#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.17 12:11 am

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: May.17.08 3:18 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
энд хүүхдийн эрүүл мэндийн талаар онолын болон практик зөвлөмж санаагаа бичиж ирээдүйн эцэг эх нарт болон ээж аав нартаа хэрэгтэй зөвөлгөө бичиж байцгааяа,,

_________________
Ministry of Health


Top
   
PostPosted: May.17.08 3:21 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Хүүхэд эрүүл бойжих бас нэг нөхцөл нь төрсөн цагаас нь түүнийг зөв асрах явдал. Хүүхдийг хөхөөрөө зөв хооллохоос гадна түүний бие махбодын онцлогт халуун, хүйтэн, чийглэг зэрэг бичил орчны нөхцөл болон хувцаслалтыг тохируулж бусад чухал асаргааг зөв хийх нэн чухал.

Эх та арван сар тээсэн алагхан үрээ эсэн мэнд төрүүлж, таны хүү (охин) хөрст дэлхийд мэндэлснээ зарлаж час хийн бахирч ертөнцөд сонордуулсан эгдүүтэй, өхөөрдөм дууг сонсон баясч, зүрхэнд тань ариун хайрын гал бадран, ангир уургаар мээм тань ивэлж байхыг мэдрээ биз ээ.

Хүүхэд төрж, хүй тасарснаар түүний бие даах амьдралын гарааны хамгийн эгзэгтэй нярай үе эхлэх ба төрсний дараах эхний нэг долоо хоног буюу 168 цагийг эрт нярай үе гэдэг. Энэ нь хүүхэд гадаад орчинд дасан зохицох хамгийн эгзэгтэй хэцүүхэн үе боловч төрөх тасаг эмч, эмнэлгийн ажилтны хяналтанд ихэнх хугацааг өнгөрөөх тул та алзахгүй.

Хүүхэд төрсний дараах 8 дахь өдрөөс хойших 3 долоо хоногийг хожуу нярай үе гэнэ. Ер нь хүүхэд төрснөөс хойш 7 хоногтойгоос 2 сар хүртэлх үед орчны түг түмэн сөрөг, эерэг цочролуудтай анх учирч, эрүүл байдлаа хадгалахын тулд тэдгээрт дасан зохицох ажиллагаа явагддаг үе учраас эхийн зүгээс асаргаа сувилгааны онцгой анхаарал шаардлагатай байдаг. Нэг онцлог нь энэ насны хүүхэд нян, вирусийн элдэв халдварт маш өртөмтгий бөгөөд өвчин халуурах, халуун буурах зэрэг зөвхөн ерөнхий шинжээр илэрч, ахар богино хугацаанд их хүндэрч, амь насанд аюул учруулах халгаатай. 2 сар хүртэлх насны хүүхэд уушгины хатгалгаа, үжил, мэнэн зэрэг нянгийн халдвараар өвчилж маш түргэн нас барж болно.

Нярай хүүхдийн хүй бүрэн цөглөөгүй байх тул халдвар хүйн шархаар дамжин биед орох аюул их.

Эх та хүүхдийнхээ хүйг улайсан буюу идээтэй байна уу? Улайсан бол тэр нь орчныхоо арьс руу тэлсэн байна уу? гэдгийг өлгийг задлах бүртээ гярхай ажиглаж ийм шинж байвал эмчид яаралтай үзүүлэх ёстой (зураг). Хүй ихэвчлэн 7 хоногт цөглөдөг боловч хүйний шарх бага зэрэг улайсан буюу хүйнээс шүүс, идээ гарч байж болно. Хүйн улайлт хир зэрэг тархсанаас өвчний хүнд хөнгөн тодорхойлогдоно. Хэрэв улайлт зурагт үзүүлсэн шиг хэвлийн хана руу тарж орсон бол хүнд халдвараар өвчилсөн хэрэг. Эмчид яаралтай үзүүл.

Нярай хүүхдийн зулай чинэрэх нь хүнд халдвараар өвчилснийг илэрхийлэх нэг чухал шинж юм. Нярайн толгойг босоо байрлалд, уйлаагүй тайван байхад зулайг ажиглаж, тэмтэрч үзнэ.

Зулай овойж, чинэрсэн буюу лугшилттай байвал хүүхэд мэнэнгээр өвчилсөн байж болно. Нярай хүүхдийн бүх биеийн арьсыг ажиглаж идээт тууралт байгаа эсэхийг шалга. Хэрэв тууралт байвал олон цөөнийг анхаар. Том хэмжээтэй эргэн тойрон нь улайсан идээт тууралт байвал нянгийн хүнд халдварын шинж учраас эмчид яаралтай үзүүл

_________________
Ministry of Health


Top
   
PostPosted: May.17.08 3:23 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Зулай
Зулай: Хүүхдийн толгой дээр духны дээхэн талд дух, зулай ясны хооронд ясгүй зөвхөн арьсааргхучаастай байх бөгөөд түүнийг зулай гэнэ. Зулай нь эмзэг зөөлөн учраас хүүхдийн амьсгалын аясаар хонхолзоно. Хүүхэд нэг нас хүрэх үед зулай битүүрнэ. Зулай дээр дарж оролдсоны хэрэггүй
Төрөхийн хавдар ба цус харвалт
Төрөхийн хавдар ба цус харвалт: Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд, зовхины орчмоор цус харваж болно. Хавдар, цус харвалт аяндаа шимэгдэж арилна.
Улаан толбоУлаан толбо: Төрсний дараахан сайтар ажиглавал хүүхдийн нүүр толгойд жижиг улаан толбонууд ажиглагддаг. Заримдаа толбо нь нэлээд том хэмжээтэй байж болно. Эдгээр нь аяндаа арилж үгүй болно. Харин хацар, дагзны толбо нэлээд удаан хугацаанд байх боловч үсэн дотор байрлах учраас мөдхөн үзэгдэхгүй болно. Нярай хүүхдийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагаа болон дархлаа бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учир гадаад орчны бага зэргийн нөлөөнд амархан мэдрэмтгий, өвчлөмтгий байдаг. Иймд нярай хүүхдэд асаргаа сувилгааг зөв хийхийн тулд доорх зүйлсийг анхаарах нь чухал юм.

Нярайн хөхний өөрчлөлт
Нярайн хөхний өөрчлөлт: Охин, хүү алин ч бай тэдний хөх ялимгүй томорч, сүү маягийн бага хэмжээний цэхэр шингэн ялгарна. Охин хүүхдийн бэлэг эрхтнээс цусархаг болон цагаан өнгийн бага хэмжээний ялгадас гарч болно. Энэ нь төрөхөөс өмнө эхийн цусны даавар урагт нөлөөлсний ул мөр юм. Энэ үед сандарч тэвдэн ямар нэг эмчилгээ хийх гэсний хэрэггүй.

Нярайн шарлалт
Нярайн шарлалт: Амаржсаны дараах өдрүүдэд нярайн арьс шарлах нь хэвийн үзэгдэл бөгөөд 10 хоногийн дараа арилна. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай байдаг.

Унтах
Унтах: Унтах төрх байдал хүүхэд бүрт харилцан адилгүй. Төрсний дараахан хүүхэд мээмээ хөхөхийн хооронд ихэнх цагийг унтаж өнгөрөөдөг. Хүүхэд томрохын хирээр унтах цаг нь багасч сэрүүн байх хугацаа нь ихэснэ. Зарим хүүхэд илүү уйламтгай, зарим нь илүү унтамхай байдаг. Та аяндаа хүүхдээ хэдийд унтдаг зэргийг мэддэг болохоос гадна тэр үед нь хүүхдээ тайван унтуулах хэрэгтэй. Зарим хүүхэд бүлээн усанд оруулсны дараа сайн унтана.

Хүүхэд унтахыг л хүсэж байвал гэр бүлийхний ердийн чимээ шуугиан түүнд саад болохгүй. Тэр унтаж л байх болно. Хүүхдийг сэрээхгүйн тулд хэтэрхийчимээгүй нам гүм байх нь буруу. Тодорхой хэмжээний чимээ шуугиантай орчинд хүүхдээ унтуулж дасгах хэрэгтэй. Эхний 2 сард хүүхдийн толгойг хажуу тийш нь түрүүлэг нь харуулж хэвтүүлэх хэрэгтэй. Эсвэл аль нэг хажуугаар нь хэвтүүлбэл зохино. Ингэхэд хүүхэд өвчтэй байсан ч бүтэхгүй. Мөн хүүхэд бүтэхээс урьдчилан сэргийлж өдөн дэр хэрэглэхгүй байхыг зөвлөе.

_________________
Ministry of Health


Top
   
PostPosted: May.17.08 3:24 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Нэмэгдэл хоол гэж юу вэ?
Хөхөөр хооллохын зэрэгцээ нэмэгдлээр өгч байгаа хоолыг нэмэгдэл хоол гэнэ.

Хүүхэд өсөхийн хэрээр хүүхдийн өсөлт, хөгжилтийг эхийн хөхний сүү дангаар хангах боломжгүй, нөгөө талаар хүүхдийн биед зайлшгүй шаардлагатай төрөл бүрийн аминдэм, эрдэс, тэжээлийн бодисуудын хэрэгцээг хангаж чадахгүй тул хүүхдэд илчлэг, тэжээллэг хоол нэмэгдлээр өгөх шаардлагатай болсон.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.08 3:25 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Хатаасан алимын зутан
Орц:
Хатаасан алим хоолны халбагаар 2
Элсэн чихэр хоолны халбагаар 1,
цайны халбагаар 1/2
Төмсний гурил цайны халбагаар 2/3
Ус хоолны халбагаар 2,
цайны халбагаар 1
Нимбэгний хүчил чимх

Гарц: 200 гр

Тэжээллэг чанар: уураг 0.4 гр, тослог 0.0 гр,
нүүрс ус 38.8 гр,
Илчлэг 160.4 ккал

Бэлтгэх арга: Угааж цэвэрлэсэн хатаасан алимыг тагтай саванд хийж дээр нь халуун ус нэмж 2 цаг орчим таглаатай нь байлгаж хөөлгөнө. Дараа нь 20-30 минут зөөлөн галаар буцалгаж үрж няцлана. Бусад арга ажиллагаа нь шинэ жимсний зутан хийтэй адил. Хүүхдэд 7-8 сартайгаас эхлэн хоолны дараа 30-50 гр-аар өгнө.

_________________
Ministry of Health


Top
   
PostPosted: May.17.08 3:26 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Сургуулийн өмнөх нас
Цэцэрлэгийн хүмүүжил нь хүүхдийг хамт олонтой зохицох, бусдыгаа ойлгох, үүргээ ухамсарлахад чухал үүрэгтэй. Энэ үед биеийн жингийн өсөлт саарах боловч мөчдийн яснууд илүү хурдацтай өсдөг. Байнгын шүднүүд нь сүүн шүднүүдээ түрж ургана. Насан туршид байх шүднүүд ургаж байгаа тул шүдний байрлалын гажиг үүсч байвал хүүхдийн шүдний эмчид хандах хэрэгтэй. Дархлалын тогтолцоо идэвхитэй хөгжиж насанд хүрсэн хүнийхтэй адил болно. Хийсвэрлэн сэтгэн бодох чадвар хөгжиж илүү нарийн түвэгтэй үйлдлүүдийг гүйцэтгэнэ. 5 настай хүүхэд эх хэл дээрээ алдаагүй зөв ярьдаг болно. Орон зайн баримжаа илүү хөгждөг тул зургийн авьяас тодорно. Хүйсийн ялгаатай байдлыг мэдэрч өвөрмөц зан төрхүүд илэрнэ. Охидын тоглоом ихэвчлэн айл гэр болж, бусдыг асарсан төрхтэй бол хөвгүүд ихэвчлэн хурд, хүч шаардагдах тоглоом тоглодог. Олон хүүхэдтэй хамт байдагтай холбоотойгоор амьсгалын замын халдвар, бусад халдварт өвчнүүдээр илүү өвдөмтгий. Энэ насны хүүхэд эндэх гол шалтгаан нь гэмтлийн гаралтай байдаг тул эцэг эхчүүд хүүхдээ асрах, цэцэрлэгт хүргэх авах үедээ аюулгүй байдлаа сайтар хангах шаардлагатай.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.08 3:27 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Өсвөр нас
Таны хүү (охин) өсөж бойжсоор цэцэрлэг сургуульд хүмүүжиж одоо нас нь хоёр оронтой тоонд хүрч, харьцангуй тусад орж эхэллээ. Өөрөөр хэлбэл амьдралынх нь хоёр дахь арван жил буюу бэлгийн бойжилтын нас эхэлж байгаа хэрэг. Энэ нь биологийн хувьд бэлгийн бойжилтоор тодорхойлогддог өсвөр нас эхэлж, танай хүүхэд насанд хүрэхийн өмнөх шилжилтийн үедээ оржээ гэсэн үг. өсвөр нас бол зөвхөн биологийн процесс биш, сэтгэлзүй, нийгмийн үзэгдэл болохыг та оюундаа тунгааж хүүхэдтэйгээ харилцах харилцаандаа онцгой анхаарч, тэдний эрэлт хэрэгцээг зөөв жолоодох явдал чухал болж байна. өсвөр үе бол ер бусын хурдацтай өсөлт хөгжилтийн нас, бие нь өсөж том болохын зэрэгцээ хүч чадал нь нэмэгдэж, хийсвэр сэтгэлгээ хөгжиж, үржих чадвартай болдог. Тэдний нийгмийн харилцаа мэдлэг нь гэр бүлийн хүрээнээс давж үе тэнгийнхэн, насанд хүрэгчид (урлаг спортын одууд, эрдэмтэд гэх мэт) тэдний амьдралд илүү чухал байр суурь эзлэх болдог. Мөн шинэ шинэ мэдлэг чадвар эзэмшдэг үе юм. 10-19 насны хоорондох 10 жилийг өсвөр үе хэмээн тодорхойлдог боловч өсвөр насанд явагддаг бие бялдар, оюун сэтгэц, нийгмийн өөрчлөлтүүд хувь хүүхэд бүрт ижил хугацаанд илэрдэггүй. Түүнд ядуурал, амьдралын нөхцөл байдал, орчин, хорт зуршил, бэлгийн хүчирхийлэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг.

Өсвөр үеийнхэн
Өөрийгөө танин мэдэж үнэлнэ

Өөртөө итгэх итгэл төлөвших боловч энэ нь насанд хүрэгчдийнхээс дутмаг

Сэтгэл хөдлөлд автана

Амархан баярлаж, гомдож, уурлаж сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ

Эсрэг хүйсийнхээ анхаарлыг татаж буй эсэхээ мэдрэнэ

Харилцан бие биедээ татагдаж тогтвортой харилцаа тогтооно

Өсвөр насныхан төрөлхийн зөнгөөрөө туршилт хийх эрсдэлт зан үйл гаргах боловч амьдралын явцад туршлагаасаа тэр зан үйлээ өөрчлөх буюу татгалздаг

Насанд хүрэгчид өөрсдөө хийдэг, хүүхдэд хориглодог тэр зан үйлүүдийг туршиж үзэх сонирхолтой (тамхи, архи, мөрийтэй тоглоом гэх мэт)

Өсвөр үеийнхэн санхүүгийн нөөцгүй, үндсэн хэрэгцээгээ хангахад насанд хүрэгчдээс хамааралтай байдаг нь зарим талаар муу хүмүүст ашиглагдах, уруу татагдахад хүргэдэг

Өсвөр насныхан ирээдүйн амьдралаа төлөвлөх чадвартай болно Өсвөр насыг эрт, дунд, хожуу үе гэж 3 хувааж болно. Энэ үеүүд нь хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үеийн бие бялдар, нийгэм сэтгэлзүйн хөгжлийн үетэй яг тэнцдэг.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.08 3:28 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Хүүхдийг хооллох
Эхийн сүү бол үрдээ юугаар сольшгүй, Бурхнаас заяасан хоол

Хүүхдийн эрүүл энх өсөх гол нөхцөл, нэн чухал хэрэгцээ нь хоол учраас төрсөн үеэс нь эхлэн хөхөөр зөв хооллох ёстой. Хүүхдээ бусад сүүгээр (үнээ, ямаа, ингэний сүү г.м) хооллох нь тун ч арга ядсан хэрэг юм шүү.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.08 3:30 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Рахит
Image
Ерөнхий
Ой хүртэлх настай гурван хүүхэд тутмын нэгийг тодорхой хэмжээгээр зовоогоод авдаг хамгийн түгээмэл эмгэгүүдийн нэг нь рахит юм. Иймд хүүхдээ рахит нэртэй энэ өвнөөс хэрхэн сэргийлэх талаар эцэг, эхчүүд зайлшгүй анхаарах хэрэгтэй.

Рахит нь хүүхдийн биед Д витамин дутагдаснаас бол ж, эрдэс бодисын солилцоо алдагдаг өвчин. Энэ өвчин гол төлөв 2 сартайгаас 1 ой хүртэлх хүүхдүүдэд тохиолддог. Рахит гэдэг нь грекээр нуруу, нугас гэсэн утгатай рахис гэсэн үгнээс гаралтай бөгөөд энэ өвчнийг анх нээж, тодорхойлсон Глиссон гэгч англи эмчийн өгсөн нэр юм. Тухайн үедээ рахитын гол шинж нь “рахитын буюу сульдааны бөгтөр нуруу” гэж үздэг байсан тул ийм нэр өгчээ.

Рахит нь гол төлөв дутуу тээлттэй, өчвин ороомтгой, хөхөөр хооллодогүй хүүхдүүдэд тохиолддог, тэр тусмаа өвлийн цагт амархан үүсдэг өвчин юм.

Шалтгаан

Хүүхэд Д витаминыг хоолоороо хангалтгүй авах, эсвэл энэ амин дэмийн арьсан үүсэх жам ёсны явц алдагдсанаас үүсдэг. Д витамин нь ургамын тос, самар, сүү, сүүн бүтээгдэхүүн, загасны тос, цөцгийн тос, өндөгний шар гэх мэтийн ургамлын болон амьтны гаралтай бүтээгдэхүүнээс хүний биед ордог. Мөн наранд шарах үед буюу нарны хэт яагаан туяаны үйлчиллээр арьсанд ялгардаг.

Д амин дэмийн эргокальциферол (витамин D2) и холекальциферол (витамин D3) гэсэн хоёр хэлбэр хүний биед хамгийн чухал гэж үздэг. Энэ хоёр хэлбэрийн Д амин дэм нь биенд орсны дараа элэг, бөөрнд биологийн хувиралд орсны дараа үүсдэг бодисууд нь гэдэс, яс, бөөрөнд нөөлөлөн хүний кальци фосфорын солилцоог зохих түвшинд тогтоон барих нөлөө үзүүлдэг ажээ. Д амин дэм нь кальци ба фосфорыг гэдсэнд шимэгдэж, бөөрөнд эргэн шимэгдэж хуримтлагдаад дараа нь ясанд хуримтлагдан үйл явцад нөлөөлдөг.

Гурав хүртэлх ойтой хүүхдийн кальци болон фосфорын хэрэгжээ нь арай ахимаг насны хүүхдүүд, насанд хүрэгчдээс хэд дахин өндөр байдаг. Хөхүүл хүүхдийн бие маш хурдацтай өсч байгаа болохоор хангалттай хэмжээний эрдэс бодис шаардах нь ойлгомжтой. Ийм үед хоол хүндсэнд хангалттай байхгүй, эсвэл гэдэсний шимэгдэх үйл явц алдагдахтай холбоотойгоор цусан дахь, кальци, фосфорын түвшин багасвал эдгээр эрдэс бодисыг ясанд дутагдаж эхэлдэг. Ийм ч болохоор сүүлийн үед анагаах ухаанд рахит нь Д амин дэмийн дутагдал гэхээсээ илүүтэйгээр фосфор болон кальцийн нэгдлүүд бие махбодид дутагдаснаас үүсдэг гэж үзэх болсон.

Шинж тэмдэг

Рахитын анхны шинж тэмдэгүүд нь 2-3 сартайгаас нь, дутуу тээлттэй хүүхдүүдэд бүр ч эртнээс илэрдэг. Хамгийн эхний шинж тэмдэг буюу рахитын эхний үед хүүхдийн нойр алдагдах /нойр нь тайван бус болох, унтаж байхдаа цочих/, уцаарламтгай болох, уйламтгай болох, өчүүхэн төдий дуу авиа гарахад давхийн цочих явдал юм.

Хүүхэд хөлрөмтгий болно, ялангуяа унтаж, эсвэл хооллох үед. Нүүр, хуйхаар хамгийн их хөлөрнө. Бодисын солилцоонд өөрчлөлт гарсны улмаас хөлс нь “исэглэн” болж, улмаар арьсыг цочроох тул хүүхэд толгойгоо дэрэнд үрж, дагзных нь үс халцардаг. Шээс нь мөн л исэглэн үнэртэй болж арьсыг нь цочрооно.

Эмч үзэх үед их зулайн зах болон заадас орчмын гавлын яс бага зэрэг зөөлөрсөн байдаг. Хэрэв энэ шатанд нь эмчилгээ эхлээгүй, рахитыг үүсэхэд нөлөөлдөг шалтгаануудыг арилгаагүй бол эмнэлзүйн шинж тэмдэгийн илрэл хүчтэй болж, хүүхдийн ясанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Явц

Өвчний хамгийн хүнд үе нь гол төлөв эхний зургаан сарын сүүл үеэр ирдэг. Энэ үед их зулайн хүрээ яснаас гадна гавлын яс зөөлөрч дагз нь зузааран толгойнх нь харьцаа алдагдана. Кальцийн дутагдалтай ясны эд хэд хурдатай өссөний үр дүнд хүүхдийн дух, зулайн товгор овойдог. Үүнээс гадна хавирганууд дээр “рахитын эрх” хэлбэртэй, бугуйнд “рахитын бугуйвч” гэгддэг овгорууд үүснэ.

Хоёр дахь зургаан сараас хүүхдийн ясанд ирэх ачаалал нэмэгдэж эхлэхэд нуруу тахийж “рахитын бөгтөр”, цээж урагш түвийж, эсвэл хонхойн орох, аарцагны яс өөрчлөгдөнө. Хөл орохын даган рахиттай хүүхдийн хөл нь майжиг, эсвэл сайран болж, тавхай хавтгайрал үүснэ. Эдгээр өөрчлөлтүүд рентген зураг дээр илүү сайн харагддаг ч гаж, сөрөг нөлөө ихтэй болохоор зөвхөн нялх хүүхдийг зөвхөн онцгой үед л рентгенд судалгаанд оруулдаг.

Ясанд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахаас гадна булчингийн тонус суларна. Булчин суларснаас бол гэдэс урагш төвийж, үе мөч нь хэд хөдөлгөөнтэй болно. Мөн өөрөө бие даан эргэх, суух, мөлхөх, зогсох, явах чадвар нь хожуу хөгжнө.

Ингээд ч зогсохгүй шүд нь хожуу ургаж, уушиг, зүрх, ходоод гэдэсний замын /өтгөн нь хатамтгай болно/ ажиллагаа нь алдагдана. Дархлаа нь суларснаар амьсгалын замын өвчин тусах нь ихэснэ.

Гэвч удалгүй өвчний шинж тэмдэгийн илрэл нь суларч хүүхэд эдгэрэх шатандаа орно. Энэ үед хүүхдийн биеийн байдал сайжирч, мэдрэлийн систем, дотоод эрхтэнүүдийн өөрчлөлт нь арилна. Хүүхэд суух, явах, зогсохдоо илүү эвсэлтэй болох ч булчингийн сулрал, ясны өөрчлөлт цаашид нэлээд удаан хугацааны туршид хадгалагдаж, зарим насанд туршид нь арилахгүй.

Цусан дахв кальц болон фосфорын хэмжээ хэвийн болох өвчнийг идэвхгүй хэлбэртээ шилжсэнийг харуулдаг. Энэ үед том толгой, цээжний ясны өөрчлөлт, хавчиг аарцаг, хавтгай тавхай, буруу хазалт зэрэг ястай холбоотой өөрчлөлт нь арилаагүй байдаг.

Анхаарууштай зүйл

Ихэрүүд, төрөхдөө биеийн жин нь их байсан мөн дутуу тээлт нь /жирэмсний сүүлийн долоо хоногуудад кальци болон фосфорын нөөцийг бий болгодог/ рахит үүсэх магадлалыг нэмэгдүүлж болзошгүй.

Хоолноосоо хангалттай эрдэс бодис авахагүй байх /хэт эрт зохимжгүй хоолонд оруулах/, хэт хожуу нэмэлт хоолонд оруулах, нэмэлт хоолоор хүүхдийн будаа зэрэг нүүр усаар баялаг хоол сонгох, махан хоолыг огт өгөхгүй байх, ходоод гэдэсний замын эрхтэний өвчнөөс үүдэн кальци, фосфорын шимэгдэлт алдагдах зэрэг нь рахит үүсэхэд нөлөөлж болзошгүй.

Үүнээс гадна Д витамины солилцооны төрөлхийн онцлог, Д витамин болон кальци, фосфорын солилцоонд өөрчлөлт оруулж болзошгүй гэдэсний, эсвэл элэг, бөөрний үйл ажиллагааны төрөлхийн алагдалт, хэт бор арьс /ийм арьстай хүүхдүүдийн арьсанд дахь Д витамины ялгарал нь бага байдаг/ зэрэг хувийн онцлогууд рахит үүсэхэд нөлөөж магадгүй юм.

Оношилгоо

Хөнгөн хэлбэрийн рахитын үед удам зүй болон эмнэл зүйн бүх асуулгыг цуглуулан, эмчийн үзэлийг өгөгдлүүдтэй танилцан Сулковичйн аргаар шээсний шинжилгээ авдаг.

Сулковичийн шинжилгээ нь шээсэн дэх кальцийн түвшинг тогтоодог. Шинжилгээ өгөхөөс 2-3 хоногийн өмнөөс тараг, сүү зэрэг кальциар баялаг бүтээгдэхүүнийг өгөхөө зогсооно. Шээсийн зөвхөн өглөөд, өлөн элгэн дээр авна. Эрүүл хүүхдүүдийн кальцийн агуулга 2+. Рахит үед үзүүлэлт нь хасах гарна. Энэ шинжилгээг мөн рахитын эмчилгээг хянах зорилгоро хийнэ. Заалтыг 3-4-өөс давах үед Д витамины эмчилгээний тунг урьдчилан сэргийлэх түвшинд хүртэл багасгана.

Хүн хэлбэрийн рахит, эсвэл эмчилгээ үр дүнгээ өгөхгүй үед цусны плазм дахь кальци, фосфорын түвшинг тогтоох, идэвхтэй шүлтлэг фостфатазыг тодорхойлох, хоногт шээсээр гадагшилж байгаа кальци болон фосфорын хэмээг тодорхойлох, шууны гуурсан ясыг рентген болон эхогоо харах, плазма дахь Д амин дэмийн задралын бодисуудын хэмжээг тодорхойлох зэрэг өргөн хүрээтэй шинжилгээ хийнэ.

Эмчилгээ

Рахитын үед өвчин үүсэхэд хүргэсэн шалтгааныг нь харгалзан цогц эмчилгээ хийнэ. Өвчний эхний шинж тэмдэг илэрсэн үеэс эмчилгээг эхлэн бүрэн эдгэрэх хүртэл нь удаан хугацаанд явуулах ёстой. Эмчилгээг хүүхдийн эмч заана. Рахитын эмчилгээг тусгай ба тусгай бус аргаар хийдэг.

Биеийг ерөнхийд нь дэмжихэд чигэлсэн тусгай бус аргуудын дотор хүүхдийг цэвэр агаарт салхилуулахтай хамтаар зөв зохион байгуулсан хоолны дэглэм, алагдсан бодисын солилцоог хэвийн болгоход чигэлсэн хооллолт, гимнастик, массаж, усанд сэлэлт багтана.

Хүүхэд өдөрт 2-3 цагаас доошгүй хугацаанд эрүүл агаарт байх ёстой. Ингэхдээ хүүхдийн арьс хэт яагаан туяанд манд мэдрэмтгий байдаг гэдгийг анхаарч нарны шууд туяа тусахааргүй модны сүүдэр зэрэг газраар явахад хангалттайг мартаж болохгүй.

Ойтой хүүхдийн хувьд эхийн сүү нь хамгийн зохистой гэж үздэг. Хүүхдийн тэжээлээр хооллож байгаа бол найрлагаараа эхийн сүүтэй хамгийн ойр тэжээлийг сонгох хэрэгтэй. Рахиттэй хүүхдүүдийн фосфор калцьйин солилцоо болон Д, А,С , В амин дэмийн солилцоо дутагдалтай байдаг тул шинэ жимс, ногооны агшаамал, жимсний шүүс, мах зэргийг цаг тухайд нь хооллолтонд нь оруулах хэрэгтэй. 4-6 сартайгаас нь эхлэн рахиттай хүүхдийн хоолонд хүнсний ногооны агшаамал оруулж, 7-8 сартайгаас эхлэн өндөгний шарыг нэмэх хэрэгтэй. Харин талх, гурилан идэх юм, өөх тос зэрэг кальцийг шингэлтийг бууруулдаг учир хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Рахитын эмчилгээнд Д амин, кальци болон фосфор агуулсан эм, бэлдмэлүүдийг заавар ашигладаг бөгөөд үүнийг тусгай эмчилгээ гэнэ.

Д амин дэмийг уух жор, тун, хэрэглэх хугацааг зөвхөн хүүхдийн эмч л тухайн рахитын онцлог, бусад дагалдах эмгэг зэргийг харгалзаж үзсэний хойно заана гэдгийг анхаарах хэрэгтэй. Эцэг, эхчүүд дур мэдэн эмчилгээ хийж хэрхэвч болохгүй.

Д амин дэм агуулсан бэлдмэлүүд нь D2 (эргокальциферол), эсвэл D3 (холекальциферол) гэсэн хэлбэрийг нь агуулсан байж болно. Цаашилбал бэлдмэл нь усан, тосон, спиртийн уусмал хэлбэрээр байж болно. Д амин дэмийн агуулгыг олон улсын нэгжээр хэмждэг. Хүүхдэд эмчийн зааврын дагуу Д амин дэмийг өгч эхлэхээс өмнө нэг дусал бэлдмэлд хэдий хэмжээний D амин дэм агуулагдаж байгааг заавал анхаарах хэрэгтэй. Үүнийг эмийн саван дээр заавал заасан байх ёстой. 1 дусал тосон уусмалд 650 о.у.н, усан уусмалд 500 о.у.н., спиртийн уусмалд 4000 о.у.н ойролцоогоор агуулагддаг.

Улмаар хүүхдэд хэт өндөр тунгаар Д амин дэм өгөхгүй байх талаар онцгой анхаараха хэрэгтэй. Д амин дэмийн тун нь хэтэрсэн үед бие сулрах, дотор муухайрах, бөөлжүүлэх, гүйлгэх, биеийн жин буурах, үе мөчөөр хүчтэй хатгуулж өвдөх, шөрмөс татах, судасны цохилт удаашрах зэрэг шинж илэрч болзошгүй. Иймд Д амин дэмийг хэрэглэж эхэлсний дараа хүүхэд хоолонд дургүй болох, дотор нь муухайрах, бөөлжих зэрэг шинж илэрвэл эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Заримдаа С, В2амин дэмийн дутагдлаас болоод Д амин дэмийн эмчилгээ тийм ч үр дүнтэй болохгүй байх нь байдаг. Иймд хүүхдэд зориулсан поливтамины бэлдмэлүүдийг эмч бичиж өгдөг.

Хүүхдэд иллэг, эмчилгээний гимнастик хийх нь сайн. 6-аас дээш сартай хүүхдэд давстай, эсвэл шилмүүстэй ваннд оруулдаг. Хөдөлгөөн багатай, сулбагар хүүхдүүдийг давстай ваннд оруулдаг. /2 хоолны халбага далайн давсыг 10 литр усанд найруулна, усны дулаан 35-36 градус./

Рахит нь урьдчилсан сэргийлэх тарилга хийлгэх тавих хориг болдоггүй ч эмчилгээ эхэлснээс хойш 2-3 долоо хоногийн дараа л сэргийлэх тарилга хийлгэдэг. Учир нь энэ хугацаанд хүүхдийн бие нь эмчилгээнд дасан зохицсон байдаг.

Урьдчилан сэргийлэлт

Хүүхдийг төрсөн цагаас нь эхлэн рахитаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байх ёстой. Үүнд:
- Өдөр болгон цэвэр агаарт салхилах, өдрийн зөв дэглэм баримтлах
- Насных нь онцлогт тохирсон зохистой хооллолт. Хөхөөр хооллох, нэмэлт хооллолтонд цаг тухайд нь оруулах. Харшилтай бол эмчийн зааврын дагуу хөхүүл хүүхдэд зориулагдсан амин дэмийн бэлдмэл уух. Эхийн хэрэглэж байгаа амин дэмийн бэлдмэл нь зөвхөн өөрийнх нь хэрэгцээг хангадаг тул хүүхэд Д амин дэмийн урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэж байх нь зохистой гэж үздэг. Ямар бэлдмэлийг ямар тунгаар хэрэглэхийг зөвхөн хүүхдийн эмч шийднэ.

Дутуу тээлттэй хүүхдүүдийн хувьд рахитаас урьдчилан сэргийлэх эмчилгээг төрсний дараах 2-3 долоо хоногтойгоос нь эхлээд зуны саруудыг алгасан хоёр ой хүртэл хийдэг. Д амин дэмийн урьдчилан сэргийлэх тунг зөвхөн хүүхдийн эмч тодорхойлно.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.08 3:31 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Яавал хүүхдээ алдаагүй бичдэг болгох вэ?
Image
Хүү маань ер нь сурлагандаа гайгүй байсан ч зөв бичих дээр л яагаад ч сайжирдаггүй. Зургадугаар ангиа төгсөх үед нь жилийн дүнгээр эх хэл дээрээ муу гарч магадгүй болоод байгаа тухай багш нь хэллээ. “Гудамжны цэвэрлэгч болох нь уу?”, “Арчаагүй амьтан” г.м. зэмлэл ямар ч үр дүн өгөхгүй байв. Бичсэн зүйлээ ядаж ганц удаа ч болов гүйлгэж хараад алдаагаа засдаг болгох гэж яаж ч хүчлээд нэмэр өгсөнгүй. Эхнэр бид хоёр байсхийгээд л сургууль дээр нь дуудагдаж очдог боллоо. Ингээд бид хоёр загнуулж, ирээд хүүгээ загнасны дараа байдал улам л дордоод байх болов.

Тэгтэл сэтгэл зүйн дадал олгох сургалтанд явсныхаа дараа би “эр бэлгийн эсийн зарчим” –ыг ашиглаад үзэхээр шийдлээ. Хүүгийнхээ алдаатай бичсэн текстийг нь өөрөө алдаа нэмж хуулж биччихээд хүүдээ “Би үг үсгийн ганц ч алдаагүй бичиж чаддаг. Итгэхгүй бол үүнийг унш. Алдаа олвол нэг алдааг нь 10 копейк /энэ явдал социйн үед болсон юм/-оор үнэлнэ” гэж хэллээ. Тэгээд эхнэр, дүүгийнх нь хажууд гар барьж баталлаа. Хүүгээ өмнө нь ингэж урам зоригтой ажиллаж байхыг хэзээж харж байсангүй. Зөв бичих дүрмийн ном ашиглахуу гэхэд “хэрэггүй” гэчихээд тайлбар толь нээж сууж байгаад үг болгоныг нь шалгалаа. Маш олон алдаа гарсан нь мэдээж. Хүү маань “Та чинь яаж арван жилээ төгссөн юм бэ? Ийм аймаар алдаатай бичдэг юм байж”, “Энэ бичгийнхээ хэлбэрийг хараач. Ямар муухай бичдэг юм” г.м. тайлбар хэлсэн шигээ их чухал хүн сууж байсан. Сүүлд нь эхнэр надад яг л хүүгээ загнаж байхдаа гаргадаг миний царайг тэр чигээр нь хуулчихсан сууж байсан гэсэн. Ний нуугүй хэлэхэд өөрийгөө иймэрхүү царайтай хүн загнадаг гэхээр надад таалагдаагүй. Гэвч өөрийгөө хөндлөнгөөс харна гэдэг их сургамжтай байсан.

Ингээд алдаагаа засуулсныхаа дараа амалсан ёсоороо бүх төлбөр тооцоогоо газар дээр нь хийж хүүдээ хэдэн төгрөг өгсөн. Дараа нь үе үе текст хуулж бичээд хүүгээрээ засуулдаг боллоо. Үүнтэйгээ зэрэгцэн хүний арга эвийн яаж олох талаар өөрөө их зүйл сурж авсан. Яваандаа хүү маань зөв бичих дүрмийн алдаа гаргахаа бараг больсон доо. Хэрэв тэр үед ийм арга хэрэглэлгүй шууд албадаад, зандраад байсан бол огт өөр үр дүнд хүрэх байсан нь ойлгомжтой. Хэдэн сарын дараа хүү маань асуудлыг бүрэн шийдсэн төдийгүй бусад хичээл дээрээ ч ахиц гаргасан юм.

М.Е.Литвакийн “Эр бэлгийн эсийн зарчим” номноос.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.17.08 3:33 am 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Цус сорогч ба золиос нар
Хүний нийгмийн хамгийн бараан гэж нэрлэж болох зүйл бол бид хэн нэгнээс эсвэл ямар нэгэн зүйлээс хараат байх явдал. Гэхдээ эд зүйлээс хараат байх нь хорогдох дээвэр, хоол унд, хүмүүстэй харилцах харилцаа, өөрийгөө хөгжүүлэх гэсэн зайлшгүй хэрэгцээнээс өөр. Энэ бол өнөөх хар тамхи, архи, мөрийтэй тоглоом мэтийн амьдралд хэрэгцээгүй зүйлс. Тэгвэл илүү хорон, том бага гэж ялгадагүй хүнээс хамаарах хараат байдал гэдэг юув?

Багшийнхаа аашилж загнадгаас нь эмээн өглөө цэцэрлэгтээ явахгүй гэж чарлах жаал хүүхэд, албан тушаалаа ашиглан охин нь баймаар нарийн бичиг хүүхнээ томилолтоор цуг хэд хоног явахыг шаардах шалиг дарга, хал цэргүүдэд дээрэлхүүлэх шинэ цэргүүд, хүүхдийнхээ хүсэл зоригийг харгалзалгүй мэргэжлийг нь өмнөөс сонгож өгөх эцэг эх, мэргэжил чадвараараа илүү ажилтанаа шахан зайлуулах гэсэн дарга нар, хүүхдийнхээ бие даах чадварыг хөгжүүлэлгүй бүх л зүйлд л өмнүүр нь гүйх ээж нар, урлаг бол шалиглал гэж үзэн эхнэртээ хориглох нөхөр гм юм.

Хараат байдлыг сэтгэл зүйн болоод материаллаг гэж хуваадаг. Энэ хоёроос материаллаг буюу эдийн засгийн хараат байдал нь хамгийн хүлцэшгүй нь юм. Үүнээс гарахын тулд бид яах ёстой вэ?

Юуны өмнө, золиос нарт нэг зарчим хамгийн тустай. Бие даахын тулд цус сорогч нарынхаа туслалцааг авахаас бүү ай.

Юм л бол нүд үзүүрлэн аашлах цэцэрлэгийн багшаа орилох үед амных нь хэмжээ, нүүрнийх нь өнгө зэрэг хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглах даалгавар хүүхэддээ өг, мэдээжийн хэрэг өөр сайн цэцэрлэгт өгөх аргагүй бол шүү дээ. Ингэснээр хүүхэд юу хэлж байгааг нь анзаарахгүй, харин багш түүнийг дахин загнах хүсэл төрөх нь юу л бол (угтаа хүний нүд руу эгцлэн харах нь цаад хүнийг хэлж байгаа зүйлээ бодож эргэцүүлэхэд хүргэдэг). Нарийн бичгээ хоргоох шалиг даргадаа нэг бол томилолтоор явахдаа секс хийхгүй, харин яагаад гэдэг асуултад нь ДОХ, өөр бас бус бэлгийн замын өвчний шинжилгээ өгөх шаардлагатай байгаагаа мэдэгдэх юм уу даргынхаа маш хүндэтгэдэг тул хайр сэтгэлээ өгөлгүйгээр бэлгийн харьцаанд орох нь түүнийг доромжилсон хэрэг болох тул азнаж хүлээх хүсэлтэй байгаагаа шулуухан хэлчих. Хань ижлээсээ хараат бол хамаарлаас нь гар, ингэснээр гэр бүл доторх уур амьсгал сайжирч бүгд аз жаргалтай байна уу гэхээс яавч дордохгүй. Доод тушаалын ажилтанууд өөрөөс нь хэнч хийж чадахгүй тийм чадвар олох. Харин эцэг эхчүүд үр хүүхдийнхээ дургүй зүйлийг нь хийлгэж “битгий алаач” гэмээр байна. Лууванг төмс болгож ургуулаад нэмэргүй дэгээ.

Эцэст нь хэлэхэд цус сорогч нар маань бидний адил хүмүүс. Тэд эхээс төрөхдөө л цус сорогч болж төрөөгүй нь лав. Иймд тэдний сул талыг мэдэх нь хамгаас чухал. Харин ирээдүйд үр хүүхдээ ямар ч нөхцөлд хэн нэгний золионы хүн болгохгүй тулд нэг талаас эцэг эхчүүд үр хүүхдийнхээ итгэлт найз нөхөр, үлгэр дууриал бай, нөгөө талаас, үр хүүхдээ багаас сэтгэж боддог хүн болгон төлөвшүүл. Бодож сэтгэдэг хүн хаа ч явсан алзахгүй. Амьтад хүртэл зулзагатаа дутуу алсан хулгана, зурам өгч, амьдралын ухаанд сургадаг даа. Тэгээд бас мэргэжилийг нь төгс эзэмшүүл.

М.Е.Литвак “Үр хүүхдээ хүнд хэцүү үеэс хэрхэн гаргаж сургах вэ” нийтлэлээс

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.29.08 6:12 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Эрүүл хүүхэд
Хүүхэд эрүүл саруул, энх тунх байх нь юутай ч зүйрлэшгүй аз жаргал өгдөг. Гэвч хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох явцад хүүхдүүд ч багагүй бэртэл гэмтэл авч байдаг.

Уйлалт
Хүүхдийн бие таагүйтэснийг илэрхийлэх анхны шинж тэмдэг уйлалт юм. Нярай хүүхэд байгалиас заяасан төрөлхийн араншингаараа бие эвгүй болж, таагүйтэж байгаагаа уйлж илэрхийлдэг. Иймд хөхүүл хүүхдэд уйлахыг элдэв ааш, маяг гаргаж байна гэж үздэггүй. Түүний хувьд уйлах нь ямар нэг зүйл биш байгааг ээждээ мэдэгдэх ганц боломж юм.

Харин арай том болсон хүүхдүүдэд бол өөр хэрэг. Үүнд хүүхдийн хүмүүжил, хувийн зан чанар гол үүрэгтэй. Эцэг, эхийн хувьд ялихгүй мэт санагдах зүйл нь хүүхдийн гүнзгий стресст оруулж болдог. Ийм үед тэд мэдээж уйлж, дургүйцэл, таагүйцлээ илэрхийлнэ.

Шүд
Хүүхдийг хагас ойтойгоос нь эхлээд шүд нь цухуйж эхэлдэг. Ихэнх хүүхдэд шүд аажим цухуйдаг байхад заримд нь богино хугацаанд хэд хэдэн шүд зэрэг цухуйдаг. Иймд үед нойргүй хонох нь энүүхэнд. Хүүхдийн сүүн шүд хэдийгээр сүүлд нь байнгынхаар солигддог ч ургалтанд байнга хяналт тавьж байх нь маш чухал. Хүүхдийн зарим зуршил шүдний зуултыг өөрчилснөөр, эрүү шүдний хагалгаа ч шаардагдаж болдог. Түүнээс хүүхдийн шүдийг ургасан цагаас нь эхлэн амаа зайлах, шүдээ угаах зэргээр амны хөндийн эрүүл ахуйг хэрхэн хангах ёстойг нь зааж сургавал том болсон хойно нь шүдний эмчид очих шаардлага эрс цөөрнө.
Хараа
Хүн тэр бүр төрсөн цагаасаа эхлэн амьдралынхаа туршид хараагаа хэвээр нь хадгалж чаддаггүй. Иймд муутгахгүй, гэмтээхгүйн байхын тулд нүдний шил, линз хэрэг болох нь бараги гарцаагүй. Хүүхдийн нүдний харааг муудахаас сэргийлэхийн тулд бүр багаас нь л тогтмол нүдний эмчид үзүүлж байх хэрэгтэй. Ялангуяа сургуульд орсноос нь хойш хүүхдийн сурч, амарч байгаа нөхцөлд онцгой анхаарал тавьж байх шаардлагатай.

Нойр
Эрүүл хүүхэд нь үргэлж хөдөлгөөнтэй байдаг. Иймээс сайтар амарч, хүчээ сэлгэж байхад нь бүтэн нойр шаардлагатай. Хэрэв хүүхэд тогтсон цагаасаа бусад үед унтсан бол бие махбодод нь амралт шаардлагатай болсныг харуулж байгаа болохоор сэрээх хэрэггүй.

Хүүхэд нойрондоо муу болох нь олон тооны эмгэгийг шинж тэмдэг байж болох талтай. Эдгээрээс хамгийн элбэг тохиолддог нь шөнө шээсээ барьж чадахгүй байх юм. Энэ нь бие махбодын, эсвэл сэтгэл зүйн шалтгаантай байж болох ч зохих ёсоор анхаарал тавьж, зохистой эмчилгээ хийж чадвал бүрэн эдгэрэх боломжтой.
Өвчнүүд
Ямар ч өвчнөөр өвддөөгүй эрүүл хүхэд цөөнгүй байдаг ч ясли, цэцэрлэг, сургуульд явж байгаа тохиолдолд өвчин тусах нь бараг бичигдээгүй хууль гэж болно. Улмаар зарим хүүхэд жилдээ 1-2 удаа өвдөж байхад зарим нь эмнэлгээс салахаа байдаг. Хүүхэд өвчин ороомтгой болохын үндсэн шалтгаан нь дархлаа сулрах юм. Харин дархлаа суларсан үед өвчин тусахад ямар хүчин зүйл нөлөөлөхийг нь урьдчилсан таах тун ярвигтай.

Энд хамгийн их таардаг өвчин нь хамрын ханиад юм. Гэсэн хэдий ч эрт үед нь таньж, чаг алдалгүй арга хэмжээ авч чадвал хүндрүүлэлгүйгээр эмчлэх боломжтой.

Хүүхдийн бие махбод янз бүрийн бүтээгдэхүүн, эм бэлдмэлд д ямар хариу үзүүлж байгааг анхаарахгүй бол харшил үүсч, улмаар гуурсан хоолойн багтраанд хүргэх аюултай.

Мөн хүүхэд шаардлагатай эрдэс, амин дэм зэргийг хангалттай хэмжээнд авч байгаа эсэхд анхаарал тавих хэрэгтэй. Үгүй бол олон төрлийн хүнд өвчинд үүсгэхэд хүргэх аюултай. Үүний нэг жишээ нь рахит буюу сульдаа юм.

Хүүхдийн гэдэс өвдөх гараа угаагаагүйгээс нь үүссэн ходоодны хямрал байж болно. Гэхдээ илүү аюултай өвчин мухар олгойтос ч байж болох талтай. Иймд мухар ойлготос эхэлсэн байж болзошгүй гэх өчүүхэн төдий сэжиг төрсөн тохиолдолд яаралтай түргэн тусламж дуудах шаардлагатай. Олгой авах хагалгааг энгийн гэж үздэг ч оношлохгүй удвал үхэлд ч хүргэх аюултай.

Хэрэв таны хүүхэд өвдвөл ямар ч тохиолдолд том хүнд хэрэглэдэг эмчилгээг хийж болохгүй. Зөвхөн хүүхдийн эмчид ханд. Том хүнд тохирох эм нялх бие махбодод таарахгүй. Мөн хүүхдийн өсөлт, эрүүл мэндэд эрсдэл ихтэй эм байдаг тул эмчээс урьдчилан зөвлөгөө авч байх хэрэгтэй.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.29.08 6:14 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Анхаарууштай шинж тэмдэг

Хүүхэд хэт бага, эсвэл их идэх, нойрондоо таруу уцаарлангуй болох зэргээр таагүй шинж тэмдэг илрэх нь эцэг, эхчүүдийг санааг багагүй зовоодогч заримдаа анхаарахгүй байх нь бий.Гэтэл хүүхдийн биеийн байдал,зан аашных нь өөрчлөлт нь ямар нэгэн өвчин тусах магадлал, эсвэл тухайн өвчний явц зэргийн талаар маш их зүйлийг өгүүлж байдаг юм.

Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ халууныг үзсэн төдийгөөр хэвийн бол бүх юм сайн, өндөр бол халуун буруулах эм өгөхөөс өөр арга хэмжээ авдаггүй. Гэтэл хүүхэд янз бүрээр халуурч болно. Жишээлэхэд, халуунтай байв ч гар нь мөс шиг хүйтэн байж болно. Энэ нь цусны захын судасны агшилтыг болсныг илтгэж байж болзошгүй. Эмчид үзүүлж зөвлөгөө авахад буруудах зүйлгүй.

Хүүхдийн гар байнга хүйтэн явах нь мэдрэлийн системийн хэт цочролд орсны шинж. Өөрөөр хэлбэл хүүхдийн мэдрэлийн систем нь хэт цочирсны улмаас биеийнх нь дулаан зохицуулалт алдагдсан гэсэн үг. Ер нь хүүхэд гүйж харайгаагүй ч алга байнга хөлрөх, дотуур хувцас нь хөлсөндөө норох зэрэг шинж илрэх нь мөн л мэдрэлийн зохицуулалтанд тодорхой хэмжээний алдаа гараад байгааг илтгэдэг.

Хүүхэд гартаа байнга гар хуруугаараа оролдох, хумсаа мэрэх, цочимтгой болох, ойр ойрхон норойндоо ярих зэрэг нь невроз буюу мэдрэл сульдалттай ойролцоо байдалд ороод байгаагийн шинж байж болзошгүй тул мэдрэлийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэрэв хүүхэд байнга хэт хөөрлийн байдалтай байж, тоглоом тоглохгүй, тоглож эхэлвэл улайрч, болиулах гэхэд уурлаж, уйлах зэргээр элдэв араншин гаргаж эхлэх нь муухай ааштайнх нь бус харин гавлын дотоод даралт ихэдсэний шинж тэмдэг байж болох талтай. Иймд хүүхдээ загнах гэж яаралгүйгээр мэдрэлийн эмчид үзүүлж, зөвлөгөө аван зохих эмчилгээ хийлгэсэн нь зөв.

Бамбай булчирхайн үйл ажиллагаанд доголдол гарах нь мэдрэлийн системийг хэт цочромтгой байдалд хүргэх аюултай. Энэ үед хүүхдийн зүрхний цохилт хурдсахаас гадна нүд нь бага зэрэг бүлтийнэ. Энэ тохиолдолд дотоод шүүрлийн эмчийн зөвлөгөө авна.

Хэлийг ходоод гэдэсний замын толь гэдэг. Хэрэв хэл байнгын шар, эсвэл цагаан өнгөртэй байдаг бол энэ нь ходоод ба гэдэсний үйл ажиллагааны алдагдлыг илэрхийлнэ. Хэлэн дээрх элдэв "хээ угалзууд" нь гэдэсний бичил орчин алдагдаж, ашигтай бактериудын дутагдлын үед үүсдэг бөгөөд антибиотикууд удаан хугацаагаар хэрэглэх үед ажиглагдана.

Хүүхдийн арьс нь бие махбодын байдлын тухай олныг өгүүлж болно. Гэдэсний хэвийн бичил орчин алдагдсан үед хуурайшиж, гуужин харшлын тууралт илрэх нь олонтаа.

Хэрэв уруул хатаж, хагарвал ходоод, гэдэсний үйл ажиллагаа доголдосны шинж байж болох талтай. Арьс цайж, арьсанд ойр байрлах жижиг венүүдийн зураглал тодрон үл мэдэг толботсон байх нь дотор эрхтний үйл ажиллагааг автоматаар зохицуулагч вегетатив мэдрэлийн системийн үйл ажиллагаанд доголдол гарсан байж болзошгүй. Энэ үед мөн амархан ядрах, цочромтгой болох, толгойн өвдөх зэрэг шинж илэрдэг.

Нүдэн дор хөхрөх нь хүүхдэд төмөр, эсвэл ямар нэгэн амин дэм дутагдасныг илтгэдэг. Доод зовхи унжих нь заавал бөөрний үйл ажиллагаатай холбоотой айх албагүй, зүгээр л арьсан доорхи эдийн жирийн онцлогоос үүдсэн байж болох талтай.

Өсвөр насанд хумс үйрч, цагаан судал татах нь биед кальци дутагдаж байгааг илтгэдэг. Кальцийн дутагдлыг хүүхдийн шүдний байдлаар мэдэж болдог. Хэрэв шүд их өвдөж, гэмтэж байгаа бол хүүхдийн яснууд ч ямар нэг асуудалтай байгааг харуулдаг.

Хоолны дуршил муудах нь хүүхдийн мэдрэлийн системийн ерөнхий байдал, тэнцвэр алдагдасныг харуулдаг. Мөн хүүхэд хэдий чинээ их энерги зарцуулан тоглож наадаж байна тэр хэмжээгээр их хоол идэж зарцуулсан эрч хүчээ нөхөн авч байх ёстой. Иймд биеийн ачааллаас үл хамаараад үргэлж их идэж байгаа бол шимэгч хорхойн халдвар авсан байж болзошгүй тул эмчид үзүүлэх хэрэгтэй.
Хүүхэд хэт туранхай, нүдэн дор нь хөхөрсөн, ойр ойрхон ханиад тусч байдаг сүрьеэ туссан байж болзошгүй тул мэргэжлийн эмчид үзүүлээд авах хэрэгтэй.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.29.08 6:15 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Хүүхдийн хувцас, хэрэглэл
Хөл хүнд болсон эмэгтэйчүүд төрөхөөсөө өмнө хүүхэддээ ямар хувцас, хэрэглэл авч өгөх тухай бодож эхэлдэг. Энэ нь олон зүйлийн бодолцсон, хариуцлагатай зүйл тул эртнээс бодож эхэллээ гээд буруудах зүйл гарахгүй биз.

Эхний 6 сар
Ор
Хагас ой хүртэлх хүүхдийн унтах газарт нь онцгой анхаарах хэрэгтэй. Хүүхдийн орны дээр өлгөдөг хөшиг нь ялаа, шумуулнаас хамгаалдаг ч хүүхдийн томорч, мөлхөдөг, зогсдох болоод ирэхийн тулд авахгүй бол дээрээс татаж унагаах гээд байдаг. Хүүхдийг нэвт салхилах, орыг мөргөхөөс хамгаалахад зөөлөн хажуувч их хэрэг болдог. Үүнээс гадна дэвсгэр даавуу, хөнжил, хавтгай дэр, унтлагын цагаан гурван ширхэг хэрэг болно.

Тэрэг
Бас нэгэн анхаарууштай зүйл нь хүүхдийн тэрэг юм. Хүүхдийн тэргэнд дараахь долоон шаардлагыг тавьдаг, үүнд:

Бат бах байдал. Эвдэрч, нуралгүйгээр явдаг байх нь нэн чухал тул худалдан авахдаа бүх эд анги, бэхэлгээг нь анхааралтай шалгаж, баталгаат засварын хугацааг нь тодруулах шаардлагатай. Бүслүүр, зөөлөвч "амаржин", дугуйны гол, түрдэг гар нь эвдрэлд хамгийн их өртдөг.
Туулах чадвар. Манайх шиг зам муутай газар туулах чадвар нь тун ч чухал. Тэрэгний туулах чадварт дугуй голлох үүрэгтэй. Дугуй нь цул хуванцар, хийлдэг гээд янз бүр байдаг ч өргөстэй, том хээтэй дугуй нь замгүй газар тохиромжтой ч том хүнд байдаг, төмөр хигээс нь тэргийг хүндрүүлдэг ч хуванцраасаа илүү найдвартай байдаг зэргийг анхаарахаас гадна тэргийг түрэх үед хазайлгүйгээр шулуун явж чадаж байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.
Жин. Хүүхдийн тэрэгний жин чухал үүрэгтэй. Тэргийг авахдаа дээр хүүхдийн жин гэж ахин 7-9 кг нэмэгдэнэ гэдгийг тооцох хэрэгтэй. Хэт хүнд тэрэг нь лифт гацах, дэлгүүрийн шатаар өгсөж уруудах зэрэгт өргөж дийлэхээргүй ачаа болдог.

Овор хэмжээ. Өөрийн амьдарч байгаа орчин, нөхцөлд таарсан тэрэг худалдан авах хэрэгтэй. Жишээлэхэд, тэрэг нь байрны лифтэнд түвэггүй багтдаг, харанхуй өрөөн, машинд оруулахад хялбар байх ёстой. Мөн эвхэхэд хялбар байх ёстой. Ийм эхлээд лифт, машин, тэргийг хадгалах өрөөнийхөө хэмжээг авах хэрэгтэй.
"Амаржин". Түрэхэд донсолгоог гаргахаас гадна ганхан хөдлөж бүүвэйлэх боломж олгодог байх ёстой.
Тормоз. Томроз нь дугуйг чанга шахаж зогсоодог ч илүү хүч гаргахад цааш явах боломж олгодог ба тусгай хоногт орсноор цаашид явах боломжгүй болгодог гэсэн хоёр янз байдаг. Ямар ч сонголт хийлээ гэсэн тормоз хэт чанга, эсвэл хэт сул байх ёсгүйг анхаарах хэрэгтэй.
Нэмэлт төхөөрөмж. Энд хүн болгон өөрийн сониролд тохируулан худалдан авдаг. Зарим нь элдэв зүйл хийх боломжтой том сагстай тэрэг авч байхад, бусад нь гарыг шилжүүлэн тэрэгний урд, эсвэл ард нь гарах боломжтой авч байх жишээтэй. Ямар ч сонголт хийсэн бүгдийг сайтар шалгаж авахаа мартуузай.
Ванн
Мөн хүүхдийг усанд оруулан онгоц буюу ванн хэрэгтэй. Хүүхдийн жижигхэн байхад нь усанд оруулах үед түшиж, дэмжиж байх хэрэгтэй болдог тул том ванн нь эцэг, эхийн нуруунд хэт ачаалал өгдөг. Иймд эхэндээ жижигхэн ванн аваад яваандаа хүүхдээ суудаг болохоор нь том ваннд оруулах зохистой байх.

Өлгийдөх ширээ худалдан авч болно, эсвэл ердийн ширээг тохируулж хэрэглэсэн ч болно. Ингэхдээ дээр нь тавиур бэхэлвэл зүгээр байдаг.

Хувцас
Эхний нэг сард үслэг бөс ба эрээн даавуун баривч (нэгдүгээр размерын 6 ширхэг ба 3-р размерын 8-10 ширхэг), мөн түүнчлэн өлгийний даавуу (10-20 ширхэг) ба живх (20-40 ширхэг), памперсүүд юм. Түүнээс гадна цөөн хэмжээгээр 4 ширхэг мөлхөө өмд (шууд 3 размерийг худалдан ав), мөн төдий тооны үстэй, урдаа жижигхэн товчтой даавуун цамц авч яв. Хувцаснаас өөр 3 размерийн хос оройвч авч явна, зугаалахад зориулсан бүрэн даавуун иж бүрдэл хэрэгтэй: жижиг куртк, малгай, бяцхан өмд, оймс, ноосон бээлий. Зугаалах бүрэн хэрэгсэл 3-4 размерийг худалдан авна. Түүнээс гадна зугаалахад манцуй хэрэгтэй.

Арчилгааны хэрэгсэл
Ус, сүүн шингэнд зориулсан 2-3 шилтэй угж, хөхөвч орно. Эрүүл ахуйн ажилбард хэрэглэх үзүүрийг нь дугуйлсан хайч, сам, жижиг бургуй, хийх гаргагч хоолой, хөвөн, цаасан салфетка, чихний савх, хүүхдийн тос (эсвэл ариутгасан наран цэцгийн тос), хүүхдийн крем, цацлага хэрэгтэй. Усанд ороход зориулсан усны халуун хэмжигч, шампунь, хүүхдийн саван, том ванны алчуур, юүдэнтэй өлгий хэрэгтэй. Тоглоход нь зориулж янз бүрийн өлгөдөг тоглоом, барьдаг цагираг авна. Цагирагыг найрлагандаа хар тугалга агуулсан будгаар будсэн эсэхийг сайтар шалгахгүй бол хүүхэд ноцтой хордож болзошгүй. Ер нь бүх төрлийн тоглоом нь хүүхдийн эрүүл мэндэд ямар нэг учруулахааргүй байх ёстойг анхаараарай.

Дараагийн 6 сар
Дараагийн зургаан сард дараахь зүйлс хэрэг болно, үүнд:

Өндөр ширээ ба сандал. Суурь сайтай, угааж цэвэрлэхэд хялбар байх ёстой.
Том цээживч. Хүүхэд халбагаар идэж сурж эхэлж байгаа тул маш их хэрэг болно.

Манеж. Мөлхөө хүүхдийг элдэв зүйлд өртөхөөс сэргийлнэ.
Ийм насны хүүхдэд пластикан шоо, аяга, дүрс шахдаг хэв, хувин, ваннанд тоглоход зориулагдсан резин тоглоом, чирдэг тоглоом, зурагтай ном хэрэг болно.
Гутал нь хааш нь ч нугалсан болохоро зөөлөн байх ёстой (бойтог). Хүүхдийн тавхайнаас нэг сантиметр орчим илүү урт, өргөөшөө таарсан байна.
Мөн хүүхдийг урдаа, эсвэл ардаа авч явахад тохиромжтой жижигхэн үүргэвч нь ийш тийш явахад эцэг, эхчүүдэд маш их тус болдог.

_________________
Ministry of Health


Top
   
 Post subject:
PostPosted: May.29.08 6:16 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 6:58 pm
Posts: 1710
Location: Ministry of Health
Дутуу нярайн арчилгаа
Дутуу нярайн гэрийн арчилгааны онцлог
Эхний ээлжинд гэрийн нөхцөлд тогтмол дулааны дэглэм барих хэрэгтэй. Өрөөний агаарын температур 22-25 хэм байх ёстой. Жишээ нь 3 цаг тутамд 15-20 минутаар байрыг салхилуулна. Бяцхан биеийн дулааныг 36,5-37 хэмд байлгахын тулд 28-32 хэмийн дулаанд шууд одеяланд бооно. Иймээс ихэвчлэн нярайд нэмэлт бүлээцүүлэлт хэрэгтэй болдог. Үүний тулд резинэн жин/грелкийг ашигладаг. Жин/грелкний усны температур 60-65 хэм байх хэрэгтэй. Цахилгаан жин/грелк болон давхар хучиж хүүхдийг бүлээцүүлж болохгүй. Дутуу нярайн зэрэг ба өрөөний дулааны нөхцөлөөс хамааруулан нэгээс гурван жин/грелк ашиглаж болно.

Хүүхдийг даавуунд боохдоо алчуур, тусгай уут, жин/грелкийг хөлөнд (одеял дор) байрлуулах ба хажуугаар (одеялын гадаргад) байрлуулж болно. Хүүхдийн улнаас зайтай байлгана. Одеялын доорхи температурыг байнга хянахын тулд хүүхэдтэй зэрэгцүүлэн термометр тавьж болно. Ямар ч тохиолдолд (түлэгдэлтээс зайлсхийхийн тулд) грелкийг хүүхдийн дор ба түүний дээр (амьсгалахад саад болно) тавьж болохгүй.

Дулааны эх үүсгэвэргүй хүүхдийг богино хугацаагаар ч орхиж болохгүй учраас цаг хагасаас хоёр цаг болоод ээлжлэн жин/грелкийг солино. Нярайн нүүр онгорхой байх хэрэгтэй (одеялаар түүнийг бүтээхгүй). Нэг сартай болсны сүүлээр хүүхэд өөрөө бие дааж биеийн дулаанаа “барьж” эхлэх ба аажмаар зохиомол бүлээцүүлэхээс татгалзана. Дутуу нярайн биеийн температурийг өглөө ба орой хэмжих хэрэгтэй.

Ихэвчлэн өлгийдөх бүрдээ хэмжинэ. Хувцсыг нь тайлахгүйгээр үүнийг хийх хэрэгтэй. Товч шилбэгүй зуны хувцас.

Хүүхэд 2 килограммаас илүү төрвөл боож дулаацуулах хэрэггүй. Түүнийг бусад (хэвийн нярай) хүүхдүүд шиг хувцаслана.

Бяцхан хүн 2кг-аас бага төрсөн бол ихээхэн хувцас шаардагдана. Ихээхэн тохиромжтой хувцас нь даавуун бяцхан оройвч, даавуун юүдэнтэй цамц ба гарын хамгаалалттай чивх, мөлхөөвч юм. Ийм маягаар хувцаслаад үслэг даавуун одеялаар ороож, ноосон манцуйнд боох ба үслэг бөс одеялаар хучина. Нэг сартай болсны сүүлээр аажмаар манцуй ба одеялаас татгалзана. Чанга боож хүүхдийн амьсгалыг бачимдуулж болохгүй. Учир нь нярайн уушгины бүх хэсэг амьсгалд жигд оролцох ёстой, түүнийг нэгээс нөгөө талаар нь тавьж тогтмол зохицуулах шаардлагатай.

Усанд орох
Төрөх үедээ 1500 граммаас бага жинтэй төрсөн нярайг эхний 2-3 долоо хоногт усанд оруулахгүй. Үлдсэн бага жинтэй нярайг ваннанд 7-10 хоногт оруулна. Амьдралын эхний 3 сард дутуу нярайг буцалгаж ариутгасан усанд оруулна. Усны температур ваннанд 38 хэм, усанд орох өрөөнд 25 хэм байх хэрэгтэй.

салхилуулах
Зугаалга, салхинд гарахыг маш болгоомжтой хийнэ. Температурын эрс хазайлт нь эрүүл хүүхдэд ч таагүй нөлөө үзүүлж болно. 1500 граммаас илүү жинтэй төрсөн дутуу нярайг 2 долоо хоногтойгоос нь зугаалуулж эхэлнэ (дулааны улиралд 25-26 хэмтэй үед). Анхны зугаалга удаан биш, 10-15 минут байхад хангалттай. Дараа нь эрүүл агаарт гарах хугацааг аажмаар уртасгаж (20 минутаар ихэсгэнэ), 1-1,5 цаг хүргэнэ. Хавар, намарт (агаарын температури 10 хэм хүртэл) зөвхөн 2500 граммаас багагүй биеийн жинтэй ба 1-1,5 сартай хүүхдийг л салхинд гаргаж болно. Агаарын температури 8-10 хэм байхад зөвхөн 2800-3000 гр жинтэй, 2 сартай хүүхдийг л зугаалуулж болно.

Урьдчилан сэргийлэх тарилгаас татгалзах уу?
Урьдчилан сэргийлэх тарилгын / вакцин / товлол нь дутуу нярайд хатуу хувийн онцлогтой байна. Хэрэв хүүхэд эрүүл, төрөх үедээ 2000 граммаас илүү жинтэй төрсөн бол түүний тарилгыг хэвийн төрсөн хүүхдийн товлолоос ялгаагүйгээр хийнэ. Хүүхэд төрөх үедээ 2000 граммаас бага төрсөн бол сүрьеэгийн вакциныг төрөхөд байхад хийхгүй, нярайг 2500 грамм жинтэй болсон хойно хийнэ. 1500 граммаас бага жинтэй төрсөн хүүхдэд амьдралын дөнгөж нэг нас хүрэхэд, эрүүл мэндийн байдлаас хамаарч тарилгад оруулна.

Жижигхэн зүрх
Эхийн хэвлийд байх үед ургийн зүрхний үйл ажиллагаа ба бүтэц нь нярай хүүхдээс ялгаатай байна. Ургийн зүрх гурван тасалгаатай байдаг, тусгай нүхнүүд нээлттэй – “дугуй цонх” ба “боталловын цоргоор” цус холилдож байдаг. Эхийн хэвлийд байх хүүхэд зөвхөн “холимог” цус хүлээн авч, түүнийг ашигласнаар хүчилтөрөгчийн дутагдалд хангалттай тэсвэртэй болдог.

Төрсний дараа цусны эргэлт ба зүрхэнд өөрчлөн байгуулалт явагдаж, дөрвөн тасалгаатай болж, хүүхэд цэвэр артерийн, холилдоогүй цус хүлээн авч эхэлдэг. “Нүх” шууд хаагдахгүй нь ойлгомжтой ба гэвч амьдралын эхний минутаас эхлэн цус түүгээр “холилдох” нь үүсэхгүй. Дутуу нярайд зүрхний ийм өөрчлөн байгуулалт нь харьцангуй удаан үүсдэг. Удаанаар хадгалагдаад зогсохгүй, судас ба нэмэлт нүхнүүд үйл ажиллагаагаа гүйцэтгэж байна.

Эрчимтэй эмчилгээний аргууд, дутуу нярайн амьдралыг аврахад хэрэглэгдэх уушгины зохиомол амьсгал, хураагуур судсаар шингэн юүлэлт хийх боловч бэхжээгүй зүрхэнд ачаалал ихэсгэнэ. Аажмаар энэ өөрчлөлт нь алга болж, зүрх судасны систем байнгын сайтар хяналтын байдалд орж, хүүхдийн биеийн хүчний ачаалалыг зохицуулдаг болно. Дутуу нярайн эхний хоёр жилийн туршид зүрхний эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Зүрхний цахилгаан бичлэгийг (ЗЦБ) 2, 4, 6, 12 сартайд нь заавал хийж, зүрхний булчингын хэвийн үйл ажиллагааг тодорхойлно. Зүрхний чанд авиан шинжилгээ (ЭХО КГ) хийж, зүрхний гажиг ба бусад анатомийн согог байгаа эсэхийг илрүүлнэ. Ийм шинжилгээг хүүхдийн 2, 6, 12, 24 сартайд нь хийнэ.

_________________
Ministry of Health


Top
   
PostPosted: May.17.09 6:46 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Oct.23.05 7:12 pm
Posts: 382
Location: at home with ma baby!
Sain baina uu?
Tanii medeelluudiig unshlaa heregtei yum zunduu baina bayarlalaa.

Bi odoo suuliin sardaa orson jiremsen yum ldaa. jiremsen emegtein archilgaa beltgeliin talaar medeelel ugch tuslahgui yu.
1. bi huhniihuu tovchind ih sanaa zovood baigaa yum. miniih ih jijighen bsan, jiremsen bolood baga zereg tomorson ch huuhed hohuleheer tom sanagdahgui bgaa yum. zugeer uyedee barag tovchgui yum shig havtgai bolchdog yum. huuhdee hohuuhleed hagaraad balrah vii gej aih um. yaaj tovhiign gargah ve?

2. jiremsnii beltgel dasgal gej baidag gesen. terniig geriin nuhtsuld yaaj hiih ve? bi uuriiguu zuv hiij bgaa esehed ergelzeed bgaa yum. amisgaliin dasgal geh met.

_________________
love will never lie


Top
   
PostPosted: Jul.15.09 12:35 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.05.09 2:35 pm
Posts: 9
nemo hsum wrote:
энд хүүхдийн эрүүл мэндийн талаар онолын болон практик зөвлөмж санаагаа бичиж ирээдүйн эцэг эх нарт болон ээж аав нартаа хэрэгтэй зөвөлгөө бичиж байцгааяа,,

миний хүүхэд одоо 3 сартай гэсэн хэр нь зулай нь битүүрэх гэд байна. Энэ ямар учиртай юм бол


Top
   
PostPosted: Jul.15.09 11:25 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18403
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
nemo hsum wrote:
Нярайн шарлалт
Нярайн шарлалт: Амаржсаны дараах өдрүүдэд нярайн арьс шарлах нь хэвийн үзэгдэл бөгөөд 10 хоногийн дараа арилна. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай байдаг.


Манай охин 1 сар гарантай. Гэтэл гайтай шар нь 100% арилаагүй хэвээрэй л байна.
Яахуу?

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Aug.12.09 9:32 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.29.09 8:36 pm
Posts: 6
manai dvv 2 nas 5 sartai yum l daa. odoo boltol held oroogvi bas tolgoigoo deesh ni haruulchaad doroo ergeldeed uurlahaaraa tolgoigooroo yum murguud baihiin.tarhi tolgoig ni vzvvlj haruulahaar zvgeer geed baidiin.uuruu zvgeer boldiin bolwuu? ali eswel yamar negen emchilee heregtei baidiin bolowuu. meddeg bol tuslaach. :??: :??: :??: :(


Top
   
PostPosted: Nov.11.09 11:41 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.07.09 5:01 pm
Posts: 69
GaNBaYaR wrote:
nemo hsum wrote:
Нярайн шарлалт
Нярайн шарлалт: Амаржсаны дараах өдрүүдэд нярайн арьс шарлах нь хэвийн үзэгдэл бөгөөд 10 хоногийн дараа арилна. Шарлалт гүн, удаан хугацаанд үргэлжилбэл эмчлэх шаардлагатай байдаг.


Манай охин 1 сар гарантай. Гэтэл гайтай шар нь 100% арилаагүй хэвээрэй л байна.
Яахуу?


odoo shar n arilsan bizdee,manai huu sharlaad 1 sar boltol n toohgui yawaad baisan chini ter n ih muu ged emnelegt hewteed dusal hiilged zuger bolson.tarhini uil ajillagaand n nuluuldug gesen.ert medeed em sain uulgah heregtein bailee.bi joohon baihad n emeer yahu geed liv52,ursapalk geed em bichij uguhuur n uulgaagui n buruu bolson baisan,humuus zuger bolchdog geed am damjuulj yaridagt n itgesen hereg l de.

_________________
OduLa...


Top
   
PostPosted: Nov.11.09 11:44 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.07.09 5:01 pm
Posts: 69
bas udaan sharlalttai baigaad arilsan huuheduud vaktsin hiilgehdee ih uwddug haluurdag gej emch n helsen. unuudur ugluu huudee vaktsin hiilgesen. uilagnah geed l baina.
sharlaltiig toohgui orhij boldgui yum baina lee shuu. 1 sar bolhhos shar buren arilah yostoi yum baina leee.

_________________
OduLa...


Top
   
PostPosted: Dec.08.09 1:47 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Aug.26.03 8:18 am
Posts: 358
Location: QQ?
C4_sodoo wrote:
manai dvv 2 nas 5 sartai yum l daa. odoo boltol held oroogvi bas tolgoigoo deesh ni haruulchaad doroo ergeldeed uurlahaaraa tolgoigooroo yum murguud baihiin.tarhi tolgoig ni vzvvlj haruulahaar zvgeer geed baidiin.uuruu zvgeer boldiin bolwuu? ali eswel yamar negen emchilee heregtei baidiin bolowuu. meddeg bol tuslaach. :??: :??: :??: :(


2 nas 5n sar gedeg bas ch tiim ih hotsorson hereg bish l dee. gehdee dundajaar 24 sartai huuhed 50+ ug meddeg baidag. Yurunhiid ni huuhdiin hel yariaanii hugjiliin problem 3n zuilees hamaardag, tedgeer ni : sonsgoliin, hel yariaani, tarhinii. Sonsgoliin sogog=g emch deer ochood shalguulahada amarhan; am hel, uruul ni sogogiig bas shalgahad bas haritsangui gaagui. Harin tarhinii hugjiliin saatatsiin asuudluudiig bol nariin mergejiliin emch nar tusgai test-n tuslaltsaagar onshilno.

Tehdee herev emch nar zugeer geseniig boduul gaagui baih gej naidaj baina. Tehdee iimerhuu onshilhod berh huuhdiin uvching engiin u esuul bish u gedgiig medeh hamgiin anhan shatnii buguud effective arga bol aav eej, oir dotniihon humuus yu gej bodjiigaag sonsoh. Herev aav eejid ni huuhed ni togtmol neg l heviin bish aashilaad baival yamar neg baidlaar mergejiliin hund handah yostio gesenii shinj bdag.

Zarim neg tohioldold huuhduud hedii buh talaaraa yarij chadah eruul saruul hernee, zoriuud yarihgui 5-6nas hurtelee yavah hurtel baidag. 2nas 5 sar bas buur sanaa zovoh herggui baih,hunii helseng oilgoj bain u?

_________________
QQ ?


Top
   
PostPosted: Dec.16.09 3:56 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.04.05 11:34 pm
Posts: 469
Location: !!!!!Unknown!!!!!
Hi guys!!! Manai huu 2sartai l daa. tegsen unuudur emchid uzuulsen chini zulai n bituurtsen bna geed bh um. emch baahan taria em bichej ugsun. Zulai yunaas bolj bituurdeg um be? Her ayultai ve? thanks

_________________
Би Монгол хүн....


Top
   
PostPosted: Dec.16.09 4:27 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
:wd:

_________________
za tebya


Top
   
PostPosted: Dec.16.09 6:32 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Aug.26.03 8:18 am
Posts: 358
Location: QQ?
snoopy_s wrote:
Hi guys!!! Manai huu 2sartai l daa. tegsen unuudur emchid uzuulsen chini zulai n bituurtsen bna geed bh um. emch baahan taria em bichej ugsun. Zulai yunaas bolj bituurdeg um be? Her ayultai ve? thanks


Negdugaart nylh huuhdiin tolgoind neg bish nileed heden tsoolon heseg gavliin yasand ni bdag, tedgeer tsoohrhoinuud n ehnii 2 sar gehed ihenh ni tuljij haagdaad, gants n l medegdhuits ulddeg. Teriig ni bidnii helj zanshisnaar zulai gedeg. Zulai bol yur ni hamgiin bagadaa 12 sartaid buren haagddag, ihenhdee oi hagas hurtel haagddaggui.

Zulai ni ert haagdah huuhded her ayultai ve? gedeg asuultand chini hariulahin umnu, yurnhiid ni ter zulai gedeg zuiliig bichi Hunii tarhi tursnuus hoish neg jilin dotor hamgiin hurdatstai usuj tomordog, barag l 50-60% usnu. Getel umain huzuunii diametr mash baga bolhoor, huuhdiin gavliin yas buren tuljuugui zuulun eduuder holbogdson maygtai ali boloh jijeg garj irdeg. Tegeed garj irsniih ni daraa tarhinii hurdatstai tomroltiig hangah hemjeend gavliin yas bas nuhun tuljuud, tsag ni bolhoor ter zoolon hesguud haagdaad buren hugjisun gavlin yas bolno. Yaagad gedeg asuultand ni bi hariulhgaad orldood ch herggui baih, mash olon shaltgaan baij bolno, turhiin hundrelees ehleed, bulchirhain ajilgaa geel yavj ugnu.

Tegheer huuhdiin zulai ert haagdana gehleer, gavliin yasnii bumburtsug ni haagdaad neg yosondoo yas n ert tuljuud ehlene gesen ug. Iim uyed uzuulegdej boloh muu nulu nileen olon baina, gehdee heterhii seryooznii asuudal bolhoor bi hamgin chuhal 2-g ni duridii, ehniih ni gevel mini helsenchilen tarhi mash hurdatstai tomordog gesen, harin gavlin yas haagdchihaar, tarhini usultiig zogsoono gesen ug bish, tarhi tomordgoroo tomrono, harin tarhi usuj tumroh ezelhuun ni mash bagdana gesn ug, tiim bolhoor enenees bolj mash olon turliin muu nuluuu uzuulj bolno. Ene talaar emcheesee sain asuuj lavlaarai. Hoyordugaart gavliin yasni ert tuljiltuus bolj tolgoi , nuurnii helbert uurchilult garj bolno.

Za odoo odoo sain talaas ni bichii. zulai ert haagdah ni tiim ch tugeemel zuil bish bolhoor, shinhen zaluu huuhdiin emch nar yag haagdsan uguig ni helhed zarim uyed berhsheel gardag, ter tusamaa scanner ashiglahgui bol. Uur neg untsguus heluul emch uur hoid bumburtsugnii tsuulun hesgiig tuljisniig, zulai geed anduurj helsen baij bolhin. Tiim bolhoor tanai emch buru onshilson baij bolno. Hichneen zov onshilood, unheer haagdsan bol, ene ni zarim uyed huuhdiin hugjild yamar ch muu nuluugui baidag ch tohioldol ih baidag. Gehdee togtmol gavlin yasni toirogin hemjee, bolon tolgoi, nuurniii teghs hemiig ni usultiin yavtsad ni temdeglej baigaarai.

Tegheer hamgiin zov shiider bol, huuhdee avaad, arai uur turshilaga saitai emch deer ochood uzuuleerei l geh baina, tegeed yag naiduurtai onshilgoog ni hiilgeh ni hamgiin chuhal. Zarim uyed zulaig dahij ongoilgoh shaardlagtai baidag tul erthen uzuulerei. Sanaa buu zovooroi, berhsheel bolgoniig davjiij l amidrald gegeerene shude.

_________________
QQ ?


Top
   
PostPosted: Dec.16.09 6:51 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.04.05 11:34 pm
Posts: 469
Location: !!!!!Unknown!!!!!
12333 wrote:
snoopy_s wrote:
Hi guys!!! Manai huu 2sartai l daa. tegsen unuudur emchid uzuulsen chini zulai n bituurtsen bna geed bh um. emch baahan taria em bichej ugsun. Zulai yunaas bolj bituurdeg um be? Her ayultai ve? thanks


Negdugaart nylh huuhdiin tolgoind neg bish nileed heden tsoolon heseg gavliin yasand ni bdag, tedgeer tsoohrhoinuud n ehnii 2 sar gehed ihenh ni tuljij haagdaad, gants n l medegdhuits ulddeg. Teriig ni bidnii helj zanshisnaar zulai gedeg. Zulai bol yur ni hamgiin bagadaa 12 sartaid buren haagddag, ihenhdee oi hagas hurtel haagddaggui.

Zulai ni ert haagdah huuhded her ayultai ve? gedeg asuultand chini hariulahin umnu, yurnhiid ni ter zulai gedeg zuiliig bichi Hunii tarhi tursnuus hoish neg jilin dotor hamgiin hurdatstai usuj tomordog, barag l 50-60% usnu. Getel umain huzuunii diametr mash baga bolhoor, huuhdiin gavliin yas buren tuljuugui zuulun eduuder holbogdson maygtai ali boloh jijeg garj irdeg. Tegeed garj irsniih ni daraa tarhinii hurdatstai tomroltiig hangah hemjeend gavliin yas bas nuhun tuljuud, tsag ni bolhoor ter zoolon hesguud haagdaad buren hugjisun gavlin yas bolno. Yaagad gedeg asuultand ni bi hariulhgaad orldood ch herggui baih, mash olon shaltgaan baij bolno, turhiin hundrelees ehleed, bulchirhain ajilgaa geel yavj ugnu.

Tegheer huuhdiin zulai ert haagdana gehleer, gavliin yasnii bumburtsug ni haagdaad neg yosondoo yas n ert tuljuud ehlene gesen ug. Iim uyed uzuulegdej boloh muu nulu nileen olon baina, gehdee heterhii seryooznii asuudal bolhoor bi hamgin chuhal 2-g ni duridii, ehniih ni gevel mini helsenchilen tarhi mash hurdatstai tomordog gesen, harin gavlin yas haagdchihaar, tarhini usultiig zogsoono gesen ug bish, tarhi tomordgoroo tomrono, harin tarhi usuj tumroh ezelhuun ni mash bagdana gesn ug, tiim bolhoor enenees bolj mash olon turliin muu nuluuu uzuulj bolno. Ene talaar emcheesee sain asuuj lavlaarai. Hoyordugaart gavliin yasni ert tuljiltuus bolj tolgoi , nuurnii helbert uurchilult garj bolno.

Za odoo odoo sain talaas ni bichii. zulai ert haagdah ni tiim ch tugeemel zuil bish bolhoor, shinhen zaluu huuhdiin emch nar yag haagdsan uguig ni helhed zarim uyed berhsheel gardag, ter tusamaa scanner ashiglahgui bol. Uur neg untsguus heluul emch uur hoid bumburtsugnii tsuulun hesgiig tuljisniig, zulai geed anduurj helsen baij bolhin. Tiim bolhoor tanai emch buru onshilson baij bolno. Hichneen zov onshilood, unheer haagdsan bol, ene ni zarim uyed huuhdiin hugjild yamar ch muu nuluugui baidag ch tohioldol ih baidag. Gehdee togtmol gavlin yasni toirogin hemjee, bolon tolgoi, nuurniii teghs hemiig ni usultiin yavtsad ni temdeglej baigaarai.

Tegheer hamgiin zov shiider bol, huuhdee avaad, arai uur turshilaga saitai emch deer ochood uzuuleerei l geh baina, tegeed yag naiduurtai onshilgoog ni hiilgeh ni hamgiin chuhal. Zarim uyed zulaig dahij ongoilgoh shaardlagtai baidag tul erthen uzuulerei. Sanaa buu zovooroi, berhsheel bolgoniig davjiij l amidrald gegeerene shude.

Yoooooy eostoi A,B-gui helsen bna shd. mash saihan zuvulguu ugsund thanks. Huuhdiin hamgiin sain emneleg haana bdag bol? mun ulsiinh n deer boluu huviinh ni deer boluu? thanks again

_________________
Би Монгол хүн....


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited