#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.17.19 7:54 am

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 389 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next
Author Message
PostPosted: Jan.30.14 5:10 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Quote:
Коланаас яаж гаргах вээ... юм л бол кола гээд байхын...
Битгий худалдаж ав. Тэр мөнгөөрөө хувьцаа ав.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Feb.12.14 11:25 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
Quote:
Quote:
Коланаас яаж гаргах вээ... юм л бол кола гээд байхын...
Битгий худалдаж ав. Тэр мөнгөөрөө хувьцаа ав.
Кола уухаараа өөрийгөө бензин ууж байна гээд төсөөлөөд бай, өөрийнхөө яснуудыг аяга таваг угаадаг порлоон шиг болж байна гэж төсөөл. Ер нь гэм хийсэн ходоод биш гэнэт олдсон хоол биш гэдэг шиг, чамд ямар ч гэм хийгээгүй байгаа биеийг зовоохоо боль боль... тэгээл нас ахиад ирхээрээ гавьяа байгуулсан аятай эмнэлэг, эм тариа...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Feb.19.14 6:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Тамхины хяналтын хууль гарахад тамхи татдаг хүмүүс бөөн шүүмжлэл хэлж байсан. Би татдаггүй болохоор огтхон ч эмзэглээгүй. Одоо архины хяналтын хууль гарахад ч эмзэглэхгүй. Огт уудаггүй болохоор надад ямар ч ялгаа байхгүй. Эндээс нэг зүйл ажиглагдаж байна. Хүмүүс өөрсдийн хэрэглэдэг муу зуршлийн зүйлээ хамгаалах хандлагатай байдаг. Өөрөө огт ашиг олдоггүй байж.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Feb.27.14 8:37 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Түргэн хоолны газарууд ийм л тахиа таньд идүүлдэг юм даа.

Image

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Mar.26.14 3:33 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
Чацаргана гэснээс манайд энэ олон төрлийн ундаа гархаар тийм ихийг тариалдаг, нөөц нь байдаг юмуу. Нэг л итгэж өгөхгүй байх юм, cola уухаа болисноос хойш Зөв гэх TESO-н аарцны ундаа, АПУ-н Тэрэлж Сэлэнгэ уудаг болсон. Тэр аарцны ундаа ч хуурай сүүнийх л байх яахав cola-наасаа арай хоргүй юмдаа, харин АПУ Тэрэлж Сэлэнгэдээ яг тэр ганга, чихэр өвс гэсэн найрлага орцуудаа хийж байгаа болов уу, энэ талаар мэдэх хүн байвал мэдээллээ хуваалцаач, амт бол яг л эмийн ургамлууд амтагдаад байдын, дуртай болж байгаа шүү

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Mar.27.14 5:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Пивыг жинхэнэ эрчүүдийн ундаа мэтээр рекламдах болсон. Үнэндээ нь пиво нь эр хүний гэх бүх шинжүүдийг үгүй хийдэг байна. Пиво эр хүний гормоны тэнцвэрийг алдагдуулах бөгөөд эстрогеныг ихэсгэнэ. Тэгсэнээр тааз хэвлийгээрээ тарган эрчүүд олноороо бий болно. Пиво эр бэлгийн эс буурахад ч нөлөөлдөг байна. Пиво уудаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие эр ч биш эм ч биш төрхөнд орно.

Пиво тогтмол хэрэглэдэг эрчүүдийн бие яваандаа ийм хэлбэрт шилждэг байна. Пиво хэрэглэдэг эрчүүд бодисын солилцоо нь буурч хавчиг мөртэй, өргөн таазтай. Алкоголь их хэрэглэсэнээр эр хүний бэлгийн амьдрал хямрах бөгөөд яваандаа хөвчрөх чадвар нь буурна. Сэтэрхий уруултай эсвэл дебиль хүүхэд төрөх зам нээгдэнэ.

Image

Пиво хэрэглэдэг эмэгтэй хүн хэвлийгээрээ таргалах бөгөөд цээж, мөр нь эрэгтэй хүн шиг өргөн болно.

Image

Монголчууд түүхэндээ олон том тулаанд ялалт байгуулж байсан. Харин бид одоо бүх нийтээрээ архинд ялагдаж байна. Сэтгэлийн хатаа харуулах цаг болжээ. Хүйтэн дайн буюу мэдээллийн дайнд ялагдаж олон сайхан залуучуудаа алдмааргүй байна. Архичид, алкогольноос хараат болсон хүмүүс гэхээр нийтээрээ нөгөө гудамжны бөбө нараар ойлгоод байдаг. Гэтэл энэ эмгэг бүх давхаргад байна. Хүүхдүүд, оюутан, залуучууд, ажил эрхэлдэг хүмүүс гээл. Гол нь тийм давхаргын хүмүүс хэзээ ч хараат гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Би ажилтай амьдралтай, гэр бүлтэй, өөрийн бизнестэй, байр сууриа олсон гэдэг бодлоор өөрийгөө хуурдаг. Үнэндээ согтууруулах бодис нь эздээ голохгүй бөгөөд аль ч давхаргын хүнийг өөрөөсөө бүрэн хараат болгох чадалтай юм.
Бас хүмүүсийн өөрсдийгөө хараат бус гэдгээ үгүйсдэг түгээмэл үг нь "зохистой хэрэглээ". Ямар ч хорны төрлийнг зүйлд зохистой хэрэглээ гэж байхгүй. Аливаа хорны төрлийн зүйлс гагцхүү анагаах ухааны үүднээс л хэрэглэгддэг. Эрүүл байж л эм уугаад бие ээ муутгаад байгаатай архи уух нь яг ижил зүйл юм. Ер нь аливаа корпорацийн арга барил бол, бодит байдлыг ухамсарладаггүй зөвхөн өөрийгөө өмөөрдөг бүлэг хүмүүсийг бий болгох. Тийм тохиолдолд корпорациуд дандаа хөшигний ард үлдэх бөгөөд өөрсдийн зорилгоо хүмүүсээр өөрсдөөр нь биелүүлчиж байгаан. Өөрсдийн хянадаг хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудаар архи, вино, пивоны зохистой хэрэглээг сурталчлах бөгөөд хүмүүс мэргэжлийн хүмүүст итгэхээсээ илүүтэйгээр сонин сэтгүүлийн нийтлэл, цуу ярианд итгэх хандлагатай байдаг. Ингэж массын сэтгэл зүйг өөрийгөө өмөөрөгч болгоно. Ямар ч архичин хүн, эсвэл муу зуршилтай хүнийг хараад байгаарай. Өөрийгөө хамгаалах шалтаг заавал олж хэлж чаддаг.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Mar.27.14 10:04 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Aug.15.13 12:05 am
Posts: 1369
.


Last edited by Jonso on Mar.31.14 12:03 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Mar.27.14 11:53 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18523
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
чи чинь тэнэг юм уу?
яг адилхан.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Mar.28.14 12:54 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Aug.15.13 12:05 am
Posts: 1369
.


Top
   
PostPosted: Mar.31.14 10:54 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 592
Location: Энүүгээр тэрүүгээр....
Quote:
Quote:
Quote:
Коланаас яаж гаргах вээ... юм л бол кола гээд байхын...
Битгий худалдаж ав. Тэр мөнгөөрөө хувьцаа ав.
Кола уухаараа өөрийгөө бензин ууж байна гээд төсөөлөөд бай, өөрийнхөө яснуудыг аяга таваг угаадаг порлоон шиг болж байна гэж төсөөл. Ер нь гэм хийсэн ходоод биш гэнэт олдсон хоол биш гэдэг шиг, чамд ямар ч гэм хийгээгүй байгаа биеийг зовоохоо боль боль... тэгээл нас ахиад ирхээрээ гавьяа байгуулсан аятай эмнэлэг, эм тариа...
үл ойлголцол гарсан байна... би чинь худлаа хэлсэн хүнд кола амсаж үзээгүй хүн... :mrgreen:
харин дүүгээ наад хорноос чинь гаргах гээд байгаан...


Top
   
PostPosted: Mar.31.14 11:06 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.05.08 5:56 pm
Posts: 3741
Location: Home Sweet Home
ene ugnuudiig l duudee helchih kkkk

_________________
Бид Монголдоо хайртай :)


Top
   
PostPosted: Apr.01.14 12:42 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15123
Location: Düsseldorf, Germany
Сэтэрхий уруултай эсвэл дебиль хүүхэд төрөх зам нээгдэнэ.

enuunig l fb -r share hiiwel bolohin bna da! yamar aimar in!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: Apr.01.14 1:11 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2936
Location: Ulaanbaatar
Америкчууд анх гарснаас нь эхлээд 100 гаран жил ёстой ууж, угжиж өссөн байхад, гайгүй байлгүй дээ. Аливааг хэмжээнээс нь хэтрүүлбэл мэдээж бүгд л хор болно.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Apr.03.14 3:45 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Архинаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэж, эрчүүдийн дийлэнх хувь нь тэтгэврийн насандаа ч хүрч чадалгүй хорвоогоос хальж байна. Архичин гэхээр таньд ямар хүн санаанд ордог вэ. Хүйс нь тэр гэхийн тэмдэггүй болсон, үмхий самхай, бохир заваан, хаа сайгүй хөглөрсөн хүн. Тийм хүнийг нийгэм хүнийх нь хувьд хэн ч гэж боддоггүй. Үндсэндээ нийгмийн тодорхой хүрээллээс гарчиж буй юм. Нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 8 литрээс давбал үндэстэн мөхөх аюулд хүрнэ. Алкоголь хэрэглэдэг хүн хэрэглэдэггүй хүн хоёрын хооронд сонсгол, хараа, мэдрэмжийн асар их зөрүү гарч эхэлдэг. Оросын алдартай циркчин, амьтан сургагч үл ялиг архи ууснаасаа болж сургуульгүй бараа андууран очиж алагдсан байдаг. Согтууруулах ундаа нь хүний танин мэдрэх чадвар болон сэрэл мэдрэмжийг асар ихээр алдагдуулдаг байна.
Алькоголь нь хүний бодисын солилцоог алдагдуулахад хамгийн ихээр нөлөөлдөг бодис юм. Эхний балгалтаас л хүний систем доголдож эхлэнэ. Архи огт ууж байгаагүй хүн анх уухад дотор нь муухайрч бөөлждөг. Энэ нь организм өөртөө хэрэггүй бодисыг автоматаар гадагшлуулж хамгаалж буй үйл явц юм. Бидний бие организм гэдэг бол хэрэгтэй бодисыг шингээж, хэрэггүйг нь гадагшлуулахаар бүтээгдсэн байдаг. Харин бие организм эсэргүүцсээр байтал зориуд ахин дахин ууж дасгах юм бол ходоод муудаж эхлэнэ. Архи ууж сурлаа гэж хүмүүс ярьдаг. Үнэндээ архи ууж сурч буйдаа биш таны өөрийгөө хамгаалах механизм ажиллахаан больж дотор эрхтнүүдээ муутгах зам нээгдэж буй нь тэр юм. Олон дахин согтууруулах ундаа хэрэглэсэнээр таны ходоодны ханан дахь хамгаалагч бүрхүүл устаж спирт ходоодыг чинь шимж эхлэнэ. Нэгэнт ходоод өөрийгөө хамгаалж чадахаан больсоны дараа спирт цус руу маш хурдан очдог болно. Цусанд очно гэдэг бол биеийн эсэргүүцэл муудахийн эхлэл.
Алькоголийн зохисгүй хэрэглээнээс болж бөөрний дутагдал, ходоодны өвчин, элэгний өвчлөл тахлын хэмжээнд хүрч байна. Бөөрний аппаратнаас хараат, ажлын чадваргүй залуучууд хэдэн зуугаараа нэмэгддэг боллоо. Цэл залуугаараа эхнэр хүүхдээ орхиод үхэж байна. Спирт цусанд очсоноор цусан дахь хүчил төрөгчийг сорох бөгөөд хүн хүчил төрөгчөөр дутаж эхлэнэ. Согтууруулах ундаа цусанд очсоноор цусны эргэлт эмх замбараагаа алдаж уг эмх замбараагүй байдал юун түрүүнд тархинд очно. Бие организмын ажиллагаа эмх замбараагаа алдаж тархинд хүрсэнээр организмын гажуудал нь таны байгаа байдал, зан ааш, үг яриагаар илэрч эхэлдэг. Нэг үгээр хэлбэл таны гадны нөлөөнд автаагүй үедээ хэзээ ч хийхгүй тийм үйл хөдлөлүүдийг архи хийлгэж чаддаг юм. Архи хэрэглэдэг хүний оюуны чадамж буурч, мартамхай болж эхлэнэ. Хаалгаа түгжчээд эргэж очиж шалгаж буй бол санамж буурч буйн шинж юм. Архи, хар тамхи нь тархины баяр баясгаланг үүсгэдэг хэсэг рүү шууд нөлөөлдөг. Ингэснээр хүнд бүх зүйл сайхан буй мэт хийсвэр мэдрэмж бий болно. Гэхдээ энэ нь архи тайтгаруулж буй хэрэг биш харин тархийг сааталд оруулж буй хэрэг юм.
Архи хүний тархины төвийн удирдах чадварыг бууруулах бөгөөд хүн өөрийн хийж буй үйл хөдлөлөө хянаж чадахаан больж эхлэнэ. Ингэснээр өөрийн хийж буй үйлдэлдээ ухамсартайгаар үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй. Архи уухад төрж буй сэтгэгдэл нь таашаал биш харин тархины эд эсээ үхүүлэх замаар олж буй мэдрэмж юм. Тархины эд эс үхэхэд бодит амьдральд бодитой үнэлэлт дүгнэлт өгч чадахгүй, аливааг бодитоор хүлээж авч чадахгүй. Нэг үгээр хэлбэл хүн өөрийн тархиа зогсонги байдалд оруулж буйгаа таашаал гэж андуурдаг. Гэтэл энэ нь тийм биш. Алкоголь хэрэглэж өндөр амжилт үзүүлсэн нэг ч тамирчин, хөгжимчин, их сэтгэгч, эрдэмтэн байхгүй. Алкоголь хэрэглэдэг хүн аливаа сонголтууд, шийдвэр гаргахдаа зөвийг нь сонгох чадвараа алдаж эхлэдэг. Тийм хүмүүсийг ажиглаад байгаарай дандаа бүтэлгүй эсвэл хувийн амьдрал нь азгүй эсвэл хэрүүл уруултай байдаг. Энэ нь ухамсартайгаар, оюун ухаанчаар ажиллаж амьдрах чадвараан алдаж нэг ёсондоо сэтгэхүйн хувьд эрэмдэг болж буй шинж юм.
Хүмүүсийн анзаардаггүй нэг том алкоголь бол вино юм. Түүний талаар хэн ч муу зүйл ярьдаггүй. Хамгийн чимээгүй дайснуудын нэг. Орчин үеийн хэрэглээний нийгэмд алкоголь нь бизнесын маш том байр суурь эзэлдэг. Корпорациуд виног хамгийн сайн бүтээгдэхүүн мэтээр сурталчилдаг. Үүнийгээ бас л өөрсдийн хянадаг хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудаар яриулж суртал ухуулаг хийдэг юм. Корпорациудын арга барил бол хэрэгтэй хэрэггүй зүйлээр хүмүүсийн дунд маргаан үүсгэх. Жишээ нь цагаан вино сайн, эсвэл улаан сайн гэх мэт. Гэтэл үнэн дээ сайн муугийн талаар биш харин таны далд ухамсарт нөлөөлөх арга юм. Хүмүүс тэдний бүтээгдэхүүнийг ярьж байнаа гэдэг чинь суртал ухуулга амжилттай хэрэгжиж буйн шинж.
Гэтэл алийг нь ч хэрэглэхгүйгээр аливаа амьд биет амьдарсаар л байх болно. Эрүүл мэндэд сайн гэх утгагүй яриануудаас болж та ч өөрөө цоо эрүүл байж хэрэглэж үзэх сэдэл төрнө. Таньд сэдэл төрнөө гэдэг чинь мөнгө чинь корпорацын дансанд орохын эхлэл юм. Зохистой хэрэглээ гэдэг үгээр бас л нийгмийн сэтгэл зүйд нөлөөлж эхлэнэ. Үнэн гэвэл ямар ч хорны төрлийн зүйлд зохистой хэрэглээ гэж байхгүй. Өдөрт 2 бакал вино сайн гэж цуу тараана. Сайн л юм байлгүй гэж бодох хүн өдөрт хоёрыг уухыг хичээх бөгөөд аажмаар тухайн бүтээгдэхүүнээс хараат болж эхлэнэ. Нэгэнт хараат болсон хүн байнгын худалдан авагч болно. Ер нь хаа явсан буцдаггүй болж эхлэнэ. Аливаа зүйлээс хараат болох ийм амархан.
Гэхдээ хүн хэзээ ч 2 бакал виногоор өөрийгөө хязгаарладаггүй юм. Цаашлан цаашилсаар улам л их ууж эхлэдэг. Өөртөө төрж буй тэр хийсвэр мэдрэмжүүдээ хараат болсон хүн зогсоохыг хүсдэггүй. Зогсоох л юм бол амьдрал хоосорчих гээд буй мэт сэтгэгдэл төрнө. Вино их хэрэглэсэнээр эмэгтэй хүн үргүйдэлд хүрэх эсвэл үр тогтохгүй байх магадлалтай болж эхэлдэг. Алкоголь хэрэглэдэг эмэгтэйгээс төрсөн хүүхдийн дотор эрхтэн муу байх магадлал ихэсдэг байна. Бас нэгэн худал суртал ухуулга бол спиртийн төрлийн зүйлс нь судасны ханыг тэлж даралт бууруулдаг гэх. Гэхдээ энэ нь яг тийм биш. Эхний мөчлөг нь судасны ханыг тэлэх бөгөөд харин дараагийн мөчлөг нь улам ч агшаадаг. Сайн анзаараад байгаарай бүтээгдэхүүнээ заавал хүний эрүүл мэндтэй холбож сурталчилдаг. Согтууруулах бодис хэрэглэдэг хүмүүс ихэвчлэн гэнэт цус харвадаг. Энэ чинь л судасны нарийсалттай холбоотой юм шүү дээ.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Apr.03.14 2:30 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
Алкоголь хэрэглэдэггүй, хэрэглэх дургүйгээс болж ер нь найз нөхөд, хамаатан садангийн хүрээллээс бараг гарч байна дөө. Эсрэгээрээ мань мэт нь хүмүүст гаж болж харагддаг байх... Хэдэн найзуудаа гаргах нь хаашаа юм, ядаж сэтгэлгээ, хэрэглээг нь жоохон ч гэсэн өөрчлөх юмсан

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Apr.22.14 9:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Архи бол жинхэнэ хулчгаруудын ундаа. Энд кайф энэ тэр ямар ч хамаагүй. Түр ч гэсэн бодит байдлаас салж тайтгарах гэсэн оролдлого юм. Хамгийн хулчгар хүн ч архи уухаараа арслан бар мэт болж олон долоон юм ярьж эхэлдэг. Гадны нөлөөгүйгээр хэзээ ч тэгж чаддаггүй шүү дээ.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Apr.22.14 9:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Quote:
Чацаргана гэснээс манайд энэ олон төрлийн ундаа гархаар тийм ихийг тариалдаг, нөөц нь байдаг юмуу. Нэг л итгэж өгөхгүй байх юм, cola уухаа болисноос хойш Зөв гэх TESO-н аарцны ундаа, АПУ-н Тэрэлж Сэлэнгэ уудаг болсон. Тэр аарцны ундаа ч хуурай сүүнийх л байх яахав cola-наасаа арай хоргүй юмдаа, харин АПУ Тэрэлж Сэлэнгэдээ яг тэр ганга, чихэр өвс гэсэн найрлага орцуудаа хийж байгаа болов уу, энэ талаар мэдэх хүн байвал мэдээллээ хуваалцаач, амт бол яг л эмийн ургамлууд амтагдаад байдын, дуртай болж байгаа шүү
Амьтныхаа талаас бол дийлэнх нь хүнд огт хэрэггүй шдээ. Монголчууд уламжлалт хүнсээ хэрэглээд дэлхийд эрүүл биетэйгээрээ гайхагдаж байсан. Таны нутагт байгаа зүйлс л таны хоол гэж ёстой үнэн үг.

_________________
Inflation is hidden tax


Last edited by SA on Apr.23.14 3:29 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Apr.22.14 10:30 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.11.06 4:51 pm
Posts: 634
Location: chini bichlegnii deer/door
хааяа аймр уумаар санагддаг
ялангуяа дулаархаар газтай юм уумаар санагдаад хэцүү бнаа


Top
   
PostPosted: Apr.22.14 10:34 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Oct.21.09 11:58 pm
Posts: 15123
Location: Düsseldorf, Germany
Quote:
Алкоголь хэрэглэдэггүй, хэрэглэх дургүйгээс болж ер нь найз нөхөд, хамаатан садангийн хүрээллээс бараг гарч байна дөө. Эсрэгээрээ мань мэт нь хүмүүст гаж болж харагддаг байх... Хэдэн найзуудаа гаргах нь хаашаа юм, ядаж сэтгэлгээ, хэрэглээг нь жоохон ч гэсэн өөрчлөх юмсан
+1 arhichin ohiduudas yamar huuhed turnuu! burhan mini ehchuud yadahnaa uhamsarlad alcoholnii heregleegee boliosoi! margash ni ertei sainda balag yum olood amszan yum shig end tendgui shartsana gaihuulj bichne! uneher gyn emegneltei asuudal! odoni ohidud hen ih uusanara gaihulah bolj!

_________________
управляй своей судьбой


Top
   
PostPosted: May.19.14 3:27 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Орост генетикийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы эсрэг багц хууль батлагдах гэнэ. Оросын иргэдийг GMO гоос хамгаалах цогц арга хэмжээ эхэлжээ. Энэ жил генийн өөрчлөллтэй үр тарихыг хориглосон байна. Хэрвээ хууль зөрчвөл тухайн этгээдийг террорист гэдэг ангилалд оруулах юм байна.
Генийн өөрчлөлттэй хүнс, үр тарианы хуулийг зөрчсөн тохиолдолд ялын дээд хэмжээ буюу 20 хүртэлх жилээр хорих юм байна.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: May.19.14 10:53 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Dec.03.10 9:50 pm
Posts: 1281
Нээрээ энэ зурагт телевизээр үнэн тархи угаах юмаа хүнд хэрэгтэй юм огтхон ч гарахгүй. Охид үүхнүүд нь бөөн солонгос кино драм савангийн дуурь үзээстэй, суваг солиулахгүй тэр нэг солонгос кино дээр нь шувтан идээстэй, хоолоо аль эрт идсэн маниус тэр хэд нь зурагтаар юм идээд байхаар юм идмээр санагдаад орой болсон хойно баахан юм идэж ходоодоо өвтгөөстэй, завсараар гардаг реклам нь пссс шорр шорр гээдл кока кола гээчээ стаканд хийгээдл ам цангаастай, уумаар санагдаастай.


Top
   
PostPosted: May.20.14 11:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7139
Тэр коланы реклам эхлэхээрл яалтчгүй кола уумаар санагдаад
Аягүй дарамтаймаа

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: May.30.14 12:55 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.14.05 7:15 pm
Posts: 10765
Location: brothels and bars
Quote:
Image

Image

Image
looks delicious


Top
   
PostPosted: Jun.01.14 3:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.17.08 8:51 pm
Posts: 5372
Location: Хийдэл
:haha: tog tasarsan ued hregtei l undaa bna

_________________
בלוי ויטאָבוס
valise בלוי


Top
   
PostPosted: Jun.19.14 12:27 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
"Казахстаны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев Архи, согтууруулах ундааг зохицуулах хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд гарын үсэг зуржээ. Энэ хуулийн дагуу одоо Казахстан улсын нутаг дэвсгэрт 21.00 цагаас 12.00 цагийн хооронд архи, согтууруулах ундаа худалдаалахыг хатуу хориглосон байна.

"Тус хууль нь эдийн засгийн эрх ашиг, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилготой" хэмээн Ерөнхийлөгчийн албаны вэб сайтад мэдээлжээ.

Хуульд зааснаар автомашины зогсоол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, спортын талбай, цэнгэлдэх хүрээлэнд мөн архи худалдаалахыг хориглосон аж.

Өмнөх хуулийн хориг нь 23.00 цагаас 8.00 цагийн хооронд үйлчилдэг байсан бөгөөд худалдааны төв, дэлгүүр, зоогийн газар, баар цэнгээний газарт хамааралгүй байжээ"

http://news.gogo.mn/r/142097

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.01.14 9:37 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.18.14 10:01 am
Posts: 1144
Ochigdor tasartlaa arxi uugad onoodor nam shartav. Ogloonoos xoish tumnii cola 3-g uulaa.

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 389 posts ]  Go to page Previous 111 12 13 14 15 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited