#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Feb.23.18 5:36 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 25 posts ] 
Author Message
PostPosted: Jun.07.08 1:05 pm 
Offline
Гишvvн

Joined: Dec.02.07 3:54 pm
Posts: 2006
[align=center]Тvрvv булчирхайн vрэвсэл буюу Простатит[/align]


Last edited by ..: VersaCe :.. on Aug.24.08 1:06 am, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Jun.07.08 1:35 pm 
Offline
Гишvvн

Joined: Dec.02.07 3:54 pm
Posts: 2006
Eрөнхий

Түрүү булчирхай үрэвсэхийн простатит гэдэг. Түрүү булчирхайн цочмог үрэвсэл нь харьцангуй цөөн тохиолддог бол архаг үрэвсэл нь 20-50 насны эрчүүдийн 30% нь тохиолддог. Түрүү булчирхайн үрэвсэл буюу простатит нь эрэгтэйчүүдийн дунд хамгийн өргөн тархсанбөөр, шээсний замын өвчнүүдийн нэг юм.

Шалтгаан

Түрүү булчирхайн үрэвслийг шалтгаанаар нь хоёр бүлэгт хуваадаг. Эхний бүлэгт нь янз бүрийн бактер, вирус, эсвэл мөөгөнцөрт өвчнөөс үүдэлтэй халдварын гаралтай түрүү булчирхайн үрэвслүүд багтдаг.
Хоёрдугаар бүлэгт нь түрүү булчирхайн шүүрэл болон хураагуур судасны цусна эргэлт удаашрахаас үүдсэн түрүү булчирхайн үрэвслүүд багтана. Тогтмол бус бэлгийн амьдралтай үед түрүү булчирхайн шүүрлийн эргэлт удааширдаг бол суугаа ажил хийх, бариу дотуур хувцас өмсөх, архи хэтрүүлэн хэрэглэх үед хураагуур судасны эргэлт удааширна.
Үүнээс гадна биеийн эсэргүүцэл сулрах, дааврын алдагдал, бүрэн эмчлэгдээгүй халдварын голомт зэрэг түрүү булчирхайн үрэвслийг үүсэх нөхцлийг бүрдүүлэгч хүчин зүйл байдаг.

Явц

Ихэнх тохиолдолд түрүү булчирхайн үрэвсэл нь онц таагүй мэдрэмж төрүүлэлгүйгээр олон жилийн туршид архаг хэлбэрээр өрнөдөг. Энэ үед заримдаа 37 хүртэл халуурах, үе үе хярзангийн орчим, эсвэл шээх үед өвдөх, таагүй мэдрэмж төрөх шинж тэмдэг илэрдэг. Шээх үед өвдөсний дараагаар шээсний сүвнээс бага хэмжээний ялгадас гарах нь түрүү булчирхайн архаг үрэвслийн хамгийн түгээмэл шинж тэмдгүүдийн нэг юм.

Харамсалтай нь дийлэнх эрчүүд энэ мэтийн ялихгүй шинж тэмдгийг анхаардаггүй. Үүний гайгаар түрүү булчирхайн архаг үрэвсэл нь давсагны үрэвсэл, бөөрний тэшвстэсийн үрэвсэл үүсгэх аюултай байдаг. Ингээд ч зогсохгүй түрүү булчирхайн үрэвсэл нь хүндэрч үрийн цулцангийгн үрэвсэл, төмсөг болон түүнийг даавруудын үрэвсэлд хүргэн үргүйдлийг үүсгэх аюултай. Энэ бүхэн нь түрүү булчирхайн үрэвсэл нь түрүү булчирхайн хоргүй, эсвэл хортой хавдар үүсэх шалтгаан болж ч магадгүй юм.
Түрүү булчирхайн үрэвсэл үүссэнээс хэсэг хугацааны дараа эрчүүд нь эрхтний хөвчрөл алдагдах гэсэна асуудалтай тулгардаг. Үрэвсэл нь хөвчрөлд оролцдог мэдрэлийн эсэнд нөлөөлснөөр ийм таагүй үр дагавар гардаг.
Түрүү булчирхайн цочмог үрэвслийн үед халуун 38-39 хүртэл нэмэгдэж, цавь, умдаг, хошного, хярзангийн орчим хүчтэй өвдөж шээх, өтгөнөө гадагшлуулахад өвдүүлэх шинж илэрнэ.

Оношлогоо

Дээр дурдагдсан шинж тэмдгүүдээс нэг нь л илэрвэл цаг алдалгүйгээр бөөр, шээсний замын эмч, эрэгтэйчүүдийн эмчид хандаж үзүүлэх шаардлагатай. Эмч үзлэг хийгээд БЗХӨ шинжилгээ, бага аарцгийн эрхтэнүүд болон түрүү булчирхайн хэт авианы шинжилгээ, түрүү булчирхайн дотуур үзлэг хийнэ.
Түрүү булчирхайн дотуур үзлэгийг шулуун гэдсээр хийдэг. Эмч түрүү булчирхайг гараар тэмтэрч үзлэг хийх явцдаа өвцний явцыг тодорхойлоод зогсохгүй түрүү булчирхайн шүүрлээс дээж авдаг. Үүний дараа эмчилгээг эхлэхээс өмнө таны бичил орчин бактерийн эсрэг эм, бэлдмэлд хэр мэдрэмтгий байгааг тогтоох зорилгоор түрүү булчирхайн шүүрлээс бактерийн дээж авдаг. Ингэж тодорхойлолгүйгээр эмчилгээ хийвэл өвчнийг улам хүнд хэлбэрт оруулах эрсдэлтэй.

Эмчилгээ

Түрүү булчирхайд үрэвслийн эсрэг эмийн эмчилгээ хийхийн дээр цус хангамж, шүүрлийн эргэлтийг сайжруулахын тулд түрүү булчирхайн иллэг хийдэг.
Харамсалтай нь түрүү булчирхайн үрэвслийг гүйцэд эмчлэх асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадаагүй байна. иймд эмч нь өвчний шинж тэмдгийг дахин илрэх хүртэл 2-3 жилээр дарж л чаддаг. Үүний дараа эмчилгээг дахин хийх хэрэгтэй болдог.

Урьдчилан сэргийлэлт

Өвдсөн хойной эмчлэх гэж мөнгө, цаг заваа алдаж байснаас урьдчилан сэргийлж байх нь хамгийн сайн эмчилгээ гэж үздэг. Иймд юуны түрүүнд хэт бариу, дотуур өмсөхөөс зайлсхий. Чөлөөтэй хөвөн даавуун дотуур өмд нь эрүүл ахуйн олон ач холбогдолтойгоос гадна түрүү булчирхайн хэвийн цусан хангамжинд саад болдоггүй. Мөн доороосоо даарахгүй байж аль болох хөдөлгөөнтэй идэвхтэй байхаас гадна тогтмол бэлгийн харьцаанд байх боломжгүй бол гар хангалга хийх хэрэгтэй. Эрэгтэйчүүдийн эмч нарын нотлож байгаагаар бол гар хангалга нь түрүү булчирхайг цэвэрлэн, иллэг хийж үрэвслээс сэргийлж өгдөг байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.08.08 12:20 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Түрүү булчирхай нь 3х2 см хэмжээтэй, 20 гр жинтэй эрэгтэй хүний үржлийн системийн дагавар эрхтэн

Түрүү булчирхай гэдэг нь эрэгтэй хүний шээх сүвийн угийн хэсгийг ороосон байрлалтай ойролцоогоор 3×2 см хэмжээтэй, жин нь бараг 20 гр орчим булчирхай эд ба цулгуй булчингаас бүтсэн эрэгтэй хүний үржлийн системийн дагавар эрхтэн болно. Түрүү булчирхай нь таван хэсэг жижиг салбанаас бүрэлдэж гурван хэсэг тусгай венийн судсаар тэжээгдэнэ. Тус булчирхай нь түрүү булчирхайн шингэнийг шүүрлэх, эр гормоныг зохицуулах, үржил ба бэлгийн үйл ажиллагаанд оролцох зэрэг амин чухал үйлдэлтэй. Түрүү булчирхай нь өдөрт 0.5-2.0мг шингэн шүүрэлж энэ нь шээс буюу үрийн шингэнд дагалдан гадагшилдаг.

Түрүү булчирхайн өвчин гэдэг нь ихэнхдээ 50-иас дээш насны эрэгтэйчүүдийг шаналгадаг зовиурын нэг юм. Сүүлийн үед янз бүрийн шалтгаан нөхцлөөс залуу хүмүүс ч нэрвэгдэх болсон. Үүний гол шалтгаан нь доод бие буюу хөлөөсөө даарч хөрөх, бэлгийн зам, шээсэн замын зарим халдвар буюу үрэвсэл мөн урт хугацаагаар бэлгийн амьдралд орохгүй буюу эсвэл дэндүү хэтрүүлсэн, гэмтэл зэргээс болж өвчин үүсэх байдал бий. Гэвч энэ бүхнийг бэлгийн замын үрэвсэл, төмсөг ба бөөрний үрэвслээс ялган салгаж оношлож, эмчлэх хэрэгтэй.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.08.08 12:21 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Даарч хөрөх, төмсгөндөө гэмтэл авахаас сэргийлэх нь чухал

Даарч хөрөх, төмсгөндөө гэмтэл авахаас сэргийлж шээсэн зам буюу бэлгийн замын үрэвсэл авбал цаг тухайд нь мэргэжлийн хүмүүст хандаж гүйцэд эмчлүүлэх хэрэгтэй. Түрүү булчирхайн үрэвслийг ихэнхдээ доорхи хэдэн зүйлд хувааж ялган салгаж эмчилдэг.

-Бактерийн бус чанартай түрүү булчирхайн үрэвсэл. Энэ нь ихэнхдээ гэмтэл буюу эрхтэний согогоос ирнэ.
-Нян бактерийн чанартай үрэвсэл. Энэ нь заг хүйтний бөөрөнхий бактер, сүрьеэ, тэмбүү өвчнийг үүсгэх бактер зэргээс үүсэж мөн олон зүйлийн мөөгөнцөр буюу бичил биетнээс үүснэ.
-Вирусын гаралтай түрүү булчирхайн үрэвсэл
-Цус идээ хурах чанартай үрэвсэл.
Түрүү булчирхайн өвчний шинж тэмдэг, илрэлүүд
-Олон шээх
-Шээс үлдэх
-Шээхэд хорсох буюу өвдөх
-Хошного, төмсөг, цавийн
дотор талаар өвдөх буюу эвгүй оргих
-Давсаг, нуруугаар чинэрэх
-Төмсөг хөндүүр оргих
-Бэлгийн амьдралын сонирхол буурах
-Эрт тавих шинж илрэлүүд гарч болно.

20 гр байх ёстой түрүү булчирхай томорч 30-100 гр хүрэх тохиолдол байдаг

Эрэгтэйчүүд нас явахыг дагалдан мөн зарим үрэвсэл гэмтэл, шохойжил зэргээс шалтгаалан түрүү булчирхай нь томордог. Ердийн хэмжээ нь 20гр байх ёстой түрүү бул-чирхай нь томроод 30-100 гр хүрэх тохиолдол байдаг. Их томорсон үед давсаг, шээх сүвийг шахаж нөлөөлдөг тул шээсэнд саатал гарах буюу шээс хоригдох тал бий.
Image

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.12.08 10:28 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jun.12.08 9:57 pm
Posts: 116
deer bichsen deer nemehed gol n manai erchuud suuj sheej surah heregtei gol sergiileh arga ene shuudee
ehleed joohon ewgui l bh bh gehdee surah heregtei hugshirsun hoinoo surgery hiilgej bsnaas deer biz dee
ene uwchin manaid ih zaluujij bga


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.13.08 10:31 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Mar.25.03 7:01 pm
Posts: 6139
minii medheer eregteichuud zogsoogooroo sheeseer baigaad tiim bolchdog gesen :col: bolj uguul suuj sheej baigaarai yadaj gertee tegvel emegteichuuded ch amar jorlond shees tsatsrahgui :mrgreen:


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.13.08 5:24 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jun.12.08 9:57 pm
Posts: 116
zoluchka wrote:
minii medheer eregteichuud zogsoogooroo sheeseer baigaad tiim bolchdog gesen :col: bolj uguul suuj sheej baigaarai yadaj gertee tegvel emegteichuuded ch amar jorlond shees tsatsrahgui :mrgreen:

hehe neeree tsatsardag sht :razz:


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.11.08 12:01 am 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Mar.12.07 8:44 pm
Posts: 48
bi neg yum asuuh gesn yum manai nz 10aad honogin umnu sanaandgui shinjilgee ugsun chine turuu bulchirhain arhag urevsel geseen ter uyd bol yamarch zoviur bgagui yuma tged emch ni em bichij uguud heden zuvluguu ugsun emch helehde mash olon shaltgaan bdag uchraas yag yuunaas bolson gedgiig todorhoi helj uguugui. uul ni umnu ni g.gui l bdag bsn yum.
teged emch em bichij uguud emee uusnii dara dahin irj uzuul gesn
getel em uusnaas hoish l yanz buriin taagui medremj bolon zoviur ilreh bolson terch btugai uchigdruus ehelj iluu hurdastai uvdult shiruussen yag l turuu bulchirhain ter haviar bazaj bga yum shig uvdsun
odo tumsug haviar uvduud bn gehiin emch helehdee tiimch hund bish gehde idgerhed ih hetsu ovchin gehiin
uur yamar negen zoviur bhgui ee
yaahar yor ni urguidel boldog um be? turuu bulchirhai ehnii uyde urguidel boloh bolomjtoi yu ?
turuu bulchirhai uvduj bga uyd huuhed eruul garah bolomjtoi yu?
zaaval hariult ugch tuslaarai pleeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeaaaaaaaaaaaaaaaaaaaaaassssssssssssssssssssssssssssssssssssssssssssseeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
ih hetsu bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
nzuda tuslaaaaaaaaarai


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.11.08 4:37 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6270
Location: Theoretical physicists can explain everything.
l.haliunaa wrote:
bi neg yum asuuh gesn yum manai nz 10aad honogin umnu sanaandgui shinjilgee ugsun chine turuu bulchirhain arhag urevsel geseen ter uyd bol yamarch zoviur bgagui yuma tged emch ni em bichij uguud heden zuvluguu ugsun emch helehde mash olon shaltgaan bdag uchraas yag yuunaas bolson gedgiig todorhoi helj uguugui. uul ni umnu ni g.gui l bdag bsn yum.
teged emch em bichij uguud emee uusnii dara dahin irj uzuul gesn
getel em uusnaas hoish l yanz buriin taagui medremj bolon zoviur ilreh bolson terch btugai uchigdruus ehelj iluu hurdastai uvdult shiruussen yag l turuu bulchirhain ter haviar bazaj bga yum shig uvdsun
odo tumsug haviar uvduud bn gehiin emch helehdee tiimch hund bish gehde idgerhed ih hetsu ovchin gehiin
uur yamar negen zoviur bhgui ee
yaahar yor ni urguidel boldog um be? turuu bulchirhai ehnii uyde urguidel boloh bolomjtoi yu ?
turuu bulchirhai uvduj bga uyd huuhed eruul garah bolomjtoi yu?
zaaval hariult ugch tuslaarai pleeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeeaaaaaaaaaaaaaaaaaaaaaassssssssssssssssssssssssssssssssssssssssssssseeeeeeeeeeeeeeeeeeeeeeee
ih hetsu bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa
nzuda tuslaaaaaaaaarai

Сэкс эротик амьдрал форумын Сэксийн тухай асуулт хариултууд сэдэв дээр хариулт өгсөн шүү дээ. Чи сайхан хариулт автлаа л асуултаа тавьсаар явах гэж байгаа юм уу? Мэргэ сайнаар буух хүртэл нь олон дахин мэргэлүүлбэл мэргэлүүлсний хэрэг юу байна?


Top
   
PostPosted: Jul.21.09 12:29 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн

Joined: Jul.21.09 12:15 pm
Posts: 157
turuu bulchirhai emchleh hamgiin sain emleg haana bdag we? meddeg hun bwal helj tus bolno uu?

_________________
Mark2 110 1G-FE.


Top
   
PostPosted: Jul.21.09 12:39 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Dec.19.08 7:30 pm
Posts: 1034
medmeer yum baina :wd:


Top
   
PostPosted: Jul.22.09 10:14 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.12.08 3:58 am
Posts: 2794
Location: Алд бие минь алжааваас алжаатугай, Асуулт самбар минь бүү алдартугай.
Nice information here :wd:

_________________
Action is the key to all success


Top
   
PostPosted: Sep.07.09 2:09 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 3:40 pm
Posts: 185
Location: hide&seek
noyontuulai wrote:
Nice information here :wd:


Зөв зөв.
Ер нь бэлгийн харьцаа эрэгтэй, эмэгтэй хүний зөв бодож сэтгэхэд тун тус дөхөмтэй гэж нэг сэтгүүлээс уншиж байлаа.
We all need mental stability.
Бэлгийн хэрэгцээ нь хангагдсан хүний ажил төрөл бүтэмжтэй ааш зан ч дөлгөөхөн байдаг гэсэн.

_________________
хайрын нет


Top
   
PostPosted: Sep.09.09 8:35 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Эрэгтэй хүмүүс шээхдээ байнга сууж шээж бай тэхэд түрүү булчирхайн үрэвсэлээс айх хэрэггүй ээ!

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Mar.30.10 3:12 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
haayaa haaya minii uriin shingen yag tsavuu shig bolchix yum Ene ayultai yu?! :crysad: bas bodygoor hicheelleh uurag uuh n ayultai gej sonsson ene unen vv?!?!?!

_________________
tuslay tsagdaa


Top
   
PostPosted: Apr.07.10 4:52 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Мэдмээр юм байна.
Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Apr.16.10 5:36 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Feb.19.09 11:25 pm
Posts: 729
Location: Tagnuul Tsereg tsagdaad tuslay
Turuu bulchirhain illeg yaj hiidiin zurgiin tavichix. hehe

_________________
tuslay tsagdaa


Top
   
PostPosted: May.20.10 8:41 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Aug.23.06 9:51 am
Posts: 155
Location: ca....
sup?..

_________________
zzzzzzzzzzzzzzzzzzzz....


Top
   
PostPosted: May.20.10 8:43 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Aug.23.06 9:51 am
Posts: 155
Location: ca....
...

_________________
zzzzzzzzzzzzzzzzzzzz....


Top
   
PostPosted: May.20.10 9:04 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Aug.23.06 9:51 am
Posts: 155
Location: ca....
..

_________________
zzzzzzzzzzzzzzzzzzzz....


Top
   
PostPosted: Aug.09.11 7:45 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Aug.09.11 7:33 am
Posts: 2
eee yag nemo giin bichsen ym bolood bnaa yaxuu sayxnaas shees xaagdaad bna ene owchind nas xamaa bdiim boluu :((


Top
   
PostPosted: Aug.12.11 4:50 pm 
Offline
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
Сэвэлзэх Салхины Сэрчигнээн
User avatar

Joined: Jul.28.11 7:28 pm
Posts: 243
Location: Нисч байна аая худлаа худлаа хөлний эргэн тойронд гүйж байна
Honichin wrote:
Turuu bulchirhain illeg yaj hiidiin zurgiin tavichix. hehe

bur door, bogsniihoo ter hawias ehelj uragsh ilj tomsogniihoo hajuugaar deeshee turuu bulchirhai hurtlee deesh chigleleer zoolon ilne

_________________
Чадна аа чадийшдээ


Top
   
PostPosted: Jan.02.12 11:40 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.02.12 12:20 am
Posts: 8
Түрүү булчирхайн өвчныг эмчлэхийн тулд эхлээд таньд түрүү булчирхайн ямар нян үрэвсүүлээд байгааг устгахгүй бол мянга түрүү булчирхай эмчлээд нэмэргүй мөн эхнэрээ эмчлүүлэхгүй бол мянга та өөрөө эмчлээд нэмэргүй байх

_________________
www.margaash.com Эрүүл мэнд


Top
   
PostPosted: Apr.09.13 12:10 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Sep.01.08 12:16 am
Posts: 336
Location: UB, Mongolia
medmeer yum bn. ajil deer 1 -r emnelgees irj shinjilgee hiihed turuu bulchirhai baga zereg tom bn gej bsan. urgeljluulj dahiad 4 shinjilgee ug gesen haychihsan chini bolohguim bn daa. yamar ch bsan shinjilgeeg ni uguhuus.
hed heden site deer dugui unah ni tugs sergiileltbgesen bhiin unen uu?

_________________
Suup?


Top
   
PostPosted: Jul.14.13 9:09 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.06.04 10:38 pm
Posts: 9314
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
http://emch.mn/%D0%B6-%D1%85%D0%BE%D1%8 ... D%D0%BB-2/

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 25 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited