Хүмүүстэй хамт байхдаа биеэ барьдаг уу, Хэзээ юу ярихаа мэдэхгүй, толгойд чинь юу ч орж ирэхгүй дүмбийдэг үү, харилцан яриан дундуур хэзээ үг хавчуулахаа мэдэхгүй, боломж гарлаа гэхэд хэлэх зүйлээ толгой дотроо дахин дахин давтсаар байтал цаг хугацаа нь өнгөрч чи дүмбийсээр хоцордог уу, Хүмүүсийн анхаарал чам дээр төвлөрөх үед зүрхний цохилт чинь түргэсч, нүүр чинь улайж, гарын алга чинь хөлөрч, юм ярих үед хоолой чинь чичирч, хүмүүстэй харц тулгарахаас зайлсхийдэг үү? Байнга бусад хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэж өөрийгөө цэгнэдэг үү? Social Anxiety Disorder нь биднийг амьдралыг бүрэн мэдэрч, өөрсдийгөө нээж, бусдад нээлттэй байх замыг хаадаг маш том саад бартаа юм. Наашир, ярилцая, харилцан бие биендээ туслая
_________________ Cold or not He is Present!
|