#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.19.18 6:37 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 55 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.19.10 11:58 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1623
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Shoniin tsagaar internetd suuj message bichih ni noirguideld
bolon setgel gutrald hvrgedeg

noirsohoosoo omno notebooknii ard udaan hugatsaagaar suuh yumuu gar utsaaaraa eldew medeelel bichj yawuulhad ih hugatsaa zardag hvmvvs noirguideld oroh yumuu eldew setgel gutrald oroh ni elbeg bdag aj ..Iim hvmvs anhaarlaa towloruulen shine medeelliig oi sanamjindaa bagtaahdaa iheehen hvndrel amsdag baina..Harin omno ni higdsen sudalgaanii ajiluud untahaasaa omno udaan hugatsaand television vzeh ni iim muu noloo todiilon vzvvldeggui bolhiig haruulsan bilee..Tegwel interneter zahidal hariltsah yawdal ni nileed idwehtei vil ajillagaa aj..Ene vyeer setgen bodoh uil yawts bolon textiig bodoj bichih vil ajillagaa ni tarhiig amarch noirsohod belen bolohod ni saad uchiruuldag baina.. Ingesneer medreliin sistemiin vil ajillagaand oorchlolt ordog ..Edison hotod towtei noir sudlaliin towiin erdemtdiin bag 8-22 nasnii 40 hvvhed,zaluusiig hamruulsan sudalgaanii ajiliin yawtsad iim dvgneltend hvrsen aj..Turshiltad oroltsogchid shono bolgon yanz bvriin hvleen awagchid 30 orchim zahidal ilgeeh uchirtai baiw ..Tednii zahidal bichih tsagiig aajmaar nemegdvvlj baijee ..Ywaandaa sudalgaand hamragdsadiin 77 huwi ni noirondoo muu bolson hemeen gomdolloj ehlew ..Ehleed ted noirsoh gj tamlagdaj ehelsen bol shonodoo ergej horwoh ni olshirson baina.. Vvnii dvnd ted holond hvndvvrlel bii bolgoh taagui bairlal awah bolow ..Tvvnchlen sudalgaand orltsogchid setgel sananii baidal ni muudaj aidas hvdest awtan nileen tsochmog bolsnoo ogvvljee..Iimees emch nar, etseg ehchvvded hvvhdvvdee shono dol boltol internetd suuj gar utsaaraa orondoo message bichihiig horigloh ni zuitei hemeen anhaaruulj baina ..Mon shonodoo gar utsaa untraaj baih ni zvitei yum ..ene ni taniig ilvvdel tsochroloos hamgaalah bolon muu tuyanas hamgaalah bolno..

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Nov.19.10 1:57 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.09.10 1:39 am
Posts: 168
nobsh yuma


Top
   
PostPosted: Nov.19.10 6:26 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1623
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
yu ni nowsh bn

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Nov.22.10 3:57 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: May.17.10 10:20 am
Posts: 1021
Location: AUTOFORUM.MN, TUMENBARS.BLOGSPOT.COM
Shunu suuj hicheelee hiiseer baigaad buur surtsan, udur yu ch hiij chaddaggui sht, tegeed bainga laptop deer hicheelee hiideg bolhoor ih hetsuu bainaa, setgel sanaagaar undag gej esto unen unen :m1:

_________________
"P.O.W.E.R."


Top
   
PostPosted: Dec.04.10 11:11 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jun.27.10 1:17 am
Posts: 179
Location: Magicant!!!
сандал дээр удаан суугаад байхаар шамбрам тай болдог гэсс :haha:


Top
   
PostPosted: Dec.05.10 1:35 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.11.10 5:53 pm
Posts: 118
Location: Soruul.Com
Zov zov nudee hamgaalmaar yum heregtei post bn tnx!


Top
   
PostPosted: Dec.05.10 1:45 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.29.09 1:13 am
Posts: 2554
mark

_________________
8+8=88


Top
   
PostPosted: Dec.19.10 11:16 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Nov.11.10 5:53 pm
Posts: 118
Location: Soruul.Com
Nudee amraaj bai all! www.Soruul.COm


Top
   
PostPosted: Dec.23.10 9:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.17.06 7:20 pm
Posts: 7401
Location: ...
Нуруу хүзүүний яс шохойждог гэдэг яг үнэн.

_________________
...


Top
   
PostPosted: Dec.26.10 9:11 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн

Joined: May.09.07 4:32 pm
Posts: 1748
Location: Not found...
тэгээд удаан суугаад байхаар суулын өвчин гэж нэг айхтар эд байна шүүдээ...

_________________
The maximum characters is 32.


Top
   
PostPosted: Dec.26.10 10:02 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: May.13.04 2:26 am
Posts: 3939
Location: when nothing goes right then GO LEFT!!!
zarim nuhud shambram sh**j bna gesen sho hehe

_________________
2+2=5
I don't care


Top
   
PostPosted: Jan.14.11 6:29 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1623
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Компьютерийн хор уршигаас хэрхэн сэргийлэх вэ?

Таны нvд цаг vргэлж компьютерийн дэлгэцнээс шинэ мэдээ, шинэ мөр хайж
заншсан байдаг уу. Та бараг өдөр бvр компьютерийн ард суудаг уу. Хэдэн
минут ч биш , өчнөөн цагаар, чөлөөт цагаа, эсвэл ажлын цагаар
компьтерийн өмнөө суухад нvд чинь өөвдөж, нуруу чинь чилж, гар чинь
бадайрч байна уу? Тэгвэл бид танд зөвлөж байна.


Компьютерийн өмнө буруу суух эсвэл удаан суух нь олон өөвчин vvсгэх
шалтгаан болж өөгдөг. Тухайлбал нvдний өөвчин, нуруу сээр өвдөх ,
шамбарам, таргалалт ихсэх, сэтгэл санааны тавгvй байдал орох гэх зэрэг
маш сөрөг vр нөлөө байдаг байна. Гэвч танд зайлшгvй интернетэд суухгvй
бол утгагvй санагдаж, эсвэл ажил төрлийн холбоогоо нетээр дамжуулдаг
бол эсвэл та мониторийнхоо өмнө өнждөг программист, дизайнер
нягтлангийн мэргэжилтэй бол яах вэ? өдөр болгон компьютертэй харьцаад
өтөлсөн хойноо өвчтэй болохыг хvсэхгvй байгаа биз дээ. Тэгвэл бид танд
зөвлөж байна.
Энэ гачигдалаас гарах арга бий. Энэ бол юуны тvрvvнд урьдчилан
сэргийлэх явдал юм. Бид танд ямар нэгэн биеийн хvнд дасгал, мөнгөний
зарлага санал болгох гээгvй байна. Хамгийн гол нь vр дvнгий нь vзэхийн
тулд тогтмол хийх хэрэгтэй. өдөр бvр албан тасалгаандаа хөнгөн
амьсгалж, компьютерынхаа соронзон цацрагыг устгаж, дэлгэцэн дээрхээ
тод харахыг хvсэж байвал дараах зөвлөмжийг өдөр бvр хэрэгжvvлж бай.



Нvдээ яаж хамгаалах вэ?


Таны мониторын дэлгэц дараах параметртэй байх ёстой. Vvнд: өнгөний
чанар 256- аас илvvгvй байх, 0,28 мм –ээс багагvй хувь хэмжээтэй,
регенерацийн давтамж нь 75 Гц-ээс багагvй байх шаардлагатай. Харин та
монитортоо гараа чөлөөтэй хvргэхэд тохиромжтой байрлалд, нvднээсээ 45
см-ээс багагvй зайд суух ёстой. Харин гэрэл дэлгэцэнд цагаан толбо
гялтаахааргvй, хангалттай хурц тэгш хэмжээтэй байх ёстой. Ийм учраас
та компьютераа цонхны эсрэг талд харагдаж байхаар байрлуулаарай. Таны
мониторын дэлгэц харанхуйлахад өрөөн дэх бvх зvйл харагдуулж байхыг
хvсэхгvй байгаа биз дээ. Иймд дэлгэцэн дээрхээ сайн харахын тулд гэрэл
сайн байх хэрэгтэй.
Хэрвээ та компьютерийн өмнө байнга ажилладаг бол нvдэнд тустай дараах
зөвөлгөөг мөрдөөд vзээрэй. Доорх дасгалыг тогтмол хийвэл холын хараа
муутахаас хамгаалдаг тул өдрийн хэдэн секундийг өөртөө зарцуулаад
vзээрэй. Vvнд:
1. Хэдэн хором компьютераа орхиод нvдээ 10 секунт анивчуул.
2. 5-10 секунт нvдээ хурдан цавчилах дасгал хий.
3. Дараа нь нvдээ эргэлдvvлэх хөдөлгөөнийг хий.
4. Нvднийхээ фокусийг хэд хэдэн удаа өөрчилж хараарай. Эхлээд цонхон
дээрх хөдөлгөөнгvй цэг харж, дараа нь тэнгэрт нисэж байгаа шувууг
дагуулж харах эсвэл хотын бvvдгэр хөдөлгөөнийг харах дасгал хийгээрэй.
5. Хэрвээ та гэртээ байхдаа нvдээ амрааж цочролоо гаргахыг хvсвэл
пакеттэй хандалсан цайгаа хөрсөн хойно нь нvдэндээ жин тавь
.


Зөв амьсгалах


Та саяхан компьютер худалдаж авсан бол хаалга болон, тасалгааны
салхивч онгорхой байх vед компьютераа хэдэн цаг асаалттай байлгаарай.
Энэ vед компьютер халах явцад хортой бодисууд ихээр хуваагдаж нэвт
хvлээгддэг.
Компьютер байрлуулсан өрөөнд ханиалгаж найтайлгахгvйн тулд их
цэвэрлэгээ хийж, цэвэр агаар оруулах хэрэгтэй. Хэдий чинээ өрөө
тасалгаа чийглэг уур амьсгалтай байна /гэвч энэ нойтон байхыг хэлээгvй
шvv/ төдий чинээ таны эрvvл мэндэд сайн. Та бvхэндээ чийглэг байна
гэдгийг тодруулбал:
Та өрөөндөө аквариумтай загасыг компьютер байрладаг газраасаа холгvй, /
гэхдээ яг тохойн доороо биш шvv./ тавьж болно. Мөн гоёл чимэглэлийн
усан хvрхрээ эсвэл дотно найзынхаа өгсөн цэцэгтэй ваарыг ч байрлуулж
болно шvv дээ. Харин усаа нэг хоёр өдрөөс хэтрvvлэлгvй солихоо мартаж
болохгvй шvv. Өөр нэг зvйл бол мониторийн хажууд кактус цэцгийг
байрлуулбал хорт цацрагийг өөртөө шингээдэг гэсэн яриа байдаг.
1. Компьютер ямар ч цацрагт идэвхит бодис цацруулдаггvй. Харин
компьютерийн кинескоп рентгений туяа цацруулдаг. Гэвч орчин vед
компьютерийн мониторууд бvрэн саармагжсан байдалтай болсон. Хэрвээ
нилээн эртний монитор бол дэлгэцнээсээ хагас метрийн зайд суувал
аюулгvй.
2. Их олон ургамал, кактус цэцэг байрлуулбал цахилгаан соронзон туяа
ихэссэн нөхцөлд сайн ургадаг.Заавал компьютерийн хажууд ч биш
телевизорийн дэргэд ч тавьж болно.


Зөв суух

Таныг одоо яаж сууж байгааг таах гээд vзье.Зvvн гараа тохойлдчихсон,
эрvvгээ тvшсэн эсвэл ширээгээ тулчихсан сууж байна уу? Ширээнийхээ ард
ингэж сууж байвал зөв суулт биш юм.Хэрвээ та ширээнийхээ ард ингэж
суудаггvй бол сайн байна.Остеохондроз гэдэг бол-компьютертэй байнга
харьцдаг эсвэл суунги амьдралын хэв маягтай хvмvvст тохиолддог
мэргэжлийн өвчин юм.
Иймд нурууны ясны өвчингөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмч танд
зөвлөж байна.Өөрийн ажлын байраа биедээ зөв тохируулан зохион
байгуулахад цаг гарга. Суух vедээ нурууны ясны ачааллыг багасгахын
тулд кресло эсвэл тvшлэгтэй сандал хамгийн тохиромжтой.Та ширээнийхээ
ард vргэлж суугаад байлгvй босож хөдлөж бай.Боломжтой бол дасгал хийж,
турник дээр суниаж,ажил дууссаны дараа бассейнд орж бай. Нурууны
хавагналт бадайралт буулгахын тулд шатаар өгсөж уруудаж байх сайн
гэдгийг та мэдэх vv. Хvзvvний хондорзийн эсрэг арга хэмжээ авахад
дараах дасгал танд тус болно.Та эхлээд хоёр гараа нийлvvлээд шилэн
хvзvvнийхээ ард авчир. Дараа нь гараараа хvзvvгээ дарж өгөх бөгөөд энэ
vед толгойгоо хойш нь гэдийлгэнэ. Энэ дасгалыг хийх явцад хvзvvний
булчингууд чангарч, остеохондрозын өвчин тусах магадлал багасдаг
байна.


Шамбарам


Шамбарам гэдэг нь дискомфортийн масс учруулдаг бага зэргийн “ичгэвтэр”
өвчин юм. Шамбарам нь амьдралын суунги хэв маягаас гадна зарим
амьдралын нөхцөл, хvмvvсын зуршилаас vvсдэг байна. Vvнд: өтгөн хаталт, хэт таргалалт, спиртийн төрлийн зvйл их хэрэглэх, утсан болон хурц,давстай , халуун ногоотой хоолонд хэт дурлах, байнгын секс хийх, бага таазны хэсэгт өрөвсөх, хvнд атлеткаар хичээллэх/штанг өргөх, бөөрөнцөг шидэх гэх мэт / , байнга хvнд юм өргөдөг ажил хийдэг хvмvvс, жирэмсэн эхчvvд болон бусад хvмvvст ч шамбарамаар /цагаан мах эргэх/ өвчилдөг.
Шамбарамаас урьдчилан сэргийлэх энгийн болон хvнд зөвөлгөөнvvд байдаг.
Тухайлбал: зөв хооллох, суух сандалаа зөв сонгох, спиртийн төрлийн зvйл, хурц хоолыг хязгаарлах, эрvvл ахуйн дефекац, биеийн дасгал хийх зэрэг нь шамбарамаас урьдчилан сэргийлэх хvчин зvйл болж өгдөг. Нярав мөн бичиг цаасны ажилтай хvмvvс банк эсвэл харилцагч байгууллагатайгаа гадуур явж ажил хөөцөлдөх огт дургvй байдаг. Харин өөрийнхөө дулаан, тамхи баагуулсан албан тасалгаандаа компьютерынхаа өмнө аяга кофе
уугаад vлдэхээ дээр гэж боддог. Гэвч энэ тийм биш юм.

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Jan.29.11 1:46 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Wi-Fi хүрээлэн буй орчинд нөлөөлж байна
2011 оны 1-р сарын 24
Сүүлийн үед утасгүй төхөөрөмжүүд нь хүний бие организмд болон хүрээлэн буй орчлонд аюултай байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэх болсон байна. Тухайлбал, утасгүй интернет буюу «Wi-Fi» нь сэтгэл санааны дарамтыг ихэсгэж, тархины хорт хавдрыг даамжруулан, эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэж ярилцах болсон. Тэр ч байтугай уг сүлжээнээс болж модны навчис цагаасаа өмнө унаж байгаа ажээ.



Намрын улиралд хотуудад ургадаг модод навчсаа хаядаг гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ энэ нь зөвхөн байгаль эхийн хийж буй “ажил” биш бололтой. Амьдралын салшгүй нэг хэсэг болсон “Wi-Fi” сүлжээнээс ялгарч буй туяа нь хөгшрөх үйл явцыг хурдасгаж, модод өвчлөх үйл явцыг хурдасгадаг болохыг Нидерландын эрдэмтэд тогтоожээ.

Дээрх нээлт нь инженерүүдийг тэгтэл их гайхшруулахгүй байгаа юм. Харин тэд үүнээс илүүтэйгээр уг асуудлыг дөнгөж саяхнаас хөндөж эхэлж байгаад гайхаж байна. Хүмүүс бид өдөр тутмын амьдралдаа гар утас, утасгүй тоглоомын хэрэгслүүд, шарх шүүгээ зэргийг ашигладаг болоод удаж байгаа бөгөөд тэдгээр нь « Wi-Fi» сүлжээтэй яг адилхан нөлөө үзүүлдэг байжээ.

Аласдейр Филипс гэгч инженер дээрх асуудлын талаар өөрийн бодлыг ярьжээ. “1960-аад оны эхээр би радио холбоо бүтээхээр ажиллаж байсан юм. Тэгэхэд би уг төхөөрөмжийг дэлхийг өөрчлөх гайхалтай бүтээл болно гэж бодож байлаа. Гэвч арван жил үргэлжилсэн эрдэм шинжилгээний ажил маань намайг ухааруулж, өөрсдийн зохион бүтээсэн зүйлээрээ бид байгаль дэлхийд ямар их хохирол учруулж байгаа талаар байнга бодоход хүргэсэн юм.

Асуудлын гол нь өдгөө дэндүү их тархсан радио долгионтой холбоотой. Тэдгээрээс тогтмол долгион бус импульс ялгарч байгаад л хор хөнөөл нь байгаа юм. Эргэн тойронд маань буй бичил долгионууд бидэнд хэдийнэ нөлөөлж эхэлжээ. Эрчүүдийн дунд үргүйдэх тохиолдол жилд хоёр хувиар нэмэгдэж байна. Зарим тохиолдолд уг өвчнийг эмчилж чадаж байгаа ч өндөр технологийн “үнэнч фэнүүд”-эд энэ нь тус болохгүй байгаа бөгөөд тэд насан туршдаа үр удмаа үлдээж чадахгүй хэвээр байгаа билээ.

Цахилгаан соронзон цацраг тархинд нөлөөлж, бид аз жаргалтай байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог мелатонин гэдэг гормоныг устгадаг байна. Бичил долгионууд сэтгэлийн дарамтад орох магадлалыг 40 дахин нэмэгдүүлдэг болохыг 2004 онд Малаги их сургуулийн эрдэмтэд тогтоосон бөгөөд үүнийг Шведийн Каролины хүрээлэнгийнхэн нотолжээ. Унтахынхаа өмнө гар утсаар ярих юм уу тоглох, эсвэл мессеж солилцох нь нойр хулжааж, сайхан зүүд зүүдлэх магадлалыг эрс бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд уг судалгааг гар утас үйлдвэрлэгч тэргүүлэх компаниудын ивээн тэтгэлгээр явуулсан байна. Хүүхэд болон өсвөр насныхан гар утаснаас салахаа больсон нь эрдэмтдийн санааг зовоосоор байгаа билээ.

Эрдэмтэд гар утасны хэрэглээ болон тархины хорт хавдар даамжрах үйл явцын хооронд ямар холбоо байгааг судалжээ. Судалгааны дүнд, арван жилийн турш утасгүй интернетийг маш идэвхтэй хэрэглэсэн хүмүүс тархины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох глиом өвчинд өртөх тохиолдол хоёр дахин олон байсан байна.




Хүмүүс цацрагт өртөж байгааг зөвхөн эрдэмтэд төдийгүй сэтгэлгээ сайтай бизнесменүүд ч хүлээн зөвшөөрдөг байна. Тухайлбал, Швейцарийн даатгалын “Swiss-Re” компани бичил долгионы цацрагийн улмаас хохирсон үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах нөхөн төлбөрийг хөдөлгөөнт холбооны операторуудад төлөх бодолгүй байгаа ажээ. Дашрамд дурдахад, тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, чухам ийм өргөдөл гомдол даатгалын компаниудад маш ихээр ирж байгаа гэнэ.

Иргэдийг туяанаас хамгаалах асуудлыг төрд найдаж орхиж хэрэггүй гэж дээр нэрийг нь дурдсан Аласдейр Филипс үзэж байгаа ажээ. «Их Британид гар утасны худалдаанаас жилдээ 20 тэрбум орчим фунтын татварын орлого төсөвт ордог байна. Иймээс эрх баригчид гар утасны үйлдвэрлэлийг бууруулах арга хэмжээ авахгүй нь мэдээж, түүгээр ч барахгүй сургууль дээрээ утасгүй нэт тавихгүй бол улсаас эд материалын дэмжлэг авна гэдэг талаар горьдсоны хэрэггүй гэж нэгэн сургуулийн удирдлагад мэдэгдсэн байна» гэж тэрбээр ярьсан юм.

«Би өөрсдийн аюулгүй байдлыг ямар нэг байдлаар хангахын тулд эхнэрийн хамт Шотландын гар утасны сүлжээ байдаггүй нэгэн алслагдмал нутагт нүүж очсон. Хүн бүр миний жишээг дагахыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ өөрсдийгөө хамгаалах арай өөр аргууд бий. Жишээлбэл, эмэгтэйчүүд гар утсаа энгэрийнхээ халаасанд хийж явах хэрэггүй, учир нь хөхний булчирхайн эд эсүүд туяанд хамгийн мэдрэмтгий байдаг. Утасгүй телефоны баазууд бас аюултай бөгөөд тэдгээр нь нэг секундэд тус бүр зуун микро импульс цацруулдаг. Яг танай байшингийн дэргэд үүрэн телефоны ямар нэг операторын цамхаг байрладаг гэж төсөөлөөд үз дээ, утасгүй телефон яг үүнтэй адил нөлөө үзүүлдэг юм. Соёл иргэншлийн зарим үр шимийг хүртэхгүйгээр амьдрах гэдэг бол зүгээр дадал зуршлын асуудал. Ялгарч байгаа туяа хортойг батлаагүй, бас няцаагаагүй байгаа, гэхдээ юутай ч өөрийн эрүүл мэндэд бага ч гэсэн анхаарч байсан нь дээр” гэж Филипс ярьжээ.

Д.Жаргал




_________________
sudalgaa


Last edited by ttlc on Jan.31.11 5:04 am, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Jan.29.11 2:13 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Jiremsen ehchuud ba jijig huuhdiig gar utas. wifi-aas hol bailgah yostoig hatuu anhaar: http://www.youtube.com/user/emfradiationshield

Larry King CNN-eer tarhinii doktoruud yu helev? :




End ih chuhal uzuulen utasnii tsatsragiin helber:





Gar utasnii tsahilgaan soronzon tsatsrag tarhind nevtreh n: (jijig huuhdiin tarhinii hort havdar suuliin 10 jild ers ihessen)

Image http://www.env-health.org/a/3074





===================================




Wifi, bogino dolgionii zuuh, gar utasnaas tsatsardag tsahilgaan soronzon tsatsragiin ihesgesen helber buyu ondor huchidliin shugam yamar ayultai ih tsatsargalttau bolhiig haruulj baina: - Odriin gerel shuud tsatsragt ooroo gereltej baina!


_________________
sudalgaa


Last edited by ttlc on Jan.31.11 8:30 am, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Jan.31.11 4:32 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Delhiin medegdsen ulsuudad tarhinii hort havdar 21% ihessen baina suuliin 20 jild, tuunii dundaas huuhduud hamgiin iheer nirvegdjee. Gar utas, geriin dolgionii utas, bogino dolgionii zuuh n mon suuliin 20 jild barag ail bolgond nevterchee. Asuudal yu bolhiig daraah barimtaas uzne uu:








1



2





busad:



_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Mar.30.11 5:08 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Apr.04.09 3:56 pm
Posts: 2230
Location: Across the universe
Font-ний хэмжээг том болгоход нүдэнд муу болвуу?

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Top
   
PostPosted: Mar.30.11 6:17 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Nov.01.10 4:03 pm
Posts: 2775
arwaalj wrote:
A-Zone wrote:
Хөдөлгөөн дутагдаж, нэлээд залхуу болох шинжтэй миний хувийн туршлагаар

+1 :| :oops:
21 wrote:
Нүдний хараа л их мууддаг юм байна.

3 сар завгүй суусан тэгээд л 1 мэдхэд хараа муудцан байсан.холын юм муу харж байгаа бүрэлзээд :?

odoo bur shil zuideg bolson arai l denduu zalhuu bolloo yaaydaa bz


Top
   
PostPosted: Apr.02.11 2:49 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Mar.02.10 3:23 pm
Posts: 171
hvvhed nvdiig yaaj hamgaalah ve


Top
   
PostPosted: Apr.02.11 3:38 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15366
LCD avch

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Apr.05.11 1:00 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
LED delgetstei comp. hunii untah, seruun baih biologiin uil yavtsad eerchlelt oruuldag. delgets ni tsenher tuya ih yalgaruulahaas bolood noir hurgadeg hormonii yalgaral bagasdag... unthaasaa emne delgets shirtej baisan bol orond orood shuud untana gedeg yul bol. erthen shig delgetsnees holdoj bai


Top
   
PostPosted: Apr.05.11 1:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
hordoj duusahne.


Top
   
PostPosted: Jul.03.12 12:26 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.01.12 1:14 am
Posts: 164
Bi pc nees bolj haraagaa muutgasan yum davhardaj hardag ene ni nudnii focus alddagdsan gesen ug uu


Top
   
PostPosted: Jul.03.12 12:32 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.01.12 1:14 am
Posts: 164
Hariu bicheerei all


Top
   
PostPosted: Jul.22.12 4:58 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2842
Location: Ulaanbaatar
Lightinglove wrote:
Bi pc nees bolj haraagaa muutgasan yum davhardaj hardag ene ni nudnii focus alddagdsan gesen ug uu

Чи өөрийгөө эхлээд толинд хар, хялар долир болчихоогүй бол нүдний чинь хараа л муудсан болж таарна, эртхэн нүдний эмнэлэгт очиж үзүүл, эцэст нь хараал идсэн нүдний шил авч зүү, тэгээд дээрх зөвлөгөөнүүдийг сахь. Би өөрөө шил зүүх дургүй болохоороо линз авдаг юм билүү гэж бодож байна, сүүлийн хэдэн сар нүдний хараа эрс муудаж байгаа нь мэдэгдээд байна, *** юмаа :m1:

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Jul.30.13 7:44 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Sep.21.11 10:26 pm
Posts: 32
Location: Ард олноороо тэнүүн жаргалтай Амар тайван Баянгол дүүрэг минь...
Bi bas ix olon jil p-nii ard suuj bna shuuliin jiluuded bainga suusan bx tm xolbodoltoi ajil xiideg deer n pc-durtai togloomiin donton bxoor zaawal suuj l taaraxiin suulin uyd nud ulaagaad xetsuu bnaa bas xoliin xaraa muudsan bna lee xunii nudnii shileer xarsan chin ix tod xaragdaj bna lee tegexeer xaraa muudsan gedeg gene yaj sergiilex we?all xe2


Top
   
PostPosted: Jul.31.13 12:01 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7134
Шил тааруулж ав
Бас тоглохоо боль
Тэгээдл ОК

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 55 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited