#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.19 1:47 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 389 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1315 Next
Author Message
PostPosted: Oct.11.13 4:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Бэлэн хоолноос ходоод нь цоорсон хүүхдүүд хагалгаа хийлгэлээ

http://www.bataar.mn/10014189

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.11.13 11:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7136
Энэ нээрээ аймаар мэдээ байсаан

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Oct.12.13 12:42 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Хүмүүс энд юу дуртайгаа идэж ууна залуу насны кайф майф гээд байсан ийм л байна шд. Юун залуу нас. Хүүхдээрээ хорвоог орхицгоож байна. Амаараа давуулсан болгон чинь хоол биш. Ухаантай бай.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.24.13 3:29 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Шилдэг зуун компаний жагсаалтанд архины үйлдвэрүүд орж байгаа нь Монголын эмгэнэл юм. АПУ "Хамтдаа бүтээсэн 75 жил". Архитай хамт яг юу бүтээсэн юм бол? Цагаан архи Монгол хүний бие организмд огт зохицдоггүй юм гэсэн. Оросуудыг дууриагаад алингаа алдаж байгаа нь энэ. Зарим хүмүүс архины үйлдвэрүүдийг шилдэг татвар төлөгч гэж өмөөрдөг. Тэднийг шилдэг болгох мөнгөө өөр зүйлд зарцуулвал Монгол хөгжинө. Зарим компаниуд үйлдвэрлэлээ нэмье гэж ШӨХТГ өөс зөвшөөрөл авах гэж хөөцөлдөөд байгаан билээ. Нэг хүнд 40 литр ногдож байхад.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.24.13 3:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Азийн чонын хэргээс болж архи заруулахгүй болох өдрүүдээр цагдаа, эрүүлжүүлэх, гэмтлийн эмнэлэг бараг ажилгүй болсон. Цөөн хэдэн бөбө архи олж чадахгүй хөргөгчний шингэн уугаад үхэж билээ. Гэмтэлд өдөртөө ганцхан хүн ирж байсан. 21 тэй хүүхдэд архи уух эрх олгож байгаа нь бас л үндэстний эсрэг бодлого юм даа. Томчууд нь арчаагүй болохоор хүүхдүүд нь тийм болох нь арга ч үгүй юм даа. Бид нар уух эрхээ тунхаглаад байвал бидний хүүхдүүд ч уух эрхээ тунхагласан арчаагүй амьтад болно. 2.800.000 Чингис сэрээд байна уу согтоод байна уу.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.24.13 3:44 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
SA архи ер нь огт амсахгүй биз?

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.24.13 3:57 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Огт амсахгүй.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.24.13 3:59 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
Quote:
Огт амсахгүй.
Good :wd:

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Oct.24.13 4:03 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5701
SA пийв уудаг уу?


Top
   
PostPosted: Oct.24.13 4:07 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Жилдээ 2-3 удаа.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.26.13 5:51 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7136
Пийв архи хоёрт ялгаа байнуу

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Oct.26.13 11:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Quote:
Пийв архи хоёрт ялгаа байнуу
Спиртийн эзлэх хувь асар их зөрөөтэй. Нэг аяга архи, нэг аяга пиво уугаад үз.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Oct.27.13 2:38 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Oct.25.13 6:04 pm
Posts: 106
Yooy zawaan sonsdjiin arhi gsn chine walalala


Top
   
PostPosted: Oct.27.13 11:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7136
Ямарч ялгаагүй байхгүй ээ

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Oct.28.13 12:30 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.13.11 11:23 pm
Posts: 3662
Location: restaurant at the end of the universe
Hariult avah sonirholgui baisan yum bol anhnaasaa yah gej asuusan yum?

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Top
   
PostPosted: Oct.28.13 12:36 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5766
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
колатай хуурга гэж байдийм билээ
тэр амтыг нь бодхоор л бөөлжидөс хүрчийнэ :m7:


Top
   
PostPosted: Nov.06.13 2:59 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Эрүүл мэндээ алдсан үндэстэн гэдэг бол өмдөө шагайндаа тултал шувталчаад 100 метрийн гүйлтэнд уралдах гэж оролдохтой ижил зүйл. Зун хөдөөгүүр хорь, гучтай залуус л эмээ өвөө нартай нийлээд элдэв өвчин анагаах рашаанд ороод байх юм. Нийгмийн эрүүл мэнд хэрэг алгаа. Нэг л их өвчин ярьсан хүмүүс. Эмээ өвөө нарын насан дээр очуул яанаа одоо. Монголчууд уламжлалт хувцасаа өмсөхөөн байснаас болоод бөөр, давсагний өвчлөл бүүр болохоон байлаа. Европ хувцас манай цаг агаарт тохироогүй тул бөөр, давсаг муудах ч аргагүй юм даа.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Nov.06.13 3:27 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.19.13 3:43 pm
Posts: 952
Location: Escaping from HeLL Pot...
Quote:
Эрүүл мэндээ алдсан үндэстэн гэдэг бол өмдөө шагайндаа тултал шувталчаад 100 метрийн гүйлтэнд уралдах гэж оролдохтой ижил зүйл. Зун хөдөөгүүр хорь, гучтай залуус л эмээ өвөө нартай нийлээд элдэв өвчин анагаах рашаанд ороод байх юм. Нийгмийн эрүүл мэнд хэрэг алгаа. Нэг л их өвчин ярьсан хүмүүс. Эмээ өвөө нарын насан дээр очуул яанаа одоо. Монголчууд уламжлалт хувцасаа өмсөхөөн байснаас болоод бөөр, давсагний өвчлөл бүүр болохоон байлаа. Европ хувцас манай цаг агаарт тохироогүй тул бөөр, давсаг муудах ч аргагүй юм даа.
Өвчин хэлсэн залуучуудыг хархаас дургүй хүрдэг болоод байгаа. Ямар нэг гэнэтийн осол, эсвэл удамшдаг өвчин хуучгүй л бол биеээ эрүүл байлгах 100 хувь боломж бидний гарт байгаа. Хэдий стресстэй нийгэм, утаа тортогтой хотод амьдарч байгаа ч гэсэн шүүдээ. Өөрсдийгөө эрүүл байлгах тал дээр бараг анхаарал хандуулахгүй, хуруугаа ч хөдөлгөхгүй шахуу. Тэгсэн хэрнээ шөнийн амьдралтай, гоёж гоодохдоо жигтэйхэн анхаарал хандуулдаг, идэж уухдаа хоол болохгүйг нь л хэрэглэнэ. Ихэвчлэн ийм л хүмүүс, гэхдээ бас айлын айхтар хүүхдүүд байнаа байна. Ер нь Монголчуудын нийтлэг 1 дутагдал байна. Анхнаас асуудалгүй сайхан байсан зүйлийг арчилж тордоод цааш аваад явж чадахгүй, нурааж сүйтгэж байхгүй болохын даваан дээр гэнэт ухаан орсон юм шиг баахан ажил, засвар. Эрүүл мэнд дээр ч тэр... Архи, тамхи, хогийн хүнс, стресс уур бухимдал, хөдөлгөөний дутагдал... тэгээд нас ахиад ирхээр 1 л гавъяа байгуулсан амьтан эмнэлэгийн үүд сахиастай, эм тарианаас аргамжаатай. Тэгээд мөрөөрөө явчиж чадахгүй хажуудах хүмүүсдээ бөөн дараа, чирэгдэл. Одоо энэ хүүхдүүд бүүр яана даа... хар нялхаас нь cola, корпарацын элдэв хиймэл хүнсээр угжуулах юм.
Уг нь бол бид зарим талаараа сайхан улсад амьдарч байгаа шүү. Ялангуяа хүнсний тал дээр, нэг үеэ бодуул хятад ногоо бараг байхгүй болж, одоохондоо өвсөө идээд усаа уусан малын мах идэж байна. Цагаан идээ гэж сайхан хүнс зундаа зооглоно. Япон юмуу Америк өөр хаа нэгт нь ийм органик хүнс олдхуу, олдлоо гэхэд үнийг төлж дийлэхгүй л болвуудаа...

_________________
lost in my mind...


Top
   
PostPosted: Nov.13.13 12:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Шар буурцгийн нөлөөгөөр дааврын өөрчлөлт бий болдог. Эрэгтэй хүн бэлгийн сулралд орж, эсрэг хүйстнээ сонирхох сонирхол буурна. Эмэгтэй хүн шиг гуя, таазаараа таргална. Хятадууд шар буурцгийн ургалтыг түргэтгэхийн тулд хүчтэй химийн бодисууд хэрэглэдэг. Дүпү - г тэдгээр химийн бодисоор бордсон шар буурцгаас гаргаж авдаг. Одоо орлуулж болох бүгдийг шар буурцгаар орлуулж байна. Орост хиамны 95 хувь нь шар буурцаг, 5 хувь нь мах болжээ. Шар буурцаг харшлын гол үүсгэгч болж байна. Генийн өөрчлөлттэй шар буурцаг организмд гүйцэд шингэхгүй хүнийг таргалуулж том том бөгстэй хүмүүс олширч байна. Шар буурцгийг тариалагч гол улсууд бол Бразил, АНУ, Хятад, Аргентин юм. Эдгээр улсуудад генийн өөрчлөлттэй шар буурцаг зөвшөөрөгджээ. Усан гахайг генийн өөрчлөлттэй шар буурцгаар тэжээхэд гуравдах үе нь гарч ирээгүй байна. Үргүйдэлд хүргэдэг аж. Генийн өөрчөлттэй шар буурцаг эрчүүдийн дааварт нөлөөлж илүү эмэгтэйлэг болдог. Ижил хүйстнүүд олширч байгаад ч шалтгаалж байна. 90 оны эхээр Орост хүнсний хомсдол болж хямд шар буурцгаар хийсэн хиамыг хүүхдүүд их хэрэглэж байжээ. Тэдгээр хүүхдүүд эмэгтэйлэг, бэлгийн сулралтай, эсрэг хүйстэнтэйгээ хэвийн харьцаанд орох чадвараар сул болсон байна. Оросын нутагт олон тооны хятад компаниуд шар буурцаг тариалж үл мэдэгдэх хүчтэй химийн бодисоор борддог аж. Анхлан генийн өөрчлөлттэй шар буурцгийг дэлхийнд танилцуулах үед хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аварна гэж сурталдаж байв. Гэвч одоо болтол дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэж чадаагүй. Шар буурцаггүй гэсэн бичигтэй хүнсний бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхэд шар буурцагны орц өндөр гарсан байна. Орост зарагдаж буй уутласан баншин дахь махны 60 хувь шар буурцаг, 40 хувь жинхэнэ мах байна. Шар буурцганд махны амт оруулахын тулд глутамат натрия гэдэг бодис хэрэглэдэг. Үүнийг АНУ - д макдоналдс мэтийн компаниуд хэрэглэдэг гэнэ.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Nov.19.13 12:48 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.05.08 5:56 pm
Posts: 3741
Location: Home Sweet Home
kola dontuuldag ni yag unen neg ohintoi hamt amidarch bsan oroi bolohoor l kola uuhgui bol bolku bn kola kola geed teriig dagaj darviad koland orson odoo uuhaa boliod us ih uudag bolson tegej bgaad belen goimon amtlagchnuudaas garnaa belen goimong amtlagchguigeer ni zugeer mahtai sholond hiivel her ih hortoi bdgiim bol?

_________________
Бид Монголдоо хайртай :)


Top
   
PostPosted: Nov.19.13 5:28 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Feb.25.06 10:02 pm
Posts: 754
Location: шувуудын одох зүгт...
hor uumaar bdg :??:

_________________
ШҮҮМЖЛЭЛД мэдрэг бай!


Top
   
PostPosted: Nov.19.13 7:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Хоолой сэрвэгнээд байвал өдөр бүр ургамлын тосоор хоолойгоо зайлаарай. Жамц давс сайн ч өдөр бүр зайлана гэвэл таатай амттай биш. Ер нь хотынхон ханиад амархан хүрээд байгаа нь олон жилийн хур цэр уушгинд наалдсанаас болж байгаа.Их идэвхтэй сайн эмчлэхгүй бол түр зуур эм уугаад эдгэхгүй. Эхнээс нь хоолой сэрвэгнэж байгаад дараа нь ханиад болдог.Нэг эмнэлэг дээр уушигны цэр соруулдаг гэсэн. Амьсгаа чөлөөтэй болоод шөнө янзтай сайн унтдаг гээд байгаам даа. Хотын агаараас болоод хүүхэд хөгшид маш их наалдаж хатсан цэрийг уушгиндаа тээж яваа. Тэр чинь амьсгалын замын өвчний эхлэл. Ялангуяа өвөл бол заавал содтой усаар ч юмуу ургамлын тосоор хоолойгоо зайлж байх хэрэгтэй гээд байгаа. Энэ их утаанд хүний хоолой, уушиг маш их аргаж хуурайшиж байгаа. Тэгэхээр чийгшил өгөх хэрэгтэй. Хааяа бүлээн уураар уушигаа утаж болно. Унтлагын өрөөндөө заавал савтай ус тавих гэх мэт. Одоо ч тэгээд сайн агаар шүүгч йонжуулагч их болж дээ. Агаар шүүгчний фильтр хачин заваан юм байдаг. Тэрийг ажиллуулахгүй бол дийлэнхийг нь бид өөрсдөө уушигаараа сорох нь байна шүү дээ.

_________________
Inflation is hidden tax


Top
   
PostPosted: Nov.22.13 4:28 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.05.08 5:56 pm
Posts: 3741
Location: Home Sweet Home
yoo yg manai avga egch shig ymaa :p urgamliin tosoor hooloigoo zailval dotor muuhai orgiod ogiod bdiishd

_________________
Бид Монголдоо хайртай :)


Top
   
PostPosted: Nov.22.13 5:24 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2936
Location: Ulaanbaatar
Гадуур ч гэлтгүй хаа явсан газраа нус, цэрээ хаяад байдаг хүмүүсийн уушиг цэвэрхэн байдаг гэсэн үг үү?

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Nov.22.13 5:26 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2936
Location: Ulaanbaatar
Quote:
kola dontuuldag ni yag unen neg ohintoi hamt amidarch bsan oroi bolohoor l kola uuhgui bol bolku bn kola kola geed teriig dagaj darviad koland orson odoo uuhaa boliod us ih uudag bolson tegej bgaad belen goimon amtlagchnuudaas garnaa belen goimong amtlagchguigeer ni zugeer mahtai sholond hiivel her ih hortoi bdgiim bol?
Коланд донтоогүй л байна шд. Гоймон дангаараа гайгүй гэж бодож байна.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Nov.22.13 10:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.19.03 12:49 am
Posts: 6287
Хүүхдэдээ муухай найруулсан сироп авч өгч байхаар чацаргана аваад буцалгаад сайхан шүүс өгч байх хэрэгтэй. Ханиад ч хүрэхгүй сайн. Хамаатны айлууд чацаргана тариалдаг болохоор дураараа чацаргана түүгээд сайхан л байдаг юм. Ганц бутнаас гүээ мөн их чацаргана гарна шүү.

_________________
Inflation is hidden tax


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 389 posts ]  Go to page Previous 19 10 11 12 1315 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited