайн норгож тавина, энэ үед марлийн цоотхойгоор чих ил гарсан байна.
2.Одо гялгар уутаа тавина, тэгэхдээ чихээ мөн ил гаргана.
3.Хөвөнг хоёр нугалж тавина.
4.Жин тавьсны дараа гадуур нь ноосон алчуур буюу ороолтоор бэхэлж орооно.
Хэдэн цагийн дараа бүлээн жингээ авна, гэхдээ цаг орчим алчууртай явах хэрэгтэй, яагаад гэвэл бүлээн жин тавьсны дараа арьс агаарын хэлбэлзэлд маш эмзэг болдог. Жаахан л салхи цохиулчихвал үрэвсэл даамжирна. Спиртэн жингийн дараа заримдаа арьс улайж цочирдог, энэ тохиолдолд тос түрхээрэй.
Гэхдээ бүлээн жинг зөвхөн эмч зөвшөөрсөн тохиолдолд тавих ёстойг бүү мартаарай. Хэрэв идээтэй булаг бол өвчнийг улам хүндрүүлнэ. Ийм учраас чихнээс идээ гарч буй тохиолдолд халуун бүлээн жин тавьж огт болохгүй. Зөвхөн эмчийн заавраар эмчилгээ хийлгээрэй.


Last edited by bestplayer on Aug.29.05 4:20 am, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jul.07.05 6:00 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Зөвлөгөө
Хэрэв таны элэг эрүүл бол заавал дээрх хүнсийг цэснээсээ хасах шаардлагагүй. Ердөө доорхи арга хэмжээг авахад л хангалттай. Өглө өта орноос болсолгүй 1-2 аяга минерал ус уу. "Ессентук" хамгийн тохиромжтой. Дараа нь баруун бөөрөн дороо дэр ив, дээр нь бүлээн жин тавьж дээр нь бөөрөө тааруулж хэвт. 1-2 цаг хэвтэнэ. Энэ арга хэмжээ бие организмаас цөс идэвхтэй ялгарахад нөлөөлж биеийн байдлыг сайжруулдаг. Долоо хоногт 1-2 удаа хийвэл сайн.

Үү өвчин мөн үү?

Үүг вирусын гаралтай өвчин гэж үздэг. Ийм учраас үүтэй хүнтэй гар барьж мэндлэх зэргээр халдварладаг. Үүг арилгахдаа биеийн дархлааг сайжруулах эмчилгээтэй хослуулах хэрэгтэй.
Үү арилгах эмчилгээ хийхээс өмнө дарааххэдэн зөвлөгөөг хүлээн авна уу?
1.Эхлээд таны гар / хөл/ дпээр гарсан юм үнэхээр үү мөн эсэхийг тодорхойлно.
2.Хэрэв үү арилгадаг эмийн бүтээгдэхүүн хэрэглэж байгаа бол зааварчилгааг чанд сахина.
З.Хэрэв сарын турш үү арилахгүй бол эмчид очих шаардлагатай.


Top
   
PostPosted: Jul.07.05 6:18 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Хөл нүцгэн бүү яв. Хөл гараа зүсэж шархлуулахаас сэргийл, түүгээр вирус биед амархан нэвтэрнэ.
Стресст орохоос сэргийл. Орчин үеийншинжлэх ухаан үү бол нервитэй хүмүүст" дуртай байдаг" гэж баталж байгаа.
Үүний вирус нойтон чийгтэй газар амархан үрждэг тул усан сан,саунд орохдоо үргэлж шаахай өмсөж бай.
Хөлөндөө цацлаг байнга түрхэж бай, ялангуяа халууны улиралд.
-Нойтон оймс, гутал бүү өмс
Эмч нар үүг арилгахдаа эхлээд ардын аргуудаас хэрэглээд үр дүн өгөхгүй бол дараа нь эмчид үзүүлж, шингэн азот эсвэл лазераар арилгах хэрэгтэй гэж зөвлөж байна.


Top
   
PostPosted: Jul.07.05 6:20 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Нийт зургаан төрлийн бүтээгдэхүүн байдаг.
Оросын Ферезолыг хэрэглэхдээ үүний толгойг гарган үүг наалтаар наадаг, өдөрт хэдэн удаа уусмалаар нолргоно.
-Швейцарийн Солкодермыг харин үүн дээр бүхэлд нь түрхдэг. Эдгээр хэрэгслүүдийг түрхэхий өмнө үүг спиртээр арчиж ариутгана. Түрхсэний дараа үүний өнгө хувирч,аажмаар хатан харлаж хэсэг хугацааны дараа унана. Хэрэв унахгүй бол давтана. арьсны хорт хавюартай үзедэдгээр бүтээгдэхүүүнийг ахэрэглэж болохгүй. Үүг хурдан хатаахын тулд 70 хувийн спиртээр өдөрт 2-3 удаа арчиж болно, ялангуяа усанд орсны дараа. Хатсан хумсаар болон хайч хутгаар хусаж арилгах гэж оролдож болохгүй, муухай сорви үлдэнэ, иймээс өөрөө унатал нь хүлээ. Арьс бүрэн эдгэртэл нарны гэрлээс хамгаал.
Германы Колломак тунг хэтрүүлж хэрэглэвэл аюултай. Заримдаа арьсанд харшил өгч болзошгүй, Арьс улайж, загатнавал хэрэглэхээ боль. Колломак нь бусад хэрэгслийн адил салслаг болон нүдэнд орвол аюултай. Өдөрт хоёр удаа нэг дуслыг үүний толгой дээр түрхэж хэрэглэнэа. Нийт арван өдрөөс илүүгүй хэрэглэнэ.
"Туя" х эрэгсэл нь бөмбөлгөн ба ханд гэсэн хоёр хэлбэрээр үйлдвэрлэгддэг. Бөмбөлгийг өдөрт гурван удаа хоол идэхээс 15 минутын өмнө хэлэн доор тавьж бүрэн уустал хөхнө. Хандыг үүн дээрээ өдөрт 3-4 удаа түрхэнэ. Нийт 8-10 өдөр хэрэглэнэ. Эдгэрэлтийг хурдасгахын тулд мөн дотуур ууж болно. Нэг цайны халбага усанд найман дуслыг уусгаж өдөрт гурван удаа хоол идэхээс 15 минутын өмнө ууна.
Үүний харандааг " суперчистотело" шингэнтэй хамт хэрэглэвэл илүү үр дүнтэй,үү хоёр өдрийн дараа хогжруутаж хууларч эхэлнэ, 4-5 өдрийн дараа арилна. Хэрэв арилахгүй бол давтана. Харандааг хэрэглэхийн өмнө эхлээд ууранд утвал илүү үр дүнтэй.


Top
   
PostPosted: Jul.07.05 6:22 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Хүн бүр өөрийн биологийн цагтай, тухайн хүний бие организм энэ цагийн дагуу ажилладаг. Биологийн цаг нь удамшлаар тодорхойлогддог. Эрдэмтэд нойрны үргэлжлэх үеийг хянадаг генийг ирүүлсэн байна. Энэхүү ген зарим хүнд ажиллаж, нөгөө хэсэгт "унтаж байдаг", чухам үүнтэй холбоотойгоор хүмүүсийн зарим нь эрт сэрдэг, зарим нь орой сэрдэг байна. Нэгэнт ингэж байгалиас заяагдсанаас хойш түүнтэй тэмцээд нэмэргүй.
Хүмүүсийг унтаж сэрэх байдлаар нь "шар шувуу" ба "болжмор" гэж ангилдаг. Хэрэв та шар шувуу бол хэрхэн эрт сэрэх тухай зөвлөгөөг хүлээн авна уу

-Та юуны өмнө нойрсох цагаа 7,5 цаг болтол уртасга. Ингэж хэлэх амархан, харин хийх хэцүү. Шар шувууд сэтгэлийн их хөдөлгөөнтэй, ажил хэрэгч улс, тэдний амьдрал их бага стрессээр дүүрэн байдаг, иймэээс орой үдэш сайн амрах шаардлагатай.
Та ном уншиж зурагт үз, мөн гэрийн ажил нэг ёсны сэтгэл засал болдогийг бүү март, ер нь өдрийн асуудлаа мартаж тайвшир. Гэхдээ хэтрүүлж болохгүй, гэрийн ажлаа цагийг нь олж хойш тавин, унтахаар хэвтээрэй. Гэтэл шар шувуу инэж зохицуулж чаддаггүй. Тэгэхээр та өдрийн хатуу дэглэм баримталж тогтмтол цагт нойрсож бай. Өөрөөр хэлбэл цагаар унтаж сэрэх ёстой.
Өдрийн цагт мөн зуны цагт шилжих цагийг урагшлуулах ба ухраахад эртнээс бэлдэх хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол дотоод био хэмнэлийн цаг эрс мэдрэгддэг. Нойрмог болж, айх цочронгуй болж тэр байтугай ажлын чадвараа алддаг. Улмаар иймэрхүү байдал хэдэн долоо хоног үргэлжилж бухимдал үүсч магадгүй. Иймээс та эртнээс бэлдэж, ер нь хагас сарын өмнөөс л ердийнхөөс 15-20 минутын өмнө унтахаар хэвт. Тэгвэл өвлийн ба зуны цаг руу шилжих шилжилтийг эмзэг хүлээж авахгүй.
Бүгчим өрөөнд унтаж болохгүй. Энэ үед хүний мэдрэлийн систем хүчилтөрөгчийн өлсгөлөнд орно. Тархи өдрийн асуудал, үйл явдлаас амарч чадахгүй, ийм учраас сэрэхэд хэцүү байдаг. Та өвөл байраа дулаалахдаа салхивчаа бив битүү бөглөж болохгүй, нээлттэй байлгаж орой бүр өрөөндөө салхи оруулж бай.
Сэрүүлгийн дуу хэт чанга биш байх ёстой. Хэт чанга дуу унтаж байгаа бие организмд стресс өгдөг, сэрүүлгийн дуунаар адреналин огцом ялгарч зүрхний цохилт түргэх, даралт нэмэгдэх хөлс их гарах зэрэг үзэгдэл дагалддаг.
Түүнээс гадна та сэрүүлгээ босох ёстой хугацаанаас 5 минутын өмнө давтаарай. Та сэрүүлгийн дууг сонсоод орноосоо бүү босон харай, харин жаахан хэвтэж сайхан суниаж, хэлээд нэг тал руугаа дараа нь нөгөө тал руугаа харж хэвтээд хоёр удаа гүн амьсгаа аваарай. Унтаж байхад хөшсөн булчингуудад энэ жаахан халаалт болно, ингээд дараа нь босож нүүр гараа угаа. Шар шувууд өглөө эрт хүйтэн усаар нүүрээ угаах хэрэггүй, ус чинь бүлээн байвал зохино.
Аяга хүйтэн минерал ус уу, дараа нь тараг эсвэл аяга кофе уугаарай. Халуун хоол хачиртай талхыг өглөө босмогц идэх хэрэггүй, "шар шувуудын" хоол боловсруулах систем бага үдийн хэрд сэрж ажилладгийг анхааралдаа ав. Хөнгөн илчлэг багатай, юм идээд ажил, хичээлдээ яваарай, харин хэдэн цагийн дараа юм идвэл зохино. Энэ үед таны ходоод бүрэн сэрсэн байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.29.05 4:16 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Саунд орох хортой юу, ашигтай юу?

Саун, эрүүл мэндэд тустай, төдийгүй үрчлээс багасгаж арьс уян хатан, толигор болж илүүдэл жин багасдаг. Гэхдээ зарим тохиолдолд саун, ванна хортой. Ванна зүрх судасны системд хүчтэй нөлөөлдөг, агаарын хэмийн огцом өөрчлөлт цусны эргэлтийг сайруулж, өндөр хэмийн нөлөөгөөр өмнө нь "ажилладаггүй" байсан судсуудаар хүртэл цус гүйнэ. Харин усан санд үсэрч орох үеэд цусны судсууд агшдаг бас уснаас гарахад дахин тэлж, илүүдэл дулаан өгнө. Ийм замаар судсуудын "гимнастик" явагдана. Их хөлрөх үед цус өтгөрч, үүний зэрэгцээ тус системийн цусны бүлэгнэх чадвар буурдаг. Өөрөөр хэлбэл ваннад орох үед зүрх, цусны судсууд ба цус байлдааны бэлэн байдалд" ордог. Иймээс зүрх, цусны эргэлтийн согогтой хүмүүс ваннад орж болохгүй.
Мөн даралт ихдэх өвчтэй, 200 м.у.б-аас илүү бол, зүрхний өвчин, судасны атеросклерозтой бол ваннад орох хориотой. Түүнээс гадна цус их алддаг, бүлэгнэл тромбоз үүсэх хандлагатай. Саяхан мэс засал хийлгэсэн бол ваннад орж болохгүй. 60-ээс дээш насны хүмүүс маш болгоомжтой орж болно. Харин 70 хүрсэн бол огт болохгүй. Уушги, мөгөөрсөн хоолойн архаг өвчтэй, сүрьеэтэй, хүнд хэлбэрийн астмтай хүмүүс саун, ваннад орох хэрэггүй.
Артрит хүндэрсэн үед ууранд сууж болохгүй. Саунд орох үед бөөрний ачаалал багасдаг. Учир нь хөлс их ялгардаг, өөрөөр хэлбэл бөөрүүд "түр амардаг".:Гэхдээ шээсний замын өвчтэй, бөөрний хүнд хэлбэрийн өвчтэй бол орж болохгүй эрсдэлтэй. Саунд ороход элэг бас амардаг, дулааны нөлөөгөөр цөс ялгаралт сайжирч, цөсний зогсонгошсон хэсэгт гадагшилдаг. Гэдэсний ажиллагаа хэвийн болж, хортой бодисууд гадагшилдаг. Гэвч элэгний хүнд үрэвсэл, цирроз, тураал, шархлаа өвчин хурцдах үед саун, ваннад орохыг хориглоно. Арьсны өвчтэй, идээт тууралт, мөөгөнцөр, халуун өвчтэй үед мөн орж болохгүй. Чихрийн шижингийн хүнд хэлбэр, нойр булчирхайн өвчин, татдаг өвчин, нүдний даралт ихдэх өвчин, психоз, солио өвчинтэй болж мэдээж саун, ваннад орохыг хориглоно.
Халуурсан, хурц үрэвсэлт өвчин, хорт хавдартай хүн ууранд орж огт болохгүй.
Иймээс саун, ваннад орохын өмнө заавал эмчтэй зөвлөх хэрэгтэй.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.29.05 4:21 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Өнгө ба сэтгэлийн хөдөлгөөн


Хүний сэтгэл санааны байдал өнгө, гэрлээс ихээхэн хамааралтай байдаг. Үүний нэг жишээ бол өдрийн гэгээтэй байх хугацаа юм, өмнө ба хойт зүгийн хүмүүсийн зан авир ялгаатай байдгийг үүгээр тайлбарлаж болно. Хавар болж, өдөр уртсаж, гэгээтэй байх хугацаа ихсэхээр хүний сэтгэл санаа өөдрөг, ажиллах чадвар нэмэгддэг. Хэдийгээр хавар витамины дутагдалд ордог ч хүч чадал, тамир нэмэгддэг.
Ихэнх хүмүүс өвөл бухимдалд автдаг, энэ нь янз бүрээр илэрдэг, хүндэрсэн тохиолдолд эмчид үзүүлэхээс өөр аргагүй. Ийм өвчтнүүдийн 80 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Голдуу витамин, седатив бүтээгдэхүүн, физиотерапийн эмчилгээ хийлгэдэг ч үр дүн багатай. Харин сүүлийн үед өнгөөр эмчлэх арга их дэлгэрч байна. Учир нь өвчний гол шалтгаан нь өнгө, гэрэл дутагдах явдал юм. Өнгөөр эмчлэх аргыг эрт дээр үеэс хэрэглэж иржээ. МЭӨ 1Ү-Ш мянган жилийн тэртээ байгалийн минерал өнгөт кристаллуудын тусламжтай өнгө бүрийн гэрэл гаргаж, эмчилдэг байв. Эртний египэтэд нарны бурхан Ра-гийн эмчилгээ өргөн тархжээ. Гиппокрит, Авиценна, Парацельс нарын алдартай эрдэмтэд өнгөөр эмчлэхийг сайшааж байв. Орчин үед электроникийн ачаар өнгөөр эмчлэх арга хөгжлийн шинэ шатандаа оржээ.

Улаан өнгө: Маш хүчтэй нөлөөлдөг. Бие организмын бараг бүх эрхтэн, системийн ажиллагааг өдөөж идэвхжүүлдэг. Яагаад гэвэл хувьслын явцад гал түймэр, галт уул дэлбэрэх, цаг агаар муудахын өмнө нар улаан өнгөтэй мандах, шингэх зэргээр онцгой, түгшүүртэй үед хүн голдуу улаан өнгийг хардаг. Иймээс хүн биеийн бүх нөөцөө шавхаж, амьд үлдэхийн төлөө тэмцэлд биеэ бэлддэг байв. Бие ядарч туйлдах, зүрх судасны болон бөөр, гэдэс өвдөх үед улаан өнгөний эмчилгээ хийвэл тэсвэр хатуужлыг дээшлүүлж, идэвхжүүлэн, элдэв эргэлзээ айдсаас салгаж, өөдрөг үзэлтэй шийдмэг болгоно.


Улаан шар: Биеийг бүхэлд нь чийрэгжүүлж, биеийн болон оюуны үйл ажиллагааг, мөн бөөр, бүдүүн гэдэсний ажиллагааг идэвхжүүлдэг. Энэ бол мандаж буй болон шингэж буй нарны өнгө, шинэ санааг төрүүлж, хэрэгжүүлэх импульс өгнө, мөн орчиндоо түргэн дасч, бухимдлаас зайлсхийхэд тустай.


Шар өнгө: Нарны өнгө, энэ бол амьдрал, гэрэл, дулаан. Ажиллах чадварыг нэмэгдүүлж, сэтгэл санааг сэргээдэг, ходоод , нойр булчирхай, гэдэсний ажиллагааг идэвхжүүлж, цөс ялгарахад нөлөөлж, ходоодны хүчиллэгийг бууруулдаг.

Ногоон. Дулаан , хүйтэн өнгөний завсарт оршдог тул нэгэн зэрэг тайвшруулж бие сэргээдэг. Энэ бол мөнхийн залуу, сэргэн мандлын билэг тэмдэг, ая тухтайг илтгэдэг. Зүрхний хэмнэлийг тогтворжуулж, релаксаци, судасны спазмыг намдаадаг. Архаг өвчний үед сайхан тайвшруулдаг.


Цэнхэр: Шар өнгө шиг үйлчилдэг, биеийн болон оюуны ухааны ажиллагааны идэвхжлийг нэмэгдүүлж, өдөөгдөх ба тормозлох процессыг тэнцвэржүүлж, ажлын чадварыг дээшлүүлнэ.

Хөх:Тэнгэрийн өнгө, шөнийн араатнаас бусад бүх амьд амьтанд хамгийн аюултай үе шөнө болох дөхөж байгааг сануулдаг. Нойр хүрч хөдөлмөрийн чадвар буурах, орон гэртээ татагддаг.

Ягаан: Байгальд их ховор тохиолддог өнгө. Энэ өнгө ямар нэг ер бусын нууцлаг хүлээлтийг бий болгохын зэрэгцээ хөдөлгөөн саарч, цочролд орох нь багасдаг.

Зарим тохиолдолд хүн өөрийн амьдралд учирсан явдлаас болж, өнгөтэй холбоотой болзолт рефлекс үүсч болзошгүй. Жишээ нь ногоон зүлэг дээр бусдын халдлагад өртсөн хүн дараа нь ногоон өнгөнд их таагүй ханддаг болж болзошгүй
.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.29.05 4:23 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Нар анагаах увдистай

Нарнаас бидний эрүүл мэнд, гоо сайхан тодорхой хэмжээгээр шалтгаалж байдаг. Судалгаараа нарны гэрлийн нөлөөгөөр хүний тархинд эндорфин ялгарч улмаар тайван өөдрөг, аз жаргалтай мэдрэмжийг төрүүлдэг болох нь тогтоогджээ. Зөвхөн нарны гэрлээр бидний бие махбодь " Д" витаминыг авдаг бөгөөд нарны витамин гэдэг юм байна. Эмэгтэйчүүдийн хувьд " нарны" витамин хангалттай биш байвал яс сийрэгжиж, нүүрний арьс эмзэг болох гэмтэй юм байна. Мөн" Д" витамин нь хорт хавдрын эсрэг бие махбодийн дархлаа тогтоодог гэнэ. Нарны нэрэл нь вирусыг устгаж ангина, уушгины хатгаа, сүрьеэ гэх мэт олон халдварт өчвнийг анагаахад тустай.
Нүүрнийхээ арьсанд сэтгэл дундуур байдаг охид бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд наранд нүүрээ өнгөцхөн борлуулчихаад гэмгүй юм байна. Учир нь нарны гэрэл нь арьсыг толигор, зөөлөн болгож арьсны батрыг эмчилдэг ач тустай. Харин та нүүрээ наранд хэт борлуулчихвал нүүрний тань арьс хууртайшиж улмаар үрчлээ үүсэх магадлалтай. Мөн хурц наранд биеэ хат шарвал " С." аминдэмийн дутагдалд орж, дархлаа алдагдах аюултай.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.05 3:22 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Өөх тос ашигтай, бас хортой

Өөх тос нь таргалах, атеросклероз үүсэх шалтгаан гэхдээ үүний зэрэгцээ өөх тос нь хүний эрхтнүүдэд энерги өгдөг гол бүтээгдэхүүн. Иймээс тэнцвэрт байдлыг хадгалах хэрэгтэй.
Өөх тос маш илчлэг агуулдаг, 1 г өөх тосонд 9 ккал байдаг бол 1 г нүүүрс ус ба уурганд ердөө 4 ккал агуулагддаг. Ийм учраас турахыг хүсэж байгаа хүмүүс хоолныхоо илчлэгийг бууруулах буюу өөх тос бага хэрэглэх шаардлагатай. Гэхдээ өөх тос огт хэрэглэх гүй бол хүн түүний дутагдлыг нөхөхийн тулд өөрийн эрхгүй нүүрс, ус, ялангуяа хялбар шингэдэг сахар их хэрэглэж эхэлдэг. Улмаар нүүрс усны солилцоо алдагдаж, цусан дахь сахарын түвшин эрс нэмэгдэж, биеийн жин ихсэнэ.
Таргалтаас гадна атеросклероз үүсэхээс сэргийлж, өөх, тос хэрэглэхээ багасгах хэрэгтэй. Учир нь амьтны гаралтай ханасан өөхөнд агуулагддаг холестрин биед хялбар шингэдэг онцлогтой. Тэгээд судасны хануудад аажмаар хуримтлагдаж эцэст сүүлд нь жижиг товхнуудыг үүсгэн. Эдгээр товх судсуудын зайг багасгаж, цус гүйхэд саад учруулна.
Холестрин ихтэй өөх тос байнга хэрэглэвэл товхууд цусны бүлэгнэл үүсгэж, судсуудыг бөглөдөг. Ийм учраас хүнсний өөх тосны хэмжээгээ хянаж байх шаардлагатай. Энэ нь ялангуяа эрсдлийн бүлэг, буюу тамхи татдаг, артерийн даралт ихэддэг, удамшлын зүрх судасны өвчинтэй, илүүдэл жинтэй хүмүүст хамаатай.
Гэхдээ өөх тосны хэмжээгээ эрс багасгах хэрэггүй, аажмаар багасганаар зохих хэмжээнд хүртэл бууруулах буюу амьтны гаралтай өөх тосоо ургамлын тосоор солих шаардлагатай
.Эрдэмтдийн үзэж буйгаар өөх тос нь илчлэгийн гуравны нэг байх ёстой. 20-49 насны хөдөлгөөн ихтэй эмэгтэй хоногт 65 г байх ёстой бас 50 наснаас хойш 60 г байвал зохино.


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.05 3:23 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 2:15 am
Posts: 10503
Цагаан мах гарах үеийн эмчилгээ

Геморрой буюу манайхны ярьдгаар цагаан мах гарахыг эмчилдэг олон төрлийн лаа, тос байдаг. Тэдгээрийг үндсэнд нь дөрөв ангилдаг.
Үрэвслийн эсрэг, өвчин намдаагч, шарх анагаагч , эмчилгээний венийг бэхжүүлэгч. Мэдээж эмчилгээний олон бодистой бүтээгдэхүүн илүү үр дүнтэй. Орчин үеийн Гинкор Проктор, Проктогливенол, Парембол лаанууд судсуудад нөлөөлж, зангилааны хэмжээг багасгадаг, мөн өвчнийг 100 хувь намдааж , хорсох, загатнахыг болиулна. Прокто-Гливенол тос хэлбэрээр бас байдаг.
Германы ультрапрокт лаа, тос хосолмол үйлчилгээтэй, өвчин намдаах, харшлын ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Түүнийг хүнд нөхцөлд голдуу хэрэглэдэг. Хурдан өвчин намдаадаг, үйлчлэх хугацаа нь урт. Унгарын Ауробин тос их үр дүнтэй халуун бууруулж, өвчнийг намдаана. Мөн үрэвслийн эсрэг, микробын эсрэг үйлчилгээтэй түргэн эдгэдэг.
Оросын Анестезол, Анузол, Нео-анузол лаа өвчин намдаах, түргэн эдгээх чадвартай. Геморроид зангилаанд тромб үүссэн үед хүчтэй өвдөж, зангилаа хавддаг, энэ үед цус шингэрүүлдэг, гепаринтай лаа тохиромжтой. Гепатромбин Г ба Нигепан гэх мэт.
Зөвхөн натурал бодисуудаар хийсэн Препарейшн Эйч лаа нь хөрөнгийн эсүүд, акулын элэгний тос агуулдаг.
Релиф лаа ба Геморол тосыг мөн акулыг элэгний тосоор хийсэн тул түргэн эдгээх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй.
Безорнил тосыг Хятадын анагаах ухааны жороор хийсэн, байгалийн гаралтай өвчин намдаагч, хурдан эдгээх бодисуудыг агуулжээ. Хойт сүвийн мэс заслын дараа, геморройн хүнд хэлбэрүүдэд Постеризон форте хэрэглэдэг. Тэрээр бичил организмууд өсөж үржихийг багасгаж, /хэсэгчилсэн / дархлааг сайжруулж, эдгээлтийг түргэсгэдэг. Хурц хэлэбэрийн үрэвслийн үед лааг хэрэглээд, дараа нь Постеризоныг хэрэглэнэ. Мөн тос хэлбэрээр бий.
Сүүлийн үед гарсан Пиолизин т ос микробын эсрэг ба үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, иймээс геморроид зангилаа улайж цочирдсон үед хэрэглэнэ.
Зангилаа үрэвссэн үед Оросын бактерийн эсрэг үйлчилгээтэй Левосин, Левомколь сайн. Францын Проктоседил хүчтэй антибитотик агуулсан байдаг, тос, капсул хэлбэрээр үйлдвэрлэдэг.Гэхдээ энэ бүтээгдэхүүн сөрөг нөлөөтэй. Мөөгөнцрийн болон геморроид зангилаа хавьцаа вирусын өвчлөлийн үед, мөн жирэмсэн үед хэрэглэж болохгүй.
Ихэнх лаа, тосыг эмчийн бичсэн жоргүй эмийн санд зардаг хэдий ч зөвхөн эмч ямар эм хэрэглэхийг тодорхойлно. Ер нь эмчилгээг мэргэжлийн хүнд даатгасан нь дээр.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.27.06 6:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5548
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
Killer_nemo
Ogloo bosoxod nvd chine xawdsan baiwal:
1. Odriin xagast xet ix dawsatai xvns xereglesnees.Jishee ni: yntaxiin omno idsen yyt sharsan toms ene taagvi yawdaliin byryytan
2. Byryy dernees:Ooroor xelbel mornii tvshinoos doogyyr xawtgai der gesen vg.vvnees vvdej odor yysan shinjen biye organizmd ilvvddeg yum
3. Oroi yysan spirtiin torliin zuil eswel erdiin xiishvvlsen yndaanaas.
Vvnees garaxiin tyld: Zarim xvmvvs torloxiin byltsen nudtei b.x ni bii. Xerew ta vvnd xamragdax bol erdiinxoosoo 15-20 minytiin omno bosood vz.Tereesee garax vyed boltsiison nvd chine gaigvi eswel bvr zvgeer bolox naidwar b.na. vvnii tyld nvdnii tos xeregleed vzeerei.Xerewee vr dvngvi bol bvv gyni .Xviten jin, orgost xemex eswel zvgeer l xviten xalbagaar ogloo,oroid nvdendee tawan minyt jin tawixad l xangalttai. Xicheegeerei


Ungariin erdemtediin xelh b.gaagaar gar ytas vriin shingenii bolowsriktand myygaar noloolj, belgiin chadwargvi bolgodog baij magadgvi gene. Erchvvd gar ytsaa ixewchlen omdniixoo xalaasand xiij yawdag bogood ene ni ersdel ychryyldag bolox ni batlagdjee. Bidnii tyrshiltaar gar ytas ni erchvvded sorgoor nolooldog ni notlogdson xemeen Ungariin Anagaax Uxaanii Ix Syrgiiliin sydlaach, emch Imre Pejes xetgvvlchded medegdjee. Tereer belgiin chadwar ni myydsan 221 xvnd sydalgaa ywayylsan aj. Sydalgaagaa tednii diilenx ni gar ytasnii noloogoor belgiin chadwar ni myydsan ni ajiglagdjee.Imre Pejes Bid daxin nariiwchilsan sydalgaa yawyylax xeregtei b.gaa bolowch sanxvvgiin bolomj myytaigaas xiij chadaxgvi b.na. xemeen yarissan b.na. Xarin Berlin xot daxi Europiin xolboonii noxon vrjixvin tow sydalgaag sanxvvjvvlex boljee. Mon xet ahcaalaltai ajlax, tamxi ixeer tatax zereg ni echvvdiin belgiin chadwart sorrgoor nolooldog b.na.

_________________
crybaby


Top
   
 Post subject: Zov hoolloltiin tuhai
PostPosted: Jan.27.06 6:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5548
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
Zoluchka

hun odort 10n torliin nogoo jims idej baih hergeti gej baigan ovoliin uliralg calor ihtei zuil ideh heregtei yaadaad gevel hun daarsnaas bolj ilch aldaj calor hasagddag !
er ni zov tohiromjtoi hoololhiin tuld neeh ih tostoi bish bas neeh tosgui ch bish tentsvertei hool hiij ideh heregtei jishee ni
ogloo :
masltai talh
cereal
suu /chokotoi baij bolno
jims
yogourt ihdeh

odor:
salade baitsaatai luuvantai esuul oor yamar neg nogootoi
hool mah budaa esuul nogoo
jimsnii salade esuul jimstei cake
yogourt

oroi :
oroid er ni hongon hoolloh hereti yaagaad gevel hun ihenhdee odor hodolson shigee oroid hodoldoggui uchiraas hool shingeh ni baga
nogoonii salad neg omlette ch yumuu
jims esuul yogourt

hedii chinee hoolondoo oor oor yum idne todii chinii hunii biend sain yanz buriin yum idej baih heregtei gesen ug dandaa neg torliin bish

_________________
crybaby


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 95 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited