#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.15.18 11:22 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 
Author Message
PostPosted: Apr.11.09 4:46 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
Компьютер удаан суух буюу суугаа ажил их хийдэг хүмүүсийн нуруу их гэмтдэг юм шиг байна.

Суугаа ажилтай хүмүүст зориулсан нурууны дасгал юу байж болох уу? Эмч, экспэртүүдээ зөвлөөч?

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Apr.14.09 4:33 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.12.08 3:58 am
Posts: 2794
Location: Алд бие минь алжааваас алжаатугай, Асуулт самбар минь бүү алдартугай.
Man++ wrote:
Компьютер удаан суух буюу суугаа ажил их хийдэг хүмүүсийн нуруу их гэмтдэг юм шиг байна.

Суугаа ажилтай хүмүүст зориулсан нурууны дасгал юу байж болох уу? Эмч, экспэртүүдээ зөвлөөч?


bas zuv sedev neesen bna :wd:

_________________
Action is the key to all success


Top
   
PostPosted: Apr.17.09 1:10 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 10:29 pm
Posts: 2181
30 минут тутамд дэлгэцнээсээ өөр зүг 1 минут харж байх.
1 цаг тутамд босч ширээгээ тойрч явж байх.
Ширээ чинь хэт өндөр, хэт намхан биш байх.


Top
   
PostPosted: May.08.09 3:20 pm 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Jun.25.07 4:52 pm
Posts: 1411
Нурууны дасгал хийхгүй бол нээрээ өдий залуугаасаа нуруу нугасны өвчинтэй болох юм шиг байна шүү. :??:

_________________
learn to make way early in life


Top
   
PostPosted: May.10.09 2:57 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.25.05 11:59 am
Posts: 1318
Location: guido
bi byartai geed ongirj hund yum orgoj yawaad disk-ee erguulevee zaluusaa, hun hol deeree bish nuruun deeree alhdag yum bna lee, odoo bi 3 kg-aas hund yum orgoh erhgui bolson shd.


Top
   
PostPosted: May.15.09 5:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
UBROCKSTAR wrote:

1 цаг тутамд босч ширээгээ тойрч явж байх.


1 tsag tutamd shiree toirsonoos 00 orson ni arai deer bhaa :razz:

Gants nuruu geltgui bainga hiiguushtei sungaltiin dasgaluud baidag daa. Neg iimerhuu. http://www.shelterpub.com/_fitness/_des ... etches.pdf

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
PostPosted: May.17.09 8:30 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Apr.19.09 3:26 pm
Posts: 177
Location: Хаа нэгтээ л
Hehe. Ene mash zuw sedew bshdee. Pc.nii urd olon tsagar hudulguungui suuh, buruu suuh ged l olon zuilees bolj bidnii nuruu chimeguiger gemtej bdiin blee. Bas nuruuga darulah n mash muu gsn. Heden sariin umnu emchid uzuulsen chin artikulet uwchnii anhnii shinj temdeg ilerch bn gj awdiin. hehe. zuer bjaal nuruunii uwcht bolchdiin bleshd. hugshin humuus l tusdag gj bodson chin. herwee nuruu chin chilj uwddug bol emchid yaralt handarai zaluusaa. nuruugaa hairlatsgaaya. :-)

_________________
Хором бүхэн утга учиртай


Top
   
PostPosted: May.27.09 8:10 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2759
Oni2click wrote:
bi byartai geed ongirj hund yum orgoj yawaad disk-ee erguulevee zaluusaa, hun hol deeree bish nuruun deeree alhdag yum bna lee, odoo bi 3 kg-aas hund yum orgoh erhgui bolson shd.

jhon oohoo byartai geed bhan hund yum orgoo biz chi :mrgreen:


Top
   
PostPosted: May.27.09 8:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.07.08 1:50 pm
Posts: 16272
Location: Mongolia
ENe nuruu gedeg zuiliig chin harin ch hairladag shd. Tsunh ntriig bol howorhon uuruulne dee. Gar gdg zuiliig l hairlamaar baina.

_________________
Imagine | Nevermind


Top
   
PostPosted: Aug.09.09 12:45 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
Therion. wrote:
ENe nuruu gedeg zuiliig chin harin ch hairladag shd. Tsunh ntriig bol howorhon uuruulne dee. Gar gdg zuiliig l hairlamaar baina.

Гараа яагаад тэгэж ихээр хайрлана гэж? Гар бол эрхтэн биш хөдөлмөрийн багаж. Багажийг хэрэглэхгүй бол зэвэрдэг :frog:

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.09.09 12:47 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.26.08 9:04 pm
Posts: 1096
Бага зэрэг мэдээлэлтэй боллоо.
Нурууны дасгалын хамгийн зөв сонголт бол иогийн нурууны дасгалууд юм байна. Бялдаржуулах урлаг бол гимнастикийн нурууны дасгалууд жаахан эрсдэлтэй санагдлаа

_________________
http://by-man.blogspot.com/


Top
   
PostPosted: Aug.09.09 1:29 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Jul.28.09 12:20 am
Posts: 188
ErBr wrote:
Нурууны дасгал хийхгүй бол нээрээ өдий залуугаасаа нуруу нугасны өвчинтэй болох юм шиг байна шүү. :??:


Бүх өвчин эмгэг нуруутай холбоотой байдаг. Хөдөлгөөнгүй суух тусам нурууны нугалам хоорондын зээрэнхийнүүд хатаж, тархины үйл ажиллагаанд хүртэл муугаар нөлөөлнө.
Иймээс үе мөчний дасгалууд байнга хийж нуруугаа уян хатан байлгаж чадвал та залуу хэвээрээ байна.

Байнга суугаа ажил хийдэг хүмүүст тэр болгон гарч гүйх мэтийн хүнд чанарын спорт хийхэд төвөгтэй байдаг.

Иймээс маш амархан хэдхэн дасгалууд зөвлөе.

Хүзүүний дасгалыг тогтмол хийх
Та ажлаа түр завсарлаад толгойгоо зөөлхөнөөр баруунаас зүүн чигт, зүүнээс баруун чигт аажуу эргүүл. Энэ нь маш сайн хүзүүний дасгал бөгөөд хүзүүгээ шохойжихоос сэргийлэх юм.

Мөрний дасгал
Мөрөө хойш нь тойрог маягаар эргүүлэх. Эхлээд урагш, дараа нь хойш нь.

Нурууны дасгал
Сууж байхдаа нуруугаа муур биеэ хурааж байгаа адил нэг дотогш хүгдийлгэ, эргээд гэдийлгэ.

Дээрх 3 дасгал бол мааш энгийн залхуу хүмүүст бөгсөө сандлаасаа өндийлгөх ч шаардлагагүй дасгал байлаа.
За, тэгээд цаашилбал босоод хийх зөндөө олон дасгалууд байгаа даа. Эхний удаадаа залхууралгүй энэ хэдэн дасгалыг хийгээрэй. Амжилт хүсье!


Top
   
PostPosted: Aug.09.09 1:54 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
tiim baina amarhan dasgaluud bain, hiisen chin arail deerdlee.
nemj zuvluguu ughud sandlaan zuv songoh heregtei shuu. evgui sandal deer udaan sugaad baival estoi nuruuni uvchtei bolno. Mun tohoi chin shireen deer chuluutei tavigddag baih heregtei. com.deer udaan suuj baihdaa 30 min tutam zavsarlaj, nimbegnii huchiltei us uuj, haraagaa alsiin zuil shiljuulj harah heregtei gesen. Yadaj l tsonhruu harj suudag bol ih zugeer.


Top
   
PostPosted: Oct.17.09 9:51 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.13.09 11:13 am
Posts: 4096
Location: Эмэгтэй хүн бол цэцэг, харин үндэс нь эрэгтэй хүн. Үндэснээс шалтгаалан цэцэг дэлгэрч эсвэл гунддаг™
өчдөр нуруугаа эвгүй болгоод яааяа нурргүй бол хүн юу ч биш юм билээ

_________________
shut up and Enjoy the life..


Top
   
PostPosted: Jan.18.10 3:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
Нурууны дасгалууд...
Өмнөх бичлэгтээ амалсныхаа дагуу "Нурууны дасгалууд"-ыг орууллаа. Эдгээр дасгалууд нь "McKenzie exercises" гэсэн нэрээрээ алдартай бөгөөд хувь хүн өөрөө нуруугаа "эмчлэх" дасгалууд болно.
Тэгж ингэж өвддөг гэхээсээ илүүтэй шууд тэгвэл ингэвэл эдгэрнэ, эсвэл өвчин намдана гэсэн эерэг байдлаар бичвэл дээр байх гэж бодсон болно:

Дасгалуудын талаарх өмнөх үг.
"McKenzie exercises" (Маккензийн дасгалууд) гэдэгт 6-н дасгал багтах бөгөөд 4н дасгал нь "хойш", 2 дасгал нь "урагшаа" хийхэд тус тус зориулагдсан байна.
Дасгалууд нь нурууны өвчнийг намдаах, аажмаар "энгийн" байдалд оруулах зорилготой. Эдгээр дасгалуудыг хэрвээ нуруу тань өвдөж байвал өвдөлт мэдэртэл, хэрвээ үгүй бол боломжийн хэмжээгээр сунгах байдлаар хийх хэрэгтэй. Ер нь нуруу өвдсөн өвдөөгүйгээс үл хамааран эдгээр дасгалуудыг хийвэл таны эрүүл мэндэд чухал нөлөөтэй болно.

Нурууны өвчин нь бүх нуруугаар өвддөггүй бөгөөд янзан бүрийн байрлалаар (нэг тал нь буюу хагаслан, гуя, бөгс гэх мэтээр) мэдрэгддэг байна. Нурууны гэх өвчний "байрлалыг" тодорхойлох нь чухал ач холбогдолтой. Яг хаана өвдөж байгаагаа гэсэн үг л дээ. Дасгалуудыг хийх тусам таны нурууны өвчний "цэг" нь "голлох" байрлалд очино.

Дасгалуудыг хийснээр өвчин нэмэгдэж буй мэт болж магадгүй. Энэ нь байж болох бөгөөд ихэвчлэн эхлэх үед мэдрэгддэг байна. 2-3н өдөрт дасгалуудыг хийснээр өвчин намдах ёстой бөгөөд хэрвээ намдахгүй, эсвэл ихсээд байвал эмчид үзүүлэх хэрэгтэй. Мөн эдгээр дасгалуудыг хийх үедээ (нуруу өвдсөн үед) ямарваа нэгэн спортоор хэт занималдах хэрэггүй. Зөвхөн эдгээр л дасгалуудыг л хий...нээг их тамирчин болох гээд хэрэггүй шүү, ойлгосон биз нөхөөр...

За өмнөх үгээ дуусгаад дасгалуудаа бичье. Аль болохоор ойлгомжтой байлгахын тулд зурган байдлаар оруулбал дээр байх. (хэрвээ нэтээс зураг олдвол шүү дээ. энд байгаа номноос шууд фотодож аваад хамаагүй тавьж болохгүй тул шүү дээ)

Аан тийм... эдгээр дасгалууд нь тийм хүн аймаар дасгалууд биш маш энгийн шүү.

Дасгал 1. Хэвтээ байдлын дасгал:

Image

Энэхүү байрлалаар хэвтээд гүн амьсгаа аван тайван байдлаар 4-5 минут "хэвтэх". Нурууныхаа бүх булчинг сулла. Энэ нь нурууны өвчний үед хамгийн энгийн эмчилгээ юм. Мөн энэхүү дасгалыг дараа дараагийн дасгал болгоны өмнө "бие халаалт" болгон хийх хэрэгтэй.

Дасгал 2. Хэвтээ байдлын дасгал:
Image
Image
Зургийг хараад бараг ойлгох биз дээ.

Дасгал 3. Хэвтээ байдлын дасгал:
Image

байрлалаар бие халаалт хийнэ. Дараа нь толгойгоо цэх болгон гарын алгаа цээжний зэргэлдээ авчран тулна. Тэгээд аажмаар гар дээрээ суниах байдлаар өндййн дараах зурганы байрлалд шилжинэ. Бараг л нурууны суниалт шиг харагдаж буй биз.

Image

Дасгал 4.1 Босоо байдлын дасгал:
Надад байгаа номонд байгаагаар бол нурууны дасгал нь арай өөр байна лээ. Гэхдээ нетээс олсноор бол хөлдөө мөрний хэмжээтэй зай авч өвдөг нугалахгүй урагш тонгойн гарын хурууг шаланд (хөлийнхөө хуруунд) хүргэх байдлаар суниах дасгал юм билээ. Ямарч байсан зураг нь нэг иймэрхүү:
Image
Дээрх дасгалыг хийхдээ зүгээр л нэг хийхгүй шүү. Эхлээд хөлдөө мөрний хэмжээний зайтай цэх зогс. Дараа нь гараа аажмаар алдлан хийх ёстой юм шүү. Дасгал хийдэг хүн бол мэднэ дээ мэднэ.



Дасгал 4.2 Босоо байдлын дасгал:
Номонд буй дасгал. Арагшаа тэнийх. Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч цэх зогсох бөгөөд хоёр гараараа бөөрний тэнд авчирч тулах. Тэгээд хойш гэдийх.

Image


Дасгал 5. Хэвтээ байдлын дасгал:
Image
Image
Image
Зурагнуудаас тодорхой харагдаж буй биз дээ. Дээш харан хэвтэн тэгээд өвдгөө нугалан дараа нь гараараа өвдгөө аль болохоор цээжиндээ ойртуулж татах.

Дасгал 6. Суугаа байдлын дасгал.
Image
Сандал дээр суунгуутаа л энэ дасгалыг хийхгүй шүү. Эхлээд гараа унжуулан зөв цэх суу. Тэгээд аажмаар нуруугаараа хотойн гараараа сандлын (эсвэл өөрийнхөө хөлийг атгах байдлаар хийж бас болно) хөлөнд хүрэх байдлаар зурган дээрх байрлалд хүрээрэй. Толгой ямар байдалтай байгааг зургаас харж буй биз гэж найднам.

За тэгээд бас энэ удаадаа дуусгалаа. Хэрэгтэй гэж үзвэл маргааш эсвэл хэзээ нэгэн цагт нэмэлт мэдээллүүд оруулах болно.

photos: http://www.spine-health.com/

Төгсгөлийн үг:

Энэхүү бичлэг хэн нэгэнд хэрэг болох байх гэж бодном. Зөвхөн нуруугаар өвдсөн үедээ хий гэж буй юм биш л дээ. Эдгээр дасгалуудыг хийвэл Таны нуруу өвдөхгүй байхын баталгааг өгч болно (би итгэлтэй байна). Маккензийн дасгалуудаа гэж... Нуруугаа эмчлэх энгийн арга... Таны эрүүл мэнд Таны гарт...

Эрүүл энхийг хүсье.

(хэхэ бодоод байхнээ..."нарийн ширийн" янзан бүрийн (заримдаа өөрөө ч ичмээр) зүйлүүдийг монголоор, янзан бүрийн мэргэжлийн хэллэггүй чадах ядахаараа өөрийнхөөрөө монголчилж оруулсан байхдаа... Таны таалалд нийцсэн байх болтугай л гэж өөртөө ерөөхөөс...хэхэ их ч олон тэнэг галзуу юм шиг зүйлүүд бичсэн дээ гэж "ухаажив" )
гэж байна хөө

_________________
ХОРВОО


Top
   
PostPosted: Jan.25.10 7:35 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 8:29 pm
Posts: 1800
Location: Төгс хүнийг хайрлах биш энгийн хүнийг төгс хайрла
туслаарай !!! өчигдөр ванны өрөөндө хальтраад нуруугаа жаахан ирмэгтэй хатуу хуванцар бөглөөнд цохичихлоо тэр үедээ аймааар өвдсөн одоо бас хөндүүртэй байна амьсгалаа авахад нэг л зовиуртай байна яах уу??? эмчид үзүүлэх үү ??? баруун талынхаа хоер гурван хавиргаа л цохичих шиг боллоо мэдэх хүн байвал дасгал, зөвлөмж өгөөч :(

_________________
Сайн сайхныг хүсье өө


Top
   
PostPosted: Jan.25.10 10:28 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.02.10 5:39 pm
Posts: 1032
Location: the only way to find yourself is to yourself be...
Dedeko *-* wrote:
туслаарай !!! өчигдөр ванны өрөөндө хальтраад нуруугаа жаахан ирмэгтэй хатуу хуванцар бөглөөнд цохичихлоо тэр үедээ аймааар өвдсөн одоо бас хөндүүртэй байна амьсгалаа авахад нэг л зовиуртай байна яах уу??? эмчид үзүүлэх үү ??? баруун талынхаа хоер гурван хавиргаа л цохичих шиг боллоо мэдэх хүн байвал дасгал, зөвлөмж өгөөч :(

одоо гайгүй бологүй байвал эмчид үзүүлсэн дээр байхаа. янз бүрийн юм бологүй дээр н эртхэн үзүүлсэн дээр

_________________
only remember me


Top
   
PostPosted: Jan.26.10 1:54 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.29.09 1:13 am
Posts: 2554
temdeg

_________________
8+8=88


Top
   
PostPosted: Mar.23.10 8:11 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Mar.21.10 9:47 pm
Posts: 4
Bas oedlyin ajil hiideg humuus nuruugaa hairlaj baih heregtei. Urgelj tongoij yum hiiseer bgaad yavahdaa bogtiij yavdag boldyin bna lee.Eruul mend goo saihandaa anhaartsgaay zaluusaa.Huyang yaj arilgah ve?Meddeg hun bval zovlogoo ogch tusaalch.


Top
   
PostPosted: Mar.23.10 6:15 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847
yor ni bol sain alhahal heregtei yum biana lee. odor 20minute hurdanduu alhaval davgui... udaan suuj ajildag humuus yalanguya alhah heregtei...


Top
   
PostPosted: Apr.02.10 3:31 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Apr.02.10 3:33 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Нуруу өвдсөн үед яах вэ?

Нуруугаар өвдөлтийн шалтгаан нь янз бүр бөгөөд бүх насныханд тохиолддог. Өвчин ил тусмаа эдгээхэд хялбар байдаг. Хэрвээ таны өвдөлт буруу алхаж гишгэж, суух болон биеийн жингээс шалтгаалж байгаа бол үүнийг өөрөө засахад ядах зүйлгүй. Нурууны булчингууд хөхний гол тулгуур эд бөгөөд том хөхтэй эмэгтэйчүүдийн нуруугаар өвдөх нь их байдаг.Иймд эмэгтэйчүүд дотуур хувцсаа зөв сонгоход анхаарах хэрэгтэй.
Нурууны голоор өвдөх нь суугаа ажилтай хүмүүст ихэвчлэн тохиолддог. Танд гэж зөвлөхөд өдөрт дор хаяж 30 мин өөртөө зориулж дасгал хийхийг зөвлөж байна. Та дасгал хийх хүсэлгүй байвал дугуй унаж, усанд сэлж идэвхитэй амрах хэрэгтэй. Та хэдэн ч настай бай хамаагүй эмчид тогтмол үзүүлж. Зөвлөгөө авч байгаарай.
Заримдаа булчингаа амрааж байна гэж буруу байрлалд сууж ажиллах нь хортой байдаг. Ажиллаж, хичээллэхдээ зөв байрлалд сууж, ширээ, сандал, компьютерээ зөв өнцгөөр байрлуулаарай.
Эцэст нь хамгийн чухал эмчилгаа бол зөв амралт юм. Бүх биеэ амрааж сайн унтахын тулд бас л зөв байрлал сонгох хэрэгтэй.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Apr.02.10 3:37 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Ууц нуруугаар яагаад өвддөг вэ?

Ууц нурууны өвчнийг эмчилсний дараа эмчилгээний эерэг үр дүн үзүүлсэн нь дөнгөж 50-хан хувьтай байгааг эмч нар судалгаагаар тогтоожээ. Ямар шалтгааны улмаас бүрэн төгс эмчлэгдэхгүй байгаа. Гүйцэд эмчилж эдгээж болох эмч нарын нээсэн аргуудын тухай товч өгүүлье. Нарийн мэргэжлийн эмч болон остеопат судлаачид “Ууц нуруу орчмын өвдөлт нь яг тухайн ууц нуруунаас бус өөр бусад дотор өвчний хүндрэлээс үүдэлтэйгээр өвддөг” хэмээн тайлбарлаж байна.
“Остеопат” нь манай Монголын хувьд харьцангуй шинээр бий болж буй анагаахын нэгэн салбар бөгөөд хүний бие махбодь, дотор эрхтэнийг өөр хооронд нь харилцан уялдаатайгаар цогц хэлбэрээр эмчлэх хэрэгтэй гэж үздэг байна. Энэ чиглэлээр ч эмчилгээгээ дагнан явуулдаг эмчилгээний шинэ арга юм байна.
Тухайлбал, Хүний бие организмын нэг хэсэг өвдөж доройтсон нь өөр эрхтэн болон биеийн аль нэг хэсэгт өвдөлт үүсгэн илэрч байдаг. Тиймээс ил өвдөлт үүссэн биеийн хэсэгт эмчилгээ хийгээд байвал зөвхөн өвдөлтийг нь л түр зуур зогсоодог байна. Эмчилгээ ийм маягаар явагдвал өвчин улам даамжирсаар архагшиж, хүнд хэлбэрт орж эхэлдэг. Ууц нурууны өвчин гэдэг нь яг ийм процесс явагдаж буйн илрэл гэдэгтэй одоо хэн ч маргахгүй байх.

Том гэдэстэй болох тусам ууц нуруу өвдөх нь ихэснэ
Нурууны өвдөлт хэт их гүзээ суух юм уу том гэдэстэй болсноос мөн шалтгаалдаг байна. Хэт их таргалж буй эрчүүд болон төрсний дараах эмэгтэйчүүдийн гэдэс томорч, үүнээсээ болж унжих явдал элбэг тохиолддог. Хэвлийн хөндийд байрлаж буй дотор эрхтэнүүд бүгд нурууны дотоод булчингуудаас зүүгдсэн байдаг байна. Тэрхүү холбоосууд нь аажимдаа сунаж нуруунд таталт өгч эхэлдэг. Энэ бол одоохондоо өвчин биш хэдий ч энэхүү суналт буюу гол нурууны хэсэгт бэхлэгдсэн холбоосууд нуруунд нэмэлт ачаалал өгсөнөөр ууц нуруугаар хүчтэй өвдөж эхэлдэг юм байна.

Хүн үргэлж эгц шулуун байдалд байхын тулд нурууныхаа булчингуудыг өөрийн эрхгүй үргэлж чангалж байх шаардлага гардаг. Биеийн жин ихтэй, гэдэс гүзээ томтой хүмүүст энэ нь бүр ч хүндрэл учруулдаг учир ууц нуруугаар нь өвдөж остеохондроз, радикулит гэх мэт өвчний суурийг тавьж, өвчлөлтийн процессийг хурдасгадаг байна. Ийм үед зөвхөн ууц нурууны өвчнийг нь эмчилбэл өвдөлт түр зуур намжих ч өвчин үүсгэж буй жинхэнэ оношийг тогтоон эмчилгээ явуулаагүй тул удалгүй өвдөлт дахин сэргэдэг байна. Тиймээс та өөрөө биеийн жингээ зохих хэмжээнд барих нь эмчилгээний гол арга гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Apr.07.10 7:50 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 3:11 pm
Posts: 410
del.

_________________
8


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited