#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.23.17 4:56 pm

All times are UTC+09:00


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5
Author Message
PostPosted: Mar.14.11 2:00 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Эдгээр нийтлэлүүд сонин хэвлэл дээр тодорхой хугацаанд гараад мартагдах тул энэхүү форумдаа оруулж байгаа юм.Дараа хэзээ ч уншихад хайх шаардлагагүй байж байх учраас.Эдгээрээс ойлголт авч гаргалгаа хийх нь зүгээр санагдлаа.


Top
   
PostPosted: Mar.14.11 5:43 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 10:42 pm
Posts: 6261
Location: Theoretical physicists can explain everything.
Яаая манай morit ч алах нь дээ.

_________________
You'll see.


Top
   
PostPosted: Mar.21.11 4:00 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
he he .alah ni ch haashaa yum.suwon hun yavuulaad baigaarai.


Top
   
PostPosted: Mar.21.11 4:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5797
Location: Anfield Road
2 3 хоногийн өмнө тэр хуурамч сторны асуудлаар үндэсний ТВгээр шууд нэвтрүүлэг гарч байсан..
Гэхдээ яамнаас хүн ирээгүй байсан байхаа..

_________________
www.liverpoolfc.mn


Top
   
PostPosted: Mar.21.11 10:34 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
Манай зарим эмч нар арай л хүнд суртал муухай ааштай шүүдээ мэдээж эмнэлэгт ямар жаргалтай хүн очив гэждээ сэтгэл санаагаар дэмжээд өгөхийн оронд хялалзаж цэхэлзээд дуртай үедээ ажлын местээ орхиж яваад л..


Top
   
PostPosted: Mar.25.11 9:44 am 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 5:52 am
Posts: 289
Location: in a very big stable
Ард түмэнд үзүүлэнгийн цэнхэр дэвтрийн хэрэг байна уу?
2011-03-24 өдөр 09:42
Bookmark and Share

Энэ нийгэмд өвдөхөд хэцүү болжээ. Санаагаар болдог бол өвдмөөргүй л байна гэх хүн олон байна. Эмнэлгийн үүд сахих хүний тоо өдрөөс өдөрт өсч аргагүй л их хот хүрээгээ тэлснийг илтгэнэ. Хуучин цагт хүмүүс үнэ төлбөргүй эмнэлгийн үйлчилгээг авдаг байлаа. Харин эдүгээ эмнэлгийн үйлчилгээг иргэд үнэ төлбөртэй эдлэх болов.

Уг нь иргэн эрүүл мэндээ даатгуулж, тодорхой хэмжээний шимтгэлийг урьдчилан төлснөөр шаардлагатай тусламж, үйлчилгээг үнэгүй хүртэх ёстой. Гэтэл “Эрүүл мэндийн даатгал” гэсэн том лоозон амьдрал дээр хэрэгждэггүй нь харамсалтай.

Улсын эмнэлгүүд нь тариа хийсэн ч гаднаас авч ир хэмээн өвчтнүүдийг гүйлгэдэг болсон. Өнөөх Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ нь үзүүлэнгийн дэвтэр л болж хувирав. Угтаа бол Эрүүл мэндийн даатгалын санд даатгуулагч, татвар төлөгчдийн 86 тэрбум төгрөг төвлөрдөг.

Энэ мөнгөний 80-90 хувийг улсын эмнэлгүүд авдаг аж. Гэвч энэ мөнгө эзэндээ хүрэлгүй ихэнх нь эмнэлгийн дарга нарын гараар орж хуурамч өвчний түүх болон хувиран жинхэнэ өвчтөнд хүрнэ гэдэг үлгэр болсон.

Хуурамч өвчтөний түүх бичин даатгуулагчийн мөнгөнөөс хумсалсан ёс зүйгүй эмч нар өвчин зовлондоо шаналаад ирсэн иргэнийг юман чинээ тоодоггүй. Иргэд яагаад бид эм тариагаа авч үйлчлүүлэх ёстой юм бэ гэхэд “өгсөн мөнгө нь хүрэлцэхгүй байна” хэмээн зовлон тоочдог. Үнэндээ бүхэл бүтэн амбулатори байж нэг удаагийн хэрэгсэлгүй сууж байгааг юу гэж ойлгох вэ.

Эмч нар бүх юмыг санхүүжилт рүү чихэж өөрсдөө цэвэр үлдэхийг хичээдэг. Гэтэл тэдний “но” эхнээсээ илчлэгдэж даатгуулагчийн мөнгөнөөс завшдаг нь тодорхой болсон. Улс төрчидтэй эвссэн “шахааны” дарга нар мөнгө цохиж халаасалдаг нь тогтоогдсон ч тэд ажлаа хийсээр байгаа. Ийм эрүүл бус үйл ажиллагаа нүүрлээд буй эрүүл мэндийн салбар хэзээ эрүүлжих болж байна вэ.

Өвчин зовлондоо туйлдсан ард түмэн даатгуулагчийн цэнхэр дэвтэр бариад ч нэмэр алга. Эмч нарыг царайчлан хэдэн өдөр эмнэлгийн үүд сахиж байгаатай салбарын сайд, дарга нар явж танилцаасай билээ. Үнэндээ өөд уруугүй загнах эмч эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаарддаг шигээ өвчтөнөө үздэг болмоор байна.

Түүнчлэн улсын эмнэлгийнхэн жирийн иргэдийг тээршаадаг хэрнээ сайд дарга нарт долигонон хэдэн саяар нь эмнэлгийн үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж цацдаг. Ийм алаглал хэзээ алсрах вэ. Адилхан л мөнгө төлж буй иргэдийг албан тушаалаар нь алагчилж болохгүй биз ээ.

Уг нь эрүүл мэндийн даатгалтай хүмүүс дотор, мэдрэл, нүд, чих, арьс өнгө, гэмтэл, мэс засал зэрэг өвчний тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй эдлэх ёстой. Гэтэл бид дотрын тасагт харьяалагдах зүрхний бичлэг хийлгэхэд мөнгө төлж байна. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ авах тохиолдолд харьяалал харгалзахгүй үйлчлүүлнэ гэж хуулиндаа заасан хэрнээ даатгуулагчийг “харьяа эмнэлэгтээ очиж үзүүл, бид хүнээ дийлэхгүй байна” хэмээн эмч нар хөөдөг нь нууц биш ээ.

Мөн хуулинд дараалсан гурван жилийн хугацаанд эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээ аваагүй даатгуулагчийг нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулж урамшуулах заалт бий. Гэтэл энэ заалтыг хэрэгжүүлэх эмнэлэг байдаггүй. Даатгуулагч ч үүнийгээ мэддэггүй. Сум, багийн эмчийн жороор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан эмийг эмийн сангаас худалдан авах тохиолдолд үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан ч энэ хөнгөлөлтийг эдэлж байгаа даатгуулагч ховор.

Эмнэлгүүдэд хийсэн судалгаагаар хэвтэн эмчлүүлж буй өвчтнүүдийн 40 хувь нь төлбөр төлдөг гэх. Ингээд бодохоор иргэдэд ЭМД төлсний үр дүн төдийлөн гарахгүй байгааг дээрх баримт илтгэж байна. Хөгжилтэй орнуудын хувьд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нэг иргэндээ 2000 ам.доллар зарцуулдаг аж. Гэтэл манайд энэ хэмжээнд хүрэхэд маш хол байна.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжид буурай хөгжилтэй орнуудын хувьд ядаж 35 ам.доллар байх шаардлагыг тавьдаг. Үнэндээ бид хуульд заасан хөнгөлөлтүүдийг эдлэх нь битгий хэл үзүүлэхэд ч бэрх болсон энэ цагт үзүүлэнгийн цэнхэр дэвтрийн хэрэг байна уу.

Мөнгө төлөөд халаас тэмтрэхдээ сайн хэрнээ тусламж үйлчилгээ үзүүлэхдээ гэдийдэг эмнэлгүүдэд хяналт тавьж, ард түмнийг чирэгдүүлдэг хүнд суртлыг халах цаг яах аргагүй болсон.

Б.Ариунзаяа

Эх сурвалж: “Нийслэл таймс”

Сэтгэгдэл ( Нийт 7 сэтгэгдэл )

1. ANU-gaas (IP:66.90.167.164 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)

би монголд очоод 2 хонолгүй бие муудаад эмчид хандсан юм, бие муудсан шалтгаан бол ойлгомжтой улаанбаатарын аймшигт утаа, би тийм аймшгийн хортой утаа байна гэж төсөөлөөгүй юм, урд нь 5 жилийн өмнө очиж байсантай харьцуулвал бараг хорынх нь хэмжээ 20 дахин нэмэгдсэн мэт сэтгэгдэл төрж байсан, утаанаас гадна хүмүүсийн бүдүүлэг харьцаа, замын түгжрэл, бараа таваарын өндөр үнэ, ядарч туйлдаад гуйлгачин болсон маш олон эгэл жирийн хүмүүс, гудамжаар дүүрэн хэвтэх архичид за ер нь тоочоод барахааргүй их аймшгийн зүйлүүдээс болоод сэтгэл санаагаар унаад стрэсэнд орсонтойч холбоотой. Хамгийн аймшигийн юм нь эмнэлгийн үйлчилгээ, мэдлэг чадваргүй эмч нар, худал онош тавихдаач санаа нь зовохгүй хүний мөнгийг 20 30 мянгаар нь хэнэгч үгүй авч байгаа булай байдлыг хараад үнэхээр шооконд орсондоо, бушуухан буцаж америкдаа ирээд эмчлүүлсэн гэж байгаа, ирээд бүх төрлийн шинжилгээ хийлгэсний дараа монгол эмч нарын хэлж байсан онош шал худал болхийг мэдээд надад албаар шахуу зарж байсан 3,4 зуугаад мянган төгрөгний эмнүүд нь миний биед болон өвчинд минь маш хортой болхийг олж мэдээд, үнэхээр гутарч билээ, за энэ мэт өөр зүйл зөндөөл байна даанч цагийн гарз биздээ гэж бодоод бичэхээ болилоо, хайранч ард түмэн минь аймшгийн нийгмийн золиос болж байгаад харамсаад барахгүй юмдаа.
2. Anonymous (IP:182.160.36.12 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)

tiimdee aimaar daa ianadaa arduudaa erh ashgaa hamgaalj temcee
3. оооо (IP:202.170.68.130 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)

Өглөө энэ сайтад бичсэн 20 гаруй хүний сэтгэгдлүүдийг яагаад устгасан байгаа юм вэ. Сайд дарга нар нь уншиж амжаагүй вайсан вайхдаа.Бүгд л зөв санаа бодлоо , эмнэлэгийн арчаагүй вайдлыг бичсэн вайсан шүү дээ.
4. uka (IP:202.55.191.22 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)

eruul mendiin daatgaliig tolohgui baibal yasiin bugd tolohoo bolichihbol uhaan oroh bailgui luibarchinguud
5. www.COMPUTERSHOP.mn АМЕРИК ХУДДАЛДААНЫ СТАНДАРТЫГ ХАНГАСАН ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР ХАМГИЙН ХЯМДААР МАНАЙХААС АВААРАЙ www.computershop.mn 9999-9019 (IP:71.191.16.49 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)



Bi 28 jild 13 000 000 iig tulsun vvniigee erguulj abmaar baina
7. emzeglej baina (IP:82.35.28.28 | Огноо:2011-03-24 өдөр 09:42)

ovchin onshilj chadahgui ovdood uzuuleh geed irsen ovchtinguudtei zov haritsaj chadahgui asuusan asuultiig ni hariulj chadahgui iim emch doctor baigaad baihiin yanaa bi ene mongoliin emneleg eruul mendiin baiguulgiinhaas uneheer aidag ted yu ch gej burahaas butsahgui zovhon yaj iij heden togrog salgahaa l nariin tootsooltson baidag yum bna lee bolil doo end chine bie ni ovdson zoviuralsan yanz yanziin shaltgaantai humuus irj baigaash dee ta nar zov harits l daa setgel sanaagii ni sons l doo ard tumendee orgoson tangaragaa sanal daa arai ch dee hariutslagatai ajilla daa iim baij bolohgui sh dee………. 76 malaa yum bodoochee ajilaa hiigeechee arga hemjeegee avaachee ard tumnee hairlaachee shal durgui hurmeer yumaa


Top
   
PostPosted: Mar.25.11 10:39 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.25.08 6:08 pm
Posts: 4059
Location: Smile and be happy
zun emlegt uzuulex gj bgaad oochirloj bxdaa 00'ruu n orii gsn chn uudend n 1 awgai suuchaad 100tug jigshg...i was like r u serious? emleg bj 00'n xurtel unetei...

_________________
be positive


Top
   
PostPosted: Jun.15.13 5:01 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jun.15.13 4:41 pm
Posts: 4
sain baitsgaanuu uushignii havdar bolon havdar tust uilanhai avah mes zasal haan hiilgevel naidvartai ve manaid bolhoor zurhtei oirhon baina ih hund hagalgaa boloh ym bn geed ailgaad bgaa ym oros, solongos, hyatad geed gaigui zardaltai sain emneleg medehgui biz humuusee tedgeer emneleguudtei yaj holboo togtoodog ym bol.

_________________
hello


Top
   
PostPosted: Sep.06.14 3:26 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.25.13 5:30 pm
Posts: 216
Tseverhn zohion baiguulalt saitai hariutslaga huleej chaddag saihn haritsaa bhd l bolno doo


Top
   
PostPosted: Sep.06.14 9:56 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Aug.20.14 4:56 pm
Posts: 10
хамгиин чухал нь үйлчлүүлэгчтэйгээ соёлтой харьцдаг. өвчтөнүүдээ эдгээхэд чин сэтгэлээсээ ханддаг бх. . .


Top
   
PostPosted: Apr.28.16 12:23 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5525
emch nar jagssan bna. asuultiin emch nar oroltsov uu?


Top
   
PostPosted: Apr.28.16 1:24 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Mar.14.16 6:33 pm
Posts: 204
Би маш олон эмч найзтай. Хүмүүс намайг өвчнөөр бол үхэхгүй л гэж явуулды. Хэдэн муу найзуудын буянд аль эмнэлэгт очсон туслаад байдаг. Харин тэд нар маань бүгд байрны зээлтэй. Эмч нарын хангамжыг жаахан нэмчээд дараа нь тэр хариуцлага нтрээ яримаар юм. Хүн алах бодолтой эмч нэг ч байхгүй. Хаа очиж хариуцлага алдаж байгаа эмч нар олон жил ажилцан дарга цэрэг хийцэн тиймэрхүү хүмүүс байдаг гэж боддог шүү


Top
   
PostPosted: Apr.28.16 1:28 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.08.10 1:53 pm
Posts: 5525
gai_we wrote:
Би маш олон эмч найзтай. Хүмүүс намайг өвчнөөр бол үхэхгүй л гэж явуулды. Хэдэн муу найзуудын буянд аль эмнэлэгт очсон туслаад байдаг. Харин тэд нар маань бүгд байрны зээлтэй. Эмч нарын хангамжыг жаахан нэмчээд дараа нь тэр хариуцлага нтрээ яримаар юм. Хүн алах бодолтой эмч нэг ч байхгүй. Хаа очиж хариуцлага алдаж байгаа эмч нар олон жил ажилцан дарга цэрэг хийцэн тиймэрхүү хүмүүс байдаг гэж боддог шүү


minii bodloor neeh emtsegleed bh yum neeh baihgui baimaar. sanaataigaar hunee alah emch medeej baihgui. tiim tohioldol garsan tohioldold l yamar hariutslaga huleelgeh be gesen l huuli shuu dee. hariutslaga aldsan bol medeej shorond suulgah buruu zugeer emcheer ajilah erhiig ni hasah heregtei.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 117 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited