#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.17 1:12 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 
Author Message
 Post subject: Эбола
PostPosted: Oct.16.14 5:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Энэ өвчнөөс сэрэмжлэх хэрэгтэй л болж дээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Last edited by Саруул on Oct.17.14 12:35 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.16.14 5:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Баруун Африкт дэлгэрээд буй эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 4879-т хүрчээ. Түүнчлэн эболагаар 8033 хүн өвчлөөд байгаа аж. Энэ тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. Эбола вирус өнгөрсөн хоёрдугаар сард анх Гвинейд гарч, хэдхэн сарын хугацаанд хөрш Либери, Сьерра-Леоне, Нигери, Ардчилсан Конго улсуудад халдварласан юм.

Халдвар авсан хоёр номлогч Испанид нас барсны дараа тэднийг эмчилж байсан сувилагч эболагаар өвчилсөн тохиолдол гарсан. Мөн халдварын голомтод очоод ирсэн АНУ-ын дөрвөн иргэн эболагаар өвчилжээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.16.14 6:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Хилийн хяналтыг сайжруулж, эбола вирусээс сэргийлэхийг зөвлөжээ
2014.10.14

Нийгэм
Хилийн хяналтыг сайжруулж, эбола вирусээс сэргийлэхийг зөвлөжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчин, тандалт судалгааны албанаас дэлхий нийтийг түгшээж буй Эбола вирусын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хүргэж байна. 2014 оны аравдугаар сарын 8-ны байдлаар Эбола вируст халдвар дэлхийн есөн улсад бүртгэгдэж, өвчлөгсөд 8105, нас барсан 3908, үүнээс эмнэлгийн ажилтан 401, нас барсан 232 болсон байна.

Тухайлбал, 2014 оны 10 сарын 7-нд Эбола вируст халдварын нэг шинэ тохиолдол Испанид бүртгэгдсэн байна. 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Австрали улсад MERS-CoV-ийнлабораториор батлагдсан анхны тохиолдлыг мэдээлсэн байна. Энэ тохиолдол нь 29 настай эмэгтэй, 9-р сарын 22-нд Саудын Арабын Доха хотоос Австрали улсад ирсэн байна. Өвчтөн Affif хотоос Riyadh хот хүртэл машинаар аялсан ба Австрали улсад ирэхдээ амьсгалын дээд замын үрэвслийн шинж тэмдэг, халуурсан зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байсан байна. Асуумжаар тэмээ болон тэмээний гаралтай бүтээгдэхүүнтэй харьцаагүй, өвчтэй хүнтэй хавьтал болоогүй байна. Австрали улсад өвчтөний хавьтлыг тогтоон хяналтанд авах, Саудын Арабаас ирч байгаа зорчигч нарт хийх хяналтыг сайжруулах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Иймд ДЭМБ-аас дараах зөвлөмжүүдийг өгч байна.

-Цочмог, хүнд хэлбэрийн амьсгалын замын халдваруудын тандалтыг сайжруулах, ердийн бус хэв шинжийн халдварыг анхаарах.

-Халдвараас урьдчилан сэргийлэх, халдвар хяналтыг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх

-Иргэдэд гар угаах, халдвараас урьдчилан сэргийлэх талаар сурталчилгааг явуулах

-Шаардлагагүй бол өвчлөл бүртгэгдсэн улс орноор зорчихгүй байх зэргийг анхааруулжээ.

Мөн Эбола вирусын халдварын нууц хугацаандаа аль нэг улс оронд орж ирсэн хойноо өвчлөх явдал их гарч байгаа учир, иргэд болгоожтой, сэрэмжтэй байх, хилийн нэвтрэх цэгүүдэд тавих хяналтыг сайжруулах хэрэгтэй байна. Болзошгүй тохиолдол илрэхэд хариу арга хэмжээ авах бэлэн байдлаа хангахад онцгой анхаарах. Эхний сэжигтэй тохиолдол эмнэлэгт хандахад үзүүлэх тусламж үйлчилгээ, халдвар эсэргүүцэх дэглэм мөрдөхөд бэлтгэлээ хангахыг зөвлөсөн байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.16.14 6:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Эбола вирусын голомтоос ирсэн хоёр жуулчныг буцаажээ

Эбола вирусын голомтоос ирсэн хоёр жуулчныг буцаажээ
Анх баруун Африкийн улсуудад гарсан эбола вирус европын орнуудад тархаж, аюулын харанга дэлдээд байгаа билээ. Энэ нь эбола вирус тархсан улсуудад хилийн хорио тавиагүйгээс болж байгаа юм. Харин ДЭМБ-аас улс орнуудыг хилийн шалгалтаа сайжруулахыг анхааруулаад байгаа. Тэгвэл Саяхан эбола вирусын голомт болох Нигер улсаас ирсэн хоёр иргэнийг “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас буцаажээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.16.14 6:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Манай энхийг сахиулагчид тус бүс нутагт ажиллаж байгаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.16.14 11:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5593
Galaa039 wrote:
Манай энхийг сахиулагчид тус бүс нутагт ажиллаж байгаа.



hmm eruul mend l butsaj ireesei. ovchilson humuusiin 90% ni uhdeg ayultai ovchin.


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.17.14 12:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Эбола вирус Монголд тархаж болзошгүйг ЭМЯ сэрэмжлүүллээ

Дэлхий нийтийг түгшээж байгаа Эбола вирусын тархалт, халдвар газар авсаар байна.

Одоогийн байдлаар /2014 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар/ дэлхийн найман оронд 8399 хүн Эбола вирусийн халдвараар өвчилж, 4033 (48%) хүн нас барсан байна. Үүнээс 416 эрүүл мэндийн ажилтан өвчилсөн бөгөөд 233 нь нас барсан байна. Энэ нь нийт өвчлөгсдийн дунд 4.9 хувийг эзэлж байгаа юм. Эбола вируст халдвар дэлхий дахины анхаарлыг татаж, аль ч улс оронд хэдийд ч тархах магадлалтай болсон гэж уг өвчнийг судалж буй эрдэмтэн, судлаачид үзэж байгаа юм.

Тиймээс Эрүүл мэндийн яамнаас иргэд, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад сэрэмжлүүлэг хүргүүллээ. Тодруулбал Эбола вируст халдвар бүртгэгдэж байгаа Баруун Африкийн улс орнууд, Испани, АНУ-д зайлшгүй шаардлагагүй бол зорчихгүй байх, Эбола вируст халдвараар өвчилсөн хүнээс ялгарч буй биеийн бүхий л шингэн халдвартай тул төстэй шинж тэмдэг илэрсэн өвчтөнтэй харьцахгүй байх, гадаадын улс орнуудад зорчиж ирснээс хойш халуурах, ядрах, толгой өвдөх, биеэр цусархаг тууралт гарах, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд яаралтай хандахыг анхааруулсан байна.

Мөн дээр дурьдсантай төстэй шинж тэмдэг бүхий хүн ойр дотны хүрээлэн дунд чинь тааралдвал яаралтай ХӨСҮТ-ийн 100 тоот утсанд хандаж мэдээлэх, эрүүл мэндийн байгууллагын эмч, ажиллагсад өөрсдийн хувийн хамгаалах хэрэгслийг хэрэглэж, эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангаж ажиллах, эбола вируст халдварын талаарх сургалтад хамрагдаж, өвчний өнөөгийн байдлын талаар мэдээллийг Эрүүл мэндийн яамны www.moh.mn болон ДЭМБ-ын www.who.int цахим хуудаснаас авч байх, иргэн хүн бүр сонор, сэрэмжээ дээшлүүлэхийг сэрэмжлүүллээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.17.14 12:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
ОХУ-д эбола бүртгэгдлээ

Баруун Африкийн орнуудад дэгдэж, 4500 хүний аминд хүрсэн эбола вирус ОХУ-д бүртгэгдсэн тухай “www.ibtimes.com” мэдээллээ. ОХУ-ын Эрүүл мэндийн яамнаас "Нийслэл Москвагаас 271 км зайтай Орёл хотын их сургуульд сурдаг хоёр Африк оюутан эболагийн халдвар авсан шинжилгээгээр тогтоогдсон” гэж мэдээлжээ. Тэдний нэг нь эбола хурдацтай тархаж буй Гвиней улсын иргэн аж.

“Халдвар авсан 20 настай Монтеуро Волбе Луиру болон 23 настай Сантоуш Монтеурог Орёл хотын төв эмнэлэгт тусгаарлаж, ДЭМБ-аас илгээсэн бэлдмэлээр эмчилж эхэлсэн. Сайн дурынхан халдвар авсан оюутнуудтай ярьж, харьцсан хүмүүсийг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Тэд энэ сарын 14-нд Орёл хотод ирцгээсэн. Өвчтөнүүдийн биеийн байдал хэвийн байгаа” гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Тус улсын Засгийн газар эболагийн тохиолдолд бүртгэгдсэний дараа ард түмнээ сэрэмжтэй байхыг уриалж, шаардлагатай гэж үзвэл хилээ хаах болно гэж мэдэгджээ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.17.14 12:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Дэлхий нийтэд гамшиг дагуулсан вирус


АНУ-д есдүгээр сарын сүүлээр эбола вирусын анхны тохиолдол бүртгэгдсэн боловч 10 гаруй хоногийн дотор халдвар авсан нас барснаар олон улсууд өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байна. АНУ, Их Британи зэрэг улсууд агаараар зорчин ирэгсдэд эбола вирусын сорил явуулж эхлээд байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт эбола вирустай холбоотойгоор дэлхий нийтийн хэмжээнд болж өнгөрсөн гол гол үйл явдлуудын талаарх мэдээллийг хүргэж байна.


Баруун Африкийн орнууд итгэл алдарч эхэллээ
Дэлхийн хамгийн их сүйрэл дагуулж буй эбола вирус Баруун Африкт 8000 орчим хүн халдварлаж тэдний 3800 нь хэдийн амиа алдаад байгаа тухай ДЭМБ-аас мэдээлжээ. Түүнчлэн вирусын тархалт албан ёсоор бүртгэгдсэн орнуудад Гвиней, Либери, Нигери, Сенегал, Сьерра Леон, Испани, АНУ багтсан байна. Үүнээс гадна Баруун Африкт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилчид вирусаар халдварлах нь эрс нэмэгдэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Либерид ажиллаж байсан НҮБ-ын ажилтан эбола вирусын халдвар авсан болох нь тогтоогджээ.

Хэрэв халдвар хөрш орнуудад тархвал Африкийн дараагийн хоёр жилийн төсөвт зөвхөн эбола вирустай тэмцэхэд 32 тэрбум ам.доллар шаардлгатай гэсэн тооцооллыг Дэлхийн банкнаас гаргажээ. Мөн өнгөрсөн долоо хоногт Либерийн Ерөнхийлөгч эбола вирусын тархалтаас үүдэн энэ долоо хоногт зохион байгуулах гэж байсан Сенатын сонгуулийг хойшлуулсан тухай албан ёсоор мэдэгдсэн байна. Одоогоор сонгууль явуулах өдрийн шинэчлэн тогтоогоогүй байгаа гэнэ.
АНУ-ын тэнгисийн болон агаарын цэргийн хүчний 334 хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрөгч пүрэв гарагт Либери улсад ирсэн байна. Эдгээр бие бүрэлдэхүүнтэй хамт “V-22 Osprey” хэмээх дөрвөн нисэх онгоц, тээвэрлэлт хийх зориулалттай хоёр “С-130” онгоцыг тус тус авчирчээ. АНУ-ын армийн хэвлэлийн төлөөлөгч, дэслэгч Дэйв Дохертийн мэдээлснээр аравдугаар сарын сүүлч гэхэд “101 Airborne” хэлтсээс дахин 700 цэрэг Либери улсыг зорихоор төлөвлөсөн гэжээ.
Энэ сэдвээр
Эбола Вирус

АНУ-д эбола вирусын халдвар авсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
Өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр АНУ-д эбола вирусын тохиолдол бүртгэгдсэн билээ. Харамсалтай нь өнгөрсөн долоо хоногт вирусын халдвар авсан иргэн болох Эрик Данкан нас барсан байна. Тэрбээр Техас муж дахь Пресбитериан эмнэлэгт хэвсэнээс хойш 10 хоногийн дараа ийнхүү амьсгал хураажээ. Данканы гэр бүлийнхэн түүний эмчилгээг хангалтгүй байсан хэмээн үзэж байгаа боловч тус эмнэлгийнхэн өвчтөнийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн гэх тайлбарыг өгч байгаа аж. Мөн түүнтэй харьцаж байсан 50 хүний тусгаарлаж, хяналтанд байлгаж байгаа билээ.
АНУ-д эбола вирусын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас хамгийн их хөл хөдөлгөөнтэй байдаг Нью-Йоркийн “JFK”, Вашингтон Даллес, Ньюарк, Чикагогийн О’Хара болон Атлантын гэсэн нийт таван нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд вирусын сорил авч байх шийдвэр гаргасан байна. Ялангуяа халдвар дэгдсэн орнуудаас ирж буй иргэдэд тусгайлан нарийн үзлэг, шинжилгээ хийх гэнэ.
Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр Эрик Данканыг эмчилж байсан эрүүл мэндийн ажилтан вирусын халдвар авсан болох нь тогтоогджээ. Одоогоор түүний талаарх ямар нэгэн мэдээллийг өгөөгүй байгаа бөгөөд түүнтэй харьцаж байсан хүмүүсийг яаралтай хяналтанд оруулахаар болсон аж. Ийнхүү АНУ-д эбола вирусаар өвчилсөн хүнээс халдвар авсан тохиолдол гарсан нь эмнэлгийн ажилчдыг түгшээж байна.



Бусад улсуудад нөхцөл байдал хэр байна вэ
Өнгөрсөн долоо хоногт эбола вирусаар халдварлаж насан барсан хоёр хүнийг асарч байсан Испани сувилагч мөн л вирусын халдвар авсан байна. Түүнийг амралттай байх хугацаанд өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн ба Мадридын ойролцоох Алькоркон эмнэлэгт ирэхдээ маш өндөр халуунтай байсан аж. Одоогоор түүний бие тогтвортой байгаа бөгөөд түүнтэй харьцаж байсан таван хүнийг ч мөн хяналтанд аваад байгаа гэнэ. Үүний зэрэгцээ сувилагчийн нохойг хүмүүст халдвар тараасан байж болзошгүй хэмээн үзэж Мадрид хотын шүүхийн шийдвэрээс устгажээ. Хэдийгээр олон нийтийн зүгээс үүнийг эсэргүүцэж байсан ч болзошгүй эрсдлээс хамгаалахын тулд ийм шийдвэр гаргахаас өөр аргагүй байсан хэмээх тайлбарыг албаны хүмүүс өгч байгаа юм.
Баасан гарагт Бразил улсад эбола вирусын халдвар авсан байж болзошгүй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлжээ. Сулейман Бах хэмээх иргэн пүрэв гарагт Гвиней улсаас ирсэн байна. Хилээр гарах үед өвчний шинж тэмдэг илрээгүй боловч газардсаны дараа халуурч эхэлсэн тул эмнэлэгт ханджээ. Азаар шинжилгээний дүн сөрөг гарч түүнийг эбола вирусаар халдварлаагүй болохыг Рио-де-Жанейрод байрлах Олон улсын халдвар судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлсэн байна.


Эбола вирусын эсрэг эмчилгээ, эм бэлдмэл
Уг вирус нь бусад халдварт өвчинтэй харьцуулахад нэгээс нөгөөд халдварлах боломж хялбар байдгаараа илүү их эрсдлийг дагуулж байна. Вирус өвчтэй хүний хэрэглэж байсан зүйлс, шүлс, цус, нулимс, хөлс зэргээр дамжин халдварладаг.Судалгаанаас үзэхэд халдвар авсан хүмүүсийн 90 хувь нь амиа алдаж байгаа аж. Харамсалтай нь өнөөг хүртэл уг вирусыг эмчлэх, халдвар авахаас урьдчилан сэргийлэх эм, бэлдмэл гараагүй байгаа бөгөөд одоогоор хамгийн найдвартай арга нь халдвар авсан хүний бусад хүмүүсээс тусгаарлах явдал гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Баруун Африкт ажиллаж байхдаа халдвар авсан АНУ-ын тусламжийн хоёр ажилтныг Сан Диего компанийн боловсруулсан “Zmapp” туршилтын эмээр эмчилсэн билээ. Энэхүү эмийн сармагчин дээр хийсэн туршилт амжилттай болсон хэдий ч олон мянган хүн дээр шууд туршиж үзэх нь эрсдэлтэй гэдгийг эмийг бүтээсэн эрдэмтэд хэлсэн байна. Түүнчлэн халдвар дэгдсэн улсуудад тараах хангалттай хэмжээний нөөц байхгүй бөгөөд цөөн хэдэн хүмүүсийг эмчлэхийн тулд хугацаа их шаардаж, нэлээдгүй хэмжээний зардал гарч байгааг тооцоолжээ. Судлаачид одоогоор “Zmapp” вакциныг богино хугацаанд олон хүмүүст хүргэх боломжийг судалж байгаа юм.

Тэгвэл эбола вирусын эсрэг вакциныг гаргаж авах хамгийн боломжит түүхий эд тамхины ургамал байж болох талаар эрдэмтэд мэдээлжээ. Бидний мэдэхээр тамхи нь хорт хавдар, зүрх судас, уушигний өвчний гол эх үүсвэр болдог билээ. Гэвч сүүлийн жилүүдэд молекулын биологийн судалгаа эрчимтэй хөгжиж тамхины ургамлыг эмийн бүтээгдэхүүн хийхэд ашиглаж эхэлсэн нь дэлхий нийтийн дунд тархсан тамхины талаарх төсөөллийг өөрчилж эхлээд байна. Одоогоор тамхины ургамалд суурилсан эбола вирусын эсрэг вакциныг гаргаагүй байгаа ч бусад өвчний эсрэг үр дүнтэй бэлдмэлийг гаргаж чадсан байна. Тухайлбал, АНУ-ын хойд Каролина муж дахь “Medicago” био эмийн үйлдвэрийн компани Засгийн газрын санхүүжилтээр тамхины ургамал ашиглан 30 хоногийн дотор 10 сая томоогийн вакциныг үйлдвэрлэн гаргажээ. Түүнчлэн Канадын “PlantForm” компани хөхний хорт хавдрын өсөлтийг бууруулах эмийг тамхины ургамлаас гарган авч байгаа аж. Кентакки дахь Луисвиллийн их сургуулийн Хавдар судлалын хөтөлбөрийн хүрээнд 2007 оноос эхлэн булчин задрах тахал, умайн хүзүүний хорт хавдар зэрэг өвчнүүдийн эсрэг вакциныг тамхины ургамлын нэг төрөл болох “Nicotiana benthamiana”-аас гарган авч байгаа юм.Ийнхүү тамхины ургамал нь уламжлалт аргаас илүү хямд бас богино хугацаанд баталгаат эм бэлдмэл гаргаж авах үндсэн түүхий эд болж байгааг онцолсон бөгөөд дэлхий нийтийн анхаарал хандуулж буй эбола вирусын эсрэг вакциныг ч мөн гарган авах боломжтой гэж судлаачид үзэж байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.17.14 12:42 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
http://edition.cnn.com/2014/10/14/healt ... nina-pham/

Манайхаас энхийг сахиулагч эмч, сувилагч нар 01 сард Африк руу 9 сарын хугацаатай явсан гэнэ. :O


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.17.14 12:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
2014 он. Энэ химийн дайны уршгаар ихэнх хүн арьсны хорт хавдар, болон арьсны бусад төрлийн өвчнөөр өвчилнө.

гэсэн Вангагийн зөгнөл бас байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.22.14 3:28 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Эболаг хүний цусны ийлдсээр эмчилж байна

Эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний цусны ийлдсээр эмчлэх арга аймшигт өвчний эсрэг амжилттай байна. Иймд халдварын голомт Либери улс руу ийм цусны ийлдсийг их хэмжээгээр нийлүүлэх болсныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Эмч нарын тайлбарласнаар эбола вирусын халдвараас эдгэрсэн хүний биед өвчний эсрэг тэмцэх эсрэг биет үүсдэг гэнэ. Эболагийн голомт Баруун Африкийн гадна халдвар авсан анхны хүн Испани сувилагч цусны ийлдсээр эмчилгээ хийлгэснээр үхлийн аюулт өвчнөөс эдгэрсэн билээ.
Үүний зэрэгцээ эрдэмтэд ирэх нэгдүгээр сар гэхэд эбола вирусын халдварын эсрэг вакцин, эмийг гарган авахаар ажиллаж байна. Эболагийн эсрэг хоёр төрлийн вакцин энэ оны сүүл гэхэд үйлдвэрлэлд бэлэн болох гэнэ. Эбола вирусын халдвараар олон улсад 4555 хүн амь үрэгдээд байгаа юм. Эбола вирус хүн, амьтны биеийн бүх шингэнээр дамжин халдварладаг, үхэлд хүргэх эрсдэл өндөртэй өвчин юм.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
 Post subject: Re: Эбола
PostPosted: Oct.22.14 3:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9294
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
Эболагийн вирусын патентыг АНУ эзэмшдэг байх юм...

http://www.naturalnews.com/046290_Ebola ... otive.html

энд тун сонирхолтой зүйлс байна....

http://www.spiritscienceandmetaphysics. ... 6VGla.dpuf

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 13 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited