#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.20.17 6:06 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 1710 posts ]  Go to page 1 2 3 4 566 Next
Author Message
PostPosted: Jul.09.07 7:07 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Jan.04.07 4:00 pm
Posts: 12
Location: In The End
hi guys /makhchinguud aa!/ bi ta nart tsagaan khool idekh ni yamar ashigtai khumuus yagaad tsagaan khoolton boldog talaar negen erdem shinjilgeenii oguulleg unshuulmaar bna. jookhon urt sanagdaj magadgui tewcheertei unshaad uzeerei ta naraas guij bna. :look: madgadgui ta nariin bodol oorchilogdokh ch yum biluu ...
Хүн төрөлхтөний хувьсан хөгжсөн түүхээс үзвэл манай өвөг дээдэс төрөлхийн цагаан хоолтон байжээ. Хүний бие махбодын бүтэц нь мах идэхэд зохицоогүй юм. Колумбын их сургуупийн доктор Г.С.Хантинген хүний биеийн бүтэц зүйн харьцуулсан судалгааны өгүүллээрээ үүнийг нотолсон юм, Тэрээр махчин амьтны нарийн, бүдүүн гэдэс нь богинохои байдгийг анзаарчээ. Махчин амьтны бүдүүн гэдэс шулуун бөгөөд гөлгор байдаг ажээ. Үүиий эсрэгээр, мах иддэггүй амьтны нарийн, бүдүүн гэдэсний аль аль нь урт байдаг, Махан дахь эслэгийн агууламж бага, уургийн нягтрал их байдгаас гэдэс шим тэжээлийг нь шингээхэд урт хугацаа шаардагддаггүй байна. Тийм учраас ургамалын тэжээлтний гэдэснээс мах иддэг амьтны гэдэс богино байдаг. Байгалаасаа ургамлаар хооллогч бусад амьтны нэгэн адил хүн төрөлхтөний бүдүүн, нарийн гэдэс нь урт байдаг, Бидний гэдэсний нийт урт нь барагцаалбал 28 фут (8.5 метр) байдаг. Нарийн гэдэс олон нугалардаг, хана нь хуниастай бас гулгамтгай биш байдаг. Энэ нь мах иддэг амьтны нарийн гэдсийг бодоход илүү урт учир бидний идсэн мах гэдсэн дотор илүу удаан хугацаагаар байдаг. Ингэсний улмаас тэр мах нь муудаж ялзран хорт бодис ялгаруулдаг юм. Эдгээр хорт бодисыг шулуун гэдэсний өмөн өвчний шалтгаан гэж үздэг ба мөн эдгээр нь хорт бодисуудыг зайлуулах үүрэгтэй элэгний ачааллыг ихэсгэж, элэгний хатуурал, тэр ч бүү хэл элэгний өмөн өвчин үүсэх нөхцөл бүрдүүлдэг. Маханд бөөрний ачааллыг ихэсгэдэг урокинез уураг болон шээсний хүчил их агуулагддаг ба тэдгээр нь бөөрний ачааллыг нэмэгдүүлэн бөөрний үйл ажиллагааг сүйтгэж чадна. Нэг фунт (хагас кило шахуу) шарсан үхрийн маханд 14 грамм урокинез уураг агуулагдаж байдаг. Амьд эсийг шингэн мюкинез дотор хинхэд бодисын солилцоо нь алдагддаг байна. Махны зүйлд эслэг эд болон ширхэглэг бодис бага байдаг бөгөөд эслэг бодис дутагдвал өтгөн амархан хатах болно. Мэдээж, өтгөн хатах нь шамбарам боллн бүдүүн гэдэсний өмөнг үүсгэдэг. Маханд байгаа холестерин болон ханасаи өөх нь бас зүрх судасны өвчин үүсгэнэ. Зүрх судасны өвчин бол Америкчуудын нас баралтын шалтгааныг тэргүүлдэг, одоо үед Тайваньд ч мон адил болжээ. Өмөн үү бол үхэлд хүргэж буй шалтгаануудаас хоёр дахь тэргүүлэгч шалтгаан юм. Махыг шарж, хайрах нь хүчтэй канцероген /сагаподеп/ агуулдаг нэг зүйпийн химийн бодис(метипхолантрен}-ыг үүсгэдэг болохыг судалгаа харуулжээ. Энэ химийн бодисыг өгсөн хулгана яс, цус, ходоодны гзх мэт өмөн өвчнөөр овчилдөг байна. Судлаачид хөхний өмөнгөөр овдсөн хулганы хөхүүлж байгаа зулзага нь бас өмөн өвчноор өвчилдгийг илрүүлсэн байна. Хүний өмөн овчний эсийг амьтанд тарихад тэр амьтан өмөн үү туссан байна. Бидний өдөр тутмын иддэг мах нь ийм өвчтэй малын мах байсан бол бид түүнийг нь бие махбоддоо аваад, өвчлөх магадлал их болно. Ихэнх хүмүүс мал нядлах газрын махыг мал эмнэлэг, ариун цэврийн шалгаптанд орсон гэж боддогоос махыг цэвэрхэн, аюулгүй гэж үздэг. Үнэндээ мал нядлах газар өдөр бүр өдий төдий үхэр, гахай, тахиа, нугас зэргийг алж худалдаж байгаа тул амьтан болгоныг хорт хавдартай эсэхийг нь нэг бурчлэн шалгах бололцоо байхгуй. Амьтан болгоныг бүү хэл зүсэм маханд өмөн өвчний эс байгаа эсэхийг нягтлах нь туйлын бэрхшээлтэй юм. Одоо үед махны үйлдвэрт толгой нь сэжигтэй бол толгойг нь хаяж, хөл нь овчтэй бол хөлийг нь хаях арга хэрэглэж зөвхөн өвчтэй хэсгайг нь салгаж аваад үлдсэн хэсгийг нь худалдаж байна. Нэрт цагаан хоолтон доктор Ж.Х.Келлог "Бид ургамал ногооны зүйл идвэл идэшний зүйл мааиь ямар өвчнаар үхсэн бол гэж сэтгэл зовних хэрэггүй тул идэж уухыг маань таатай сайхан болгоно шүү!" гэж хэлжээ. Үүнээс гадна санаа зовох өөр нэг зуйл бас байна. Амьтныг бордох тэжээл, антибиотик болон өсөлт хурдасгах даавар, стеройд зэргийг агуулсан эм бэлдмэлийг амьтны тэжээлд холих буюу биед нь шууд тарьдаг. Ийм амьтны махыг идхэд энэ бодисууд нь хүний биед шингэдэг болохыг нийтэд мэдээлсэн байна. Маханд байгаа антибиотик нь хүмүүсийн эмчилгээнд хэрэглэж буй антибиотикийн үйлчилгээг бууруулах магадлалтай байна. Зарим хүн цагаан хоол хэрэглэхэд шим тэжээл дутагдана гэж үздэг. Америкийн гэмтэл согогийн эмнэлгийн мэргзжилтэн доктор Миллер Тайваньд дөчин жил эмнэлгийн ажил хийжээ, Тэр бүх ажилтан, өвчтөн цөмөөрөө цагаан хоол иддэг эмнэлэг байгуулсан байна. Тэрээр: "Ургамал болон махаар аль алинаар нь хооллож чаддаг амьтны нэг бол хулгана юм. Хоёр хулганыг тусгаарлаад нэгэнд нь мах идүүлж, нөгөөд нь цагаан хоол идүүлэхэд хоёр хулганын өсөлт бойжилтын байдал адилхан, гэхдзэ ургамлаар хооллодог хулгана өвчин эсэргүүцэх чадвар сайтай, урт насалдгийг харж болно. Үүнээс гадна хоёр хулгана өвчин тусвал ургамал хоолтой хулгана нь түргэн эдгэрдэг байна" гэжээ. Мөн "орчин цагийн шинжлэх ухааны эм бэлдмэл хичнээн их сайжирсан ч гэсэн зөвхон өвчнийг л эмнэж чадна. Харин хүнс хоолиы зүйл бол хүмүүсийг эрүүл саруул байлгаж чадна" гэж нэмж хэлжээ. Бас: Ургамльш гаралтай хүнсний зүйл нь махыг бодвол шим тэжээлт чанарын шууд эх булаг юм гэж заажээ. Хүмүүс мах иддэг, гэтэл бидний идэж байгаа амьтны шим тэжээлийн эх булаг нь ургамал ногоо л байдаг. Ихэнх амьтан богино настай, бас хүнд байдаг бараг бүх өвчнийг тээж байдаг, Энэ нь хүн төрөлхтний өвчин эмгэг нь өвчтэй малын мах идсэнээс үүсэлтэй байх тун магадлалтай гэсэн үг юм. Тиймээс хүн шим тэжээлээ яагаад ургамлаас шууд авдаггүй юм бэ? Доктор Миллер эрүүл мэндээ сайн байлгая гэвэл, бүх шим тэжээлээ авахад зөвхон үр тариа, буурцаг, ногоо л хэрэгтэй гэжээ. амьтны уураг ургамлым уургаас илүү гэж олон хүн үздэг. Учир нь амьтны уургийг нийлмэл уураг, ургамлын уураг нийлмэл бус уураг юм. Үнэндээ бол нийлмэл уураг зарим ургамалд байдаг, бас нийлмэл бус уурагтай хэд хэдэн ургамал нийлж нэгдээд нийлмэл уураг үүсгэдэг байна. 1988 оны гуравдугаар сард Америкийн Хоол Судлалын холбооноос "Хэрэв шим тэжээлт чанарыг нь зохистой тохируулж чадвал цагаан хоол нь эрүүл мэндэд ашигтай, шим тэжээлээр хангалттай гэж АХС-ын холбооны зүгээс үзэж байна" гэж зарлан тунхаглажээ. Мах иддэг хүмүүс цагаан хоолтнуудаас хүч чадалтай байдаг гэсэн төөрөгдөл түгээмэл байдаг ч Яал их сургуулийн профессор Ирвинг Фишерийн 32 цагаан хоолтон, 15 махан пдэштан оролцсон туршилт хийхэд цагааи хоолтнууд нь илүү тэсвэр хатуужилтайг илрүүлжээ. Туршилтанд оролцсон хүмүүсийг гарыг нь аль болох удаан өргүүлж үзжээ. туршилтын хариу нь тун илт тодорхой харагдав. Мах иддэг 15 хуний 2 нь л арван таваас гучин минут гараа өргөсөн бол, цагаан хоолтон 32 хүнээс; 22 нь гараа арван таваас гучин минут, 15 нь хагас цаг, 9 нь нэг цагаас дээш, 4 нь хоёр цагаас дээш, нэг нь гурван цагаас дээш хугацаагаар өргөсон байна. Холын зайн уралдаанд гүйдэг шилдэг тамирчид тэмцзэний өмнөх үеүүдэд цагаан хоол иддэг байна. Цагаан хоолны эмчилгээний мэргэжилтэн эмч Барбара Моур зуун арван бээр (200-аад ки) зайг 27 цаг 30 минутад туулсан байна. Тавин зургаан настай нэгэн эмэгтэй залуу эрчүүдийн тогтоосон дээд амжилтыг эвдсэн байна. Тэрээр: "Би бүрэм цагаан хоолтон хүмүүс эрүүл чийрэг, ухаан саруул, цэвэр ариун амьдралтай байдгийг харуулах жишээ байхыг хүссэн юм" гэжээ.Цагаан хоолт хүн хоол хүнснээсээ хангалттай хэмжээний уураг авч чаддаг уу? Дэлхийн эрүүл мэнднйн байгуулпагыи зөвлөснөөр бол бид өдөр тутам авах илчлэгийнхээ 4,5 хувийг нь уургаас авч болно. Буудайд 17%, ногоон цэцэгт (байцаа) наргилд45%, цагаан будаанд8%-ийн уургийн төрлийн илчлэг агуулагддаг байна. Иймээс мах хэрэглэхгүйгээр уургаар баялаг хоол хүнстэй байх тун хялбар юм, Зүрхний өвчин өмөн үү зэрэг олон өвчин үүсгэдэг хэт их өөх тостой хоол хүнснээс ангижрах нэмэлт ашиг тустай байдаг болохоор цагаан хоол хэрэглэх ёс нь хамгийн дээд зэргийн сонгол гэдэг нь илэрхий юм. Зүрхмий өвчин, хөх, шулуун гэдэсний өмөн, саа өвчноөр өвчлөх нь ханасан өөх тос ихээр агуулдаг мах болон амьтны гаралтай хүнсний зүйлийг хэт их хэрэглэхтэй холбоотой нь батлагдаад байна. Тос багатай цагаан хоол идсэнээр ихэвчлэн урьдчилан сэргийлж, зарим үед эмчилж болдол бусад өвчний тоонд бөөрний чулуу, булчирхайн өмөн чихрийн шижин, арван хоёр нугалаа гэдэсний шарх, цөсний чулуу, ходоодны архаг үрэвсэл, үе мөчний үрэвсэл, буйлнь өвчин, батга, нойр булчирхайн өмөн, ходоодны өмөн, цусны чихэр багасах, өтгөн хатах, дивертикулит, усны даралт хсэх, яслаг эд сийрэгжих, өндгөвчийн өмөн, шамбарам эт таргалах болои багтраа өвчин агтдаг.Тамхи татахыг эс тооцвол мах идэхээс илүү хүний эрүүл мэндэд хор болох зүйл байхгүй болно.

tewcheer gargan duustal ni unshsand bayarlalaa. :hi:

_________________
R.G.
Free at Last...


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.09.07 7:27 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Jan.04.07 4:00 pm
Posts: 12
Location: In The End
akhiad neg
Экологи ба хүрээлэн буй орчин
Мах идэхийн тулд амьтан тэжээх нь уршиг дагавраа авчирч байна. Энэ нь ой модыг сүйтгэх, дэлхийн дулаарал, ус бохирдох болоод нөөц нь хомсдох, цолжих, эрчим хүч барагдах, дэлхий нийтийн өлсгөлөн зэрэгт хүргэж байна. Газар, ус, энерги, хүний хүчин зүйлийг мах боловсруулахын тулд ашиглаж байгаа нь Дэлхийи байгалийн нөөоц баялгийг ур ашигай зөв зарцуулж байгаа явдал биш билээ. Төв Америкт 1960 оноос эхлэн үхэр сүргийн бэлчээр гаргахын тулд халуун бүсийн ойн 25% орчмыг галдан шатааж, устгасан байна. Үхрийн махаар хийх дөрвөн унци гамбургер бүрт ойролцоогоор 55 ам дөрвөлжин фут халуун бүсийн ой шугуйг устгах хэрэгтэй гэсэн тооцоо гарч байна. Үүнээс гадна бас үхэр бордох явцад дэлхий даяар дулааралд хүргэж байгаа гурван төрлийн хий үүсч байна, мөн нэг фумт үхрийн мах үйлдвэрлэхэд гайхмаар их 2464 галлон ус хэрэглэдэг байна. Гэтэл нэг фунт помидор үйлдвэрлэхэд зөвхөн 29 галлон ус, нэг фунт цагаан талх үйлдвэрлэхэд 139 галпон ус хэрэглэдэг байна. Америк Улс хэрэглээний усныхаа бараг талыг тэжээл бордоо тарих, үхэр сүргийг тэжээх болон бусад мал амьтны хэрэгцээнд зарцуулж байна. Хэрэв үхэр бордоход хэрэглэж байгаа нөөц баялгийг
дэлхийн хүн амын хүнсний буудай, тарианы үйлдвэрлэлд ашиглавал маш олон хүнийг хүнсээр хангаж чадахсан. Хэрэв нэг акр газар ургаж буй овъёосыг малд биш хүмүүсийн хоол хүнсэнд хэрэглэвэл 8 дахин их уураг, 25 дахин их илчлэг өгөх байсан. Брокколи (ногоон цэцэгт байцаа) тарьж байгаа нэг акр газар нь үхрийн мах үйлдвэрлэхэд ашиглаж буй акр газартай харьцуулбал 10 дахин их уураг, илчлэг, ниацин өгдөг юм. Ийм тоо баримт маш олон байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлд ашиглаж буй газар дээр хүмүүсийн хүнс хоолонд хэрэглэх үр тариа тарих нь дэлхийн нөөц баялгийг зохистой үр ашигтай хэрэглэж буй хэрэг болно.Цагаан хоол идэх нь танд "энэ дэлхий дээр улам амар амгалан амьдрах боломж олгоно. Зайлшгүй хэрэгцээтэй зуйлээ хэрэглээд, үрэлгэн байдлаасаа зайлсхийхийн сацуу биднийг хоол идэх тоолонгоор амьд амьтан үхэж байх шаардлагагүй гэж бодохоор танд таатай сайхан байх болно.

bodood uzeerei zaluusaa...

_________________
R.G.

Free at Last...


Top
   
PostPosted: May.07.09 4:05 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.20.04 7:29 pm
Posts: 716
Location: Наран ургах зүгт
Сайн байцгаана уу, Асуултынхаан!!

Сүүлийн үед дэлхий нийтээр цагаан хоолтой хүмүүс нэлээн ихсэж байгаа. Шалтгаан нь янз янз л байгаа байх. Жишээ нь, эрүүл мэнд, ёс суртахуун, шашин шүтлэг, бясалгал, eco life, diet гэх мэт.
Монголд ч гэсэн таньдаг хүмүүс, найз нарын дунд мах иддэггүй хүмүүс нэлээн их байгаа.

Тэгвэл цагаан хоолтой, эсвэл цагаан хоолтон болохыг сонирхож байгаа хүмүүс энд мэдээллээ хуваалцаж байя. Цагаан хоолны жор, хоолноос авч буй энергээ хэрхэн тэнцвэртэй байлгах, мах идэхгүй байхын ашиг тус болон сөрөг тал гэх мэт юу ч байж болно. За тэгээд бичээд байгаарай!

Таныг хүндэтгэсэн Cathy

_________________
~~Today is a GIFT~~


Top
   
PostPosted: May.07.09 4:31 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.15.05 7:28 pm
Posts: 5661
Location: I will not let anyone walk through my mind with their dirty feet
Мэдээж Эрүүл байхын үндэс нь зөв хооллолт. Зөв хооллох гэдэг бас нэг төрлийн урлаг бөгөөд түүнд суралцах ёстой гэнээ. Улс үндэстэн бүрийн 100-гаас дээш насалсан хүмүүс амьдралдаа мөрдлөг болгож ирсэн хооллох дэг жаягтай. Дорнын соёлтой монголчууд бид амжиж өөрийн болгохгүй бол Европт мацаг барих дэглэмээр уламжлуулан цагаан хоолтон болох замаар эрүүлжиж буй хүний тоо жилээс жилд нэмэгдэж байгаа ажээ. Мацаг барих гэж юу вэ, цагаан хоолтон болох нь эрүүл мэндэд ямар тустай вэ. Мацаг барихын өмнө махнаас татгалзаж цагаан хоолтон буюу вежетариан болдог байна. Манай улсад 7000 гаруй цагаан хоолтон байдгаас 4000 гаруй нь хагас вежетариан, үлдсэн нь цэвэр вежетариан гэнэ. Хагас цагаан хоолтон долоо хоногт хоёр удаа цагаан хоол иддэг. Вежетариан хоол холестерингүй байдаг. Цагаан хоол идэх нь олон талын ач холбогдолтой.


Top
   
PostPosted: May.07.09 4:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Mar.28.08 9:20 pm
Posts: 2265
Location: everything seems so boring...
bi barag tsagaan xoolton bolchixson, max 7xonogtoo deed tal n 2 or 3 l iddeg normally 1 udaa max iddeg...bi xichneen bayajsan ch amitnii fur umsuxgui gj boddog...bi half-vegeterian bolj taarch bgaan bna...max idexgui bxiin ach tus n gewel ix max iddeg xunees muuxai uner gardag yum gsn, teged bas max idexgui uyed biye xungun bdg, bas amitnii ami xunuux n bagasna, cause xun amidarliinxaa tursh xeden zuun bilee? uxer, xoni, gaxai, taxia iddeg gsn...scary though....poor animals :crysad:

_________________
be a good biatch


Top
   
PostPosted: May.15.09 7:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.26.05 3:19 pm
Posts: 1361
ug n sonirhson chn 2-3 udur mah idku yawsnu gu yu unen sulida biolod bsishd, aimr yadral


Top
   
PostPosted: May.15.09 2:08 pm 
ene aygui goe sedev neesen bainaa...bi 7honogtoo neg udurch boltgygai mah idehgui baihiig boddog zarimdaa tgel byda goimondoj bgad neg udur uuriin medelgui unguruutsunch baidgiin..mah idehgui bolhoor saihan hunguruul nuur tsarai ungu oroodch bga yum shig aygui aytaihan baidiin bnale..harin mahiig ih heregleheer estoi zavaan yum bnalee..bur bodhoos dotor myyhai orgiol aygui hetsuu..bie ni tsaanaasa huleej avahgui bodhiigch husdeggui boltson bsan


Top
   
PostPosted: May.15.09 2:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9931
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
www.efood.mn

www.ecook.mn

зочлоорой. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.15.09 9:14 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.20.04 7:29 pm
Posts: 716
Location: Наран ургах зүгт
Zochilsond bugderend n bayarlalaa.

Huuh Mongold 7000 garan vegetarian baidag yumuu.. Wow..what a surprising number!! :]

Gehdee tsagaan hoolton bolloo geed l shuud mah idehee bolichihwol medeej biye sulidana l daa. Mahnaas zunduu uurag awdiim chin. So mah idehdui tohioldold uurgaa uur zuilees awah heregtei bh.
Gol ni hoolniihoo balance-iig zow barih heregtei.
End vegetarian-ii nutrition pyramid oruullaa..
Image

_________________
~~Today is a GIFT~~


Top
   
PostPosted: May.22.09 7:09 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: May.05.09 11:45 pm
Posts: 642
Location: сэндвич улсад
MAH IDEH SHAAN SHAN.
bi lav mahqgeer yavqe. :hihi:

_________________
http://www.BreakingDawn-MN.tk


Top
   
PostPosted: May.22.09 9:04 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.17.06 7:20 pm
Posts: 7400
Location: ...
Тогтмол биш ч махнаас зайлс хийдэг.
Ямар үзлээр цагаан хоолтон блдог гээд нэг ангилал байдаг шт.

_________________
Бусад + Би = Бусад


Top
   
PostPosted: May.22.09 9:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Hediigeer vegitreyan boloh ni biend tustai bolovch.Taniig hureelj baigaa orchin ch gesen davhar nuluu uzuuldeg gehed ilvvdehgui bh..Manai MGL-iin uur amisgal her bilee..? Manai MGL ulsan vegiteryan boloh ni arai l zohitsohguil bolov uu..MGL mah idej l aldsan energee olj avahgui bol tsagaan hool idej energee nuhnu gedeg hudlaal bolov uu.....

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: May.24.09 3:45 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Apr.02.09 6:21 pm
Posts: 1749
.


Last edited by crossbonez9966 on May.17.13 7:02 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.26.09 3:40 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Mar.17.09 4:54 am
Posts: 255
crossbonez9966 wrote:
mongold amidarch bg bol vegetarian boloh tm ch sn yum bishdegee.
mongold uvul ih huiten, ugaasaaa mahaaraa amidrah zoriulalttai uur amisgaltai... mahgui bol uvul n aimr daardag.
dulaan, chiigleg uur amisgaltai gazar bol bolomjiin bh.

Mashintai bolchihwol gaigui ym bishuu? Gehdee bi hezee ch tsagaan hoolton bolohgui.
Iddeg mah : Uher, Aduu, Yamaa, Temee, Angiin mah, Zagas, Shuwuu.. hari ni Honi, Gahain mahnaas baga zereg zaigaa baridag. PiZ_DA nil tostoi.
Iddeggui mah: Nohoi, Chono, Dalain yanzan burin amitadiig amidaar ni ene ter hezee ch idehgui.


Top
   
PostPosted: May.26.09 3:53 am 
хүссэн хүсээгүй цагаан хоолтон болж бнаа


Top
   
PostPosted: May.26.09 4:25 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Nov.04.08 9:58 pm
Posts: 354
Location: setgel min tengert biy min gazart
manai neg nz turdag baatar bolood max idexgvi barag 6n sar boldiim bna. teed svvldee uxan aldaj unaad, zvrx ne sawlagaataad, teed emchid vzvvlsen chin max ideegvigees bolson gesen dee..
gexdee or tas vgvisgej boloxgvi l dee tsagaan xooltoi xvmvvs ochnoon saixan amidraad amid yawaal bna l daa
gexdee mgl-iin noxtsold xaaya ch max gesen idej bxgvi bol bolku bxaa yadaj 7 xonogt neg udaa maxan xool idwel zvgeer bx

_________________
i S2 U SeaN


Top
   
PostPosted: May.26.09 4:48 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Mar.17.09 4:54 am
Posts: 255
joy<3sean wrote:
manai neg nz turdag baatar bolood max idexgvi barag 6n sar boldiim bna. teed svvldee uxan aldaj unaad, zvrx ne sawlagaataad, teed emchid vzvvlsen chin max ideegvigees bolson gesen dee..
gexdee or tas vgvisgej boloxgvi l dee tsagaan xooltoi xvmvvs ochnoon saixan amidraad amid yawaal bna l daa
gexdee mgl-iin noxtsold xaaya ch max gesen idej bxgvi bol bolku bxaa yadaj 7 xonogt neg udaa maxan xool idwel zvgeer bx

Mah idehgui tsagaan hoolton boloh arga helehuu? Tumuriin beldmel uu! tegeed mah idehgui baij bolno. Tumuriin beldmelee baga bagaar uusaar abigaad 3 sariin daraa gehed jinhene mahgui tsagaan baagii bolno doo gej...


Top
   
PostPosted: May.26.09 5:44 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.06 1:58 pm
Posts: 11822
Location: Chaos is a ladder.
PiskoPaT wrote:
хүссэн хүсээгүй цагаан хоолтон болж бнаа



awwwwww, I'll make you some steak later okay?


Top
   
PostPosted: May.26.09 11:59 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой

Joined: Feb.04.09 8:49 pm
Posts: 495
махгүйгээр амьдрахгүй.. :hihi:


Top
   
PostPosted: Jun.08.09 7:13 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.21.06 8:33 pm
Posts: 1637
Location: Veganism:The Noble Way of Living
Gegeentnuud bolon erdemten, elituud ingej oguuljee.

Будда: Мах идэх нь ердөө л олдмол зуршил төдий юм. Бид анхнаасаа тэгэх шунал хүсэлтэй төрөөгүй юм. Мах иддэг хүмүүс өөрийн дотоод Агуу Их Энэрэл Нигүүслэлийнхээ үрийг тасалдаг. Тэд бие биенээ алж, нэг нэгийгээ иддэг... Энэ төрөлд би чамайг идэж, дараа төрөлд чи намайг иднэ... гэх маягаар энэ нь тасралтгүй үргэлжилдэг юм. Тэгээд тэд яаж /хуурмаг үзэгдлийн/ Гурван Ертөнцөөс хэзээ нэгэн цагт ангижрах юм бэ? гэж тэмдэглэн хэлжээ.

Есүс: Амьтны мах иддэг хүмүүс бол өөрсдийнхөө булш нь болдог. Та нарт үнэнээр нь хэлэх юм бол алж хөнөөж байгаа хүн, өөрөө алагдах болно. Амьд амьтныг хөнөөж, махыг нь идэж буй хүн бол хүний үхдэл хүүрийн мах идэж байгаа хэрэг юм.

Исламын Ариун судар Коранд: Үхсэн амьтны мах, цусыг идэхийг хориглосон байдаг.

Алберт Эйнштейн: Миний бодлоор бол цагаан хоолны улмаас хүний зан чанарт гардаг өөрчлөлт, ариусгах нөлөө нь хүн төрөлхтөнд ихээхэн ашигтай юм. Иймээс хүмүүс цагаан хоол идэхийг сонгох нь буян хишигтэй болоод амар амгалан хоёр талтай юм.

Леонорда-Да-Винчи: Энэ бол аймшиг. Зөвхөн амьтдын үхэл, зовлонгоор зогсохгүй, хүн мах идсэнээрээ өөрт буй оюун санааны дээд чадвар, төдийгүй бүх амьд юмс үзэгдлийг өөртэйгээ адилтгаж үзэх өрөвч нинжин сэтгэлийг ямар ч шаардлагагүйгээр даран унтрааж буй юм.

Лев Толстой: Дэлхий ертөнцийн сайн сайхан, амар амгалан байдал үндсэндээ ухамсарт сэтгэлээс хамаардаг байна. Цагаан хоолтон байх нь энх амгаланг төдийгүй сэтгэхүйн зөв хандлагыг авчрах юм.

Жорж Бернард Шоу: Амьтад миний найз нөхөд тул би найз нөхдөө иддэггүй.

_________________
www.suprememastertv.com


Top
   
PostPosted: Jul.04.09 11:15 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Dec.20.04 7:29 pm
Posts: 716
Location: Наран ургах зүгт
хэхэ мах идэхээ болилоо гээд тэжээлийн дутагдал бол болохгүй байх аа..
joy<3sean-ний найз нь балансаа л тааруулж чадаагүй туршлагагүйтцэн байх..Тэрнээс нээрээ цагаан хоолоор diet хийвэл аяагүй үр дүнтэй шүү.. :wink:
Монголд хүйтэн болохоор өвөл мах идэхгүй байвал хэцүү байх байх л даа. Мах идэхгүй болохоор биеийн дулаан яалтчгүй багасдын.
Тэгээд бас тархинд сайн хоолонд chicken, turkey ордог болохоор тэрийгээ бас бодолцох хэрэгтэй байх.

_________________
~~Today is a GIFT~~


Top
   
PostPosted: Jul.19.09 11:56 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Jun.26.09 2:30 pm
Posts: 55
Ер нь цагаан хоолтон болно гэж бодож байгаа ш дээ


Top
   
PostPosted: Jul.19.09 4:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.15.05 7:28 pm
Posts: 5661
Location: I will not let anyone walk through my mind with their dirty feet
yume10 wrote:
Ер нь цагаан хоолтон болно гэж бодож байгаа ш дээ



zov sanaa tghdee chi tsagaan hoolton yag bolno gej bodoj baival ih l tesver hatuujil shaardna daa


Top
   
PostPosted: Jul.20.09 12:14 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.21.06 8:33 pm
Posts: 1637
Location: Veganism:The Noble Way of Living
crossbonez9966 wrote:
mongold amidarch bg bol vegetarian boloh tm ch sn yum bishdegee.
mongold uvul ih huiten, ugaasaaa mahaaraa amidrah zoriulalttai uur amisgaltai... mahgui bol uvul n aimr daardag.
dulaan, chiigleg uur amisgaltai gazar bol bolomjiin bh.


bern wrote:
Hediigeer vegitreyan boloh ni biend tustai bolovch.Taniig hureelj baigaa orchin ch gesen davhar nuluu uzuuldeg gehed ilvvdehgui bh..Manai MGL-iin uur amisgal her bilee..? Manai MGL ulsan vegiteryan boloh ni arai l zohitsohguil bolov uu..MGL mah idej l aldsan energee olj avahgui bol tsagaan hool idej energee nuhnu gedeg hudlaal bolov uu.....


Энэ бол бидний сэтгэхүйд тогтчихсон өрөөсгөл ойлголт юмаа. Монгол насаараа цэвэр цагаан хоолтой юмуу цагаан хоолтон болоод олон жил болчихсон олон хүмүүс байдаг. Тэдний хувьд өлсөх, ядрах, даарах, сульдах гэдэг асуудал огт байдаггүй. Тэр тусмаа өвдөх гэдэг асуудлыг ор тас мартсан байх нь бий. Мах идсэнээр хүн энерги олж авдаггүй харин ч өөрөөсөө энергийг улам их зарцуулж байдаг. Цагаан хоолтнууд махан хоолтноо бодвол илүү эрүүл чийрэг, тэсвэр хатуужилтай, зан араншингийн хувьд ч уужуу тайван, амгалан байдаг. Би өөрөө мах хоолтон байж байгаад цагаан хоолтон болсныхоо хувьд энэ бүх үр дүн, ялгааг баттай хэлж байна.
Зүгээр л бидний олон жилийн турж мах идсэн дадал зуршил маань л үүнийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Зарим хүмүүсийн хувьд олон жил мах идээд нэг хэсэг махгүй хоол идэхээр сульдах ч юмуу өвчин нь сэдрэх гэх мэт өөрчлөлтүүд гарах замаар махных нь хор ялгарах тохиолдол бий. Яг тамхичин хүн тамхиа татахгүй байхаар гардаг өөрчлөлттэй адил. Гэхдээ махны оронд ургамлын гаралтай уурагт хоол хүнс хэрэглээд байвал хангалттай уургаа олж авах боломжтой. Одоо ер нь нэг үеэ бодвол цагаан хоолтон байх нөхцөл боломж хангалттай бүрджээ.

_________________
www.suprememastertv.com


Top
   
PostPosted: Jul.25.09 11:59 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.28.05 11:40 am
Posts: 4061
Location: Хүн хайгаад АС-д ороод ирцэн явжийн
Миний ээж цагаан хоолтон болж үзсэн.
Мах идэхгүй орлуулагчаар голоо зогоогоод монголын уур амьсгалд яагаад ч болохгүй юм байна лээ. Ээж минь турж эцээд хэцүүдсэн тэгээд арай гэж бага багаар буцааж маханд оруулсан.
Ер нь би гайхаад байгаан цагаан хоол идэх дэлхийг аврах гээд байгаа нь...
Ер нь мах идэхэд буруу нь юу байна?

_________________
We love AS...
...We are AS


Top
   
PostPosted: Jul.26.09 12:59 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.22.08 9:55 pm
Posts: 567
Location: www.suprememastertv.com
aanha bi ch bas sanal neg bn...

bi hagas tsagaan hoolton l doo...

ali boloh amitnii garaltai mah undug hereglehgui bhiig boddog...

mongolchuud geheeree l mahguigeer amidarch chadku nter gedg bol bidnii l uzel bodol tsaanaa mahnaas salj chadku huslees uuseltei uursdiigu umuursn l bodoluud shde... delhii deerh olon undesten humuus dundaas Mongolchudiin biyd mah zailshgui heregtei ch yumuu Mongoliin uur amisgald mah heregtei bdag nter gesn unen bodit sudlagaa haan bn???

bid bugdeeree l delhii niiteeree adilhan l hun shde...

m,agadgui uneheer tsag uurin nuluunuus bolood zarim fizilogiin talaasa yalgaatai bj boloh ch manaih shig uur amisgaltai olon delhii dayar manai urgurgt zunduu l bga shu deee...

teheer humuusee MONGOL HUND MAH HEREGTEI gedeg ene bodloosoo tur saluul zugeer bhaa....

tertee tergu bidnii neg boloh uchnuun MONGOLCHUUD vegan bolood zuw zugeer l bn shudee,,,

bi gehed l neg jishee ni bnda...

za ene sedweer bichih yum mash ih bna hehe,,, hetrhii nurshuu yum bichchihwl ta buhend unshihad tuwgtei bolj magad.

_________________
Beyond human's braiN


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1710 posts ]  Go to page 1 2 3 4 566 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited