#AsuultSambar :
http://forum.asuult.net/

Coca cola гэх хор
http://forum.asuult.net/viewtopic.php?f=35&t=184935
Page 1 of 16

Author:  SA [ Dec.08.11 8:30 pm ]
Post subject:  Coca cola гэх хор

Хүүхдэд хориглоно

Би цэцэрлэгийн эмчээр 4дэх жилээ ажиллаж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдэд намар 9-10 сард эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг хийхэд нийт хүүхдийн 65-70% хүртэл шүдний цоорол өвчлөлтэй байдаг нь үнэхээр сэтгэл эмзэглүүлдэг. Ингээд үзлэг оношлогоо, судалгааны дараагийн арга хэмжээ бол эцэг эхчүүдэд мэдээлэл зөвлөмж өгч хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх ажлыг зохион явуулах нь эмч бидний үүрэг билээ. Үнэндээ эмч хэчнээн зөвлөөд эцэг эхчүүд өөрсдөө хүүхдээ хайхрахгүй байснаас хүүхдийнхээ эрүүл мэнд, цаашлаад гоо сайханд маш их хохирол учруулж байгааг эцэг эхчүүд анзаардаггүй.. Яагаад орчин үед хүүхдийн шүд дөнгөж 2 нас хүрээд л цоорч эхэлж байна вэ? Шалтгааныг мэдээд та бүхэн анхаарна биз дээ.
Хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг Кока кола, фанта, спрайт, пепси мэтийн хийжүүлсэн ундаа шүдний №1 дайсан. Нотолгоо:
Ундааны найрлаганд эрүүл мэндэд маш хортой ортофосфорийн хүчил, кофейн, хинин, хиймэл амт оруулагч, нимбэгийн хүчил, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч ордог. Кока коланы найрлаганд америкийн индианчуудын мансууруулах уламжлалт бодис болох кока ургамлын ханд агуулагддаг гэнэ. кока ба кофейн нь сул мансууруулах үйлчилгээтэй тул хүнийг хамаарлын байдалд аажмаар оруулж бараг "лонхонд" донтуулдаг тул борлуулалтын хэмжээ тогтмол өссөөр байна. /кофейн нь эрч хүчтэй мэдрэмж өгдөг/
Кола уудаг 14 насны охидыг сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг охидтой харьцуулахад тэдний дунд ясны бүтцийн гажуудал, хугаралтын магадлал 5 дахин их байсан байна.
Шилтэй коланд хүний шүдийг хийж 7 хонуулахад үлдэгдэлгүй уусч байжээ. өөрөөр хэлбэл колаг уухад шүд ясны кальци угаагдан бөөрөнд чулуу болж үлдэнэ.
коланд маш их чихэр агуулагддаг ч бид үүнийг анзаардаггүй. үүний дүнд өөхлөлт,, чихрийн шижин үүсдэг.
Шорлог хийх махыг гялгар уутанд хийж Кола нэмээд хонуулахд гялгар уут нь хайлж унахаас гадна мах нь бараг идэгдэж зулгардаг та шалгаад үзэхэд л гайхна. /Кола нь хүчтэй хийжүүлсэн ундаа. Хийн бөмбөлгүүд нь салст дээр ялгаран хүчилтэй хамтран бүгдийг "иддэг"
АНУ-гийн ихэнх мужид замын цагдаа нар жижүүрийн машиндаа 2 ширхэг колаг тогтмол авч явдаг. Учир нь осол гарсан тохиолдолд зам дээрх цусыг маш амархан арилгаж болдог гэнэ.
Колатай тавганд хэрчим мах хийгээрэй. 2 хоногийн дараа махаа хайгаад ч олохгүй.
Машины батарейн зэвийг арилгахын тулд батерей руу кола асгаж болно.
Мөн жорлонгийн суултуурын өнгөрийг, мөн хувцасны толбыг арилгахад Колаг ашиглаж болно. За хадуураад колагийн ахуйн хэрэглээнд ямар тустайг бичжээ. Энэ бүхнийг дурдахын учир нь таны ходоод бол эд материал биш, юу ч хамаагүй хийдэг сав биш шүү дээ. Тэнд байдаг хоол боловсруулахад оролцдог хэвийн бактериуд нь Колаг уусны дараа устаж алга болох ба хамгийн гол нь шүд, ясыг бүрдүүлэгч чухал эрдэс болох кальцийг устгаж байдаг нь аюултай юм. Гэтэл их аварга маань хүртэл Колаг сурталчлаад түүнийг нь учир мэдэхгүй балчир хүүхдүүддээ авч өгөөд эрүүл мэндээ сүйтгэж байгаа нь юу гэлтэй ч вэ?. Хийжүүлсэн ундаанд бүр "Ард түмний ундаа" "түмний ундаа" гэж нэр хүртэл өгч цоллоод бэл бэнчин муутай ард түмэндээ зарж байгаа бизнесийн салбарыг буруутгах аргагүй. Хүмүүс хортой хэрэглээгээ орхиход л эрүүл мэндээ хамгаалж чадна. Дашрамд хэлэхэд дунд сургуулийн хүүхдүүдийн завсарлагаанаар хэрэглэдэг хамгийн хямд бөгөөд борлуулт сайтай ундаа MCS жижиг савлагаатай 250 төгрөгөөр зарагддаг. Гэтэл Америкт Кола ба Пепсийг дунд сургуулийн газар худалдахыг хориглох болоод удаж байна.

http://future.blogmn.net/76115/huuhded-horiglono.html

Author:  BamBino [ Dec.08.11 8:34 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

anhandaa muug medseer bj uugaad l bdag bsan
odoo ch bolij bn da gehdee haayada uuh ch shan shuu
odoo harin spritaar orluulj bn
er n bol odoo kolanas tatgalzah hergtei hun ch tegd muug n oortoo mederch bj l bolih bh daa

Author:  SA [ Dec.08.11 8:34 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Image

Image

Image

Author:  SA [ Dec.08.11 8:35 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор


Author:  SA [ Dec.08.11 9:41 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Нээрээ түргэн хоолын газар хүн их идэж чаддаг нь коланаас болдог гэсэн шүү. Кола хоолыг их хурдан задалж шингээдэг юм байна л даа. Уух тусам л өлсгөлөн мэт мэдрэмж төрнө. Тэгээл нөгөө амбаар шиг бөгстэй хүмүүс чинь бургерээ идэж гарна даа. Түргэн хоолыг кола дагалддаг нь ийм учиртай аж. За тэгээд донтуулдаг кафейны талаар бүүр ч ярилтгүй биз.

Бас мафийнхан алсан хүнээ цистернтэй коланд хийж уусгадаг гэж дуулсан юм байна.

Author:  SA [ Dec.08.11 9:42 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Дээр оросын тв ээр соц үеийн зайрмаг одооны зайрмагыг харьцуулсан нэвтрүүлэг гарч байсан. Тэр үед цэвэр сүүгээр хийдэг байсан бол одоо ургамлын гаралтай тосоор сүүг орлуулдаг гэнэ. Судалгаагаар дундажаар нэг зайрмаг 1 аяга ургамлын тос уусантай тэнцдэг болсон гэнэ шүү. Одоо ер нь бүх зүйлийг орлуулаад, арай хямдхан гарц хайдаг болж дээ. Тэгээд 60 оны жороор зайрмаг хийж одооны зайрмагтай харьцуулсан судалгаа хийсэн байсан. Амталгаанд оролцсон хүмүүсийн 90 хувь 60 оны зайрмагийг илүү амттай гэж байв. Тэгэхээр жинхэнэ натурал амтыг орчин үеийн химижсэн амт гүйцдэггүй л юм байна.

Author:  SA [ Dec.08.11 9:43 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Бас түргэн хоолын талаар гарч байлаа. Түргэн хоол нь хүнийг донтуулдаг гэдэг нь судалгаагаар тогтоогджээ. Эрчүүд түргэн хоол авч идэх илүү дуртай байдаг аж. Глутамат натрия гэдэг бодис түргэн хоолонд түлхүү ордог бөгөөд сайхан амттай мэт сэтгэгдэл төрүүлж донтуулдаг аж. Маш илчлэг, тослог ихтэйгээс нь болж түргэн хоол идэгчид илүүдэл жинтэй болдог. Хот дог аваад гудамжны мууранд өгөхөд муур үнэрлээд идэхгүй байв. Түргэн хоолны чанар нэг иймэрхүү.

Author:  SA [ Dec.08.11 9:46 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Өнөөдөр сонин дээр нэрээ нууцалсан нэгэн компани хийжүүлсэн ундааны ач тусын талаар нийтлэл хэвлүүлжээ. Ясны сийрэгжилтийг бүх л талаар үгүйсгэсэн байх юм. Бас 95 хувь нь ус гэнэ шүү Кола. За тэгээд уншаад үзээрэй. Пропаганда гэж энэ шүү дээ. Нийгэм нүдээ нээж эхэлмэгц тэр даруйд тас цохихыг эрмэлзэж байна.

Image

Author:  SA [ Dec.08.11 9:58 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор


Author:  Сараан [ Dec.08.11 10:02 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

hortoigiin midseer bjiij l salj chadduinmda :sigh:

Author:  spike. [ Dec.08.11 10:14 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Одоо ч ер нь ууя гэж уухаа больчихсон л доо.
Тэгэхдээ хааяа уух боломж гарах үед хэд балгачихаад байдаг юм. :mrgreen:

Гэснээс цаана чинь ханиаданд Колаг буцалгаж ууж байна гэнэ шүү. :think:

Author:  Rizza [ Dec.08.11 10:40 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

spike. wrote:
Гэснээс цаана чинь ханиаданд Колаг буцалгаж ууж байна гэнэ шүү. :think:


Хахаха буцалгаж уухаар яадын бол :haha: :haha:

Author:  spike. [ Dec.08.11 10:44 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Бодвол нам дардын байхөө?! :xi:

Author:  Rizza [ Dec.08.11 11:00 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Хаха чацаргана биш дээ. Эсүүл буцалгахаар хор нь арай багасдаг байж болохын..... :wahaha: :wahaha:

Author:  space [ Dec.09.11 12:01 am ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

hemjeeg ni hetruulchihgui bol zugeer sh d

Author:  AzA [ Dec.09.11 6:03 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

haahhaha SA-g tsetserlegiin bagsh geed tsus harvah gej bnahsd. LOL

Author:  SA [ Dec.11.11 12:34 am ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

:wahaha:

Author:  sin|x|*baZy**TRm [ Dec.14.11 11:45 am ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Тэр дээрх нийтлэлийн эхлэл "Цас хаялсан өдрүүд ойрмогхон давтагдах болов :wahaha: . Бас юу гэнэв "хангалттай хэмжээний кальци авч байвал сөрөг нөлөөгүй" вадафак мээн.

Author:  polarise [ Dec.14.11 11:57 am ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

хүүхдүүдээ коланаас аварцгаая :cheerleader:

Author:  ПИНОККИО [ Dec.15.11 4:18 am ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Энүүнээс гарч чадахгүйм билээ

Author:  spike. [ Dec.15.11 10:35 am ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Тэр зураг харин SA гишүүний туршилтын зураг юм биш үү?
Нарийхан хэрчээд шарчихсан юм шиг харагдаж байна.

Author:  Сараан [ Dec.15.11 4:24 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

:laugh5:
arai ingej baraitlan hilj bolkuishde lol

Author:  kaze [ Dec.15.11 4:31 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор


cola mentos 2 bol urlagiin buteel yum

Author:  Сараан [ Dec.15.11 4:33 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

хаха би нийрээ наадхийг чин туршиж үзсэншдэ

Author:  SA [ Dec.15.11 5:16 pm ]
Post subject:  Re: Coca cola гэх хор

Туршиж үзнээ.

Page 1 of 16 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/