#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.20.17 7:30 am

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 44 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Sep.01.10 8:20 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Би энэ өвчинөөр өвдөөд 5 хонолоо өнөөдөр эмнэлэгт үзүүлээд нүдний аппратаар гэрэлд хараад оношыг нь тогтоогоод нүдний ханиад болохыг нь мэдлээ
Агаар дуслын замаар халдваладаг болохлээр хэн ч халдвар авахгүй гэхийн аргагүй
хамгийн хэцүү өвчинг миний хувьд энэ байлаа
уг өвчиний шинж тэмдэг нь эхлээд нүд аргана
2 3 хоногын дараа 2 нүд улайхаас гадна өглөө сэрэхэд нуухтана
ахиад хэд хоноод нүд хавдана чихний арын болон хүзүүний будчирхай зочиж томорсон байна
Ингээд л байнга нулимс асгарч харахад хэцүү болно
Харин үндсэн эдгээр зовиур дээр дагалдах толгой өвдөх хоолонд дургүй болох ядрах гэх мэт шинж тэмдэгүүд байхгүй байсан за энэ өвчиний талаар мэдээлэл интэрнэтэд тавигдсанаар оруулая


Top
   
PostPosted: Sep.01.10 8:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Нүдний ханиад буюу аденовирусийн халдвар ахуйн болон агаар дуслаар дамждаг

Ойрын өдрүүдэд нүдний өвч­лөл эрс ихэсч, эмнэлэгт хандах хүмүү­сийн тоо энгийн өдрүү­дийнхээс 30-40 хувиар нэмэгджээ. Энэ талаар Сүхбаатар дүүр­гийн нэгдсэн эм­нэлгийн нүдний кабинетын их эмч Ю.Адъяагаас тодрууллаа.

-Нүд нь өвдсөн гэх шалтгаанаар эмнэлэгт хандах хүмүүсийн тоо нэлээд ихэссэн гэх юм?

-Бидний нэрлэж заншсанаар нүд­ний ханиад ойрын өдрүүдэд нэлээд ихэсч байна. Манай кабинетад нэг өдөрт хандаж байгаа хүмүүсийн 30-40 хувь нь нүдний ханиад тусчихсан ирдэг. Арваннэгдүгээр сарын дундуур H1N1 вирусийн халдвартай зэрэгцэн нэг хэсэг их дэгдсэн юм. Өнгөрсөн сард харьцангуй гайгүй байснаа энэ сарын дундуур нэлээд ихэсч байна.

-Уг ханиадны мэргэжлийн нэршил нь яг юу юм бэ?

-Манайхан л нүдний ханиад гээд байгаа юм. Уг нь мэргэжлийн нэршил нь аденовирусийн халдвар юм.

-Аденовирусийн халдвар авсан анхны шинж тэмдэг хэрхэн илрэх вэ?

-Уг өвчин нь удаан өвдөж хөндүүрлэж байж эхэлдэггүй. Гэнэт л юм орсон мэт аргаж, нуухтан, халуун нулимс гоожиж эхэлдэг. Тэр ч бүү хэл шөнө унтаж байхад дэр нь нэвтэрч болох тийм их хэмжээний халуун нулимс гардаг. Өөрөөр хэлбэл бүх шинж тэмдэг зэрэг илэрдэг юм. Нуух нь харшлынх шиг ногоон өнгөтэй бус наалдсан, цавуулаг ч гэх юм уу тийм нуух гардаг.

-Халуурах гэх мэт бусад хам шинж илрэх үү?

-Үгүй. Тийм шинж илрэхгүй. Аргаж, нулимс, нуух гоожих шинж тэмдэг л илэрнэ.

-Энэ өвчин юунаас болж үүсдэг юм бэ?

-Энэ нь манай орчин нөхцөлтэй холбоотой. Орчны шороо тоос, гэнэтийн хүйтрэлтэй холбоотой. Аравдугаар сард тийм их хүйтрээгүй байх үед хүмүүс дулаан хувцаслах гэх мэт өөрсдөдөө анхаарал тавиагүйн улмаас аденовирусийн халдвар нэлээд ихэссэн. Мөн тухайн хүний дархлаа жаахан л сулрахад уг ханиадыг хүрэх магадлалтай байдаг.

-Бусад нүдний өвчлөлөөс юугаараа ялгаатай вэ?

-Хамгийн наад захын жишээ гэвэл нүдний энгийн харшилтай хүний нүднээс хэзээ ч нуух гардаггүй. Гэтэл аденовирусийн халдвар авсан хүнийх тэс өөр байдаг. Тухайлбал, нэг нүд нь зүв зүгээр байхад өвдсөн нүд нь их улайлттай байх жишээтэй. Маш их улайж, хавддаг. Судаснууд нь өргөсч, байнга нулимс гардаг.

-Хэрхэн халдварлах вэ?

-Агаар дуслын замаар болон ахуйн байдлаар халдварлана. Мөн нийтийг хамарсан газар нэг хүн л өвдвөл бусад нь шууд халдварлана. Сургууль, цэцэрлэгт ч мөн адил. Халдвар дамжих наад захын зүйл гэвэл нүүр гарын алчуур, гарын савангаар халдварлана. Мөн бохир гар, аяга таваг зэрэг бүхий л ахуйн байдлаар халдварлана. Дээрхээс гадна бассейн эсвэл тогтмол уснаас нүд амандаа хүргэсэн то­хиолдолд халдвар авна.

-Аденовирусийн халдвараар өвчлөгсөд хэдий орчим насных байна вэ?

-Хөгшчүүл өвдөх нь харьцангуй гайгүй байгаа. Бага насныхан ч мөн адил. Дунд насныхан буюу залуучууд өвдөх нь олонтаа байгаа. Учир нь энэ насныхан эрүүл мэнддээ төдийлөн анхаарал тавьдаггүй, өвдсөн ч гүйцэд эмчилгээ хийдэггүйтэй нь холбоотой болов уу. Нүдний өвчин нь бусад төрлийн ханиадтай ижил эмээ ч уугаад, ажилдаа ч яваад байна гэж байхгүй. Өвдсөн л бол гурав хоног заавал хэвтэх ёстой байдаг. Тэгэхгүй бол хүндрэхээс гадна бусдад тараах аюултай байдаг.

-Их хүндэрвэл яах вэ?

-Аденовирусийн ханиад их хүндэрвэл нүдний эвэрлэг цоорох, нүдэнд цагаа унах гэх мэт аюултай байдаг. Гэхдээ эмчид эрт хандсан тохиолдолд ийм асуудал гарахгүй. Манайд хандаж байгаа хүмүүс гэрээ­рээ, бусдаас сонссон эм, тосоор эмчлээд байх юм. Зарим хүмүүс янз бүрийн химийн тариа энэ тэр хийл­гэчихсэн ирдэг. Ийм эмчилгээг ду­раараа хийсэн хүмүүсийн эдгэрэх явц нь маш удаан байгаа юм. Нөгөө талаар уг ханиад нь нэг хүнээс нөгөөд дамжин халдварлахдаа шинж чанараа өөрчилчихдөг. Тиймээс нэг хүнд таарсан эм, тос нөгөө халдвар авсан хүнд таарна гэж байхгүй. Тухайн хүнийг үзэж байж л тийм эм тохирно гэдгийг нь хэлж өгнө. Тиймээс зовиур илрэн­гүүт эмчид л хандах нь чухал.

-Энэ ханиадыг төгс эмчлүүлэхэд хэдий хугацаа шаардлагатай вэ?

-Цаад хугацаа нь 14 хоног болдог. Ер нь бол 5-10 хоногийн дотор эдгэр­чихнэ.

-Уг өвчнийг эмчлүүлсэн ч цаа­шид тухайн хүний нүдэнд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий юу?

-Төгс эмчилсэн тохиолдолд ямар нэг нөлөө байхгүй. Дутуу эмчилбэл цаашид даамжирч дээр хэлсэн эвэрлэг цоорох гэх мэт аюул гарч болзошгүй.

-Хэрхэн сэргийлэх вэ?

-Ахуйн ариун цэврийг л сайтар сахих нь чухал. Мөн өвчтэй хүнтэй хавьтахгүй байх хэрэгтэй. Хэрэв өвдсөн бол гэртээ байж, тусгай аяга, таваг гэх мэт зүйл хэрэглэж, бусдад тараахгүй байхыг сануулъя.

-Нэг удаа өвдсөн хүнд хоёр дахиа халдварлах уу?

-Манайд хандаж байгаа хүмүүсийг харж байхад төгс эмчилсэн тохиолдолд дахин өвдөхгүй байгаа.

-Аденовирусийн халдвар аль улиралд гарах магадлал их байдаг вэ?

-Зун харьцангуй гайгүй байдаг. Өвөл, хаврын улиралд л дэгдэх магадлал өндөр.


Top
   
PostPosted: Sep.01.10 8:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэн хүн төрөлхтөний дунд элдэв төрлийн халдварт өвчин тархах болжээ. Үүний нэг нь газар авч буй нүдний ханиад юм. Нүдний ханиад дэлхийн хэд хэдэн оронд гарч 42 сая хүн сохорч, 180 сая хүн сул хараатай болсон талаар дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллэж байсан бол энэ өвчин аль хэдий нь манай улсад орж ирчихээд байна. Нийслэлийн хэмжээнд нүдний ханиадаар 1200 хүн өвчилжээ. Өдөрт нэгээс хоёр хүн эмчид ханддаг байна. Эмч мэргэжилтнүүд нүдний өвчний талаар тайлбарлахдаа Адено вирусээр үүсгэгдсэн нүдний халдварт өвчин, дэлхий нийтэд нүдний ханиад гэж нэрлэдэж аж. Өнгөрсөн жил цөөнгүй хүн өвчилж эдгэрэх магадлал 100 хувь байсан бол энэ жилийн өвчлөл хүндэрч харааны эрхтэнд согог үүсгэх магадлалтай байгаа тул цаг алдалгүй эмчид хандахыг сануулж байна.


Top
   
PostPosted: Sep.01.10 8:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 4:54 pm
Posts: 6751
Хэрэгтэй мэдээлэл байна Этана :wd: Keep it

_________________
urnotmytype


Top
   
PostPosted: Sep.01.10 8:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор халуунд идэвхиждэг вирус бүхий зарим өвчний тархалт үлэмж ихэсчээ. Үүний нэг жишээ нь хүмүүсийн нэрлээд буй нүдний ханиад юм. Хамт олон, гэр бүлийн хэн нэг нь л нүдний ханиад буюу аденовирусээр өвдсөн тохиолдолд тухайн хүний эргэн тойронд байгаа бүх хүнд халдварлах "жамтай" уг өвчний талаар Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Нүдний кабинетын эмчлэгч эмч Д.Адъяатай ярилцлаа.

-Сүүлийн үед нүд нь улайж, хавдсан хүнтэй олон таарах боллоо. Энэ өвчний тархалт ихэссэн үү?

-Нүдний ханиад гэж ард түмэн нэрлээд байгаа. Энэ бол аденовирус хэмээх вирусээр үүсгэгддэг өвчин юм. Аденовирус уг нь хүмүүсийн дунд байсаар байсан. Тухайн үедээ агаарын бохирдол гэх мэт сөрөг зүйлс харьцангуй гайгүй байсан болохоор тархалт төдийлөн байдаггүй байсан байгаа юм. Гэтэл сүүлийн хоёр жил бидний хүрээлэн буй орчин, агаар маш их бохирдсон. Үүнийг дагаад аденовирусийн халдвар ихэссэн. Нэг өдөр ирж үзүүлж буй 20 хүний талаас илүү хувь нь ийм халдвартай ирж байна. Хүйтэнд аденовирусийн амьдрах чадвар муу байдаг зэрэг нь өвлийн улиралд тархалт бага байсныг харуулж байгаа юм.

Харин дулааны улирал эхэлснээр хүмүүс тайван амгалан алхалж, гудамжаар зугаалах, олон нийтийн газраар явах нь ихэссэн учир тархалт их байна. Олон хүмүүс дунд ганц л өвчтэй хүн байхад бусдадаа халдварлаад байгаа юм.

-Гэр бүлийн нэг гишүүн нь өвдөхөд бусад гишүүд мөн адил өвдөж байна гэх юм?

-Тийм. Манайд хандаж байгаа хүмүүсийг анзаарч байхад гэр бүлийн нэг нь л өвдөхөд тэр айл, байшин, хашаанд байгаа бүх хүн өвдөөд байх шиг байна. Тэгэхээр энэ вирус ямар их халдвартай, бас тэсвэртэй гэдгийг харуулж байгаа юм.

-Тэсвэртэй гэснээс тухайн хүний нүд өвдсөнөөс олон хоногийн дараа өөр хүнд халдварлаж байна гэсэн?

-Аденовирусийн онцлог нь тэр. Доод тал нь 14 хоног тухайн хүн, айлд тэсвэртэй байж байгаад дараагийн хүнд халдварладаг. Ингэж халдварлах явцдаа дараа дараагийн хүмүүстээ илүү хүнд тусдаг. Эдгэрэлтийн хугацаа нь мөн адил. Эхний тараасан хүн долоо хоноод эдгэсэн бол дараагийн хүн нь 10 хоноод эдгэрэх жишээтэй. Харин өвчний хувьд эхний хүн төдийлөн зовиур багатай, жаахан улайсгаад л өнгөрсөн бол түүнээс халдварласан хүний нүдний нь салст гэмтэх, цаашид эвэрлэг бүрхэвч нь гэмтэх гэх мэт хүнд байдалд хүргэдэг.

-Насны хувьд хэдий хэр насныхан өвдөж байна, ер нь ямар хүмүүст аденовирусээр өвдөх магадлалтай вэ?

-Насны хувьд хүүхэд, хөгшчүүл ихээр өвдөж байна. Ер нь бол аль ч насныхан өртдөг. Ингэхдээ дархлаа нь суларсан, ядарсан хүмүүст илүү хурдан халдварлаж байна. Мөн компьютер дээр ажилладаг хүмүүс их өвдөж байна. Энэ хүмүүсийн эдгэх явц нь маш удаан байгаа нь ажиглагдаж байна. Учир нь өвдсөн нүдээр компьютер удаан харахаар илүү үрэвсдэг.

Түүнээс гадна аденовирус сүүлийн үед харшлын хам шинжтэй болж байна. Учир нь харшилтай хүмүүсийн дархлаа сул байдагтай холбоотой. Тиймээс иргэдийг амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэж, аль болох ядрахгүй байх хэрэгтэй. Мөн ойр орчимд нь аденовирусийн халдвартай хүн байвал гар нүүрийн алчуур, саван, тэр ч бүү хэл аяга, халбагаа ч тусдаа хэрэглэхийг зөвлөө.

-Өвдсөн хүн ямар эм, дусаалга хэрэглэх вэ?

-Энэ мөн л онцлогтой байгаа. Учир нь нэг гэрийн гурван хүн өвдөхөд гурвуулаа өөр дусаалга, тос хэрэглэж байж эдгэрч байгаа нь хамгийн хэцүү байна. Хүмүүс эмчид ирэхээсээ өмнө өөрсдөө дур мэдэн янз бүрийн дусаалга, тос хэрэглэчихээд ирдэг. Тэгээд аль нь ч өөрийнх нь бие организмд таарсан юм бүү мэд. Зарим нь үүнээсээ болж бүр үрэвсүүлчихнэ. Уг нь өөрт таарсан эм нэг хоноод л үр дүнгээ өгдөг. Тиймээс хүмүүст анхны шинж тэмдэг илэрмэгц л мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй байгаа юм.

-Анхны шинж тэмдэг нь хэрхэн илрэх вэ?

-Улайж, загатнан нуухтаж эхэлдэг. Мөн маш түргэн хугацаанд хавддаг. Хүмүүс загатнаад эхлэхэд нь нүдэнд юм орчихлоо хэмээн нухалж, цаг алддаг. Гэтэл юм орсон бол нүд хэзээ ч нуухтдаггүй. Нуухтаад л эхэлбэл аденовирусийн халдвар авсан байна л гэж ойлгох хэрэгтэй юм. Ийм шинж тэмдэг илэрвэл нэн даруй эмчид үзүүлэх шаардлагатай.


Top
   
PostPosted: Sep.01.10 9:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
ЗА ЗА БИ АХИЖ ОРЖ ИРЭХГҮЙ КОМПЬЮТЕР АДЕНО ВИРУСЫГ УЛАМ ТЭСВЭРТЭЙ БОЛГОДОГ


Last edited by Etana1 on Sep.04.10 12:41 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.01.10 9:06 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1428
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Махнаас нүд яснаас шүд гэж ...
Хэрвээ энэ өвчнөөр өвдсөн бол бөйнга нүүрээ угааж, арчиж буй алчуураа сольж,
цэвэрлэж байх хэрэгтэй юм билээ. Тэгвэл эмчилгээний явц хурдан, үр дүнтэй байдаг.

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
PostPosted: Sep.04.10 12:38 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
тийм шүү :razz:
миний нүднээс цус гарсан
хурдан эмчлүүлэхгүй бол аденовирус өт болдог мэт санагдаад байгаа
нүднээс чин өт гарна


Image


Last edited by Etana1 on Sep.04.10 7:14 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.04.10 12:41 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.09.09 9:50 pm
Posts: 1478
Location: май лайф ис муувий
аймар юмаа :|

_________________
Усаа уусан уу ?


Top
   
PostPosted: Sep.04.10 12:42 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2746
Тойроод биш дайраад гарсөөн :wink: ...нүд улайгаад загатнаад байсан бас их амархан нуухдаад байсан нэг дихсона гээд эм дусаагаад нам болж байсан эвгүй л юм байналээ


Top
   
PostPosted: Sep.04.10 12:46 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Гадуур нүдний шилтэй яваарай
нүдэндээ бохир гараараа бүү хүр
гараараа нүдэндээ хүрсэн бол заавал гараа сайн угаа
сайн чанартай хоол ид
унтаж амар
хүнтэй бүү их чалч
улаан нуухтсан хүний өөдөөс онцолж бүү хар


Last edited by Etana1 on Sep.04.10 7:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.04.10 12:52 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
zulaa.ss wrote:
Тойроод биш дайраад гарсөөн :wink: ...нүд улайгаад загатнаад байсан бас их амархан нуухдаад байсан нэг дихсона гээд эм дусаагаад нам болж байсан эвгүй л юм байналээ

минийх энэ эмэнд намдаагүй
Predment,Gatifloxgcin,Dextobrin энэ дусаагуурт намдаж байна

мөн С Витамин Салимон Чацаргана хэрэглэх хэрэгтэй дархлаагаа
сэргээж байвал хурдан эдгэх юм билээ


Top
   
PostPosted: Sep.04.10 12:56 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.04.06 4:54 pm
Posts: 6751
Хэрэгтэй мэдээлэл түгээж байгаа Этанадаа баярлалаа:

_________________
urnotmytype


Top
   
PostPosted: Sep.04.10 1:00 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2746
Сүүлийн үед илүү хүнд хэлбэрээр эл өвчнийг тусаад байгаа...Ихэнхи хүмүүс тоохкү явсааар байгаад улам хүндрүүлээд байдаг талтай


Top
   
PostPosted: Sep.04.10 1:05 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
харин би тэгсэн л дээ урьд өдөр нь саунд суугаад халуунд нүд улайсан гэж бодоод яваад байсан
ер нь бол хэрвээ гаж шинж тэмдэг илэрвэл шууд л эмчид үзүүлж эмч үе
шатаас нь хамаар ч эмчилгээ хийнэ


Top
   
PostPosted: Sep.04.10 1:36 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.09.09 9:50 pm
Posts: 1478
Location: май лайф ис муувий
нээрээ ханиад эж бичдэггүй билүү?

_________________
Усаа уусан уу ?


Top
   
PostPosted: Sep.04.10 1:43 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
M@PCM@H wrote:
нээрээ ханиад эж бичдэггүй билүү?

ХАМААГҮЙ ЭЭ БИ ИХ БОДОЖ БАЙГААД БИЧСЭН
ТЭГЛЭЭ ГЭЭД БИ ТЭНЭГ БИШЭЭ :-D


Top
   
PostPosted: Sep.04.10 2:11 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Энэ угаасаа аймар ядаргаатай өвчин юм шиг байна лээ.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Sep.04.10 6:34 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Манай улсад нүдний ханиад хэмээх вирусээр дамжин халдварладаг өвчин нэмэгдэх хандлагатай байна. Нүдний ханиад нь нүдний харааг муутгах аюултай өвчин бөгөөд нүдний эмнэлгүүдэд өдөрт хоёроос гурван хүн дээрхи өвчний улмаас хандаж байна. Энэ өвчин нь нүд торох, загатнах, их хэмжээгээр улайх зэрэг шинж тэмдгээр илэрдэг бөгөөд хэрэв ийм шинж тэмдэг илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлэх шаардлагатай бөгөөд дур мэдэн эмчилгээ хийж болохгүй . Учир нь дээрхи өвчин даамжирвал нүдэнд цагаа унаж нүдний хараа муудах цаашлаад хараагүй болох аюултай юм. Энэ өвчин нь улирлын чанартай байсан бол одоо улирал харгалзахгүйгээр илэрч байна. 1999 онд Женев хотноо болсон ДЭМБ-ын чуулган өнөөдөр дэлхий дээр 42 сая хүн сохор, 180 сая хүн сул хараатай байгаа тухай тэмдэглээд, цаашид энэ талаар оновчтой арга хэмжээ авахгүй бол 2020 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх магадлалтай болохыг цохон тэмдэглээд дэлхийн улс орон, олон нийтийн байгууллага, хамт олон, хувь хүмүүс нэгдэн «Зайлсхийх боломжтой сохорлыг 2020 он гэхэд бүрэн устгахыг» уриалсан. Манай нийт иргэд нүдээ хамгаалах, арчлах зөв арга барил эзэмшээгүй, энэ талын мэдлэг дутмаг, урьдчилан сэргийлэх цэгцтэй арга хэмжээ байхгүй, шаардлагатай эм, материал, тоног төхөөрөмж хүрэлцээгүй байгаа нь хүн амын дунд нүдний өвчлөл, сохрол нэмэгдэхэд нөлөөлж байна.


Top
   
PostPosted: Sep.04.10 6:52 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Нүдний ханиад хэмээх өвчин ихэсч мэргэжлийн хүмүүсийн анхаарал татах хэмжээнд хүрчээ. Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар “Болор мэлмий” эмнэлгийн нүдний эмч Б.Цэцэгжаргалын зөвлөгөөг хүргэж байна.

Нүдний ханиад өвчний талаар бид өмнө нь нэг их сонсож байгаагүй учир шинэ өвчин гэж ойлгодог. Тэгвэл энэ нь байдаг л өвчин боловч цөөн тохиолддог байсан учир бид мэддэггүй байж. Энэ нь ханиадны адил вирусээр халдварладаг. “Хэргийн эзэн” нь адено гэх вирус. Гэхдээ энэ вирусийг устгах эм бэлдмэл байхгүй.

Нүдний ханиадтай хүнтэй барьсан гараараа нүдээ нухах болон хамрын ханиад шиг агаар дуслын замаар халдвар дамжина. Энэ өвчин сүүлийн хоёр жилд мэдэгдэхүйц нэмэгдсэн. Өдөрт дунджаар 50-60 хүн эмчид үзүүлэхэд 10-15 нь ийм өвчний халдвар авсан байдаг. Нүдний ханиаднаас болж хараа муудахгүй
Нүдний ханиад өвчний үед дараах шинж тэмдэг илэрнэ
-Нүд улайх
-Өглөөдөө хавдах, унжралдсан цайвар нуух гарна
-Нүд их арган зовиурлах
-Нянгийн халдвар хавсарвал шаргал, ногоон нуух гарах
-Бага зэрэг халуурч, тунгалгийн булчирхай цочиж болно. Мөн энгийн ханиад шиг хоолой өвдөх нь бий. Энэ нь нүдний ханиадтай хавсарсан үед илрэх шинж юм. Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид хандаж зөвлөгөө аваарай. Манайхан эмийн сангаас дураараа эм авч хэрэглээд өвчнөө хүндрүүлээд ирдэг гэж мэргэжлийн эмч санууллаа. Дураараа авч дусаасан гормоны гаралтай эмүүд эдгэрэлтийг удаашруулах сөрөг нөлөөтэй. Өвчин хүндэрвэл зовхины салстад хальс үүснэ. Гэхдээ эмчилгээ зөв хийлгэсний дүнд бүрэн эдгэрэх учир санаа зоволтгүй. Нүдний ханиаднаас болж хараанд нөлөөлөхгүй.
Хамрын ханиадны “хамаатан”
Амьсгалын замын халдварт өвчний адил нүдний ханиад өвлийн улиралд оргилдоо хүрдэг. Урьд нь цөөн тохиолддог байсан энэ өвчин жилийн дөрвөн улирлын турш дуу таслахаа больсон. Гэхдээ өвлийн цагт
өвчлөл их байна. Гэр бүлийн гишүүдийн нэг нь өвдвөл бусдадаа халдварладаг. Халдвар авснаас хойших 7-8 хоногийг нууц үе гэж үздэг байна.Агаарын бохирол ихтэй энэ үед утаа багатай үеэр өрөө тасалгаагаа агааржуулах хэрэгтэй
-Нүдэндээ хүрсэн бол гараа залхууралгүй угаа
-Томчууд хүүхдээсээ халдвар авсан гээд эмнэлэгт ирж байна. Цэцэрлэгийн хүүхдүүд нэгнээсээ халдвар авч байгаа тул өвчилсөн хүүхдээ эдгэртэл албанд нь явуулахгүй байх хэрэгтэй.
Хөнгөн үед нь нэг их эмчилгээ шаардахгүй. Эхэлж байх үед нь интерферон хэмээх хуурай эмийг тарианы нэрмэл ус, натригаар найруулаад 3-5 хоногт 30 минутын зайтай дусаана. Нүдний ханиад өвчний тархалт сүүлийн хоёр жилд эрс ихэссэн бөгөөд бүх насныхан өртөх болжээ. Хөнгөн үед эмчлүүлбэл 7-10 хоног, дээд тал нь нэг сарын хугацаанд эдгэрнэ.


Top
   
PostPosted: Sep.04.10 7:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5732
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
Image


Top
   
PostPosted: Oct.06.10 1:02 am 
Offline
Рок Гишvvн
Рок Гишvvн
User avatar

Joined: Jul.02.09 7:51 pm
Posts: 366
ziaa nudnii haniad hurchweee nud uwduud deerh shinj temdeg bugd ilersen udku emchid uzuulneee

_________________
Best from the West


Top
   
PostPosted: Oct.06.10 1:35 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7582
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
би аль дээр хурж байсан
манай ангийн нэг охин авчирсан
нүд эхлээд аргаал дотор нь юм орцон юм шиг үнэн хэцүү
шоудаж явж байгаал өглөө сэрсэн чинь хавдцан бөөн нуух
нүдний эмнэлэг дээр очсон чинь шууд нүдний ханиал гэсэн
тариа тариад баахан дусаагуур авсан тэгэж байгаал гайгүй болсон доо
хамгийн гол нь эмчид үзүүлээрэй

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.06.10 1:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7582
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
Нээрээ би хүрсэн чинь манай аав эгч 2 хоёуулаа хүрсэн ээж гайгүй
үнэн ядаргаатай эд байна лээ

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Oct.06.10 4:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 4:20 pm
Posts: 3403
Location: Death is certain, Life is not!
nogoo pink eye gedeg n monuu?

_________________
цус


Top
   
PostPosted: Oct.06.10 8:37 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Tu chort yu harchvaa..yer n medhed iluudehguil yum bn...GD job.

_________________
wandelaaar


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 44 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited