#AsuultSambar :

ASUULT.NET - ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 2017-2018
It is currently Feb.19.18 5:19 am

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 20 posts ] 
Author Message
PostPosted: Apr.26.10 11:39 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jun.20.09 12:21 am
Posts: 278
Location: Don`t drink and drive ..... just smoke and fly
за тгд эн талаар мэдээлэл хомс бгаа тул орууллаа EnJoU :mrgreen: :mrgreen: :mrgreen:

Өтгөн хаталт гэдэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн хэт дутагдах болон хэт илүүдэлтэй үед гэдсэн доторхи өтгөн гарахгүй болж, усны дутагдалд орох, өтгөн гадагшлуулах тоо цөөрөх, өтгөн гаргахдаа хүндрэлтэй болох байдлыг хэлнэ.

Нийт хүн амын 80хувь нь их бага ямар нэг байдлаар өтгөн хатах зовлонг амссан байдаг гэнэ.

Өтгөн хаталт нь доорхи байдлаах илэрнэ.
-Өтгөн гадагшлуулах тоо цөөхөн ба хэвлийн доод хэсгээр өвдөх
- Өтгөн хэт хатуу гарах
-Өтгөн гаргахад өвдөх болон цус гарах
-Өтгөн гарахаас өмнө болон хойно өвдөлттэй байх

Өтгөн хатах шалтгаан:
-Усны дутагдал
-Бөөрний үйл ажиллагааны хэвийн бус байдал болон бусад өвчин
-Хөдөлгөөн дутагдах, гормоны өөрчлөлт, кальцын илүүдэл, сэтгэл зүйн тогтворгүй байдал гм
Өтгөн хаталтын байдал:
Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа муудсанаас өтгөнг гадагш түлхэн өгч чадахгүйгээс гэдсэн дотроо хадгалах явдал юм. Хэдэн өдрөөр өтгөнөө гаргаагүй хирнээ өвдөх, төвөгшөөх ямар ч өөрчлөлтгүй байдаг бөгөөд өтгөн бүдүүрч хатуурсан байдаг учраас гэдэсний зүүн доод хэсгээр гаднаас нь барьж үзвэл тэмтрэгдэнэ.
Энэ нь өтгөн гаргах буруу зуршлаас ч болдог. Өөрөөр хэлбэл өтгөн гаргамааргүй байсан хирнээ тогтмол дэглэмээр гаргах гэж оролдох явдлаас болж өтгөн гаргах мэдрэмж алдагддаг байна.
Шалтгаан нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаа муудах, бамбай булчирхайн гормоны өөрчлөлт гм
Хөгшчүүл болон дотор өвчтэй хүнд мөн бие сулдаж ядрахад ихээр илэрдэг.
Ийм үед шулуун гэдсэн дотор өтгөн удаан хадгалагдан, ус нь шимэгдсээр маш хатуурч гадагш гарахгүй болдог.

*Хоолоо зохицуулах
Хоолоо тохитой орчинд ус болон ногоог хангалттай хэмжээгээр хэрэглэх нь чухал.
-Цагаан будаанаас гадна арвай, вандуй зэргийг ихээр хэрэглэх
-Жимс: алим, лийр, усан үзэм, апельсин
-Шөл: Түэньжан, Миёгтой шөл
бас түүхий сүү уучдаг гж сонссон баталгаата үгүйг н сайн мдкү бн
энд бичсэнээр бол мнайханий 80 хувин өтгөн хатаж бсн гжийн walalallaalalal :imhappy: :imhappy: :imhappy: :imhappy: :hehe: :hehe: :hehe: :wahaha: :wahaha: :wahaha:
эх соорс саладтв.кр

_________________
siNn the best men


Top
   
PostPosted: Apr.26.10 11:44 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jun.20.09 12:21 am
Posts: 278
Location: Don`t drink and drive ..... just smoke and fly
Өтгөн гадагшлуулах хэвийн давтамж өдөрт гурван удаа болон долоо хоногт гурван удаа хүртэл янз бүр байдаг. Гэхдээ хэрэв та долоо хоногт гурваас цөөн удаа хатуу өтгөн гаргадаг бол таны өтгөн хатах магадлалтай. Бусад шинж тэмдэг нь гэдэс дүүрэх, дотор муухайрах, хэвлийн доод хэсэгт базлах зэрэг юм. Ширхэг багатай хүнс идэх, шингэн зүйлс хангалттай уухгүй байх нь өтгөн хаталтад нэрмээс болдог. Зарим өвчин намдаагч, төмрийн нэмэлт зэрэг бэлдмэл өтгөн хаталтад нөлөөлдөг. Мөн цөөн тохиолдолд өтгөн хаталт нь далд байгаа өвчнөөс хамаардаг.

Хэрэв учир нь мэдэгдэхгүй өөрчлөлтүүд таны гэдсэнд үүсч, эсвэл:
• Цус, салст, идээ гарч байвал,
• Хэвлий хүчтэй өвдөж байвал,
• Та жингээ алдаж байвал эмчид үзүүлээрэй.
Та өөрөө юу хийж болох вэ?
Өтгөн хаталтын хөнгөвтөр хэлбэрийг эмчлэх, дахин давтагдахаас сэргийлэх хэд хэдэн арга бий.
• Хатаасан тоор, лийр зэрэг зарим хүнс өтгөнийг зөөллөх байгалийн шинж чанартай учраас хүнсэндээ хэрэглэж бай.
Өглөөний цайгаа байнга уу. Өглөөний цайнд халуун юм уух нь гэдсэнд дэмжлэг үзүүлдэг.
• Өдөрт наад зах нь найман аяга ус, эсвэл жимсний шүүс ууж бай. Цай, кофе, кола зэрэг нь биеийн шингэнийг алдагдуулж болдог учир уухаа багасга.
• Явган явах, дугуй унах, усанд сэлэх зэрэг дасгалыг өдөр бүр 20-30 минут хий. Эдгээр дасгал гэдсэнд дэмжлэг үзүүлэхэд тусалдаг.
• Хэрэв бусад арга тус болохгүй байвал ширхэгт нэмэлт
идэж болно.
• Өтгөн хаталт ноцтой бөгөөд ужиг шинжтэй байвал өтгөн зөөллөх өдөөгч хэрэглэ.
Хэрэв:
• Өтгөн хаталт долоо хоногийн дараа зогсохгүй бол,
• Таны өтгөн гадагшлах нь хэвийн биш бөгөөд гүйлгэж, эсвэл бага зэрэг дуссан бол,
• Өтгөн хаталт давтагдаж байгаа бол эмчид үзүүлж, эмнэлгийн цаашдын тусламж аваарай.
БАЙГАЛИЙН ЭМЧИЛГЭЭ
Ширхэгт нэмэлтүүд өтгөнийг зөөллөж, гадагшлахад хялбар болгодог. Хамгийн түгээмэл төрөл нь буудайн хальс бөгөөд сереал, шөл, эсвэл жимсний шүүстэй хольж болно. Бага хэмжээгээр эхэлж, аажмаар нэмэгдүүлэх хэрэгтэй. Хэрэв буудайн хальс амтгүй бол испагула хальс, эсвэл метилцеллюлоз агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж үз.
ЭМИЙН ЭМЧИЛГЭЭ
Түр зуур намдаахын тулд сенна зэрэг өтгөн зөөллөгч хэрэглэж болно. Гэхдээ удаан хугацаагаар, эсвэл хэтрүүлэн хэрэглэвэл өтгөн бүр их хатдаг болно. Учир нь зөөллөгч байхгүй бол гэдэс үр дүнтэй гүрвэлзэж чадахгүй болдог.
Шаардлага гарах бүрт бие засаж бай, бүү хүлээ. Өтгөн гадагшлуулахдаа хангалттай хугацаа зарцуул. Хэсэглэж жижиглэсэн буудай, хатаасан жимс, самар сүүтэй хольж хэрэглэдэг муесли, бүхэл буудайн талх, хүнсний ногоо зэргийг аажмаар хүнсэндээ нэмэгдүүл.

_________________
siNn the best men


Top
   
PostPosted: Apr.30.10 9:45 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Чиний өтгөн хатаж байна уу

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: May.10.10 1:39 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jun.20.09 12:21 am
Posts: 278
Location: Don`t drink and drive ..... just smoke and fly
miniih all right
and u ? :mrgreen: :mrgreen: :mrgreen: :mrgreen:

_________________
siNn the best men


Top
   
PostPosted: May.16.10 5:27 am 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
нээрээ хэрэгтэй мэдээлэл байна сурья яаж хатаадын заалгья

_________________
full


Top
   
PostPosted: May.16.10 10:22 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jun.20.09 12:21 am
Posts: 278
Location: Don`t drink and drive ..... just smoke and fly
humuus neere muuhai uma heregte medeelel orulj bh chn chiniih hataj bn uu ch gh shg hmmm :| :| :|

_________________
siNn the best men


Top
   
PostPosted: May.18.10 6:44 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Хэхэ

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jun.02.10 9:47 pm 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Mar.25.10 7:53 pm
Posts: 431
Location: UB
tpman wrote:
humuus neere muuhai uma heregte medeelel orulj bh chn chiniih hataj bn uu ch gh shg hmmm :| :| :|

нас нь бага цус нь шингэн залуу халуун насан дээрээ өвчин зовлон, өтгөн хаталт гэж юу байдгийг төсөөлөх ч үгүй, тоох ч үгүй тоглоом шоглоом болгож яваад насны намар айлчлах тэр үед өнөө тоглоом шоглоом нь өөрийн биед ирэх цагт ухаант хүмүүний зөвлөгөөг дагаж байх минь яаваа хэмээн ам хамраа барьдаг нь жирийн нэгэн дорд хүмүүний зан бас жам билээ. эрхэм найзын зөвлөгөө ихэд тустай тул анхааран уншлаа.
цаашид ч мөн олон олон тустай мэдээ бичнэ гэдэгт найднам...
Жич: Бурхан багшийн нэгэн сургаалийг энд дурьдмаар санагдлаа...
хүмүүнийг /олон тоон дээр шүү/ 3 ангилна.
1. дээд ухаант хүмүүн буюу бусдын зааж сургасан сургааль, ном зохиол, алдсан алдаанаас суралцан өөрийн амьдралаа засаж хүн ёсоор амьдрагч
2. дундаж хүмүүн буюу бусдын зааж зөвөлсөн зөвлөгөө, туршлагийг тэр болгон амьдралдаа хэрэгжүүлэлгүй явж явж, өөрийн бие дээр үзэж хашраад ухаажин гаргасан алдаагаа үл давтагч нэгэн
3. доод хүмүүн буюу хүн хэлээд ч нэмэргүй, өөрийн бие дээр мэдрээд ч нэмэргүй охорхон хувь заяат хүн төрхт амьтан... гэсэн ийм 3 төрөл байдаг гэнэ. нийгэмд 1-р хэсэгийн эзлэх хувь хэр их байна тэр улс орны хөгжил өндөр байдаг.
харин 3-р хэсгийн эзлэх хувь ихсэх тусам хөгжил мөгжилийн талаар яриад ч хэрэггүй болж байгаа хэрэг.
Тэгэхээр андууд минь эцэг эх ухаант хүмүүсийн хэлж ярьж байгаа мэргэн үг, арвин туршлагыг өөрийн оюун ухаандаа тусган авч амьдрах хэв маягаа эртхэн өөрчилж зөв амьдарч сурахгүй бол нэгэнт нас орой болсон хойноо харамсаад харамсаад барахгүй байдалд хүрч магад юм шүү.


Top
   
PostPosted: Jun.06.10 12:32 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.10 1:02 pm
Posts: 909
Location: Уяхан замбуу тивийн наран дор
өтгөн хаталт нь хүний сэтгэхүйд бас нөлөөлдөг. өтгөн хатаад яваад байвал сэтгэлзүйн хувьд муугаар нөлөөлнө уур уцаартай болох, сэтгэл санаа тогтворгүй болох гэх мэт. тиймээс байнга өтгөн хатдаг хүмүүс бол эмчид үзүүлэх нь зүйтэй. мөн өтгөн хаталтаас сэргийлэх энгийн арга бол цэвэр ус их ууж, байцаатай, шөлтэй хоол идэж занших хэрэгтэй.

_________________
Do you speak PRADA?


Top
   
PostPosted: Jun.06.10 7:28 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
ус уу ус уу

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
PostPosted: Jun.07.10 6:19 am 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: May.12.10 1:54 pm
Posts: 1720
Янз бүрийн шалтгаанаар өтгөн хатсанаар биед хорт бодис хуримтлагдаж эд эрхтэнг хордуулж улмаар биеийн эсэргүүцэлийг сулруулдаг... Ингэснээр маш олон өвчний эхлэл болох аюултай... ман өтгөн хатсанаар хүний биед таагүй байдал бий болж өтгөнөө гаргах гэж хэт их хүчилсэнээс шамбарам өвчин үүсдэг... энэ мэтээр өтгөн хатах өвчин даамжирвал хүний биед янз бүрийн өвчлөлүүд бий болдог жишээ нь гэдэсний цүлхэнт өвчин...

Өтгөн хаталтаас сэргийлэх аргууд...

Ислэг ихтэй бүтээгдхүүн ихээр хэрэглэх...
Нохойн хошууны бүлээн ханд уух...
Шингэн зүйл ихээр хэрэглэх...
Идэвхтэй хөдөлгөөнтэй байх...
Өдөр бүр заавал ислэг зүйл идэж байх...

_________________
<3 Zola


Top
   
PostPosted: Jul.11.10 8:17 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Jan.14.05 9:34 pm
Posts: 532
15 honog baasangui. Zunduu l alim idlee, us uulaa, hool ih idlee. Naaduul chin nemer boldoggui l yum baishd. Ene ih idsen hool haashaa orood baina aa? Hatna gedeg chin bas baas baigaa murtluu hatuuraad garch chadahgui baihiig heleh bailgui. Getel minii gedes, bugs hov hooson. 15 honog uhetlee l idsen. ALTAI BARBEQUE-d idsen ter ih hool 10 honoj baihad haana baina aa :??:


Top
   
PostPosted: Jul.11.10 8:26 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Jun.09.09 12:31 am
Posts: 1333
15 honogoo lol

_________________
Улаан Чөтгөр


Top
   
PostPosted: Jul.12.10 10:58 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jun.20.09 12:21 am
Posts: 278
Location: Don`t drink and drive ..... just smoke and fly
Omso wrote:
15 honog baasangui. Zunduu l alim idlee, us uulaa, hool ih idlee. Naaduul chin nemer boldoggui l yum baishd. Ene ih idsen hool haashaa orood baina aa? Hatna gedeg chin bas baas baigaa murtluu hatuuraad garch chadahgui baihiig heleh bailgui. Getel minii gedes, bugs hov hooson. 15 honog uhetlee l idsen. ALTAI BARBEQUE-d idsen ter ih hool 10 honoj baihad haana baina aa :??:



хаха арай ч 15 хоног биш байхаа, чиний ходоод чн хоолийг чн шууд биед чин шингээгээд бж магад

_________________
siNn the best men


Top
   
PostPosted: Jul.18.10 7:48 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Sep.16.06 9:19 pm
Posts: 4511
Аймар өндөр том биетэй юм байлгүй дээ, гэдэс мэдэс нь аймар урт, 15 хоног баагаагүй, унгана мунгана ч гэж алж байгаа даа чөтгөр ав :lol:

_________________
Less people, less bull$h!t


Top
   
PostPosted: Jan.02.12 11:44 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.02.12 12:20 am
Posts: 8
МИний бодлоор тэр өтгөн хаталтыг аарцаг нурууны бариагаар эмчилж болох байх гэж бодож байна

_________________
www.margaash.com Эрүүл мэнд


Top
   
PostPosted: Jan.03.12 12:10 am 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Mar.03.05 5:25 pm
Posts: 2494
nadad bas iim asuudal bdag yug ni nuuh ve?
suuliin ued banana huren manjingiin salat ih iddeg bolson enenii achaar ovoo gaigui bgaa shuu!
hurma geed bas jims ih sain gej bsan
hehe neeree beer uusnii margaash gedes tseverlegdeed bh shig bgaam daa


Top
   
PostPosted: Feb.08.12 1:04 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.21.05 2:23 pm
Posts: 500
Del Monte Prune Juice уу гэж зөвлий дөө.
Янз бүрийн эм, клизм тавиад болдоггүй юм тэрүүнд их амархан гарч байнлээ. Өвөө, эмээ, ээжд туршигдаад баталгаажсан юм. Амттай амархан арга. Ээж эхлээд энийг үнэндээ тоогоогүй. Энэ ч дээ гээд. Маргааш нь сэргээд ирсэн дээ. Жижигхэн биетэй болхоороо өдөрт нэг л балга уудагын. Сүүлдээ бараг уухаа больж байгаа.
Би нэг гэдсээ цэвэрлэх санаатай ууж үзсэн. Асуудалгүй хүнд юм болдоггүй юм шиг блээ.
Сайхан жүүс уугаад туршаад үзээч гэе даа.


Top
   
PostPosted: Feb.28.12 12:22 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Mar.03.05 5:25 pm
Posts: 2494
yu ve juice uugaal boloo gej uu? yamarch hamaagui juice yumu?
bi tarag ih uuh durtai harin ene tarag asuudal uusgeed bgaan boluu ch gej bodogdohiin


Top
   
PostPosted: Feb.29.12 10:04 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Aug.21.05 2:23 pm
Posts: 500
ymarch hamaagui bishee. Del Monte "Prune Juice"
aldah yu bhaw


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 20 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited