#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.21.18 7:08 am

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 238 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next
Author Message
PostPosted: Apr.07.07 7:40 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jun.21.03 5:24 pm
Posts: 1019
Location: Xorvoo ertontsiig zaxiraxaasaa umnu uuriiguu zahirch syr
Баясал wrote:
Гол нь эхлээд тэвчээр хэрэгтэй гэжаагаа.Тэвчих л хэрэгтэй. За тийм чадалтай аавын хүү нар байна уу? Хамтдаа гарцгаая :-)


Тамхины хор хөнөөлин түхай энд бичээрэй


Тамхинаас гарах сэтгэл агуулж явдаг эр эм хүйс харгалзахгүй хүмүүсийг нэгдэхийг уриалж байна.Энэ сэдвийг ГЛОБАЛ БОЛГОЖ наанадаж 10 н хүнийг тамхинаас гаргахыг хүсэж байна Үүнийг би өөрөө тэргүүлэх юм
Би худал хэлэхгүй хулгай хийхгүй гэж өссөн хүн тийм учраас тамхинаас гарнаа гэсэн л бол гарж л байж сална.Үүнд тэвчээр хэрэгтэй ямар тэвчээр гэдгийг би мэдэж байгаа.





Эрүүл мэндийн хүрээлэнгээс нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Дархан, Эрдэнэт хот, 20 аймгийн 18 сумын нийт 3411 хүн хамрагджээ. Нийт дүнгээр авч үзвэл 16-65 насныхны 24 хувь нь өдөр бүр тамхи татдаг бол Улаанбаатар хотын судалгаанд хамрагдсан хүмүүсээс эрэгтэйчүүдийн 56 хувь, эмэгтэйчүүдийн 17 хувь нь хорт утаа хэрэглэдэг гэсэн аймшигт дүн гарчээ. Мөн нэг хүнд ногдох тамхины хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-15 дахин өссөн байна. Харин тамхи татаж эхэлсэн хүмүүсийн дундаж нас 19 байх юм. Дэлхий дээр нийт 1.1 тэрбум хүн тамхи татдаг бол жилд тамхинаас хордож 3.5-4 сая хүн нас бардаг байна. Энэ тоо 2025-2030 он гэхэд даруй арав дахин өсөх хандлагатай гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Манай оронд ч тамхинаас үүдэлтэй нас баралт газар авахгүй гэх баталгаагүй. Учир нь эмэгтэйчүүд тамхинаас гарах нь бүү хэл гангараа, хэрэглээ талаас нь илүүд үзэх болжээ. Нэгэн эмэгтэйгээс яагаад тамхи татдагийг нь сонирхоход, “Чи өлссөн үедээ сайхан хоол идмээр байдаг биз дээ. Үүнтэй чинь адилхан” гэлээ. Хорт зуршлаа хаяхын оронд хоолтой зүйрлэн боддог нь аймшигтай. Хэдхэн жилийн өмнө охид бүсгүйчүүд тамхи уугиулж суух нь байтугай утаанаас нь холуур явдаг байж. Гэтэл өдгөө нийгэм цаг үеэ дагаад ч тэр үү, урт нарийхан тамхи зууж, шар шүдээ яралзуулан инээх бүсгүйчүүд хотын гудамжаар алхах нь элбэгшлээ. Монголчууд мууг сурахдаа амархан хойнодоо. Манай улсад импортоор орж ирэх тамхины хэмжээ эрс өссөнөөс эрэгтэй эмэгтэйчүүдэд зориулсан бүдүүн нарийн гзэд янз бүрийн тамхи ТҮЦ, лангуу болон гудамжинд эзнээ хүлээх мэт өрөөтэй хэвтэх ажээ.



Last edited by Aurora on Jun.25.10 10:11 am, edited 1 time in total.
PHOTO TOUR DUUSTAL GLOBAL-AAS TUR BUULGAV


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 7:46 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jun.21.03 5:24 pm
Posts: 1019
Location: Xorvoo ertontsiig zaxiraxaasaa umnu uuriiguu zahirch syr
uudgvi myy tamxind xair zarlaval etsestdee iim l bolno doo ta!!!!
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 7:54 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jun.21.03 5:24 pm
Posts: 1019
Location: Xorvoo ertontsiig zaxiraxaasaa umnu uuriiguu zahirch syr
Bid iim boloxiig xvseegvi! gevch chimeegvixen xvssen yum shig vvndee xvrch bna! vvnd xen byryytai ve? tamxind byryy baixgui!
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 8:02 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jun.21.03 5:24 pm
Posts: 1019
Location: Xorvoo ertontsiig zaxiraxaasaa umnu uuriiguu zahirch syr
hervee bi shudnii oonii brend-tei bsan bol iim shvdtei xvmvvst syrgalt yavuulahdaa hamgiin turuund tamhinaas gargana!

Image


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.07.07 8:06 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jun.21.03 5:24 pm
Posts: 1019
Location: Xorvoo ertontsiig zaxiraxaasaa umnu uuriiguu zahirch syr
Mongold yalanguya iim kard ch yum yy mungun devsgert garval deersen dee!!!
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.19.07 4:59 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.24.05 5:47 pm
Posts: 1409
Location: ? ? ?
yamar muuhai yum be yaj tamhi tatdag bgaagui yum


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.04.07 3:14 am 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jan.11.06 11:27 am
Posts: 165
Location: switch off your handy, stop smoking, this is serious.
Image

_________________
www.last.fm/user/Huntushe


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.05.07 9:56 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10288
Огиудас хүржийнэ. Би ямар азаар тамхи татдаггүйн...


Top
   
PostPosted: Aug.02.07 3:29 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.30.05 6:27 pm
Posts: 2334
Location: moroodliin bas hairiin yortoncod tuunteigee hamt....
x_boy wrote:
Нийгмийн толь

Эрүүл мэндийн хүрээлэнгээс нэгэн сонирхолтой судалгаа гаргажээ. Судалгаанд Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Дархан, Эрдэнэт хот, 20 аймгийн 18 сумын нийт 3411 хүн хамрагджээ. Нийт дүнгээр авч үзвэл 16-65 насныхны 24 хувь нь өдөр бүр тамхи татдаг бол Улаанбаатар хотын судалгаанд хамрагдсан хүмүүсээс эрэгтэйчүүдийн 56 хувь, эмэгтэйчүүдийн 17 хувь нь хорт утаа хэрэглэдэг гэсэн аймшигт дүн гарчээ. Мөн нэг хүнд ногдох тамхины хэмжээ өмнөх жилүүдтэй харьцуулахад 10-15 дахин өссөн байна. Харин тамхи татаж эхэлсэн хүмүүсийн дундаж нас 19 байх юм. Дэлхий дээр нийт 1.1 тэрбум хүн тамхи татдаг бол жилд тамхинаас хордож 3.5-4 сая хүн нас бардаг байна. Энэ тоо 2025-2030 он гэхэд даруй арав дахин өсөх хандлагатай гэж мэргэжилтнүүд дүгнэлээ. Манай оронд ч тамхинаас үүдэлтэй нас баралт газар авахгүй гэх баталгаагүй. Учир нь эмэгтэйчүүд тамхинаас гарах нь бүү хэл гангараа, хэрэглээ талаас нь илүүд үзэх болжээ. Нэгэн эмэгтэйгээс яагаад тамхи татдагийг нь сонирхоход, “Чи өлссөн үедээ сайхан хоол идмээр байдаг биз дээ. Үүнтэй чинь адилхан” гэлээ. Хорт зуршлаа хаяхын оронд хоолтой зүйрлэн боддог нь аймшигтай. Хэдхэн жилийн өмнө охид бүсгүйчүүд тамхи уугиулж суух нь байтугай утаанаас нь холуур явдаг байж. Гэтэл өдгөө нийгэм цаг үеэ дагаад ч тэр үү, урт нарийхан тамхи зууж, шар шүдээ яралзуулан инээх бүсгүйчүүд хотын гудамжаар алхах нь элбэгшлээ. Монголчууд мууг сурахдаа амархан хойнодоо. Манай улсад импортоор орж ирэх тамхины хэмжээ эрс өссөнөөс эрэгтэй эмэгтэйчүүдэд зориулсан бүдүүн нарийн гзэд янз бүрийн тамхи ТҮЦ, лангуу болон гудамжинд эзнээ хүлээх мэт өрөөтэй хэвтэх ажээ.





uneheer hortoi humuus aygui ih tatdag bolcon bna

Д.Эрдэнэбаатар

_________________
Eh orondoo bi hairtai!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.03.07 1:21 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Feb.27.04 8:22 pm
Posts: 3222
Location: Диваажингас ч эргэн санагдах Монголын уудам нутаг Дэргэдэс ч холдомгvй энхрийхэн Монголжингоо бvсгvй
Би лав татдаггүй. Танд ямар ч хэрэггүй эд шүү дээ. Энийгээ ухаараач таминь ээ. Зарим охидод догь харагдах гэж байгаад тамхинд орцон хүүхдүүдийг хараад инээд хүрдийн. Одоо үед харин охид нь мундаг харагдах гэдиймуу яадын улаан тамхичид болчихож. Тамхи татдаггүй охин за даа бараг л олдохоо байсан байна лээ


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.02.08 10:13 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jan.05.07 8:52 pm
Posts: 11
Location: in the world
Дooрх зурган дээрх залуу 13 насандаа тамхи татаж эхэлжээ. Мэдээж тэр 20-хон жилийн дараа аз жаргалт амьдралаас нь салгана гэж бодоогvй. Юунаас болж тамхинд ордог вэ? Юу дутлаа гэж тамхинд орсон бэ? Яагаад ер нь тамхи татаж байх ёстой юм бэ. Одоохон болъё, ялангуяа эмэгтэй хvн татаж болохгvй шvv дээ. Тамхи vнэртсэн тамхи зуусан єєрийнхєє дvрсээ толинд хараад эндvvрсэн гэдгээ ойлго. Магадгvй таны хайртын vнсэлт єєрєєр мэдрэгдэх байх. Тамхинд зориулсан мєнгєнийхєє тооцоог хараад та гайхаж магад. Тэр мєнгєєрєє єєрийгєє гоё л до охидоо. Одоо харин та тамхийг хаясанаар биенд тань ямар єєрчлєлтvvд орох вэ...

Та яг одоо халаасаандаа байгаа тамхиа хаяарай. Яг одоо тамхиа хаяхад таны биеэнд эдгээр єєрчлєлтvvд орно.

* 20 минутанд таны цусны даралт бууж хэвэндээ орно.
* 8 цагийн дотор цусан дахь хорт хий хагас хувь болтлоо буурах ба биеэн дэх хvчилтєрєгчийн хэмжээ хэвийн байдалдаа эргэн орно.
* 48 цагийн дотор зvрхэнд єгч байсан ачаалал буурна. Таны биеэнд байсан бvх никотин ор сураггvй алга болох ба Таны амтлах болон vнэрлэх мэдрэхvй хэвийн ажиллагаандаа орно.
* 72 цагийн дотор мєгєєрсєн хоолой маш сайн амарч авах ба таны биеийн уг энерги дээд цэгтээ хvрнэ.
* 2 долоо хоног єнгєрєхєд цусны эргэлт хурдасч 10 долоо хоногийн дотор маш хурдацтайгаар ихэссээр байх болно.
* 3-9 сарын дотор ханиад, амьсгал давчдах болон амьсгалын хvндрэлvvд арилж таны уушиг 10 хувь эрvvл болсон байна.
* 1 жил єнгєрєхєд таны зvрх хаагдаж болох аюул хагас хувь болтлоо буурна.
* 5жил болоход та огт тамхи татаж байгаагvй хvн шиг л эрvvл чийрэг болох болно.
* 10 жил єнгєрєхєд уушигны хот хавдарын аюул бvрмєсєн vгvй болно.

Хэдий биеэнд маш их єєрчлєлтvvд хурдацтай явагдах боловч бvхэл бvтэн 10 жилийн дараа л та тамхинаас хамааралгvй эрх чєлєєтэй бєгєєд эрvvл саруул болох нь. Татаад хэдий хугацаа єнгєрсєн ч байсан хаяхад одоо оройтоогvй байна. Тамхиа татаад нэг амьсгал авахтайгаа болж амьдрал єєрєєр харагдаж байвал та буруу бодож байжээ. Ердєє л сэтгэлээр тэгэж буй мэт санагдаж, биеэнд чинь онцгой муу єєрчлєлтvvдийг єгсєнтэй л холбоотой юм.Image


Top
   
PostPosted: Feb.26.09 7:43 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jan.31.06 2:41 am
Posts: 1792
Location: www.siralex.tk
Tamhi tavan nas horoono arhi arvan nas horoono ....

Image

_________________
Гэрэл


Top
   
PostPosted: Mar.08.09 12:14 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5761
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
nohoi choniin mah geed er ni uushgind sain l daa gehdeetamhi tatahiin satsuu nohion mah hereglene gedeg t*n*g hereg yopon solongoschuud yahav surtsan manaid yamar nohion mah hudaldaalagdah ni todorhoi


Top
   
PostPosted: May.07.09 2:31 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Gol n tamhi chinii neuronii hamgiin baga serdeg hesguudiig sereej baigaagaaraa ehnii heden jild saihan baina tegsnee genet 30 garanguut hamag neuronuud chine genet hurdatstai uhjij ehlene tegeed chi asar martmahai bolj ehlene ehnii shinj n, chi tamhi 20-30 gartlaa tatsan humuusees asuugaarai. Arhi tamhi yur n uurag tarhia hairlay alsdaa ih career hooj yavna gesen hund hamgiin ayultai daisan.

Nikotinii uurag tarhinii hor honooliig daldlah nuuh asar tom kompanit ajil yavagddag tamhinii kompanuid chine terbum terbum dolloroo aldahguin tuld 100 say $-oor yamar ch goy marketing strategi bolovsruulna shuu de.

Arhinii shilen deer eruul mended hortoi gesen sanuulga baidaggui mortloo tamhini hairtsgan deer baidgiig sana teheer yamarhuu tuvshinii ayul daguuldag n oilgogdoh bolno.

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jun.01.09 2:40 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Deed egneend tamhi tatdaggui hunii eruul uurag tarhi bodisiin soliltsoo heviin idevhitei, 2 dahi egneend tamhi tatdag hunii tarhi "ovchtei ajillagaa dutmag"

Image

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jun.07.09 1:40 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.05.05 9:28 am
Posts: 4559
Location: Рэборн...
Тамхины талаар эргэцүүлэл

Монголчууд бид ч нийтийн дайсантай тэмцэж ялсаар ирсэн түүхтэй улс шүү дээ. Харин одоо бидэнд, бидний амьдралд юу дайсагнаж байна вэ? Сайтар эрэгцүүлж бодвол инээдэг дайсны чимээгүй суманд нэрвэгдэж, эрүүл мэнд, хөрөнгө мөнгө, амь насаа зольж хохирч хоосорч байх шиг санагдана. Бидэнд чимээгүй нүүрэлсэн дайсан бол хүн, айл, өрх бүрийг их бага хэмжээгээр сүйтгэж буй тамхины хор уршиг гарцаагүй мөн.

Миний мэдэх нэгэн залуу гэр бүл байдаг. Залуу хосууд маань хоёулаа тамхи татахаас гадна нэг балчир хүүхэдтэй. Тэр хоёр өдөрт дор хаяж 10-15 ширхэг тамхи татна. Зүгээргүй бас хаямдхан биш “Кент” хэмээх ширхэг нь 70 төгрөгийн тамхи татаж байгаа юм. Тэгээд бодохоор тэр хоёр дор хаяж өдөрт 1000 төгрөг зарж байна. Энэ мөнгийг сард гээд бодохоор 30000 мянга, жилд 36000 төгрөгийн тооцоо гарж байгаа юм.

Тэгэхэд хүүхэд нь өдөрт хамгийн ихдээ гэхэд л 4 живх хэрэглэх аж. Нэг живхний үнэ 300 төгрөг шүү дээ. “Тамхи татаад хоосрохгүй, тарвага агнаад баяжихгүй” найз маань миний амыг энэ л үгээр таглана, тагладаг болсон. Ингээд бодохоор хүүхэддээ зарцуулж байгаа мөнгөтэй нь тэнцэхээр мөнгөөр хор аваад хошуугаа хуйхалж, хуруугаа шарлатал тамхи сорж өөрийгөө болон өрөөлийг хордуулж буй харамсалтай.

Өнөөдөр Улаанбаатар хотын гудамжаар оюутан сурагч, охид хөвгүүд ширхэгийн тамхийг хэнээс айж эмээхгүйгээр татаад зогсохгүй өөрийн аав ээж, ах эгч шиг хүнээс гал гуйгаад зогсох юм. Нэг хүнд ногдох тамхины тоо ширхэгээр бид дэлхийн дээгүүрт ордог юм байна. Хот хөдөө ялгаагүй автобусны буудал бүхэн дээр, олонхи айл хашааныхаа үүдэнд пин босгож тамхи ширхэглэн зарах болж.

Түүнийг нь түц буюу түргэн үйлчилгээний цэг гэж нэрлэнэ. Хот, хөдөөний бүх дэлгүүр мухлаг, түц, хоолны газар, баар, ресторонд ил далд тамхи зарахгүй газар гэж үгүй болжээ. Бүр эрдэм соёлын газар болох сургуулийн байранд байрлах цайны газар хүртэл жижигхэн хайрцагтай хорыг өрөөд тавьчихсан ширхэглээд зарах юм. Тэр зарж байгаа тамхинаас багш болон сурагч оюутнууд ялгаа байхгүй аваад л татаж харагдана.

Тэглээ гээд сургуулийн болон оюутан сурагчдын холбоо гэгч байгууллагаас ямарч ажил хийсэн зүйлгүй л байна. Эрт дээр үеэс монголчууд архийг жигшиж байсан болохоос тамхи муулж байсан тохиолдол түүхэнд ховор байх юм. Мөн тамхи гэгч энэ чимээгүй мөртлөө хурдацтайгаар нүүрлэж буй тахалын талаар судалж юм бичих гэж газар сайгүй явж, мэдэж болох, эсвэл хор хөнөөлийг нь мэдэрсэн бүх хүмүүс бүгдээрээ л “ Хортой аюултай гэдгийг мэдэж байсан” их сонин санагдсан. Хорт муу зуршлаас маргааш салахаас өнөөдөр нь салах нь амархан гэж их сэтгэгч Күнз сургажээ. Тамхи эхлээд танд тагнайн жаргал эдлүүлнэ. Эцэс сүүлд нь хөшөө рүү аваачнa !!!

_________________
i7/x58/HD7970/3TB/AX1200


Top
   
PostPosted: Jun.07.09 1:45 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.05.05 9:28 am
Posts: 4559
Location: Рэборн...
Тамхи таны дайсан
Охид, бvсгvйчvvдийн ихэнх нь єєрсдийгєє сайхан, дэгжин харагдана гэж бодон тамхи татаж эхэлдэг. Сvмбэн цагаан хуруунд нарийхан янжуур хавчуулан донжтой нь аргагvй утаагий нь гаргах нь хэн нэгэнд чамин харагдаж болох л юм. Vнэн хэрэгтээ тамхи татсанаар тэдний ам, амьсгал, vс хувцаснаас ємхий vнэр ханхална. Хэрэв залуу бvсгvй та гоо сайхандаа анхаардаг, арчилж торддог бол тамхи таны номер нэг дайсан болно.
Учир нь тамхи татдаг эмэгтэй гоо сайхны vнэтэй чанартай барааг тонн тонноор нь хэрэглээд ч тус болох нь бага. Тамхи татдаг эмэгтэй хvний нvvр vрчлээ ихтэй, элдэв толбо нєсєєтэй, батганд идэгдсэн vлбэгэр байх нь элбэг. Тамхины хор уршиг зєвхєн гоо сайханд ч халтай биш. Залуу насанд тамхиар, моодорхож байсан эмэгтэйчvvд ясны сийрэгжилт євчнєєр гуч гараад євчлєх нь эрс нэмэгддэг. Учир нь тамхидалт нь эмэгтэй хvний бодисын болилцоонд єєрчлєлт єгснєєр ясанд vйлчилж, ясны сийрэгжилт євчнийг vvсгэнэ. Ийнхvv тамхинаас гаргах нь хэцvv ч хаяж чадсанаар єєрийн эрvvл мэндэд чухал олон ашиг тусыг мэдрэх болно. Хамгийн гол нь бvх зvйл єєрєєс чинь шалтгаална.

_________________
i7/x58/HD7970/3TB/AX1200


Top
   
PostPosted: Jun.07.09 1:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.05.05 9:28 am
Posts: 4559
Location: Рэборн...
Тамхины хор уршгийг бас нэгэн өнцгөөс
Тамхи татах нь хор уршигтай гэдгийг хүн бүр мэднэ. Тэгсэн хэрнээ бараг хүн бүр л тамхи зуучихсан байх вий. Харин ингэтлээ их хэрэглэдэг тамхины ач тус гэж та хайгаад үзээрэй. Нэг ч ширхэг хайлтын үр дүн гарахгүй. Харин тамхины хор уршгийн бас нэг хэлбэр бол цагийн дайсан юм. Энэ талаар нэг сонирхолтой судалгааг та бүхэнд хүргэе.

Монголчууд бид тамхи татах гэж ажлынхаа цагаас хумсалсаар ирсэн билээ. Таныг өдөрт хэдэн удаа тамхи татав, хэдэн минутыг ажлын бус зүйлд зориулав гэдгийг хэнч хянадаггүй учраас цалингаа ч гэсэн бүтэн авч байдаг. Гэтэл Германд ажилд авах зар дээр “Тамхи татдаггүй” байх гэсэн шаардлага заавал байдаг гэнэ.Яагаад ийм шаардлага тавих болсон тухайд үндэслэл бүхий дараах судалгааг гаргажээ. Жишээ нь: Тамхи татдаг хүн жилд хамгийн багаар бодоход 13.9 ажлын өдрийг ямар ч үр бүтээлгүй өнгөрөөдөг байна. Энэ улсад нэг цагын ажлын хөлсийг дунджаар 10 евро хэмээн тооцвол тамхи татахад тухайн хүн жилд 1390 евро буюу манайхаар 2.1 орчим төгрөгийг компаниасаа зүгээр л завшдаг ажээ.

Харин Монголд яадаг вэ? Бяцхан судалгаа хийе л дээ. Бүтэн жилийн 365 хоногоос ажлын 261 өдөр байдаг гэж үзье. Өдөрт нэг цагыг тамхи татахаар орж гарахад зарцуулдаг хүн жилд 261 цагийг дэмий өнгөрөөх нь. Мөн нэг өдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 төгрөг гэж үзвэл тухайн компани татдаг нэг ажилтандаа 130 гаруй мянган төгрөгийг бэлэглэх ажээ. Цомхон багтай жижиг компанийн арван ажилтан тамхи татдаг байхад л нэг сая гаруй төгрөгийг байгууллагаасаа завшиж болох нь ээ. Түүнчлэн Германд 6-10 цагийг бүтэн, 1-6 цагийг хагас цагаар тооцон цалинжуулдаг бол Монголд 8 цагийг бүтэн ажилласнаар тооцдог. Харин бүтэн ажиллаж байна уу? үгүй юу? гэдгийг хянах боломж бараг байхгүй гэхэд болно. Гэхдээ сүүлийн үед албан байгууллагууд цаг бүртгэлийн автомат системтэй болж байгаа бөгөөд ажилтан та ч нэг талаар эрүүл мэндээ бодож, нөгөө талаар ажлын үүргээ ухамсарлан тамхи татахгүй байх хэрэгтэй ажээ.

_________________
i7/x58/HD7970/3TB/AX1200


Top
   
PostPosted: Jun.07.09 1:51 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.05.05 9:28 am
Posts: 4559
Location: Рэборн...
Хүн Тамхи татвал таван насаа хорооно!
Тамхи татдаг хүнээс илүүтэйгээр хажууд нь сууж байсан хүн илүүтэйгээр хорддог болхыг эрдэмтэд аль эрт нотолчихсон. Мөн тамхи нь эдийн засаг санхүүд ч хохиролтой. Хүмүүс өөрсдийгөө мөнгөөр хордуулаад байна гэдгээ даанч ойлгодоггүй.

Зарим хүмүүс бүр: Би арван хэдэн жил тамхи татсан одоо зүгээр л байна гэдэг. Энэ бол шал худлаа зүйл юм. Тамхи хүнийг аажмаар хордуулсаар сүүлдээ үхэлд хүргэдэг. Ихэнх тамхичид тамхинаас гаръя гээд гарч чаддаггүй. Ихэнхдээ хүмүүс тамхинд орхынхоо өмнө: Би үүнийг хүссэн үедээ хячихна гэж боддог. Гэвч тэгж чаддаггүй. Учир нь тэд тамхиндаа дуртай болчихсон байдаг. Тийм болхоор тамхинд орчоод гарах гэж зовж явснаас тамхинд орхоосоо өмнө татгазсан нь дээр шүү.

Тамхинаас гархыг хүссэгчдэд:::...

1. Юуны түрүүнд тамхинаас гарч байгаагаа нийтэд зарла.
2. Тамхины хэрэгсэлүүдийг бүгдийг хогийн савгуу!
3. Хэн нэгэн тамхилбал татгалзаж сур. Ихэнх дур хүсэл 7хон секунд үргэлжилдэг.
4. Тамхихыг өөр зүйлээр орлуул. Гаа, чихэр, бүр болохгүй бол эмийн сангаас никотинтой бохь авч зажил тус болно. Спортоор хичээлэлсэн ч болно.
5. Амны хөндийг сайн цэврэлж байх. Шүдээ өдөрт 3с багагүй угаах гэх мэтээр...
6. Бүр болохгүй юмуу эсвэл тамхинд эргэж орохгүй байхыг хүсвэл мэргэжилийн сэтгэл зүйчдээс туслалцаа аваарай.

Нэмэлт: Тамхинаас гарах хэсгийг чамаас өөр хэнч шийдэхгүй! Бас тамхинаас гаргах цацдаг зүйлс тийм ч үр дүнтэй биш! Тамхыг дахиж татах дур хүсэл зөвхөн никотинтой холбоотой тийм болхоор никотинтой бохь зажилсан нь дээр.

_________________
i7/x58/HD7970/3TB/AX1200


Top
   
PostPosted: Jun.07.09 1:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.05.05 9:28 am
Posts: 4559
Location: Рэборн...
Тамхи татахын хор уршиг

Жирэмсэн эмэгтэйчvvд тамхи татах нь бvр ч аюултай гэдгийг хэлээд яах вэ! Эхийн сvvнд никотин шингэж нярай, нялх хvvхдийн мэдрэл, биеийг их хордуулдаг.
Тамхи татдаг хархvv аятайхан юм шиг харагдвал том эндvvрэл шvv! Тамхи татах нь зориг хатуужлаар тегелдер эр хvний шинж огт биш, харин сул дорой хvний тэмдэг. Бас биеэ тоосон сагсуу хvний нэг илрэл гэж болно. Тамхины гоё хайрцаг, асаагуур гаргаж гайхуулах нь еерийгее догь, <<менге ихтэй>> хvн болгож харуулах гэсэн хуурамч санаа.

Тамхины утаагаар еерийгее тедийгvй, орчин тойрны хvмvvсийг хордуулж байдаг.
Тамхи айл ерхийн енге vзэмжийг хvртэл гутаадаг ба эд материалын том гарз хохирол учруулдаг билээ.

Богино хугацаанд vvсэх нелеелел

Үснээс муухай vнэр vнэртэнэ.
Тархины хvчилтерегчийн хангамж багасна.
Амнаас муухай vнэр vнэртэж, шvд шарлана.
Уушигны хvчилтерегчийн хангамж муудсанаар бие суларч, амьсгал бачуурна.
Зvрхний ажиллагаа хурдасч, даралт ихэснэ.
Хуруу, гар шарлана.


Удаан хугацаанд vзvvлэх нелеелел
-Тархины цус харвалт
-Зvрх судасны евчин, шигдээс
-Уушиг тэлэгдэх евчин
-Ходоодны шарх
-vргvйдэл, бэлгийн сулрал
-Булчин сулрана
-Захын судасны евчин vvснэ.
-Давсагны хорт хавдар
-Донтох евчин
-Амны хендийн болон улаан хоолойн хорт хавдар
-Арьс хуурайшиж, енге нь алдагдаж vрчийнэ
-Нvдний болор цайна, бvр сохрох аюулд ч хvргэнэ.
-Чихрийн шижин евчин
-Дvлийрэх
-Яс хэврэгшинэ


Тамхинд 4000 терлийн химийн нэгдэл байдгийн дотор хvнийг маш хvчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар vvсгэдэг 43 терлийн хорт бодис агуулагддаг.

Татаж буй тамхины утааны 20 хувь нь эзнийхээ уушгинд, vлдсэн 80 хувь нь орчны агаарт дэгдэж еерийгее болон эргэн тойрны хvн ба амьтныг хордуулдаг.

Тамхины утаатай ереенд 1 цагийн турш байгаа хvн 15 ш тамхи татсантай тэнцэхvйц хэмжээний хавдар vvсгэгч бодисуудаар амьсгалдаг.

Жилд ойролцоогоор 130 сая хvvхэд терж байгаагийн 50 сая нь идэвхигvй тамхичид болж байна. Нярайн гэнэт нас баралт тамхичин эхээс терсен хvvхдэд 5 дахин их тохиолддог.

Эцэг эхийн тамхины утаанд ертсен хvvхдvvдийн 50-100 хувь нь ханиад, чихний халдвар, гуурсан хоолойн vрэвсэл, багтраа, хатгаа евчинд илvv ертдег.

Эцэг эх нь тамхи татдаг гэр бvлээс гаралтай хевгvvдийн 67 хувь нь, охидын 78 хувь нь тамхичин болдог.

Монголын хvн амын 45 хувь нь тамхи татдаг. Эрэгтэйчvvдийн 65 хувь, эмэгтэйчvvдийн 20 хувь нь тамхи татдаг байна. (2002 онд хийгдсэн АДРА байгууллагын судалгаанаас)

Та vvнийг мэдэх vv?
-Тамхи болгонд хорт хавдар vvсгэгч олон янзын бодис агуулагддаг.
-Єдєр болгон нэг хайрцаг тамхи татдаг хvний уушгинд нэг жилийн хугацаанд 1 л бохь хуримтлагдана.
-Нэг тамхи татсан хvний нас 8 минутаар богиносдог.
-Тамхи татсанаар таны бие махбодь ч, хvний сэтгэл санаа ч тvvний хамааралд орно. Тамхиа хаяхгvй бол биеийн тамирын дасгал тамхины сєрєг нєлєєг арилгаж чадахгvй.
-Гэр ахуйн аймшигт гал тvймэр гарахын шалтгаан нь тамхинаас болдог.
-30 сая гаруй тамхичид тамхинаас гарснаа мэдээлжээ.


Тамхинд байдаг хорууд
Ус терегчийн цианид
Хийн хор
Бутан
Арсения
Асаагуурын шингэн
Аммония
Цагаан шоргоолжны хор
Никотин
Шал цэвэрлэгч
Жоомны хор
Шавьжны хор
Толуни
Машины утаа
Нvvрсхvчлийн хий
Нафталин
Цагаан эрвээхэйн ендег устгагч
Пуужингийн тvлш
Метанол
Кадмиум
Машины зай
Ацетон
Будаг арилгагч
Үйлдвэрийн уусгагч
Тамхины бохь
Yнс


Эдийн засагт
едерт 800 тегрегний тамхи татдаг хvн сард 24000 тегрегийг зевхен тамхиндаа зарцуулна. Жилд 288000 тегрег буюу хvvхдийнхээ дээд сургуулийн жилийн телберийг хор болгож байна. Аравхан жилд хоёр сая найман зуун наян мянган тегрег буюу нэг машины vнэ тамхинд зарцуулагдаж байна.

Тамхи татдаг хvний vйлдлээс болсон галын аюулыг мартахын аргагvй.

2002 онд АДРА байгууллагаас хийгдсэн судалгаагаар, оюутнуудын 40 хувь, зевхен 12 настай хvvхдvvдийн 10-15 хувь нь тамхи татаж байна.

Уушигны хорт хавдрын 87 хувь, зvрхний евчний 7 хувь, хехний хавдрын 40 хувь нь тамхи татагчид байна.

Жирэмсэн эмэгтэй тамхи татдаг бол, vр зулбах, амьгvй хvvхэд терех, зvрхний гажигтай, хялар, ам муруй, бие султай, хэлд удаан орох, орондоо шээх зэрэг гажигтай хvvхэд тердег байна.

Тамхи татсанаас болж жилд 4 сая хvн, едерт 11 мянган хvн, минутанд 6 хvн vхэж байна.

Тамхинаас гарах аргыг 2 ангилж байна:

- Шууд хаях арга
Шууд хаясан тохиолдолд хvний биед аливаа серег нелее байдаггvй.
- Аажим хаях арга
Зуршлыг бага багаар еерчлех (еерийн хяналт, еерийн удирдлага, нийгмийн дэмжлэг)
Никотин орлуулах эмчилгээ (никотинтой бохь, арьсан дээр наадаг никотинтай наалт)
Бусад эмийн аргууд (ургамлын, амьтны гаралтай)
Гипноз эмчилгээ
Зvv теенvvр
Хувь хvнд хандсан арга барил

Тамхинаас гарч байгаа хvн 6З /зургаан З/-ийг зарчмыг баримтлаарай.

1. Зарлах: Би тамхи татахгvй байхаар шийдлээ гэж еерее еертее давтан хэл.
2. Зайлсхийх: 10 минут хvлээ. Ихэнх хорхой, хvсэл 3-5 минут л vргэлжилнэ.
3. Зев амьсгалах: Хоёр юмуу гурван удаа гvн амьсгал авахад л та тайвширна.
4. Зевхен шингэн юм, ус уух: Буцалгасан усыг маш аажмаар шимж уу.
5. Завгvй байх: Явган яв, хэн нэгэнтэй ярь, тайвшир, бохь зажил, еер дуртай зvйлээ хий.
6. Залбир, сvсэглэх: Дотроо сvсэглэ, залбир, дотоод сэтгэлээсээ ямар нэг тусламж хай.


Өдер тутмын мердлег
1. Дэмжлэг vзvvлдэг хvнтэйгээ байнга холбоо харилцаатай бай.
2. Эртхэн унтаж бай, дараагийн едертее сэтгэл санааны бэлтгэлтэй бай.
3.едрийн турш идэвхитэй бай. Хоол идсэний дараа тамхи татмаар санагдвал явган яв.
4. едер бvр 6-10 аяга буцалгасан ус ууж бай.
5. Жимс ногоо ихтэй, еех тос, чихэрлэг багатай хоол хvнс хэрэглэж байхыг хичээ.
6. Кофейн агуулсан уух зvйл болон архинаас зайлсхий.
7. Тамхичдаас болон тамхи татах байдлаас vргэлж зайлсхий.
8. Би тамхичин биш байхаар шийдсэн гэж vргэлж давтан хэлж бай.
9. Зургаан "З"-ийн зарчмыг байнга сана
10. Хоёр едер тамхи татахгvй байгаагаа урамшуулах телевлегее хий.

Хэрвээ та няцсан бол дахиад нэг vзээд алд. Бvтэлгvйтсэн байсан ч дахиад л нэг vзээд алд.
Үүний тулд:
Өөрийн эрсдэл бvхий байдлуудаа тодорхойл,төлөвлөгөө боловсруул, тvvнийгээ хэрэгжvvл.

_________________
i7/x58/HD7970/3TB/AX1200


Top
   
PostPosted: Jun.10.09 4:46 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Hooy tsomooroo Ih hural ba Elbegdorj ahad arhi tamhinii tatvariig shineer 150% bolgo gej shaardlaga tavya?! Jishee n 10 000 togrogiin arhi bailaa gehed 25 000T bolgono 15000T n ulsiin tatvar baihaar tegvel humuus uhaan orj ehlene uls niigem ch eruuljij ehlene!! Tegeed ter tatvaraas n mongoliin emnelguudiig zad hol deer n bosgoh mongo elbegheen garah bolno.

Jishee n evropiin holboonii olon ornuudad benzinii tatvar bur 80% baidag gesen, zardag benzinii unii 80% n ulsiin tatvar 20% n benzinii ooriinh n une. Tiimees ch evropuud (france golland ...) ihenhdee galt tereg, dugui, avtusand yavdag bolson. Agaar n ers tsevershisen.

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Nov.30.09 4:26 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.29.09 4:22 pm
Posts: 1852
Location: УБ-н хаа нэгтээ
hun hezee ch utaanii dutagdald ordoggui l bhgui yu

_________________
Амьдрал үргэлж сайхнаараа :)


Top
   
PostPosted: Dec.01.09 6:12 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.01.09 5:33 pm
Posts: 437
Location: Олчих!
Утаанд агуулагдах бодисоор дутагддаг гэсэн үг үү?

_________________
...


Top
   
PostPosted: Dec.01.09 6:15 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.27.09 11:27 pm
Posts: 1174
Location: Miami, FL
тэр яах бэ бэлгэвч хэрэглэ

_________________
www.arsenal.com


Top
   
PostPosted: Dec.03.09 7:52 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Oct.29.09 4:22 pm
Posts: 1852
Location: УБ-н хаа нэгтээ
bugd tamhinaas garyaa eruul mendee bodotsgooy

_________________
Амьдрал үргэлж сайхнаараа :)


Top
   
PostPosted: Dec.19.09 9:41 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
ааа сда хэдхэн жил амьдрах юм байж нээх тамхинаас гарж яады... Заримдаа төвлөрч ажил төрөл аж амьдрал бодох үед тамхи байхгүй бол болохгүй. Татсан юмыг заавал хаях юун. Утааг нь харж ирээдүйгээ ч тооцоолж болдог юм шүү. Сэтгэл санаагаар унасан үед бол архи ууж балайрч байснаас тамхиа татаад гунихарч хэвтсэн нь дээр байх

_________________
ХОРВОО


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 238 posts ]  Go to page 1 2 3 4 510 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited