#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Mar.25.17 2:54 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Mar.24.10 6:17 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Одоогоор монголын анагаах ухаан ,эмнэлэг маш хүнд байдалд байгаа.Эмч эмнэлгийн ажилчдын цалин үнэхээр бага байдаг юм байна.Ачаалал нь хэд дахин ихэссэн байна.Өвчлөл энэ утаатай ч холбоотой байгаа байх маш их нэмэгджээ.Гэнэтийн осол аваар бас маш их байна.Төр засгийн зүгээс эрс шинэчлэлт сэргээлт хийхгүй бол эрүүл мэндийн салбар сэргэхээргүй унасан .Хэдэн эмч нараа харааж загнаснаар асуудлыг шийдэх боломжгүй болсон нь ажиглагдаж байна.Одоо 5 жилийн өмнөх байдлаасаа 5-10 жил ухарсан .Саяхан нярайн хүйн халдвараар хэдэн хүүхэд эндэв.Үүнийг өөрчлөх цаг аль хэдийн болоод одоо өнгөрчөөд байдаг.Яамны сайдуудыг шүүмжлэвч ер нь массаараа эрүүл мэндийн салбарт төсөв мөнгө баталдаггүй бололтой юмаа.Уул нь эрүүл мэнд хамгийн чухал салбар байх ёстой биздээ. Манай монголд бүх юм л урвуугаараа байна.Амьд явах баталгаа байхгүй.Монгол хүний дундаж наслалт доогуур хэвээр л байдаг.
Нийтийн биеийн тамирын асуудал хаягдсанаас хүмүүс чөлөөт цагийг архи ууж биеэ хордуулан өнгөрөөж байгаа нь угаасаа ачаалалтай байгаа эмнэлгүүд нь өвчтөнөөр дарагдах нэгэн шалтгаан болж байх юм.Монголд ийм л байна даа.Хонгилын үзүүрийн гэрэл Улаанбаатарын утаанд болон төрийн өндөрлөгүүдийн мунхаг ажилд таглуулчаад л байна даа.


Top
   
PostPosted: May.04.10 6:55 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Oct.15.08 1:32 pm
Posts: 788
Location: L'une vie - lueur de temps entre deux âges.
Миний бодолоор монголын эмнэлэгийн өнөөгийн байдал манайх шиг улсын хувид харин ч сайн байгаа байх мэдээж гадаадын өндөр хөгжилтэй орнуудтай харцуулалтгүйл дээ тэдэнд сайн тоног төхөөрөмж эд матриалл хангалттай сайн байгаа харин манай улсад үнхээр дутмаг байгаа түүнээс биш
манай эмч, сувилагч нарын арга ухаан, мэдлэг туршлаг нь хангаллттай сайн байгаа тэдэнд эд матриал тоног төхөөрөмж мөн цалин хөлсөөр нь хангалттай сайн хагаад өхийн бол манай улс ангаах ухаанд тэргүүлэх зэрэгтэй орон ч болж болох шүү дээ.


Top
   
PostPosted: May.04.10 7:22 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Dec.22.09 6:00 pm
Posts: 384
нүцгэн сувилагч нартай байвал гоё


Top
   
PostPosted: Jun.29.10 3:51 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
За сайн байцгаана уу .Ер нь форумаа нилээд идэвхтэй хөтөлж явуулья гэж бодлоо.
Монголд гайгүй сайн үйлчилгээтэй эмнэлэг болон оношлогооны төвүүд хаана хаана байна гэдэг ч юмуу аль болох боломжийн үйлчилгээ үзүүлж байгаа газруудын тухай бичиж бие биендээ мэдээлэл өгөх нь зүйтэй гэж бодлоо.Энэ талаар идэвхтэй бичээрэй.Дандаа бүтэхгүй юм ярьж байхаар болгох гээд явж байгаа байгууллагуудыг бичиж тэднээр үйлчлүүлэх нь цаашдын таны эрүүл мэнд тэдний тогтвортой үйл ажиллагаанд нь дэм болно.
Мөн миний бие та бүхний сонирхсон асуултанд эм болон өвчний талаар зохих зөвлөгөөг энэхүү форумаараа дамжуулж өгч болно шүү.Ажил ихтэй байдгаас хариулт удаж магадгүй гэхдээ яаралтай байвал би цаг тухайд нь хариулнаа.


Top
   
PostPosted: Jun.30.10 12:06 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.10 1:02 pm
Posts: 909
Location: Уяхан замбуу тивийн наран дор
hvnd surtalgui
shuurhai uilchilgeetei
huleelgedeggui
tseverhen
naidvartai
sain tonog tuhuurumjtei
sain emch nartai
setgeleese handdag bol satisfied bj boloh yum

_________________
Do you speak PRADA?


Top
   
PostPosted: Aug.06.10 10:27 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Оношлогооны төв үлгэр болсон уу?
Өчигдөр 9 цаг 23 минут
Японы нэгэн бизнесмэн Монголд өвөл ирээд “Танайд уушиг эмчилдэг эмнэлэг байгуулбал их ашиг олох юм байна” гээд буцсан гэдэг. Агаарын бохирдол, түүний эсрэг хийж буй ажлыг хараад тэр л дээ.
Тэгвэл саяхан Өвөрмонголд гадаадын 25 мянган иргэдэд үйлчлэх иж бүрэн эрүүл мэндийн оношлогооны төв байгуулах гэж байгаа талаар “Синхуа” агентлагаас мэдээлсэн. Мэдээж гадаадын иргэд гэхээр хэнд үйлчилгээ үзүүлэх гээд байгаа нь тодорхой. Албан бус мэдээллээр манай улсын иргэд өмнөд хөрш рүү эрүүл мэндээ эмчлүүлэхээр зорилгоор ойролцоогоор 50 сая ам.доллар “урсгаж” байгаа аж. Өмнөд хөршийнхөн энэ байдлыг овжноор ашиглаж, бидэнд зориулсан төвлөрсөн төв байгуулан, монголчуудын эрүүл мэнддээ зарцуулах мөнгөний урсгалыг “ховх сорох” ирээдүйн ашигтай бизнесээ яаравчилж байгаа нь энэ биз. Гэтэл манай улсын эрүүл мэндийн салбарыг толгойлон авч яваа эрхмүүд энэ талд сэтгэл амар яваа бололтой.

Нийгэмд үүсээд байгаа айдас, бухимдал гээд гялайх, гялтайх юмаар тун ховордоод байгаа эрүүл мэндийн салбарын талаар хөндөхийг зорилоо. Манай улсын нийт хүн амын дунд цусны даралт ихэсч, чихрийн шижин, хавдар зэрэг халдварт бус өвчлөл дийлэнх хувийг эзэлж байгаа нь сүүлийн үеийн судалгаанаас харагдаж байна. Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль болон хувийн анагаах ухааны сургуулийг маш олон эмч төгсдөг. Тэд зах зээлд эрэлттэй, шүд, эмэгтэйчүүд, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэшсэн чадварлаг эмч нар байгааг мэргэжлийн салбарынхан тунхагладаг ч Монголын ард түмэн цогц оношлогоо хийлгэх хэмжээний томоохон оношлогооны төв одоогоор алга. Гадаадын хөрөнгө оруулалттай "Сонгдо" гэдэг эмнэлэгт, өндөр үнээр оношлогоо хийлгэхгүй л бол өөр очих газар алга байна. Дадлагажигч эмчид зориулаад байсан 3.8 тэрбум төгрөгийг анхан шатны оношлогоо, тоног төхөөрөмж, сургалт. урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад зарцуулах хэрэгтэй гэдгийг холбогдох саяхан салбарын нэгэн олны танил эмч хэлж байсан юм. Тайванийн нарийн мэргэжлийн эмч нарын ярьж буйгаар 35-40 сая ам.доллартай бол дэлхийн жишигт нийцсэн оношлогоо, эмчилгээний төв цогцоороо барьж байгуулах боломжтой гэсэн тооцоо судалгааг ч манай улсын эрүүл мэндийн салбарын нөхдүүдэд тавьж байсан удаатай гэнэ. Гэтэл Эрүүл мэндийн яам ийм төв байгуулах төсөл боловсруулж, УИХ-д оруулаад ирж яагаад болдоггүйг гайхаад байна. Эрүүл мэнд, боловсролд аль ч улс орон хамгийн түрүүнд анхаарлаа хандуулдаг.

Харин манай эрүүл мэндийн салбар өнөөг хүртэл хуучин социализмын үеийн тогтолцоогоор явсаар ирсэн ганц салбар гэж хэлж болох юм. Өөрөөр хэлбэл 20 гаруй жилийн хугацаанд энэ салбар руу анхаарал хандуулсангүй гэвэл үнэнээс зөрөхгүй биз ээ. Өнөөдөр өвчтөн оношлогоо хийлгэе гэхээр багаж төхөөрөмж нь дэлхийн эрүүл мэндийн хөгжлөөс 20-30 жилээр хоцрогдчихоод байна. Монголд сайн эмч нар байгаа боловч эрүүл мэндийн салбар ерөнхийдөө хоцрогджээ.
Хачирхалтай нь жил ирэх тусам эрүүл мэндийн салбарт төсөв нэмэгдэж байгаа гэж хэлдэг. Энэ мөнгө хаашаа алга болчихоод байна вэ гэхээр аймаг сумдын 300 гаруй эмнэлгийн байрны засвар, гэрэл дулааны төлбөрт зарцуулдаг аж. Үүнээс болоод иргэдийн эрүүл мэнд, оношлогоо, шинжилгээний тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулагдах мөнгө эмнэлгийн байшин барилгад зарцуулагдсаар байна. Бүсийн оношлогооны төв гэгчийг орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийг түшиглэн байгуулсан нэр зүүж, нэг хоёр сарын “нүд хуурсан” сургалтаар өндөр үнээр гаднаас оруулж ирсэн техник дээр ажиллаж чадахгүй эмч нараар “50 хувийн магадлал бүхий” оношлогоог ард иргэдэд үзүүлж байгаа. Энэ “хуурамаг” оношлогоонд итгэхээ больсон иргэд, үхэхгүйн тулд харь орныг зорин амь гуйн хурааж, хуримтлуулсан хэдэн бор төгрөгөө сарвайж байгаа нь үнэн. Тэр бүү хэл салбар хариуцсан ажилтнууд энэ талаар төр, засагт хандан бодлого боловсруулан, өргөн барьж салбараа өөд татахын оронд хэн нэгэн “шидтэн” хүлээсэн “эрүүл бус” албан хаагчид Эрүүл мэндийн яамаар дүүрчээ.

Өмнөд хөршийн хийж буй оношлогооны төвөөс урьдан өөрийн оронд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий бүх төрлийн өвчлөлийн төвлөрсөн оношлогооны төв байгуулж, тодорхой хэмжээний мөнгөний урсгалаа дотооддоо шингээх боломж бий эсэх талаар тодруулах гэсэн боловч тусыг эс олов. Учир нь Эрүүл мэндийн салбарын Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бодлого хэрэгжилтийн газрын дарга Ш.Энхбатаас өчигдөр тодруулж асуухаар очиход яамны үүдний харуулаар дамжуулан “Дөнгөж сая радиод яриа өгсөн болохоор дахин мэдээлэл өгмөөргүй байна” гэсэн хариулт өглөө. Төрөөс ялангуяа хүний амь нас, эрүүл мэндийн асуудал хариуцсан салбарын ажилтны амнаас гарамгүй үг байгаа биз. Хэрэгжүүлж буй үйл ажиллагааг мэргэжлийн төвшинд гүйцэтгэх нь түүнийх, үнэн бодит мэдээлэл тухайн ажилтнаас авч, олон нийтэд мэдээлэх үүрэг нь биднийх байх ёстой баймаар даа. Энэ мэт ажлын уялдаа холбоо алдагдсан жишээ хаа сайгүй. Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал яг л эзэнгүй айл шиг болчихоод байгааг анзаарахад тийм ч төвөгтэй биш. Өөрөөр хэлбэл эцэггүй хүүхдийн толгой том гэдэгтэй утга ижил болоод байна. Учир нь салбарын сайдын зөөлөн суудлаас эхлээд энд буруу томилгооноос болж хэзээнээс хүний амь ийм мөчидхөн болж, хэдий хүртэл бид буруу замаар будаа тээхээ салбар хариуцсан сайдаас асуумаар байна. Гэхдээ эдгээр эрхмүүдийн зөв ч байж болох юм. Учир нь төрийн томоохон албан тушаалтан өвдлөө гэхэд нэг нь ч эх орондоо эмчилгээ хийлгэж байна гэж сонсогдож байсангүй. Монголд оношлогоо хийлгээд тусыг эс олно гэдгийг тэд хэнээр хэлүүлэлтгүй мэднэ. Тэдэнд өөрийн эрүүл мэндэд зарцуулах хөрөнгө мөнгөнд гар татахааргүй хэмжээний хөрөнгөтэй болохоор юундаа ч хүндээр тусах билээ. Харин жирийн иргэдийг өвчин эмгэг тойрохгүй, дайрахаас хойш хэрхэн хүндээр тусч байгааг тэд мэдэж байсан хэдий ч хоёр чихний хойгуур л өнгөрөөхийг бодож байгаа нь хийж буй үйл ажиллагаагаар нь харж болох юм. Манай улс дотоодын нийт бүтээгдэхүүний 5-7 хувийг эрүүл мэндийн салбартаа зориулдаг болох хэрэгтэй. Одоогоор манай улс гурав хүрэхгүй хувийг зар­цуул­даг аж. Орж ирж байгаа мөнгө нь ир­гэ­ний эрүүл мэндийн үйлчилгээнд бус, барилгын засварт тарамдаад дуусдаг нь тодорхой. Яам ямар ч ажил санаачлахгүй унтаа байж болохгүй. Салбарынхаа төлөө сэтгэл зүрх гаргахгүй, аливаа асуудалд дамжуулагчийн үүрэг гүйцэтгээд, тэр асуудал нь бүтвэл гавъяаг нь үүрээд бүтэхгүй бол хаядаг сэтгэлгээг цогцоор нь шинэчлэх хэрэгтэй байгааг бодит амьдрал харуулж байна. Жилдээ 50 сая ам. долларыг шингээх төвлөрсөн оношлогооны төв байгуулах нь дээр үү, тэртээ тэргүй төрөөс амалсан хувь хишиг нэрийн дор олгох нэг удаагийн бүрэн үзлэг оношлогоонд хамруулах эрхийн бичгээр “худал” оношлогоогоор “худалчаа батлах нь зөв үү.

Д.Долгор


Top
   
PostPosted: Mar.09.11 3:46 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Эмнэлэг нэг л биш ээ. Ингэж хэлэх хангалттай шалтгаан байна. Эмнэлгүүдийн үйл ажиллагааны зорилго юу юм бэ. Өвчтөнүүдийг оношлох эмчлэх, шаардлагатай бол хэвтүүлэн эмчлэх, амь нас нь дээсэн дөрөөн дээр ирсэн нэгэнд тусламж үйлчилгээг чадахаасаа чадахгүйгээ хүртэл үзүүлэхэд л байдаг байх. Эмнэлгээр үйлчлүүлэхийн тулд заавал танил тал, мөнгө төгрөгтэй байх хэрэгтэй юм гэж үү.

Улсын эмнэлгүүдийн үйлчилгээний дүрэм журамд ийм засвар орсныг би мэдээгүй явна уу. Хөдөөнөөс ирсэн таних мэдэх хүнгүй, өвдсөн зовсон улс томоохон эмнэлгүүдээр дүүрэн байна. Тэрхүү “шинэчлэлийг” нь мэдээгүй учир иргэд олон хоногоор хүлээж, эмч, сувилагчдын өмнө өнгө мөнгөний үнэлэмжийн хэмжүүр болоод байгаа хэрэг үү.

Улсын клиникийн төв эмнэлэг, Клиникийн нэгдсэн III эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв. Эдгээр эмнэлгийн амбулаторийн хаалгаар ороход хаа холоос ирсэн нь илт мэдэгдэх борог төрхтэй, яахаа мэдэхгүй төөрөлдсөн хүмүүсийг хэд хэдээр нь бэлхнээ харж болно.

Тэдний нэг болох эмэгтэйтэй Улсын клиникийн төв эмнэлэгт уулзав. Хөвсгөл аймгийн Рашаант сумаас ирсэн Н.Нямцэцэг сумын эмчийнхээ тодорхойлсноор онош тодруулахаар нийслэлд иржээ. Хот хүрээнд ирж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай гэсэн шинжилгээг хийлгэх гэж явсаар 21 хоносон ч хэрэг нь бүтээгүй л байна. Өчигдөр зүрхний эмчид үзүүлээд нуруу сээрний рентген зураг авахуулахаар болсон. Гэтэл “Эмнэлгийн хальс дууссан, энэ сарын 10-д гаргаад авчрах гэнэ" гэж тэр ярилаа.

-Төлбөр төлөөд зургаа авахуулъя гэвэл яадаг бол?

-10.000 төгрөг төлбөл үдээс хойш зураг аваад өгнө гэж байсан. Холоос ирээд удаж байгаа надад тэр мөнгө нь алга. Би уг нь бушуухан л харимаар байна. Мал төллөх боллоо. Нөхөр, хүү хоёр минь мал дээрээ байгаа. Би онош тогтоолгоод, болбол эмнэлэгт хэвтэж, эмчлүүлээд буцъя гэж бодсон. Эмнэлэг над шиг хөл дээрээ яваа хүнийг хэвтүүлдэггүй, үхлүүт хүнийг л авдаг гэнэ. Тэгэхээр бушуухан оношоо тогтоолгоод, эмчилгээгээ заалгаж аваад сумын эмнэлэгтээ хэвтье гэж бодож байна.

-Эмнэлгээр 20 гаруй хоног яваад оношоо тогтоолгож чадахгүй байна гэж үү?

-Харин тийм ээ. Надад энд дагуулаад явах ах, дүү байхгүй. 80 гарсан хөгшин эгчийндээ ирсэн. Эхлээд эгчийг дагуулж хэсэг явлаа. Одоо замаа мэддэг болоод ганцаараа явж байна. Ер нь эмнэлэгт үзүүлэх хэцүү болжээ. Өнгө мөнгөтэй хүнийг нь тоогоод муухан мань мэтийг нь тоож харахгүй шинжтэй. Цахим бүртгэлд бүртгүүлээд дугаарлаж байж эмчдээ үзүүлнэ, шинжилгээ хийлгэх өдөр судрыг мөн тэндээс хэлж өгнө. Эмчид үзүүлэх гэж оочирлож байхад байсгээд л нэг цагаан халаадтай эмч, сувилагч хүн хөтлөөд урдуур дайраад орчихдог. Бас мөнгөө төлсөн гээд урдуур дайрна. Сувилагчдаас нь юм асуухад юу ч дуугарахгүй яваад өгөх юм.

-Та ямар зовиуртай ирсэн бэ?
-Миний хөл, зүрх их өвддөг. Ийм зовиуртай олон жил явж байна. Ганцаараа явахад хаана ч ухаан алдаад унаж магадгүй. Эгчийнх ойрхон болохоор амарч байгаад очиж, ирдэг. Би группт орсон. Сумынхаа эмнэлэгт байсгээд л хэвтдэг. Чухам юунаас болсныг оношлуулах санаатай ирсэн минь энэ. Эмчийн зааснаар Хавдар, Халдвартын эмнэлэгт шинжилгээ хийлгэлээ. I эмнэлгийн мэдрэлийн эмчид эхлээд үзүүлсэн. Өчигдөр зүрх, үе мөчний эмчид үзүүл гэхэд нь үзүүлээд нуруу, сээрний зураг авахуулахаар болсон. Нэгэнт ирсэн юм чинь хүлээж байгаад үзүүлээд нутаг буцах санаатай. Ноднин өдийд бас ирээд эмнэлэгт үзүүлж чадахгүй буцсан.

-Рашаант сумаас Улаан баатар ирэх замын зардал нь хэд вэ?

-35.000 төгрөг. Манайх олон малтай биш ээ. Би группийн мөнгө сарын 70.000 төгрөгөө хэдэн сараар нь зээлж аваад ирсэн.

-Та одоо хэзээ эмнэлэгт ирэх вэ?

-Маргааш ирж, зүрхний бичлэг хийлгэнэ. Тэгээд эмнэлэг хальстай болохыг хүлээнэ. Надтай адилхан нурууны зураг авахуулахаар болсон өвгөн өчигдөр зургаа авахуулсан гээд явж байсан. Энэ эмнэлгийн нэг дарга нь Өвөрхангайн, түүний нутгийнх байсан юм билээ гэв. 44 настай ч нэлээд ахимаг гэмээр харагдах энэ эмэгтэй их хотын эмнэлгийн хаалга татаад монголчууд ямар хүйтэн хөндий улс болсныг анзаарсан бололтой. “Монгол хүмүүс бие биенээ хайрлаж амьдарцгаая” гэж дахин дахин хэлснийг нь бичихгүй үлдээж боломгүй.

Түүн шиг зовлонтой ч эмнэл гийн хүнд суртал, оочир дарааллыг хүлээж тэвчилгүй нутаг буцахаар шийдсэн хүн ч цөөнгүй. Булган аймгийн Тэшиг сумаас ирээд 14 хоног эмнэлгээр явсан ч үзүүлж чадалгүй буцахаар шийдсэн хүн ч байна.

Энэ чинь юу болж байна аа. Эмч нар бүгд ийм болчихсон гэж бодохгүй байна. Гэхдээ хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн цагаан нөмрөгтнүүдийн дийлэнх нь мөнгө, эрх мэдэлд үйлчилдэг утсан хүүхэлдэй болчихжээ. Сүүлийн үед эмнэлгүүд цахим сүлжээнд нэвтэрч, мэдээллийн технологийн ололт амжилтыг ашиглаад эхэлсэн нь сайн. Ажил ихтэй хүн бол клиникийн долоон эмнэлгийн аль руу нь ч утсаар ярьж, урьдчилж цаг авах боломжтой.

Товлосон цагтаа эмчийн өрөөнд гозойж байвал чанартай чанаргүй нь хамаагүй үзүүлэхэд зовлонгүйг би мэднэ. Эмч нэг өвчтөнийг ангиллаас нь шалтгаалж 15-40 минутад үзэх ёстой гэнэ. Үзүүлэх цаг авсан ч цагтаа ирэхгүй байх тохиолдол элбэг. Тэр үед зүгээр суухын оронд цаг авч чадаагүй ч өвдөж зовсон нэгнийг үзэж, эмчилгээг нь заагаад өгөхөд болохгүй юмгүй. Гэтэл манайхан цаггүй л бол халгаадаггүй.

Харин мөн гөтэй хүнд өөрөөр ханддагийг захын үйлчлүүлэгч хэлж байна. Эмнэлгийн дарга нарын ярих дуртай боловсон үйлчилгээний сөрөг тал нь энэ. Нөгөө талаар биеэ тамтаг болохоос өмнө хэвтэж, “засвар үйлчилгээ” хийлгэе гэсэн хүн эмнэлэгт хэвтэнэ гэдэг бүтэшгүй мөрөөдөл. Эмнэлэгт танил талтай, мөнгөтэй нэгэнд бол харин энэ байж болох зүйл. “Хөл дээрээ яваа хүнийг эмнэлэгт битгий хэвтүүл” гэж дээрээс тушаадаг гэж I эмнэлгийн элэгний нэг эмч хэлж байсныг санаж байна.

Гэхдээ энэ бол тус эмнэлгийн өмнөх удирдлагын үед гарсан яриа. Одоо ч сайжирсан гэж бодохгүй байна. Тэгэхээр клиникийн эмнэлгүүд үхэхийн өмнө дамжин өнгөрөх газар болох гээд байна уу. Элэгний хорт хавдар нь эцсийн шатандаа орсон 50 орчим насны эр Хавдар судлалын үндэсний төвд эмчийн өрөөний үүдэнд оочир хүлээнэ. Өвчин шаналгаа нь тэсвэрлэхэд бэрх болоход арга буюу эмнэлгийн хонгилд хэвтээд өгөв.

Түүнийг авч яваа эхнэр нь нөхрийнхөө байдлыг эмчид тайлбарлаж, хурдан үзүүлэхийг хичээвч “Цагтаа ороод ир” гэхээс өөр үг сонссонгүй. Ийм хүмүүст эмч нар нэг зүйл хэлдэг. Нэгэнт эмчилгээгүй болсон тул эм тариа гарздах хэрэггүй. Ар гэрт нь байлгаж, ах дүүстэй нь уулзуул гээд өвдөлт намдаах тарианы нэр бичээд явуулдаг. Гэсэн ч ар гэрийнхэн нь эмнэлэгт хэвтүүлсэн бол адаглаад амьдрах хугацааг нь уртасгаж магадгүй юм даа гэх эргэлзээтэй эмчийн өрөөний хаалгыг хаана.

Эмчийн хүйтэн гэхэд дэндүү, эмнэлгүүдийн мөнгөний төлөө улайрсан бодлогоос болж өнөөдөр гэртээ нас барж буй хүний тоо нийт нас барагсдын 80 хувийг эзэлж байна гэх тоон үзүүлэлт гарчээ. “Манай эмч нарт сэтгэл хэрэгтэй” гэж С.Ламбаа сайдын хэлдэг нь эмч нарынхаа энэ хандлагыг анзаарсных биз ээ.

Манай томоохон эмнэлгүүд бүгд ийм болсон нь шулуухан хэлэхэд үнэн. Хүн амын дунд өвчлөл тоймгүй их болсон, эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрснийг эндээс харж болно. Энэ их эрэлт хэрэгцээг дагаад эмнэлэгт хүнд суртал, өнгө мөнгөний хэмжүүр үйлчилж эхэлсэн нь илэрхий байна. Төрийн эмнэлгүүдийн ачаалал хэрээс хэтэрлээ. Одоо яах вэ, С.Ламбаа сайд аа.

Төрийн эмнэлэг бүх ачаагаа дангаараа үүрэх гэж зүтгэсээр нуруугаа авч байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дийлэнх нь эмчилгээ, үйлчилгээндээ сэтгэл хангалуун бус байна. Хажууд хувийн эмнэлгүүд сэлүүхэн ажлаа явуулж байна. Тэгэхээр ажил үүргийн, маркетинг, менежментийн шинэ хуваарилалт хийх цаг болсон юм биш үү.




Э.Энхмаа







Эх сурвалж : Mongolnews.mn


Top
   
PostPosted: Mar.10.11 12:30 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Яаралтай тусламж авч чаддаггүйгээс жилд 2000 гаруй хүн нас бардаг
Өнөөдөр 10 цаг 45 минут


Олон Улсын эмэгтэй­чүүдийн өдрийн 100 жилийн ойг ЭМ-ийн дэд сайд Ж.Цолмон өвөрмөц хэлбэрээр угтсан. Тэрбээр ЭМЯ-нд “Монголын эмэгтэйчүүдийн эрүүл мэнд” сэдвээр хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ өдрийг зөвхөн баяр тэмдэглэн өнгөрөөх биш, Монголын охид, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах нь улс орны аюулгүй байдал, ирээдүйд маш чухал болохыг олон нийтийн сонорт хүргэх, ингэснээрээ нийгмийн анхаарлыг эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд, өсвөр үеийнхэнд чиглүүлэхийг зорьж байна гэлээ. Монголын хүн амын өсөлт нэмэгдэж байгаа боловч, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн байдал муу гэсэн үзүүлэлттэй явж байна” гэж тэрбээр хэллээ.

Нийт эмэгтэйчүүдийн 70 хувь нь эрхтэн тогтолцооны ямар нэгэн өвчтэй, 45-аас дээш насны 3 эмэгтэй, 2 эрэгтэй хүн тутмын 1 нь халдварт бус өвчнөөр өвчлөх эрсдэлтэй хэмээн онцолсон. “Халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын түвшин тогтоох судалгаа”-гаар 15-64 насны хүн амын дунд өдөр бүр тамхи татдаг хүмүүсийн тархалт 24,2 хувь, үүнээс тогтмол тамхи татдаг эрэгтэйчүүд 43,1 хувь, эмэгтэйчүүд 4,1 хувь байгаа ажээ.

Монголын хүн ам дахь согтууруулах ундааны хэрэглээ асар өндөр.

Судалгаагаар нийт эрэгтэйчүүдийн 4,3, эмэгтэйчүүдийн 1,8 хувь нь согтууруулах ундааны аюултай хэрэглээтэй, эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн 2,8 хувь хортой үр дагавар өгөхүйц хэрэглээтэй гэжээ. Сүүлийн таван жилд сүрьеэ, БЗДХ тогтвортой буурахгүй байгаа. Манай улсад үр хөндөлтийн асуудал нөхөн үржихүйн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа. Нийт үр хөндүүлсэн эмэгтэйчүүдийн 46 хувь нь анхны үр хөндөлт, түүний 16 хувь нь оюутан. Өсвөр насны охидоос судалгаа авахад 15-19 насны гэрлэсэн охидын 23,5 хувь нь хүсээгүй жирэмсэлсэн гэсэн тоо гарчээ.

Ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдийн дунд хүсээгүй жирэмслэлт өндөр хувьтай байдаг аж. Биеэ үнэлэх асуудал хуулиар хориотой боловч цагдаагийн байгууллагын мэдээллээс үзэхэд Улаанбаатар хотод 1600 орчим биеэ үнэлэгчид бий. Тэдний 60 орчим хувь нь 13-16 насны охид байгаа нь үнэхээр сэтгэл эмзэглүүлсэн, анхаарал татсан асуудал болж байгаа гэсэн юм. Эмнэлгийн яаралтай түргэн тусламж нь дэлхийн стандартаар бол 8 минутын хугацаанд дуудлага өгсөн иргэдэд үйлчлэх ёстой байдаг бол манайх 20,30 минут бараг түүнээс ч дээш хугацаатай байдаг. Энэ нь хот төлөвлөлттэй шууд хамааралтай машин орох зай талбай бүрт элдэв барилга байшин барьчихдаг, тойрч давхисаар байтал нэлээд хугацаа алддаг. Түрүү жил гэхэд эмнэлгийн яаралтай тусламж авч чадаагүйгээс 2220 хүн нас барсан. Ер нь иргэдийн эрүүл мэндийн асуудал зөвхөн Эрүүл мэндийн байгууллагын асуудал бишээ. Хамтаараа нийтээрээ сэтгэл зүтгэл гаргаж , санал бодлоо нэгтгэж зам харгуй, засах залруулах бүхнээ иж бүрнээр нь шийдэх нь үнэхээр чухал гэдгийг хэлж байв.

Монгол Улсын төрөөс “Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг /2004-2015/ хүртэл тодорхойлсон. 2008 онд “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” батлан гаргасан. “Эхийн эндэгдлийг бууруулах стратеги, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, үндэсний хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж эхэлснээр эхийн эндэгдлийг 1990 оны түвшингээс 4 дахин бууруулж чадсан гэлээ. Одоо эхийн эндэгдлийг бууруулах гэж ярих биш, эх, нярайн эрүүл мэндийг сайжруулах асуудлаар ярьж үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх болсон гэлээ.

Монгол Улсын засгийн газраас “Хүүхэд хөгжил хамгаалал 2002-2010” хөтөлбөр батлан хэрэгжүүлж ирсэн бөгөөд 2010 онд хэрэгжилтийн үнэлгээг хийж байна. Энэ хөтөлбөрт өсвөр үеийнхний эрүүл мэндийн асуудал, зорилтууд тодорхой туссан бөгөөд үүнд

1.Өсвөр үеийнхэнд ээлтэй эрүүл мэндийн тусламж бүрдүүлэх,

2.Өсвөр үеийн эрүүл мэндээр мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэх, тэдэнд зориулсан сургалт сурталчилгааг өрнүүлэх гэх мэт олон асуудлыг тусгасан. ДЭМБ-ын дэмжлэгээр Өсвөр үеийн эрүүл мэндийн үндэсний стратеги боловсруулахаар төлөвлөөд байгаа, Нийслэлийн 1 дүгээр амаржих газрын их засварт 2.3 тэрбум төгрөг, тус амаржих газрын өргөтгөлд 7,5 тэрбум, эх хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулахад 19 тэрбум төгрөг зарцуулахаар шийдвэрээд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа гэлээ. Мөн 2 дугаар амаржих газрыг шинээр барих ажлыг шийдвэрлээд зураг төслийг нь дууссан. Ховд, Увс, Баянхонгор аймагт амаржих газрыг шинээр барьж ашиглалтад оруулсан. Хөвсгөл аймагт амаржих газар барьж эхэлсэн. Цаашдаа Булган, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад амаржих газар барих, Говьсүмбэр аймагт төрөх тасгийг өргөтгөх асуудлыг судалж байгаа гэж тайлагнав.

Нэгдүгээр эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн тасгийн эрхлэгчтэй ярилцлага хийж байхад нийт хүн амын 70 хувь нь чихрийн шижин өвчтэй, Дэд сайдын мэдээллээр бол эмэгтэйчүүдийн 70 хувь өвчтэй, дээрээс нь элэгний вирусгүй хүн ховор, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ, ДОХ гээд нэмээд байх юм бол хоёр сая гаруй хүн амтай манай улсад эрүүл хүн ер нь байна уу та минь ээ. Чамгүй мөнгө төсөвлөж Монгол хөтөлбөр хэрэгжээд дууссан гэж дуулсан.
-Эрүүл Монгол хөтөлбөр юу болсон бэ хэмээн дэд сайдаас тодруулахад?
-Эрүүл Монгол хөтөлбөр хэрэгжээд дууссан. Энэ хөтөлбөр учир дутагдалтай болсон гэж хэлнэ. Зөвхөн хүмүүсийг оношлоод л орхисон. Эмчилгээ нь байхгүй. Тэгвэл бид оношилж сэтгэл зүйн дарамт үзүүлээд орхих биш. Хэнийг ч хэн гэж ялгалгүй эрүүл мэндийн үйлчилгээг жигд үзүүлэх тал руу чиглэж байна. Хувийн эмнэлгүүдийн тогтолцоог дэмжиж төрийн ачаанаас үүрэлцэх түншлэлийг зүй зохистой уялдуулж ажиллахаар явж байна.

-Эрүүл мэндийн даатгалын одоогийн баримталж байгаа журмаар бол даатгал төлөгч нэг жилд 1 сая 200 мянган төгрөгийн эрүүл мэндийн үйлчилгээг үнэ төлбөргүй авч байх ёстой юм билээ. Жил бүр эмнэлэгт хэвтээд байдаггүй хүмүүс бишгүй л байдаг. Жилд нэг удаа өөрийн сонгосон сайн гэж бодсон эмнэлэгтээ даатгуулагч эрүүл мэндийн даатгалаараа эхо, компьютер, цусны бүх төрлийн, шүдний эмчилгээг жилд нэг удаа хийлгэж болохгүй гэж үү? Яг тийм тогтолцоонд шилжвэл иргэдэд илүү үр дүнтэй биш үү?

-Эрүүл мэндийн иргэний даатгалын хууль өөрчлөгдөж байгаа. Хууль батлагдах юм бол үнэхээр иргэн хүн эрүүл мэндийн даатгал төлснөөрөө тэр хэмжээгээрээ үйлчилгээ авах боломжтой болно. Нэг худалдан авагчийн тогтолцоог хэрэгжүүлэх гэж зорьж байна. Энэ маань юу гэхээр эрүүл мэндийн даатгалаас орж ирэх мөнгийг нэг газарт төвлөрүүлж эмнэлгүүдтэйгээ гэрээ хийж, эмнэлгүүд маань бид төдий хэмжээний хүн амд ийм шинжилгээ, тусламж үйлчилгээ бүрэн өгөх боломжтой гэсэн чадамжаа тодорхойлоод гэрээ хийх юм.

-Даатгуулагч хэн нэгнээр зуучлуулах биш. Өөрөө эмнэлгээ сонгож үзүүлэх боломж байна уу?

-Бололгүй яах вэ. Иргэн өөрөө эмнэлгээ сонгоно. Эмчилгээ, үйлчилгээгээ сонгох боломжтой, нээлттэй хөрвөх чадвартай тогтолцоо руу орно.
Хэвлэлийн бага хурлын үеэр ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Р.Виват Номхон далайн баруун бүсийн бүхий л насны эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд тулгараад байгаа 10 асуудлыг тодорхойлсноо танилцуулав.
1.Эмэгтэйчүүдийн дунд тохиолдож буй өвчлөл, эндэгдлийн ихэнх хувь нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үүрэг болох жирэмслэлт, төрөлтөөс шалтгаалсан байдаг. Төрөлт, жирэмслэлттэй холбоотой хүндрэлээс сэргийлж болох өртөг багатай, энгийн аргууд байгаа хэдий ч эхийн эндэгдлийн хувь өндөр хэвээр байгаа.

2.Мөн Номхон далайн баруун бүсийн орнуудад хоол тэжээлийн дутагдал хүүхдүүдийн дунд өвчлөл, эндэгдлийн гол шалтгаан болсон. Охидын хувьд хоол тэжээлийн дутагдал нь тэдний өсөлт, хөгжилд нөлөөлөөд зогсохгүй, нөхөн үржихүйн болон хөдөлмөрлөх чадварт нь муугаар нөлөөлдөг. Тухайн бүсийн 7 улсад жин багатай төрөлтийн хувь 10-аас илүү байгаа нь жирэмсэн эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалтай байгаагийн илрэл. Мөн цус багадалтын тархалт жирэмсэн эмэгтэйчүүдийн 30,7 хувь, жирийн эмэгтэйчүүдийн дунд 21,7 хувьтай байгааг онцлов.

3.Өсвөр насныхны гэрлэлт, хүсээгүй жирэмслэлт нь тус бүс нутгийн зарим орнуудын хувьд анхаарал татсан асуудал хэвээр байгаа гэв. Сүүлийн 10 жилийн хугацаанд жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн хэрэглээ ихсэж байгаа ч тус бүсийн гурван улсын хувьд жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл хэрэглэх байдал 40 хүрэхгүй хувьтай байгаа нь мэдээлэл, үйлчилгээний хүртээмж муу байгаатай холбов.

4.Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг бодвол биологийн хувьд ДОХ, бэлгийн замын бусад халдварт өвчинд илүү өртөмхий байгаа ч аюулгүй бэлгийн харилцааны тал дээр сонголт хийх боломжоор хязгаарлагдмал байдаг. Бүсийн хэмжээнд ДОХ-ын халдвар эмэгтэйчүүдийн дунд ихсэх хандлагатай байгаа ба тэдний зөвхөн 32 хувь нь зохих эмчилгээг авдаг.

5.Бүсийн хэмжээнд хүчирхийлэл, санаатай халдлага нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй ноцтой 10 хүчин зүйлийн нэгд тооцогддог. Хүчирхийлэл, халдлагын улмаас эмэгтэйчүүд нь сэтгэл санаа, бие махбодийн хууч өвчтэй болж энэ нь нийгмийн эрүүл мэндийн өмнө тулгараад байгаад ноцтой асуудал болон хувирч байна.

6.Эмэгтэйчүүд амьдралын хэв маягтай холбоотой өвчинд өртөх эрсдэлт хүчин зүйлс өндөр байна. Тус бүсийн хэмжээнд зүрх судасны эмгэг, хөх болон умайн хүзүүний хавдрын тархалт их. Тухайлбал жилд хөхний хавдрын 300 мянга, умайн хүзүүний хавдрын 100 мянган тохиолдол шинээр гарч байна.

7.Бүсийн хэмжээнд мэдрэл, сэтгэцийн эмгэг нь эмэгтэйчүүдийн өвчлөлд нөлөөлж буй 10 голлох шалтгааны нэг болж байна. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийг бодвол сэтгэл гутралын эмгэгт өртөх нь илүү байдаг ба мэдрэл сэтгэцийн эмгэгээс үүссэн хөдөлмөрийн чадвар алдагсдын 42 хувь нь эмэгтэйчүүд байхад 29,3 хувь нь эрэгтэйчүүд байдаг байна.

8.Мөн эмэгтэйчүүдийн дунд тамхи таталтын тархалт бусад бүсүүдтэй харьцуулахад харьцангуй бага байгаа ч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд рүү чиглэсэн тамхины сурталчилгаа ихсэж байна. Зүрх судасны эмгэг, уушигны хавдартай болох эрсдэлт хүчин зүйлсийг бий болгодог дам тамхи таталтад эмэгтэйчүүд олноороо өртдөг. 13-15 насны охидын 50 гаруй хувь нь гэрийн нөхцөлд, 64 гаруй хувь нь олон нийтийн газарт дам тамхидалтад өртдөг.

9.Дэлхийн болон бүсийн хэмжээнд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхтэй харьцуулахад урт байдаг. Энэхүү эерэг үзүүлэлт нь орлого багатай орнуудын хувьд ч гэсэн гарч байгаа нь онцлох зүйл юм. Гэвч наслалтын асуудлыг амьдралын чанар, эрүүл мэндтэй хамтад нь анхаарах хэрэгтэй. Тус бүсэд 65-аас дээш насны нийт хүн амын 1/3 нь амьдардаг ба тэдний талаас илүү хувь нь эмэгтэйчүүд аж. Өндөр настай эмэгтэйчүүдэд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээ, нийгэм, эдийн засгийн дэмжлэг нь ихэнх улс орнуудад хангалтгүй байгаа нь анхаарвал зохих чухал асуудлын нэг гэнэ.

10.Эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах хэрэгцээ байгаагийн зэрэгцээ, эмэгтэйчүүдийн эмчилгээний төлбөр, худалдан авах чадвар, цогц бус үйлчилгээ, удаан хугацаагаар хүлээх, унаа тээвэр, алслагдмал байдал, хувийн мэдээллийн нууцлал, эмч нарын харилцаа хандлага зэрэг сөрөг хүчин зүйлсээс шалтгаалан эмэгтэйчүүд авах боломжтой байгаа үйлчилгээгээ хүртэж чаддаггүй. Нийгмийн үе давхаргууд дахь хүн амын эрүүл мэндийн мэдээллийг хүйсээр ялган гаргасан мэдээлэл байдаггүй учир тохирох бодлогыг гаргахад хүндрэлтэй байдаг ч эрүүл мэндийн систем нь эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн байх ёстой хэмээн тодорхойлжээ.

Д.Догсмаа


Сэтгэгдэл ( Нийт 1 сэтгэгдэл )
munkhburen (IP:114.31.71.35 | Огноо:Өнөөдөр 10 цаг 45 минут)
manai niigem hund bnadaa emlegt uzuuleh gej hamag saihan tsagaa aldaj bj tsag dugaaar bichuulj bj neg emch deer orno dahiaad margaash n dahiaad tsag awna neg shinjilgee awna hariu n margaash n garna tegeed boon em ogno ter n yahtaar untei yamar batalgaa baihgui …..


Top
   
PostPosted: Mar.10.11 2:56 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6236
Location: Theoretical physicists can explain everything.
Хүүе ээ morit ямар сонин хүн явж байна аа :angel: :hi:

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Mar.10.11 3:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6061
Location: Энд
morit wrote:
Яаралтай тусламж авч чаддаггүйгээс жилд 2000 гаруй хүн нас бардаг
Өнөөдөр 10 цаг 45 минут

Нэгдүгээр эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн тасгийн эрхлэгчтэй ярилцлага хийж байхад нийт хүн амын 70 хувь нь чихрийн шижин өвчтэй, Дэд сайдын мэдээллээр бол эмэгтэйчүүдийн 70 хувь өвчтэй, дээрээс нь элэгний вирусгүй хүн ховор, бэлгийн замын халдварт өвчин, сүрьеэ, ДОХ гээд нэмээд байх юм бол хоёр сая гаруй хүн амтай манай улсад эрүүл хүн ер нь байна уу та минь ээ.

Энэ одоо худлаа биз дээ? Чихрийн шижинтэй хүмүүсийн тоо ихсэж байгаа ч нийт хүн амд 70 гэж арай худлаа байлгүй дээ. Тэгээд жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлгийн үйлчилгээ авах үнэхээр хэцүү юм билээ. Би лав эгчийгээ хяналтанд оруулж эмчид нь үзүүлэх гээд бараагүй дор хаяж 14 хоног тасралтгүй өдөр болгон явж байж л тэр хэдэн шинжилгээг нь оочерлож өгч эмчид нь үзүүлэхийм шиг байна лээ. Тэр нэг цэгийн үйлчилгээ нтр нь эмнэлэгтээ нэвтрүүлүүл таарна. Тэмбүүгийн шинжилгээгээ өрхийн эмнэлэгт, ДОХ-ын шинжилгээгээ халдвартад гээл ийшээ тийшээ гүйлгэчихнэ. Тэгээд шинжилгээгээ өгчөөд хариугаа аваад ирэхээр эмч нь байхгүй цаг ав гээд цаг авъя гэхээр маргааш нөгөөдрийн л цаг байна ёстой бүтэхгүйн байна лээ. Эрүүл хүмүүс нь яахав хяналт нтр-дээ орохгүй явж болох л байх. Өвчтэй зовлонтой нь бол тэгээд мөнгөө төлж хувийн эмнэлэг эмчид үзүүлэх эсүүл хагас сар ажил албаа алдаад оочерлоод хүлээгээд суухаас өөр аргагүй. Наад зах нь л гэхэд СБДЭМН дээр нөхөн үржихүйн тасагт нь үзүүлэхдээ заавал улавч өмсөж юмуу таавчиг өмсч үзүүлнэ. Тэрийгээ тэгээд томоор бичээд та энд үзүүлэхдээ ингэнүү нтр гсн юм байхгүй орох гээл явангуут коридортоо ширээн дээр сууж байгаа хүн нь таавчигаа өмс, улавчаа угла гэнэ. Тэнд нь улавч зарахгүй аптект нь улавч байхгүй тэгэнгүүт жирэмсэн эмэгтэйчүүдээ гэртээ хариал таавчигаа аваад ирэхгүй юу нтр гэжийгаам даа ёстой бүтэхгүй

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.11.11 2:17 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Хүүхдийн амь, хүний эрхтнээр наадсанаа юман чинээ бодсонгүй
Өнөөдөр 10 цаг 17 минут

Гуч ч хүрээгүй насандаа бүсгүй хүний хамгийн нандин эрхтэн болон найман сар тээсэн үрээсээ хагацан шаналж яваа Х.Дүүрэнжаргал бүсгүйтэй уулзаж ярилцлаа.
-Өөрийг тань шүүх эмнэлэг дээр хэд хэдэн удаа харсан. Тэнд ажилладаг юм уу гэтэл нэг л өөр учиртай санагдсан. Тэгээд таныг эмч нарын буруутай үйлдлээс болоод хохирсон гэдгийг олж мэдлээ. Хэрэв танд хэцүү байвал энэ тухай ярихгүй байж болно л доо?


-Ийм зүйл дахин бүү давтагдаасай гэсэн үүднээс ярих нь зүйтэй байх. 2009 оны арваннэгдүгээр сарын 22-нд би Баянзүрх дүүрэгт орших гуравдугаар амаржих газарт очсон. Ингэхдээ найман сартай жирэмсэн байсан юм. Эмнэлэгт очих болсон шалтгаан нь биед бага зэрэг өөрчлөлт ороод 22.00 цагийн үед хэвтсэн. Тэгэхэд Хонгорзул эмч жижүүртэй байсан.
Намайг үзээд “Дутуу төрөлтийн шинж байна дусал, эм тариа хийлгэх хэрэгтэй” гэсэн. Тэгээд дусал, эм тариа хийлгэсэн ч өвдөлт намдаагүй. Шөнийн 01.00 цагийн үед сувилагчаараа Хонгорзул эмчийг дуудуулсан. Эмч ирээд тотуур үзлэг хийснээ Төрөх шинж тэмдэг алга, болоогүй байна. Тэвчээртэй бай, битгий баашлаад бай” гээд яваад өгсөн. Бүр тэсэхээ байгаад дахиж дуудаж үзүүлтэл бас л дотуур үзлэг хийчихээд “Зүгээр ээ, болоогүй” гээд яваад өгсөн.
Маргааш өглөө нь 10.00 цагийн үед биеэ дийлэхээ байгаад унасан. Энә үед дараагийн ээлжийн эмч ирээд тасгийн эрхлэгчээ дуудаад эход харсан. Тэгснээ “Яаралтай хагалгаанд оруул” гэсэн. Тэр үед юу болоод байгааг ойлгоогүй. Гэхдээ хүүхэд маань. ямар ч байсан бүтээгүй юм байна гэж бодсон. Тэгээд хагалгаа хийгээд миний савыг авсан байсан. Хүүхэд маань ч гэдсэндээ өнгөрсөн байсан юм билээ.
-Эмэггэйчүүдийн эмчийн хяналтанд байсан биз дээ. Хэдийд нь ураг амьгүй болсон хэрэг вэ?


-Бүхэл бүтэн 12 цаг өвдөөд ус нь ногоорчихсон болохоор ураг амьгүй болсон юм билээ. Намайг эмнэлэгт ирэхэд өвчтөний түүх нээсэн байгаа Түүн дээр хүүхдийн зүрхний цохилт хэвийн гэж хоёр ч удаа тэмдэглэсэн байна. Намайг өвдөөд ирэхэд Хонгорзул эмч даруй арга хэмжээ авсан бол би өдийд цэл залуугаар ийм болчихгүй, бас хүүхэд маань ч байх байсан шүү дээ. Бүр ядлаа гэхэд би аль нэгтэй нь үлдэх байсан гэж бодохоор үнэхээр гомдолтой байдаг.
-Зохих ёсны газруудад нь хандсан уу?


-Тэр явдлаас хойш нэг их удалгүй манай гэрийнхэн гомдол мэдүүлсэн. Мөрдөн байцаалт жил гаран үргэлжилж хоёр ч удаа буцсан. Шүүх эмнэлгийн хоёр ч дүгнэлтийг гаргуулсан. Одоо Нийслэлийн прокурорын газарт гомдол өгөөд гаргасан. Г.Мижиддорж гэж прокурор дээр байгаа. Дээд шатных нь байгууллага болохоор үнэн мөнийг нь олоод өгөх байх гэж их найдаж байна.
-Дүгнэлтүүдэд юу гэсэн байв бэ?


-Нэг юмаа л давтаад байдаг. Онош нь дутуу төрөлт биш ихэс ховхрох гэсэн байсан. Энэ үед дотуур цус алдалт явагддаг гэсэн. Тэрийг Хонгорзул эмч сайн тодорхойлоод намайг эртхэн хагалгаанд оруулсан бол ямар ч асуудалгүй болох байсан. Даанч харамсмаар. Гавьяат эмч Д.Бүлтэн хавтаст хэрэгт мэргэжлийн шатны хариулт өгсөн байна лээ. Тэр нь зөв, энэ нь буруу ажилласан гээд. “Хонгорзул эмч өвчтөнөө сайн анзаарсан бол ихэс ховхорсон гэдгийг мэдэх боломжтой байсан” гэж хэлсэн гэдгийг мэргэжлийн эмч нар нь ч хэлсэн шүү дээ. Тийм дүгнэлт гарчихаад байхад шүүх эмнэлгийн дүгнэлт нь “Оношлох боломжгүй байсан” гээд шинэ өвчин мэт яриад байгаа.


-Тухайн өдөр эмнэлэгт үүрэгт ажлаа хийж байсан бусад ажилтнууд болсон үйл явдлыг сайн мэдэж байгаа даа. Тэднээс мөрдөн байцаалтын явцад мэдүүлэг авсан болов уу?


-Тэр өдөр байсан эмч, сувилагч нь хүртэл болсон процессыг өөрөөр яриад, дээр нь шүүх эмнэлгийн дүгнэлт ташаа гарсан нь хэргийг гацаачихсан.
-Хонгорзул эмч өөртэй чинь уулзсан уу?


-Үгүй ээ. Тэр битгий хэл “Би тэр өдөр зургаан төрөлт удирдаж юм чинь долоо дахь нь ийм болохгүй гэх газаргүй. Би ямар ганцаараа байсан юм уу” гэсэн маягтай юм яриад байгаа. Тэгвэл долоо дахь нъ заавал эндэх ёстой юм уу. Тэр хүнд тангараг өргөсөн эмчийн ёс зүй үнэхээр алга.
Түүний ярьж байгаагаар Ганбат эмч нь зүгээр сууж байснаараа хариуцлага хүлээх ёстой ч юм шиг. Тэгэхдээ үнэхээр шударга ажиллавал буруутай этгээдийг тогтоож болно шүү дээ. Гэтэл буруутай хүнийг тогтоохыг, үнэн мөнөөр нь ялгахыг хүсэхгүй, эмнэлгийнхэн нь ч тэр цагдаагийнхан нь ч тэр нэг талыг бариад байна.
Миний анхны хүүхдийг Хонгорзул эмч эх барьж авч байсан л даа. Би боддог юм. Над дээр ирээд эмэгтэй хүн байна даа зовлон жаргалаа яриад “Би нэг удаа алдчихлаа. Тэр үед анхааралтай байсан бол ийм зүйл болохгүй байсан. Намайг уучлаарай гээд хэлсэн бол би энэ хэргийг үүсгүүлэхгүй байсан. Миний хувьд болон гэр бүлийнхэн маань сэтгэл санааны хувьд ч хэцүү байна. Би байнга л тайвшруулах нойрсуулдаг эм хэрэглэж байгаа.
Гуравдугаар төрөхийнхөн талцчихаад худлаа яриад байгаа нь “Чиний хохь” гэсэнтэй ижил байгаа биз. Үүнд миний дургүй маш их хүрч байна. Нэгэнт алдаа гаргачихсан юм чинь буруугаа хүлээх л ёстой. Намайг яаралтай эход хараад сэхээний тасагт шилжүүлсэн бол ядаж аль нэгтэй нь үлдэх байсан шүү дээ.


-Таны хэд дэх жирэмслэлт байсан бэ. Эмнэлэгт очих үед танд дутуу төрөлтийн шинж тэмдэг мэдэгдэж байсан уу?


-Хоёр дахь нь байсан. Том хүүхэд маань одоо гурван настай. Доошоо ус, цус гарах ч юм уу дутуу төрөлтийн ямар ч шинж тэмдэг байгаагүй. Бүхэл бүтэн арван хэдэн цагийн хугацааанд олигтой эмчилгээ хийгээгүй гэдэг нь өвчтөний түүх дээр бичээтэй байгаа. Амьд байсан хүүхэд 12 цагийн дараа гэдсэндээ үхсэн байна гэдэг чинь дангаараа том асуудал шүү дээ.
Бүхэл бүтэн хүний амь эд эрхтнээр наадчихаад байгаа эмч нарт хэн хариуцлага тооцох ёстой юм бэ. Шүүх эмнэлэгт дүгнэлт гаргуулах гээд өгөхөөр хэдэн сар алга болчихно.Тэгээд л араасаа нэхэл дагал болж байж гаргаж ирсэн хариу ньтэр.
Хууль зүйн хүрээлэн дээр эмч алдаа гаргаж хүн хохироосон тухай судалгаа байна лээ.
Шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахад дандаа эмчийн буруутай үйл ажиллагааг хаацайлсан, түүнээс нь болж хэрэг явцгүй болж хаагдсан тохиолдол маш их байдаг. Мөрдөн байцаагч нь “Шүүх эмнэлэг, мэргэжлийн хүмүүс ингэж хэлж байхад бидэнд хэргийг цааш үргэлжлүүлэх боломж алга” гэх юм. Гуравдугаар төрөхийнхөн хүний эрхтэн, хүүхдийн амиар наадсанаа юман чинээ бодсонгүй.
С. Туул
Эх сурвалж: “Нийгмийн толь”


Top
   
PostPosted: Mar.11.11 2:19 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
suwon wrote:
Хүүе ээ morit ямар сонин хүн явж байна аа :angel: :hi:

Sain uu suwon. Bi mongoldoo ireed ajillaj baigaa.Eruuliig hamgaalah anagaahiin chigleleeree yer ni ajillaj baigaa. Suwon mongoldoo irsen yy.Ajil alba ni sain uu?


Top
   
PostPosted: Mar.11.11 2:36 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.15.10 11:39 am
Posts: 67
хүн чанар л дутаад байна даа
гайгүй нэгнийг нь эмчилж, эмнэлэгт ор гаргаж өгч хүлээж авна
жаахан ядруухан нэгнийг бол тоохгүй
бараг л чи төлбөрийн чадваргүй бол яах гэж өвдсөн юм бэ
гэж загнах нь холгүй, хүн чинь өвдөе гэж өвдөх биш

нэгэнт л энэ мэргэжлийг сонгоод хүн эмчилж, эдгээнэ гэж тангараг өргөж
эмч болцгоож, эмнэлэг байдаг байх
гэтэл сүүлийн үед арай л биш ээ
дандаа л эмчийн буруугаас гэсэн шалтгаанаар олон хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна

бас 103 арай л дэндүү, ТҮРГЭН ТУСЛАМЖ гэсэн нэртэй хэрнээ, дуудлага өгснөөс хойш бараг цагийн дараа
ирнэ... ирчээд халуурч, таталт өгөөд байгаа хүнийг зүгээр байж баашилж, ажил удлаа гэж загнах жишээтэй

энэ байдал засагдаад, хариуцлага тооцож баридаг бол арай л өөр болох байх даа


Top
   
PostPosted: Mar.11.11 3:06 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6236
Location: Theoretical physicists can explain everything.
morit wrote:
Sain uu suwon. Bi mongoldoo ireed ajillaj baigaa.Eruuliig hamgaalah anagaahiin chigleleeree yer ni ajillaj baigaa. Suwon mongoldoo irsen yy.Ajil alba ni sain uu?

Ирсэн ирсэн. Ажил алба, амьдрал бүгд сайн. Одоогоор амарч байна.

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Mar.11.11 3:17 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6061
Location: Энд
Харин эмнэлэгт чинь ганц ч болтугай эмч сувилагч асрагч ч хамаагүй таньдаг байхгүй бол болохгүйм билээ. Тэгээл таних хүнгүй тэр цаг нтр-ий авч үйлчлүүлж байгаа хүнийг бол хичнээн ч хүлээлгэж буцаасан болдог юм байна лээ. 11н цагаас үзүүлэх гээд цаг авсан хүн 2 цагт үзүүлээгүй л байгаам чинь. Тэгээд тэнд байгаа асрагч сувилагч нтр-ээс нь асуухаар мэдэхгүй эсвэл эмч семинартай, зөвөлгөөнтэй байгаа тэр нь бас хэдээс тарахыг мэдэхгүй гэжийгаан. Уул нь тэр хичээл, семинар, зөвөлгөөн нтр-ийг нь тооцож байж л цаг нтр-ээ тараамаар. Минийхээр 1р эмнэлэг л энэ бусад улсын эмнэлгийг бодуул хамгийн үйлчилгээ сайтай. Гэхдээ бас шат дамжлага нь их хэцүү юм байна лээ. Нэг хөдөөнөөс ирсэн гсн нэг хөгшин эгч онош нь тодорхойгүй гээд 13 ч билүү 36 ч билүү тэр маягтаа аваад ирсэн байгаан. Тэгээд 1р эмнэлгийн элэгний эмчид үзүүлэх гсн чинь цаг ав гсн гэнээ. Тэгээд цаг аваад маргааш нь үзүүлсэн чинь нөгөө эмч нь шинжилгээнүүдээ өг тэхгүй бол би юуг нь үзэхийн гсн гэнэ. Тэгээд нөгөө эгч чинь дахиад шинжилгээний цаг авах гээд цахим бүртгэл дээр нь ирж байгаан. Тэгсэн ЭХО-ны цаг нь маргааш 4с байна гэжийгаан тэгээд нөгөө эгч чинь эмчдээ үзүүлэх цагаа бас авчихъя гсн чинь эмч чинь 4 гээд тараад явчихна нөгөөдөр өглөөний л цаг ав гэснээ өө нөгөөдөр өглөөний цаг дуусчихаж нөгөөдөр 4с цаг ав гэжийгаа байхгүй юу кк үнэн сонин уул нь эхо-д 4с харуулаал тэр өдөртөө 4с хойшийн цаг аваал эмчдээ үзүүлчихэж болмоор үнэн сонин.

Харин таньдаг эмчтэй эсүүл асрагчтай бол тэгээл бүх юм хамаагүй хурдан бүтэж байгаан. Би 1р эмнэлэгт нэг сувилагч асрагч ч хамаагүй хүн танина. Тэгэнгүүт эхлээд би ЭХО-д цаг авжийгаан. Мэдээж өнөөдрийнх бол олдохгүй маргааш 4н цагийнх л байна гэнэ. Тэгээл би авчихна мөнгөө төлөөд. Тэгэнгүүтээ тэр бичгээ нөгөө таньдаг сувилагч дээрээ аваачаад өнөөдрийн цаг байдаггүй ээ маргаашийнхыг авчихлаа өнөөдөр харуулчиж болох уу гэхээр нөгөө эгч чинь ЭХО-д ороол тэр эмч нтр-д хэлээл за одоо нэрээ дуудахаар ороод үзүүлчих гээл тэгээл дорхноо хэрэг маань бүтэж байгаан. Ингээд таньдаг хүн 1 өдөрт бүтээх юмыг хүн таньдаггүй хүн бол 3н өдөрт л бүтэж амжих байх даа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Mar.11.11 3:43 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.11.10 11:36 pm
Posts: 997
Монголд эмнэлгийн асуудал гамшгийн байдалд хүрсэн гээд хэлчихэд буруудахгүй л байх. Би иргэн хүн гэдэг утгаараа төрийн эмнэлэгт голдоо ортол гомдож байсан үе бол байгаа. Гэлээ гээд гараа хумхин, шүүмжлээд суугаад байх нь утгагүй. Дор дороо өөрсдийн хийж чадах зүйлээрээ тус нэмэр болж, нэгдэж хамтарч, дэмжиж, харилцан ойлголцож ажиллах, бүх шатанд байгаа бузар булай, өмхий самхайг илчлэн гаргаж, ил тод хэлдэг, шаардлага тавьдаг, хариуцлага тооцдог, чадалтайг нь үлдээж, чадвар мэдлэг хомс, залхуу, паразит, цагийн алаач нарыг халж устгадаг, шударга, идэвхитэй, өрсөлдөөнтэй, цалин хангамж сайтай, эрүүл тогтолцоотой эмнэлгийн байгууллагатай болохын төлөө зүтгэе гэж уриалмаар байна. Хүмүүсийн сэтгэхүй ч өөрчлөгдөж байна. Үр дүн нь харагдаж эхлэх хараахан болоогүй байна. Цаг сайхан болно гэдэгт би итгэдэг. Залуус эрч хүчтэй энэ сайхан насандаа ихийг хийгээсэй, эрүүл байгаасай, эх орон минь хөгжиж, зовсон олны минь нуруу тэнийгээсэй.


Top
   
PostPosted: Mar.11.11 3:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.07.08 1:50 pm
Posts: 16270
Location: Mongolia
1т Эмч ажилчид нь хүнд сурталгүй, Муухай зуухай хардгүй, Муухай аашгүй байвал хэн хүнгүй л таатай байна.
2т Хүлээлгэ арай их байнаа. Цаг авдаг юм байна тэгсэн 9н цагт авсан цаг нь 12т орж байх жишээтэй. бас 1р асуудалтай холбоотой эмч нь хувийн жаргалаа хөөгөөд алга болчдог.

Гэх мэт хэцүү хэцүү. Ганц эмнэлэг явахдаа иймэрхүү юмнуудыг ажиглалаа.

_________________
Imagine | Nevermind


Top
   
PostPosted: Mar.11.11 4:43 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Joined: Oct.07.04 10:14 am
Posts: 1054
Therion wrote:
1т Эмч ажилчид нь хүнд сурталгүй, Муухай зуухай хардгүй, Муухай аашгүй байвал хэн хүнгүй л таатай байна.
2т Хүлээлгэ арай их байнаа. Цаг авдаг юм байна тэгсэн 9н цагт авсан цаг нь 12т орж байх жишээтэй. бас 1р асуудалтай холбоотой эмч нь хувийн жаргалаа хөөгөөд алга болчдог.

Гэх мэт хэцүү хэцүү. Ганц эмнэлэг явахдаа иймэрхүү юмнуудыг ажиглалаа.


+1
deerees n bas nemeed +Эмч ажилчид нь хүнд сурталгүй, Муухай зуухай хардгүй, Муухай аашгүй
+Эмч ажилчид нь хүнд сурталгүй, Муухай зуухай хардгүй, Муухай аашгүй
+Эмч ажилчид нь хүнд сурталгүй, Муухай зуухай хардгүй, Муухай аашгүй

emneleg orood l hyalalzuulj dolilzuulsaar baigaad esvel emch n utsaar chalchij duusahiig n huleej yadaad bur segeleer unaad za za yarshig hajuu ailiin emeegiin zovlosnoor uhriin baasaar jin taviad gants 2 nom unshuulaad hirtei oimsooroo domnochii gej bodjiigaam chin.


Top
   
PostPosted: Mar.11.11 4:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5795
Location: Anfield Road
Хаус эмчийн эмнэлэг шиг байвал л сэтгэл хангалуун байна даа...

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
PostPosted: Mar.11.11 5:35 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Цагаан нємрєгт баатрууд бас л бизнесмен болох уу?

--------------------------------------------------------------------------------





2011-03-11 09:23:43 , Мэдээний дугаар: #1183867 [ ]

Манай нэгэн яруу найрагч єгvvлэхдээ толгойтой бvхэн мєнгє бодож, торготой нэг нь хоргой зvvдлэх болж хэмээн тухайн цагийнхаа нийгмийн байдлыг ингэж
шvvмжлэн бичсэн байдаг нь яах аргагvй зохиолчийн эмзэглэл, нийгмээсээ тvрvvлж сэрж байгаагийн шинж юм. Ер нь зохиолч, хийгээд суутнууд нийгмээ аль хэдийн тvрvvлээд харчихсан байдаг.

За энэ ч яахав єєр сэдэв энд юуг хэлэх гээд байна гэхээр єнєєгийн манай энэ нийгэм ёстой жинхэнэ томтой жижиггvй, толгойтой бvхэн мєнгє бодож, хийх, хэлэх нь хvртэл мєнгє болоод байна. Аливаа зvйл хэрээсээ хэтрээд ирэхээрээ ямар vр дагавар авчирдгийг ухаант ард тvмэн маань мэднэ дээ.

Сvvлийн vед манай эрvvл мэндийн салбарынхан хvртэл мэргэжил, мэдлэг, албан тушаалаа ашиглан бизнес хийж мєнгє угаах боллоо. Уул нь эх орон, ард тvмнийхээ тєлєє хоёргvй сэтгэлээр зvтгэх хvний их эмч, "Эмч би, Эмчийн ёс зvй, тєрийн хуулийг чандлан сахиж, Эрдэнэт хvний амь нас, эрvvл мэндийн тєлєє Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгvй зориулахаа тангараглая гээд тєрийнхєє сvлдэнд тангараг єргєдєг цагаан нємрєгт баатрууд маань тєрийн хууль, ёс зvйгээ уландаа гишгэлээд байна. Манай томоохон гэгдэх сайхан нэртэй, урдаа барьдаг эмнэлгvvд маань хэн нэгэн хєрєнгєтэй баян нєхрийн бизнесийн хєдєлгvvрийн зарчмаар явах боллоо.

Учир нь манай ажил мэргэжилдээ сайн гэгддэг эмч нар бvгд л єєрсдийн гэсэн хувийн эмнэлэгтэй болчихоод байгаа юм. Улсын буюу тєрийн албан дээрээ зєвхєн vдээс ємнє vзлэг, vйлчилгээ хийдэг болоод байна гэсэн иргэдийн санал, гомдол тасрахгvй байгаа.

Євчин зовлондоо дийлдсэн ядарсан, ядуу ард тvмэн нь vдээс ємнє улсын эмнэлгээр vйлчлvvлж дєнгєхгvй бол vдээс хойшдоо цагаан нємрєгт баатруудынхаа хувийн эмнэлгээр тєлбєртэй vзvvлнэ. Харин мєнгє тєгрєг муутай ядуухан нэгэнд нь хатуухан хорвоо болчихоод байгаа нь нууц биш юм. Энэ бол энгйн л нэг vзэгдэл мєн хууль бусаар vр хєндєх, эмийн бизнес, зэрэг манай эрvvлийг хамгаалах салбарт зохицуулах маш олон асуудал амь бєхтэй оршсоор байна.

Мєн хамгийн сvvлийн vеийн ноцтой баримт болох, хэн нэгэн иргэний нэр дээр хуурамчаар євчтєний тvvх нээж, тухайн євчтєнд эрvvл мэндийн даатгалын сангаас олгогдох багагvй хэмжээний мєнгийг “цохиж” байсан хэргийн анхдагч нь Чингэлтэй дvvргийн нэгдсэн эмнэлэг боллоо. Гэвч энэ хэрэг ганцхан энэ эмнэлэг дээр л гарч байсан гэх баталгаагvй нь тодорхой бєгєєд бусад эмнэлгvvд ч энэ тєрлийн бизнесийг хийж байгаа гэсэн хардлагийг тєрvvлж байна.

Нийгмийн даатгалын ерєнхий газар болон Нийгмийн даатгалын vндэсний зєвлєлдєх хорооноос Чингэлтэй дvvргийн ЭМН болон Арьсны євчин судлалын vндэсний тєвийн /АЄСVТ/ 2009, 2010 оны vйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн байна.

Чингэлтэй дvvргийн ЭМН нь дvvргийнхээ 158 мянган иргэнд хvрч ажилладаг. Энэ тєвд хэвтэн эмчлvvлэгчдийн даатгалтай холбоотой баримт бичиг, архив бичиг хэргийн хєтлєлт муу байгаатай холбоотойгоор хуурамч євчтєний тvvх бvрдvvлэх боломжийг бий болсон хэмээн шалгалтынхан дvгнэжээ.
Хуурамч тvvх дээр гарын vсэг зурсан эмч нар болон эмнэлэгийн дарга С.Тунгалаг нь “хэргээ” хvлээн зєвшєєрсєн байна. Мєн тус эмнэлэгт хэвтэн эмчлvvлж байгаа иргэдээс санал асуулга авахад иргэдийн 40 хувь нь хоолны чанар муу, 70 хувь нь эмчилгээний чанар сэтгэлд хvрэхгvй байгааг хэлжээ.

Тус эмнэлгийн удирдлага болох хатагтай С.Тунгалаг 2000 гаруй євчтєний зохиомол тvvхээс олсон 200 гаруй сая тєгрєгийг чухам юунд зарцуулсан бэ гэдэг нь одоогоор тодорхойгvй байгаа юм байна.

Харин АЄСVТ дээр хуурамч євчтєний тvvх бvрдvvлсэн баримт олдоогvй байна. Гэсэн хэдий ч МVЭХ-ны ерєнхийлєгч С.Ганбаатарын мэдэгдснээр тус эмнэлэгийн талаар ирсэн мэдээлэл нь ноцтой зєрчил буйг харуулж байгаа тул Эрvvгийн цагдаагийн газарт баримтуудыг шилжvvлжээ. Шалгалтын хэсэг гарсан зєрчилтэй холбоотойгоор ЧД-ийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг болон АЄСVТ-ийн дарга А.Цогцэцэг, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын дарга гэсэн гурван хvнийг ажлаас нь тvдгэлзvvлэх шаардлагатай хэмээн vзсэн байна.

Мєн Эрvvл мэндийн даатгалын vндэсний зєвлєл бусад эмнэлгийг ч энэ тєрлийн шалгалтанд хамруулах хэрэгтэй. Зєрчил гаргасан эмнэлэгvvдэд эрvvл мэндийн даатгалын санхvvжилтийн гэрээг цуцлах vvрэг єгєгдєхєєр нь болсон зєв алхам болжээ.

Манай эмч, эмнэлгийн ажилтнууд томоохон эмнэлгийн дарга болох гэж багагvй хэл ам, хэрvvл шуугиан хийдгийн цаад учир ч энэ мэтчилэн ашигтай бизнесийн олон хэлбэр байгаагийн зєвхєн ганц л жишээ энэ шvv дээ. Хэдхэн євчтєний хуурамч тvvхээс л 200 сая тєгрєг олдог албан тушаалыг хvсэхгvй хvн ховор байх нь ойлгомжтой.Тэгсэн хэрнээ эмнэлгийн эмчилгээ, оношилгоо, vйлчилгээнд сэтгэл хангалуун байдаг хvн тун цєєхєн байдаг нь нууцгvй vнэн болоод байна.

Энэ бvхэн эцсийн дvндээ тєрийн хяналт, vйл ажиллагаа буруу, дутуу дулимаг байгааг л сануулаад байгаа хэрэг. Уул нь тєрийн алба хааж байгаа нарийн мэргэжлийн хvмvvсийн цалин хєлсийг сайн нэмэгдvvлэг бодлого vгvйлэгдээд байгааг энэ мэт жишээнvvд нотлоод байна.

Бусад орны туршлагаас харахад эрvvл мэнд, боловсрол зэрэг хvний хєгжлийн тэргvvлэх салбартаа тvлхvv анхаарч мєнгє хаядаг гэтэл манай улсын тєсєв томроод, данхайгаад байгаа хэрнээ л энэ салбаруудыг сайн дэмжихгvй байна. Тиймээс тєрийн халаас руу гараа дvрэгчид олшроод байгаа юм. Мєн манай энэ салбаруудын менежмент маш муу байгааг хэлээд байгаа энэ нь цаашлаад засаглалын тогтолцоог боловсруулах, єєрчлєх хэрэгтэй зэрэг асуудлууд урган гарна.

Olloo.mn


Top
   
PostPosted: Mar.11.11 5:54 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
2 гуравхан өдөрт гарсан мэдээллийг харуулахад л ийм байна даа хүмүүс минь.Энэ нэг юм хэлээд байгаа биз дээ.Эрүүл мэндийн салбар дээрдэх биш улам доошилж байгаа мэт.Дээд зиндааны цөөхөн гэр бүл монголд эмчлүүлдэггүй юм байна.Дундажууд нь чадвал гадагшаа хамаг юмаа зарж явах эсвэл танил талаараа яриулж монголдоо эмчлүүлдэг.Хөдөөнөөс ирэгсэд /танил тал ах дүү муутай/ болон орлоггүй иргэд яг үнэндээ эрүүл мэндийн үйлчилгээний гадуур хаягддаг ажээ.Эмч нарын цалинг нэмээд хариуцлага өндөртэй болгох арга хэмжээ авахгүй бол энэ байдал зогсохгүй.Хэн ч гэсэн хүний төлөө нойр хоолгүй гүйж байгаа учраас хэдэн төгрөг өгвөл авна, авсан учраас өгөөгүй хүнээс илүү өгсөн хүнд анхаарал тавина.Цалин бага учраас эмч нар хүмүүсийн гарын мөнгөөр гайгүй амьдардаг нь угаасаа ил болжээ.Бүгд л энэ тухай мэддэг би ч энэ нь буруу гэж бодохгүй байна.Эмч хүнийг ийм байдалд ороход буруу тогтсон эрүүл мэндийн салбар нь түлхэж байна.Хичнээн ес суртахуунтай эмч байлаа ч ядуу байдал нь аргагүй л үүнийг хийхэд хүргэдэг бололтой.Зарим эмнэлгүүд өөрчлөх оролдлогууд хийн цахим машинаас номер авах зэрэг үйлчилгээг нэвтрүүлж байгаа нь сайшаалтай боловч энэ үйлчилгээгээ хүнд ярвигтай хүндрэлтэй байгаа эсэхийг олж харсан ч сайжруулах, зөв зохион байгуулахгүй хүний ам хаах маягаар л байна.Бид хэдий болтол нэгнийгээ дэгээдэж унагаах юм бэ? Бүх л тогтолцоо нь хүндээ биш түүнийг атгаж суугаа хэсэг бүлгийн амь зуулгын арга болж байгаа нь харамсалтай.


Top
   
PostPosted: Mar.11.11 6:54 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.08.06 4:37 pm
Posts: 5467
Location: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
TURGEN CHANARTAI


Top
   
PostPosted: Mar.11.11 7:00 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Jan.19.09 2:01 pm
Posts: 1770
Location: I must be invisible
Эрдэнэтэд том эмнэлэг баригдах сурагтай, сайхан эмнэлэгтэй болно гэж найдаж бна :-)

_________________
Би шүүгч биш


Top
   
PostPosted: Mar.11.11 8:32 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jan.12.11 12:11 am
Posts: 213
Location: Art never comes from happiness...
Монгол хүн элгээ эмчлүүлэх Монгол эмнэлэггүй болох уу???
http://tinyurl.com/4n2nalp

_________________
insomnia...


Top
   
PostPosted: Mar.14.11 1:48 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Үнэлэх: Одоогийн үнэлгээ:
Share | Б.БОЛДСАЙХАН: СОНГДО -Д БИ ДАРГЫГ НЬ Ч ХИЙНЭ, ЦЭРГИЙГ НЬ Ч ХИЙНЭ
2011 оны 3 сарын 11
Б.Болдсайхан: Сонгдо-д би даргыг нь ч хийнэ, цэргийг нь ч хийнэ

Б.Болдсайхан эмчтэй ярилцлаа. Тэрээр хэсэг нөхдийн хамт Сонгдо эмнэлгийн нэлээд хувьцааг авчээ.

-Эмч нар уг нь хувийн эмнэлгээ байгуулдаг юм билээ. Харин таны хувьд яагаад заавал бэлэн эмнэлгийн, тэр дундаа Сонгдо-гийн хувьцааг худалдаж авах болов. Сонгдо-г та сонгов уу, эсвэл энэ эмнэлгийнхэн танд санал тавьсан юм уу?

-Сонголтыг би хийсэн. Монголд байгаа хувийн эмнэлгүүд дотроос Сонгдо тасархай л даа. Ойр зуурын тариа хийдэг, барьдаг, эмчилгээ нэрээр амраадаг, эмнэлэг нэртэй сувилал олон ш дээ. Тэдэн дундаа яг нарийн мэргэжлийн төвшинд үзлэг, эмчилгээ, хагалгаа, оношлогоо хийдэг, хамгийн орчин үеийн тоног төхөөрөмжтэй нь Сонгдо. Ер нь л хувийнхнаас эмнэлэг гэдэг утгандаа хамгийн их ойртсон, улсын эмнэлгүүдээс зарим талаар хамаагүй илүү нь Сонгдо. Энэ эмнэлгийг анх байгуулж, өөрөө зуун хувь эзэмшдэг, Солонгостоо их нэртэй Ли эмч хувьцаагаа зарах гэж байна гэж сонсоод, найз нөхдийн хамт нэлээд хувийг нь худалдаж авсан. Миний хувьд асрагч, сувилагч аль алийг нь хийж үзлээ. Сумын эмнэлгээс эхлээд бүх шатны улсын эмнэлэгт эмчээр олон жил ажиллалаа. Буяны эмнэлэг байгуулж ч ажиллаж байлаа. Харин хувийн эмнэлэгт ажиллаж үзээгүй юм билээ.

-Ажиллаж үзээгүй учраас хувийн эмнэлэгт очъё гэдэг бол сонголт хийх бодитой шалтгаан биш байх. Эмнэлгийн бизнес хөөхөөр шийдсэн хэрэг үү?

-Эмнэлгийн бизнес эрхэлье гэсэн бодол бол байсаан, нуух юм байхгүй. Өөр шалтгаанууд ч нөлөөлсөн. Сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг гурван жил тутамд хоёр дахин тэлж байгаа. Цаашид үүнээс ч илүү хурдтай өсч магадгүй. Эдийн засгийн өсөлтийн энэ том талбарт цагаанаараа үлдэж байгаа нь эрүүл мэндийн салбар. Эрүүл мэндийнхээс бусад салбар маш сайн хөгжиж байгаа. Ийм нийгэмд эмч, эмнэлгийн ажилтнууд ч гэсэн сайн орчинд хүн шиг ажиллаж амьдармаар байна. Хүмүүс ч тэр, эрүүл мэндийн үйлчилгээг чанартай, тав тухтай, ямар нэгэн аюул, болзошгүй эрсдэлийн гадуур авдаг болмоор байна. Хүний ая тухыг хангасан тансаг дэлгүүр, ресторан Монголд олон. Гэтэл эмнэлэг алга. Шүдээр, эсвэл Оюун эмчийн гоо сайхны эмнэлэг гээд дагнасан ганц нэг сайн эмнэлэг бий л дээ. Харин цогц үзлэг үйлчилгээтэй, нарийн мэргэжлийн төвшинд, орчин үеийн тоног төхөөрөмжөөр оношилдог нь хувийн эмнэлгүүдийнхээ тоотой харьцуулахад бараг байхгүй гэж болохоор хэтэрхий цөөхөн. Тийм учраас байгаа ганцыг нь тордоод, багахан үнэ төлөөд би бүр Бээжинг давуулж хэлье, Солонгос, Тайланд, Сингапурын дэлхийд алдартай эмнэлэгт очсон юм шиг үйлчилгээ оношлогоо, тав тухыг миний үйлчлүүлэгчид аваг дээ гэж бодсон.

-Эмнэлгийн бизнес ер нь ашигтай биз?

-Ашиг байна аа. Тэр тусмаа эрүүл мэндийн салбарын шинэчлэл нь цагаанаараа байгаа Монголд одоо бол бүр ч ирээдүйтэй. Бидний хувьд одоогоор ашгаа олж эхлэх болоогүй. Бодож ч эхлэх болоогүй. Үйлчилгээгээ өргөжүүлэх, тоног төхөөрөмжөө улам сайжруулах, чадварлаг эмч нарынхаа тоог нэмэх зэргээр амьдрал дээр чанар, сэтгэл ханамжийн баталгаагаар үйлчлүүлэгчдээ татаж чадсанаар бизнесийн ашгийн тухай ярина. Дээр нь Сонгдо-г анх байгуулахдаа нэлээд зээл тавьсан юм билээ. Бид хувьцааг нь өндөр үнэтэй авсан хэрнээ л Ли эмч цаанаа зээлтэй үлдэж байна лээ. Ер нь бол Ли эмчийн, үйлчлүүлэгчдийн, миний болон бусад эмчийн, магадгүй төрийн хувьд ч бидний хэсэг монгол залуус Сонгдо эмнэлгийн ихэнх хувьцааг авсан нь хамгийн зөв, хаана хаанаа хэрэгтэй хувилбар л гэж бодож байгаа ш дээ.

-Хувьцаа авсан найз нөхөд гээд байгаа хүмүүс чинь улстөрчид үү, эсвэл эмч нар уу?

-Яг хувьцаа худалдаж авсан хүмүүс дунд надаас өөр эмч байхгүй. Гэр бүлд нь эмч бол байгаа байх. Ерөнхийдөө л эмнэлгийн бизнес ирээдүйтэй, Монголоо жишиг болсон хувийн эмнэлэгтэй болгоё гэсэн сэтгэлтэй бизнесийн голдуу хүмүүс бий.

-Хувьцааны нэлээд хувь гэдгийг Сонгдо эмнэлэг монголчуудын өмчлөлд иржээ гэж ойлгож болох уу?

-Болно, Ли эмч бас тодорхой хувьтай үлдсэн. Тийм учраас энэ хүний мэргэжлийн оролцоо нь ч цаашид үргэлжилнэ.

-Сонгдо эмнэлэгт ирснээр Б.Болдсайхан эмчийн хувьд юу өөрчлөгдөх вэ. Гуравдугаар эмнэлэгтээ давхар ажиллах уу, энд эмчээ хийх үү, эсвэл дарга болчихсон уу?

-Сонгдо-д би даргыг нь ч хийнэ, цэргийг нь ч хийнэ. Хүссэн, хүсээгүй эмчийн ажлаа хийнэ. Бас гуравдугаар эмнэлэгтээ ч давхар ажиллах санаа байгаа. Хөдөлмөрийн хууль заалтыг харахаар болмоор юм билээ. Мэдээж хэдийд, яаж ажиллахаас эхлээд нарийн гэрээ байгуулах байх.

-Тэгвэл өмчлөлийн ихэнх хувь нь монголчуудад ирснээр Сонгдо-д юу өөрчлөгдөх вэ?

-Одоо байгаа үйл ажиллагаа, хагалгаа, эмчилгээний чиглэлд нэг их өөрчлөлт орохгүй. Солонгос эмч нар үргэлжлүүлэн ажиллана. Ли эмч өөрөө хагалгаа хийж байгаа. Бас эмэгтэйчүүдийн өвчнөөр Солонгост төдийгүй, дэлхийд алдартай, Харвардын их сургуульд ажиллаж байсан, тэндээс шагнал авчихсан өндөр мэргэжлийн эмч ч бий. Бид эдгээр эмч нарыг илүү үр дүнтэй, илүү олон хүнд үйлчлүүлэх талаар шинэ шинэ юмнууд хийнэ. Зарим төрлийн оношлогоог Солонгос руу явуулж давхар батлуулдаг үйлчилгээ ч үргэлжилнэ. Удахгүй, ирэх долоо хоногоос ирчих байх, Канадаас нарийн мэргэжлийн эмч урьж авчирч ажиллуулах гэж байгаа. Цаашид янз бүрийн улсаас, буурай хөгжилтэй орноос ч хамаагүй, туршлагатай сайн эмч нарыг урьж ажиллуулна. Ингэж мөр зэрэгцэн ажиллаж байж монгол эмч нарын чанар, чадвар сайжирна, их зүйл сурна. Одоо ч гаднын эмч нараас илүү болчихсон монгол эмч нар Сонгдо-д олон байна. Бүдүүн шулуун гэдэсний оношлогоо, эмчилгээгээр дэлхийн аль ч эмнэлгээс хоцрохооргүй болчихсон юм билээ. Зүрхний оношлогооны бүх тоног төхөөрөмж байна. Манай гуравдугаар эмнэлэгт ч байхгүй оношлогооны аппаратууд байна. Катетар, компьютер томограф, зүрхний ЭХО, ачаалалтай зүрхний бичлэг гээд манай гурвынхаас ч илүү өндөр нарийвчлалтай тоног төхөөрөмжүүдтэй юм байна. Энэ бүгдийг илүү үр дүнтэй, байгаа хүчин чадлаар нь төгс ашиглахын тулд нэлээд зүйл хийхээр төлөвлөж байгаа.

-Сайн тоног төхөөрөмж байлаа гэхэд түүнийг ашиглах, унших чадвартай эмч нар нь таны багт бий юү. Зарим хүн Сонгдо-г тоног төхөөрөмж сайтай, эмч нар муутай гэдэг л дээ?

-Янз бүр л дээ. Бүдүүн, шулуун гэдэс гэхэд тоног төхөөрөмж, эмч, оношлогоо, эмчилгээний хувьд Сонгдо Монголдоо номер нэг. Тийм ч учраас өнгөрсөн жил улсын хэмжээнд ийм төрлийн хамгийн олон хагалгааг Сонгдо-д хийсэн байна. Зарим эрхтэний хувьд өөрийн чинь хэлж байгаад үнэний хувь бий. Сайн эмч нар бол бий, харин байгаа тоног төхөөрөмжөө бүрэн хүчин чадлаар нь ашиглах, ажиллуулахад тэдгээр эмч нар цөөдөж байгаа. Тийм учраас сайн эмч нар нэмж авна. Манай эмнэлгийг зорьж ирсэн үйлчлүүлэгчдээ эмчлэхээс гадна бусад олон эмнэлгийн өвчтөнүүдэд оношлогоо эмчилгээний дэмжлэг туслалцаа үзүүлж ажиллах бүрэн бололцоо, орчин үеийн тоног төхөөрөмж Сонгдо-д бий.

-Үнэ тарифын хувьд өөрчлөлт орох уу. Сонгдо-г мөнгөтэй хүмүүс л үйлчлүүлдэг эмнэлэг гэх ойлголт нийгэмд байдаг л даа?

-Одоо мөрдөж байгаа үнэ тарифыг яаран хөдөлгөхгүй. Нэг хэсгтээ хуучин үнээрээ явна. Үнэнийг хэлэхэд би ч бас гадуур нь явж байхдаа Сонгдо-г үнэтэй эмнэлэг л гэж боддог байсан. Гэтэл ирээд үзэхээр огт өөр юм билээ. Үзлэгийн үнэ гэхэд 6000 төгрөг. Нэг, гуравдугаар эмнэлгийн үзлэг 10 мянган төгрөгийн үнэтэй. Миний төвшний эмч нар бол хорь, гучин мянган төгрөгийн үнэтэй. Хямдхан гэдгийг нь түрүүлж мэдсэн хүмүүс манайхаар үйлчлүүлээд сурчихаж. Өнөөдөр гэхэд үдээс хойш надад арваад хүн үзүүллээ. Тэдэн дунд овойж оцойсон мөнгөтэй байх даа, хувьдаа компанитай уурхайтай байх даа гэмээр нэг ч хүн алга. Архангайгаас ирсэн малчин, хувиараа гутал засдаг залуу, “Бөртэ” компанид ажилладаг оёдолчин, Толгойтод ээж аавтайгаа амьдардаг охин ирж үзүүллээ. Тэд манай эмнэлгийн тарифын дагуу надад зургаан мянган төгрөг төлөөд л үзүүлсэн. Ийм хэмжээний мөнгийг Монголын ямар ч иргэн гаргаад үзүүлчих боломжтой л гэж бодож байна. Манай Сонгдо-гийн лабораторийн шинжилгээнүүд, дүрс оношлогоонууд, дуран гэхэд улсын эмнэлгээс хамаагүй хямд тарифтай. Хамаагүй гэдэг нь арав, хорин хувь биш шүү, хоёр, зарим нь гурав дахин хямдхан юм билээ. Хэвтэх нь хүртэл хямдхан. Дөрвөн хүнтэй өрөөний ор хоногийн мөнгө 12 мянган төгрөг. Гэтэл бариа хийж баахан глюкоз шахдаг эмнэлгүүдийнх хоногийн 20 мянга, зарим нь дөч тавин мянган төгрөг байдгийг би сайн мэднэ. Тэрний дэргэд 12 мянган төгрөг гэдэг хямдхан биз дээ. Тэгсэн мөртлөө сайн эмч нартай, оношлогооны маш сайн тоног төхөөрөмжтэй. MRI СТ-гээ, зарим шаардлагатай оношлогоог Солонгос руу явуулж солонгос эмч нарын саналыг давхар авдаг.

-Улсын эмнэлгүүдэд үзүүлэхэд даатгалаас эхлээд янз бүрийн хөнгөлөлт байдаг. Сонгдо-д энэ үйлчлэх үү?

-Манайх Эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэлээ авчихсан. Тийм учраас даатгалтай иргэдэд хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг болно. Тун удахгүй л даатгалд хамрагдах байх гэж найдаж байгаа. Ер нь яаж ч бодсон, Үндсэн хуулиар ч даатгал бол хувийн байна уу, хувьсгалын ч бай, адилхан л эрүүл мэндийн үйлчилгээ явуулж байгаа бүх эмнэлэгт ижил тэгш үйлчлэх ёстой. Эрүүл мэндийн даатгал бол төрийн юм уу, хэн нэгэн улстөрчийн халааснаас гарч байгаа мөнгө биш. Эрүүл мэнддээ зориулж сар бүр цуглуулдаг ард түмний хуримтлал.

-Монголчууд Сингапур, Тайланд, Бээжин рүү олноор явж эмчлүүлдэг. Хэдийгээр эрүүл мэндийнхээ төлөө ч, хэр хол явж, ямар эмчилгээ хийлгэснээс хамаарч маш их мөнгө зардаг. Монголчуудын энэ их урсгалыг зогсоодоггүй юм аа гэхэд сааруулахад Сонгдо эмнэлэг яг хэдийнээс хувь нэмрээ оруулж эхлэх бол?

-Би бол оруулаад эхэлчихсэн гэж бодож байгаа. Сонгдо-гийн MRI, СТ гэхэд Монголын өөр эмнэлгүүдэд байхгүй. Нарийвчлал, хүчин чадлын хувьд хэлж байна шүү дээ. Бусад эмнэлгүүд Сонгдо-гийнх шиг ийм нарийвчлалтай MRI, СТ оруулж ирэх бараг боломжгүй. Манай эмнэлгүүд ийм өндөр нарийвчлалтай MRI СТ-г ашиглахад үйлдвэрлэгчид болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрөл, стандартыг арай хангаагүй байгаа. Сонгдо эмнэлэгт яагаад байна гэхээр Ли эмч өөрөө Солонгост хэд хэдэн эмнэлэгтэй, тэдэндээ хэрэглэх юм гэж дөрвийг аваад, манайхны хэлдгээр бараг арын хаалгаар шахуу нэгийг нь Сонгдо-д авчирсан юм билээ.

-Та эрүүл мэндийн тогтолцоог өөрчлөх талаар их юм ярьдаг. Одоо хувийн эмнэлэгтэй боллоо. Ядаж өөрийнхөө эмнэлэгт тэдгээр өөрчлөлтүүдээсээ хийх үү. Тийм боломж бий юү?

-Байхгүй. Нэг эмнэлгийн төвшинд хийх боломжгүй л дээ. Эрүүл мэндийн салбарын санхүүжилт, даатгалд тэр чигээр нь реформ хийх тухай би ярьдаг. Олон эмч ярьдаг. Зөвхөн даатгал дээр гэхэд тухайн хүний эмчилгээнд яг гарсан зардлаар нь даатгалаас хувь хувьсгалын гэж ялгалгүй бүх эмнэлэгт мөнгө өгдөг болох тухай ярьдаг. Даатгалын гүйцэтгэлд бодитой хяналт тавьдаг болох тухай ярьдаг. Уг нь мөнгө төлж байгаа хүн авч байгаа барааныхаа чанарт, тэр байтугай бараа авч байгаа эсэхэд хүртэл хяналт тавьдаг байх ёстой шүү дээ. Эрүүл мэндийн салбарт ингэж тавьдаггүйн гор нь сүүлийн үед хэвлэлээр шуугиад байгаа өвчний түүхийг хуурамчаар бичиж даатгалаас мөнгө авсан гэх үйл явдал шүү дээ. Ер нь эрүүл мэндийн санхүүжилт даатгал нь хүнээр бол эрүүл мэндийн салбарын хувьд биеэр гүйж байгаа цус, түүний урсгал. Одоо бол эрүүл мэндийн салбар цус нь гүйхээ байчихсан, царцанги байдалтай, бараг комд орчихсон хэвтэж байна. Цусыг нь гүйлгэхийн тулд санхүүжилт, даатгалын системийг цогцоор өөрчлөхөөс өөр сайн жор, эмчилгээ байхгүй. Энэ хавар УИХ-ын чуулганаар Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгыг хийж магадгүй байгаа. Хэрвээ хэлэлцээд эхэлбэл, төслийг өргөн барьж байгаа яамнаас нь эхлээд эмч эмнэлгийн ажилтнууд, бүр жирийн иргэдийн үгийг сайн сонсоосой. Зарим хууль шиг улс төрийн агуулгаар хандаж ерөөсөө болохгүй. Жил бүр хэдэн зуун сая доллар иргэдийн халааснаас гадагшаа урсч байгаа гэдгийг эргэцүүлээсэй. Ядаж л улстөрчид өөрсдийгөө бусадтай адил хүн, бусадтай адилхан л өвддөг, хавддаг, тэр тохиолдолд эмнэлэгт ханддаг, эмчлүүлдэг гэдгээ бодоосой. Түүнээс бус, өвдвөл гадагшаа нисчихдэг юм чинь бидэнд хамаагүй гэж үзэж огт болохгүй. Эрүүл мэндийн санхүүжилт, даатгалтай холбоотой эрхзүйн зохицуулалт бол Монгол Улс эрүүл иргэдтэй байхын суурь, тулгуур нь. Эрүүл иргэнгүй бол улс орон хөгжихгүй гэдгийг хаана хаанаа ойлгомоор байгаа юм.

-Даатгал, санхүүжилтээс гадна хувийн эмнэлгүүдийн чанар үйлчилгээ, эмийн сангуудын оруулж ирж байгаа эмийн баталгааг хянадаг төрийн бүтцийг ажиллуулах, эрүүл мэндийг дагасан бизнесийг цэгцлэх болсон юм шиг санагддаг?

-Болохоор барах уу, цаг нь бүр өнгөрчихөөд явж байна. Өнөөдөр Монголын зах зээл дээр байгаа эмийн 20 хувь нь хуурамч. Эмнэлэг нэртэй бариа хийдэг, ямар ч шаардлагагүй хүнийг арав хоног хэвтүүлж, хэрэгтэй хэрэггүй дусал хийдэг эмнэлэг нэртэй сувиллууд маш олон. Тэдний ор хоногийн мөнгө л гэхэд 30 мянгаас дээш байгаа. Ийм газрууд эмнэлэг гэдэг нэрээ өөрчилмөөр байгаа юм. Жишээ нь, манай Сонгдо-д гэхэд цөсний хагалгааг дурангаар хийгээд 2-3 хонуулаад л гаргадаг. Тэр хүнийг олон хоног хэвтүүлж ор хоногийн ахиухан мөнгө авъя гэсэн бодол ерөөсөө байхгүй. Энэ нь өвчтөндөө ч амар, санхүүд нь ч хамаагүй хэмнэлттэй. Ер нь эрүүл мэндтэй шууд холбоотой бизнест төр засаг ч, мэргэжлийн холбоод ч анхаарч, цэвэр мэргэжлийн шалгуур тавих үнэхээр цаг болсон. Дахиад хэлье, цагаасаа бүр хожигдоод явж байна.

-Бас харьяаллын эмнэлэгтээ л үзүүлэх ёстой гэдэг нэг шаардлага байна. Ялангуяа орон нутгийнхан гэхэд аймаг аймгаараа ялгараад өөр өөр эмнэлэгт үзүүлэх хэрэг гардаг. Энэ хэр зөв зохицуулалт вэ?

-Энэ хамгийн буруу. Заавал тэр эмнэлэгт үзүүлэх ёстойг заасан ганц хуудас маягт бол тухайн хүний хувь заяаг хөтөлж сонголтыг нь шууд заадаг. Өөрөөр хэлбэл, даатгалаа төлсөн өвчтөнийг эмчээ, эмнэлгээ сонгох эрхгүй болгодог. Жишээ нь, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эмнэлэг бараг зэрэгцээ байдаг. Нэг нь сайн эмч нартай, их идэвхтэй ажиллаж байхад нөгөөд нь эмч нар хүрэлцэхгүй, хариуцлага султай бол үйлчлүүлэгч сайныг нь сонгож болдоггүй. Эсвэл нэг юм уу, гуравдугаар эмнэлэгт үзүүлмээр байдаг. Гэтэл харьяалалгүй гэдэг. Орон нутагт суманд ч адилхан. Хоёр сумын зэргэлдээ эмнэлэг байхад нэг нь эмчгүй байхад л харьяалалгүй гээд эмчтэй эмнэлэгт нь үзүүлж болдоггүй. Энийг өөрчилж даатгалаа төлсөн өвчтөн эмчээ, эмнэлгээ сонгодог болчихвол муу эмчилгээтэй, тааруу эмчтэй, хариуцлага султай эмнэлгүүд нь үйлчлүүлэгчгүй болж зах зээлийн хуулийнхаа дагуу дампуураг л дээ. Сайн эмч, сайн үйлчилгээтэй нь дампуурсан эмнэлгийн орон зайд салбар эмнэлгээ нээг л дээ. Эрүүл мэндийн салбарыг боомилж, хоолойг нь боож байгаа ган троссны нэг нь харьяалал тогтоодог энэ явдал. Үүнийг халбал эрүүл мэндийн үйлчилгээ зах зээлийнхээ жамаар чанаржаад явна. Хэрвээ даатгал нь чөлөөтэй, өвчтөн нь эмч эмнэлгээ сонгодог болчихвол манайх 103 шиг дуудлагын үйлчилгээ нээхэд ч бэлэн байна.

-Танай эмнэлэгт ч гэсэн өрсөлдөгч байх ёстой биз. Тэгэхгүй бол үнэ тарифаа нэмээд л, мөнгөтэй хүмүүсийн л үйлчлүүлдэг эмнэлэг болчихно?

-Тэр үнэн. Мэдээж өрсөлдөгч байх ёстой. Америк, Европ хоёр сүүлийн 200 жил хүчтэй байгаагийн үндэс нь ерөөсөө тав зургаахан механизм байдаг. Тэрний нэг нь чөлөөт өрсөлдөөн. Тийм учраас манай эмнэлэг ч гэсэн эрүүл байхад, олон үйлчлүүлэгчийн итгэлийг олоход, үнэ тариф нь боломжийн байхад өрсөлдөгч хэрэгтэй. Гэхдээ удахгүй гарах юм шиг байна лээ. “MCS”-ийнхэн гэхэд германуудтай хамтраад эмнэлэг байгуулахаар төслөө бэлдэж байгаа гэсэн. Бас Хятадын эмнэлгүүд орж ирж байгаа юм билээ. Хятадын гэснээс төр засгийн зүгээс энэ тал дээр бодох ёстой. Дэлхийн аль ч улсад үндэсний эмнэлэгтэй байхыг л илүүд үздэг.

-“MCS” компанийнхан л танд энэ эмнэлгийг авч өгсөн юм биш үү, хэвлэлд тэгж гарсан. “MCS” компанийг Монголд эмнэлэг оруулж ирэхэд анхнаас нь та оролцож явсан гэдэг биз дээ?

-Үнэн үнэн, би бараг зургаа, долоон жил “MCS”–ийн эмнэлгийн төсөл дээр ажилласан. Эхэндээ их идэвхтэй явсан. Тэгж байтал дэлхийн эдийн засгийн хямрал болоод эднийхэн төслөө түр зогсоосон, би ч хөндийрсөн. Одоо дахин сэргээж байгаа юм билээ. Бүр хамтрагчаа олчихсон төслөө бэлдэж байгаа гэсэн. Харин Сонгдо бол “MCS”-тэй ямар ч холбоогүй. Хэвлэлд гарсан шиг эмнэлэг бэлгэнд авах гавьяаг тэдний өмнө би байгуулаагүй. Манай гэр бүлийн хүн “MCS”-д ажилладаг нь л шалтгаан болдоггүй юм бол тэд ч надад эмнэлэг авч өгөх өргүй. Эхнэр маань ажилладаг учраас би “MCS”-ийн ихэнх захирлыг танина, найз нөхдийн холбоотой. Нарийн яривал миний энэ үйлдэлд “MCS”-ийнхэн харин ч дурамжхан л байна лээ. Шавар хаалаа, түрүүлээд эхэлчихсэн бэлэн эмнэлэг рүү орчихлоо, манай эмнэлэгт ажилласангүй гэх үгсийг тоглоом шоглоомоор хэлж л байна лээ. Гэхдээ бид найз нөхөд, хэн хэн маань Монголоо дэлхийн жишигт хүрсэн эмчилгээ, үйлчилгээтэй орчин үеийн эмнэлэгтэй болгох чин хүсэлтэй, цагаанаараа байгаа эмнэлгийн бизнесийг хөгжүүлэх зорилготой учраас цаашид ойлголцоод явна л даа.

-Та одоо улсын эмнэлэгт ажиллана. Давхар хувийн эмнэлгээ авч явна. Тэгэхээр цаашид эмчийнхээ ажилд түлхүү анхаарах нь ээ дээ. Өмнө нь бол нийтлэл бичээд, улстөрд яваад л, янз бүрийн олон нийтийн ажилд оролцдог идэвхтэй нэгэн байсан?

-Би өмнө нь ч гэсэн нийтлэл бичих, олон нийтийн ажилд тэгж их цаг зав зардаггүй, тусгайлан гаргадаггүй байсан юм аа. Нийтлэл бичнэ гэхэд толгойдоо бодоод өдөөгдчихсөн юмыг цаасан дээр буулгахад нэг их цаг зардаггүйг чи өөрөө мэднэ ш дээ. Үсрээд л нэг цаг зарцуулна. Олон нийтйин ажилд нэг их цаг гаргадаггүй. Ямар ч хүн дуртай ажилдаа л хамаг цаг заваа зарцуулдаг биз дээ. Би ч тийм. Би хүмүүст үйлчлэх гэж, хүмүүст туслах гэж л эмч болсон. Энэ ажилдаа ч дуртай. Тийм учраас хоёр эмнэлгийн аль алинд нь эмчээ хийнэ. Чадахаа больтлоо эмчээ л хийнэ. Энэ бол миний хатуу зарчим.

-Та гуравдугаар эмнэлэгт зөвхөн зүрхээ л үздэг байсан байх. Гэтэл манай сониноор танд ирж байгаа асуултуудыг харахад танаас бүх л өвчний тухай асуудаг. Үүнээс үүдээд Болдсайхан эмч бүгдийг мэддэг юм уу гэдэг шүүмжлэл ч гардаг. Сонгдо-д та бас зүрхээ л үзэх үү, эсвэл хүмүүсийн асуудаг, ханддаг шиг бүхий л төрлийн өвчнийг үзэж оношлох уу?

-Би гуравдугаар эмнэлэгт зүрхний хагалгаа хийдэг ч, янз бүрийн л хүнийг үздэг, зөвлөгөө өгдөг. Зөвхөн зүрхний, эсвэл баруун гарын, хөлний, нүдний эмч би биш. Эмчийн ажлыг би сумаас эхэлсэн. Бүх шатанд ажилласан. Туршлага судалж, бас өөрийнхөө туршлагаас суралцуулах гэж дэлхийн олон том эмнэлэгт ажиллаж байсан. Дээр нь би хүний эмч байхын тулд анагаахын сүүлийн үеийн ололт шинэ шинэ нээлтүүдийг алдахгүй, анаж судалж уншиж байдаг. Намайг гэж сонгоод зорьж ирж байгаа хүнд зүрх л биш бол би үзэхгүй, мэдэхгүй гэх эрх надад байхгүй. Яагаад гэвэл би хүний эмч. Зөвхөн өөрийгөө гэлтгүй бусад эмчийг ч гэсэн ганцхан бие махбодийн гэлтгүй хүний эмч байгаасай л гэж боддог. Тийм учраас намайг гэж итгэж найдаад асууж, хандаж байгаа хэнд ч болов сурсан, судалсан, ажилласан туршлагынхаа төвшинд хариулж зөвлөж байгаагаа буруутгадаггүй. Харин яг нарийн юман дээрээ тулбал ямар сумын эмнэлэг биш өөрөө гардахгүй, нарийн мэргэжлийн эмч нарт үзүүлэхийг зөвлөдөг.

-Баярлалаа, танд амжилт хүсье.


Top
   
PostPosted: Mar.14.11 1:55 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Эмч нараар өвчтөний хуурамч түүх бичүүлдэг Тогтолцоо гэж юу вэ? Өнөөдөр 9 цаг 50 минут E-mail Хэвлэх Сэтгэгдэл Related Өвчтөний хуурамч түүхийг III эмнэлгийнхэн санаачилжээ


ӨВЧТӨНИЙ ХУУРАМЧ ТҮҮХ БАЙСААР ИРСЭН, ЦААШИД Ч БАЙХ БОЛНО

"Эмнэлгийн дарга нар өвчтөний хуурамч түүх бичиж Эрүүл мэндийн даатгалын сангаас хулгай хийж байна" гэсэн мэдээллийн мөрөөр ажлын хэсэг гарсан. Ажлын хэсэг дүнгээ танилцуулах хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн Н.Хүрэлбаатар хүрэлцэн ирсэн. Тэрээр "Эрүүл мэндийн даатгалын сангаас өвчтөний хуурамч түүхээр мөнгө завшдаг үзэгдэл байсаар ирсэн. Цаашид ч байхыг үгүйсгэхгүй" гэсэн мэдэгдлийг хийсэн юм.

Сүүлдээ ажлын хэсгийнхэн сонин сонин зүйл ярьсан. "Эмнэлгийн дарга нар хуурамч өвчтөний түүхээр мөнгө авсан нь ажлаа л бодсон хэрэг, Тэр мөнгөөр өвчтөнд эм тариа авсан байх" гэж хадуурсан юмдаг. Энэ үед Арьс өвчин судлалын үндэсний төвийн дарга А.Цогцэцэг "Эрүүл мэндийн яам манай байгууллагыг өөрөө өөрийгөө санхүүжүүл гэсэн учраас" гэсэн тайлбар тавиад зогсож байх жишээтэй.

Нэг иймэрхүү өмөөрсөн, хаацайлсан хурал болоод өнгөрсөн. Хэрвээ эмч нарыг хаацайлахгүй л бүгдээрээ буруудах гээд байсан гэхэд болно. Ард иргэд өвчин туссан, хөгширсөн хойноо хэрэглэнэ гэж хадгалуулсан мөнгийг хулгайлах үйл ажиллагаа өч төчнөөн жил явагдаж байхад хамтран хийлцсэн хянах нэрийн дор хувь хүртсэн хүмүүс зүгээр үлдэж байна.

ӨВЧТӨНИЙ ХУУРАМЧ ТҮҮХИЙГ ЗОГСООХ АРГА БИЙ ЮУ?

Нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилчид "Бид эмнэлгүүдийн авчирсан өвчтөний түүхээр л мөнгө олгодог. Яг хэдэн хүн хэвтсэн, ямар эмчилгээ хийлгэсэн, хэд хоног хэвтсэнийг нарийн гаргах боломжгүй. Тэр эмнэлгийн ажилчид чинь бүгдээрээ хуйвалдсан байдаг юм билээ" гэсэн тайлбарыг өгч байгаа юм. Тэр ч бүү хэл хагас бүтэн сайн өдөр хичээлийн давтлага хийж байгаа аятай ажилчдаараа өвчтөний хуурамч түүх бичүүлдэг эмнэлгийн талаар мэдээлэл ирсээр байна.

ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаасаа эхлээд өвчтөний хуурамч түүхээс салах сонирхол алга. Уг нь салахад амархан. Олон жил ярьсан цахим эмнэлэг. Өвчтөний түүхийг картаар хийчихмээр байгаа юм. Эмч нь бүх оношоо бичлээ, үйлчилгээгээ үзүүллээ. Яг тэр файлаа Нийгмийн даатгалын ерөнхий газрын байцаагчид шидлээ. Тэгээд л болоо биш үү.

Яг ийм технологийг манай компьютерийн мэргэжилтнүүд хийж эхэлсэн байна. Гэтэл Эрүүл мэндийн яам дундуур нь дайрч гадаадаас сайн програм хангамж оруулж ирэхээр болжээ. Түүнийгээ хөдөө орон нутгийн нэг эмнэлэгт л гэхэд 450 мянган еврогоор худалдан авч өгчээ. Тэр программ хангамж нь таардаггүйгээс гадна мэдэх ч эмч байгаагүй гэнэ. Харин монгол эрдэмтэд, мэргэжилтнүүд тэр программ хангамжийг 1,8 сая төгрөгөөр л хийгээд явж байсан аж.

Сүүлийн үед Баянгол, Сүхбаатар дүүргийн эмнэлгүүд үйлчлүүлэгчид карт өгөөд эхэлсэн. Нэг бүр нь 3000 төгрөгийн үнэтэй. Тэр карт дээр юу байдаг вэ. Таны нэр, овог хаяг л байгаа. Харин оюутны виза карт хамаагүй их мэдээлэлтэй гэхэд болно. Энэ картыг овсгоотой нэг бизнесмен санаачлаад дор хаяж 300 сая төгрөгийг ард иргэдийн халааснаас олчихсон байх жишээтэй.

Эмнэлгүүдийг яагаад цахим хэлбэрт оруулж болдоггүй юм бэ гэхээр найман эмч дундаа нэг компьютертэй гэж ярина. Уг нь албан байгууллага битгий айл болгон шахуу компьютертай болсон цаг. Тэгсэн хэрнээ 2010 онд ЭМЯ гурван тэрбум төгрөг мэдээллийн технологид зарцуулсан гэж байгаа. Нөгөө олон арван орны тусламж, хандивыг тооцохгүйгээр шүү дээ.

ЭРДЭНЭТЭЭС ИЛҮҮ ШАХААНЫ БИЗНЕС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ БИЙ

Эрүүл мэндийн салбар хөгжихгүй, дэвжихгүй байгаа нь зарим нэг этгээдүүдийн бизнесийн таатай орчин бүрдсэнээс үүдэлтэй. Тийм учраас Эрүүл мэндийн салбар олонхи өвчтөнөө эмчилгээгүй гэх нэрийн доор Солонгос, Хятад, Сингапурт явуулахыг эрмэлздэг болжээ. Эрүүл мэндийнх нь сайд хүртэл гадаадад очиж тариа хийлгэдэг. Ерөнхий сайдаасаа эхлээд бүгд гадаадын эмнэлгийг шүтнэ. Үүнээс гадна монголчууд бидний өвчин эмгэг ашиг хонжоо хайгчдын бизнесийн талбар юм.

Манайд улсын эмнэлгүүдийн дунд соронзон долгионоор дүрсжүүлэгч буюу MRI ганц бий. Тэр аппарат эвдрээд жил болж байна. Саяхан Эрүүл мэндийн сайд С.Ламбаа засуулахад 80 сая төгрөг хэрэгтэй гээд сууж байсан. Энэ MRI тэрбум төгрөгийн үнэтэй. Харин интернэт сайтад 2003 онд үйлдвэрлэгдсэн MRI -г 85 мянган ам.доллараар зарна гээд байж байх жишээтэй.

Эмнэлгүүд яг ижилхэн үйлчилгээтэй, хүчин чадалтай тоног төхөөрөмжийг өөр өөр үнээр авна. Тухайлбал, Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт рентген аппаратыг 983.965.000 сая төгрөгөөр ЭМЯ авч өгсөн бол Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд 930.904.000 сая төгрөгөөр авч өгчээ, Харин Хавдар судлалын үндэсний төв болохоор 744.723.000 төгрөгөөр олоод авчээ. Гэтэл Сэтгэцийн эрүүл мэндийн төв 159.400.000 сая төгрөгөөр авчихсан байна. Яг ижилхэн үйл ажиллагаатай хоёр эмнэлэг байлаа гэхэд материал хэрэгсэл, тоног төхөөрөмж хүртэл өөр өөр үнээр авна. Тоног төхөөрөмж, бараа материалынх нь үнэ тариф нэг хоёр саяар биш хэдэн зуун саяар савладаг нь нэгийг хэлээд байгаа юм.

Эмнэлгийн тоног төхөөрөмж автомашины үйлдвэрлэлээс илүү хурдацтай, цаг минутаар хөгжиж сайжирч байдаг. Харин тэр далайн гүн рүү шидэгдэх гэж байсан хоцрогдсон тоног төхөөрөмжийг овсгоотой нэгэн оруулж ирээд хэдэн зуун саяар шахдаг дүр зураг харагдана.

Нэг рентген аппарат 159 сая төгрөгөөр оруулж ирээд 983.965.000 сая төгрөгөөр зарахад дундаас нь 630 сая төгрөг олчих жишээтэй. Ийм заваан юмаа далдлахын тулд тендер зарлах нь ойлгомжтой. Тоног төхөөрөмжийн дэлхийн зах зээлийн үнэ, манай эмнэлгүүд хэдий хэрийн үнээр, хэдэн онд хаанаас авсныг харьцуулъя гэвэл www.Edoctor.mn сайтад орж болох юм.

Үүнээс гадна халдварт өвчин дэгдвэл хэн нэгэн баяжих нь тодорхой болно. H1N1-ийн халдвар 1900 оноос эхлэн дэлхий нийтэд мутац хэлбэрт орон улирлын чанартайгаар тогтмол дэгдэж байгаа аж. Манай улсад ч анх удаа бүртгэгдсэн ханиад биш юм. Харин манай улсад энэ ханиадыг ороод ирэнгүүт эм тариаг нь 40-70 ам.доллараар худалдан авлаа. Уг нь дэлхийн зах зээл дээр 7-10 ам.доллар байдаг гэж мэргэжлийн хүмүүс хэлж байсан. 30 төгрөгийн үнэтэй амны хаалтыг хүртэл 6000 төгрөгөөр зарчихна. "Нарантуул", "Хархорин" зах дээр зогсож үйлээ үзэхгүй ийм бизнесийг үсээ гельдсэн, зангиатай нөхдүүд л гадныхантай нийлж хийдэг юм.

Улстөрчид "Эрдэнэт" үйлдвэрийг шахааны газар гэж адлах дуртай. Түүнээс илүү шахааны бизнес эрүүл мэндийн салбарт явагддаг. Цус цэрний савнаас эхлээд хэдэн арван тэрбумын тоног төхөөрөмж шахаастай. Зах зээлийн үнээс өндөр өртөгтэй хэрнээ далай руу хаях гэж байсан тоног төхөөрөмжийг тендер нэрийн дор улсад зарахыг шахааны бизнес гэж нэрлэж болох биз.

ТОГТОЛЦОО ГЭЖ ХЭН БЭ

Өвчтөний хуурамч түүх бичдэг үзэгдэл бүх эмнэлэгт бий гэдэг шиг зах зээлийн үнээс илүү өндөр өртөгтэй тоног төхөөрөмж шахдаг асуудал бүх газар бий. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр л гэхэд тархины бичлэг хийдэг аппаратыг 22 сая төгрөгөөр оруулж ирсэн. Гэтэл яг ижилхэн хэрнээ шинэ аппаратыг хувийн эмнэлэг таван сая төгрөгөөр Хятад улсаас оруулаад ирчихсэн байх жишээтэй.

Энэ бүх алдаа дутагдал, завхралыг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар "Тогтолцооны буруу" гэж оношлов. Монгол Улсын шүүх хулгай хийсэн хүнийг ядуугаасаа болоод дэлгүүрээс хулгай хийжээ гээд ялаас чөлөөлж байгаагүй. ЭМЯ өвчтөний хуурамч түүх бичсэн ч, хөрөнгө шамшигдуулсан ч, эвдэрхий тоног төхөөрөмж шахсан ч тогтолцооны буруу гээд өршөөх нь, Улаан цайм улсын хөрөнгөөр баяжиж, Хавайн арал болоод хаус хоёроос мөнгө, ажлаа хийдэг эмнэлгийн дарга нарыг буруу тогтолцооны золиос гэж өөгшүүлэх шинжтэй болоод явчихлаа. Алдаа дутагдал гаргасан хүн бүхэн өөрийгөө өмөөрдөг. Түүнтэй адил ЭМЯ, НДЕГ, МХЕГ-т өөрсдийн бүтээсэн аварга хөдөлгүүрээ хамгаалан зогсож байна. Өвчтөний хуурамч түүх бол хумсний толио шиг өнгөц түрхэц юм. Тоног төхөөрөмж, лиценз, засвар, үйлчилгээ гээд мөн ч их "но" бий.

Эмч нар хэдийгээр буруутай үйлдэл хийсэн ч "Тогтолцоо" гэдэг рүү бүх бурууг чихээд өнгөрөх нь. Тэр Тогтолцоо гэж хэн юм бэ. Дээхнэ үед мэдэмхийрдэг нэг нөхөр "МонЦаМэ гэдэг чинь монцгор цагаан залуу байдаг юм" гэсэн гэдэг. Сүүлийн үед Тогтолцоо гэдэг ойлголт биежээд, амилах шинжтэй. Хэн ч, юу ч гэж хэлсэн, хийсэн босож ирээд өөрийгөө өмөөрч заргалдахгүй хий хоосон зүйл билээ. Яг ийм хий хоосон зүйлийг ЭМЯ бүтээгээд олон жилийн нүүр үзлээ дээ.

Үргэлжлэл бий. Т.ЦОГТ-ЭРДЭНЭ
Сэтгэгдэлүүд Нийт сэтгэгдэл ( 3) zochin 26 минутын өмнө
Medee medeelel bna undur uneer zarna



DIANA Өнөөдөр 10 цаг 43 минут
EMNELGIINHEN GEJ BUUN AVILGALD AVTAGDSAN GAZAR HAA SAIGUI BAIGAA NI UNEN MUNGUGUI NEG NI EMCHILGEE HIIGEJ CHADAHGUIGEER AMI NASAA ALDAHAD HURCH BGAA MUNGUTEI UNGUTEID NI UILCHILDEG TSAG BOLJEE HUURHII EMCH NAR TURIIN AJLAASAA GADUUR HUVIIN EMNELEGTEI TERENDEE UILCHILGEE UZUULEH GEED TURIIN AJLAA HIISEN DUR UZUULJ MONGO KARMAALAGCHID BGAA YUM ENE EMCH NAR URGUSUN TANGARAGTAA UNENCH BAIMAAR YUMAA HUNII UVCHNOOR NAIMAA HIIJ BAYAJIJ BAIGAA HUMUUS SAINAA UZEH L BAIGAA DAA HUURHII BODMOOR YUMDAA


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited