e.ganhuu wrote:
За би энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг Монголын бараг бүх газрыг дамжсаных та бүхэнд Лазер гэдэг эмнэлэгт оч гэж зөвлөх байна. Олон газар дамжиж, нилээн цаг зав, хөдөлмөр, мөнгө зарсны эцэст миний нүүрэн дээр юм гарах нь ховор болсон. 1, 3-р эмнэлэг, Ачтан, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Хандармаа, Гибсон эд нар бол надад тохироогүй юмуу эсвэл угын эмчилж чаддаггүй юмуу надад лав шал дэмий санагдсан. Хамгийн түрүүнд шууд л Лазер эмнэлэг дээр очоогүйдээ жаахан харамсдаг. Гэхдээ яахав ямар ч байсан тууштай байсны эцэст үр дүнд хүрчихсэн юм чинь. Тэгээд энэ эмнэлэгийн талаар жаахан дэлгэрэнгүй ярьхаар шийдлээ. Лазер эмнэлэг оношлогоо нь 5000 гэдгийн байналээ. Тэгээд эмч нь үзээд өөрт чинь ямар шинжилгээ хийлгэж ирхийг хэлээд өгнө. Хэдэн шинжилгээ, ямар шинжилгээнээс хамаарч төлбөр нь янз янз байна. Миний хувьд олон газар дамжиж эмчлүүлсэн болхоор урд нь өгсөн шинжилгээнүүдээ үзүүлтэл хангалттай өөр шинжилгээ хийлгэх хэрэггүй гэсэн. Тэгээд л эмчилгээ бичиж өгсөндөө. Надад бол хоолны дэглэм, гурван төрлийн эм, нэг тос бичсэн 90 -ээд мянга болсон санагджийн. Энэ нь зөвхөн эмчилгээний нэг курс нь гэсэн. Тэгээд эмчилгээний үр дүнгээс хамаарч 3 хүртэл курсээр эмчилнэ гэсэн. Тэгсэн чинь эхний курсийн эмээ уугаад л миний нүүр гайгүй болчихсон. Тэгээд ахиж очоогүй(зөвдсөн үү буруудсан уу мэдэхгүй) Тэр хоолны дэглэм бол хамгийн чухал зүйл гэдгийг би ойлгосон. Одоо миний нүүр гайгүй болсон ч гэсэн оройтож хоол идэх эсвэл халуун ногоо ихээр хэргэлхээр маргаашнаас нь юм гараад байдаг. Хоолны дэглэм гэдэг ганц сар бариад үр дүнгээ өгдөг зүйл биш юм гэдгийг яс махандаа шингэх гэдэг шиг л ойлгочихоод байгаа. Хүмүүс 7 хоног ч юмуу ганц сар хоолны дэглэм барьчихаад нэмэргүй юм байна гэж бодоод улам замбараагүй хоолодог. Би ч олон удаа тэгж шантарч байлаа. Тэгхээр хоолны дэглэм гэдэг зүйлийг нүүрээ цэвэрхэн байлгахын тулд л хэсэгхэн хугацаанд барих ёстой гэдэг ойлголтоосоо салж амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй. Ходоод ямар дуртай үедээ хог хаядаг хогийн сав бишдээ. Бас би санхүүгээ зохицуулж байгаад сорви арилгах эмчилгээнд нь явна гэж бодож байгаа. Жаахан үнэтэй л юм байналээ. 21 хоногийн зайтай 120 мянгаар гурван удаа гэсэн. Хажуугаар нь эмчилгээний явцын зардал нэмэгдэнэ. Тос мос авч түрхэх юм байх. Тэгээл энэ сэдэврүү ахиж орж ирэхгүй гэж бодож байгаа :D За амжилт хүсий найзуудаа.
Чи ер нь ямар эм ууж байгаагаа мэдэж байна уу? Наад Лазер тай хэдэн сар явж бгаам?
Accutane гэдэг эм өгч бгаа бх (аймар хуурайшуулдаг) , энэ эмний гаж нөлөөг сайн мэдээрэй. Ууг нь сар болгон цусны шинжэлгээ өгөх ёстой бдийм бн лээ. Би 1 сар 15 хоног уугаад гагүи болсон хэдий ч ам хуурайшаад элэг муутай больсон. Нетээр хайхад 4 , 5 сар уудийм бн лээ.